Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

2017/07/05

Зүүний Аянга -Төгс Хүчит Бурханы Үг |Бурханд итгэх итгэлээрээ та Бурханыг дуулгавартай дагах ёстой


Та яагаад Бурханд итгэдэг вэ? Ихэнх хүмүүс энэхүү асуултанд будилдаг. Тэд үргэлж бодтой Бурхан ба тэнгэр дэх Бурханы талаар шал өөр хоёр үзэл бодолтой байдаг бөгөөд энэ нь тэд, дуулгавартай дагахын тулд биш харин тодорхой ашиг тус хүртэхийн тулд, эсвэл гай гамшиг, зовлон шаналалаас зугтахын тулд Бурханд итгэдэг гэдгийг харуулдаг.
Зөвхөн тийм үед л тэд зарим талаар дуулгавартай байдаг боловч тэдний дуулгавартай байдал нь нөхцөлтэй, энэ нь тэдний хувийн ирээдүйн төлөө бөгөөд тэд ингэхээс аргагүй байдаг. Иймээс: та яагаад Бурханд итгэдэг вэ? Хэрвээ энэ нь зөвхөн таны ирээдүй, таны хувь тавилангийн төлөө л юм бол та итгээгүй нь дээр. Иймэрхүү итгэл бол өөрийгөө хуурсан, өөрийгөө тайтгаруулсан, өөрийгөө хэт дээгүүр үнэлсэн явдал юм. Хэрвээ таны итгэл Бурханд дуулгавартай хандах суурин дээр үндэслээгүй бол та эцсийн эцэст Бурханыг эсэргүүцсэний улмаас шийтгэгдэх болно. Итгэлээрээ Бурханд дуулгавартай байхыг хичээдэггүй хүмүүс Бурханыг эсэргүүцдэг. Хүмүүс үнэнийг эрж хайж, Бурханы үгээр цангаж, Бурханы үгийг идэж ууж, тэдгээрийг хэрэгжүүлэхийг Бурхан шаарддаг, ингэснээр хүмүүс Бурханд дуулгавартай болж болох юм. Хэрвээ таны учир шалтгаан үнэхээр ийм бол Бурхан гарцаагүй таныг дээш өргөж, танд гарцаагүй нигүүлсэнгүй хандах болно. Хэн ч үүнд эргэлзэж чадахгүй ба хэн ч үүнийг өөрчилж чадахгүй. Хэрвээ таны учир шалтгаан Бурханд дуулгавартай байхын төлөө биш бөгөөд танд өөр зорилго байгаа бол таны хэлж, хийж байгаа бүхэн чинь–Бурханд залбирах залбирал чинь, тэр ч байтугай үйлдэл бүр чинь–Бурханы эсрэг байх болно. Та зөөлөн дуутай, даруу зантай байж болно, таны үйлдэл, хөдөлгөөн бүр чинь зөв мэт үзэгдэж, та дуулгавартай хүн шиг харагдаж болох ч таны санаа зорилго болоод Бурханд итгэх итгэлийн талаарх таны үзэл бодлын үүднээс харвал таны хийж буй бүхэн чинь Бурханы эсрэг, мууг үйлдэж байх болно. Хонь шиг дуулгавартай харагддаг боловч зүрх сэтгэлдээ нүгэлт муу бодол санаа агуулсан хүмүүс нь хонины арьс нөмөрсөн чононууд бөгөөд тэд Бурханыг шууд халддаг ба Бурхан тэдний нэгийг ч өршөөхгүй билээ. Ариун Сүнс тэднийг нэг бүрчлэн илчлэх болно, иймээс хоёр нүүр гаргасан бүхэн Ариун Сүнсээр гарцаагүй жигшигдэн гологдох болно гэдгийг бүгд харж чадна. Санаа бүү зов: Бурхан эргээд тэдэнтэй нэг бүрчлэн ээлжлэн харьцаж, шийдвэрлэх болно.

