Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

2017/06/26

Зүүний Аянга -Төгс Хүчит Бурханы Үг |Золилтын эрин үе дэх ажилтай холбоотой үнэн



  Зургаан мянган жил үргэлжлэх Миний бүх удирдлагын төлөвлөгөө гурван үе шат буюу гурван эрин үеэс бүрддэг: нэгдүгээрт, Хуулийн эрин үе; хоёрдугаарт, Нигүүлслийн эрин үе (энэ нь мөн Золилтын эрин үе юм); эцэст нь, Хаанчлалын эрин үе.
Эрин үеийнхээ шинж чанараас хамаараад энэ гурван эрин үе дэх Миний ажил өөр өөр байдаг, гэвч үе шат бүрд энэ нь хүний хэрэгцээтэй нийцэж байдаг–эсвэл бүр энэ нь Миний эсрэг дайнд Сатаны ашиглаж байсан заль мэхээс хамаарч өөрчлөгдөж байдаг. Миний ажлын зорилго бол Сатаныг ялах, Өөрийн мэргэн ухаан, бүхнийг чадагч байдлаа илэрхийлж, Сатаны бүх заль мэхийг илчилж, улмаар түүний эзэмшил дор амьдардаг бүх хүн төрөлхтнийг аврах юм. Энэ нь Өөрийн мэргэн ухаан, бүхнийг чадагч байдлаа харуулахын хамт Сатаны жигшүүртэй байдлыг илчлэхэд оршино. Цаашлаад Өөрийн бүтээлүүддээ сайн ба муугийн хоорондын ялгааг таниулах, Би бол бүх зүйлийн Захирагч гэдгийг мэдүүлэх, Сатан бол хүн төрөлхтний өшөөт дайсан, өөдгүйгээс өөдгүй, нүгэлт нэгэн гэдгийг тодорхой харуулах, сайн ба муу, үнэн ба худал, ариун байдал ба бузар, агуу байдал ба олиггүй байдал зэргийн хоорондын ялгааг өдөр мэт тодорхой болгохын тулд билээ. Үүгээр хүн төрөлхтнийг ялзруулсан хүн нь Би биш харин зөвхөн Бүтээгч болох Би л хүн төрөлхтнийг аварч, тэдэнд таашаан цэнгэх зүйлсийг өгч чадна гэдгийг мэдлэггүй хүн төрөлхтөн гэрчилнэ; тэгээд Би бол бүх зүйлсийн Захирагч, Сатан бол ердөө Миний бүтээлүүдийн нэг бөгөөд сүүлд нь Миний эсрэг хандсан гэдгийг тэд мэдэж авна. Миний зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө нь дараах үр дүнд хүрэхийн тулд гурван үе шатанд хуваагдсан: Өөрийн бүтээлүүддээ Намайг гэрчлэх боломжийг олгох, Миний хүслийг мэдэх, Би бол үнэн гэдгийг ойлгох. Тиймээс, Миний зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөний анхны ажлын үеэр Би хуулийн ажлыг хийсэн ба энэ нь Ехова хүмүүсийг удирдах ажил байсан. Хоёр дахь үе шат нь Иудейн тосгонуудад Нигүүлслийн эрин үеийн ажлыг эхлүүлэх байсан. Нигүүлслийн эрин үеийн бүх ажлыг Есүс төлөөлдөг; Тэр Бурханы амьд биелэл болж цовдлогдож, Нигүүлслийн эрин үеийг эхлүүлсэн. Золилтын ажлыг төгсгөж, Хуулийн эрин үеийг дуусган Нигүүлслийн эрин үеийг эхлүүлэхийн тулд Тэр цовдлогдсон ба иймээс Түүнийг “Дээд Командлагч”, “Нүглийн Өргөл” болон “Золин аврагч” гэж нэрлэдэг. Тиймээс, Есүсийн ажил нь Еховагийн ажлаас агуулгаараа өөр байсан боловч тэд зарчмаараа адилхан байсан. Ехова Хуулийн эрин үеийг эхлүүлж, газар дээрх Өөрийн ажлыг гүйцэтгэх гэрийн суурь, төрсөн нутгийг бий болгосон ба хууль тушаал гаргасан; эдгээр нь Түүний хоёр үйл бөгөөд Хуулийн эрин үеийг төлөөлдөг. Есүсийн ажил бол хууль тушаал гаргах биш, харин тушаалыг биелүүлэх, ингэснээр хоёр мянган жил үргэлжилсэн Хуулийн эрин үеийг төгсгөж Нигүүлслийн эрин үеийг тунхаглах явдал байсан. Тэр бол Нигүүлслийн эрин үеийг урин залах үндсийг эхлэн тавигч байсан боловч Түүний ажлын гол цөм нь золилт хэвээр үлдсэн. Ингээд Түүний хийсэн ажлыг мөн хоёр хэсэг хуваасан: шинэ эрин үеийг нээсэн, Өөрийн цовдлолоороо дамжуулан нүглээс золих ажлыг гүйцээсэн. Тэгээд Тэр хүнээс салж одсон. Тэр үед Хуулийн эрин үе төгсгөлдөө очиж, хүн төрөлхтөн Нигүүлслийн эрин үед орсон.

