Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

2017/08/03

Зүүний Аянга -Төгс Хүчит Бурханы Үг |Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг



  Сүүлийн өдрүүдийн ажил нь бүгдийг төрлөөр нь салгах, Бурханы эзэгнэлтийн төлөвлөгөөг дүгнэх ба учир нь хугацаа дуусах гэж байгаа болон Бурханы өдрүүд ирсэн явдал юм. Бурхан Өөртөө эцсийг хүртэл үнэнч байсан бүх хүмүүсийг буюу Түүний хаанчлалд орсон хүмүүсийг Бурханы Өөрийн эрин рүү авч орно. Гэвч Бурханы Өөрийн эрин эхлэхээс өмнө Бурханы хийхийг хүсэж байгаа ажил бол хүний хийсэн үйлийг ажиглах биш, хүний амьдралын талаар асуух биш харин түүний дуулгаваргүй байдлыг шүүх юм. Учир нь Бурхан Түүний хаан ширээний өмнө ирэх хүн бүрийг цэвэр болгоно. Бурханы алхмыг энэ өдөр хүртэл дагаж ирсэн хүмүүс Бурханы хаан ширээний өмнө очих ба иймд Бурханы сүүлийн ажлыг хүлээн авсан хүн бүрийг Бурхан цэвэрлэх болно. Өөрөөр хэлбэл Бурханы сүүлийн ажлыг хүлээж авах бүх хүмүүс гэдэг нь Бурханаар шүүгдэх хүмүүс юм.

  Өмнө нь хэлснээр шүүлт нь Бурханы гэрээс эхэлнэ. Энэ "шүүлт" нь сүүлийн өдрүүдэд Түүний хаан ширээний өмнө ирсэн хүмүүс дээр Бурханы хийх шүүлт юм. Зарим хүмүүс сүүлийн өдөр ирэхэд Бурхан тэнгэрт том ширээ засаж, дээр нь том цагаан бүтээлэг дэвсээд, Бурхан хаан ширээндээ сууж, хүмүүс газар дээр өвдөг сөгдөнө гэх мэт ер бусын зүйлийг төсөөлдөг. Дараа нь Бурхан хүн бүрийн нүглийг илчилж, түүнийг тэнгэр рүү хөөрөх эсвэл доор байгаа гал, хүхрээр дүүрэн нуур руу унагахын аль нэгийг шийддэг. Хүний төсөөлөл ямар байснаас үл хамааран Бурханы ажлын мөн чанар өөрчлөгдөхгүй юм. Хүний төсөөлөл гэдэг бол хүний тархинаас гарч байгаа бодлоос бүтсэн зүйлээс өөр юмгүй бөгөөд хүний харсан болон сонссон зүйлийг нийлүүлж, хэсэгчилсэн зүйл юм. Иймд Би төсөөлсөн зүйл нь хичнээн гоё байгаад зүгээр л зураг төдийн байх ба Бурханы ажлын төлөвлөгөөг орлож чадахгүй гэж хэлнэ. Ер нь тэгээд бүх хүмүүс Сатанд хорлогдсон учраас тэд яаж Бурханы бодлыг ойлгож чадах юм бэ? Хүн Бурханы шүүлтийн ажлыг бага зэрэг гайхамшигтай байна гэж боддог. Хүмүүс шүүлтийн ажлыг Бурхан Өөрөө хийж байгаа учраас энэ нь маш агуу хэмжээтэй, энгийн хүмүүст ойлгомжгүй зүйл болно гэж итгэдэг. Үүний дуу чимээ тэнгэр газрыг доргиох ёстой ба хэрэв ингэхгүй юм бол тэр нь яаж Бурханы шүүлтийн ажил байж чадах юм бэ гэж боддог. Хүмүүс энэ шүүлтийн ажил явагдах үед Бурхан маш агуу сүрлэг байж, шүүгдэж байгаа хүмүүс нь өвдөг дээрээ сөхрөн орилж уйлж, өршөөл хүсэж байна гэдэгт итгэдэг. Уг байдал нь маш агуу бөгөөд гайхамшигтай байх ёстой... Хүн бүр Бурханы шүүлтийн ажиллагааг маш алдартай байна гэж боддог. Гэвч Бурхан хүмүүс дээр шүүлтийн ажлаа эхэлснээс хойш урт хугацаа өнгөрсөн байхад та унтсаар л байгаа гэдгээ мэддэг үү? Та Бурханы шүүлтийн ажлыг албан ёсоор эхэлсэн гэж итгэж байх үед Бурхан газар тэнгэрийг сольж байна гэдгийг мэддэг үү? Та амьдралын утга учрыг дөнгөж ойлгох тэр үед Бурханы өршөөлгүй шийтгэлийн ажлын дагуу таныг унтаагаар нь там руу авч явж магадгүй юм. Тэгэхэд л та Бурханы шүүлтийн ажиллагаа дуусчихсаныг гэнэт ойлгох болно.

