Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

Showing posts with label Гэрчлэлүүд. Show all posts
Showing posts with label Гэрчлэлүүд. Show all posts

2019/04/21

Есүс Христ амиллынхаа дараа хүнд харагдсан нь ямар утга учиртай байсан бэ?


  Библид: “Мөн тэд ийнхүү ярьж байхад нь Есүс Өөрөө тэдний дунд зогсоод, ‘Амар амгалан та нарт байх болтугай’ гэв. Гэвч тэд айн сандарч, сүнс харсан мэт болов. Тэр, ‘Та бүхэн яагаад шаналав? Та нарын зүрх сэтгэлд яагаад эргэлзээ төрөв? Миний гар, хөлийг минь хар, энэ бол Би Өөрөө юм, Намайг бариад хар; сүнсэнд яс, мах байхгүй, Надад байгааг та нар харж байна’гэлээ. Тэр ийнхүү яриад, тэдэнд гар, хөлөө үзүүлэв. Тэднийг баярласандаа итгэж ядан гайхширч байх зуур Тэрээр, ‘та нарт ямар нэг идэх юм байна уу?’ гэхэд тэд хайрсан загасны хэсгийг зөгийн балтай өгчээ. Тэр үүнийг авч, тэдний өмнө идэв” (Лук 24: 36-43) гэж тэмдэглэсэн байдаг. Энэ эшлэлийг унших болгондоо би Петр, Иохан болон бусдаар нь бахархдаг. Есүс Өөрийнхөө ажлыг Иудейд хийж байх зуураа өдөржин шөнөжин үргэлж шавь нартайгаа хамт байсан бөгөөд дахин амилсныхаа дараа яг л урьдын адилаар тэднийг халамжилж, тэдэнд харагдаж, судрыг тайлбарлаж, сургаал хэлж байсан юм. Петр болон бусад нь Эзэний шавь байхаар сонгогдох хувьтай байсан бөгөөд Эзэн Есүсийн сургаалыг хоёр чихээрээ сонсож чадсан билээ—тэд маш их ерөөгджээ! Дараа нь би Бурханы үгийг уншаад, үнэндээ амиллынхаа дараа хүнд харагдсаных нь ард Эзэн Есүсийн хүсэл байж гэдгийг, мөн энэ үйл хэрэг нь Бурханы төгс хүчин, мэргэн ухааныг бүр ч их илэрхийлжээ гэдгийг ойлгож авсан юм. Амиллынхаа дараа Эзэн Есүс хүнд харагдсан нь үнэхээр маш их утга учиртай байж гэдгийг би үнэнхүү харж эхэлсэн билээ!

2018/11/05

Христийн Сэнтийн ѳмнөх шүүлт—Бурханы хүн төрөлхтнийг хамгаалах хамгийн сайн хамгаалалт


Куйчиан   Рижао хот, Шандон муж

  Амьдралд эзлэх байр суурь буюу статус минь миний хэзээ ч тавьж явуулж чадахгүй зүйл байсан бөгөөд Бурхан намайг ил гаргасан орчныг бий болгоход би сөрөг хандлагатай, гомдоллодог, цөхөрсөн хүн л байв. Цэвэршүүлэлт ахин дахин хийгдсэний дараагаар л би Бурханы сайн санааг болонТэрээр намайг шалгаж байгаа нь тарчилгах гэсэндээ бус болохыг ойлгосон юм. Үүний оронд намайг цэвэрлэж, төгс болгож, байр суурь олж авахын төлөө Бурханд итгэх нь намайг сүйрүүлэхэд л хүргэнэ гэдгийг ойлгуулж, ингэснээр баримталж буй буруу үзэл бодлоо орхиж, өмнөө зөв зорилго тавьж дагах боломж олгоход оршиж байсан юм.

