Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

2018/08/29

Христийн Сэнтийн ѳмнөх шүүлт—Төөрөлдсөн нь болон Замаа олохуй

Төөрөлдсөн нь болон Замаа олохуйТөөрөлдсөн нь болон Замаа олохуй

Шиавобинг   Аньхуй муж, Шуанзөү хот
“Өнөөдөр чиний шунан эдэлж буй зүйл бол чиний ирээдүйг сүйрүүлж байгаа яг тэр зүйл, харин өнөөдөр чиний амсаж байгаа зовлон бол чамайг хамгаалж буй яг тэр зүйл юм. Нарыг халхалсан өтгөн мананд орохоос зайлсхийж, уруу таталтын дэгээнээс хол байхын тулд чи эдгээр зүйлийг сайн мэдэж байх ёстой. …”Бурханы үгийн “Махан биеийн тав тухыг эдлэх нь ирээдүйг чинь сүйтгэнэ” гэх энэ дууг дуулах болгондоо би өөрийн Бурханаас урваж, сорьж байсан үеэ боддог бөгөөд ингэхдээ хязгааргүй харамсал төрөхийн зэрэгцээ мөн ер бусын талархлыг мэдэрдэг.
1997 онд би Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авсаны дараа тун удалгүй сайн мэдээ түгээх ажилд өөрийгөө бүхэлд нь чин сэтгэлээсээ дайчилж эхэлсэн бөгөөд Бурханы сэтгэлийг хангалуун байлгахын тулд Түүний төлөө бүх чадлаараа өөрийгөө зориулахаар Түүний өмнө шийдвэрлэсэн. Харин Бурханы ажил солигдоход, Бурханы ажил миний өөрийн үзэл баримтлалд нийцэхгүй болж, миний хүсэл биелэгдэхгүй болсон үед миний Бурханд хандсан “зориулалт” ямар ч ул мөргүй алга болж, Бурханаас урваж буй миний уг чанар бүрэн илчлэгдсэн.
1999 оны нэг өдөр би өөрийн үүргээ гүйцэтгээд аялалаас буцан ирэх үедээ хэдэн жил хараагүй ангийн хуучин найзтайгаа таарсан. Түүний пиджак, зангиа, түүний гар утас зэргийг нь би харсан бөгөөд толгойноос хөл хүртлээ тэр үнэхээр тансаг хувцасласан байлаа. Би маш их атаархсан, эсрэгээрээ би хямдхан харагдаж байв. Хэдхэн өдрийн дараа эмээгийн маань хэлсэн үг нөгөө шархалсан хэсгийг дахин нэг хөндөв: “Чи одоо ажиллахгүй, мөнгө олохгүй—юу ч хийхгүй байгаа юм биш үү? Мөнгөгүй бол чамайг хэн ч тоохгүй биш үү? Ангийнхаа найзуудыг хар, тэд зугаалж, маш их мөнгө олж, янз бүрийн зүйлс худалдаж авч байна … харин чи яаж байна? Чамд юу ч байхгүй!” Гэнэт би ангийн найзтайгаа тааралдсан үеэ эргэн саналаа. Би дэндүү өрөвдөлтэй санагдаж, хулганы нүх байсан бол орчихмоор болов! Тэгтэл эмээ маань хэлж байна: “Өлгөдөг хуйлаасны үйлдвэртэй авгад чинь хүмүүс хэрэгтэй гэнэ, тэр чамайг ажиллуулахыг хүссэн.” Би өөрийн эрхгүй л “За! Би явна!” гэлээ. Тэр шөнө би нойр хүрэхгүй орондоо хөрвөөж бодол санаанд минь дараах асуулт хөврөх болов: Би үнэхээр мөнгө олохоор явах гэж үү? Хэрэв би сорилтонд унаж, өөрийгөө гаргаж авч чадахгүй болчихвол яах вэ? Өөрийн хоосон мөрөөдөл, мөнгөний сэтгэл татам байдал болоод бодит бэрхшээл зэргээсээ болоод би Бурханы үгсэд эргэлзэж эхэлсэн. Би ийн бодсон: Бага зэрэг мөнгө олох нь өөрийгөө татаж авах боломжгүй болгоно гэж байхгүй шүү дээ. … Хэсэг зөрчилдсөний дараа би мөнгөний уруу татлагыг эсэргүүцэх боломжгүй болсон бөгөөд өөрийгөө иймэрхүү байдлаар тайвшруулсан: “Зүгээр ээ; Бага зэрэг мөнгө олсоны дараа нөхцөл байдал өөрчлөгдөнө, би үүргээ биелүүлэхийн тулд бүх зүйлээ зориулж чадна. Би хангалттай мөнгөтэй болсон гэж хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй дэлхийн хүмүүстэй адилхан байхгүй.” Тэгээд дараагийн өдөр нь би өлгөдөг хуйлаасны үйлдвэр явлаа.
