Бурханы зөвт зан чанар
Одоо та нар Бурханы эрх мэдлийн тухай өмнөх нөхөрлөлүүдийг сонссон болохоор энэ талаарх үгсээр нилээд сайн зэвсэглэсэн гэдэгт Би итгэлтэй байна. Та нар хэр ихийг хүлээн авч, ухаарч, ойлгох нь бүгд хэр их хичээл зүтгэл гаргахаас чинь хамаарна. Та нар энэ асуудалд чин сэтгэлээсээ хандах болно гэж Би найдаж байна; ямар ч байсан та нар үүнд шийдэмгий бусаар харьцах ёсгүй! Одоо, Бурханы эрх мэдлийг мэдэх нь Бурханыг бүхэлд нь мэдэхтэй адилхан уу? Бурханы эрх мэдлийг мэдэх нь цорын ганц Бурханыг Өөрийг нь мэдэхийн эхлэл гэж хүн хэлж болох ба мөн Бурханы эрх мэдлийг мэднэ гэдэг нь хүн цорын ганц Бурханы Өөрийнх нь мөн чанарыг мэдэх үүд хаалгаар аль хэдийн алхан орсон гэсэн үг гэж зарим хүн хэлж болно. Энэ ойлголт нь Бурханыг мэдэхийн нэг хэсэг юм. Тэгвэл нөгөө хэсэг нь юу юм бэ? Энэ нь өнөөдөр Миний нөхөрлөхийг хүсэж буй сэдэв буюу–Бурханы зөвт зан чанар юм.
Би өнөөдрийн нөхөрлөх сэдэвт зориулж Библиэс хоёр хэсгийг сонгон авсан: Эхнийх нь Бурхан Содомыг устгасантай холбоотой ба үүнийг Эхлэл 19:1-11 болон Эхлэл 19:24-25 -аас харж болно; хоёр дахь нь Бурхан Ниневег аварсан тухай бөгөөд үүнийг Иона 1:1-2 -оос болон уг номны гурав, дөрөв дэх бүлгээс олж харж болно. Энэ хоёр хэсгийн талаар Миний юу хэлэхийг сонсохоор та бүхэн хүлээж байгаа гэж Би таамаглаж байна. Миний хэлэх зүйл Бурханыг Өөрийг нь мэдэх болон Түүний мөн чанарыг мэдэх тухай сэдвээс хазайхгүй, гэхдээ өнөөдрийн нөхөрлөлийн гол зүйл юу байх вэ? Та нар үүнийг мэдэх үү? "Бурханы эрх мэдлийн" тухай Миний нөхөрлөлийн аль хэсэг та нарын анхаарлыг татсан бэ? Тийм эрх мэдэл, хүч чадлыг эзэмшдэг нэгэн бол Бурхан Өөрөө гэж Би яагаад хэлсэн бэ? Ингэж хэлснээрээ Би юуг тайлбарлахыг хүссэн бэ? Би та нарт юу мэдэгдэхийг хүссэн бэ? Бурханы эрх мэдэл, хүч чадал нь, Түүний мөн чанар хэрхэн илэрхийлэгддэгийн нэг тал мөн үү? Тэдгээр нь Түүний ялгамж чанар болон байр суурийг баталдаг Түүний мөн чанарын нэг хэсэг мөн үү? Эдгээр асуултууд Миний юу ярих гэж байгааг та нарт хэлсэн үү? Би та нарт юу ойлгуулахыг хүсэж байна вэ? Үүнийг сайтар эргэцүүлэн бод.
(I) Бурханыг зөрүүдлэн эсэргүүцсэнийхээ төлөө хүн Бурханы уур хилэнгээр устгагддаг
Юун түрүүнд, “Бурхан Содомыг сүйрүүлсэн” тухай дүрсэлсэн судрын хэдэн ишлэлийг харцгаая.
(Эхлэл 19:1-11) Хоёр тэнгэр элч Содомд нар жаргах цагаар ирэхэд Содомын гол хаалган дээр сууж байсан Лот тэднийг хараад угтан босож толгой гудайлган мэхийн ёслоод: “Хараач, эзэд минь, зам зууртаа зарцынхаа гэрт орж, бүхий л шөнөжингөө саатан, хөлөө угааж өглөө эрт босоод аян замдаа гарна уу гэж би залбиран гуйж байна” гэж хэлэв. Тэд, “Үгүй, бид бүхэл шөнийг гадаа өнгөрөөнө” гэв. Тэр тэднийг хүчлэн гуйсанд тэд түүн рүү эргэж гэрт нь оржээ; тэр тэднийг дайлж цайлан исгээгүй талх барьж өгснийг тэд идэв. Харин тэднийг хэвтэхээс өмнө хотын эрчүүд, Содомын эрчүүд хүртэл хөгшин залуугүй дөрвөн зүгээс ирж гэрийг нь бүслээд: Лотыг дуудаж: “Энэ шөнө танайд ирсэн эрчүүд хаана байна? Тэднийг бидэнд авчир, бид тэднийг мэдэж магадгүй” гэж хэлэв. Лот гарч ирж, хаалгаа ардаа хаагаад “Ах дүү нар минь, ийм муухай зүйл битгий хийгээч. Хараач, би эрчүүдийг үзээгүй хоёр охинтой; тэднийг та нарт авчрахыг зөвшөөрөөч, би та нараас залбиран гуйя, та нар сайн гэж үзсэн зүйлээ тэдэнтэй хий: манай гэрт ирсэн учраас эдгээр эрчүүдэд л юу ч битгий хийгээрэй” гэж хэлэв. Тэд, “Хойшоо бай. Энэ залуу түр хугацаагаар ирсэн, тэр шүүгч болох юм гэнэ: бид чамтай тэднээс муугаар хандана” гээд Лотыг хүртэл хүчээр түлхэж хаалгыг нь эвдэхээр дөхөж очлоо. Харин эрчүүд гараа сунган Лотыг гэрт татан оруулж, хаалгыг хаав. Тэгээд тэд гэрийн хаалган дээр байсан хүмүүсийг том жижиггүй юу ч харахгүй болгосонд тэд хаалга олох гэж ихэд зүдрэв.
(Эхлэл 19:24-25) Ехова Содом болон Гоморрад хүхэр ба галыг тэнгэрээс илгээж; хотуудыг, бүх тал хөндийг болон хотын бүх оршин суугчдыг ба газар дээрх ургамал амьтан бүгдийг сүйрүүлэв.
Содомын нүгэл хилэнц, завхрал нь хүн болон Бурханы хувьд аль хэдийн жигшмээр түвшинд хүрсэн бөгөөд тиймээс Бурханы нүдээр уг хотыг сүйрүүлэх нь зүй ёсны зүйл байсан гэдгийг эдгээр ишлэлүүдээс харах нь хэцүү биш юм. Гэхдээ устгагдахаас нь өмнө энэ хотын дотор юу болсон бэ? Эдгээр үйл явдлаас бид юуг суралцаж болох вэ? Эдгээр үйл явдалд хандах Бурханы хандлага нь бидэнд Түүний зан чанарын талаар юуг харуулж байна вэ? Энэ үйл явдлыг бүхэлд нь ойлгохын тулд Сударт бичигдсэн зүйлийг анхааралтай уншицгаая...
Содомын ялзрал: Хүмүүсийн уурыг хүргэж, Бурханыг хилэгнүүлсэн
Тэр шөнө, Лот Бурханы илгээсэн хоёр элчийг хүлээн авч, тэдэнд зоог бэлдэж өгсөн. Хоол идсэний дараа, тэднийг хэвтэцгээхээс өмнө тухайн хотын иргэд тал бүрээс цуглан Лотын байшинг хүрээлж Лотыг дуудсан. Тэд “Энэ шөнө танайд ирсэн эрчүүд хаана байна? Тэднийг бидэнд авчир, бид тэднийг мэдэж магадгүй!” хэмээн хэлсэн гэж Сударт бичигдсэн. Хэн энэ үгийг хэлсэн бэ? Хэнд энэ үгийг хэлсэн бэ? Энэ нь Содомын ард иргэдийн үг байсан бөгөөд тэд Лотод хандан Лотын байшингийн гаднаас хашгирч байсан. Энэ үгийг сонсоход чамд ямар санагдаж байна вэ? Чиний уур хүрч байна уу? Энэ үгс чамайг зэвүүцүүлж байна уу? Чиний уур хилэн буцалж байна уу? Эдгээр үгсээс Сатан үнэртэхгүй байна гэж үү? Тэдгээрээр дамжуулан чи энэ хот дахь хорон муу, хар барааныг мэдэрч байна уу? Хэлсэн үгнээс нь чи эдгээр хүмүүсийн зан авирын хэрцгий, бүдүүлэг байдлыг мэдэрч байна уу? Тэдний зан төлвөөс чи тэдний завхралын гүнийг мэдэрч байна уу? Тэдний хорон муу уг чанар, харгис хэрцгий зан чанар нь өөрсдөө ч хянахын аргагүй түвшинд хүрсэн гэдгийг тэдний хэлсэн үгний агуулгаас харахад хэцүү биш юм. Лотыг үл оролцуулбал, энэ хотын хүн бүхэн Сатанаас ялгаагүй байсан; өөр хүнийг харах төдийд эдгээр хүмүүс тэднийг гэмтээж, цөлмөхийг хүсэж байсан... Эдгээр зүйлс нь, энэ хотын аюулт, аймшигт байдлаар зогсохгүй мөн түүнчлэн үүнийг хүрээлэн байгаа үхлийн орчныг хүнд мэдрүүлж байсан; тэдгээр нь мөн үүний шударга бус байдал болон цусанд шунасан байдлыг хүнд мэдрүүлж байсан юм.
Хүний үнэргүй бүлэг дээрэмчидтэй, сэтгэл-зовоом хүсэл эрмэлзлээр дүүрсэн хүмүүстэй нүүр тулснаа мэдэх үедээ Лот хэрхэн хариу барьсан бэ? Сударт өгүүлснээр: “Ах дүү нар минь, ийм муухай зүйл битгий хийгээч. Хараач, би эрчүүдийг үзээгүй хоёр охинтой; тэднийг та нарт авчрахыг зөвшөөрөөч, би та нараас залбиран гуйя, та нар сайн гэж үзсэн зүйлээ тэдэнтэй хий: манай гэрт ирсэн учраас эдгээр эрчүүдэд л юу ч битгий хийгээрэй” гэж хэлэв.” Лот өөрийн үгээрээ дараах зүйлийг илэрхийлсэн юм: Элчүүдийг хамгаалахын тулд тэр өөрийн хоёр охиноо өгөхөд бэлэн байсан. Энэ шалтгааны улмаас, эдгээр хүмүүс Лотын болзлыг зөвшөөрч, хоёр элчийг тайван орхих ёстой байсан; эцсийн эцэст элчүүд тэдний хувьд огт танихгүй хүмүүс буюу тэдэнтэй ямар ч хамаагүй хүмүүс байсан; энэ хоёр элч хэзээ ч тэдэнд гэм хор хүргээгүй байсан. Гэсэн хэдий ч, өөрсдийн хорон муу уг чанараар өдөөгдсөн тэд уг асуудлыг ингээд орхиогүй. Харин ч тэд хүчин чармайлтаа ихэсгэсэн. Энд байгаа тэдний өөр нэг харилцан яриа нь, эдгээр хүмүүсийн хар хортой уг дүрийн талаар илүү гүнзгий ойлголтыг хүнд төрүүлэх нь гарцаагүй; үүний зэрэгцээ энэ нь, Бурхан яагаад энэ хотыг устгахыг хүссэн шалтгааныг мэдэж, ойлгоход хүнийг хүргэдэг.
Тэд дараа нь юу гэж хэлсэн бэ? Библид өгүүлснээр: “Тэд, ‘Хойшоо бай. Энэ залуу түр хугацаагаар ирсэн, тэр шүүгч болох юм гэнэ: бид чамтай тэднээс муугаар хандана’ гээд Лотыг хүртэл хүчээр түлхэж хаалгыг нь эвдэхээр дөхөж очлоо.” Тэд яагаад хаалгыг эвдэхийг хүссэн бэ? Учир нь тэд хоёр элчид хор хөнөөл учруулахыг маш ихээр хүсэж байсан юм. Тэдгээр элчүүд Содомд юу хийж байсан бэ? Тэдний тэнд очсоны зорилго нь Лот болон түүний гэр бүлийг аврах явдал байсан; гэсэн хэдий ч, уг хотын хүмүүс тэднийг албан тушаал хүлээн авахаар ирсэн хэмээн андуурсан. Тэдний зорилгыг асуулгүйгээр, уг хотынхон энэхүү хоёр элчийг хэрцгийгээр гэмтээхийг хүсэхэд хүргэсэн зүйл нь ердөө таамаглал байсан; тэд өөрсөдтэй нь огтоос ямар ч хамаагүй байсан энэ хоёр хүнийг гэмтээхийг хүссэн. Энэ хотын хүмүүс өөрсдийн хүнлэг чанар болон эрүүл ухаанаа бүрмөсөн алдсан байсан гэдэг нь тодорхой юм. Тэдний галзуурал, зэрлэг догшин байдлын түвшин нь хүмүүсийг гэмтээж, цөлмөдөг Сатаны хар хортой уг чанараас хэдийнээ ялгаагүй болсон байлаа.
Тэд эдгээр хүмүүсийг Лотоос шаардах үед Лот юу хийсэн бэ? Бичвэрээс бид Лот тэднийг өгөөгүйг мэднэ. Бурханы энэ хоёр элчийг Лот мэддэг байсан уу? Мэдээж үгүй! Тэгвэл тэр яагаад энэ хоёр хүнийг аврах чадвартай байсан бэ? Тэд юу хийхээр ирснийг тэр мэдэж байсан уу? Хэдийгээр тэр тэдний ирсэн шалтгааныг мэдээгүй боловч тэд Бурханы зарц нар гэдгийг тэр мэдэж байсан, иймээс тэр тэднийг хүлээн авсан. Тэрээр Бурханы эдгээр зарц нарыг эзэн гэж дуудаж байсан нь Лот бол Бурханы дагалдагч бөгөөд Содомд байсан бусад хүмүүстэй адилгүй байсныг харуулж байна. Тиймээс Бурханы элчүүд түүн дээр ирэх үед энэ хоёр элчийг хүлээн авахын тулд тэр амь насаараа дэнчин тавьсан; цаашлаад энэ хоёр зарцыг хамгаалахын тулд өөрийн хоёр охиноо сольсон. Энэ бол Лотын зөвт үйл хэрэг юм; энэ нь мөн Лотын уг чанар болон мөн чанарын бодит илэрхийлэл бөгөөд энэ нь мөн Лотыг аврахын тулд Бурхан Өөрийн зарц нарыг илгээсний шалтгаан юм. Аюул тулгарсан үед Лот өөр юуг ч үл хайхран энэ хоёр зарцыг хамгаалсан; тэр ч байтугай тэр өөрийн хоёр охиноо зарц нарын аюулгүй байдлаар солихоор оролдсон. Тухайн хотод ийм зүйл хийж чадах хүн Лотоос өөр байсан уу? Баримтууд–үгүй гэдгийг баталдаг! Тиймээс Лотыг үл тооцвол Содомд байсан бүх хүн сүйрлийн бай, устгагдах учиртай бай байсан нь харваас илэрхий юм.
Содом Бурханы уур хилэнг хүргэснийхээ төлөө газартай тэгшлэгдсэн
Содомын ард иргэд энэ хоёр зарцыг харах үедээ тэдний ирсэн шалтгааныг асуугаагүй, мөн хэн ч тэднээс Бурханы хүслийг түгээхээр ирсэн эсэхийг асуугаагүй. Эсрэгээр нь тэд тайлбар сонсохыг хүлээлгүйгээр бөөгнөрч, тэр хоёр зарцыг зэрлэг нохой эсвэл догшин чоно мэт барихаар ирсэн. Ийм зүйл болж байхад Бурхан эднийг харсан уу? Хүний ийм зан авирыг, ийм зүйлийг хараад Бурхан Өөрийн зүрх сэтгэлдээ юу бодож байсан бэ? Бурхан энэ хотыг устгахаар шийдсэн; Тэр тээнэгэлзэж эсвэл азнаж чадаагүй мөн тэр үргэлжлүүлэн тэвчиж чадахгүй байсан. Түүний өдөр ирсэн, иймээс Тэр Өөрийн хийхийг хүссэн ажлаа гүйцэлдүүлсэн. Эхлэл 19:24-25 -д, “Ехова Содом болон Гоморрад хүхэр ба галыг тэнгэрээс илгээж; хотуудыг, бүх тал хөндийг болон хотын бүх оршин суугчдыг ба газар дээрх ургамал амьтан бүгдийг сүйрүүлэв.” гэж байдаг. Энэ хоёр ишлэл нь хүмүүст, Бурханы энэ хотыг сүйрүүлсэн аргыг өгүүлдэг; энэ нь мөн Бурхан юуг сүйрүүлснийг хүмүүст хэлдэг. Нэгдүгээрт, Бурхан хотыг галаар шатаасан ба галын хэмжээ нь бүх хүмүүсийг болон газарт ургаж байсан бүхнийг устгахад хангалттай байсан гэдгийг Библид дүрсэлсэн. Өөрөөр хэлбэл, тэнгэрээс буусан гал нь зөвхөн хотыг устгаад зогсоогүй; энэ нь мөн үүн дотор байсан бүх хүмүүсийг болон бүх амьд зүйлсийг өчүүхэн төдий ч ул мөр үлдээлгүйгээр устгасан. Хотыг устгасны дараа газар дээр амьд биет үлдээгүй байв. Ямар ч амьдрал, бүр үүний шинж тэмдэг ч байгаагүй. Хот үхмэл нам гүм байдлаар дүүрэн эзгүй хоосон газар болон хувирсан. Энэхүү газарт цаашид ахин Бурханы эсрэг муу үйл хэрэг байхгүй байх болно; цаашид дахин харгислал эсвэл асгарсан цус байхгүй байх юм.
Яагаад Бурхан энэ хотыг бүхэлд нь шатаахыг хүссэн бэ? Та нар үүнээс юу харж болох вэ? Бурхан Өөрийн бүтээл болох хүн төрөлхтөн болон байгаль ингэж сүйрэхийг харж тэвчих байсан уу? Хэрвээ та нар Ехова Бурханы уур хилэнг тэнгэрээс буулгасан галаас ойлгож мэдэж чадвал, Түүний сүйрлийн байнаас, мөн түүнчлэн уг хотын устгагдсан хэмжээнээс Түүний уур хилэнгийн түвшинг харах нь хэцүү биш юм. Хотыг жигших үедээ Бурхан Өөрийн шийтгэлийг үүн дээр оноох болно. Хотод зэвүүцэх үедээ Бурхан Өөрийн уурыг хүмүүст мэдэгдэхийн тулд дараалсан олон сануулгыг өгөх болно. Гэсэн хэдий ч Бурхан хотыг төгсгөл болгон устгахаар шийдэх үед–өөрөөр хэлбэл Түүний уур хилэн, сүр хүч доромжлогдсон үед–Тэр цаашид ямар ч шийтгэл эсвэл сануулга өгөхгүй. Оронд нь Тэр үүнийг шууд устгах болно. Тэр үүнийг зүгээр л алга болгох болно. Энэ бол Бурханы зөвт зан чанар юм.
Түүнд хандах Содомын олон удаагийн эсэргүүцэл, дайсагналын дараа Бурхан үүнийг бүрмөсөн устгасан
Бурханы зөвт зан чанарын талаар ерөнхий ойлголттой болонгуутаа бид, Бурхан нүглийн хот хэмээн үзэж байсан–Содом хот руу ахин анхаарлаа хандуулж болно. Энэ хотын мөн чанарыг ойлгосноор Бурхан яагаад үүнийг устгахыг хүссэн ба яагаад Тэр үүнийг бүрмөсөн устгасан бэ гэдгийг бид ойлгож чадна. Үүнээс бид Бурханы зөвт зан чанарыг ойлгож авах болно.
Хүний өнцгөөс харвал, Содом нь хүний хүслийг болон хүний муу талыг бүрэн хангаж чадах хот байсан. Шөнө болгон хөгжим бүжгээр уруу татан, илбэдсэнээр үүний хөгжил цэцэглэлт нь хүнийг шунал галзууралд аваачсан. Үүний хорон муу байдал нь хүмүүсийн зүрх сэтгэлийг эвдэж, тэднийг доройтолд хүргэсэн юм. Энэ нь бохир заваан сүнс, муу сүнснүүд галзууран гүйлдэж байдаг хот байсан; энэ нь цуст, илжирсэн үнэрээр дүүрсэн аллага, нүгэл хилэнцээр бялхаж байсан юм. Энэ нь хүмүүсийг ясанд нь хүртэл хүйт даалгасан хот, хүн эндээс дайжин холдохыг хүсэх хот байв. Эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай, залуу ч бай, хөгшин ч бай энэ хотын нэг ч хүн жинхэнэ замыг эрж хайгаагүй; хэн ч гэрлийг хүсэн тэмүүлж эсвэл нүглээс холдон зайлахыг эрмэлзээгүй. Тэд Сатаны хяналт, ялзруулалт болон хууран мэхлэлт дор амьдарч байсан. Тэд өөрсдийн хүнлэг чанараа гээсэн; тэд өөрсдийн мэдрэмжээ алдсан ба тэд хүний оршин тогтнолын анхдагч зорилгоо алдсан байсан юм. Тэд Бурханыг эсэргүүцэх тоо томшгүй олон нүгэл үйлдсэн; тэд Түүний удирдамжаас татгалзаж, Түүний хүслийг эсэргүүцсэн. Эдгээр хүмүүс, энэ хот болон үүний доторх бүх амьд зүйлсийг алхам алхмаар сүйрлийн замд аваачсан зүйл нь тэдний хорон муу үйл хэрэг байсан юм.