2018/11/03

Христийн Сэнтийн ѳмнөх шүүлт—Алдагдсан Хүүгийн Эргэн ирэлт

Христийн Сэнтийн ѳмнөх шүүлт—Алдагдсан Хүүгийн Эргэн ирэлт

Ванг Цин   Харбин хот

  1999 онд чуулганы ажлын шаардлагаас болж би ахлагч болсон. Анх эхлэх үедээ би энэ ажилд яавч тэнцэх хүн биш гэж бодож байсан боловч хэсэг хугацааны дараа өөрийн онгиргон, өөрийгөө зөвтгөдөг зангаасаа болоод анхны болгоомжтой байдал маань өөрийн тухай гэрчилж, өөрийгөө өргөмжилдөг явдал руу аажимдаа шилжсэн. Би хоол, хувцас, сэтгэлийн цэнгэл гэх мэт өөрийн байр сууриас ирэх ерөөлд шуналтайгаар автагдсан. Бүр Бурхантай зэрэгцэн очихыг хүртэл хүсэж байлаа. Эцэст нь би ажлаасаа чөлөөлөгдөн, гэртээ харьсан.

2018/10/27

Христийн Сэнтийн ѳмнөх шүүлт—Байр сууриа алдсаны дараа

Христийн Сэнтийн ѳмнөх шүүлт—Байр сууриа алдсаны дараа
Хуймин   Хөнань муж, Жиаозуо хот

Хэн нэгэн хүн солигдсон хийгээд гутарч, сул орой болон гомдоллох, цаашлаад дагахыг хүсэхгүй болох зэргийг харах юмуу сонсох болгондоо тэднийг би дорд үздэг байлаа. Чуулган дотор ялгаа бүхий хүмүүс ялгаатай үүрэг гүйцэтгэж байгаагаас өөр асуудалгүй, тийм болохоор өндөр эсвэл дорд гэсэн ялгаварлал байхгүй, яагаад гэвэл бид бүгдээрээ Бурханы бүтээл болохоор нэг их сэтгэлээр унаад байх шаардлагагүй гэж би боддог байв. Тиймээс би шинэ итгэгчдийг халамжилж байна уу эсвэл дүүрэг удирдаж байна хамаагүй, би өөрийн байр сууриндаа анхаарал тавьдаг гэж хэзээ ч бодож байгаагүй, яагаад гэвэл би тийм л төрлийн хүн. Би өөрөө солигдох үедээ тийм ичгүүртэй зан хандлага харуулна гэж хэзээ ч төсөөлөн бодож байсангүй…

2018/10/26

Дэлхийн харанхуй болон хорон муугийн эх сурвалжийн тухай товч яриа

Дэлхийн харанхуй болон хорон муугийн эх сурвалжийн тухай товч яриа

Янг Лэ  Өвөр Монголын Өөртөө Засах Орны Үхай хот
Намайг сургуульд байх үед аав минь хүнд өвчин тусаж, удалгүй өнгөрсөн. Түүнийг нас барсны дараа манай ааваас үргэлж тусламж хүртдэг байсан авгын талынхан ямар ч орлогогүй манай ээж болон хоёр эгч бид нарт анхаарал тавихгүйгээр барахгүй бүр эсрэгээр биднээс ашиг гаргаж авах бүхнийг хийж, аавын маань орхисон багахан өв хөрөнгөнөөс авах гэж тэмцэлдсэн. Садан төрлийнхөө энэ хайхрамжгүй байдал болоод миний ерөөс төсөөлж байгаагүй бүхнийг тэд үйлдсэнийг бодохоор миний хувьд тэсгэмгүй сэтгэлийн шарх болж, эдгээр хамаатны гаргаж буй зүрх зүсэм үйлдэл, мөс чанаргүй байдлыг үзэн ядахад хүрээд зогсохгүй мөн хүний мөн чанарын хувирамтгай байдлыг олж мэдрэх болсон. 