  Үнэтэй цагаа эдгээр жигшүүртэй муухай сэдвийн талаар ярихад зарцуулахаа зогсооцгооё. Харин шүүлт юунаас тогтдог тухай ярилцацгаая. "Шүүлт" гэдэг үгийн тухай ярихад та Еховагийн газар бүрт ярьсан үгс болон Есүсийн фарисайчуудыг зэмлэсэн үгийн тухай бодох болно. Эдгээр үгс нь хатуу байсан ч Бурханы хүнийг шүүх үгс биш байсан. Эдгээр үгс нь Бурханы өөр орчинд, өөр байдалд хэлсэн үгс байсан ба Христ сүүлийн өдрүүдэд хүнийг шүүсэн үгсээс өөр байсан. Сүүлийн өдрүүдэд Христ хүмүүсийг сургах, хүний мөн чанарыг нээх болон өөрийн үгс болон үйлийг задлан шинжлэхийн тулд төрөл бүрийн үнэнийг хэрэглэсэн. Эдгээр үгс нь хүний үүрэг, хүн яаж Бурханд дуулгавартай байх, хүн яаж Бурханд үнэнч байх, хүн яаж энгийн хүн чанарыг амьдран гаргах болон Бурханы мэргэн ухаан, зан чанарын талаар гэх мэт төрөл бүрийн үнэнийг агуулж байсан. Эдгээр үгс бүгд нь хүний мөн чанар руу болон түүний ялзармал зан чанар руу чиглэсэн байна. Тухайлбал хүн Бурханаас яаж татгалздагийг илрүүлэхдээ хүн Сатаны биелэл болохтой болон Бурханы эсрэг хүч болохтой холбон хэлсэн. Бурхан шүүлтийн ажлаа хийхдээ хүний байдлыг зүгээр л хэдэн үгээр тодорхойлох бус харин удаан хугацааны илчлэлт, хариуцал болон засалтыг ашигладаг. Эдгээр илчлэлт, хариуцал болон засалтыг ашигладаг зүгээр үгээр орлуулж болохгүй ба харин үнэнээр орлуулж болох боловч тэр нь хүнд огт байдаггүй. Зөвхөн ажлын эдгээр үйл ажиллагааг шүүлт гэдэг ба зөвхөн ийм шүүлтээр л хүнийг итгүүлж, Бурханд дуулгавартай байхыг гүнзгий ойлгуулж, Бурханы тухай үнэн мэдлэгийг олгож чадах юм. Шүүлтийн ажиллагааны үр дүн нь хүмүүст Бурханы үнэн царайг болон өөрсдийнх нь дуулгаваргүй байдлын тухай үнэнийг ойлгуулах явдал юм. Шүүлтийн ажил нь хүнд Бурханы хүслийн тухай, Бурханы ажлын зорилгын тухай, хүний ойлгож чадахгүй нууцлаг байдлуудын тухай ихээхэн ойлголт олж авах боломжийг олгодог. Энэ нь мөн хүнд өөрийн ялзарсан мөн чанар болон түүний ялзралын үндсийг таних, хүний муухайг нээн илрүүлэх боломжийг олгодог. Эдгээр үр дүнг бүгдийг нь шүүлтийн ажиллагаа авчирдаг. Учир нь ийм ажлын мөн чанар нь Бурханы үнэн, зам, амийг Түүнд итгэж байгаа бүх хүмүүст нээн үзүүлэхэд оршиж байдаг. Энэ ажил бол Бурханы хийдэг шүүлтийн ажил юм. Хэрэв та эдгээр үнэнийг чухал гэж авч үзэхгүй, үргэлж тэдгээрээс зайлсхийх эсвэл тэднээс салах шинэ аргыг бодож байдаг бол Би таныг хүнд нүгэлтэн гэж хэлнэ. Хэрэв та Бурханд итгэдэг боловч үнэнийг эсвэл Бурханы хүслийг хайдаггүй эсвэл таныг Бурханд ойртуулах замуудад дургүй бол таныг Би шүүлтээс зугатаж яваа нэгэн гэж хэлнэ. Та агуу цагаан хаан ширээнээс зугатаж байгаа хүүхэлдэй, урвагч бөгөөд Бурхан Түүний нүдэн доор зугатаж байгаа дуулгаваргүй нэгнийг өршөөхгүй. Ийм хүмүүст илүү хүнд шийтгэл ирэх болно. Бурханы өмнө ирж шүүгдэн, цэвэрлэгдсэн хүмүүс Бурханы хаант улсад үүрд амьдрах болно. Мэдээж энэ нь ирээдүйд болно.

