Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

2018/01/15

Зүүний Аянга -Төгс Хүчит Бурханы Үг|Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө I


     Өнөөдөр бид чухал сэдвийн талаар ярилцаж байна. Энэ нь Бурханы ажил эхэлснээс хойш одоо болтол хэлэлцэж байгаа сэдэв бөгөөд хүн бүрд чухал ач холбогдолтой юм. Өөрөөр хэлбэл, энэ нь хүн бүрийн Бурханд итгэх итгэлийн явцад гарч ирэх асуудал бөгөөд заавал хөндөх ёстой асуудал юм. Энэ бол маш чухал, зайлшгүй асуудал бөгөөд хүн төрөлхтөн өөрийгөө түүнээс салгаж чадахгүй юм. Чухал гэдгийн талаар хэлэхэд, Бурханд итгэгч хүн бүрийн хувьд хамгийн чухал зүйл юу вэ? Зарим хүмүүс хамгийн чухал зүйл бол Бурханы хүслийг ойлгох гэж боддог; зарим нь илүү их Бурханы үгийг идэж уух хамгийн чухал гэдэгт итгэдэг; зарим нь хамгийн чухал зүйл бол өөрсдийгөө танин мэдэх гэж боддог; бусад нь хамгийн чухал зүйл бол Бурханаар дамжуулан яаж авралыг олохыг, хэрхэн Бурханыг дагахыг, хэрхэн Бурханы хүслийг биелүүлэхийг мэдэх явдал юм гэж үздэг. Бид өнөөдөр эдгээр бүх асуудлыг хойш тавих болно. Тэгэхээр бид юун тухай хэлэлцэх вэ? Бид Бурханы тухай сэдвийг хэлэлцэх болно. Энэ нь хүн бүрд хамгийн чухал сэдэв мөн үү? Бурханы тухай сэдвийн агуулга нь юу вэ? Мэдээж энэ сэдвийг Бурханы зан чанар, Бурханы мөн чанар болон Бурханы ажлаас салгаж болохгүй. Иймд өнөөдөр “Бурханы ажил, Бурханы зан чанар болон Бурханы Өөрийнх нь тухай” ярилцъя.

   Хүн Бурханд итгэж эхэлсэн үеэс эхлэн тэрээр Бурханы ажил, Бурханы зан чанар болон Бурханы Өөрийнх нь тухай сэдвийг хөндсөөр ирсэн. Бурханы ажлын тухайд гэвэл, зарим хүмүүс ингэж хэлэх болно: "Бурханы ажил бидэн дээр хийгддэг; бид үүнийг өдөр бүр мэдэрдэг болохоор бид үүнийг мэдэхгүй байх аргагүй юм." Бурханы зан чанарын тухайд гэвэл, зарим хүмүүс: "Бурханы зан чанарын тухай сэдэв нь бидний бүх амьдралынхаа турш анхаарлаа хандуулан сурах, судлах сэдэв тул бид мэддэг байх хэрэгтэй юм" гэж хэлэх болно. Бурханы Өөрийнх нь хувьд зарим хүмүүс ингэж хэлэх болно: "Бурхан Өөрөө бидний дагадаг, бидний итгэдэг, бидний эрж хайдаг Нэгэн тул бид мөн л Түүний тухай мэдээгүй байдаггүй." Бүтээлийн цаг үеэс хойш Бурхан Өөрийн ажлыг хэзээ ч зогсоогоогүй, энэ зуураа Тэр Өөрийн зан чанарыг үргэлжлүүлэн илэрхийлсэн ба Өөрийн үгийг илэрхийлэхдээ янз бүрийн арга зам ашигласан. Үүний зэрэгцээ, Тэр хүн төрөлхтөнд Өөрийгөө болон Өөрийн мөн чанарыг илэрхийлэхээ, мөн Өөрийнхөө хүнд хандсан хүсэл болон хүнээс юу шаардаж байгаагаа илэрхийлэхээ хэзээ ч зогсоогоогүй. Иймд шууд утгаараа эдгээр сэдвүүд нь хэнд ч харь санагдахгүй юм. Харин өнөөдөр Бурханыг дагагчдын хувьд Бурханы ажил, Бурханы зан чанар болон Бурхан Өөрөө үнэндээ маш тодорхойгүй зүйл байдаг. Яагаад ийм байна вэ? Хүн Бурханы ажлыг мэдрэх үедээ мөн Бурхантай холбогдож байгаа ба өөрсдийгөө Бурханы зан чанарыг ойлгож байна гэх буюу эсвэл үүний зарим нэг талыг мэдэж байна гэж санагддаг. Иймээс хүн Бурханы ажил эсвэл Бурханы зан чанарын талаар огт мэддэггүй гэж өөрийгөө бодохгүй. Харин хүн Бурханыг маш сайн мэддэг ба Бурханы тухай маш их зүйл ойлгож байгаа гэж бодно. Гэвч өнөөгийн нөхцөл байдал дээр үндэслэвэл олон хүмүүсийн Бурханы тухай ойлголт нь тэдний номоос уншиж байсан зүйлээр, тэдний хувийн туршлагаар, тэдний төсөөллөөр мөн хамгийн гол нь тэдний өөрсдийн нүдээр харсан баримтуудаар хязгаарлагдаж байдаг. Энэ бүхэн нь Бурханы Өөрийнх нь үнэн байдлаас маш хол байдаг. Тэгэхээр энэ "хол" гэдэг нь хэр хол юм бэ? Магадгүй хүн өөрөө итгэлгүй байгаа эсвэл магадгүй хүн бага зэрэг мэдрэмжтэй, бага зэрэг таамаглаж байж болох ч Бурханы Өөрийнх нь тухайд бол Түүний тухай хүний ойлголт нь Бурханы Өөрийн үнэн байдлын мөн чанараас хэтэрхий хол байдаг. Ийм учраас л бид "Бурханы Ажил, Бурханы зан чанар болон Бурхан Өөрөө" гэсэн сэдвийг авч үзэн, энэ мэдээллийг системтэйгээр тодорхойгоор хэлэлцэх шаардлагатай болж байгаа юм.

     Үнэн хэрэгтээ Бурханы зан чанар нь хүн бүрд нээлттэй байдаг, Бурхан хэзээ ч санаатайгаар аливаа хүнээс зайлсхийдэггүй ба хэзээ ч санаатайгаар хүмүүсийг Түүнийг мэдэх эсвэл Түүнийг ойлгох боломжгүй байлгахаар нуугдах замыг хайж байгаагүй. Бурханы зан чанар үргэлж нээлттэй байсан бөгөөд үргэлж нээлттэй байдлаар хүн тус бүрд дайралддаг. Бурханы удирдлагын үед Бурхан хүн бүртэй учрах байдлаар Өөрийн ажлыг хийдэг; Түүний ажил хүн бүр дээр хийгдэнэ. Тэрээр энэ ажлыг хийхдээ Өөрийн зан чанарыг тасралтгүй илчилж, хүн нэг бүрийг удирдан чиглүүлж, хангахдаа Өөрийн мөн чанарыг болон Түүнд юу байгаа, Тэр хэн болохыгоо ашиглаж байдаг. Эрин үе болгонд болон шат бүрд, нөхцөл байдал сайн эсвэл муу байгаагаас үл хамааран Бурханы зан чанар нь үргэлж хувь хүн бүрд нээлттэй байдаг бөгөөд Түүний амь нь тогтмол бөгөөд зогсолтгүйгээр хүн төрөлхтний төлөө, хүн төрөлхтнийг дэмжиж байдагтай адилаар Түүний эзэмшил болон оршихуй нь хувь хүн бүрд нээлттэй байдаг. Хэдийгээр ийм боловч Бурханы зан чанар нь зарим хүний хувьд хаалттай хэвээр байдаг. Яагаад ийм байдаг вэ? Учир нь эдгээр хүмүүс Бурханы ажил дотор амьдарч, Бурханыг дагаж байгаа боловч хэзээ ч Бурханыг ойлгохыг оролдоогүй, Бурханыг мэдэхийг хүсээгүй бөгөөд тэр байтугай Бурханд ойртохыг ч оролдоогүй юм. Эдгээр хүмүүсийн хувьд Бурханы зан чанарыг ойлгоно гэдэг нь тэдний төгсгөл ирж байна гэсэн үг юм; энэ нь тэдийг Бурханы зан чанараар яллаж, шүүх гэж байгаа гэсэн үг юм. Иймд эдгээр хүмүүс хэзээ ч Бурханыг болон Түүний зан чанарыг ойлгохыг хүсэж байгаагүй ба Бурханы хүслийн талаарх гүнзгий ойлголт болон мэдлэгт санаархдаггүй. Тэдэнд зөв хамтын ажиллагаагаар Бурханы хүслийг ойлгох санаагүй байдаг – тэд зөвхөн өөрсдийн хийхийг хүсэж байгаа зүйлсийг цуцалтгүйгээр хийж, түүндээ үүрд сэтгэл хангалуун байдаг ба итгэхийг хүсэж байгаа Бурхандаа итгэж, зөвхөн тэдний төсөөлөлд оршдог Бурхандаа итгэж, тэдний үзэлд оршдог Бурхандаа итгэж, тэдний өдөр тутмын амьдралаас салгашгүй Бурхандаа итгэдэг. Жинхэнэ Бурханы хувьд бол тэд огт тоодоггүй ба Түүнийг ойлгох болон Түүнд анхаарал хандуулах хүсэлгүй бөгөөд Түүнд ойртох санаа бол бүр багатай байдаг. Тэд Бурханы илэрхийлсэн үгсийг зөвхөн өөрсдийгөө бүрхэх, өөрсдийгөө хайрцаглахад ашигладаг. Тэдний хувьд энэ нь тэднийг аль хэдийнээ амжилттай итгэгчид, зүрхэн дотроо Бурханд итгэдэг хүмүүс болгон хувиргадаг. Тэд зүрхэн дотроо өөрсдийн төсөөлөл, өөрсдийн үзэл болон бүр Бурханы тухай өөрсдийн хувийн тодорхойлолтод хөтлөгддөг. Харин нөгөө талаас жинхэнэ Бурханы Өөрийнх нь хувьд тэдэнд огт хамаагүй байдаг. Учир нь тэд жинхэнэ Бурханыг Өөрийг нь ойлгож, Бурханы үнэн зан чанарыг ойлгон, Бурханд юу байгаа болон Бурхан юу болохыг ойлгох юм бол тэдний үйлдэл, тэдний итгэл, тэдний эрэл хайгуул яллагдах болно гэсэн үг юм. Ийм учраас тэд Бурханы мөн чанарыг ойлгохыг хүсэхгүй байгаа ба Бурханыг илүү сайн ойлгох, Бурханы хүслийг илүү сайн ойлгох, Бурханы зан чанарыг илүү сайн ойлгохын тулд идэвхтэйгээр хайх эсвэл залбирах дургүй, хүсэхгүй байгаа юм. Тэд Бурханыг хиймэл, хоосон, үл баригдах зүйл байгаасай гэж хүсдэг. Тэд Бурханыг яг өөрсдийнх нь Түүнийг төсөөлсөнтэйгөө адилаар, тэдний бүрэн эрхшээлд байдаг, дуусашгүй нөөцтэй, үргэлж бэлэн байдаг нэгэн байхыг хүсдэг. Тэдэнд Бурханы нигүүлсэл хэрэгтэй үед тэд Бурханыг тэрхүү нигүүлсэл нь байхыг хүсдэг. Тэдэнд Бурханы ерөөл хэрэгтэй байх үед тэд Бурханаас тэр ерөөл нь байхыг хүсдэг. Тэдэнд асуудал тулгарахад тэд Бурханаас тэднийг зоригжуулж, тэдний хамгаалалтын тор болохыг хүсдэг. Эдгээр хүмүүсийн Бурханы тухай мэдлэг нь нигүүлсэл болон ерөөлийн хүрээн дотор гацсан байдаг. Бурханы ажил, Бурханы зан чанар болон Бурханы тухай тэдний ойлголт нь тэдний төсөөлөл болон үгэс, хоосон сургаал төдийгөөр хязгаарлагдаж байдаг. Гэвч Бурханы зан чанарыг ойлгохыг эрмэлздэг, жинхэнээсээ Бурханыг Өөрийг нь харахыг, үнэнээсээ Бурханы зан чанарыг болон Түүнд юу байгаа, Тэр юу болохыг ойлгохыг хүсдэг хүмүүс байдаг. Эдгээр хүмүүс нь үнэний бодитой байдал болон Бурханы авралын араас хөөцөлдөж, Бурханы байлдан дагуулалт, аврал, төгс болголтыг хүлээн авахыг эрмэлзэж байдаг. Эдгээр хүмүүс өөрсдийн зүрх сэтгэлээрээ Бурханы үгийг уншихад зүрх сэтгэлээ ашигладаг, мөн тэдэнд зориулан Бурханы бэлтгэсэн хүн, тохиолдол, юм бүрийг биечлэн ойлгоход зүрх сэтгэлээ ашигладаг бөгөөд үнэнчээр залбиран, эрж хайдаг. Тэдний хамгийн их хүсдэг зүйл бол Бурханы хүслийг мэдэж, Бурханы үнэн зан чанар болон мөн чанарыг ойлгох явдал юм. Ингэснээр тэд Бурханыг уурлуулахаа больж өөрсдийн туршлагаараа Бурханы хайр татам байдлыг болон Түүний үнэн талыг харах чадвартай болно. Ингэснээр мөн тэдний зүрхэнд жинхэнэ бодит Бурхан оршин тогтнох болно, ингэснээр Бурхан тэдний зүрхэнд байраа эзлэн, тэд цаашид төсөөлөл, үзэл, үл баригдах зүйлсийн дунд амьдрахаа болино. Эдгээр хүмүүсийн хувьд Бурханы хандлага болон Түүний мөн чанарыг ойлгох тулгамдсан хүсэлтэй байдаг учир нь Бурханы зан чанар болон мөн чанар нь хүн төрөлхтний туршлагын аль ч мөчид хэрэг болж болох, тэдний амьдралын туршид амьдралыг тэтгэх зүйл юм. Бурханы зан чанарыг ойлгосны дараа тэд Бурханыг илүү хүндэтгэн, Бурханы ажилд илүү сайн хамтарч, Бурханы хүсэлд илүү анхааралтай байх чадвартай болж, өөрсдийн чадварын хүрээнд үүргээ хамгийн сайнаар гүйцэтгэх болно. Бурханы хандлагад хандах харьцааны тухайд хүмүүс хоёр төрөл байдаг. Эхний хүмүүс нь Бурханы зан чанарыг ойлгохыг хүсдэггүй. Тэд Бурханы зан чанарыг ойлгохыг, Бурханыг Өөрийг нь, Бурханд юу байгаа болон Тэр юу болохыг мэдэхийг хүсэж байгаа, Бурханы хүсэлд үнэхээр талархаж байгаа гэж хэлж болох боловч сэтгэлийнхээ гүнд Бурхан гэж байдаггүй байгаасай гэдэг. Ийм төрлийн хүмүүс байнга Бурханд дуулгаваргүй байж эсэргүүцэн, тэд өөрсдийн зүрх сэтгэл дэх байрны төлөө Бурхантай тэмцэлдэж, үргэлж сэжиглэж, тэр ч байтугай Бурханы оршин байгааг үгүйсгэдэг тул ийм байгаа юм. Тэд Бурханы зан чанар эсвэл бодит Бурхан Өөрөө тэдний зүрх сэтгэлийг эзлэхийг зөвшөөрөх хүсэлгүй юм. Тэд зөвхөн өөрсдийн хүсэл, төсөөлөл болон зэрлэг хүслээ л хангаж байна. Тиймээс эдгээр хүмүүс Бурханд итгэж, Бурханыг дагаж, мөн тэрчлэн Түүнд өөрсдийн гэр бүл, ажлын байраа хүртэл өгч чадах боловч тэд муу замдаа төгсгөл болгодоггүй. Зарим нь бүр тахилыг хулгайлах эсвэл үрэн таран хийх буюу хувьдаа Бурханыг зүхэж байхад бусад нь өөрсдийнхөө тухай дахин дахин гэрчилж, өөрсдийгөө магтаж, Бурхантай хүмүүс болон байр суурийн төлөө тэмцэлддэг. Тэд хүмүүсээр өөрийгөө шүтүүлэхийн тулд төрөл бүрийн арга саам хийдэг ба байнга хүмүүсийн сэтгэлийг өөртөө татаж, хяналтандаа оруулахыг хичээдэг. Зарим нь бүр санаатайгаар хүмүүст өөрсдийгөө Бурхан гэж бодогдуулан, иймд тэдэнд Бурхан шиг хандаж болно гэж төөрөгдүүлдэг. Тэд хүмүүст ялзарсан гэдгийг нь, өөрсдийгөө ялзарсан, ихэмсэг гэдгийг, өөрсдийгөө шүтэх хэрэггүй гэдгийг, тэд хэчнээн ч сайн байсан тэр нь Бурханы өргөмжлөлийн дагуу явагдаж байгаа ба ямар ч байсан тэд юу хийх учиртайг хэзээ ч хэлэхгүй юм. Тэд эдгээр зүйлсийг яагаад хэлдэггүй вэ? Яагаад гэвэл тэд хүмүүсийн зүрхэн дэх байр сууриа алдахаас үнэхээр айж байгаа юм. Ийм учраас эдгээр хүмүүс хэзээ ч Бурханыг өргөмжилдөггүй ба тэд хэзээ ч Бурханыг ойлгохыг оролдож байгаагүй тул хэзээ ч Бурханыг гэрчилдэггүй юм. Тэд Түүнийг ойлголгүйгээр Бурханыг мэдэж чадах уу? Боломжгүй! Иймд "Бурханы ажил, Бурханы зан чанар болон Бурхан Өөрөө" сэдвийн үгс энгийн байж болох боловч хүн болгоны хувьд тэдний утга нь өөр юм. Үргэлж Бурханыг үгэнд ордоггүй, Бурханыг эсэргүүцдэг, Бурханд дайсагнасан байдлаар ханддаг хүний хувьд энэ нь ял зэмлэл байх бол үнэний бодит байдлыг хайдаг, үргэлж Бурханы өмнө ирж, Бурханы хүслийг хайдаг хүний хувьд усандаа орсон загас мэт байх болно. Иймд та бүгдийн зарим нь Бурханы зан чанар, Бурханы ажлын талаарх яриаг сонсоод толгой нь өвдөж, зүрх нь эсэргүүцлээр дүүрч, тэдэнд маш эвгүй болдог. Гэвч та нарын дунд дараах байдлаар боддог хүмүүс ч байдаг: Энэ сэдэв яг надад хэрэгтэй зүйл байна, учир нь энэ сэдэв надад маш ашигтай. Энэ бол миний амьдралын туршлага дотор байхгүй байж болохгүй хэсэг, энэ бол хамгийн үндсэн чухал зүйл, Бурханд итгэх итгэлийн үндэс бөгөөд хүн төрөлхтний хувьд татгалзаж болшгүй зүйл юм. Та нарын бүгдийн чинь хувьд энэ сэдэв ойрхон бөгөөд хол, мэдэхгүй боловч танил санагдаж магадгүй. Гэхдээ юу ч болсон энэ бол энд сууж байгаа хүн бүрийн сонсох ёстой, мэдэх ёстой бөгөөд ойлгох ёстой сэдэв юм. Чи түүнтэй яаж харьцах, чи түүнийг яаж харах эсвэл чи түүнийг хэрхэн хүлээн авахаас үл хамааран энэ сэдвийн чухал байдлыг орхигдуулж болохгүй юм.

