Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

2018/10/27

Христийн Сэнтийн ѳмнөх шүүлт—Байр сууриа алдсаны дараа

Христийн Сэнтийн ѳмнөх шүүлт—Байр сууриа алдсаны дараа
Хуймин   Хөнань муж, Жиаозуо хот

Хэн нэгэн хүн солигдсон хийгээд гутарч, сул орой болон гомдоллох, цаашлаад дагахыг хүсэхгүй болох зэргийг харах юмуу сонсох болгондоо тэднийг би дорд үздэг байлаа. Чуулган дотор ялгаа бүхий хүмүүс ялгаатай үүрэг гүйцэтгэж байгаагаас өөр асуудалгүй, тийм болохоор өндөр эсвэл дорд гэсэн ялгаварлал байхгүй, яагаад гэвэл бид бүгдээрээ Бурханы бүтээл болохоор нэг их сэтгэлээр унаад байх шаардлагагүй гэж би боддог байв. Тиймээс би шинэ итгэгчдийг халамжилж байна уу эсвэл дүүрэг удирдаж байна хамаагүй, би өөрийн байр сууриндаа анхаарал тавьдаг гэж хэзээ ч бодож байгаагүй, яагаад гэвэл би тийм л төрлийн хүн. Би өөрөө солигдох үедээ тийм ичгүүртэй зан хандлага харуулна гэж хэзээ ч төсөөлөн бодож байсангүй…

Миний хийж байсан ажил хэсэг хугацаанд ямар ч үр дүнд хүрэхгүй болоход удирдагч маань намайг солисон. Тухайн үед би хэдий миний зан чанар дүүргийн удирдагч хийж чадах хэмжээний биш байсан ч, би услах юмуу хамгаалах ажил хийх хэмжээний байх ёстой гэж бодсон. Удирдагч маань надад өдөр тутмын зүйлсийг даатгана гэж би ерөөсөө бодоогүй. Өөрийгөө хүндтэй дүүргийн удирдагч гэж бодож явсан намайг өнөөдөр чуулганд хэн хүний гүйгээд хийж чадах, оюун ухаан муутай хүн ч хийж чадахаар зарлагын ажил хийлгэж байгаад гайхшрав. Надад ийм ажил даатгаж байгаа нь мэдээжийн хэрэг миний авъяас чадварыг дэмий үрсэн хэрэг биш гэж үү? Гэвч энэ бодлоо би дотроо л хадгалж, эгч дүүс минь намайг дуулгаваргүй, байр сууриндаа илүү анхаарал тавьдаг гэж хэлнэ гэхээс айв. Харин гэртээ буцаж очингуутаа би орон дээрээ нүүрээрээ унаж, аймшигтай санагддаг байв. Одооноос эхлээд ямар ч байр суурь байхгүй гэсэн бодол, ах, эгч дүүс маань намайг юу гэж бодох бол гэх мэт зүйлс толгойд эргэлдэнэ. Намайг зараалд гүйлгэж байдаг—би яаж маргаашийн өдрийг эхлүүлнэ? Илүү их бодох тусам, илүү аймшигтай санагдаж байв.

