Христийн кино “Зол завшаан ба золгүйтэл” Мөнгө үнэхээр аз жаргалыг худалдаж авдаг уу?
Ядуу, тарчиг амьдралтай гэр бүлд төрж, өссөнөөсөө болоод Ду Жуан сайхан амьдрахын тулд маш их мөнгө олох ёстой хэмээн багаасаа бодох болжээ. Энэхүү зорилгодоо хүрэхийн тулд сургуулиас гарч ямар ч хамаагүй аргаар мөнгө олохоор хар ажил хийх болсон юм. Ажил нь хүнд, зүдэргээтэй байхад ч тэрбээр гомдоллодоггүй байж. Гэвч тэр хүссэндээ хүрч чадсангүй. Яаж ч чармайж ажиллаад хүссэн амьдралдаа хүрч чадахгүй байлаа.
2008 онд их мөнгө олох мөрөөдөл өвөрлөн нөхрийн хамт Япон улсыг бүсгүй зорьжээ. Хэдэн жилийн дараа түвэгтэй, хүнд ажлын дарамт, хэт олон цаг ажилладагаас шалтгаалж Ду Жуан ухаан алдан унасан байна. Эмнэлгийн шинжилгээний хариу түүнийг өмнө байгаагүйгээр сэтгэлээр унагасан боловч, Ду Жуан мөрөөдлөө биелүүлэх санаанаасаа буцсангүй. Өвчтэй боловч үргэлжлүүлэн ажилласаар л байв. Яваандаа бие сэтгэл зовсоноосоо болж, яалт ч үгүй мөнгөний төлөө улайрахаа зогсоосон байна. Өвдөж зовох үедээ тэр, “Ингэхэд хүн ер нь юуны төлөө амьдардаг юм бэ? Мөнгөний төлөө амьдралаа золих зөв үү? Мөнгөний төлөө амьдрал аз жаргалтай байж чаддаг уу?” гэх зэргээр эргэцүүлэн бодоход хүрчээ. Ийм бодол үргэлж эргэлдэх болсоноос хойш тун удалгүй Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн аврал түүн дээр ирсэн байна. Төгс Хүчит Бурханы үгнээс хүний амьдралын зовлон зүдгүүр юунаас эхтэйг, хүн юуны төлөө амьдрах ёстойг, амьдралаа утга учиртай болгохын тулд хэрхэн амьдрах ёстойг Ду Жуан ойлгож авчээ... Туулсан энэхүү амьдралаа бодох бүрдээ Ду Жуан сэтгэл хөдлөн санаа алддаг билээ. Энэхүү өвчин хууч нь түүнийг зовлон зүдгүүрээс ерөөл олж авахад хүргэсэн юм!
No comments:
Post a Comment