Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

2018/07/16

Христийн Сэнтийн ѳмнөх шүүлт—Үнэхээрийн сайн хүн байхын шалгуур


Үнэхээрийн сайн хүн байхын шалгуур

Mорань   Линьи хот, Шандунь аймаг
Хүүхэд ахуй цагаасаа эхлээд би, хүмүүс намайг хэрхэн харж, хэрхэн үнэлж байгаад маш чухал ач холбогдол өгдөг байв. Хийсэн бүхэндээ бусдын магтаалыг хүртэхийн тулд мөн ямар нэгэн зүйл тохиолдоход, хүмүүст буй миний тухай сайн дүр төрхийг үгүй хийхээс зайлсхийж би хэзээ ч, хэнтэй ч маргадаггүй байлаа. Эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг хүлээж авсныхаа дараа би энэ л байдлаараа үргэлжилж ах, эгч нарт байгаа миний тухай сайн дүр төрхийг хадгалсаар явсан. Өмнө нь би ажил хариуцаж байхад маань миний гүйцэтгэлийг “тийм-хүн”-ийх, харин үнэнийг амьдралд хэрэгжүүлдэг хүнийх биш гэж байнга хэлдэг байв. Би түүнийг хэзээ ч зүрх сэтгэлдээ ойр хүлээж авдаггүй байлаа, харин ч эсрэгээр хэрвээ бусад хүмүүс намайг сайн хүн гэж бодох юм бол сэтгэл хангалуун байдаг байлаа.