Хэдийгээр энэ хоёр ишлэл нь Содомын ард иргэдийн ялзралын хэмжээг нарийн дэлгэрэнгүй дүрсэлж тэмдэглээгүй, харин Бурханы хоёр зарц хотод ирсний дараа тэдэнд хандах хүмүүсийн харьцааг тэмдэглэсэн боловч, Содомын хүмүүс ялзармал, хорон муу байсан бөгөөд Бурханыг эсэргүүцэж байсныг төвөггүй илчилж чадна. Үүгээр тухайн хотын хүмүүсийн үнэн нүүр царай болон мөн чанар ил болсон. Тэд Бурханы анхааруулгыг хүлээн аваагүйгээр үл барам, тэд мөн Түүний шийтгэлээс эмээгээгүй. Эсрэгээр нь тэд Бурханы уурыг хүргэсэн. Тэд Бурханыг сохроор эсэргүүцсэн. Тэр юу хийсэн эсвэл Тэр үүнийг хэрхэн хийсэн нь хамаагүй, тэдний хар хортой уг чанар нь улам ихэссэн ба тэд Бурханыг ахин дахин эсэргүүцсэн юм. Содомын хүмүүс Бурханы оршин тогтнолд, Түүний ирэлтэнд, Түүний шийтгэлд тэр ч бүү хэл Түүний анхааруулгад дайсагнан хандаж байсан. Өөрсдийнх нь эргэн тойронд үнэ цэнэтэй зүйл юу ч байхгүй гэж тэд үзсэн. Тэд цөлмөж, гэмтээж болох бүх хүмүүсийг цөлмөж, гэмтээж байсан ба тэд Бурханы зарц нарт ч мөн ялгаагүй хандсан. Содомын ард иргэдийн үйлдсэн хорон муу үйл хэргийг бүхэлд нь авч үзвэл, Бурханы зарц нарыг гэмтээх нь зөвхөн мөсөн уулын орой төдий байсан ба үүгээр илчлэгдсэн тэдний хорон муу уг чанар нь үнэндээ өргөн уудам далай дахь ганц дусалтай адил байсан юм. Тиймээс Бурхан тэднийг галаар устгахаар шийдсэн. Бурхан хотыг устгахын тулд үер ашиглаагүй, мөн Тэр хар салхи, газар хөдлөлт, цунами эсвэл өөр ямар нэгэн арга ашиглаагүй. Энэ хотыг устгахын тулд Бурхан галыг ашигласан нь юуг илэрхийлсэн бэ? Энэ нь уг хотын бүрэн сүйрэл гэсэн үг байсан; энэ нь хот газраас болон оршин тогтнолоос бүрмөсөн үгүй болсон гэсэн үг байсан. Энд, “сүйрэл” нь хотын хэлбэр дүрс, бүтэц эсвэл гадаад харагдах байдал нь үгүй болохтой хамаатай байгаад зогсохгүй; мөн түүнчлэн энэ нь хотын доторх хүмүүсийн сүнс оршин тогтнохоо больсон, бүрмөсөн үндсээрээ устгагдсан гэсэн үг байсан юм. Энгийнээр хэлбэл, энэ хоттой холбоотой бүхий л хүмүүс, үйл явдал, зүйлс устгагдсан. Тэдний хувьд хойд нас эсвэл дахин төрөлт гэж байхгүй; Бурхан тэднийг хүн төрөлхтнөөс, Өөрийн бүтээлээс нэгмөсөн арилгасан. "Гал ашигласан" нь нүглийг зогсоосныг илэрхийлсэн ба энэ нь нүглийн төгсгөл гэсэн утгатай байсан; энэ нүгэл нь оршин тогтнож, тархахаа болих байсан. Энэ нь, Сатаны хорон муу чанар өөрийн шим тэжээлтэй хөрсийг, мөн түүнчлэн байрлаж, амьдрах газрыг түүнд олгож байсан оршуулгын газрыг алдсан гэсэн үг байсан. Бурхан болон Сатаны хоорондын дайнд Бурхан галыг ашигласан нь Түүний ялалтын тэмдэг бөгөөд үүгээр Сатаныг тамгалсан. Содомын сүйрэл нь хүнийг ялзруулж, цөлмөснөөр Бурханыг эсэргүүцэх Сатаны зэрлэг хүсэл зорилгод асар том алдаа болсон бөгөөд түүнчлэн хүн Бурханы удирдамжийг голж, өөрийгөө ёс суртахуунгүй байдалтай орхисон хүн төрөлхтний хөгжлийн гутамшигт тэмдэг байсан. Цаашлаад энэ нь Бурханы зөвт зан чанарын жинхэнэ илчлэлийн тухай тэмдэглэл юм.
Бурханы тэнгэрээс илгээсэн гал Содомыг үнсэн товрогоос өөрцгүй болгох үед “Содом” гэсэн нэртэй хот, мөн түүнчлэн энэ хотын дотор байсан бүх зүйл оршин байхаа больсон гэсэн үг байлаа. Энэ нь Бурханы уур хилэнгээр устгагдсан; энэ нь Бурханы хилэн, сүр жавхлангийн дор үгүй болсон. Бурханы зөвт зан чанарын улмаас Содом өөрт тохирох шийтгэлийг хүртсэн; Бурханы зөвт зан чанарын улмаас энэ нь өөрт тохирох төгсгөлөө хүртсэн. Содомын оршин тогтнолын төгсгөл нь үүний хорон муугаас болсон бөгөөд мөн уг хотыг, түүнчлэн энд амьдарч байсан ямар ч хүнийг эсвэл уг хотын дотор өссөн ямар ч амийг дахин хэзээ ч харахыг хүсээгүй Бурханы хүслээс энэ нь үүдэлтэй юм. Бурханы "энэ хотыг хэзээ ч дахин харахгүй байх хүсэл” нь Түүний уур хилэн, түүнчлэн Түүний сүр жавхлан билээ. Үүний шударга бус байдал болон нүгэл хилэнц нь Түүний уур, зэвүүцэл, жигшлийг төрүүлсэн ба үүнийг эсвэл үүн доторх ямар ч хүн, амьд зүйлсийг дахин хэзээ ч харахгүй байхыг хүссэн учраас Бурхан энэ хотыг шатаасан юм. Хот шатаж дуусан зөвхөн үнсэн товрог үлдмэгц Бурханы нүдээр энэ нь үнэхээр оршин тогтнохоо больсон; энэ нь Түүний дурсамжаас хүртэл үгүй болж, арчигдсан. Тэнгэрээс илгээгдсэн гал нь бүхий л Содом хот болон үүн доторх шударга бусаар дүүрэн хүмүүсийг устгаад зогсохгүй, мөн энэ нь хотын доторх нүгэл хилэнцээр бохирдсон бүх зүйлсийг устгаад зогсохгүй; тэр ч бүү хэл энэ гал нь Бурханы эсрэг үйлдсэн хүн төрөлхтний хорон муу, эсэргүүцлийн дурсамжуудыг хүртэл устгасан гэсэн үг юм. Энэ нь уг хотыг шатаах Бурханы зорилго байлаа.
Хүн төрөлхтөн туйлдаа хүртэл ялзармал болсон. Тэд Бурхан хэн болохыг эсвэл тэд хаанаас ирснээ мэдэхгүй байлаа. Хэрвээ чи Бурханыг дурдвал, эдгээр хүмүүс дайран давшилж, гүтгэж, доромжлох байсан. Бурханы зарц нар Түүний анхааруулгыг түгээхийн тулд ирэх үед ч гэсэн эдгээр ялзармал хүмүүс ямар ч гэмшсэн шинж тэмдэг үзүүлээгүйгээр үл барам; тэд өөрсдийн бузар муухай зан байдлаа орхиогүй. Эсрэгээрээ тэд Бурханы зарц нарыг ичгүүр сонжуургүйгээр шархлуулсан. Тэдний илчилж, илэрхийлсэн зүйл нь Бурханд хандах тэдний дайсагналын уг чанар болон мөн чанар байсан юм. Эдгээр ялзармал хүмүүсийн Бурханыг эсэргүүцэх эсэргүүцэл нь тэдний ялзармал зан чанарын илчлэлээс илүү, үнэний талаарх ойлголт дутмагаас нь үүдсэн доромжлол, доог тохуу хийх явдлаас ч илүү зүйл байсан гэдгийг бид харж болно. Тэнэглэл эсвэл мэдлэггүй байдлын аль аль нь тэдний хорон хэрцгий зан байдлыг өдөөгөөгүй; эдгээр хүмүүс хууртагдсанаас энэ нь болоогүй ба энэ нь мэдээж тэднийг төөрөгдүүлсэн учраас ч болоогүй. Тэдний биеэ авч явах байдал нь Бурханы эсрэг асар их дайсагнал, эсэргүүцэл, үймээн шуугианы түвшинд хүрсэн. Ямар ч эргэлзээгүйгээр хүмүүсийн ийм зан авир Бурханыг хилэгнүүлэх ба энэ нь Түүний зан чанарыг–халдашгүй зан чанарыг хилэгнүүлнэ. Тиймээс Бурхан Өөрийн уур хилэн болон Өөрийн сүр жавхланг шууд, нээлттэйгээр гаргасан; энэ нь Түүний зөвт зан чанарын жинхэнэ илчлэл юм. Нүглээр бялхсан хоттой нүүр тулгараад Бурхан үүнийг аль болох хурдан аргаар устгахыг хүссэн; Тэр үүн дотор байгаа хүмүүсийг болон тэдний бүхий л нүглийг хамгийн бүрэн төгс аргаар устгаж, энэ хотын хүмүүсийг оршин байхыг болиулж, энэ газар дахь нүгэл хилэнц ихсэх явдлыг зогсоохыг хүссэн. Ингэж хийх хамгийн хурдан, бүрэн төгс арга нь үүнийг галаар шатаах байсан. Содомын хүмүүст хандах Бурханы хандлага нь хаях, үл тоох хандлага биш байсан; харин ч Тэр эдгээр хүмүүсийг шийтгэж,цохиж, бүрмөсөн сүйрүүлэхийн тулд Өөрийн уур хилэн, сүр жавхлан, эрх мэдлийг ашигласан. Тэдэнд хандах Түүний хандлага нь бодит устгал байгаад зогсохгүй, мөн түүнчлэн сүнсний устгал, мөнхөд үгүй хийх явдал байсан юм. Энэ нь тэдний “оршин тогтнохыг болиулах” Бурханы хүслийн жинхэнэ утга учир юм.
Хэдийгээр Бурханы уур хилэн нуугдмал хүнд мэдэгдэхгүй байдаг ч, энэ нь ямар ч доромжлолыг тэвчдэггүй
Бүхий л мунхаг, мэдлэггүй хүн төрөлхтөнд хандах Бурханы хандлага нь үндсэндээ өршөөл энэрэл, хүлээцтэй байдалд суурилдаг. Нөгөө талаар, Түүний уур хилэн нь асар урт хугацаанд, аливаа зүйлсэд далдлагдаж байдаг; энэ нь хүнд мэдэгддэггүй. Үүний үр дүнд Бурхан Өөрийн уур хилэнг үзүүлж байгааг харах нь хүний хувьд хэцүү байдаг бөгөөд мөн Түүний уур хилэнг ойлгох нь ч хэцүү байдаг. Ингэснээр хүн Бурханы уур хилэнг үл тоодог. Хүн Бурханы сүүлчийн ажил болон хүнийг тэвчиж, уучлах алхамтай нүүр тулах үедээ–өөрөөр хэлбэл, Бурханы эцсийн өршөөл энэрэл, Түүний сүүлчийн анхааруулга тэдэнд хүрэх үед–хэрвээ тэд Бурханыг эсэргүүцэх өмнөх аргаа хэрэглэсээр, гэмшихийн тулд ямар ч хичээл чармайлт гаргахгүй, өөрийгөө засахгүй, Түүний өршөөлийг хүлээн авахгүй бол Бурхан цаашид тэдэнд хүлээцтэй, тэвчээртэйгээр хандахгүй. Эсрэгээрээ, энэ үед Бурхан Өөрийн өршөөлийг үзүүлэхээ болих болно. Үүний дараа Тэр зөвхөн Өөрийн уур хилэнг л илгээх болно. Хүмүүсийг шийтгэж, устгахдаа Тэр өөр өөр арга хэрэглэдгийн адилаар Тэр Өөрийн уур хилэнг өөр өөр арга замаар илэрхийлж чадна.
Содом хотыг устгахдаа Бурхан гал ашигласан нь хүн төрөлхтөн эсвэл ямар нэг зүйлийг бүрмөсөн үгүй хийх хамгийн хурдан арга нь байсан юм. Содомын ард иргэдийг шатаасан нь тэдний махан биеийг устгахаас илүү зүйл байсан; энэ нь тэдний сүнс, тэдний сэтгэл, тэдний биеийг бүхэлд нь устгаж, энэ хотод байсан хүмүүс бодит ертөнц болоод хүнд үл үзэгдэх ертөнцийн аль алинд оршин байхыг болиулсан. Энэ бол Бурхан Өөрийн уур хилэнг илчилж, илэрхийлдэг нэг арга зам юм. Ийм төрлийн илчлэл ба илэрхийлэл нь Бурханы уур хилэнгийн мөн чанарын нэг тал бөгөөд энэ нь мөн Бурханы зөвт зан чанарын мөн чанарын илчлэл билээ. Бурхан Өөрийн уур хилэнг илгээх үедээ, ямар ч өршөөл энэрэл, өгөөмөр сэтгэлийг илчлэхээ больдог ба Тэр Өөрийн хүлээцтэй байдал эсвэл тэвчээрийг цаашид харуулдаггүй; үргэлжлүүлэн тэвчээртэй байж, Өөрийн өршөөл энэрлийг дахин хүртээж, Өөрийн хүлээцтэй байдлыг дахин нэгэнтээ хайрлахад Түүнийг хүргэх ямар ч хүн, зүйл эсвэл учир шалтгаан байхгүй. Эдгээр зүйлсийн оронд, ганц хором ч эргэлзэхгүйгээр Өөрийн хүссэн зүйлээ хийхийн тулд Бурхан Өөрийн уур хилэн, сүр жавхланг илгээх ба Тэр эдгээр зүйлсийг Өөрийн хүссэний дагуу хурдан, нямбай байдлаар хийх болно. Энэ нь Өөрийн уур хилэн болон сүр жавхланг илгээдэг Бурханы арга бөгөөд үүнийг хүн доромжлох ёсгүй, мөн энэ нь Түүний зөвт зан чанарын нэг талын илэрхийлэл юм. Бурхан хүний төлөө санаа зовинол, хайрыг харуулж байгааг хүмүүс нүдээр харах үедээ тэд Түүний уур хилэнг илрүүлж, Түүний сүр жавхланг харж эсвэл доромжлолыг тэвчдэггүй Түүний байдлыг мэдэрч чаддаггүй. Эдгээр зүйлс нь, Бурханы зөвт зан чанар нь зөвхөн өршөөл энэрэл, хүлээцтэй байдал, хайрынх байдаг гэдэгт итгэхэд хүмүүсийг үргэлж хүргэдэг. Гэсэн хэдий ч, Бурхан хотыг устгаж эсвэл хүн төрөлхтнийг жигшихийг хүн харах үед, хүнийг сүйрүүлэх Түүний уур хилэн болон Түүний сүр жавхлан нь, Түүний зөвт зан чанарын өөр нэг талыг зэрвэс харах боломжийг хүмүүст олгодог. Энэ бол доромжлолыг тэвчдэггүй Бурханы байдал юм. Ямар ч доромжлолыг тэвчдэггүй Бурханы зан чанар нь ямар ч бүтээгдсэн зүйлийн төсөөллийг даван гардаг ба бүтээгдээгүй зүйлсийн дундаас нэг нь ч үүнд хөндлөнгөөс оролцож эсвэл үүнд нөлөөлөх чадваргүй; үүнээс ч илүүгээр үүнийг хуулбарлаж эсвэл дуурайж болохгүй. Тиймээс Бурханы зан чанарын энэ тал нь хүн төрөлхтний хамгийн их мэдэх ёстой зүйл юм. Зөвхөн Бурханд Өөрт нь л ийм зан чанар байдаг ба зөвхөн Бурхан Өөрөө л ийм зан чанарыг эзэмшдэг. Нүгэл хилэнц, харанхуй бүдүүлэг, тэрслүү байдал болон Сатаны хорон муу үйл хэргийг–хүн төрөлхтнийг ялзруулж, цөлмөдөг үйл хэргийг Тэр жигшдэг учраас, Түүнийг эсэргүүцдэг бүх нүгэлт үйл хэргийг Тэр жигшдэг учраас, мөн Өөрийн цэвэр, ариун мөн чанарын улмаас Бурхан ийм зөвт зан чанарыг эзэмшдэг. Үүний улмаас, ямар ч бүтээгдсэн эсвэл бүтээгдээгүй биетүүд Түүнийг илт эсэргүүцэж эсвэл сөрөхийг Тэр тэвчихгүй. Түүний нэгэнтээ өршөөл энэрэл үзүүлж эсвэл сонгож байсан хүн нь Түүний зан чанарыг уурлуулж, Түүний тэвчээр, хүлээцтэй байдлын зарчмыг зөрчих л юм бол Тэр өчүүхэн төдий ч өршөөлгүйгээр эсвэл тээнэгэлзэлгүйгээр Өөрийн зөвт зан чанарыг–ямар ч доромжлолыг тэвчдэггүй зан чанарыг илчилж, ил гаргах болно.
Бурханы уур хилэн бол бүх шударга хүч болон бүх эерэг зүйлсийн хамгаалалт юм
Бурханы үг, бодол, үйлдлийн эдгээр жишээг ойлгосноор та нар Бурханы зөвт зан чанарыг буюу халдаж болшгүй зан чанарыг ойлгож чадсан уу? Эцэстээ хүн хэр их ойлгож чадахаас үл хамааран, энэ нь Бурханы Өөрийн цорын ганц зан чанарын нэг тал юм. Бурханы доромжлолыг тэвчишгүй байдал нь Түүний онцгой мөн чанар юм; Бурханы уур хилэн бол Түүний онцгой зан чанар; Бурханы сүр жавхлан бол Түүний онцгой мөн чанар юм. Бурханы уур хилэнгийн цаад зарчим нь зөвхөн Түүний эзэмшдэг ялгамж чанар болоод байр суурийг харуулдаг. Энэ нь мөн цорын ганц Бурханы Өөрийн мөн чанарын бэлгэ тэмдэг юм гэдгийг дурдахын ч хэрэггүй. Бурханы зан чанар нь Түүний хувийн төрөлхийн мөн чанар юм. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр энэ нь огтхон ч өөрчлөгддөггүй, мөн байршил солигдох болгонд ч энэ нь өөрчлөгддөггүй. Түүний төрөлхийн зан чанар нь Түүний дотоод мөн чанар юм. Тэр Өөрийн ажлыг хэн дээр хэрэгжүүлж байгаагаас үл хамааран, Түүний мөн чанар өөрчлөгддөггүй мөн Түүний зөвт зан чанар ч өөрчлөгддөггүй. Хүн Бурханыг уурлуулах үед Түүний илгээдэг зүйл нь Түүний төрөлхийн зан чанар юм; энэ үед Түүний уур хилэнгийн ар дахь зарчим өөрчлөгддөггүй, Түүний цорын ганц ялгамж чанар болон байр суурь ч өөрчлөгддөггүй. Түүний мөн чанарт нь өөрчлөлт гарсан учраас эсвэл Түүний зан чанар өөр элементийг бий болгосон учраас Тэр ууртай болдоггүй, харин Түүнд хандах хүний эсэргүүцэл нь Түүний зан чанарыг доромжилдог учраас уурладаг. Хүн Бурханыг аймшигтайгаар өдөөн хатгах нь Бурханы ялгамж чанар болон байр суурийг ихэд сорьдог. Бурханы үзэл бодлоор, Түүнийг сорих үедээ хүн Түүнтэй тэмцэлдэж, Түүний уур хилэнг шалгаж байдаг. Хүн Бурханыг эсэргүүцэх үед, хүн Бурхантай тэмцэлдэх үед, хүн Бурханы уур хилэнг тасралтгүй шалгах үед–өөрөөр хэлбэл мөн нүгэл өргөн тархсан байх үед–Бурханы уур хилэн аяндаа илчлэгдэж, харагдах болно. Тиймээс Бурханы уур хилэнгийн илэрхийлэл нь хорон муугийн бүх хүч оршин байхаа болих болно гэдгийг бэлгэддэг; дайсагнагч бүх хүч устгагдах болно гэдгийг энэ нь бэлгэддэг. Энэ бол Бурханы зөвт зан чанарын цорын ганц чанар бөгөөд энэ нь Бурханы уур хилэнгийн цорын ганц чанар юм. Бурханы дархан чанар болон ариун байдлыг сорих үед, шударга хүчнүүд хаагдаж, хүнд харагдахгүй байх үед Бурхан Өөрийн уур хилэнг илгээх болно. Бурханы мөн чанарын улмаас, газар дээр Бурханыг сөрж, Түүнийг эсэргүүцэж, Түүнтэй тэмцэлдэж байгаа бүх хүчнүүд нь хорон муу, ялзармал, шударга бус юм; тэдгээр нь Сатанаас гардаг ба түүнд харъяалагддаг. Бурхан шударга, гэрэл гэгээтэй, өө сэвгүй ариун учраас, Бурханы уур хилэн чөлөөлөгдөхийн хамтаар хорон муу, ялзармал, Сатанд харьяалагддаг бүх зүйл үгүй болох болно.