2018/07/16

Христийн Сэнтийн ѳмнөх шүүлт—Үнэхээрийн сайн хүн байхын шалгуур


Үнэхээрийн сайн хүн байхын шалгуур

Mорань   Линьи хот, Шандунь аймаг
Хүүхэд ахуй цагаасаа эхлээд би, хүмүүс намайг хэрхэн харж, хэрхэн үнэлж байгаад маш чухал ач холбогдол өгдөг байв. Хийсэн бүхэндээ бусдын магтаалыг хүртэхийн тулд мөн ямар нэгэн зүйл тохиолдоход, хүмүүст буй миний тухай сайн дүр төрхийг үгүй хийхээс зайлсхийж би хэзээ ч, хэнтэй ч маргадаггүй байлаа. Эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг хүлээж авсныхаа дараа би энэ л байдлаараа үргэлжилж ах, эгч нарт байгаа миний тухай сайн дүр төрхийг хадгалсаар явсан. Өмнө нь би ажил хариуцаж байхад маань миний гүйцэтгэлийг “тийм-хүн”-ийх, харин үнэнийг амьдралд хэрэгжүүлдэг хүнийх биш гэж байнга хэлдэг байв. Би түүнийг хэзээ ч зүрх сэтгэлдээ ойр хүлээж авдаггүй байлаа, харин ч эсрэгээр хэрвээ бусад хүмүүс намайг сайн хүн гэж бодох юм бол сэтгэл хангалуун байдаг байлаа.

2018/07/13

Христийн Сэнтийн ѳмнөх шүүлт—Өөрийн жинхэнэ мөн чанараа тод харах нь

Христийн Сэнтийн ѳмнөх шүүлт—Өөрийн жинхэнэ мөн чанараа тод харах нь

Өөрийн жинхэнэ мөн чанараа тод харах нь

Шиаошиао, Шизоу хот, Жиангсу муж
Чуулганы ажлын хэрэгцээнээс шалтгаалан намайг өөр газарт үүрэг гүйцэтгүүлэхээр дахин хуваарилсан юм. Тэгэхэд, тэр газарт сайн мэдээний ажил нэлээн уналттай, ах эгч нарын нөхцөл байдал ерөнхийдөө тийм ч сайнгүй байлаа. Гэхдээ би Ариун Сүнсний нөлөөгөөр, надад хариуцуулж даалгасан бүхнийг өөртөө бүрэн итгэлтэйгээр хийсээр байлаа. Үүрэг хүлээн аваад би бүрэн хариуцлага, бүрэн гэгээрүүлэлт мэдэрсэн. Тэр ч байтугай би бага зэрэг зоримог шийдэл гаргалаа гэж бодсон. Би өөрийгөө чадвартай, энэ ажлыг сайн гүйцэтгэж чадна гэж итгэж байсан. Үнэн хэрэг дээрээ тэгэхэд би, Ариун Сүнсний ажлын талаар эсвэл өөрийнхөө мөн чанарын талаар ямар ч мэдлэггүй байв. Би өөртөө сэтгэл ханасан, биеэ тоосон байдалтай амьдарч байсан.

2018/04/24

Харамсахааргүй өнгөрүүлсэн залуу нас

Харамсахааргүй өнгөрүүлсэн залуу нас

Харамсахааргүй өнгөрүүлсэн залуу нас

Шиаовэн    Чунчин
“Хайр бол цэвэр сэтгэл хөдлөл, ариун өө сэвгүй. Зүрх сэтгэлээрээ, зүрх сэтгэлээрээ хайрлаж, мэдэрч, халамжил. Хайр болзол тавьдаггүй, хориг эсвэл зай тавьдаггүй. Зүрх сэтгэлээрээ, зүрх сэтгэлээрээ хайрлаж, мэдэрч, халамжил. Хэрэв хайрладаг бол та нар хуурахгүй, гоморхож нүүр буруулахгүй, ямар нэгэн зүйлийг хариуд нь авахаар хүлээхгүй. Хэрвээ хайрладаг бол та нар золиослож, хэцүү бэрхшээлийг хүлээн зөвшөөрч, эв зохицолтойгоор Бурхантай нэг болж чадна.” (Хургыг дагаж шинэ дуу дуулъя номны “Сэвгүй ариун хайр”-ээс). Бурханы үг бүхий энэ магтан дуу надад 7 жил 4 сар үргэлжилсэн шоронгийн урт, удаан амьдралын зовлон шаналалыг даван туулахад тусалсан. ХКН засгийн газар миний залуу насны хамгийн сайхан жилүүдийг надаас салгасан ч Төгс Xүчит Бурханаас би хамгийн үнэ цэнэтэй бөгөөд жинхэнэ үнэнийг олж авсан болохоор ямар ч гомдол, харамсал байдаггүй.