  Шүүлтийн ажил бол Бурханы Өөрийнх нь ажил юм. Иймд үүнийг Бурхан Өөрөө л хийх ба ямар нэг хүн Түүний оронд хийж чадахгүй. Шүүлт бол хүмүүсийг үнэнээр эрхшээх ажиллагаа тул Бурхан энэ ажлыг хүмүүсийн дунд хийхийн тулд Бурхан махбод болсон дүрээр гарч ирсээр байх нь тодорхой. Энэ нь сүүлийн өдрүүдэд Христ хүмүүсийг сургахын тулд үнэнийг хэрэглэх ба бүх үнэнийг тэдэнд мэдүүлэх болно гэсэн үг юм. Энэ бол Бурханы шүүлтийн ажил юм. Олон хүмүүс хоёр дахь удаа бие махбод болсон Бурханы талаар сонсоод аманд нь гашуун оргиж байгаа ба учир нь хүмүүст Бурхан бие махбод болж шүүлтээ хийнэ гэдэгт итгэхэд хэцүү гэж олон хүн бодож байгаа. Бурханы ажил нь хүний хүлээлтээс ихэнхдээ хэтэрдэг ба хүний оюун ухаан хүлээн авахад хэцүү байдаг гэж Би хэлэх ёстой. Хүн бол ердөө л дэлхий дээрх өт ба Бурхан хажууд нь ертөнцийг дүүргэх агуу Нэгэн юм. Хүний оюун ухаан бол зөвхөн өтийг томруулахад зориулсан нүхэн дэх ялзарсан ус бол Бурханы бодлоор шат бүр нь удирдагдах ажил нь Бурханы мэргэн ухааны жимс юм. Хүн үргэлж Бурхантай тэмцэхийг хүсдэг. Энэ нь эцэстээ хожигдох хүний хувьд зайлшгүй юм. Би та бүхнийг өөрсдийгөө алтнаас үнэтэй гэж үзэхгүй байхыг уриалж байна. Хэрэв бусад нь Бурханы шүүлтийг хүлээж авч чадаж байгаа бол та яагаад чадахгүй гэж? Та бусдаас хэр дээгүүр байдаг вэ? Хэрэв бусад хүмүүс үнэний өмнө толгойгоо бөхийлгөж чадаж байвал та мөн тэгж чадахгүй гэж үү? Бурханы ажлын агуу чиглэлийг зогсоох боломжгүй юм. Тэрээр таны "гавъяаны" төлөө шүүлтийн ажлаа дахин давтахгүй ба та ийм сайн боломжийг алдсандаа гашуунаар харамсах болно. Та Миний үгэнд итгэхгүй байвал тэнгэрт уг агуу цагаан хаан ширээ гарч ирж тан дээр "шүүлтээ явуулахыг" хүлээ. Бүх Израилчууд Есүсээс татгалзаж, Түүнийг үгүйсгэсэн боловч Есүсийн хүн төрөлхтний төлөөх төлөөсийн тухай баримт дэлхийн өнцөг булан бүрт тархсан гэдгийг мэдэх ёстой. Энэ нь Бурханы нэлээн эрт хийж бүтээсэн бодит баримтын баталгаа биш үү? Хэрэв та Есүс таныг тэнгэр рүү авч явна гэж бодож байгаа бол Би таныг зөрүүд, үхсэн модны хугархай [a]гэж хэлнэ. Есүс тан шиг үнэнд үнэнч биш зөвхөн адислалыг хайж байдаг хуурамч итгэгчийг хүлээн авахгүй юм. Эсрэгээрээ тэр танд өршөөл үзүүлэлгүйгээр галт нууранд хэдэн арван мянган жил шатаах болно.

