Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

Showing posts with label Сайн мэдээний кино цуврал. Show all posts
Showing posts with label Сайн мэдээний кино цуврал. Show all posts

2019/10/01

“Эхийн хайр” Хүүхдэд жинхэнэ хайрыг хэрхэн өгөх тухай | Христийн гэр бүлийн кино 2019(Монгол хэлээр)


  "Эхийн хайр" бол хүүхдүүдийг хэрхэн өсгөх тухай сэдвийг авч үздэг Христийн гэр бүлийн кино юм. "Эрдэм мэдлэг хувь заяаг чинь өөрчилж чадна" болон "Хүү луу болж, охин галт шувуу болдог" зэрэг нь бараг бүх эцэг эхийн хүүхдүүддээ тавьдаг итгэл найдвар юм. Охин Жиаруйгаа их сургуулийн элсэлтийн шалгалтыг амжилттай өгч, сайн их сургуульд элсээсэй гэсэндээ Шу Вэнхуй нэгэн компанийн борлуулалтын захирлын ажлаас гарч, охиноо дахин шалгалт өгөхөд нь туслахаар шийддэг. Шу Вэнхуйгийн дарамт ихтэй заах арга болон коллежийн элсэлтийн шалгалтын өрсөлдөөний стресс зэргээс үүдэн охин нь сэтгэлээр унаж, бараг амиа алдахад хүржээ. Шу Вэнхуй үүнд гүнээ харамсав: Хийсэн бүхэн нь охиных нь төлөө байсан тэрээр бодож байлаа, гэтэл харин ч охиноо шаналгаж, шархлуулж байжээ... Энэ үед ангийнх нь найз Фэнг Шиньпин Бурханы сайн мэдээг түүнд номлодог. Бурханы үгийн уншсанаар, “Эрдэм мэдлэг хувь заяаг чинь өөрчилж чаддаг” зэрэг санаануудаар хөөцөлдөх нь яагаад түүнийг болон үр хүүхдийг нь зовоох вэ гэдгийг Шу Вэнхуй эцэстээ ойлгож, жинхэнэ хайрыг илэрхийлдэг байдлаар охиноо хэрхэн хүмүүжүүлэхийг ойлгож авдаг...

2019/08/24

Сайн мэдээний кино“Бурханд итгэх итгэл 2 - Сүм нурсны дараа”


  Хятадын Коммунист Нам төрийн эрхэнд гарснаасаа хойш бүх шашин шүтлэгийг устгаж, Хятадыг бурхангүй үзэлтэй бүс болгохын тулд Христийн шашин болон Католик шашныг ямагт дарлан, хяхаж хавчсаар иржээ. Ялангуяа Ши Жиньпинийг ерөнхийлөгч болсноос хойш итгэл бишрэлийн эсрэг ХКН-ын дайралт оргилдоо хүрч, албан ёсоор зөвшөөрөгдсөн Гурван-Өөрөө сүмийг хүртэл устган, загалмайг нурааж байгаа юм. Юү Конгуан нь сайн мэдээ номлогч бөгөөд ХКН-ын хоморголсон баривчилгаанаас арай хийн зугтжээ. Тэгээд дараа нь Гурван-Өөрөө Эх Оронч Хөдөлгөөний Христэд итгэгч Чэнь Сон'эний гэрт очив. Чэнь Сон'эний Гурван-Өөрөө Эх Оронч Хөдөлгөөний чуулганыг ХКН татан буулгасан бөгөөд чуулганых нь зарим хүн пастор, ахлагчдынхаа сургаалыг сонссоныхоо дараа Эзэн Есүсийн “Гэхдээ Би та нарт хэлье, дайснуудаа хайрла, та нарыг хавчдаг хүмүүсийн төлөө залбир.” (Матай 5: 44) гэх үгийг баримталж байна гэж итгэн, ХКН-ын дэглэмийн төлөө залбирна. Гэвч ХКН-ын төлөө маш олон жил залбирсан ч, ХКН гэмшээгүй төдийгүй бүр чуулганыг нь татан буулгасан тул олон итгэгч төөрөлдсөн байв. ХКН-ын төлөө залбирах нь үнэндээ Бурханы хүсэлд нийцдэг юм уу хэмээн тэд гайхширна. Цуглааныхан энэ асуудлаар маргалдах боловч шийдвэрт хүрч чадсангүй. Дараа нь Чэнь Сон'энь бусадтайгаа хамт Бурханы үгийг уншиж, Юү Конгуан болон түүний хамтрагчийг сонссоноор “дайснуудаа хайрла” хэмээх Эзэн Есүсийн сургаалын үнэн утга учрыг мэдэж авчээ. Мөн Бурханыг эсэргүүцэж, үнэнийг үзэн яддаг ХКН-ын сатанлаг мөн чанарыг ялган таньсан бөгөөд пастор, ахлагчдыг даган Гурван-Өөрөө замаар орох, сатанлаг эрх баригч хүчний хамгаалалтад найдахын аюултай үр дагаврыг тодорхой харна...

