Хүний ажлын хэр их нь Ариун Сүнсний ажил, хэр их нь Хүний туршлага вэ? Одоог болтол хүмүүс эдгээр асуултыг ойлгодоггүй гэж хэлж болно, учир нь өмнө хэлснээр хүмүүс Ариун Сүнсний ажиллах зарчмыг ойлгодоггүй. Миний яриад байгаа хүний ажил бол Ариун Сүнсний ажилтай хүмүүсийн ажил буюу Ариун Сүнсний ашигладаг хүмүүсийн ажил юм.
Би хүний хүслээс гарч байгаа ажлыг хэлээгүй, харин Ариун Сүнсний ажлын хүрээнд байгаа элч, ажилтан, эгэл ах дүүсийн ажлыг хэлж байна. Энд хүний ажил гэдэг нь бие махбодтой болсон Бурханы ажил биш, харин хүмүүс дээрх Ариун Сүнсний ажлын хүрээ, зарчим юм. Эдгээр зарчим нь Ариун Сүнсний ажлын зарчим ба хүрээ мөн боловч, эдгээр нь бие махбодтой болсон Бурханы ажлын зарчим ба хүрээтэй адил байдаггүй. Хүний ажилд хүний мөн чанар ба зарчим, Бурханы ажилд Бурханы мөн чанар ба зарчим бий.
Би хүний хүслээс гарч байгаа ажлыг хэлээгүй, харин Ариун Сүнсний ажлын хүрээнд байгаа элч, ажилтан, эгэл ах дүүсийн ажлыг хэлж байна. Энд хүний ажил гэдэг нь бие махбодтой болсон Бурханы ажил биш, харин хүмүүс дээрх Ариун Сүнсний ажлын хүрээ, зарчим юм. Эдгээр зарчим нь Ариун Сүнсний ажлын зарчим ба хүрээ мөн боловч, эдгээр нь бие махбодтой болсон Бурханы ажлын зарчим ба хүрээтэй адил байдаггүй. Хүний ажилд хүний мөн чанар ба зарчим, Бурханы ажилд Бурханы мөн чанар ба зарчим бий.
Ариун Сүнсний урсгал ажилд Бурханы Өөрийнх нь ажил эсвэл ашиглагдсан хүмүүсийн ажлын аль нь ч бай энэ нь Ариун Сүнсний ажил байна. Бурханы Өөрийнх нь мөн чанар нь Сүнс бөгөөд үүнийг Ариун Сүнс эсвэл Бурханы долоо дахин эрчимтэй Сүнс гэдэг. Ямартай ч тэд бол Бурханы Сүнс юм. Энэ нь ердөө л Бурханы Сүнс өөр өөр эрин үеүдэд янз бүрээр нэрлэгддэг байсан болохоор тэр билээ. Гэхдээ тэдний мөн чанар нь нэг. Тиймээс, Бурханы Өөрийнх нь ажил Ариун Сүнсний ажил; бие махбодтой болсон Бурханы ажил нь ч Ариун Сүнсний ажил юм. Хэрэглэгдэж буй хүмүүсийн ажил мөн адил Ариун Сүнсний ажил билээ. Зөвхөн Бурханы ажил Ариун Сүнсний бүрэн илэрхийлэл бөгөөд үүнд ялгаа байдаггүй, харин хэрэглэгдэж байгаа хүмүүсийн ажил олон хүмүүний зүйлстэй хутгалдсан байдаг болохоор Өөрийгөө дангаар бүрэн илэрхийлдэг Ариун Сүнсийг шууд илэрхийлдэггүй. Ариун Сүнсний ажил янз бүр бөгөөд ямар ч нөхцөлөөр хязгаарлагддаггүй. Тухайн ажил нь ялгаатай хүмүүс дээр янз бүр байх ба ялгаатай ажлын мөн чанарыг илэрхийлдэг. Өөр өөр эриний ажил өөр өөр улсуудын нэгэн адил мөн ялгаатай байдаг. Мэдээж хэрэг Ариун Сүнс хэдий олон өөр аргаар, олон зарчмын дагуу ажилладаг боловч тухайн ажлыг яаж хийдэг эсвэл ямар төрлийн хүмүүс дээр хийгддэг эсэхээс үл хамааран мөн чанар нь үргэлж өөр байх ба Түүний янз бүрийн хүмүүс дээр хийх ажил нь бүгд зарчимтай, бүгд ажлын тусагдахууны мөн чанарыг илэрхийлж чаддаг. Үүний учир нь Ариун Сүнсний ажил хүрээний хувьд тун өвөрмөц, нарийн хэмжүүртэй байдаг. Бие махбодтой болсон Бурханы хийдэг ажил нь хүмүүс дээр хийгддэг ажилтай адилгүй бөгөөд тухайн ажил нь хүмүүсийн ялгаатай хэв чанараас хамааран мөн янз бүр байдаг. Бие махбодтой болсон Бурханаар хийгдэх ажил нь хүмүүсийн дээр хийгдэх ажилтай адилгүй, адил бус хэв чанартай хүмүүсийн бие дээр хийгдэх ажил нь ч адилгүй, мөн бие махбодтой болсон Бурханаар хийгдэх ажил хүмүүсээр хийгдэхгүй. Нэг үгээр хэлбэл, Түүний хэрхэн яаж ажилладагаас үл хамааран, өөр өөр объектууд дээр хийгдэж байгаа ажил хэзээ ч адилхан байдаггүй бөгөөд Түүний ажлын зарчим нь өөр хоорондоо адилгүй хүмүүсийн байдал, уг чанарын дагуу өөр өөр байна. Ариун Сүнс янз бүрийн хүмүүс дээр тэдний төрөлх мөн чанарт нь тулгуурлан ажилладаг, ингэхдээ Тэр тэдний төрөлх мөн чанараас хэтэрсэн шаардлага тэдэнд тавьж, тэдний чухам хэв чанараас нь хэтрүүлэн тэдэн дээр ажилладаггүй. Тэгэхээр, Ариун Сүнсний хүн дээр хийж байгаа ажил нь хүн төрөлхтөнд Ариун Сүнсний хийж байгаа ажлын тусагдахууны мөн чанарыг олж харах боломжийг олгодог. Хүний төрөлх мөн чанар өөрчлөгддөггүй; хүний чухам хэв чанар нь хязгаарлагдмал. Ариун Сүнс хүмүүсийг ашигладаг эсвэл хүмүүс дээр ажилладаг аль нь ч бай, хүмүүс үр өгөөжийг нь хүртдэг байх үүднээс тухайн ажил нь үргэлж хүмүүсийн хэв чанарынх нь хязгаарлалтын дагуу байдаг. Ариун Сүнс нь ашиглагдаж буй хүмүүс дээр ажиллахдаа, юу ч үлдээлгүй бүхий л авьяас билэг, хэв чанарыг нь дайчилдаг. Тэдний чухам хэв чанар бүхэлдээ тухайн ажилд үйлчлэхэд зарцуулагдана. Тэр ажлын үр дүнд хүрэхийн тулд хүмүүсийн бүхий л нөөц боломжийг шавхаж ажилладаг гэж хэлж болно. Үүнээс ялгаатай нь, бие махбодтой болсон Бурханы хийж буй ажил нь Сүнсний ажлыг шууд илэрхийлж, хүний оюун санаа, бодолтой холилдоогүй, хүний авьяас чадвар, туршлага, төрөлхийн нөхцөл байдлаар хүртэгдэхийн аргагүй байдаг. Ариун Сүнсний тоолж барамгүй олон ажил бүгд хүний сайн сайхны төлөө, түүнийг сургамжлахад чиглэгдсэн байдаг. Гэхдээ зарим хүмүүс төгс болгогдох боломжтой байхад, заримд нь төгс болгогдохнөхцөл байдал бүрэлдээгүй байдаг, өөрөөр хэлбэл тэд төгс болгогдож чадахгүй, аврагдах ч бараг боломжгүй, Ариун Сүнс тэдэн дээр ажиллаа ч эцэстээ таягдан хаягддаг. Өөрөөр хэлбэл Ариун Сүнсний ажил нь хүмүүсийг сайжруулахын тулд боловч, энэ нь Ариун Сүнсний ажилласан хүн бүр төгс болгогдсон гэсэн үг биш, учир нь олон хүний замнасан зам төгс болгогдох зам биш байдаг. Тэдэнд Ариун Сүнсний зөвхөн нэг талын ажил байдаг, харин хүний субъектив хамжилцаа эсвэл хүний зөв хөөцөлдөлт байдаггүй. Иймээс эдгээр хүмүүс дээрх Ариун Сүнсний ажил нь төгс болгогдож байгаа хүмүүст үйлчлэх ажил болдог. Ариун Сүнсний ажлыг хүмүүс шууд харах эсвэл шууд өөрсдөө хүрэх боломжгүй. Энэ нь зөвхөн ажиллах авьяас билэгтэй хүмүүсийн тусламжаар илэрхийлэгдэх боломжтой, учир нь Ариун Сүнсний ажил хүмүүсийн илэрхийллээр дамжин дагалдагч нарт өгөгддөг.