Хэдийгээр Бурханы уур хилэн урсах нь Түүний зөвт зан чанарын нэг илэрхийлэл боловч Бурханы уур хилэн нь хэзээ ч өөрийн байг ялгаварладаггүй эсвэл зарчимгүй байдаггүй. Эсрэгээрээ Бурхан яавч хурдан уурладаггүй мөн Тэр Өөрийн уур хилэн болон Өөрийн сүр жавхланг яаран илчилдэггүй. Нэмж хэлэхэд, Бурханы уур хилэн нь мэдэгдэхүйц хянагдаж, хэмжигдэж байдаг; үүнийг хүн хэрхэн уурлаж бухимдан, уураа гаргадагтай огтхон ч харьцуулшгүй. Библид хүн болон Бурханы хоорондын маш олон яриа тэмдэглэгдсэн байдаг. Эдгээр хүмүүсийн заримынх нь үг маш өнгөц, тоомсоргүй агаад хүүхдийнх шиг байдаг боловч Бурхан тэднийг цохин унагаагүй мөн Тэр тэднийг яллаагүй. Ялангуяа, Иовын шалгалтын үеэр Иовд хэлсэн тэдний үгийг сонссоныхоо дараа Ехова Бурхан Иовын гурван найз болон бусад хүмүүст хэрхэн хандсан бэ? Тэр тэднийг ялласан уу? Тэр тэдэнд хилэгнэсэн үү? Тэр иймэрхүү төрлийн юу ч хийгээгүй! Үүний оронд Тэр тэдний төлөө гуйж, тэдний төлөө залбирахыг Иовд хэлсэн; нөгөө талаар Бурхан тэдний алдааг үнэн сэтгэлээсээ авч үзээгүй. Эдгээр тохиолдлууд нь бүгд, ялзармал, харанхуй бүдүүлэг хүн төрөлхтөнд ханддаг Бурханы үндсэн хандлагыг илэрхийлдэг. Тиймээс, Бурхан уур хилэнгээ гаргах нь ямартай ч Өөрийн ааш авираа илэрхийлж, гаргаж байгаа байдал биш юм. Бурханы уур хилэн нь хүний ойлгодог шигээр уур уцаар нь бүхэлдээ дүрсхийн гарч байгаа хэрэг биш. Бурхан Өөрийн зан авираа барьж чадахаа больсон учраас эсвэл Түүний уур буцалж, үүнийг гаргах ёстой болсон учраас Тэр Өөрийн уур хилэнг гаргадаггүй. Эсрэгээрээ Түүний уур хилэн нь Түүний зөвт зан чанарын илрэл, Түүний зөвт зан чанарын жинхэнэ илэрхийлэл юм; энэ нь Түүний ариун мөн чанарын илчлэлийн бэлгэдэл юм. Бурхан бол уур хилэн, ямар ч доромжлолыг тэвчдэггүй–энэ нь, Бурханы уур хилэн нь учир шалтгаануудыг хооронд нь ялгаварладаггүй эсвэл зарчимгүй байдаг гэсэн үг биш; харин ялзармал хүн л зарчимгүй, учир шалтгаануудыг хооронд нь ялгаж чаддаггүй дүрэлзсэн уур хилэнтэй байдаг. Хүн байр суурьтай болмогц түүний хувьд өөрийн зан авирыг хянах нь хэцүү болдог ба иймээс тэр өөрийн сэтгэл ханамжгүй байдлыг илэрхийлж, өөрийн сэтгэл хөдлөлийг гаргах тохиолдлуудыг таатайгаар шүүрэн авдаг; өөрийн чадварыг илчилж, түүний байр суурь, ялгамж чанар нь энгийн хүмүүсийнхээс ялгаатай гэдгийг бусдад мэдэгдэхийн тулд тэр ямар ч шалтгаангүйгээр байнга дүрэлзэн уурлах болно. Мэдээж ямар ч байр суурьгүй ялзармал хүмүүс ч мөн олон дахин хяналтаа алддаг. Тэдний уур нь ихэвчлэн тэдний хувийн ашиг сонирхол хохирсноос үүсдэг. Өөрсдийн хувийн байр суурь, нэр хүндээ хамгаалахын тулд ялзармал хүн төрөлхтөн өөрсдийн сэтгэл хөдлөлөө олон дахин гаргаж, өөрсдийн ихэмсэг уг чанараа илчлэх болно. Нүглийн оршин тогтнолыг хадгалан хамгаалахын тулд хүн уурлан дүрэлзэж, өөрийн сэтгэл хөдлөлөө гаргах ба эдгээр үйлдлүүд нь сэтгэл ханамжгүй байдлаа илэрхийлэх хүний арга зам юм. Эдгээр үйлдлүүд нь доромжлолоор бялхдаг; тэдгээр нь заль мэх, далд явуулгаар бялхдаг; тэдгээр нь хүний ялзрал, хорон муугаар бялхдаг; үүнээс ч илүүтэйгээр тэдгээр нь хүний зэрлэг хүсэл зорилгоор бялхаж байдаг. Шударга ёс гэмт муу явдалтай тэмцэлдэх үед хүн шударга ёсны оршин тогтнолыг хамгаалахын тулд дүрэлзэн уурладаггүй; эсрэгээр нь шударга ёсны хүчийг аюул заналхийлж, хавчин шахаж, дайрч довтлох үед хүн үл ойшоосон, зайлсхийсэн, хойш суусан хандлагатай байдаг. Гэсэн хэдий ч хорон муугийн хүчтэй тулгарах үедээ хүн аядан дагасан, мэхийн ёсолж, бөхөлзсөн хандлагатай байдаг. Тиймээс хүн уурлах нь хорон муугийн хүчний зугталт, бие махбодтой хүний галзуурсан, зогсоохын аргагүй хорон муу зан байдлын илэрхийлэл юм. Гэхдээ Бурхан Өөрийн уур хилэнг илгээх үед, бүх хорон муу хүч зогсох болно; хүнийг хорлох бүх нүгэл хилэнц зогсох болно; Бурханы ажилд саад болдог дайсагнагч бүх хүч илэрхий болж, тусгаарлагдан хараагдах болно; Бурханыг эсэргүүцдэг Сатаны бүх хамсаатнууд шийтгэгдэж, үндсээрээ устгагдах болно. Тэдний газар нутагт Бурханы ажил ямар ч саад бартаагүйгээр урагшлах болно; Бурханы удирдлагын төлөвлөгөө хуваарийн дагуу алхам алхмаар үргэлжлэн хөгжих болно; Бурханы сонгосон хүмүүс Сатаны үймээн самуун, заль мэхнээс ангид байх болно; Бурханыг дагадаг хүмүүс амар амгалан, тайван орчны дунд Бурханы удирдлага болон хангамжийг эдлэх болно; Бурханы уур хилэн нь бүх хорон муу хүчийг үржиж, хурдан тархахаас сэргийлдэг хамгаалалт бөгөөд мөн энэ нь бүх шударга, эерэг зүйлсийн оршин тогтнол болон өсөлтийг хамгаалж, тэднийг дарамт шахалт, сүйрлээс мөнхөд хамгаалдаг хамгаалалт билээ.
Та нар Содомыг сүйрүүлсэн Бурханы уур хилэнгийн мөн чанарыг харж байна уу? Түүний уур хилэн дотор ямар нэг зүйл холилдсон уу? Бурханы уур хилэн хольцгүй цэвэр үү? Хүний үгийг ашиглан хэлбэл Бурханы уур хилэн хуурамч бус уу? Түүний уур хилэнгийн ард ямар нэг арга заль байдаг уу? Ямар нэгэн нууц явуулга байдаг уу? Хэлж болохгүй ямар нэгэн нууц байдаг уу? Би та нарт ноцтойгоор, хатуу хэлж чадна: Бурханы уур хилэнд хэн нэгнийг эргэлзэхэд хүргэх ямар ч хэсэг байхгүй. Түүний уур хилэн бол цэвэр, хольцгүй, хуурамч биш уур бөгөөд өөр ямар нэг санаа, зорилго өвөрлөдөггүй. Түүний уур хилэнгийн шалтгаан нь цэвэр бөгөөд буруушааж, шүүмжлэхийн аргагүй байдаг. Энэ нь Түүний ариун мөн чанарын төрөлхийн илчлэл, илэрхийлэл юм; энэ нь өөр ямар ч бүтээлийн эзэмшдэггүй зүйл юм. Энэ бол Бурханы цорын ганц зөвт зан чанарын нэг хэсэг бөгөөд энэ нь мөн Бүтээгч болон Түүний бүтээлийн тус тусын мөн чанаруудын хоорондын содон ялгаа юм.
Хүн бусдын нүдэн дээр эсвэл тэдний нүднээс далдуур уурлах эсэхээс үл хамааран хүн бүхэн өөр өөр санаа, зорилготой байдаг. Магадгүй тэд өөрсдийн нэр хүндийг өсгөж байгаа эсвэл магадгүй тэд өөрсдийн хувийн ашиг сонирхлыг хамгаалж, өөрсдийн алдар хүндийг хадгалж эсвэл нэр нүүрээ бодож байж болох юм. Зарим хүмүүс уураа барихаар хичээдэг байхад зарим нь уураа өчүүхэн төдий ч барихгүйгээр хүссэн үедээ нэн даруй дүрэлзэн уурладаг. Товчхондоо, хүний уур өөрийнх нь ялзармал зан чанараас үүсэлтэй. Үүний зорилго ямар байх нь хамаагүй, энэ нь мах цусных, уг байдал нь байдаг; энэ нь шударга ёс эсвэл шударга бус байдалтай ямар ч хамаагүй, учир нь хүний уг чанар болоод мөн чанарын юу ч үнэнтэй зохицдоггүй. Тиймээс ялзармал хүмүүсийн уур уцаар болон Бурханы уур хилэнг нэгэн амьсгаагаар хэлэх ёсгүй. Сатанаар ялзруулагдсан хүний зан авир нь бүхэлдээ ялзралыг хамгаалах хүслээс эхэлдэг бөгөөд энэ нь ялзруулалт дээр үндэслэдэг; тиймээс хэдий онолын хувьд зохистой мэт санагдаж байсан ч хүний уурыг Бурханы уур хилэнтэй нэгэн амьсгаагаар хэлж болохгүй. Бурхан Өөрийн уур хилэнг илгээх үед, хорон муу хүчнүүд шалгагдаж, хорон муу зүйлс устгагддаг байхад шударга болоод эерэг зүйлс Бурханы анхаарал халамж, хамгаалалтыг эдэлдэг бөгөөд тэдэнд байсаар байх боломжийг олгодог. Шударга бус, сөрөг, хорон муу зүйлс нь шударга, эерэг зүйлсийн энгийн үйл ажиллагаа болон хөгжлийг саатуулж, үймүүлж, сүйтгэдэг учраас Бурхан Өөрийн уур хилэнг илгээдэг. Бурханы уур хилэнгийн зорилго нь Өөрийн байр суурь, ялгамж чанарыг хамгаалах явдал биш харин шударга, эерэг, үзэсгэлэнтэй, сайн зүйлсийн оршин тогтнолыг хамгаалж, хүн төрөлхтний энгийн амьдралын хууль, дэг журмыг хамгаалах юм. Энэ бол Бурханы уур хилэнгийн үндсэн шалтгаан. Бурханы уур хилэн нь Түүний зан чанарын тун зохистой, төрөлхийн, жинхэнэ илчлэл билээ. Түүний уур хилэнгийн ард ямар ч цаад санаа байдаггүй, мөн хууран мэхлэлт эсвэл хуйвалдаан байдаггүй; үүнээс ч илүүгээр Түүний уур хилэн нь бүх ялзармал хүн төрөлхтөнд байдаг хүсэл, заль мэх, хорон муу санаа, хүчирхийлэл, нүгэлт муу эсвэл өөр ямар ч зүйлийг агуулдаггүй. Бурхан Өөрийн уур хилэнг илгээхээс өмнө, бүх зүйлийн мөн чанарыг нилээд тодорхой, бүрэн дүүрэн ойлгосон байдаг ба Тэр үнэн зөв, тодорхой дүгнэлт, шийдлүүдийг аль хэдийн боловсруулсан байдаг. Тиймээс Бурханы хийдэг бүх зүйлийн зорилго нь тов тодорхой бөгөөд Түүний хандлага ч мөн адил юм. Тэр мулгуу биш; Тэр сохор биш; Тэр ойворгон зантай биш; Тэр хайхрамжгүй биш; үүнээс ч илүүгээр Тэр зарчимгүй биш. Энэ бол Бурханы уур хилэнгийн бодтой тал бөгөөд Бурханы уур хилэнгийн энэхүү бодтой талын улмаас хүн төрөлхтөн хэвийн оршин тогтнолдоо хүрсэн юм. Бурханы уур хилэнгүйгээр хүн төрөлхтөн хэвийн бус амьдралын нөхцөлтэй байх байсан; шударга, үзэсгэлэнтэй, сайн бүх зүйл устгагдаж, оршин байхаа болих байсан. Бурханы уур хилэнгүйгээр бүтээлийг захирдаг хууль, дэг журам эвдэгдэж эсвэл бүрмөсөн сүйрэх байсан. Хүнийг бүтээснээс хойш Бурхан, хүн төрөлхтний хэвийн оршин тогтнолыг хамгаалж, хадгалахын тулд Өөрийн зөвт зан чанарыг тасралтгүй ашигласан. Түүний зөвт зан чанар нь уур хилэн, сүр жавхланг агуулдаг учраас бүх хорон муу хүмүүс, зүйлс, эд юмс болон хүн төрөлхтний хэвийн оршин тогтнолыг үймүүлж, хохироодог бүх зүйлс нь Түүний уур хилэнгийн улмаас шийтгэгдэж, хянагдаж, устгагддаг. Сүүлийн хэдэн мянган жилийн туршид, Бурханыг эсэргүүцэж, Сатаны хамсаатан ба хүн төрөлхтнийг удирдах Түүний ажлын байцаагч мэт авирладаг бүх төрлийн бохир заваан, муу сүнснүүдийг цохиж, устгахын тулд Бурхан Өөрийн зөвт зан чанарыг тасралтгүй ашигласаар ирсэн. Тиймээс хүнийг аврах Бурханы ажил нь үргэлж Түүний төлөвлөгөөний дагуу урагшилсан. Өөрөөр хэлбэл, Бурханы уур хилэнгийн оршин тогтнолын улмаас хүмүүсийн дундах хамгийн зөв шударга үйл хэрэг хэзээ ч устаж алга болоогүй.
Одоо та нар Бурханы уур хилэнгийн мөн чанарын талаар ойлголттой болсон болохоор Сатаны хорон мууг хэрхэн ялгах талаар илүү дээр ойлголттой болсон нь гарцаагүй!
Хэдийгээр Сатан хүнлэг, шударга, сайн санаатай мэт харагддаг ч, энэ нь мөн чанартаа харгис агаад хорон санаатай юм
Сатан олон нийтийг хууран мэхэлснээр нэр хүнд олж авдаг. Тэр ихэвчлэн өөрийгөө зөв шударга байдлын үлгэр дуурайл, манлайлагч болгон харагдуулдаг. Зөв шударга байдлыг хамгаалах далбаан дор энэ нь хүнд хор учруулж, тэдний сүнсийг залгиж, хүнийг мэгдүүлж, хууран мэхэлж, турхирахын тулд бүх төрлийн арга барил ашигладаг. Түүний зорилго нь, хүмүүсээр өөрийн хорон муу үйл хэргийг зөвшөөрүүлж, дагуулах ба мөн Бурханы эрх мэдэл, дээд эрхийг эсэргүүцэхэд хүмүүсийг өөртөө нэгтгэх юм. Гэсэн хэдий ч, хүн түүний заль мэх, хууран мэхлэлт болон өөдгүй шинжүүдийг мэддэг болж, түүгээр цаашид гишгэлүүлж, хууртагдахыг хүсэхгүй эсвэл үүнд цаашид боолчлогдохыг хүсэхгүй эсвэл түүнтэй хамт шийтгэгдэж, устгагдахыг хүсэхгүй үед Сатан урьдын ариун гэгээн чанараа өөрчилж, өөрийн жинхэнэ хорон муу, харгис догшин, муухай, зэрлэг бүдүүлэг нүүр царайгаа илчлэхийн тулд хуурамч багаа хуулан хаядаг. Тэр түүнийг дагахаас татгалздаг бүх хүмүүсийг болон түүний муу хүчийг эсэргүүцдэг хүмүүсийг үгүй хийхээс өөр юуг ч хүсдэггүй. Энэ үед Сатан цаашид итгэл даахуйц, боловсон дүр төрхтэй байж чадахгүй; үүний оронд түүний жинхэнэ муухай, хорон муу чанар нь хонины арьсан доороос нь илчлэгддэг. Сатаны заль мэх мэдэгдэнгүүт, үүний жинхэнэ чанар илрэнгүүт тэр уурлаж, өөрийн зэрлэг балмад зангаа илчилдэг; хүмүүсийг хорлож, цөлмөх түүний хүсэл нь улам л нэмэгдэх болно. Энэ нь хүний ухаарлын улмаас болдог; эрх чөлөө гэрэлд тэмүүлж, түүний шоронгоос чөлөөлөгдөхийг хүсэн эрмэлзсэнийх нь төлөө тэр хүнд хатуу өс санадаг. Түүний уур хилэн нь зөвхөн өөрийн хорон мууг хамгаалах зорилготой байдаг ба энэ нь мөн түүний харгис хэрцгий уг чанарын жинхэнэ илчлэл юм.
Бүхий л зүйлд Сатаны зан авир нь түүний хорон муу уг чанарыг ил болгодог. Сатаны хүнд хийсэн бүх хорон муу үйл хэргээс–хүнээр өөрийгөө дагуулахын тулд хүнийг төөрөгдүүлэх түүний эртний хичээл чармайлтаас эхлээд хүнийг өөрийнхөө хорон муу үйл хэрэгт татан оруулснаар дарлан мөлжиж, мөн үнэн нүүр царай нь илэрч, хүн түүнийг таньж, хаясны дараа хүнд өс санах хүртэл–нэг нь ч Сатаны хорон муу мөн чанарыг илчлэхгүй байж чадаагүй; нэг нь ч Сатан эерэг зүйлтэй ямар ч хамаагүй байдаг хэмээх баримтыг батлахгүй байж чадаагүй; нэг нь ч Сатан бол бүх хорон муу зүйлсийн эх сурвалж гэдгийг батлахгүй байж чадаагүй. Түүний үйлдэл нэг бүр нь түүний хорон мууг хамгаалж, түүний муу үйл хэргийн үргэлжлэлийг хадгалж, шударга болоод эерэг зүйлсийн эсрэг явж, хүн төрөлхтний хэвийн оршин тогтнолын хууль, дэг журмыг алдагдуулдаг. Тэдгээр нь Бурханд дайсагнадаг ба Бурханы уур хилэн тэдгээрийг устгах болно. Хэдийгээр Сатанд өөрийн гэсэн уур хилэн байдаг боловч түүний уур хилэн нь өөрийн хорон муу уг чанараа гаргана гэсэн үг юм. Сатан яагаад ундууцаж, улангасан уурладгийн шалтгаан нь ийм байдаг: Түүний үгээр илэрхийлэхийн аргагүй арга заль нь илчлэгдсэн; түүний явуулга амжилттай болох нь тийм ч амаргүй; Бурханыг орлож, Бурхан шиг авирлах гэсэн түүний зэрлэг хүсэл, эрмэлзэл нь цохигдож, саатуулагдсан; бүх хүн төрөлхтнийг хянах түүний зорилго одоо юу ч биш болж, хэзээ ч биелэгдэхгүй болсон. Бурхан Өөрийн уур хилэнг дахин дахин дайчилсан нь Сатаны явуулга хэрэгжихийг зогсоосон бөгөөд Сатаны хорон муу тархаж, дураараа дургихыг тасалдуулсан; тиймээс Сатан Бурханы уур хилэнг үзэн яддаг ба үүнээс айдаг. Бурхан уур хилэнгээ хэрэглэх болгондоо Сатаны өөдгүй үнэн дүр төрхийг илчлээд зогсохгүй; энэ нь мөн Сатаны хорон муу хүслүүдийг гэрэлд гаргадаг. Үүний зэрэгцээ, хүн төрөлхтний эсрэг Сатаны уур хилэнгийн шалтгаан бүрмөсөн илчлэгддэг. Сатаны уур хилэнгийн тэсрэлт нь түүний хорон муу уг чанарын жинхэнэ илчлэл, үүний заль мэхний илрэл юм. Мэдээж Сатаныг уурлах бүрд энэ нь хорон муу зүйлсийн сүйрлийг зарладаг; энэ нь эерэг зүйлсийн хамгаалалт болон үргэлжлэлийг зарладаг ба энэ нь Бурханы уур хилэнгийн халдаж боломгүй чанарыг зарладаг!
Бурханы зөвт зан чанарыг мэдэхийн тулд хүн дадлага туршлага болон төсөөлөлдөө найдах ёсгүй
Та нар Бурханы шүүлт болон гэсгээлттэй тулгарснаа мэдэх үедээ, Бурханы үг нь хуурамчаар үйлдэгдсэн гэж та нар хэлэх үү? Бурханы уур хилэнгийн ард үлгэр домог байдаг ба Түүний уур хилэн нь хуурамч гэж та нар хэлэх үү? Та нар, Түүний зан чанар нь бүхэлдээ зөвт байх албагүй хэмээн хэлж Бурханыг гүтгэх үү? Бурханы үйл хэрэг бүртэй харилцах үедээ та нар эхлээд Бурханы зөвт зан чанарт өөр ямар ч элемент байдаггүй, энэ нь ариун бөгөөд өө сэвгүй гэдгийг тодорхой мэдэж байх ёстой; эдгээр үйл хэрэг нь хүн төрөлхтөнд өгөх Бурханы цохилт, шийтгэл, сүйрлийг агуулдаг. Гарцаагүйгээр, Бурханы үйл хэрэг нэг бүр нь Түүний төрөлхийн зан чанар болон Түүний төлөвлөгөөний дагуу нарийн чанд хийгддэг–энэ нь хүн төрөлхтний мэдлэг, уламжлал, гүн ухааныг агуулдаггүй–ба Бурханы үйл хэрэг нэг бүр нь Түүний зан чанар болон мөн чанарын илэрхийлэл бөгөөд ялзармал хүн төрөлхтөнд харъяалагддаг юутай ч холбоогүй байдаг. Хүний үзэлд, зөвхөн хүн төрөлхтөнд хандах Бурханы хайр, өршөөл энэрэл, хүлээцтэй байдал нь өө сэвгүй, хуурамч бус бөгөөд ариун байдаг. Гэсэн хэдий ч, Бурханы хилэгнэл болон Түүний уур хилэн мөн адил хуурамч биш гэдгийг хэн ч мэдэхгүй; цаашлаад Бурханы яагаад ямар ч доромжлолыг тэвчдэггүй эсвэл Түүний хилэгнэл яагаад тийм их байдаг тухай асуултуудыг хэн ч нягтлан авч үзээгүй. Эсрэгээрээ, зарим хүн Бурханы уур хилэнг ялзармал хүн төрөлхтний уур уцаартай андуурдаг; тэд Бурханы уурыг ялзармал хүн төрөлхтний улангассан уур гэж ойлгодог; тэд бүр Бурханы хилэгнэлийг хүн төрөлхтний ялзармал зан чанарын төрөлхийн илчлэл мэтээр андууран үздэг. Бурхан уур хилэнгээ гаргах нь, дургүйцлээс үүсэн гардаг ялзармал хүн төрөлхтний ууртай яг адилхан гэж эндүүрэн итгэдэг; тэр ч бүү хэл тэд, Бурхан уур хилэнгээ гаргах нь Түүний ааш зангийн илэрхийлэл гэж итгэдэг. Энэ нөхөрлөлийн дараа энд байгаа та бүхэн цаашид Бурханы зөвт зан чанарын талаар буруу ойлголт, төсөөлөл, таамаглалтай байхаа болих болно гэж Би найдаж байгаа ба Миний үгийг сонссоныхоо дараа та нар өөрсдийн зүрх сэтгэлдээ Бурханы зөвт зан чанарын уур хилэнг үнэхээр танин мэдэж, Бурханы уур хилэнгийн талаарх өөрсдийн урьдны буруу ойлголтоо хойш тавьж, Бурханы уур хилэнгийн мөн чанарын талаарх өөрсдийн буруу итгэл, үзэл бодлоо өөрчлөх болно гэж Би найдаж байна. Цаашлаад та нар өөрсдийн зүрх сэтгэлдээ Бурханы зан чанарын талаарх нарийн зөв тодорхойлолттой болж, цаашид Бурханы зөвт зан чанарын талаар эргэлзэхээ больж, Бурханы жинхэнэ зан чанарт хүний аливаа эргэцүүлэл эсвэл төсөөллийг ноогдуулахгүй гэдэгт Би найдаж байна. Бурханы зөвт зан чанар бол Бурханы жинхэнэ мөн чанар юм. Энэ нь хэвэнд цутгасан эсвэл хүний бичсэн зүйл биш. Түүний зөвт зан чанар бол Түүний зөвт зан чанар бөгөөд бүтээлийн алинтай ч ямар нэг харилцаа, холбоогүй. Бурхан бол Бурхан Өөрөө. Тэр хэзээ ч бүтээлийн нэг хэсэг болохгүй бөгөөд Тэр бүтээгдсэн зүйлүүдийн дундах гишүүн болсон ч гэсэн, Түүний төрөлхийн зан чанар болон мөн чанар нь өөрчлөгдөхгүй. Тиймээс Бурханыг мэдэх нь эд юмыг мэдэхтэй адил биш; энэ нь ямар нэг зүйлийг задлан шинжлэх явдал биш, мөн энэ нь хүнийг ойлгох ч биш юм. Хэрвээ хүн эд юмыг мэдэх эсвэл хүнийг ойлгох өөрсдийн үзэл эсвэл арга барилыг Бурханыг мэдэхэд ашиглах юм бол хэзээ ч Бурханы талаарх мэдлэгийг олж авч чадахгүй. Бурханыг мэдэх нь дадлага туршлага эсвэл төсөөллөөс хамаардаггүй, тиймээс та нар өөрсдийн дадлага туршлага эсвэл төсөөллөө Бурханд хэзээ ч оногдуулах ёсгүй. Та нарын дадлага туршлага, төсөөлөл хэчнээн баялаг байх нь хамаагүй, тэдгээр нь мөн л хязгаарлагдмал; үүнээс ч илүүтэйгээр та нарын төсөөлөл үнэнтэй нийцэх нь бүү хэл, баримттай ч нийцдэггүй ба энэ нь Бурханы жинхэнэ зан чанар болоод мөн чанартай зохицдоггүй. Бурханы мөн чанарыг ойлгохын тулд хэрвээ та нар өөрсдийн төсөөлөлд найдвал хэзээ ч амжилтанд хүрэхгүй. Цорын ганц зам бол энэ: Бурханаас ирсэн бүхнийг хүлээн зөвшөөрч, дараа нь аажмаар үүнийг мэдэрч, ойлгох явдал юм. Чиний хамжилцлын улмаас, чи үнэнээр өлсөж, цангаж байгаагийн улмаас Түүнийг үнэхээр ойлгож, мэдэхэд Бурхан чамайг гэгээрүүлэх өдөр ирэх болно. Үүгээр өөрсдийн ярианыхаа энэ хэсгийг дуусгацгаая.