  Та одоо шүүлт гэж юу болохыг, үнэн гэж юу болохыг ойлгож байна уу? Та одоо хэрэв ойлгож байгаа бол Би таныг шүүлтэнд ор гэж дуудаж байна. Үгүй бол та Бурханд үнэлэгдэж, Тэр таныг Өөрийн хаант улсад оруулах боломжийг хэзээ ч олж авч чадахгүй. Шүүлтийг хүлээн авсан боловч шүүлтийн дундуур зугатан одсон хүмүүс хэзээ ч цэвэрлэгдэхгүй ба Бурхан тэднийг үүрд үзэн ядаж, тэднээс татгалзах болно. Тэдний нүгэл нь фарисайчуудынхаас ч илүү хүнд ба учир нь тэд Бурханаас урваж, Бурханы эсрэг боссон. Ийм хүмүүст зүтгэх ч хэрэггүй ба тэд хатуу, үүрдийн шийтгэлийг хүлээн авдаг байна. Хэзээ нэг цагт үнэнч байх тухай үг хэлээд дараа нь Түүнээс урвасан нэгнийг Бурхан өршөөх ёсгүй. Ийм хүмүүс сүнс, сэтгэл, биеэрээ шийтгэлийг амсаж хариугаа хүртэх ёстой. Энэ нь Бурханы зөвт зан чанарыг илчлэхгүй байна гэж үү? Энэ нь Бурханы шүүлтийн гол зорилго болон хүний илчлэлтийг харуулахгүй байна гэж үү? Төрөл бүрийн муу хэрэг хийсэн хүмүүсийг Бурхан шүүлтийн явцад муу сүнснүүдийн махан биеийг устгаж байдаг газар байрлуулж, сүнснүүдийн гарт өгдөг. Тэдний биеэс хүүрийн үнэр ханхлах ба энэ нь тэдэнд тохирох шийтгэл юм. Бурхан эдгээр үнэнч бус, хуурамч итгэгчид, хуурамч элч, хуурамч ажилчдын хийсэн нүгэл бүрийг Өөрийн бүртгэлийн номондоо бичиж авах ба цаг нь ирэхэд Тэрээр тэднийг муу сүнснүүдийн дунд хаяснаар тэдний бие муу сүнсний хүслээр бузартаж үр дүнд нь тэд хэзээ ч дахин төрөхгүй, хэзээ ч гэрэл харахгүй болох юм. Нэгэн цагт зүтгэлэг хийж байгаад эцэст нь хүртэл үнэнч байж чадаагүй эдгээр хоёр нүүртнүүдийг Бурхан ёс бус гэж үзэх ба ёс бусчуудын зөвлөлд орж тоо томшгүй тэдний нэг болж алхах болно. Эцэст нь Бурхан тэднийг устгах болно. Бурхан Христэд хэзээ ч үнэнч байгаагүй эсвэл ямар ч хүчин чармайлтыг зориулж байгаагүй хүмүүсийг цааш нь тавьж, тэдэнд анхаарлаа хандуулдаггүй ба эрин солигдох үед тэднийг бүгдийг нь устгадаг. Тэд дэлхий дээр оршин байх ёсгүй ба Бурханы хаант улс руу бол бүр ч очих ёсгүй юм. Бурханд үнэнээр байгаагүй бөгөөд Бурхантай хүчээр ажиллаж байсан хүмүүсийг Түүний ардад зүтгэх хүмүүсийн тоонд оруулна. Эдгээр хүмүүсийн цөөн хувь нь амь гарч, ихэнх нь зүтгэхэд ч тэнцээгүй хүмүүсийн хамт алга болох болно. Эцэст нь Бурхан Өөрийн хаант улсдаа Бурхантай ижил санаатай бүх хүмүүсийг, Бурханы ард болон хөвгүүдийг мөн Бурханы тахилч болгохоор урьдчилан тодорхойлсон хүмүүсийг авчирна. Энэ бол Бурханы ажлын үр дүнд суулгагдсан үр юм. Бурханы тогтоосон ангиллуудын алинд нь ч багтаагүй хүмүүсийг үл итгэгчид хэмээн тооцох болно. Та тэдний үр дүн ямар байхыг итгэлтэйгээр төсөөлж чадна. Би та бүхэнд хэлэх ёстой бүхнээ хэллээ. Та нарын сонгох зам бол та нарын гаргах шийдвэр юм. Та дараах зүйлийг ойлгох хэрэгтэй: Бурханы ажил Бурхантай зэрэгцэн явж чадахгүй хэнийг ч хүлээдэггүй ба Бурханы зөвт зан чанар нь ямар ч хүнд өршөөл үзүүлдэггүй.

Тайлбар:
Үхсэн модны хугархай: "найдваргүй тохиолдол" гэсэн утгатай Хятадын хэлц үг.


No comments:

Post a Comment