Миний дуу хоолой аянга шиг нүржигнэж, бүхий л дөрвөн зүг, бүх дэлхийг гэрэлтүүлнэ. Энэхүү аянга цахилгааны дунд хүн төрөлхтөн сөнөнө. Хэн ч хэзээ ч энэхүү аянга, цахилгааны дунд бат бөх үлдэж чадахгүй: Ихэнх хүмүүс Миний ирж буй гэрлээс ухаанаа алдтал айж юу хийхээ ч мэдэхгүй. Зүүнээс гэрэл сүүмэлзэж харагдах үед олон хүмүүс гэнэт өөрсдийн төөрөгдлөөсөө сэрж энэхүү бүдэг гэрлээр хөдөлнө. Гэсэн хэдий ч хэн ч хэзээ ч Миний гэрэл дэлхий дээр буух үед тэр өдөр ирж байгааг ухаарахгүй. Хүмүүсийн дийлэнх хэсэг нь гэрлийг гэнэт угтсанаар маш их гайхшрах болно; тэдний зарим нь гайхсан сониуч харцаар гэрлийн хөдөлгөөн, гэрлийн аль чиглэлээс ирж явааг ажиглана; зарим хүмүүс нь гэрэлтэй нүүр тулахад бэлэн зогсох бөгөөд эдгээр хүмүүс энэхүү гэрлийг хаанаас ирсэн талаар илүү тодорхой ойлголттой байна. Ийм байж болох учраас, хэн нэгэн өнөөдрийн гэрэл хэр үнэ цэнэтэй болохыг олж мэдсэн үү? Энэхүү үл таних гэрлийг хэн нэгэн хэзээ нэгэн цагт ойлгож байсан уу? Хүмүүсийн дийлэнх хэсэг нь ердөө л бужигнан гайхна; тэд нүдэндээ шархдаж гэрлийн улмаас мөн шаварт хаягдах болно. Бүүдгэр гэрлийн дор дэлхий эмх замбараагүй байдалд автаж, тэсвэрлэхийн аргагүй өрөвдөлтэй харагдна. Бас нягт шалгагдаж, маш их уйтгар гунигт автсан байгааг хэлж чадна. Гэрэл хамгийн хүчтэй байх үед дэлхийн байдал хүмүүсийг Миний өмнө зогсохыг зөвшөөрөхгүй гэдгийг үүнээс ухаж ойлгож болно. Хүн төрөлхтөн гэрлийн цацрагт оршдог; өөрөөр хэлбэл хүмүүс гэрлээр аврагдахын зэрэгцээ гэрлийн улмаас шархалдаг. Гэрлийн үхлийн цохилтын дор үлдэж чадах хүн байна уу? Энэхүү шатам халуун гэрлээс зугтаж чадах хүн байна уу? Би Өөрийн гараараа өөрийн Сүнсний үрийг цацаж дэлхийн бүхий л газруудаар алхсан, тиймээс дэлхий дээрх бүхий л хүмүүсийг Би нүүлгэх болно. Дэлхий дээрх амьтдын утгагүй мөн гайхалтай үзэгдлийг, дэлхийг тэр чигээр нь Би тэнгэрийн хамгийн өндрөөс доошоо ажиглан харна. Далайн гадаргуу газар хөдлөлтийн чичиргээнд шаналж байгаа мэт санагдана. Далайн шувууд идэх загас хайн энд тэндгүй, нааш цааш ниснэ. Үүний зэрэгцээ, далайн гадаргуу дахин түүнийг сэргээхийн аргагүй нөхцөл байдалтай байхад далайн ёроолд юу ч мэдэгдэхгүй байдаг. Яагаад гэвэл далайн ёроол нь гуравдагч диваажин шиг тогтуун тайван байдаг газар. Энд амьдардаг том жижиг амьтад бүгд таарамжтай хамтран амьдардаг, хэзээ ч “ам хэлээрээ зөрчилддөггүй.” Тоо томшгүй гайхамшигт, хачин жигтэй үзэгдэл дунд хүн төрөлхтөн Намайг баярлуулах нь олж харахад хамгийн хэцүү зүйл. Яагаад гэвэл Миний хүнд өгсөн байр суурь хэтэрхий өндөр бөгөөд хүн хэтэрхий бардам, түүний