Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

2018/11/19

Төгс Хүчит Бурханы айлдвар “Бурханы өнөөдрийн ажлыг мэдэж байгаа хүмүүс л Бурханд үйлчилж чадна”



Төгс Хүчит Бурханы айлдвар “Бурханы өнөөдрийн ажлыг мэдэж байгаа хүмүүс л Бурханд үйлчилж чадна”

Бурханд итгэх итгэлээрээ чи Бурханыг хэрхэн мэдэх ёстой вэ? Чи гажуудал, төөрөгдөлгүйгээр өнөөдрийн Бурханы үг болон ажилд үндэслэн Бурханыг таньж мэдэх ёстой ба юу юунаас өмнө чи Бурханы ажлыг мэдэх ёстой. Энэ бол Бурханыг мэдэх үндэс суурь юм. Бурханы үгийг эрүүлээр хүлээн зөвшөөрөх нь дутмаг байдаг эдгээр олон янзын бүх гажууд онол нь шашны үзлүүд бөгөөд тэдгээр нь буруу ташаа байдаг. Шашны хүмүүсийн агуу ур чадвар нь өнгөрсөн үед хүлээн зөвшөөрөгдөж байсан Бурханы үгийг авч үүнийг өнөөдрийн Бурханы үгтэй харьцуулан шалгадаг явдал юм. Хэрвээ өнөөдөр Бурханд үйлчилж байхдаа чи өнгөрсөн үед Ариун Сүнсээр гэгээрүүлэгдсэн зүйлстэй зууралдвал, үйлчлэл чинь тасалдахад хүрч, практик хэрэглээ чинь хоцрогдож, энэ нь шашны ёслолоос өөр юу ч биш болно. … Бурхан өнгөрсөн үед юу ярьж, хийж байснаа эргэн дурсдаггүй; хэрвээ энэ нь хоцрогдсон бол Тэр үүнийг таягдан хаядаг. Чи өөрийн үзлийг үнэхээр хаяж чадахгүй гэж үү? Хэрвээ чи өнгөрсөн үед Бурханы ярьж байсан үгтэй зууралдвал, энэ нь Бурханы ажлыг мэдэж байгаа гэдгийг чинь батлах уу? Хэрвээ чи өнөөдөр Ариун Сүнсний гэрлийг хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа ба үүний оронд өнгөрсөн үеийн гэрэлтэй зууралдвал, энэ нь Бурханы алхааг дагаж явааг чинь баталж чадах уу? Чи одоо ч шашны үзлийг орхиж чадахгүй байна уу? Хэрвээ тийм бол чи Бурханыг эсэргүүцдэг хүн болох болно.”        “Үг нь махбодоор илэрсэн” номоос 

No comments:

Post a Comment