Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

2017/09/16

Зүүний Аянга -Төгс Хүчит Бурханы Үг|Цорын ганц Бурхан Өөрөө III


Бурханы эрх мэдэл (II)

  Өнөөдөр бид өөрсдийн нөхөрлөлөө "Цорын ганц Бурхан Өөрөө" гэсэн сэдвийн тухай үргэлжлүүлэх болно. Бид энэ сэдвээр өмнө нь хоёр ч удаа нөхөрлөл хийсэн бөгөөд эхнийх нь Бурханы эрх мэдэлтэй холбоотой, хоёр дахь нь Бурханы зөвт зан чанартай холбоотой байсан. Энэ хоёр нөхөрлөлийг сонссоны дараа та нар Бурханы ялгамж чанар, байр суурь болон мөн чанарын талаар шинэ ойлголтыг олж авсан уу? Тэрхүү хоёр удаагийн харилцааг сонссоны дараагаар чи Бурханы ялгамж чанарыг танин мэдэж, Түүний байр суурь, мөн чанарын талаарх шинэ ойлголттой болсон уу? Эдгээр мэдлэг ухаан нь, Бурханы оршин тогтнолын үнэний тухай илүү бодит мэдлэг болон итгэлийг олж авахад та нарт тусалсан уу? Өнөөдөр Би "Бурханы эрх мэдэл" хэмээх сэдвийн дор дэлгэрүүлэн үзэхээр төлөвлөж байна.

Бурханы эрх мэдлийг макро болон микро өнцгөөс ойлгох нь

    Бурханы эрх мэдэл бол цорын ганц. Энэ нь Бурханы Өөрийн ялгамж чанар, өвөрмөц шинж чанарын илэрхийлэл, онцгой мөн чанар юм. Бүтээгдсэн болон бүтээгдээгүй ямар ч зүйлд ийм өвөрмөц илэрхийлэл болон онцгой мөн чанар байдаггүй; зөвхөн Бүтээгчид л ийм эрх мэдэл байдаг. Өөрөөр хэлбэл, зөвхөн цорын ганц Бүтээгч Бурхан л ийм байдлаар илэрхийлэгдэх ба ийм мөн чанартай байна. Яагаад Бурханы эрх мэдлийн талаар ярьж байна вэ? Бурханы Өөрийн эрх мэдэл нь хүмүүний оюун санаанд байгаа эрх мэдлээс юугаараа ялгаатай вэ? Үүний юу нь онцгой вэ? Үүний талаар энд ярилцах нь яагаад чухал ач холбогдолтой вэ? Та нар бүгд энэ асуудлыг маш анхааралтай авч үзэх шаардлагатай. Ихэнх хүмүүсийн хувьд, "Бурханы эрх мэдэл" нь тодорхой бус, бодол санаандаа хүлээн авахад маш хэцүү байдаг бөгөөд энэ талаарх ямар нэгэн хэлэлцүүлэг бүрхэг байх магадлалтай юм. Тэгэхлээр Бурханы эрх мэдлийн мөн чанар болоод хүний эзэмшиж чадах Бурханы эрх мэдлийн тухай мэдлэгийн хооронд үргэлж зай байдаг. Энэ зайг бөглөхийн тулд, хүмүүсийн ойлгож чадах хүний мэдлэгийн хүрээн дэх үзэгдэл эсвэл хүн бодит амьдрал дээрх зүйлс, үйл явдал, хүмүүсийн тусламжтайгаар Бурханы эрх мэдлийг бага багаар мэдэх учиртай юм. "Бурханы эрх мэдэл" хэмээх үг хэллэг нь хэдийгээр ойлгошгүй мэт санагдаж болох боловч Бурханы эрх мэдэл нь огтхон ч хийсвэр ойлголт биш юм. Тэр хүний амьдралын хором мөч бүрд хүнтэй хамт байж, өдөр бүр хүний амьдралыг хөтлөн дагуулж байдаг. Иймээс өдөр тутмын амьдралдаа хүн Бурханы эрх мэдлийн хамгийн бодит талыг гарцаагүй харж, мэдрэх болно. Энэ бодит байдал нь Бурханы эрх мэдэл үнэхээр оршин байдаг гэдгийн хангалттай нотолгоо болох бөгөөд энэ нь, Бурхан эрх мэдэлтэй гэдгийг таньж мэдэх, ойлгох боломжийг хүнд олгодог.

    Бурхан бүгдийг бүтээсэн бөгөөд үүнийг бүтээснээрээ Тэр бүх зүйлийн дээр ноёрхдог. Бүгдийн дээр ноёрхохоос гадна бүх зүйл Түүний хяналтанд байдаг. “Бурхан бүх зүйлийг хянадаг” гэсэн үзэл санаа нь юу гэсэн үг вэ? Үүнийг хэрхэн тайлбарлаж болох вэ? Бодит амьдрал дээр энэ нь хэрхэн хэрэгждэг вэ? "Бурхан бүх зүйлийг хянадаг" гэсэн бодит үнэнийг ойлгосноор та нар Бурханы эрх мэдлийг хэрхэн мэдэж чадах вэ? "Бурхан бүх зүйлийг хянадаг " гэсэн хэллэгээс бид, Бурханы хянадаг зүйл нь гариг эрхсийн нэг хэсэг, бүтээлийн нэг хэсэг, хүн төрөлхтний нэг хэсэг ч биш, харин нүсэр томоос бичил хэсэг хүртэл, үзэгдэхээс үл үзэгдэх хүртэл, орчлон ертөнцийн оддоос дэлхий дээрх амьд юмс, түүнчлэн хүний нүдээр харж болохгүй бичил биетүүд эсвэл өөр хэлбэртэйгээр оршдог биетүүдийг хүртэл бүх зүйлс юм гэдгийг харж болно. Энэ бол, Бурханы "хянадаг" "бүх зүйлийн" нарийн тодорхойлолт бөгөөд энэ нь Бурхан Өөрийн эрх мэдлээ эзэмшдэг цар хүрээ, Түүний дээд эрх болон засаглалын хэмжээ юм.

   Энэхүү хүн төрөлхтөн үүсэн бий болохоос өмнө сансар огторгуй–бүх гариг, тэнгэрийн бүх одод–аль хэдийн оршин байсан. Макро түвшинд, хэчнээн олон жил өнгөрсөн ч эдгээр тэнгэрийн биетүүд нь оршин байх бүхий л хугацаандаа Бурханы хяналт дор тогтмол тойрон эргэсээр байгаа. Ямар гариг яг ямар цаг хугацаанд хаашаа явах; ямар гариг хэзээ, ямар үүрэг биелүүлэх; ямар гариг ямар тойрог замаар эргэх болон энэ нь хэзээ алга болох эсвэл солигдох–энэ бүхэн өчүүхэн төдий ч алдаа мадаггүйгээр үргэлжилдэг. Гариг эрхсийн байрлал болон тэдний хоорондох зай бүгд хатуу чанд хэв маягийг мөрддөг бөгөөд бүгдийг нарийн мэдээллээр дүрсэлж болно; тэдний аялах зам, тойргийн хурд болон хэв маяг, янз бүрийн байрлалд байх цаг хугацааг нь нарийн тодорхой тооцоолж, онцгой хуулиар дүрсэлж болно. Олон зуун жилийн туршид гариг эрхсүүд эдгээр хуулийг дагасан ба хэзээ ч үүнээс өчүүхэн төдий ч хазайж байгаагүй. Тэдний тойрог зам эсвэл тэдний дагадаг хэв маягийг ямар ч хүч өөрчилж эсвэл тасалдуулж чадахгүй. Тэдний хөдөлгөөнийг захирдаг онцгой хууль болон тэдгээрийг тодорхойлдог нарийн мэдээлэл нь Бүтээгчийн эрх мэдлээр урьдаас тогтоогдсон байдаг учраас тэд Бүтээгчийн дээд эрх болон хяналтын дор эдгээр хуулийг өөрсдөө дуулгавартай дагадаг. Макро түвшинд, зарим нэг хэв маяг, зарим нэг мэдээлэл, түүнчлэн зарим нэг хачирхалтай, тайлбарлашгүй хууль эсвэл гоц үзэгдлийг олж мэдэх нь хүмүүсийн хувьд хэцүү зүйл биш юм. Хэдийгээр хүн төрөлхтөн Бурхан оршин байдаг гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй, Бүтээгч бүх зүйлийг бүтээсэн бөгөөд бүх зүйлийг ноёрхдог гэсэн бодит үнэнийг зөвшөөрдөггүй, цаашлаад Бүтээгчийн эрх мэдлийн оршин тогтнолыг хүлээн зөвшөөрдөггүй боловч, эрдэмтэд, одон орон судлаачид, физикчид хорвоо ертөнц дээрх бүх зүйлийн оршин тогтнол, тэдгээрийн хөдөлгөөнийг захирдаг хэв маяг болон зарчмууд нь бүгд асар уудам, үл үзэгдэх хар энергиэр захирагдаж, хянагддаг гэдгийг улам бүр нээсээр байна. Энэ баримт нь, хөдөлгөөний эдгээр хэв маяг дунд Төгс Хүчит Нэгэн байж, бүх зүйлийг зохион байгуулдаг гэдгийг хүлээн зөвшөөрөхийг хүнд тулгадаг. Түүний хүч чадал ер бусын бөгөөд хэдийгээр хэн ч Түүний жинхэнэ нүүр царайг харж чадахгүй боловч Тэр хором бүрд бүх зүйлийг захирч, хянаж байдаг. Хэн ч эсвэл ямар ч хүч Түүний дээд эрхийг даван гарч чадахгүй. Энэ баримттай тулгарснаар хүн, бүх зүйлийн оршин тогтнолыг захирдаг хуулийг хүн хянаж чадахгүй, хэн ч өөрчилж чадахгүй гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой; үүний зэрэгцээ хүмүүс эдгээр хуулийг бүрэн дүүрэн ойлгож чадахгүй гэдгийг хүн зөвшөөрөх ёстой. Тэдгээр нь аяндаа-тохиолдож байгаа биш харин Эзэн, Мастер тушаадаг юм. Эдгээр нь бүгд, макро түвшинд хүн төрөлхтний ойлгож чадах Бурханы эрх мэдлийн илэрхийлэл юм.

    Микро түвшинд, газар дэлхий дээр хүний хардаг бүх уул, гол, горхи, нуур, далай, хуурай газар, түүний үзэж туулдаг бүх улирал, газар дэлхий дээр амьдардаг ургамал амьтан, бичил биетэн болон хүмүүсийг оролцуулаад бүх зүйл нь Бурханы дээд эрхэнд захирагдаж, Бурханаар хянагдаж байдаг. Бурханы дээд эрх болон хяналт дор Түүний бодлоос хамаарч бүх зүйлс үүсэн бий болж эсвэл үгүй болж байдаг бөгөөд тэдний амьдрал нь бүгд тодорхой хуулинд захирагддаг ба тэдгээрт нийцүүлэн тэд өсөн үрждэг. Ямар ч хүн эсвэл ямар ч зүйл эдгээр хуулиас дээгүүр байдаггүй. Яагаад энэ вэ? Цорын ганц хариулт нь, Бурханы эрх мэдлийн улмаас юм. Эсвэл, өөрөөр хэлэх юм бол, Бурханы бодол болон Бурханы үгийн улмаас; Бурхан Өөрөө энэ бүхнийг хийдэг учраас билээ. Өөрөөр хэлбэл, эдгээр хуулийг үүсгэсэн зүйл нь Бурханы эрх мэдэл болон Бурханы сэтгэл юм; тэдгээр нь Түүний бодлын дагуу шилжин, өөрчлөгдөх ба эдгээр шилжилт, өөрчлөлт нь бүгд Түүний төлөвлөгөөний төлөө гарч ирж эсвэл алга болж байдаг. Жишээ нь халдварт өвчнийг авч үзье. Тэдгээр нь ямар ч анхааруулгагүйгээр гардаг, тэдгээрийн эх сурвалжийг эсвэл яагаад гарсны яг таг шалтгааныг хэн ч мэддэггүй бөгөөд тодорхой газар нутагт халдварт өвчин гарах тоолонд үйл нь ирсэн хүмүүс гай гамшгаас зугтаж чаддаггүй. Халдварт өвчнүүд нь аюултай буюу хортой нянгийн тархалтын улмаас үүсдэг гэж шинжлэх ухаан үздэг бөгөөд тэдгээрийн хурд, хамрах хүрээ, халдварлах аргыг шинжлэх ухаанаар урьдчилан хэлж, хянаж болдоггүй. Хэдийгээр хүн төрөлхтөн тэдгээрийг боломжит бүх аргаар эсэргүүцдэг боловч, халдварт өвчин гарах үед хүмүүс эсвэл амьтад үүнд гарцаагүй нэрвэгддэг байдлыг тэд хянаж чаддаггүй. Хүмүүсийн хийж чадах цорын ганц зүйл нь тэдгээрээс урьдчилан сэргийлэх, тэдгээрийг эсэргүүцэх болон судлахаар оролдох явдал юм. Гэхдээ аливаа нэгэн халдварт өвчний эхлэл эсвэл төгсгөлийг тайлбарлах үндсэн шалтгааныг хэн ч мэдэхгүй бөгөөд хэн ч тэдгээрийг хянаж чадахгүй. Халдварт өвчний өсөлт болон тархалттай нүүр тулахаараа хүмүүсийн авдаг хамгийн эхний арга хэмжээ нь вакцин гаргах явдал байдаг боловч ихэнхдээ вакцин бэлэн болохоос өмнө халдварт өвчин өөрөө үгүй болдог. Халдварт өвчин яагаад устаж арилдаг вэ? Бактерийг хяналтандаа авч чадсан гэж зарим хүмүүс хэлдэг, харин зарим нь улирлын өөрчлөлтийн улмаас эдгээр нь устаж арилдаг гэж хэлдэг... Эдгээр утгагүй бодол эргэцүүлэл үндэслэлтэй эсэхийн тухайд гэвэл шинжлэх ухаан ямар ч тайлбар санал болгож чаддаггүй мөн ямар ч нарийн тодорхой хариулт өгч чадахгүй. Хүн төрөлхтөнд тулгарч байгаа зүйл нь зөвхөн эдгээр эргэцүүлэл ч биш харин хүн төрөлхтний дутмаг ойлголт болон халдварт өвчнөөс айх айдас юм. Халдварт өвчнүүд яагаад эхэлдэг эсвэл тэдгээр нь яагаад төгсгөл болдгийг эцсийн дүндээ хэн ч мэдэхгүй. Хүн төрөлхтөн зөвхөн шинжлэх ухаанд л итгэж, үүнд бүрмөсөн найддаг боловч Бүтээгчийн эрх мэдлийг ухамсарладаггүй эсвэл Түүний дээд эрхийг зөвшөөрдөггүй учраас тэд хэзээ ч хариултыг олж авахгүй.

   Бурханы дээд эрхийн дор, Түүний эрх мэдлийн улмаас, Түүний удирдлагын улмаас бүх зүйлс оршин тогтнож, устан үгүй болдог. Зарим зүйлс чимээгүйхэн ирээд буцдаг бөгөөд тэдгээр нь хаанаас ирснийг хүн хэлж чаддаггүй эсвэл тэдний дагадаг дүрэм журмыг ухаардаггүй, тэр ч байтугай тэдний ирээд буцдаг шалтгааныг ойлгодоггүй. Хэдийгээр хүн бүх зүйлийн дунд болж өнгөрч байгаа бүхнийг нүдээр харж, сонсож эсвэл мэдэрч туулдаг боловч; хэдийгээр тэдгээр нь бүгд хүнд хамаатай байдаг боловч, мөн хэдийгээр хүн янз бүрийн үзэгдлүүдийн ер бусын байдал, зүй зохистой байдал эсвэл бүр этгээд байдлыг дотоод ухамсраараа ухамсарладаг боловч тэдгээрийн ард орших Бүтээгчийн хүсэл болон Түүний оюун ухааны талаар хүн юу ч мэдэхгүй хэвээр байдаг. Тэдгээрийн ард олон түүх, олон нууцлаг үнэн байдаг. Хүн Бүтээгчээс холдон явсан учраас, Бүтээгчийн эрх мэдэл бүх зүйлийг захирдаг гэсэн бодит үнэнийг тэр хүлээн зөвшөөрдөггүй учраас үүний дээд эрхийн дор тохиолдож байгаа бүх зүйлийг тэр хэзээ ч мэдэхгүй мөн ойлгохгүй. Ихэнх тохиолдолд, Бурханы хяналт ба дээд эрх нь хүний төсөөлөл, хүний мэдлэг, хүний ойлголт болон шинжлэх ухааны хүрч чадах хязгаараас даван гардаг; бүтээгдсэн хүмүүсийн чадвар үүнтэй өрсөлдөж чадахгүй. Зарим хүмүүс, "Та нар Бурханы дээд эрхийг нүдээр хараагүй байж бүх зүйл Бурханы эрх мэдэлд байдаг гэдэгт яаж итгэж чадаж байна вэ?" гэдэг. Харах нь үргэлж итгэх явдал биш; харах нь мөн үргэлж танин мэдэж, ойлгох явдал биш. Тэгвэл "итгэл" хаанаас гардаг вэ? "Итгэл нь, аливаа зүйлийн бодит байдал, үндсэн шалтгааны талаарх хүмүүсийн ойлголт, дадлага туршлагын түвшин болон гүнээс гардаг” гэдгийг Би итгэлтэйгээр хэлж чадна. Хэрвээ та нар Бурхан оршдог гэдэгт итгэдэг ч, бүх зүйлийн дээрх Бурханы хяналт болон Бурханы дээд эрхийг ухамсарлах нь бүү хэл, хүлээн зөвшөөрч чадахгүй бол Бурханд ийм эрх мэдэл байдаг бөгөөд Бурханы эрх мэдэл нь цорын ганц гэдгийг та нар зүрх сэтгэлдээ хэзээ ч зөвшөөрч чадахгүй. Та нар Бүтээгчийг хэзээ ч өөрийн Эзэн, өөрийн Бурхан хэмээн үнэхээр хүлээн зөвшөөрөхгүй.

Хүн төрөлхтний хувь заяа болон бүх зүйлсийн хувь заяа нь Бүтээгчийн дээд эрхээс салшгүй юм

   Та нар бүгд насанд хүрсэн хүмүүс. Та нарын зарим нь дунд зэргийн насных; зарим нь ахмад настай. Үл итгэгчээс итгэгч хүртлээ, Бурханд итгэж эхлэхээс Бурханы үгийг хүлээн зөвшөөрч, Бурханы ажлыг мэдрэх хүртлээ та нар Бурханы дээд эрхийн талаар хэр их мэдлэгтэй болсон бэ? Хүний хувь заяаны тухайд чи ямар мэдлэг ухааныг олж авсан бэ? Хүн амьдралдаа хүссэн бүхэндээ хүрч чадах уу? Өөрсдийн оршин байсан хэдэн арван жилийн хугацаанд та нар хэр олон зүйлийг хүссэнээрээ биелүүлж чадсан бэ? Хэчнээн зүйл тооцоолж байсны чинь дагуу бүтээгүй вэ? Хэчнээн зүйл таатай гэнэтийн бэлэг болон ирсэн бэ? Хэчнээн зүйлийг чи үр жимсээ өгөхийг нь хүлээж–өөрийн мэдэлгүйгээр тохиромжтой мөчийг хүлээж, Тэнгэрийн хүслийг хүлээсээр байгаа вэ? Хэчнээн зүйлс чамд ямар ч нэмэргүй, бүтэхээргүй мэт санагдаж байна вэ? Хүн бүр хувь заяаныхаа талаар итгэл найдвараар дүүрэн байдаг бөгөөд тэдний амьдралын бүх зүйлс хүссэнийх нь дагуу байж, тэд хоол эсвэл хувцсаар дутагдахгүй, тэдний хувь заяа нь гайхалтайгаар өсөх дэвжих болно гэж урьдаас таамагладаг. Зовлон зүдгүүрээр дүүрэн, гай гамшигт өртсөн ядуу зүдүү, дарамттай амьдралыг хэн ч хүсдэггүй. Гэхдээ хүмүүс эдгээр зүйлсийг урьдаас мэдэж эсвэл хянаж чаддаггүй. Магадгүй зарим хүмүүсийн хувьд өнгөрсөн үе нь ердөө л дадлага туршлагын холион бантан байдаг; тэд Тэнгэрийн хүсэл юу болохыг хэзээ ч мэдэж авдаггүй мөн тэд энэ нь юу болохыг анхаардаггүй. Тэд хүн төрөлхтний хувь заяа юу болохыг, хүмүүс яагаад амьд байдгийг эсвэл тэд хэрхэн амьдрах ёстой тухай санаа зовохгүйгээр өдрөөс өдөрт амьтад шиг амьдарч өөрсдийн амьдралдаа бодлогогүйгээр амьдардаг. Эдгээр хүмүүс, хүмүүний хувь заяаны талаар ямар ч ойлголтыг олж авалгүйгээр хөгширдөг бөгөөд үхэх мөчөө хүртэл тэд амьдрал гэж юу болох талаар ямар ч ойлголтгүй байдаг. Тийм хүмүүс бол үхмэл; тэд бол сүнсгүй амьтад; тэд бол араатан. Хэдийгээр бүх зүйлийн дунд амьдарч байгаа ч, өөрсдийн материаллаг хэрэгцээгээ хангаж байгаа дэлхий ертөнц дээрх олон арга замаас хүмүүс таашаалыг авдаг, хэдий энэ материаллаг дэлхий ертөнц нь тасралтгүй ахин дэвшиж байгааг тэд хардаг ч тэдний өөрсдийн дадлага туршлага–тэдний зүрх сэтгэл болон тэдний сүнсний мэдэрч, туулсан зүйл нь–материаллаг зүйлтэй ямар ч хамаагүй байдаг бөгөөд ямар ч материаллаг зүйл үүнийг орлож чадахгүй. Энэ бол хүний зүрх сэтгэлийн гүн дэх ухаарал бөгөөд энгийн нүдээр харж болдоггүй зүйл юм. Энэ ухаарал нь хүмүүний амьдрал болоод хүмүүний хувь заяаны талаарх хүний ойлголт, хүний мэдрэмжинд оршдог. Энэ нь ихэвчлэн, үл үзэгдэгч Эзэн бүх зүйлийг зохицуулж, хүний төлөө бүх зүйлийг зохион байгуулж байна гэсэн ойлголт руу хүнийг хөтөлдөг. Энэ бүхний дунд хүн, хувь заяаны зохицуулалт болон зохион байгуулалтыг зөвшөөрөхөөс өөр аргагүй; үүний зэрэгцээ хүн, Бүтээгчийн бэлтгэсэн замыг болон хүний хувь заяаг захирах Бүтээгчийн дээд эрхийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Энэ бол маргаангүй үнэн юм. Хүн хувь заяаны талаар ямар ч мэдлэг ухаан болон хандлагыг баримтлах нь хамаагүй, хэн ч энэ баримтыг өөрчилж чадахгүй.

