Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

2017/09/26

Зүүний Аянга -Төгс Хүчит Бурханы Үг|Цорын ганц Бурхан Өөрөө VI


Бурханы ариун байдал (III)

     Залбирлаа хэлсний дараа та нарт ямар санагдаж байна вэ? (Маш их хөөрч, сэтгэл хөдөлсөн.) Нөхөрлөлөө эхэлцгээе. Өнгөрсөн удаа бид ямар сэдвээр нөхөрлөсөн бэ? (Бурханы ариун байдал.) Бурханы ариун байдал нь Бурханы Өөрийн аль талтай хамаатай вэ? Энэ нь Бурханы мөн чанартай хамаатай юу? (Тийм.) Тэгвэл Бурханы мөн чанартай хамаатай сэдэв нь яг юу вэ? Энэ нь Бурханы ариун байдал уу? (Тийм.) Бурханы ариун байдал: энэ бол Бурханы цор ганц мөн чанар юм. Өнгөрсөн удаа бидний нөхөрлөсөн зүйлийн үндсэн сэдэв юу байсан бэ? (Сатаны хорон мууг ялгаж таних.) Өнгөрсөн удаа бид Сатаны хорон муугийн талаар бид юу нөхөрлөсөн бэ? Та нар санаж байна уу? (Сатан хэрхэн хүн төрөлхтнийг завхруулдгийг. Тэр биднийг завхруулахдаа мэдлэг, шинжлэх ухаан, уламжлалт соёл, мухар сүсэг болон нийгмийн хандлагыг ашигладаг.) Зөв, энэ бол өнгөрсөн удаа бидний хэлэлцсэн зүйлийн үндсэн сэдэв байсан. Сатан хүнийг завхруулахдаа мэдлэг, шинжлэх ухаан, мухар сүсэг, уламжлалт соёл болон нийгмийн хандлагыг ашигладаг; эдгээр нь хүнийг завхруулдаг Сатаны аргууд юм. Энд нийтдээ хэдэн арга байна вэ? (Тав.) Ямар таван арга? (Шинжлэх ухаан, мэдлэг, уламжлалт соёл, мухар сүсэг, нийгмийн хандлага.) Сатан хүнийг завхруулахдаа алийг нь хамгийн их хэрэглэдэг, аль нь тэднийг хамгийн гүн завхруулдаг гэж та нар бодож байна вэ? (Уламжлалт соёл.) Зарим ах эгч нар, энэ нь уламжлалт соёл гэж бодож байна. Өөр хүн байна уу? (Мэдлэг.) Чамд өндөр түвшний мэдлэг байгаа юм шиг байна. Өөр байна уу? (Мэдлэг.) Чи адилхан үзэл санаатай байна. Уламжлалт соёл гэж хэлсэн ах эгч нараа, та нар яагаад ингэж бодсоноо надад хэлээч? Та нарт энэ талаар ямар нэгэн ойлголт байна уу? Та нар өөрсдийн ойлголтоо тайлбарлахыг хүсэхгүй байна уу? (Сатаны гүн ухаан болон Күнз, Мэнзийн сургаал нь бидний оюун санаанд гүн шингэсэн, иймээс эдгээр нь биднийг маш гүн завхруулсан гэж бидэнд санагддаг.) Мэдлэг гэж бодож байга хүмүүс, та нар яагаад гэдгээ тайлбарлаж чадах уу? Өөрсдийн учир шалтгаанаа хэл. (Мэдлэг нь хэзээ ч биднийг Бурханд шүтэн мөргүүлдэггүй. Энэ нь Бурханы оршин тогтнолыг үгүйсгэдэг ба Бурханы захиргааг үгүйсгэдэг. Өөрөөр хэлбэл, бага залуугаасаа суралцахыг, мөн зөвхөн суралцаж, мэдлэгтэй болсноор л бидний ирээдүй, заяа тавилан баталгаажна гэдгийг мэдлэг бидэнд хэлдэг. Ийм байдлаар энэ нь биднийг завхруулдаг.) Иймээс Сатан чиний ирээдүй, заяа тавиланг хянахын тулд мэдлэгийг ашигладаг, дараа нь тэр чамаар хүссэн бүхнээ хийлгэх болно; Сатан хүнийг ингэж хамгийн гүн завхруулдаг гэж чи бодож байгаа. Тэгвэл та нарын ихэнх нь Сатан мэдлэгийг ашиглан хүнийг хамгийн гүн завхруулдаг гэж бодож байна. Өөр байна уу? Жишээ нь, шинжлэх ухаан эсвэл нийгмийн хандлагын тухайд ямар вэ? Үүнтэй санал нийлж байгаа хүн байна уу? (Тийм.) Өнөөдөр Би Сатаны хүнийг завхруулдаг таван аргын талаар дахин нөхөрлөх болно, тэгээд дуусмагцаа Би, яг аль талаар нь Сатан хүнийг хамгийн гүнзгий завхруулдгийг харахын тулд та нараас зарим нэг асуулт асуух болно. Та нар энэ сэдвийг ойлгож байгаа, үгүй гэж үү?

      Сатан хүнийг завхруулах явдал нь үндсэндээ таван талаар илэрхийлэгддэг; эдгээр таван тал нь Сатаны хүнийг завхруулдаг таван арга юм. Бидний дурдсан эдгээр таван аргын эхнийх нь мэдлэг, иймээс эхлээд нөхөрлөлийнхөө сэдэв болгон мэдлэгийг авч үзэцгээе. Сатан мэдлэгийг өгөөш болгон ашигладаг. Анхааралтай сонс: Энэ нь зүгээр л нэг төрлийн өгөөш юм. Хүмүүс “мэрийн судалж, өдөр бүр сайжран”, өөрсдийгөө зэр зэвсэг адил мэдлэгээр зэвсэглэж, дараа нь шинжлэх ухааны үүдийг нээхийн тулд мэдлэгээ ашиглахад сэтгэл татагддаг; өөрөөр хэлбэл, чи хэдийчинээ их мэдлэг олж авна, чи төдийчинээ ихийг ойлгох болно. Сатан энэ бүхнийг хүмүүст хэлдэг. Сатан, мэдлэгийг суралцах явцдаа өндөр дээд туйлын зорилготой байхыг хүмүүст хэлж, амбицтай, туйлын зорилготой байхыг тэдэнд хэлдэг. Хүмүүст мэдэгдэлгүйгээр Сатан иймэрхүү олон санааг дамжуулж, хүмүүст өөрийн эрхгүй эдгээр зүйлс нь зөв эсвэл ач тустай мэт санагдахад хүргэдэг. Өөрсдөө ч мэдэлгүйгээр хүмүүс ийм замаар алхаж, өөрсдөө ч мэдэлгүйгээр өөрсдийн туйлын зорилго, амбицад хөтлөгддөг. Хүмүүс алхам алхмаар өөрсдийн мэдэлгүйгээр Сатаны өгсөн мэдлэгээс агуу эсвэл алдартай хүмүүсийн сэтгэхүйг суралцаж, эдгээр санааг хүлээн зөвшөөрдөг. Тэд түүнчлэн хүмүүсийн “баатрууд” гэж үздэг зарим хүмүүсээс нэгээс нөгөөг дараалуулан суралцдаг. Сатан эдгээр “баатруудын” үйл хэргээр хүнд юу ухуулж байгаагийн заримыг эсвэл тэр хүнд юу суулгахыг хүсдэгийг та нар мэдэж байж болох юм. Сатан хүнд юу суулгадаг вэ? Хүн эх оронч байж, иргэний шулуун шударга байдалтай байж, баатарлаг байх ёстой. Хүн түүхэн үйл явдлуудаас эсвэл баатарлаг хүмүүсийн намтраас юу суралцдаг вэ? Хувийн шударга журамтай байх эсвэл өөрийн анд буюу найзын төлөө ямар нэгэн зүйл хийх. Сатаны энэхүү мэдлэг дотор хүн өөрийн мэдэлгүй олон зүйлийг суралцаж, олон эерэг бус зүйлийг суралцдаг. Санаандгүй байдлын дунд, тэдэнд зориулан Сатаны бэлтгэсэн үр тэдний оюун санаанд суулгагддаг. Эдгээр үр нь тэд агуу хүмүүс байх учиртай, алдартай байх учиртай, баатар, эх оронч, гэр бүлээ хайрладаг хүмүүс эсвэл найзынхаа төлөө юуг ч хийх хүмүүс, хувийн шударга журамтай хүмүүс байх учиртай гэж тэдэнд санагдуулдаг. Сатанд уруу татагдан тэд өөрийн мэдэлгүйгээр түүний тэдэнд зориулан бэлтгэсэн замаар алхдаг. Энэ замаар алхах зуур, Сатаны амьдралын дүрэм журмыг хүлээн зөвшөөрөхийг тэдэнд хүчээр тулгадаг. Өөрийн мэдэлгүй, өөрсдөө огтхон ч мэдэлгүйгээр тэд өөрсдийн амьдралын дүрэм журмыг бий болгодог бөгөөд эдгээр нь тэдэнд хүчээр суулгасан Сатаны дүрэм журмаас өөр юу ч биш юм. Суралцах үйл явцад нь Сатан тэднийг, өөрсдийн гэсэн зорилго тавьж, өөрсдийн амьдралын зорилго, амьдралын дүрэм журам, амьдралын чиглэлээ тодорхойлоход хүргэдэг, тэр зуураа Сатаны зүйлсийг тэдэнд суулгаж, түүх ашиглан, намтар ашиглан, боломжтой бүх аргыг ашиглан хүмүүст бага багаар өгөөш үмхүүлдэг. Ийм байдлаар хүмүүс суралцах явцдаа өөрсдийн гэсэн сонирхол, эрэл хайгуулыг хөгжүүлдэг: Зарим нь уран зохиолд, зарим нь эдийн засагт, зарим нь одон оронд эсвэл газарзүйд дуртай болдог. Тэгээд улс төрд дуртай болсон, физикт дуртай болсон зарим хүмүүс, мөн химид дуртай, бүр шашны номлолд дуртай болсон хүмүүс ч байдаг. Эдгээр нь бүгд мэдлэгийн нэг хэсэг бөгөөд та нар бүгд тэдгээртэй харьцдаг. Зүрх сэтгэлдээ та нар бүгд эдгээр зүйлс хэрхэн явагддагийг мэднэ, хүн нэг бүр өмнө нь тэдгээртэй харьцаж байсан. Ийм төрлийн мэдлэгийн тухайд, тэдгээрийн тодорхой нэгнийх нь талаар хэн ч эцэс төгсгөлгүй ярьж чадна. Иймээс энэ мэдлэг хүний оюун ухаанд хэр гүн орсон нь тодорхой бөгөөд энэ нь, хүний оюун ухаанд энэ мэдлэгийн эзлэх байр суурь болон энэ нь хүнд хэр гүн үр нөлөөтэйг харуулдаг. Хэн нэгэн хүнд мэдлэгийн нэг тал таалагдмагц зүрх сэтгэлдээ хүн нэгийг нь гүнээ хайрладаг, тэгээд тэд өөрийн мэдэлгүй туйлын зорилгоо бий болгодог: Зарим хүмүүс уран бүтээлч байхыг хүсдэг, зарим нь зохиолч байхыг хүсдэг, зарим нь улс төрийг ажил мэргэжлээ болгохыг хүсдэг бөгөөд зарим нь эдийн засагт оролцож, бизнес эрхлэгч болохыг хүсдэг. Тэгээд баатрууд байхыг, агуу эсвэл алдартай байхыг хүсдэг бүлэг хүмүүс байдаг. Хэн нэгэн ямар хүн байхыг хүсдэгээс үл хамааран, тэдний зорилго бол мэдлэгийг суралцах энэ аргыг авч, үүнийг өөрсдийнхөө төгсгөлийн төлөө ашиглаж, өөрсдийн хүслээ, өөрсдийн туйлын зорилгоо биелүүлэх явдал юм. Энэ нь хэчнээн сайхан сонсогдох нь хамаагүй—тэд энэ амьдралдаа хий дэмий амьдралгүйгээр өөрсдийн мөрөөдлөө биелүүлэхийг хүсдэг эсвэл тэд ажил мэргэжилтэй болохыг хүсдэг—тэд эдгээр өндөр дээд туйлын зорилго, амбицыг өвөрлөдөг боловч мөн чанартаа энэ бүхэн нь юуны төлөө вэ? Та нар энэ талаар өмнө нь бодож үзсэн үү? Сатан яагаад үүнийг хийхийг хүсдэг вэ? Эдгээр зүйлсийг хүнд суулгах Сатаны зорилго юу вэ? Та нарын зүрх сэтгэл энэ асуултын тухайд тодорхой мэдэж байх ёстой.

     Одоо Сатан хүнийг завхруулахын тулд мэдлэгийг хэрхэн ашигладаг тухай ярилцацгаая. Бидний одоог хүртэл ярилцсан зүйлээс та нар Сатаны ёрын муу сэдлийг таньж эхэлсэн үү? (Бага зэрэг.) Сатан хүнийг завхруулахдаа яагаад мэдлэгийг ашигладаг вэ? Тэр мэдлэг ашиглаад хүнд юу хийхийг хүсдэг вэ? Ямар замыг дагахад нь хүнийг хөтөлдөг вэ? (Бурханыг эсэргүүцэх.) Энэ нь гарцаагүй Бурханыг эсэргүүцэх. Энэ бол мэдлэгийг суралцаж байгаа хүмүүсээс чиний олж харах үр нөлөө бөгөөд мэдлэгийг суралцсаныхаа дараа чиний харах үр дагавар—Бурханыг эсэргүүцэх байдал юм. Тэгвэл Сатаны ёрын муу сэдэл юу вэ? Чи тодорхой мэдэхгүй байгаа, тийм үү? Хүн мэдлэгийг суралцах үйл явцын үеэр Сатан ямар ч аргыг ашиглах болно, ингээд хүмүүс өөрсдийн шуналаа хангаж, өөрсдийн туйлын зорилгоо биелүүлнэ. Чи Сатан яг ямар замаар чамайг хөтлөхийг хүсэж байгаа талаар тодорхой мэдэж байна уу? Арай зөөлнөөр хэлбэл, мэдлэгийг сурахад ямар ч буруу зүйл байхгүй, энэ бол хэвийн явдал гэж хүмүүс боддог. Өндөр дээд туйлын зорилго өвөрлөж эсвэл амбицтай байхыг зүгээр л чин эрмэлзэлтэй байх гэж нэрлэдэг бөгөөд энэ нь хүмүүсийн амьдралдаа дагах ёстой зөв зам байх ёстой гэж тэд боддог. Хэрвээ хүмүүс амьдралдаа өөрсдийн туйлын зорилгоо биелүүлж эсвэл ажил мэргэжлээ амжилтанд хүргэж чадвал—ийм байдлаар амьдрах нь илүү бахадмаар биш гэж үү? Тийм байдлаар зөвхөн өөрийнхөө өвөг дээдсийг хүндэтгээд зогсохгүй, харин түүхэнд өөрийн мөрийг үлдээнэ—энэ нь сайн зүйл биш гэж үү? Энэ нь, энэ ертөнцийн хүмүүсийн нүдээр сайн агаад зөв зохистой зүйл байдаг. Гэхдээ Сатан ёрын муу сэдлээрээ хүмүүсийг ийм замд оруулж, дараа нь энэ нь дууслаа гэж шийддэг үү? Мэдээж үгүй. Үнэндээ хүний туйлын зорилго хэчнээн өндөр дээд байх нь хамаагүй, хүний хүсэл хэчнээн бодитой эсвэл хэчнээн зүй зохистой байх нь хамаагүй хүний хүрэхийг хүсдэг бүхэн, хүний эрж хайдаг бүхэн хоёр үгтэй салшгүй холбоотой байдаг. Энэ хоёр үг нь хүн бүрийн амьдралд амин чухал бөгөөд эдгээр нь Сатаны хүнд суулгахаар зорьдог зүйл юм. Энэ нь ямар хоёр үг вэ? Нэг нь “алдар нэр”, нөгөө нь “ашиг хонжоо”: Тэдгээр нь алдар нэр ба ашиг хонжоо. Сатан тун аядуу зөөлөн арга буюу хүмүүсийн үзэлтэй тун их нийцдэг арга ашигладаг; энэ нь ямар нэг төрлийн үндсэн язгуур арга биш юм. Санаандгүй байдлын дунд хүмүүс Сатаны амьдрах аргыг, амьдралын дүрэм журмыг хүлээн зөвшөөрч, амьдралын зорилго, амьдралын чиглэлээ тогтоож эхэлдэг ба ингэснээрээ тэд өөрийн мэдэлгүйгээр амьдралын туйлын зорилготой болдог. Амьдралын эдгээр туйлын зорилгууд нь хэчнээн эрхэм дээд санагдах нь хамаагүй, тэдгээр нь алдар нэр болон ашиг хонжоотой салшгүй холбоотой зүгээр л нэг шалтаг юм. Ямар ч агуу эсвэл алдартай хүн, үнэндээ бүх хүмүүсийн хувьд, тэдний амьдралдаа дагадаг ямар ч зүйл ердөө “алдар нэр”, “ашиг хонжоо” хэмээх энэ хоёр үгтэй л холбоотой байдаг. Ийм байдаггүй гэж үү? (Тэгдэг.) Тэд алдар нэр, ашиг хонжоотой л байх юм бол өндөр байр суурь, агуу эд баялгийг эдэлж, сайхан амьдралд умбахын тулд тэдгээрийг хэрэглэж болно гэж хүмүүс боддог. Тэд алдар нэр, ашиг хонжоотой л байх юм бол тэд зугаа цэнгэлийг эрж хайхдаа болон бие махбодийн цадиггүй таашаалын төлөө тэдгээрийг хэрэглэж болно. Хүмүүс өөрсдийн хүсдэг алдар нэр, ашиг хонжоонд хүрэхийн тулд, сайн дураараа хэрнээ өөрсдийн мэдэлгүйгээр өөрсдийн бие, сэтгэл, өөртөө байгаа бүхнээ, өөрсдийн ирээдүй, өөрсдийн хувь тавилангаа бүгдийг нь аваад Сатанд хүлээлгэн өгдөг. Хүмүүс нэг хором ч эргэлзэхгүйгээр, энэ бүгдийг буцаан авах хэрэгтэйг мэдэхгүйгээр үүнийг хийдэг. Нэгэнт тэд ийм байдлаар Сатаны талд очиж, түүнд үнэнч болчихвол хүмүүс өөрсдийгөө хянасаар байж чадах уу? Мэдээж үгүй. Тэд Сатанаар бүрмөсөн, бүрэн дүүрэн хянагддаг. Мөн тэд өөрсдийн живсэн намгаасаа өөрсдийгөө чөлөөлж үнэхээр огт чадахгүй. Хэн нэгэн алдар нэр, ашиг хонжооны намагт живмэгцээ гэрэл гэгээтэй зүйлийг, шударга зүйлийг эсвэл сайн, сайхан тэдгээр зүйлсийг цаашид эрж хайхаа больдог. Үүний учир нь, хүмүүсийг уруу татах алдар нэр, ашиг хонжооны хүч чадал хэтэрхий их бөгөөд тэдгээр нь хүмүүсийн хувьд насан туршдаа, бүр эцэс төгсгөлгүйгээр үүрд мөнх хөөцөлддөг зүйлс болдог. Энэ нь үнэн биш гэж үү? Мэдлэгт суралцах нь ном уншихаас эсвэл хараахан өөрсдийн мэдэхгүй байсан хэдэн зүйлээ сурахаас өөрцгүй гэж зарим хүмүүс хэлэх бөгөөд тэд цаг үеэсээ хоцрохгүйн тулд эсвэл дэлхий ертөнцөөс хоцрохгүйн тулд үүнийг хийдэг гэж хэлдэг. Мэдлэгийг зөвхөн ширээн дээрээ хоолтой байхын тулд, өөрсдийнхөө ирээдүйн төлөө эсвэл үндсэн хэрэглээнийхээ улмаас л суралцдаг гэж тэд хэлэх болно. Одоо чи, зөвхөн үндсэн хэрэглээнийхээ төлөө, зөвхөн хоол хүнсний асуудлаа шийдэхийн тулд л арван жил мэрийн суралцах хэн нэгэн байгаа эсэхийг Надад хэл дээ? (Үгүй, байхгүй.) Ийм хүмүүс байхгүй! Тэгвэл тэр юуны төлөө эдгээр бэрхшээлийг туулж, энэ бүх жилүүдэд зовж зүдэрдэг юм бэ? Энэ нь алдар нэр, ашиг хонжооны төлөө байдаг: Түүний өмнө алдар нэр, ашиг хонжоо хүлээж, дуудаж байдаг бөгөөд тэр зөвхөн өөрийнхөө хичээл зүтгэл, зовлон бэрхшээл, тэмцлээр дамжуулан тэрхүү замыг дагаж, тэгснээрээ алдар нэр, ашиг хонжоонд хүрч чадна гэж итгэдэг. Тэр өөрийн ирээдүйн зам мөрийн төлөө, ирээдүйн зугаа цэнгэлийн төлөө, илүү сайхан амьдралын төлөө эдгээр зовлон бэрхшээлийг туулах учиртай. Та нар Надад энэ мэдлэг гэж нэрлэгддэг зүйл нь үнэндээ яг юу болохыг хэлж өгч чадах уу? Энэ нь, мэдлэгийг суралцах явцад хүмүүст Сатаны суулгасан, Сатаны заасан амьдралын дүрэм журам, амьдралын зам биш гэж үү? Энэ нь Сатаны хүнд суулгасан амьдралын өндөр дээд туйлын зорилго биш гэж үү? Жишээ нь агуу хүмүүсийн санаа, алдартай хүмүүсийн шулуун шударга байдал эсвэл баатарлаг хүмүүсийн зоригтой сэтгэлийг аваад үз эсвэл бие хамгаалах урлагийн романы гол дүр, илдчиний сайн үйлс, эелдэг занг аваад үз; эдгээр санаа нь нэгээс нөгөө үед нөлөөлж байгаа бөгөөд үе удам бүрийн хүмүүс эдгээр санааг хүлээж зөвшөөрч, эдгээр санааны төлөө амьдарч, тэдгээрийг эцэс төгсгөлгүй мөрддөг. Энэ нь хүнийг завхруулахын тулд мэдлэгийг ашигладаг Сатаны арга зам, суваг юм. Тэгвэл Сатан хүмүүсийг алдар нэр, ашиг хонжооны замд хөтөлсний дараа тэдний хувьд Бурханд итгэж, Түүнд шүтэн мөргөх боломжтой юу? (Үгүй, боломжгүй.) Сатаны хүнд суулгасан мэдлэг болон амьдралын дүрэм журам нь Бурханд шүтэн мөргөх ямар нэгэн бодлыг агуулдаг уу? Тэдгээр нь үнэнд хамаарах ямар нэгэн бодлыг баримталдаг уу? (Үгүй, тэгдэггүй.) Тэдгээр нь Бурханаас эмээж, муугаас зайлах ямар нэгэн бодит байдлыг агуулдаг уу? (Үгүй, тэгдэггүй.) Та нар бага зэрэг тодорхойгүй ярьж байгаа мэт санагдаж байна, гэхдээ хамаагүй. Бүх зүйлээс үнэнийг хай тэгвэл та нар зөв хариултуудаа авах болно; зөвхөн зөв хариулттай байснаар л та нар зөв замаар алхаж чадна.