Ариун Сүнсний ажил нь олон төрлийн хүмүүс, олон төрлийн нөхцөл байдлаар дамжин биелэгдэж, гүйцээгддэг. Бие махбодтой болсон Бурханы ажил хэдий бүхэл бүтэн эрин үеийг ба хүмүүсийн тухайн эрин дэх дотогшлолтыг төлөөлөх боловч хүмүүсийн нарийвчилсан дотогшлох ажлыг бие махбодтой болсон Бурхан бус, харин Ариун Сүнсний ашиглаж байгаа хүмүүс хийх хэрэгтэй байдаг. Тиймээс, Бурханы ажил эсвэл Бурханы үйлчлэл нь бие махбодтой болсон Бурханы ажил бөгөөд Түүний оронд хүн хэрхэвч энэ ажлыг хийж чадахгүй. Ариун Сүнсний ажил нь олон төрлийн хүмүүсийн тусламжтай гүйцээгдэх ба түүнээс бус нэг тусгайлсан хүн биелүүлэх эсвэл нэг тусгүй хүн тодорхой хэлэх боломжгүй. Сүмүүдийг удирдаж буй хүмүүс хүртэл Ариун Сүнсний ажлыг мөн бүрэн төлөөлж чаддаггүй; тэд ердөө л зарим удирдах ажлыг хийж чадна. Эндээс Ариун Сүнсний ажлыг гурван хэсэгт хувааж болно: Бурханы Өөрийн ажил, хэрэглэгдэж буй хүмүүсийн ажил болон Ариун Сүнсний урсгалд байгаа бүх хүмүүс дээрх ажил. Энэ гурван ажил дотроо, Бурханы Өөрийнх нь ажил эринийг бүхэлд нь удирдан чиглүүлдэг; хэрэглэгдэж байгаа хүмүүсийн ажил нь Бурханы Өөрийн ажлын дараачаар заавар илгээх эсвэлдаалгаварыг хүлээн авахаар Бурханы бүх дагалдагч нарыг удирдан чиглүүлдэг бөгөөд эдгээр хүмүүс нь Бурханы ажилд хамжилцдаг хүмүүс юм; Ариун Сүнсний урсгалд байгаа хүмүүс дээр хийгддэг ажил нь Бурханы бүх ажлыг хамгаалах, өөрөөр хэлбэл төгөлдөржих боломжтой хүмүүсийг төгс болгохын сацуу бүх эзэгнэлт болоод Бурханы гэрчлэлийгхамгаалахад оршдог. Энэхүү гурван хэсэг ажил нь Ариун Сүнсний нийт ажил юм, гэхдээ Бурханы Өөрийн ажилгүйгээр бүх эзэгнэх ажил зогсонги байдалд орох болно. Бурханы Өөрийнх нь ажилд бүх хүн төрөлхтний ажил багтах ба энэ нь мөн бүхэл бүтэн эриний ажлыг илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл, Бурханы Өөрийнх ажил Ариун Сүнсний бүх ажлын чиг хандлага, хөдөлгөөнийг илэрхийлдэг, харин Бурханы ажлыг дагадаг элч нарын ажил тухайн эринийг удирдахгүй мөн Ариун Сүнсний бүх эриний ажлын чиглэлийг илэрхийлдэггүй. Тэд зөвхөн хүний хийх ёстой ажлыг л хийх ба энэ нь эзэгнэлтийн ажилтай холбогдохгүй. Бурханы Өөрийнх нь ажил бол эзэгнэлтийн ажил доторх төсөл юм. Хүний ажил бол зөвхөн ашиглагдаж байгаа хүний үүрэг бөгөөд эзэгнэх ажилтай огтхон ч хамааралгүй. Хоёулаа Ариун Сүнсний ажил хэдий ч бие хэм, хийсэн ажлын төлөөлөл нь ялгаатай учраас Бурханы Өөрийнх нь ажил болон хүний ажлын хооронд маш тодорхой бөгөөд мөн чанарын ялгаа байдаг. Түүнчлэн янз бүрийн бие хэмтэй ажлын объект дээрх Ариун Сүнсний хийдэг ажлын цар хүрээ нь янз бүр байна. Эдгээр нь Ариун Сүнсний ажлын зарчим ба хүрээ юм.
Хүний ажил өөрийнх нь туршлага, хүн чанарыг илэрхийлдэг. Хүний өгч байгаа болон хийж буй ажил нь хүнийг өөрийг нь илэрхийлдэг. Хүний үзсэн таньсан зүйл, учирлал, логик сэтгэлгээ болон баялаг төсөөлөл нь ажилд нь тусгалаа олдог. Ялангуяа хүний туршлага түүний ажлыг илүү илэрхийлж чадах ба тухайн хүний туулсан зүйлс ажлынх нь нэг бүрэлдэхүүн хэсэг болно. Хүний ажил түүний туршлагыг илэрхийлж чадна. Зарим хүмүүс идэвхгүй байдалд туршлага олж авч байх үед, тэдний ихэнх нэвтрэлцэл сөрөг элементээс тогтдог. Хэрэв тэдний туршлага эерэг бол голдуу зөв талдаа зам мөртэй байх ба тэдний ярилцсан зүйлс нь урам зориг хайрласан, хүмүүс тэднээс эерэг энергийг олж авах боломжтой байдаг. Хэрэв ажиллагч энэ үед идэвхгүй болвол түүний ярилцаа үргэлж сөрөг зүйлсийг тээнэ. Энэ төрлийн ярилцаа нь хямруулам ба түүнийг ярьсны дараабусад хүмүүс өөрийн мэдэлгүй хямралд ордог. Дагалдагчдын байдал тухайн удирдагчаас хамаарч өөрчлөгддөг. Ажиллагч дотроо юу агуулна тэрийгээ л илэрхийлэх ба хүний байдлаас хамаарч Ариун Сүнсний ажил байнга өөрчлөгдөж байдаг. Хүн өөрийн туршлагаас хамаарч ажиллах ба хүнийг хүчлэхгүй ч өөрийн туршлагын эгэл явцын дагуу хүнд шаардлага тавьдаг. Өөрөөр хэлбэл хүний нэвтрэлцэл Бурханы үгтэй адилгүй. Хүн юу ярилцаж байгаа нь тэдний хувийн үзсэн болон туршлагыг илтгэх бөгөөд Бурханы ажлын үндэс сууринд тулгуурлан юу үзэж туулж байгааг илэрхийлнэ. Бурхан ажиллаж үг хэлсний дараачаар, юуг хэрэгжүүлж, юунд дотогшлохыг олж мэдээд дагалдагч нарт түгээх нь тэдний үүрэг хариуцлага юм. Тийм учраас хүний ажил нь түүний дотогшлолт болон хэрэгжүүлэлтийг илэрхийлдэг. Мэдээж хэрэг ийм ажил нь хүний хичээл, туршлага болоод зарим хүний сэтгэхүй холилдсон байна. Ариун Сүнс хэрхэн ажиллахаас үл хамааран, түүнчлэн Тэр хүн дээр эсвэл бие махбодтой болсон Бурханы алинтай нь ч ажилласан бай ажиллагсад л юу байгаагаа үргэлж илэрхийлдэг. Хэдий ажиллаж байгаа нь Ариун Сүнс боловч тухайн ажил хүний төрөлх чанарт тулгуурладаг, учир нь Ариун Сүнс үндэс суурьгүйгээр ажилладаггүй. Өөрөөр хэлбэл, оргүй хоосноос ажил хийгддэггүй, харин үргэлж чухам бодит нөхцөл байдлаас шалтгаалдаг. Зөвхөн ийм л замаар хүний зан чанар хувирч, түүний хуучин ойлголт, бодлууд өөрчлөгдөх боломжтой. Хүний илэрхийлж байгаа зүйл нь түүний харж, туулж, төсөөлж чадах зүйлс юм. Номлол эсвэл үзхүй байсан ч эдгээр нь бүгд хүний сэтгэхүйгээр хүртэгдэх зүйс байдаг. Хүний ажлын хэмжээнээс үл шалтгаалан энэ нь хүний туршлага, юу үзэж эсвэл юуг төсөөлж хүлээж авч чадах тэрхүү хүрээнээс хэтэрч чаддаггүй. Бурханы илэрхийлж байгаа зүйл нь Бурханы Өөрийн оршихуй бөгөөд үүнд хүн хүршгүй, өөрөөр хэлбэл хүний сэтгэхүйгээр хүртэхийн аргагүй байдаг. Тэр бүх хүн төрөлхтнийг удирдан чиглүүлэх ажлаа илэрхийлдэг бөгөөд энэ нь хүний туршлагын нарийн зүйлстэй холбоогүй, харин Түүний өөрийнх нь эзэгнэлттэй холбоотой байдаг. Хүн өөрийн туршлагыг илэрхийлдэг бол Бурхан Өөрийн оршихуйг илэрхийлдэг—энэ оршихуй нь Түүний төрөлх зан чанар бөгөөд үүнд хүн хүршгүй. Хүний туршлага нь Бурханы оршихуйн илэрхийлэлд тулгуурласан мэдлэг болон үзсэн зүйлс байдаг. Ийм үзсэн зүйлс болоод мэдлэгийг хүний оршихуй гэдэг. Тэдгээр нь хүний төрөлх зан чанар болоод чухам хэв чанарт тулгуурлан илэрхийлэгддэг; үүнийг мөн хүний оршихуй гэдэг. Хүн өөрийн үзэж туулсан зүйлээ ярилцаж чадна. Хүн үзэж туулаагүй зүйлээ эсвэл түүний оюун санаа хүртэж чадахгүй бол өөрөөр хэлбэл түүний дотор эс орших зүйлсийг тэр ярилцах чадваргүй. Хэрэв хүний илэрхийлж байгаа зүйл нь түүний туршлага биш бол энэ нь түүний төсөөлөл, номлол болно. Нэг үгээр хэлбэл түүний үгсэд ямар ч бодит байдал эс оршино. Хэрэв та нийгмийн элдэв зүйлстэй огтхон ч холбоотой байгаагүй бол нийгмийн төвөгтэй харилцааг тодорхой ярилцах чадваргүй байна. Хэрэв танд гэр бүл байхгүй бол, бусад хүмүүс гэр бүлийн асуудлын талаар ярилцаж байгаа үед та тэдний ярилцаж байгаа зүйлсийн ихэнхийг ойлгож чадахгүй. Тиймээс хүний ярилцаж байгаа зүйл, хийдэг ажил нь түүний дотоод оршихуйг илэрхийлдэг. Хэрэв хэн нэгэн гэсгээлт ба шүүлтийн талаар ярилцвал, гэхдээ танд үүний талаар туршлага байхгүй бол түүний мэдлэгийг үгүйсгэж зүрхлэхгүй бас үүний талаар зуун хувь итгэлтэй байж чадахгүй. Үүний учир нь түүний ярьж байгаа зүйл нь таны огт туулж үзээгүй, огт мэдэхгүй, мөн оюун санаа тань төсөөлж чадахааргүй зүйл болохоор тэр юм. Та зөвхөн шүүлт ба гэсгээлттэй холбоотой хожмын замыг түүний мэдлэгээс авах боломжтой. Гэхдээ энэ зам нь номлолд тулгуурласан ойлголт хэлбэрээр үйлчлэх ба харин таны туршлага болоод ойлголтыг орлож чадахгүй. Магадгүй