Хэдэн өдрийн дараа надад нэгэн ажил даалгах эгчтэй уулзав. Түүнийг харах үед тэрээр надад зааварчлан “энэ ажлыг хийх нь амархан харагдах байх, гэвч үүнийг бас сэтгэлээ гаргаж хийх ёстой” гэнгээ цаашлаад мэргэн ухаан, дуулгавартай байдал гэх мэт үнэний тухай ярьж өгөв. Би булзаарангуй үглэж байсан боловч дотроо галд шатан дүрэлзэж байлаа: “Чи надад зааварчилж байна уу? Би юу ч мэдэхгүй юм шиг! Анхандаа би чамд зааварчилж байгаагүй билүү? Одоо надад заах чиний ээлж болж дээ.” Тэр эмэгтэйн хэлсэн нэг ч үг миний дотор орж ирсэнгүй; оронд нь би ямар олон үгтэй юм гэж дургүйцэв. Эцэст нь би тэвчсэнгүй, “Өөр юм байна уу? Байхгүй бол би явлаа!” гэв. Буцаж ирснийхээ дараа би яагаад ийм хачин хандлага харуулах болов гэж гайхширлаа. Хэрэв түүний байр суурь нь минийхээс үргэлж дээр эсвэл адилхан байсан бол би түүнд ийм байдлаар хандах байсан болов уу? Үгүй, би тэгэхгүй. Мэдээж үгүй! Би үргэлж түүнийг удирдаж байсан, харин одоо тэрээр намайг чиглүүлэх ээлж нь болж байгаа болохоор надад аягүй санагдсан юм уу? Би байр суурийн талаарх үзлээр дүүрсэн байгааг энэ харуулахгүй байна гэж үү? Гэнэт ичгүүртэй зан авир минь надад аймшигтай санагдсан бөгөөд Бурханы шүүлтийн үгс надад ирсэн: “Та нар ийм байдлаар хэдийчинээ их эрж хайна, төдийчинээ бага ургац хураах болно. Байр суурины төлөөх хүний хүсэл хэдийчинээ их байна, тэдэнтэй төдийчинээ ноцтой харьцах учиртай бөгөөд тэд төдийчинээ их цэвэршүүлэлтийг туулах ёстой. Тийм төрлийн хүн хэтэрхий үнэ цэнэгүй! Тэднийг тэдгээрээс бүрмөсөн салгахын тулд тэдэнтэй харьцаж, шүүх ёстой. Хэрвээ та нар эцсийг нь хүртэл ийм байдлаар эрэлхийлбэл та нар ямар ч ургац хураахгүй. Амийг эрэлхийлдэггүй хүмүүс өөрчлөгдөж чадахгүй; үнэнээр цангадаггүй хүмүүс үнэнийг олж авч чадахгүй. Чи хувийн өөрчлөлт болон оролтондоо төвлөрдөггүй; Бурханы төлөөх чиний хайрыг хязгаарлаж, Түүнд ойр очихоос чамайг хязгаарладаг хэрээс хэтэрсэн тэдгээр хүсэлдээ чи үргэлж төвлөрдөг. Тэдгээр зүйлс чамайг өөрчилж чадах уу? Тэдгээр нь чамайг хаанчлал руу аваачиж чадах уу? Хэрвээ чиний эрэл хайгуулын бай нь үнэнийг эрж хайх явдал биш бол чи энэ боломжийг ашиглан, амжилтанд хүрэхийн тулд дэлхийдээ буцаж очсон нь дээр. Ийм байдлаар өөрийн цагаа дэмий үрэх үнэхээр хэрэггүй—юунд өөрийгөө тамлана гэж?” (Үг нь махбодоор илэрсэн номоын “Чи яагаад товойлгогч[1] байх хүсэлгүй байна вэ?”-ээс) Бурханы үгсийг харж, өөрийнхөө тухай бодох үедээ миний хөөцөлдөж байсан зүйлс нь аль хэдийн үнэн биш болсон байхыг ойлгосон бөгөөд Бурханыг сэтгэл хангалуун байлгах зүйлсийг эрж хайлгүй нэр хүнд, олз болон байр суурийг бодож байснаа харсан. Байр суурьтай бол миний өөртөө итгэх итгэл зуу дахин ихсэж, харин түүнгүйгээр миний хий нь гарч шалчийн, хэдэр ааштай болохоос гадна ажиллах хүсэлгүй болсон байв. Би өөрийн байр сууринд эзэмдүүлж, энэ ач холбогдолгүй, үнэ цэнэгүй зүйлийн талаар бүхий л өдөржин анхаарч, маш их цаг үрсэн бөгөөд эцсийн дүнд энэ надад юу авчирав? Бурханы миний төлөө хийсэн бүхнийг бодоход би вээр Бурханы надад даалгасан итгэл болоод Түүний сэтгэлийг тайвшруулах зүйлсийг хийгээгүйгээр зогсохгүй эсрэгээрээ Түүний надад өгсөн үүргийг дэндүү доогуур учраас би хийхийг хүсэхгүй байна гэж дургүйцэж байв. Тэгэхлээр би өөрийн мөс чанарын дагуу амьдарч байсан уу? Бурханд Түүний илчилсэн зүйлсийн төлөө, алдар, олз ашиг, байр суурь хөөцөлдсөн ичгүүрээ харах боломжийг өгсний төлөө талархсан бөгөөд би дэндүү ихэрхэг, дэндүү бардамнасан, байр суурин дээрээ арай дэндүү анхаарал тавьж байсан болохоо ойлгосон. Тэр үед миний толгойд Бурханы үгс бүхий дуу орж ирэв: “Өө Бурхан минь! Надад байр суурь байсан ч, үгүй ч, би одоо өөрийгөө мэднэ. Байр суурь минь өндөр бол Та намайг өргөсөн хэрэг; байр суурь минь дорд бол Та ийм байлгаж байгаа хэрэг. Бүх зүйл Таны гарт байдаг; үүнийг би шийддэггүй. Би Таны ноёрхол дор бүрэн дуулгавартай байх л хэрэгтэй, учир нь бүх зүйл Таны хүссэнээр болдог... Намайг ашиглаач, би бол Таны бүтээл. Та намайг төгс болгох юм бол би Таны л бүтээл; Та төгс болгохгүй байсан ч би Таныг хайрласаар л байх болно, учир нь би зөвхөн Таны бүтээл билээ” (Хургыг дагаж шинэ дуу дуулъя дахь “Би зөвхөн Таны өчүүхэн бүтээл билээ”). Би энэ дууг дахин давтан дуулж, нулимс хацар дээгүүр урсан, Бурханы өмнө ингэж залбирсан: Өө Бурхан минь! Таны үгсээр би Таны хүсэл эрмэлзлэлийг ойлгох болов. Миний байр өндөр эсвэл доогуур байсан ч хамаагүй би Таны бүтээл бөгөөд Таны хийж буй зохицуулалтанд бүрэн дуулгавартай байх ёстой, Таны бүтээлийн нэгний хүсэж буй үүргийг гүйцэтгэхдээ хамгийн сайнаар хийх ёстой, Таны надад хийлгэхээр даатгасан зүйлсийг шилж сонгохгүй. Өө Бурхан минь! Таны зохицуулалтанд дуулгавартай байхыг би хүсэж байна, Таны өмнө яг л үхэр шиг ажиллаж, Таны хяналтанд байж, өөрийгөө зовоох юмуу эсвэл байр суурийн төлөө Таныг шархлуулах зүйлсийг дахин хэзээ ч хийхгүй. Өө Бурхан минь! Би зөвхөн Та л намайг засаад зогсохгүй намайг шүүж, байр суурийн хойноос хөөцөлдөх явдлыг болиулж, Танд илүү ойрхон байж, Таныг хайрлахад саад болж буй зүйлсээс татгалзахад хүргэхийг хүсэж, өөрийн үүргээ шударгаар хамгийн сайнаар хийхийг тэмүүлж байна.

No comments:

Post a Comment