      Дахиад товчхон дүгнэцгээе: Сатан хүнийг хашиж, хянасаар байхын тулд юу ашигладаг вэ? (Алдар нэр, ашиг хонжоо.) Тэгвэл Сатан хүнийг зөвхөн алдар нэр, ашиг хонжоог л боддог болтол нь хүний бодлыг хянахын тулд алдар нэр, ашиг хонжоог ашигладаг. Тэд алдар нэр, ашиг хонжооны төлөө тэмцэж, алдар нэр, ашиг хонжооны төлөө зовлон бэрхшээл туулж, алдар нэр, ашиг хонжооны төлөө доромжлолыг тэвчиж, алдар нэр ашиг хонжооны төлөө өөрсөддөө байгаа бүхнээ золиослодог ба алдар нэр, ашиг хонжоог олж авч, хадгалахын төлөө тэд ямар нэгэн санал, шийдвэр гаргах болно. Ийм байдлаар Сатан хүнийг үл үзэгдэх гав дөнгөөр хүлдэг. Эдгээр гав дөнгийг хүмүүсийн биед үүрүүлсэн байдаг бөгөөд тэдгээрээс ангижрах хүч тэдэнд байдаггүй. Иймээс хүмүүс асар их хүндрэлтэйгээр урагшаа арай ядан хөдөлж, өөрийн мэдэлгүй энэ гав дөнгийг үүрсээр байдаг. Энэхүү алдар нэр, ашиг хонжооны төлөө хүн төрөлхтөн Бурханаас хөндийрч, Түүнээс урвасан. Үе өнгөрөхийн хэрээр хүн төрөлхтөн улам илүү хорон санаатай, улам илүү балиар болсон ингээд ийм байдлаар Сатаны алдар нэр, ашиг хонжооноос болж үе удам дараалан сүйрдэг. Сатаны үйлдлийг одоо харвал түүний ёрын муу сэдэл нь яг юу вэ? Энэ нь одоо тодорхой, үгүй гэж үү? Сатан ой гутам биш гэж үү? (Тийм!) Магадгүй өнөөдөр ч гэсэн та нар Сатаны ёрын муу сэдлийг нэвт шувт харж чадахгүй байгаа, учир нь та нар алдар нэр, ашиг хонжоогүйгээр ямар ч амьдрал байхгүй гэж боддог. Хэрвээ хүмүүс алдар нэр, ашиг хонжоог ардаа орхих юм бол тэд цаашид өмнөх замаа харж чадахгүй, цаашид өөрсдийн зорилгоо харж чадахгүй бөгөөд тэдний ирээдүй харанхуй, бүүдгэр, бүрхэг болно гэж та нар боддог. Гэхдээ алдар нэр ашиг хонжоо нь хүнийг хүлэхийн тулд Сатаны ашигладаг аварга том гав дөнгө юм гэдгийг та нар нэг өдөр аажмаар ухаарах болно. Үүнийг ухаарч эхлэх өдрөөсөө чи Сатаны хяналтыг нэгд нэггүй эсэргүүцэж, Сатаны чамайг хүлэхээр авчирсан гав дөнгийг нэгд нэггүй эсэргүүцэх болно. Сатаны чамд суулгасан бүхнийг хаяхыг хүсэх өдөр чамд ирэх үед чи Сатанаас бүрмөсөн салах бөгөөд түүнчлэн Сатаны чамд авчирсан бүхнийг үнэхээр жигших болно. Зөвхөн тэр үед л чи Бурханы төлөө гэсэн жинхэнэ хайр, хүсэл тэмүүлэлтэй болох болно; зөвхөн тэр үед л чи үнэний эрэл хайгуулд амьдралын зөв замаар алхаж чадах болно.

     Бид дөнгөж сая хүнийг завхруулахын тулд Сатан мэдлэгийг хэрхэн ашигладаг тухай ярилцлаа, дараа нь Сатан хүнийг завхруулахын тулд шинжлэх ухааныг хэрхэн ашигладаг тухай нөхөрлөцгөөе. Юуны өмнө, хүнийг завхруулахын тулд шинжлэх ухааныг ашиглахдаа Сатан, шинжлэх ухааныг судалж, нууцуудыг шинжлэх хүний хүслийг[a] хангаснаар хүний сониуч занг дарахын тулд шинжлэх ухааны нэрийг ашигладаг. Түүнчлэн шинжлэх ухааны нэрийн дор Сатан хүний материаллаг хэрэгцээг болон өөрсдийн амьдралын чанарыг тасралтгүй сайжруулах хүний шаардлагыг хангадаг. Тиймээс Сатан энэ нэрийн дор хүнийг завхруулахын тулд шинжлэх ухааны замыг ашигладаг. Шинжлэх ухааны энэ замыг ашигласан Сатаны завхруулдаг зүйл нь зөвхөн хүний сэтгэхүй юу эсвэл хүний оюун ухаан уу? Хүмүүсийн дундаас болон бидний хардаг, харьцдаг эргэн тойрны зүйлсээс өөр юуг завхруулахдаа Сатан шинжлэх ухааныг ашишладаг вэ? (Байгаль орчин.) Та нарын зөв. Та нар үүний улмаас гүнээ хохирч мөн түүнчлэн үүгээр гүнээ нөлөөлөгдсөн юм шиг байна. Хүнийг хуурахын тулд шинжлэх ухааныг ашиглаж, хүнийг хуурахын тулд шинжлэх ухааны янз бүрийн ололт, дүгнэлтүүдийг ашиглахаас гадна Сатан, хүмүүст Бурханы хайрласан амьдрах орчны ширүүн сүйрэл, ашиглалт явуулах арга барил болгон шинжлэх ухааныг ашигладаг. Хэрвээ хүн шинжлэх ухааны судалгаа явуулах юм бол хүний амьдарч буй орчин улам илүү дээр болж, хүний амьдралын стандарт тасралтгүй сайжрах болно, цаашлаад өдөр ирэх бүр өсөн нэмэгдэж байгаа хүний материаллаг хэрэгцээг болон амьдралынхаа чанарыг сайжруулах тэдний байнгын хэрэгцээг хангахын тулд шинжлэх ухааны хөгжил явагддаг гэсэн шалтгийн дор тэр үүнийг хийдэг. Хэрвээ эдгээр шалтгаануудын төлөө биш бол шинжлэх ухааныг хөгжүүлснээрээ юу хийгээд байгааг чинь тэр чамаас асууна. Энэ нь Сатаны шинжлэх ухааны хөгжлийн онолын үндэс юм. Гэхдээ шинжлэх ухаан нь хүн төрөлхтний хувьд ямар үр дагавартай вэ? Бидний ойрын хүрээлэн буй орчин юунаас бүрддэг вэ? Хүн төрөлхтний амьсгалдаг агаар бохирдоогүй гэж үү? Бидний уудаг ус үнэхээр цэвэр хэвээрээ гэж үү? (Үгүй.) Тэгвэл бидний иддэг хоол хүнсний тухайд ямар вэ, эдгээрийн дийлэнх нь байгалийн гаралтай гэж үү? (Үгүй.) Тэгвэл энэ нь юу вэ? Үүнийг бордоо ашиглан ургуулдаг ба генийн өөрчлөлт ашиглан боловсруулдаг мөн түүнчлэн янз бүрийн шинжлэх ухааны аргуудыг ашиглан хувиргалт хийдэг, ингэснээр бидний иддэг хүнсний ногоо жимс хүртэл байгалийн гаралтай байхаа больдог. Одоо хүмүүсийн хувьд өөрчлөгдөөгүй хүнсний бүтээгдэхүүн олж идэхэд амаргүй байдаг. Сатаны шинжлэх ухаан гэж нэрлэгддэг зүйлээр боловсруулагдсан болохоор өндөг хүртэл өмнөх шигээ амтагдахаа больсон. Том дүр зургийг харвал бүхий л агаар мандал устгагдаж, бохирдсон; уулс, нуур, ой мод, гол мөрөн, далай, газрын дээр, доор байгаа бүхэн нь бүгд шинжлэх ухааны ололт гэж нэрлэгддэг зүйлсээс болж сүйтгэгдсэн. Өөрөөр хэлбэл хүн төрөлхтөнд Бурханы хайрласан бүхий л экологи, бүхий л амьдрах орчин шинжлэх ухаан гэгчээс болж бохирдож, сүйтгэгдсэн. Хэдийгээр өөрсдийн шунал болон махан биеэ хангалуун болгож, эрж хайж байсан амьдралын чанарынхаа тухайд хүлээж байсан зүйлээ олж авсан олон хүмүүс байгаа ч хүний амьдардаг хүрээлэн буй орчин шинжлэх ухааны авчирсан янз бүрийн “нээлтүүдээр” үндсэндээ устгагдаж, сүйтгэгдсэн. Бүр гадаа ч эсвэл гэртээ ч бид одоо цэвэр агаараар амьсгалах эргүй болсон. Чи Надад хэл дээ, энэ нь хүн төрөлхтний уй гашуу юу? Ийм амьдралын орон зайд амьдрахад хүний хувьд ярих ямар нэгэн аз жаргал байна гэж үү? Хүн энэ амьдралын орон зайд амьдардаг бөгөөд бүр анхнаасаа энэ амьдрах орчин нь хүний төлөө Бурханаар бүтээгдсэн юм. Хүмүүсийн уудаг ус, хүмүүсийн амьсгалдаг агаар, хүмүүсийн иддэг хоол хүнс, ургамал, мод, далай—энэхүү амьдрах орчин нь бүгд хүнд Бурханаас хайрлагдсан; энэ нь төрөлхийн бөгөөд Бурханы тогтоосон байгалийн хуулийн дагуу ажилладаг. Хэрвээ шинжлэх ухаан байгаагүй бол хүмүүс Бурханы замын дагуу хүнд Бурханаас хайрлагдсан зүйлийг эдэлж, жаргалтай байх байсан бөгөөд бүх зүйлийг хамгийн цэвэр байдлаар нь эдэлж чадах байсан. Одоо гэхдээ энэ бүхэн нь Сатанаар устгагдаж, сүйтгэгдсэн; хүний амьдралын үндсэн орон зай цаашид цэвэр онгон байхаа больсон. Гэхдээ ийм төрлийн үр дагаварт юу хүргэснийг эсвэл энэ нь хэрхэн бий болсныг хэн ч танин мэдэх чадваргүй, цаашлаад бүр илүү олон хүмүүс Сатаны өөрсдөд нь суулгасан туйлын зорилгыг ашигласнаар мөн шинжлэх ухааныг жирийн нүдээр харснаар шинжлэх ухааныг ухан ойлгож, ханддаг. Энэ нь маш их жигшмээр, өрөвдөлтэй биш гэж үү? Сатан одоо хүн төрөлхтний оршин байдаг орон зай болон тэдний амьдрах орчныг эзэлж тэднийг ийм байдалд ортол нь завхруулсан болохоор, хүн төрөлхтөн ийм байдлаар үргэлжлүүлэн хөгжиж байгаа болохоор маш гүн завхарсан, Түүнд дайсагнадаг болсон, газар дэлхий дээрх энэ хүн төрөлхнийг Бурханы мутраар устгах ямар нэгэн хэрэгцээ бий юу? Бурханы мутраар хүн төрөлхтнийг устгах ямар нэгэн хэрэгцээ байгаа юу? (Үгүй.) Хэрвээ хүн төрөлхтөн ийм байдлаар үргэлжлүүлэн хөгжсөөр байвал энэ нь ямар чиглэлд явах вэ? (Сүйрэл.) Хүн төрөлхтөн хэрхэн сүйрэх вэ? Хүн алдар нэр, ашиг хонжоог шуналтайгаар эрж хайдаг дээрээ нэмээд шинжлэх ухааны хайгуул, гүнзгий судалгааг тасралтгүй явуулдаг ба тэгээд тэд өөрсдийн материаллаг хэрэгцээ, шуналыг зогсолтгүй хангадаг; тэгвэл хүнд гарах үр дагавар юу вэ? Юун түрүүнд ямар ч экологийн тэнцвэр байхаа больсон, үүнтэй нягт холбоотойгоор ийм төрлийн орчны улмаас хүн төрөлхтний бие бүгд муудаж, гэмтдэг бөгөөд янз бүрийн халдварт өвчин, тахал, манан хаа сайгүй тархдаг. Энэ нь одоо хүний огт хянаж чадахгүй нөхцөл байдал юм, тийм биш гэж үү? Одоо та нар үүнийг ойлгосон болохоор, хэрвээ хүн төрөлхтөн Бурханыг дагахгүй харин үргэлж ийм байдлаар—өөрсдийгөө тасралтгүй баяжуулахын тулд мэдлэгийг ашиглаж, хүний амьдралын ирээдүйг судлахын тулд зогсолтгүйгээр шинжлэх ухааныг ашиглаж, үргэлжлүүлэн амьдрахын тулд ийм аргыг ашиглан Сатаныг дагах юм бол—та нар хүн төрөлхтний бодит төгсгөл ямар байхыг ухаарч чадаж байна уу? Бодит эцсийн үр дүн нь ямар байх вэ? (Сүйрэл.) Энэ нь сүйрэл байх болно: алхам алхмаар сүйрэлд дөхнө. Алхам алхмаар сүйрэлд дөхнө! Шинжлэх ухаан нь одоо хүний төлөө Сатаны бэлтгэсэн шидэт ханд эсвэл удаан үйлчилгээтэй хор мэт харагддаг, ингэснээр өөрсдийн хийж байгаа зүйлээ ялгаж салгахаар оролдох үедээ та нар үүнийгээ манарч самууран хийдэг; хэчнээн мэрийж харсан ч гэсэн та нар аливаа зүйлийг тодорхой харж чадахгүй бөгөөд хэчнээн мэрийн оролдсон ч гэсэн та нар тэдгээрийг ойлгож чадахгүй. Сатан гэхдээ чиний дур хүслийг төрүүлж, хөлөө аажуухан тавьж ёроолгүй ангал руу, үхэл рүү чамайг бурантагтай тэмээ шиг хөтлөхийн тулд шинжлэх ухааны нэрийг ашигласаар байдаг. Тийм биш гэж үү? (Тийм.) Энэ нь хоёр дахь зам юм.