2019/07/12

Христийн чуулганы гэр бүлийн кино “Удаан хүлээсэн аз жаргал” Trailer


  Дин Руйлинь сайхан амьдрахад хүрэлцэхүйц мөнгө олохоор нөхөртэйгөө хамт бизнес нээн ажиллуулах гэж туйлын шаргуу ажиллажээ. Гэвч тэр хоёр ХКН-ын засгийн газрын дарлал, мөлжлөгөөс үүдэн асар их өрнөөсөө гарч чадаагүй бөгөөд гадаад явж ажиллахаас өөр сонголтгүй болов. Дин Руйлинь нэмж мөнгө олохын тулд давхар ажил хийлээ. Ажлын хүнд ачаалал, ойр тойрных нь хүмүүсийн тоомжиргүй байдал бүсгүйд мөнгөний төлөө ажиллахын зовлон, арга мухардлыг ойлгуулжээ. Тэгээд шаналж, будилж явахдаа ангийн найз Линь Жишиньтэй уулзав. Найз нь Бурханд итгэдэг учраас олон зүйлийг ойлгож авсан гэдгийг Дин Руйлинь ярианаас нь олж харлаа. Линь Жишинь Бурханы дэргэд сэтгэлийн амар амгалан, аз жаргалыг мэдэрч, тайван, амгалан байдалд амьдарч байсан тул Дин Руйлинь ч бас Бурханд итгэмээр санагдав. Удалгүй, бүр их мөнгө олохын тулд Дин Руйлинь нөхөртэйгөө хамт зоогийн газрыг худалдан авсан боловч урт удаан хугацаанд ядарснаасаа болж хүнд өвчин тусаж, улмаар саажих эрсдэлд оржээ. Тэгээд өвдөж шаналснаасаа үүдэн амьдралын талаар эргэцүүлж эхлэв. Хүмүүс юуны төлөө амьдрах ёстой юм бэ? Эд баялаг, нэр алдрын төлөө амьдралаа золиослох нь үнэ цэнтэй юу? Хоосрол, шаналлаас ангижрахад мөнгө хүмүүст тусалж чадах уу? Мөнгө хүмүүсийг үхлээс аварч чадах уу? Дин Руйлинь Бурханы үгийн талаарх эгч нарынхаа нөхөрлөлөөр дамжуулан амьдралын тухай эдгээр асуултын хариуг тодорхой ойлгож чадах бөгөөд амьдралд эрэлхийлэх хамгийн чухал зүйлийн тухай олж мэдэж, эцэст нь сүнсний чөлөөлөлтийг оллоо. Бурханы үгийн удирдамжаар дамжуулан Дин Руйлинь амьдралын аз жаргалыг эцэст нь олжээ ...