   Өдөр бүр чи хаашаа явах, чи юу хийх, чи хэнтэй эсвэл юутай тулгарах, чи юу хэлж ярих, чамд юу тохиолдох–эдгээрийн аль нэгийг урьдчилан хэлж болох уу? Энэ бүх хэрэг явдлыг хүмүүс урьдаас харж, тэр ч бүү хэл тэдгээр нь хэрхэн өрнөхийг хянаж чаддаггүй. Амьдрал дээр, урьдчилан харах боломжгүй эдгээр зүйлс цаг үргэлжид тохиолддог бөгөөд тэдгээр нь өдөр тутмын хэрэг явдлууд юм. Өдөр тутмын эдгээр таагүй явдлууд болон тэдгээрийн илрэн гардаг арга зам эсвэл тэдгээрийн явагддаг хууль нь, ямар ч зүйл санамсаргүй тохиолддоггүй бөгөөд эдгээр зүйлсийн хөгжлийн явц, тэдгээрийн зайлшгүй байдлыг хүний хүслээр өөрчилж болохгүй гэдгийг хүн төрөлхтөнд байнга сануулж байдаг. Тохиолдол бүр нь хүн төрөлхтөнд Бүтээгчийн сэрэмжлүүлгийг дамжуулдаг бөгөөд энэ нь мөн, хүмүүс өөрсдийн хувь заяагаа хянаж чадахгүй гэсэн санааг илгээдэг; үүний зэрэгцээ үйл явдал болгон нь, хувь заяагаа өөрийн гартаа авах гэсэн хүн төрөлхтний зэрлэг, хий дэмий хүсэл эрмэлзэлд няцаалт өгдөг. Тэдгээр нь, хүн төрөлхтний чихийг ээлжлэн хүчтэйгээр алгадахтай адил бөгөөд эцсийн эцэст хэн тэдний хувь заяаг захирч, хянаж байдгийг дахин эргэцүүлэн бодоход хүмүүсийг хүчилдэг. Тэдний зэрлэг эрмэлзэл болон хүсэл нь удаа дараалан бүтэлгүйтэж, нуран унахад, хүмүүс өөрийн эрхгүй хувь заяа нь юу агуулж байгааг хүлээн зөвшөөрч, мөн бодит байдал болоод Тэнгэрийн хүсэл, Бүтээгчийн дээд эрхийг аяндаа хүлээн зөвшөөрдөг. Өдөр тутмын эдгээр таагүй явдлуудаас эхлээд хүний бүхий л амьдралын хувь заяа хүртэл, Бүтээгчийн төлөвлөгөө болон Түүний дээд эрхийг илчилдэггүй зүйл нэгээхэн ч үгүй; "Бүтээгчийн эрх мэдлийг даван гарч чадахгүй" гэсэн санааг илгээдэггүй мөн “Бүтээгчийн эрх мэдэл бол эрхэм дээд юм" гэсэн мөнхийн үнэнийг дамжуулдаггүй зүйл нэг ч үгүй.

    Хүн төрөлхтөн болон бүх зүйлсийн хувь заяа нь Бүтээгчийн дээд эрхтэй ойр дотно сүлжилдэж, Бүтээгчийн зохион байгуулалттай салшгүйгээр холбогдсон байдаг; эцсийн эцэст тэдгээр нь Бүтээгчийн эрх мэдлээс ангид байж чадахгүй. Бүх зүйлийн хуулиар дамжуулан хүн Бүтээгчийн зохион байгуулалт болон Түүний дээд эрхийг ойлгож авдаг; амьд үлдэх дүрэм журмаар дамжуулан тэр Бүтээгчийн удирдлагыг ухаардаг; бүх зүйлийн хувь заяанаас тэр, Өөрийн дээд эрхээ хэрэгжүүлж, тэднийг хянадаг Бүтээгчийн арга замын талаарх дүгнэлтэнд хүрдэг; хүмүүс болон бүх зүйлсийн амьдралын мөчлөгөөс хүн, бүх зүйл ба амьд биетүүдийн төлөөх Бүтээгчийн зохион байгуулалт болон зохицуулалтыг үнэхээр мэдэрч, тэдгээр зохион байгуулалт, зохицуулалт нь газар дэлхийн бүх хууль, дүрэм журам, дэг жаяг, бусад бүх засаглал болон хүчнүүдээс давсан байдгийг үнэхээр нүдээрээ хардаг. Үүний улмаас, Бүтээгчийн дээд эрхийг ямар ч бүтээгдсэн зүйл зөрчиж чадахгүй, Бүтээгчийн урьдаас тогтоосон үйл явдал болон бүх зүйлст ямар ч хүч оролцож эсвэл үүнийг өөрчилж чадахгүй гэдгийг хүн төрөлхтөн хүлээн зөвшөөрөхөд хүрдэг. Эдгээр тэнгэрлэг хууль, дүрэм журмын дор хүмүүс болон бүх зүйлс үеэс үед амьдарч, өсөн үрждэг. Энэ нь Бүтээгчийн эрх мэдлийн жинхэнэ биелэл биш гэж үү? Хэдийгээр бодит хуулиудаас хүн, бүх үйл явдал болон бүх зүйлийн төлөөх Бүтээгчийн дээд эрх болон Түүний зохион байгуулалтыг хардаг боловч орчлон ертөнцийг захирах Бүтээгчийн дээд эрхийн зарчмыг хэчнээн хүн ойлгож чадах вэ? Хэр олон хүн, өөрсдийнх нь хувь заяаг захирдаг Бүтээгчийн дээд эрх болон зохицуулалтыг үнэхээр мэдэж, ухаарч, хүлээн зөвшөөрч, дагаж чадах вэ? Бүх зүйлийг захирах Бүтээгчийн дээд эрхийн бодит үнэнд итгэснээр, Бүтээгч мөн хүний амьдралын хувь заяаг захирдаг гэдэгт хэн үнэхээр итгэж, хүлээн зөвшөөрдөг вэ? Хүний хувь заяа Бүтээгчийн гарт байдаг гэсэн баримтыг хэн үнэхээр ухаарч ойлгож чадах вэ? Тэрээр хүн төрөлхтний хувь заяаг удирдан хянадаг хэмээх баримттай нүүр тулах үедээ хүн төрөлхтөн Бүтээгчийн дээд эрхийн талаар ямар хандлага баримтлах ёстой вэ гэдэг нь одоо энэхүү баримттай тулгараад байгаа хүн бүхний өөрсдийнх нь гаргах учиртай шийдвэр юм.

Хүний амьдрал дахь зургаан уулзвар

  Амьдралынхаа туршид хүн бүр хэд хэдэн шийдвэрлэх чухал уулзвар дээр ирдэг. Эдгээр нь хүний амьдралын хувь заяаг тодорхойлдог хамгийн үндсэн, хамгийн чухал алхмууд билээ. Дараах зүйлс нь амьдралынхаа явцад хүн бүхний туулах ёстой эдгээр чухал үеүдийн товч тайлбар юм.

Төрөлт: Эхний уулзвар

   Хүн хаана төрсөн, тэр ямар гэр бүлд төрсөн, хүний хүйс, төрх байдал болон төрсөн цаг хугацаа: эдгээр нь хүний амьдралын эхний уулзварын нарийн учир байдал юм.

    Энэ уулзвар дахь эдгээр хэсгүүдийн талаар хэнд ч ямар ч сонголт байдаггүй; тэдгээр нь бүгд Бүтээгчээр хэдийнээ урьдчилан тодорхойлогдсон. Тэдгээрт гадаад орчин ямар нэгэн байдлаар нөлөөлдөггүй ба Бүтээгчийн урьдаас тогтоосон эдгээр баримтуудыг хүний гараар бүтсэн ямар ч хүчин зүйл өөрчилж чадахгүй. Хүн төрнө гэдэг нь тухайн хүний төлөө Өөрийн зохицуулсан хувь заяаны эхний алхмыг Бүтээгч аль хэдийн биелүүлсэн гэсэн үг юм. Энэ бүх нарийн учир байдлыг Тэр аль хэдийн урьдаас тогтоосон учраас тэдгээрийн аль нэгийг өөрчлөх хүч хэнд ч байхгүй. Хүний дараагийн хувь заяанаас үл хамааран хүний төрөлтийн нөхцлүүд урьдаас тогтоосон байдаг ба тэр хэвээрээ үлддэг; тэдгээрт хүний амьдралын хувь заяа ямар нэгэн байдлаар нөлөөлдөггүй, мөн тэдгээр нь үүнийг захирах Бүтээгчийн дээд эрхэнд ямар нэг байдлаар нөлөөлдөггүй.

1. Бурханы зохицуулалтаар шинэ амь төрдөг

     Хүний төрөх газар, хүний гэр бүл, хүний хүйс, хүний бие махбодын төрх байдал, хүний төрөх цаг хугацаа гэх мэт эхний уулзварын алийг хүн өөрөө сонгож чадах вэ? Мэдээж хүний төрөлт нь идэвхгүй үйл явдал: Хүн өөрийн хүслээс үл хамааран тодорхой газарт, тодорхой хугацаанд, тодорхой гэр бүлд, тодорхой бие бялдартайгаар төрдөг; хүн өөрийн эрхгүй тодорхой гэр бүлийн гишүүн болж, тодорхой удам судрыг залгамжилдаг. Амьдралын эхний энэ уулзвар дээр хүнд ямар ч сонголт байдаггүй, харин тэр Бүтээгчийн төлөвлөгөөний дагуу зохицуулагдсан орчинд, тухайн хүний амьдралын замналтай нягт холбогдсон тодорхой гэр бүлд, тодорхой хүйс, харагдах төрхтэйгээр, тодорхой хугацаанд төрдөг. Энэ шийдвэрлэх чухал уулзвар дээр хүн юу хийж чадах вэ? Хүний төрөлттэй холбоотой эдгээр зүйлүүдээс нэгийг нь ч сонгох боломж хүнд байдаггүй гэдгийг бүгд хэлдэг. Бүтээгчийн урьдчилан төлөвлөлт, Түүний удирдамж байхгүй байсан бол энэ дэлхийд шинээр төрсөн амь хаашаа явахаа эсвэл хаана байхаа мэдэхгүй байж, ямар ч харилцаагүй, хаана ч хамаарагдахгүй, ямар ч бодит орон гэргүй байх байсан юм. Харин Бүтээгчийн нарийн нягт зохицуулалтын улмаас энэ нь, амьдрах газар, эцэг эх, өөрийн харъяалагдах газар болон хамаатан садантайгаар амьдралын замналаа эхлүүлдэг. Энэ үйл явцад энэхүү шинэ амь бий болох нь Бүтээгчийн төлөвлөгөөгөөр тодорхойлогддог бөгөөд түүний эзэмших бүх зүйлийг Бүтээгч түүнд олгодог. Өөрийн нэр дээрээ юу ч үгүй, урсгал даган хөвөгч бие байснаа энэ нь, аажмаар бодож, амьсгалж, халуун хүйтнийг мэдэрдэг, материаллаг ертөнц дээрх бүтээгдсэн зүйлийн бүх ердийн үйл ажиллагаанд оролцож чадах, бүтээгдсэн зүйлийн амьдралдаа туулах учиртай бүх зүйлийг амсаж туулж чадах мах цуснаас бүрдсэн, үзэгдэх, бодит хүмүүн буюу Бурханы бүтээлүүдийн нэг болдог. Бүтээгч хүний төрөлтийг урьдаас тогтоох нь Тэр, амьдрахад хэрэгтэй бүх зүйлийг нь тухайн хүнд хайрлах болно гэсэн үг юм; тэр хүн ийнхүү төрнө гэдэг нь тэрээр амьдрахад хэрэгтэй бүх зүйлийг Бүтээгчээс хүлээн авч, тэр мөчөөс эхлээд тэр Бүтээгчээс бэлдэж өгсөн өөр хэлбэртэйгээр Бүтээгчийн дээд эрхэнд захирагдан амьдрах болно гэсэн үг юм.

2. Яагаад өөр өөр нөхцөл байдал дор өөр өөр хүмүүс төрдөг вэ

      Хэрвээ дахин төрөх юм бол алдар цуутай гэр бүлд төрөх болно; хэрвээ тэд эмэгтэй байсан бол тэд Цасан цагаан шиг харагдаж, бүх хүмүүсээр хайрлагдах ба хэрвээ эрэгтэй байсан бол юу ч хүсдэггүй агаад дуудахад нь бүхий л дэлхий ирдэг Царайлаг Ханхүү байх байсан гэж хүмүүс ихэвчлэн төсөөлөх дуртай байдаг. Өөрсдийн төрөлтийнхөө талаар олон бүтэшгүй мөрөөдөлтэй хүмүүс байдаг бөгөөд тэд ихэвчлэн үүндээ тун сэтгэл ханамжгүй байж, гэр бүлийнхэн, өөрийн дүр төрх, хүйс, тэр ч бүү хэл төрсөн цаг хугацаандаа гомддог. Гэсэн ч тэд яагаад тухайн гэр бүлд төрснөө эсвэл яагаад тийм байдалтай харагддагаа хүмүүс хэзээ ч ойлгодоггүй. Тэд хаана төрсөн, хэрхэн харагдахаас үл хамааран тэд Бүтээгчийн удирдлага дор олон янзын үүрэг роль гүйцэтгэж, өөр өөр даалгавруудыг биелүүлэх ёстой гэдгээ тэд мэддэггүй–энэ зорилго хэзээ ч өөрчлөгдөхгүй. Бүтээгчийн нүдээр, хүний төрсөн газар, хүний хүйс, хүний бие бялдар зэрэг нь бүгд түр зуурын зүйлс юм. Тэдгээр нь, Түүний бүхий л хүн төрөлхтнийг удирдах үе шат бүр дэх өчүүхэн тэмдэглэл, бяцхан бэлгэ тэмдэг юм. Хүний бодит хүрэх газар болон төгсгөл нь ямар нэг тодорхой үе шатан дахь түүний төрөлтөөр тодорхойлогддоггүй, харин амьдралдаа түүний биелүүлсэн үүрэг даалгавраар болон Түүний удирдлагын төлөвлөгөө биелэх үед түүнийг шүүх Бүтээгчийн шүүлтээр тодорхойлогддог юм.

   Бүхий л үр дүнд учир шалтгаан байдаг, учир шалтгаангүй ямар ч үр дүн байдаггүй гэж хэлдэг. Иймээс хүний төрөлт нь заавал хүний өнөөгийн амьдрал болон хүний өмнөх амьдралтай холбоотой байдаг. Хэрвээ хүний үхэл нь тэдний өнөөгийн амьдралын хугацааг төгсгөл болгодог бол хүний төрөлт нь шинэхэн мөчлөгийн эхлэл юм; хэрвээ хуучин мөчлөг нь хүний өмнөх амьдралыг төлөөлдөг бол шинэ мөчлөг нь угаасаа тэдний өнөөгийн амьдрал юм. Хүний төрөлт нь хүний өнгөрсөн амьдрал болоод түүнчлэн хүний өнөөгийн амьдралтай холбогддог болохоор хүний төрөлттэй холбоотой байрлал, гэр бүл, хүйс, дүр төрх болон өөр бусад хүчин зүйлс нь бүгд тэдгээртэй заавал хамаатай байдаг. Энэ нь, хүний төрөлтийн хүчин зүйлс нь, хүний өмнөх амьдралын нөлөөнд автаад зогсохгүй мөн өнөөгийн амьдрал дахь хүний хувь тавилангаар тодорхойлогддог гэсэн үг юм. Энэ нь хүмүүсийн төрдөг олон янзын өөр өөр орчныг тайлбарладаг: Зарим хүмүүс ядуу гэр бүлд, зарим нь баян гэр бүлд төрдөг. Зарим нь ердийн гэр бүлээс, зарим нь алдар цуутай удмаас гаралтай байдаг. Зарим нь өмнө зүгт, зарим нь умард зүгт төрдөг. Зарим нь элсэн цөлд, зарим нь өвс ногоотой газар нутагт төрдөг. Зарим хүмүүсийн төрөлтийг баяр хөөр, инээд баясал, баяр ёслол дагалддаг, бусдынх нь уйлаан, гай гамшиг, зовлон зүдгүүр авчирдаг. Зарим нь эрхэмлэгдэн хайрлагдахаар, зарим нь хогийн ургамал мэт хаягдахаар төрдөг. Зарим нь сайхан зүс царайтай, бусад нь муруй тахир төрдөг. Зарим нь харахад царайлаг хөөрхөн, бусад нь царай муутай байдаг. Зарим нь шөнө дунд, зарим нь үд дундын хурц гэрэл дор төрдөг... Бүх төрлийн хүмүүсийн төрөлт нь Бүтээгчийн тэдэнд зориулж бэлтгэсэн хувь заяагаар тодорхойлогддог; тэдний төрөлт нь тэдний өнөөгийн амьдралын хувь заяаг болон мөн түүнчлэн тэдний гүйцэтгэх үүрэг, тэдний биелүүлэх үүрэг даалгаврыг тодорхойлдог. Энэ бүхэн нь Бүтээгчийн дээд эрхэнд захирагдаж, Түүгээр урьдчилан төлөвлөгддөг; хэн ч өөрсдийн урьдаас төлөвлөгдсөн хувь зохиолоос зугтаж чадахгүй, хэн ч өөрсдийн төрөлтийн нөхцөл байдлыг[a] өөрчилж чадахгүй ба хэн ч өөрсдийн хувь заяаг сонгож чадахгүй.

Өсөж төлөвших: Хоёр дахь уулзвар

   Ямар гэр бүлд төрснөөс хамаараад хүн бүр гэр бүлийн өөр өөр орчинд өсөж, эцэг эхээсээ өөр өөр зүйлийг суралцдаг. Энэ нь хүний насанд хүрэх орчин нөхцлийг тодорхойлдог бөгөөд өсөж төлөвших[b] нь хүний амьдралын хоёр дахь шийдвэрлэх чухал уулзварыг төлөөлдөг. Энэ уулзвар дээр хүнд мөн л ямар ч сонголт байдаггүй гэдгийг хэлэх нь илүүц биз ээ. Энэ нь мөн л урьдаас төлөвлөгдөж, тогтоогдсон байдаг.