    Бурхан хүн төрөлхтнийг бүтээсэн цагаасаа хойш Өөрийн ажлаа хийсээр байгаа. Эхэндээ энэ ажил нь маш энгийн байсан ч гэсэн түүнд Бурханы мөн чанарын болон зан чанарын илэрхийлэл агуулагдсан байсан. Одоо Тэрээр эхлэлээс энэ цагийг хүртэл Түүнийг дагагч хүн бүрийн хувьд хийсэн тодорхой ажлуудын болон Өөрийн үгийг маш ихээр илэрхийлсний асар их хэмжээний улмаас Бурханы ажил ихэссэн болохоор Бурханы үнэн бие хүн төрөлхтнөөс халхлагдсан байна. Мөн Тэрээр Библи дээр гарч байгаа цагаас орчин үеийн өдрүүд хүртэл хоёр удаа бие махбод болсон тул Бурханы жинхэнэ биеийг харсан хэн байх вэ? Өөрсдийн ойлголт дээр үндэслэн Бурханы жинхэнэ биеийг харсан хүн байна уу? Байхгүй. Хэн ч Бурханыг биеэр нь хараагүй буюу Бурханы үнэн төрхийг үзээгүй. Энэ бол хүн бүрийн хүлээн зөвшөөрдөг зүйл юм. Энэ нь Бурханы жинхэнэ бие эсвэл Бурханы Сүнс нь Түүний бүтээсэн Адам, Ева болон Түүний хүлээн авсан шударга Иовыг оролцуулаад бүх хүн төрөлхтнөөс нуугдмал байдаг гэсэн үг юм. Тэд нар хүртэл Бурханыг үнэн биеэр нь хараагүй юм. Гэвч Бурхан яагаад Өөрийн биеийг албаар далдалж байна вэ? Зарим хүмүүс ингэж хэлнэ: "Бурхан хүмүүсийг айлгахаасаа эмээж байгаа." Бусад нь ингэж хэлнэ: "Хүн бол маш жижиг харин Бурхан бол маш том учраас Бурхан Өөрийн жинхэнэ биеийг нуудаг, хүмүүс Бурханыг харж болохгүй бөгөөд эс бөгөөс тэд үхэх болно." Бас ингэж хэлэх хүмүүс ч байна: "Бурхан Өөрийн ажлыг өдөр бүр удирдан завгүй байдаг, Түүнд хүмүүст Өөрийгөө харуулахаар гарч ирэх цаг байдаггүй." Та нар алинд нь ч итгэдэг байсан энд Надад одоо дүгнэлт байна. Энэ ямар дүгнэлт вэ? Энэ бол Бурхан бүр хүмүүст Өөрийн жинхэнэ биеийг харуулахыг хүсдэггүй гэсэн үг юм. Хүмүүсээс нуугдмал байх нь Бурханы албаар хийдэг зүйл. Өөрөөр хэлбэл, Бурхан хүмүүст Өөрийн жинхэнэ биеийг харуулахгүй байна гэдэг нь Түүний санаа юм. Энэ нь одоо бүгдэд тодорхой болно. Хэрэв Бурхан Өөрийн биеийг хэнд ч үзүүлээгүй юм бол та нар Бурханы үнэн бие оршин байдаг гэж бодож байна уу? (Тэр оршин байдаг.) Мэдээж Тэр байдаг. Бурхан биетээр оршин байдаг нь маргашгүй юм. Бурханы үнэн бие хэр том болон Тэр ямар байдалтай харагддаг гэх мэтийн хувьд бол эдгээр асуултуудыг хүн төрөлхтөн судлах ёстой юу? Үгүй. Хариулт нь сөрөг байна. Хэрэв Бурханы бие нь бидний судлах хэрэгтэй сэдэв биш бол бид ямар асуудлыг авч үзэх вэ? (Бурханы зан чанар.) (Бурханы ажил.) Жинхэнэ сэдэв рүүгээ орохын өмнө саяхан бид хэлэлцэж байсан руугаа буцацгаая: Бурхан яагаад Өөрийн биеэ хэзээ ч хүн төрөлхтөнд харуулаагүй вэ? Яагаад Бурхан Өөрийн биеийг хүн төрөлтнөөс албаар нуудаг вэ? Үүнд зөвхөн ганц л шалтгаан байгаа ба тэр нь: Хэдийгээр бүтээгдсэн хүн нь Бурханы мянга мянган жилийн ажлын турш байсан боловч Бурханы ажлыг, Бурханы зан чанарыг, Бурханы мөн чанарыг мэддэг ганц ч хүн байхгүй юм. Ийм хүмүүс Бурханы нүдэнд Түүний эсрэг байдаг ба Бурхан Өөрийгөө Түүнтэй дайсагнаж байгаа хүмүүст харуулдаггүй юм. Энэ бол Бурхан хүн төрөлхтөнд Өөрийн биеэ хэзээ ч харуулаагүй болон яагаад Өөрийн биеэ тэднээс халхалдгийн цорын ганц шалтгаан нь юм. Та нар одоо Бурханы зан чанарыг мэдэж авахын ач холбогдлын талаар ойлгож байна уу?

     Бурханы удирдлага байсан цагаас эхлэн Тэрээр Өөрийн ажлыг гүйцэтгэхэд бүх анхаарлаа хандуулсан. Тэднээс Өөрийн биеийг халхалсан байгаа хэдий ч Тэр үргэлж хүний дэргэд байж, тэдэн дээр ажиллаж, Өөрийн зан чанарыг илэрхийлэн, Өөрийн мөн чанараар бүх хүн төрөлхтнийг чиглүүлэн, Өөрийн хүч чадал, Өөрийн мэргэн ухаан, Өөрийн эрх мэдлээ ашиглан хүн бүр дээр ажилласнаар Хуулийн эрин үе, Нигүүлслийн эрин үе болон одоо Хаанчлалын эрин үеийг авчирсан юм. Бурхан хүнээс Өөрийн биеийг нуудаг боловч Түүний зан чанар, Түүний оршихуй болон эзэмшил, хүн төрөлхтөнд хандах Түүний хүсэл нь хүмүүсийн хуьд харж, мэдрэхэд нь үргэлж нээлттэй юм. Өөрөөр хэлбэл, гэвч хүн төрөлхтөн Бурханыг харж, Түүнд хүрч чадахгүй боловч хүмүүсийн хүртэж байгаа Бурханы зан чанар болон мөн чанар нь Бурханы Өөрийнх нь илэрхийлэл мөн юм. Энэ үнэн биш гэж үү? Бурхан Өөрийн ажлыг ямар аргаар эсвэл аль өнцгөөс нь хийж байгаагаас үл хамааран Тэр үргэлж хүмүүст Өөрийн жинхэнэ ялгамж чанараараа хандаж, Өөрийн хийх ёстой зүйлээ хийж, Өөрийн хэлэх ёстой зүйлээ хэлж байдаг. Бурхан ямар ч байр сууринаас ярьж байсан, Тэрээр гурав дахь тэнгэрт зогсож байсан ч эсвэл мах цусанд оршиж, бүр энгийн хүн байдлаар байсан ч Тэр хүмүүст үргэлж Өөрийн бүх зүрхнээсээ, Өөрийн бүх оюун ухаанаараа ямар нэг хууран мэхлэлт, нуун далдлалтгүйгээр ярьдаг. Өөрийн ажлаа явуулж байхдаа Бурхан Өөрийн үг болон Өөрийн зан чанараа илэрхийлж, Түүнд юу байгаа болон Тэр юу болох талаар ямар нэг тайлбаргүйгээр илэрхийлдэг. Тэр хүн төрөлхтнийг Өөрийн амь, Өөрийн оршихуй болон эзэмшлээр чиглүүлдэг. Ийм байдлаар харагдахгүй, баригдахгүй Бурханы удирдлага дор хүн төрөлхтний өлгий эрин болох Хуулийн эрин үеийг хүн туулсан юм.

      Хуулийн эрин үеийн дараа Бурхан эхний удаа мах цустай болсон ба бие махбод бололт нь гучин гурван жил хагас үргэлжилсэн юм. Хүмүүсийн хувьд гучин гурван жил хагас нь урт хугацаа мөн үү? (Урт биш.) Хүний ​​амьдралын хугацаа нь гучин хэдэн жилээс хамаагүй урт байдаг тул энэ нь хүний хувьд нэг их урт цаг хугацаа биш юм. Харин бие махбодтой болсон Бурханы хувьд эдгээр гучин гурван жил хагас нь маш урт юм. Тэр Бурханы ажил, даалгаврыг үүрсэн хүн, энгийн хүн болсон. Энэ нь Тэр жирийн хүн хийж чадахгүй ажлыг хүлээн авч, энгийн хүн тэсвэрлэж чадахгүй зовлонг тэвчих болсон гэсэн үг юм. Тэр ажлаа эхэлснээс эхлээд Түүнийг загалмайд хадах хүртэлх Нигүүлслийн эрин үед байхдаа Эзэн Есүсийн тэсвэрлэсэн зовлонгийн хэмжээг өнөөдрийн хүмүүс биеэр гэрчилж чадахгүй байж болох ч та нар наад зах нь Библийн түүхээр дамжуулан энэ тухай жаахан биечлэн ойлгож чадах уу? Эдгээр бичигдсэн баримтуудад хэчнээн нарийн учир байгаагаас үл хамааран энэ хугацаанд Бурханы ажил бэрхшээл, зовлонгоор дүүрэн байсан юм. Ялзарсан хүний хувьд, гучин гурван жил хагас нь урт хугацаа биш ба бага зэрэг зовлон шаналал нь том асуудал биш юм. Гэвч ариун, өө сэвгүй, хүн төрөлхтний бүх нүглийг тэвчих ёстой Бурханы хувьд нүгэлтнүүдтэй хамт идэж, унтаж, амьдрах нь хэт их зовлон юм. Тэр Бүтээгч, бүх зүйлийн Эзэн, бүх юмны Захирагч атал Тэрээр энэ ертөнцөд ирж, ялзарсан хүмүүсийн дарлал, харгис байдлыг тэвчих хэрэгтэй болсон. Хүмүүсийг зовлонгоос аврах Өөрийн ажлаа дуусгахын тулд Тэрээр хүмүүст буруутгагдаж, бүх хүн төрөлхтний нүглийг үүрэх ёстой байлаа. Түүний туулсан зовлонгийн хэмжээг жирийн хүн ойлгох болон үнэлэх боломжгүй юм. Энэ зовлон юуг төлөөлдөг бэ? Энэ нь Бурханы хүн төрөлхтөнд зориулсан зориулалтыг төлөөлдөг. Энэ нь хүмүүсийг нүглээс золин аврахын тулд, Өөрийн ажлын энэ шатыг дуусгахын тулд Түүний тэвчсэн доромжлол, хүнийг аврахын тулд Түүний төлсөн төлөөс юм. Энэ нь хүнийг Бурхан загалмайнаас золин аварна гэсэн үг юм. Энэ нь цусаар, амиар төлсөн төлөөс ба үүнийг бүтээгдсэн зүйлс төлөх боломжгүй юм. Учир нь Тэр Бурханы мөн чанарыг агуулж байсан ба Бурханд юу байгаа болон Бурхан юу болохоор зэвсэглэсэн байсан тул Тэр ийм төрлийн зовлонг, ийм төрлийн ажлыг тэвчиж чадах юм. Энэ нь ямар ч бүтээгдсэн зүйл Түүний оронд хийж чадахгүй зүйл юм. Энэ бол Бурханы Нигүүлслийн эрин үед хийсэн ажил ба Түүний зан чанарын илчлэл юм. Энэ нь Бурханд юу байгаа болон Тэр юу болох талаар ямар нэг зүйл илчилж байна уу? Энэ нь хүн төрөлхтний мэдэх хэрэгтэй зүйл мөн үү?

   Тэрхүү эрин үед хүмүүс Бурханы үнэн биеийг хараагүй боловч тэд Бурханы нүглийн төлөөх тахилыг хүлээн авч, загалмайгаас Бурханаар золин аврагдсан. Хүн төрөлхтөн Бурханы Нигүүлслийн эрин үед хийсэн ажлын талаар мэдэхгүй байж боломгүй боловч энэ үед Бурханы илэрхийлсэн зан чанар болон хүслийн талаар мэддэг хүн бий юу? Хүмүүс ердөө л Бурханы төрөл бүрийн эринд хийсэн ажлын агуулгыг янз бүрийн сувгаар дамжуулан мэддэг эсвэл Бурханыг Өөрийн ажлаа хийж байх үеийн Бурхантай холбоотой түүхүүдийг л мэддэг. Эдгээр мэдээлэл болон түүхүүд нь ихэнхдээ зүгээр л Бурханы тухай мэдээлэл эсвэл домог байдаг ба Бурханы зан чанар болон мөн чанартай ямар ч холбоогүй байдаг. Иймд хүмүүс Бурханы тухай хэдэн ч түүх мэддэг байсан тэр нь тэд Бурханы зан чанар болон Түүний мөн чанарын тухай гүнзгий ойлголт болон мэдлэгтэй гэсэн үг биш юм. Нигүүлслийн эрин үед хүмүүс Бурханы махан биетэй ойрхон, нягт холбоотой байсан боловч Бурханы зан чанар болон Бурханы мөн чанарын тухай тэдний мэдлэг нь Хуулийн эрин үеийнхтэй адилаар бараг байхгүй байсан юм.

   Хаанчлалын эрин үед Бурхан эхний удаагийнхтайгаа адилаар дахин махан биетэй болсон юм. Ажлынхаа энэ үед Бурхан мөн л Өөрийн үгээ нээлттэйгээр илэрхийлж, Өөрийн хийх ёстой ажлаа хийж, Өөртөө юу байгааг болон Өөрийгөө юу болохыг илэрхийлж байсан. Үүний зэрэгцээ Тэр хүний дуулгаваргүй, мунхаг байдлыг үргэлжлүүлэн тэсвэрлэн тэвчиж байсан. Бурхан ажлын энэ үед ч гэсэн Өөрийн зан чанарыг илчилж, Өөрийн хүслийг илэрхийлж байгаагүй гэж үү? Иймд хүнийг бүтээснээс эхлээд одоог хүртэл Бурханы зан чанар, Түүний оршихуй болон эзэмшил, Түүний хүсэл нь хүн бүрд үргэлж нээлттэй байсаар ирсэн юм. Бурхан Өөрийн мөн чанар, Өөрийн зан чанар эсвэл Өөрийн хүслийг хэзээ ч албаар нууж байгаагүй. Энэ бол зүгээр л хүн төрөлхтөн Бурханы юу хийж байгааг болон Түүний хүсэл юу болохыг тоохгүй байгаа хэрэг бөгөөд, ийм учраас л Бурханы тухай хүний ойлголт ийм өрөвдөлтэй байгаа юм. Өөрөөр хэлбэл, Бурхан Өөрийн үнэн биеийг нуун далдлах зуураа Тэр хүн төрөлхтний дэргэд мөч бүрд байж, Өөрийн хүсэл, хандлага болон мөн чанарыг үргэлж ил үзүүлж байдаг. Энэ утгаараа Бурханы үнэн бие нь хүмүүст нээлттэй байдаг боловч хүний сохор, дуулгаваргүй байдлаас болж, тэд үргэлж Бурханы илрэлтийг харж чадахгүй байдаг. Хэрэв тийм юм бол Бурханы зан чанарыг болон Бурханы Өөрийг нь ойлгох нь хүн бүрийн хувьд хялбар байх биш үү? Энэ нь хариулахад маш хэцүү асуулт байна, тийм үү? Та нар үүнийг хялбар гэж хэлж болно, гэхдээ зарим хүмүүс Бурханыг мэдэхийг эрэлхийлэх боловч тэд Түүнийг үнэхээр мэдэж чаддаггүй эсвэл Түүний талаар тодорхой ойлголттой болж чаддаггүй - энэ нь үргэлж бүдэг бадаг, тодорхой бус байдаг. Харин та нар энэ нь тийм ч амар биш юм гэж хэлж байвал энэ нь ч бас зөв биш юм. Маш удаан хугацаанд Бурханы ажлыг туулсан учир хүн бүр, өөрсдийн туршлагаар дамжуулан, Бурхантай жинхэнээр харьцаж байсан байх ёстой. Тэд наад зах нь Бурханыг өөрсдийн зүрх сэтгэлд тодорхой хэмжээгээр мэдэрч эсвэл сүнслэг түвшинд Бурхантай өмнө нь тааралдаж, мөн тэд наад зах нь Бурханы зан чанарын талаар зарим нэг сэтгэл санааны мэдлэгийг олж авсан байх буюу Түүний тухай зарим ойлголтыг олж авсан байна. Хүн Бурханыг дагаж эхэлснээс одоог хүртэл хүн төрөлхтөн хэтэрхий их зүйл хүлээн авсан боловч хүний муу хэв чанар, мунхаглал, тэрслүү байдал болон төрөл бүрийн цаад санаа гэх мэт олон шалтгааны улмаас хүн төрөлхтөн мөн үүний хэтэрхий ихийг нь алдсан. Бурхан хүн төрөлхтөнд хангалттай их зүйлийг өгчхөөгүй гэж үү? Бурхан хүнээс Өөрийн үнэн биеийг нуудаг ч, Тэр Түүнд юу байгаа болон Тэр юу болохоороо, тэр ч байтугай Өөрийн амиараа тэднийг хангадаг; хүмүүсийн Бурханы тухай мэдлэг нь зөвхөн одоо байгаа шиг байх ёсгүй юм. Ийм учраас Би Бурханы ажил, Бурханы зан чанар болон Бурханы Өөрийнх тухай сэдвээр та бүхэнтэй цаашид нөхөрлөх хэрэгтэй гэж бодож байгаа юм. Бурханы мянга мянган жилийн турш хүнд өгсөн халамж, бодол нь хоосон өнгөрөхгүй байснаар, хүн төрөлхтөн үнэхээр Бурханы тэдэнд хандсан хүслийг ойлгож, талархуулах зорилготой юм. Ингэснээр Бурханы тухай хүмүүсийн мэдлэг нь шинэ алхам руу урагшилж чадах юм. Энэ нь мөн Бурханыг хүмүүсийн зүрх сэтгэл дэх зөв байранд нь буцааж, өөрөөр хэлбэл Түүнд шударга ёсыг эргүүлэн өгөх болно.

    Бурханы зан чанарыг болон Бурханы Өөрийг нь ойлгохын тулд та нар маш бага зүйлээс эхлэх ёстой. Харин маш бага ямар зүйлээс та нар эхлэх ёстой вэ? Юуны өмнө, Би Библийн зарим нэг бүлгүүдийг ухаж үзсэн. Доорх мэдээллүүд нь Библийн ишлэлүүдийг агуулна. Эдгээр нь бүгд Бурханы ажил, Бурханы зан чанар болон Бурхан Өөрөө гэсэн сэдэвтэй холбоотой юм. Би эдгээр ишлэлийг та бүхэнд Бурханы ажил, Бурханы зан чанар болон Бурханыг Өөрийг нь мэдэхэд лавлах материал болгон тусгайлан олсон юм. Энд Би Бурхан Өөрийн өнгөрсөн үеийн ажлаар дамжуулан ямар зан чанар болон мөн чанараа илчилсэн хэдий ч хүмүүс мэдээгүйг харуулахын тулд тэдгээрийг та нартай хуваалцах болно. Эдгээр бүлгүүд нь хуучин байж болно, гэхдээ бидний хэлэлцэж байгаа сэдэв хүмүүст байхгүй ба хүмүүсийн хэзээ ч сонсож байгаагүй шинэ зүйл юм. Та нарын зарим нь үүнийг ойлгохын аргагүй гэж үзэж магадгүй – Адам, Ева руу болон Ноа дээр эргэн очих нь буцаад ижил замаараа явж байгаа хэрэг биш үү? Та нар юу ч гэж бодсон хамаагүй, эдгээр бүлгүүд нь энэ сэдвээр хэлэлцэхэд маш хэрэгтэй бөгөөд өнөөдрийн нөхөрлөлийн сургалтын эх бичвэр буюу эх сурвалж материалын үүрэг гүйцэтгэж чадна. Миний эдгээр хэсгүүдийг сонгосны далд учрыг та нар, Намайг энэ нөхөрлөлөө өндөрлөх үед ойлгох болно. Өмнө нь Библи уншсан хүмүүс эдгээр хэдэн ишлэлийг харсан байж болох юм, гэхдээ тэднийг жинхэнээсээ ойлгоогүй байж магадгүй. Тэдгээрийг нэг нэгээр нь дэлгэрэнгүй авч үзэхээсээ өмнө эхлээд гүйлгэн харцгаая.

      Адам, Ева хоёр хүн төрөлхтний өвөг дээдэс юм. Бид Библийн дүрүүдийг дурдах юм бол, бид тэр хоёроос эхлэх ёстой. Дараа нь Ноа, хүн төрөлхтний хоёр дахь өвөг юм. Та нар харж байна уу? Гурав дахь дүр нь хэн бэ? (Абрахам). Та нар бүгдээрээ Абрахамын түүхийг мэдэх үү? Та нарын зарим нь үүнийг мэдэж болно, гэхдээ бусдад нь маш тодорхой биш байж болох юм. Дөрөв дэх дүр нь хэн бэ? Содомын сүйрлийн түүхэнд хэн дурдагдсан бэ? (Лот.) Харин Лотыг энд иш татаагүй. Хэнээс иш татаж байна вэ? (Абрахамаас). Абрахамын түүхэнд дурдагдсан гол зүйл нь Ехова Бурханы хэлсэн зүйл юм. Та үүнийг харж байна уу? Тав дахь дүр нь хэн бэ? (Иов). Бурхан Өөрийн ажлын энэ үе шатанд Иовын түүхийн талаар маш их дурддаггүй гэж үү? Тэгвэл та нар энэ түүхийн талаар ихэд анхаарч байна уу? Хэрэв та нар маш ихээр анхаарч байгаа юм бол, та нар Библи дэх Иовын түүхийг анхааралтай уншсан уу? Иов юуг хэлж, ямар зүйл хийснийг та нар мэдэх үү? Түүнийг хамгийн их уншсан хүмүүс та нар үүнийг хэдэн удаа уншсан бэ? Та нар үүнийг үргэлж уншдаг уу? Хонконгийн эгч нар аа, бидэнд ярьж өгөөч. (Өмнө нь Нигүүлслийн эрин үед байхдаа би түүнийг ганц хоёр удаа уншсан.) Та нар үүнээс хойш түүнийг дахин уншаагүй юу? Хэрэв тийм бол энэ чинь тун ичгүүртэй юм байна. Би та нарт хэлье: Бурханы ажлын энэ үе шатанд Тэр Иовыг олон удаа дурдсан нь Түүний санааны тусгал байсан юм. Тэрээр Иовыг олон удаа дурдсан боловч та нарын анхаарлыг татаагүй нь дараах баримтын шалгуур юм: Та нар Бурханаас эмээж, муугаас зайлдаг сайн хүмүүс байх сонирхолгүй байна. Учир нь та нар Бурханы иш татсан Иовын тухай түүхийн талаар ерөнхийд нь ойлгосондоо сэтгэл хангалуун байдаг. Та нар уг түүхийг дөнгөж ойлгосондоо л сэтгэл хангалуун байгаа ба Иов гэж ямар хүн болох талаарх дэлгэрэнгүй мэдээллийг болон Бурхан яагаад Иовын талаар олон удаа дурдсаныг тоохгүй, ойлгохыг оролдохгүй байгаа юм. Хэрэв та нар Бурханы магтан дуулсан хүний талаар сонирхохгүй байгаа юм бол та нар яг юунд анхаарлаа хандуулж байна вэ? Та нар Бурханы дурдсан ийм чухал хүнийг тоохгүй, түүнийг ойлгохоор оролдохгүй байгаа юм бол энэ нь та нарын Бурханы үгэнд хандах хандлагын талаар юуг өгүүлж байна вэ? Энэ эмгэнэлтэй хэрэг биш гэж үү? Энэ нь та нарын ихэнх нь практик зүйлд оролцохгүй байж, хэн ч үнэнийг хайхгүй байгааг батлахгүй байна гэж үү? Хэрэв чи үнэнийг хайж байгаа бол Бурханы сайшаасан хүмүүс болон Бурханы ярьсан хүмүүсийн түүхэнд шаардлагатай анхаарлыг хандуулах болно. Чи түүнд талархаж байгаа эсвэл ойлгогдохоор гэж үзэж байгаагаас үл хамааран чи явж даруй түүнийг уншаад, ойлгохыг хичээж, түүний жишээг дагах замуудыг олж, өөрийн чадахаараа хичээ. Энэ бол үнэнийг хүсэн тэмүүлж байгаа хүний шинж чанар юм. Яг үнэндээ бол одоо энд сууж багаа та бүхнээс ихэнх нь Иовын түүхийг хэзээ ч уншаагүй л байгаа. Энэ нь ямар нэг зүйлийг хэлээд байна.