Хэрвээ та Бурханы шинэ гэрлийг хүлээн зөвшөөрч чадахгүй бол, мөн Бурханы өнөөдөр хийж байгаа бүхнийг ойлгож чадахгүй, үүнийг эрж хайхгүй бол эсвэл үүнд эргэлзэж, шүүмжлэлтэй хандаж эсвэл үүнийг судалж шинжилж байвал дуулгавартай дагах сэтгэл танд алга байна. Хэрвээ энд одоогийн гэрэл гарч ирэх үед та өчигдрийн гэрлийг эрхэмлэн дээдэлсэн хэвээр байж, Бурханы шинэ ажил үйлийг эсэргүүцвэл та дэмий зүйлээс огтхон ч өөрцгүй бөгөөд Бурханыг санаатайгаар эсэргүүцдэг хүмүүсийн нэг юм. Бурханд дуулгавартай байхын гол түлхүүр бол шинэ гэрлийг ойлгох, үүнийг хүлээн зөвшөөрч, хэрэгжүүлэх чадвартай байх явдал билээ. Зөвхөн энэ л жинхэнэ дуулгавартай байдал юм. Бурханыг хүсэн мөрөөдөх хүсэлгүй хүмүүс Бурханыг дуулгавартай дагах сэтгэлтэй байж чаддаггүй ба өөрсдийн байгаа байдалдаа сэтгэл ханамжтай байдгийн улмаас Бурханыг зөвхөн эсэргүүцэж л чадна. Тэр хүн өмнө нь байгаа зүйлүүдэд автсаны улмаас Бурханыг дуулгавартай дагаж чадахгүй. Өмнө нь тохиолдсон зүйлс хүмүүст Бурханы талаарх бүх төрлийн буруу ойлголт, ухагдахуунуудыг өгсөн ба тэдгээр нь тэдний сэтгэл дэх Бурханы дүр төрх болсон байдаг. Тиймээс, тэдний итгэдэг зүйл нь өөрсдийнх нь ойлголт төсөөлөл бөгөөд тэдний өөрсдийн төсөөллийн стандартууд юм. Хэрвээ та өнөөдөр бодит ажил хийж байгаа Бурханыг өөрийн төсөөлөл дэх Бурхантай харьцуулан хэмжих юм бол таны итгэл Сатанаас ирэх ба энэ нь таны эрхэмлэн үздэг зүйлсийн дагуу байдаг ба–Бурхан тийм итгэлийг хүсдэггүй. Тэдний диплом хичнээн сүртэй байсан ч, хэдий тэд бүх насныхаа хичээл зүтгэлийг Түүний ажилд зориулан, өөрсдийгөө золиослосон байсан ч–тэдний тэр зориулалтаас үл хамааран–Бурхан ийм итгэлтэй хэнийг ч сайшаан зөвшөөрөхгүй. Тэр тэдэнд ердөө л өчүүхэн бага хувь хишиг үзүүлэх ба үүнийг хэсэг хугацаагаар эдлэх боломжийг тэдэнд олгоно. Ийм хүмүүс нь үнэнийг хэрэгжүүлэх чадваргүй байдаг, Ариун Сүнс тэдний дотор ажилладаггүй ба Бурхан тэд бүгдийг ээлж дараалан таягдах болно. Тэд хөгшин, залуу байхаас үл хамааран, итгэлээрээ Бурханыг дуулгавартай дагадаггүй хүмүүс болон буруу санаа зорилготой мөн эсэргүүцэж, саад хийдэг хүмүүс нь Бурханаар таягдах нь дамжиггүй билээ. Бурханы нэрийг цухасхан хүлээн зөвшөөрдөг, Бурханы дотно, хайрлалтай байдлыг зарим нэг хэмжээгээр мэдэрдэг ч Ариун Сүнсний алхаатай хөл нийлэн алхдаггүй, Ариун Сүнсний одоогийн ажил, үгийг дуулгавартай дагадаггүй, Бурханы өмнө өчүүхэн төдий ч дуулгаваргүй хүний хувьд тийм хүмүүс Бурханы хувь хишгийг дунд амьдарч байсан ч Бурхан тэднийг авч, төгс болгохгүй юм. Бурхан хүмүүсийг