2019/02/06

Христийн сүмийн кино “Сайн мэдээний элч” Загалмай үүрч хаанчлалын сайн мэдээг түгээх (Монгол хэлээр)


Христийн сүмийн кино “Сайн мэдээний элч” Загалмай үүрч хаанчлалын сайн мэдээг түгээх (Монгол хэлээр)

Христэд итгэгч Чэн Ишин олон жилийн турш Эзэнд итгэсэн бөгөөд эцсийн өдрүүд дэх Эзэний эргэн ирэлт буюу Төгс Хүчит Бурханыг угтан авах хувьтай байлаа! Төгс Хүчит Бурханы үгээс тэрээр, хүн төрөлхтнийг аврах Бурханы шаргуу хүслийг, мөн түүнчлэн бүтээгдсэн зүйлийн үүрэх ёстой үүрэг, хариуцлагыг ойлгож авсан юм, иймээс тэр сайн мэдээ түгээж, эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг гэрчилж эхэлжээ. Үүнийг хийх зуураа тэрээр олон хот, муж руу аялж, шашны хүрээний дарангуйлал, гололтыг ахин дахин амсаж, мөн түүнчлэн ХКН-ын засгийн газрын мөрдлөг, хавчлагыг амссан. Тэр ихээхэн зовлон туулсан хэдий ч, Бурханы үгийн удирдамж дор үүргээ биелүүлж, аюулаас айлгүй зоригтойгоор урагшилдаг...

2019/01/28

Библийн кино “Библийн тухай нууцыг задлах нь” Библийн тухай хамгийн шинэ тайлбар (Монгол хэлээр)



Библийн кино “Библийн тухай нууцыг задлах нь” Библийн тухай хамгийн шинэ тайлбар (Монгол хэлээр)

Фэн Жиахуй бол Хятад дахь гэр чуулганы номлогч билээ. Тэр Эзэнд олон жилийн турш итгэсэн бөгөөд Библи нь Бурханы онгодыг хүртсэн, тиймээс хүн үүнийг итгэлдээ мөрдөх ёстой, Бурханы үг Библиэс гадуур байдаггүй бөгөөд Библиэс хазайх нь тэрс үзэл гэж тэр үргэлж боддог байв. Гэтэл сүүлийн жилүүдэд чуулган улам бүр эзгүйрэн хоосрох болж, итгэгчид итгэлдээ хайнга анзааргагүй болж, түүнд асар их эргэлзээ төрүүлэх болжээ. Библийн тухай тэр яаж ч ярилаа гээд чуулганаа дахин сэргээх боломжгүй болсон байв ... Нэгэн өдөр хамтран зүтгэгч Юань ах Төгс Хүчит Бурханы Чуулганаас гэрчлэгчдийг урин авчирч, дахин дахин хүчтэй мэтгэлцсэнээр Фэн Жиахуй Библийн дотоод түүх болон мөн чанарыг эцэстээ ойлгосон билээ. Тэр үүнээс гарч, Хурганы мөрийг даган, бусад итгэгчдээ дагуулан Төгс Хүчит Бурхан руу эргэсэн юм.

2019/01/03

Сайн мэдээний кино “Сэхээрэл” Бурхан бол миний Аврагч Эзэн (Монгол хэлээр)


  Сайн мэдээний кино “Сэхээрэл” Бурхан бол миний Аврагч Эзэн (Монгол хэлээр)

  Лу Шиу’энь Хятад дахь гэр чуулганы номлогч байлаа. Тэрээр шашны пасторууд, ахлагчдын түгээсэн буруу ойлголтод итгэн, “Эзэн Есүс хүний нүглийг аль хэдийн уучилсан, Эзэнд итгэдэг хүмүүс үргэлж аврагдах болно. Тэд эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг хүлээн зөвшөөрөх хэрэггүй” хэмээн зүтгэсэн хэвээр байв. Тэрээр Төгс Хүчит Бурханы хаанчлалын сайн мэдээг ахин дахин эсэргүүцэж, голсоор байлаа...