    Миний саяхан ярьж байсан сэдэв рүү буцаж очицгооё. Хуучин Гэрээний Хуулийн эрин үетэй харьцдаг бичээсүүдийн энэ хэсэг нь үндсэндээ Миний иш татсан дүрүүдийн түүх юм. Эдгээр түүхүүд нь Библийг уншсан хүмүүсийн дийлэнх олонход танил байдаг. Эдгээр дүрүүд нь маш дүрслэл сайтай. Эдгээр түүхийг уншсан хүмүүс Бурханы өөрсөд дээр нь хийсэн ажил болон Бурханы тэдэнд хэлсэн үгийг бодитой, одоогийн хүмүүст ойлгомжтой гэдгийг мэдэрч чадах болно. Чи Библиэс авсан эдгээр түүх, бичлэгүүдийг унших үедээ Бурхан тэр үед Өөрийн ажлаа хэрхэн хийж, хүмүүстэй яаж харьцаж байсан талаар илүү сайн ойлгох боломжтой болно. Харин өнөөдөр эдгээр бүлгүүдийг олсон Миний зорилго нь чамд эдгээр түүхийг болон доторх дүрүүдийг нь ойлгуулах гэсэн хэрэг биш юм. Харин ч чи эдгээр баатруудын түүхээр дамжуулан Бурханы үйлсийг болон Түүний зан чанар, улмаар Бурханыг мэдэх болон ойлгоход хялбар болгох, Түүний бодит талыг харж, өөрийн төсөөллөө зогсоох, Түүний тухай өөрийн үзлээ зогсоох болон тодорхойгүй байдал дундах өөрсдийн итгэлийг төгсгөл болгоход зориулагдсан юм. Суурьгүйгээр Бурханы зан чанарын тухай ойлголттой болж, Бурханыг Өөрийг нь ойлгох болон мэдэхийг оролдох нь чамд ихэвчлэн дорой, хүчин мөхөс мэт санагдуулж, хаанаас эхлэхээ сайн мэдэхгүй байдалд оруулж болно. Ийм учраас Би чамд Бурханыг илүү сайн ойлгох, Бурханы хүслийг илүү бодитойгоор ойлгох, Бурханы зан чанарыг болон Бурханыг Өөрийг нь мэдэх, танд Бурханы оршихуйг жинхэнээс мэдэрч, Түүний хүн төрөлхтөнд зориулсан хүслийг биечлэн ойлгох боломж олгохын тулд ийм арга, хандлагыг ашиглах санааг бодож олсон юм. Энэ нь та нарт ашигтай биш гэж үү? Та бүхэн одоо энэ түүх, бичлэгүүдийг хараад зүрх сэтгэл дотроо юу мэдэрч байна вэ? Миний сонгож авсан бичлэгүүдийг та нар илүүц гэж бодож байна уу? Би сая та нарт хэлсэн зүйлээ дахин онцлох хэрэгтэй юм: Та бүхнээр эдгээр дүрүүдийг уншуулахын зорилго нь Бурхан Өөрийн ажлаа хүмүүс дээр яаж хийдгийг болон хүн төрөлхтөнд хандах Түүний хандлагыг ойлгоход та нарт туслах зорилготой юм. Та нар юугаар дамжуулан үүнийг ойлгож чадах вэ? Бурханы өнгөрсөнд хийсэн ажлаар болон Түүний талаар янз бүрийн зүйлсийг ойлгоход та нарт туслахын тулд Бурханы яг одоо хийж буй ажлаар дамжуулна. Эдгээр янз бүрийн зүйлс нь бодитой бөгөөд Бурханыг таньж мэдэх хүсэлтэй хүмүүс тэднийг мэдэж, ойлгож байх ёстой.

Бид одоо Адам болон Евагийн тухай түүхээс эхэлнэ. Эхлээд бичээсийг уншицгаая.

А. Адам ба Ева

1. Бурханы Адамд өгсөн тушаал

   (Эхлэл 2: 15-17) Ехова Бурхан хүнийг авч, Еден цэцэрлэгийг арчлуулан мануулахын тулд тэнд суулгажээ. Ехова Бурхан хүнд тушааж, “Цэцэрлэгийн бүх модноос чөлөөтэй идэж болно: Харин сайн мууг мэдүүлэгч модны жимснээс л идэж болохгүй: учир нь идсэн тэр өдөртөө л чи гарцаагүй үхнэ” хэмээв.

      Та нар эдгээр ишлэлээс ямар нэг зүйл ойлгов уу? Бичээсийн энэ хэсэг та нарт ямар сэтгэгдэл төрүүлж байна вэ? Яагаад "Бурханы Адамд өгсөн тушаал"-ыг бичээснээс гарган авсан бэ? Та нар бүгдээрээ тус бүрдээ Бурхан болон Адамыг санаандаа төсөөлж байна уу? Та нар ингэж төсөөлөөд үз: Хэрэв та нар энэ тохиолдолд байсан бол та нарын зүрх сэтгэл дэх Бурхан ямар байдалтай байх байсан бэ? Энэ төсөөлөл та нарт ямар сэтгэл хөдлөлийг авчирч байна вэ? Энэ бол сэтгэл хөдөлгөм, халуун дулаан зураглал юм. Энд зөвхөн Бурхан болон хүн байгаа боловч тэдгээрийн ойр дотно байдал нь атаархмаар байна: Бурханы өгөөмөр хайр хүнд нөхцөлгүйгээр өгөгдөж, хүнийг хүрээлж байгаа ба хүн гэмгүй, цайлган байж, санаа зовох зүйлгүй амар тайван, цэнгэлээр дүүрэн Бурханы хараан дор амьдарч, Бурхан хүнд санаа тавьж байгаагаа харуулж, хүн Бурханы хамгаалалт, ивээл дор амьдран, хүний хийж байгаа болон хэлж буй зүйл бүхэн Бурхантай нягт холбоотой, салшгүй байна.

     Та нар үүнийг хүнийг бүтээснээсээ хойш түүнд өгсөн Бурханы эхний тушаал гэж хэлж болно. Энэ нь ямар утгатай тушаал байсан бэ? Энэ бол Бурханы хүсэл болон Түүний хүн төрөлхтний талаар санаа тавьж байгаа тухай байсан. Энэ бол Бурханы эхний тушаал байсан ба Бурхан анх удаагаа хүний талаар санаа зовсон юм. Энэ нь Бурхан хүнийг бүтээснээсээ хойш хүний төлөө хариуцлага хүлээх болсон гэсэн үг юм. Түүний хариуцлага нь юу вэ? Тэр хүнийг хамгаалж, хүнд санаа тавих ёстой байсан. Тэрээр хүн Түүнд итгэж, дуулгавартай байна гэж найдаж байгаа. Энэ нь мөн л Бурханы хүнээс хүлээж байгаа эхний зүйл юм. Хүлээж байгаа учраас Бурхан дараах зүйлийг хэлж байгаа: "Цэцэрлэгийн бүх модноос чөлөөтэй идэж болно: Харин сайн мууг мэдүүлэгч модны жимснээс л идэж болохгүй: учир нь идсэн тэр өдөртөө чи гарцаагүй үхнэ!" Эдгээр энгийн үгс нь Бурханы хүслийг төлөөлдөг. Эдгээр нь мөн Бурханы зүрх сэтгэл аль хэдийн хүний төлөө анхаарал хандуулж эхэлснийг илчилж байна. Бүх зүйлийн дотроос зөвхөн Адам л Бурханы дүрээр бүтээгдсэн; Адам бол Бурханы амийн амьсгаатай цорын ганц амьд зүйл байсан; тэр Бурхантай хамт алхаж, Бурхантай ярилцаж байсан. Тийм учраас Бурхан түүнд ийм тушаал өгсөн. Бурхан энэ тушаалаараа хүний юу хийж болох болон юу хийж болохгүйг маш тодорхой зааж өгсөн.

    Эдгээр энгийн хэдэн үгнээс бид Бурханы зүрх сэтгэлийг хардаг. Гэхдээ ямар төрлийн зүрх сэтгэлийг бид хардаг вэ? Бурханы зүрх сэтгэлд хайр байна уу? Тэнд ямар нэг санаа тавьсан зүйл байна уу? Эдгээр ишлэлд байгаа Бурханы хайр болон халамжийг хүмүүс зөвхөн ойлгоод зогсохгүй маш сайн, үнэнээсээ мэдрэх боломжтой юм. Тийм биш гэж үү? Би эдгээр зүйлсийг хэлсний дараа ч та нар эдгээрийг зүгээр л хэдэн энгийн үг гэж бодож байна уу? Тийм ч энгийн биш байгаа биз? Та нар үүнийг өмнө нь анзаарч байсан уу? Хэрэв Бурхан чамд энэ хэдэн үгийг биечлэн хэлсэн бол чамд ямар санагдах байсан бэ? Хэрэв чи хүн чанартай хүн биш бол, хэрвээ чиний зүрх сэтгэл мөс шиг хүйтэн бол чи юу ч мэдрэхгүй, Бурханы хайрыг ойлгохгүй бөгөөд чи Бурханы зүрх сэтгэлийг ойлгохоор оролдохгүй байх байсан. Гэвч мөс чанартай, хүн чанартай хүн бол чи өөрөөр мэдрэх болно. Чи дулаан байдлыг мэдэрч, халамжлуулж, хайрлуулж байгаагаа мэдрэх ба чи аз жаргалыг мэдрэх болно. Тийм биш гэж үү? Чи эдгээр зүйлсийг мэдрэхээрээ Бурханд яаж хандах вэ? Чамд Бурхантай холбоотой болсон мэт санагдах уу? Чи зүрх сэтгэлийнхээ угаас Бурханыг хайрлан хүндэтгэх үү? Чиний зүрх сэтгэл Бурханд улам ойртох уу? Чи үүнээс Бурханы хайр хүнд хэр чухал болохыг харж болно. Гэвч үүнээс ч илүү чухал зүйл бол хүний Бурханы хайрыг биечлэн мэдэрч байгаа болон ойлгож байгаа байдал юм. Яг үнэндээ Бурхан Өөрийн ажлын энэ үе шатанд иймэрхүү зүйл олныг хэлдэггүй гэж үү? Гэвч өнөөгийн хүмүүс Бурханы зүрх сэтгэлийг ойлгодог уу? Миний дөнгөж сая ярьсан Бурханы хүслийг та нар ухаарч чадав уу? Бурханы хүслийг ийм тодорхой, ойлгомжтой, бодитой байхад хүртэл та бүхэн ялгаж чаддаггүй. Ийм учраас л Би та бүхнийг Бурханы талаар бодитой мэдлэг, ойлголтгүй гэсэн юм. Энэ нь худлаа гэж үү? Энэ бол энэ хэсэг дээр бидний ярилцах бүх зүйл юм.

2. Бурхан Еваг Бүтээсэн нь

     (Эхлэл 2: 18-20) Ехова Бурхан, “Хүн ганцаараа байх нь сайн зүйл биш; Би түүнд тохирсон туслагчийг бүтээх болно” гэв. Тэгээд Ехова Бурхан хээрийн бүх араатан амьтан, мөн агаарын бүх жигүүртэн шувуудыг шороогоор бүтээн; тэднийг хэрхэн нэрлэхийг нь үзэхээр Адамд авчирч өгөв: Адамын амьтан бүрийг дуудсан нэр нь тэдний нэр болжээ. Тэгээд Адам бүх мал амьтад, агаарын жигүүртэн шувууд, мөн хээрийн бүх араатанд нэр өгөв; гэвч Адамын хувьд түүнд тохирох туслагч олдсонгүй.

      (Эхлэл 2: 22-23) Ехова Бурхан эрэгтэй хүнээс авсан хавиргаараа эмэгтэй хүнийг бүтээж, түүнийг эрэгтэй хүнд аваачиж өгөв. Ингээд Адам, “Энэ бол одоо миний яснаас авсан яс, махнаас авсан мах юм: түүнийг Эрэгтэй хүнээс гаргаж авсан учраас Эмэгтэй гэж нэрлэх болно” гэжээ.

      Бичээсийн энэ хэсэгт хэд хэдэн гол хэллэг байна. Тэдгээрийг онцлон тэмдэглэнэ үү: “Адамын амьтан бүрийг дуудсан нэр нь тэдний нэр болжээ.” Тэгэхээр бүх амьд амьтдад хэн нэр өгсөн бэ? Бурхан биш харин Адам өгсөн. Энэхүү хэллэг нь хүн төрөлхтөнд нэг баримтыг хэлж байна: Бурхан хүнийг бүтээх үедээ түүнд оюун ухаан өгсөн. Иймд хүний оюун ухаан Бурханаас ирсэн байна. Энэ нь тодорхой юм. Гэхдээ яагаад? Бурхан Адамыг бүтээсний дараа Адам сургуульд явсан уу? Тэр уншиж чаддаг байсан уу? Бурхан төрөл бүрийн амьд амьтдыг бүтээсний дараа Адам бүх амьтдыг таньж чадсан уу? Тэднийг юу гэж нэрлэдгийг Бурхан түүнд хэлж өгсөн үү? Мэдээж Бурхан түүнд эдгээр амьтдыг яаж нэрлэхийг зааж өгөөгүй. Энэ бол үнэн юм! Тэгвэл тэр эдгээр амьтдад яаж нэр өгөхийг болон ямар нэр өгөхийг яаж мэдсэн байх вэ? Энэ нь Бурхан Адамыг бүтээхдээ түүнд юу нэмсэнтэй холбоотой юм. Бурхан хүнийг бүтээхдээ Өөрийн оюун ухааныг түүнд нэмсэн гэдгийг баримтууд баталж байна. Энэ бол гол чухал зүйл юм. Та нар бүгдээрээ анхааралтай сонсов уу? Энд та бүхэнд ойлгомжтой байх ёстой бас нэг өөр чухал санаа байгаа: Адам эдгээр амьтдад нэр өгсний дараа тэр нэрс нь Бурханы үгсийн санд бичигдсэн. Би яагаад үүнийг хэлсэн бэ? Энэ нь мөн Бурханы зан чанарыг агуулдаг ба Би үүнийг тайлбарлах ёстой.

      Бурхан хүнийг бүтээгээд, түүнд амийн амьсгалыг оруулаад дээр нь мөн түүнд Өөрийнхөө оюун ухаан, Өөрийн чадвар, Түүнд юу байгаа болон Тэр юу болохоосоо өгсөн. Бурхан хүнд энэ бүх зүйлийг өгсний дараа хүн бие даан зарим нэг зүйлийг хийж, өөрөө бодох чадвартай болсон. Хэрэв хүний хийж байгаа зүйл Бурханы нүдэнд сайн харагдаж байвал Бурхан түүнийг зөвшөөрч, саад болдоггүй. Хэрэв хүний хийж байгаа зүйл зөв бол Бурхан түүнийг сайн хэвээр нь орхидог. Тэгвэл “Адамын амьтан бүрийг дуудсан нэр нь тэдний нэр болжээ.” гэсэн өгүүлбэр нь юуг илтгэдэг вэ? Энэ нь Бурхан төрөл бүрийн амьд амьтдын нэрэнд өөрчлөлт оруулаагүйг харуулж байна. Адам ямар ч нэрээр дуудсан бай Бурхан "За" гэж хэлээд нэрийг тэр хэвээр нь бүртгэж авсан. Бурхан ямар нэг санал илэрхийлсэн үү? Үгүй, огт үгүй. Тэгвэл та нар эндээс юу харж байна вэ? Бурхан хүнд оюун ухаан өгсөн ба хүн Бурханы-өгсөн оюун ухааныг юм хийхэд ашигласан. Хэрэв Бурханы нүдэнд хүний хийж байгаа зүйл эерэг байвал түүнийг Бурхан ямар нэг үнэлгээ, шүүмжлэлгүйгээр зөвшөөрч, баталгаажуулж, хүлээн авдаг. Үүнийг ямар ч хүн, муу ёрын сүнс эсвэл Сатан хийж чадахгүй юм. Та нар эндээс Бурханы зан чанарын илрэлийг харж байна уу? Хүн төрөлтөн, ялзарсан хүн төрөлтөн эсвэл Сатан өөрсдийгөө төлөөлүүлэхийн тулд өөрийнх нь хамар дор юм хийж байгаа бусдыг хүлээн авна гэж үү? Мэдээж үгүй! Тэд өөрсдөөс нь ялгаатай өөр бусад хүнтэй эсвэл бусад хүчтэй байр суурийн төлөө тэмцэх үү? Мэдээж тэд тэгнэ! Хэрэв тухайн мөчид Адамтай хамт ялзарсан хүн эсвэл Сатан байсан бол тэд Адамын хийж байсан зүйлийг гарцаагүй үл зөвшөөрөх байсан. Тэдэнд бие даан бодох чадвар болон өөрсдийн гэсэн онцгой мэдлэг ухаан байгаа гэдгээ батлахын тулд тэд Адамын хийсэн бүхнийг гарцаагүй үгүйсгэх байлаа: “Чи үүнийг ингэж нэрлэмээр байна уу? Гэхдээ би үүнийг ингэж нэрлэхгүй, би үүнийг тэгж нэрлэнэ; чи үүнийг Том гэж нэрлэлээ, харин би Гарри гэж нэрлэх болно. Би өөрийнхөө авьяас чадварыг харуулах хэрэгтэй.” Энэ нь ямархуу уг чанар вэ? Энэ зэрлэгээр биеэ тоож байгаа хэрэг биш үү? Гэвч Бурханд тийм зан чанар бий юу? Бурхан Адамын хийсэн зүйлийг сонин байдлаар эсэргүүцсэн үү? Хариулт нь эргэлзээгүй үгүй! Бурханы илчилдэг зан чанарын тухайд бол өчүүхэн төдий ч маргах дуртай зан, их зан эсвэл өөрийгөө зөвтгөдөг зан байдаггүй. Энд энэ нь маш тодорхой байна. Энэ нь маш жаахан зүйл боловч хэрвээ чи Бурханы мөн чанарыг ойлгохгүй бол, хэрвээ чиний зүрх сэтгэл Бурхан яаж ажилладгийг болон Бурханы хандлага юу болохыг ойлгохоор оролдохгүй бол чи Бурханы зан чанарыг мэдэхгүй эсвэл Бурханы зан чанарын илэрхийлэл болон илчлэлийг харж чадахгүй. Тийм биш гэж үү? Миний сая тайлбарласан зүйлтэй чи санал нийлж байна уу? Адамын хийсэн үйлдлийн хариуд Бурхан "Чи сайн байна. Чи зөв хийлээ. Би зөвшөөрч байна" гэж чангаар тунхаглаагүй. Гэвч Бурхан зүрх сэтгэл дотроо Адамын хийсэн зүйлийг баталгаажуулж, үнэлж, алгаа ташиж байсан. Энэ бол бүтээлийн цаг үеэс хойш Бурханы төлөө Түүний заавраар хүний хийсэн анхны зүйл байсан. Энэ бол хүний Бурханы оронд, Бурханы нэрээр хийсэн зүйл байсан юм. Бурханы нүдээр бол энэ нь Түүний хүнд бэлэглэсэн оюун ухаанаас урган гарсан зүйл байв. Бурхан үүнийг сайн зүйл, эерэг зүйл гэж харсан. Адамын тэр үед хийсэн зүйл нь хүнд байсан Бурханы оюун ухааны анхны илрэл байсан. Бурханы үзэл бодлын үүднээс энэ нь сайн илрэл байсан. Миний та нарт хэлэхийг хүссэн зүйл бол Бурхан Түүнд юу болох, Тэр юу болох болон Өөрийн оюун ухааныхаа нэг хэсгийг хүнд өгсний зорилго нь хүн төрөлхтнийг Түүний илрэлийг агуулсан амьд бүтээл байлгахын төлөө байсан юм. Ийм амьд бүтээл Түүний оронд юм хийх нь Бурханы удаан хугацаанд харахыг хүсэн хүлээсэн зүйл байлаа.

    3. (Эхлэл 3: 20-21) Адам өөрийн эхнэрийг Ева гэж нэрлэсэн; учир нь тэр амьд бүхний эх байсан юм. Адам болон түүний эхнэрт, Ехова Бурхан арьсан дээл хийж, тэднийг хувцаслав.