Би анх эхлэх үедээ чуулганы амьдралыг удирдан ажиллаж байлаа. Би байнга л өөртөө ийнхүү сануулж байв: Би Бурханаас нүүр буруулж болохгүй! Гэвч би аажмаар доошоо живж, Бурханы үгийг идэж, уухаас залхаж эхэлсэн. Ах, эгч дүүсээ хармааргүй санагдсан. Хэдий уулзалт болгон дээр мөнгө амьдралд чухал биш гэж хэлсэн боловч үйлдвэрт энэ тухай бодох ч завгүй болов. Зарим үед би бүр тасралтгүй ажилласнаар Бурханы бэлтгэсэн ер бусын, саяд нэг тохиолдох гамшгийн тухайд бодох боломжгүй болтлоо өөрийгөө завгүй байлгах гэж оролдсон. Яг л иймэрхүү байдлаар би дэлхийн хүмүүс шиг хоосон амьдралыг илүүд үзэж, Бурханы үгс дэх жинхэнэ үзэсгэлэнтэй амьдралыг эрэлхийлэхийг хүссэнгүй.
Дараагаар нь нэг удаагийн цугларалтан дээр миний гэдсэнд алхаар цохиулж байгаа мэт аймшигтай өвдөлт мэдрэгдэв. Надад тэвчих аргагүй санагдаж, унтлагын өрөөнд орж хэвтсэн. Гэсэн ч зогссонгүй—өвдөлтөөсөө болж орондоо хөрвөөж байлаа. Ах, эгч дүүс минь юу болсоныг хараад намайг эмнэлэгт аваачихаар яаравчилсан бөгөөд эмч үзээд ямар нэг ноцтой зүйл олсонгүй. Ах, эгч дүүс маань надад биеэ сайн бодоорой гэж зөвлөв, харин би өөр дээрээ эргэцүүлж үзээгүйгээр барахгүй бүр мөнгө байхгүй бол балрах юм байна гэж итгэв. “Хэрэв нэг өдөр би ноцтой өвчин тусаж, мөнгө байхгүйгээсээ болоод эмчлүүлэх боломжгүй үхвэл яах болж байна?” гэж би бодлоо. Түүнээсээ улбаалаад өлгөдөг хуйлаасны үйлдвэрт ажиллаад сард 400 юан авч байгаадаа дургүй хүрч, гэртээ буцаж очин, шинэ ажлаа эхлүүлэхээр шийдсэн. Тэгээд би 6,000 юан зээлж аван, өлгөдөг хуйлаасны үйлдвэр эхлүүлсэн. Гэвч эцсийн өдрүүдэд тохиолдох гамшгаас зайлсхийхийн тулд нэг гартаа мөнгөө барьж, үнэнийг нөгөө гартаа барин аль алинаас нь зууралдаж байв. Зургаан сарын дараа би ямар ч мөнгө олоогүйгээр зогсохгүй зээлсэн мөнгөний минь хүү нэмэгдээд 10,000 юан болно гэж хэн мэдэх билээ. Тэр үед би ухаанаа алдаж Бурханд гомдоллосон: “Өө Бурхан минь, Та намайг мөнгө олоход ивээсэнгүй, гэхдээ Та мөнгө алдахгүй байлгах байсан юм! Надад таныг дагах хүсэл байсаар байхад Та ингэж байгаа юм уу? Хэдий би буруу байсан ч Та миний сул талыг ойлгох хэрэгтэй биз дээ! …” Тэр үед мөнгөнд автсан байсан бөгөөд Бурхан миний зүрхэнд багахан орон зай ч эзлэхгүй болсон байв; Бурханы зөвт зан чанар миний дээр байсан гэдгийг би ерөөсөө ухамсарлаагүй юм. Би гэмшсэнгүй; Харин ч дахиад л Бурханаас урваж, чуулганыг орхин үсчинд суралцахаар явсан. Би өөрийгөө гэмд живүүлж, Бурханыг бүрмөсөн мартав.