(II) Хүн төрөлхтөн чин сэтгэлийн гэмшлээр дамжуулан Бурханы өршөөл энэрэл, хүлээцтэй байдлыг олж авдаг
Дараагийнх нь "Бурхан Ниневег аварсан" тухай Библийн түүх юм.
(Иона 1:1-2) Одоо Еховагийн үг Амиттаигийн хүү Ионад ирэв, -“Бос, их хот Ниневе уруу очиж түүний доторх оршин суугчдад хашхир. Учир нь тэдний ёрын муу нь Миний өмнө өгсөж ирэв” гэжээ.
(Иона 3) Еховагийн үг Ионад хоёр дахь удаагаа ирж “Бос, их хот Ниневе рүү явж миний чамд айлтгах номлолыг тэдэнд номло” гэж хэлэв. Ингээд Иона босож Еховагийн үгийн дагуу Ниневе рүү явжээ. Ниневе, гурван өдөр явж туулахаар үлэмж том хот байв. Иона нэг өдрийнхөө аяллаар хотод орж эхлэн “Ердөө дөч хоногийн дараа Ниневе сүйрнэ” гэж хашгиран хэлж байлаа. Тэгээд Ниневе хотын хүмүүс Бурханд итгэж, мацаг барилт зарлан хамгийн томоосоо хамгийн бага хүртлээ таар өмсөв. Ниневе хотын хаанд үг хүрэхэд тэр сэнтийнээсээ босож нөмрөгөө тайлан таар нөмрөн үнсэн дээр суулаа. Тэр үүнийг Ниневе даяар хааны болон түүний ноёдын зарлигаар дамжуулан тунхаглаж, хэвлэн нийтлүүлэхэд хүргэсэн бөгөөд эдгээр зарлигт: “Хүн, адгуус амьтан, мал сүрэг юу ч амсаж болохгүй, харин хүн, адгуус амьтад таар нөмрөг, тэгээд Бурханд хандан хүчтэйгээр хашгирч, хүн бүр ёрын муу замаасаа эргэж өөрийн гар дахь хүчирхийллээ хаяхыг нь зөвшөөр” гэсэн байлаа. Бурхан эргэж, харуусан, өөрийн аймшигтай ихээр шатаж буй уур хилэнгээ татаж биднийг устгахгүй байх эсэхийг хэн мэдэх вэ? Тэгээд Бурхан ёрын муу замаасаа эргэсэн тэдний үйлсийг харж, тэдэн дээр буулгана гэж хэлсэн гай гамшгийн тухай бодлоо зөөлрүүлсэн; улмаар тэднийг сүйрүүлээгүй.
(Иона 4) Гэхдээ энэ нь Ионад огт таалагдсангүй, тэр маш их уурлав. Тэгээд тэрээр Еховад залбирч хэлэв: “Өө, Ехова минь, би Танд залбирч байна, би нутагтаа байхдаа Танд үүнийг хэлээгүй гэж үү? Та бол нигүүлсэнгүй, өршөөнгүй, уурлахдаа удаан, сайхан сэтгэлээр бялхам, гай гамшгийг зөөлрүүлэгч гэдгийг би мэддэг учраас өмнө нь Таршиш руу зугтсан. Тийм учраас одоо, Ехова, Та надаас миний амийг аваач гэж би гуйж байна: учир нь, надад амьд явахаас үхэх нь илүү дээр” гэж хэлэв. Тэгэхэд нь Ехова түүнээс “Чамд уурлах шатгаан байна уу?” гэж асуув. Улмаар Иона хотоос гарч яваад хотын зүүн талд суув, тэнд өөртөө сүүдрэвч барьж хотод юу тохиолдохыг харах хүртлээ сүүдэрт нь суужээ. Тэгээд Ехова Бурхан хулуу бэлтгэж түүнийгээ Ионагийн дээгүүр ургуулсан нь түүний толгой дээгүүр сүүдэрлэн гуниг ганьхралаас нь салгахын тулд билээ. Иона хулуунд маш их баярлав. Гэхдээ Бурхан дараа өдрийн өглөө болоход өт гаргаж ургамлыг идүүлэхэд тэр нь гандаж хатав. Нар мандахад Бурхан дорнын халуун салхи бэлдэж Ионагийн толгойг наранд цохиулахад тэр ухаан балартаж үхэхийг хүсэн “Надад амьд явахаас үхсэн нь дээр” гэж хэлэв. Ингээд Бурхан Ионагаас “Хулуунд уурлах шалтгаан чамд байна уу? гэж асуухад тэрээр, “Надад бүр үхтэлээ уурлах шалтгаан байна” гэлээ. Тэгээд Ехова, “Чи өөрөө хөдөлмөрлөж, ургуулаагүй, нэг шөнийн дотор ургаад, мөхдөг ургамлын төлөө харамссан. Тэгэхэд Би, баруун, зүүн гарынхаа хоорондохыг ялгаж салгаж ойлгож чадахгүй зуун хорин мянгаас илүү хүнтэй бас олон малтай их хот Ниневег Би өрөвдөх хэрэггүй гэж үү?” гэж хэлэв.
Ниневегийн түүхийн тойм
Хэдийгээр "Бурхан Ниневег аварсан" түүх нь богинохон боловч, энэ нь Бурханы зөвт зан чанарын нөгөө талыг зэрвэс харах боломжийг хүнд олгодог. Тэр тал яг юунаас бүрдэж байгааг ойлгохын тулд бид Судар луу буцан очиж, Бурханы үйл хэргүүдийг эргэж нэг харах ёстой.
Энэ түүхийн эхлэлийг эхлээд харцгаая: “Одоо Еховагийн үг Амиттаигийн хүү Ионад ирэв, -‘Бос, их хот Ниневе уруу очиж түүний доторх оршин суугчдад хашхир. Учир нь тэдний ёрын муу нь Миний өмнө өгсөж ирэв’ гэжээ.” (Иона 1:1-2). Судрын энэ ишлэлээс бид Ехова Бурхан Ионаг Ниневе хот руу явахыг тушаасан гэдгийг мэднэ. Тэр яагаад Ионаг энэ хот руу явахыг тушаасан бэ? Библид энэ тухай маш тодорхой өгүүлсэн: Энэ хотын хүмүүсийн ёрын муу нь Ехова Бурханы нүдэнд өртсөн ба тиймээс Тэр Өөрийн хийх гэж байгаа зүйлээ тэдэнд тунхаглахын тулд Ионаг илгээсэн. Иона хэн байсан тухай бидэнд хэлсэн юу ч тэмдэглэгдээгүй боловч энэ нь мэдээж Бурханыг мэдэхтэй хамаагүй. Тиймээс та нар энэ хүнийг ойлгох хэрэггүй. Та нар зөвхөн Бурхан Ионад юу хийхийг тушаасан ба яагаад Тэр ийм зүйл хийснийг л мэдэх хэрэгтэй.
Ехова Бурханы анхааруулга Ниневед хүрсэн
Ионагийн Номын гурав дахь бүлгийн хоёр дахь ишлэл рүү очицгооё: “Иона нэг өдрийнхөө аяллаар хотод орж эхлэн ‘Ердөө дөч хоногийн дараа Ниневе сүйрнэ’ гэж хашгиран хэлж байлаа” Эдгээр нь Ниневе хотынхонд хэлэхийн тулд Бурхан Ионад шууд дамжуулсан үгс байсан. Тэдгээр нь мөн мэдээж Еховагийн Ниневе хотынхонд хэлэхийг хүссэн үг байсан юм. Тэдний ёрын муу нь Бурханы нүдэнд өртсөн учир Бурхан энэ хотын хүмүүсийг үзэн ядаж, зэвүүцэж эхэлсэн бөгөөд иймээс Тэр энэ хотыг устгахыг хүссэн гэдгийг эдгээр үгс бидэнд хэлдэг. Гэсэн хэдий ч, Бурхан хотыг устгахаасаа өмнө Ниневе хотынхонд зарласан ба үүний зэрэгцээ өөрсдийн ёрын муу байдалдаа гэмшиж, шинээр эхлэх боломжийг тэдэнд өгсөн. Энэ боломж нь дөч хоног үргэлжлэх байсан. Өөрөөр хэлбэл, хэрвээ энэ хотын хүмүүс дөчин өдрийн дотор Ехова Бурханы өмнө гэмшиж, өөрсдийн гэм нүглээ өчиж, өөрсдийгөө зүдрээхгүй бол Бурхан Содомын нэгэн адилаар энэ хотыг устгах байсан юм. Ехова Бурханы Ниневегийн хүмүүст хэлэхийг хүссэн зүйл нь энэ байв. Энэ нь энгийн нэг тунхаглал байгаагүй нь ойлгомжтой. Энэ нь Ехова Бурханы уурыг дамжуулахаар үл барам, энэ нь мөн Ниневе хотынхонд хандах Түүний хандлагыг дамжуулсан; үүний зэрэгцээ энэхүү энгийн тунхаглал нь мөн уг хотын дотор амьдарч байсан хүмүүсийн хувьд хатуу анхааруулга болсон. Энэхүү анхааруулга нь, тэдний ёрын муу үйлдэл Ехова Бурханы үзэн ядалтыг төрүүлсэн гэдгийг тэдэнд хэлсэн бөгөөд энэ нь тэдэнд, тэдний ёрын муу үйлдэл нь удахгүй тэднийг өөрсдийнх нь сүйрлийн ирмэгт аваачих болно гэдгийг хэлсэн; тиймээс Ниневегийн дотор байгаа бүх хүний амьдралд аюул заналхийлж байсан юм.
Ехова Бурханы анхааруулгад үзүүлсэн Ниневе ба Содомын хариу үйлдэл дэх эрс ялгаа
Хөмрөнө гэдэг нь юу гэсэн үг вэ? Ярианы хэлээр бол энэ нь алга болно гэсэн үг. Гэхдээ ямар замаар? Хэн бүхэл бүтэн хотыг хөмөрч чадах вэ? Хүний хувьд мэдээж ийм үйл хэргийг гүйцэтгэх боломжгүй. Эдгээр хүмүүс тэнэг байгаагүй; тэд энэ тунхаглалыг сонсмогцоо л тэр дороо ойлгосон. Энэ нь Бурханаас ирснийг тэд мэдсэн; Бурхан Өөрийн ажлаа хэрэгжүүлэх гэж байгаа юм байна гэдгийг тэд мэдсэн; тэдний ёрын муу чанар Ехова Бурханыг хилэгнүүлсэн ба Түүний уурыг өөрсөд дээрээ авчирсан, иймээс тэд удахгүй хоттойгоо хамт устгагдах юм байна гэдгээ тэд мэдсэн. Ехова Бурханы анхааруулгыг сонссоныхоо дараа уг хотын хүмүүс хэрхэн авирласан бэ? Эдгээр хүмүүс хаанаасаа эхлээд энгийн иргэд хүртлээ ямар хариу үйлдэл хийсэн талаар Библид нарийвчлан дүрсэлсэн. Сударт бичсэнээр: “Тэгээд Ниневе хотын хүмүүс Бурханд итгэж, мацаг барилт зарлан хамгийн томоосоо хамгийн бага хүртлээ таар өмсөв. Ниневе хотын хаанд үг хүрэхэд тэр сэнтийнээсээ босож нөмрөгөө тайлан таар нөмрөн үнсэн дээр суулаа. Тэр үүнийг Ниневе даяар хааны болон түүний ноёдын зарлигаар дамжуулан тунхаглаж, хэвлэн нийтлүүлэхэд хүргэсэн бөгөөд эдгээр зарлигт: “Хүн, адгуус амьтан, мал сүрэг юу ч амсаж болохгүй, харин хүн, адгуус амьтад таар нөмрөг, тэгээд Бурханд хандан хүчтэйгээр хашгирч, хүн бүр ёрын муу замаасаа эргэж өөрийн гар дахь хүчирхийллээ хаяхыг нь зөвшөөр” гэсэн байлаа. ...”
Ехова Бурханы тунхаглалыг сонссоны дараа, Ниневегийн хүмүүс Содомын хүмүүсийнхээс шал өөр хандлага харуулсан–Содомын хүмүүс Бурханыг илт эсэргүүцэж, муугаас мууг хийж байсан бол Ниневе хотынхон энэ зүйлд тоомсоргүй хандаагүй, мөн тэд эсэргүүцээгүй; үүний оронд тэд Бурханд итгэсэн ба мацаг барилт зарласан. Энд “итгэсэн" гэдэг нь юуг хэлж байна вэ? Энэ үг нь өөрөө итгэл бишрэл болон захирагдах гэсэн утгыг илэрхийлдэг. Энэ үгийг тайлбарлахын тулд бид хэрвээ Ниневе хотынхны бодит ааш занг ашиглах юм бол, энэ нь, тэд Бурханд итгэж, Түүний хэлсний дагуу хийж чадах байсан ба тэд гэмшихэд бэлэн байсан гэсэн үг юм. Ниневегийн хүмүүс заналхийлж буй аюулаас айж байсан уу? Тэдний итгэл нь тэдний зүрх сэтгэлд айдсыг бий болгосон юм. Ниневе хотынхны итгэл болон айдсыг батлахын тулд бид юу ашиглаж болох вэ? Библид өгүүлснээр: “тэд[a] мацаг барилт зарлан хамгийн томоосоо хамгийн бага хүртлээ таар өмсөв.” Өөрөөр хэлбэл, Ниневе хотынхон үнэхээр итгэсэн ба, энэ итгэлээс айдас гарч, энэ нь тэднийг мацаг барьж, таар өмсөхөд хүргэсэн. Ингэж тэд өөрсдийн гэмшлийн эхлэлийг харуулсан. Содомын хүмүүсийн туйлын эсрэгээр Ниневегийн хүмүүс Бурханыг эсэргүүцээгүйгээр үл барам тэд мөн ааш зан болон үйлдлээрээ дамжуулан өөрсдийн гэмшлийг тодорхой харуулсан. Мэдээж энэ нь зөвхөн Ниневегийн бүх энгийн хүнд хамаатай байгаагүй; тэдний хаан ч ялгаагүй байсан.
Ниневегийн хааны гэмшил Ехова Бурханы сайшаалыг хүлээсэн
Ниневегийн хаан энэ мэдээг сонсох үед сэнтийнээсээ босоод, нөмрөгөө тайлан хаяж, таар нөмрөн үнсэн дээр суусан. Тэгээд тэр, хотод байгаа ямар ч хүн юу ч амсаж болохгүй ба ямар ч амьтан, үхэр хонь идээшилж эсвэл ус ууж болохгүй хэмээн тунхагласан. Хүн болон мал амьтад бүгд таар өмсөх учиртай байсан; хүмүүс чин сэтгэлээсээ Бурханаас гуйх ёстой байсан. Түүнчлэн хаан, хүн бүр муу замаасаа эргэж, гар дахь хүчирхийллээ хаях ёстой гэж тунхагласан. Эдгээр үйлдлүүдээс үзвэл, Ниневегийн хаан өөрийн үнэн сэтгэлийн гэмшлийг харуулсан. Түүний хийсэн үйлдлүүд–сэнтийнээсээ босож, нөмрөгөө тайлан хаяж, таар нөмрөн, үнсэн дээр суусан нь–Ниневегийн хаан өөрийн язгууртны байр суурийг хойш тавьж, энгийн ардын хамтаар таар өмссөн гэдгийг хүмүүст хэлдэг. Өөрөөр хэлбэл, Ехова Бурханы мэдэгдлийг сонссоныхоо дараа Ниневегийн хаан өөрийн муу замыг эсвэл өөрийн гар дахь хүчирхийллийг үргэлжлүүлэхийн тулд хаан суудлаа хадгалаагүй; харин ч тэр өөрийн атгаж байсан эрх мэдлийг хойш тавьж, Ехова Бурханы өмнө гэмшсэн. Энэ үед Ниневегийн хаан, хаан гэсэн утгаараа гэмшээгүй; тэр Бурханы энгийн харъяатын хувиар өөрийн нүглийг улайж, гэмшихийн тулд Бурханы өмнө очсон. Цаашлаад тэр, түүнтэй адил байдлаар Ехова Бурханы өмнө нүглээ улайж, гэмшихийг бүхий л хотынхонд мөн хэлсэн; дээр нь нэмээд, Сударт өгүүлснээр, үүнийг хэрхэн хийх талаар тодорхой төлөвлөгөө түүнд байсан: “Хүн, адгуус амьтан, мал сүрэг юу ч амсаж болохгүй. ... тэгээд Бурханд хандан хүчтэйгээр хашгирч, хүн бүр ёрын муу замаасаа эргэж өөрийн гар дахь хүчирхийллээ хаяхыг нь зөвшөөр.” Хотыг захирагч болохын хувьд Ниневегийн хаан эрхэм дээд байр суурь болоод хүч чадлыг эзэмшиж байсан бөгөөд хүссэн бүхнээ хийж чадах байсан. Ехова Бурханы мэдэгдэлтэй нүүр тулах үедээ тэр үүнийг үл тоож эсвэл зүгээр л өөрийнхөө нүглийг ганцаараа улайж, гэмшиж болох байсан; хотод байсан хүмүүсийн гэмших үү, үгүй юу гэдгийн тухайд тэр үүнийг огт тоохгүй орхиж болох байсан юм. Гэхдээ Ниневегийн хаан огтхон ч ингээгүй. Тэр өөрийн сэнтийнээс бууж, үнсэн дунд таар өмсөж, Ехова Бурханы өмнө өөрийн гэм нүглийг улайж, гэмшээд зогсохгүй, тэр бас уг хотод байгаа бүх хүн, малыг мөн адил хийхийг тушаасан. Тэр ч бүү хэл тэрээр “Бурханд хандан хүчтэйгээр хашгирч” хүмүүст тушаасан. Дараалсан эдгээр үйлдлүүдээр дамжуулан, Ниневегийн хаан, захирагч хүний хийх ёстой зүйлийг үнэхээр биелүүлсэн; түүний дараалсан үйлдлүүд нь хүн төрөлхтний түүхэн дэх ямар ч хааны хувьд хийхэд хэцүү зүйл байсан ба мөн хэний ч хийж чадаагүй зүйл байсан юм. Эдгээр үйлдлүүдийг хүн төрөлхтний түүхэнд урьд өмнө болж байгаагүй зүйл гэж хэлж болно; тэдгээр нь хүн төрөлхтөн баярлан тэмдэглэж, даган дуурайх үнэ цэнэтэй. Хүн үүссэнээс хойш бүхий л хаад өөрсдийн албатуудаа, Бурханыг сөрж, эсэргүүцэхэд хөтөлж байсан. Хэн ч, хэзээ ч Өөрсдийн ёрын муу чанарын төлөө аврал эрэн Бурханаас гуйж, Ехова Бурханы өршөөлийг хүлээн авч, ирж буй шийтгэлээс зайлсхийхэд өөрийн албатуудаа хөтөлж, чиглүүлж байгаагүй. Ниневегийн хаан харин өөрийн албатуудыг Бурхан руу эргүүлж, тэдний хорон мууг орхиулж, тэдний гар дахь хүчирхийллийг хаяулж чадсан. Цаашлаад тэр өөрийн хаан ширээг орхиж чадсан бөгөөд оронд нь Ехова Бурхан эргэж зөөлрөн, гэмшиж, Өөрийн уур хилэнг буцаан авч, хотын хүмүүст амьд үлдэх боломжийг олгож, тэднийг сүйрлээс аварсан. Хааны үйлдлүүдийг хүн төрөлхтний түүхэн дэх ховор гайхамшиг гэж л нэрлэж болно; тэр ч бүү хэл тэдгээрийг, ялзарсан хүмүүс Бурханы өмнө өөрсдийн нүглийг улайж, гэмшиж байгаагийн үлгэр дуурайл гэж нэрлэж болно.