     Хүнийг завхруулахын тулд Сатан хэрхэн уламжлалт соёлыг ашигладаг тухай асуудалд мөн тайлбар хэрэгтэй. Уламжлалт соёл болон мухар сүсгийн хооронд олон төстэй байдал байдаг, зөвхөн уламжлалт соёлд л тодорхой түүх, ёгт сануулга, эх сурвалж байдаг. Сатан ардын аман зохиол эсвэл түүхийн номон дахь олон түүхүүдийг хуурамчаар зохиож, бий болгосон бөгөөд хүмүүст уламжлалт соёл эсвэл мухар сүсэгтэй хүмүүсийн талаар гүн гүнзгий сэтгэгдэл үлдээсэн. Жишээ нь Хятадын Тэнгисийг Гаталсан Үхэшгүй Найман Баатар, Баруун Зүгт Зорчсон Тэмдэглэл, Хаш Хаан, Нежа Луу Хааныг Байлдан Дагуулсан нь, Бурханыг Залсан нь зэргийг аваад үз. Эдгээр нь хүний оюун ухаанд гүн үндэстэй болоогүй гэж үү? Зарим хүмүүс энэ бүхнийг дэлгэрэнгүй мэдэхгүй байсан ч гэсэн тэд ерөнхий түүхүүдийг мөн л мэддэг, чиний зүрх сэтгэлд ордог зүйл нь энэхүү ерөнхий агуулга байдаг бөгөөд чи үүнийг мартаж чадахгүй. Эдгээр нь өөр өөр цаг үеүдэд өөрийн янз бүрийн санаа, амьдралын гүн ухааныг дэлгэрүүлснээр Сатаны аль эртнээс хүний төлөө үүсгэсэн зүйлс юм. Эдгээр зүйлс нь хүмүүсийн сэтгэлийг шууд хорлож, эвддэг бөгөөд хүмүүсийг нэгээс нөгөө тарнийн шившлэгт оруулдаг. Өөрөөр хэлбэл, нэгэнт чи уламжлалт соёл, түүхүүд эсвэл мухар сүсгээс үүссэн эдгээр зүйлсийг хүлээн зөвшөөрөх юм бол, нэгэнт эдгээр зүйлс чиний оюун ухаанд үндэслэх юм бол, нэгэнт тэдгээр нь чиний зүрх сэтгэлд орчих юм бол—чи эдгээр соёл, эдгээр санаа, уламжлалт соёлын нөлөөнд орж, үүнтэй орооцолдох болно. Тэдгээр нь чиний амьдралд, амьдралыг үзэх үзэлд нөлөөлдөг бөгөөд тэдгээр нь мөн аливаа зүйлийн талаарх чиний шүүлтэнд нөлөөлдөг. Үүнээс ч илүүгээр тэд амьдралын жинхэнэ замын эрэл хайгуулд чинь нөлөөлнө: Энэ нь чухамдаа шившлэг юм! Чи хичээсэн ч тэдгээрээс салж чадахгүй; чи тэдгээрийг цавчсан ч бүрэн тасдаж чадахгүй; чи тэднийг цохьсон ч буулган авч чадахгүй. Ийм байдаггүй гэж үү? (Тийм.) Цаашлаад хүн өөрийн мэдэлгүйгээр ийм тарнийн шившлэг дор орсныхоо дараа өөрийн мэдэлгүйгээр Сатаны дүр төрхийг зүрх сэтгэлдээ тээж, Сатанд шүтэн мөргөж эхэлдэг. Өөрөөр хэлбэл тэд Сатаныг өөрсдийн шүтээн буюу өөрсдийн шүтэн мөргөж, бишрэх зүйл мэт тавьдаг, тэр ч бүү хэл тэд түүнд Бурханд ханддагтайгаа адилаар хүртэл ханддаг. Өөрийн мэдэлгүй эдгээр зүйлс хүмүүсийн зүрх сэтгэлд оршиж тэдний үг болон үйл хэргийг хянаж байдаг. Чи өөрийн мэдэлгүйгээр эдгээр түүхүүдийн оршин тогтнолыг хүлээн зөвшөөрч тэднийг жинхэнэ хүмүүс болгож, жинхэнэ оршин байдаг юмс болгодог. Мэдээгүй байхдаа чи эдгээр санаа болон эдгээр зүйлсийн оршин тогтнолыг ухамсартайгаар хүлээн авдаг. Чи мөн санаатайгаар диавол Сатан, хуурамч шүтээнийг өөрийн гэртээ болон өөрийн зүрх сэтгэлдээ хүлээн авдаг—энэ нь үнэхээр тарнийн шившлэг юм! Та нарт бас ингэж санагдаж байна уу? (Тийм.) Та нарын дунд сан тавьж, Буддад шүтэн мөргөж байсан хүн байна уу? (Тийм.) Тэгвэл сан тавьж, Буддад шүтэн мөргөхийн зорилго нь юу байсан бэ? (Амар амгалангийн төлөө залбирах.) Амар амгалан байдлын төлөө Сатанд шүтэн мөргөх нь учир утгагүй юу? Сатан амар амгаланг авчирдаг уу? (Үгүй.) Энэ тухай одоо бодоход, та нар тэр үед мэдлэггүй байсан уу? (Тийм.) Тиймэрхүү зан байдал нь учир утгагүй, мэдлэггүй, гэнэн, тийм биш гэж үү? Сатан чамд амар амгаланг өгч чадахгүй. Яагаад? Сатан зөвхөн чамайг хэрхэн завхруулах тухай л бодолхийлдэг бөгөөд чамд амар амгаланг өгч чадахгүй; тэр чамд зөвхөн түр зуурын амс хийлтийг л өгч чадна. Гэхдээ чи тангараг өргөх ёстой бөгөөд хэрвээ чи амлалтаа зөрчвөл эсвэл түүнд өгсөн тангаргаа зөрчвөл тэр чамайг хэрхэн тарчилгахыг чи харах болно. Чамаар тангараг өргүүлэхдээ тэр үнэндээ чамайг хянахыг хүсдэг, үгүй гэж үү? Амар амгалан байдлын төлөө залбирах үедээ та нар амар амгаланг олж авсан уу? (Үгүй.) Та нар амар амгаланг олж аваагүй, харин эсрэгээрээ тэр золгүй явдал, дуусашгүй гай зовлон болон бүхий л төрлийн гай гамшгийг— үнэхээр гашуун зовлонгийн зах хязгааргүй далайг авчирсан. Амар амгалан байдал нь Сатаны эзэмшил дотор байдаггүй ба энэ нь үнэн юм. Энэ нь феодалын мухар сүсэг, уламжлалт соёлтой хүн төрөлхтний үр дагавар юм.

   Хүнийг завхруулахын тулд Сатан нийгмийн хандлагыг ашигладаг асуудалд мөн тодорхой тайлбар хэрэгтэй. Эдгээр нийгмийн хандлагууд нь олон зүйлийг агуулдаг. Зарим хүмүүс: “Тэр нь бидний өмсдөг хувцасны тухай юу? Тэдгээр нь хамгийн сүүлийн үеийн загвар, оо энгэсэг, үс засалт, тансаг хоол хүнсний тухай юу?” гэдэг. Тэдгээр нь үнэхээр эдгээр зүйлсийн тухай юу? Эдгээр нь хандлагын нэг хэсэг боловч бид эдгээрийн тухай энд ярилцахыг хүсэхгүй байна. Бид зөвхөн нийгмийн хандлагын хүмүүст авчирдаг санаа, хүмүүсийг энэ дэлхий дээр биеэ авч явахад хүргэдэг байдал болон тэдгээрийн хүмүүст авчирдаг амьдралын зорилго, ертөнцийг үзэх үзлийн тухай ярилцахыг хүсэж байна. Эдгээр нь маш чухал; тэд хүний оюун санааны байдлыг хянаж, түүнд нөлөөлдөг. Энэ бүх хандлагууд нь ар араасаа хорон муу нөлөөгөө хэрэгжүүлдэг ба дийлэнх хүмүүс одоо шулуун шударга байдал, хүн чанаргүй болсон, мөн тэдэнд ёс зүй бүү хэл, ямар ч мөс чанар байдаггүй гэж бид хэлж болохуйц хэмжээнд хүртэл тэдгээр нь хүнийг тасралтгүй доройтуулж, тэдний ёс суртахуун, тэдний зан аашийг улам бүр дордуулсан. Тэгвэл эдгээр хандлагууд нь юу вэ? Чи энгийн нүдээр эдгээр хандлагуудыг харж чадахгүй. Хандлагын салхи үлээх үед магадгүй ердөө цөөхөн тооны хүмүүс л шинэ хандлагыг тогтоогчид болох болно. Тэд ийм санаа эсвэл ийм өнцгийг хүлээн зөвшөөрснөөр ийм зүйл хийж эхэлдэг. Гэсэн хэдий ч хүмүүсийн дийлэнх нь мэдээгүй байх зуураа өөрийн мэдэлгүйгээр аяндаа үүнийг хүлээн зөвшөөрч, бүгд үүнд живж, үүгээр хянагдах хүртлээ ийм төрлийн хандлагаар тасралтгүй халдварлагдаж, үүнд уусч, сэтгэл татагдаж байдаг. Эрүүл саруул бие, оюун санаатай биш, үнэн гэдгийг хэзээ ч мэддэггүй, эерэг сөрөг зүйлсийн хоорондын ялгааг хэзээ ч хэлж чадахгүй хүний хувьд эдгээр төрлийн хандлагууд нь ар араасаа Сатанаас ирсэн эдгээр хандлага, амьдралын үзэл, амьдралын гүн ухааныг сайн дураараа хүлээн зөвшөөрөхөд тэднийг хүргэдэг. Амьдралд хэрхэн хандах тухай Сатаны тэдэнд хэлсэн зүйлийг болон Сатаны тэдэнд “хайрласан” амьдрах замыг хүлээн зөвшөөрдөг. Тэдэнд хүч чадал байхгүй, мөн тэдэнд эсэргүүцэх мэдлэг бүү хэл, чадвар ч байдаггүй. Тэгвэл эдгээр хандлагууд нь яг юу юм бэ? Би та нарын ойлгож чадах энгийн жишээ сонголоо. Жишээ нь өнгөрсөн үеийн хүмүүс өөрсдийн бизнесийг хөгшин, залуу ямар ч хүнийг луйвардахгүй байдлаар явуулдаг байсан бөгөөд хэн худалдан авахаас үл хамааран бараагаа адилхан үнээр зардаг байсан. Мөс чанар болон хүн чанарын дохио энд илэрхийлэгдэхгүй байна гэж үү? Хүмүүс өөрсдийн бизнесээ явуулахдаа ийм төрлийн итгэлцлийг ашиглах үед, тэр үед тэдэнд мөс чанар, хүн чанар байсан байна гэж бид хэлж болох уу? (Тийм.) Гэвч илүү их хэмжээний мөнгөний төлөөх хүний хэрэгцээ байгаа болохоор хүмүүс өөрийн мэдэлгүйгээр улам бүр мөнгийг хайрлаж, ашиг хонжоог хайрлаж, зугаа цэнгэлийг хайрлах болсон. Тэгвэл хүмүүс мөнгийг илүү чухал гэж үзэх болсон уу? Хүмүүс мөнгийг илүү чухал гэж үзэх үедээ тэд өөрийн мэдэлгүй өөрсдийн нэр хүндээ, өөрсдийн алдар цуу, нэр төр, шулуун шударга байдлаа үл ойшоодог; тэд энэ бүх зүйлийг үл ойшоодог, үгүй гэж үү? Бизнес эрхлэх үедээ чи, хүмүүсийг луйвардаж, баян болохын тулд хэн нэгэн хүн өөр хандлага баримталж, олон янзын арга ашиглаж байгааг хардаг. Хэдийгээр олсон мөнгө нь буруу аргаар олсон мөнгө боловч тэд улам илүү баян болсоор байдаг. Тэдний бүхий л гэр бүл чамтай адилхан бизнес эрхэлдэг боловч тэд чамаас илүү сайхан амьдралд умбадаг бол чамд муухай санагдаж: “Би яагаад ингэж чадахгүй гэж? Би яагаад тэдэн шиг ихийг олж чаддаггүй юм бэ? Би илүү их мөнгө олох, өөрийнхөө бизнесийг цэцэглүүлэх замыг бодож олох ёстой” гэж хэлэх болно. Чи тэгээд үүнийг бүхэлд нь эргэцүүлнэ. Мөнгө олж, хөгшин ч бай, залуу ч бай луйвардахгүй, бараагаа бүгдэд адилхан үнэхээр зарах ердийн аргын дагуу чи мөс чанартайгаар мөнгө олж байгаа боловч энэ нь чамайг хурдан баяжуулахгүй. Гэсэн хэдий ч ашиг олохыг яарсандаа чиний сэтгэхүй аажмаар хувирах болно. Энэхүү хувирлын явцад биеэ авч явах чиний зарчим мөн өөрчлөгдөж эхэлнэ. Анх хэн нэгнийг луйвардах үедээ, анх хэн нэгнийг залилах үед чи биеэ барьсан байдалтайгаар, “Энэ бол би хүнийг луйвардаж байгаа сүүлчийн удаа бөгөөд би дахиж үүнийг хийхгүй. Хүмүүсийг луйвардах нь зөвхөн залхаан цээрлүүлэлт хүртэх ба надад гай гамшиг авчрах болно! Энэ бол би хүнийг луйвардаж байгаа сүүлчийн удаа бөгөөд би үүнийг дахиж хийхгүй” гэж хэлнэ. Чи анх удаа хэн нэгнийг луйвардах үед зүрх сэтгэлд чинь бага зэрэг эргэлзээ байна; эргэлзээтэй байж, чамайг зэмлэх нь—хүний мөс чанарын чиг үүрэг бөгөөд болохоор чи хэн нэгнийг луйвардах үед чамд хачин санагддаг. Харин хэн нэгнийг амжилттай хуурсныхаа дараа чи одоо өмнөхөөсөө илүү их мөнгөтэй болсноо анзаарах ба энэ арга чиний хувьд тун ашигтай байж болох юм гэж чи бодох болно. Өөрийн зүрх сэтгэл дэх гунигт өвдөлтийг үл харгалзан чи өөрийн “амжилтандаа” баяр хүргэмээр санагдаж өөрөөрөө бага зэрэг бахархана. Анх удаагаа чи өөрийн зан байдлыг зөвтгөж, өөрийн шийдвэрийг зөвтгөдөг. Үүний дараа, хүн нэгэнт энэхүү луйвраар бохирдох л юм бол энэ нь мөрийтэй тоглоомд орж дараа нь мөрийтэй тоглогч болсон хүнтэй адил юм. Өөрийн мэдэлгүй тэр өөрийн луйврын үйлдлийг зөвтгөж үүнийг хүлээн зөвшөөрдөг. Өөрийн мэдэлгүйгээр тэр, луйврыг хууль ёсны арилжааны зан байдал гэж үзэж, луйврыг өөрийн амьдрах чадвар, өөрийн амьдралд хамгийн ашигтай арга гэж үздэг; үүнийг хийснээрээ тэр хурдан баян болж чадна гэж тэр боддог. Энэхүү үйл явцын эхэнд хүмүүс, өөрсдөө үүнийг биечлэн шууд оролдож, өөрсдийнхөө аргаар турших хүртлээ ийм зан байдлыг хүлээн зөвшөөрдөггүй ба тэд энэ зан байдлыг болон ийм байдлаар аливааг хийхийг дорд үздэг, дараа нь тэдний зүрх сэтгэл аажмаар хувирч эхэлдэг. Тэгвэл энэхүү хувирал нь юу вэ? Энэхүү хандлагыг зөвшөөрч, үүнд элсэн орох явдал болон ийм санааг хүлээн зөвшөөрч, үүнд орох явдлыг нийгмийн хандлага чамд суулгадаг. Өөрийн мэдэлгүйгээр чамд, хэрвээ бизнес хийхдээ хуурч мэхлэхгүй бол алдагдал хүлээнэ, мөн хэрвээ хуурч мэхлэхгүй бол ямар нэгэн зүйлийг алдах болно гэж санагддаг. Өөрийн мэдэлгүйгээр энэхүү луйвар нь чиний үнэн сэтгэл, чиний гол тулгуур болдог ба түүнчлэн чиний амьдралын зайлшгүй дүрэм журам болсон тийм зан байдал болдог. Хүн энэхүү зан байдлыг болон энэ сэтгэхүйг хүлээн зөвшөөрсний дараа хүний зүрх сэтгэл өөрчлөгддөг үү? Чиний зүрх сэтгэл өөрчлөгдсөн, тэгвэл чиний шулуун шударга байдал өөрчлөгдсөн үү? Чиний хүн чанар өөрчлөгдсөн үү? (Тийм.) Тэгвэл чиний мөс чанар өөрчлөгдсөн үү? (Тийм.) Хүний бүх зүйл, зүрх сэтгэлээсээ эхлээд бодлоо хүртэл, мөн тэд гадна доторгүй өөрчлөгдөх хэмжээнд хүртлээ дээд зэргээр өөрчлөгддөг. Энэхүү өөрчлөлт нь чамайг Бурханаас улам, улам илүү зайтай болгодог ба чи Сатантай улам бүр таарамжтай, улам бүр адилхан болдог.