та түүний хэлж байгаа зүйл тун зөв юм гэж бодож болох ч та туулж үзвэл олон зүйлс биелэх боломжгүй болохыг мэднэ. Магадгүй та өөрийн сонсож буй зарим мэдлэгээ ямар ч бодгүй гэж үзээд, тухайн үедээ энэ талаар ойлголт авч хүлээн зөвшөөрсөн ч зөвхөн дуртай дургүй хүлээн авдаг. Харин туулж үзэх аваас танд ойлголт өгч байгаа мэдлэг нь таны хэрэгжүүлэлтийн зам болдог. Иймд хэрэгжүүлэх тусам та түүний үгсийн жинхэнэ үнэ цэнэ, утгыг ойлгодог. Туулж үзсэнийхээ дараа та өөрийн туулж үзсэн зүйлсийн талаарх мэдлэгийг ярилцаж чадна. Түүнчлэн та хэнийх нь мэдлэг бодит болоод үнэн бодтой болон хэнийх нь мэдлэг номлолд тулгуурласан, хэрэггүй болохыг хооронд нь ялгаж чаддаг болно. Иймд таны ярьж байгаа мэдлэг үнэнтэй нийцэж байгаа эсэх нь танд бодтой туршлага байгаа эсэхээс ихээхэн хамаарна. Таны туршлага үнэн байгаа цагт таны мэдлэг бодтой, үнэ цэнэтэй байсаар байна. Туулж үзсэн зүйлсээрээ дамжуулж та мөн аливааг ялгадаг, ухамсарладаг болоод зогсохгүй мэдлэгээ гүнзгийрүүлж, мэргэн ухаанаа аривжуулж, өөрийгөө авч явах эгэл мэдрэмжтэй болно. Үнэн үгүй хүмүүсийн ярьсан мэдлэг хэдий өндөр байлаа ч номлол байна. Энэ төрлийн хүмүүс махан биеийн аливаа асуудалд маш ухаалаг загнах боловч сүнслэг асуудалтай тулгарах үед ялгааг нь гаргаж чаддаггүй. Үүний учир нь эдгээр хүмүүст сүнслэг асуудалтай холбоотой ямар ч туршлага байхгүй болохоор тэр билээ. Эдгээр нь сүнслэг асуудалд гэгээрээгүй хүмүүс бөгөөд сүнсийг ойлгодоггүй. Та аль талын мэдлэгийн талаар ярьж байгаагаас үл хамааран энэ таны оршихуйгаас гарч байгаа бол таны хувийн туршлага, жинхэнэ мэдлэг байсаар байна. Зөвхөн номлолын талаар ярьдаг хүмүүс өөрөөр хэлбэл үнэн болоод бодит байдалгүй хүмүүсийн ярьж байгаа зүйлийг мөн тэдний оршихуй гэж хэлж болно, учир нь тэдний номлол нь гүн эргэцүүлэлээс ургасан, гүн бодлогоширлын үр дүн юм, гэхдээ энэ нь ердөө л номлол тул төсөөллөөс өөр юу ч биш билээ! Өөр өөр хүмүүсийн туршлага тэдний доторх зүйлсийг илэрхийлдэг. Сүнслэг туршлагагүй тэдгээр бүх хүмүүс үнэний мэдлэгийн талаар, эсвэл өөр төрлийн сүнслэг зүйлсийн талаарх зөв мэдлэгийг ярьж чадахгүй. Хүний илэрхийлж байгаа зүйл нь гарцаагүй түүний дотор орших зүйл юм. Хэрэв хүн сүнслэг зүйлс болоод үнэний талаар мэдлэгтэй болохыг хүсвэл бодит туршлагатай байх ёстой. Хэрэв та хүний амьдралтай холбоотой эгэл зүйлсийн талаар тодорхой ярьж чадахгүй бол сүнслэг зүйлсийн талаар хэр их ярьж чадах вэ? Сүмийг удирддаг, амиар хүмүүсийг тэтгэдэг, хүмүүст элч болдог хүмүүс чухам бодит туршлага, сүнслэг зүйлсийн талаар зөв ойлголттой, зөв үнэлэмжтэй, үнэний туршлагатай байх ёстой. Зөвхөн ийм хүмүүс сүмийг удирддаг ажилтан, элч нар байхад тохирно. Эс бөгөөс тэд зөвхөн дагаж болох ба харин удирдаж болохгүй, түүнээс гадна амиар хүмүүсийг тэтгэх элч байж болохгүй. Үүний учир нь элч нарын үйл ажиллагаа нь гүйж, тэмцэхэд бус, харин амийн үйлчилгээний ажил хийж, хүнийг удирдан зан чанарт өөрчлөлт гаргах ажлыг хийнэ. Хүнд үүрэг хариуцлага мөрөн дээр нь байгаа хүмүүс л үүнийг хийх ба түүнээс хүн бүрийн хийж чадах зүйл биш юм. Энэ төрлийн ажлыг амийн оршихуйтай буюу үнэний туршлагатай хүмүүс зөвхөн хариуцаж чадна. Бууж өгдөг, гүйдэг, зарцуулдаг хүмүүс үүнийг хариуцаж чадахгүй; үнэний туршлагагүй хүмүүс, засагдаж, шүүгдээгүй хүмүүс энэ төрлийн ажлыг хийж чадахгүй. Туршлагагүй хүмүүс өөрөөр хэлбэл бодит байдалгүй хүмүүс өөрсдөө энэ тал дээр оршихуйгүй учраас бодит байдлыг тодорхой харах чадваргүй байдаг. Тиймээс энэ төрлийн хүн удирдах ажлыг хийж чадахгүйгээр барахгүй удаан хугацаанд үнэнгүй явбал таягдах зүйл болно. Таны ярьж байгаа нь таны амьдралдаа туулсан хэцүү бэрх зовлон хийгээд ямар асуудлаар гэсгээгдэж, шүүгдэж байсны нотолгоо болдог. Энэ нь мөн сорилт дээр ч үнэн байна: Тухайн хүн юунд цэвэршүүлэгдэж, юунд сул дорой байсан бол тэрэнд түүний туулж үзсэн зүйлс болоод арга зам бий. Жишээлбэл гэрлэлт нь бүтэлгүйтсэн нэгэн, ихэнхдээ “Бурхан тандаа баярлалаа. Таныг магтан дуулъя. Би Бурханы зүрхний хүслийг ханамжуулж, нэг насаа өргөн барьж, өөрийн гэрлэлтийг Бурханы гарт даатгаж, би Бурханд энэ насаа дэнчин тавихад бэлэн байна" хэмээн нэвтрэлцдэг. Ярилцсанаар хүний доторх бүх зүйл, түүний хэн болох нь илэрхийлэгдэх боломжтой. Тухайн хүний ярианы хурд, чанга эсвэл нам байдал зэрэг нь туршлагын асуудал биш учраас тэр хүн хэн бэ түүний дотор юу агуулагдаж байгаа вэ гэдгийг илэрхийлж чадахгүй. Тэд зөвхөн түүний зан чанар болон уг чанар нь сайн уу эсвэл муу юу гэдэг талаар хэлж чадах боловч түүний туршлага байгаа эсэхтэй жишиж чадахгүй. Ярьж байх үедээ өөрийгөө илэрхийлэх чадвар эсвэл ярианы чадвар болон хурд нь дадал зуршлаар бий болох зүйл бөгөөд түүний туршлагыг орлож чадахгүй. Та өөрийн хувийн туршлагыг өгүүлэх үедээ өөрийн чухалд тооцдог болоод өөрт байгаа зүйлсийн талаар илүүтэй ярьдаг. Миний яриа бол Миний оршихуйг илэрхийлэх ба харин Миний хэлэх зүйлд хүн хүрэхийн аргагүй. Миний хэлж байгаа зүйлийг хүн туршлагаараа олж авч, харж, хүрч чадахгүй, харин энэ нь Миний хэн болохыг илэрхийлнэ. Зарим хүмүүс Миний ярьж байгаа зүйлсийг үзэж туулсан зүйлс маань гэж зөвхөн ойлгодог, гэхдээ үүнийг Ариун Сүнсний шууд илэрхийлэл гэдгийг таньдаггүй. Мэдээж Миний ярьж байгаа зүйлс Миний туршлагыг илэрхийлэлгүй яахав. Би чинь эзэгнэх ажлыг зургаан мянга гаруй жил хийсэн шүү дээ. Би хүн төрөлхтөн бүтээгдсэн тэр цаг үеэс эхлэн одоог хүртэл бүхий л үйл явдлыг туулж үзсэн; Тэгсэн хэрнээ үүнийг Би ярихгүй өнгөрнө гэж үү? Хүний уг чанарт тулбал Би үүнийг тодорхой харсан, үүнийг ажигласнаас хойш нэлээдгүй хугацаа ч өнгөрч; Тийм байхад тодорхой ярихгүй байж чадна гэж үү? Хүний мөн чанарыг тодорхой харсаар ирсэн учир хүнийг гэсгээж шүүх ажлыг явуулахад би эн тэнцэнэ, учир нь бүх хүн Надаас улбаатай гэхэд Сатанаар ялзруулсан. Мэдээж Би өөрийн хийсэн ажлаа үнэлж, дүгнэж мөн чадна. Хэдийгээр энэ ажил Миний махан биеэр хийгдээгүй ч Сүнсний шууд илэрхийлэл юм, энэ бол Миний хэн бэ, Надад юу байгаа вэ гэдгийг илэрхийлнэ. Тиймээс Би үүнийг илэрхийлэх ба хийх хэрэгтэй ажлаа хийх эрхтэй. Хүний ярьж байгаа нь тэдний үзэж, туулсан зүйлс, тэдний сэтгэхүйн хүрч чадах хязгаар, тэдний мэдрэхүйн мэдэрч чадах зүйлс юм. Энэ л тэдний хэлэлцэж чадах зүйл билээ. Бие махбодтой болсон Бурханы хэлсэн үгс нь Сүнсний шууд илэрхийлэл байх ба Сүнсний хийсэн ажлыг илэрхийлдэг. Бие махбод нь үүнийг үзэж туулаагүй, хараагүй хэдий ч бие махбодын мөн чанар нь Сүнс учраас Түүний оршихуйг илэрхийлсээр байдаг, мөн Тэр Сүнсний ажлыг ч илэрхийлдэг. Бие махбод нь үүнд хүрэх боломжгүй ч энэ нь Сүнсний аль хэдийн хийчихсэн ажил юм. Бие махбодтой болсны дараа Тэр хүмүүст Бурханы оршихуйг мэдүүлж, Бурханы зан чанар, Түүний хийсэн ажлыг бие махбодын илэрхийллээр дамжуулж харах боломжийг олгодог. Хүний ажил нь хүмүүст юунд дотогшилбол зохих, юуг ойлгох хэрэгтэйг илүү тодорхой болгож өгдөг; үүнд хүмүүсийг үнэний тухай ойлголт, туршлага руу хөтөлнө. Хүний ажил бол хүмүүст дэмжлэг үзүүлэх, харин Бурханы ажил бол шинэ зам мөрийг нээж, хүн төрөлхтөнд шинэ эринийг дэлгэж, мөнх бус хүмүүсийн мэдэхгүй зүйлсийг тэдэнд ил болгож, Бурханы зан чанарыг мэдэх боломжийг тэдэнд олгох юм. Бурханы ажил бол бүх хүн төрөлхтнийг удирдан чиглүүлэх юм.