2018/12/27

Библийн кино “Яасан сайхан дуу хоолой вэ” Чуулгануудад хэлсэн Ариун Сүнсний үг (Монгол хэлээр)


  Библийн кино “Яасан сайхан дуу хоолой вэ” Чуулгануудад хэлсэн Ариун Сүнсний үг (Монгол хэлээр)

  Жиншинь бол Хятадын нэгэн гэр чуулганы номлогч. Тэр Эзэнд гучин жилийн турш итгэсэн бөгөөд үнэнийг хайрладаг; тэр Эзэний үгийг байнга уншиж, түүгээр хөтлөгддөг. Тэр өөрийгөө Эзэний төлөө бахдалтайгаар зарцуулдаг. Номлолын ажлаасаа болж тэр Хятадын коммунист засгийн газрын цагдаад баригдаж, шоронд хоригдон, тэнд хэрцгийлэл, эрүү шүүлтийг туулжээ. Хүнлэг бус шоронгийн амьдралын долоон жилийг туулан гарахад түүнийг залж чиглүүлсэн зүйл нь Эзэний үг байлаа. Гарсных нь дараа түүний хамтрагч Чэнгуан түүнтэй уулзахаар ирж, түүнд Төгс Хүчит Бурханы үгийг уншиж өгч, Бурхан гарч ирсэн бөгөөд эцсийн өдрүүдэд ажиллаж байгаа гэдгийг гэрчилдэг. Тэр мөн түүнд Үг нь Махбодоор Илэрсэн номын нэг хувийг өгчээ.

2018/12/26

Христийн сүмийн кино “Ялалтын дуу” Эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлын нууцыг илчлэх нь (Монгол хэлээр)


  Христийн сүмийн кино “Ялалтын дуу” Эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлын нууцыг илчлэх нь (Монгол хэлээр)

  Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажил бүх урсгал, бүлэглэл даяар цууриатсан юм. Хаанчлалын сайн мэдээ түгсэний дараа Төгс Хүчит Бурханы үгийг улам олон хүн хүлээн авч, түгээж, Бурханы илрэлтээр цанган байсан үнэнч итгэгчид Бурханы сэнтийн өмнө нэг нэгээрээ эргэн ирсэн билээ. Энэ хооронд Хятадын засгийн газар, шашны пасторууд, ахлагч нар Төгс Хүчит Бурханы Чуулганыг эхнээсээ эцсийг хүртэл зогсолтгүй дарж, хавчсаар ирлээ. Энэ киноны баатар Жэнг Шинжи бол сайн мэдээ түгээгч, Төгс Хүчит Бурханы Чуулганы гишүүн юм. Тэр Хятадын Коммунист засгийн газар, шашны удирдагчдын увайгүй дарамт, дайралттай тулгарчээ. Ах эгч нартайгаа хамт Бурханд найдан ялалтын дуу дуулахын тулд тэр энэхүү хар, сатаны хүчийг хэрхэн ялах бол? ...

Санал болгож буй видео:
Библийн кино “Яасан сайхан дуу хоолой вэ” Чуулгануудад хэлсэн Ариун Сүнсний үг
Библийн кино “Сэнтийнээс амийн ус урсдаг” Бурхан бол миний амийн эх ундарга 

2018/12/23

“Сүнсэндээ ядуу хүмүүс ерөөлтэй еэ” Чи Эзэнийг угтаж авсан уу


  Христийн сүмийн кино “Сүнсэндээ ядуу хүмүүс ерөөлтэй еэ” Чи Эзэнийг угтаж авсан уу 

  Чо Ёнхань нь Өмнөд Солонгосын чуулганы пастор юм. Тэрээр олон арван жил Эзэнд идэвхийлэн үйлчилсэн бөгөөд итгэгчдээсээ гүн хүндлэл хүлээжээ. Сүүлийн жилүүдэд түүний чуулган өдөр ирэх тусам улам эзгүй хоосон болов. Муу үйлс улам бүр түгээмэл болж, бүр тэрээр өөрийгөө нүгэлд хутгалдсан байгааг үргэлж анзаарах болжээ. Үүнээс үүдэн тэрээр туйлаас гутран, ихэд будилсан мэт санагджээ ... Ихээхэн эргэцүүлсний дараа тэрээр нүглээсээ салах зам олж чадна гэж найдаад Ариун Сүнсний ажилтай чуулганыг хайн, пасторын албан тушаалаа шийдвэртэйгээр өгч, өөрийн урсгалыг орхижээ. Тэрээр хэд хэдэн бүлэглэлд зочилсон боловч тэдний хоосрол, доройтол түүнийг улам төөрч будилан, аргаа барахад хүргэнэ. Тэрээр Эзэнд хандан: “Эзэн минь! Та хаана байна вэ?” хэмээн хашхирчээ.

