Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

2019/05/10

Английн Бэдфордын эрдэм шинжилгээний хурал Мянган жилийн хаанчлал оньсого биш


  2018 оны 6 дугаар сарын 28-29-нд Их Британийн Бэдфордын Панасеа музей цэцэрлэгт, “Ертөнцийн төгсгөл ба мянган жилийн хөдөлгөөнийг судлах төв”-өөс (CenSAMM) ертөнцийн төгсгөлийг зөгнөсөн зохиол, эцсийн гай гамшиг болон Мянган жилийн тухай эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа. Тус арга хэмжээнд Оксфордын их сургуулийн, Ирландын Деканы Ариун Судрыг тайлбарлагч эмерит профессор, Кристофер Роуланд, Итали дахь “Шинэ шашны судалгааны төв” болох CESNUR-ын удирдах захирал Массимо Интровинье болон Нотинхамшир дахь Соутвелл Минстер Кафедрт номлогчоор үйлчилдэг Матай Аски зэрэг шашны нэр цуутай шинжээчид, эрдэмтэд оролцжээ. Эрдэм шинжилгээний хурлын үеэр Профессор Интровинье “Хаанчлалын эрин үеийг кино зурагт буулгах нь” гэх сэдэвт лекц уншив. Төгс Хүчит Бурханы Чуулганы “Хүмүүс нэгэнтээ эзэмшиж байсан ариун байдлаа олж авлаа” гэх мюзиклд зарим талаар үндэслэн, урам өгч, сэтгэл сэргээсэн энэхүү лекц Мянган жилийн хаанчлалын (Мянган жилийн хаанчлал) харагдах байдлын тухай тодорхой тайлбараар хангасан юм.
  Сүүлийн жилүүдэд дэлхий даяарх гай гамшиг улам бүр ноцтой болсоор ирсэн. Дэлхий ертөнц улам бүр эмх замбараагүй болж, тэнгэрийн одод үзэгдэл үзүүлж, Библийн зөгнөлүүд бүгд биелж эхэлж байна. Хүмүүс заналхийлж буй гамшгийн талаар мэдэрч, зарим нь: “Эцсийн гай гамшиг газар дэлхийг сүйрүүлэх үү? Мянган жилийн хаанчлал хаана гарч ирэх вэ? Хэнд орохыг зөвшөөрөх вэ?” гэж өөрийн эрхгүй асуудаг. Эрдэм шинжилгээний хурлын үеэр олон улсад нэр цуутай шашны эрдэмтэн Профессор Интровинье эцсийн өдрүүдийн Христ болох Төгс Хүчит Бурханы илчилсэн дараах нууцыг ярилаа: Мянган жилийн хаанчлал (Библийн Илчлэлийн номд зөгнөгдсөн Христийн Хаанчлал) нь агуу гамшгийн дараа газар дээр гарч ирнэ. Бүх хүн төрөлхтөн бидний хувьд энэ нь тун сайхан мэдээ билээ!

No comments:

Post a Comment