Энэ нь нэг өдөр хүртэл үргэлжилсэн бөгөөд би аавтайгаа уулзахаар дугуйтай явж байв. Би бараг л довны оройд хүрэх үед гэнэт замын хажуунаас догшин нохой гарч ирэн, над руу хуцан дайрч эхэлсэн. Би байдаг чадлаараа жийж, бэл рүү нь нисэхээрээ бууж, нохой ч ардхан талд ойрхон давхиж хуцан, бараг л хазаж байв. Би маш их айсан төдийгүй толгойноосоо хөл хүртлээ чичирч байлаа. Хүйтэн хөлс минь асгарч, хоёр хөлөө хоёуланг нь дээш нь өргөсөн байв. Пидхийж, би дугуйнаасаа хурц чулуугаар хучигдсан зам руу өнхрөн унав. Би өнхөрсөөр замын хажуу талын шуудуу руу өнхрөн орж нэг юм зогссон. Би хөлөө хөдөлгөж чадсангүй, хоёр гар мэдээгүй болж, сандралд оров. Би тахир дутуу болсон бол яанаа? Аймшигтай зүйлс тохиолдсон бол яах вэ? гэж би бодсон. Би өвчнөө тэвчиж, шуудуунд хэвтэн аав минь удахгүй гэртээ ирнэ гэж найдаж байв. Эцэст нь аав минь ирж, намайг ийм байдалд байгааг хараад юу болсныг асуув. Би бүр инээх, уйлахаа ч мэдэхгүй “Нохойноос айгаад!” гэж хариулсан. “Сонин юм! Нохой өөр хэнийг ч хазаагүй, яахлаараа чамайг хазна гэж?” Дараа нь аав минь биеэсээ давсан хүч гарган байж, шуудуунаас намайг татаж гаргаад дугуйнд суулгаж гэр хүртэл түрэв. Оронд хэвтэж байхдаа би аавынхаа хэлсэн үгийг дахин эргэцүүлэхгүй байж чадсангүй: “Сонин юм! Нохой өөр хэнийг ч хазаагүй, яахлаараа чамайг хазна гэж?” Гэнэт би ойлгож, Бурханд талархсан! Энэ явдал намайг сэхээрэл авахад хүргэлээ гэж би бодов. Хэрэв би өнөөдөр унахдаа эсвэл нохойнд хазуулахдаа үхсэн бол хичнээн их мөнгө олсон ч ямар хэрэг байх билээ? Энэ талаар бодох тусам илүү их айдаст автаж, гэнэт Бурханы үгийн талаар бодсон: “Дэлхий үнэхээр чиний амрах газар гэж үү? Миний гэсгээлтээс зайлсхийснээрээ чи дэлхийгээс тайвшралын инээмсэглэл үнэхээр хүлээн авч чадах уу? …Өөрийн бүх амьдралыг махан биеийн төлөө завгүй ажиллаж, дундыг баримтлан, хүний арай чүү үүрдэг бүх зовлонг тэвчиж явсны оронд амьдралынхаа хагасыг Миний төлөө чин сэтгэлээсээ зарцуулсан нь илүү дээр гэдгийг Би чамд мэдэгдэж байна. Өөрийгөө маш их эрхэмлэж, Миний гэсгээлтээс зугтах нь ямар зорилгын төлөө юм бэ? Миний түр зуурын гэсгээлтээс өөрийгөө нууж, ингэснээр үүрд мөнхийн ичгүүр, үүрд мөнхийн гэсгээлтийг олж авах нь ямар зорилготой юм бэ? Үнэндээ, Би хэнийг ч Өөрийн хүсэлд сөгдүүлдэггүй. Хэрвээ хүн үнэхээр Миний бүх төлөвлөгөөнд захирагдахад бэлэн бол, Би түүнд муугаар хандахгүй. …бүх хүмүүс Надад итгэхийг Би шаарддаг.” (Үг нь махбодоор илэрсэн номоын “Жинхэнэ хүн байх гэдэг нь юу гэсэн үг вэ”-ээс) “Өнгөрсөнд чи гомдоллодог байсан байж болно, гэхдээ хэдий их гомдоллодог байсан ч Бурхан чиний талаарх тэр зүйлийг санадаггүй. Өнөөдөр болсон