2018/12/19


Христийн сүмийн кино “Миний хэрэгт бүү оролц” Хэн тэнгэрийн хаанчлалд орохыг минь хааж байна бэ

Ли Чиншин бол олон жилийн турш Эзэнд итгэсэн Хятад дахь гэр чуулганы номлогч. Тэрээр, Эзэн ирж өөрийг нь тэнгэрийн хаанчлал руу аваачихыг соргогоор хүлээн, сайн мэдээ түгээх Эзэний ажлыг үргэлж урам зоригтойгоор хийдэг. Сүүлийн жилүүдэд, Ли Чиншин өөр өөр төрлийн бүлэглэл, чуулганууд улам эзгүйрч байгааг олж харжээ. Гэсэн хэдий ч Зүүний Аянга нь Хятадын Коммунист засгийн газар болон шашны хүрээллийн ширүүн яллалт, хавчлагаас үл хамааран улам бүр эрч хүчтэй болсон. Янз бүрийн бүлэглэл, урсгалуудын улам олон сайн ба тэргүүлэгч хонинууд Зүүний Аянгыг хүлээн зөвшөөрсөн. Энэ нь Ли Чиншинийг хэсэг эргэцүүлэл хийхэд хүргэжээ. 

2018/12/18

Ухаалаг охид Бурханы дуу хоолойг сонсдог “ямар сайхан дуу хоолой вэ” Трейлер


Христийн сүмийн кино “ямар сайхан дуу хоолой вэ” Ухаалаг охид Бурханы дуу хоолойг сонсдог | Трейлер

Дун Жиншинь бол Хятадын нэгэн гэр чуулганы номлогч. Тэр Эзэнд гучин жилийн турш итгэсэн бөгөөд үнэнийг хайрладаг; тэр Эзэний үгийг байнга уншиж, түүгээр хөтлөгддөг. Тэр өөрийгөө Эзэний төлөө бахдалтайгаар зарцуулдаг. Номлолын ажлаасаа болж тэр Хятадын коммунист засгийн газрын цагдаад баригдаж, шоронд хоригдон, тэнд хэрцгийлэл, эрүү шүүлтийг туулжээ. Хүнлэг бус шоронгийн амьдралын долоон жилийг туулан гарахад түүнийг залж чиглүүлсэн зүйл нь Эзэний үг байлаа. 

2018/12/04

Библийн кино “Сэнтийнээс амийн ус урсдаг” Бурхан бол миний амийн эх ундарга (Монгол хэлээр)


  Библийн кино “Сэнтийнээс амийн ус урсдаг” Бурхан бол миний амийн эх ундарга (Монгол хэлээр)
  
  Тао Уэй бол гэр чуулганы номлогч. Чуулган нь өдөр өдрөөр эзгүйрэхийн хэрээр дагагчид нь бүгд идэвхгүй, сул дорой сүнстэй болж, өөрийнх нь ч сүнс харанхуй болжээ. Тэр Эзэний байгааг мэдрэхээ больж, төөрөлдөж, яахаа мэдэхгүй болдог. Шашны ертөнц Ариун Сүнсний ажлыг яаж алдсан бэ? Эзэн аль хэдийн эргэж ирээд, ажлаа хийхээр хаа нэгтээ илэрсэн юм биш биз? ... Тао Уэй эдгээр асуултад яаралтай хариу хайж, Бурханы амийн амьд усны хангалт авахыг улам ихээр хүсэх болжээ. Тэр ах эгч нартайгаа хамт Бурханы ажил болон илрэлтийг хайж, эцэст нь Төгс Хүчит Бурханы Чуулганд ирж, тэндээ Төгс Хүчит Бурханы Чуулганы номлогчидтой ярилцаж, мэтгэлцэж эхэлдэг... Төгс Хүчит Бурханы Чуулганаас тэд амийн амьд усны эх сурвалжийг олж чадах болов уу? Сэнтийнээс урсдаг голоос тэд амийн усыг олж чадах болов уу?