Нэг өдөр би дараах ишлэлийг уншсан юм: “Хэрвээ чи Бурханд итгэх итгэлдээ үнэнийг хайхгүй бол гэм буруутай мэт харагдахгүй байсан ч, чи үнэхээр сайн хүн биш хэвээр байх болно. Үнэнийг хайдаггүй хүмүүст зөвт байдлын тухай ойлгоц байхгүй нь гарцаагүй бөгөөд Бурханы хайрладаг зүйлсийг хайрлаж, Бурханы үзэн яддаг зүйлсийг үзэн ядаж чаддаггүй,. Тэд Бурханы талд огт зогсож чадахгүй, Бурхантай нийцтэй байж бүр ч чадахгүй. Тэгвэл, зөвт байдлын тухай ойлгоцгүй тэд хэрхэн сайн хүмүүс хэмээн дуудагдаж чадах вэ? Энгийн хүмүүсээр “тийм-хүн” хэмээн тодорхойлогдсон тэдэнд, зөвт байдлын тухай ойлголт байхгүй төдийгүй амьдралын зорилго ч байдаггүй. Тэд ердөө л бусдыг хэзээ ч гомдоохыг хүсдэггүй хүмүүс, тэгвэл тэд үнэ цэнэтэй юу? Үнэхээр сайн хүн гэж эерэг зүйлсэд хайртай, гэрлийг хүсэн тэмүүлдэг, сайныг муугаас ялгаж ойлгодог, амьдралдаа зөв зорилготой хүнийг хэлнэ; зөвхөн ийм төрлийн хүнийг л Бурхан хайрладаг” (“Бурханд үйлчлэхийн тулд хүн бүх төрлийн хүмүүсийг ялган таньж сурах ёстой” 1 дүгээр чуулганы ажлын Нөхөрлөлийн ба Зохицуулалтын хураангуй). Эдгээр үгсийг уншаад би гэнэт гэрлийг олж харсан. Сайн хүн гэдэг нь энгийн хүмүүстэй найзархаг харилцаатай байдаг, тэдэнтэй хэрүүл маргаан хийдэггүй хүн юмуу эсвэл ах эгч нарт сайхан сэтгэгдэл төрүүлэх чадвартай, тэднээс сайн үнэлгээ авдаг хүн бол биш гэдгийг би одоо ойлгов. Үнэхээр сайн хүн бол эерэг зүйлсэд хайртай, үнэн ба зөвт байдлыг эрэлхийлдэг, амьдралдаа бодит зорилготой, зөвт байдлыг ухамсарладаг, сайн ба мууг ялган салгаж ойлгож чаддаг, Бурханы хайрладаг зүйлсийг хайрладаг, Бурханы үзэн яддаг зүйлсийг үзэн яддаг хүн; үүргээ гүйцэтгэхдээ байгаа бүхий л зүйлсээ зориулах хүсэлтэй, өөрсдийн амьдралаа үнэнд болон зөвт байдалд зориулах зүрх зоригтой, хүсэл тэмүүлэлтэй хүн юм. Миний үйлдлийн тухайд зөвт байдлын ойлголт хаана нь байсан юм бэ? Ах, эгч нар ямар хэцүү байсныг ярьсаар сайн мэдээ түгээх ажлаас ирэхэд, би сайн мэдээ түгээх нь хялбар байгаагүй, үнэхээр хэцүү байсан гэдэг зөрчилдөөнтэй мэдрэмжийг мэдэрдэг бөгөөд нөхөрлөлийг дахин хүсэлгүйгээр хүний махан биеийн талыг өөрийн мэдэлгүй барьж гомдоллож эхэлдэг. Бурханы тухай ойлголтыг түгээн дэлгэрүүлэхтэй холбоотой асуудлыг хамарсан эмх замбараагүй байдал чуулганд үүсэхийг би хараад хэрвээ тэдгээр нь ноцтой байвал асуудлыг шийдэхийн тулд ухаалаг үгс хэрэглэн нөхөрлөдөг; асуудал ноцтой биш байх үед, хэрвээ би зүй зохистой ярихгүй бол тухайн хүн миний тухай ямар нэгэн юм бодно хэмээн айж, мэдээгүй царайлан хажуугаар нь өнгөрнө. Хамтрагч маань үнэнтэй ямар ч хамаагүй эсвэл эргэн тойрноо бодохгүйгээр ямар нэгэн зүйл хийж байхыг харах үедээ би асуудлыг түүнд гаргаж тавъя гэж хүссэн ч дараа нь, “Хэрвээ би энэ асуудлыг хөндвөл тэр тэвчиж чадах уу? Ийм жижигхэн зүйлээр сайн харилцаагаа сэвтээх нь ямар ч үнэ цэнэгүй. Дараагийн удаа гэж бий, хүлээж байгаад асуудлыг хөндье” гэж бодно. Ийм маягаар би өөртөө шалтаг гаргаж зүгээр л өнгөрөөдөг байсан.
Тэгэхэд би энгийн хүний нүдээр харахад “тийм-хүн” буюу хэзээ ч, хэнийг ч гомдоохыг хүсдэггүй ердөө л Сатаны сайн хүний шалгуурт нийцсэн, эерэг зүйлсэд дуртай, үнэнийг эрэлхийлдэг, зөвт байдлын тухай ойлгоцтой Бурханы баяр баясгалан болсон сайн хүнтэй огт адилгүй байгаагаа олж харсан. Миний тухай бусад хүмүүсийн сэтгэгдлийг би үнэнийг олж авахаас илүү чухалд тооцож, ердөө бусдын магтаалыг хүртэхэд л сэтгэл ханаж байсан; би хэрхэн амьдралдаа зөв зорилго тавьсан хүн байж чадах вэ? Үнэнийг олж авсан гэдгийг минь бусдын магтаал төлөөлөн харуулж чадах уу? Бусдын сайн үнэлгээ намайг амьтай болохыг төлөөлөн харуулж чадах уу? Би Бурханд итгэсэн ч үнэнийг болон зөвт байдлыг эрж хайгаагүй, зан чанараа өөрчлөх эрэл хийгээгүй, харин тэгэхийн оронд байнга нэр төр хөөцөлдөн, өөрийн нэр нүүрээ хамгаалж байсан юм бол энэ нь Бурханыг дагаж байх үед үнэ цэнэтэй юу? Хэрвээ би энэ замаар эцэст нь хүртэл явсан бол юунд хүрч болох байсан бэ? Би бол бүх талаараа ялзарсан бүтээл байсан. Хэрвээ би бусдын өндөр хүндэтгэлийг үнэхээр хүлээсэн, тэдний оюун санаанд байр суурь эзэлсэн байсан бол Бурханы байр суурийн төлөө тэмцэлдсэн сахиусан тэнгэр болчихсон байх бус уу? Би Бурханы жинхэнэ дайсан болсон байх бус уу? Ийм төрлийн хүн Бурханы нүдээр бол үхлийн гэм үйлдсэн нэгэн байх бус уу? Бурханаар аврагдаж, төгс төгөлдөр болгогддог хүмүүс л үнэн ба зөвт байдлыг эрэлхийлдэг үнэхээр сайн хүмүүс юм. Тэд бол сайныг муугаас салган хэлж чаддаггүй, хайр ба үзэн ядалтын талаар тодорхой ойлголтгүй, зөвт байдлын тухайд ойлгоцгүй ухаангүй хүмүүс биш, харин ч бүр зөвхөн өөрсдийнхөө нэр хүндийн талаар санаа тавьдаг, Бурханд дайсагнадаг хорон муу хүмүүс юм. Өөрийн зан авирыг энгийн хүмүүсийн боддог сайн хүний шалгуураар тооцон үргэлжлүүлсэн бол би Бурханы таягдалт, шийтгэлийн бай болох учиртай байсан.
Өө Бурхан минь! Өө Бурхан минь! Үнэхээр сайн хүн байхын тухайд зарим зүйлийг таниулж, цаашилбал, буруу ташаа төсөөллөө, үл тоомсорлож байсан зүйлсээ харж, өөрийн эсэргүү, тэрслүү чанараа ялган танихыг надад зөвшөөрсөн Таны удирдамж болон гэгээрүүлэлтэд би талархаж байна. Өө Бурхан минь! Өө Бурхан минь! Үнэнд илүү гүнзгий нэвтрэх эрэл хийх, зан чанарын өөрчлөлтийг эрэлхийлэхийн тулд, удалгүй, хайр, үзэн ядалтын тухай тодорхой ойлголттой, зөвт байдлын ойлгоцтой, үнэхээр сайн хүн болохын тулд өнөөдрөөс эхлээд өөрийн зан чанарын шалгууртаа би “үнэнийг эрэлхийл, зөвт байдлын ойлгоцтой бай” хэмээх хэллэгийг хэрэглэхийг хүсэж байна.

No comments:

Post a Comment