      Энэ гурав дахь ишлэлийг харцгаая, энэ нь Адамын Евад өгсөн нэрийн ард утга учир байгаа гэдгийг харуулдаг, тийм үү? Энэ нь Адам бүтээгдсэнийхээ дараа өөрийн бодолтой болж, олон зүйлийг ойлгосныг харуулж байна. Гэвч одоохондоо бид түүний юуг ойлгосон болон хэр их юм ойлгосныг судалж үзэхгүй, учир нь гурав дахь ишлэл дээр Миний хэлэлцэх гэж байгаа гол асуудал нь энэ биш юм. Тэгэхээр гурав дахь ишлэлийн гол утга нь юу вэ? "Адам болон түүний эхнэрт, Ехова Бурхан арьсан дээл хийж, тэднийг хувцаслав" гэсэн мөрийг авч үзье. Хэрэв бид өнөөдөр бичээсийн энэ мөрний талаар нөхөрлөхгүй бол та бүхэн эдгээр үгсийн ард байгаа утгыг хэзээ ч ойлгохгүй байж магадгүй. Эхлээд Би та нарт зарим нэг зүйлийг хэлж өгье. Өөрсдийн төсөөллөө өргөтгөн, Адам Ева хоёрын амьдарч байгаа Эден Цэцэрлэгийг дүрсэл. Бурхан тэдэн дээр зочилж ирэхэд тэд нүцгэн байсан тул нуугдсан. Бурхан тэд нарыг хараагүй бөгөөд Тэр тэднийг дуудахад "Бид нүцгэн байгаа учир Таныг харж зүрхэлсэнгүй" гэж тэд хэлсэн. Тэд нүцгэн байсан учир Бурханыг харж зүрхлээгүй. Тэгвэл Ехова Бурхан тэдэнд зориулж юу хийсэн бэ? Анхдагч эх бичвэрт ингэж байдаг: "Адам болон түүний эхнэрт, Ехова Бурхан арьсан дээл хийж, тэднийг хувцаслав." Одоо та нар Бурхан тэдний хувцсыг хийхдээ юу ашигласныг мэдэж авав уу? Бурхан тэдний хувцсыг хийхдээ амьтны арьс ашигласан. Өөрөөр хэлбэл, Бурханы хүнд зориулж хийсэн хувцас нь арьсан дээл байсан. Энэ нь Бурханы хүнд зориулж хийсэн анхны хувцас байв. Арьсан дээл гэдэг бол өнөөдрийн стандартаар ч гэсэн хүн болгон өмсөж чаддаггүй дээд зэрэглэлийн хувцас юм. Хэрэв хэн нэгэн чамаас: Хүн төрөлхтний өвөг дээдсийн өмссөн анхны хувцас нь юу байсан бэ? гэж асуувал чи: Арьсан дээл байсан гэж хариулна. Энэ арьсан дээлийг хэн хийсэн юм бэ? Чи цааш нь ингэж хариулна: Бурхан хийсэн! Энэ бол гол санаа юм: Энэ хувцсыг Бурхан хийсэн. Үүнийг тэмдэглэхгүй байж болно гэж үү? Намайг ингэж тайлбарласны дараа та нарын оюун санаанд дүр зураг нь бууж байна уу? Бүдүүвч зураг ч болтугай байх ёстой. Үүнийг өнөөдөр та нарт хэлсний учир нь та нарт хүний анхны хувцас юу байсныг мэдэгдэхийн төлөө биш. Тэгэхээр гол зүйл нь юу вэ? Гол зүйл бол арьсан дээл биш харин энэ зүйлийг хийж байхдаа Бурханы илчилсэн зан чанар, оршихуй болон эзэмшлийг хэрхэн мэдэх вэ гэдэг юм.

      “Адам болон түүний эхнэрт, Ехова Бурхан арьсан дээл хийж, тэднийг хувцасласан” тухай энэ дүр зурагт, Адам, Ева хоёртой хамт байх үедээ Бурхан ямар үүрэг гүйцэтгэсэн бэ? Зөвхөн хоёр хүн амьдардаг ертөнцөд Бурхан ямар үүрэгтэйгээр гарч ирсэн бэ? Бурханы үүрэгтэйгээр үү? Хонконгийн ах эгч нар аа, хариулагтун. (Эцэг эхийн үүрэгтэйгээр.) Өмнөд Солонгосын ах эгч нар аа, Бурхан ямар үүрэгтэйгээр гарч ирсэн гэж та нар бодож байна вэ? (Гэр бүлийн тэргүүний.) Тайваний ах эгч нар аа, та нар юу гэж бодож байна вэ? (Адам болон Евагийн гэр бүлийн хүний дүрээр, гэр бүлийн гишүүний дүрээр.) Та нарын зарим нь Бурхан, Адам болон Евагийн гэр бүлийн гишүүн байдлаар, зарим нь Бурхан гэр бүлийн тэргүүн байдлаар, бусад нь эцэг эх байдлаар гарч ирсэн гэж байна. Эдгээр нь бүгд тохиромжтой байна. Гэвч Би яг хааш нь аваачих гээд байна вэ? Бурхан эдгээр хоёр хүнийг бүтээгээд тэднийг Өөрийн нөхөд гэж үзсэн байна. Тэдний гэр бүлийн цорын ганц гишүүний хувьд Бурхан тэдний амьдралыг тордож, тэдний үндсэн хэрэгцээнд санаа тавьж байсан. Энд Бурхан Адам Ева хоёрын эцэг эх болж гарч ирсэн. Бурхан үүнийг хийж байхад хүн Бурханы хэр ихэмсэг болохыг хараагүй; Бурханы эрхэм дээдийг, Түүний нууцлаг байдлыг болон ялангуяа Түүний уур хилэн болон сүр жавхланг хараагүй. Түүний харсан бүхэн нь Бурханы даруу байдал, Түүний хайр, Түүний хүнд зориулсан анхаарал, Түүний тэдэнд хандсан хариуцлага болон халамж юм. Бурханы Адам, Ева хоёрт хандсан хандлага болон арга зам нь хүний эцэг эх хүүхдэдээ анхаарал тавьдагтай ижил байсан. Энэ нь мөн хүний эцэг эх өөрсдийн хүү, охиноо хэрхэн хайрлаж, харж, халамжилдагтай адилхан бодитой, харагдахуйц, мэдрэгдэхүйц байсан. Өөрийгөө өндөр, сүр хүчтэй байр сууринд тавихын оронд Бурхан Өөрийн биеэр арьс ашиглан хүнд хувцас хийж өгсөн. Энэ арьсан дээл нь тэдний бүрэг ичимхий занг далдлах эсвэл тэднийг хүйтнээс хамгаалахад хэрэглэгдсэн эсэх нь огт хамаагүй. Товчхондоо хүний биед нөмөргөсөн энэ хувцсыг Бурхан Өөрийн гараар хийсэн юм. Түүнийг зүгээр л бодлын хүчээр эсвэл хүмүүсийн төсөөлдгөөр тэмдэг болон гайхамшгийн хүчээр хийхийн оронд Бурхан хийж чадахгүй, хийх ёсгүй гэж хүмүүсийн боддог зүйлийг Бурхан жинхэнээсээ хийсэн байна. Зарим хүмүүс үүнийг дурдах шаардлагагүй энгийн зүйл гэж үзэж болох ч энэ нь, өмнө нь Бурханы тухай хоосон санаагаар дүүрэн байж байгаад Бурханыг дагадаг болсон бүх хүмүүст, Түүний жинхэнэ агаад хайр татам байдлын талаар мэдлэг ухаан олж авч, мөн Түүний үнэнч, даруу уг чанарыг харах боломжийг олгодог юм. Энэ нь, өөрсдийгөө өндөр бөгөөд агуу гэж боддог тэвчихийн аргагүй биеэ тоосон хүмүүсийг Бурханы жинхэнэ агаад даруу байдлын өмнө өөрсдийн бардам толгойг ичгүүртэйгээр бөхийхөд хүргэдэг. Энд Бурханы жинхэнэ агаад даруу байдал нь цаашлаад хүмүүст Түүний хайр татам байдлыг харуулна. Эсрэгээрээ хүмүүсийн зүрх сэтгэлд байгаа агуу Бурхан, хайр татам Бурхан, бүхнийг чадагч Бурхан нь маш өчүүхэн, сонирхол татахааргүй, ганц ч цохилт даахааргүй юм. Чи энэ ишлэлийг харж, энэ түүхийг сонссоныхоо дараа ийм юм хийснийх нь төлөө Бурханыг дорд үзэх үү? Зарим хүмүүс тэгж магадгүй, гэхдээ бусдынх нь хувьд шал эсрэгээрээ байх болно. Тэд Бурханыг жинхэнэ, хайр татам гэж бодох ба Бурханы энэ жинхэнэ байдал болон хайр татам байдал нь л тэднийг хөдөлгөдөг юм. Тэд Бурханы бодит талыг хэдийчинээ их харна, тэд Бурханы хайрын үнэхээр оршин байгааг, тэдний зүрх сэтгэл дэх Бурханы ач холбогдлыг, Тэр тэдний хажууд мөч бүрд хэрхэн зогсож байдгийг төдийчинээ их ойлгож чадна.

    Яг одоо бид өөрсдийн хэлэлцүүлгээ одоо үетэй холбох хэрэгтэй. Хэрэв Бурхан хамгийн анх Өөрийн бүтээсэн хүмүүст зориулан бүр зарим хүмүүсийн санаанд ч орохооргүй төрөл бүрийн жижиг зүйлсийг хийж байсан юм бол Бурхан өнөөдрийн хүмүүст зориулан тийм зүйлсийг хийж чадах болов уу? Зарим хүмүүс "Тийм!" гэж хэлнэ. Яагаад тийм гэж? Яагаад гэвэл Бурханы мөн чанар хуурамч биш, Түүний хайр татам байдал нь хуурамч биш юм. Учир нь Бурханы мөн чанар нь үнэхээр оршин байдаг бөгөөд бусдын нэмсэн зүйл биш, мэдээж цаг хугацаа, орон зай болон эрин үе өөрчлөгдөхөд дагаж өөрчлөгддөг зүйл биш юм. Бурханы жинхэнэ агаад хайр татам байдал нь үнэндээ хүмүүсийн жижиг, сажиг гэж үздэг, маш жижиг учраас хүмүүс Түүнийг хийнэ гэж боддоггүй зүйлсийг хийснээр гарч ирж болно. Бурхан дүр үзүүлдэггүй. Түүний зан чанарт болон мөн чанарт ямар ч хэтрүүлэг, хууралт, бардамнал болон ихэмсэг байдал байхгүй юм. Тэр хэзээ ч сайрхдаггүй ба оронд нь Өөрийн үнэнч байдал болон чин сэтгэлээрээ бүтээсэн хүмүүсээ хайрлаж, анхаарал тавьж, халамжилж, залж чиглүүлж байдаг. Хүмүүс үүний хэр ихийг ойлгож, мэдэрч, харж байх нь хамаагүй Бурхан үнэнээсээ эдгээр зүйлсийг хийж байдаг. Бурхан ийм мөн чанартай гэдгийг мэдэх нь хүмүүсийн Түүнийг хайрлах хайранд нөлөөлөх үү? Энэ нь тэдний Бурханаас айх айдаст нөлөөлөх үү? Чи Бурханы бодит талыг ойлгосноор Түүнд улам ойртон, Түүний хайр болон хүн төрөлхтөнд өгсөн халамжийг илүү үнэнээсээ ойлгох чадвартай болж, мөн үүний зэрэгцээ өөрийн зүрх сэтгэлээ Бурханд өгч, Түүний талаар элдэв сэжиг болон эргэлзээгүй болох юм. Бурхан хүнд зориулсан бүхнээ сэмхэн хийж, Өөрийн чин сэтгэл, үнэнч зан, хайраараа дамжуулан энэ бүхнийг чимээгүй хийж байдаг. Гэвч Тэр Өөрийн хийдэг бүхнийхээ талаар хэзээ ч болгоомжилж, харамсаж байгаагүй ба Тэр хэн нэгнээс хэзээ ч ямар нэг хэлбэрээр төлөөс авах хэрэггүй эсвэл хүн төрөлхтнөөс ямар ч зүйлийг авах санаа Түүнд байхгүй юм. Түүний хийсэн бүх зүйлийн цорын ганц зорилго нь Тэрээр хүн төрөлхтний үнэн итгэл, хайрыг хүлээн авах явдал юм. Эхний сэдвээ ингээд дуусгая.

     Эдгээр хэлэлцүүлгүүд та нарт тус болов уу? Хэр их тус болов? (Бурханы хайрын талаарх илүү их ойлголт болон мэдлэг.) (Харилцан ярианы энэ арга нь ирээдүйд, Бурханы үгийг илүү сайнаар ойлгоход, Түүнийг үгээ хэлж байх үеийн сэтгэл хөдлөлийг ойлгоход, Түүний хэлсэн зүйлийн цаана байгаа зүйлийг ойлгоход болон яг тэр үед Тэрээр юу мэдэрч байсныг мэдрэхэд бидэнд туслах болно.) Эдгээр үгсийг уншсаны дараа та нарын дундаас Бурханы бодит оршин тогтнолыг илүү их мэдэрсэн хүн байна уу? Та нар Бурханы оршин тогтнолыг хоосон хөндий, тодорхойгүй биш гэдгийг мэдэрч байна уу? Та нар ийм мэдрэмжтэй байх үедээ Бурхан яг та нарын хажууд байгааг мэдэрч байна уу? Магадгүй уг мэдрэмж нь яг одоо тийм ч тодорхой бус эсвэл та нар ийм мэдрэмжийг хараахан мэдэрч чадахгүй байж болох юм. Гэвч нэг л өдөр та нар өөрийн зүрх сэтгэл дэх Бурханы зан чанар болон мөн чанарыг үнэнээсээ гүнзгий ухаарч, тэр талаар бодитой мэдлэгтэй болоход Бурхан яг хажууд чинь байгааг чи мэдрэх болно – одоохондоо бол чи зүрх сэтгэл дэх Бурханыг хэзээ ч жинхэнээсээ хүлээн аваагүй байгаа юм. Энэ бол бодитой.

       Та нар харилцан ярианы энэ аргын талаар юу гэж бодож байна? Та нар хоцроогүй биз? Та нар Бурханы ажил болон Бурханы зан чанарын талаарх ийм нөхөрлөл маш хүнд гэж бодож байна уу? Та нарт ямар санагдсан бэ? (Маш сайхан, баяртай байна.) Та нарт юу нь сайхан санагдав? Та нар яагаад баярлав? (Эдений цэцэрлэгт буцаад очсон юм шиг, Бурханы хажууд байсан юм шиг байлаа.) "Бурханы зан чанар" гэдэг нь үнэндээ хүн бүрийн хувьд маш танил бус сэдэв юм. Учир нь чиний төсөөлдөг зүйл, чиний номноос уншиж, нөхөрлөлөөс сонссон зүйл нь сохор хүн зааныг тэмтэрч байгаа юм шиг чамд санагдуулдаг – чи эргэн тойрноо гараараа мэдэрдэг боловч өөрийн нүдээр үнэндээ юуг ч хардаггүй. “Гараараа мэдрэх” нь чамд Бурханы тухай тодорхой ойлголт байтугай үндсэн мэдлэгийг ч өгч чадахгүй. Энэ нь чамд бүр их төсөөллийг л авчрах учраас чи Бурханы зан чанар болон мөн чанар яг юу болохыг нарийн тодорхойлж чадахгүй. Харин оронд нь чиний төсөөллөөс урган гарах тодорхойгүй байдлын баримтууд нь чиний зүрхийг эргэлзээгээр дүүргэдэг мэт үргэлж санагддаг. Чи ямар нэг зүйлийн тухай итгэлтэй биш байх үедээ үүнийг ойлгохоор оролдох юм бол чиний зүрх сэтгэлд үргэлж тэмцэл зөрчилдөөн байх ба заримдаа энэ нь бүр сэтгэлийн зовуурь болон хувирч арга барагдсан мэт чамд санагдуулдаг. Чи Бурханыг хайхыг, Бурханыг мэдэхийг, Түүнийг тодоор харахыг хүсэж байгаа боловч үргэлж хариуг нь олж чадахгүй юм шиг санагдаж байвал энэ нь маш зовлонтой хэрэг биш үү? Мэдээж эдгээр үгс нь зөвхөн Бурханыг хүндэлж, Бурханыг ханамжуулахаар хүсэж байгаа хүмүүст чиглэсэн. Ийм зүйлст зүгээр л анхаарлаа хандуулдаггүй хүмүүсийн хувьд энэ нь ямар ч хамаагүй юм, учир нь тэд Бурханы бодит байдал болон оршин тогтнол нь түүх эсвэл зохиомол зүйл байгаасай гэж найддаг, ингэвэл тэд хүссэн зүйлээ хийж, хамгийн том, чухал хүмүүс байж, үр дагавраас нь айлгүйгээр муу үйлийг үйлдэж, ямар нэг шийтгэл хүлээхгүй, хариуцлага үүрэхгүй, тэр ч бүү хэл Бурханы муу хүмүүсийн тухай хэлсэн зүйлс тэдэнд хамаарахгүй. Эдгээр хүмүүс Бурханы зан чанарыг ойлгохыг хүсдэггүй ба тэд Бурханыг болон Түүний тухай бүхнийг мэдэхээр оролдохоос үхтлээ залхаж байдаг. Тэд Бурхан оршихгүй байхыг илүүд үздэг. Эдгээр хүмүүс Бурханыг эсэргүүцдэг бөгөөд тэд таягдан хаягдах хүмүүс юм.

     Дараа нь бид Ноагийн түүх болон энэ нь Бурханы ажил, Бурханы зан чанар болон Бурхантай Өөртэй нь хэрхэн холбогдох тухай хэлэлцэх болно.

      Бичээсийн энэ хэсэгт Бурхан Ноад юу хийснийг та нар харж байна вэ? Магадгүй энд сууж байгаа бүх хүмүүс бичээсийг уншсанаар энэ талаар зарим нэг зүйлийг мэдэж авсан байх: Бурхан Ноагаар бүхээг бүтээлгээд дараа нь Бурхан үерээр дэлхийг устгасан. Бурхан Ноаг өөрийн найман хүнтэй гэр бүлийг аврах бүхээг барихыг зөвшөөрсөн ба тэднийг амьд гарч хүн төрөлхтний дараагийн үеийн өвөг дээдэс болохыг зөвшөөрсөн, Одоо бичээсийг уншицгаая.

B. Ноа

1. Бурхан дэлхийг үерээр устгахаар төлөвлөж, Ноад бүхээг барихыг даалгасан

      (Эхлэл 6:9-14) Ноагийн удам угсаа энэ билээ: Ноа бол зөв шударга хүн, үеийнхнийхээ дунд төгс бөгөөд Ноа Бурхантай хамт явдаг байв. Ноа, Шем, Хам, Иафет хэмээх гурван хүү төрүүлсэн. Газар дэлхий Бурханы өмнө завхарч, дэлхий хүчирхийллээр дүүрчээ. Бурханыг харахад газар дэлхий завхарсан байлаа; учир нь газар дэлхий дээрх мах цустай бүхний зам завхарсан байв. Бурхан Ноад хандан “Мах цустай бүхний төгсгөл Миний өмнө ирлээ; тэднээс болж газар дэлхий хүчирхийллээр дүүрч байгаа учир Би тэднийг газартай нь сүйрүүлэх болно. Чи говор модоор өөртөө бүхээг хий; бүхээг дотроо тасалгаанууд гаргаж, дотор гаднагүй давирхай түрх” гэв.

      (Эхлэл 6:18-22) Харин Би чамтай гэрээ байгуулна; чи өөрийн хөвгүүд, эхнэр, бэрүүдийн хамтаар тэр бүхээгт орох болно. Чи өөртэйгөө хамт амьд үлдээхийн тулд мах цустай амьтан бүхнээс хоёрыг бүхээгт аваачиж оруул; тэдгээр нь эр эм хосоороо байна. Амьд үлдэхийн тулд жигүүртэн шувуудын төрөл төрлөөс, адгуус амьтдын төрөл төрлөөс, газраар мөлхөгч бүхний төрөл төрлөөс хосоороо чамд очих болно. Чи идэх бүх хоол хүнсээ өөртөө авч, тэдгээрийг өөртөө цуглуул; энэ нь чиний болон тэдний хоол болно. Ноа тийнхүү үйлдсэн; Бурханы өөрт нь тушаасан бүхнийг тэр ёсоор нь гүйцэтгэжээ.

    Энэ хэсгийг уншсаны дараагаар та бүхэн Ноа гэж хэн болох талаар ерөнхий ойлголттой болов уу? Ноа ямар хүн бэ? Анхдагч эх бичвэрт ингэж байгаа: "Ноа бол зөв шударга хүн, үеийнхнийхээ дунд төгс." Орчин үеийн хүмүүсийн ойлголтоор бол тэр үед зөв шударга хүн гэж ямар хүн байсан бэ? Зөв шударга хүн бол төгс хүн байх учиртай. Энэ төгс хүн нь хүмүүсийн нүдээр төгс хүн үү эсвэл Бурханы нүдээр төгс үү гэдгийг та нар мэдэх үү? Эргэлзээгүйгээр энэ төгс хүн нь хүмүүсийн нүдээр биш харин Бурханы нүдээр төгс хүн юм. Энэ бол гарцаагүй! Учир нь хүн сохор бөгөөд харж чадахгүй, зөвхөн Бурхан л бүхий л дэлхийг болон хүн нэг бүрийг харж байдаг тул зөвхөн Бурхан л Ноаг төгс хүн гэдгийг мэднэ. Иймд дэлхийг үерээр устгах Бурханы төлөвлөгөө нь Тэр Ноаг дуудсан мөчөөс эхэлсэн.