2018/11/29

Христийн сүмийн кино “Аюул дунд өргөгдсөн нь” Эзэн Есүстэй дахин уулзах аз жаргал (Монгол хэлээр)


  Христийн сүмийн кино “Аюул дунд өргөгдсөн нь” Эзэн Есүстэй дахин уулзах аз жаргал (Монгол хэлээр)

  Жао Жиган бол Хятад дахь орон нутгийн чуулганы ахлагч юм. Олон Христэд итгэгчдийн адилаар, Эзэнд итгэгч болохын хувьд түүний хамгийн агуу найдвар нь амьд байхдаа өргөгдөж, Эзэнтэй уулзаж, Түүнтэй хамт захирах явдал юм. 1999 онд чуулганы удирдагч “2000 онд Эзэн дахин ирнэ, Түүний итгэгчид амьдаараа өргөгдөх болно” хэмээх мэдээ гаргасны дараа түүний сэтгэл урьдныхаасаа илүүтэй хөдөлж, урам зоригтой боллоо. Итгэл, үнэмшлээр бялхсан тэрбээр ирээдүйг найдлага, горьдлоготойгоор харжээ... Гэсэн хэдий ч, 2000 он болж өнгөрсний дараа түүний найдвар бүхэлдээ талаар болов. Түүний урсгалд урьд өмнө үзэгдээгүй итгэлийн хямрал үүсэж, зөв зам сонгосон эсэхдээ гайхан эргэлзэхгүй байж тэр чадсангүй. Төгс Хүчит Бурханы хаанчлал бууж ирсэн тухай сайн мэдээ түүний урсгал даяар түгсэний дараа Жао Жиган болон бүлэг хамтран ажиллагчид Төгс Хүчит Бурханы Чуулганы номлогчидтой гүн гүнзгий хэлэлцэж, маргалджээ. Эдгээр хэлэлцүүлэг нь тэдний урсгал дотор олон жилийн турш хадгалж ирсэн итгэлийн эргэн тойронд эргэлдэж байв... Эцэст нь Жао Жиган шашны антихристүүдэд хууртагдан будилснаа тодорхой харж чаджээ. Тэрээр түргэн зуур үнэнийг таньж, Төгс Хүчит Бурханы ажлыг хүлээн зөвшөөрч эхэллээ. Эцэст нь тэр Бурханы сэнтийн өмнө өргөгдсөн бөгөөд “Миний өргөгдсөн явдал үнэхээр аюул дунд байлаа!” хэмээн халаглахгүй байж чадсангүй.

2018/11/25

Сайн мэдээний кино “Зүрх шархлуулсан дурсамж” Нэгэн христэд итгэгчийн жинхэнэ мэдрэмжийн илэрхийлэл


  Сайн мэдээний кино “Зүрх шархлуулсан дурсамж” Нэгэн христэд итгэгчийн жинхэнэ мэдрэмжийн илэрхийлэл 

  Фан Гуоеи Хятад дахь гэр чуулганы ахлагч байв. Тэрээр хорь гаруй жил үйлчлэл хийхдээ Паулыг үргэлж дуурайдаг, Эзэний төлөө урам зориг дүүрэн, хичээнгүйлэн ажиллаж бүхнээ зориулдаг байлаа. Мөн тэрээр ийм маягаар итгэлээ дагаж мөрдсөнөөр тэнгэрлэг Эцэгийн хүслийг гүйцэлдүүлж, Эзэнийг эргэн ирэх үед тэнгэрийн хаанчлал руу өргөгдөх болно гэж бат итгэдэг. Гэвч Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн аврал түүн дээр ирэхэд тэрээр өөрийн үзэлтэй зууралдсаар байдаг. Тэрээр Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг ахин дахин голж, эсэргүүцэж бас ялладаг...

  Хожим нь Фан Гуоеи Төгс Хүчит Бурханы Чуулганы номлогч нартай хэд хэдэн удаа мэтгэлцсэний дараа үнэнийг сэхээрч, тэнгэрлэг Эцэгийн хүслийг хэрэгжүүлэхийн утга учир хийгээд түүнийг авралд хүргэж тэнгэрийн хаанчлалд оруулах итгэлийн арга замыг таньж мэддэг...