1. Хүний өсөж төлөвших нөхцөл байдал нь Бүтээгчээр тогтоогддог

     Хэний эсвэл ямар хүчин зүйлийн сургамж болон нөлөөлөл дор өсөж төлөвшихөө хүн сонгож чадахгүй. Хүн ямар мэдлэг эсвэл ур чадвар олж авахаа, ямар зуршлыг бий болгохоо сонгож чадахгүй. Хүний эцэг эх, хамаатан садан хэн байхыг, ямар төрлийн орчинд өсөхөө хүн хэлж мэдэхгүй; хүмүүс, үйл явдал, эргэн тойрон дахь зүйлстэй харилцах харилцаа болон тэдгээр нь хүний хөгжилд хэрхэн нөлөөлөх нь бүгд хүний хяналтаас гадна байдаг. Тэгвэл эдгээр зүйлсийг хэн шийддэг вэ? Хэн тэдгээрийг зохицуулдаг вэ? Хүмүүст энэ зүйл дээр ямар ч сонголт байдаггүй болохоор, тэд эдгээр зүйлсийг өөрсдөө шийдэж чаддаггүй болохоор мөн тэдгээр нь мэдээж аяндаа бүрддэггүй болохоор, энэ бүх зүйлсийн үүсэл бүрдэл нь Бүтээгчийн гарт оршдог гэдэг нь илэрхий юм. Бүтээгч хүн бүрийн төрөлтийн онцгой нөхцөл байдлыг зохицуулдгийн адилаар Тэр мөн хүний өсөх тодорхой орчин нөхцлийг зохицуулдаг гэдгийг хэлэх нь илүүц юм. Хэрвээ хүний төрөлт нь хүмүүс, үйл явдал, түүний эргэн тойрон дахь зүйлст өөрчлөлт авчирдаг юм бол тухайн хүний өсөлт, хөгжил ч мөн тэдгээрт зайлшгүй нөлөөлөх болно. Жишээлбэл, зарим хүмүүс ядуу гэр бүлд төрдөг боловч эд баялагаар хүрээлүүлэн өсдөг; зарим нь чинээлэг гэр бүлд төрдөг боловч гэр бүлийнхээ өв хөрөнгийг дуусгадаг, тэгснээрээ тэд ядуу орчинд өсдөг. Төрөлт нь тогтоосон дүрэм журамд захирагддаггүй хэн ч байхгүй бөгөөд зайлшгүй, тогтоосон орчин нөхцөл дор өсөж төлөвшдөггүй хэн ч үгүй. Эдгээр нь хүний төсөөлж эсвэл хянаж чадах зүйлс биш; тэдгээр нь хүний хувь заяаны үр дүн бөгөөд хүний хувь заяагаар тодорхойлогддог. Мэдээж, эцсийн дүндээ тэдгээр нь хүний хувь заяаны төлөө Бүтээгчээр урьдаас төлөвлөгддөг ба тэдгээр нь Бүтээгчийн дээд эрх болон тухайн хүний хувь заяаны төлөөх Түүний төлөвлөгөөгөөр тодорхойлогддог.

2. Хүний өсөж төлөвшдөг янз бүрийн нөхцөл байдал нь өөр өөр үүрэг ролийг бий болгодог

   Хүний төрөлтийн нөхцөл байдал нь, тэдний өсөх орчин, нөхцөл байдлыг үндсэн түвшинд тодорхойлдог ба хүний өсдөг нөхцөл байдал нь мөн л түүний төрөлтийн нөхцөл байдлын үр дүн юм. Энэ хугацаанд хүн хэл сурч эхэлдэг ба хүний сэтгэл олон шинэ зүйлстэй тулгарч, өөрийн болгодог, энэ үйл явцад хүн үргэлж өсөж байдаг. Хүний чихээрээ сонсож, нүдээрээ харж, сэтгэлээрээ хүлээн авдаг зүйлс нь хүний дотоод ертөнцийг аажмаар баяжуулж, сэргээдэг. Хүний харилцдаг хүмүүс, үйл явдал, аливаа зүйлс, хүний суралцдаг нийтлэг ойлголт, мэдлэг, ур чадвар болон хүнд нөлөөлдөг, түүнд суулгаж эсвэл сургадаг сэтгэлгээний арга барил нь бүгд хүний амьдралын хувь заяанд нөлөөлөх болно. Өсөх явцдаа хүний сурдаг хэл болон хүний сэтгэлгээний арга барил нь хүний залуу насаа өнгөрүүлсэн орчин нөхцөлтэй салшгүй холбоотой бөгөөд тэрхүү орчин нөхцөл нь эцэг эх, ах дүүс, бусад хүмүүс, үйл явдал болон түүний эргэн тойрны зүйлсээс бүрддэг. Иймээс хүний хөгжлийн замнал нь түүний өссөн орчин нөхцлөөр тодорхойлогддог ба түүнчлэн энэ хугацаанд хүний харилцдаг хүмүүс, үйл явдал болон зүйлсээс мөн хамаардаг. Хүний өсөж төлөвшдөг нөхцөл байдал нь аль хэдийн урьдаас төлөвлөгдсөн байдаг болохоор энэ үйл явцад хүний амьдардаг орчин ч гэсэн мөн аяндаа урьдаас төлөвлөгддөг. Энэ нь хүний шилэлт, сонголтоор шийдэгддэггүй харин Бүтээгчийн нямбай зохицуулалтаар болон хүний амьдралын хувь заяаг захирах Бүтээгчийн дээд эрхээр тодорхойлогдсон Бүтээгчийн төлөвлөгөөний дагуу шийдэгддэг. Иймээс өсөх явцдаа аливаа хүний уулздаг хүмүүс, түүний харилцдаг зүйлс нь бүгд Бурханы зохион байгуулалт болон зохицуулалттай гарцаагүй холбогдсон байдаг. Хүмүүс ийм цогц харилцаа холбоог урьдаас мэдэж чадахгүй, мөн тэд тэдгээрийг хянаж эсвэл ойлгож чадахгүй. Олон өөр зүйлс болон олон өөр хүмүүс хүний өсдөг орчинтой хамаатай байдаг бөгөөд ямар ч хүмүүн тийм өргөн уудам харилцаа холбооны сүлжээг зохицуулж, зохион байгуулах чадваргүй. Янз бүрийн бүх хүмүүс, үйл явдал болон зүйлсийн илрэлт, байгаа байдал, замхралыг Бүтээгчээс өөр ямар ч хүн эсвэл зүйл хянаж чадахгүй бөгөөд энэ нь ердөө л, Бүтээгчийн урьдчилан төлөвлөсний дагуу хүний хөгжлийг төлөвшүүлж, хүний өсдөг олон янзын орчныг бүрдүүлж, Бүтээгчийн удирдлагын ажилд шаардлагатай янз бүрийн үүрэг ролийг бүтээж, хүмүүс өөрсдийн үүрэг даалгаврыг амжилттай биелүүлэх бат бэх, хүчтэй суурийг тавьдаг тийм өргөн уудам харилцаа холбооны сүлжээ юм.

Бие даасан байдал: Гурав дахь уулзвар

    Хүн бага нас, өсвөр насыг туулж аажмаар, өөрийн эрхгүйгээр нас биед хүрсний дараа, дараагийн алхам нь тэд өөрсдийн залуу настайгаа бүрмөсөн салах ёс хийж, эцэг эхдээ баяртай хэмээн хэлж, бие даасан насанд хүрэгчийн хувиар өмнөх замтайгаа нүүр тулгардаг. Энэ мөчид [c] тэд насанд хүрэгчийн нүүр тулах ёстой бүх хүмүүс, үйл явдал болон зүйлстэй тулгарч, өөрсдийн хувь заяаны бүх гинжин хэлхээтэй тулгарах ёстой. Энэ нь хүний туулж өнгөрөх ёстой гурав дахь уулзвар юм.

1. Бие даасан байдалтай болсныхоо дараа хүн Бүтээгчийн дээд эрхийг мэдэрч эхэлдэг

  Хэрвээ хүний төрөлт болон өсөлт нь хүний амьдралын замналын “бэлтгэл үе” бөгөөд хүний хувь заяаны тулгын чулууг тавьдаг бол хүний бие даасан байдал нь хүний амьдралын хувь заяаны нээлтийн үг юм. Хэрвээ хүний төрөлт болон өсөлт нь өөрсдийн амьдралын хувь заяаныхаа төлөө тэдний хураасан эд баялаг юм бол, хүний бие даасан байдал нь тэд тэрхүү эд хөрөнгөө зарцуулж эсвэл нэмэгдүүлж эхлэх үе юм. Хүн эцэг эхийнхээ гэрийг орхиж, бие даах үед түүнд тулгарах нийгмийн нөхцөл байдал болон түүнд тохирох ажил, мэргэжил нь хоёулаа хувь заяагаар шийдэгдэх бөгөөд хүний эцэг эхтэй ямар ч хамаагүй. Зарим хүмүүс коллежид сайн мэргэжлийг сонгон, сургуулиа төгссөний дараа аятайхан ажил олж амьдралынхаа аянд анхныхаа ялгуусан амжилтыг гаргадаг. Зарим хүмүүс суралцаж, олон өөр ур чадварыг эзэмшдэг боловч тушаал ахих нь бүү хэл өөрсөддөө тохирох ажлыг болон өөрсдийн байр сууриа хэзээ ч олж чаддаггүй; амьдралынхаа аяны эхэнд алхам бүрдээ бүтэлгүйтэж, хүндрэл бэрхшээлээр хүрээлэгдэж, ирээдүй нь бүрхэг, амьдрал нь тодорхойгүй байдалд ордог. Зарим хүмүүс хичээл номдоо чармайн суралцдаг боловч илүү өндөр боловсрол олж авах бүх боломжоо алдаж, хэзээ ч амжилтад хүрч чадахааргүй тавилантай мэт санагддаг бөгөөд тэдний амьдралын аяны хамгийн анхны хүсэл тэмүүлэл ул мөргүй замхран үгүй болдог. Өмнөх зам нь тэгшхэн эсвэл хад чулуутай эсэхийг мэдэхгүйгээр[d] тэд, хүний хувь тавилан хэчнээн хувирамтгай болохыг анх удаа мэдэрдэг бөгөөд иймээс амьдралыг итгэл найдвар болон айдас хүйдэстэйгээр авч үздэг. Зарим хүмүүс тийм ч сайн боловсрол эзэмшээгүй байсан ч ном бичиж, алдар хүнд олдог; зарим нь бараг бичиг үсэгт тайлагдаагүй ч бизнес хийн мөнгө олж, тэгснээр өөрсдийгөө авч явдаг... Хүн ямар мэргэжил сонгох, хэрхэн амь зуух зэргийн хувьд: тэд сайн сонголт эсвэл муу сонголт хийх эсэхээ хүн хянаж чадах уу? Тэдгээр нь тэдний хүсэл, шийдвэртэй нийцдэг үү? Ихэнх хүмүүс нартай, бороотойд хөдөлмөрлөхгүйгээр бага ажиллаж, ихийг олж, сайхан хувцаслаж, хаа сайгүй гялалзан, гэрэлтэж, бусдаас илүү гарч, өвөг дээдэстээ алдар нэр авчрахыг хүсдэг. Хүмүүсийн хүсэл тун төгс байдаг боловч амьдралынхаа аянд эхний алхмаа хийх үедээ тэд, хүний хувь тавилан хэчнээн төгс бус болохыг аажмаар ухаардаг бөгөөд хэдийгээр хүн ирээдүйнхээ төлөө зоримог төлөвлөгөө гаргаж болох боловч, хэдийгээр хүн зоригтой төсөөлөл, зөгнөл өвөрлөж болох боловч өөрсдийн мөрөөдлөө биелүүлэх хүч эсвэл чадвар хэнд ч байхгүй, хэн ч өөрийн ирээдүйгээ хянах байр сууринд байдаггүй гэдгийг анх удаагаа тэд үнэхээр мэдэж авдаг. Хүний мөрөөдөл болон хүний тулгарах ёстой бодит байдлын хооронд зарим нэг зай үргэлж байх болно; аливаа зүйлс хэзээ ч хүний хүссэн шиг байдаггүй бөгөөд ийм бодит байдалтай нүүр тулснаар хүмүүс сэтгэл хангалуун байдал эсвэл сэтгэл ханамжинд хэзээ ч хүрч чадахгүй. Зарим хүмүүс төсөөлж болох бүхнийг хийх бөгөөд өөрсдийн хувь заяаг өөрчлөх гэсэн оролдлогынхоо улмаас асар их хичээл чармайлт гаргаж, өөрсдийн аж амьдрал, ирээдүйн төлөө асар ихийг золиослодог. Гэвч эцэст нь, хэдий тэд өөрсдийн шаргуу ажлын улмаас хүсэл, мөрөөдлөө биелүүлж чаддаг ч, тэд хувь заяагаа хэзээ ч өөрчилж чадахгүй бөгөөд хэчнээн цөхрөлтгүйгээр хичээх нь хамаагүй хувь тавилангийн тэдэнд оноосон зүйлсээс тэд хэзээ ч илүү гарч чадахгүй. Ур чадвар, оюуны чадамж, сэтгэлийн тэнхээний ялгааг үл харгалзан хүмүүс бүгд хувь заяаны өмнө эн тэнцүү бөгөөд том, жижиг, өндөр нам, хүндтэй болоод жигшүүртэйн хооронд ямар ч ялгаагүй болгодог. Хүн ямар ажил мэргэжил эрхлэх, амьдрахын тулд юу хийх болон амьдралдаа хэр их эд баялаг хураах нь хүний эцэг эхээр, хүний авъяасаар, хүний хичээл чармайлтаар эсвэл хүний эрмэлзлээр шийдэгддэг биш харин Бүтээгчээр урьдчилан тогтоогддог.

2. Эцэг эхээ орхиж, амьдралын театрт өөрийн үүрэг ролийг гүйцэтгэхээр мэрийж эхлэх нь

   Нас биед хүрэх үедээ хүн эцэг эхийнхээ гэрийг орхиж, өөрийнхөөрөө бүгдийг хийж чаддаг бөгөөд энэ мөчид хүн өөрийнхөө үүрэг ролийг үнэхээр гүйцэтгэж эхлэн, хүний амьдралын үүрэг даалгаврууд нь бүрхэг байхаа больж, аажмаар тодорхой болдог. Хүн эцэг эхтэйгээ ойр дотно холбоотой хэвээр байх нь хэвийн боловч хүний үүрэг даалгавар болон амьдралдаа биелүүлэх үүрэг роль нь эцэг эхтэй нь ямар ч хамаагүй байдаг учраас бодит байдал дээр хүн аажмаар бие даасан байдалтай болох явцад энэхүү ойр дотно холбоо нь алгуураар тасардаг. Биологийн өнцгөөс авч үзвэл, хүмүүс дотоод ухамсартаа эцэг эхээсээ хамааралтай байхаас өөр аргагүй боловч бодитоор яривал өсөж том болмогцоо тэд эцэг эхээсээ бүрмөсөн тусдаа амьдралтай байх бөгөөд өөрсдийн хүлээсэн үүргээ бие даан биелүүлэх болно. Үр хүүхдээ төрүүлж, өсгөхөөс гадна, хүүхдийн амьдрал дахь эцэг эхийн хариуцлага бол түүнийг зүгээр л зүй зохистой өсөх орчноор хангах явдал бөгөөд учир нь Бүтээгчийн урьдчилан төлөвлөлтөөс өөр юу ч хүний хувь заяанд нөлөөлдөггүй билээ. Хүний ирээдүй ямар байхыг хэн ч хянаж чадахгүй; энэ нь аль хэдийн урьдчилан төлөвлөгддөг бөгөөд хүний эцэг эх ч гэсэн хувь заяаг нь өөрчилж чадахгүй юм. Хувь заяаны тухайд гэвэл, хүн бүхэн биеэ даасан байдаг ба хүн бүхэнд өөрийн гэсэн хувь заяа байдаг. Иймээс хэний ч эцэг эх хүний амьдралын хувь заяаг зайлуулж чадахгүй эсвэл хүний амьдралд гүйцэтгэх үүрэг рольд өчүүхэн төдий ч нөлөө үзүүлж чадахгүй. Хүний төрөхөөр заяагдсан гэр бүл, хүний өсөх орчин нь тухайн хүний амьдралын үүрэг даалгавраа биелүүлэх урьдач нөхцлөөс өөр юу ч биш гэж хэлж болно. Тэдгээр нь хүний амьдралын хувь заяаг эсвэл ямар хувь тавилангийн дунд хүн өөрийн үүрэг даалгаврыг биелүүлэхийг ямар нэг байдлаар тодорхойлж чадахгүй. Иймээс хэний ч эцэг эх амьдралын үүрэг даалгавраа биелүүлэхэд нь хүнд дэмжлэг үзүүлж чадахгүй, хэний ч хамаатан садан, амьдралын үүрэг ролио хүлээн авахад нь хүнд тусалж чадахгүй. Хүн өөрийн үүрэг даалгавраа хэрхэн гүйцэтгэх болон хүн өөрийн үүрэг ролио ямар амьдралын орчинд биелүүлэх нь бүхэлдээ хүний амьдралын хувь заяагаар тодорхойлогддог. Өөрөөр хэлбэл Бүтээгчээр урьдчилан төлөвлөгдсөн хүний үүрэг даалгаварт өөр ямар ч бодитой нөхцлүүд нөлөөлж чадахгүй. Бүх хүмүүс өөрсдийн тодорхой өсөх орчинд нас бие гүйцдэг, дараа нь аажмаар, алхам алхмаар өөрсдийн амьдралын замдаа гарч, Бүтээгчийн тэдэнд зориулан төлөвлөсөн хувь тавилангаа биелүүлэн аяндаа, өөрийн эрхгүй хүн төрөлхтний өргөн уудам далайд орж, амьдралынхаа байр суурийг эзэлдэг бөгөөд тэд Бүтээгчийн урьдчилан төлөвлөлтийн төлөө, Түүний дээд эрхийн төлөө бүтээгдсэн зүйлс болохын хувьд өөрсдийн үүрэг хариуцлагыг биелүүлж эхэлдэг.

Гэрлэлт: Дөрөв дэх уулзвар

    Хүн өсөж, насанд хүрэх үедээ эцэг эхээсээ болон өөрийн төрж, өссөн орчноосоо илүү хол болдог бөгөөд үүний оронд хүн эцэг эхийнхээсээ өөр амьдралын замд өөрийн амьдралын зүг чигийг эрж хайн, амьдралынхаа зорилгыг хөөж эхэлдэг. Энэ хугацаанд хүнд цаашид эцэг эх нь хэрэгтэй биш харин өөрийн амьдралаа хамт туулах хань ижил буюу эхнэр, нөхөр, хувь заяа нь ойр дотно холбогдсон хүн хэрэгтэй байдаг. Ийм байдлаар бие даасны дараа хүнд тулгардаг хамгийн анхны томоохон үйл явдал нь гэрлэлт буюу хүний туулж өнгөрөх ёстой дөрөв дэх уулзвар юм.

1. Гэрлэлтийн тухайд хүнд ямар ч сонголт байдаггүй

    Гэрлэлт нь аливаа хүний ​​амьдрал дахь гол үйл явдал юм; энэ нь, хүн үнэхээр олон янзын үүрэг хариуцлагыг үүрч, олон янзын үүрэг даалгаврыг аажмаар хэрэгжүүлж эхэлдэг үе юм. Хүмүүс өөрсдөө биеэрээ үзэж туулахаасаа өмнө гэрлэлтийн талаар олон бүтэшгүй мөрөөдөл өвөрлөдөг бөгөөд эдгээр бүх бүтэшгүй мөрөөдөл нь сайхан байдаг. Эмэгтэйчүүд өөрсдийн хань ижлийг Царайлаг Ханхүү байх болно гэж төсөөлдөг бөгөөд эрэгтэйчүүд өөрсдийгөө Цасан Цагаан гүнжтэй гэрлэх болно гэж төсөөлдөг. Эдгээр уран зөгнөлүүд нь, хүн бүр гэрлэлтэнд тавих тодорхой шаардлага, өөрсдийн тогтоосон хүсэлт болон стандарттай байдаг гэдгийг харуулж байна. Хэдийгээр энэ хорон муу эрин үед хүмүүс, гэрлэлтийн тухай гажууд мэдээгээр үргэлж бөмбөгдүүлж, энэ нь бүр илүү олон нэмэлт шаардлагуудыг бий болгож, хүмүүст бүх төрлийн ачаа болон сонин хачин хандлагуудыг өгдөг боловч, хүн үүнийг хэрхэн ойлгох нь хамаагүй, үүнд хандах хүний хандлага ямар байх нь хамаагүй гэрлэлт бол хувь хүний сонголтын асуудал биш гэдгийг гэрлэж үзсэн ямар ч хүн мэддэг.