      Тэрхүү эрин үед Бурхан маш чухал зүйл хийхийн тулд Ноаг дуудах санаатай байсан. Тэр яагаад үүнийг хийх хэрэгтэй болсон бэ? Учир нь тухайн мөчид Бурханы зүрх сэтгэлд төлөвлөгөө байсан. Тэр дэлхийг үерээр устгах төлөвлөгөөтэй байсан. Яагаад дэлхийг устгана гэж? Энд ингэж хэлсэн байна: "Газар дэлхий Бурханы өмнө завхарч, дэлхий хүчирхийллээр дүүрчээ." Та нар “дэлхий хүчирхийллээр дүүрчээ” гэсэн өгүүлбэрээс юу харж байна вэ? Энэ бол дэлхий болон түүний хүмүүс дээд цэгтээ хүртэл ялзарч байгааг хэлж байгаа ба өөрөөр хэлбэл: “дэлхий хүчирхийллээр дүүрчээ.” Өнөөдрийн хэлээр бол "хүчирхийллээр дүүрсэн" гэдэг нь бүх юм эмх замбараагүй байна гэсэн үг юм. Хүний хувьд нийгмийн бүх давхаргад дэг журам байхгүй, юмс бүгд эмх замбараагүй бөгөөд удирдахад хэцүү байна гэсэн үг. Бурханы нүдээр энэ нь, дэлхийн хүмүүс хэтэрхий ялзарсан байна гэсэн үг юм. Ямар хэмжээнд хүртэл ялзарсан бэ? Бурхан харж тэвчихгүй, энэ талаар тайван суух аргагүй болтол хэмжээнд хүртэл ялзарсан. Бурхан түүнийг устгах хэмжээнд хүртэл ялзарсан юм. Бурхан дэлхийг устгахаар шийдэх үедээ бүхээг барих хэн нэгнийг олохоор Тэр төлөвлөсөн. Дараа нь Бурхан үүнийг хийлгэхээр Ноаг сонгосон ба тэр нь Ноагаар бүхээг бариулах явдал байв. Яагаад Ноаг сонгосон бэ? Бурханы нүдээр Ноа зөв шударга хүн байсан ба Бурхан юу ч гэж даалгасан түүнийг нь ёсоор хийх байсан. Тэрээр Бурханы юу хий гэж хэлснийг хийх байсан гэсэн үг юм. Бурхан Түүнтэй ажиллаж, Түүний даалгасныг гүйцэтгэж, газар дээрх Түүний ажлыг гүйцэтгэх ийм хүнийг олохыг хүссэн. Тэр үед ийм ажлыг гүйцэтгэж чадах хүн Ноагаас өөр байсан уу? Мэдээж үгүй! Ноа бол Бурханы даалгасан зүйлийг гүйцээж чадах цорын ганц нэр дэвшигч байсан тул Бурхан түүнийг сонгосон. Харин тэр үед хүмүүсийг аврах Бурханы цар хүрээ, стандарт нь өнөөгийнхтэй адил байсан уу? Хариулт нь, мэдээж ялгаа байгаа! Би яагаад асуусан бэ? Тэр үед Ноа бол Бурханы нүдэн дэх цорын ганц зөв шударга хүн байсан ба харин түүний эхнэр, хөвгүүд болон бэрүүд нь шударга бус хүмүүс байсан гэсэн үг боловч Ноагаас болж Бурхан эдгээр хүмүүсийг үлдээсэн. Бурхан хүмүүсээс одоо шаарддаг байдлаараа тэднээс шаардаагүй ба оронд нь Ноагийн гэр бүлийн бүх найман гишүүнийг амьд үлдээсэн. Тэд Ноагийн зөвт байдлын ачаар Бурханы ерөөлийг хүртсэн. Хэрэв Ноа байгаагүй бол тэдний хэн нь ч Бурханы даалгасан зүйлийг гүйцэтгэж чадахгүй байсан билээ. Иймд Ноа бол тэр үеийн дэлхийн сүйрлээс амьд гарах ёстой цорын ганц хүн байсан бөгөөд бусад нь зүгээр л нэмэлт азтанууд юм. Энэ нь, Бурхан Өөрийн удирдлагын ажлаа албан ёсоор эхлэхээс өмнөх эринд Түүний хүмүүст хандаж, тэднээс шаардаж байсан зарчим болон стандарт нь харьцангуй сул байсан гэдгийг харуулдаг Өнөөдрийн хүмүүсийн хувьд, Бурханы Ноагийн гэр бүлийн найман гишүүнд хандсан байдалд шударга ёс дутагдаж байгаа мэт харагдаж болно. Гэвч Түүний одоо хүмүүс дээр хийж байгаа ажлын цараа болон Түүний дамжуулж байгаа үгсийн хэмжээтэй харьцуулахад Бурханы Ноагийн найман хүнтэй гэр бүлд хандсан байдал нь, Түүний тухайн үеийн ажлын цаад шалтгааныг тооцон үзвэл ердөө л ажлын зарчим байсан. Харьцуулан үзвэл, Ноагийн найман хүнтэй гэр бүл Бурханаас илүүг авсан уу эсвэл одоогийн хүмүүс үү?

      Ноа дуудагдсан нь энгийн л баримт юм, харин бидний ярилцаж байгаа гол зүйл болох энэ тэмдэглэл дэх Бурханы зан чанар, Түүний хүсэл, Түүний мөн чанар нь энгийн биш юм. Бурханы энэ хэдэн асуудлыг ойлгохын тулд бид эхлээд Бурхан ямар төрлийн хүнийг дуудахыг хүсдэг вэ гэдгийг ойлгоод, түүгээрээ дамжуулан Түүний зан чанар, хүсэл болон мөн чанарыг ойлгох юм. Энэ бол маш чухал юм. Тэгэхээр Бурханы нүдээр ямар төрлийн хүнийг Тэрээр дууддаг вэ? Энэ нь Түүний үгийг сонсож, Түүний зааврыг дагаж чадах хүн байх ёстой. Мөн үүний зэрэгцээ энэ нь хариуцлагын мэдрэмжтэй, Бурханы үгэнд өөрийн гүйцэтгэх ёстой хариуцлага, үүрэг гэж хандан үүнийг гүйцэтгэх хүн байх ёстой. Энэ хүн Бурханыг мэддэг хүн байх хэрэгтэй юу? Үгүй. Тэр үед Ноа Бурханы сургаалыг тийм ч их сонсоогүй эсвэл Бурханы ямар ч ажлыг мэдрээгүй байсан. Иймд Ноагийн Бурханы тухай мэдлэг маш бага байсан. Энд Ноаг Бурхантай хамт явдаг байсан гэж бичигдсэн байгаа боловч тэр Бурханы үнэн биеийг харсан уу? Хариулт нь мэдээж үгүй! Яагаад гэвэл тэр үед зөвхөн Бурханы элч нар л хүмүүс дээр ирдэг байсан. Тэд аливааг хэлж, хийхдээ Бурханыг төлөөлдөг байсан ч тэд зүгээр л Бурханы хүсэл болон Түүний санааг дамжуулж байсан юм. Бурхан үнэн биеэ хүнтэй нүүр тулан илчлээгүй. Бичээсийн энэ хэсгээс үндсэндээ бидний хардаг зүйл бол энэ Ноа гэдэг хүн юу хийх ёстой байсан хийгээд түүнд өгсөн Бурханы даалгавар юу байсан бэ гэдэг юм. Тэгэхээр энд Бурханы илэрхийлсэн мөн чанар нь юу байсан бэ? Бурханы хийсэн зүйл бүр нарийн төлөвлөгдсөн байдаг. Хэрэв Тэр ямар нэг зүйл, үйл явдал болж байгааг харах юм бол Түүний нүдэнд үүнийг хэмжих стандарт байдаг ба энэ стандартаар Тэр түүнд арга хэмжээ авах төлөвлөгөө эхлүүлэх эсэхээ эсвэл энэ зүйл, үйл явдал дээр яаж ажиллахаа тодорхойлдог. Тэр хайхрамжгүй биш бөгөөд бүх зүйлд ямар ч сэтгэл хөдлөлгүй байдаггүй. Энэ нь үнэндээ бүр эсрэгээрээ байдаг. Бурханы Ноад хэлсэн ишлэл байдаг: "Мах цустай бүхний төгсгөл Миний өмнө ирлээ; тэднээс болж газар дэлхий хүчирхийллээр дүүрч байгаа учир Би тэднийг газартай нь сүйрүүлэх болно." Энэ удаагийн Бурханы үгэнд, Тэр зөвхөн хүмүүсийг устгах гэж байгаа гэж хэлсэн үү? Үгүй! Бурхан мах цустай бүхнийг устгах гэж байгаа гэж хэлсэн. Бурхан яагаад устгахыг хүссэн бэ? Бурханы зан чанарын өөр нэг илчлэл энд байна: Бурханы нүдээр, хүний ялзрал, мах цустай бүхний бузар байдал, хүчирхийлэл болон дуулгаваргүй байдлыг тэвчих Түүний тэвчээрт хязгаар байсан юм. Түүний хязгаар нь юу байсан бэ? Бурханы хэлснээр: "Бурханыг харахад газар дэлхий завхарсан байлаа; учир нь газар дэлхий дээрх мах цустай бүхний зам завхарсан байв." "Учир нь газар дээрх мах цустай бүхний зам завхарсан байв" гэсэн хэллэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь Бурханыг дагаж байсан, Бурханы нэрийг дуудсан, Бурханд нэгэнтээ шатаалт тахил өргөж байсан, Бурханыг үгээр зөвшөөрсөн, бүр Бурханыг магтаж байсан хүмүүсийг оролцуулаад бүх амьд амьтад гэсэн үг – нэгэнт тэдний зан авир нь ялзралаар дүүрч, Бурханы нүдэнд өртсөн тул Тэр тэднийг устгах хэрэгтэй болсон юм. Тэр нь Бурханы хязгаар байлаа. Тэгвэл Бурхан хүн болон мах цустай бүхний ялзралыг хэр хэмжээнд хүртэл тэвчсэн бэ? Бурханыг дагагчид ч бай эсвэл үл итгэгчид ч бай бүх хүмүүс бүгдээрээ зөв замаар явахаа болих хүртэл. Хүн зүгээр ёс суртахууны хувьд ялзарч, хорон муу бүхнээр дүүрээд зогсохгүй мөн ертөнцийг Бурхан удирддаг, Бурхан хүмүүст гэрэл болон зөв замыг авчирч чадна гэдэгт итгэдэг хүн байтугай Бурханы оршин тогтнолд итгэдэг хүн байхгүй болох хүртэл. Хүн Бурханы оршин байгаад зэвүүцэж, Бурханыг оршин байхыг зөвшөөрөхгүй болох хүртэл. Хүний ялзрал энэ цэгт хүрэхэд Бурханы тэвчээр дуусах юм. Үүнийг юугаар орлуулах вэ? Бурханы уур хилэн болон Бурханы шийтгэлийн ирэлт. Энэ нь Бурханы зан чанарын илчлэлийн нэг хэсэг байсан уу? Одоогийн эрин үед Бурханы нүдээр зөв шударга хүн байгаа юу? Бурханы нүдээр төгс хүн байгаа юу? Энэ эрин үе нь Бурханы нүдээр газар дээрх мах цустай бүхний зан авир ялзарсан үе мөн үү? Энэ өдөр болон эрин үед Бурханы бүрэн дүүрэн болгохыг хүсэж байгаа, Бурханыг дагаж, Түүний авралыг хүлээн авч чадах хүмүүсээс бусад мах цуснаас бүрдсэн бүх хүмүүс Бурханы тэвчээрийг барж байгаа биш гэж үү? Та нарын хажууд болж байгаа бүх зүйл, та нарын нүдээр харж, чихээр сонсож байгаа зүйл, өдөр бүр энэ ертөнц дээр биеэрээ мэдэрч буй бүх зүйл чинь хүчирхийллээр дүүрэн биш гэж үү? Бурханы нүдээр ийм ертөнц, ийм эрин үе дуусах ёстой биш гэж үү? Одоогийн эрин үеийн нөхцөл байдал нь Ноагийн үеийн нөхцөл байдлаас бүрэн өөр боловч хүний ялзралд хандах Бурханы мэдрэмж болон уур хилэн нь яг тэр үеийнхтэйгээ адилхан байгаа. Бурхан Өөрийн ажлаасаа болж тэвчих чадвартай байдаг боловч бүхий л төрлийн орчин, нөхцөл байдлын дагуу бол Бурханы нүдээр энэ ертөнц аль хэдийн устгагдах ёстой байсан. Нөхцөл байдал дэлхийг үерээр устгасан тэр үеийнхээс ч илүү дор байгаа. Гэхдээ ялгаа нь юу вэ? Энэ нь бас Бурханы зүрх сэтгэлийг хамгийн их гуниглуулдаг зүйл бөгөөд магадгүй та нарын дотроос хэн нь ч үүнийг ойлгохгүй биз ээ.

       Дэлхийг үерээр устгах гэж байх үедээ Бурхан Ноаг бүхээг барих болон зарим бэлтгэл ажил хийлгэхээр дуудаж чадаж байсан. Бурхан Өөрт нь зориулан эдгээр хэсэг зүйлсийг хийлгэхээр Ноа гэсэн нэг хүнийг дуудаж чадсан. Харин одоогийн энэ эрин үед Бурхан дуудах хүнгүй болжээ. Яагаад ийм болов? Энд сууж байгаа хүн нэг бүр магадгүй уг шалтгааныг ойлгож, мэдэж байгаа байх. Би үүнийг та нарт хэлэх хэрэгтэй юу? Үүнийг чангаар хэлбэл та бүхэн муухай царайлж, хүн бүр хямрах болно. Зарим хүмүүс ингэж хэлж магадгүй: "Хэдий бид нар Бурханы нүдээр зөв шударга бус, төгс бус хүмүүс боловч хэрэв Бурхан биднээр ямар нэг зүйл хийлгэхээр зааварчилбал бид түүнийг нь хийх чадвартай. Өмнө нь, аюулт гамшиг ирж байгаа тухай Түүнийг хэлэхэд бид гамшгийн үед хэрэг болох хүнс болон бусад зүйлсийг бэлдэж эхэлсэн. Энэ бүхэн нь Бурханы шаардлагын дагуу хийгдээгүй гэж үү? Бид Бурханы ажилтай үнэхээр хамтран ажиллаагүй гэж үү? Бидний хийсэн эдгээр зүйлс Ноагийн хийсэнтэй харьцуулагдах боломжгүй гэж үү? Бидний хийсэн зүйлс дуулгавартай байгаа хэрэг биш гэж үү? Бид Бурханы зааврыг дагаагүй гэж үү? Бид Бурханы үгэнд итгэдэг учраас л Бурханы хэлснийг хийгээгүй гэж үү? Тэгвэл яагаад Бурхан гунигтай байсаар байна вэ? Яагаад Бурхан дуудах хүн нэг ч алга гэж хэлдэг вэ?" Та нарын үйлдлүүд болон Ноагийн үйлдлүүдийн хооронд ямар нэгэн ялгаа байна уу? Ялгаа нь юу вэ? (Өнөөдөр гамшигт зориулж хүнс бэлдэх нь бидний өөрсдийн санаа байсан.) (Бидний үйлдлүүд "зөв шударга" байж чаддаггүй байхад Ноа бол Бурханы нүдээр зөв шударга хүн юм.) Та нарын хэлсэн зүйл нэг их хол зөрсөнгүй. Ноагийн хийсэн зүйл бол үндсэндээ одоогийн хүмүүсийн хийж байгаа зүйлээс ялгаатай юм. Ноа Бурханы зааврыг дагаж байх үедээ Бурханы санаа юу байсныг мэдээгүй. Бурхан юу биелүүлэхийг хүсэж байгааг тэр мэдээгүй. Бурхан түүнд зөвхөн тушаал өгч, түүнд ямар нэг зүйл хийх зааварчилгааг өгсөн боловч тийм ч их тайлбаргүйгээр тэр ёсоор болгож, үүнийг нь хийсэн. Тэрээр Бурханы санааг хувьдаа таах гэж оролдоогүй ба Бурханыг эсэргүүцээгүй мөн хоёр зүрхтэй байгаагүй. Тэр зүгээр л түүнийг зохих ёсоор, цэвэр бөгөөд энгийн зүрх сэтгэлтэйгээр хийсэн. Бурханы юу хий гэснийг тэр хийсэн бөгөөд дуулгавартай байж, Бурханы үгийг сонсох нь түүний аливааг хийх итгэл үнэмшил нь байсан. Бурханы даалгасан зүйлтэй тэр ингэж шууд, энгийнээр харьцсан юм. Түүний мөн чанар – түүний үйлдлүүдийн мөн чанар нь, таамаглах, эсэргүүцэх, цаашлаад өөрийн хувийн ашиг сонирхлыг болон өөрийн ашиг алдагдлын талаар бодох явдал биш харин дуулгавартай байдал байсан юм. Цаашлаад Бурхан дэлхийг үерээр устгана гэж хэлэх үед тэр хэзээ гэдгийг нь асуугаагүй, учрыг нь ухах гэж оролдоогүй, Бурханаас Тэр яаж ертөнцийг устгах гэж байгааг нь бол бүр ч асуугаагүй. Тэр зүгээр л Бурханы зааврын дагуу хийсэн. Бурхан юу хийхийг, юугаар хийхийг хүссэн, тэр яг Бурханы хүссэнийг хийсэн бөгөөд дараа нь шууд л ажиллаж эхэлсэн байна. Тэр түүнийг хийхдээ Бурханыг сэтгэл хангалуун байлгах хүсэлтэйгээр хийсэн. Тэр өөрийгөө гамшгаас зайлуулахын тулд үүнийг хийсэн үү? Үгүй. Тэр Бурханаас ертөнцийг сөнөөхөд хэр хугацаа үлдсэнийг асуусан уу? Тэр асуугаагүй. Тэр бүхээг барихад хэр удахыг Бурханаас асуусан уу эсвэл өөрөө мэдэж байсан уу? Тэр үүнийг бас мэдээгүй. Тэр зүгээр л дуулгавартай байж, сонсож, үүнийг зохих ёсоор нь хийсэн. Одоогийн хүмүүс ийм биш юм: Бурханы үгнээс өчүүхэн төдий мэдээлэл цухуйх юм бол, хүмүүс бага зэргийн тайван бус байдал юм уу асуудлыг мэдрэх юм бол тэд үсэрч босоод, юу ч хамаагүй, ямар ч үнээр хамаагүй дараа нь идэх, уух, хэрэглэх зүйлээ бэлдэж эхлэх ба бүр гамшиг тохиох үед зугтах замаа ч төлөвлөдөг. Үүнээс ч илүү сонирхолтой нь энэ чухал мөчид хүний тархи нэн "тустай" байдаг. Бурхан ямар ч заавар өгөөгүй нөхцөл байдал дор ч хүн бүх юмыг маш тохиромжтойгоор төлөвлөж чадна. Та нар үүнийг дүрслэхдээ "төгс" гэдэг үгийг ашиглаж болно. Харин Бурханы хэлж байгаа зүйл, Бурханы санаа, Бурханы хүсэж буй зүйлийн талаар бол хэн ч анхаардаггүй ба ойлгохоор оролдоггүй. Энэ нь одоогийн хүмүүс болон Ноагийн хоорондох хамгийн том ялгаа биш гэж үү?

      Ноагийн түүхийн талаарх энэ тэмдэглэлээс та нар Бурханы зан чанарын нэг хэсгийг олж харав уу? Хүний ялзрал, бузар байдал, хүчирхийлэлд хандах Бурханы тэвчээрт хязгаар байдаг. Тэрхүү хязгаарт хүрэхэд Түүний тэвчээр алга болж оронд нь Өөрийн шинэ удирдлага, шинэ төлөвлөгөөгөө эхлэх ба Тэрээр хийх хэрэгтэй зүйлээ хийж, Өөрийн үйл хэргийг болон Өөрийн зан чанарын нөгөө талыг илчилж эхэлдэг. Түүний энэ үйлдэл нь Түүнийг хүмүүс хэзээ ч гомдоож болохгүй гэдгийг юм уу Тэр эрх мэдэл, уур хилэнгээр дүүрэн гэдгийг харуулахын төлөө биш мөн Тэр хүн төрөлхтнийг устгаж чадна гэдгийг харуулах зорилготой биш юм. Энэ нь, Түүний зан чанар болон Түүний ариун мөн чанар нь ийм төрлийн хүн төрөлхтнийг Түүний өмнө, Түүний ноёрхол дор амьдрахыг зөвшөөрч, тэвчээд байж чадахгүй гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл хүн төрөлхтөн бүгдээрээ Түүний эсрэг байж, бүхий л ертөнц дээр Түүний аварч чадах хүн байхгүй бол Тэр ийм хүн төрөлхтнийг тэвчихээ больж, ийм хүн төрөлхтнийг устгахын тулд эргэлзээгүйгээр Өөрийн төлөвлөгөөг хэрэгжүүлнэ. Бурханы энэ үйл нь Түүний зан чанараар тодорхойлогдоно. Энэ бол зайлшгүй үр дагавар бөгөөд Бурханы ноёрхол дор байгаа бүтээгдсэн зүйл бүрийн үүрэх ёстой үр дагавар юм. Энэ нь, одоогийн эринд Бурхан Өөрийн төлөвлөгөөг дуусгаж, Өөрийн аврахыг хүсэж байгаа хүмүүсийг аврахаар тэсч ядаж байгаа гэдгийг харуулахгүй байна гэж үү? Эдгээр нөхцөл байдлын дор Бурхан юуны тухай хамгийн их санаа тавьж байгаа вэ? Лав л түүнийг огт дагахгүй байгаа хүмүүс болон Түүнийг эсэргүүцэж байгаа хүмүүс Түүнд яаж хандаж байгаа болон Түүнийг яаж эсэргүүцэж байгаад эсвэл хүн төрөлхтөн Түүнийг яаж муу хэлж байгаад санаа тавиагүй. Тэр зөвхөн Түүнийг дагадаг хүмүүс буюу Түүний удирдлагын төлөвлөгөөн дэх Түүний авралын бай нь Түүгээр бүрэн гүйцэд болгуулах эсэх, мөн тэдгээр нь Түүний сэтгэл ханамжид хүрсэн эсэх талаар л анхаарал тавьдаг. Түүнийг дагадагаас бусад хүмүүсийн тухайд Тэр Өөрийн уур хилэнг илэрхийлэхийн тулд хааяа нэг бага зэрэг шийтгэл үзүүлдэг. Жишээ нь: цунами, газар хөдлөлт, галт уул дэлбэрэх гэх мэт. Үүний зэрэгцээ Тэр Өөрийг нь дагадаг, Түүгээр аврагдах гэж байгаа хүмүүсийг хүчтэй хамгаалж, харж ханддаг. Бурханы зан чанар бол энэ: Нэг талаар Тэр бүрэн гүйцэд болгох гэж байгаа хүмүүстээ туйлын тэвчээртэй, хүлээцтэй байж, тэднийг Өөрийн чадах чинээгээрээ удаан хүлээдэг; нөгөө талаар Бурхан Өөрийг нь дагадаггүй, Түүнийг эсэргүүцдэг Сатаны төрлийн хүмүүсийг хүчтэй үзэн ядаж, зэвүүцдэг. Хэдий Тэр эдгээр Сатаны төрлийн хүмүүс Түүнийг дагаж эсвэл Түүнийг шүтэн мөргөж байгаа эсэхийг анхааардаггүй боловч зүрх сэтгэлдээ тэднийг тэвчих зуураа Тэр мөн л тэднийг зэвүүцдэг бөгөөд эдгээр Сатаны төрлийн хүмүүсийг дуусгахаар шийдэнгээ Тэр бас Өөрийн удирдлагын төлөвлөгөөний алхмуудыг ирэхийг хүлээж байдаг.