нүдэнд дандаа тэрслүү арга замууд оршдог. Хүн Миний сахилга бат дотор, Миний түүнд өгөх шүүлт дотор нарийн чимхлүүр зүйлс, энэрэнгүй зүйлс ч их байсан ч эдгээр зүйлийг хүн төрөлхтөн мэдээ ч үгүй. Би хэзээ ч ямар нэгэн хүнтэй ширүүн харьцаж байгаагүй. Би зөвхөн хүн төрөлхтөн дуулгаваргүй болсон үед тохиромжтой залруулгаар залхаасан бөгөөд зөвхөн хүн төрөлхтөнг сул дорой байх үед зохих тусламжаар хангасан юм. Гэвч хүмүүс Надаас хол хөндий байж мөн Сатаны хуурамч ов мэхээр Миний эсрэг урвах үед Би хүн төрөлхтнийг нэн даруй үгүй хийх болно. Ингэснээр тэд дэлхий дээр сүр жавхлан ба өөрийн нөхцөл байдлаараа эрээ цээргүй зан гаргахаа, бусдыг ялгаварлан гадуурхахаа болино.
Би дэлхийг Өөрийн эрх мэдэлд байлгаж Өөрийн ажил хэргээ бүхэлд нь өрнүүлнэ. Энэ ажилд байдаг бүхэн дэлхий дээр бодитоор тусдаг; дэлхий дээр байгаа хүн төрөлхтөн хэзээ ч тэнгэр дэх Миний үйл хөдлөлийг ойлгож ухаараагүй, Миний Сүнсний үйл ажиллагааны цар хүрээг болон замыг эргэцүүлэн бодох боломжгүй юм. Дийлэнх хүн төрөлхтөн сүнсний бодит байдлыг ойлгохгүйгээр сүнснээс гаднах аар саар зүйлсийг зөвхөн ойлгож ухаардаг. Миний хүн төрөлхтөнд тавьдаг шаардлага тэнгэрт байгаа тодорхойгүй Надаас үүдэлтэй бус, эсвэл дэлхий дээр байгаа хэмжээлшгүй нь Надаас үүдэлтэй бус юм. Би газар дээрх хүний биеийн хэмжээнд нь тохируулан шаардлагаа тавьдаг. Би хүнд хэзээ ч гай учруулдаггүй. Мөн Миний таатай байдлын төлөө "өөрийн цусыг нь шахаж гаргах" талаар хэзээ ч асууж байгаагүй: Миний шаардлагууд зөвхөн эдгээр нөхцөлөөр хязгаарлагдмал байдаг юм болов уу? Дэлхий дээрх маш олон бүтээлүүдийн аль нь Миний аман дахь үгсийн зохицуулгад захирагддаггүй вэ? Эдгээр бүтээлүүдийн аль нь Миний өмнө ирж, Миний үгс болон Миний шатаж буй гал дунд бүрэн шатаагдаагүй вэ? Эдгээр бүтээлүүдийн аль нь Миний өмнө баяр хөөр бахархалтайгаар бардам байж зүрхлэх вэ? Эдгээр бүтээлүүдийн аль нь Миний өмнө доош бөхийхгүй вэ? Би бүтээлүүдийнхээ дээр ердөө л чимээгүй байдаг Бурхан гэж үү? Бүтээлүүдийн дундах тоо томшгүй олон зүйлсээс Би Миний зорилтыг бүрэн биелүүлэх зүйлийг сонгоно; Хүн төрөлхтөн дундах тоо томшгүй олон хүмүүсээс Би Миний зүрх сэтгэлд анхаардаг хүмүүсийг сонгоно. Би бүхий л оддоос хамгийн шилдгийг сонгодог. Ингэснээр сулхан ч гэсэн гэрлийн туяаг Би Өөрийн хаант улсад нэмдэг. Би дэлхий дээр алхаж явахдаа Өөрийн үнэрийг хаа сайгүй тарааж Өөрийн дүрээ газар бүрд үлдээдэг. Бүхий л газар Миний дуу хоолой цуурайтдаг. Хүмүүс хаа сайгүй өчигдрийн сайхан зураглалыг санан мөрөөдөж, бүх хүн төрөлхтөн өнгөрснийг санаж байна...