     Хүн өөрийн амьдралдаа олон хүмүүстэй тааралддаг боловч хэн түүний хань ижил болохыг хэн ч мэддэггүй. Гэрлэлтийн тухайд хэдийгээр хүн бүхэнд өөрийн гэсэн санаа, хувийн үзэл байдаг боловч эцэстээ хэн түүний хань ижил болохыг хэн ч урьдаас харж чадахгүй бөгөөд хүний өөрийн үзэл бараг тооцогддоггүй. Таалагддаг хүнтэйгээ танилцсаны дараа чи тэр хүний араас хөөцөлддөг; гэхдээ тэр чамайг сонирхох эсэх нь, тэр чиний хань ижил болж чадах эсэх нь чиний шийдэх зүйл биш. Та нарын дурлалын объект нь чиний амьдралаа хуваалцах хүн байх албагүй; энэ зуур чиний хэзээ ч хүлээж байгаагүй хүн чиний амьдралд чимээгүйгээр орж ирэн, чиний хань ижил болж, чиний хувь заяаны хамгийн чухал элемент, чиний нөгөө тал болдог бөгөөд чиний хувь заяа түүнтэй ээдрээтэйгээр холбогддог. Иймээс хэдийгээр дэлхий дээр сая сая гэрлэлт байдаг ч бүгд хоорондоо ялгаатай: Хэр олон гэрлэлт сэтгэл ханамжгүй, хэчнээн нь аз жаргалтай байдаг; хэчнээн нь Зүүн, Барууныг холбодог, хэчнээн нь Умард болон Өмнөдийг холбодог; хэр олон нь төгс тохирдог, хэр олон нь ижил зиндаатай; хэчнээн нь аз жаргал, эв зохицолтой, хэчнээн нь өвчтэй, зовлонтой; хэр олон нь бусдын атаархлыг төрүүлдэг, хэчнээн нь буруу ойлгогдож, ад үзэгддэг; хэр олон нь баяр хөөрөөр дүүрэн, хэр олон нь нулимсанд автаж, цөхрөлд орсон бэ... Эдгээр тоо томшгүй олон гэрлэлтээр хүмүүс гэрлэлтэнд хандах үнэнч байдал болон насан туршийн амлалт, эсвэл хайр, дассан сэтгэл, салж хагацашгүй байдал, эсвэл эвлэрэнгүй байдал болон үл ойлголцол, эсвэл урвалт, бүр үзэн ядалтыг хүртэл илчилдэг. Гэрлэлт аз жаргалыг эсвэл зовлон шаналлыг авчрах эсэх нь мөн гэрлэлт дэх хүн бүрийн үүрэг даалгавар нь Бүтээгчээр урьдчилан төлөвлөгддөг бөгөөд энэ нь өөрчлөгдөхгүй; хүн бүр үүнийг биелүүлэх ёстой. Гэрлэлт бүрийн цаана орших хувь хүний хувь заяа нь өөрчлөгдөшгүй; энэ нь аль эртнээс Бүтээгчээр тодорхойлогдсон.

2. Хоёр хүний хувь заяанаас гэрлэлт бий болдог

    Гэрлэлт бол хүний амьдралын чухал уулзвар юм. Энэ нь хүний хувь заяаны үр дүн, хүний хувь заяаны шийдвэрлэх холбоос юм; энэ нь аливаа хүний хувийн хүсэл зориг эсвэл сонголт дээр үндэслээгүй бөгөөд үүнд ямар ч гадаад талын хүчин зүйлс нөлөөлдөггүй, харин энэ нь хоёр хүний хувь заяагаар, хосуудын хувь заяаны талаарх Бүтээгчийн зохицуулалт болон урьдчилан төлөвлөлтөөр бүрэн тодорхойлогддог. Өнгөн талдаа гэрлэлтийн зорилго нь хүний удам угсааг үргэлжлүүлэх явдал боловч үнэндээ гэрлэлт нь, өөрийн үүрэг даалгавраа биелүүлэх явцад хүний туулдаг зан үйлээс өөр юу ч биш юм. Гэрлэлтэнд гүйцэтгэх хүмүүсийн үүрэг роль нь зүгээр л дараагийн үеийнхнийг төрүүлж, өсгөх биш; тэдгээр нь хүний хүлээдэг янз бүрийн үүрэг роль бөгөөд гэрлэлтээ хадгалах явцад хүний биелүүлэх ёстой үүрэг даалгавар юм. Хүний төрөлт нь хүмүүс, үйл явдал болон хүний эргэн тойрны зүйлсийн өөрчлөлтөнд нөлөөлдөг болохоор хүний гэрлэлт нь мөн тэдгээрт гарцаагүй нөлөөлөх бөгөөд цаашлаад тэдгээрийг олон янзын арга замаар өөрчлөх болно.

    Хүн бие даах үедээ өөрийн амьдралын замналыг эхэлдэг ба энэ нь хүнийг алхам алхмаар хүмүүс, үйл явдал болон хүний гэрлэлттэй холбоотой зүйлс рүү хөтөлдөг; үүний зэрэгцээ тэрхүү гэрлэлтийг бүрдүүлэх нөгөө хүн нь тэдгээр хүмүүс, үйл явдал болон зүйлс рүү алхам алхмаар дөхөж байдаг. Бүтээгчийн дээд эрхэн дор хоорондоо хамаатай хувь заяаг хуваалцдаг хамааралгүй хоёр хүн гэрлэлт рүү орж, гайхалтай байдлаар гэр бүл буюу “нэг уяанаас зуурч байгаа хоёр царцаа” болдог. Иймээс хүн гэрлэлт рүү орох үед, хүний амьдралын аян нөгөөгийнхдөө нөлөөлж, нөлөө үзүүлэх болно, үүний нэгэн адилаар хүний ханийн амьдралын аян нь хүний амьдралын хувь заяанд нөлөөлж, нөлөө үзүүлэх болно. Өөрөөр хэлбэл хүмүүний хувь заяа харилцан холбогдсон байдаг бөгөөд хэн ч нөгөөгөөсөө огтхон ч хамаарахгүйгээр өөрийн үүрэг даалгаврыг хэрэгжүүлж эсвэл үүрэг ролио гүйцэтгэж чадахгүй юм. Хүний төрөлт нь харилцааны асар том гинжин хэлхээтэй хамаатай байдаг; өсөж төлөвших нь мөн харилцааны нарийн төвөгтэй гинжин хэлхээг агуулдаг; үүний адилаар хүний харилцаа холбооны өргөн уудам, нарийн төвөгтэй сүлжээнд гэрлэлт нь гарцаагүй оршин тогтнож, үүний нэг хэсэг болох гишүүн бүрийг оролцуулан, хүн бүхний хувь заяанд нөлөөлж байдаг. Гэрлэлт бол хоёр гишүүний гэр бүлийнхний, тэдний өссөн орчны, тэдний дүр төрх, тэдний нас, тэдний хүн чанар, тэдний авъяас чадвар эсвэл өөр ямар нэгэн хүчин зүйлсийн үр дүн биш; үүний оронд энэ нь хамтын үүрэг даалгавар болон хамааралтай хувь заяанаас үүсдэг. Энэ бол гэрлэлтийн эх сурвалж, Бүтээгчээр зохион байгуулагдаж, зохицуулагдсан хүмүүний хувь заяаны үр дүн юм.

Үр удам: Тав дахь уулзвар

    Гэрлэснийхээ дараа хүн дараагийн үеийнхнийг өсгөн хүмүүжүүлж эхэлнэ. Хэдэн, ямар хүүхэдтэй болохоо хүн хэлэх чадваргүй; энэ нь ч мөн Бүтээгчийн урьдаас оноосон хүний хувь заяагаар тодорхойлогддог. Энэ бол хүний туулж өнгөрөх ёстой тав дахь уулзвар юм.

   Хэрвээ хүн хэн нэгний хүүхдийн үүргийг гүйцэтгэхийн тулд төрдөг бол хүн өөр хэн нэгний эцэг эхийн үүргийг биелүүлэхийн тулд дараагийн үеийнхнийг төрүүлж өсгөдөг. Үүрэг ролийн энэхүү шилжилт нь хүнийг, амьдралын өөр үеийг өөр өнцгөөс туулахад хүргэдэг. Мөн энэ нь амьдралын өөр нэг цогц дадлага туршлагыг хүнд өгдөг бөгөөд үүнээс хүн Бүтээгчийн чухам тэрхүү дээд эрхийг болон түүнчлэн хэн ч Бүтээгчийн урьдчилан төлөвлөлтийг даван гарч эсвэл өөрчилж чадахгүй гэсэн бодит байдлыг мэдэж авдаг.

1. Хүний үр удам ямар болохыг хэн ч хянах боломжгүй

    Төрөлт, өсөлт төлөвшилт, гэрлэлт нь бүгд олон янзын, өөр өөр түвшний таагүй байдалд хүргэдэг. Зарим хүмүүс гэр бүлийнхэндээ эсвэл тэдний гадаад үзэмжинд сэтгэл хангалуун бус байдаг; зарим нь эцэг эхдээ дургүй, зарим нь өөрсдийн өссөн орчиндоо гомдож эсвэл маргалдах зүйл ихтэй байдаг. Ихэнх хүмүүсийн хувьд, эдгээр бүх таагүй байдлуудын дундаас гэрлэлт нь хамгийн сэтгэл дундуур байдаг зүйл юм. Хүн өөрийн төрөлт, өсөлт төлөвшилт эсвэл өөрийн гэрлэлтдээ хэчнээн сэтгэл хангалуун бус байхаас үл хамааран, тэдгээр зүйлсийг туулсан хүн бүрийн хувьд, хүн хаана, хэзээ төрөх, ямар харагдах, эцэг эх нь хэн байх болон хань ижил нь хэн байхыг сонгож чаддаггүй, харин зүгээр л Тэнгэрийн хүслийг хүлээн зөвшөөрөх ёстой гэдгийг мэддэг. Гэхдээ хүмүүсийн хувьд дараагийн үеийнхнийг өсгөх цаг ирэхэд, амьдралынхаа эхний хагаст тэдний туулсан бүх таагүй байдлуудыг үр хүүхэд нь засах болно гэж найдан, өөрсдийн амьдралын эхний хагасын биелэгдээгүй бүх хүслийг тэд өөрсдийн үр удамдаа төлөвлөдөг. Иймээс хүмүүс хүүхдүүдийнхээ талаар бүх төрлийн зөгнөлд автдаг: охид нь өсөж том болоод гайхалтай үзэсгэлэнтэй эмэгтэй болно, хөвгүүд нь золбоолог эр хүн болно; охид нь соёлтой боловсон, авъяаслаг, хөвгүүд нь гялалзсан сурагч, шилдэг тамирчин болох болно; охид нь уян зөөлөн, ариун журамтай, мэдрэмжтэй, хөвгүүд нь ухаалаг, чадварлаг, өр нимгэн байх болно. Охид, хөвгүүдийнх нь аль нь ч бай ахмадаа хүндэлж, эцэг эхдээ санаа тавьж, бүх хүнээр хайрлуулж, магтуулж байх болно гэж тэд итгэж найддаг... Энэ үед амьдралын төлөөх итгэл найдвар шинээр ундарч, хүмүүсийн зүрх сэтгэлд шинэ хүсэл тэмүүлэл асдаг. Энэ амьдралд тэд хүчин мөхөс агаад найдлагагүй, бусдаас ялгаран гарах өөр боломж, өөр итгэл найдвар тэдэнд байхгүй, тэд өөрсдийн хувь заяагаа хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй гэдгийг хүмүүс мэддэг. Иймээс тэд өөрсдийн бүх итгэл найдвар, өөрсдийн биелэгдээгүй хүсэл, туйлын зорилгоо дараагийн үеийнхэнд төлөвлөдөг бөгөөд өөрсдийн мөрөөдөлдөө хүрч, хүслээ биелүүлэхэд үр удам нь тэдэнд туслах болно гэж найддаг; тэдний охид, хөвгүүд нь гэр бүлийнхээ нэр хүндэд алдар сууг авчирч, чухал, баян эсвэл алдартай хүн болох болно; товчхондоо тэд хүүхдүүдийнх нь хувь тавилан өндөрт гарахыг харахыг хүсдэг. Хүмүүсийн төлөвлөгөө, уран зөгнөл нь төгс байдаг; тэд хэдэн хүүхэдтэй болох, хүүхдүүдийнх нь дүр төрх, ур чадвар гэх мэт нь тэдний шийдэх зүйл биш бөгөөд тэдний хүүхдүүдийн хувь заяа тэдний гарт огтхон ч байдаггүй гэдгийг тэд мэдэхгүй гэж үү? Хүмүүс өөрсдийн хувь заяаны эзэд биш боловч тэд залуу үеийнхний хувь заяаг өөрчлөхөөр найддаг; тэд өөрсдийн хувь заяанаас зугтах хүчгүй боловч өөрсдийн хүү, охидын хувь заяаг хянахаар оролддог. Тэд өөрсдийгөө хэтэрхий өндрөөр үнэлж байгаа биш гэж үү? Энэ нь хүний мунхаглал, мунхаг харанхуй байдал биш гэж үү? Хүмүүс үр удмынхаа төлөө чадах бүхнээ хийдэг боловч эцэстээ хүн хэдэн хүүхэдтэй болох, хүүхдүүд нь ямар байх вэ гэдэг нь тэдний төлөвлөгөө болон хүсэлд тохирдоггүй. Зарим хүмүүс сохор зоосгүй ч олон хүүхэд төрүүлдэг; зарим хүмүүс чинээлэг боловч ямар ч хүүхэдгүй байдаг. Зарим нь охинтой болохыг хүсдэг ч тэр хүсэл нь биелдэггүй; зарим нь хүү хүсдэг ч хүүтэй болж чаддаггүй. Зарим хүмүүсийн хувьд хүүхдүүд бол ерөөл; өөр бусдын хувьд тэдгээр нь хараал юм. Зарим хосууд ухаалаг байдаг ч ухаан мөхөс хүүхдүүд төрүүлдэг; зарим эцэг эхчүүд хөдөлмөрч, шударга байдаг ч тэдний өсгөсөн хүүхдүүд нь залхуу хойрго байдаг. Зарим эцэг эхчүүд эелдэг зөөлөн, шулуун шударга байдаг боловч хүүхдүүд нь зальтай, хорон санаатай байдаг. Зарим эцэг эхчүүд оюун санаа, бие бялдрын хувьд эрүүл ч хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд төрүүлэх нь бий. Зарим эцэг эхчүүд энгийн, бүтэл муутай байдаг ч агуу зүйлс хийдэг хүүхдүүдтэй байдаг. Зарим эцэг эх нийгмийн доод зиндааных байдаг ч хүүхдүүд нь өндөр зиндаанд очих нь бий...

2. Дараагийн үеэ өсгөн хүмүүжүүлсний дараа хүмүүс хувь заяаны талаар шинэ ойлголтыг олж авдаг

      Ихэнх хүмүүс гуч орчим насандаа гэрлэдэг бөгөөд амьдралын энэ үедээ хүн хүмүүний хувь заяаны талаар ямар ч ойлголтгүй байдаг. Гэхдээ хүмүүс үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үедээ, үр удам нь өсөх зуур тэд, шинэ үеийнхэн нь өмнөх үеийнхний амьдрал болон бүх дадлага туршлагыг давтаж байхыг хардаг бөгөөд өөрсдийнх нь өнгөрсөн амьдрал тэдэнд тусгагдаж байгааг харж, залуу үеийнхний алхаж байгаа зам нь яг тэднийхтэй адилаар төлөвлөж ч, сонгож ч болдоггүй юм байна гэдгийг ухаардаг. Энэ бодит үнэнтэй тулгарснаар тэд, хүн бүхний хувь заяа нь урьдчилан төлөвлөгддөг гэдгийг зөвшөөрөхөөс өөр аргагүй болдог; үүнийг нэг их ухаарахгүйгээр тэд өөрсдийн хүслийг аажмаар хойш тавьдаг бөгөөд тэдний зүрх сэтгэл дэх хүсэл тэмүүлэл устаж үгүй болдог... Энэ хугацаанд хүн ихэнхдээ амьдралынхаа чухал үеүдийг туулан өнгөрөөж, амьдралын талаар шинэ ойлголттой болж, шинэ хандлагыг хүлээн авсан байдаг. Энэ насны хүн ирээдүйгээс хэр ихийг хүлээж, ямар хэтийн төлөвтэй байх вэ? Тавин настай ямар эмэгтэй Царайлаг Ханхүүг мөрөөдсөөр байх юм бэ? Тавин настай ямар эр хүн өөрийнхөө Цасан Цагааныг хайсаар байх юм бэ? Дунд насны ямар эмэгтэй нугасны муухай дэгдээхэй байснаа хун болно гэж итгэсээр байх юм бэ? Ихэнх ахимаг насны эрэгтэйчүүдэд залуу эрчүүдтэй адил ахин дэвших хүсэл байдаг уу? Дүгнэж хэлэхэд, эрэгтэй эсвэл эмэгтэй байхаас үл хамааран энэ насны хүмүүс гэрлэлт, гэр бүл болон хүүхдүүдийн талаар харьцангуй ухаалаг, бодтой хандлагатай байх талтай байдаг. Ийм хүнд үндсэндээ ямар ч сонголт үлдээгүй байдаг ба хувь заяаг сорих ямар ч хүсэлгүй байдаг. Хүний дадлага туршлагын тухайд гэвэл, хүн энэ насанд хүрмэгцээ “хүн хувь заяаг хүлээн зөвшөөрөх ёстой; хүний хүүхдүүд өөрсдийн гэсэн хувь тавилантай байдаг; хүмүүний хувь заяа Тэнгэрээр тодорхойлогддог” гэсэн хандлагыг аяндаа бий болгодог. Үнэнийг ойлгоогүй ихэнх хүмүүс энэ дэлхийн бүхий л таагүй явдал, бүтэлгүйтэл болон зовлон зүдгүүрийг даван туулсны дараа хүний амьдралын талаарх өөрсдийн мэдлэг ухааныг “Тэр бол хувь заяа!” гэсэн үгээр л нэгтгэн дүгнэх болно. Хэдийгээр энэ хэллэг нь хүмүүний хувь заяаны тухай энэ ертөнцийн хүмүүсийн дүгнэлт болон ухаарлыг товчоор илэрхийлдэг ч, хэдий энэ нь хүн төрөлхтний аргагүй байдлыг илэрхийлдэг ба маш гярхай, нарийн зөв гэж хэлж болох боловч энэ нь Бүтээгчийн дээд эрхийн талаарх ойлголтоос асар зөрүүтэй бөгөөд энэ нь Бүтээгчийн эрх мэдлийн тухай мэдлэгийг ердөө орлож чадахгүй.