  Тэр эрин үеийн хүний хэрэгцээний дагуу Есүсийн ажил хийгдсэн. Түүний үүрэг нь хүн төрөлхтнийг золих, тэдний нүглийг уучлах байсан ба иймээс Түүний зан чанар нь бүхэлдээ номхон даруу байдал, тэвчээр, хайр, ачлал энэрэл, хүлцэнгүй байдал, өршөөл нигүүлсэл ба өгөөмөр сэтгэл байсан. Тэр хүн төрөлхтнийг элбэгээр адислаж, тэдэнд арвин их нигүүлсэл болоод таашаан цэнгэх бүх зүйлийг авчирсан: энх тайван ба аз жаргал, Есүсийн тэвчээр ба хайр, Түүний өршөөл энэрэл ба өгөөмөр сэтгэл. Тэрхүү өдрүүдэд хүнд тулгарсан бүхэн нь таашаал авчрах асар их зүйл байсан: Түүний зүрх сэтгэл нь амар амгалан, уужирсан байсан, түүний сүнс тайвшруулагдсан ба тэр Золигч Есүсээр дэмжүүлж байсан. Тэр эдгээр зүйлсийг олж авч чадах болсон нь түүний амьдарч байсан эрин үеийн үр дагавар билээ. Нигүүлслийн эрин үед хүн Сатанаар ялзруулагдсан байсан ба иймээс бүх хүн төрөлхтнийг золих ажил нь арвин их нигүүлсэл, эцэс төгсгөлгүй их тэвчээр тэсвэр, тэр ч байтугай хүн төрөлхтний нүглийг төлөхөд зохих өргөлийг шаардсан. Нигүүлслийн эрин үед хүмүүсийн харсан зүйл нь ердөө хүн төрөлхтний төлөөх Есүс Миний нүглийн өргөл байсан юм. Тэгээд тэд зөвхөн Бурхан өршөөнгүй бөгөөд тэвчээртэй байх юм гэдгийг мэдсэн ба зөвхөн Есүсийн өршөөл энэрэл, өгөөмөр сэтгэлийг харсан. Энэ нь тэд Нигүүлслийн эрин үед амьдарч байсан учраас юм. Иймээс тэд золин аврагдахаасаа өмнө, Есүсийн тэдэнд өгсөн маш их нигүүлслийг эдлэх болсон; зөвхөн энэ л тэдэнд ач тустай байсан. Ийм байдлаар, тэд нигүүлслийг эдэлснээр дамжуулан өөрсдийн нүглээ уучлуулах байсан ба Есүсийн тэвчээр, тэсвэрийг таашааснаар дамжуулан аврагдах боломжтой болох байсан юм. Зөвхөн Есүсийн тэсвэр, тэвчээрээр дамжуулан, тэд уучлалыг хүлээн авч, Есүсийн өгсөн элбэг дэлбэг нигүүлслийг хүлээн авах чадвартай болсон–Есүсийн хэлснээр, “Би шударга хүмүүсийг биш харин гэм нүгэлтнүүдийг золин аварч, тэдний нүглийг өршөөн уучлахын тулд ирсэн.” Хэрвээ Есүс шүүлт, хараал ба хүний зөрчлийг тэвчихгүй зан чанартайгаар амилсан бол, хүн хэзээ ч аврагдах боломжтой болохгүй байсан бөгөөд үүрд нүгэлтэй хэвээр үлдэх байсан юм; ингэснээр зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө нь Хуулийн эрин үеэс цааш урагшилж чадахгүй байх байсан. Хуулийн эрин үе нь зургаан мянган жилийн турш үргэлжлэх байсан, хүний гэм нүгэл тоо хэмжээгээрээ маш их, маш жигшмээр болж, хүн төрөлхтний бүтээл ямар ч хэрэггүй болох байсан. Хүн зөвхөн хуулийн дор Еховад үйлчлэх боломжтой байх байсан, гэхдээ тэдний нүгэл нь анхны бүтээгдсэн хүмүүсийнхээс давсан байх байсан. Есүс хүн төрөлхтнийг хэдий чинээ их хайрлаж, тэдний гэм нүглийг уучилж, тэдэнд хангалттай өршөөл, өгөөмөр сэтгэл гаргана, хүн төрөлхтөн төдий чинээ их аврагдаж, Есүсийн их үнэ төлж буцаан авсан алдагдсан хурга гэж нэрлэгдэх боломжтой байсан. Сатан энэ ажилд хөндлөнгөөс оролцож чадаагүй, учир нь хайртай ээж нь нярай хүүхдээ гартаа тэвэрдэгтэй адилаар Есүс Өөрийн дагалдагчиддаа хандаж байсан. Тэр тэдэнд уурлаагүй эсвэл тэднийг жигшээгүй, харин тайтгарлаар дүүрэн байсан; тэдний дунд Тэр хэзээ ч уурлаж хилэгнээгүй, харин тэдний нүглийг тэвчиж, тэдний мэдлэггүй байдал болоод тэнэг занг хараагүй дүр үзүүлсэн, тиймээс Тэр “Бусдыг дал дахин долоо удаан уучил” гэж хэлсэн юм. Иймээс Түүний зүрх сэтгэл нь бусдыг зүрх сэтгэлийг өөрчилсөн ба ийм байдлаар хүмүүс Түүний тэвчээрээр дамжуулан уучлал өршөөлийг хүлээн авч чадсан.

