Төгс Xүчит Бурхан миний амьдралд хоёр дахь боломж олгосон
Бээжин, Жирийн хоёр ах эгч
2012 оны 8-р сарын 15
2012 оны 8-р сарын 15
2012 оны Долдугаар сарын 21ний өдөр миний хувьд хамгийн мартагдашгүй, мөн амьдралын минь хамгийн чухал өдөр байлаа.
Тэр өдөр Бээжингийн Фангшан дүүрэгт маш их бороо орсон; жаран нэгэн жилийн туршид бидний үзсэн хамгийн их устай бороо байсан. Оройн 4:00 цаг дөнгөж өнгөрч байхад би харах гэж гудамжинд гартал ус хаа сайгүй харагдав. Манай гэр бүлийн машин аль хэдийн хөвж харагдсан; харин машин урсаагүй байсан ганц шалтгаан нь түүний замыг нэг юм тагласан байв. Энэ байдлыг хараад миний санаа маш их зовж, нөхөр минь итгэгч болохоор би түүнд хурдхан утасдсан боловч хэдэн удаа залгаад ч холбогдож чадсангүй. Дараа нь Бурханы тааллыг хайхын оронд би түүнийг дуудахаар яаран гэртээ оров.