Ариун Сүнсний ажил нь хүмүүст үр ашиг хүртээх буюу хүмүүсийг сайжруулан засах бүхий л ажил бөгөөд үүнд хүнд ашиг тусгүй ажил гэж нэгээхэн ч үгүй. Үнэн гүн эсвэл өнгөц байх нь хамаагүй, үнэнийг хүлээн зөвшөөрч байгаа хүмүүсийн хэв чанар ямар байх нь хамаагүй Ариун Сүнсний хийж байгаа бүхэн хүмүүст ашиг тустай юм. Гэвч Ариун Сүнсний ажил шууд хийгдэх боломжгүй; харин Түүнтэй хамжилцах хүмүүсийн тусламжтайгаар явагдах учиртай. Зөвхөн ийм байдлаар л Ариун Сүнсний ажил үр дүнтэй болж чадна. Мэдээж хэрэг тухайн ажил нь Ариун Сүнс шууд ажиллаж байгаа үед ерөөсөө ч хувирч өөрчлөгдөөгүй байдаг; харин хүнийг ашиглан ажилласаар ихээхэн холилдож, Ариун Сүнсний эх ажил байхаа больдог. Ингэснээр үнэн тодорхой хэмжээгээр гуйвдаг. Дагагчид Ариун Сүнсний анх илэрхийлэх гэсэн утга санааг хүлээж авахын оронд хүний мэдлэг туршлагатай холилдсон Ариун Сүнсний ажлыг хүлээн авдаг. Дагагчидын хүлээн авч байгаа Ариун Сүнсний ажлын хэсэг нь зөв байна. Ажилчид өөр хоорондоо адилгүй учраас хүний хүлээн авч байгаа мэдлэг, туршлага нь ялгаатай байдаг. Ажиллагчид Ариун Сүнсний тусламжтайгаар зөв чиглүүлэгдэж гэгээрлийг олж, тухайн чиглүүлэлт болон гэгээрэлд үндэслэн улам туршлагажина. Эдгээр туршлага нь хүний оюун санаа, туршлагатай мөн хүнлэг чанарынх нь оршихуйтай уялдсаны дараа тэд хүртэх ёстой мэдлэг болон үзэцээ олж авна. Энэ бол хүн үнэнийг туулж үзсэний дараах хэрэгжүүлэлтийн зам юм. Хүмүүсийн туршлага, туршлагажиж буй зүйлс өөр өөр учраас энэхүү хэрэгжүүлэлтийн зам нь үргэлж адилхан байдаггүй. Ийм ч учраас Ариун Сүнсний гэгээрүүлэлт яг ижил байсан ч хүлээж авах хүмүүс нь ондоогоос шалтгаалан Түүнд өөр өөр мэдлэг, хэрэгжүүлэлтэнд хүргэнэ. Зарим хүмүүс хэрэгжүүлэх явцдаа жижиг алдааг хийдэг бол зарим нь том алдана, харин зарим нь алдаанаас өөр юу ч хийдэггүй. Энэ нь хүмүүсийн юмыг ойлгох чадвар, чухам хэв чанар нь ялгаатайгаас болдог. Зарим хүмүүс сургаалийг хүлээн авч нэг талаас нь ойлгодог бол, зарим нь үнэнийг сонссоны дараа нөгөө талаас нь ойлгоно. Зарим хүмүүс үнэнийг бага зэрэг гуйвуулж ойлгодог; харин зарим нь үнэний үнэн утгыг бүр огтхон ч ойлгодоггүй. Тэгэхээр хүн яаж ойлгосоноороо бусдыгаа чиглүүлдэг; түүний ажил түүний оршихуйг илэрхийлж байгаа учраас энэ нь гарцаагүй үнэн юм. Тэрхүү үнэний талаар зөв ойлголттой хүнээр удирдуулсан хүмүүс л үнэний тухай зөв ойлголтыг олж авна. Хэдий тэдгээр хүмүүсийн дунд ташаа ойлголттой хүмүүс байж болох ч, бүгдээрээ биш, тэднээс цөөн хэд нь буруу ойлголттой байна. Хэрэв үнэний талаарх ойлголт нь буруу хүмүүсээр удирдуулбал тэд эргэлзээгүйл алдаатай байх болно. Эдгээр хүмүүс нь жинхэнэ утгаарай алдаатай байх болно. Дагагчидын дундах үнэний талаарх ойлголтын зэрэг нь ажиллагчаас ихээхэн хамаарна. Мэдээж, Бурханаас ирж буй үнэн бол ямарч алдаагүй зөв, үнэмлэхүй тодорхой байдаг. Гэвч ажиллагчид бүрэн зөв байдаггүй, бас бүрэн найдвартай гэж хэлж болохгүй. Хэрэв ажиллагчид маш бодтой үнэнийг хэрэгжүүлэх арга зам байгаа бол дагагчид ч мөн үнэнийг хэрэгжүүлэх арга замтай байх болно. Харин ажиллагчидад үнэнийг хэрэгжүүлэх арга зам байхгүй бол дагагчид ч ямар ч бодит байдлыг хүртэж чадахгүй. Дагагчдын хэв чанар ба уг чанар нь төрөлхөөс заяагдсан бөгөөд ажиллагчтай хамааралгүй юм. Гэхдээ дагагчид хэр сайн үнэнийг ойлгож, Бурханыг мэдэж байна вэ гэдэг нь ажиллагчидаас хамааралтай (энэ зарим хүмүүст л хамааралтай болно). Ажиллагч хүмүүс ямар байна түүгээр удирдуулж буй дагагчид ч тийм байх болно. Ажиллагч өөрийн оршихуйг юу ч үлдээлгүй илэрхийлж байдаг. Дагагчиддаа тавьж буй шаардлагууд нь түүний өөрийн хүрэхийг хүсэж буй эсвэл хүрч чадах зүйлс юм. Ихэнх ажиллагчид дагагчдаасаа өөрсдийн хийдэг зүйлс дээрээ тулгуурлан шаардлага тавьдаг ч тэдний олонд нь хүмүүс ерөөсөө хүрч чаддаггүй. Хүмүүсийн хүрч чадахгүй тэр зүйл нь тэднийг дотогшлоход саад болдог.
Засалт, шүүлтэнд орсон хүмүүсийн ажилд хамаагүй цөөн алдаа байдаг. Тэд ажлаа илүү нарийн, оновчтой илэрхийлдэг. Өөрийнхөө байгаа байдалд найдаад ажлаа явуулаад байгаа хүмүүс том алдаа их гаргадаг. Төгс болгогдоогүй хүмүүсийн ажилд хэтэрхий их өөрсдийнх нь уг байдал шингэсэн байдаг учир Ариун Сүнсний ажилд том саад болдог. Төрөлхөөсөө ажиллах нөхцөлтэй хүмүүс хүртэл Бурханы ажлыг хийхийн тулд засалт, шүүлтэнд орох ёстой. Хэрвээ ийм шүүлтэнд ороогүй бол, тэд хэдий сайн хийлээ ч энэ нь үнэний зарчимтай нийцэхгүй, бүхэлдээ хүний уг байдал, сайн сайхан л байна. Бурханы ажлыг засалт, шүүлтэнд орсон хүмүүс шүүлтэнд ороогүй хүмүүсээс хамаагүй зөв, нарийвчлалтай хийдэг. Шүүлтэнд ороогүй хүмүүс үй олон хүний ухаан, төрөлх чадвартай хутгалдсан хүний бие махбод, бодлоос өөр юуг ч илэрхийлдэггүй. Энэ нь Бурханы ажлыг илэрхийлэх хүний оновчтой илэрхийлэл биш юм. Тэднийг дагадаг хүмүүс тэдний төрөлх хэв чанарынхаа дагуу тэдний өмнө ирдэг. Учир нь тэд Бурханы анхны утгатай бараг холбоогүй, түүнээс хэт хазайсан дэндүү олон үзсэн зүйлс ба туршлагыг илэрхийлдэг учраас ийм төрлийн хүмүүсийн ажил нь хүмүүсийг Бурханы өмнө биш өөрийнх нь өмнө л аваачдаг. Бурханы шүүлт, гэсгээлтэнд ороогүй хүмүүс Бурханы ажлыг гүйцэтгэхэд тэнцэхгүй. Харин энэ ажилд тэнцсэн ажиллагч бусдыгаа зөв замаа олоход, үнэнийг гүн ойлгож мэдэх боломжийг олгоно. Түүний хийж байгаа ажил нь хүмүүсийг Бурханы өмнө авчирч чадна. Түүнчлэн, түүний хийж байгаа ажил нь хүнээс хүнд ялгаатай байх ба ямар нэг дүрэмд баригддаггүй, хүмүүст эрх чөлөөтэй байх боломж олгодог. Цаашилбал, тэдгээр хүмүүс аажмаар амь нь өсөж, үнэнд үе шаттайгаар гүн нэвтэрдэг. Харин тэнцэхгүй нэгний ажил хол зөрөөтэй байдаг; түүний ажил бодлогогүй байдаг. Тэр зөвхөн хүмүүсийг дүрэмд оруулдаг; түүний хүмүүсээс шаардаж байгаа зүйл нь хүн бүрд тохирсон байдаггүй; мөн хүмүүсийн жинхэнэ хэрэгцээ шаардлагын дагуу ажилладаггүй. Энэ төрлийн ажилд, хэт олон дүрэм, номлол байдаг тул хүмүүсийг бодит байдал болоод, амийн өсөлтийн энгийн хэрэгжүүлэлт рүү аваачих боломжгүй болгодог. Энэ хүмүүсийг зүгээр л үнэ цэнэгүй дүрэм журам дагахад л хүргэнэ. Ийм төрлийн чиглүүлэлт нь хүмүүсийг төөрөгдөлд л хүргэнэ. Тэр хүмүүсийг өөртэйгөө адилхан болгож, өөрт юу байгаа, хэн болох руу л авчирч чадна. Дагагчид яаж удирдагчаа ажилд тэнцэх нэгэн гэдгийг мэдэх вэ, үүний түлхүүр нь тэдний чиглүүлж байгаа зам, ажлын үр дүнг харах, мөн дагагчид үнэний дагуу зарчмыг олж авсан эсэх, яг өөрт нь тохирсон өөрчлөгдөн хувирах арга замыг хүлээж авч байгаа эсэхийг харах хэрэгтэй. Та бүхэн өөр өөр төрлийн хүмүүсийн янз бүрийн ажлын ялгааг гаргаж сурах хэрэгтэй; та нар зүгээр нэг бодлогогүй дагагч байж болохгүй. Энэ та бүхний дотогшлолтонд муугаар нөлөөлнө. Хэрвээ аль хүний чиглүүлэлтэнд зам байгаа, алинд нь байхгүй болохыг ялгаж салгаж чадахгүй бол амархан хууртагдах болно. Энэ бүгд чиний өөрийн амьд шууд хамааралтай. Төгс болгогдоогүй хүмүүсийн ажилд төрөлх байдал нь хэтэрхий их, хүний өөрийнх нь хүсэл дэндүү хутгалдсан байдаг. Түүний оршихуй нь уг чанар, түүний төрхөөс заяагдсан зүйл болохоос хариуцалд орсоны дараах амь биш, өөрчлөгдсөний дараах бодит байдал ч биш юм. Энэ төрлийн хүн яаж амийн замаар явж буй хүмүүст дэмжлэг үзүүлж чадна гэж? Хүний өөрийнх нь уг амь нь түүний төрөлх ухаан, авьяас юм. Энэ төрлийн ухаан, авьяас нь хүнд тавих Бурханы жинхэнэ шаардлагаас хол зөрөөтэй байдаг. Хэрвээ Бурхан хүнийг төгс болгож, түүний ялзарсан зан чанарыг засаж, хариуцаагүй бол хүний илэрхийлж байгаа зүйлс ба үнэн хоёрын хооронд