  Хэдий Бурханы амьд дүр болох Есүс нь үнэхээр сэтгэл хөдлөлгүй байсан ч, Тэр үргэлж Өөрийн дагалдагчдаа тайвшруулж, тэднийг дэмжиж, тэдэнд тусалж, тэднийг хамгаалж байсан. Тэр хичнээн их ажил хийсэн нь эсвэл Тэр хичнээн их зовлон шаналал туулсан нь хамаагүй, Тэр хэзээ ч хүмүүсээс хэтэрхий их зүйл шаардаагүй, харин үргэлж тэвчээртэй байж, тэдний нүглийг тэвчиж, тэдний нүгэлд өршөөнгүй хандсан, тиймээс Нигүүлслийн эрин үед Түүнийг “сэтгэл татам Аврагч Есүс” гэж энхрийлэн нэрлэдэг байсан. Тэр үеийн хүмүүст–бүх хүмүүст Есүсийн өгсөн зүйл нь өршөөл энэрэл, өгөөмөр сэтгэл юм. Тэр хэзээ ч хүмүүсийн алдаа зөрчлийг санаж байгаагүй эсвэл тэдний алдаа зөрчил нь Түүнийг тэдэнд хэрхэн хандахад нөлөөлөхөд хүргэж байгаагүй. Тэр нь өөр эрин үе байсан учраас Тэр ихэвчлэн хүмүүст элбэг хангалуун хоол, унд өгч ингэснээр тэд цадталаа идэж байсан. Тэр Өөрийн бүх дагалдагчдаа эелдэг хандаж, өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулж, үхсэнийг амилуулж байсан. Хүмүүсийг Өөртөө итгүүлж, Түүний хийж байгаа бүхэн үнэхээр чин сэтгэлээс юм гэдгийг харуулахын тулд Тэр илжирсэн цогцсыг ч амилуулах гэх мэтийг хийсэн ба Түүний гарт, үхсэн хүмүүс ч буцан амилж болохыг тэдэнд харуулсан. Ийм байдлаар Тэр тэдний дунд чимээгүйхнээр тэвчсэн бөгөөд Өөрийн золилтын ажлыг хийсэн. Тэр загалмайд цовдлогдохоосоо ч өмнө, Есүс хүн төрөлхтний нүглийг аль хэдийн үүрч, хүн төрөлхтний төлөөх нүглийн өргөл болсон юм. Тэр цовдлогдохоосоо өмнө хүн төрөлхтнийг аврахын тулд загалмайд хүрэх замыг аль хэдийн нээсэн. Эцэст нь Тэр загалмайд цовдлогдож, загалмайн төлөө Өөрийгөө золиослож, Өөрийн бүх өршөөл, өгөөмөр сэтгэл, ариун байдлыг хүн төрөлхтөнд хайрласан билээ. Хүмүүсийг тэвчихдээ Тэр цөхрөлтгүй байж, хэзээ ч өш хонзон саналгүй, харин тэдний гэм нүглийг уучилж, тэднийг гэмшихэд сургаж, тэвчээр, тэсвэр болоод хайртай байхыг тэдэнд зааж, Түүний мөрийг дагаж, загалмайн төлөө өөрсдийгөө золиослохыг заасан. Ах эгч нарын төлөө