байна, өчигдрийн асуудал руу харах шаардлага байхгүй” (Үг нь махбодоор илэрсэн номоын “Бурханыг хайрлах жинхэнэ хайр аяндаа гарч ирдэг”-ээс). Тэр үед талархах сэтгэл зүрхэнд минь дүүрсэн. Хүмүүний амьдрал бүгд Бурханы гарт бөгөөд Төгс Хүчит Бурхан л надад амьдрал өгсөн юм. Гэхдээ тэр үед надад чуулган руу буцаж очих нүүр яаж байх билээ! Би маш их харамсаж, Бурханаас яаж урваж чадаваа гэж өөрийгөө үзэн ядсан. Бурханы надад зориулж бий болгосон орчинд нь Түүнийг би гэрчилж чадаагүйгээр барахгүй Бурхантай наймаалцах гэж оролдон, гомдоллосон бөгөөд өөрийн махан биеэ дагаж Сатантай хамт хорон мууг үйлдсэн. Бурханы зан чанарыг, Түүний оршин байгаа эсэхийг, Түүний хүн төрөлхтнийг эрж хайдаг нүдийг, Түүний сахилгажуулалтыг шалгаж үзэх гэж санаархсан, мөн байнга л ар араас нь шалтгаангүй, ичгүүргүйгээр Бурхантай наймаалцах гэж оролдсон зэргээ санахдаа гашуудлын нулимс урсгахаас өөр арга байсангүй. Хэдий сэтгэл минь өвдөж байсан ч би орныхоо өмнө өвдөг сөгдөн Бурханд залбирсан: “Төгс Хүчит Бурхан минь! Би дэндүү тэрслүү юм. Би Танд итгэсэн, гэвч би Танд эргэлзсэн, би Танд итгэсэн гэвч Таниас өөрийгөө холдуулсан. Би зүгээр л Таныг Бурхан гэж хандсангүй, би үнэндээ хараагдах ёстой! Өнөөдрийн үйлдлээсээ харвал би тэр нохойнд хазуулж үхэх ёстой байж. Та хүнийг хоёр Эзэнд үйлчлэхийг зөвшөөрдөггүй учраас, бас онцгойлон хэн нэгнийг Танд итгэдэг боловч зүрхэндээ Таныг байлгахгүй байхыг зөвшөөрдөггүй. Зөвхөн өнөөдөр л Таньгүйгээр би үнэхээр хөөрхийлөлтэй гэдгээ харж байна. Хэдий би шавхайн дунд амьдарч байсан боловч зэвүүцэхгүй байсан нь Сатанд хуурагдаж байгаагаа мэдрэхгүй байсанд байна. Өө Бурхан минь! Би өөрийгөө бүхэлд нь Танд өргөхийг хүсэж байна. Та дахин надад өршөөлөө харуулж, зүрхийг минь хамгаалан, Тань руу зүрх сэтгэлээрээ буцахад туслаач гэж гуйж байна. Миний шарх эдгэрсний дараа би үсчиний салоноо орхиж, Таны хайрыг төлөн, Таны зүрхийг тайвшруулж, бүтээлийн үүргээ биелүүлэхийн тулд сайн мэдээний ажилд өөрийгөө зориулан, дахиж махан биеийнхээ төлөө шамдах юмуу мөнгөний төлөө өөрийгөө завгүй байлгахгүй.”
Би Төгс Хүчит Бурханы хайранд талархаж байна; Тэр зэмлэл болон шүүлтээ ашиглан намайг гэм нүглээс дахин нэг аварч, төөрлөөсөө буцан замаа олохыг зөвшөөрч, утга учир, үнэтэй цэнэтэй амьдралыг хөөхөд тусласан. Төгс Хүчит Бурханы хайр бол үнэхээр өргөн, гайхалтай; үүнийг үгсээр дүрсэлж чадахгүй. Би дараах шийдвэрээ Бурханы өмнө гарган тавихыг хүсэж байна: Өнөөдрөөс эхлэн би Бурханаас нүүр буруулахгүй. Хүн төрөлхтнийг Өөрийн мах цус мэт хайрладаг Бурханы хайрыг буцаан төлөхийн тулд эцсээ хүртэл Түүнийг маш ойрхон дагах болно!

No comments:

Post a Comment