Дараагийн хэсгийг харцгаая.

2. Үерийн дараа Ноад өгсөн Бурханы ерөөл

      (Эхлэл 9:1-6) Бурхан Ноа болон түүний хөвгүүдийг ерөөж “Үржил шимтэй байж, өсөн үржиж, газар дэлхийг дүүргэгтүн. Газар дэлхий дээрх бүх араатан амьтан, огторгуйн бүх жигүүртэн шувуу, газар дээр хөдөлж буй бүхэн, далайн бүх загас та нараас айж, та нараас эмээх болно; тэд та нарын гарт орно. Амьдарч буй хөдөлдөг бүхэн та нарын хоол хүнс болно; та нарт ургамал ногоог өгсөн шигээ Би бүх зүйлийг та нарт өгсөн. Гэхдээ та нар махыг амь буюу цустай нь идэж болохгүй. Тэгвэл Би та нарын амин цусыг гарцаагүй нэхэх болно; араатан бүрээс мөн хүний гараас Би үүнийг нэхэх болно; хүний ах дүүс бүрийн гараас ч Би хүний амийг нэхэх болно. Хүний цусыг урсгасан хэн ч бай, түүний цусыг ч мөн хүн урсгана: учир нь Бурхан хүнийг Өөрийн дүрээр бүтээсэн билээ” гэв.

    Та нар энэ хэсгээс юу харж байна вэ? Би яагаад эдгээр ишлэлийг сонгосон бэ? Би яагаад Ноа болон түүний гэр бүлийн бүхээг дээрх амьдралын талаар иш татаагүй вэ? Яагаад гэвэл тэр мэдээлэл нь бидний өнөөдрийн ярилцаж буй сэдэвтэй нэг их холбогдохгүй юм. Бидний анхаарлаа хандуулж буй зүйл бол Бурханы зан чанар юм. Хэрвээ та нар тэдгээр мэдээллийг мэдэхийг хүсэж байвал Библийг аваад өөрсдөө уншаарай. Бид тэр талаар энд ярихгүй. Өнөөдрийн бидний ярилцах хамгийн гол зүйл бол Бурханы үйлдлийг хэрхэн мэдэх тухай юм.

    Ноа Бурханы зааврыг хүлээн авч, бүхээг барьж, Бурхан үерээр ертөнцийг сөнөөж байх үед түүндээ амьдарснаар найман хүнтэй гэр бүл нь бүгдээрээ амьд гарсан. Ноагийн найман хүнтэй гэр бүлээс бусад бүх хүн төрөлхтөн болоод газар дэлхий дээрх бүх амьд амьтан устгагдсан. Ноад Бурхан ерөөлөө хайрлаад түүнд болон хөвгүүдэд нь зарим нэг зүйлийг хэлсэн. Эдгээр зүйлс нь Бурханы түүнд хайрласан зүйл болон мөн Бурханы түүнд өгсөн ерөөл байсан юм. Энэ бол Түүнийг сонсож, Түүний зааврыг хүлээн авч чаддаг хүнд өгдөг Бурханы ерөөл болон амлалт бөгөөд энэ нь мөн хүмүүсийг шагнах Бурханы арга юм. Өөрөөр хэлбэл, Бурханы нүдээр Ноа нь төгс хүн эсвэл зөв шударга хүн байсан эсэхээс үл хамааран, тэр Бурханы талаар хэр ихийг мэддэг байснаас үл хамааран, товчхондоо Ноа болон түүний гурван хүү бүгдээрээ Бурханы үгийг сонсож, Бурханы ажилтай зохицож, Бурханы зааврын дагуу хийх ёстой зүйлээ хийсэн. Үр дүнд нь тэд Бурханд, дэлхийг үерээр сүйрүүлсний дараа хүмүүс болон төрөл бүрийн амьд амьтдыг үлдээхэд нь тусалснаар Бурханы удирдлагын төлөвлөгөөний дараагийн алхамд асар их хувь нэмэр оруулсан. Түүний хийсэн бүхнийх нь төлөө Бурхан түүнийг ерөөсөн. Өнөөдрийн хүмүүсийн хувьд магадгүй Ноагийн хийсэн зүйл дурдахын ч хэрэггүй юм байж болно. Зарим нь бүр: “Ноа юу ч хийгээгүй, Бурхан Түүнийг байлгах санаатай байсан тул тэр мэдээж үлдэх байсан. Түүний амь гарсан нь түүний гавьяа биш юм. Энэ бол Бурханы хийхийг хүссэн зүйл, учир нь хүн бол идэвхгүй” гэж бодож болох юм. Гэвч энэ нь Бурханы бодож байсан зүйл биш юм. Бурханы хувьд хүн агуу эсвэл өчүүхэн байх нь хамаагүй, тэд Түүнийг сонсож, Түүний зааврууд болон Түүний даалгасан зүйлд дуулгавартай байж, Түүний ажил, Түүний хүсэл, Түүний төлөвлөгөөтэй хамтран ажиллаж, тэгснээр Түүний хүсэл болон Түүний төлөвлөгөө түвэггүй хэрэгжиж байх юм бол тийнхүү биеэ авч явах байдал нь Түүний дурсгалыг хүртэх, Түүний ерөөлийг хүртэхэд тохирно. Бурхан тийм хүмүүсийг үнэлдэг ба тэдний үйлдэл болон Түүнийг гэсэн тэдний хайр, дур хүслийг нандигнадаг. Энэ бол Бурханы хандлага юм. Тэгвэл Бурхан яагаад Ноаг ерөөсөн бэ? Яагаад гэвэл хүний ийм үйлдэл болон дуулгавартай байдалд Бурхан ингэж ханддаг юм.

     Бурхан Ноаг ерөөсөн тухайд зарим хүмүүс: "Хэрэв хүн Бурханыг сонсож, Бурханыг хангалуун болгож байвал Бурхан хүнийг ерөөх ёстой. Энэ илэрхий биш гэж үү?" гэж хэлэх болно. Бид ингэж хэлж болох уу? Зарим хүмүүс: "Үгүй" гэдэг. Бид яагаад тэгж хэлж болохгүй вэ? Зарим хүмүүс: "Хүн бол Бурханы ерөөлийг хүртэх хувьгүй юм" гэж хэлдэг. Энэ бол яг ч тийм биш юм. Яагаад гэвэл хүн Бурханы даалгасан зүйлийг хүлээн авах үед тэр хүний үйлдлийн сайн, муу эсэхийг, түүний дуулгавартай байсан эсэхийг, Бурханы хүслийг хангалуун байлгасан эсэхийг нь болон тэдний хийдэг зүйл нь тохирох эсэхийг шүүх стандарт Бурханд байдаг. Бурханы анхаарлаа хандуулдаг зүйл бол гадна талын үйлдэл биш харин тэдний зүрх сэтгэл юм. Хүн яаж хийх нь хамаагүй, ямартай ч хийсээр байгаа цагт Бурхан хүнийг ерөөх ёстой гэдэг нь худлаа юм. Энэ бол хүмүүсийн Бурханы тухай буруу ойлголт юм. Бурхан зөвхөн эцсийн үр дүнг хардаггүй, харин аливаа зүйл явагдах зуур хүний зүрх сэтгэл ямар байгааг болон түүний хандлага ямар байгааг илүү анхаардаг ба тэдний зүрх сэтгэлд дуулгавартай байдал, анхаарал болон Бурханыг хангалуун байлгах хүсэл байгаа эсэхийг хардаг. Тэр үед Ноа Бурханы талаар хэр мэддэг байсан бэ? Та нарын одоо мэдэж байгаа сургаал шиг их байсан уу? Бурханы тухай ойлголт болон мэдлэг гэх мэт үнэний асуудлуудын хувьд тэрээр та нартай адил хэмжээний усалгаа, хариулга хүлээн авсан уу? Үгүй ээ, тэр аваагүй! Гэвч энд үгүйсгэхийн аргагүй нэг баримт байна: Одоогийн хүмүүсийн ухамсар, оюун санаа, зүрх сэтгэлийнх нь гүнд байгаа Бурханы тухай ойлголт болон хандлага нь бүдэг бадаг бөгөөд тодорхойгүй. Та нар, хүмүүсийн нэг хэсэг нь Бурханы оршин тогтнолын талаар сөрөг хандлагатай байдаг гэж ч хэлж болох юм. Харин Ноагийн ухамсарт болон зүрх сэтгэлд, Бурханы оршин тогтнол туйлын агаад эргэлзээгүй байсан тул Бурханд хандах түүний дуулгавартай байдал нь жинхэнэ байсан ба туршилтыг давж чадсан. Түүний зүрх сэтгэл нь цэвэр бөгөөд Бурханд нээлттэй байсан. Түүнд өөрийгөө итгүүлж, Бурханы үг бүрийг дагахад тийм их мэдлэг, сургаал хэрэггүй байсан ба Бурханы оршин тогтнолыг батлахын тулд олон баримт хэрэггүй байсан тул тэрээр Бурханы даалгасныг хүлээн авч Бурханы хий гэсэн бүхнийг хийх чадвартай байсан. Энэ бол Ноа болон өнөөдрийн хүмүүсийн хоорондын үндсэн ялгаа ба Бурханы нүдээр төгс хүн ямар байх тухай тодорхойлолт юм. Бурхан Ноа шиг хүмүүсийг л хүсдэг. Тийм төрлийн хүнийг Бурханы магтдаг ба мөн яг тийм төрлийн хүнийг Бурхан ерөөдөг юм. Та нар үүнээс ямар нэг гэгээрлийг олж авав уу? Хүмүүс бие биенээ гаднаас нь хардаг байхад Бурханы хардаг зүйл нь хүний зүрх сэтгэл болон тэдний мөн чанар юм. Бурхан хэнийг ч шийдвэртэй бус байж, Түүнд эргэлзэхийг зөвшөөрдөггүй ба мөн Өөрийг нь сэжиглэх, ямар нэг байдлаар туршихыг хүмүүст зөвшөөрдөггүй. Иймээс өнөөдрийн хүмүүс Бурханы үгтэй нүүр тулж эсвэл та нар бүр Бурхантай нүүр тулдаг гэж хэлж болох ч зүрх сэтгэлийнхээ гүнд байх ямар нэг зүйлээс, өөрсдийн завхарсан бодгалийн оршин тогтнолоос, Түүнд хандах сөрөг хандлагаасаа болоод тэдний Бурханд итгэх үнэн итгэл нь боогдож, Түүнд хандах дуулгавартай байдал нь хаагддаг. Үүнээс болоод Бурханы Ноад хайрласантай адил ерөөлд хүрэхэд тэдний хувьд хэцүү байдаг.

3. Бурхан солонгыг хүмүүстэй хийсэн Өөрийн гэрээний тэмдэг болгосон нь

      (Эхлэл 9:11-13) Би та нартай гэрээ байгуулах ба бүх мах цустай бүхнийг дахиж үерийн усаар устгахгүй; мөн газар дэлхийг сүйрүүлэх үер цаашид дахин болохгүй. Тэгээд Бурхан “Миний та нартай болон та нартай хамт байгаа амьд амьтан болгонтой үеийн үед хийх гэрээний тэмдэг нь гэвэл: Би үүлэнд солонго татуулах ба энэ нь дэлхий бид хоёрын хоорондох гэрээний тэмдэг байх болно”гэв.

     Одоо Бурхан хүнтэй байгуулсан Өөрийн гэрээний тэмдэг болгож яаж солонго татуулсан талаарх бичээсийн хэсгийг авч үзье.

      Ихэнх хүмүүс солонго гэж юу байдгийг мэдэх ба солонготой холбоотой зарим нэг түүх сонссон байх. Библи дэх солонгын тухай түүхийн тухайд гэвэл зарим хүмүүс үүнд итгэж, зарим нь үүнийг домог гэж үздэг байхад үлдсэн нь үүнд ерөөсөө итгэдэггүй байна. Ямар ч байсан солонготой холбоотойгоор тохиолдсон бүхэн нь Бурханы нэгэнтээ хийсэн зүйлс ба Бурханы хүнийг удирдах үйл явцын үеэр болсон явдал юм. Эдгээр зүйлс нь Библид яг тэмдэглэгдсэн байдаг. Эдгээр тэмдэглэлүүд нь бидэнд Бурхан тэр үед ямар байсныг эсвэл Бурханы хэлсэн эдгээр үгсийн цаана ямар санаа байсныг хэлдэггүй. Цаашлаад Бурхан эдгээр үгээ хэлж байхдаа юу мэдэрч байсныг хэн ч ойлгож чаддаггүй. Гэвч Бурханы энэ бүх зүйлтэй холбоотой сэтгэл санааны байдал нь уг бичвэрийн мөрүүдийн хооронд илэрч байна. Түүний тэр үеийн бодол нь Бурханы үгийн хэллэг, үсэг бүрээр дамжуулан даруй тодорхой болж байгаа мэт байна.

       Бурханы бодол нь хүмүүсийн анхаарах ёстой зүйл бөгөөд мэдэж авахаар хамгийн их хичээх ёстой зүйл юм. Учир нь Бурханы бодол нь, Бурханы талаарх хүний ойлголттой нарийн холбоотой бөгөөд Бурханы тухай хүний ойлголт нь хүний амийн оролттой салшгүй холбоотой юм. Тэгвэл эдгээр зүйлсийг болж байхад Бурхан юу бодож байсан бэ?

      Анх Бурхан хүнийг бүтээхэд Түүний нүдээр тэр маш сайн бөгөөд Түүнд ойр байсан боловч Түүний эсрэг боссоныхоо дараа тэд үерээр устгагдсан. Ийм хүн төрөлхтөн хормын дотор ингэж алга болсон нь Бурханыг шархлуулсан уу? Мэдээж шархлуулсан! Тэгвэл Тэр энэ шаналалаа юугаар илэрхийлсэн бэ? Энэ нь Библид хэрхэн тэмдэглэгдсэн байдаг вэ? Энэ нь Библид ингэж тэмдэглэгдсэн байдаг: "Би та нартай гэрээ байгуулах ба бүх мах цустай бүхнийг дахиж үерийн усаар устгахгүй; мөн газар дэлхийг сүйрүүлэх үер цаашид дахин болохгүй." Энэ энгийн өгүүлбэр нь Бурханы бодлыг илчилж байна. Дэлхийн энэ сүйрэл нь Түүнийг маш их шаналгасан. Хүний үгээр бол Тэр маш гунигтай байсан юм. Бид ингэж төсөөлж болно: Нэгэнтээ амьдралаар дүүрэн байсан дэлхий үерээр устгагдсаны дараа ямархуу харагдаж байсан бол? Нэгэнтээ хүмүүсээр дүүрэн байсан дэлхий үерээр устгагдсаны дараа ямархуу харагдаж байсан бол? Хүний суурьшил байхгүй, амьд амьтан байхгүй, хаа сайгүй ус бөгөөд усны гадаргуу дээр үнэхээр замбараагүй байсан. Тэр дэлхий ертөнцийг бүтээх үед ийм дүр зураг нь Бурханы анхдагч санаа зорилго байсан уу? Мэдээж үгүй! Бурханы анхдагч санаа нь газраар дүүрэн амьдрал цэцэглэж, Түүнд шүтэн мөргөж, Түүний дуудлагад хариу өгч, даалгасан зүйлийг нь гүйцээдэг биш зөвхөн Ноа биш харин Түүний бүтээсэн хүмүүс Түүнд шүтэн мөргөж байхыг харах явдал байсан. Хүн төрөлхтөн алга болсны дараа Бурхан Өөрийн анх төлөвлөж байсан зүйлээ бус харин шал эсрэг зүйлийг харсан. Түүний зүрх яаж шархлахгүй байх юм бэ? Иймд Өөрийн зан чанараа илчилж, Өөрийн сэтгэл хөдлөлөө илэрхийлж байх үедээ Бурхан шийдвэр гаргасан. Тэр ямар төрлийн шийдвэр гаргасан бэ? Бурхан дахиж хүн төрөлхтнийг үерээр устгахгүй гэсэн амлалт буюу хүнтэй байгуулсан гэрээ болгож үүлэнд нум (тайлбар: бидний хардаг солонго) татуулах. Мөн үүний зэрэгцээ энэ нь хүмүүст Бурхан нэгэн цагт ертөнцийг үерээр сөнөөсөн гэдгийг хэлж, Бурхан яагаад ийм зүйл хийснийг хүн төрөлхтөнд үүрд сануулахын тулд байсан.

     Энэ удаа дэлхийг устгах нь Бурханы хүссэн зүйл байсан уу? Энэ бол Бурханы хүссэн зүйл огт биш байсан. Бид дэлхийн сүйрлийн дараа газар дэлхий ямар өрөвдөлтэй байсны өчүүхэн хэсгийг төсөөлөн бодож чадах боловч тэр үед Бурханы нүдэнд ямар дүр зураг харагдаж байсныг дөхүүлэн төсөөлж чадахгүй юм. Одоогийн хүмүүс ч бай тэр үеийн хүмүүс ч бай хэн нь ч, дэлхийг үерээр сөнөөсний дараах дүр зургийг хараад Бурхан юу мэдэрч байсныг төсөөлж эсвэл ойлгох чадваргүй юм. Бурхан хүний дуулгаваргүй байдлаас болж үүнийг хийхэд хүрсэн боловч дэлхийг үерээр сөнөөснөөс болж Бурханы туулсан зүрх сэтгэлийн шаналлыг бодитоор ойлгож, мэдрэх хүн байхгүй. Тийм учраас Бурхан хүмүүстэй гэрээ байгуулсан ба энэ нь Бурхан нэгэн цагт ийм юм хийсэн ба Бурхан дахиж ийм аргаар ертөнцийг хэзээ ч сөнөөхгүй гэсэн амлалтыг өгсөн гэдгийг хүнд сануулахын төлөө байсан. Энэ гэрээнээс бид Бурханы зүрх сэтгэлийг хардаг ба хүн төрөлхтнийг устгахдаа Бурханы зүрх сэтгэл шаналж байсныг хардаг. Хүний хэлээр бол Бурхан хүн төрөлхтнийг устгах үедээ, хүн төрөлхтөн алга болж байгааг харах үедээ Түүний зүрх цусаар уйлж байсан. Энэ нь бидний хамгийн сайн дүрслэл биш гэж үү? Эдгээр үгсийг хүмүүс хүний сэтгэл хөдлөлийг дүрслэхэд хэрэглэдэг ба хүний хэл Бурханы мэдрэмж, сэтгэл хөдлөлийг дүрслэхэд хэт багадах боловч Надад бол тийм ч муу биш, хэт хэтрүүлэггүй санагдаж байна. Дор хаяж энэ нь та нарт Бурханы сэтгэл санаа тэр үед ямар байсан тухай маш бодитой, маш тохиромжтой ойлголтыг өгч байна. Одоо та нар дахиж солонго харах юм бол юу гэж бодох вэ? Ядаж та нар Бурхан нэгэн цагт дэлхийг үерээр сөнөөсөндөө гунигтай байсныг санах болно. Бурхан энэ дэлхийг үзэн ядаж, хүн төрөлхтөнд зэвүүцэж байсан ч Өөрийн гараар бүтээсэн хүмүүсийг устгах үедээ Түүний зүрх сэтгэл нь шархалж, тавьж явуулахаар чармайж, аргагүй байдалд орж, тэсвэрлэх аргагүй байдлыг мэдэрч байсныг та нар санах болно. Түүний цорын ганц тайвшрал нь найман хүнтэй Ноагийн гэр бүл байв. Ноагийн хамтын ажиллагаа л Түүний бүх зүйлийг бүтээх гэсэн нямбай ажиллагааг үнэ цэнэтэй болгож байсан. Бурханыг зовж байх үед энэ нь л Түүний өвдөлтийг нөхөх ганц зүйл болж байсан. Энэ талаасаа Бурхан Өөрийн хүн төрөлхтөнд зориулсан бүхий л найдвараа Ноагийн гэр бүлд тавьсан ба тэд Түүний хараал дор биш Түүний ерөөл дор амьдарч, Бурхан дэлхийг үерээр устгахыг хэзээ ч дахин харахгүй байж, тэд өөрсдөө ч устгагдахгүй байх болно гэж найдаж байсан.