маш том завсар гарах болно. Энэ нь өөрийнх нь төсөөлөл болон нэг талын туршлага гэх мэт тодорхойгүй зүйлстэй холилдсон байна. Түүнчлэн тэр яаж ч ажилласан бай хүмүүст ерөнхий зорилгогүй, бүх хүмүүст дотогшлоход зохимжтой үнэн байхгүй юм шиг санагдах болно. Хүмүүст тавигдсан шаардлагуудын ихэнх нь хүмүүсийн чадахааргүй, амаргүй зүйлс байдаг. Энэ бол хүний хүслээр хийгдэх ажил юм. Хүний ялзарсан зан чанар, бодол, ойлголт нь түүний бүх биеэр нь нэвчин тархсан байдаг. Хүн үнэнийг хэрэгжүүлэх, түүнийг шууд ойлгох зөнтэй төрөөгүй. Хүний зан чанар ялзрахтай тул зэрэгцээд ийм төрлийн төрөлх байдалтай хүн ажиллах аваас ажил тасалдахгүй гэж үү? Гэвч төгс болгогдсон хүнд хүмүүсийн ойлгох хэрэгтэй үнэний талаарх туршлага болоод тэдний ялзарсан зан чанарын тухай мэдлэг байгаа үед, түүний ажил дахь тодорхойгүй, бодтой биш зүйлс аажмаар багасч, түүний илэрхийлсэн үнэн илүү оновчтой, бодит болно гэсэн үг. Хүний оюун санаанд орших бодлууд ялангуяа Ариун Сүнсний ажилд саад учруулдаг. Хүнд өөрийн гэсэн баялаг төсөөлөл, логик ухаан, аливаа асуудалтай харьцах хуучин туршлага бий. Хэрвээ тэднийг нь засаж, зөвтгөхгүй бол цөм ажилд садаа болж эхэлдэг. Тийм учраас хүний ажил хамгийн нарийвчлалтай түвшинд очиж чадахгүй, ялангуяа төгс болгогдоогүй хүмүүсийн ажил бол бүр ч боломжгүй.
Хүний ажил нь хамрах хүрээ, хязгаартай. Нэг хүн тодорхой үе шатын ажлыг л гүйцэтгэнэ үү гэхээс бүхэл эринг хамарсан ажлыг гүйцэлдүүлж чадахгүй. Хэрвээ тийм байсан бол бусдыгаа дүрэм журмаар барих байсан биз. Хүний ажил зөвхөн тодорхой цаг үе, үе шатанд л тохирно. Үүний учир нь хүний туршлага тодорхой хүрээтэй юм. Хүн Бурханы ажлыг хүний ажилтай харьцуулж болохгүй. Хүний үнэний тухай мэдлэг, хэрэгжүүлэлтийн арга зам нь бүгд тодорхой хүрээнд тохирно. Иймд хүний замнаж байгаа замыг бүхэлдээ Ариун Сүнсний хүсэл гэж хэлж болохгүй, учир нь Ариун Сүнс хүнийг гэгээрүүлдэг болохоос хүнийг Ариун Сүнс бүрэн дүүргэдэггүй. Хүний туулж үзэх боломжтой зүйлс цөмөөрөө эгэл хүний хэмжээнд байх учир энгийн хүний оюун санаан дахь сэтгэхүйн хязгаараас хальж чадахгүй. Бодтой илэрхийлэл бүхий бүх хүн энэ хүрээнд л туулж үздэг. Тэд үнэнийг туулж үзэхэд энэ нь үргэлж Ариун Сүнсний гэгээрэл дор энгийн хүний амьдралын туршлага байхаас бус энгийн хүний амьдралаас хазайдаггүй. Тэд хүний амьдралаар амьдрахын сацуу Ариун Сүнсний гэгээрүүлсэн үнэнийг туулж мэдэрдэг. Түүнчлэн, энэ үнэн нь хүн бүрээс хамаарч янз бүр байх ба үүний гүн гүнзгий байдал нь тухайн хүний байдалтай холбоотой. Зөвхөн хүн л өөрсдийн замнаж байгаа замыг үнэнийг эрж байгаа хүний эгэл хүний амьдрал уу, Ариун Сүнсээр гэгээрсэн энгийн хүний замнасан зам уу гэдгийг хэлж чадна. Түүнээс та тэдний явж буй замыг Ариун Сүнсний явахыг сонгосон зам гэж хэлж болохгүй. Энгийн хүний туршлагаар эрэлхийлж байгаа хүмүүс нь адилхан байдаггүйтай адил, Ариун Сүнсний ажил ч мөн яг адилхан байдаггүй. Мөн, хүмүүсийн дадал туршлагын орчны улмаас тэдний туршлагын хэмжээ адилгүй, оюун санаа, бодол нь холилдсон учраас тэд янз бүрийн зэргийн туршлагатай байдаг. Хүн бүр өөр өөрсдийнхөө нөхцөл байдлын дагуу ямар нэгэн үнэнийг ойлгодог. Тэдний үнэний жинхэнэ утгын тухай ойлголт нь бүрэн бус ба зөвхөн ганц нэг юм уу цөөн хэдэн талын ойлголттой байдаг. Хүний үнэнд туршлагажсан хүрээ нь үргэлж хүмүүсийн өөр өөр нөхцөл байдалд тулгуурласан байдаг тул адилхан байдаггүй. Тийм учраас, өөр өөр хүмүүсийн илэрхийлсэн ижил үнэн адил байдаггүй. Өөрөөр хэлбэл хүний туршлага нь хязгаарлагдмал ба Ариун Сүнсний хүслийг бүрэн төлөөлж чадахгүй, хүний илэрхийлж буй ажил нь Бурханы хүсэлтэй маш ойр нийцэж байсан ч, хүний туршлага нь Ариун Сүнсний гүйцэлдүүлэх төгөлдөржүүлэх ажилтай маш ойр байсан ч, хүний ажлыг Бурханы ажил гэж үзэж болохгүй. Хүн бол Бурханы даалгаж өгсөн ажлыг хийдэг Бурханы зарц л байж чадна. Хүн бол Ариун Сүнсний гэгээрлийн дор олж авсан мэдлэг болоод өөрийнхөө хувийн туршлагаар олж авсан үнэнийг л илэрхийлж чадна. Хүн Ариун Сүнсний шууд тусгал байх нөхцөлийг агуулаагүй, тийм ажилд тэнцэхгүй. Түүнд хүний ажил бол Бурханы ажил гэж хэлэх эрх байхгүй. Хүнд хүний ажиллах зарчим байдаг ба бүх хүн янз бүрийн туршлага, олон төрлийн нөхцөл байдалтай байдаг. Хүний ажилд Ариун Сүнсний гэгээрлийн дор олж авсан өөрийнх нь бүх туршлага багтдаг. Эдгээр туршлага нь зөвхөн хүний өөрийнх нь оршихуйг илэрхийлнэ үү гэхээс, Бурханы оршихуй эсвэл Ариун Сүнсний хүслийг илэрхийлдэггүй. Тийм учраас хүний замнаж буй замыг Ариун Сүнсний явж байгаа зам гэж хэлж болохгүй. Учир нь хүний ажил Бурханы ажлыг төлөөлж чаддаггүй бөгөөд хүний ажил, туршлага нь Ариун Сүнсний бүрэн хүсэл биш юм. Хүний ажил ямар нэг дүрэм горимд баригдах, арга барил нь ямар нэг хил хязгаарт баригдах талтай байдаг тул хүмүүсийг чөлөөтэй арга барилд оруулж чаддаггүй. Ихэнх дагагчид хязгаарлагдмал хүрээнд амьдардаг ба тэдний туршлага хуримтлуулах байдал нь ч өөрийн хүрээний дагуу мөн хязгаарлагдсан байдаг. Хүний туршлага үргэлж хязгаарлагдмал байх ба түүний ажлын арга барил нь мөн хэдхэн төрлөөр хязгаарлагдсан байдаг тул Ариун Сүнс болон Бурханы Өөрийнх нь ажилтай харьцуулж болохгүй—шалтгаан нь хүний туршлага эцэстээ хязгаарлагдмал учраас билээ. Харин Бурхан Өөрийнхөө ажлыг хийхэд ямар ч хууль дүрэм гэж байхгүй; нэг хязгаалагдмал байдлаар хийгддэггүй. Бурханы ажилд ямар ч хууль дүрэм гэж байхгүй, Түүний бүх ажил чөлөөтэй хийгддэг. Бурханыг дагахдаа хэр их хугацааг зарцуулснаас үл хамааран, хүмүүс Бурханы ажиллах арга замын ямар нэг хуулийг дүгнэн гаргаж ирж чаддаггүй. Гэсэн хэдий ч Түүний ажил нь зарчимтай бөгөөд хүний хүрч чадахааргүй үргэлж шинэ арга барил, шинэ хөгжүүлэлтэй байдаг. Тодорхой нэг хугацаанд Бурхан хэд хэдэн төрлийн ажил, чиглүүлэлтийн янз бүрийн аргатай, үргэлж л шинэ дотогшлолт, өөрчлөлтийг хүмүүст олгож байдаг. Бурхан үргэлж шинэ арга барилаар ажиллаж байгаа учраас Түүний ажлаас хууль дүрэм гэх юм олж чадахгүй. Зөвхөн ингэснээр Бурханы дагалдагч нар хууль дүрэмд унахгүй Бурханы Өөрийнх ажил үргэлж л хүмүүсийн ойлголтоос зайлсхийж, тэдний ойлголтыг сөрдөг. Чин сэтгэлээсээ Бурханыг дагадаг, хөөцөлддөг хүмүүс л зан чанараа өөрчилж, ямар нэг шашны ойлголт, хууль дүрэмд баригдалгүй чөлөөтэй амьдардаг. Хүний хүмүүсээс шаардаж байгаа ажлын шаардлага нь түүний өөрийн туршлага, тэр хүний хүрч чадах зүйлсэд тулгуурладаг. Эдгээр шаардлагын стандарт нь тодорхой хүрээнд хязгаарлагдсан, хэрэгжүүлэлтийн арга барил нь мөн маш хязгаарлагдмал байдаг. Тиймээс дагагчид өөрийн мэдэлгүй энэ хязгаарлагдмал хүрээнд амьдарч, цаг хугацаа өнгөрөхийн хирээр тэдгээр нь хууль дүрэм, дадал болон хэвшдэг. Хэрвээ Бурханы төгс болголтонд ороогүй, шүүгдээгүй хүн аль нэг хугацааны ажлыг удирдвал түүний дагагчид шашны хэнээтнүүд болж Бурханыг эсэргүүцэх тал дээр мэргэжилтэн болдог. Тийм учраас, хэрвээ хэн нэгэн удирдагч байхад тэнцэж байгаа бол тэр хүн шүүлтэнд орж, төгс болголтыг хүлээн зөвшөөрсөн байх ёстой. Шүүлтэнд ороогүй хүмүүс хэдий Ариун Сүнсний ажил тэдэнд байлаа ч, тодорхойгүй, бодит бус зүйлсийг илэрхийлдэг. Цаг хугацаа өнгөрөхөд, тэд хүмүүсийг тодорхой бус, байгалиас гадуур хууль дүрэмд хөтөлдөг. Бурханы гүйцэтгэж байгаа ажил нь хүний бие махбод, сэтгэхүйтэй тохирдоггүй, харин хүний ойлголттой нь зөрчилддөг; энэ нь тодорхойгүй шашны зүйлстэй холилддоггүй. Түүний ажлын үр дүнд Бурханаар төгс болгогдоогүй хүн хүрэхгүйгээс гадна хүний сэтгэхүй хүршгүй юм.
