Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

2017/07/14

Зүүний Аянга -Төгс Хүчит Бурханы Үг |Та Бурханд итгэснээс хойш үнэнээр амьдрах ёстой





  Бүхий л хүмүүс үнэнийг ойлгодог хэрнээ түүнийг хэрэгжүүлж чаддаггүйд гол асуудал оршино. Нэг хүчин зүйл нь хүн үрэгдэл гаргахыг хүсдэггүй, бас өөр нэг хүчин зүйл нь хүний ялган таних чадвар хэт хангалтгүй; хүн бодит амьдрал дээрх өнгөрсөн олон хүчирдлээ харах чадваргүй, хэрхэн зөв хэрэгжүүлэхээ мэддэггүй.
Хүн маш бага туршлагатай, ядмаг хэв чанартай, үнэний талаар хязгаарлагдмал ойлголттой байдаг болохоор амьдралд учрах зовлонг туулах чадваргүй байдаг. Тэр зөвхөн амаар Бурханд зүтгэдэг, гэхдээ Бурханыг өөрийн өдөр тутмын амьдралдаа авчрах чадваргүй байдаг. Өөрөөр хэлбэл, Бурхан бол Бурхан, амьдрал бол амьдрал гээд Бурхан хүний амьдралд ямар ч хамаагүй мэт хүн байдаг. Үүнд бүх хүн итгэдэг. Бурханд итгэх ийм итгэл сүсэг нь хүнийг Бурханаар авагдаж, төгс болгуулах боломжгүй болгодог. Үнэндээ, Бурханы үг дутуудаа биш, харин хүний Түүний үгийг хүлээн авах чадвар ердөө хангалтгүй байгаад юм. Ямар ч хүн Бурханы шаардсанаар үйлддэггүй гэж хэлж болно. Харин, тэдний Бурханд итгэх итгэл нь өөрсдийнх нь санаа бодол, тогтсон шашны ойлголт болон ёс заншлын дагуу байдаг. Зөвхөн цөөхөн хэд нь Бурханы үгийг хүлээн авч өөрчлөгдөж Түүний хүслийн дагуу үйлдэж эхэлдэг. Гэхдээ, тэд өөрсдийн буруу итгэлээрээ явсаар байдаг. Хүн Бурханд итгэж эхлэх үедээ уламжлалт шашны дүрэмд тулгуурлан итгэж эхлэдэг, харин бусадтай харилцахдаа, амьдрахдаа өөрийн амьдралын философиор амьдардаг. Арван хүн тутмын ес нь иймэрхүү. Тун цөөн хүмүүс л Бурханд итгэсэнийхээ дараа өөр төлөвлөгөө боловсруулж, шинэ хуудсыг эргүүлдэг. Хэн ч Бурханы үгийг үнэн хэмээн үзэж, хэрэгжүүлдэггүй.

