Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

2018/10/14

Христийн сүмийн кино 2018 “Дөнгөө эвдээд гүй” Ариун библийн нууцыг дэлгэх нь (Монгол хэлээр)


  Ли Чунминь нь Өмнөд Солонгосын Сөүл хотын нэгэн чуулганы ахлагч байлаа. Хорь гаруй жилийн турш тэрээр Библийг судлахад бүрэн төвлөрөн, Эзэнд идэвхийлэн үйлчилж иржээ. Шашны тэргүүлэгчдийн жишээг даган, Эзэнд итгэнэ гэдэг нь Библид итгэхийн нэр бөгөөд Библид итгэх нь Эзэнд итгэхтэй агаар нэг хэмээн боддог байв. Библийг баримталж байгаа цагт тэнгэрийн хаанчлалд өргөгдөнө гэж тэр боддог байлаа. Эдгээр үзэл нь түүнийг хос дөнгө шиг чөдөрлөж, Бурханы мөрийг дагаж, Бурханд итгэхэд нь саад болж байв. Үүний уршгаар Ли Чунминь эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг судалъя хэмээн ер бодсонгүй...

  Нэгэн өдөр цэвэр тохиолдлоор тэр Төгс Хүчит Бурханы Чуулганы вэб хуудаснаас хэсэг магтан дууны видео бичлэг үзжээ. Тэдгээрийн уярам үгс, тансаг ая сэтгэлийг нь ихэд хөдөлгөж, эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг судалж үзэх сэдэл төрүүлжээ. Үнэний тухай цөөн маргаанд орсны дараа тэрээр Библийн дотоод түүхийг Төгс Хүчит Бурханы үгсээр ойлгох болсон байна. Тэрээр нөхцөл байдлын жинхэнэ баримтуудыг тодорхой ойлгож авчээ: Шашны ертөнцийн Фарисайчууд Библийг өргөмжлөх нэрээр Бурханы илрэлт ба ажлыг эсэргүүцэн, ялладаг юм. Эцэст нь тэр шашны Фарисайчуудын хяналт, хязгаарлалтыг хойш тавьж, Бурханы мөртэй хөл нийлүүлжээ …

No comments:

Post a Comment