Бурхан Ниневе хотынхны зүрх сэтгэлийн гүн дэх чин сэтгэлийн гэмшлийг харсан
Бурханы тунхаглалыг сонссоныхоо дараа Ниневегийн хаан болон түүний албатууд дараалсан хэдэн үйлдлүүдийг хийсэн. Тэдний ааш зан чанар болон үйлдлүүдийн шинж чанар юу вэ? Өөрөөр хэлбэл, тэдний бүхий л зан байдлын мөн чанар юу вэ? Тэд хийсэн зүйлээ яагаад хийсэн бэ? Тэд зөвхөн чин сэтгэлээсээ Бурханаас гуйж, Түүний өмнө өөрсдийн нүглийг улайсны улмаас биш, харин тэд өөрсдийн ёрын муу зан байдлаа хаясан учраас л Бурханы нүдээр тэд чин сэтгэлээсээ гэмшсэн. Бурханы үгийг сонссоныхоо дараа тэд ихэд эмээж, Тэр Өөрийн хэлснээр хийх болно гэж итгэсэн учраас тэд ийнхүү үйлдсэн юм. Мацаг барьж, таар өмсөж, үнсэнд сууснаараа тэд, өөрсдийн арга замаа засаж, ёрын муу байдлаасаа татгалзаж, уураа барихыг гуйн Ехова Бурханд залбирч, Өөрийн шийдвэрийг өөрчилж мөн тэдэнд тохиолдох гэж буй гай гамшгийг зогсоохыг Ехова Бурханаас гуйхад бэлэн байгаагаа илэрхийлэхийг хүсэж байсан. Тэдний бүх ааш занг нягтлан шалгаснаар дамжуулан, өөрсдийнх нь урьдны ёрын муу үйл нь Ехова Бурханд жигшүүртэй байсан гэдгийг тэд аль хэдийн ойлгосон байсан ба яагаад Тэр тэднийг удахгүй сүйрүүлэх болсны шалтгааныг тэд ойлгож байсан гэдгийг бид харж болно. Эдгээр шалтгааны улмаас тэд бүгд үнэхээр гэмшиж, өөрсдийн хорон муу замаа өөрчилж, гар дахь хүчирхийллээ хаяхыг хүссэн. Өөрөөр хэлбэл, Ехова Бурханы тунхаглалыг мэдмэгцээ тэд бүгд өөрсдийн зүрх сэтгэлдээ айдсыг мэдэрсэн; тэд цаашид өөрсдийн ёрын муу зан байдлыг үргэлжлүүлээгүй, мөн Ехова Бурханы үзэн яддаг тэдгээр үйл хэргийг үргэлжлүүлэн үйлдээгүй юм. Нэмж хэлэхэд, тэдний өмнөх гэм нүглийг уучилж, тэдний өнгөрсөн үеийн үйлдлүүдийн дагуу тэдэнд хандахгүй байхыг Ехова Бурханаас тэд гуйсан. Тэд хэзээ ч дахин Ехова Бурханыг хилэгнүүлэхгүй байх чадах л юм бол тэд дахин хэзээ ч ёрын муутай хутгалдахгүй байж, Ехова Бурханы зааврын дагуу үйлдэхэд бэлэн байсан. Тэдний гэмшил чин сэтгэлийн бөгөөд нарийн нямбай байсан. Энэ нь тэдний чин сэтгэлийн гүнээс гарсан бөгөөд хуурмаг байгаагүй, мөн энэ нь түр зуурынх байгаагүй.
Ниневегийн хүмүүс эрхэм дээд хаанаасаа эхлээд албатуудаа хүртэл Ехова Бурхан тэдэнд уурласныг мэдэнгүүт, тэдний үйлдэл нэг бүр, тэдний бүхий л зан ааш, түүнчлэн тэдний шийдвэр, сонголт нэг бүр Бурханы нүдэнд тодорхой, ил байв. Тэдний ааш зангаас болж Бурханы зүрх сэтгэл өөрчлөгдсөн. Яг тэр мөчид Бурханы сэтгэл санаанд юу байсан бэ? Библи чиний тэр асуултанд хариулж чадна. Сударт бичигдсэний дагуу: “Тэгээд Бурхан ёрын муу замаасаа эргэсэн тэдний үйлсийг харж, тэдэн дээр буулгана гэж хэлсэн гай гамшгийн тухай бодлоо зөөлрүүлсэн; улмаар тэднийг сүйрүүлээгүй.” Хэдийгээр Бурхан Өөрийн бодлыг өөрчилсөн ч Түүний бодол санаанд ямар ч ярвигтай зүйл байгаагүй. Тэр зүгээр л Өөрийн уурыг илэрхийлж байснаа уураа намжаасан ба дараа нь Ниневе хотод гай гамшиг авчрахгүй байхаар шийдсэн. Ниневе хотынхныг гай гамшгаас хэлтрүүлэх Бурханы шийдвэр яагаад маш хурдан байсны шалтгаан нь Бурхан Ниневегийн хүн бүрийн зүрх сэтгэлийг харсанд оршино. Тэдний зүрх сэтгэлийн гүнд юу байгааг Тэр харсан: тэдний чин сэтгэлийн улайлт, нүгэлдээ гэмших гэмшил, Түүнд итгэх чин сэтгэлийн итгэл, тэдний ёрын муу үйл нь Түүний зан чанарыг хэрхэн хилэгнүүлсэн талаарх тэдний гүн гүнзгий мэдрэмж, Ехова Бурханаас ирэх гэж буй шийтгэлээс үүдсэн айдас. Үүний зэрэгцээ, энэхүү гай гамшгаас зайлсхийхийн тулд тэдэнд гаргах Өөрийн уур хилэнг зогсоохыг Түүнээс гуйж байсан тэдний зүрх сэтгэлийн гүний залбирлыг Ехова Бурхан мөн сонссон. Бурхан энэ бүх баримтуудыг ажиглах үед Түүний уур бага багаар үгүй болсон. Түүний уур өмнө нь хэчнээн их байснаас үл хамааран, эдгээр хүмүүсийн зүрх сэтгэлийн гүн дэх чин сэтгэлийн гэмшлийг Тэр харах үед үүнээс болж Түүний сэтгэл хөдөлсөн, ингээд Тэр тэдэнд гай гамшиг авчирч түвдээгүй ба тэдэнд уурлахаа больсон. Үүний оронд Тэр тэдэнд Өөрийн өршөөл энэрэл, хүлээцтэй байдлыг үргэлжлүүлэн хүртээж, тэднийг үргэлжлүүлэн удирдаж, дэмжин тэтгэсэн.
Хэрвээ чиний Бурханд итгэх итгэл жинхэнэ бол чи Түүний халамжийг дандаа хүртэх болно
Бурхан Ниневегийн хүмүүсийн эсрэг төлөвлөгөөгөө өөрчилсөн явдал нь ямар ч эргэлзээ эсвэл тодорхой бус байдал агуулаагүй. Чухамдаа энэ нь цэвэр уураас цэвэр хүлээцтэй байдал болон хувирсан явдал юм. Энэ бол Бурханы мөн чанарын жинхэнэ илчлэл билээ. Бурхан Өөрийн үйлдэлдээ хэзээ ч шийдэмгий бус байдаггүй эсвэл тээнэгэлздэггүй; Түүний үйлдлийн ар дахь зарчим болоод зорилго бүгд тодорхой, илэрхий, цэвэр ариун, өө сэвгүй, ямар ч заль, мэх ерөөс холилдоогүй байдаг. Өөрөөр хэлбэл, Бурханы мөн чанар ямар ч хар бараан эсвэл хорон мууг агуулдаггүй. Тэдний ёрын муу үйл хэрэг Түүний нүдэнд өртсөн учраас Бурхан Ниневе хотынхонд уурласан; тэр үед Түүний уур хилэн Түүний мөн чанараас үүдэн гарсан. Гэсэн хэдий ч, Бурханы уур хилэн алга болж, Тэр Өөрийн хүлээцтэй байдлыг дахин нэг удаа Ниневегийн хүмүүст хүртээх үед Түүний илчилсэн бүхэн нь мөн л Түүний мөн чанар байсан юм. Энэ бүх өөрчлөлт нь Бурханд хандах хүний хандлага өөрчлөгдсөний улмаас болсон. Энэ бүхий л хугацаанд Бурханы халдашгүй зан чанар өөрчлөгдөөгүй; Бурханы хүлээцтэй мөн чанар өөрчлөгдөөгүй; Бурханы хайрлаж, өршөөдөг мөн чанар ч өөрчлөгдөөгүй. Хүмүүс ёрын муу үйл үйлдэж, Бурханыг доромжлох үед Тэр Өөрийн уур хилэнг тэдэнд хүртээх болно. Хүмүүс үнэхээр гэмших үед, Бурханы зүрх сэтгэл өөрчлөгдөж, Түүний уур зогсох болно. Хүмүүс зөрүүдээр үргэлжлүүлэн Бурханыг эсэргүүцсээр байх үед Түүний хилэн намжихгүй; Түүний уур хилэн тэднийг сүйрэх хүртэл нь бага багаар дарамтлах болно. Энэ бол Бурханы зан чанарын мөн чанар юм. Бурхан уур хилэн эсвэл өршөөл энэрэл, өгөөмөр сэтгэлийг илэрхийлж байгаа эсэхээс үл хамааран хүний биеэ авч явах байдал, ааш зан, зүрх сэтгэлийн гүндээ Бурханд хандах хандлага нь Бурханы зан чанарын илчлэлээр дамжуулж юу илэрхийлэгдэхийг шийддэг. Хэрвээ Бурхан Өөрийн уур хилэнг нэг хүнд тасралтгүй учруулбал, энэ хүний зүрх сэтгэл гарцаагүй Бурханыг эсэргүүцэж байдаг. Тэр хэзээ ч үнэхээр гэмшиж, Бурханы өмнө толгой бөхийж эсвэл Бурханд итгэх жинхэнэ итгэлийг эзэмшиж байгаагүй учраас тэр хэзээ ч Бурханы өршөөл энэрэл, хүлээцтэй байдлыг хүртэж чадаагүй. Хэрвээ хүн дандаа Бурханы халамжийг хүлээн авч, дандаа Түүний өршөөл энэрэл, хүлээцтэй байдлыг хүртдэг бол энэ хүн гарцаагүй өөрийн зүрх сэтгэлдээ Бурханд үнэхээр итгэдэг бөгөөд түүний зүрх сэтгэл нь Бурханыг эсэргүүцдэггүй. Тэр Бурханы өмнө дандаа үнэхээр гэмшдэг; тиймээс Бурханы сахилга бат энэ хүн дээр дандаа буун ирж болох ч, Түүний уур хилэн буухгүй.
Энэхүү товч тайлбар нь Бурханы зүрх сэтгэлийг харж, Түүний мөн чанарын бодит байдлыг харж, Бурханыг уур болон Түүний зүрх сэтгэлийн өөрчлөлт нь ямар ч учир шалтгаангүй байдаггүй гэдгийг харах боломжийг хүмүүст олгодог. Бурханы уур хилэн болон Түүний хүлээцтэй байдал хэмээх Бурханы мөн чанарын хоёр талын хооронд асар том зай эсвэл том ялгаа оршиж байгаа мэт хүмүүст санагддаг, ууртай байх үедээ болон Өөрийн зүрх сэтгэлийг өөрчлөх үедээ Бурханы харуулсан эрс тэс ялгааг үл харгалзан, Ниневе хотынхны гэмшилд хандах Бурханы хандлага нь Бурханы жинхэнэ зан чанарын өөр нэг талыг харах боломжийг дахин нэг удаа хүмүүст олгосон. Бурханы зүрх сэтгэлийн өөрчлөлт нь хүн төрөлхтөнд дахин нэг удаа Бурханы өршөөл энэрэл, өгөөмөр сэтгэлийн үнэнийг харж, Бурханы мөн чанарын жинхэнэ илчлэлийг харах боломжийг үнэхээр олгосон юм. Хүн төрөлхтөн Бурханы өршөөл энэрэл, өгөөмөр сэтгэл нь домог биш, мөн хуурамч зүйл биш гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Учир нь тэр мөч дэх Бурханы мэдрэмж жинхэнэ байсан; Бурханы зүрх сэтгэлийн өөрчлөлт жинхэнэ байсан; Бурхан үнэхээр Өөрийн өршөөл энэрэл, хүлээцтэй байдлыг хүн төрөлхтөнд дахин нэг удаа хайрласан юм.
Ниневе хотынхны зүрх сэтгэл дэх жинхэнэ гэмшил нь тэдэнд Бурханы өршөөл энэрлийг хүртээж, тэдний төгсгөлийг өөрчилсөн
Бурханы зүрх сэтгэлийн өөрчлөлт болон Түүний уур хилэнгийн хооронд ямар нэгэн зөрчилдөөн байсан уу? Мэдээж үгүй! Учир нь тухайн үеийн Бурханы хүлээцтэй байдалд өөрийн гэсэн учир шалтгаан байсан. Энэ нь ямар шалтгаан байсан байх бэ? Энэ нь Библид бичигдсэн шалтгаан юм: “хүн бүр ёрын муу замаасаа эргэх” ба “өөрийн гар дахь хүчирхийллээ хаях.”
Энэ "муу зам" нь цөөн хэдэн муу үйлийг хэлээгүй, харин хүмүүсийн ааш зангийн цаадах хорон муу эх сурвалжтай хамаатай. “ёрын муу замаасаа эргэх” гэдэг нь яригдаж буй хүмүүс эдгээр үйлдлүүдээ дахин хэзээ ч хийхгүй гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, тэд ахин хэзээ ч энэ муу замаар ажиллахгүй; тэдний үйлдлийн арга барил, эх сурвалж, зорилго, санаархал болон зарчим нь бүгд өөрчлөгдсөн; тэд өөрсдийн зүрх сэтгэлдээ таашаал, аз жаргал авчрахын тулд дахин хэзээ ч тэдгээр арга, зарчмуудыг ашиглахгүй. “Гар дахь хүчирхийллээ хаях” гэдгийн "хаях" гэдэг нь болих эсвэл орхих өнгөрснөөсөө бүрэн салах, хэзээ ч эргэж буцахгүй байх гэсэн утгатай. Ниневегийн хүмүүс өөрсдийн гар дахь хүчирхийллийг хаях үед, энэ нь тэдний жинхэнэ гэмшлийг баталсан, бас харуулсан. Бурхан хүмүүсийн гадаад байдлыг, мөн түүнчлэн тэдний зүрх сэтгэлийг ажигладаг. Бурхан Ниневе хотынхны зүрх сэтгэл дэх жинхэнэ гэмшлийг ажиглаж, мөн тэд өөрсдийн муу замаа орхиж, гар дахь хүчирхийллээ хаясныг ажиглах үедээ Өөрийн зүрх сэтгэлээ өөрчилсөн. Өөрөөр хэлбэл, эдгээр хүмүүсийн биеэ авч явах байдал болон ааш зан, аливааг хийх янз бүрийн арга, түүнчлэн зүрх сэтгэл дэх нүглээ үнэхээр улайж, гэмших байдал нь Өөрийн зүрх сэтгэлээ өөрчилж, Өөрийн санааг өөрчилж, Өөрийн шийдвэрээ буцаан, тэднийг шийтгэж эсвэл сүйрүүлэхгүй байхад Бурханыг хүргэсэн юм. Тиймээс Ниневегийн хүмүүс өөр төгсгөлд хүрсэн. Тэд өөрсдийн амийг аварсан ба үүний зэрэгцээ Бурханы өршөөл энэрэл, хүлээцтэй байдлыг олж авсан, энэ мөчид Бурхан мөн Өөрийн уур хилэнг татсан билээ.
Бурханы өршөөл энэрэл, хүлээцтэй байдал нь ховор биш–хүний жинхэнэ гэмшил л ховор байдаг
Бурхан Ниневе хотынхонд хэчнээн их уурласнаас үл хамааран, тэд мацаг барьж, таар өмсөн, үнсэнд суумагц Түүний зүрх сэтгэл аажмаар зөөлөрсөн ба Түүний зүрх сэтгэл өөрчлөгдөж эхэлсэн. Тэр хотыг устгах болно гэдгээ тэдэнд тунхаглах үед–тэднийг нүглээ улайж, гэмшихээс өмнө–Бурхан тэдэнд уурласан хэвээр байсан. Тэд гэмшлийн дараалсан үйлүүдийг хийнгүүт Ниневегийн хүмүүст уурлах Бурханы уур аажмаар өршөөл энэрэл, хүлээцтэй байдал болон хувирсан. Энэ үйл явдал дахь Бурханы зан чанарын эдгээр хоёр талын давхацсан илчлэлд ямар ч зөрчилдөөнтэй зүйл байхгүй. Зөрчилдөөн байхгүй байгааг хүн хэрхэн ойлгож мэдэх ёстой вэ? Ниневегийн хүмүүс гэмшихэд Бурхан, энэ хоёр туйлын-эсрэг мөн чанарыг амжилттайгаар илэрхийлж, илчилсэн ба Бурханы мөн чанарын бодит байдал болон халдашгүй байдлыг харах боломжийг хүмүүст олгосон. Хүмүүст дараах зүйлийг хэлэхийн тулд Бурхан Өөрийн хандлагыг ашигласан: Хүмүүсийг тэвчдэггүй нь Бурхан биш эсвэл Тэр тэдэнд өршөөл үзүүлэхийг хүсдэггүй биш; харин тэд Бурханд хандан үнэхээр гэмших нь ховор бөгөөд хүмүүс өөрсдийн муу замаас эргэж, гар дахь хүчирхийллээ хаях нь ховор билээ. Өөрөөр хэлбэл, Бурхан хүнд уурлахдаа Тэр хүмүүсийг жинхэнээсээ гэмшиж чадна гэж найддаг бөгөөд Тэр хүний жинхэнэ гэмшлийг харна гэж найддаг, энэ тохиолдолд Тэр Өөрийн өршөөл энэрэл, хүлээцтэй байдлыг хүнд үргэлжлүүлэн өгөөмрөөр хайрлах болно. Өөрөөр хэлбэл, хүний биеэ авч явах хорон муу байдал нь Бурханы уур хилэнд өртдөг байхад Бурханыг сонсож, Түүний өмнө үнэхээр гэмшдэг хүмүүст, өөрсдийн муу замаасаа эргэж, гар дахь хүчирхийллээ хаясан хүмүүст Бурханы өршөөл энэрэл, хүлээцтэй байдал өгөгддөг. Ниневе хотынхонд хандах байдалд Түүний хандлага тодорхой илчлэгдсэн: Бурханы өршөөл энэрэл, хүлээцтэй байдлыг хүртэх нь огтоос хэцүү биш; Тэр хүний жинхэнэ гэмшлийг л шаарддаг. Хүмүүс муу замаасаа гарч, гар дахь хүчирхийллээ хаясан цагт Бурхан Өөрийн зүрх сэтгэлээ өөрчилж, тэдэнд хандах хандлагаа өөрчлөх болно.
Бүтээгчийн зөвт зан чанар нь бодитой агаад тод томруун
Бурхан Ниневегийн хүмүүсийн төлөө Өөрийн зүрх сэтгэлийг өөрчлөх үед, Түүний өршөөл энэрэл, хүлээцтэй байдал нь хуурамч байсан уу? Мэдээж үгүй! Тэгвэл энэ асуудлын үед гарсан Бурхан зан чанарын хоёр талын хоорондын өөрчлөлт нь та нарт юуг харах боломжийг олгож байна вэ? Бурханы зан чанар бол тэр чигээрээ бүхэл; энэ нь огтхон ч хуваагдмал биш. Тэр хүмүүст хандан Өөрийн уурыг эсвэл өршөөл энэрэл, хүлээцтэй байдлыг илэрхийлж байгаа эсэхээс үл хамааран, эдгээр нь бүгд Түүний зөвт зан чанарын илэрхийлэл юм. Бурханы зан чанар нь бодитой агаад тод томруун. Тэр аливаа зүйлсийн хөгжлийн дагуу Өөрийн бодол болон хандлагыг өөрчилдөг. Ниневе хотынхонд хандах Түүний хандлага өөрчлөгдсөн нь, Түүнд өөрийн гэсэн бодол, санаа байдаг гэдгийг хүн төрөлхтөнд хэлдэг; Тэр робот эсвэл шавар хүн биш харин амьд Бурхан Өөрөө билээ. Тэр Ниневегийн хүмүүст уурлаж болох ч, Тэр мөн тэдний хандлагаас хамаарч өнгөрсөн үеийг нь уучилж чадна; Тэр Ниневе хотынхонд гай гамшиг учруулахаар шийдэж болох бөгөөд Тэр тэдний гэмшлийн улмаас Өөрийн шийдвэрийг өөрчилж болно. Хүмүүс бодох юмгүйгээр дүрэм журмыг мөрдөхийг илүүд үздэг ба тэд Бурханы зан чанарыг мэдэхийн тулд томъёо ашиглахыг илүүд үздэгийнхээ адилаар тэд Бурханыг тодорхойлж, дүрслэхийн тулд дүрэм журмыг ашиглахыг илүүд үздэг. Тиймээс хүний бодлын хүрээний дагуу Бурхан боддоггүй мөн Түүнд ямар ч бодит санаа байдаггүй. Бодит байдал дээр, Бурханы бодол нь аливаа зүйлс болон хүрээлэн буй орчны өөрчлөлтөөс хамааран байнга хувьсаж, өөрчлөгдөж байдаг; эдгээр бодлууд өөрчлөгдөж байх зуур Бурханы мөн чанарын өөр өөр талууд илчлэгдэх болно. Энэ өөрчлөлт хувиралтын үйл явцад, Бурхан Өөрийн зүрх сэтгэлээ өөрчлөх мөчид Тэр Өөрийн амийн оршин тогтнолын үнэнийг хүн төрөлхтөнд илчилдэг бөгөөд Түүний зөвт зан чанар нь бодитой агаад тод томруун гэдгийг Тэр илчилдэг. Цаашлаад Өөрийн уур хилэн, Өөрийн өршөөл энэрэл, Өөрийн өгөөмөр сэтгэл болон Өөрийн хүлээцтэй байдлын оршин тогтнолын үнэнийг хүн төрөлхтөнд батлахын тулд Бурхан Өөрийн жинхэнэ илчлэлийг ашигладаг. Аливаа зүйлсийн хөгжлийн дагуу Түүний мөн чанар нь хэдийд ч, хаана ч илчлэгдэх болно. Тэрээр арслангийн уур хилэн ба эхийн энэрэл, хүлээцтэй байдлыг эзэмшдэг. Түүний зөвт зан чанарыг ямар ч хүн шалгаж, зөрчиж, өөрчилж эсвэл мушгин гуйвуулахыг зөвшөөрөхгүй. Бүх хэрэг явдал, бүх зүйлийн дунд Бурханы зөвт зан чанар буюу Бурханы уур хилэн, Бурханы өршөөл энэрэл нь хэдийд ч, хаана ч илчлэгдэж болно. Тэд эдгээр талуудыг бүх зүйлсийн өнцөг булан бүрт тод томруунаар илэрхийлдэг бөгөөд тэдгээрийг мөч тутамд тод томруунаар хэрэгжүүлдэг. Бурханы зөвт зан чанар нь цаг хугацаа, орон зайгаар хязгаарлагдахгүй, өөрөөр хэлбэл Бурханы зөвт зан чанар нь цаг хугацаа, эсвэл орон зайн хязгаарт баригдан аяндаа илчлэгдэж, илэрхийлэгддэггүй. Үүний оронд, Бурханы зөвт зан чанар нь хэдийд ч, хаана ч чөлөөтэй илэрхийлэгдэж, илчлэгддэг. Бурхан Өөрийн зүрх сэтгэлийг өөрчилж, Өөрийн уур хилэнг илэрхийлэхээ зогсоож, Ниневе хотыг устгахаа больсныг харах үедээ та нар Бурхан зөвхөн өршөөнгүй бөгөөд элэгсэг гэж хэлж чадах уу? Бурханы уур хилэн нь хоосон үгнээс бүрддэг гэж чи хэлж чадах уу? Бурхан догшин уур хилэнг илэрхийлж, Өөрийн өршөөл энэрлийг буцаах үедээ хүн төрөлхтний төлөө ямар ч жинхэнэ хайрыг мэдэрдэггүй гэж та нар хэлж чадах уу? Бурхан хүмүүсийн хорон муу үйлийн хариуд догшин уур хилэнг үзүүлдэг; Түүний уур хилэн нь өө сэвтэй биш. Хүмүүсийн гэмшлийн улмаас Бурханы сэтгэл хөдөлдөг ба тиймээс энэхүү гэмшил нь Түүний зүрх сэтгэлийг өөрчилдөг. Түүний сэтгэл хөдөлж байгаа байдал, Түүний зүрх сэтгэлийн өөрчлөлт, түүнчлэн хүнд хандах Түүний өршөөл энэрэл, хүлээцтэй байдал нь огтоос өө сэвгүй; тэдгээр нь цэвэр, ариун, өө сэвгүй бөгөөд хуурамч биш байдаг. Бурханы хүлээцтэй байдал нь цэвэр хүлээцтэй байдал; Түүний өршөөл энэрэл нь цэвэр өршөөл энэрэл. Түүний зан чанар нь хүний гэмшил болоод түүний өөр өөр биеэ авч явах байдлаас хамаарч уур хилэн, түүнчлэн өршөөл энэрэл, хүлээцтэй байдлыг илчлэх болно. Тэр юуг илчилж, илэрхийлэх нь хамаагүй, энэ нь бүгд ариун; энэ нь бүгд шууд; үүний мөн чанар нь өөр ямар ч бүтээлийнхээс ялгаатай байдаг. Бурханы илэрхийлдэг үйлдлүүдийн зарчим, Түүний бодол, санаа эсвэл ямар нэг тодорхой шийдвэр, түүнчлэн ямар нэг үйлдэл нь ямар ч өө сэв, дутагдлаас ангид байдаг. Бурхан шийдсэнийхээ дагуу үйлдэх болно, ингээд ийм байдлаар Тэр Өөрийн үүргээ биелүүлэх болно. Ийм төрлийн үр дүн нь нарийн тодорхой, алдаа мадаггүй байх ба учир нь тэдний эх сурвалж нь өө сэвгүй, дутагдалгүй билээ. Бурханы уур хилэн өө сэвгүй. Үүний адилаар, өөр ямар ч бүтээлийн эзэмшдэггүй, Бурханы өршөөл энэрэл, хүлээцтэй байдал нь ариун, өө сэвгүй бөгөөд тэдгээр нь нягт нямбай байдал, дадлага туршлагыг туулж чадна.