       Одоо та нарын хувьд эдгээр нийгмийн хандлагыг ойлгоход амархан байгаа. Би зүгээр л энгийн жишээ буюу хүмүүсийн сайн мэдэх түгээмэл харагддаг жишээг сонгосон. Эдгээр нийгмийн хандлагууд нь хүмүүст томоохон нөлөөтэй юу? (Тийм!) Тэгвэл эдгээр нийгмийн хандлагууд нь хүмүүст гүн гүнзгий хортой үр нөлөө үзүүлдэг үү? (Тийм!) Хүмүүст маш гүн хортой үр нөлөө үзүүлдэг. Сатан хүний юуг завхруулахын тулд эдгээр нийгмийн хандлагуудыг нэг нэгээр нь ашигладаг вэ? (Мөс чанар, ёс зүй, хүн чанар, ёс суртахуун.) Өөр юу? (Амьдралыг үзэх хүний үзэл.) Тэдгээр нь хүмүүсийг алгуур доройтуулдаг уу? (Тийм.) Сатан хүмүүсийг диаволын үүр лүү алхам алхмаар урхидахын тулд эдгээр нийгмийн хандлагуудыг ашигладаг бөгөөд ингэснээр хүмүүс нийгмийн хандлагад баригдаж, өөрийн мэдэлгүйгээр мөнгө болон материаллаг хүслийг дэмжиж, түүнчлэн гэмт явдал болон хүчирхийллийг дэмждэг. Эдгээр зүйлс хүний зүрх сэтгэлд ормогц хүн юу болдог вэ? Хүн диавол Сатан болдог! Энэ нь хүний зүрх сэтгэл дэх сэтгэл зүйн чиглэл ямар байхаас болдог уу? Хүн юуг дэмждэг вэ? Хүн гэмт явдал болон хүчирхийлэлд дуртай болж эхэлдэг. Тэд гоо сайхан эсвэл сайн сайханд, тэр ч бүү хэл амар амгаланд дургүй. Хүмүүс хэвийн хүн чанартай энгийн амьдралаар амьдрах хүсэлгүй байдаг, харин оронд нь өндөр байр суурь, асар их эд хөрөнгийг эдэлж, тэднийг барих ямар ч хязгаарлалтгүйгээр, ямар ч хүлээсгүйгээр махан биеийн хүслийг хангахын тулд хичээл чармайлтаа үл хайрлаж, өөрөөр хэлбэл өөрсдийн хүссэн бүхнээ хийж, махан биеийн жаргал цэнгэлд умбадаг. Тэгвэл хүн ийм төрлийн хандлагуудад автсан үед сурсан мэдлэг нь тэднийг чөлөөлөгдөхөд тусалж чадах уу? Тэдний мэддэг уламжлалт соёл, мухар сүсэг нь энэхүү аймшгийн түвэгтэй байдлаас ангижрахад нь тэдэнд тусалж чадах уу? Хүний ойлгодог уламжлалт ёс суртахуун болон уламжлалт ёслолууд хязгаарлалт хийхэд нь тэдэнд тусалж чадах уу? Жишээ нь Гурван Ханзны Сонгодог зохиолыг авч үзье. Эдгээр хандлагын шигддэг элснээс хөлөө татан авахад энэ нь хүмүүст тусалж чадах уу?[b] (Үгүй, чадахгүй.) Ийм байдлаар хүн улам бүр ямар болох вэ? Улам илүү хорон муу, биеэ тоосон, дээрэлхүү, аминчхан, хорлонтой. Хүмүүсийн хооронд цаашид ямар ч дурлал байхгүй, гэр бүлийн гишүүдийн хооронд цаашид ямар ч хайр байхгүй, хамаатан садан, найз нөхдийн хооронд цаашид ямар ч ойлголцол байхгүй болдог; хүний харилцаа луйвраар дүүрэн, хүчирхийллээр дүүрэн болсон. Хүн нэг бүр өөрсдийн дотны хүмүүсийн дунд амьдрахдаа луйврын арга, хүчирхийллийн аргыг хэрэглэхийг хүсдэг; тэд амьжиргаагаа залгуулахын тулд худлаа ярьж, луйвардаж, догшин ширүүн болдог; тэд хүчирхийлэл ашиглан өөрсдийн байр суурьтай болж, өөрсдийн гэсэн ашиг олдог бөгөөд догшин ширүүн, хорон муу арга ашиглан өөрсдийн хүссэн бүхнээ хийдэг. Энэ хүн төрөлхтөн аймаар биш гэж үү? (Тийм.) Намайг дөнгөж сая эдгээр зүйлийг ярихыг сонссоныхоо дараа та нар ийм төрлийн бөөн хүмүүсийн дунд, Сатаны завхруулсан энэ дэлхий ертөнц, энэ орчинд амьдрах нь аймаар гэж бодохгүй байна гэж үү? (Тийм.) Тэгвэл та нар өөрсдийгөө өрөвдөлтэй гэдгийг хэзээ нэгэн цагт мэдэрч байсан уу? Та нар одоо үүнийг бага зэрэг мэдэрч байх учиртай. (Тийм.) Та нарын дууны өнгийг сонсоход та нар “Сатан хүнийг завхруулахын тулд маш олон өөр аргыг ашигладаг. Тэр бүх боломжийг шүүрэн авдаг бөгөөд бид хаашаа ч эргэсэн тэр тэнд байдаг. Хүн аврагдаж чадна гэж үү?” гэж бодож байгаа мэт санагдаж байна. Хүн төрөлхтөнд ямар нэгэн итгэл найдвар байна гэж үү? Хүн өөрсдийгөө аварч чадах уу? (Үгүй.) Хаш Хаан хүнийг аварч чадах уу? Күнз хүнийг аварч чадах уу? Гуаньинь Бодьсадва хүнийг аварч чадах уу? (Үгүй.) Тэгвэл хэн хүнийг аварч чадах вэ? (Бурхан.) Гэсэн хэдий ч зарим хүмүүс зүрх сэтгэлдээ: “Сатан биднийг амьдрах ямар ч найдваргүй, амьдрах ямар ч итгэлгүй болтол маш зэрлэгээр, маш улайран хорлодог. Бид бүгд завхрал дунд амьдардаг ба хүн нэг бүр ямартай ч Бурханыг эсэргүүцдэг, ингэснээр бидний зүрх сэтгэл одоо бүрмөсөн хүйтэн хөндий болсон. Тэгвэл Сатан биднийг завхруулж байхад Бурхан хаана байна вэ? Бурхан юу хийж байна вэ? Бурхан бидний төлөө юу ч хийж байсан бид үүнийг хэзээ ч мэдэрдэггүй!” гэх мэтийн асуулт тавих болно. Зарим хүмүүс гарцаагүй зарим нэг хохирол амсах ба гарцаагүй бага зэрэг гутрах болно. Та нарт энэхүү мэдрэхүй, энэхүү мэдрэмж тун гүнзгий байдаг, учир нь Миний хэлсээр ирсэн бүхэн нь хүмүүст, тэд ямар ч итгэл найдваргүй гэдгийг улам бүр мэдрүүлж, тэд Бурханаар хаягдсан гэдгийг улам бүр мэдрүүлж, аажмаар ойлгуулсаар ирсэн. Гэхдээ бүү санаа зов. Бидний өнөөдрийн нөхөрлөлийн сэдэв болох “Сатаны хорон муу” гэдэг нь бидний жинхэнэ сэдэв биш. Гэхдээ Бурханы ариун байдлын мөн чанарын тухай ярихын тулд хүн төрөлхтөн одоо ямар нөхцөл байдалд байгаа ба хүн яг ямар хэмжээнд хүртэл завхарсан бэ гэдгийг хүмүүст илүү тодорхой болгохын тулд бид эхлээд Сатан хүнийг хэрхэн завхруулдаг тухай болон Сатаны хорон муугийн тухай ярих учиртай. Үүний тухай ярихын нэг зорилго нь хүмүүст Сатаны хорон мууг мэдэх боломж олгох бөгөөд харин нөгөө нь жинхэнэ ариун байдал гэж юу болохыг илүү гүнзгий ойлгох боломжийг хүмүүст олгох юм. Та нар одоо ойлгож байгаа, үгүй гэж үү?

    Миний дөнгөж сая ярьсан эдгээр зүйлс нь өнгөрсөн удаагийнхаас илүү дэлгэрэнгүй байна уу? (Тийм.) Тэгвэл та нарын ойлголт одоо арай илүү гүнзгий болсон уу? (Тийм.) Маш олон хүмүүс Намайг одоо Бурханы ариун байдал гэж яг юу болохыг хэлнэ гэж хүлээж байгаа гэдгийг Би мэднэ, гэхдээ Бурханы ариун байдлын талаар ярихдаа Би эхлээд Бурханы хийдэг үйл хэргийн тухай ярих болно. Та нар бүгд анхааралтай сонсох ёстой, дараа нь Би та нараас Бурханы ариун байдал гэж яг юу болохыг асуух болно. Би та нарт шууд хэлэхгүй, харин оронд нь та нарыг үүнийг бодож олохоор оролдоход хүргэж, та нарт үүнийг бодож олох боломж олгоно. Та нар энэ аргын талаар юу гэж бодож байна вэ? (Энэ нь сайн.) Иймээс анхааралтай сонсоорой.

       Сатан хүнийг завхруулж эсвэл жолоогүй хохирол учруулах болгонд Бурхан хажууд нь зүгээр л зогсож байдаггүй, мөн Тэр Өөрийн сонгосон хүмүүсээ үл тоомсорлож эсвэл хараагүй дүр үзүүлдэггүй. Сатаны хийдэг бүхэн нь тун тодорхой бөгөөд Бурхан ойлгож байдаг. Сатан юу хийх нь хамаагүй, тэр ямар хандлага бий болоход хүргэх нь хамаагүй Бурхан Сатаны хийхээр оролдож байгаа бүхнийг мэдэж байдаг ба Бурхан Өөрийн сонгосон хүмүүсээ хаядаггүй. Үүний оронд ямар анхаарал татахгүйгээр, нууцаар, чимээгүйхнээр Бурхан хэрэгтэй бүхнийг хийж байдаг. Тэр хэн нэгэн дээр ажиллаж эхлэх үедээ, Тэр хэн нэгнийг сонгосон үедээ Тэр үүнийгээ хэнд ч тунхагладаггүй, мөн Тэр үүнийгээ Сатанд тунхагладаггүй, тэр ч бүү хэл ямар нэгэн томоохон дохио зангаа үзүүлдэггүй. Тэр ердөө тун сэмхэнээр, тун аяндаа хэрэгтэй зүйлийг хийдэг. Эхлээд Тэр чамд зориулан гэр бүлийг сонгодог; тухайн гэр бүл ямар төрлийн ар талтай байх, чиний эцэг эх хэн байх, чиний өвөг дээдэс хэн байх—энэ бүхэн нь аль хэдийн Бурханаар шийдэгдсэн байдаг. Өөрөөр хэлбэл, эдгээр нь Түүний гаргасан тэрхэн зуурын шийдвэр биш, харин ч энэ нь аль эртнээс эхэлсэн ажил юм. Бурхан чамд зориулсан гэр бүлийг сонгомогцоо чиний төрөх хугацааг сонгодог. Одоо Бурхан энэ дэлхийд уйлан төрөхийг чинь харж, чиний төрөлтийг харж, чамайг анхны үгээ хэлэхийг харж, бүдэрч, майжигнан анхны алхмаа хийж, алхаж сурахыг чинь харж байдаг. Эхлээд чи нэг алхам, тэгээд дараагийн алхмаа хийдэг … одоо чи гүйж чадна, одоо чи үсэрч чадна, одоо чи ярьж чадна, одоо чи өөрийн мэдрэмжээ илэрхийлж чадна. Энэ хугацаанд чамайг өсөх зуур бар өөрийн олзыг ажигладагтай адилаар Сатаны харц чам дээр тогтсон байдаг. Харин Өөрийн ажлаа хийхдээ Бурхан хэзээ ч хүмүүс, үйл явдал, аливаа зүйлсийн, цаг хугацаа эсвэл орон зайн ямар нэгэн хязгаарлалтыг амсдаггүй; Тэр Өөрийн хийх ёстой зүйлийг хийдэг, Өөрийн хийх учиртай зүйлийг хийдэг. Өсөх үйл явцдаа чи өөрт таалагдахгүй олон зүйлстэй тулгарч, өвчин эмгэг, бүтэлгүйтэлтэй тулгарч болох юм. Гэхдээ чи энэ замаар алхах зуур чиний амь, чиний ирээдүй Бурханы чанд хатуу анхаарал халамжин дор байдаг. Бурхан чиний бүх амьдралд хүрэлцэх жинхэнэ баталгааг өгдөг, учир нь Тэр яг тэнд чиний хажууд, чамайг хмгаалж, чамайг харж хандаж байдаг билээ. Үүнийг мэдэлгүйгээр чи өсдөг. Чи шинэ зүйлстэй харьцаж эхэлдэг ба энэ дэлхий ертөнцийг, энэ хүн төрөлхтнийг таньж мэдэж эхэлдэг. Чамд юм бүхэн шинэлэг, шинэ байдаг. Чи өөрийнхөөрөө хийх дуртай, чи өөрийн дуртай зүйлийг хийх дуртай байдаг. Чи өөрийн хүн чанар дотроо амьдарч, чи өөрийн гэсэн амьдралын орон зайд амьдардаг бөгөөд Бурханы оршин тогтнолын талаар өчүүхэн төдий ч ухамсарлах чадвар чамд байдаггүй. Харин чамайг өсч байх зуур Бурхан замын бүхий л алхам бүрд чамайг харж байдаг ба урагшлах алхмаа хийх бүрд чинь чамайг харж байдаг. Чамайг мэдлэгт суралцаж эсвэл шинжлэх ухааныг судлаж байх үед ч гэсэн Бурхан чиний хажуугаас нэг алхам ч холдож байгаагүй юм. Чи тэр талаараа ердөө бусад хүмүүстэй л адилхан, дэлхий ертөнцийг танин мэдэж, үүнтэй харьцах явцдаа чи өөрийн гэсэн туйлын зорилгыг бий болгож, өөрийн гэсэн хобби, өөрийн сонирхолтой болж, мөн түүнчлэн өндөр амбиц өвөрлөдөг. Чи өөрийн ирээдүйгээ дандаа эргэцүүлж, чиний ирээдүй ямар харагдах ёстой тухай дүр зургийг дандаа зураглаж байдаг. Гэхдээ зам зуурт юу тохиолдох нь хамаагүй Бурхан бүхнийг тов тодорхой нүдээр хардаг. Магадгүй чи өөрөө өөрийнхөө өнгөрсөн үеийг мартчихсан байж болох юм, харин Бурханы хувьд чамайг Түүнээс илүү сайн ойлгож чадах өөр хэн ч үгүй. Чи Бурханы мэлмий дор амьдарч, өсч бойжиж, нас биед хүрдэг. Энэ хугацаан дахь Бурханы хамгийн чухал үүрэг бол хэний ч ойлгож чадахгүй зүйл, хэний ч мэдэхгүй зүйл юм. Бурхан энэ тухай мэдээж чамд хэлдэггүй. Тэгвэл энэхүү хамгийн чухал зүйл юу вэ? Та нар мэдэх үү? (Хүмүүсийг Түүний өмнө аваачих.) Тэгвэл хүмүүсийг Өөрийнхөө өмнө авчрахын тулд Бурхан юу хийдэг вэ? Тэр ямар цагт хүмүүсийг Өөрийнхөө өмнө авчирдаг вэ? Та нар мэдэх үү? Энэ нь Бурханы үндсэн үүрэг үү? Энэ нь Бурханы хийдэг хамгийн чухал зүйл үү? Бурхан хүнийг аврах нь баталгаатай гэж бид хэлж болно. Энэ нь, Бурхан энэ хүнийг аврахыг хүсдэг гэсэн үг бөгөөд иймээс Тэр үүнийг хийх ёстой, энэхүү үүрэг нь хүн болоод Бурханы аль алинд амин чухал юм. Та нар үүнийг мэдэх үү? Та нарт энэ талаар ямар нэгэн мэдрэмж байхгүй эсвэл энэ тухай ямар нэгэн ойлголт байхгүй байгаа мэт санагдаж байна, иймээс Би та нарт хэлж өгье. Чамайг төрсөн цагаас эхлээд одоог хүртэл Бурхан чам дээр маш их ажил хийсэн боловч Тэр ямар нэгэн зүйл хийх болгондоо чамд хэлж байгаагүй. Чи мэдэх учиргүй байсан, иймээс чамд хэлээгүй, тийм үү? (Тийм.) Хүний хувьд Түүний хийдэг бүхэн нь чухал. Бурханы хувьд энэ нь Түүний хийх ёстой зүйл юм. Гэхдээ Түүний зүрх сэтгэлд Түүний хийх хэрэгтэй ямар нэгэн чухал зүйл байдаг ба тэр нь энэ бүх зүйлээс хамаагүй хол давсан байдаг. Тэр нь юу вэ? Тэр бол, чамайг төрөхөөс эхлээд одоог хүртэл Бурхан та бүгдийн аюулгүй байдлыг батлан даах ёстой. Та нарт үүнийг бүрэн ойлгохгүй байгаа мэт санагдаж, “Аюулгүй байдал тийм чухал уу?” гэж хэлж болох юм. Тэгвэл “аюулгүй байдал” гэдгийн үгчилсэн утга нь юу вэ? Магадгүй та нар үүнийг амар амгалан гэсэн утгатай гэж ойлгож байгаа эсвэл магадгүй та нар энэ нь ямар нэгэн аюул, гай гамшгийг хэзээ ч туулахгүйгээр, сайхан амьдарч, энгийн амьдралаар амьдрах гэсэн утгатай гэж ойлгож байгаа. Гэхдээ зүрх сэтгэлдээ та нар энэ нь тийм ч энгийн биш гэдгийг мэдэж байх ёстой. Тэгвэл Бурханы хийх ёстой гэж Миний яриад байгаа энэ зүйл яг юу юм бэ? Энэ нь Бурханы хувьд юу гэсэн үг вэ? Энэ нь үнэхээр та нарын аюулгүй байдлыг батлан даах явдал уу? Яг одоо юу? Үгүй. Тэгвэл Бурханы хийдэг зүйл нь юу юм бэ? Энэхүү аюулгүй байдал нь чи Сатанд залгиулахгүй байх гэсэн үг. Энэ нь чухал уу? Чи Сатанд залгиулаагүй, иймд энэ нь чиний аюулгүй байдалтай холбоотой юу, үгүй юу? Энэ нь чиний хувийн аюулгүй байдалтай холбоотой бөгөөд үүнээс илүү чухал зүйл гэж үгүй. Нэгэнт чи Сатанд залгиулчихвал чиний сэтгэл ч, чиний махан бие ч цаашид Бурханд харъяалагдахгүй. Бурхан цаашид чамайг аврахгүй. Бурхан тийм сүнснүүдийг орхидог бөгөөд тийм хүмүүсийг орхидог. Иймээс Бурханы хийх учиртай хамгийн чухал зүйл бол чиний аюулгүй байдлыг батлан даах, чамайг Сатанд залгиулахгүй байхыг хариуцах явдал юм гэж Би хэлдэг. Энэ нь нилээд чухал, үгүй гэж үү? Тэгвэл та нар яагаад хариулж чадахгүй байна вэ? Та нар Бурханы агуу нинжин сэтгэлийг мэдэрч чаддаггүй мэт санагдаж байна!