Хүний оюун санаанд байгаа ажлыг хүн маш амархан гүйцэтгэнэ. Шашны ертөнцийн пасторууд, удирдагчид, жишээлбэл, өөрсдийн авьяас билиг, албан тушаал дээр тулгуурлан ажлаа хийдэг. Тэднийг удаан хугацаанд дагасан хүмүүс тэдний авьяас билигт автагдаж, тэдний байгаа байдлынх нь нөлөөнд орно. Тэд хүмүүсийн авьяас билэг, ур чадвар, мэдлэгт анхаарлаа хандуулж, зарим нэг байгалийн хуулиас гадуур зүйлс, олон бодит биш гүн номлолд (мэдээж эдгээр бодит биш гүн номлол нь хүршгүй зүйлс байдаг) итгэдэг. Тэд хүмүүсийн зан чанар хэрхэн өөрчлөгдөхөд анхаарлаа төвлөрүүлэхээс илүү ажиллах ур чадвар, номлол айлтгах сургалт, хүмүүсийн мэдлэгийг дээшлүүлэх, шашны баялаг номлолд анхаарлаа хандуулдаг. Тэд хүмүүсийн зан чанар хэр өөрчлөгдсөн бэ, хүмүүс үнэнийг хэр их ойлгож байна вэ гэдэгт анхаарал хандуулдаггүй. Хүмүүсийн мөн чанар, хүмүүсийн хэвийн болон хэвийн бус байдлын тухай ч сонирхдоггүй. Тэд хүмүүсийн ойлголттой эсэргүүцэж эсвэл тэдний ойлголтыг илчилдэггүй, алдаа дутагдал, ялзралаа ч засдаггүй. Тэднийг дагадаг ихэнх хүмүүс өөрсдийн төрөлх авьяас билэгээр үйлчлэх ба тэднээс гарах зүйлс нь бодит байдалтай хамааралгүй, хүмүүст амь өгч чадахгүй тодорхойгүй шашны үнэн, мэдлэг байдаг. Үнэндээ тэдний ажлын мөн чанар нь хожим гараад ажиллаж, удирдаад явчихаар авьяаслаг төгсөгчөөс өөр юу ч биш хүнийг тэтгэх, авьяасыг нь хөгжүүлэхэд чиглэгддэг. Бурханы зургаан мянган жилийн турш хийсэн ажлаас, та нар ямар нэг хууль дүрэм гаргаж ирж чадах уу? Хүний хийдэг ажилд маш олон дүрэм, хязгаарлалтууд байдаг ба хүний тархи хэтэрхий онолдох дуртай. Тиймээс хүний илэрхийлж байгаа зүйл нь зарим мэдлэг, өөрийнх нь туршлага дундах ухаарал байдаг. Хүн үүнээс өөр зүйлийг илэрхийлж чадахгүй. Хүний туршлага болон мэдлэг нь түүний төрөлхийн авьяас билэгээс эсвэл зөнгөөс гардаггүй; харин Бурханы удирдлага, шууд чиглүүлгээр гарч ирдэг. Хүн зөвхөн энэ удирдлагыг хүлээн авах эрхтэнтэй болохоос биш шууд бурханлаг зүйлсийг илэрхийлж чаддаг эрхтэн биш юм. Хүн өөрөө эх сурвалж байж чадахгүй, зөвхөн эх үүсвэрээс цус хүлээж авдаг судас шиг л байж чадна; энэ бол хүний зөн, хүн болгонд байх хэрэгтэй эрхтэн юм. Хэрвээ хүн Бурханы үгийг хүлээн авах эрхтэнээ, хүний зөнгөө гээвэл, хүн юу хамгийн чухал болохыг ухаарахаа больж, бүтээгдсэн хүмүүний үүрэг юу болохыг умартдаг. Хэрвээ хүнд Бурханы үг, Түүний ажлын тухай мэдлэг эсвэл туршлага байхгүй бол тэр хүн бүтээл болохынхоо хувьд үүргээ гүйцэтгэж чадахгүй, бүтээлийн эрхэм чанараа алдана. Бурханлаг чанар гэж юу болох бие махбодоор уу эсвэл шууд Сүнсээр илэрхийлэгдэх эсэх нь Бурханы зөн, Бурханы үйлчлэл юм. Хүн өөрийн туршлага эсвэл мэдлэгийг Бурханы ажлын үеэр эсвэл дараа нь илэрхийлдэг (өөрөөр хэлбэл тэр хэн болохоо илэрхийлдэг); энэ бол хүний зөн, үүрэг бөгөөд хүний хүрвэл зохих зүйл юм. Хүний илэрхийлэл Бурханыхаас ахар боловч хүний илэрхийлэлд ихээхэн хууль дүрэм байдаг, хүн биелүүлэх ёстой үүргээ биелүүлж, хийх ёстойгоо хийх ёстой. Хүн өөрийн үүргээ биелүүлэхийн тулд хүнийхээр боломжтой бүхнийг хийх хэрэгтэй бөгөөд үүнд өчүүхэн ч тайлбар байх ёсгүй.