Бүхий л хүн төрөлхтөн Миний царайг харахыг тэмүүлж байдаг ч Намайг дэлхий дээр Өөрийн биеэр бууж ирэх үед тэд бүгд Миний ирэлтэнд дургүйцэж, Би тэд нарын тэнгэр дэх дайсан байсан юм шиг ирж буй гэрлийг хөөдөг. Хүн өөрийн нүдэнд хамгаалах гэрэлтэйгээр Надтай мэндчилдэг бөгөөд үргэлжийн сэрэмжилж Намайг түүний талаар “өөр төлөвлөгөөнүүд”-тэй байх вий гэхээс эмээдэг. Яагаад гэвэл хүн төрөлхтөн Намайг дотно биш найз шигээ авч үздэг ба тэд Намайг өөрсдийг нь эмх замбараагүйгээр алах зорилго өвөрлөж байна гэж боддог. Хүний нүдэнд Би үхлийн дайсан. Гай гамшгийн дунд Миний дулааныг мэдэрсний дараа ч хүн Миний хайрыг мэддэггүй. Одоо ч гэсэн Надаас сэргийлж Миний эсрэг байсан хэвээр. Түүнийг ийм байдалтай байгааг нь ашиглан түүний эсрэг арга хэмжээ авахгүй харин ч Би хүнийг халуун дулаанаар тэвэрч, түүний амыг амттанаар дүүргэн мөн түүний ходоодыг хэрэгцээтэй хоол ундаар дайлна. Гэхдээ Миний уур хилэн уул усыг доргиох үед Би хүмүүсийн хулчгар зангаас болоод цаашид өөр төрлийн тусламж түүнд үзүүлэхгүй. Энэ үед амьд юмсад гэмших боломж өгөхөөс татгалзаж, хүний бүх найдварыг хөсөр хаяж Би уураа гаргана. Тэгээд Би түүнд зохих хангалттай шийтгэлийг онооно. Энэ үед аянга цахилгаан цахилан нүржигнэж, яг л далайн догшин давалгаа шиг, яг л хэдэн мянган уулс нурж байгаа мэт байна. Хүн төрөлхтөн өөрийн тэрслүү байдлаас болж аянга цахилгаанд цохиулж бусад бүтээлүүд аянга цахилгааны дэлбэрэлтэд арчигдах бөгөөд бүхэл бүтэн ертөнц гэнэт эмх замбараагүй болж, мөн орчлон ертөнцийн түмэн бүтээлүүд амийн анхдагч амьсгалаа дахин нөхөн сэргээж чадахгүй. Тоо томшгүй олон хүн аянгын нүргээнээс зугтаж чадахгүй; аянга цахилгааны цахилт дунд байх хүн төрөлхтөн бөөн бөөнөөрөө түргэн урсах урсгалд цохигдож, уулсаас урсах хүчтэй урсгалын цуваагаар арчигдан алга болно. Гэв гэнэт хүн төрөлхтний "хоргодох" газар дэлхийн “хүмүүсийн” тэмүүлэх газар болно. Амь үрэгсэд далайн мандалд хөвнө. Хүн Миний Сүнсний мөн чанарын эсрэг доромжилж, түүний бослого Миний дургүйг хүргэсэн тул бүхий л хүн төрөлхтөн Миний уур хилэнгээс үргэн зугтана. Харин усгүй газарт бусад хүмүүс найр наадам дунд Намайг тэднийг өршөөсөн амлалтанд баясаж байх болно.