       Бурхан хүмүүсийн аюулгүй байдлыг батлан дааж, тэднийг Сатанд залгиулахгүй байхыг хариуцахаас гадна хамаагүй их зүйл хийдэг; Тэр мөн хэн нэгнийг сонгож, тэднийг аврахын төлөө бэлтгэхдээ асар их ажил хийдэг. Юун түрүүнд, чи ямар зан ааштай байх, чи ямар гэр бүлд төрөх, чиний эцэг эх хэн байх, чи хэчнээн олон ах эгч, дүүтэй байх, танай гэр бүлийн нөхцөл байдал, эдийн засгийн байдал ямар байх—энэ бүхэн нь чиний төлөө Бурханаар нягт нямбай зохицуулагддаг. Дийлэнх хүмүүсийн тухайд гэвэл, Бурханы сонгосон хүмүүс ихэнхдээ ямар төрлийн гэр бүлд төрдгийг та нар мэдэх үү? Тэдгээр нь алдартай гэр бүлүүд байдаг уу? Магадгүй зарим нь тийм. Тийм гэр бүл нэг ч байхгүй гэж бид итгэлтэйгээр хэлж чадахгүй боловч тэд тун цөөхөн байгаа. Тэд тэрбумтан, олон саяын хөрөнгөтэй хүн гэх мэтийн хосгүй эд хөрөнгөтэй гэр бүлүүд үү? Тэд бараг хэзээ ч ийм гэр бүл байдаггүй. Тэгвэл Бурхан хүмүүст зориулж ихэнхдээ ямар төрлийн гэр бүлийг бэлтгэдэг вэ? (Жирийн гэр бүлүүдийг.) Тэгвэл ямар гэр бүлүүд нь жирийн гэр бүлүүд вэ? Тэд голдуу ажилчин гэр бүл, хөдөө аж ахуй эрхэлдэг гэр бүлүүд байдаг. Ажилчид амьдрахын тулд цалиндаа түшиглэдэг бөгөөд үндсэн хэрэгцээгээ хангаж чаддаг. Тэд ямар ч тохиолдолд чамайг өлсгөлөн явуулахгүй, гэхдээ чи өөрийн бүх материаллаг хэрэгцээгээ хангуулж чадна гэж горьдох хэрэггүй. Хөдөө аж ахуй эрхлэгчид хоол хүнсэндээ зориулж тариа тарихад түшиглэдэг ба тэд идэх тариа будаатай байдаг болохоор юу ч тохиолдсон чи өлсөхгүй, гэхдээ чи маш сайхан хувцаслаж чадахгүй. Тэгээд мөн бизнес эрхэлдэг эсвэл жижиг бизнестэй зарим гэр бүлүүд байдаг, заримынх нь эцэг эх сэхээтэн байдаг бөгөөд эдгээрийг мөн жирийн гэр бүл гэж тооцож болно. Мөн түүнчлэн зарим эцэг эх нь албан хаагч эсвэл хамгийн ихдээ доогуур зиндааны төрийн албан хаагч байдаг ба тэднийг мөн алдартай гэр бүл гэж тооцож болохгүй. Илүү олон хүмүүс жирийн гэр бүлд төрдөг бөгөөд энэ нь бүгд Бурханаар зохицуулагддаг. Өөрөөр хэлбэл, юуны өмнө чиний амьдарч байгаа энэхүү орчин нь чиний төсөөлдөг хөрөнгө мөнгөтэй чинээлэг гэр бүл биш, харин ч үүний оронд энэ нь чиний төлөө Бурханаар шийдэгдсэн гэр бүл бөгөөд хүмүүсийн дийлэнх нь ийм гэр бүлийн хязгаар дотор амьдрах болно; бид онцгой тохиолдлуудыг энд хэлэлцэхгүй. Тэгвэл нийгмийн байр суурийн хувьд ямар вэ? Дийлэнх эцэг эхчүүдийн эдийн засгийн байдал дундаж байдаг бөгөөд тэдэнд нийгмийн өндөр байр суурь байдаггүй—тэдний хувьд ердөө ажилтай байх нь л хангалттай байдаг. Засаг дарга хүн байна уу? Ерөнхийлөгч хүн байна уу? (Үгүй.) Хамгийн ихдээ л тэд бүгд нийгмийн дундаж байр суурьтай, бүгд дундаж эдийн засгийн байдалтай амьдарч байгаа жижиг бизнесийн менежер эсвэл бага-гарын боссууд гэх мэтийн хүмүүс байдаг. Өөр нэг хүчин зүйл бол гэр бүлийн амьдралын орчин юм. Юун түрүүнд, мэргэ төлгө болон заяа төөрөг мэргэлэх замаар алхахад нь хүүхдүүддээ илтэд нөлөөлөх ямар ч эцэг эх байдаггүй; тэд тун цөөхөн. Ихэнх эцэг эхчүүд нилээд энгийн, та нартай адилхан байдаг. Бурхан хүмүүсийг сонгохын зэрэгцээ тэдэнд зориулан ийм орчныг бэлддэг бөгөөд энэ нь хүмүүсийг аврах Түүний ажилд асар их ач тустай юм. Гадна талаасаа, хүний төлөө Бурхан ямар ч онцгой зүйл хийгээгүй мэт харагддаг; Тэр зүгээр л бүхнийг нууцаар, даруухнаар, чимээгүйхнээр хийдэг. Гэхдээ үнэндээ, Бурханы хийдэг бүхэн чиний авралын төлөөх суурийг тавьж, өмнөх замыг чинь бэлдэж, чиний авралын төлөө хэрэгтэй бүх нөхцлүүдийг бэлтгэхийн тулд хийгддэг. Тодорхой товлогдсон хугацаанд нь Бурхан хүн бүрийг Өөрийнхөө өмнө авчирдаг—чиний хувьд Бурханы дуу хоолойг сонсох цаг ирэх үед тэр нь чи Түүний өмнө очих цаг юм. Үүнийг тохиолдох үед зарим хүмүүс өөрсдөө аль хэдийн эцэг эх болсон байдаг байхад бусад нь зүгээр л хэн нэгний хүүхэд хэвээр байдаг. Өөрөөр хэлбэл, зарим хүмүүс гэрлэж, хүүхэдтэй болсон байхад зарим нь ганц бие хэвээр бөгөөд хараахан гэр бүлээ эхлээгүй байдаг. Гэхдээ хүмүүсийн нөхцөл байдлыг үл харгалзан Бурхан чиний сонгогдох цагийг болон Түүний сайн мэдээ чамд хүрэх цагийг аль хэдийн тогтоосон байдаг. Бурхан чамд сайн мэдээ дамжуулах тодорхой хүн эсвэл тодорхой орчныг шийдэж, нөхцөл байдлыг тогтоосон байдаг болохоор чи Бурханы үгийг сонсож болох юм. Бурханы чиний төлөө хэрэгтэй бүх нөхцлийг аль хэдий бэлтгэсэн байдаг болохоор өөрийн мэдэлгүйгээр чи Түүний өмнө очиж, Бурханы гэр бүлд буцан очно. Түүнчлэн чи Түүний алхам алхмаар хийгддэг ажилд орж, алхам алхмаар чиний төлөө Түүний бэлтгэсэн Бурханы ажлын замд орж, өөрийн мэдэлгүйгээр Бурханыг дагадаг. Энэ удаа Бурханы хийдэг, хүнд өгдөг бүхэн нь хамгийн багадаа юуны өмнө хүний эдэлдэг халамж, хамгаалалт бөгөөд энэ нь үнэндээ бодитой юм. Тэгвэл Бурхан ямар төрлийн арга ашигладаг вэ? Бурхан янз бүрийн хүмүүс болон зүйлсийг төлөвлөдөг болохоор хүн Түүний оршин тогтнолыг болон тэдэн доторх Түүний үйл хэргийг харж чадах юм. Жишээ нь, гэр бүлийнх нь хэн нэгэн өвчтэй болохоор Бурханд итгэдэг зарим хүмүүс байдаг бөгөөд тэд “Миний гэр бүлийнхний нэг нь өвчтэй, би юу хийх вэ?” гэдэг. Зарим хүмүүс тэгэхэд нь “Есүст итгэ!” гэж хэлдэг. Иймээс тэд Бурханд итгэж эхэлдэг бөгөөд Бурханд итгэх энэхүү итгэл нь энэ нөхцөл байдлын улмаас бий болдог. Тэгвэл энэ нөхцөл байдлыг хэн зохицуулсан бэ? (Бурхан.) Энэ нөхцөл байдлын улмаас тэд Бурхан руу эргэдэг. Хөгшин залуугүй бүгд итгэдэг зарим гэр бүлүүд байдаг байхад заримд нь нэг хүний л итгэл байдаг. Иймээс чи Надад хэл дээ, итгэгч Бурханаас юу олж авдаг вэ? Харваас өвчин эмгэг тохиолдсон, гэхдээ энэ нь үнэндээ түүнд өгөгдсөн нөхцөл байдал болохоор тэр Бурханы өмнө очдог—энэ бол Бурханы нинжин сэтгэл юм. Зарим хүмүүсийн гэр бүлийн амьдрал хатуу хүтүү бөгөөд тэд ямар ч амар амгаланг олж чаддаггүй учраас хэн нэгэн сайн мэдээг дамжуулж, “Чиний гэр бүл хатуу хүтүүг туулж байна. Есүст итгэ. Есүст итгэ, тэгвэл чи амар амгалан болох болно” хэмээн хэлэх боломж гарч ирдэг. Өөрийн мэдэлгүйгээр тухайн хүн тун хэвийн орчин нөхцөл дор Бурханд итгэж эхэлдэг, тэгвэл энэ нь нөхцөл байдлын нэг төрөл биш гэж үү? (Тийм.) Түүний гэр бүлд амар тайван биш байх нь Бурханаас түүнд өгөгдсөн нигүүлсэл үү? (Тийм.) Өөр шалтгааны улмаас Бурханд итгэж эхэлсэн зарим хүмүүс бас байдаг боловч ямар шалтгаан чамайг Бурханд итгэхэд хүргэсэн нь хамаагүй энэ нь үнэн хэрэгтээ ямар ч эргэлзээгүйгээр Бурханаар зохицуулагдаж, хөтлөгдөж байдаг.

       Эхэндээ Бурхан чамайг сонгож, чамайг Өөрийн гэр бүлд авчрахын тулд янз бүрийн арга хэрэглэсэн. Энэ бол Түүний хийдэг эхний зүйл бөгөөд энэ нь хүн нэг бүрд хайрладаг Түүний нигүүлсэл юм. Одоо Бурхан сүүлчийн өдрүүдэд ажиллаж байгаа болохоор Тэр анхных шигээ нигүүлсэл болон ерөөлийг цаашид зүгээр хайрлахгүй мөн Тэр хүмүүсийг аргадахгүй—энэ нь Нигүүлслийн эрин үеийн ажлын суурины улмаас юм. Энэ сүүлчийн өдрүүдийн ажлын үеэр өөрсдийн мэдэрсэн Бурханы ажлын бүх талуудаас хүн юу харсан бэ? Тэд зөвхөн Бурханы хайраар зогсохгүй мөн түүнчлэн Бурханы шүүлт, гэсгээлтийг харсан. Энэ удаа Бурхан хүнийг цаашид хангаж, дэмжиж, гэгээрүүлж, залж чиглүүлдэг болохоор тэд Түүний цаад санааг аажмаар мэдэж, Түүний хэлдэг үгийг болон хүнд хайрладаг Түүний үнэнийг мэдэж авдаг. Хүнийг сул дорой байх үед, тэднийг сэтгэлээр унасан үед, тэд хаашаа ч очих газаргүй байх үед Бурхан тэднийг тайвшруулж, зоригжуулж, тэдэнд зөвлөхийн тулд Өөрийн үгийг ашиглах болохоор биеийн хэмжээ багатай хүн аажмаар хүч чадлаа олж авч, эерэг байдалтайгаар өндийн босч, Бурхантай хамтран ажиллахад бэлэн болдог. Харин хүн Бурханд дуулгаваргүй хандаж эсвэл Түүний эсрэг зогсох үед эсвэл тэд өөрсдийн завхралаа илчилж, Бурханыг эсэргүүцэх үед тэднийг цээрлүүлж, тэднийг сахилгажуулахдаа Бурхан ямар ч өршөөл үзүүлэхгүй. Хүний тэнэглэл, мэдлэггүй байдал, сул дорой байдал, томоогүй байдалд гэхдээ Бурхан хүлээцтэй байдал, тэвчээрийг үзүүлэх болно. Ийм байдлаар хүний төлөө Бурханы хийдэг бүх ажлаар дамжуулан хүн аажмаар төлөвшиж, өсч, Бурханы цаад санааг мэдэж, зарим нэг үнэнийг мэдэж, эерэг зүйл юу болохыг, сөрөг зүйл юу болохыг мэдэж, хорон муу гэж юу болох, харанхуй гэж юу болохыг мэдэж авдаг. Бурхан хүнийг үргэлж цээрлүүлж, сахилгажуулдаггүй мөн Тэр үргэлж хүлээцтэй байдал, тэвчээр үзүүлдэггүй. Үүний оронд Тэр өөр өөр байдлаар, өөр өөр үе шатанд, тэдний өөр өөр биеийн хэмжээ болон хэв чанарын дагуу хүн нэг бүрийг хангадаг. Тэр хүний төлөө асар их өртгөөр олон зүйлийг хийдэг; хүн энэхүү төлөөсийг эсвэл Бурханы хийдэг эдгээр зүйлсийг ухамсарладаггүй, гэсэн ч Түүний хийдэг бүхэн үнэндээ хүн нэг бүр дээр хийгддэг. Бурханы хайр бодитой: Бурханы нигүүлслээр дамжуулан хүн нэгээс нөгөө гай гамшгаас зайлсхийдэг, гэхдээ хүний сул дорой байдалд Бурхан Өөрийн хүлээцтэй байдлыг дахин дахин харуулдаг. Бурханы шүүлт, гэсгээлт нь хүмүүст, хүн төрөлхтний завхралыг болон өөрсдийн завхарсан сатаны мөн чанарыг аажмаар мэдэж авах боломжийг олгодог. Бурханы хангадаг зүйлс, хүнийг гэгээрүүлэх Түүний гэгээрэл болон Түүний удирдамж нь бүгд, үнэний мөн чанарыг улам бүр мэдэж, хүмүүст юу хэрэгтэй, тэд ямар зам сонгох ёстой, тэд юуны төлөө амьдардаг, тэдний амьдралын утга учир, үнэ цэнэ болон өмнөх замаараа хэрхэн алхах зэргийг бүр ихээр мэдэж авах боломжийг хүмүүст олгодог. Бурханы хийдэг энэ бүх зүйлс нь Түүний анхдагч нэгэн зорилгоос салшгүй юм. Тэгвэл энэ зорилго нь юу вэ? Та нар мэдэх үү? Бурхан хүн дээр хийх Өөрийн ажлыг хэрэгжүүлэхдээ яагаад эдгээр аргуудыг ашигладаг вэ? Тэр ямар үр дүнд хүрэхийг хүсдэг вэ? Өөрөөр хэлбэл, Тэр хүнээс юу харж, тэднээс юу авахыг хүсдэг вэ? Бурханы харахыг хүсдэг зүйл нь хүний зүрх сэтгэл сэргээгдэх явдал юм. Өөрөөр хэлбэл хүн дээр ажиллахдаа Түүний ашигладаг эдгээр арга нь, хүний зүрх сэтгэлийг тасралтгүй сэрээж, хүний сүнсийг сэрээж, хаанаас ирснийг нь, хэн тэднийг чиглүүлж, тэднийг дэмжиж, тэднийг хангадаг ба хэн тэдэнд одоог хүртэл амьдрах боломж олгосныг хүнд мэдэгдэх учиртай; тэдгээр нь Бүтээгч хэн болохыг, тэд хэнд шүтэн мөргөх ёстойг, тэд ямар замаар алхах ёстойг болон ямар замаар Бурханы өмнө очих ёстойг хүнд мэдэгдэх учиртай; хүний зүрх сэтгэлийг аажмаар сэргээхийн тулд тэднийг ашигладаг ба иймээс хүн Бурханы зүрх сэтгэлийг мэдэж, Бурханы зүрх сэтгэлийг ойлгож, хүнийг аврах Түүний ажлын ар дахь асар их халамж болон бодлыг ухаардаг. Хүний зүрх сэтгэл сэргэх үед тэд цаашид доройтсон, завхарсан зан чанартай амьдралаар амьдрахыг хүсдэггүй, харин оронд нь Бурханыг сэтгэл хангалуун байлгахаар үнэнийг эрж хайхыг хүсдэг. Хүний зүрх сэтгэл сэрсэн үед тэд Сатанаас бүрмөсөн салж чадах бөгөөд цаашид Сатанаар хорлогдохгүй, цаашид түүнд хянагдаж, хууртахгүй болдог. Үүний оронд хүн Бурханы зүрх сэтгэлийг хангалуун байлгахын тулд эерэг байдлаар Бурханы ажилд болон Түүний үгэнд хамтран ажиллаж, тэгснээрээ Бурханаас эмээж, муугаас зайлах байдалд хүрдэг. Энэ бол Бурханы ажлын анхдагч зорилго юм.