    Эндээс бид Бурханы зан чанарын аль хэсгийг ойлгох хэрэгтэй вэ? Хүн Түүнтэй дайсагнасан тул Бурхан хүнийг үзэн ядсан боловч Түүний зүрх сэтгэлд хүн төрөлхтөнд зориулсан Түүний анхаарал, халамж, өршөөл нь өөрчлөгдөлгүй үлдсэн. Тэрээр хүн төрөлхтнийг устгаж байх үед ч Түүний зүрх сэтгэл хэвээрээ үлдсэн. Хүн төрөлхтөн тодорхой хэмжээгээр Бурханд ялзрал болон дуулгаваргүй байдлаар хандах үед Бурхан Өөрийн зан чанар, Өөрийн мөн чанарынхаа улмаас болон Өөрийн зарчмын дагуу энэ хүн төрөлхтнийг устгах хэрэгтэй болсон. Гэвч Өөрийнхөө мөн чанарын улмаас Бурхан хүн төрөлхтнийг өрөвдсөөр байсан бөгөөд хүн төрөлхтнийг үргэлжлүүлэн амьдруулахын тулд тэднийг золин аврах янз бүрийн арга хэрэглэхийг ч хүсэж байсан. Харин хүн оронд нь Бурханыг эсэргүүцэж, Бурханд дуулгаваргүй байсаар, Бурханы авралыг хүлээн авахаас татгалзсан, өөрөөр хэлбэл Түүний сайн санааг хүлээн авахаас татгалзсан юм. Бурхан яаж тэднийг дуудаж, тэдэнд сануулж, тэднийг хангаж, тусалж эсвэл тэвчсэн нь хамаагүй хүмүүс үүнийг нь ойлгоогүй эсвэл ухаараагүй бөгөөд тэд ямар ч анхаарал хандуулаагүй юм. Түүнд хэцүү байсан боловч Бурхан хүнд Өөрийн дээд зэргийн тэвчээрийг хайрлаж, хүн бүрэн өөрчлөгдөхийг хүлээж байсан. Тэр Өөрийн хязгаартаа хүрсний дараа Өөрийн хийх хэрэгтэй зүйлээ ямар ч эргэлзээгүйгээр хийсэн. Өөрөөр хэлбэл Бурхан хүн төрөлхтнийг устгах төлөвлөгөөг гаргасан мөчөөс эхлээд хүн төрөлхтнийг устгах Түүний ажлын албан ёсны эхлэл хүртэл тодорхой цаг хугацаа болон үйл явц байсан. Энэ үйл явц нь хүнд бүрэн өөрчлөгдөх боломж олгох зорилгоор оршиж байсан ба энэ нь Бурханы хүнд өгсөн сүүлчийн боломж байсан. Тэгвэл Бурхан хүн төрөлхтнийг устгахын өмнөх энэ хугацаанд юу хийсэн бэ? Бурхан ихээхэн хэмжээний сануулах болон ухуулах ажил хийсэн. Түүний зүрх сэтгэл ямар их өвдөлт, уй гашуутай байсан ч Тэрээр үргэлжлүүлэн Өөрийн халамж, анхаарал болон баялаг өршөөлийг хүмүүст өгсөөр байсан. Үүнээс бид юуг харж байна вэ? Эргэлзээгүйгээр, Бурханы хүн төрөлхтөнд өгсөн хайр нь зүгээр нэг дүр үзүүлэх явдал биш харин бодитой гэдгийг бид олж хардаг. Энэ нь бодитой, мэдрэгдэхүйц, ойлгогдохуйц бөгөөд хуурамч, хиймэл, овжин эсвэл дүр үзүүлсэн зүйл биш юм. Бурхан Өөрийгөө хайр татам гэдгийг хүмүүст харуулахын тулд хэзээ ч ямар нэг заль мэх хэрэглэж, хуурамч дүр зураглал бүтээдэггүй. Тэр Өөрийн хайр татам байдлыг хүмүүст харуулахын тулд эсвэл Өөрийн хайр татам болон ариун байдлыг гаргаж ирэхийн тулд хэзээ ч худлаа гэрчлэл хэрэглэдэггүй. Бурханы зан чанарын эдгээр талууд нь хүний хайрыг хүртэх эрхтэй юу? Тэдгээрийг шүтэн мөргөхүйц биш гэж үү? Тэдгээрийг нандигнахуйц биш гэж үү? Яг энд Би та нараас асуумаар байна: Эдгээр үгсийг сонссоныхоо дараа та нар Бурханы агуу байдлыг зүгээр л цаасан дээрх үгс гэж бодож байна уу? Бурханы хайр татам байдал нь зүгээр л хоосон үг юм уу? Үгүй! Мэдээж үгүй! Бурханы дээдийн дээд, агуу байдал, ариун байдал, тэвчээр, хайр гэх мэт – энэ бүхэн нь Бурханы зан чанарын болон мөн чанарын янз бүрийн талууд нь Түүнийг Өөрийн ажлаа хийх болгонд оролцдог ба Түүний хүнд хандсан хүсэлд биеллээ олж, хүн нэг бүр дээр гүйцэтгэгдэж, тусгагдаж байдаг. Чи үүнийг өмнө нь мэдэрч байсан эсэхээс үл хамааран Бурхан хүн бүрийг боломжит бүх аргаар халамжилж байдаг ба Өөрийн чин зүрхийг, мэдлэгийг болон янз бүрийн аргыг хэрэглэн хүн бүрийн зүрхийг дулаацуулж, хүн бүрийн сүнсийг сэрээж байдаг. Энэ нь маргаангүй үнэн юм. Энд хэчнээн ч хүн сууж байсан хамаагүй хүн бүр Бурханы хүлээцтэй байдал, тэвчээр болон хайр татам байдлын талаар өөр өөр туршлага болон мэдрэмжтэй байгаа. Бурханы тухай эдгээр туршлага, эдгээр мэдрэмж эсвэл Түүний тухай баталгаанууд нь – товчхондоо энэ бүх эерэг зүйлс нь Бурхнаас ирдэг юм. Тэгэхээр Бурханы тухай хүмүүсийн эдгээр туршлага, мэдлэгийг нэгтгэн, бидний өнөөдөр Библиэс уншсан зүйлтэй нийлүүлбэл та нар одоо Бурханы талаар илүү бодитой бөгөөд зөв ойлголттой болж байна уу?

    Энэ түүхийг уншиж, энэ үйл явдлаар дамжуулан илчлэгдсэн Бурханы зан чанарын талаар ойлгосныхоо дараа та нар Бурханы талаар ямар цоо шинэ ойлголттой болсон бэ? Энэ нь та нарт Бурхан болон Түүний зүрх сэтгэлийн талаар илүү гүнзгий ойлголт өгсөн үү? Одоо та нар Ноагийн түүхийг дахин харахдаа өөрөөр мэдэрдэг үү? Та нарын бодлоор эдгээр Библийн ишлэлүүдийг хэлэлцэх хэрэггүй байсан уу? Одоо бид үүнийг хэлэлцсэний дараа та нар үүнийг хэрэггүй байсан гэж бодож байна уу? Хэрэгтэй байсан, тийм биз? Бидний уншиж буй зүйл түүх боловч энэ нь Бурханы нэгэн цагт хийсэн ажлын тухай үнэн бичвэр юм. Миний зорилго бол та нарт эдгээр түүхийн нарийвчилсан мэдээллийг эсвэл энэ дүрийг ойлгуулах биш, мөн та нараар энэ дүрийг судлуулах биш, та нараар буцаж Библийг судлуулах ч бас биш юм. Та нар ойлгож байна уу? Эдгээр түүх та нарын Бурханы тухай мэдлэгт тус болсон уу? Энэ түүх та нарын Бурханы тухай мэдлэгт юуг нэмэрлэсэн бэ? Хонконгийн чуулганы ах, эгч нар бидэнд хэлээч. (Бурханы хайр гэдэг нь бидэн шиг ялзарсан хүмүүсийн эзэмшдэг зүйл биш гэдгийг бид харсан.) Солонгосын чуулганы ах, эгч нар бидэнд хэлээч. (Бурханы хүнд зориулсан хайр нь бодитой. Бурханы хүнд зориулсан хайр нь Түүний зан чанар болон Түүний агуу, ариун байдал, дээдийн дээд, мөн Түүний хүлээцтэй байдлыг агуулдаг. Ийм түүхээр дамжуулан бид энэ бүхэн нь Бурханы зан чанарын нэгээхэн хэсэг бөгөөд энэ талаар илүү гүнзгий ойлгохоор оролдох нь үнэ цэнэтэй юм гэдгийг бид илүү сайн ухаарч чаддаг.) (Энэхүү харилцан яриагаар дамжуулан нэг талаас би, Бурханы зөвт бөгөөд ариун зан чанарыг харж чаддаг ба мөн хүн төрөлхтний төлөөх Бурханы анхаарлыг, хүн төрөлхтнийг өршөөх Бурханы өршөөл болон Бурханы хийж байгаа бүхэн, Түүнд байгаа бодол, санаа бүхэн нь хүн төрөлхтнийг гэсэн Түүний хайр болон халамжийг илчилдэг гэдгийг харж чадна.) (Урьд нь би, хүн төрөлхтөн тодорхой түвшинд муу ёрын болсноос үүдэн Бурхан дэлхийг үерээр сөнөөсөн ба Бурхан тэднийг үзэн яддаг байсан тул хүн төрөлхтнийг устгасан гэж ойлгож байсан. Өнөөдөр Бурхан Ноагийн тухай түүхийг ярьж, Бурханы зүрх сэтгэлээс цус урсаж байсан гэж хэлсний дараа л би, Бурхан тэр хүмүүсийг тавьж явуулахыг үнэндээ хүсээгүй гэдгийг ойлгосон. Хүн төрөлхтөн хэтэрхий дуулгаваргүй байсан учраас л Бурхан тэднийг устгахаас өөр аргагүй болсон юм байна. Үнэндээ тухайн үед Бурханы зүрх сэтгэл маш гунигтай байсан. Эндээс би Бурханы зан чанар дахь Түүний хүн төрөлхтөнийг гэсэн халамж, анхаарлыг харж байна. Үүнийг би өмнө нь мэддэггүй байсан. Би өмнө нь хүн төрөлхтөн хэтэрхий муу ёрын байсан учраас Бурхан тэднийг устгасан гэж боддог байсан. Энэ нь миний ойлголт ямар өнгөц байсныг харуулж байна.) Маш сайн байна! Та нар дараа нь ярьж болно. (Үүнийг сонссоны дараа миний сэтгэл их хөдөллөө. Би өмнө нь Библийг уншиж байсан боловч бидэнд Өөрийгөө мэдүүлэхийн тулд Бурхан өнөөдрийнх шигээ эдгээр зүйлсийг шууд задлан шинжилж байсныг би хэзээ ч мэдэрч байгаагүй. Бурхан бидэнд Библийг харуулж, хүний ялзралаас өмнөх Бурханы мөн чанар нь хүн төрөлхтөнд зориулсан хайр, халамж гэдгийг заалаа. Хүн төрөлхтөн ялзарснаас эхлээд одооны эцсийн өдрүүд хүртэл Бурханд зөвт зан чанар байгаа хэвээр хэдий ч, Түүний хайр болон халамж нь өөрчлөгдөөгүй. Хүн ялзарсан эсэхээс үл хамааран бүтээлийн цаг үеэс одоог хүртэл Бурханы хайрын мөн чанар нь хэзээ ч өөрчлөгдөөгүйг энэ нь харуулж байна.) (Өнөөдөр би Бурханы мөн чанар нь цаг хугацаа болон Түүний ажлын байрлал өөрчлөгдсөнөөс үүдэн хувирч өөрчлөгддөггүй гэдгийг харлаа. Мөн би Бурхан дэлхий ертөнцийг бүтээж байгаа эсвэл хүн ялзарсны дараа үүнийг устгаж байгаагаас үл хамааран Түүний хийсэн бүхэн утга учиртай бөгөөд Түүний зан чанарыг агуулдаг гэдгийг харлаа. Тиймээс би Бурханы хайр хязгааргүй бөгөөд хэмжээлшгүй гэдгийг, мөн бусад ах, эгч нарын дурдсанаар дэлхийг устгах үедээ Бурханы хүн төрөлхтөнд өгсөн халамж болон өршөөлийг олж харлаа.) (Эдгээр нь өмнө нь миний үнэхээр мэддэггүй байсан зүйлс юм. Өнөөдөр сонссоныхоо дараа би Бурхан бол үнэхээр итгэл хүлээсэн, үнэхээр найдвартай, итгүүштэй бөгөөд Тэр үнэхээр оршин байдаг гэдгийг мэдэрлээ. Бурханы зан чанар болон хайр нь үнэхээр ийм бодитой гэдгийг би жинхэнээсээ, зүрх сэтгэлдээ ухаарч чадна. Энэ бол өнөөдөр үүнийг сонссоны дараах миний мэдрэмж юм.) Маш сайн байна! Та нар сонссон бүхнээ зүрх сэтгэлдээ хүлээн авсан юм шиг байна.

     Та нар өнөөдрийн бидний хэлэлцсэн Библийн ишлэлүүдээс авхуулаад Библийн бүх ишлэлээс ямар нэг тодорхой баримтыг анзаарсан уу? Бурхан хэзээ нэг цагт Өөрийн бодол эсвэл Өөрийн хүн төрөлхтөнд зориулсан хайр болон халамжийг илэрхийлэхдээ Өөрийн хэлийг ашиглаж байсан уу? Тэрээр энгийн хэл ашиглан хүн төрөлхтөнд хэр их санаа тавьж, хайрладаг гэдгээ хэлснийг батлах тэмдэглэл байгаа юу? Үгүй! Тийм биш гэж үү? Та бүхний дунд Библийг болон Библиэс өөр номууд уншсан хүмүүс олон байгаа. Та нарын дунд ийм үгс харсан хүн байна уу? Хариулт нь мэдээж үгүй! Учир нь Бурханы үгс болон Бурханы ажлын баримтыг агуулсан Библийн бичлэгт Бурхан, Өөрийн мэдрэмжийг дүрсэлж эсвэл хүн төрөлхтөнд зориулсан Өөрийн хайр болон халамжийг илэрхийлэхдээ ямар ч эрин үе эсвэл цаг хугацаанд Өөрийн арга барилыг ашиглаж байгаагүй ба Өөрийн мэдрэмж болон сэтгэл хөдлөлийг дамжуулахдаа Бурхан, яриа буюу ямар нэгэн үйлдлийг хэзээ ч ашиглаагүй – энэ нь баримт биш гэж үү? Би яагаад үүнийг хэлж байна вэ? Би яагаад үүнийг дурдах хэрэгтэй болсон бэ? Учир нь энэ нь мөн Бурханы хайр татам байдал болон Түүний зан чанарыг агуулдаг.

   Бурхан хүн төрөлхтнийг бүтээсэн; тэд ялзарсан эсэхээс эсвэл тэд Түүнийг дагадаг эсэхээс үл хамааран Бурхан хүмүүст, Өөрийн хайртай хүмүүс гэж ханддаг – эсвэл хүмүүсийн хэлдгээр Түүний хувьд хамгийн эрхэм хүмүүс гэж үздэг болохоос тэднийг Өөрийн тоглоом гэж үздэггүй. Бурхан Өөрийгөө Бүтээгч, хүнийг Өөрийн бүтээл гэж хэлдэг нь тэдний хооронд зэрэг зиндааны бага зэрэг ялгаа байгаа мэт сонсогдож болох боловч бодит байдал дээр Бурханы хүн төрөлхтний төлөө хийсэн бүхэн нь ийм төрлийн харилцаанаас хавьгүй илүү давсан байдаг. Бурхан хүн төрөлхтнийг хайрлаж, хүн төрөлхтөнд санаа тавьж, тэдэнд халамжаа үзүүлэхээс гадна мөн хүн төрлөхтнийг тогтмол, тасралтгүй хангаж байдаг. Зүрх сэтгэлдээ Тэр хэзээ ч үүнийг нэмэлт ажил эсвэл маш их гавъяатай зүйл гэж боддоггүй. Мөн Тэр хүн төрөлхтнийг аварч, тэднийг хангаж, тэднийг бүх зүйл дээр тэтгэж байгаа нь хүн төрөлхтөнд асар их хувь нэмэр оруулж байгаа гэж боддоггүй. Тэр зүгээр л хүн төрөлхтнийг Өөрийн арга замаар, Өөрийн мөн чанар болон Түүнд юу байгаа, Тэр юу болохоороо дамжуулан сэмхэн чимээгүй хангаж байдаг. Хүн төрөлхтөн Түүнээс хэчнээн ч их хангамж, тусламж авч байх нь хамаагүй Бурхан хэзээ ч гавъяа зүтгэлийн тухай бодож хүртэхийг оролдож байгаагүй. Энэ нь Бурханы мөн чанараар тодорхойлогддог ба мөн энэ нь Бурханы зан чанарын үнэн илэрхийлэл юм. Ийм учраас Библи болон бусад номын алинаас ч бид Бурхан хүн төрөлхтнийг Өөртөө талархуулж эсвэл Өөрийгөө магтуулахын тулд Өөрийн бодлоо илэрхийлснийг болон Бурхан хүмүүст яагаад эдгээр зүйлсийг хийснээ эсвэл Тэр яагаад хүн төрөлхтний төлөө ингэж их санаа тавьдгаа тайлбарласныг болон зарласан илэрхийллийг хэзээ ч олохгүй. Тэр шархалж, Түүний зүрх сэтгэл хүчтэй өвдөж байсан ч Тэр хүн төрөлхтний өмнө хүлээсэн хариуцлагаа эсвэл хүн төрөлхтний төлөөх Өөрийн халамжийг хэзээ ч мартдаггүй ба энэ бүх хугацаанд Тэр энэ өвчин шаналлаа ганцаараа чимээгүйхэн тэсвэрлэж байдаг. Эсрэгээрээ, Бурхан Өөрийн үргэлж хийдгээрээ хүн төрөлхтөнийг хангасаар байдаг. Хүн төрөлхтөн Бурханыг байнга магтан дуулж эсвэл Түүнд гэрчлэл хийдэг боловч эдгээр зан авирын нэгийг нь ч Бурхан шаарддаггүй юм. Учир нь Бурхан Өөрийн хүн төрөлхтөнд зориулан хийдэг сайн зүйлсийнхээ нэгийг нь ч талархлаар солих эсвэл хариу авах санаагүй байдаг. Нөгөө талаар Бурханаас эмээж, муугаас зайлдаг, Бурханыг чин сэтгэлээсээ дагадаг, Түүнийг сонсож, Түүнд үнэнч байдаг болон Түүнд дуулгавартай байдаг бүх хүмүүс байнга Бурханы ерөөлийг хүлээн авах ба Бурхан ийм ерөөлийг юу ч үлдээлгүйгээр хайрлах болно. Цаашлаад хүмүүсийн Бурханаас авч байгаа ерөөл нь тэдний төсөөллөөс давсан байдаг ба мөн хүмүүс хийсэн зүйлээрээ эсвэл төлсөн төлөөсөөрөө сольж авч чадахааргүй байдаг. Хүн төрөлхтөн Бурханы ерөөлийг эдэлж байхад Бурхан юу хийж байгаа талаар анхаардаг хүн байна уу? Бурхан юу мэдэрч байгаа талаар анхаарал тавьдаг хүн байдаг уу? Бурханы өвдөлтийг ойлгохоор хичээдэг хүн байдаг уу? Эдгээр асуултын тодорхой хариулт нь: Үгүй! Тэр үед Бурханы мэдэрч байсан өвдөлтийг ойлгох чадвартай ямар нэг хүн Ноаг оруулаад, бий юу? Бурхан яагаад тийм гэрээ байгуулсныг ойлгож чадах хүн байна уу? Тэд чадахгүй! Тэд Бурханы өвдөлтийг ойлгодоггүйгээс болж, мөн Бурхан хүн хоёрын хоорондох зайнаас эсвэл тэдний байр суурийн ялгаанаас болж хүн төрөлхтөн Бурханы өвдөлтийг үнэлдэггүй юм биш; харин энэ нь, хүн төрөлхтөн Бурханы ямар ч мэдрэмжийн талаар санаа тавьдаггүйгээс болдог. Хүн төрөлхтөн Бурхан бол бие даасан – Түүнийг халамжилж, Түүнийг ойлгож, Түүнд анхаарлаа хандуулах хүмүүс Бурханд хэрэггүй гэж боддог. Бурхан бол Бурхан, иймд Тэр өвддөггүй, сэтгэл хөдлөл байдаггүй; Тэр гуниглахгүй, Тэр уй гашууг мэдэрдэггүй, Тэр бүр уйлдаггүй. Бурхан бол Бурхан, иймд Түүнд сэтгэл хөдлөлийн ямар ч илэрхийлэл хэрэггүй бөгөөд Түүнд сэтгэл санааны тайвшрал хэрэггүй. Хэрэв ямар нэг байдлаар Түүнд эдгээр нь хэрэгтэй болбол Тэр үүнийг Өөрөө шийдэх ба хүн төрөлхтний ямар ч тусламж шаардлагагүй. Эсрэгээрээ сул дорой, төлөвшөөгүй хүмүүст л Бурханы тайтгарал, хангамж, зоригжуулалт хэрэгтэй байдаг ба Бурхан тэдний сэтгэл хөдлөлийг хэзээ ч, хаана ч тайвшруулах хэрэгтэй байдаг. Ийм бодол хүн төрөлхтний зүрх сэтгэлийн гүнд нуугдаж байдаг: Хүн бол сул дорой; тэднийг Бурхан бүх талаар харж байх ёстой, тэдэнд Бурханаас хүлээн авч байгаа халамж хэрэгтэй байдаг ба тэд өөрсдийнх гэж бодож байгаа бүхнээ Бурханаас шаардах ёстой байдаг. Бурхан бол хүчтэй; Түүнд бүх юм байдаг, Тэр хүн төрөлхтний хамгаалагч, мөн ерөөл хүртээгч байх учиртай. Тэрээр аль хэдийн Бурхан болохоор бүхнийг чадагч бөгөөд хүн төрөлхтний юу ч Түүнд хэрэггүй.

