Би нэгэнтээ хүмүүсийн дунд агуу үүрэг хүлээсэн боловч тэд анзаараагүй, иймээс Би үүнийг тэдэнд илчлэхийн тулд Өөрийн үгийг ашиглах хэрэгтэй болсон. Гэсэн ч хүн одоог хүртэл Миний үгийг ойлгоогүй бөгөөд Миний төлөвлөгөөний зорилгыг мэдэхгүй хэвээр үлдсэн юм. Ингээд хүний дутагдал, сул талуудын улмаас тэд Миний удирдлагад саад болох зүйлсийг хийсэн бөгөөд бузар сүнснүүд өөрсдийгөө үзүүлэх боломжийг ашиглан, хүн төрөлхтнийг бузар сүнснүүдээр тамлагдаж, бүхэлдээ бузартах хүртэл нь өөрсдийн хохирогчоо болгосон. Энэ удаа Би хүний цаад санаа, зорилгыг харсан юм. Би манан дундаас ийнхүү шүүрс алдсан: Хүн яагаад үргэлж өөрийн хувийн ашиг сонирхлын төлөө үйлдэх ёстой вэ? Миний гэсгээлт тэднийг төгс болгох учиртай биш гэж үү? Би тэдний урмыг хугалахаар оролдож байгаа гэж үү? Хүний хэл маш сайхан, зөөлөн, гэхдээ хүмүүсийн “үйлдлүүд” нь туйлын аймаар. Миний хүнээс шаардах шаардлага яагаад үргэлж талаар болдог вэ? Энэ нь, Би нохойноос модонд авирахыг хүссэнтэй адил гэж үү? Би оргүй хоосноос яршиг түвэг үүсгэхээр оролдож байгаа гэж үү? Өөрийн бүхий л удирдлагын төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх зуураа Би янз бүрийн “туршилтын төлөвлөгөө” гаргасан, гэсэн хэдий ч үржил шимгүй нутаг дэвсгэрийн улмаас, нарны гэрэлгүй олон жилүүдийн улмаас нутаг дэвсгэр үргэлж өөрчлөгдөн, үүнийг “хагарахад” хүргэж байгаа, иймээс Өөрийн ой санамжиндаа Би ийм төрлийн тоо томшгүй олон төлөвлөгөөг “хаясан”. Одоо ч гэсэн нутаг дэвсгэрийн ихэнх нь үргэлжлэн өөрчлөгдсөөр байгаа. Хэрвээ нэгэн өдөр газар дэлхий үнэхээр өөр төрлийнх болж өөрчлөгдвөл, Би үүнийг хурдан орхих болно—энэ нь Өөрийн ажил дээрээ Миний одоогийн байгаа үе шат биш гэж үү? Гэхдээ хүнд энэ талаарх өчүүхэн төдий ч мэдрэмж байдаггүй. Тэд зөвхөн Миний “удирдамжийн” дор “гэсгээгдэж” байгаа. Юунд нь санаа зовно гэж? Би хүнийг гэсгээхийн тулд л ирсэн Бурхан гэж үү? Тэнгэрт Би, хүмүүсийн дунд байх үедээ тэдэнтэй нэгдэх болно гэж нэгэнтээ төлөвлөсөн, ингэснээр Миний хайртай бүх хүмүүс биднийг хуваах ямар ч зүйлгүйгээр Надтай ойр байж чадах билээ. Гэсэн хэдий ч одоо үед, өнөөдрийн нөхцөл байдалд бид харьцахгүй байгаад зогсохгүй түүнээс ч илүүгээр Миний “гэсгээлтийн” улмаас тэд Надаас зай барьдаг. Би тэднийг байхгүй байгаагийн төлөө “мэгшин уйлдаггүй”. Юу хийж болох вэ? Хүмүүс бүгд бүлгийнхээ хамтаар явдаг “жүжигчид.” Би хүмүүсийг Өөрийн атганаас “бултуулж” чадна, үүнээс ч илүүгээр Би тэднийг “харь нутгаас” Өөрийн үйлдвэртээ буцаан ирүүлж чадна. Энэ удаа тэдэнд ямар гомдол байж болох вэ? Хүн Надад юу хийж өгч чадах вэ? Хүмүүс амархан гуйвдаггүй гэж үү? Гэсэн ч энэ алдааных нь төлөө Би хүнийг хорлодоггүй, харин ч оронд нь тэдэнд Өөрийн шим тэжээлийг өгдөг. Хэн тэднийг хүч чадалгүй байхад хүргэсэн бэ? Хэн тэднийг шим тэжээлээр дутагдуулсан бэ? Би Өөрийн халуун дулаан тэврэлтээрээ хүний “хүйтэн зүрх сэтгэлийг” хөдөлгөдөг, өөр хэн ийм зүйл хийж чадах юм бэ? Хүмүүсийн дундах энэ ажлаа Би яагаад өргөжүүлсэн бэ? Хүн Миний зүрх сэтгэлийг үнэхээр ойлгож чадах уу?
