Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

2018/06/08

Христийн сүмийн кино | “Арван долоо? Ямар чөтгөр нь вэ!” | Эзэнийг дагаж загалмайн замаар явна


“Жаал аа! Коммунист Нам бол бурхангүй үзэлтэй, бас Бурханд итгэхийн эсрэг байдгийг чи мэдэх үү? Хятадад чиний итгэчих ямар Бурхан байгаа юм дээ? Тэр Бурхан чинь хаана байгаа юм?” “Чамайг залуу болохоор биднийг зөөлөн хандана гэж битгий санаарай! Бурхандаа итгэсээр байвал чи үхэж л таарна даа!” Хөх няц болсон энэ залуу хүү дээр Хятадын Коммунист намын цагдаа гартаа цахилгаан саваа барьсаар яаран ирэв.
 Энэ залуу хүүгийн нэрийг Гао Лианг гэдэг, тэрээр тухайн жил 17 настай байсан юм. Түүнийг Хятадын Коммунист цагдаа баривчлах үед тэрээр нэг ахын хамт сайн мэдээ түгээгээд харьж явсан юм. Гурван өдөр, гурван шөнийн турш цагдаагийнхан түүнд идэх юм өгөөгүй бөгөөд унтуулсан ч үгүй. Тэд түүнийг байцааж, хүчээр хэрэг хүлээлгэхийг оролдон, хэрцгийгээр эрүүдэн шүүжээ. Тэр ч бүү хэл тэд түүний эрүү, хоёр гар, биеийнх нь доод хэсгийг цахилгаан бороохой ашиглан цохиж байв. Түүнийг Бурханаас урваж, чуулганы санхүүгийн эх үүсвэр, удирдагчидтай холбоотой мэдээллийг тэдэнд өг гэж хүч хэрэглэн, айлган сүрдүүлэхээр тэд оролджээ. Ингэхдээ тэд мөн эцэг эхийг нь баривчилж, сургуулиас нь хөөлгөнө гэж заналхийлэв. Зорилгодоо хүрч чадаагүй Хятадын Коммунист засгийн газар түүнд нэг жил хөдөлмөрөөр ахин хүмүүжих шийтгэл оноосон юм. Шоронд байх хугацаандаа Гао Лианг ажлын хэрээс хэтэрсэн шаардлагуудыг тэвчиж байсан төдийгүй мөн доромжлуулж, тамлуулж байлаа. Шоронд Гао Лиангийн туулсан зүйлийг газар дээрх там гэж л нэрлэж болно. Энэхүү зовлонт цэвэршүүлэлтийн үеэр Гао Лианг Бурханд залбирч, Бурханд найдсан юм. Төгс Хүчит Бурханы үгс Бурханы санаа зорилгыг ойлгоход нь түүнийг гэгээрүүлжээ. Энэ нь түүнд итгэл, хүч чадал өгч, түүнийг замчилсан учир тэр шоронд нэг жилийг туулж гарч чадсан юм. Хятадын Коммунист засгийн газрын хавчлага, баривчилгаа Гао Лиангийн зүрхэнд сийлэгдэн үлдсэн билээ. Тэрээр Хятадын Коммунист засгийн газрын ёрын муу мөн чанарыг, мөн Бурханы эсрэг дайсагналыг тодорхой харж, гүнээ мэдэрчээ. Сатаны эрх мэдэл ноёрхсон энэ дэлхий дээр зөвхөн Бурхан л хүнийг хамгийн ихээр хайрладаг юм. Зөвхөн Бурхан хүнийг аварч чадна. Түүний итгэл болон Бурханыг дагах хүсэл нь улам бүр шийдэмгий боллоо. Эдгээр шалгалт, гай зовлон нь түүний амийн өсөлт болоод хөгжлийн төлөөх үнэ цэнэтэй эрдэнэ гэж Гао Лианг хэлдэг. Энэ бол 17 насанд нь Бурханы түүнд барьсан онцгой бэлэг байсан юм … 

No comments:

Post a Comment