Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

2018/11/08

Төгс Хүчит Бурханы айлдвар | “Бүхий л зүйлс Бурханы үгээр биелдэг” | Уран уншлага


  Төгс Хүчит Бурханы айлдвар | “Бүхий л зүйлс Бурханы үгээр биелдэг” | Уран уншлага

  Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Эцсийн өдрүүдийн Бурхан нь хүнийг төгс болгохын тулд үндсэндээ үг ашигладаг. Тэр хүнийг дарангуйлахын тулд эсвэл хүнийг итгүүлэхийн тулд тэмдэг, гайхамшиг ашигладаггүй; энэ нь Бурханы хүч чадлыг ил болгож чадахгүй. Хэрвээ Бурхан зөвхөн тэмдэг, гайхамшиг үзүүлсэн бол Бурханы бодит байдлыг илэрхий болгох боломжгүй байх байсан ба тэгснээр хүнийг төгс болгох ч боломжгүй байх юм. Бурхан тэмдэг, гайхамшгаар хүнийг төгс болгодоггүй, харин хүнийг усалж, хариулахын тулд үгийг ашигладаг, зөвхөн үүний дараа л хүн бүрэн дуулгавартай болж, Бурханы талаар мэдлэгтэй болно. Энэ бол Түүний хийдэг ажил болон Түүний хэлдэг үгний зорилго юм. Бурхан хүнийг төгс болгохын тулд тэмдэг, гайхамшиг үзүүлэх арга барилыг ашигладаггүй—Тэр үг ашигладаг ба хүнийг төгс болгохын тулд ажлын олон өөр арга барилыг ашигладаг. Цэвэршүүлэлт, харьцалт, засалт эсвэл үгийн хангалт ч бай, хүнийг төгс болгож, Бурханы ажил, мэргэн ухаан болон гайхалтай байдлын талаар хүнд илүү их мэдлэг өгөхийн тулд Бурхан олон өөр өнцгөөс ярьдаг. Бурхан эцсийн өдрүүдэд эрин үеийг төгсгөх мөчид бүрэн дүүрэн болгуулах үедээ хүн тэмдэг, гайхамшгийг харах эрхтэй байх болно.... ... Бурхан тэмдэг, гайхамшиг үзүүлдэг цаг үе нь Бурхан хүнийг шийтгэх үе мөн эрин үе солигдох үе, цаашлаад эрин үе дуусах үе байдаг. Бурханы ажил хэвийн явагдаж байх үед Тэр тэмдэг, гайхамшиг үзүүлдэггүй.

No comments:

Post a Comment