Хэдэн жил ажилласны дараа, хүмүүс тэр хугацааныхаа ажлын туршлага, хуримтлагдсан мэргэн ухаан, хууль дүрмийг дүгнэх болно. Удаан хугацааны турш ажилласан хүмүүс Ариун Сүнсний ажлын хөдлөлийг хэрхэн мэдрэхийг, хэзээ Ариун Сүнс ажилладагийг, хэзээ ажилладаггүйг мэддэг. Ачаа үүрсэн үедээ тэр хэрхэн ярилцахыг мэддэг ба Ариун Сүнсний хэвийн байдал болон хүмүүсийн амь дахь өсөлт, хөгжлийн хэвийн байдлыг мэддэг. Энэ бол олон жил ажилласан, Ариун Сүнсний ажлыг мэддэг нэгэн юм. Олон жил ажилласан хүмүүс эргэлзээгүйгээр, тайван ярьдаг. Бүр хэлэх ямар ч зүйлгүй байсан амгалан тайван л байдаг. Дотроо тэд залбирч Ариун Сүнсний ажлыг хайгуулчлан айдас, сандралгүй байж чаддаг; тэд нар ажилдаа туршлагажсан байдаг. Удаан хугацаанд ажилласан хүмүүс маш олон хичээл сонсож, туршлагажсан байдаг нь Ариун Сүнсний ажилд саад учруулдаг; энэ бол түүний удаан хугацааны ажлын дутагдалтай тал юм. Дөнгөж ажиллаж эхэлсэн хүн хүний хичээл туршлагаар дутмаг ялангуяа Ариун Сүнс хэрхэн ажилладаг талаар бүр мэдэх ч үгүй байдаг. Гэхдээ ажлын явцад, тэр аажмаар хэрхэн Ариун Сүнс ажилладгийг сурч, мэдэрдэг болохоор барахгүй, Ариун Сүнсний ажлыг авахын тулд, бусдын амин цэгт хүрэхийн тулд юу хийхээ мэддэг болдог. Ажиллаж байгаа хүн бүр мэдсэн байх шаардлагтай ерөнхий мэдлэгийг тэрээр олж авна. Аажмаар, мэргэн ухаанд суралцаж, ерөнхий мэдлэгийг гарын таван хуруу шигээ мэддэг болж, ажилдаа тэднийг хялбархан ашиглаж байгаа мэт санагдана. Гэвч, Ариун Сүнс ажиллах байдлаа өөрчлөх үед, хуучин ажлын мэдлэг болон хуучин ажлын дүрмийг л мэдэх ба шинэ арга барил, шинэ ажлын хөдөлгөөнийх нь тухай бараг мэддэггүй. Олон жилийн ажил, Ариун Сүнсний удирдлага болон түүнтэй хамт байхын үр дүнд илүү их ажиллах хичээл, туршлагыг сурдаг. Энэ зүйл тохиолдсоноор бардамнал бус харин өөртөө итгэх итгэлээр дүүрдэг. Өөрөөр хэлбэл, тэрээр өөрийнхөө ажилд, Ариун Сүнсний ажлын тухай ерөнхий мэдлэгтээ сэтгэл ханадаг. Ялангуяа, бусад хүмүүст байхгүй, тэдний ойлгоогүй зүйлс нь түүнд илүү их итгэлийг өгдөг. Тухайн хүнд байгаа Ариун Сүнсний ажил нь хэзээ ч алга болдоггүй, харин бусад нь энэ онцгой ажилд нийцэхгүй юм шиг түүнд санагддаг. Зөвхөн түүний төрлийн олон жил ажилласан, туршлагатай хүмүүс л үүнийг таашаахад тэнцэнэ. Эдгээр зүйлс нь Ариун Сүнсний шинэ ажлыг хүлээн авахад нь ихээхэн саад болдог. Хэдийгээр тэр шинэ ажлыг хүлээн авахыг хүлээн зөвшөөрсөн ч, нэг шөнийн дотор л болчих зүйл биш. Хүлээн зөвшөөрөхийнхөө өмнө хэд хэдэн нугачааг давах нь баараггүй. Энэ нөхцөл байдал зөвхөн түүнийг хуучин ойлголтоосоо ангижирч, хуучин зан чанараа шүүхэд аажмаар шийдэгдэнэ. Эдгээр шатуудыг туулахгүйгээр, тэр бууж өгөхгүй, хуучин ойлголттой үл зохилдох шинэ сургаал, ажлыг хялбархан хүлээн авахгүй. Энэ бол хүний хамгийн хэцүү, өөрчлөхөд амаргүй зүйл юм. Хэрвээ, тэрээр Ариун Сүнсний ажлыг ойлгох чадвартай, хөдлөл байдлыг нь дүгнэх чадвартай, өөрийнхөө л ажлын туршлагаар хязгаарлагддаггүй бол, шинэ ажлыг хүлээн авахдаа амархан бол тэр ухаалаг, уг ажилд нийцсэн хүн гэсэн үг. Хүмүүс голдуу ажлын туршлагаа дүгнэж чадалгүй хэдэн жил ажилласан эсвэл ажлын туршлага, мэргэн ухаанаа дүгнэсний дараа шинэ ажлыг хүлээн авах чадваргүй, бас хуучин болон шинэ ажлыг зөвөөр ойлгохгүй, зөв хандаж чаддаггүй. Хүмүүс үнэхээр харьцахад маш хэцүү! Та нарын ихэнх нь ийм. Олон жил Ариун Сүнсний ажлыг хийсэн хүн шинэ ажил хүлээн авахдаа хэцүү, үргэлж салахын аргагүй дүүрэн ойлголттой байх ба харин дөнгөж ажиллаж эхэлсэн хүмүүс ажлын ерөнхий мэдлэг бага, энгийн ажлуудыг ч яаж хийдгийг бараг мэддэггүй. Хүмүүс та бүхэн үнэхээр хэцүү! Туршлагажсан хүмүүс өөрсдөөрөө бахархаж, хаанаас ирснээ мартаж хямсгар зан гаргадаг. Тэд залуу хүмүүсийг дорд үздэг, гэсэн атлаа өөрсдөө шинэ ажлыг хүлээн авах чадваргүй, өөрт нь цугларсан, олон жил хадгалсан хуучин ойлголтоосоо салж чаддаггүй. Хэдийгээр тэдгээр юу ч мэдэхгүй залуу хүмүүс бага хэмжээний, Ариун Сүнсний ажил хүлээн авах чадвартай, түүндээ урам зориг ихтэй байдаг боловч үргэлж будилж, асуудал гарч ирэх үед юу хийхээ мэддэггүй. Хэдий урам зоригтой ч, тэд хэтэрхий мэдлэг маруухан. Ариун Сүнсний ажлын талаар өчүүхэн мэдлэгтэй байхын дээр түүнийгээ амьдрал дээр хэрэглэж чаддаггүй; ерөөсөө хэрэглэж болохооргүй хэт их онол гэсэн үг. Та нар шиг маш олон хүмүүс байдаг. Хэд нь энэ ажилд тохирох бол? Хэд нь Ариун Сүнсний ажилд тохирох ажлыг хийж чадах бол? Яг одоо бол та бүхэн маш дуулгавартай санагдаж байгаа ч үнэндээ, та бүхэн өөрсдийн үзэл санааг гээгээгүй л байгаа. Та бүхэн одоог хүртэл Библиэс хайлт хийж, тодорхойгүй байдалд итгэж, үзэл санаан дундаа хэрэн хэсдэг. Өнөөдрийн жинхэнэ ажлыг судалж, гүн рүү нь ордог хэн ч байхгүй. Та хуучин ойлголтоороо өнөөдрийн байдлыг хүлээн зөвшөөрч байгаа байх. Ийм итгэл үнэмшлээр та юунд хүрнэ гэж? Та бүхний дотор ил гараагүй, маш олон ойлголт нуугдсан байна гэж хэлж болно. Тэдгээрийг нуун далдалж, ил болгохгүй байгаа хүн нь та бүхэн өөрсдөө юм. Та нар шинэ ажлыг чин сэтгэлээсээ хүлээн зөвшөөрдөггүй, хуучин ойлголтоосоо салахыг боддоггүй; та нарт маш олон, маш хүнд амьдралын философи байдаг. Та хуучин ойлголтоосоо салдаггүй, шинэ ажлыг дурамжхан хүлээж авдаг. Та нарын зүрх хэтэрхий ёрын муухай, та ердөө л зүрхэндээ шинэ ажлын алхмуудыг тавьдаггүй. Сайн мэдээг түгээх ажлыг хийхдээ ийм байж болох уу? Үүнийг дэлхий ертөнц даяар түгээх ажлыг та хийж чадна гэж үү? Ийм байдал чинь чиний Бурханыг мэдэх, өөрийн зан чанараа өөрчлөх үйлсэд чинь саад учруулж байна. Хэрвээ та бүхэн энэ байдлаараа явбал, таягдагдах болно.
Бурханы ажлыг хүний ажлаас хэрхэн ялган салгахыг та бүхэн мэдэх ёстой. Хүний ажлаас та юу харж байна вэ? Хүний ажилд хүний өөрийнх нь туршлагын маш олон зүйлс байдаг; хүн өөрийнхөө хэн болохыг илэрхийлдэг. Бурханы өөрийнх нь ажил мөн Тэрний хэн болохыг илэрхийлдэг. Гэхдээ Тэрний хэн бэ гэдэг нь хүний хэн бэ гэдгээс өөр. Хүн бол хүний туршлагын, амьдралын учрал тохиол (Хүн амьдралдаа юуг туулж, юутай тулгарч байна, эсвэл түүний амьдралын философи) байдаг ба өөр өөр орчинд амьдарч байгаа хүмүүс өөр өөр оршихуйг харуулдаг. Танд нийгмийн туршлага байна уу, та яг хэрхэн амьдарч байна, гэр бүлийнхний туршлага зэрэг нь таны илэрхийлж байгаа зүйлсийн дунд гарч ирдэг, харин Бурхан нийгмийн туршлагатай юу үгүй юу гэдгийг бие махбодтой болсон Бурханы ажлаас харж чадахгүй. Бурхан хүний мөн чанарыг сайн мэддэг. Бүх хүмүүст хамаатай бүх төрлийн дадлагажилтыг илчилж чадна. Тэрээр хүний ялзарсан зан чанарыг, эсэргүүцэгч зан авирыг илрүүлэхдээ бүр илүү сайн. Тэрээр дэлхийн хүмүүсийн дунд амьдардаггүй, гэвч мөнх бус хүмүүсийн уг чанар ба дэлхийн хүмүүсийн бүх ялзарлыг мэддэг. Энэ бол Түүний хэн болох юм. Хэдийгээр Тэр ертөнцтэй харилцдаггүй ч, ертөнцтэй ажиллах дүрэм журмыг мэддэг. Яагаад гэвэл тэрээр хүний уг чанарыг сайн мэддэг. Тэр хүний нүд харж чадахгүй, хүний чих сонсож чадахгүй, өнгөрсөн болон өнөөдрийн Сүнсний ажлын тухай мэднэ. Үүнд амьдралын гүн ухаан бус мэргэн ухаан, хүмүүс ухаж ойлгоход хэцүү гэж үздгийг гайхах гайхшрал багтана. Энэ бол Түүний хэн болох бөгөөд Тэр хүмүүст нээлттэй бас тэднээс нуугдмал. Түүний илэрхийлж байгаа зүйл нь гайхалтай нэгэн хүн биш, харин Сүнсий төрөлхийн шинж чанар ба оршихуй юм. Тэр дэлхийгээр тойрон хэсүүчилдэггүй, гэвч бүхнийг мэдэж байдаг. Тэр мэдлэггүй, юмыг ухамсарлах чадваргүй хүн дүрст сармагчингуудтай холбогддог, гэхдээ Бурхан мэдлэгээс илүү үгс, мундаг хүмүүсээс дээгүүрх үгсийг хэлдэг. Тэрээр мулгуу, юм хүлээн авах чадваргүй, хүнлэг байдалгүй, хүний амьдрал, ёсыг мэддэггүй хүмүүсийн дунд амьдардаг. Гэхдээ тэр хүмүүсийг хэвийн хүмүүний амьдралаар амьдрахыг хүсдэг, үүнтэй зэрэгцээд хүмүүний жигшүүрт, бурангуй чанарыг илчилдэг. Энэ бол Түүний оршихуй, Түүний ямар ч мах цуснаас тогтсон хүмүүнээс дээгүүр гэдгийг харуулж байна. Түүний хувьд, хийх хэрэгтэй ажлаа хийхийн тулд, ялзарсан хүний мөн чанарыг илрүүлэхийн тулд хүндрүүлсэн, нүсэр, олхиогүй нийгмийн амьдралаар амьдарч үзэх шаардлаггүй. Тийм олхиогүй нийгмийн амьдрал Түүний бие махбодыг дээрдүүлэхгүй. Түүний ажил болон үгс нь хүний дуулгаваргүй байдлыг л илрүүлнэ үү гэхээс хүмүүст туршлага өгч, ертөнцтэй хэрхэн харилцах тухай хичээлийг заадаггүй. Тэрээр хүнд амь хангаж байхдаа нийгэм болоод хүний гэр бүлийг мөрдөж, цагддаггүй. Илчилж шүүх нь Түүний махан биеийн туршлагын илэрхийлэл биш. Хүний дуулгаваргүй байдлыг удаан хугацаанд мэдэж, хүний ялзарлыг жигшиж хүний зөвт биш байдлыг илчлэх нь Түүний ажил юм. Түүний хийдэг ажил нь Өөрийнхөө зан чанарыг хүнд илчилж, Өөрийнхөө оршихуйг илэрхийлэх юм. Энэ ажлыг зөвхөн Тэр л хийж чадах бөгөөд энгийн мах, цуснаас тогтсон хүний хийж чадах зүйл биш. Түүний ажлыг аваад үзвэл, хүмүүс Тэрнийг ямар төрлийн хүн бэ гэдгийг хэлж чадахгүй. Нөгөөтэйгүүр хүн Бурханы ажилд үндэслэн бүтээгдсэн хүнд Түүнийг оруулж ангилж ч чаддаггүй. Түүний хэн болох нь мөн Түүнийг бүтээгдсэн хүнд оруулан ангилах боломжгүй болгодог. Хүн Тэрнийг хүн биш гэж ялгаж чадах хэдий ч ямар ангилалд оруулахаа мэддэггүй. Тиймээс хүн Түүнийг Бурхан гэж ангилахаас өөр арга үгүй юм. Энэ бол тийм ч байж боломжгүй зүйл биш. Яагаад гэвэл Тэрбээр маш олон хүний хийж чадахгүй ажлыг хүмүүсийн дунд хийсэн.
