Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

2018/09/24

Чуулганы амьдралын кино “Аврал” Жинхэнэ авралын стандарт нь юу вэ ( Трейлер )


  Аврал гэж юу вэ? Эзэн Есүст итгэдэг хүмүүс Эзэнд чин үнэнээсээ залбирч, нүглээ улайж, гэмшвэл нүгэл нь уучлагдаж, аврал хүртэн, Эзэн ирэхэд шууд тэнгэрийн хаанчлал руу өргөгдөнө гэж боддог. Гэхдээ аврал үнэхээр тийм энгийн гэж үү?

  Уг киноны гол баатар Шу Жичиань Бурханд олон жил итгэж, Түүний төлөө хүсэл эрмэлзэлтэйгээр зарлагадаж, үүргээ гүйцэтгэхийн тулд бүхнийг хаяжээ. Үүнийхээ төлөө тэрээр Хятадын Коммунист Намд баривчлагдаж, эрүүдэн шүүгдэв. Шоронгоос суллагдсаныхаа дараа тэр үүргээ үргэлжлүүлэн биелүүлж, зарим бодит туршлага олж авсан бөгөөд номлол болон ажил нь түүний ах эгч нарын зарим бодитой асуудлыг шийдвэрлэж байлаа. Дараа нь түүний эхнэр бас баривчлагдсан боловч тэрээр гомдоллож, сөрөг болж, нуран унасангүй... Энэ бүхнийх нь төлөө түүнд ах эгч нар нь магтаал сайшаалаа хайрлана. Шу Жичиан өөрийгөө үнэний бодит байдлыг олсон бөгөөд тэнгэрийн хаанчлалд ороход ямар ч асуудалгүй гэж итгэнэ. Гэвч удалгүй тааварлаагүй шалгалт түүнд ирж, эхнэр нь ХКН-ын цагдаа нарын эрүү шүүлтэд амиа алджээ. Уй гашууд автсан Шу Жичиань Бурханы тухай үзэл, буруу ойлголт, гомдлоос гадна Бурханы эсрэг тэрсэлж, Түүнээс урвах бодол өвөртөлнө ... Дараа нь тэр өөрийгөө Бурханаас урваж буйг мэдээд эргэцүүлж эхлэх ба шалгалт туулаад гомдоллож, Бурханыг буруугаар ойлгож, Түүнээс урвадаг өөр шиг нь хүмүүс үнэхээр аврагддаг болов уу гэж гайхширдаг. Тэд үнэхээр Бурханы хаанчлалд ороход тохирох уу?

No comments:

Post a Comment