  Есүсд итгэх итгэлийг жишээ нь авч үзье. Хүн дөнгөж итгэж эхэлсэн эсвэл удаан итгэсэн аль нь ч бай бүгд өөрт байгаа авьяас, эзэмшсэн ур чадвараа гаргасан байгаа. Хүмүүс ердөө л "Бурханд итгэх итгэл" гэсэн гурван үгийг өөрсдийн энгийн амьдралд нэмсэн, гэхдээ тэд өөрсдийн зан чанарт ямар ч өөрчлөлт хийгээгүй тул, тэдний Бурханд итгэх итгэл өчүүхэн ч өсөөгүй. Хүмүүсийн эрэл хайгуул халуун ч биш, хүйтэн ч биш. Тэр итгэдэггүй гэж хэлэхгүй, гэхдээ бас Бурханд бүрэн ч өгөөгүй. Тэр хэзээ ч Бурханыг үнэн голоосоо хайрлаж, Түүнд дуулгавартай байгаагүй. Түүний Бурханд итгэх итгэл нь жинхэнэ бас хуурмаг, тэр сохор бөгөөд өөрийн итгэлийг хэрэгжүүлэхэд хичээнгүй биш. Тэр мэндэлсэн цагаасаа аваад үхэн үхтэлээ ийм ээдий буудай байдалтай байсаар үхдэг. Үүнд ямар утга байна вэ? Өнөөдөр, та Бодтой Бурханд итгэдэг болсон учраас зөв замд орох хэрэгтэй. Бурханд итгэснээр, та зөвхөн ерөөл хайх биш, Бурханы хайрыг хайж, Бурханыг мэдэх хэрэгтэй. Түүний гэгээрэл болоод таны өөрийн хөөцөлдөөнөөр дамжуулж та Түүний үгээр хооллож ундалж, Бурханы талаар жинхэнэ ойлголттой болоод Бурханыг гэсэн хайр чинь зүрхнээс чинь гардаг болох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, таны Бурханыг гэсэн хайр жинхэнэ байх ёстой, нөгөөтэйгүүр юу ч таны Бурханыг гэсэн хайрыг эвдэх эсвэл түүнд саад болох боломжгүй болгох хэрэгтэй. Ингэх аваас та Бурханд итгэх зөв замдаа явж байна гэсэн үг. Үүгээр та Бурханд харьяалалтайгаа батлана, учир нь таны зүрх сэтгэл Бурханы мэдэлд орж, таныг өөр юу ч эрхшээлдээ оруулж чадахгүй болно. Хуримтлуулсан туршлага, таны төлсөн үнэ, Бурханы ажил гээд та Бурханыг өөрийн эрхгүй хайрладаг болно. Дараа нь та Сатаны хүлээсээс ангижирч Бурханы үгний гэрэлд амьдрах болно. Та зөвхөн харанхуйн нөлөөнөөс суллагдсанаар Бурханыг хүлээн авахгүй гэж үү. Та Бурханд итгэдэг бол энэ зорилгыг хайх ёстой. Энэ та бүхний үүрэг. Хэн ч өөрийн байгаа зүйлд ханах хэрэггүй. Та Бурханы ажилд хоёр сэтгэлээр хандах эсвэл түүнийг хөнгөнөөр бодох хэрэггүй. Та Бурханыг байнга хүндлэн бодож байх хэрэгтэй ба бүхнийг Түүний төлөө хийж байх хэрэгтэй. Та ямар нэг зүйл хийх эсвэл ярих үедээ Бурханы гэрийн ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавих хэрэгтэй. Зөвхөн энэ л Бурханы хүсэлд нийцнэ.