3. Хувь заяанд итгэх нь Бүтээгчийн дээд эрхийн тухай мэдлэгийг орлохгүй

     Маш олон жилийн турш Бурханы дагалдагч байсны дараа хувь заяаны талаарх чиний мэдлэг болоод энэ ертөнцийн хүмүүсийн мэдлэгийн хооронд бодитой ялгаа байна уу? Чи Бүтээгчийн урьдчилан төлөвлөлтийг үнэхээр ойлгож, Бүтээгчийн дээд эрхийг үнэхээр мэдэж авсан уу? Зарим хүмүүс “тэр бол хувь заяа” хэмээх хэллэгийн талаар гүн гүнзгий, гүнээ мэдэрсэн ойлголттой байдаг боловч тэд Бурханы дээд эрхэнд өчүүхэн ч итгэдэггүй, хүмүүний хувь заяа нь Бурханаар зохицуулагдаж, зохион байгуулагдсан байдаг гэдэгт итгэдэггүй бөгөөд Бурханы дээд эрхэнд захирагдах дургүй байдаг. Ийм хүмүүс далайд сул хөвж, давалгаанд шидэгдэн, урсгал даган хөвж байгаа мэтээр идэвхгүйгээр хүлээж, хувь заяандаа буулт хийхээс өөр ямар ч сонголтгүй байдаг. Гэсэн ч тэд, хүмүүний хувь заяа нь Бурханы дээд эрхэнд захирагддаг гэдгийг ухаардаггүй; тэд өөрсдийн санаачлагаар Бурханы дээд эрхийг мэдэж авч, тэгснээрээ Бурханы эрх мэдлийг танин мэдэхэд хүрч, Бурханы зохион байгуулалт болон зохицуулалтанд захирагдаж, хувь заяаг эсэргүүцэхээ больж, Бурханы халамж, хамгаалалт, удирдамжийн дор амьдарч чаддаггүй. Өөрөөр хэлбэл хувь заяаг зөвшөөрөх нь Бүтээгчийн дээд эрхэнд захирагдахтай адил зүйл биш; хувь заяанд итгэх итгэл гэдэг нь хүн Бурханы дээд эрхийг хүлээн зөвшөөрч, ухамсарлаж, мэддэг гэсэн үг биш; хувь заяанд итгэх итгэл нь ердөө энэ бодит байдлыг болон энэхүү гадаад талын үзэгдлийг ухааран ойлгох явдал бөгөөд энэ нь, хүн төрөлхтний хувь заяаг Бүтээгч хэрхэн захирдгийг мэдэхээс, мөн Бүтээгч бол бүх зүйлийн хувь заяаг ноёрхдог ноёрхлын эх үүсвэр гэдгийг ухамсарлахаас, тэр ч бүү хэл хүн төрөлхтний хувь заяаны төлөөх Бүтээгчийн зохион байгуулалт, зохицуулалтанд захирагдахаас ч өөр юм. Хэрвээ хүн зөвхөн хувь заяанд итгэдэг–бүр энэ талаар гүн гүнзгий мэдэрдэг–боловч хүн төрөлхтний хувь заяаг захирдаг Бүтээгчийн дээд эрхийг мэдэж, таньж, дагаж, хүлээн зөвшөөрч чадахгүй байвал түүний амьдрал ямартай ч эмгэнэлтэй, хий дэмий, хоосон амьдарсан амьдрал байх болно; тэр Бүтээгчийн ноёрхлоос хараат болж, уг хэллэгийг жинхэнэ утгаар нь гаргах бүтээгдсэн хүн болж, Бүтээгчийн зөвшөөрлийг эдэлж чадахгүй хэвээр байх болно. Бүтээгчийн дээд эрхийг үнэхээр мэддэг, мэдэрдэг хүн идэвхгүй эсвэл аргагүй байдалтай биш идэвхтэй байдалд байх ёстой. Бүх зүйл урьдаас тодорхойлогдсон гэдгийг хүлээн зөвшөөрөхийн зэрэгцээ хүн, амьдрал болон хувь заяаны талаар: амьдрал бүхэн Бүтээгчийн дээд эрхэнд захирагддаг хэмээх нарийн зөв тодорхойлолтыг эзэмших ёстой. Хүн туулж өнгөрүүлсэн замаа эргэн харах үедээ, өөрийн амьдралын аяныхаа үе шат бүрийг эргэн санах үедээ, хүний зам хэцүү бэрх эсвэл өөгүй тэгш ч бай Бурхан алхам бүрд түүний замыг удирдан чиглүүлж, төлөвлөж байсан гэдгийг хүн хардаг. Өнөөдрийг хүртэл мэдэгдэлгүйгээр хүнийг хөтөлж чиглүүлж байсан зүйл нь Бурханы нямбай зохицуулалт, Түүний хичээнгүй төлөвлөлт байсан юм. Бүтээгчийн дээд эрхийг хүлээн зөвшөөрч, Түүний авралыг хүлээн авах чадвартай байх нь–хэчнээн агуу завшаан бэ! Хэрвээ хувь заяанд хандах хүний хандлага нь идэвхгүй бол түүний төлөө Бурханы зохицуулсан бүхнийг тэр эсэргүүцэж байгаа бөгөөд түүнд дуулгавартай хандлага байхгүй байгааг энэ нь батална. Хэрвээ хүний хувь заяаг захирах Бурханы дээд эрхэнд хандах хүний хандлага идэвхтэй бол, хүн өөрийн амьдралын аянаа эргэн харах үедээ, Бурханы дээд эрхийг үнэхээр ухан ойлгох үедээ тэр Бурханы зохицуулсан бүх зүйлд захирагдахыг чин сэтгэлээсээ хүсэх бөгөөд өөрийн хувь заяаг Бурханаар зохион байгуулуулах илүү их шийдвэртэй, итгэлтэй байж, Бурханы эсрэг тэрслэхээ болих болно. Хүн хувь заяаг ухаарахгүйгээр, Бурханы дээд эрхийг ойлгохгүйгээр, манан дундуур дур зоргоороо урагшаа тэмтчин, гуйвж дайван явах үед үүнийг харж байгаа нэгний хувьд уг аян хэтэрхий хэцүү, хэтэрхий зүрх зүсэм байдаг. Иймээс хүмүүс хүний ​​хувь заяаг захирдаг Бурханы дээд эрхийг танин мэдэх үед ухаалгууд нь, хувь заяаны эсрэг үргэлжлүүлэн тэмцэж, өөрсдийн амьдралын зорилго гэж нэрлэдэг зүйлстэй өөрсдийнхөө арга барилаар хөөцөлдөхийн оронд үүнийг мэдэж, хүлээн зөвшөөрч, өөрсдийнхөө хоёр гараар сайхан амьдралыг бүтээхээр оролдож байсан шаналалт өдрүүдтэйгээ салах ёс хийхийг сонгодог юм. Хүнд Бурхан байхгүй үед, хүн Түүнийг харж чадахгүй үед, хүн Бурханы дээд эрхийг тодорхой танин мэдэж чадахгүй үед, өдөр болгон утга учиргүй, үнэ цэнэгүй, хөөрхийлөлтэй байдаг. Хүн хаана ч байсан, түүний ажил нь ямар ч байсан хүний амьдрах арга зам болон зорилгоо хөөцөлдөх явдал нь эцэс төгсгөлгүй уй гашуу, хөнгөвчлөхийн аргагүй зовлон шаналлаас өөр юуг ч авчрахгүй бөгөөд тэгснээр хүн үүнийг эргэн дурсаж ч тэвчихгүй. Хүн Бүтээгчийн дээд эрхийг хүлээн зөвшөөрч, Түүний зохион байгуулалт болон зохицуулалтанд захирагдаж, жинхэнэ хүмүүний амьдралыг эрж хайх үед л хүн бүх уй гашуу, зовлон шаналлаас аажмаар ангижирч, амьдралын бүхий л утгагүй байдлаас салж чадна.

4. Бүтээгчийн дээд эрхэнд захирагддаг хүмүүс л жинхэнэ эрх чөлөөг олж авч чадна

     Хүмүүс Бурханы зохион байгуулалт блон Бурханы дээд эрхийг таньж мэддэггүйн улмаас үргэлж тэрслүү хандлагатайгаар, эрээ цээргүйгээр хувь заяатай нүүр тулдаг бөгөөд Бурханы эрх мэдэл, дээд эрх болон хувь заяаны бэлтгэсэн зүйлсийг орхин хаяхыг үргэлж хүсэж, өөрсдийн одоогийн нөхцөл байдлаа хувиргаж, хувь заяагаа өөрчлөхөөр хий дэмий найдаж байдаг. Гэхдээ тэд хэзээ ч амжилт олдоггүй; тэдэнд цаг үргэлжид саад тотгор учирдаг. Хүний сэтгэлийн гүнд явагддаг энэ тэмцэл нь зовлонтой байдаг; зовлон шаналал нь мартагдашгүй; энэ бүх хугацаанд хүн өөрийн амийг дэмий юманд үрж байдаг. Энэ зовлон шаналлын шалтгаан нь юу вэ? Энэ нь Бурханы дээд эрхийн улмаас болдог уу эсвэл хүн азгүй төрсөн учраас болсон уу? Мэдээж аль нь ч үнэн биш юм. Үндсэндээ энэ нь хүмүүсийн явдаг замаас, хүмүүсийн амьдралдаа сонгосон арга замаас болдог. Зарим хүмүүс эдгээр зүйлсийг ухаарахгүй байж болох юм. Гэвч Бурхан хүн төрөлхтний хувь заяаг захирах дээд эрхтэй гэдгийг чи үнэхээр мэдэж, үнэхээр таньж мэдсэн үед, чиний төлөө Бурханы төлөвлөсөн, чиний төлөө шийдсэн бүхэн нь агуу ашиг тус, агуу хамгаалалт гэдгийг чи үнэхээр ойлгосон үед чиний зовлон шаналал аажмаар хөнгөрч, чи бүхэлдээ тайван, дураараа, эрх чөлөөтэй болж байгаагаа мэдрэх болно. Дийлэнх хүмүүсийн төлөв байдлаас авч үзвэл, хэдий бодит түвшинд тэд өмнөх шигээ үргэлжлүүлэн амьдрахыг хүсдэггүй боловч, хэдий тэд өвчин шаналлаасаа чөлөөлөгдөхийг хүсдэг боловч үнэндээ тэд хүний хувь заяаг захирах Бүтээгчийн дээд эрхийн бодтой үнэ цэнэ болон утга учрыг ухан ойлгож чаддаггүй; тэд Бүтээгчийн зохион байгуулалт болон зохицуулалтыг хэрхэн эрж хайж, хүлээн зөвшөөрөхөө мэдэх нь байтугай, Бүтээгчийн дээд эрхийг үнэхээр танин мэдэж, үүнд захирагдаж ч чаддаггүй. Иймээс хэрвээ хүмүүс Бүтээгчид хүний хувь заяаг болон хүний бүх зүйлийг захирах дээд эрх байдаг гэсэн баримтыг үнэхээр танин мэдэж чадахгүй бол, хэрвээ тэд Бүтээгчийн ноёрхолд үнэхээр захирагдаж чадахгүй бол тэдний хувьд “хүний хувь заяа өөрийнх нь гарт байдаг” гэсэн үзэлд хөтлөгдөж, хүлэгдэхгүй байх нь хэцүү байх ба тэдний хувьд хувь заяаны эсрэг болон Бүтээгчийн эрх мэдлийн эсрэг өөрсдийн идэвхтэй тэмцлийн зовлон шаналлаас салах нь хэцүү байх бөгөөд түүнчлэн тэдний хувьд үнэхээр чөлөөлөгдөж, чөлөөтэй болох нь, Бурханыг шүтэн мөргөдөг хүмүүс болох нь хэцүү байх болно гэдгийг хэлэхийн ч хэрэггүй. Ийм байдлаас өөрийгөө чөлөөлөх хамгийн энгийн арга байдаг: урьдны амьдрах аргатайгаа салах ёс хийж, өөрийн амьдралын өмнөх зорилгодоо баяртай гэж хэлж, өөрийн өмнөх амьдралын хэв маяг, гүн ухаан, эрэл хайгуул, хүсэл, туйлын хүслэнгээ дүгнэн шинжлээд, дараа нь тэдгээрийгээ Бурханы хүсэл болон хүнээс шаардах шаардлагатай харьцуулан, тэдгээрийн аль нэг нь Бурханы хүсэл, шаардлагатай нийцэж байгаа эсэхийг, тэдгээрийн аль нэг нь амьдралд зөв үнэ цэнийг дамжуулж, үнэнийг илүү сайн ойлгоход хүнийг хөтөлж, хүн чанартайгаар хүн шиг амьдрах боломжийг олгож байгаа эсэхийг харах юм. Чи хүмүүсийн хөөцөлддөг амьдралын олон янзын зорилгууд болон тэдний амьдралын олон янзын арга замуудыг дахин дахин судалж, анхааралтай задлан шинжилбэл тэдгээрийн нэг нь ч, хүн төрөлхтнийг бүтээх үеийн Бүтээгчийн анхдагч төлөвлөгөөтэй тохирдоггүй болохыг олж мэдэх болно. Тэдгээр нь бүгд хүмүүсийг Бүтээгчийн дээд эрх болон анхаарал халамжаас холдуулдаг; тэдгээр нь бүгд хүн төрөлхтний унадаг нүх, тэднийг там руу хөтөлдөг нүх юм. Үүнийг танин мэдсэний дараа чиний хийх зүйл бол амьдралын талаарх хуучин үзлээ хойш тавьж, олон янзын урхи занганаас хол байж, чиний амьдралыг хариуцаж, чиний төлөө зохицуулалт хийхэд Бурханыг хүргэж, зөвхөн Бурханы зохион байгуулалт, удирдамжинд захирагдан, өөр ямар ч сонголт хийхгүйгээр, Бурханыг шүтэн мөргөдөг хүн болохоор хичээх явдал юм. Энэ нь амархан сонсогддог боловч хийхэд хэцүү зүйл билээ. Зарим хүмүүс үүний зовлонг тэсвэрлэдэг ч зарим нь чаддаггүй. Зарим нь дагаж мөрдөхөд бэлэн байдаг ч зарим нь дургүй байдаг. Дургүй байгаа хүмүүст үүнийг хийх хүсэл, шийдэмгий байдал дутагдаж байдаг; тэд Бурханы дээд эрхийн талаар тодорхой ойлгож, Бурхан хүний хувь заяаг төлөвлөж, зохицуулдаг гэдгийг бүрэн төгс мэддэг боловч тэд эсэргүүцэж, тэмцэлдсээр байдаг бөгөөд өөрсдийн хувь заяаг Бурханы гарт орхиж, Бурханы дээд эрхэнд захирагдаж тэвчдэггүй, цаашлаад тэд Бурханы зохион байгуулалт болон зохицуулалтанд гомддог. Иймээс өөрсдийгөө ямар чадвартайг харахыг хүсдэг хүмүүс үргэлж байх болно; тэд өөрийн хоёр гараар хувь заяагаа өөрчлөхийг эсвэл өөрсдийн чадлаараа аз жаргалд хүрч, тэд Бурханы эрх мэдийн хязгаарыг даван гарч, Бурханы дээд эрхийн дээр гарч чадах эсэхээ харахыг хүсдэг. Хүний уйтгар гуниг нь хүн аз жаргалтай амьдралыг эрж хайдгаас, мөн тэр нэр алдар, эд баялгаар хөөцөлдөж эсвэл манан дундуур өөрийн хувь заяаны эсрэг тэмцэлдсэнээс болдог биш, харин тэр Бүтээгчийн оршин тогтнолыг харсныхаа дараа ч, хүний хувь заяаг захирах дээд эрх Бүтээгчид бий гэсэн бодит үнэнийг мэдсэнийхээ дараа ч тэр өөрийгөө засаж чаддаггүй, өөрийн хөлийг шавар шавхайнаас татан авч чаддаггүй, харин зүрх сэтгэлээ хатуу болгож, өөрийн алдаагаа цөхрөлтгүй үргэлжлүүлдгээс болдог. Тэр харин ч шавхай дундуур явж, Бүтээгчийн дээд эрхийн эсрэг зөрүүдлэн тэмцэлдэж, өчүүхэн төдий ч гэмшилгүйгээр эцсээ хүртэл үүнийг эсэргүүцдэг бөгөөд сүйрч, өрөвдмөөр байдалд орсон үедээ л тэр арайхийн бууж өгч, буцахаар шийддэг. Энэ бол хүмүүний жинхэнэ уй гашуу юм. Иймээс захирагдахыг сонгодог хүмүүс бол ухаалаг бөгөөд зугатаахаар сонгодог хүмүүс бол зөрүүд гэж Би хэлнэ.

Үхэл: Зургаа дахь уулзвар

    Маш их бужигнааны дараа, маш их бүтэлгүйтэл, таагүй явдлын дараа, маш их баяр хөөр, уй гашуу болон сайн муугийн дараа, маш олон мартагдашгүй жилүүдийн дараа, улирал дахин дахин солигдохыг харсны дараа ч хүн амьдралын чухал үеүдийг анзааралгүй өнгөрөөдөг бөгөөд нүд ирмэхийн зуурт л бөхөн унтарч буй насандаа очсоноо мэддэг. Цаг хугацааны ул мөр бүх биеэр нь тамгалагддаг: Хүн цэх шулуун зогсож чадахаа больж, хар үстэй толгой нь цагаан болж, хурц тунгалаг нүд нь сүүмийн харанхуйлж, зөөлөн толигор арьс нь үрчлээтэй, нөсөөтэй болдог. Хүний сонсгол муудаж, шүд нь сулран унаж, хариу үйлдэл нь удааширч, хөдөлгөөн нь удаан болдог... Энэ үед хүн өөрийн залуу насны оргилсон он жилүүдтэй бүрмөсөн салах ёс хийж, өөрийн амьдралын бүрэнхий үе болох өтөл нас руу ордог. Дараа нь тэр хүний амьдралын сүүлчийн уулзвар болох үхэлтэй нүүр тулах болно.

1. Зөвхөн Бүтээгч л хүний амьдрал, үхлийн хүчийг эзэмшдэг

    Хэрвээ хүний төрөлт түүний өмнөх амьдралаар заяагддаг бол хүний үхэл нь тэрхүү хувь төөргийн төгсгөлийг тэмдэглэдэг. Хэрвээ хүний төрөлт нь энэ амьдрал дахь хүний үүрэг даалгаврын эхлэл бол, хүний үхэл нь тэрхүү үүрэг даалгаврын төгсгөлийг тэмдэглэдэг. Бүтээгч хүний төрөлтийн төлөө хатуу тогтоосон нөхцөл байдлыг тодорхойлдог болохоор Тэр мөн хүний үхлийн төлөө хатуу тогтоосон нөхцөл байдлыг зохицуулсан гэдгийг хэлэх нь илүүц юм. Өөрөөр хэлбэл, хэн ч тохиолдлоор төрдөггүй, хэний ч үхэл санаандгүй байдаггүй бөгөөд төрөлт болон үхэл нь хоёулаа хүний өмнөх болоод өнөөгийн амьдралтай гарцаагүй холбоотой байдаг. Хүний төрөлт болон үхлийн нөхцөл байдал нь хоёулаа Бүтээгчээр урьдчилан төлөвлөгддөг; энэ бол хүний заяа төөрөг, хүний хувь заяа юм. Хүний төрөлтийн талаар ихийг хэлж болохын адилаар хүн болгоны үхэл нь янз бүрийн онцгой нөхцөл байдлын дор тохиолдох бөгөөд тэгснээр хүмүүсийн амьдрах хугацаа, тэдний үхлийн байдал, цаг хугацаа нь ялгаатай байдаг. Зарим хүмүүс чийрэг, эрүүл саруул байдаг ч эрт нас бардаг; зарим нь сул дорой, эмгэг хуучтай байдаг ч өндөр насалж, зоволгүйгээр таалал төгсдөг. Зарим нь ёс бусын шалтгаанаар, зарим нь жамаараа нас нөгчдөг. Зарим нь гэрээсээ хол нас барж байхад зарим нь хайртай хүмүүсийнхээ хажууд нүд аньдаг. Зарим хүмүүс агаарт, зарим нь газар доор нас бардаг. Зарим нь усанд живж, зарим нь гай гамшигт амиа алддаг. Зарим нь өглөө, зарим нь орой нас бардаг... Хүн бүхэн нэр цуутай төрөлт, гайхалтай амьдрал, алдар суутай үхлийг хүсдэг боловч хэн ч өөрийн хувь тавиланг даван гарч чадахгүй, хэн ч Бүтээгчийн дээд эрхээс зугтаж чадахгүй. Энэ бол хүний хувь заяа юм. Хүн өөрийн ирээдүйн төлөө бүхий л төрлийн төлөвлөгөөг гаргаж чадах боловч өөрийн төрөлтийн болон энэ дэлхийгээс явах үеийн байдал, цаг хугацааг хэн ч төлөвлөж чадахгүй. Хүмүүс хэдийгээр үхлээс зайлсхийж, үүнийг эсэргүүцэхийн тулд чадах бүхнээ хийдэг боловч тэдэнд мэдэгдэлгүйгээр үхэл чимээгүйхэн ойртсоор байдаг. Хэзээ үхэхээ эсвэл яаж үхэхээ, тэр ч бүү хэл энэ нь хаана тохиолдохыг хэн ч мэддэггүй. Мэдээж амьдрал, үхлийн хүчийг эзэмшигч нь хүн төрөлхтөн биш, байгаль дэлхий дээрх ямар нэг биет биш, харин цорын ганц эрх мэдэлтэй Бүтээгч юм. Хүн төрөлхтний амьдрал, үхэл нь байгаль дэлхийн хуулийн үр дүн биш, харин Бүтээгчийн эрх мэдлийн дээд эрхийн үр дагавар билээ.

2. Бүтээгчийн дээд эрхийг мэддэггүй хүнийг үхлийн айдас цөхрөлтгүй дагах болно

     Өтөл насандаа очих үед хүнд тулгардаг бэрхшээл нь гэр бүлээ тэжээх эсвэл өөрийн гол хүсэл эрмэлзлээ биелүүлэх биш, харин өөрийн амьдралтайгаа хэрхэн салах ёс хийж, өөрийн амьдралын төгсгөлтэйгээ хэрхэн учрах, өөрийн оршин тогтнолынхоо төгсгөлд хэрхэн цэг тавих вэ гэдэг юм. Хэдийгээр гадна талдаа хүмүүс үхэлд маш бага анхаарал хандуулдаг мэт санагддаг боловч энэ сэдвийг шинжлэхээс хэн ч зайлсхийж чадахгүй, учир нь үхлийн нөгөө талд өөр ертөнц буюу хүний ойлгож, мэдэрч чаддаггүй, тэдний огтхон ч мэддэггүй ертөнц оршин байдаг эсэхийг хэн ч мэддэггүй билээ. Энэ нь, хүмүүсийг үхэлтэй халз тулахаас айж, үүнтэй жам ёсоороо тулгарахаас айхад хүргэдэг бөгөөд үүний оронд тэд энэ сэдвээс зайлсхийхийн тулд чадах бүхнээ хийдэг. Иймээс энэ нь хүн бүрийг үхлийн талаарх айдсаар дүүргэж, амьдралын энэхүү зайлшгүй бодит байдалд нууцлаг бүрхүүл нэмж, хүн бүхний зүрх сэтгэлд байнгын сүүдэр тусгадаг.

