Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

2019/02/23

Бурханы дуу хоолой “Бие махбодтой болсон Бурханы үйлчлэл ба хүний үүргийн хоорондын ялгаа”


  Бурханы дуу хоолой “Бие махбодтой болсон Бурханы үйлчлэл ба хүний үүргийн хоорондын ялгаа”

  Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Бие махбодтой болсон Бурхан ярьж, ажиллаж, гайхамшгийг үзүүлж байсан ч Өөрийн удирдлагын дотор агуу ажил хийж байгаа ба хүн тийм ажлыг Түүний оронд хийж чадахгүй. Хүний ажил бол, бүтээгдсэн зүйл болохын хувьд, Бурханы удирдлагын ажлын тухайн үе шатанд өөрийн үүргийг л биелүүлэх явдал юм. Бурханы удирдлагагүйгээр, өөрөөр хэлбэл, бие махбодтой болсон Бурханы үйлчлэл хэрвээ үгүй болсон бол, бүтээгдсэн зүйлийн үүрэг ч гэсэн алдагдах байв. Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлэх Бурханы ажил нь хүнийг удирдах явдал байхад хүн үүргээ биелүүлнэ гэдэг нь Бүтээгчийн шаардлагад нийцэхийн тулд өөрийн үүргийг биелүүлнэ гэсэн үг бөгөөд хүн үйлчлэлээ хэрэгжүүлж байгаа хэрэг гэж үзэж огт болохгүй. Бурханы төрөлхийн мөн чанарт буюу Түүний Сүнсэнд, Бурханы ажил бол Түүний удирдлага, харин бүтээгдсэн зүйлийн гадаад хэлбэрийг агуулсан бие махбодтой болсон Бурханы хувьд, Түүний ажил бол Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлэх явдал юм. Түүний хийж байгаа ямар ч ажил нь Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлэх явдал бөгөөд хүн, Түүний манлайлал дор, Түүний удирдлагын цар хүрээн дотор л чадах бүхнээ хийх ёстой юм. ”

No comments:

Post a Comment