Бурханы айлдвар | “Чи итгэлийн талаар юу мэдэх вэ?” | Бурханд итгэх жинхэнэ итгэл гэж юу вэ?
Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Би хүнд хэтэрхий их нигүүлслийг өгсөн бөгөөд олж авах зүйл хэтэрхий олон байгаа учраас хүн Надад итгэдэг гэж Би хэлдэг. Иудейчүүд Миний нигүүлслээс болж Надад итгэсэн ба явсан газар бүрд минь тэд Намайг дагасан. Хязгаарлагдмал мэдлэг болон туршлагатай энэ хүмүүс Миний үзүүлсэн тэмдэг, гайхамшгуудыг олж харахыг л эрмэлзсэн. Тэд Намайг хамгийн агуу хүчит үйлс бүтээж чаддаг Иудейчүүдийн гэрийн тэргүүн мэт авч үзсэн.
Тиймээс хүмүүсээс чөтгөрийг хөөн зайлуулах үед тэд Намайг Елиа, Мосе, мөн бүх эш үзүүлэгчдээс хамгийн эртнийх нь, бүх эмч нараас хамгийн сайн нь хэмээн хэлж, өөр хоорондоо үймэлдэн ярилцсан юм. Би Өөрийн зүгээс Би бол амь, зам, үнэн гэж хэлэхээс өөрөөр хэн ч Миний оршихуй эсвэл ялгамж чанарыг мэдэхгүй. Тэнгэр бол Миний Эцгийн амьдардаг газар гэж Би хэлэхээс өөрөөр Би бол Бурханы Хүү бөгөөд Бурхан Өөрөө гэдгийг хэн ч мэдээгүй. Би бүхий л хүн төрөлхтөнд золин авралыг авчирч, хүн төрөлхтнийг гэтэлгэнэ гэж хэлэхгүй л бол, Би хүн төрөлхтний Золин аврагч гэдгийг хэн ч мэдээгүй; хүмүүс Намайг өрөвчхөн агаад энэрэнгүй хүн гэж л мэддэг. Би Өөрийнхөө талаар бүхнийг тайлбарлаж чадахаас өөрөөр, хэн ч Намайг мэдээгүй, мөн Би бол амьд Бурханы Хүү гэдэгт хэн ч итгээгүй. Хүн зөвхөн ийм байдлаар л Надад итгэдэг ба ийм маягаар Намайг хуурдаг. Хүн Миний талаар ийм үзэл бодолтой байх үедээ Намайг яаж гэрчилж чадах билээ?”
Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно.
No comments:
Post a Comment