   Бие нь муудаж байгааг мэдрэх үедээ, үхэл нь ойртож байгааг мэдрэх үедээ хүн тодорхойгүй айдас, үгээр илэрхийлэхийн аргагүй айдсыг мэдэрдэг. Үхлээс айх айдас нь хүнд бүр илүү их ганцаардал, арчаагүй байдлыг мэдрүүлдэг бөгөөд энэ үед хүн өөрөөсөө ийнхүү асуудаг: Би хаанаас ирсэн бэ? Би хаашаа явж байна вэ? Миний амьдрал надаас урсан өнгөрч би ингээд үхэх юм гэж үү? Энэ нь миний амьдралын төгсгөлийг тэмдэглэх үе гэж үү? Эцэстээ амьдралын утга учир юу юм бэ? Эцсийн эцэст амьдрал ямар үнэ цэнэтэй юм бэ? Энэ нь нэр алдар, эд хөрөнгийн төлөө гэж үү? Энэ нь гэр бүлтэй болохын төлөө гэж үү?... Хүн эдгээр тодорхой асуултуудын тухай бодсон эсэхээс үл хамааран, хүн үхлээс хэр гүнзгий айдагаас үл хамааран хүн бүхний зүрх сэтгэлийн гүнд нууцлаг байдлуудыг судлах хүсэл, амьдралын тухай үл ойлголцлын мэдрэмж болон эдгээртэй холилдоод дэлхий ертөнцийн тухай эмзэг мэдрэмж, орхин одох хүсэлгүй байдал үргэлж байдаг. Магадгүй хүний айдаг зүйл юу болохыг, хүний судлахыг хүсдэг зүйл юу болохыг, тэр юуны тухайд эмзэг байдгийг болон тэр юуг орхин одох хүсэлгүй байдгийг хэн ч тодорхой хэлж чадахгүй...

   Үхлээс айдаг учраас хүмүүс хэтэрхий их санаа зовдог; үхлээс айдаг учраас тэдний орхиж чаддаггүй зүйл маш их байдаг. Үхэх гэж байх үедээ зарим хүмүүс үүний эсвэл түүний тухай бухимддаг; тэд хүүхдүүд, хайртай хүмүүс, өөрсдийн эд хөрөнгөнийхөө төлөө санаа зовж, санаа зовсноороо үхлийн авчрах зовлон шаналал, айдсыг арилгаж чадах юм шиг, амьд хүмүүстэй харьцах ийм ойр дотно байдлыг хадгалснаар тэд үхлийг дагалдан ирдэг арчаагүй, ганцаардмал байдлаас зугтаж чадах юм шиг байдаг. Хүний зүрх сэтгэлийн гүнд хайртай хүмүүсээсээ хагацаж, хөх тэнгэрийг дахин хэзээ ч харахгүй, материаллаг ертөнцийг дахин хэзээ ч харахгүй гэдгээс айх айдас, дуусашгүй айдас байдаг. Хайртай хүмүүстэйгээ хамт байж дассан ганцаардмал сүнс өөрийнхөө барьцыг сулруулж, үл мэдэх, танихгүй ертөнц рүү цор ганцаараа явах дургүй байдаг.

3. Нэр алдар, эд хөрөнгө хөөсөн амьдрал нь үхлийн өмнө аргаа барахад хүнийг хүргэдэг

    Бүтээгчийн дээд эрх болон урьдчилан төлөвлөлтийн улмаас өөрийнхөө нэр дээр юу ч үгүй эхэлсэн ганцаардмал сүнс нь эцэг эх, гэр бүл, хүмүүн төрөлхтний гишүүн болох боломж, хүний амьдралыг мэдэрч туулах болон дэлхий ертөнцийг харах боломжийг олж авдаг; мөн түүнчлэн Бүтээгчийн дээд эрхийг мэдэрч, Бүтээгчийн бүтээлийн гайхалтай байдлыг мэдэж, юунаас ч илүүтэйгээр Бүтээгчийн эрх мэдлийг мэдэж, захирагдах боломжийг олж авдаг. Гэхдээ ихэнх хүмүүс энэхүү ховор, агшин зуурын боломжийг үнэндээ ашигладаггүй. Хүн хувь заяаны эсрэг тэмцэхийн тулд насан туршийнхаа эрч хүчийг дуусгаж, гэр бүлээ тэжээхээр оролдон, эд баялаг, байр суурийн хооронд нааш цааш холхин үймэлдэхэд өөрийн бүх цаг хугацааг зарцуулдаг. Хүмүүсийн эрхэмлэдэг зүйл нь гэр бүл, мөнгө, нэр алдаг байдаг; тэд эдгээрийг амьдралын хамгийн үнэ цэнэтэй зүйлс хэмээн үздэг. Бүх хүмүүс өөрсдийн хувь заяаны талаар гомдоллодог боловч тэд, хүн яагаад амьд байдаг, хүн хэрхэн амьдрах ёстой, амьдралын үнэ цэнэ болон утга учир юу болох гэх зэрэг судалж, ойлгоход хамгийн чухал асуултуудыг сэтгэлийнхээ мухар луу түлхсээр байдаг. Тэдний бүхий л амьдрал хэчнээн олон жил байх нь хамаагүй, залуу нас нь нисэн өнгөрөх хүртэл, үрчлээтэж, буурал болох хүртлээ; тэрхүү алдар нэр, эд баялаг хүний насны доройтлыг зогсоож чадахгүй, мөнгө зүрх сэтгэлийн хоосныг дүүргэж чадахгүй гэдгийг тэд харах хүртлээ; төрөлт, хөгшрөлт, өвчин болон үхлийн хуулиас хэн ч ангид байдаггүй ба хувь заяаны төлөвлөсөн зүйлээс хэн ч зугтаж чадахгүй гэдгийг ойлгох хүртлээ тэд зүгээр л нэр алдар, эд баялаг эрж хайхад шамддаг. Тэд амьдралын эцсийн уулзвартай тулгарахаас аргагүй болсон үед л, хүн олон саяын хөрөнгө хогшилтой байсан ч, эрх дархтай өндөр зиндаатэй байсан ч хэн ч үхлээс зугтаж чадахгүй ба хүн бүхэн өөрийн анхдагч байр суурь буюу өөрийнхөө нэр дээр юу ч үгүй ганц сүнсний байдалд эргэн очих болно гэдгийг тэд үнэхээр ухаарах болно. Эцэг эхтэй байх үедээ, түүний эцэг эх нь өөрийнх нь бүх зүйл гэж хүн итгэдэг; хөрөнгө хогшилтой байх үедээ мөнгө бол түүний гол тулгуур, энэ нь түүний амьдралын хөрөнгө гэж хүн боддог; байр суурьтай байх үедээ хүн үүнтэйгээ ягштал зууралдаж, үүний төлөө өөрийнхөө амьдралаар дэнчин тавих болно. Хүмүүс энэ ертөнцийг орхих гэж байх үедээ, тэдний эрж хайж амьдралаа өнгөрүүлсэн зүйлс нь агшин зуурын үүлсээс өөр юу ч биш бөгөөд тэдгээрийн алийг ч тэд өөртөө байлгаж чадахгүй, тэдгээрийн алийг ч тэд аваад явж чадахгүй, тэдгээрийн аль нь ч тэднийг үхлээс чөлөөлж чадахгүй, тэдгээрийн аль нь ч буцах замдаа орсон ганцаардмал сүнстэй хамт байж, тайтгарал өгч чадахгүй гэдгийг ухаардаг; хамгийн наад зах нь эдгээрийн аль нь ч хүнд авралыг өгч, үхлийг даван туулах боломжийг тэдэнд олгож чадахгүй. Материаллаг ертөнцөөс хүний олж авдаг нэр алдар, эд баялаг нь түр зуурын сэтгэл ханамж, зуурдын тааламжтай байдал, амар амгалангийн хуурамч мэдрэмжийг хүнд өгч, хүнийг замаа алдахад хүргэдэг. Иймээс хүн төрөлхтний өргөн уудам далайд бачимдан, амар тайван байдал, тав тух болон зүрх сэтгэлийн амар амгалан байдлыг хүсэн мөрөөдөнгөө хүмүүс давалгаан доор дахин дахин ордог. Хүмүүс ойлговол зохих хамгийн чухал асуултуудыг–тэд хаанаас ирсэн, тэд яагаад амьд байгаа, тэд хаашаа явдаг гэх мэтийн асуултуудыг хараахан ойлгоогүй байх үедээ нэр алдар, эд баялагт уруу татагдаж, мэхлүүлж, тэдгээрт захирагдаж, эргэлт буцалтгүйгээр төөрөлддөг. Цаг хугацаа нисэн оддог; нүд цавчихийн төдийд он жил өнгөрдөг; үүнийг ухаарахаасаа өмнө хүн амьдралынхаа хамгийн сайхан жилүүдтэй салах ёс хийх ёстой болсон байдаг. Дэлхий ертөнцөөс явах нь дөхөж байх үед, энэ дэлхий дээрх бүх зүйл холдон оддог ба хүн өөрийн эзэмшдэг зүйлсийг цаашид хадгалж чадахгүй гэсэн ойлголтонд аажмаар хүрдэг; тэгээд энэ дэлхийд дөнгөж мэндэлсэн уйлж байгаа нярай хүүхэд шиг огт юуг ч эзэмшдэггүй юм байна гэдгийг хүн үнэхээр мэдэрдэг. Энэ үед хүн, энэ амьдралдаа хийсэн зүйлээ, амьд байх нь ямар үнэ цэнэтэйг, энэ нь ямар утга учиртайг, хүн яагаад энэ дэлхийд ирснийг тунгаан бодоход хүрдэг; мөн энэ үед хүн, хойд нас гэж үнэхээр байдаг эсэхийг, Тэнгэр үнэхээр оршин байдаг эсэхийг, залхаан цээрлүүлэлт үнэхээр байдаг эсэхийг мэдэхийг улам бүр хүсдэг... Хүн үхэлд хэдийчинээ их ойртоно, амьдрал гэж үнэндээ юу болохыг мэдэхийг төдийчинээ их хүсдэг; хүн үхэлд хэдийчинээ их ойртоно, түүний зүрх сэтгэл төдийчинээ хоосон санагддаг; хүн үхэлд хэдийчинээ их ойртоно, төдийчинээ арчаагүй байдлыг тэр мэдэрдэг; иймээс өдөр ирэх тусам хүний үхлээс айх айдас улам их болдог. Үхэлд ойртох үедээ хүмүүс яагаад ийнхүү авирладагт хоёр шалтгаан бий: Нэгдүгээрт, тэд өөрсдийнх нь амьдралыг тэжээн тэтгэж байсан нэр алдар, эд баялгаа алдаж, дэлхий ертөнц дээрх үзэгдэх бүхнийг ардаа орхих одох гэж байгаа; хоёрдугаарт, тэд өөрсдийн хөл тавихаас ч айдаг, хайртай хүмүүс нь болон ямар ч дэмжлэг туслалцаа байхгүй танил бус ертөнцтэй, нууцлаг, үл мэдэх ертөнцтэй цор ганцаараа нүүр тулах гэж байгаа. Энэ хоёр шалтгааны улмаас үхэлтэй нүүр тулсан хүн бүхэнд амаргүй санагддаг бөгөөд урьд өмнө нь хэзээ ч амсаж байгаагүй арчаагүй байдлын мэдрэмж болон сандралыг мэдэрдэг. Хүмүүс үнэндээ энэ цэгт хүрэх үедээ л, энэ дэлхийд хөл тавингуутаа хүний ойлгох учиртай эхний зүйл бол хүн хаанаас ирдэг, яагаад хүмүүс амьд байгаа, хүний хувь заяаг хэн захирдаг, хүний оршин тогтнолыг хэн хангадаг, үүнийг захирах дээд эрх хэнд байдаг гэх мэт юм байна гэдгийг тэд ухаардаг. Гэр бүлээ хэрхэн тэжээж эсвэл нэр алдар, эд баялгийг хэрхэн олж авахад суралцах явдал биш, гэр бүлээ юугаар хангаж, хэрхэн нэр алдар, баялагт хүрч, хэрхэн бусдаас ялгарах эсвэл илүү чинээлэг амьдрахад суралцах биш, тэр ч бүү хэл хэрхэн бусдаас илүү дээр байж, тэдний эсрэг хэрхэн амжилттайгаар өрсөлдөхөд суралцах явдал биш харин эдгээр нь амьдралын жинхэнэ хөрөнгө баялаг бөгөөд хүн амьд үлдэхийн гол үндэс юм. Хэдийгээр, эзэмшихийн тулд хүмүүсийн амьдралаа зарцуулдаг олон янзын амьдрах ур чадварууд нь асар их материаллаг тав тухыг өгдөг боловч тэдгээр нь хүний зүрх сэтгэлд жинхэнэ амар амгалан, тайтгарлыг хэзээ ч авчирдаггүй харин оронд нь хүмүүсийг зүг чигээ алдаж, өөрсдийгөө хянаж чадахгүй байж, амьдралын утга учрыг мэдэж авах бүх боломжуудыг алдахад байнга хүргэдэг; тэдгээр нь үхэлтэй хэрхэн зүй зохистойгоор нүүр тулах талаар нууцлаг бэрхшээлийг бий болгодог. Ийм байдлаар хүмүүсийн амьдрал сүйрдэг. Бүтээгч хүн бүрт шударгаар хандаж, Түүний дээд эрхийг мэдэрч, мэдэх насан туршийн үнэт боломжийг хүн бүрт олгодог боловч зөвхөн үхэл ойртох үед, үхлийн заналхийлэл хүн дээр тусах үед л хүн бүхнийг ойлгож эхэлдэг ба–энэ нь хэтэрхий оройтсон байдаг.

   Хүмүүс мөнгө, нэр алдрын хойноос хөөцөлдөн амьдралаа өнгөрүүлдэг; тэд эдгээр дэмий зүйлтэй зууралдан, тэдгээр нь тэдний цорын ганц түшиг тулгуур хэмээн бодож, тэдгээрийг эзэмшсэнээр л тэд амьдарч, үхлээс өөрсдийгөө чөлөөлж чадах юм шиг байдаг. Гэхдээ зөвхөн үхэх дөхсөн үедээ л, эдгээр зүйлс нь тэднээс хэчнээн хол болохыг, үхлийн өмнө тэд хэчнээн сул дорой болохоо, тэд хэчнээн амархан сүйрдгээ, хаашаа ч явах аргагүй тэд хэчнээн ганцаардмал, арчаагүй болохоо тэд ухаардаг. Амьдралыг мөнгө эсвэл нэр алдраар худалдан авч болдоггүй, хүн хэчнээн чинээлэг байх нь хамаагүй, түүний байр суурь хэчнээн өндөр дээд байх нь хамаагүй, үхлийн өмнө бүх хүмүүс адилхан ядуу дорой, өчүүхэн гэдгийг тэд ухаардаг. Мөнгө амьдралыг худалдан авч чадахгүй, нэр алдар үхлийг үгүй болгож чадахгүй ба мөнгө болон нэр алдрын аль аль нь хүний амьдралыг ганц минут, ганц секундээр ч уртасгаж чадахгүй гэдгийг тэд ухаардаг. Хүмүүст хэдийчинээ их ингэж санагдана, тэд төдийчинээ ихээр амьдрахыг хүсдэг; хүмүүст хэдийчинээ их ингэж санагдана, тэд үхэл ойртохоос төдийчинээ их айж эмээдэг. Зөвхөн энэ үед л тэд, тэдний амьтэдэнд хамаарагддаггүй, энэ нь тэдний хянадаг зүйл биш, амьдрах уу эсвэл үхэх үү гэдгээ хүн шийдэж чадахгүй ба энэ бүхэн нь хүний хяналтаас гадна байдаг гэдгийг үнэхээр ухаардаг.

4. Бүтээгчийн ноёрхол дор ирж, үхэлтэй тайвнаар нүүр тулах

    Хүн төрөх мөчид ганцаардмал нэгэн сүнс газар дээрх амьдралын дадлага туршлагаа болон түүнд зориулан Бүтээгчийн зохицуулсан Бүтээгчийн эрх мэдлийг мэдрэх дадлага туршлагаа эхлүүлдэг. Тухайн хүн буюу сүнсний хувьд энэ нь Бүтээгчийн дээд эрхийн тухай мэдлэгийг олж авч, Түүний эрх мэдлийг мэдэж авч, үүнийг биечлэн туулах хосгүй сайхан боломж юм гэдгийг хэлэх нь илүүц биз ээ. Хүмүүс, тэдний төлөө Бүтээгчийн төлөвлөсөн хувь заяаны хуулийн дор амьдардаг бөгөөд мөс чанартай ямар ч ухаалаг хүний хувьд Бүтээгчийн дээд эрхтэй санал нийлж, газар дээрх амьдралынхаа хэдэн арван жилийн замнал дахь Түүний эрх мэдлийг хүлээн зөвшөөрөх нь хэцүү зүйл биш юм. Тиймээс хүн бүрийн хувьд, өөрсдийн хэдэн арван жилийн дадлага туршлагаараа дамжуулан бүх хүмүүний хувь заяа нь урьдчилан төлөвлөгдсөн гэдгийг хүлээн зөвшөөрч, амьд байна гэдэг нь юу гэсэн үг болохыг ухаарч эсвэл нэгтгэн дүгнэх нь тун амархан байх ёстой. Хүн эдгээр амьдралын сургамжуудыг өөртөө агуулахын зэрэгцээ, амьдрал хаанаас ирдгийг ойлгож, зүрх сэтгэлд үнэндээ юу хэрэгтэйг, амьдралын жинхэнэ зам руу хүнийг юу хөтөлдгийг, хүний амьдралын үүрэг даалгавар, зорилго ямар байх учиртайг хүн аажмаар ухаарч эхэлдэг; хэрвээ хүн Бүтээгчийг шүтэн мөргөхгүй бол, хэрвээ хүн Түүний ноёрхол дор орж чадахгүй бол хүн үхэлтэй тулгарах үедээ–сүнс дахин нэгэнтээ Бүтээгчтэй нүүр тулах гэж байх үедээ–хүний зүрх сэтгэл хэмжээлшгүй их айдас, түгшүүрээр дүүрэх болно. Хэрвээ хүн энэ дэлхийд цөөхөн хэдэн арван жил оршин байсан ч хүний амьдрал хаанаас ирдгийг хараахан мэдэж аваагүй, хүний хувь заяа хэний гарт байдгийг хараахан танин мэдээгүй бол тэр үхэлтэй амар тайван нүүр тулж чадахгүй байдагт гайхах хэрэггүй. Хэдэн арван жилийн амьдралыг туулсны дараа Бүтээгчийн дээд эрхийн талаар мэдлэгийг олж авсан хүн бол амьдралын утга учир, үнэ цэнийг үнэн зөв үнэлдэг хүн; амьдралын зорилгын талаар гүн гүнзгий мэдлэгтэй, Бүтээгчийн дээд эрхийн талаар бодит дадлага туршлага, ойлголттой хүн; түүнээс ч илүүгээр Бүтээгчийн эрх мэдэлд захирагдах чадвартай хүн юм. Ийм хүмүүс, Бурхан хүн төрөлхтнийг бүтээсний утга учрыг ойлгодог, хүн Бүтээгчийг шүтэн мөргөх ёстойг ойлгодог, хүний эзэмшдэг бүх зүйл Бүтээгчээс ирдэг ба ойрын ирээдүйд хэзээ нэгэн өдөр Түүн рүү буцан очих болно гэдгээ ойлгодог; тийм хүн нь Бүтээгч хүний төрөлтийг зохицуулдаг ба хүний үхлийг захирах дээд эрхтэй, амьдрал үхлийн аль аль нь Бүтээгчийн эрх мэдлээр урьдчилан төлөвлөгддөг гэдгийг ойлгодог. Иймээс эдгээр зүйлсийг үнэхээр мэдэж авсан үедээ хүн аяндаа үхэлтэй тайвнаар нүүр тулж чадах ба энэ ертөнцийн бүх өв хөрөнгөө тайвнаар орхиж, өөрт нь ирэх бүхнийг аз жаргалтайгаар хүлээн зөвшөөрч, даган Бүтээгчийн зохицуулсан амьдралын сүүлчийн уулвараас сохроор айж, үүний эсрэг тэмцэлдэхийн оронд баяртайгаар угтан авах болно. Хэрвээ хүн амьдралыг, Бүтээгчийн дээд эрхийг мэдэрч, Түүний эрх мэдлийг мэдэж авах боломж гэж үзвэл, хэрвээ хүн өөрийн амьдралыг, бүтээгдсэн хүний хувьд үүргээ биелүүлж, өөрийн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх ховорхон боломж гэж үзвэл, хүн амьдралын талаар гарцаагүй зөв үзэл бодолтой байх бөгөөд ерөөгдсөн амьдралаар амьдарч, Бүтээгчээр замчлуулж, Бүтээгчийн гэрэл дор алхаж, Бүтээгчийн дээд эрхийг мэдэж, Түүний ноёрхол дор орж, Түүний ер бусын үйл хэрэг болон Түүний эрх мэдлийг гэрчлэх болно. Тийм хүн гарцаагүй Бүтээгчээр хайрлагдаж, хүлээн зөвшөөрөгдөх ба зөвхөн тийм хүн л үхэлд хандах тайван хандлага баримталж, амьдралын эцсийн уулзварыг баяр хөөртэйгээр угтан авч чадна гэдгийг хэлэх нь илүүц юм. Иов мэдээж үхлийн өмнө ийм хандлага баримталж байсан; тэр амьдралынхаа сүүлчийн уулзварыг баяртайгаар хүлээн зөвшөөрөх байр сууринд байсан ба өөрийнхөө амьдралын аяныг өөгүй тайван төгсгөлд аваачиж, өөрийн амьдралын үүрэг даалгаврыг биелүүлснээр тэр Бүтээгчийн талд эргэн очсон юм.