  Хүн Бурханы ямар нэг илчлэлд анхаарал хандуулдаггүйтэйн адил тэр Бурханы гуниг, өвдөлт болон баяр баясгаланг хэзээ ч мэдэрч байгаагүй. Харин эсрэгээрээ, Бурхан хүний бүх илэрхийллийг Өөрийн алган дээрээ тавьсан юм шиг мэддэг. Бурхан хүн бүрийн хэрэгцээг цаг тухай бүрд нь, хэрэгтэй газарт нь хангаж, хүн бүрийн өөрчлөгдөж буй бодлыг ажиглаж, ингэснээр тэднийг тайтгаруулан ухуулж, тэднийг чиглүүлэн гэрэлтүүлж байдаг. Бурханы хүн төрөлхтөнд хийсэн бүх зүйл, тэдний төлөө Түүний төлсөн бүх төлөөсийг авч үзвэл хүмүүс, Библийн бичвэрүүд болон Бурханы одоог хүртэл хэлсэн зүйлсээс Бурхан хүнээс ямар нэг зүйл шаардах болно гэж тодорхой бичсэн зүйлийг олж чадах уу? Үгүй! Эсрэгээрээ хүмүүс Бурханы бодлыг хэчнээн ч үл тоож байсан Тэрээр хүн төрөлхтнийг дахин дахин замчилж, байн байн хүн төрөлхтнийг хангаж тэдэнд тусалж, тэдний төлөө Өөрийн бэлтгэсэн гайхалтай сайхан хүрэх газарт очиход нь зориулан тэднийг Бурхан замаар дагуулдаг. Харин Бурханы тухайд бол Түүнд юу байгаа болон Тэр юу болох, Түүний нигүүлсэл, Түүний өршөөл, Түүний бүх шагнал нь юу үлдээлгүйгээр Түүнийг хайрладаг, дагадаг хүмүүст өгөгдөх болно. Гэвч Тэр Өөрийн амсаж байгаа өвдөлтөө эсвэл Өөрийн сэтгэл санааны байдлаа хэнд ч, хэзээ ч үзүүлдэггүй ба Тэр, Түүнд анхаарлаа хандуулахгүй байна гэж эсвэл Түүний хүслийг мэдэхгүй байна гэж хэнд ч, хэзээ ч гомдоллодоггүй. Тэр зүгээр л энэ бүгдийг чимээгүй үүрч, хүн төрөлхтөн үүнийг ойлгож чадах өдрийг хүлээж байдаг.

    Би яагаад энд эдгээр зүйлсийг хэлж байна вэ? Миний хэлсэн зүйлээс та нар юу харж байна вэ? Бурханы мөн чанар болон зан чанар дотор хялбар орхигдож болох зүйл байдгийг зөвхөн Бурхан эзэмшдэг бөгөөд бусдын агуу хүмүүс, сайн хүмүүс, өөрсдийнх нь төсөөллийн Бурхан гэж боддог хүмүүсийг оролцуулаад ямар ч хүн үүнийг эзэмшиж чаддаггүй. Энэ ямар зүйл вэ? Энэ бол Бурханы хувиа хичээдэггүй байдал юм. Хувиа хичээдэггүй байдлын талаар ярихад чи хүүхдүүдтэйгээ хэзээ ч наймаалцдаггүй, тэдэнд үргэлж өгч байдаг учраас өөрийгөө хувиа хичээдэггүй хүн гэж бодож магад бөгөөд бас эцэг, эхийнхээ тухайд гэвэл чи өөрийгөө үнэхээр хувиа хичээдэггүй гэж боддог. Чи юу ч гэж бодож байсан чамд дор хаяж "хувиа хичээдэггүй" гэдэг үгийн тухай ухагдахуун байдаг ба чи үүнийг эерэг үг гэж, мөн өөрийгөө бодохгүй байх нь нэр төртэй хэрэг гэж боддог. Чи хувиа хичээхгүй байхдаа өөрийгөө агуу гэж боддог. Гэвч бүх зүйлс, хүмүүс, үйл явдлууд, юмсын дунд болон Бурханы ажлаар дамжуулан Бурханы хувиа хичээдэггүй байдлыг олж харж чадах нэг ч хүн байхгүй. Яагаад ийм байна вэ? Яагаад гэвэл хүн хэтэрхий хувиа хичээсэн! Би яагаад үүнийг хэлж байна вэ? Хүн төрөлхтөн материаллаг ертөнцөд амьдардаг. Чи Бурханыг дагаж болох боловч чи Бурхан яаж чамд хангамж өгч, чамайг хайрлаж байгааг болон чамд анхаарал тавьж байгааг хэзээ ч харж эсвэл ухаарч чаддаггүй. Чи юу харж байна вэ? Чи, чамайг хайрладаг эсвэл чамайг ухаангүй хайрладаг цусан төрлийнхнийгөө харж байгаа. Чи өөрийн мах цусанд хэрэгтэй зүйлсийг хардаг ба чи өөрийн хайрладаг хүмүүс болон зүйлсэд л санаа тавьдаг. Энэ бол хүний хувиа хичээдэггүй байдал гэж нэрлэгддэг зүйл юм. Ийм "хувиа хичээдэггүй" хүмүүс гэхдээ тэдэнд амь өгдөг Бурханыг хэзээ ч анхаардаггүй. Бурханы эсрэгээр, хүний хувиа хичээдэггүй байдал нь хувиа хичээсэн, зэвүүцмээр болж хувирдаг. Хүмүүсийн итгэдэг хувиа хичээхгүй байдал нь хоосон, бодит бус, хуурамч, Бурхантай зохицолгүй, Бурхантай холбоогүй зүйл юм. Хүний хувиа хичээдэггүй байдал нь өөрийнх нь төлөө байдаг бол Бурханы хувиа хичээдэггүй байдал нь Түүний мөн чанарын жинхэнэ илчлэл юм. Бурханы хувиа хичээдэггүй байдлын улмаас л хүн Түүнээс тасралтгүй хангалтын урсгалыг авч байдаг. Та нарт Миний өнөөдрийн ярьж буй энэ сэдэв тийм ч гүн нөлөөлөөгүй, зүгээр л зөвшөөрсөн мэт толгойгоо дохиж байж болох боловч чи өөрийн зүрх сэтгэлдээ Бурханы зүрх сэтгэлийг ойлгохоор оролдвол өөрийн мэдэлгүй дараахыг олж мэдэх болно: Энэ дэлхий ертөнц дээр чиний мэдэрч чадах бүх хүн, асуудал болон юмсын дундаас зөвхөн Бурханы хувиа хичээдэггүй байдал л бодитой агаад тодорхой, учир нь чиний төлөө гэсэн Бурханы хайр нь нөхцөлгүй бөгөөд өө сэвгүй байдаг. Бурханаас өөр хэний ч хувиа хичээдэггүй байдал гэж нэрлэгддэг зүйл нь бүгд хуурамч, өнгөцхөн, чин сэтгэлээсээ бус байдаг; үүнд зорилго, тодорхой санаа байдаг бөгөөд тохиролцоог агуулж, туршилтыг давж чадахааргүй байдаг. Та нар үүнийг бүр бохир, жигшүүртэй гэж хэлж болох юм. Та нар зөвшөөрч байна уу?

     Та бүхэн эдгээр сэдвүүдийн талаар сайн мэдэхгүй бөгөөд жинхэнээсээ ойлгохын өмнө бодох бага зэргийн хугацаа хэрэгтэй байгаа гэдгийг Би мэдэж байна. Эдгээр асуудлууд болон сэдвүүдийн талаар та нар хэдийчинээ их мэдэхгүй байна, эдгээр сэдвүүд та нарын зүрх сэтгэлд дутагдаж байгааг энэ нь төдийчинээ баталж байгаа юм. Би эдгээр сэдвийн талаар хэзээ ч дурдаагүй бол та нарын дундаас тэдний талаар бага ч болтугай мэдэж авах хүн байгаа болов уу? Би та нарыг тэдний тухай хэзээ ч мэдэхгүй байсан гэж бодож байна. Энэ бол тодорхой. Та нар хэр ихийг мэдэрч, ойлгож чадахаас үл хамааран товчхондоо, Миний ярьдаг энэ сэдвүүд хүмүүст хамгийн их дутагдаж байгаа зүйл бөгөөд тэдний хамгийн сайн мэдэж байх ёстой зүйл юм. Эдгээр сэдэв нь хүн бүрийн хувьд маш чухал билээ – тэдгээр нь эрхэм нандин ба тэдгээр нь амь, тэдгээр нь урагшлах замдаа та нарын эзэмших ёстой зүйлс байдаг. Эдгээр үгээр удирдамж хийхгүй бол, Бурханы зан чанар болон мөн чанарыг ойлгохгүй бол чи Бурханы тухайд үргэлж асуултын тэмдэгтэй явах болно. Хэрэв чи Бурханыг ойлгож ч чадахгүй байгаа юм бол яаж Түүнд зүй зохистойгоор итгэж чадах юм бэ? Чи Бурханы сэтгэл хөдлөл, Түүний хүсэл, Түүний сэтгэл санааны байдал, Тэр юу бодож байгааг болон Түүнийг юу гуниглуулдгийг, Түүнийг юу баярлуулдгийг огт мэддэггүй, иймээс чи яаж Бурханы зүрх сэтгэлд анхаарал хандуулж чадах юм бэ?

      Бурхан сэтгэл гонсойх болгондоо Түүнд анхаарлаа огт хандуулдаггүй, Түүнийг дагадаг, Түүнийг хайрладаг гэдэг боловч Түүний мэдрэмжийг үл тоодог хүн төрөлхтөнтэй тулгардаг байна. Түүний зүрх сэтгэл яаж шархлахгүй байх юм бэ? Бурханы удирдлагын ажилд Тэр Өөрийн ажлыг чин сэтгэлээсээ хийж, хүн бүртэй ярилцан, тэдэнтэй юуг ч үлдээлгүйгээр, нууцлалгүйгээр уулздаг бол эсрэгээрээ Түүнийг дагадаг хүн бүр Түүнд хаалттай байж, хэн ч Түүнд идэвхтэй ойртож, Түүний зүрх сэтгэлийг ойлгож, Түүний мэдрэмжид анхаарал хандуулахыг хүсдэггүй. Бурханы итгэмжлэгдсэн хүн болохыг хүсдэг хүмүүс хүртэл Түүнд ойртож, Түүний зүрх сэтгэлд анхаарал хандуулж эсвэл Түүнийг ойлгохоор оролдохыг хүсдэггүй байна. Бурханыг хөгжилтэй, жаргалтай байхад Түүний аз жаргалыг хуваалцах хэн ч байдаггүй. Хүмүүс Бурханыг буруугаар ойлгох үед Түүний шархалсан зүрх сэтгэлийг тайтгаруулах хэн ч байдаггүй. Түүний зүрх сэтгэл шархалж байх үед Түүний итгэж ярихыг нь сонсохыг хүсэх ганц ч хүн байдаггүй. Бурханы удирдлагын ажлын мянга мянган жилийн туршид Бурханы хажууд байж, баяр гунигийг нь хуваалцах хүн байтугай Бурханы сэтгэл хөдлөлийг ойлгох нэг ч хүн байгаагүй, мөн тэдгээрийг ойлгож, үнэлэх хэн ч байгаагүй юм. Бурхан ганцаардаж байна. Тэр ганцаардаж байна! Бурхан, завхарсан хүн төрөлхтөн Түүнийг эсэргүүцдэгээс болж ганцаардаж байгаа юм биш, харин сүнслэг байхыг эрэлхийлдэг, Бурханыг мэдэхийг, Түүнийг ойлгохыг хүсдэг, мөн өөрийн бүх амьдралаа Түүнд зориулахыг хүсэж буй хүмүүсийн хувьд тэд Түүний бодлыг мэддэггүй ба Түүний зан чанар болон Түүний сэтгэл хөдлөлийг ойлгодоггүйгээс л болдог.

    Ноагийн түүхийн төгсгөлд Бурхан тухайн үеийн Өөрийн мэдрэмжийг илэрхийлэхийн тулд ер бусын арга хэрэглэснийг бид хардаг. Энэ арга бол маш онцгой бөгөөд тэр нь хүмүүстэй гэрээ хийх явдал юм. Энэ нь Бурхан дэлхийг үерээр устгахаа больж байгааг тунхаглаж буй арга юм. Гадна талаасаа гэрээ хийх нь маш энгийн зүйл мэт харагддаг. Энэ нь, хоёр талын хоёулангийнх нь ашиг сонирхлыг хамгаалах зорилгыг биелүүлэхэд туслахын тулд хоёр талыг зөрчилтэй үйлдлээс хамгаалахдаа үгийг ашиглаж байгаагаас өөрцгүй билээ. Хэлбэрээрээ бол энэ нь энгийн зүйл боловч цаад шалтгаан болон Бурхан үүнийг хийж байгаа гэсэн утгаараа энэ нь Бурханы зан чанар болон сэтгэл санааны байдлын жинхэнэ илчлэл юм. Хэрэв чи эдгээр үгсийг хойш тавьж, тоохгүй өнгөрвөл, хэрэв Би та бүхэнд юмсын үнэнийг хэзээ ч хэлэхгүй бол хүн төрөлхтөн хэзээ ч Бурханы бодлыг бодитоор мэдэхгүй юм. Магадгүй чиний төсөөлөлд Бурхан энэ гэрээг хийх үедээ инээмсэглэж эсвэл Түүний нүүрний илэрхийлэл нухацтай байж болох боловч хүмүүсийн төсөөлөлд Бурхан ямар төрлийн царайтай байхаас үл хамааран Бурханы ганцаардал байтугай Бурханы зүрх сэтгэл эсвэл Бурханы өвдөлтийг хэн ч харж чадахгүй билээ. Хэн ч Бурханыг өөртөө итгүүлж чадахгүй буюу Бурханы итгэлийг авч чадахгүй эсвэл Тэр Өөрийн бодлыг илэрхийлж, Өөрийн өвдөлтөө итгэн хэлэх нэгэн болж чадахгүй юм. Тийм учраас Бурхан ийм зүйл хийхээс өөр сонголтгүй болсон. Гадна талдаа Бурхан өмнөх хүн төрөлхтнөөс хагацахдаа амархан зүйл хийсэн ба тэр нь өнгөрснийг шийдэж, Түүний дэлхийг үерээр устгасан явдалд төгс дүгнэлт хийсэн. Гэвч энэ мөчөөс эхлэн Бурхан өвдөлтөө Өөрийн зүрх сэтгэлийн гүнд булсан. Бурханд итгэх хүн байхгүй байх үед Тэр хүн төрөлхтөнтэй гэрээ хийж, дахин хэзээ ч дэлхийг үерээр устгахгүй гэж тэдэнд хэлсэн. Солонго гарч байгаа нь хүмүүст ийм зүйл нэгэнтээ тохиолдсоныг сануулж, муу зүйл хийж болохгүйг тэдэнд анхааруулж байгаа хэрэг юм. Ийм шаналалтай байдалд ч Бурхан хүн төрөлхтнийг мартаагүй ба тэдэнд маш их анхаарал тавьсаар байсан. Энэ нь Бурханы хайр болон хувиа хичээдэггүй байдал биш гэж үү? Гэвч хүмүүс зовох үедээ юуны тухай боддог вэ? Энэ үед тэдэнд Бурхан хамгийн хэрэгтэй байдаг биш гэж үү? Иймэрхүү үед хүмүүс Бурханаар өөрсдийгөө тайтгаруулахын тулд үргэлж Бурханыг татан авчирдаг. Хэзээ ч байсан хамаагүй Бурхан хүмүүсийн урмыг хугалдаггүй ба Тэрээр хүмүүст хүндрэлээс нь гарахад үргэлж тусалж, гэрэлд амьдруулдаг. Бурхан хүнийг ингэж хангаж байдаг боловч хүмүүсийн зүрх сэтгэлд Бурхан бол зөвхөн тайвшруулах эм, ундаа юм. Бурханыг зовж байхад, Түүний зүрх сэтгэл шархалсан үед Түүний бүтээсэн амьтан эсвэл ямар нэг хүн Түүнд хань болж эсвэл Түүнийг тайтгаруулж байх нь Бурханы хувьд тансаг хүсэл юм. Хүмүүс Бурханы мэдрэмжид хэзээ ч анхаарал хандуулдаггүй тул Бурхан Түүний тайтгаруулах хэн нэгнийг хүсэж, хүлээдэггүй. Тэр Өөрийн сэтгэл санааг илэрхийлэхийн тулд зүгээр л Өөрийн аргуудыг ашигладаг. Хүмүүс Бурханы хувьд ямар нэг зовлонг туулах нь сүртэй зүйл биш гэж үздэг боловч чи үнэхээр Бурханыг ойлгохоор оролдох үедээ, Түүний хийж байгаа бүхнээс Бурханы чин үнэнч санааг жинхэнээсээ ухаарах үедээ чи Бурханы агуу байдал болон Түүний хувиа хичээдэггүй байдлыг мэдэрч чадна. Хэдийгээр Бурхан хүн төрөлхтөнтэй солонго хэрэглэн гэрээ хийсэн боловч Тэр үүнийг яагаад хийснээ болон Тэр яагаад энэ гэрээг байгуулснаа хэнд ч хэлээгүй. Энэ нь Тэр хэнд ч Өөрийн жинхэнэ бодлоо хэлээгүй гэсэн үг юм. Учир нь Өөрийн гараар бүтээсэн хүн төрөлхтөндөө Бурхан ямар их хайртайг ойлгох нэг ч хүн байхгүй ба мөн хүн төрөлхтнийг устгах үед Түүний зүрх хичнээн их өвдөлтийг амссаныг ухаарч чадах нэг ч хүн байхгүй юм. Тиймээс Тэр хүмүүст Өөрийн юу мэдэрч байгаагаа хэлсэн ч гэсэн тэд энэ итгэлийг нь даадаггүй. Шаналж байснаа үл харгалзан Тэр Өөрийн ажлын дараагийн алхмыг үргэлжлүүлсээр байдаг. Бурхан үргэлж Өөрийн хамгийн сайн тал, хамгийн сайн зүйлийг хүн төрөлхтөнд өгөөд Өөрөө бүх зовлонг чимээгүй үүрдэг. Бурхан хэзээ ч эдгээр зовлонг нээлттэйгээр дэлгэдэггүй. Оронд нь Тэр тэдгээрийг тэсвэрлэж, чимээгүй хүлээдэг. Бурханы тэвчээр нь хүйтэн, хөшсөн, арчаагүй сул байдал бус харин Бурханы хайр болон мөн чанар нь үргэлж хувиа хичээдэггүй байсных юм. Энэ нь Түүний мөн чанар болон зан чанарын төрөлхийн илчлэл бөгөөд жинхэнэ Бүтээгч болох Бурханы ялгамж чанарын бодитой биелэл юм.

   Үүнийг хэлсний дараа зарим хүмүүс Миний хэлснийг буруугаар тайлбарлаж магадгүй. Бурханы мэдрэмжийг маш дуулиантайгаар, ийм дэлгэрэнгүй дүрслэх нь хүмүүсээр Бурханыг өрөвдүүлэх зорилготой байсан уу? Иймэрхүү санаа байсан уу? (Үгүй!) Миний эдгээр зүйлийг хэлсэн цорын ганц зорилго нь та бүхэнд Бурханыг илүү сайн мэдүүлж, Түүний хэсэг бүрийг ойлгуулж, Түүний сэтгэл хөдлөлийг ойлгуулж, мөн Бурханы мөн чанар, зан чанар нь хүний хоосон үгсээр, тэдний захиа, номлол болон төсөөллөөр дүрслэгдсэн бус, Түүний ажлаар дамжуулан бага багаар илэрхийлэгдэж байдаг гэдгийг ухааруулахын төлөө юм. Өөрөөр хэлбэл Бурхан болон Бурханы мөн чанар нь үнэхээр оршин байдаг – тэдгээр нь зураг биш, төсөөлөл биш, хүний гараар бүтээгдээгүй бөгөөд гарцаагүй тэдний санаанаасаа зохиосон зүйл биш юм. Та нар үүнийг одоо хүлээн зөвшөөрч байна уу? Хэрэв та нар үүнийг хүлээн зөвшөөрч өнөөдрийн Миний үгс зорилгодоо хүрчээ.

    Бид өнөөдөр гурван сэдвийн тухай ярилцлаа. Хүн бүр энэ гурван сэдвийн тухай нөхөрлөлөөс маш их зүйл олж авсан гэдэгт Би итгэж байна. Энэ гурван сэдвээр дамжуулан Миний тайлбарласан Бурханы бодол эсвэл Миний дурдсан Бурханы зан чанар болон мөн чанар нь зарим хүний Бурханы тухай ойлголтыг өөрчилж, хүн бүхний Бурханд итгэх итгэлийг эргүүлж, цаашлаад хүн бүрийн зүрх сэтгэлдээ гайхан биширч байсан Бурханы дүр зургийг эргүүлсэн гэдэгт Би үнэхээр итгэлтэй байна. Ямартай ч Библийн энэ хоёр хэсгээс Бурханы зан чанарын талаар сурсан зүйл чинь та нарт ашиг тустай байна гэдэгт Би найдаж байгаа ба та нар буцаж очоод энэ талаар тунгаан бодохоор оролдоно гэдэгт Би итгэж байна. Өнөөдрийн уулзалтаа үүгээр дуусгая. Баяртай!

2014 оны Тавдугаар сарын 18

"Үг нь махбодоор илэрсэн номын үргэлжлэл"-ээс

No comments:

Post a Comment