дуулгавартай байдлаар нь дамжуулан, Бурханы үгийг идэж, ууж, эдлэж байгаагаар дамжуулан, мөн тэдний амьдрал дахь зовлон шаналал, цэвэршүүлэлтээр дамжуулан төгс болгодог. Зөвхөн ийм итгэлээр л дамжуулан хүмүүсийн зан чанар өөрчлөгддөг, зөвхөн ингэснээр л тэд Бурханы жинхэнэ мэдлэгийг эзэмшиж чадна. Бурханы хувь хишгийн дунд амьдрахдаа сэтгэл ханалгүйгээр идэвхтэйгээр үнэнээр цангаж, үнэнийг эрж хайж, Бурхан авахуйц байхыг зорих нь–ухамсартайгаар Бурханыг дуулгавартай дагах гэсэн үг юм; энэ нь Бурханы хүсдэг яг тийм төрлийн итгэл билээ. Бурханы хувь хишигт баясаж дурлахаас өөрийг хийдэггүй хүмүүсийг төгс болгож, эсвэл өөрчилж чадахгүй ба тэдний дуулгавартай байдал, итгэл сүсэглэл, хайр болон тэвчээр нь бүгд өнгөцхөн юм. Бурханы хувь хишигт л зөвхөн дурладаг хүмүүс Бурханыг үнэхээр таньж мэдэж чадахгүй бөгөөд тэд Бурханыг мэдсэн ч гэсэн тэдний мэдлэг нь өнгөцхөн байх ба тэд, Бурхан хүнд хайртай эсвэл Бурхан хүнд нигүүлсэнгүй ханддаг гэх мэт зүйлсийг хэлдэг. Энэ нь хүний амийг төлөөлдөггүй ба хүмүүс Бурханыг үнэхээр мэднэ гэдгийг харуулдаггүй. Хэрвээ, Бурханы үг тэднийг цэвэршүүлэх үед эсвэл Түүний сорилтууд тэдэнд тулгарах үед хүмүүс Бурханыг дуулгавартай дагаж чадалгүй харин ч эргэлзэж, бүтэлгүйтвэл–тэдэнд өчүүхэн ч гэсэн дуулгавартай байдал үгүй байна. Тэдний дотор, Бурханд итгэх итгэлийн талаарх олон дүрэм, хязгаарлалтууд мөн олон жилийн итгэлийн үр дүнд олж авсан хуучин дадлага туршлагууд эсвэл Библи дээр үндэслэсэн янз бүрийн дүрэм журам байдаг. Иймэрхүү хүмүүс Бурханд дуулгавартай байж чадах уу? Эдгээр хүмүүс нь хүмүүний зүйлсээр дүүрэн бөгөөд–тэд хэрхэн Бурханыг дуулгавартай дагаж чадах юм бэ? Тэд бүгдээрээ өөрсдийн хувийн сонголтуудыг дагуу “дуулгавартай дагадаг”–иймэрхүү дуулгавартай байдлыг Бурхан хүсэх үү? Энэ нь Бурханыг дуулгавартай дагаж байгаа биш харин сургаал номлолыг мөрдсөнөөр өөрийгөө тайвшруулж, сэтгэл хангалуун байж байгаа юм. Хэрвээ энэ нь Бурханд дуулгавартай байдал гэж та хэлэх юм бол та Түүний эсрэг алдас хийгээгүй гэж үү? Та Египетийн Фараон байж мууг үйлдэж Бурханыг эсэргүүцэх үйл хийж байгаа–Бурхан иймэрхүү үйлчилгээ хүсэх үү? Та яаран гэмшиж, тодорхой хэмжээний өөрийн ухамсартай байсан нь дээр. Үгүй бол, та гэртээ харьсан нь дээр: ингэсэн нь Бурханд үйлчлэх “үйлчилгээнээс” чинь хамаагүй дээр байх ба та саад болж, үймүүлэхгүй өөрийн байх ёстой газраа байж, сайхан амьдарна–ингэх нь илүү дээр биш гэж үү? Тэгснээр та Бурханыг эсэргүүцэж, шийтгүүлэхээс зайлсхийж чадна! 

No comments:

Post a Comment