5. Иовын амьдралын эрэл хайгуул болон ашиг хонжоо нь үхэлтэй тайвнаар нүүр тулах боломжийг түүнд олгосон

     Сударт Иовын талаар ингэж бичигдсэн: "Иов өтөлж, өдөр хоногоо гүйцээгээд өөд болов. Иов өтөлж, өдөр хоногоо гүйцээгээд өөд болов." (Иов 42:17). Энэ нь, Иов үхэх үедээ харамсаагүй, ямар ч өвчин зовлонг мэдрээгүй ба харин энэ дэлхийгээс жам ёсоороо явсан гэсэн үг юм. Хүн бүхний мэдэж буйгаар Иов амьд байхдаа Бурханаас эмээж, муугаас зайлдаг хүн байсан; Бурхан түүний зөв шударга үйл хэргийг сайшааж, хүмүүс тэдгээрийг дурсан санасан бөгөөд түүний амьдрал өөр хэнийхээс ч илүүтэйгээр үнэ цэнэ, ач холбогдолтой байсан. Иов газар дээр Бурханы ерөөлийг хүртэж, Түүгээр зөв шударга хэмээн нэрлэгдсэн бөгөөд тэр мөн Бурханаар шалгагдаж, Сатанаар соригдсон; тэр Бурханыг гэрчилсэн ба зөв шударга хүн гэж нэрлэгдэх гавъяатай байсан юм. Тэр Бурханаар шалгагдсаныхаа дараа хэдэн арван жилийн туршид өмнөхөөсөө бүр ч илүү их үнэ цэнэтэй, утга учиртай, үндэслэлтэй, амар тайван амьдралаар амьдарсан. Түүний зөв шударга үйлийн улмаас Бурхан түүнийг шалгасан; түүний зөв шударга үйлийн улмаас Бурхан түүнд үзэгдэж, түүнтэй шууд ярилцсан юм. Иймээс шалгагдсаныхаа дараагийн жилүүдэд Иов амьдралын үнэ цэнийг илүү тодорхой байдлаар ойлгон үнэлж, Бүтээгчийн дээд эрхийн талаар илүү гүнзгий ойлголтонд хүрсэн бөгөөд Бүтээгч Өөрийн ерөөлийг хэрхэн өгч, авдаг талаар илүү нарийн, тодорхой мэдлэгийг олж авсан. Библид, Ехова Бурхан өмнө нь Өөрийн өгч байснаас илүү их ерөөлийг Иовд хайрлаж, Иовыг Бүтээгчийн дээд эрхийг мэдэж, үхэлтэй тайвнаар тулгарах илүү дээр байр сууринд тавьсан гэдгийг тэмдэглэсэн байдаг. Иймээс хөгширч, үхэлтэй нүүр тулах үедээ Иов өөрийнхөө хөрөнгөний талаар санаа зовоогүй нь мэдээж юм. Түүнд санаа зовох зүйл байгаагүй, харамсах зүйл байгаагүй бөгөөд мэдээж үхлээс айгаагүй; учир нь тэр өөрийн бүхий л амьдралыг Бурханаас-эмээж, нүглээс-зайлах замаар алхаж өнгөрүүлсэн бөгөөд өөрийнхөө төгсгөлийн талаар санаа зовох ямар ч шалтгаан түүнд байгаагүй билээ. Үхэлтэйгээ тулгарах үедээ Иовын хийсэн бүхнийг өнөөдөр хэчнээн олон хүн үйлдэж чадах вэ? Яагаад хэн ч тийм энгийн гадна талын намба байдлыг хадгалах чадваргүй байдаг вэ? Үүнд ердөө нэг л шалтгаан бий: Иов Бурханы дээд эрхэнд итгэх, танин мэдэх, захирагдах бодит эрэл хайгуулын амьдралаар амьдарсан бөгөөд энэхүү итгэл, танин мэдэх байдал, хүлцэнгүй байдалтайгаар тэр амьдралын чухал уулзварыг өнгөрч, өөрийн сүүлчийн жилүүдийг амьдран харуулж, амьдралынхаа эцсийн уулзварыг угтсан юм. Иов юу туулж мэдэрснээс үл хамааран түүний амьдралын зорилго болон эрэл хайгуул нь зовлонтой биш харин жаргалтай байсан. Тэр зөвхөн Бүтээгчийн түүнд хайрласан ерөөл эсвэл сайшаалын улмаас л жаргалтай байгаагүй, харин түүнээс ч илүү чухал нь өөрийн эрэл хайгуул болон амьдралын зорилгын улмаас, Бурханаас эмээж, муугаас зайлснаар дамжуулан өөрийн олж авсан Бүтээгчийн дээд эрхийн тухай алгуур мэдлэг, жинхэнэ ойлголтын улмаас, цаашлаад Бүтээгчийн дээд эрхэнд захирагдаж байх хугацаандаа Иовын биечлэн мэдэрсэн Түүний гайхалтай үйл хэрэг болон Бурхан тэр хоёрын хоорондын зэрэгцэн орших байдал, танил байдал, харилцан ойлголцлын халуун дулаан, мартагдашгүй туршлага, дурсамжуудын улмаас; Бүтээгчийн хүслийг мэдэхээс үүссэн тав тух болон аз жаргалын улмаас; Тэр бол агуу, гайхалтай, хайр татам, итгэл даахуйц гэдгийг харсны дараа үүссэн хүндлэл бишрэлийн улмаас тэр жаргалтай байсан юм. Иов ямар ч зовлон бэрхшээлгүйгээр үхэлтэй нүүр тулах чадвартай байсны шалтгаан нь, тэр үхэхээрээ Бүтээгчийн талд эргэн очно гэдгээ мэдэж байсанд оршино. Үхэлтэй тайвнаар нүүр тулж, Бүтээгч түүний амьдралыг буцаан авч байгаа байдалтай тайван зүрх сэтгэлтэйгээр тулгарч, цаашлаад Бүтээгчийн өмнө бохирдолгүй, зовох юмгүй зогсох боломжийг түүнд олгосон зүйл нь түүний амьдралын эрэл хайгуул, ашиг хонжоо байсан юм. Өнөөгийн хүмүүс Иовд байсан ийм аз жаргалд хүрч чадах уу? Та нар өөрсдөө ингэж хийх чадвартай байгаа юу? Өнөө үеэс хойш хүмүүс яагаад Иов шиг аз жаргалтай амьдарч чадахгүй байна вэ? Яагаад тэд үхлээс айх айдасны зовлонгоос салж чадахгүй байна вэ? Үхэлтэй нүүр тулах үедээ зарим хүмүүс өмдөндөө шээдэг; зарим нь дагжин чичирч, ухаан алдаж, Тэнгэрийг болон хүнийг ч мөн адил хараан загнаж, бүр орь дуу тавин, цурхиран уйлдаг. Эдгээр нь ямартай ч үхэл ойртон ирэх үед гарч ирдэг гэнэтийн хариу үйлдлүүд биш юм. Зүрх сэтгэлийнхээ гүнд тэд үхлээс айдаг учраас, Бурханы дээд эрх болон Түүний зохицуулалтын талаар тодорхой мэдлэг, үнэлэлт тэдэнд байдаггүй, тэр ч бүү хэл тэдгээрт үнэхээр захирагдаж чаддаггүй учраас; хүмүүс бүх зүйлийг өөрсдөө зохицуулж, захирч, өөрсдийн хувь заяа, өөрсдийн амьдрал үхлийг хянахаас өөрийг хүсдэггүй учраас л хүмүүс үндсэндээ ийм санаа зовмоор байдлаар авирладаг. Тиймээс хүмүүс үхлийн айдсаас хэзээ ч зугтаж чаддаггүйд гайхах хэрэггүй юм.

6. Бүтээгчийн дээд эрхийг хүлээн зөвшөөрснөөр л хүн Түүний дэргэд эргэн очиж чадна

    Хүн Бурханы дээд эрх болон Түүний зохицуулалтын талаар тодорхой мэдлэг, дадлага туршлагагүй байх үед, хувь заяа болоод үхлийн тухай хүний мэдлэг нь гарцаагүй уялдаа холбоогүй байх болно. Хүмүүс, энэ бүхэн Бурханы гарт байдаг гэдгийг тодорхой харж чаддаггүй, мөн Бурхан тэдгээрийг хянаж, тэдгээрийг захирах дээд эрхийг нь атгадаг гэдгийг ухаардаггүй, хүн тийм дээд эрхийг орхиж, зугтаж чадахгүй гэдгээ мэддэггүй; иймээс үхэлтэй нүүр тулах үед тэдний сүүлчийн үг, санаа зовинол болон харамсалд төгсгөл байдаггүй. Тэдэнд, маш их ачаа, маш их дурамжхан байдал, маш их сандрал нь дарамт үзүүлдэг ба энэ бүхэн нь тэднийг үхлээс айхад хүргэдэг. Энэ ертөнцөд мэндэлсэн ямар ч хүний хувьд, тэдний төрөлт нь гарцаагүй, тэдний үхэл нь зайлшгүй бөгөөд хэн ч энэ замналыг даван гарч чадахгүй. Хэрвээ хүн энэ дэлхийгээс зовлонгүйгээр явахыг хүсэж байвал, хэрвээ хүн дурамжхан байдал эсвэл санаа зовнилгүйгээр амьдралынхаа эцсийн уулзвартай нүүр тулах чадвартай байхыг хүсэж байвал цорын ганц арга зам нь ямар ч харамсах зүйлгүйгээр явах юм. Харамсалгүйгээр явах цорын ганц зам нь Бүтээгчийн дээд эрхийг мэдэх, Түүний эрх мэдлийг мэдэх болон тэдгээрт захирагдах явдал билээ. Зөвхөн ийм байдлаар л хүн, хүмүүний тэмцэлдээнээс, хорон муугаас, Сатаны боолчлолоос хол байж чадна; зөвхөн ийм байдлаар л хүн Иовынх шиг, Бүтээгчээр удирдуулж, ерөөлгөсөн, эрх чөлөөтэй, чөлөөлөгдсөн амьдралаар, үнэ цэнэ, утга учиртай амьдралаар, үнэнч шударга, илэн далангүй амьдралаар амьдарч чадна; зөвхөн ийм байдлаар л хүн Иов шиг Бүтээгчээр шалгагдаж, бүх зүйлээ булаалгаж, Бүтээгчийн зохион байгуулалт, зохицуулалтанд захирагдаж чадна; зөвхөн ийм байдлаар л хүн Бүтээгчийг бүх амьдралаараа шүтэн мөргөж, Иовын адилаар Түүний сайшаалыг хүртэж, Түүний дуу хоолойг сонсож, Түүний илрэхийг харж чадна; зөвхөн ийм байдлаар л хүн Иов шиг ямар ч зовлон шаналал, санаа зовнил, харамсалгүйгээр жаргалтайгаар амьдарч, үхэж чадна; зөвхөн ийм байдлаар л хүн Иов шиг гэрэлд амьдарч, өөрийн амьдралын уулзвар бүрийг гэрэлд өнгөрүүлж, өөрийн аяныг гэрэл дор төвөггүй төгсгөж, бүтээгдсэн зүйл болохын хувьд Бүтээгчийн дээд эрхийг мэдэрч, сурч, мэдэж авах өөрийн үүрэг даалгаврыг амжилттайгаар биелүүлж гэрэл дор нас бардаг бөгөөд дараа нь Түүгээр сайшаагдсан, бүтээгдсэн хүн болохын хувьд Бүтээгчийн дэргэд үүрд зогсох болно.

Бүтээгчийн дээд эрхийг мэдэх боломжийг бүү алд

   Дээр дүрсэлсэн зургаан уулзвар нь Бүтээгчийн төлөвлөсөн шийдвэрлэх чухал үе шатууд бөгөөд энгийн хүн бүхэн амьдралдаа үүнийг туулах ёстой. Эдгээр уулзвар нэг бүр бодитой; тэдгээрийн алийг ч хуурч болохгүй бөгөөд бүгд Бүтээгчийн урьдчилан төлөвлөлт болон Түүний дээд эрхтэй холбоотой. Иймээс хүний хувьд эдгээр уулзвар бүр нь чухал хяналтын цэг бөгөөд тэдгээрийн нэг бүрийг хэрхэн төвөггүй дамжин өнгөрөх нь та бүхэнд одоо тулгарч байгаа тун ноцтой асуулт юм.

    Хүний амьдралыг бүрдүүлдэг цөөхөн хэдэн арван жил нь урт ч биш, мөн богино ч биш юм. Төрөлт болон насанд хүрэхийн хоорондох хорь орчим жил нь нүд цавчихийн төдийд өнгөрдөг бөгөөд хэдийгээр энэ үед хүнийг насанд хүрэгч гэж тооцдог боловч, ийм насны хүмүүс хүний амьдрал болон хүний хувь заяаны талаар бараг юу ч мэддэггүй. Тэд илүү их туршлага хуримтлуулангаа дунд зэргийн нас руу аажмаар алхдаг. Гуч, дөч орчим насандаа хүмүүс амьдрал болон хувь заяаны талаар шинэхэн туршлагыг хуримтлуулдаг боловч эдгээр зүйлсийн талаарх тэдний санаа бодол тун бүрхэг хэвээр байдаг. Дөчин нас хүртлээ зарим хүмүүс Бурханаар бүтээгдсэн хүн төрөлхтөн болон хорвоо ертөнцийг ойлгож, хүмүүний амьдрал ямар болохыг, хүмүүний хувь заяа юу болохыг ухаарч мэдэж эхэлдэггүй. Хэдийгээр тэд удаан хугацаанд Бурханы дагалдагчид байж, одоо дунд эргэм настай болсон боловч зарим хүмүүс Бурханы дээд эрх, тэр ч бүү хэл жинхэнэ хүлцэнгүй байдлын талаар нарийн зөв мэдлэг, тодорхойлолттой болоогүй л байдаг. Зарим хүмүүс ерөөл хүлээн авахыг хичээхээс өөр юуг ч анхаардаггүй бөгөөд хэдий тэд олон жил амьдарсан ч хүний хувь заяаг захирдаг Бүтээгчийн дээд эрхийн бодит үнэнийг ядаж мэддэггүй эсвэл ойлгодоггүй ба иймээс Бурханы зохион байгуулалт болон зохицуулалтанд захирагдах бага зэргийн бодит сургамжид ч ордоггүй. Тийм хүмүүс бүхэлдээ тэнэг; тийм хүмүүс өөрсдийн амьдралаа хий дэмий өнгөрүүлдэг.

    Хэрвээ хүний амьдралыг, түүний амьдралын дадлага туршлагын түвшин болон хүний хувь заяаны талаарх түүний мэдлэгийн дагуу хуваавал үүнийг ойролцоогоор гурван үе шатанд хувааж болно. Эхний үе шат нь залуу нас буюу төрөлт болон дунд зэргийн насны хоорондох эсвэл төрөлтөөс гучин нас хүртэлх жил. Хоёр дахь үе шат нь боловсорч гүйцсэн нас буюу дунд зэргийн наснаас өтөл нас хүртэл эсвэл гучаас жаран нас хүртэлх үе юм. Гурав дахь үе шат нь хүний нас биед хүрсэн үе буюу жаран наснаас эхлэх өтөл наснаас эхлээд хүн энэ дэлхийгээс явах хүртэлх үе юм. Өөрөөр хэлбэл, төрснөөсөө эхлээд дунд зэргийн нас хүртэл ихэнх хүмүүсийн хувь заяа болон амьдралын талаарх мэдлэг нь бусдын үзэл санааг тоть шиг дуурайхаар хязгаарлагддаг; үүнд бараг ямар ч үнэн, бодитой мөн чанар байдаггүй. Энэ хугацаанд амьдралын талаарх хүний үзэл болон хүн энэ дэлхийд өөрийн замыг хэрхэн бүтээх нь бүгд тун өнгөц, гэнэн байдаг. Энэ бол хүний өсвөр үе юм. Хүн амьдралын бүхий л баяр хөөр, уй гунигийг амталсны дараа л хувь заяаны талаар бодитой ойлголтыг олж авч, хүн–дотоод ухамсартаа, зүрх сэтгэлийнхээ гүнд–хувь заяаны эргэлт буцалтгүй байдлыг аажмаар үнэлж, хүний хувь заяаг захирдаг Бүтээгчийн дээд эрх үнэхээр оршин байдгийг аажуухнаар ухаарч эхэлдэг. Энэ бол хүний боловсорч гүйцсэн үе юм. Хүн хувь заяаны эсрэг тэмцэлдэхээ болих үед, хүн цаашид тэмцэлд татагдах хүсэлгүй болж, харин өөрийн хувь тавиланг мэдэж, Тэнгэрийн хүсэлд захирагдаж, өөрийн амьдралын амжилт болон алдааг нэгтгэн дүгнэж, өөрийн амьдрал дахь Бүтээгчийн шүүлтийг хүлээж байх үед–энэ нь хүний боловсорч гүйцсэн үе юм. Энэ гурван үе шатны туршид хүмүүсийн олж авдаг өөр өөр дадлага туршлага, ашиг хонжоог авч үзвэл, энгийн нөхцөл байдлын дор Бүтээгчийн дээд эрхийг мэдэх хүний боломжийн цонх тийм ч том биш. Хэрвээ хүн жар хүртлээ амьдарвал, түүнд Бурханы дээд эрхийг мэдэх гуч орчим жил л байна; хэрвээ хүн илүү урт хугацаа хүсэх юм бол, зөвхөн түүний амьдрал хангалттай урт байвал л, хэрвээ хүн зуун жил амьдарч чадвал л энэ нь боломжтой. Иймээс, хүний оршин тогтнолын энгийн хуулийн дагуу хэдийгээр, хүн Бүтээгчийн дээд эрхийг мэдэх тухай сэдэвтэй анх тулгарахаас эхлээд Бүтээгчийн дээд эрхийн бодит үнэнийг танин мэдэж чадах хүртэл, тэрнээс эхлээд хүн үүнд захирагдаж чадах үе хүртэл энэ нь маш удаан үйл явц боловч хэрвээ хүн он жилүүдээ үнэхээр тоолоод үзвэл эдгээр шагналыг олж авах боломжтой гуч эсвэл дөчөөс ихгүй жил л байдаг гэж Би хэлдэг. Ихэвчлэн хүмүүс ерөөл хүлээн авах өөрсдийн хүсэл, эрмэлзэлдээ автдаг; тэд хүний амьдралын мөн чанар хаана оршдогийг ялган салгаж чаддаггүй, Бүтээгчийн дээд эрхийг мэдэхийн ач холбогдлыг ухаардаггүй, иймээс тэд хүмүүний ертөнцөд орж, хүмүүний амьдралыг туулж, Бүтээгчийн дээд эрхийг мэдрэх энэхүү үнэт боломжийг нандигнадаггүй бөгөөд бүтээгдсэн зүйлийн хувьд Бүтээгчийн хувийн удирдамжийг хүлээн авах нь хэчнээн үнэлж баршгүй вэ гэдгийг ухаардаггүй. Иймээс, Бурханы ажил хурдан дуусаж, Бурхан хүний төгсгөлийг аль болох хурдан зохицуулж, ингэснээр тэд Түүний үнэн биеийг шуудхан харж, даруйхан ерөөгдөхийг хүсдэг хүмүүс нь хамгийн дуулгаваргүй, туйлын мунхаг байдлын гэмтэй гэж Би хэлдэг. Өөрсдийн хязгаарлагдмал хугацаандаа Бүтээгчийн дээд эрхийг мэдэх цорын ганц боломжийг шүүрэн авахыг хүсдэг хүмүүс нь ухаалаг, гялалзсан хүмүүс юм. Энэ хоёр өөр хүсэл нь асар их ялгаатай хоёр үзэл бодол, эрэл хайгуулыг илчилдэг: Ерөөлийг эрж хайдаг хүмүүс бол хувиа хичээсэн агаад хүний үнэргүй; тэд Бурханы хүсэлд анхаарал хандуулдаггүй, Бурханы дээд эрхийг мэдэх гэж хэзээ ч чармайдаггүй, үүнд захирагдахыг хэзээ ч хүсдэггүй бөгөөд зүгээр л дураараа амьдрахыг хүсдэг. Тэд бол санаа зовох юмгүй доройтсон хүмүүс; тэд бол устгагдах хүмүүс юм. Бурханыг мэдэхээр хичээдэг хүмүүс нь өөрсдийн хүслийг хойш тавьж чаддаг бөгөөд Бурханы дээд эрх болон Бурханы зохицуулалтанд захирагдахад бэлэн байдаг; тэд Бурханы эрх мэдэлд захирагддаг бөгөөд Бурханы хүслийг ханамжуулдаг хүмүүс байхаар чармайдаг. Тийм хүмүүс гэрэлд амьдардаг, Бурханы ерөөлүүдийн дунд амьдардаг; тэд Бурханаар гарцаагүй сайшаагдах болно. Юу ч болсон бай, хүний сонголт ямар ч нэмэргүй бөгөөд Бурханы ажил хэр удахыг хүн хэлж мэдэхгүй. Хүмүүсийн хувьд өөрсдийгөө Бурханы өршөөл энэрэл дор тавьж, Түүний дээд эрхэнд захирагдсан нь дээр. Хэрвээ өөрийгөө Түүний өршөөл энэрэл дор тавихгүй бол чи юу хийж чадах вэ? Бурхан хохирох уу? Хэрвээ чи өөрийгөө Түүний өршөөл энэрэл дор тавихгүй бол, хэрвээ чи өөрийгөө хариуцахаар хичээж байгаа бол чи тэнэг сонголт хийж байгаа ба эцэст нь хохирох хүн нь ганцхан чи л байх болно. Хүмүүс Бурхантай аль болох хурдан хамтран ажилласан цагт, тэд Түүний зохион байгуулалтыг хүлээн зөвшөөрч, Түүний эрх мэдлийг мэдэж, тэдний төлөө Түүний хийсэн бүхнийг олж мэдэхээр яаравчилсан цагт л тэдэнд итгэл найдвар бий болж, тэдний амьдрал хий дэмий өнгөрөхгүй бөгөөд тэд авралд хүрэх болно.