Бурханы хийж байгаа ажил нь бие махбодтой болсон Бурханы туршлагыг илэрхийлдэггүй, харин хүний хийдэг ажил хүний л туршлагыг илэрхийлнэ. Хүн бүр Түүний хувийн туршлагын тухай ярьдаг. Бурхан шууд үнэнийг илэрхийлж чадна, харин хүн үнэнийг мэдэрсний дараа л түүнийгээ туршлага болгон илэрхийлж чадна. Бурханы ажил бол дүрэмгүй ба цаг хугацаа, хил хязгаарт баригддаггүй. Тэр ямар ч үед, хаана ч Өөрийнхөө хэн бэ гэдгийг илэрхийлж чадна. Тэрээр бүх юм санаанд нь таарч байгаа юм шиг ажилладаг. Хүмүүсийн ажил бол нөхцөл, агуулгатай. Эс бөгөөс хүн ажиллах чадваргүй, Бурханы тухай мэдлэгээ, үнэний тухай туршлагаа илэрхийлэх чадваргүй болно. Та зүгээр л үүнийг Бурханы ажил уу хүний ажил уу гэдгийг ялгахын тулд ялгааг нь харьцуулах хэрэгтэй. Хэрвээ Бурханаар хийгдэх ажил гэж байгаагүй бол, зөвхөн хүний л ажил гэж байх байсан ба та бүхэн хүний зааварчилгаа нь өндөр, хэн нэгний чадахаас илүүг шаардсан байдгийг мэдэх болно; тэдний ярих дууны өнгө, ямар нэг зүйлийг удирдах зарчим, ажилдаа туршлагажсан, тогтвортой байдал нь бусдын хувьд хүршгүй байх болно. Та нар бүгд ийм хүмүүсийг өндөр хүнлэг чанартайг нь гайхан биширч магадгүй, гэвч та бүхэн Бурханы ажлаас, үгнээс Түүний хүнлэг чанар хэр өндөр болохыг харж чадахгүй. Тэр харин ч энгийн бөгөөд ажиллах үедээ Тэр энгийн бөгөөд бодит үзэгдэх ч хүмүүст бол хэмжээлшгүй юм, тиймээс ч хүмүүс Түүнийг биширч хүндэлдэг. Магадгүй хүний ажлын туршлага, төсөөлөл, эргэцүүлэл нь өндөр, хүнлэг чанар нь сайн байж болох юм; эдгээр нь хүмүүсийн бишрэлийг олж авна уу гэхээс тэд айж эмээхгүй. Ажиллах чадвартай хүмүүсийг, ялангуяа гүн туршлагатай, үнэнийг хэрэгжүүлж чаддаг хүмүүсийг бүгд биширдэг, гэхдээ биширч, атаархахаас бус огт эмээдэггүй. Гэхдээ Бурханы ажлыг үзэж туулсан хүмүүс Бурханыг биширдэггүй. Харин тэд Бурханы ажил бол хүний хүрч чадахааргүй, ойлгогдошгүй, шинэ гайхалтай зүйл гэж мэдэрдэг. Бурханы ажлыг хүмүүс туулж үзэхээрээ, Бурханы тухай анхны мэдлэг нь хэмжээлшгүй, мэргэн, гайхалтай зэрэг байдаг. Тэд өөрийн эрхгүй Түүнийг хүндэлж, Бурханы хийдэг ажлын нууцыг мэдэрч, хүний оюун ухаан хүрэхээргүй гэдгийг мэдэрдэг. Хүмүүс зөвхөн Түүний шаардлагад нийцэхийг, Түүний хүслийг биелүүлэхийг л хүсдэг. Тэд Тэрнээс давахыг хүсдэггүй. Яагаад гэвэл Бурханы хийж байгаа ажил хүний бодол, төсөөллөөс хамаагүй хол бөгөөд хүн Түүний оронд хийж чадахгүй. Хүн хүртэл өөрийнхөө хангалттай бус гэдгийг мэдэхгүй. Харин Бурхан шинэ замыг нээж, хүнд шинэ, илүү сайхан ертөнцийг авчрахаар ирдэг. Ингэснээр хүн төрөлхтөн шинэ дэвшилд хүрч, шинээр эхэлдэг. Хүмүүсийн Бурханы талаар мэдэрч байгаа зүйл нь зөвхөн бишрэл биш. Тэдний гүн туршлагын гүнд хайр, эмээхүй байх ба Бурхан бол үнэндээ гайхалтай гэсэн мэдрэмж байдаг. Бурхан хүний хийж чадахгүй ажлыг хийж, хүний хэлж чадахгүйг хэлдэг. Түүний ажлыг туулж мэдэрсэн хүмүүс үргэлж үгээр илэрхийлэхийн аргагүй мэдрэмжтэй байдаг. Илүү гүн туршлагатай хүмүүс ялангуяа Бурханыг хайрладаг. Тэд үргэлж Бурханы хайрлам байдлыг, ухаалаг байдлыг, гайхалтай байдлыг мэдэрдэг. Энэ мэдрэмж нь тэдэнд хязгааргүй их хүчийг өгдөг. Энэ бол эмээлт, түр зуурын хайр, хүндлэл биш харин Бурханы нигүүлслийг гүн ойлгосон, хүний хүлцэл юм. Гэвч, Бурханы гэсгээлт, шүүлтийг туулсан хүмүүс Бурханы сүр жавхлан, халдашгүй гэдгийг мэдэрдэг. Бурханы их олон ажлыг мэдэрсэн, туулсан хүмүүс хүртэл Түүнийг төсөөлж чаддаггүй; Бурханыг үнэн голоосоо хүндэлдэг бүх хүн Бурханы ажил хүний ойлголттой уялдаагүй, үргэлж зөрчилддөг гэдгийг мэддэг. Бурханд Түүнийг дагаж байгаа мэт төрхтэй, бишрэлээр дүүрсэн хүмүүс биш, жинхэнэ сүсэг бишрэлтэй жинхэнэ дуулгавартай хүн хэрэгтэй. Бурханы их ажлын үр дүнд, Түүний ажлыг мэдэрч, туулсан хэн ч Бурханыг сүсэглэн биширдэг ба зүгээр нэг бишрэлээс илүү юм. Хүмүүс Бурханы гэсгээлт, шүүлтийн ажилд Түүний зан чанарыг олж харан, Бурханыг зүрхнийхээ угаас хүндэтгэн биширдэг. Бурхан бол хүндэтгэн бишрүүлэх, захирахын тулд оршин байдаг. Яагаад гэвэл Түүний оршихуй болон зан чанар нь ямар ч бүтээлтэй адилгүй, түүнээс дээгүүр юм. Бурхан бол бүтээгдсэн бус зүйл ба зөвхөн Тэр л бишрэн шүтүүлэх, захирах тавилантай. Хүн бол үүнд тэнцэхгүй. Тиймээс, Бурханы ажлыг үзэж туулсан, мэдэрсэн, Бурханыг жинхнээсээ мэддэг хүмүүс Түүнийг бишрэн шүтдэг. Харин өөрсдийн ойлголтоо тавьдаггүй, өөрөөр хэлбэл Түүнийг Бурхан гэж үздэггүй хүмүүст Бурханыг гэх сүсэг бишрэл байдаггүй, хэдийгээр Бурханыг дагаж байсан ч, тэд эрхшээгдээгүй, угаасаа дуулгаваргүй хүмүүс юм. Тэр энэ ажлыг бүх хүмүүс Бүтээгчийг хүндэтгэн биширч, Түүнд мөргөх, Түүний ноёрхолд оруулахын тулд хийдэг. Энэ бол Түүний бүх ажлын хүрэхийг зорьж буй эцсийн үр дүн юм. Хэрвээ Бурханы ажлыг үзэж, туулсан хүмүүс Бурханыг бишрэн шүтэхгүй бол, тэдний өнгөрсөн үе дэх үл захирагдангуй байдал ч өөрчлөгдөхгүйн дээр тэд таягдах болно. Хэрвээ Бурханыг гэх хүний хандлага Бурханыг зөвхөн зайнаас хүндэлж, бишрээд, харин өчүүхэн ч хайрлахгүй байх аваас ийм хүнд төгөлдөржих нөхцөл гэж үгүй бөгөөд энэ л Бурханыг хайрлах сэтгэлгүй хүний хүрэх зүйл юм. Хэрвээ маш их ажил ч хүний жинхэнэ хайрыг олж чадахгүй бол ийм хүн Бурханыг хүлээж аваагүй, үнэнийг жинхэнээр дагадаггүй гэсэн үг. Бурханыг, үнэнийг хайрладаггүй хүмүүс Бурханыг хүлээж авахгүй. Бурханы сайшаалыг хүртэхгүй. Ийм хүмүүс Ариун Сүнсний ажил болоод шүүлтийг хэр хүлээж авахаас үл хамааран Бурханыг бишрэн шүтэх чадваргүй байдаг. Эдгээр нь өөрсдийнхөө уг чанарыг өөрчилж чаддаггүй, муу санаат зан чанартай хүмүүс юм. Бурханыг биширдэггүй тэдгээр хүмүүс бүгд таягдагдаж, шийтгэлийн бай болно, ёрын мууг үйлддэг хүмүүстэй ижил шийтгэлийг хүртэж, зөвт бусыг үйлдсэн хүмүүсээс ч илүү хүндээр шийтгэгдэх болно.
«Үг
нь Махбодоор Илэрсэн» номоос
Холбоотой
зөвлөмж:
No comments:
Post a Comment