Өөрийн сонгосон бүх хүмүүсийн дунд Би наймаа хийсэн, иймээс Миний гэрт хүмүүс үргэлж тасралтгүй урсгалаар ирж, явж байдаг. Тэд бүгд Миний байранд янз бүрийн албан хэрэгт оролцож, Надтай ажил хэрэг хэлэлцэж байгаа мэт байдаг ба энэ нь маш их болохоор Миний ажил маш завгүй, заримдаа Надад хүний бүх явган хэрүүлийг зохицуулах боломж байдаггүй. Би хүмүүсээс, Миний санаа сэтгэлийг өвтгөхгүй байж, Надад байнга найдахын оронд өөрсдийн хөлөг онгоцоо жолоодохыг шаарддаг. Тэд Миний гэрт үргэлж хүүхдүүд шиг авирлах ёсгүй; тэр нь ямар ашигтай юм бэ? Миний ажил бол агуу их ажил хэрэг. Энэ нь зүгээр нэг “хөрш зэргэлдээ дэлгүүр” эсвэл “жижигхэн мухлаг” биш. Хүмүүс Миний сэтгэл санааны байдлыг ойлгохдоо үргэлж бүтэлгүйтэн, илтэд санаатайгаар даажигнадаг. Хүмүүс хүүхэдтэй адилаар цагийг дэмий өнгөрүүлэх дуртай, “чухал ажил хэргийг” хэзээ ч анхаарч үздэггүй юм шиг санагддаг ба маш олон хүмүүс Миний тэдэнд өгсөн “гэрийн даалгаврыг” хийдэггүй. Иймээс эдгээр хүмүүс “багшдаа” өөрсдийнхөө царайг хэрхэн харуулж зүрхлэх юм бэ? Яагаад тэд өөрсдийнхөө үүргийг хэзээ ч биелүүлдэггүй юм бэ? Хүний зүрх сэтгэл ямар төрлийн зүйл вэ? Одоо ч гэсэн Надад ойлгомжгүй байна. Яагаад хүмүүсийн зүрх сэтгэл үргэлж өөрчлөгдөж байдаг юм бэ? Зургаан сарын өдөр шиг нар үе үе энэрэлгүй төөнөж, бусад үед үүлс нүүгэлтэн өтгөрдөг ба зарим үед ширүүн салхи ульдаг. Тэгвэл хүмүүс яагаад өөрсдийн дадлага туршлагаасаа суралцаж чаддаггүй юм бэ? Магадгүй энэ нь хэтрүүлэг. Хүмүүс борооны улиралд шүхэр авч гарахаа мэддэггүй, иймээс өөрсдийн “мэдлэггүй байдлын” улмаас тэд тэнгэрээс гэнэт бороо асгарахад тоо томшгүй олон удаа нэвт норсон бөгөөд Би санаатайгаар тэднээр даажигнаж, тэд үргэлж тэнгэрийн “бороонд” “довтлуулж” байгаа мэт байдаг. Эсвэл магадгүй Би хэтэрхий “харгис”бөгөөд хүн бүрийг уймраа болгож, тэгснээр юу хийхээ ямагт мэддэггүй хөнгөн хийсвэр хүн болгодог. Ямар ч хүн Миний ажлын зорилго эсвэл ач холбогдлыг хэзээ ч үнэхээр ухаараагүй. Иймээс тэд бүгд өөрсөддөө хэрэг тарьж, өөрсдийгөө гэсгээх ажлыг хийдэг. Би тэднийг санаатайгаар гэсгээгээд байгаа юу? Хүмүүс яагаад өөрсөддөө түвэг уддаг юм бэ? Яагаад тэд үргэлж урхи занганд шууд орчихдог юм бэ? Яагаад тэд Надтай “хэлэлцээ хийхгүй”, харин оронд нь өөрсөддөө ажил уддаг юм бэ? Би хүн төрөлхтөнд хэтэрхий багыг өгч байгаа байж болох уу?