     Сатаны хорон муугийн талаар дөнгөж сая ярьсан нь, хүмүүс маш аз жаргалгүй амьдардаг ба хүний амьдрал золгүй явдлаар хүрээлэгдсэн байдаг мэт хүн болгонд санагдуулсан. Харин Би Бурханы ариун байдал болон Түүний хүн дээр хэрэгжүүлдэг ажлын тухай ярьсан болохоор та нарт одоо ямар санагдаж байна вэ? (Маш жаргалтай.) Бид одоо Бурханы хийдэг бүхэн, хүний төлөө Түүний нарийн нямбай бэлддэг бүхэн нь өө сэвгүй гэдгийг харж чадна. Бурханы хийдэг бүхэн ямар ч алдаагүй байдаг, өөрөөр хэлбэл энэ нь гоочлох юмгүй, хэн ч үүнийг засаж, зөвлөгөө өгч эсвэл ямар нэгэн өөрчлөлт хийх хэрэггүй байдаг. Хувь хүн бүрийн төлөө Бурханы хийдэг бүхэн нь ямар ч эргэлзээгүй; Тэр хүн бүрийг гараас нь хөтөлж, хором бүрд чамайг харж хамгаалдаг бөгөөд чиний хажуугаас хэзээ ч холдоогүй. Хүмүүс ийм төрлийн орчинд өсч, ийм төрлийн суурьтайгаар өсөхөд, хүмүүс үнэндээ Бурханы гарын алганд өсдөг гэж бид хэлж болох уу? (Тийм.) Тэгвэл одоо та нарт ялагдлын мэдрэмж мэдрэгдсээр л байна уу? (Үгүй.) Хэн нэгэн нь сэтгэлээр унасан хэвээр байна уу? (Үгүй.) Тэгвэл Бурхан хүн төрөлхтнийг орхисон мэт хэн нэгэнд санагдаж байна уу? (Үгүй.) Тэгвэл Бурхан яг юу хийсэн юм бэ? (Тэр хүн төрөлхтнийг хамгаалдаг.) Бурханы хийдэг бүхний ард байдаг агуу бодол, анхаарал халамж нь маргаангүй. Үүнээс ч илүүгээр Бурхан энэхүү ажлыг хэрэгжүүлэх зуураа тэдний төлөө Түүний төлсөн төлөөсийг мэдэх ямар нэгэн болзол эсвэл шаардлагыг хэн нэгэнд хэзээ ч тавиагүй, тиймээс тэд Түүнд гүнээ талархдаг. Бурхан иймэрхүү зүйлийг өмнө нь хийж байсан уу? (Үгүй.) Урт удаан амьдралынхаа туршид, үндсэндээ хүн болгон олон аюултай нөхцөл байдалтай тулгарч, олон уруу таталтыг туулсан. Энэ нь Сатан яг чиний хажууд байж, түүний нүд чам дээр байнга төвлөрч байдаг учраас болдог. Чамайг гай зовлон нэрвэхэд, чамд гай гамшиг тулгарахад, чиний бүх зүйл бүтэлгүйтэхэд тэр дуртай бөгөөд чамайг Сатаны урхинд ороход тэр дуртай. Бурханы хувьд, Тэр чамайг байнга хамгаалж, чамайг нэгээс нөгөө золгүй явдлаас, нэгээс нөгөө гай зовлонгоос хамгаалж байдаг. Ийм учраас хүнд байдаг бүхэн—амар амгалан болон баяр хөөр, ерөөл хийгээд хувийн аюулгүй байдал—нь бүгд үнэндээ Бурханы хяналтан дор байдаг бөгөөд Тэр хүн нэг бүрийн амьдрал болон хувь заяаг залж чиглүүлж, шийдэж байдаг гэж Би хэлдэг. Гэхдээ Бурханд зарим хүмүүсийн хэлдэг шигээр Өөрийн байр суурийн талаар хэт хөөрөгдсөн үзэл байдаг уу? Та нарт “Би бол бүгдээс хамгийн агуу нь, Би та нарыг хариуцдаг болохоор та нар бүгд Надаас өршөөл гуй, дуулгаваргүй явдал нь үхлээр шийтгэгдэх болно” гэж хэлэх. Бурхан хэзээ нэгэн цагт хүн төрөлхтнийг ийм байдлаар заналхийлж байсан уу? (Үгүй.) Тэр хэзээ нэгэн цагт “Хүн төрөлхтөн завхарсан, иймээс Би тэдэнд хэрхэн хандах нь хамаагүй, ямар ч байдлаар хандаж болно; Би тэдний төлөө аливаа зүйлсийг маш сайн зохицуулах хэрэггүй” гэж хэлсэн үү? Бурхан ингэж боддог уу? (Үгүй.) Тэгвэл Бурхан ийм байдлаар үйлдсэн үү? (Үгүй.) Эсрэгээр нь хүн нэг бүрд хандах Бурханы хандлага нь чин сэтгэлийн агаад хариуцлагатай, бүр чи өөртөө хандахаас илүү хариуцлагатай байдаг. Ийм байдаггүй гэж үү? Бурхан дэмий ярьдаггүй, мөн Өөрийгөө бусдаас дээгүүрт тавьдаггүй, бас Тэр хүмүүсийг хуурч аргалдаггүй. Үүний оронд Тэр шударгаар, чимээгүйгээр Өөрийн хийх хэрэгтэй зүйлийг хийж байдаг. Эдгээр зүйлс нь хүнд ерөөл, амар амгалан, баяр хөөрийг авчирдаг, тэдгээр нь хүнд Бурханы харцны өмнө, Түүний гэр бүлд амар амгалан, жаргалтай байх байдлыг авчирдаг бөгөөд тэдгээр нь хүнд, Бурханы өмнө очиж, Бурханы авралыг хүлээн авахад нь хэрэгтэй зөв ухаан, зөв сэтгэхүй, зөв шүүлт, зөв оюун ухааныг авчирдаг. Иймээс Бурхан Өөрийн ажилдаа хүнд хоёр нүүр гаргасан уу? (Үгүй.) Тэр хэзээ нэгэн цагт нинжин сэтгэлийн хуурамч илэрхийлэл үзүүлж, хэдхэн найрсаг үгээр хүнийг тайтгаруулж, дараа нь хүнээс нүүр буруулж байсан уу? (Үгүй.) Бурхан нэг зүйлийг хэлчихээд дараа нь өөрийг хийж байсан уу? (Үгүй.) Бурхан хэзээ нэгэн цагт хоосон амлалт өгч, бардамнаж, Тэр чиний төлөө үүнийг хийнэ эсвэл түүнийг хийхэд чамд тусална гэж хэлээд дараа нь сураггүй алга болж байсан уу? (Үгүй.) Бурханд ямар ч заль мэх, ямар ч хуурамч байдал байдаггүй. Бурхан бол найдвартай бөгөөд Түүний хийдэг бүхэн нь үнэн агаад бодитой байдаг. Тэр бол хүмүүсийн найдаж чадах цорын ганц зүйл бөгөөд хүмүүс өөрсдийн амьдралыг болон өөрсдийн бүх зүйлийг хариуцуулж болох цорын ганц зүйл юм. Бурханд ямар ч заль мэх байдаггүй болохоор Бурхан бол хамгийн чин үнэнч гэж бид хэлж болох уу? (Тийм.) Мэдээж бид тэгж болно, тийм үү? Гэсэн хэдий ч одоо энэ үгийн тухай ярилцвал Бурханд хэрэглэхэд энэ нь хэтэрхий өчүүхэн, хэтэрхий хүнлэг болгосон бөгөөд хүний хэлний хязгаар байгаа болохоор бид энэ талаар юу ч хийж чадахгүй. Бурханыг чин үнэнч гэж энд хэлэх нь бага зэрэг зохисгүй боловч одоохондоо бид энэ үгийг ашиглах болно. Бурхан бол найдвартай агаад чин үнэнч, Тэр тийм биш гэж үү? (Тийм.) Тэгвэл эдгээр талуудын тухай ярьснаар бид юу хэлж байна вэ? Бид Бурхан болон хүний хоорондох ялгаа, мөн Бурхан болон Сатаны хоорондох ялгааг хэлж байна уу? Хүн Сатаны завхарсан зан чанарын ямар ч ул мөрийг Бурханаас харж чадахгүй учраас бид ингэж хэлж байна. Би ингэж хэлж байгаа нь зөв үү? Би үүний төлөө Амен авч болох уу? (Амен!) Бид Сатаны хорон муугийн юу ч Бурханд илчлэгдэхийг харахгүй. Бурханы хийдэг, илчилдэг бүхэн нь хүнд бүхэлдээ ач тустай, нэмэртэй байдаг, энэ нь бүхэлдээ хүний төлөө хангахын тулд хийгддэг, энэ нь амиар дүүрэн бөгөөд хүнд дагах зам болон явах чиглэлийг өгдөг. Бурхан бол завхарсан биш, цаашлаад Бурханы хийдэг бүхнийг одоо харвал Бурхан бол ариун юм гэж бид хэлж болох уу? (Тийм.) Бурханд хүн төрөлхтний завхралын юу ч байдаггүй бөгөөд хүн төрөлхтний завхрал эсвэл Сатаны мөн чанартай ялихгүй жаахан ч гэсэн төстэй зүйл байдаггүй болохоор энэ үзэл бодлын үүднээс бид Бурхан бол ариун гэж хэлж болно. Бурхан ямар ч завхралыг илчилдэггүй ба Түүний ажил дахь Түүний хувийн мөн чанарын илчлэл нь Бурхан Өөрөө ариун гэдгийн бидэнд хэрэгтэй бүх баталгаа юм. Та нар үүнийг одоо харж байна уу? Өөрөөр хэлбэл, Бурханы ариун мөн чанарыг мэдэхийн тулд одоохондоо энэ хоёр талуудыг харцгаая: 1) Бурханд ямар ч завхарсан зан чанар байхгүй; 2) хүн дэх Бурханы ажлын мөн чанар нь, Бурханы хувийн мөн чанар болон энэхүү мөн чанар нь хоёулаа бүхэлдээ эерэг, бүхэлдээ бодитой гэдгийг харах боломжийг хүнд олгодог. Бурханы ажлын бүх хэв маягийн хүнд авчирдаг зүйлс нь юу вэ? Тэдгээр нь бүгд эерэг зүйлс, тэдгээр нь бүгд хайр, бүгд үнэн, бүгд бодит байдал байдаг. Эхлээд Бурхан хүнээс шударга байхыг шаарддаг—энэ нь эерэг биш гэж үү? Бурхан хүнд мэргэн ухаан өгдөг—энэ нь эерэг биш гэж үү? Бурхан хүнийг сайн, мууг хооронд нь ялгах чадвартай болгодог—энэ нь эерэг биш гэж үү? Тэр хүний амьдралын утга учир, үнэ цэнийг ойлгох боломжийг хүнд олгодог—энэ нь эерэг биш гэж үү? Тэрээр, үнэний дагуу хүмүүс болон аливаа зүйлсийн мөн чанарыг харах боломжийг хүнд олгодог—энэ нь эерэг биш гэж үү? (Тийм.) Тэгээд энэ бүхний үр дүнд хүн цаашид Сатанд хууртахаа больж, цаашид Сатанд үргэлжлүүлэн хорлогдохоо эсвэл түүнд хянагдахаа больдог. Өөрөөр хэлбэл, тэдгээр нь өөрсдийгөө Сатаны завхралаас бүрмөсөн чөлөөлж, тэгснээрээ Бурханаас эмээж, муугаас зайлах замаар алгуур алхах боломжийг хүмүүст олгодог. Та нар энэ замаар одоо хэр хол алхчихсан бэ? Үүнийг хэлэхэд хэцүү, үгүй гэж үү? Гэхдээ хамгийн наад зах нь та нар одоо Сатан хүнийг хэрхэн завхруулдаг, ямар зүйлс нь хорон муу болон ямар зүйл нь сөрөг гэдэг тухай анхан шатны ойлголттой болсон уу? (Тийм.) Энэхүү анхан шатны ойлголттойгоор та нар одоо дор хаяж зөв замаар алхаж байгаа бөгөөд үнэнийг мэдэж, амьдралын гэрлийг харж эхэлсэн, иймээс Бурханд итгэх та нарын итгэл илүү их болсон.

     Бид одоо Бурханы ариун байдлын талаарх яриагаа дуусгах болно, иймээс өөрсдийн сонсож хүлээж авсан бүхнээсээ Бурханы ариун байдал гэж юу болохыг та нарын хэн чинь хэлж чадах вэ? Миний ярьсан Бурханы ариун байдал нь юутай хамаатай вэ? Энэ тухай хэсэг зуур бодоод үз. Бурханы ариун байдал гэж юу вэ? Бурханы үнэн зөв байдал нь Түүний ариун байдал уу? (Тийм.) Бурханы найдвартай байдал нь Түүний ариун байдал уу? (Тийм.) Бурханы амь биеэ үл хайрлах байдал нь Түүний ариун байдал уу? (Тийм.) Бурханы даруу байдал Түүний ариун байдал уу? (Тийм.) Хүнийг гэсэн Бурханы хайр Түүний ариун байдал уу? (Тийм.) Бурхан үнэн болон амийг хүнд чөлөөтэй хайрладаг—энэ нь Түүний ариун байдал уу? (Тийм.) Бурханы илчилдэг энэ бүхэн нь цор ганц; энэ нь завхарсан хүн төрөлхтөн дотор оршдоггүй мөн үүнийг тэндээс харж чадахгүй. Үүний өчүүхэн төдий ул мөрийг, хүнийг завхруулах Сатаны үйл явцын үеэр, Сатаны завхарсан зан чанараас ч, мөн Сатаны мөн чанараас эсвэл уг чанараас нь ч харж чадахгүй. Иймээс Бурханд байгаа бүхэн болон Тэр юу болох бүхэн нь цор ганц бөгөөд зөвхөн Бурханд Өөрт нь л ийм мөн чанар байдаг, зөвхөн Бурхан Өөрөө л ийм төрлийн мөн чанарыг эзэмшдэг. Үүнийг одоо болтол хэлэлцсэн болохоор та нарын хэн нэгэн чинь энэхүү ариуныг хүн төрөлхтнөөс харсан уу? (Үгүй.) Тэгвэл ийм ариун хүн, хүн төрөлхтөн дэх алдартай хүмүүс, агуу хүмүүс болон та нарын шүтдэг шүтээнүүдийн дунд байгаа юу? (Үгүй.) Ариун гэж нэрлэгдэх нэг ч хүн ерөөс байхгүй! Үл итгэгчдийн “ариун хүмүүс” гэж нэрлэдэг хүмүүс бүгд хоёр нүүртэй луйварчид бөгөөд хамгийн зальтай, хамгийн муу санаатай диавол Сатан юм. Энэ нь туйлын үнэнээс өөр юу ч биш. Бид одоо Бурхан ганцаараа үнэхээр ариун, Бурханы ариун байдал нь цор ганц бөгөөд зөвхөн Тэр л үүнийг нэр дээрээ төдийгүй түүнчлэн үнэнээр өөртөө агуулж чадна гэж хэлж болно. Цаашлаад мөн үүний бодитой тал байдаг. Миний одоо ярьж байгаа ариун байдал болон та нарын өмнө нь бодож, төсөөлж байсан ариун байдлын хооронд ямар нэгэн зөрөө байна уу? (Тийм.) Тэгвэл энэ зөрөө нь хэр их вэ? (Маш их!) Өөрсдийнхөө үгийг ашиглан хэлбэл, хүмүүс ариун байдлын тухай ярихдаа тэд ихэвчлэн юуг хэлдэг вэ? (Зарим нэг гадаад талын зан байдал.) Зан байдал эсвэл ямар нэгэн зүйлийг дүрслэх үедээ тэд энэ бол ариун гэж хэлдэг. Иймээс “ариун байдлын” энэ дүрслэл нь онол уу? Энэ нь зүгээр л цэвэрхэн, гоё харагддаг зүйл буюу хүмүүст сайхан харагдаж эсвэл сонсогддог зүйл бөгөөд ариун байдлын ямар ч бодит мөн чанаргүй байдаг. Хүмүүс ариун байдлыг ямар гэж төсөөлдөг тухайд ямар ч бодит байдал байдаггүй. Үүнээс гадна, хүмүүсийн боддог “ариун байдал” нь яг юутай хамаатай байдаг вэ? Энэ нь тэдний ямар байх ёстой талаар нь төсөөлдөг эсвэл тунгаадаг зүйл үү? Жишээ нь, зарим Буддын шашинтнууд суугаагаараа унтаж байх зуураа нас эцэслэн, дадлагажих явцдаа нас бардаг. Зарим хүмүүс, тэд бол ариун бөгөөд тэнгэр лүү нисэн одсон гэж хэлдэг. Энэ нь мөн л нэг төрлийн төсөөлөл юм. Тэгвэл, тэнгэрээс доош хөвөн ирж буй үлгэрийн дагина ариун гэж боддог зарим хүмүүс байдаг. Түүнчлэн хэзээ ч гэрлэхгүй, муухан идэж хувцаслаж, бүх насаараа зовох нь ариун гэж боддог хүмүүс байдаг. Үнэндээ “ариун” хэмээх үгний талаарх хүмүүсийн ойлголт нь үргэлж хий хоосон төсөөлөл, үндсэндээ ямар ч бодит байдалгүй онол, цаашлаад ариун байдлын мөн чанартай ямар ч хамаагүй байсаар ирсэн. Ариун байдлын мөн чанар нь жинхэнэ хайр, гэхдээ үүнээс ч илүүгээр энэ нь үнэн, зөвт байдал болон гэрлийн мөн чанар юм. “Ариун” хэмээх үгийг зөвхөн Бурханд хэрэглэх нь л зохистой; бүтээлийн юу ч ариун хэмээн нэрлэгдэхүйц биш. Хүн түүнийг ойлгох ёстой. Жинхэнэ ариун байдал гэж юу болохыг мэдэхгүй байх нь Бурханыг мэдэхгүй байх явдал юм. Зөвхөн Бурхан л ариун бөгөөд энэ нь маргашгүй үнэн билээ.

   Сатан хүнийг завхруулахдаа ямар аргуудыг хэрэглэдэг тухай яриандаа буцан орцгооё. Бид дөнгөж сая Бурханы хүн дээр ажилладаг янз бүрийн замуудын тухай ярилцсан бөгөөд үүнийг та нар бүгд өөрсдөө мэдэрч болно, иймээс Би хэтэрхий их дэлгэрэнгүй ярихгүй. Гэхдээ зүрх сэтгэлдээ магадгүй та нар, хүнийг завхруулахдаа Сатаны хэрэглэдэг арга барилуудын тухайд тодорхой бус байгаа эсвэл дор хаяж үүнд дэлгэрэнгүй байдал дутагдаж байгаа, иймээс энэ талаар ярих нь та нарт ашиг тусаа өгөх болно. Та нар үүнийг ойлгохыг хүсэж байна уу? (Тийм.) Магадгүй та нарын зарим нь: “Яагаад Сатаны тухай дахиад ярина гэж? Бид Сатан бол хорон муу гэдгийг аль хэдийн харсан ба бид Сатаныг хэдийнээ жигшдэг, иймээс Сатан биднийг завхруулж чадна гэж үү?” хэмээн асуух болно. Үнэндээ хэдийгээр та нар Сатаныг жигшиж байж болох ч, түүнийг бүхэлд нь нэвт шувт харж чадахгүй байгаа. Та нарын тулгарах ёстой зарим зүйлс байсаар байгаа, эс бөгөөс та нар үнэндээ Сатаны нөлөөнөөс зугтаж чадахгүй.