Бүхий л хүн төрөлхтөн чимээгүй болоход тэдний харцны өмнө Би гэрэл цацруулна. Тэгээд хүмүүсийн ухаан саруулжиж нүд нь гэрэлтэж чимээгүй байхаа болино; Учир нь, сүнслэг мэдрэмж тэр даруй тэдний зүрх сэтгэлийг эзэмдэнэ. Энэ үед бүх хүн төрөлхтөн дахин амилна. Үгээр хэлээгүй гомдлоо хаяж бүх хүмүүс Миний өмнө ирнэ. Учир нь тэд Миний тунхагласан үгсээр дамжуулан амьд үлдэх өөр боломжийг хүртсэн. Яагаад гэвэл бүх хүн төрөлхтөн дэлхийн гадарга дээр амьдрахыг хүсдэг. Гэсэн хэдий ч тэдний дунд хэн Миний төлөө амьдрах бодолтой байсан бэ? Тэдний дунд хэн Намайг баярлуулах гайхамшигт зүйлсийг илчилсэн бэ? Тэдний дунд хэн Надад маш сэтгэл татам үнэр байгааг олж мэдсэн бэ? Хүн төрөлхтөн бүгд бүдүүлэг, боловсроогүй. Гаднаа нүд гялбам харагдавч өөрсдийн мөн чанартаа тэд Надад чин сэтгэлээсээ хайргүй. Яагаад гэвэл хүний зүрх сэтгэлийн гүн чанадад Миний талаар өчүүхэн хэмжээний зүйл ч байгаагүй юм. Хүн хэтэрхий дутагдалтай: Түүнийг өөртэйгээ харьцуулахад бид тэнгэрээс дэлхий хүртэл шиг хол зайтай байгаа нь харагдаж байна. Гэвч Би хүний сул дорой эмзэг цэгүүд рүү довтлохгүй. Түүний дутагдалтай тал дээр түүнийг доромжлон инээхгүй. Миний гар мянга мянган жилийн турш дэлхий дээр ажилласаар[a] байсан бөгөөд энэ бүх хугацаанд Миний нүд бүхий л хүн төрөлхтнийг ажиглаж байсан. Гэхдээ Би хэзээ ч хүний амийг тоглоом шиг үзэж тоглохын тулд нэг ч хүний амийг аваагүй. Би хүний зүрхний цусыг ажиглаж түүний төлсөн үнийг ойлгодог. Тэр Миний өмнө зогсоход Би түүнийг гэсгээхийн тулд түүний өөрийгөө хамгаалах чадваргүй байдлыг нь ашиглахыг хүсдэггүй. Мөн түүнд хүсээгүй зүйлсийг нь өгөхийг ч хүсдэггүй. Харин үүний оронд энэ бүх цаг хугацаанд Би хүнийг зөвхөн асарч халамжлан түүнийг хангасан. Тиймээс хүний баяр баясал бол бүхэлдээ Миний нигүүлсэл, Миний гараас ирдэг өгөөмөр бэлэг юм. Яагаад гэвэл Би дэлхий дээр байхад хүн өлсгөлөнгийн зовлон шаналалд хэзээ ч шаналж зовохгүй. Үүнээс илүүтэйгээр Би тэдний таалдаг зүйлсийг Миний гараас авахыг зөвшөөрдөг бөгөөд хүн төрөлхтнийг Миний ивээл ерөөлд амьдрахыг нь зөвшөөрдөг. Бүхий л хүн төрөлхтөн Миний гэсгээлт дор амьдардаггүй гэж үү? Яг л уулс өөрийн элбэг дэлбэг зүйлсээ гүндээ хадгалж байдаг шиг, мөн ус өөрийн эзлэхүүндээ баяр баясалтай байдаг шиг өнөөдөр Миний үгээр амьдарч байгаа хүмүүс өөрсдийн талархаж амталдаг хоол хүнстэйгээ байгаа биш үү? Би дэлхий дээр байхад хүн төрөлхтөн Миний дэлхий дээрх ивээл ерөөлд баясдаг. Би дэлхийг орхих үед буюу мөн Миний ажил дуусахад хүн төрөлхтөн өөрсдийн сул дорой байдлаасаа болж Надаас ямар ч орон зайг олж авахгүй.
1992 оны Гуравдугаар сарын 16
Тайлбар:
a. Эх бичвэрт "ажиллах" гэдгийг хассан.
"Үг
нь махбодоор илэрсэн" номоос
Холбоотой
зөвлөмж:
No comments:
Post a Comment