  Хүн төрөлхтний Бурханд итгэх итгэлийн ганц алдаа нь зөвхөн үгс төдийхөн байхаас, Бурхан хүний бодтой амьдралд ерөөсөө байдаггүй. Бүхий л хүн, үнэндээ, Бурханд итгэдэг ч өдөр тутмын амьдралынх нь нэг хэсэг болоогүй байдаг. Бурханд хандсан маш олон залбирал хүний амнаас гардаг, гэхдээ хүний зүрх сэтгэлд Бурхан маш бага зайг эзэлдэг учраас Бурхан хүнийг ахин дахин шалгадаг юм. Хүмүүс цэвэр аруин биш болохоор Бурхан хүмүүсийг шалгахаас өөр арга байхгүй, үүгээр тэр ичиж, сорилтын үеэр өөрийгөө мэдэх болно. Эс бөгөөс, хүмүүс цөм тэргүүн тэнгэрэлчийн хүүхдүүд болж, асар их ялзарна. Хүмүүсийн Бурханд итгэх итгэлийн үед, олон хувийн хүсэл сонирхол, зорилго Бурханаар зогсолтгүй цэвэршүүлэгдэх үед ор мөргүй арилдаг. Эс бөгөөс Бурханд ашиглагдах хүн гэж байхгүй, Бурхан хүнд хийх ёстой ажлаа хийх арга байхгүй. Бурхан эхлээд хүнийг ариусгадаг. Энэ процессийн үед, хүн өөрийгөө танин мэдэрч Бурхан түүнийг өөрчлөх боломжтой. Зөвхөн Бурханы ажлын дараа хүмүүст амь өгч, зөвхөн энэ аргаар хүмүүсийн зүрх Бурханы төлөө цохилох боломжтой. Тиймээс, Бурханд итгэх нь хүмүүсийн хэлдэг шиг амархан биш. Бурханы үүднээс үзвэл, хэрэв та мэдлэгтэй боловч Түүний үгийг амиа болгохгүй, Хэрэв та зөвхөн өөрийн мэдлэгтээ баригдаж, үнэнийг хэрэгжүүлж эсвэл Бурханы үгийг амьдран гаргаж чадахгүй байгаа бол таны зүрхэнд одоог хүртэл Бурханыг гэсэн сэтгэл хуралдаагүй байгаа бөгөөд таны зүрх Бурханых биш гэж харагдаж байна. Бурханд итгэж Түүнийг таньж эхлэх бол хүмүүсийн эцсийн зорилго бөгөөд энэ л хүний эрэлхийлэх зүйл юм. Та Бурханы үгийг амьдран гаргахаар хичээж, тэднийг амьдралд хэрэгжүүлэх хэрэгтэй. Хэрэв та зөвхөн онолын мэдлэгтэй бол таны Бурханд итгэх итгэл хоосон болно. Хэрэв та Түүний үгийг амьдран гаргаж хэрэгжүүлж байгаа бол та итгэл бүрэн болж Бурханы хүслийн дагуу болох боломжтой. Энэ замд, олон хүн асар их мэдлэг ярьж болох ч, үхэх цаг нь ирэхээр тэдний нүд нь нулимасаар бүрхэж, хөгширтлөө хуурмаг амьдралаар амьдарч амьдралаа үрсэндээ өөрсдийгөө үзэн ядна. Тэдэнд зөвхөн ойлголт байсан, харин Бурханыг алдаршуулах боломж огт байгаагүй. Тэд бүхий л амьдралаа нааш цааш гүйж, тэмцэж өнгөрүүлсэн, гэхдээ үхэх цаг ирэхэд тэд зүрх сэтгэлдээ харамсдаг. Зөвхөн үхэх тэр цаг мөчид л олон хүн амьдралын утга учрыг ойлгодог. Энэ хэтэрхий оройтсон хэрэг биш гэж үү? Яагаад та өдрийг зогсоож, хайрладаг үнэнээ хайж болохгүй гэж? Яагаад маргааш хүртэл хүлээнэ гэж? Хэрэв амьдралд та үнэнийг хайж зовохгүй бол, үхэх цаг мөч ирэхэд харамсахыг хүсэх биш үү? Хэрэв тийм бол яагаад Бурханд итгэнэ гэж? Үнэндээ, хүнд хамаатай маш олон зүйл бий, хэрэв хүн бага хэмжээний зүтгэл гаргавал, үнэнийг хэрэгжүүлэн Бурханыг сэтгэл хангалуун болгох боломжтой. Хүний зүрхийг байнга чөтгөр эзэгнэдэг, иймд тэр Бурханы төлөө зүтгэж чадахгүй. Харин, тэр үргэлжлүүлэн арьс маханд амьдарч, эцсийн эцэст ямар ч ашиг олдоггүй. Энэ шалтгаануудын улмаас хүмүүс байнга асуудалтай тулгарч зовж байдаг. Эдгээр нь Сатаны хорлол биш гэж үү? Энэ бие махбодыг ялзруулж байгаа хэрэг биш үү? Та зөвхөн амаараа Бурханд үйлчилж, Түүнийг хуурч чадахгүй. Харин, та үгээ бодитой үйлдэл болгох хэрэгтэй. Өөрийгөө хуурах хэрэггүй; Үүний утга нь юу вэ? Та өөрийн бие махбодыг нэр хүнд, эд хөрөнгийн төлөө золиослоод эцэст нь юу хожих вэ?
«Үг нь Махбодоор Илэрсэн»-номоос
ЗүүнийАянга |ТөгсXүчит Бурханы Чуулган бол эргэн ирсэн ЭзэнЕсүс - сүүлчийн өдрүүдийн Христийн ТөгсXүчит Бурхан Хятад дахь ажлын улмаас үүсэн бий болсон юм. хэн нэгэн хүн байгуулаагүй билээ.Христ бол үнэн, зам, амь. Бурханы үгийг уншаад та Бурхан гарч ирснийг харах болно. 


No comments:

Post a Comment