     Бид өмнө нь Сатаны хүнийг завхруулдаг таван замыг хэлэлцсэн, тэгээгүй гэж үү? Энэ таван замын дотор түүний хэрэглэдэг аргууд байдаг, үүнийг хүн нэвт харах ёстой. Сатаны хүнийг завхруулдаг замууд нь зүгээр л нэг төрлийн халхавч; хамгийн хорлонтой нь энэхүү гадна талын цаана нуугдаж байгаа арга барилууд бөгөөд тэр өөрийн зорилгодоо хүрэхийн тулд эдгээр аргуудыг ашиглахыг хүсдэг. Эдгээр арга барил нь юу вэ? Тэдгээрийг Надад нэгтгэн дүгнээд өг дөө. (Тэр хуурч, уруу татаж, заналхийлдэг.) Та нар хэдийчинээ ихийг жагсаана, та нар төдийчинээ их ойртоно. Та нар түүнд гүнээ хорлогдсон бөгөөд энэ сэдвийн талаар хүчтэй мэдрэмжтэй байгаа мэт харагдаж байна. (Тэр мөн бялдуучлал, худал үг ашигладаг, тэр нөлөөлж, хуурч, хүчээр эзлэн авдаг.) Хүчээр эзлэн авдаг—энэ нь туйлын гүн сэтгэгдэл төрүүлдэг, үгүй гэж үү? Хүмүүс Сатаны түрэмгий эзэрхийллээс айдаг. Өөр байна уу? (Тэр хүмүүсийг хэрцгийгээр хорлодог, заналхийлэл, өдөөлтийн аль алийг ашигладаг ба худлаа ярьдаг.) Худал яриа нь түүний үйлдлийн мөн чанар бөгөөд тэр чамайг хуурахын тулд худлаа ярьдаг. Худлаа ярихын уг чанар юу вэ? Худлаа ярих нь хуурахтай адилхан биш гэж үү? Худлаа ярихын зорилго нь үнэндээ чамайг хуурахын төлөө байдаг. Өөр байна уу? Илэн далангүй ярьцгаа. Надад өөрсдийн мэдэж байгаа бүхнээ хэл. (Тэр өдөөж, хорлож, мэхэлж, хуурдаг.) Та нарын ихэнх нь энэхүү хууран мэхлэлтийн тухайд адилхан байдлаар мэдэрч байгаа, үгүй гэж үү? (Тэр зусарч бялдуучлал ашиглаж, хүнийг хянаж, хүнээс тавихгүй зуурч, хүнийг айлган сүрдүүлж, Бурханд итгэхийг хорьдог.) Би та нарын юу гэж байгааг нилээд сайн мэдлээ, тэд бүгд адилхан зөв. Та нар бүгд энэ талаар ямар нэгэн зүйл мэдэж байна, иймээс одоо тэдгээрийг нэгтгэн дүгнэцгээе.

Хүнийг завхруулахдаа Сатаны хэрэглэдэг зургаан үндсэн арга байдаг.

     Эхнийх нь хяналт ба албадлага. Өөрөөр хэлбэл, Сатан чиний зүрх сэтгэлийн хяналтыг авахын тулд боломжтой бүхнийг хийх болно. “Албадлага” гэж юу гэсэн үг в? (Энэ нь хавчлага гэсэн үг.) Тэр чамайг заналхийлж, түүнийг анхаарахад чамайг хүчилж, хэрвээ дуулгавартай байхгүй бол ямар үр дагаварт хүрэхийг чамд бодогдуулдаг. Чи айх бөгөөд түүнийг үл тоож зүрхлэхгүй, ингээд дараа нь чи түүний нөлөөн дор орохоос өөр сонголтгүй болно.

     Хоёр дахь нь хуурах болон зальдах. “Хуурах болон зальдах” нь юунд хүргэх вэ? Сатан зарим нэг түүх зохиож, худлаа ярьж, чамайг залилан тэдгээрт итгүүлдэг. Тэр чамд, хүн Бурханаар бүтээгдсэн гэж хэзээ ч хэлэхгүй боловч тэр мөн чамайг Бурханаар бүтээгдээгүй гэж бас шууд хэлэхгүй. Тэр “Бурхан” гэдэг үгийг огтхон ч ашигладаггүй, харин оронд нь өөр ямар нэгэн зүйлийг орлуулан ашиглаж, чамайг мэхлэхийн тулд энэ зүйлийг ашигладаг, ингэснээр чи үндсэндээ Бурханы оршин тогтнолын талаар ямар ч ойлголтгүй байх бөгөөд Бурхан яг үнэндээ хэн бэ гэдгийг мэдэх боломжийг тэр чамд хэзээ ч олгохгүй. Энэ заль нь мэдээж ганцхан энэ биш өөр олон талуудыг агуулдаг.

         Гурав дахь нь хүчирхэг сургаал. Хүчирхэг сургаал байдаг уу? (Тийм.) Юуны хүчирхэг сургаал вэ? Хүчирхэг сургаал нь хүний өөрийн сонголтоор хийгддэг үү? Энэ нь хүний зөвшөөрөлтэйгээр хийгддэг үү? (Үгүй.) Чи үүнийг зөвшөөрөхгүй байх нь хамаагүй. Чамайг мэдээгүй байхад энэ нь чамд цутгагдаж, чамд Сатаны сэтгэхүй, түүний амьдралын дүрэм журам болон түүний хорон муу мөн чанарыг суулгадаг. Үнэндээ чамд Сатаны суулгадаг бүхэн нь худал үг, хуурамч ташаарал байдаг бөгөөд үнэндээ энэ нь Сатаны хүнийг завхруулахдаа ашигладаг тэрс үзэл, ташаарал юм. Эдгээр сатаны хорыг хүмүүсийн уураг тархинд болон тэдний оюун ухаанд суулгадаг ба энэ нь үнэхээр хүмүүсийн тархийг угаадаг. Хэн нэгэн хүн эдгээр сатаны хорыг хүлээн зөвшөөрмөгц тэд өчүүхэн төдий ч хүн чанаргүй хүн ч биш, сүнс сүг ч биш болдог.

      Дөрөв дэх нь заналхийлэл ба өдөөлт. Өөрөөр хэлбэл, Сатан янз бүрийн арга хэрэглэдэг болохоор чи түүнийг хүлээн зөвшөөрч, түүнийг дагаж, түүнд үйлчлэн ажилладаг; тэр шаардлагатай бүх аргаар өөрийн зорилгодоо хүрэхээр оролддог. Тэр заримдаа чамд бага зэргийн туслалцаа олгодог боловч чамайг мөн л нүгэл үйлдэхэд хүргэх болно. Хэрвээ чи түүнийг дагахгүй бол, тэр чамайг зовоож, шийтгэх бөгөөд чамайг дайрч давшлан, урхидахын тулд янз бүрийн арга зам ашиглах болно.

      Тав дахь нь мэхлэлт болон саажилт. “Мэхлэлт болон саажилт” гэдэг нь, Сатан хүмүүсийн бие махбодыг анхааран үзэж байгаа мэт эсвэл тэдний амьдрал болон ирээдүйг бодож байгаа мэт санагдуулсан, хүмүүсийн үзэлтэй нийцсэн, сайхан сонсогдох санал, санааг бий болгодог бөгөөд үнэндээ энэ нь зүгээр л чамайг мангартуулахын төлөө байдаг. Тэр дараа нь чамайг саажилттай болгодог, ингэснээр чи юу нь зөв, юу нь буруу болохыг мэдэхгүй, ингэснээр чи өөрийн мэдэлгүйгээр түүний замыг дагаж тэгснээрээ түүний хяналтан дор ордог.

       Зургаа дахь нь бие болон оюун ухааны сүйрэл. Сатан хүний юуг сүйтгэдэг вэ? (Тэдний оюун ухаан, тэдний бүхий л оршихуйг.) Сатан чиний оюун ухааныг сүйтгэж, чамайг эсэргүүцэх тэнхэлгүй болгодог энэ нь, чиний зүрх сэтгэл тун аажуухнаар өөрийн эрхгүй Сатан руу эргэдэг гэсэн үг юм. Тэр эдгээр зүйлсийг чамд өдөр бүр суулгадаг, чамд нөлөөлж, чамайг хүмүүжүүлэхийн тулд эдгээр санаа болон соёлыг өдөр бүр ашиглан, чиний хүслийг тун удаанаар нурааж, чамайг цаашид сайн хүн байх хүсэлгүй болгож, цаашид өөрийн шударга байдал гэж нэрлэдэг зүйлийнхээ төлөө цөхрөлтгүй зогсох хүсэлгүй болгодог. Өөрийн мэдэлгүйгээр чи цаашид далайн түрлэгийн эсрэг урсгал сөрөн сэлэх сэтгэлийн тэнхээгүй болж, харин оронд нь урсгал дагуу хөвдөг. “Сүйрэл” гэдэг нь Сатан хүмүүсийг маш их тарчилгадаг болохоор тэд хүн ч биш, сүнс сүг ч биш болдог ба дараа нь тэр тэднийг залгих боломжийг шүүрэн авдаг гэсэн үг юм.

      Хүнийг завхруулахдаа Сатаны хэрэглэдэг эдгээр аргууд нь тус бүрдээ хүнийг эсэргүүцэх тэнхээгүй болгож чадна; тэдгээрийн аль нь ч хүмүүсийн хувьд хөнөөлтэй бөгөөд тэдэнд эсэргүүцэх боломж огтхон ч олгодоггүй. Өөрөөр хэлбэл, Сатаны хийдэг юу ч, түүний хэрэглэдэг ямар ч арга нь чамайг доройтуулж, чамайг Сатаны хяналтан дор аваачиж, чамайг хорон муугийн намагт шигдүүлж чаддаг болохоор чи зугтаж чадахгүй. Эдгээр нь хүнийг завхруулахдаа Сатаны хэрэглэдэг аргууд бөгөөд тэдгээр нь туйлын харгис, хорлонтой, муу санаатай агаад жигшүүртэй. Хүн бүхэн эдгээр аргын гашуун амтыг биечлэн амссан, иймээс хүний зүрх сэтгэл Сатаныг гашуунаар үзэн ядаж, энэхүү хорон муу чөтгөрийн эсрэг босохоор шийддэг.

         Бид Сатан бол хорон муу гэж хэлж болно, гэхдээ үүнийг батлахын тулд Сатан хүнийг завхруулсны үр дагавар юу болохыг болон тэр хүнд ямар зан чанар болон мөн чанарыг авчирсан болохыг бид эхлээд харах ёстой. Та нар бүгд үүний заримыг мэднэ, иймээс энэ талаар ярьцгаа. Сатан хүнийг завхруулмагц тэд сатаны ямар зан чанарыг илэрхийлж, илчилдэг вэ? (Биеэ тоосон ба ихэмсэг, аминч агаад жигшүүртэй, шударга бус агаад зальтай, муу санаатай агаад хорлонтой, ямар ч хүн чанаргүй.) Ерөнхийдөө тэдэнд хүн чанар байхгүй гэж бид хэлж болно, тийм үү? Бусад ах эгч нараар яриулъя. (Биеэ тоосон, зальтай, хорлонтой, аминч, шуналтай, өнгөцхөн, хуурамч.) Зарим талуудын зан чанараар илчлэгдсэн зүйлийг бүү хэл; чи тухайн зан чанарын мөн чанар юу болохыг хэлэх ёстой. Чи ойлгов уу? (Хүн Сатанаар завхруулагдмагц тэд ерөнхийдөө хамгийн их биеэ тоосон агаад ихэмсэг, бардам агаад аархуу, шуналтай агаад аминч байдаг. Эдгээр нь хамгийн ноцтой.) (Хүн Сатанаар завхруулагдсаныхаа дараа бодитоор болон сүнсээрээ хоёулангаар нь цадиггүйгээр үйлддэг. Тэд тэгээд Бурханд дайсагнасан байдалтай болж, Бурханыг эсэргүүцэж, Бурханд дуулгаваргүй ханддаг бөгөөд тэд хүнд байх учиртай мөс чанар болон ухаанаа алддаг.) Та нарын хэлсэн зүйл бүгд үндсэндээ адилхан, ердөө бага зэргийн л ялгаатай бөгөөд та нарын заримынх нь бага зэрэг дэлгэрэнгүй байна. Дүгнэж хэлэх юм бол “биеэ тоосон” гэдэг нь хамгийн олон дахин дурдагдсан үг байлаа—биеэ тоосон, зальтай, хорлонтой агаад аминч. Гэхдээ та нар бүгд нэг адилхан зүйлийг орхигдуулсан. Өөрсдийн ухаанаа алдсан, ямар ч хүн чанаргүй, мөс чанаргүй хүмүүс—гэсэн ч та нарын хэний ч хэлээгүй бас нэгэн чухал зүйл байгаа. Тэгвэл тэр нь юу вэ? (Урвалт.) Зөв! Хэн ч “Урвах” гэж хэлээгүй. Сатанаар завхруулагдмагц ямар ч хүнд оршин байдаг эдгээр зан чанаруудын эцсийн үр дагавар нь Бурханаас урвах тэдний урвалт болон тэд цаашид Бурханыг танин мэдэхээ больдог явдал юм. Бурхан хүнд юу хэлэх нь эсвэл Тэр тэдэн дээр ямар ажил хийх нь хамаагүй, тэд өөрсдийн үнэн гэж мэддэг зүйлийг хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд тэд цаашид Бурханыг танихаа больж, Түүнээс урвадгийг харж болно: Энэ бол Сатан хүнийг завхруулсны үр дагавар бөгөөд энэ нь хүний бүх завхарсан зан чанарын хувьд адилхан юм. Хүнийг завхруулахдаа Сатаны ашигладаг замуудын дундаас—хүний суралцдаг мэдлэг, тэдний мэддэг шинжлэх ухаан, мухар сүсэг, уламжлалт соёл болон тэдний ойлгодог нийгмийн хандлагаас—юу нь шударга, юу нь шударга бус болохыг хэлэхдээ хүний ашиглаж болох ямар нэгэн зүйл байна уу? Эндээс ажиллаж эхлэх ямар нэгэн стандарт байдаг уу? (Үгүй.) Юу нь ариун, юу нь хорон муу болохыг мэдэхэд хүнд туслах ямар нэгэн зүйл байдаг уу? (Үгүй.) Хүнд тусалж чадах ямар ч стандарт, ямар ч суурь байдаггүй. Хэдийгээр хүмүүс “ариун” хэмээх үгийг мэдэж байсан ч, юу ариун болохыг үнэхээр мэддэг нэг ч хүн байхгүй. Тэгвэл Сатаны хүнд авчирдаг эдгээр зүйлс нь үнэнийг мэдэх боломжийг тэдэнд олгож чадах уу? Тэдгээр нь хүнд үнэнийг мэдэх боломжийг хэзээ ч олгохгүй. Тэдгээр нь илүү их хүн чанартайгаар амьдрах боломжийг хүнд олгож чадах уу? Тэдгээр нь Бурханд хэрхэн үнэхээр шүтэн мөргөх тухай илүү их ойлголттойгоор амьдрах боломжийг хүнд олгох уу? (Үгүй.) Тэдгээр нь хүнээр Бурханыг шүтэн мөргүүлэхгүй гэдэг нь ойлгомжтой, мөн тэдгээр нь ариун байдал болон хорон муу юу болохыг мэдэх боломжийг хүнд олгохгүй юм. Эсрэгээр нь хүн улам бүр доройтож, Бурханаас улам бүр холдож, улам илүү хорон муу, улам илүү самуун болдог. Энэ бол бид Сатан бол хорон муу гэж хэлдгийн ар дахь үндсэн шалтгаан юм. Сатаны маш олон хорон муу чанарыг задлан үзсэн болохоор та нар, түүний чанарт эсвэл түүний мөн чанарын талаарх та нарын ойлголтонд Сатанд ариун байдлын ямар нэгэн элемент байхыг харсан уу? (Үгүй.) Тэр бол мэдээж, үгүй гэж үү? Тэгвэл та нар Бурхантай ямар нэгэн адил төстэй байдлыг хуваалцдаг Сатаны ямар нэгэн мөн чанарыг харсан уу? (Үгүй.) Сатаны ямар нэгэн илэрхийлэл Бурхантай адил төстэй байдлыг хуваалцдаг уу? (Үгүй.) Тэгвэл одоо, та нарын үгийг ашиглавал Бурханы ариун байдал яг юу вэ гэдгийг Би та нараас асуумаар байна. Юун түрүүнд Бурханы ариун байдлыг юутай холбоотойгоор хэлдэг вэ? Үүнийг Бурханы мөн чанартай холбоотойгоор хэлдэг үү? Эсвэл үүнийг Түүний зан чанарын зарим талтай холбоотойгоор хэлдэг үү? (Үүнийг Бурханы мөн чанартай холбоотойгоор хэлдэг.) Бид өөрсдийн хүссэн сэдэвтээ тодорхой тулгуур олж авах ёстой. Үүнийг Бурханы мөн чанартай холбоотойгоор хэлдэг. Юуны өмнө, бид Сатаны хорон мууг Бурханы мөн чанарыг товойлгогч болгон ашигласан, иймээс чи Сатаны ямар нэгэн мөн чанарыг Бурханаас олж харсан уу? (Үгүй.) Хүн төрөлхтний ямар нэгэн мөн чанарын тухайд ямар вэ? (Үгүй.) Надад нэг нь хэл дээ. (Бурханы ариун байдал нь цор ганц, энэ нь найдвартай, чин үнэнч бөгөөд Бурханд ямар ч завхарсан зан чанар байхгүй. Бурхан бол бүхэлдээ эерэг, Түүний хүнд авчирдаг бүхэн ч гэсэн эерэг.) (Бурханы бүхий л мөн чанар эерэг, Түүний илчилдэг бүхэн нь хүний авралын төлөө байдаг бөгөөд хүнийг энгийн хүний байдалтайгаар амьдруулахын төлөө байдаг. Ийнхүү Тэр хүнийг үнэхээр хамгаалж, ингэснээр хүн энгийн хүн чанарыг амьдран харуулж чадна.) Зөвхөн энгийн хүн чанарыг амьдран харуулах гэж үү? (Ингэснээр хүн үнэнийг үнэхээр мэдэж чадна; Түүний ариун байдал бол Түүний жинхэнэ хайр болон хүн төрөлхтний аврал юм.) (Бурханы мөн чанараар илчлэгддэг бүхэн нь эерэг. Бурханы үнэнч байдал, Түүний найдвартай байдал, Түүний аминч бус байдал, Түүний даруу байдал болон хүн төрөлхтний төлөөх Түүний хайр нь бүгд Бурханы ариун байдлын мөн чанарыг илэрхийлдэг.) (Бурхан биеэ тоосон биш, аминч биш, урвадаггүй бөгөөд энэ тал дээр Бурханы ариун мөн чанар илчлэгддэг нь мөн харагдсан.) Мм. Өөр нэмэх юм байна уу? (Бурханд Сатаны завхарсан зан чанарын ямар ч ул мөр байдаггүй. Сатанд байдаг зүйл нь бүхэлдээ сөрөг байхад Бурханд байгаа зүйл нь зөвхөн эерэг байдаг. Бурхан үргэлж бидний хажууд байдгийг бид харж чадна. Биднийг тун жаахан байхаас одоог хүртэл, ялангуяа биднийг замаа алдсан байх үед Тэр үргэлж тэнд байж, биднийг харж хамгаалж, биднийг аюулгүй байлгаж байсан. Бурханд ямар ч заль мэх, ямар ч мэхлэлт байдаггүй. Тэр тодорхой, илэн далангүй ярьдаг ба энэ нь мөн Бурханы жинхэнэ мөн чанар юм.) Маш сайн! (Бид Бурханы ажлаас Сатаны ямар ч завхарсан зан чанарыг, ямар ч хоёр нүүр, ямар ч бардамнал, ямар ч хоосон амлалт, ямар ч заль мэхийг хардаггүй. Бурхан бол хүний итгэж болох цорын ганц зүйл бөгөөд Бурханы ажил нь найдвартай агаад чин үнэнч. Бурханы ажлаас бид, Бурхан хүмүүст шударга байхыг, мэргэн ухаантай байхыг, сайн мууг ялган хэлж, танин мэдэх чадвартай байхыг хэлж байгааг харж болно. Үүнээс бид Бурханы ариун байдлыг харж болно.) Өөр нэмэх зүйл байна уу? Та нар дуусав уу? (Тийм.) Та нар хэлсэн зүйлдээ сэтгэл хангалуун байна уу? Та нарын зүрх сэтгэлд яг хэр их ойлголт байна вэ? Мөн та нар Бурханы ариун байдлыг хэр их ойлгож байна вэ? Та нар дор бүрнээ өөрсдийн зүрх сэтгэлдээ зарим нэг түвшний танин мэдэхүйн ойлголттой байгаа гэдгийг Би мэднэ, учир нь тэдэн дээрх Бурханы ажлыг хүн бүр янз бүрийн хэмжээнд мэдэрдэг ба тэд Бурханаас олон зүйлийг олж авдаг; тэд нигүүлсэл болон ерөөл олж авдаг, тэд гэгээрч, гэрэлтүүлэгддэг бөгөөд тэд Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн авдаг, ингэснээр хүмүүс Бурханы мөн чанарын талаар зарим нэгэн энгийн ойлголттой болж болох юм.