Би бүх хүмүүсийн дунд Өөрийн “анхны ажлыг” хэвлүүлсэн ба Миний ажил хүмүүсийг хэтэрхий их “алмайруулахад” тэд бүгд үүнийг анхааралтай судалж байсан бөгөөд ингэж анхааралтай судалснаар дамжуулан тэд ихийг олж авсан. Миний ажил ээдрээтэй, гайхалтай роман шиг, романтик үргэлжилсэн үгийн шүлэг шиг, улс төрийн хөтөлбөрийн утгагүй яриа шиг, эдийн засгийн нийтлэг сэтгэлгээний түвэгтэй бүрэлдэхүүн шиг санагддаг. Миний ажил маш баялаг болохоор үүний талаар олон өөр санал бодол байдаг бөгөөд Миний ажлын “удиртгалд” хэн ч дүгнэлт хийж чадахгүй. Хэдийгээр хүн “гоц гойд” мэдлэг, авъяастай байдаг боловч Миний ажлуудын ганцхан нь л бүх баатруудыг тэвдүүлэхэд хангалттай юм. “Цус урсаж болно, нулимс асгаруулж болно, гэхдээ хүн толгойгоо гудайлгаж болохгүй” гэж хүмүүс хэлдэг ч тэд Миний “ажилд” бууж өгсний илэрхийлэл болгон өөрсдийн мэдэлгүйгээр толгойгоо гудайлгадаг. Хүн өөрийн туршлагаараа сурсан зүйлээ нэгтгэн дүгнэж, Миний ажил нь тэнгэрээс унаад ирсэн тэнгэрлэг ном шиг гэж хэлдэг[a] боловч Би хүнээс хэт мэдрэмтгий биш байхыг шаардаж байна. Миний бодлоор, Миний хэлсэн зүйл бол бүгд тун уламжлалт зүйл; гэсэн хэдий ч, Миний ажлын “Амьдралын Нэвтэрхий толиос” хүмүүс “амийн замыг” олж авч, “Хүний Эцсийн орноос” тэд “амьдралын утга учрыг” олж, “Тэнгэрийн Нууцуудаас” тэд “Миний санаа зорилгыг” олж, “Хүн төрөлхтний Замаас” тэд “амьдрах урлагийг” олж илрүүлж чадна гэж Би найдаж байна. Энэ нь бүр ч илүү дээр байхгүй гэж үү? Би хүнийг хүчилдэггүй; Миний зохиолыг “сонирхдоггүй” хүмүүсийн хувьд Би тэдэнд Өөрийн номны мөнгөний “буцаалтыг”, дээр нь нэмээд “үйлчилгээний хөлсийг” өгөх болно. Би хүнийг дурамжхан болгодоггүй. Энэ номын зохиолч болохын хувьд Миний цорын ганц итгэл найдвар бол уншигчид Миний зохиолыг хайрлах явдал боловч хүмүүсийн таашаадаг зүйл нь үргэлж өөр байдаг. Иймээс “нэр төрөө аврахын” тулд өөрсдийн