  Урьд нь хэн байснаа санаж дурсах бүрд зүрхийг нь зүүгээр хатгах мэт болно...

2018/11/22

Сайн мэдээний кино “Өөрчлөлтийн агшин” Тэнгэрийн хаанчлалд өргөгдөх нь (Монгол хэлээр)



Сайн мэдээний кино “Өөрчлөлтийн агшин” Тэнгэрийн хаанчлалд өргөгдөх нь 

Су Мингью бол эх газрын Хятад дахь Христийн гэр чуулганы номлогч юм. Эзэнд итгэх нь аль хэдийн итгэлээр зөвтгөгдсөн, нигүүлслээр аврагдахад хангалттай гэж түүнд үргэлж санагддаг байв. Хэдийгээр бид байнга нүгэл үйлддэг боловч бидний нүглийг Эзэн өршөөсөн бөгөөд Эзэнийг ирэх үед бидний дүр төрх гэнэтхэн өөрчлөгдөж ариун болох ба бид тэнгэрийн хаанчлал руу өргөгдөх болно. Гэсэн хэдий ч зарим хамтран зүтгэгч эргэлзээний үрийг тарьдаг байв. Бид худал хэлж, нүгэл үйлдсээр байгаа болохоор тэнгэрийн хаанчлал руу үнэхээр өргөгдөж чадах болов уу? Су Мингью зүрх сэтгэлдээ будилж төөрөлдсөн байв. Эцэстээ Төгс Хүчит Бурханы Чуулганы номлогчидтой ярилцаж, мэтгэлцэх замаар Су Мингью тэнгэрийн хаанчлалд орох цорын ганц замыг олсон билээ …

2018/11/21

Христийн сүмийн шинэ кино “Зүүднээсээ сэрсэн нь” Тэнгэрийн хаанчлал руу өргөгдөх нууц(Монгол хэлээр)


Христийн сүмийн шинэ кино “Зүүднээсээ сэрсэн нь” Тэнгэрийн хаанчлал руу өргөгдөх нууц (Монгол хэлээр)

Ю Фан бол Эзэн Есүст итгэдэг бусад олон хүнтэй ижил нэгэн—Эзэн Есүс цовдлуулж байхдаа хүн төрөлхтнийг нүглээс нь хэдийн уучилсан, тэрээр итгэлээрээ дамжуулан зөвтгөгдсөн бөгөөд бүхнийг орхиж, Эзэний төлөө шаргуу ажиллаж байгаа цагт Эзэн Есүсийг эргэн ирэх үед тэнгэрийн хаанчлалд гарцаагүй орох болно гэж тэр боддог. Гэтэл түүний хамтран зүтгэгчид эргэлзэнэ: Бид Эзэнд итгэснээр уучлагдсан бөгөөд золиос гаргаж, Эзэний төлөө өөрсдийгөө зарцуулж чаддаг боловч бид байнга нүгэл үйлдэж, Эзэнийг эсэргүүцдэг. Энэ маягаар бид үнэхээр тэнгэрийн хаанчлалд орж чадах болов уу? ... Ю Фан Төгс Хүчит Бурханы Чуулганы гэрчлэгчидтэй нөхөрлөж, мэтгэлцсэний дараа Эзэний ирэлт болон тэнгэрийн хаанчлалд орох тухай нууцыг ойлгон, эцэст нь өөрийн зүүднээс сэрнэ ...
   

2018/11/11

Христийн чуулганы кино “Урхи зангыг сэт цохь” Бурхан хятадад байна (Монгол хэлээр)


Христийн чуулганы кино “Урхи зангыг сэт цохь” Бурхан хятадад байна (Монгол хэлээр)

