“Эзэн хаалга тогшиж байна” хэмээх хошин тоглолт нь эцсийн өдрүүдэд Эзэн бидний зүрх сэтгэлийн хаалгыг хэрхэн үгээрээ тогшдог болохыг, мөн Бурханы дуу хоолойг ухаалаг охид хэрхэн сонсож, Хургатай хамт найрлаж чаддагийг тайлбарлана.
Чан Шоудао пастор Эзэний эргэн ирэхийг цаг үргэлж хүлээж ирсэн ч, Эзэн аль хэдийн эргэн ирсэн болохыг Жэнь ах гэрчлэхэд тэр өөрийн үзэл, төсөөлөлтэй зөрүүдлэн зууралдаж, Эзэн үүлэн дээр эргэн ирнэ гэдэгт итгэн, үнэн замд зүрх сэтгэлийнхээ хаалгыг хаалттай байлгажээ. Гэвч, энэ удаад Жэнь ах Эзэний эргэн ирэлттэй холбоотой Бичвэрийн эшлэлүүдийг түүнтэй хэлэлцдэг бөгөөд Эзэн эцсийн өдрүүдэд шинэ үг хэлж, хүнийг ариусгахаар махбод болсон бие байдлаар илэрч, үүний дараа л сайныг шагнаж, мууг шийтгэхээр олонд харагдах тухай зөгнөл Библид байдгийг Чан пастор олж мэднэ. Үүний зэрэгцээ тэрээр Эзэн бидний хаалгыг тогшиж байна гэдгийн жинхэнэ утга учрыг болон Эзэний эргэн ирэлтийг угтан авах гол түлхүүр нь Бурханы дуу хоолойг сонсож чадах явдал болохыг ойлгоно. Тэрээр Төгс Хүчит Бурханы үгнээс Бурханы дуу хоолойг эцэст нь олж сонсох үедээ зүрх сэтгэлийнхээ хаалгыг эцэстээ нээж, Эзэний эргэн ирэлтийг угтан авдаг.
Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно.
No comments:
Post a Comment