Ниневегийн түүхийг ойлгосны дараа та нар Бурханы зөвт зан чанарын мөн чанарын нөгөө талыг харж байна уу? Та нар Бурханы цорын ганц зөвт зан чанарын нөгөө талыг харж байна уу? Хүн төрөлхтөн дундаас хэн нэгэн хүн Бурханых шиг ийм уур хилэнг эзэмшдэг үү? Бурханых шиг өршөөл энэрэл, хүлээцтэй байдлыг эзэмшдэг хэн нэгэн байна уу? Бүтээлийн дундаас хэн маш их уур хилэнг хуралдуулж, хүн төрөлхтнийг устгаж эсвэл тэдэнд гай гамшиг авчрахаар шийдэж чадах вэ? Мөн хэн өршөөл энэрэл хайрлаж, хүлээцтэй хандаж, хүнийг уучилж, тэгснээрээ хүнийг устгах шийдвэрээ өөрчлөх эрхтэй вэ? Бүтээгч Өөрийн цорын ганц арга барил, зарчмуудаар дамжуулан Өөрийн зөвт зан чанарыг илэрхийлдэг; Тэр ямар ч хүн, үйл явдал эсвэл зүйлсийн хяналт, хязгаарлалтанд захирагддаггүй. Тэр цорын ганц зан чанартай байснаар хэн ч Түүний бодол, санааг өөрчилж чадахгүй, мөн хэн ч Түүнийг ятгаж, Түүний ямар нэг шийдвэрийг өөрчилж чадахгүй. Бүтээлийн бүхий л зан ааш болон бодол нь Түүний зөвт зан чанарын шүүлт дор оршдог. Тэр уур хилэн эсвэл өршөөл энэрэл үзүүлэх эсэхийг хэн ч хянаж чадахгүй; зөвхөн Бүтээгчийн мөн чанар–буюу өөрөөр хэлбэл, Бүтээгчийн зөвт зан чанар л–үүнийг шийдэж чадна. Энэ бол Бүтээгчийн зөвт зан чанарын цорын ганц чанар юм!
Бид Ниневегийн хүмүүст хандах Бурханы хандлагын өөрчлөлтийг шинжилж, ойлгонгуут та нар Бурханы зөвт зан чанарын дотор байдаг өршөөл энэрлийг дүрслэхийн тулд “цорын ганц” хэмээх үгийг ашиглаж чаддаг болсон уу? Бурханы уур хилэн бол Түүний цорын ганц зөвт зан чанарын мөн чанарын нэг тал юм гэдгийг бид өмнө нь хэлсэн. Одоо Би Түүний зөвт зан чанар болох Бурханы уур хилэн болон Бурханы өршөөл энэрэл гэсэн хоёр талыг тодорхойлох болно. Бурханы зөвт зан чанар нь ариун; энэ нь халдашгүй, мөн түүнчлэн маргаангүй; энэ нь бүтээгдсэн эсвэл бүтээгдээгүй зүйлсийн дундаас өөр хэний ч эзэмшдэггүй зүйл юм. Энэ нь цорын ганц бөгөөд ганцхан Бурханд л байдаг. Өөрөөр хэлбэл, Бурханы уур хилэн нь ариун бөгөөд халдашгүй; үүний зэрэгцээ Бурханы зөвт зан чанарын нөгөө тал болох–Бурханы өршөөл энэрэл–нь ариун бөгөөд халдаж болшгүй юм. Бүтээгдсэн эсвэл бүтээгдээгүй ямар ч зүйлс Бурханыг үйлдлээр нь орлож эсвэл төлөөлж чадахгүй, мөн Содомын сүйрэл, Ниневегийн аврал дээр хэн ч Түүнийг орлож эсвэл төлөөлж чадахгүй. Энэ нь Бурханы цорын ганц зөвт зан чанарын жинхэнэ илэрхийлэл билээ.
Бүтээгчийн хүн төрөлхтөнд хандах чин сэтгэлийн мэдрэмжүүд
Бурханыг мэдэх нь амархан зүйл биш гэж хүмүүс ихэвчлэн хэлдэг. Гэхдээ Би, Бурханыг мэдэх нь огтхон ч хэцүү зүйл биш гэж хэлдэг, учир нь Түүний үйл хэргийг нүдээр харах боломжийг Бурхан хүнд олон удаа олгодог. Тэр хүн төрөлхтөнтэй ярилцах яриагаа хэзээ ч зогсоогоогүй; Тэр хэзээ ч Өөрийгөө хүнээс нууцлаагүй, мөн Тэр Өөрийгөө нуугаагүй. Түүний бодол, Түүний санаа, Түүний үг болон Түүний үйл хэрэг нь бүгд хүн төрөлхтөнд илчлэгдсэн. Тиймээс хүн Бурханыг мэдэхийг хүссээр байгаа цагт тэр бүх төрлийн арга барил, арга замаар дамжуулан Түүнийг ойлгож, мэдэж чадна. Бурхан санаатайгаар түүнээс зайлсхийдэг, Бурхан Өөрийгөө санаатайгаар хүн төрөлхтнөөс нуудаг, Түүнийг ойлгож, мэдэх боломжийг хүнд олгох бодол Бурханд байдаггүй хэмээн хүн яагаад сохроор боддогийн учир шалтгаан нь тэр Бурхан хэн бэ гэдгийг мэддэггүй, мөн Бурханыг ойлгохыг хүсдэггүйд оршино; үүнээс ч илүүгээр тэр Бүтээгчийн бодол, үг эсвэл үйл хэргийг хайхардаггүй... Үнэнийг хэлэхэд, хэрвээ хүн Бүтээгчийн үг эсвэл үйл хэрэг дээр төвлөрч, ойлгохын тулд өөрсдийн зөвхөн чөлөөт цагийг л ашиглаж, Бүтээгчийн бодол болон Түүний зүрх сэтгэлийн дуу хоолойнд бага зэргийн анхаарал хандуулах л юм бол, Бүтээгчийн дуу хоолой, үг, үйл хэрэг нь илэрхий, ойлгомжтой гэдгийг ухаарах нь тэдний хувьд хэцүү биш байх болно. Үүний адилаар, Бүтээгч хүмүүсийн дунд цаг үргэлжид байдаг, Тэр үргэлж хүнтэй болон бүхий л бүтээлтэй ярилцаж байдаг, мөн Тэр өдөр бүр шинэ үйл хэргийг хэрэгжүүлж байдаг гэдгийг ухаарахад бага зэргийн л хичээл чармайлт орох болно. Түүний мөн чанар болон зан чанар нь хүнтэй ярих Түүний ярианд илэрхийлэгддэг; Түүний бодол, санаа нь Түүний үйл хэрэгт бүрэн дүүрэн илчлэгддэг; Тэр цаг үргэлжид хүн төрөлхтөнтэй хамт байж, ажиглаж байдаг. Тэр хүн төрөлхтөн болон бүх бүтээлтэй Өөрийн чимээгүй үгээрээ аяархан ярьдаг: Би орчлон ертөнцийн дээр байдаг ба Би Өөрийн бүтээлийн дунд байдаг. Би харж байгаа; Би хүлээж байгаа; Би та нарын талд... Түүний гар дулаахан бөгөөд хүчтэй; Түүний хөлийн мөр хөнгөн; Түүний дуу хоолой намуухан бөгөөд уянгалаг; Түүний хэлбэр шилжин өөрчлөгдөж, бүх хүн төрөлхтнийг тэвэрч байдаг; Түүний төрх байдал нь үзэсгэлэнтэй бөгөөд эелдэг. Тэр ч хэзээ ч яваагүй, мөн Тэр алга болоогүй. Үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл Тэр хүн төрөлхтний байнгын хамтрагч билээ. Тэр Ниневе хотыг аврах үед, хүн төрөлхтний төлөө Түүний зориулсан анхаарал халамж, онцгой дотно байдал, түүнчлэн хүний төлөөх Түүний жинхэнэ санаа зовинол болон хайр нь бага багаар илэрхийлэгдсэн. Ялангуяа Ехова Бурхан болон Ионагийн хоорондох яриа нь Өөрийн бүтээсэн хүн төрөлхтнийг гэсэн Бүтээгчийн өрөвдөх сэтгэлийг бүр ч илүү ойлгомжтой болгосон. Эдгээр үгсээр дамжуулан та нар хүн төрөлхтний төлөө гэсэн Бурханы чин сэтгэлийн мэдрэмжийн талаар гүн гүнзгий ойлголтыг олж авч чадна...
Ионагийн Номын 4:10-11-д дараах зүйл тэмдэглэгдсэн: “Тэгээд Ехова, ‘Чи өөрөө хөдөлмөрлөж, ургуулаагүй, нэг шөнийн дотор ургаад, мөхдөг ургамлын төлөө харамссан. Тэгэхэд Би, баруун, зүүн гарынхаа хоорондохыг ялгаж салгаж ойлгож чадахгүй зуун хорин мянгаас илүү хүнтэй бас олон малтай их хот Ниневег Би өрөвдөх хэрэггүй гэж үү?’ гэж хэлэв.” Эдгээр нь Ехова Бурханы бодит үг, Тэр болон Ионагийн хооронд болсон яриа юм. Энэ харилцан яриа нь товч байсан ч гэсэн, энэ нь хүн төрөлхтний төлөө гэсэн Бүтээгчийн анхаарал халамжаар бялхаж байсан ба Тэр хүнийг хаях хүсэлгүй байсан. Эдгээр үгс нь Өөрийн бүтээлийнхээ төлөө зүрх сэтгэл дотроо Бурханы баримталдаг жинхэнэ хандлага болоод мэдрэмжийг илэрхийлдэг бөгөөд урьд өмнө нь хүний ховорхон сонсож байсан эдгээр тодорхой үгсээр Бурхан, хүн төрөлхтний төлөөх Өөрийн жинхэнэ санааг өгүүлсэн. Энэ харилцан яриа нь Ниневегийн хүмүүст хандах Бурханы хандлагыг төлөөлдөг–гэхдээ энэ нь ямар хандлага вэ? Энэ нь гэмшлийнх нь өмнө ба дараа Ниневегийн хүмүүст харуулсан Түүний хандлага юм. Бурхан хүн төрөлхтөнд ийм байдлаар ханддаг. Эдгээр үгсээс хүн Түүний бодлыг, түүнчлэн Түүний зан чанарыг олж мэдэж болно.
Бурханы ямар бодлууд эдгээр үгэнд илчлэгдсэн бэ? Анхааралтай унших нь, Тэр "өрөвдөх" гэсэн үгийг ашигласан гэдгийг даруй үзүүлдэг; энэ үгийг ашигласан нь, хүн төрөлхтөнд хандах Бурханы жинхэнэ хандлагыг харуулдаг.
Утга зүйн өнцгөөс, хүн "өрөвдөх" гэдэг үгийг өөр өөр байдлаар тайлбарлаж болно; эхлээд хайрлах, хамгаалах, ямар нэг зүйлийг энэрэх; хоёрдугаарт халуун дотноор хайрлах; эцэст нь үүнийг гэмтээхийг хүсэхгүй байх ба ингэж тэвчихгүй байх. Товчхондоо энэ нь эелдэг зөөлөн дотно байдал, хайр, түүнчлэн хэн нэгнийг эсвэл ямар нэг зүйлийг хаяхыг хүсэхгүй байх утга санааг агуулдаг; энэ нь хүнийг гэсэн Бурханы өршөөл энэрэл, хүлээцтэй байдал гэсэн үг юм. Хэдийгээр Бурхан хүмүүсийн дунд түгээмэл яригддаг үгийг ашигласан боловч, энэ үгний хэрэглээ нь Бурханы зүрх сэтгэлийн дуу хоолой болон хүн төрөлхтөнд хандах Түүний хандлагыг ил болгосон...
Ниневе хот Содомд байсантай адил ялзарсан, хорон муу, догшин хэрцгий хүмүүсээр дүүрсэн байсан ч тэдний гэмшил нь, Өөрийн зүрх сэтгэлээ өөрчилж, тэднийг устгахгүй байхаар шийдэхэд Бурханыг хүргэсэн. Бурханы үг болон зааварт үзүүлсэн тэдний хариу үйлдэл нь Содомын иргэдийнхээс шал өөр хандлагыг харуулсан учраас мөн тэд Бурханд үнэнчээр захирагдаж, өөрсдийн нүглийн төлөө үнэнчээр гэмшиж, түүнчлэн бүх зүйлийн дээрх тэдний жинхэнэ, сэтгэл хөдлөм зан авирын улмаас Бурхан Өөрийн үнэн зүрхний өрөвдөх сэтгэлийг дахин нэг удаа харуулж, үүнийг тэдэнд хайрласан. Хүн төрөлхтний төлөөх Бурханы шагнал болон Түүний өрөвдөх сэтгэлийг хэн ч хуулбарлах боломжгүй; хэн ч Бурханы өршөөл энэрэл эсвэл хүлээцтэй байдлыг, мөн хүн төрөлхтний төлөөх Түүний чин сэтгэлийн мэдрэмжийг эзэмшиж чадахгүй. Та нарын агуу эрэгтэй эсвэл эмэгтэй, эсвэл бүр супер хүн гэж үздэг хэн нэгэн чинь хамгийн өндөр цэгээс агуу эрэгтэй, эмэгтэй хүний хувьд ярьж, хүн төрөлхтөнд эсвэл бүтээлд ийм төрлийн мэдэгдэл хийж чадах уу? Хүн төрөлхтний дундаас хэн, хүний амьдрах нөхцлийг гарын алган дээрээ тавьсан мэт мэдэж чадах вэ? Хэн хүн төрөлхтний оршин тогтнолын ачаа болон хариуцлагыг үүрч чадах вэ? Хэн хотын сүйрлийг тунхаглах чадвартай вэ? Хэн хотыг өршөөх чадвартай вэ? Өөрийн бүтээлийг энхрийлэн хайрладаг гэж хэн хэлж чадах вэ? Зөвхөн Бүтээгч! Зөвхөн Бүтээгч л энэ хүн төрөлхтнийг өрөвдөж чадна. Зөвхөн Бүтээгч л энэ хүн төрөлхтөнд хайр энхрийлэл, дотно байдлыг үзүүлж чадна. Зөвхөн Бүтээгч л энэ хүн төрөлхтний төлөө жинхэнэ, эвдэршгүй дотно байдлыг эзэмшиж чадна. Үүний адилаар зөвхөн Бүтээгч л энэ хүн төрөлхтөнд өршөөл энэрэл хайрлаж, Өөрийн бүх бүтээлээ хайрлан энхрийлж чадна. Түүний зүрх сэтгэл хүний үйлдэл бүрд хүчтэй цохилж, өвдөж байдаг: Тэр хүний хорон муу, ялзарсан зүйлд уурлаж, бачимдаж, гуниглаж байдаг; Тэр хүний гэмшил болон итгэлд баярлан хөөрч, уучилж, баясаж байдаг; Түүний бодол, санаа нэг бүр хүн төрөлхтний төлөө оршиж, үүнийг тойрон эргэлдэж байдаг; Тэр юу болох болон түүнд юу байгаа нь бүхэлдээ хүн төрөлхтний төлөө илэрхийлэгддэг; Түүний бүхий л сэтгэл хөдлөл нь хүн төрөлхтний оршин тогтнолтой сүлжилдсэн байдаг. Хүн төрөлхтний төлөө Тэр аялж, яарч тэвдэж байдаг; Тэр Өөрийн амийн хэсэг бүрийг чимээгүйхнээр өгдөг; Тэр Өөрийн амийн минут секунд бүрийг зориулдаг... Тэр Өөрийн амийг хэрхэн өрөвдөхөө хэзээ ч мэдээгүй, гэсэн ч Тэр Өөрийн бүтээсэн хүн төрөлхтнийг үргэлж өрөвдөж, хайрлан энхрийлж байдаг... Тэр Өөрт байгаа бүхнээ энэ хүн төрөлхтөнд өгдөг... Тэр болзолгүйгээр, хариу нэхэлгүйгээр Өөрийн өршөөл энэрэл, хүлээцтэй байдлыг хүртээдэг. Зөвхөн ингэснээр л хүн төрөлхтөн Түүний нүдний өмнө үргэлжлүүлэн амьд үлдэж, Түүний амийн хангалтыг хүлээн авч чадах байсан болохоор л Тэр үүнийг хийсэн; зөвхөн ингэснээр л хүн төрөлхтөн нэг л өдөр Түүний өмнө захирагдаж, Тэр бол хүний оршин тогтнолыг тэжээн тэтгэдэг мөн бүх бүтээлийн амийг хангадаг Нэгэн юм гэдгийг хүлээн зөвшөөрч болох учраас л Тэр үүнийг хийдэг.
Бүтээгч хүн төрөлхтний төлөөх Өөрийн жинхэнэ мэдрэмжийг илэрхийлдэг
Ехова Бурханы болон Ионагийн хоорондох энэ яриа нь гарцаагүй хүн төрөлхтний төлөөх Бүтээгчийн жинхэнэ мэдрэмжүүдийн илэрхийлэл юм. Нэг талаар энэ нь, Түүний дээд эрхэн дор байдаг бүх зүйлсийн тухай Бүтээгчийн ойлголтыг хүмүүст мэдэгддэг; Ехова Бурханы хэлснээр, “Тэгэхэд Би, баруун, зүүн гарынхаа хоорондохыг ялгаж салгаж ойлгож чадахгүй зуун хорин мянгаас илүү хүнтэй бас олон малтай их хот Ниневег Би өрөвдөх хэрэггүй гэж үү?” Өөрөөр хэлбэл, Ниневегийн талаарх Бурханы ойлголт нь өнгөцхөн ойлголтоос хамаагүй өөр байсан. Тэр зөвхөн хотын доторх амьд зүйлсийн (хүмүүс болон амьтдыг оролцуулаад) тоог мэдээд зогсохгүй Тэр мөн хэчнээн хүн баруун, зүүн гараа ялгаж мэдэхгүй байгааг–өөрөөр хэлбэл, хэчнээн хүүхэд, залуучууд байгааг мэдэж байсан. Энэ нь хүн төрөлхтний талаарх Бурханы гайхалтай ойлголтын бодит баталгаа юм. Нөгөө талаар энэ яриа нь, хүн төрөлхтөнд хандах Бүтээгчийн хандлагын талаар, өөрөөр хэлбэл Бүтээгчийн зүрх сэтгэлд хүн төрөлхтний эзлэх жингийн талаар хүмүүст мэдэгддэг. Энэ нь Ехова Бурханы хэлсэнчлэн: “Чи өөрөө хөдөлмөрлөж, ургуулаагүй, нэг шөнийн дотор ургаад, мөхдөг ургамлын төлөө харамссан. Тэгэхэд... их хот Ниневег Би хэлтрүүлэх хэрэггүй гэж үү?” Эдгээр нь Ионаг буруушаасан Ехова Бурханы үг боловч тэдгээр нь бүгд үнэн юм.