2000 жилийн өмнө, Эзэн Есүс золин авралын ажлыг хийх үедээ Иудейн шашны нийгэмлэгийн асар их гүжир гүтгэлэг, буруутгалыг амссан. Иудейн удирдагчид Ромын засгийн газартай хүчээ нэгтгэн Түүнийг загалмайд цовдолжээ. Эцсийн өдрүүдэд, махбодод эргэн ирсэн Эзэн Есүс—Төгс Хүчит Бурхан шүүлтийн ажлыг хийхээр Хятадад ирсэн. Тэрээр энэ удаад мөн л Хятадын Коммунист засгийн газар хийгээд шашны ертөнцийн улангассан буруутгал, дарамт, баривчилгаатай нүүр тулж байна. Төгс Хүчит Бурханы Чуулганыг шүүж, гутаан доромжилдог, олны дунд ихээр тархсан цуурхал, буруу ташаа ойлголтууд нь тоймгүй олон итгэгчдийн нүдийг таглаж, тэднийг хянадаг үл үзэгдэгч урхи зангатай адил юм. Эмгэнэлт түүх ийнхүү давтагдаж байна...

2018/11/10

Бурханы эцсийн өдрүүд дэх анхааруулга “Тэр хот нуран унана” Христийн чуулганы кино (Монгол хэлээр)


Бурханы эцсийн өдрүүд дэх анхааруулга “Тэр хот нуран унана” Христийн чуулганы кино (Монгол хэлээр)

Христэд итгэгч Чен Хуйзэ бол Хятад дахь гэр чуулганы хамтран зүтгэгч. Тэрээр чуулган нь үйлдвэр нээж байгааг харах бөгөөд ХКН-ын засгийн газарт бууж өгөхийн тулд Гурван-Өөрөө сүмд нэгдэхийг пастор нь итгэгчдэдээ уриална.

2018/10/19

Христийн чуулганы кино “Үхлийн савраас” Бурхан надад хоёр дахь амийг өгсөн (Монгол хэлээр)


 Христийн сүмийн кино“Эргэн ирсэн Тэр хэн бэ” Аврагч Эзэн Есүс чимээгүй ирсэн 

Ким Еонруг нь Солонгосын шашны нийгэмлэг дэх сүсэг бишрэлтэй пастор байсан. Үнэнээр цангасан тэр Эзэн Есүсийн хоёр дахь ирэлтийг тэсэн ядан хүлээсэн. 2013 оны нэг өдөр Чосун Илбод Төгс Хүчит Бурханы үгстэй таарсан. Эрх мэдэл, хүч чадлаар дүүрэн эдгээр үгс түүнд шууд нөлөөлж, түүний сэтгэлд гүн хүрчээ. Төгс Хүчит Бурхан нь түүний удаан хүлээсэн Аврагч болох эргэн ирсэн Эзэн Есүс гэдгийг баталгаажуулахын тулд тэр Төгс Хүчит Бурханы ажил болон үгсийг эрж хайж, судалж эхэлсэн... Өөрийн зүрх сэтгэл дэх эргэлзээ бүрийг нэг нэгээр нь шийдвэрлэнгээ Ким Еонруг маш их баярласан тул нүүрээрээ газар унан, мөргөж эхлэв: Төгс Хүчит Бурхан бол эцсийн өдрүүд дэх Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт юм. Тэр бидний дунд чимээгүйхэн ирж, Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажлыг удаан хугацаанд хийж байна.

2018/10/14

Христийн сүмийн кино 2018 “Дөнгөө эвдээд гүй” Ариун библийн нууцыг дэлгэх нь (Монгол хэлээр)


  Ли Чунминь нь Өмнөд Солонгосын Сөүл хотын нэгэн чуулганы ахлагч байлаа. Хорь гаруй жилийн турш тэрээр Библийг судлахад бүрэн төвлөрөн, Эзэнд идэвхийлэн үйлчилж иржээ. Шашны тэргүүлэгчдийн жишээг даган, Эзэнд итгэнэ гэдэг нь Библид итгэхийн нэр бөгөөд Библид итгэх нь Эзэнд итгэхтэй агаар нэг хэмээн боддог байв. Библийг баримталж байгаа цагт тэнгэрийн хаанчлалд өргөгдөнө гэж тэр боддог байлаа. Эдгээр үзэл нь түүнийг хос дөнгө шиг чөдөрлөж, Бурханы мөрийг дагаж, Бурханд итгэхэд нь саад болж байв. Үүний уршгаар Ли Чунминь эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг судалъя хэмээн ер бодсонгүй...