гэсэн Түүний хайр нь Мариаг хайрлах Түүний хайраас илүү давсан. Түүний ажлын зарчим нь хүмүүсийг эдгээж, тэдний муу ёрын сүнсийг зайлуулах байсан ба энэ бүхэн нь бүгд Түүний золилтын төлөө байсан. Тэр хаашаа ч явсан, Түүнийг дагасан хүн бүрд эелдэг сайхан сэтгэлээр хандсан. Тэр ядууг баян болгож, явж чаддаггүй хүнийг алхдаг, сохрыг хардаг, дүлийг сонсдог болгосон; Тэр бүр хамгийн дорд, хамгийн ядуу зүдүү хүмүүс, нүгэлтнүүдийг Өөртэй нь хамт хооллохоор урьсан, тэднээс зугталгүйгээр харин үргэлж тэвчээртэй хандаж, тэр ч байтугай, “Хоньчин зуун хониос нэгийг алдвал, алга болсон нэг хонио эрж олохын тулд тэр ерэн есөн хонио орхин явах болно тэгээд тэр үүнийг олох үедээ маш ихээр баярлан хөөрөх болно” гэж хэлсэн. Эм хонь хургаа хайрладгийн адилаар Тэр Өөрийн дагалдагчдаа хайрласан юм. Хэдийгээр тэд тэнэг, мэдлэггүй байсан ч гэсэн, Түүний нүдэнд нүгэлтнүүд байсан ч, цаашлаад тэд нийгмийн хог шаар байсан ч гэсэн, бусад хүмүүсийн жигшиж байсан эдгээр нүгэлтнүүдийг Тэр Өөрийн нүдний цөцгий мэт үзсэн. Ингээд Тэр тэдэнтэй элэгсэг харьцаж, Тэр тахилын ширээн дээр өргөл болж буй хурга шигээр Өөрийн амиа тэдний төлөө өгсөн билээ. Тэр тэдний дунд яг зарц шиг нь байсан ба, Өөрийгөө тэдэнд ашиглуулж, алуулж, тэдэнд нөхцөлгүйгээр захирагдсан. Өөрийн дагалдагчиддаа Тэр сэтгэл татам Аврагч Есүс байсан, харин өндөр суурин дээрээс хүмүүст номлодог байсан фарисайчуудад Тэр өршөөл энэрэл, өгөөмөр сэтгэл үзүүлээгүй, харин Тэр тэдэнд дургүйцэн, жигшиж байсан. Тэр фарисайчуудын дунд тийм ч их ажил хийгээгүй, зөвхөн хааяа Тэдэнд номлож, тэднийг зэмлэн буруушааж байсан; Тэр тэднийг золин авраагүй эсвэл тэдний дунд шинж тэмдэг, ид шид үзүүлээгүй. Тэр Өөрийн өршөөл энэрэл, өгөөмөр сэтгэлийг Өөрийн дагалдагчиддаа л гаргаж, загалмай дээр цовдлогдох эцсийн мөчөө хүртэл Тэр эдгээр нүгэлтнүүдийн төлөө тэвчиж, бүх хүн төрөлхтнийг бүрэн золин аврах хүртлээ Тэр бүх доромжлолыг үүрсэн юм. Энэ нь Түүний ажлын нийт үр дүн байсан.