Хэдийгээр Ниневегийн хүмүүст Ехова Бурханы үгийг тунхаглахыг Ионад даалгасан ч тэр Ехова Бурханы цаад санааг ойлгоогүй, мөн тэр уг хотын хүмүүсийн төлөөх Түүний санаа зовинол болон хүлээлтийг ойлгоогүй. Энэ зэмлэлээр Бурхан, хүн төрөлхтөн бол Түүний гараар бий болсон бүтээл ба Бурхан хүн нэг бүрийн төлөө уйгагүй хичээл чармайлт гаргасан гэдгийг түүнд хэлэхийг хүссэн; хүн бүхэн Бурханы итгэл найдварыг тээдэг; хүн бүхэн Бурханы амийн хангамжийг эдэлсэн; хүн бүрийн төлөө Бурхан уйгагүй төлөөс төлсөн. Энэ зэмлэл нь мөн, Иона эрэндийн бутыг хайрлан энхрийлж байсантай адилаар Өөрийн гараар хийгдсэн ажил болох хүн төрөлхтнийг Бурхан хайрлан энхрийлсэн гэдгийг Ионад хэлсэн. Бурхан ямар ч байсан, эцсийн боломжит мөчийг хүртэл тэднийг тийм ч амархан орхихгүй; цаашлаад хотын дотор маш олон хүүхдүүд, гэмгүй мал амьтад байсан. Өөрсдийн баруун, зүүн гараа ялгаж ч чадахгүй Бурханы бүтээлийн эдгээр залуу, мэдлэггүй зүйлстэй харьцахдаа Бурхан тэдний амийг тасалж, тэдний үр дүнг тийм яаруу байдлаар тодорхойлж бүр ч чадахгүй байсан юм. Бурхан тэднийг өсөж том болохыг харахыг эрмэлзсэн; Тэр тэднийг хөгшид шигээ замаар алхахгүй, Ехова Бурханы анхааруулгыг дахин сонсохгүй бөгөөд тэд Ниневегийн өнгөрсөн үеийг нүдээрээ гэрчлэх болно гэж найдсан. Үүнээс ч илүүтэйгээр Бурхан гэмшсэнийх нь дараа Ниневег харж, гэмшлийнх нь дараах Ниневегийн ирээдүйг харж, бүр илүү чухал нь Ниневе Бурханы өршөөл энэрэл дор дахин нэгэнтээ амьдрахыг харахыг хүссэн. Тиймээс Бурханы нүдээр, өөрсдийн баруун, зүүн гараа ялгаж мэдэхгүй тэдгээр бүтээгдсэн хүн нь Ниневегийн ирээдүй байв. Тэд Ехова Бурханы удирдамж дор Ниневегийн өнгөрсөн болон ирээдүйг нүдээр гэрчлэх чухал үүргийг мөрөндөө үүрэхийн адилаар Ниневегийн жигшүүрт өнгөрсөн үеийг мөрөндөө үүрэх байсан. Өөрийн жинхэнэ мэдрэмжийн энэхүү тунхаглалаар Ехова Бурхан, Бүтээгчийн өршөөл энэрлийг хүн төрөлхтөнд бүхэлд нь харуулсан. Энэ нь, “Бүтээгчийн өршөөл энэрэл” бол хоосон үг биш, мөн хуурамч амлалт биш гэдгийг хүн төрөлхтөнд харуулсан; үүнд тодорхой зарчим, арга барил, зорилго байдаг. Тэр бол жинхэнэ, бодит бөгөөд ямар ч худал хуурмаг эсвэл хуурамч төрх ашигладаггүй ба үүнтэй адил байдлаар Түүний өршөөл энэрэл нь бүх цаг хугацаа, эрин үед хүн төрөлхтөнд эцэс төгсгөлгүйгээр хайрлагддаг. Гэсэн хэдий ч энэ өдрийг хүртэл Бүтээгчийн Ионатай ярилцсан зүйл нь, Тэр яагаад хүн төрөлхтөнд өршөөл энэрэл үзүүлдэг, Тэр хэрхэн хүн төрөлхтөнд өршөөл энэрэл үзүүлдэг, Тэр хүн төрөлхтөнд хэр хүлээцтэй байдаг болон хүн төрөлхтний төлөөх Түүний жинхэнэ мэдрэмжийн талаарх цорын ганц, онцгойлон хэлсэн зүйл юм. Ехова Бурханы товч яриа нь, хүн төрөлхтний төлөөх Түүний бодлыг бүрэн илэрхийлдэг; энэ нь хүн төрөлхтөнд хандах Түүний зүрх сэтгэлийн хандлагын жинхэнэ илэрхийлэл бөгөөд энэ нь мөн хүн төрөлхтөнд хайрласан Түүний өргөн дэлгэр өршөөл энэрлийн бодит баталгаа юм. Түүний өршөөл энэрэл нь зөвхөн ахмад үеийнхэнд хайрлагдаагүй; энэ нь мөн үргэлж үеэс үед ийм байсан шигээ, залуу үеийнхэнд ч мөн өгөгдсөн юм. Хэдийгээр Бурханы уур хилэн хүн төрөлхтний тодорхой эрин үед, тодорхой өнцөг буланд дандаа бууж ирдэг боловч Бурханы өршөөл энэрэл хэзээ ч зогсоогүй. Өөрийн өршөөл энэрлийн хамтаар Тэр Өөрийн бүтээлийн нэг үеэс нөгөө үеийг удирдан, хөтөлж, нэг үеэс нөгөө үеийг тэжээн тэтгэдэг, учир нь хүн төрөлхтөнд хандах Түүний жинхэнэ мэдрэмж нь хэзээ ч өөрчлөгдөхгүй билээ. Ехова Бурханы хэлсэнчлэн: “Тэгвэл Би ... Ниневег өрөвдөх хэрэггүй гэж үү?” Тэр үргэлж Өөрийн бүтээлийг энхрийлэн хайрласаар ирсэн. Энэ бол Бүтээгчийн зөвт зан чанарын өршөөл энэрэл бөгөөд энэ нь мөн Бүтээгчийн цэвэр ариун цорын ганц чанар юм!
(III) Таван төрлийн хүмүүс
Бурханы зөвт зан чанарын тухай нөхөрлөлийг Би энэ хүрээд түр зуур орхиё. Дараа нь Би Бурханы дагагчдыг, тэдний Бурханыг ойлгох ойлголт болон Түүний зөвт зан чанарын талаарх ойлголт, дадлага туршлагаас нь хамаарч хэд хэдэн төрөл болгон ангилах болно, ингэснээр чи одоогоор өөрийн хамаарагдаж байгаа үе шат болон түүнчлэн өөрийн одоогийн биеийн хэмжээг мэдэж авах юм. Бурханы талаарх тэдний мэдлэг болон Түүний зөвт зан чанарын тухай тэдний ойлголтоос нь хамаарч хүмүүсийн удирддаг өөр өөр үе шатууд болон сүнсний өндрийг ерөнхийд нь таван төрөлд хувааж болно. Энэ сэдэв нь цорын ганц Бурханыг болон Түүний зөвт зан чанарыг мэдэхийн үндсэн дээр өгүүлэгдсэн; тиймээс дараах агуулгыг уншингаа чи Бурханы цорын ганц чанар болон Түүний зөвт зан чанарын талаар хэр их ойлголт, мэдлэгтэй вэ гэдгээ мэдэхээр анхааралтай оролдох ёстой ба дараа нь чи үнэхээр ямар үе шатанд хамаарч байгаагаа, чиний биеийн хэмжээ үнэхээр хэр том болохыг, чи үнэхээр ямар төрлийн хүн болохоо тунгаан бодоход үүнийг ашигла.
Эхний төрлийг "өлгийтэй хүүхдийн" үе шат гэж хэлж болно.
Өлгийтэй хүүхэд гэж юу вэ? Өлгийтэй хүүхэд гэдэг нь энэ дэлхий дээр дөнгөж төрсөн нярай, нялх хүүхэд юм. Энэ үед хүмүүс хамгийн жижигхэн бөгөөд хамгийн нялх байдаг.
Энэ үе шатны хүмүүс Бурханд итгэх явдлын талаар үндсэндээ ямар ч мэдлэггүй эсвэл ухамсаргүй байдаг. Тэд бүх зүйлсийн тухайд будилдаг бөгөөд мэдлэггүй байдаг. Эдгээр хүмүүс Бурханд маш удаан хугацаанд эсвэл ердөө тийм ч урт биш хугацаанд итгэсэн байж болно, гэхдээ тэдний будилсан, мэдлэггүй байдал болон тэдний жинхэнэ биеийн хэмжээ нь тэднийг өлгийтэй хүүхдийн үе шатанд байрлуулдаг. Өлгийтэй хүүхдийн нөхцөл байдлын нарийн зөв тодорхойлолт нь ийм байдаг: Ийм төрлийн хүн Бурханд хэчнээн удаан итгэсэн нь хамаагүй, тэр үргэлж мунхаг, төөрөлдсөн, тэнэгдүү байх болно; тэр яагаад Бурханд итгэдгээ мэддэггүй, мөн тэр Бурхан хэн болохыг эсвэл хэн Бурхан бэ гэдгийг мэддэггүй. Хэдийгээр Тэр Бурханыг дагадаг ч түүний зүрх сэтгэлд Бурханы талаар зөв тодорхойлолт байдаггүй бөгөөд түүний дагадаг нэгэн нь Бурхан мөн эсэхийг, тэр ч бүү хэл тэр үнэхээр Бурханд итгэж, Түүнийг дагах ёстой эсэхээ ч шийдэж чаддаггүй. Ийм төрлийн хүний жинхэнэ нөхцөл байдал нь энэ юм. Эдгээр хүмүүсийн бодол нь будилаантай байдаг ба энгийнээр хэлбэл, тэдний итгэл нь төөрөлдөж будилсан байдаг. Тэд үргэлж будилаан самуурлын болон хоосон байдалд оршдог; мунхаг байдал, төөрөгдөл болон цагаан цайлган байдал нь тэдний нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэдэг. Тэд Бурханы оршин тогтнолыг хэзээ ч хараагүй эсвэл мэдрээгүй, тиймээс Бурханыг мэдэх талаар тэдэнтэй ярих нь тэднээр дүрс үсгээр бичигдсэн ном уншуулахтай яг адилхан нэмэртэй; тэд үүнийг хэзээ ч ойлгохгүй мөн хүлээн зөвшөөрөхгүй. Тэдний хувьд, Бурханыг мэдэх нь уран зөгнөлийн түүх сонсохтой адил. Тэдний бодол будилаантай байж болох ч тэд үнэндээ Бурханыг мэдэх нь цаг хугацаа, хичээл чармайлтын гарз гэж бат итгэдэг. Энэ бол эхний төрлийн хүн: өлгийтэй хүүхэд юм.
Хоёр дахь төрөл нь "хөхүүл хүүхдийн" үе шат юм.
Өлгийтэй хүүхэдтэй харьцуулахад ийм төрлийн хүмүүс зарим нэг ахиц дэвшил хийсэн байдаг. Харамсалтай нь, тэд Бурханы талаар мөн л ямар ч ойлголтгүй байдаг. Тэд Бурханы талаарх тодорхой ойлголт, мэдлэг ухаанаар мөн л дутмаг байдаг бөгөөд яагаад Бурханд итгэх ёстой тухайгаа тийм ч сайн мэддэггүй боловч тэдний зүрх сэтгэлд өөрсдийн гэсэн зорилго, тодорхой санаа байдаг. Бурханд итгэх нь зөв эсэх талаар тэд санаагаа зовоодоггүй. Бурханд итгэх итгэлээр дамжуулан тэдний эрж хайдаг зорилго, эрмэлзэл нь Түүний нигүүлслийг эдлэх, баяр хөөртэй, амар тайван байх, тав тухтай амьдралаар амьдрах, Бурханы халамж, хамгаалалтыг авч, Бурханы ерөөлийн дор амьдрах явдал байдаг. Тэд Бурханыг мэддэг өөрсдийн түвшиндээ санаа зовдоггүй; Бурханыг ойлгохоор эрж хайх ямар ч хүсэл тэдэнд байдаггүй, мөн тэд Бурхан юу хийж байгаа эсвэл Тэр юу хийхийг хүсэж байгаа талаар санаа зовдоггүй. Тэд зөвхөн Түүний нигүүлслийг эдэлж, Түүнээс илүү их ерөөл хүлээн авахыг л сохроор эрж хайдаг; тэд өнөөгийн эрин үед зуу дахин ихийг, дараагийн эрин үед мөнхийн амийг хүлээн авахыг зорьдог. Тэдний бодол, зарцуулалт, зориулалт, түүнчлэн тэдний зовлон шаналал бүгд адилхан зорилготой: Бурханы нигүүлсэл болон ерөөлийг хүртэх. Тэд өөр юуны ч талаар санаа зовдоггүй. Энэ төрлийн хүмүүс, Бурхан тэднийг аюулгүй байлгаж, Өөрийн нигүүлслийг тэдэнд хайрлаж чадна гэдэгт л зөвхөн итгэдэг. Тэд Бурхан яагаад хүнийг аврахыг хүсдэг эсвэл Өөрийн үг болон ажлаараа Бурханы олж авахыг хүсэж байгаа үр дүнгийн талаар сонирхдоггүй ба тийм ч тодорхой мэддэггүй гэж хэлж болно. Тэд Бурханы мөн чанар болон зөвт зан чанарыг мэдэхийн тулд хэзээ ч хичээл чармайлт гаргаж байгаагүй, мөн тэд үүнийг хийхийн тулд сонирхлоо дайчилдаггүй. Тэдэнд, эдгээр зүйлсэд анхаарлаа хандуулмаар санагддаггүй, мөн тэдгээрийг мэдэхийг ч хүсдэггүй. Тэд Бурханы ажил, хүнд тавих Бурханы шаардлага, Бурханы хүсэл эсвэл Бурхантай холбоотой өөр юуны ч талаар асуухыг хүсдэггүй; мөн тэд эдгээр зүйлсийн талаар асуухад төвөгшөөдөггүй. Учир нь, эдгээр зүйлс нь Бурханы нигүүлслийг эдлэхтэй холбоогүй гэж тэд итгэдэг; тэдэнд нигүүлсэл хайрлаж, тэдний хувийн ашиг сонирхолтой хамаатай байдаг Бурханыг л тэд зөвхөн анхаардаг. Тэд өөр ямар ч зүйлийг сонирхдоггүй ба иймээс тэд хэчнээн олон жил Бурханд итгэснээс үл хамааран үнэний бодит байдал руу орж чадахгүй. Тэднийг байнга усалж, тэжээх хэн нэгэн байхгүй бол тэдний хувьд Бурханд итгэх итгэлийн замаа үргэлжлүүлэх нь хэцүү. Хэрвээ тэд өмнөх баяр хөөр, амар амгаланг эдэлж эсвэл Бурханы нигүүлслийг эдэлж чадахгүй бол тэд замаасаа буцах нилээд магадлалтай. Энэ бол хоёр дахь төрлийн хүн: хөхүүл хүүхдийн үе шатанд оршдог хүн юм.
Гурав дахь төрөл нь хөхнөөс гарч буй хүүхдийн үе шат–жаахан хүүхдийн үе шат юм.
Энэ бүлгийн хүмүүс зарим тодорхой мэдлэг ойлголттой байдаг. Бурханы нигүүлслийг эдэлнэ гэдэг нь тэд өөрсдөө жинхэнэ дадлага туршлагатай гэсэн үг биш гэдгийг эдгээр хүмүүс мэддэг; хэрвээ тэд баяр баясгалан, амар тайвныг эрж хайхаас, нигүүлслийг эрж хайхаас хэзээ ч залхахгүй бол эсвэл хэрвээ тэд Бурханы нигүүлслийг эдлэх өөрсдийн дадлага туршлагаа хуваалцсанаар эсвэл тэдэнд хайрласан Бурханы ерөөлийг магтан алдаршуулснаар гэрчлэл хийж чадаж байвал, эдгээр зүйлс нь тэд амийг эзэмшдэг гэсэн утгатай биш мөн тэд үнэний бодтойг эзэмшдэг гэсэн үг биш гэдгийг тэд мэддэг. Өөрсдийн ухамсраасаа эхлээд, тэднийг зөвхөн Бурханы нигүүлсэл дагалдах болно гэсэн цадиггүй найдварыг тээхээ зогсоодог; үүний оронд Бурханы нигүүлслийг эдлэхийн зэрэгцээ тэд Бурханы төлөө ямар нэг зүйл хийхийг хүсдэг; тэд өөрсдийн үүргээ биелүүлж, бага зэргийн зовлон бэрхшээл, зүдгүүрийг туулж, тодорхой түвшинд Бурхантай хамтран ажиллахад бэлэн байдаг. Гэсэн хэдий ч, Бурханд итгэх тэдний итгэлийн эрэл хайгуул нь хэтэрхий их хольцтой учраас, тэдний өвөрлөдөг хувийн санаа болон хүсэл хэтэрхий хүчтэй байдаг учраас, тэдний зан чанар хэтэрхий ойворгоноор биеэ тоосон байдаг учраас, тэдний хувьд Бурханы хүслийг ханамжуулж эсвэл Бурханд үнэнч байх нь маш хэцүү юм; тиймээс тэд ихэвчлэн өөрсдийн хувийн хүслийг биелүүлж эсвэл Бурханд өгсөн өөрсдийн амлалтаа биелүүлж чаддаггүй. Ихэнх тохиолдолд тэд зөрчилдөөнтэй байдалд орсноо анзаардаг: Тэд Бурханыг хамгийн боломжит түвшинд нь хүртэл ханамжуулахыг маш их хүсдэг, гэсэн ч тэд Түүнийг эсэргүүцэхийн тулд өөрсдийн бүх хүчийг ашигладаг; тэд ихэвчлэн Бурханд тангараг өргөдөг боловч өөрсдийн андгайнаас амархан зайлсхийдэг. Тэгээд тэд бүр ч ихээр өөр зөрчилдөөнтэй байдалд ордог: Тэд чин сэтгэлээсээ итгэдэг боловч Бурханыг болон Түүнээс ирдэг бүхнийг үгүйсгэдэг; Бурхан тэднийг гэгээрүүлж, тэднийг чиглүүлж, тэднийг тэтгэж, тэдэнд туслах болно гэж тэд ихэд найддаг, гэсэн ч тэд өөрсдийн гарах гарцыг хайсаар байдаг. Тэд Бурханыг ойлгож мэдэхийг хүсдэг ч Түүнтэй ойр байх дургүй байдаг. Үүний оронд тэд үргэлж Бурханаас зайлсхийдэг; тэдний зүрх сэтгэл Түүнд хаалттай байдаг. Бурханы үг болон үнэний үгчилсэн утга учрын талаар өнгөц ойлголт болон дадлага туршлагатай мөн Бурхан болон үнэний талаар өнгөц ойлголттой байдаг ч дотоод ухамсартаа тэд Бурхан нь үнэн эсэхийг баталж эсвэл тодорхойлж чаддаггүй; Бурхан үнэхээр зөвт эсэхийг тэд баталж чаддаггүй; мөн тэд Бурханы зан чанар болон мөн чанарын бодит байдлыг, тэр ч байтугай Түүний жинхэнэ оршин тогтнолыг тодорхойлж чаддаггүй. Бурханд итгэх тэдний итгэл нь үргэлж эргэлзээ болон үл ойлголцлыг агуулдаг ба энэ нь мөн төсөөлөл ба үзлийг агуулдаг. Бурханы нигүүлслийг эдлэнгээ тэд мөн өөрсдийн итгэлээ баяжуулж, Бурханд итгэх итгэлийн дадлага туршлагаа ихэсгэж, Бурханд итгэх тухай өөрсдийн ойлголтоо баталж, өөрсдийн бий болгосон амьдралын замаар алхаж, хүн төрөлхтний төлөө зөв шударга үйл хэргийг гүйцэтгэх ихэрхүү зангаа хангахын тулд өөрсдийн боломжийн үнэн гэж итгэдэг зүйлсийн заримыг дурамжханаар мэдэрч, дадлагажуулдаг. Үүний зэрэгцээ тэд мөн ерөөл хүртэх өөрсдийн хүслээ биелүүлэхийн тулд, хүн төрөлхтний илүү агуу ерөөлийг хүртэхээр мөрийцөхийн тулд, асар хүчтэй хүсэл тэмүүлэл болон Бурханыг олж авах хүртлээ амрахгүй байх насан туршийн хүслээ биелүүлэхийн тулд эдгээр зүйлсийг хийдэг. Эдгээр хүмүүс Бурханы гэгээрлийг олж авч чадах нь ховор, учир нь ерөөл хүртэх тэдний хүсэл болон тэдний санаархал нь тэдний хувьд хэтэрхий чухал юм. Тэд үүнийгээ хаях ямар ч хүсэлгүй байдаг ба хаяж ч тэвчдэггүй. Ерөөл хүртэх хүсэлгүйгээр, Бурханыг олж авах хүртлээ амрахгүй байх удаан-нандигнасан хүсэл эрмэлзэлгүйгээр Бурханд итгэх зориг тэмүүлэлээ алдах болно гэдгээс тэд айдаг. Тиймээс тэд бодит байдалтай нүүр тулахыг хүсдэггүй. Тэд Бурханыг мэдэх сэдвийг хөндөх нь байтугай Бурханы үгтэй эсвэл Бурханы ажилтай тулгарахыг хүсдэггүй. Учир нь Бурхан, Түүний мөн чанар болон Түүний зөвт зан чанар тэдний төсөөллийг орломогц тэдний мөрөөдөл замхрах болно; тэдний ариун итгэл гэж нэрлэдэг зүйл болон олон жилийн шаргуу ажлаар дамжуулан хуримтлагдсан “гавъяа” нь алга болж, талаар өнгөрөх болно; тэдний олон жилийн турш хөлс цусаа урсган байж эзэлсэн “газар нутаг” нь мөхлийн ирмэгт очих болно. Тэдний олон жилийн шаргуу ажил, хичээл чармайлт нь хий дэмий болж, тэд дахин хоосноос эхлэх ёстой болно гэдгийг энэ нь илэрхийлдэг. Энэ нь тэдний хувьд өөрсдийн зүрх сэтгэлдээ тээх хамгийн хэцүү шаналал бөгөөд энэ нь тэдний харахыг хүсдэггүй үр дүн юм; тиймээс тэд үргэлж ийм мухардлаар хүрээлэгдэж, эргэж буцахаас татгалзаж байдаг. Энэ бол гурав дахь төрлийн хүн: хөхнөөсөө гарч байгаа хүүхдийн үе шатанд оршдог хүн юм.