хэтийн ирээдүйгээ хойшлуулахгүй байхыг Би хүмүүсээс шаарддаг. Хэрвээ тийм байсан бол, Би буюу Над шиг сайхан сэтгэлтэй нэгэн тийм их гутамшгийг хэрхэн тэвчиж чадах юм бэ? Хэрвээ чи Миний зохиолыг хайрладаг бол өөрийн үнэ цэнэтэй саналыг Надад өгөх болно гэж Би найдаж байна, ийнхүү Би Өөрийн “зохиолоо” сайжруулж чадах ба тэгснээр хүний алдаагаар дамжуулан “Миний зохиолын агуулга” сайжирна. Энэ нь “зохиолч” болон “уншигчийн” аль алинд тустай, үгүй гэж үү? Үүнийг зөв гэж үзэж болох эсэхийг Би мэдэхгүй. Магадгүй ийм байдлаар Би Өөрийн “бичих чадвараа” “сайжруулж,” өөрсдийн нөхөрсөг харилцаагаа бэхжүүлж чадна. Үндсэндээ, бүх хүн ямар ч саадгүйгээр Миний ажилтай хамтран ажиллаж, ингэснээр Миний үг бүх гэр бүлүүдэд, айлуудад тархаж, ингэснээр газар дээрх бүх хүмүүс Миний үгийн дунд амьдарч чадна гэж Би найдаж байна. Энэ бол Миний зорилго. Миний үгийн “Амийн тухай Бүлгээр” дамжуулан бүх хүмүүс амьдралын зарчим эсвэл хүн төрөлхтний дундах алдааны тухай мэдлэг[b] эсвэл Би хүнээс юу шаарддаг болохыг эсвэл өнөөдрийн хаанчлалын хүмүүсийн “нууцууд” гэх мэт ямар нэг зүйл олж авна гэж Би найдаж байна. Гэсэн хэдий ч Би, “Өнөөдрийн Хүний Гутамшигт Явдлуудыг” харахыг хүмүүсээс шаарддаг; энэ нь бүгдэд ач тустай байж чадна. Чи мөн түүнчлэн “Хамгийн Сүүлийн Нууцыг” уншсан нь дээр, энэ нь хүмүүсийн аминд бүр ч илүү их тустай байж чадах юм. Мөн “Халуун Сэдвүүд” гэж байгаа—энэ нь хүмүүсийн аминд бүр ч илүү ач тустай биш гэж үү? Миний “зөвлөгөөг” ашиглаж, энэ нь ямар нэгэн үр нөлөөтэй эсэхийг харж, үүнийг уншсаныхаа дараа Надад өөрийн сэтгэгдлээ хуваалцах нь ямар ч гэм хоргүй бөгөөд ийнхүү Би зөв эмийн жорыг бичиж, эцэст нь хүн төрөлхтний өвчин эмгэгийг бүрмөсөн арилгаж чадах юм. Миний санал хэрхэн нөлөөлөхийг Би мэдэхгүй боловч чи тэдгээрийг зөвлөмж болгон ашиглана гэж Би найдаж байна. Чи юу гэж бодож байна вэ?
1992 оны Тавдугаар сарын 12
Тайлбар:
a. Анхдагч эх бичвэрт “гэж хэлдэг” гэдгийг орхигдуулсан.
b. Анхдагч эх бичвэрт “тухай мэдлэг” гэдгийг орхигдуулсан.
"Үг нь махбодоор илэрсэн" номоос
Холбоотой
зөвлөмж:
No comments:
Post a Comment