  Есүсийн золилтгүйгээр, хүн төрөлхтөн үүрд нүгэл дотор амьдарч, нүглийн хүүхдүүд, чөтгөрийн үр удам болох байсан. Хэрвээ тэр нь үргэлжилсэн бол Сатан газар дээрх орон байрыг авч, бүх дэлхий тэр чигээрээ үүний оромж болох байсан билээ. Гэхдээ золилтын ажил нь хүн төрөлхтөнд хандах өршөөл энэрэл, өгөөмөр сэтгэлийг шаарддаг; зөвхөн үүгээр дамжуулж л хүн төрөлхтөн уучлал өршөөлийг хүлээн авч, эцэст нь бүрэн дүүрэн болж, бүрэн авахуулах эрхтэй болно. Ажлын энэ үе шатгүйгээр, зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө цааш урагшлах боломжгүй байх байсан юм. Хэрвээ Есүс цовдлогдоогүй бол, хэрвээ Тэр зөвхөн хүмүүсийг эдгээж, тэдний муу ёрын сүнсийг хөөн зайлуулсан бол, хүмүүсийн нүгэл бүрэн уучлагдахгүй байх байсан. Газар дээр Өөрийн ажлаа хийсэн Есүсийн гурван жил хагас нь, Түүний золилтын ажлын ердөө хагасыг биелүүлсэн; тэгээд загалмай дээр цовдлогдож, нүгэлт махан биетэй адил болсноор, нүгэлт нэгэнд хүлээлгэн өгөгдсөнөөр Тэр цовдлолын ажлыг гүйцээж хүн төрөлхтний хувь заяаг эзэмшсэн. Түүнийг Сатаны гарт дамжуулан өгсний дараа л хүн төрөлхтөн золин аврагдсан. Тэр газар дэлхий дээр гучин гурван жил хагас зовсон, дооглуулж, гүтгүүлж, хаягдсан, тэр ч байтугай Тэр Өөрийн толгойгоо ч тавих газаргүй, амрах газаргүй үлдсэн; тэгээд Тэр цовдлогдсон, Түүний бүхий л оршихуй–цэвэр ариун, гэм буруугүй бие нь загалмай дээр цовдлогдсон ба бүх төрлийн зовлон шаналлыг туулсан. Эрх мэдэлтэй хүмүүс Түүнийг дооглон тохуурхаж, цэргүүд Түүний нүүр уруу нулимсан; гэсэн ч Тэр чимээгүй байж, эцэст нь хүртэл тэвчсэн ба үхэх хүртлээ нөхцөлгүйгээр захирагдсан, үүний үр дүнд Тэр бүх хүн төрөлхтнийг золин аварсан ба ингэснээр амар амгалан болсон. Есүсийн ажил нь зөвхөн Нигүүлслийн эрин үеийг төлөөлдөг; энэ нь Хуулийн эрин үеийг төлөөлдөггүй ба эцсийн өдрүүд дэх ажлыг орлохгүй. Энэ нь хүн төрөлхтний хоёр дахь эрин үе болох–Золилтын эрин үе буюу Нигүүлслийн эрин үе дэх Есүсийн ажлын мөн чанар юм.

Үг нь Махбодоор Илэрсэн номоос

Холбоотой зөвлөмж:
Төгс Xүчит Бурханы Чуулган youtube
Төгс Xүчит Бурханы Чуулган Болг
Төгс Xүчит Бурханы Чуулган Facebook
Зүүний Аянга болг
Зүүний Аянга Facebook

No comments:

Post a Comment