Дээр дүрсэлсэн гурван төрлийн хүмүүс нь–өөрөөр хэлбэл энэ гурван үе шатанд оршдог хүмүүс нь–Бурханы ялгамж чанар, байр суурь эсвэл Түүний зөвт зан чанарт итгэх жинхэнэ итгэлтэй байдаггүй, мөн тэдэнд эдгээр зүйлсийн талаар ямар нэгэн тодорхой, ойлгомжтой мэдлэг эсвэл баталгаа байдаггүй. Тиймээс энэ гурван төрлийн хүмүүсийн хувьд үнэний бодит байдал руу орох нь маш хэцүү байдаг бөгөөд тэдний хувьд Бурханы өршөөл энэрэл, гэгээрэл эсвэл гэрэлтүүлгийг хүлээн авах нь мөн хэцүү байдаг, учир нь тэдний Бурханд итгэдэг байдал болон тэдний Бурханд хандах андуу ташаа хандлага нь Түүнийг тэдний зүрх сэтгэл дотор ажлаа гүйцэтгэх боломжгүй болгодог. Бурханы талаарх тэдний эргэлзээ, эндүүрэл, төсөөлөл нь тэдний итгэл болон Бурханы тухай мэдлэгээс хэтэрдэг. Эдгээр нь тун аюултай төрлийн хүмүүс, түүнчлэн маш аюултай гурван үе шат юм. Хүн Бурхан, Бурханы мөн чанар, Бурханы ялгамж чанар, Бурхан үнэн эсэх тухай асуудал болон Түүний оршин тогтнолын бодит байдалд эргэлзсэн хандлагатай байж эдгээр зүйлсийн талаар итгэлтэй байж чадахгүй байх үедээ Бурханаас ирсэн юм бүхнийг хүн хэрхэн хүлээн зөвшөөрөх юм бэ? Бурхан бол үнэн, зам, амь гэсэн баримтыг хүн хэрхэн хүлээн зөвшөөрөх юм бэ? Хүн Бурханы гэсгээлт, шүүлтийг хэрхэн хүлээн зөвшөөрөх вэ? Хүн Бурханы авралыг хэрхэн хүлээн зөвшөөрч чадах вэ? Ийм төрлийн хүн Бурханы жинхэнэ удирдамж болон хангамжийг хэрхэн олж авч чадах вэ? Энэ гурван үе шатанд байдаг хүмүүс Бурханыг эсэргүүцэж, Бурханыг шүүж, Бурханыг доромжилж эсвэл Бурханаас хэдийд ч урваж чадна. Тэд хэдийд ч зөв замыг орхиж, Бурханыг хаяж чадна. Энэ гурван үе шатан дахь хүмүүс шийдвэрлэх үедээ оршдог гэж хэлж болно, учир нь тэд Бурханд итгэх зөв замдаа ороогүй байгаа билээ.
Дөрөв дэх төрөл нь торниж байгаа хүүхэд; өөрөөр хэлбэл хүүхэд нас.
Хүн хөхнөөсөө гарсны дараа–өөрөөр хэлбэл, тэд асар их хэмжээний нигүүлслийг эдэлснийхээ дараа хүн Бурханд итгэх нь юу гэсэн үг болохыг судалж, хүн яагаад амьдардаг, хүн хэрхэн амьдрах ёстой, мөн Бурхан Өөрийн ажлыг яагаад хүн дээр гүйцэтгэдэг гэх мэтийн өөр өөр асуултуудыг ойлгохыг хүсдэг. Эдгээр тодорхой бус бодлууд болон төөрөлдсөн үзэл тэдний дотор бий болж, тэдний дотор орших үед тэд усалгааг тасралтгүй хүлээн авдаг бөгөөд мөн түүнчлэн өөрсдийн үүргийг биелүүлэх чадвартай байдаг. Энэ хугацаанд Бурханы оршин тогтнолын үнэний тухайд тэдэнд цаашид ямар ч эргэлзээ байхгүй байх ба тэд Бурханд итгэх нь юу гэсэн үг болох талаар нарийн зөв ойлголттой байдаг. Энэ суурин дээрээ тэд Бурханы талаар алгуур мэдлэгтэй болох ба тэд Бурханы зан чанар, мөн чанарын тухай өөрсдийн тодорхой бус бодол болон төөрөлдсөн үзэлдээ зарим нэг хариултыг аажмаар олж авдаг. Тэдний зан чанар болон Бурханы талаарх мэдлэгийн өөрчлөлтийн тухайд гэвэл, энэ үе шатанд байгаа хүмүүс зөв зам руу алхан орж, шилжилтийн үед орж эхэлдэг. Энэ үе шатанд л хүмүүс амьтай болж эхэлдэг юм. Амийг эзэмшиж байгаагийн тодорхой шинж тэмдэг нь, хүмүүсийн зүрх сэтгэлд байдаг Бурханыг мэдэхтэй холбоотой олон янзын асуултуудыг–үл ойлголцол, төсөөлөл, үзэл болон Бурханы талаарх бүдэг бадаг тодорхойлолтыг–аажмаар шийдвэрлэх явдал, тэд Бурханы оршин тогтнолын бодит байдалд итгэж, мэдээд зогсохгүй мөн өөрсдийн зүрх сэтгэл дэх Бурханы талаар ойлгомжтой тодорхойлолт болон чиг баримжаатай байх явдал, Бурханыг үнэхээр дагах нь тэдний тодорхойгүй итгэлийг орлох явдал юм. Энэ үе шатанд хүмүүс Бурханд хандах өөрсдийн эндүүрлийг болон өөрсдийн андуу ташаа эрэл хайгуул, итгэлийн замыг аажмаар мэдэж авдаг. Тэд үнэнийг хүсэж, Бурханы шүүлт, цээрлүүлэлт, сахилга батыг мэдрэхийг хүсэж, өөрсдийн зан чанарын өөрчлөлтийг хүсэж эхэлдэг. Энэ үе шатанд тэд Бурханы талаарх бүх төрлийн үзэл болон төсөөллөө аажмаар хаядаг; үүний зэрэгцээ тэд Бурханы тухай өөрсдийн буруу мэдлэгээ өөрчилж, залруулан, Бурханы талаарх зарим нэгэн зөв үндсэн мэдлэгийг олж авдаг. Хэдийгээр энэ үе шатны хүмүүсийн эзэмшдэг мэдлэгийн зарим хэсэг нь тийм ч тодорхой эсвэл үнэн зөв биш боловч, тэд ядаж өөрсдийн үзэл, андуу ташаа мэдлэг болон Бурханы талаарх буруу ойлголтуудаа аажмаар орхиж эхэлдэг; тэд Бурханы тухай өөрсдийн үзэл болон төсөөллүүдийг цаашид хадгалдаггүй. Тэд хэрхэн хаяхыг–мэдлэгээс үүссэн, Сатанаас ирсэн тэдний үзэлд байдаг зүйлсийг хэрхэн хаяхыг сурч эхэлдэг; тэд зөв, эерэг зүйлд, Бурханы үгнээс ирсэн зүйлд хүртэл захирагдаж, үнэнд нийцүүлэхэд бэлэн болж эхэлдэг. Тэд мөн Бурханы үгийг мэдэрч, Түүний үгийг биечлэн мэдэж, хэрэгжүүлж, Түүний үгийг өөрсдийн үйлдлийн зарчим, өөрсдийн зан чанараа өөрчлөх үндэс болгон хүлээн зөвшөөрөхөөр оролдож эхэлдэг. Энэ хугацаанд хүмүүс Бурханы шүүлт болон гэсгээлтийг өөрийн эрхгүй хүлээн зөвшөөрч, Бурханы үгийг өөрсдийн амь хэмээн өөрийн эрхгүй хүлээн зөвшөөрдөг. Тэд Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн зөвшөөрч, Бурханы үгийг хүлээн зөвшөөрөх зуураа, зүрх сэтгэл дотроо тэдний итгэдэг Бурхан нь үнэхээр оршин байдаг гэдгийг улам бүр мэддэг болж, мэдэрч чаддаг. Бурханы үг, өөрсдийн дадлага туршлага болон өөрсдийн амьдралаас тэд, Бурхан үргэлж хүний хувь заяаг удирдаж, хүнийг хөтөлж, хүнийг хангаж байсан гэдгийг улам бүр мэдэрдэг. Бурхантай холбоотой байснаараа дамжуулан тэд Бурханы оршин тогтнолыг аажмаар баталдаг. Тиймээс үүнийг ухаарахаасаа өмнө тэд дотоод ухамсраараа аль хэдийн Бурханы ажлыг зөвшөөрч, үүнд бат итгэж, Бурханы үгийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Хүмүүс Бурханы үгийг хүлээн зөвшөөрч, Бурханы ажлыг хүлээн зөвшөөрмөгцөө өөрсдийгөө улам бүр үгүйсгэж, өөрсдийн үзлийг үгүйсгэж, өөрсдийн мэдлэгээ үгүйсгэж, өөрсдийн төсөөллөө үгүйсгэдэг бөгөөд мөн үүний зэрэгцээ үнэн юу болохыг болон Бурханы хүсэл юу болохыг улам бүр эрж хайдаг. Хөгжлийн энэ үед, Бурханы талаарх хүмүүсийн мэдлэг нь нилээд өнгөц байдаг–тэд үг ашиглан энэ мэдлэгийг тодорхой боловсруулах чадваргүй байдаг бас тэд үүнийг тусгайлан боловсруулж чаддаггүй–ба тэдэнд зөвхөн ухаж ойлгосон ойлголт л байдаг; гэсэн хэдий ч өмнөх гурван үе шаттай жишиж үзэх үед энэ үед байгаа хүмүүсийн боловсорч гүйцээгүй амьдрал нь Бурханы үгийн усалгаа болон хангалтыг хэдийнээ хүлээн авсан байдаг бөгөөд аль хэдийн нахиалж эхэлсэн байдаг. Энэ нь газарт суулгасан үртэй адилхан; чийг болон шим тэжээл хүртсэнийхээ дараа энэ нь хөрснөөс цухуйдаг; үүний нахиалж байгаа нь шинэ амьтөрснийг илэрхийлдэг. Энэ шинэ амийн төрөлт нь амийн шинж тэмдгийг хальт ажиглах боломжийг хүнд олгодог. Ингэснээр амь байгаа цагт хүмүүс өсөх болно. Тиймээс Бурханд итгэх зөв замд аажмаар орж, өөрсдийн үзлээ хаяж, Бурханы удирдамжийг хүлээн авах–эдгээр суурин дээр хүмүүсийн амь алхам алхмаар гарцаагүй өсөх болно. Ямар үндсэн дээр энэ өсөлтийг хэмжих вэ? Энэ нь тэдний Бурханы үгийн дадлага туршлага болон Бурханы зөвт зан чанарын тухай жинхэнэ ойлголтын дагуу хэмжигддэг. Хэдийгээр, энэ өсөлтийн үедээ Бурхан болон Түүний мөн чанарын талаарх мэдлэгээ үнэн зөв илэрхийлэхийн тулд өөрсдийн үгийг ашиглах нь тэдэнд маш хэцүү санагддаг боловч энэ бүлэг хүмүүс Бурханы нигүүлслийг эдэлснээр дамжуулан тав тухыг эрж хайж эсвэл Бурханд итгэх итгэлийнхээ цаагуур Түүний нигүүлслийг хүртэх өөрсдийн зорилгыг эрж хайхыг цаашид аяндаа хүсдэггүй. Үүний оронд тэд Бурханы үгээр амьдрахыг зорьж, Бурханы авралын субъект болоход бэлэн байдаг. Нэмж хэлэхэд, тэд итгэл үнэмшилтэй байдаг бөгөөд Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн авахад бэлэн байдаг. Энэ бол өсөлтийн үе шатанд байгаа хүний тэмдэг юм.
Хэдийгээр энэ шатны хүмүүст Бурханы зөвт зан чанарын талаар зарим нэг мэдлэг байдаг ч, энэ мэдлэг нь маш бүрхэг, тодорхойгүй байдаг. Тэд үүнийг тодорхой боловсруулж чадахгүй ч дотоод талаараа ямар нэг зүйлийг аль хэдийн олж авсан мэт тэдэнд санагддаг, учир нь тэд Бурханы шүүлт, гэсгээлтээр дамжуулан Бурханы зөвт зан чанарын тухай зарим мэдлэг, ойлголтыг олж авсан билээ; гэсэн хэдий ч энэ нь бүгд өнгөц төдий бөгөөд энэ нь мөн л анхан шатан дээрээ байдаг. Энэ бүлэг хүмүүст Бурханы нигүүлсэлд хандах тодорхой үзэл бодол байдаг. Энэ үзэл бодол нь тэдний зорьдог зорилго болон зорилгоо хөөх арга барилын өөрчлөлтөөр илэрхийлэгддэг. Хэрвээ тэд үнэнийг эрж хайхгүй хэвээр байвал, хэрвээ тэд бодит байдалд орохыг эрж хайхгүй хэвээр байвал, Түүний үгийг мэдрэх зуураа хэрвээ тэд Бурханыг ханамжуулахыг мөн мэдэхийг эрж хайхгүй хэвээр байвал тэд Бурханд итгэхийн ач холбогдлыг алдах болно гэдгээ тэд Бурханы үг болон ажлаас, хүнд тавьдаг Түүний бүх төрлийн шаардлагуудаас болон хүний тухай Түүний илчлэлээс аль хэдийн харсан. Тэд Бурханы нигүүлслийг хэчнээн их эдэлсэн нь хамаагүй, тэд өөрсдийн зан чанараа өөрчилж, Бурханыг ханамжуулж эсвэл Бурханыг мэдэж чадахгүй бөгөөд хэрвээ тэд Бурханы нигүүлсэл дунд үргэлжид амьдарсан бол тэд хэзээ ч өсөж, амийг олж авч эсвэл авралыг хүлээн авч чадахгүй гэдгээ тэд хардаг. Дүгнэж хэлбэл, хэрвээ хүн Бурханы үгийн бодит байдал руу оржчадахгүй, Түүний үгээр дамжуулан Бурханыг мэдэж чадахгүй бол тэр нярай хүүхдийн үе шатанд мөнхөд үлдэх бөгөөд өөрийн амийн өсөлтийн төлөө нэг ч алхам хийж чадахгүй. Хэрвээ чи нярай хүүхдийн шатандаа мөнхөд байх юм бол, хэрвээ чи Бурханы үгийн бодит байдал руу хэзээ ч орж чадахгүй бол, хэрвээ чи хэзээ ч Бурханы үгээр амьдарч чадахгүй бол, хэрвээ чи жинхэнэ итгэл болон Бурханы талаарх мэдлэгийг хэзээ ч эзэмшиж чадахгүй бол, чиний хувьд Бурханаар бүрэн дүүрэн болгуулах ямар нэг боломж байх уу? Тиймээс, Бурханы үгийн бодтойд дотогшилсон хэн нэгэн, Бурханы үгийг өөрийн амиа хэмээн хүлээн зөвшөөрсөн хэн нэгэн, Бурханы гэсгээлт, шүүлтийг хүлээн зөвшөөрч эхэлсэн хэн нэгэн, ялзармал зан чанар нь өөрчлөгдөж эхэлж байгаа хэн нэгэн болон үнэнийг хүсдэг зүрх сэтгэлтэй, Бурханыг мэдэх хүсэлтэй, Бурханы авралыг хүлээн авах хүсэлтэй хэн нэгэн–эдгээр хүмүүс нь үнэхээр амийг эзэмшдэг хүмүүс юм. Энэ бол үнэхээр дөрөв дэх төрлийн хүн, торниж байгаа хүүхэд буюу хүүхэд насандаа байгаа хүн юм.
Тав дахь төрөл нь нас бие гүйцсэн амьдралын үе буюу насанд хүрэгчдийн үе шат юм.
Хүүхэд насны паацганан алхах үе шат буюу дахин давтагдсан зүйлсээр дүүрэн өсөлтийн энэ үе шатыг туулсны дараа хүмүүсийн амьдрал аль хэдийн тогтворжиж, тэдний урагшлах алхаа зогсохоо больдог ба хэн ч тэдэнд саад болж чаддаггүй. Хэдийгээр өмнөх зам нь бартаатай, овон товонтой байсан ч, тэд сул дорой эсвэл айдастай байхаа больдог; тэд цаашид тэвддэггүй эсвэл зүг чигээ алддаггүй. Тэдний суурь нь Бурханы үгийн бодит дадлага туршлага дотор гүн үндэслэдэг. Тэдний зүрх сэтгэл Бурханы дархан чанар болон агуу байдалд татагддаг. Тэд Бурханы хөлийн мөрийг дагаж, Бурханы мөн чанарыг мэдэж, Бурханыг бүхэлд нь мэдэхийг хүсэж байдаг.
Энэ шатанд байгаа хүмүүс хэнд итгэж байгаагаа хэдийнэ сайн мэдэж байдаг бөгөөд тэд яагаад Бурханд итгэх ёстойгоо болон өөрсдийн тус тусын амьдралын утга учрыг тодорхой мэддэг; Бурханы илэрхийлдэг бүхэн нь үнэн юм гэдгийг тэд мөн тодорхой мэддэг. Олон жилийн туршлага дээрээ үндэслэн тэд, Бурханы шүүлт болон гэсгээлтгүйгээр хүн хэзээ ч Бурханыг ханамжуулж эсвэл мэдэж чадахгүй мөн хүн Бурханы өмнө үнэхээр очиж хэзээ ч чадахгүй гэдгийг ухаардаг. Эдгээр хүмүүсийн тус тусын зүрх сэтгэлд, шалгагдах зуураа Бурханы зөвт зан чанарыг харж, илүү ариун хайрыг олж авч, үүний зэрэгцээ Бурханыг илүү ихээр ойлгож, мэдэх чадвартай байхын тулд Бурханаар шалгагдах хүчтэй хүсэл байдаг. Энэ үе шатанд харъяалагдаж байгаа хүмүүс, Бурханы нигүүлслийг эдэлж, талх идэж, цатгалан байх үе шат буюу нялх хүүхдийн үе шаттайгаа аль хэдийн салах ёс хийсэн байдаг. Бурханыг хүлээцтэй болгож, тэдэнд өршөөл үзүүлэхэд хүргэхийн тулд тэд хэтэрхий их итгэл найдвар тавихаа больдог; үүний оронд тэд өөрсдийгөө ялзармал зан чанараасаа салгаж, Бурханыг ханамжуулахын тулд Бурханы дуусашгүй гэсгээлт, шүүлтийг хүлээн авахдаа итгэлтэй байдаг ба үүнд найддаг. Бурханы талаарх тэдний мэдлэг, тэдний эрэл хайгуул эсвэл тэдний эрэл хайгуулын эцсийн зорилго: тэдний зүрх сэтгэлд эдгээр зүйлс нь бүгд тун тодорхой байдаг. Тиймээс, насанд хүрэгчдийн үе шатанд байгаа хүмүүс нь аль хэдийн тодорхойгүй итгэлийн үе шаттай, авралын нигүүлсэлд найддаг үе шаттай, шалгалтыг давж гарч чаддаггүй томоогүй амьдралын үе шаттай, бүрхэг байдлын үе шаттай, бүдүүлэг болхи үе шаттай, ихэнхдээ явах ямар ч замгүй байдаг үе шаттай, гэнэтийн халуун, хүйтэн ээлжилдэг тогтворгүй үе шаттай болон хүний нүд нь хаалттайгаар Бурханыг дагадаг үе шаттай бүрмөсөн салах ёс хийсэн байдаг. Ийм төрлийн хүмүүс ихэвчлэн Бурханы гэгээрэл, гэрэлтүүлгийг хүлээн авдаг ба ихэвчлэн Бурхантай жинхэнэ холбоо, харилцаатай байдаг. Энэ үе шатанд амьдарч байгаа хүмүүс Бурханы хүслийн нэг хэсгийг аль хэдийн ойлгосон байдаг гэж хэлж болно; тэд өөрсдийн хийж байгаа юм бүхэндээ үнэний зарчмыг олох чадвартай; тэд Бурханы хүслийг хэрхэн ханамжуулахаа мэддэг. Цаашлаад тэд мөн Бурханыг мэдэх замыг олсон бөгөөд Бурханы талаарх өөрсдийн мэдлэгээ гэрчилж эхэлсэн. Алгуур өсөлтийн үйл явцдаа тэд Бурханы хүсэл, хүн төрөлхтнийг бүтээсэн Бурханы хүсэл болон хүн төрөлхтнийг удирдах Бурханы хүслийн тухай аажим ойлголт болон мэдлэгтэй болдог; нэмж хэлэхэд тэд мөн аажмаар мөн чанараас хамаарсан Бурханы зөвт зан чанарын тухай ойлголт болон мэдлэгтэй болдог. Хүний ямар ч үзэл эсвэл төсөөлөл энэ мэдлэгийг орлож чадахгүй. Тав дахь үе шатанд хүний амь бүрэн боловсорсон байдаг гэж хэлж болохгүй эсвэл энэ хүнийг зөв шударга эсвэл бүрэн төгс гэж хэлж болохгүй боловч ийм төрлийн хүн нь амь боловсрох үе шат руу аль хэдийн орсон байдаг; энэ хүн аль хэдийн Бурханы өмнө ирж, Бурханы үгтэй нүүр тулан, Бурхантай нүүр тулан зогсох чадвартай болсон байдаг. Ийм төрлийн хүн Бурханы үгийг маш их мэдэрсэн, тоо томшгүй олон шалгалтыг даван туулж, Бурханаас ирсэн тоо томшгүй олон сахилга бат, шүүлт, гэсгээлтийн тохиолдлыг туулсан байдаг учраас тэд Бурханд захирагдах нь харьцангуй биш харин туйлын юм. Бурханы талаарх тэдний мэдлэг дотоод ухамсрынхаас нарийн тодорхой мэдлэг, өнгөцхөнөөс гүнзгий, бүрэлзсэн бүдэг бадгаас нарийн нягт, мэдэгдэхүйц болон хувирсан бөгөөд тэдгээр нь хэцүү бэрх, идэвхгүй эрэл хайгуулаас хялбар мэдлэг болон санаачлагатай гэрчлэл болон өөрчлөгдсөн. Энэ үе шатанд байгаа хүмүүс Бурханы үгийн үнэний бодит байдлыг эзэмшсэн, тэд Петрийнх шиг төгс төгөлдрийн замд орсон гэж хэлж болно. Энэ бол тав дахь төрлийн хүмүүс, насанд хүрсэн төлөвт–насанд хүрэгчдийн үе шатанд амьдардаг хүн юм.
2014 оны Аравдугаар сарын 30
Тайлбар:
a. Эх бичвэрт "тэд" гэдгийг орхигдуулсан.
"Үг
нь махбодоор илэрсэн" номоос
Холбоотой
унших зүилс
No comments:
Post a Comment