Бурханд хүний хувь заяаг захирах дээд эрх байдаг гэсэн бодит баримтыг хэн ч өөрчилж чадахгүй

     Миний дөнгөж сая хэлсэн бүхнийг сонссоны дараа хувь заяаны талаарх чиний бодол санаа өөрчлөгдсөн үү? Хүний хувь заяаг захирдаг Бурханы дээд эрхийн бодит үнэний талаар чи хэрхэн ойлгож байна вэ? Үүнийг энгийнээр хэлбэл, Бурханы эрх мэдэл дор бүх хүн Түүний дээд эрх болон Түүний зохицуулалтыг идэвхтэй эсвэл идэвхгүйгээр хүлээн зөвшөөрдөг бөгөөд амьдралынхаа явцад хүн хэрхэн тэмцэлдэх нь хамаагүй, хүн хэчнээн олон тахир муруй замаар явах нь хамаагүй эцэстээ тэр Бүтээгчийн түүнд зориулан төлөвлөсөн хувь заяаны тойрог зам руу эргэн ирэх болно. Энэ бол Бүтээгчийн эрх мэдлийн даван туулшгүй байдал бөгөөд ийм байдлаар Түүний эрх мэдэл хорвоо ертөнцийг хянаж, захирдаг. Энэ даван туулшгүй байдал, энэхүү хяналт болон захиралтын хэлбэр нь бүх зүйлийн амьдралыг захирч, үхсэнийхээ дараа ямар ч саадгүйгээр дахин дахин өөр биенд шилжих боломжийг хүмүүст олгож, дэлхий ертөнцийг өдрөөс өдөрт, жилээс жилд тогтмол эргүүлж, урагшлуулдаг хуулиудыг хариуцдаг. Та нар энэ бүх бодит үнэнийг нүдээр харсан бөгөөд тэдгээрийг өнгөцхөн ч бай эсвэл гүн гүнзгий ч бай ойлгодог; та нарын ойлголтын гүн нь үнэний талаарх та нарын мэдлэг, дадлага туршлага болон Бурханы талаарх та нарын мэдлэгээс хамаарна. Чи үнэний бодит байдлыг хэр сайн мэддэг, чи Бурханы үгийг хэр их мэдэрсэн, чи Бурханы мөн чанар болон зан чанарыг хэр сайн мэддэг–нь Бурханы дээд эрх болон зохицуулалтын талаарх та нарын ойлголтын гүнийг илэрхийлдэг. Бурханы дээд эрх болон зохицуулалтын оршин тогтнол нь хүн тэдгээрт захирагдах эсэхээс хамаардаг уу? Бурхан энэ эрх мэдлийг эзэмшдэг гэсэн бодит үнэн нь хүн төрөлхтөн үүнд захирагдах эсэхээр тодорхойлогдох уу? Бурханы эрх мэдэл нь орчин нөхцлөөс үл хамааран оршдог; бүхий л нөхцөл байдалд Бурхан бүх хүний хувь заяа болон бүх зүйлийг Өөрийн бодол, Өөрийн хүслийн дагуу захиран, зохицуулдаг. Хүмүүс өөрчлөгдсөнөөс болж энэ нь өөрчлөгдөхгүй ба энэ нь хүний хүслээс хамаарахгүй, цаг хугацаа, орон зай болон газар зүйн ямар ч өөрчлөлтүүдээс болж өөрчлөгдөхгүй, учир нь Бурханы эрх мэдэл бол Түүний үнэн мөн чанар билээ. Хүн Бурханы дээд эрхийг мэдэж, хүлээн зөвшөөрч чадах эсэх нь, мөн хүн үүнд захирагдаж чадах эсэх нь хүний хувь заяаг захирах Бурханы дээд эрхийн бодит баримтыг өчүүхэн төдий ч өөрчилдөггүй. Өөрөөр хэлбэл, хүн Бурханы дээд эрхийн талаар ямар хандлагатай байх нь хамаагүй энэ нь, хүний хувь заяа болон бүх зүйлийг захирах дээд эрх Бурханд байдаг гэсэн бодит баримтыг өөрчилж ердөө чадахгүй. Хэдий чи Бурханы дээд эрхэнд захирагдахгүй байсан ч гэсэн Тэр чиний хувь заяаг удирдсаар л байдаг; хэдий чи Түүний дээд эрхийг мэдэхгүй байсан ч Түүний эрх мэдэл оршсоор л байдаг. Бурханы эрх мэдэл болон хүний хувь заяаг захирдаг Бурханы дээд эрхийн бодит баримт нь хүний хүслээс хамааралгүй бөгөөд хүний шилэлт, сонголтын дагуу өөрчлөгддөггүй. Бурханы эрх мэдэл хаа сайгүй, цаг тутам, агшин бүрд байдаг. Хэрвээ тэнгэр, газар алга болдог байсан бол Түүний эрх мэдэл хэзээ ч алга болохгүй байх байсан, учир нь Тэр бол Бурхан Өөрөө бөгөөд Тэр цорын ганц эрх мэдлийг эзэмшдэг, мөн Түүний эрх мэдэл нь хүмүүс, үйл явдал эсвэл зүйлс, орон зай эсвэл газар зүйн байршлаар хязгаарлагдаж, хашигддаггүй билээ. Бурхан цаг ямагт Өөрийн эрх мэдлийг эзэмшиж, Өөрийн сүр хүчийг харуулж, Өөрийн удирдлагын ажлыг үеийн үед үргэлжлүүлж байдаг; үргэлж хийж байсныхаа адилаар Тэр цаг ямагт бүх зүйлийг захирч, бүх зүйлийг хангаж, бүх зүйлийг зохион байгуулдаг. Хэн ч үүнийг өөрчилж чадахгүй. Энэ бол бодит үнэн; балар эртний үеэс эхлээд энэ нь өөрчлөгдөшгүй үнэн байсаар ирсэн юм!

Бурханы эрх мэдэлд захирагдахыг хүсдэг хүний зөв хандлага ба хэрэгжүүлэлт

     Одоо хүн ямар хандлагатайгаар, Бурханы эрх мэдэл болон хүний хувь заяаг захирах Бурханы дээд эрхийн бодит үнэнийг мэдэж, авч үзэх ёстой вэ? Энэ бол хүн бүрийн өмнө тулгардаг бодит асуудал юм. Бодит амьдралын асуудлуудтай тулгарах үедээ та нар Бурханы эрх мэдэл болон Түүний дээд эрхийг хэрхэн ойлгож мэдэх ёстой вэ? Чи эдгээр асуудлуудыг хэрхэн ойлгож, зохицуулж, туулахаа мэдэхгүй байх үедээ, Бурханы дээд эрх болон зохицуулалтанд захирагдах өөрийн санаа, өөрийн хүсэл, өөрийн бодит байдлыг харуулахын тулд ямар хандлага баримтлах ёстой вэ? Эхлээд чи хүлээж сурах ёстой; дараа нь чи эрж хайж сурах ёстой; тэгээд чи захирагдаж сурах ёстой. "Хүлээх" гэдэг нь Бурханы цагийг хүлээж, чамд зориулан Түүний зохицуулсан хүмүүс, үйл явдал болон зүйлсийг хүлээж, Түүний хүсэл аажмаар чамд илчлэгдэхийг хүлээнэ гэсэн үг юм. "Эрж хайх" гэдэг нь Түүний төлөвлөсөн хүмүүс, үйл явдал болон зүйлсээр дамжуулан чиний төлөө гэсэн Бурханы хянуур санааг ажиглан ойлгож, тэдгээрээр дамжуулан үнэнийг ойлгож, хүн юу биелүүлэх ёстойг болон тэдний мөрдөх ёстой замыг ойлгож, Бурхан хүмүүсээс ямар үр дүнд хүрэхийг хүсэж, тэдгээрээс Тэр ямар амжилт олж авахыг хүссэнийг ойлгоно гэсэн үг юм. "Захирагдах" гэдэг нь мэдээж, Бурханы зохион байгуулсан хүмүүс, үйл явдал болон зүйлсийг хүлээн зөвшөөрч, Түүний дээд эрхийг хүлээн зөвшөөрч, үүгээр дамжуулан Бүтээгч хүний хувь заяаг хэрхэн захирдгийг, Тэр Өөрийн амьдралаараа хүнийг хэрхэн тэжээн тэтгэдгийг, Тэр үнэнийг хүнд хэрхэн оруулдгийг мэдэж авахтай холбоотой. Бурханы зохицуулалт болон дээд эрхийн доорх бүх зүйл байгалийн хуулийг дуулгавартай дагадаг ба хэрвээ чи өөрийнхөө бүх зүйлийг Бурханаар зохицуулж, захируулахаар шийдвэл чи хүлээж сурах ёстой, эрж хайж сурах ёстой, захирагдаж сурах ёстой. Энэ бол Бурханы эрх мэдэлд захирагдахыг хүсэж байгаа хүн бүхний баримтлах ёстой хандлага буюу Бурханы дээд эрх, зохицуулалтыг хүлээн зөвшөөрөхийг хүсэж байгаа хүн бүхний эзэмших ёстой үндсэн чанар юм. Ийм хандлага баримталж, ийм чанарыг эзэмшихийн тулд чи илүү шаргуу ажиллах ёстой; ба зөвхөн тэгснээр л чи жихэнэ бодит байдалд орж чадна.

Бурханыг өөрийнхөө цорын ганц Эзэн гэдгийг хүлээн зөвшөөрөх нь авралд хүрэх эхний алхам юм

      Бурханы эрх мэдлийн талаарх үнэн нь хүн бүхний чухалчлан үзэх ёстой, өөрсдийн зүрх сэтгэлээрээ мэдэрч, ойлгох ёстой үнэн юм; учир нь эдгээр үнэн нь хүн бүрийн амьдралд, хүн бүрийн өнгөрсөн, одоо, ирээдүйд, хүн бүрийн амьдралдаа туулан өнгөрөх ёстой шийдвэрлэх чухал уулзваруудад, Бурханы дээд эрхийн тухай хүний мэдлэг болон Бурханы эрх мэдэлтэй тулгарахдаа түүний баримтлах ёстой хандлаганд, тэгээд мэдээжийн хэрэг хүн бүрийн хүрэх газарт нөлөөлдөг билээ. Иймээс тэдгээрийг ойлгож мэдэхэд насан туршийн эрч хүчийг зарцуулдаг. Бурханы эрх мэдлийг нухацтайгаар авч үзэх үедээ, Бурханы дээд эрхийг хүлээн зөвшөөрөх үедээ чи Бурханы эрх мэдэл үнэхээр оршин байдгийг аажмаар ухаарч, ойлгож эхлэх болно. Гэвч хэрвээ чи Бурханы эрх мэдлийг хэзээ ч танин мэдэхгүй, Түүний дээд эрхийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй бол хэчнээн олон жил амьдрах нь хамаагүй чи Бурханы дээд эрхийн талаар өчүүхэн төдий ч мэдлэгийг олж авч чадахгүй. Хэрвээ чи Бурханы эрх мэдлийг үнэхээр мэдэж, ойлгож чадахгүй бол замын төгсгөлд хүрэх үедээ хэдий чи Бурханд олон арван жил итгэсэн ч гэсэн, чамд амьдралаараа харуулах зүйл юу ч байхгүй байх бөгөөд хүний хувь заяаг захирах Бурханы дээд эрхийн талаарх чиний мэдлэг гарцаагүй хоосон байх болно. Энэ нь тун гунигтай зүйл биш гэж үү? Иймээс чи амьдралдаа хэр хол явсан нь хамаагүй, чи одоо хэдэн настай байх нь хамаагүй, чиний аяны үлдсэн хэсэг хэр урт болох нь хамаагүй, чи эхлээд Бурханы эрх мэдлийг танин мэдэж, үүнийг нухацтайгаар авч үзэж, Бурхан бол чиний цорын ганц Эзэн гэсэн бодит баримтыг хүлээн зөвшөөрөх ёстой. Хүмүүний хувь заяаг захирдаг Бурханы дээд эрхтэй холбоотой эдгээр үнэний талаар тодорхой, нарийн зөв мэдлэг болон ойлголтыг олж авах нь хүн бүхний заавал биелүүлэх даалгавар, хүний амьдралыг мэдэж, үнэнийг олж авах түлхүүр, хүн бүрийн өмнө тулгардаг Бурханыг мэдэх өдөр тутмын амьдрал, үндсэн сургамж бөгөөд хэн ч үүнээс зайлсхийж чадахгүй. Хэрвээ та нарын зарим нь энэ зорилгод хүрэхийн тулд дөт замаар явахыг хүсэж байвал, тэр нь боломжгүй гэдгийг Би та нарт хэлье! Хэрвээ та нарын зарим нь Бурханы дээд эрхээс зугтахыг хүсэж байвал тэр нь бүр ч боломжгүй! Бурхан бол хүний цорын ганц Эзэн, Бурхан бол хүний хувь заяаны цорын ганц Эзэн бөгөөд иймээс хүн өөрийн хувь заяаг захирах нь боломжгүй мөн түүний хувьд үүнийг даван гарах ч боломжгүй юм. Хүний ур чадвар хэчнээн агуу байх нь хамаагүй хүн бусдын хувь заяанд нөлөөлж, тэр ч бүү хэл зохион байгуулж, зохицуулж, хянаж эсвэл өөрчилж чадахгүй. Зөвхөн цорын ганц Бурхан Өөрөө л хүний төлөө бүх зүйлийг тушааж чадах ба учир нь зөвхөн Тэр л хүний хувь заяаг захирах дээд эрхийг агуулсан цорын ганц эрх мэдлийг эзэмшдэг билээ; иймээс зөвхөн Бүтээгч л хүний цорын ганц Эзэн юм. Бурханы эрх мэдэл нь зөвхөн бүтээгдсэн хүн төрөлхтнөөр зогсохгүй мөн ямар ч хүний харж чадахгүй бүтээгдээгүй зүйлс, одод болон сансар огторгуйг захирах дээд эрхийг атгадаг. Энэ бол маргашгүй бодит үнэн, үнэхээр оршин байдаг бодит үнэн бөгөөд ямар хүн эсвэл зүйл үүнийг өөрчилж чадахгүй. Хэрвээ та нарын зарим нь одоо ч аливаа зүйлсийн байгаа байдалд сэтгэл ханамжгүй байж, чамд зарим нэг онцгой ур чадвар, авъяас байгаа гэж итгэн, чамайг аз дайрч, өөрийн өнөөгийн нөхцөл байдлуудаа өөрчилж эсвэл тэдгээрээс зугтаж чадна гэж бодсоор байгаа бол; хэрвээ чи хүний хичээл чармайлтаар өөрийн хувь заяаг өөрчлөхөөр оролдож, тэгснээрээ бусдаас ялгаран гарч, нэр алдар эд баялгийг олохоор оролдож байгаа бол; чи өөрийнхөө хувьд аливаа зүйлсийг хэцүү болгож байгаа ба чи зүгээр л өөртөө гай дуудаж, өөрийнхөө унах нүхийг ухаж байна гэдгийг Би та нарт хэлж байна! Эрт, орой хэзээ нэгэн өдөр чи буруу сонголт хийснээ, мөн чиний хичээл чармайлт талаар өнгөрснийг мэдэх болно. Чиний эрмэлзэл, хувь заяаны эсрэг тэмцэлдэх чиний хүсэл болон чиний цадигаа алдсан байдал чинь чамайг буцах замгүй болгох бөгөөд үүнийхээ төлөө чи гашуун төлөөс төлөх болно. Хэдийгээр яг одоо чи уг үр дагаврын ноцтой байдлыг харахгүй байгаа ч гэсэн, Бурхан бол хүний хувь заяаны Эзэн хэмээх үнэнийг улам илүү гүнзгий мэдэрч, үнэлэнгээ чи Миний өнөөдрийн ярьж байгаа зүйл болон үүний бодит утга санааг аажмаар ухаарч эхлэх болно. Чи үнэхээр зүрх сэтгэл, сүнстэй эсэх нь, чи үнэнийг хайрладаг хүн мөн эсэх нь, Бурханы дээд эрх болон үнэний талаар чи ямар хандлагатай вэ гэдгээс хамаардаг. Тэгээд аяндаа энэ нь, чи Бурханы эрх мэдлийг үнэхээр мэдэж, ойлгож чадаж байгаа эсэхийг тодорхойлдог. Хэрвээ чи өөрийн амьдралдаа Бурханы эрх мэдлийг танин мэдэж, хүлээн зөвшөөрөх нь байтугай Бурханы дээд эрх болон Түүний зохицуулалтыг хэзээ ч мэдэрч байгаагүй бол өөрийн сонгосон зам болон өөрийн хийсэн сонголтын уршгаар чи үнэхээр үнэ цэнэгүй байх ба чи гарцаагүй Бурханы жигшил зэвүүцэл, гололтын объект байх болно. Гэхдээ Бурханы ажилд, Түүний шалгалтыг хүлээн зөвшөөрч, Түүний дээд эрхийг хүлээн зөвшөөрч, Түүний эрх мэдэлд захирагдаж, Түүний үгийг аажмаар бодитоор мэдэрдэг хүмүүс нь Бурханы эрх мэдлийн тухай бодит мэдлэгийг болон Түүний дээд эрхийн тухай бодит ойлголтыг олж авах бөгөөд үнэхээр Бүтээгчийн харъяат болох болно. Зөвхөн ийм хүмүүс л үнэхээр аврагдах болно. Тэд Бурханы дээд эрхийг мэдсэн учраас, тэд үүнийг хүлээн зөвшөөрсөн учраас хүний хувь заяаг захирах Бурханы дээд эрхийн бодит үнэнийг тэд үнэлж, дагах нь бодитой, нарийн зөв байдаг. Үхэлтэй нүүр тулах үедээ тэд Иовын адилаар үхлээс айхгүй байж, ямар ч хувийн сонголтгүйгээр, ямар ч хувийн хүсэлгүйгээр бүх зүйл дэх Бурханы зохион байгуулалт болон зохицуулалтанд захирагдаж чадна. Зөвхөн ийм хүмүүс л, жинхэнэ бүтээгдсэн хүн болохын хувьд Бүтээгчийн талд буцан очиж чадах болно.

2015 оны Гуравдугаар сарын 26

Тайлбар:

a. Эх бичвэрт "нөхцөл байдлыг" хэмээх үгийг орхигдуулсан.

b. Эх бичвэрт "энэ нь" гэж байгаа.

c. Эх бичвэрт "энэ мөчид" гэдгийг орхигдуулсан.

d. Эх бичвэрт "мэдэхгүйгээр" гэдгийг орхигдуулсан.
"Үг нь махбодоор илэрсэн" номоос
Холбоотой унших зүилс

No comments:

Post a Comment