      Хэдийгээр бидний өнөөдрийн хэлэлцэж байгаа “Бурханы ариун байдал” нь ихэнх хүмүүст танил бус санагдаж болох боловч энэ нь ямар санагдахаас үл хамааран бид энэ сэдвээ эхэлсэн бөгөөд өөрсдийн өмнөх замаар алхангаа та нар илүү гүнзгий ойлголттой болох болно. Энэ нь, өөрсдийн дадлага туршлага дотроосоо аажмаар ойлгож, мэдрэхийг та нараас шаарддаг. Одоо Бурханы мөн чанарын тухай та нарын танин мэдэхүйн ойлголт чинь үүнийг сурч, баталж, мэдэрч, туулахад удаан хугацааг шаардана, тэгээд нэг л өдөр Бурханы ариун байдал нь Бурханы өө сэвгүй мөн чанар, Бурханы аминч бус хайр буюу Бурханы хүнд хайрладаг бүхний аминч бус хайр юм гэдгийг та нар зүрх сэтгэлийнхээ цөмөөс мэдэх бөгөөд Бурханы ариун байдал бол өө сэвгүй агаад гэм зэмгүй гэдгийг та нар мэдэж авах болно. Бурханы эдгээр мөн чанар нь зөвхөн Өөрийн ялгамж чанараараа онгирохын тулд Түүний хэрэглэдэг үгс биш, харин оронд нь хүн нэг бүртэй чимээгүйхнээр, чин сэтгэлээсээ харьцахын тулд Бурхан Өөрийн мөн чанарыг ашигладаг. Өөрөөр хэлбэл, Бурханы мөн чанар нь дэмий хоосон биш мөн энэ нь онол эсвэл ягшмал сургаал биш, бас энэ нь нэг төрлийн мэдлэг биш гэдэг нь гарцаагүй. Энэ нь хүнд зориулсан нэг төрлийн боловсрол биш, харин үүний оронд энэ нь Бурханы үйлдлийн жинхэнэ илчлэл бөгөөд энэ нь Бурханд юу байгаа болон Бурхан юу болохыг илчилсэн мөн чанар юм. Бурханы хийдэг бүхэн болон Түүний хэлсэн үг болгон нь хүн нэг бүрт асар их үнэ цэнэтэй, асар их ач холбогдолтой болохоор хүн энэ мөн чанарыг мэдэж, үүнийг ойлгох ёстой. Бурханы ариун байдлыг ойлгож эхлэх үедээ чи Бурханд үнэхээр итгэж чадна; Бурханы ариун байдлыг ойлгож эхлэх үедээ чи “Цорын ганц Бурхан Өөрөө” гэсэн үгний жинхэнэ утга учрыг үнэхээр ухаарч чадна. Чи өөр замаар алхахаар сонгож чадна гэж цаашид төсөөлөхгүй бөгөөд чиний төлөө Бурханы зохицуулсан бүхнээс чи цаашид урвах хүсэлгүй байх болно. Бурханы мөн чанар ариун учраас зөвхөн Бурханаар л дамжуулан чи гэрэл гэгээтэй, амьдралын зөв замаар алхаж чадна гэсэн үг; зөвхөн Бурханаар л дамжуулан чи амьдралын утга учрыг мэдэж чадна, зөвхөн Бурханаар л дамжуулан чи жинхэнэ амьдралыг амьдран харуулж, үнэнийг эзэмшиж, үнэнийг мэдэж чадна, Бурханаар л дамжуулан чи үнэнээс амийг олж авч чадна. Зөвхөн Бурхан Өөрөө л муугаас зайлахад чамд тусалж чадах ба чамайг Сатаны хор хөнөөл, хяналтаас ангижруулж чадна. Бурханаас өөр хэн ч, юу ч чамайг зовлонгийн далайгаас аварч чадахгүй, ингэснээр чи цаашид зовохгүй: Энэ нь Бурханы мөн чанараар тодорхойлогддог. Зөвхөн Бурхан Өөрөө л чамайг амь бие хайрлалгүй авардаг, эцсийн эцэст зөвхөн Бурхан л чиний ирээдүйг, чиний хувь тавиланг, чиний амьдралыг хариуцдаг бөгөөд Тэр бүх зүйлийг чиний төлөө зохицуулдаг. Энэ нь бүтээгдсэн эсвэл бүтээгдээгүй ямар ч зүйлийн биелүүлж чадахгүй зүйл юм. Учир нь бүтээгдсэн эсвэл бүтээгдээгүй юу ч Бурханы ийм мөн чанарыг эзэмшдэггүй, ямар ч хүн эсвэл зүйлд чамайг аврах эсвэл чамайг удирдах чадвар байхгүй. Энэ бол Бурханы мөн чанарын хүнд өгөх ач холбогдол юм. Магадгүй Миний хэлсэн эдгээр үгс нь үнэндээ зарчмын хувьд бага зэрэг тусалж болох юм шиг та нарт санагдаж байгаа. Гэхдээ хэрвээ чи үнэнийг эрж хайдаг бол, хэрвээ чи үнэнийг хайрладаг бол чиний дадлага туршлагаар цаашдаа эдгээр үгс нь зөвхөн чиний заяа тавиланг өөрчлөөд зогсохгүй, үүнээс ч илүүгээр чамайг амьдралын зөв замд аваачих болно. Та нар үүнийг ойлгож байгаа, тийм үү? (Тийм.) Тэгвэл одоо та нарт Бурханы мөн чанарыг танин мэдэх сонирхол байна уу? (Тийм.) Сонирхох нь сайн. Бид Бурханы ариун байдлыг танин мэдэх тухай өнөөдрийн сэдвээ энд дуусгах болно.

      Өнөөдрийн бидний цугларалтын эхэнд та нарын хийсэн Намайг гайхшруулсан зүйлийн талаар Би та нартай ярихыг хүсэж байна. Та нарын зарим нь магадгүй яг одоо талархлын мэдрэмж өвөрлөж байгаа эсвэл талархаж байгаа байх, иймээс та нар өөрсдийн оюун ухаанд байсан зүйлээ биеэрээ илэрхийлэхийг хүссэн. Энэ нь зэмлэхийн аргагүй ба энэ нь зөв ч биш, буруу ч биш. Гэхдээ Миний та нарт хэлэхийг хүссэн зүйл юу вэ? Та нарын хийсэн зүйл буруу биш бөгөөд Би та нарыг ямар нэгэн байдлаар зэмлэхийг хүсэхгүй байна. Би та нарыг нэг зүйлийг ойлгоосой гэж хүсэж байна. Энэ нь юу вэ? Эхлээд Би та нарын дөнгөж сая хийсэн зүйлийн талаар та нараас асуумаар байна. Энэ нь нүүрээрээ газар унан мөргөх явдал байсан уу эсвэл шүтэн мөргөхийн тулд өвдөг сөгдөх явдал байсан уу? Хэн нэгэн нь Надад хэлж чадах уу? (Энэ нь нүүрээрээ газар унан мөргөх явдал байсан гэж бид итгэж байна. Бид ийм байдлаар нүүрээрээ газар унан мөргөдөг.) Энэ нь нүүрээрээ газар унан мөргөх явдал байсан гэж та нар итгэж байна, тэгвэл нүүрээрээ газар унан мөргөхийн утга учир нь юу вэ? (Шүтэн мөргөх.) Шүтэн мөргөхийн тулд өвдөг сөгдөх нь тэгвэл юу вэ? Би үүнийг та нарт тэр дороо дурдаагүйн шалтгаан нь бидний өнөөдрийн нөхөрлөлийн сэдэв маш чухал бөгөөд Би та нарын сэтгэл санаанд нөлөөлөхийг хүсээгүй юм. Та нар ердийн цугларалтууд дээрээ сунаж мөргөдөг үү? (Үгүй.) Та нар залбирал хэлэх үедээ нүүрээрээ газар унан мөргөдөг үү? (Тийм.) Нөхцөл байдал бүрдвэл та нар залбирах болгондоо нүүрээрээ газар унан мөргөдөг үү? (Тийм.) Тун сайн. Гэхдээ өнөөдөр Миний та нарт ойлгуулахыг хүссэн зүйл юу вэ? Энэ бол Бурхан өвдөг сөгдөлтийг нь хүлээн зөвшөөрдөг хоёр төрлийн хүмүүс юм. Бид Библи эсвэл аливаа сүнслэг дүрүүдийн зан байдлыг зөвлөлдөх хэрэггүй бөгөөд Би та нарт ямар нэгэн үнэн зүйлийг энд одоо хэлэх болно. Эхлээд шүтэн мөргөхийн тулд нүүрээрээ газар унан мөргөх болон өвдөг сөгдөх нь адилхан зүйл биш. Яагаад Бурхан өөрсдөө нүүрээрээ газар унан мөргөдөг хүмүүсийн өвдөг сөгдөлтийг хүлээн зөвшөөрдөг вэ? Учир нь Бурхан хэн нэгнийг Өөр лүүгээ дуудаж, Бурханы даалгаврыг хүлээн зөвшөөрөхийг энэ хүнд тушаадаг, иймээс тэр өөрөө Бурханы төлөө нүүрээрээ газар унаж мөргөдөг. Энэ нь эхний төрлийн хүн юм. Хоёр дахь төрөл нь Бурханаас эмээж, муугаас зайлдаг хүн шүтэн мөргөхдөө өвдөг сөгдөх явдал юм. Зөвхөн ийм хоёр төрлийн л хүмүүс байдаг. Тэгвэл та нар аль төрөлд нь харъяалагддаг вэ? Та нар хэлж чадах уу? Хэдийгээр энэ нь та нарын мэдрэмжийг бага зэрэг шархлуулж болох ч энэ бол бодит үнэн. Залбирлын явц дахь хүмүүсийн сөгдөн мөргөлтийн тухай хэлэх зүйл юу ч алга—энэ бол зүй зохистой бөгөөд энэ нь ийм л байх учиртай, учир нь хүмүүс залбирах үедээ ихэвчлэн ямар нэгэн зүйлийн төлөө залбирч, зүрх сэтгэлээ Бурханд нээж, Түүнтэй нүүр тулан уулздаг. Энэ нь Бурхантай хийсэн чин сэтгэлийн харилцан яриа, үг солилцоо юм. Гэхдээ та нартай нөхөрлөлөөр уулзах үедээ Би та нараас нүүрээрээ газар унан мөргөхийг гуйгаагүй. Би өнөөдөр та нарын хийсэн зүйлийн төлөө та нарыг зэмлэх гээгүй. Би зүгээр л та нарт үүнийг тодорхой болгохыг хүссэн, ингэснээр та нар энэ зарчмыг ойлгоно гэдгийг та нар мэдэж байгаа, үгүй гэж үү? (Бид мэднэ.) Ингэснээр та нар үүнийг дахиж хийхгүй. Тэгвэл Бурханы нүүрний өмнө нүүрээрээ газар унан мөргөж, өвдөг сөгдөх ямар нэгэн боломж хүмүүст байдаг уу? Боломж үргэлж байх болно. Эрт орой хэзээ нэгэн цагт тийм өдөр ирэх болно, гэхдээ тэр цаг хугацаа нь одоо биш. Та нар ойлгов уу? (Тийм.) Энэ нь та нарыг гуниглуулж байна уу? (Үгүй.) Сайн байна. Магадгүй эдгээр үгс нь та нарыг зоригжуулж эсвэл урамшуулна, ингэснээр та нар өөрсдийн зүрх сэтгэлдээ Бурхан болон хүний хоорондох одоогийн хүнд бэрх байдлыг болон тэдний хооронд ямар төрлийн харилцаа оршин байгааг мэдэж чадна. Хэдийгээр бид саяхан ярилцаж, ихээхэн үг солилцсон боловч Бурханы талаарх хүний мэдлэг хангалттайгаас хамаагүй хол байсаар байгаа. Бурханыг ойлгохоор эрэлхийлсэн энэ замаар хүний явах зам урт байсаар байна. Та нараар үүнийг яаралтай хийлгэх нь эсвэл ийм төрлийн хүсэл эрмэлзэл, мэдрэмжүүдийг илэрхийлэхээр яарах нь Миний санаа зорилго биш. Та нарын өнөөдөр хийсэн зүйл та нарын жинхэнэ мэдрэмжийг илчилж, илэрхийлж байгаа байх, Би үүнийг ойлгосон. Иймээс та нар үүнийг хийж байх зуур Би зүгээр л босож зогсоод та нарт Өөрийн сайны ерөөлийг өгөхийг хүссэн, учир нь Би та нарыг бүгдийг нь сайн байгаасай гэж хүсэж байна. Иймээс Өөрийн үг бүр, үйлдэл бүрээрээ та нарт тусалж, та нарыг залж чиглүүлэхийн тулд Би боломжтой бүхнийг хийдэг, ингэснээр та нар бүх зүйлийн талаар зөв ойлголт болон зөв үзэлтэй байх юм. Та нар үүнийг ойлгож чадна, тийм үү? (Тийм.) Тун сайн. Хэдийгээр хүмүүс Бурханы янз бүрийн зан чанар, Бурханд юу байдаг, Тэр юу болохын талууд болон Бурханы хийдэг ажлын талаар зарим нэг ойлголттой байдаг боловч энэхүү ойлголтын дийлэнх нь номын хуудсан дээрх үгийг уншиж эсвэл зарчмын хувьд тэдгээрийг ойлгож эсвэл зүгээр л тэдгээрийн талаар бодохоос хэтэрдэггүй. Хүмүүст хамгийн их дутагдаж байдаг зүйл нь бодит туршлагаас гарсан бодитой ойлголт болон үзэл юм. Хэдийгээр Бурхан хүний зүрх сэтгэлийг сэрээхийн тулд янз бүрийн арга ашигладаг боловч хүний зүрх сэтгэл бүрмөсөн сэрэхээс өмнө явах зам мөн л урт байна. Бурхан тэднийг ганцааранг нь орхисон мэт, Бурхан тэднийг хаясан эсвэл тэднээс нүүр буруулсан мэт хэн нэгэнд санагдахыг Би харахыг хүсэхгүй байна. Харин хүн бүр үнэнийг эрж хайсан, Бурханыг ойлгохоор эрэлхийлсэн замаар гуйвшгүй хүсэлтэйгээр, ямар ч болгоомжлолгүйгээр, ямар ч ачаа үүрэхгүйгээр урагшаа алхаж байгааг л Би харахыг хүсэж байна. Чи ямар буруу зүйл үйлдсэн нь хамаагүй, чи хэр хол замаа алдан явсан нь эсвэл чи хэр их гэм нүгэл үйлдсэн нь хамаагүй, эдгээрийг Бурханыг ойлгох эрэл хайгуулдаа үүрэн явах ачаа эсвэл илүүдэл тээш бүү болго: Урагшаа үргэлжлүүлэн алх. Энэ нь хэзээ тохиолдох нь хамаагүй хүний авралын төлөө гэсэн Бурханы зүрх сэтгэл хэзээ ч өөрчлөгдөхгүй: Энэ бол Бурханы мөн чанарын хамгийн эрхэм хэсэг юм. Та нарт одоо арай дээр санагдаж байна уу? (Тийм.) Та нар Миний ярьсан бүх зүйлс болон үгэнд зөв хандлага баримтална гэж Би найдаж байна. Энэ нөхөрлөлөө энд ингээд дуусгацгаая. Бүгдээрээ баяртай! (Баяртай!)

2014 оны нэгдүгээр сарын 11

Тайлбар:

a. Анхдагч эх бичвэрт “шинжлэх ухааныг судлах хүний судалгаа болон нууцуудыг судлах явдлыг хангаж” хэмээн уншигддаг.

b. Анхдагч эх бичвэрт “шигддэг элс” гэдгийг орхигдуулсан.
"Үг нь махбодоор илэрсэн номын үргэлжлэл"-ээс
Холбоотой зөвлөмж

No comments:

Post a Comment