Бурханыг үгээ хэлмэгц Бурханы эрх мэдэл энэ ажлыг хариуцан авч, Бурханы амаараа амласан баримт нь аажмаар бодит байдал болдог. Үүний үрээр бүх зүйлийн дунд, хавар ирэх, зүлэг ногоорох, цэцэг дэлгэрэх, мод нахиалах, шувууд жиргэх, галуу буцаж ирэх, талбай хүмүүсээр дүүрэх гэх мэтээр юм бүхэнд өөрчлөлт гарч эхэлдэг… Хавар ирснээр бүх зүйл сэргэсэн ба энэ нь Бүтээгчийн гайхалтай үйл хэрэг юм. Бурхан амлалтаа биелүүлэх үед тэнгэр газар дахь бүх зүйл Бурханы бодлын дагуу шинэчлэгдэж, өөрчлөгддөг—юу ч үүнээс ангид байдаггүй. Бурханы амнаас үүрэг, амлалт гарах үед бүх зүйл үүний хэрэгжилтэд үйлчилж, үүний хэрэгжилтийн төлөө жолоодуулж, бүх бүтээл Бүтээгчийн эрх мэдэл дор зохион байгуулагдан, зохицуулагдаж, тус тусын үүргээ биелүүлж, дор бүрнээ чиг үүргээ гүйцэтгэдэг. Энэ нь Бүтээгчийн эрх мэдлийн илрэл юм. Үүнээс чи юу олж харж байна вэ? Бурханы эрх мэдлийг чи хэрхэн мэддэг вэ? Бурханы эрх мэдэлд цар хүрээ бий юу? Цаг хугацааны хязгаар бий юу?
Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.
!doctype>
Showing posts with label Ариун Сүнс ,үнэн. Show all posts
Showing posts with label Ариун Сүнс ,үнэн. Show all posts
2020/01/23
2020/01/22
“Бурханы эрх мэдлийг мэдэх зам” Христийн сүмийн шинэ дуу (lyrics)
“Бурханы эрх мэдлийг мэдэх зам” Христийн сүмийн шинэ дуу (lyrics)
I
Бурханы эрх мэдэл, хүч чадал,
Түүний ялгамж чанар, мөн чанарын тухай мэдлэгийг
чи төсөөллөөсөө олж авч чадахгүй.
төсөөлөхгүй байх гэдэг нь юу ч хийхгүй,
зүгээр суугаад сүйрлээ хүлээхийг хэлэхгүй.
Харин логик ашиглан бодож дүгнэхгүй,
мэдлэг, шинжлэх ухаанаар судлахгүй байхыг хэлдэг.
Бурханы үгийг идэж уун,
Бурханы үг, нөхөрлөлийг мэдэрснээр чи
Бурханы эрх мэдлийг мэдэрч, баталгаажуулан,
шат дараатай ойлголт, мэдлэгтэй болно.
Энэ бол цор ганц зам, ямар ч дөт зам үгүй.
2020/01/21
“Бурханы хүмүүсийн залбирал” Залбиралын магтан дуу (дууны үгтэй)
“Бурханы хүмүүсийн залбирал” Залбиралын магтан дуу (дууны үгтэй)
I
Бурханы хүмүүс Түүний сэнтийд өргөгдөж,
зүрхэндээ залбирлаа тээнэ.
Бурхан Өөр лүү нь ирэгсдийг бүгдийг ивээж,
тэд бүгд гэрэлд амьдарна.
Бурханы хүслийг бүрэн мэдэхийн тулд
Түүний үгийг гэрэлтүүлэхийг Ариун Сүнсэнд залбир.
Бүх хүмүүс Бурханы үгийг хайрлаж,
Түүнийг хайж ирэх болтугай.
Бидний зан чанар өөрчлөгдөхийн тулд
Бурхан нигүүлслээ илүү өгөх болтугай.
Зүрх оюун маань Бурхантай нэг болохын тулд
Тэр биднийг төгс болгох болтугай.
Бурханы өмнө үүргээ биелүүлэхийн тулд
Тэр биднийг сахилгажуулах болтугай.
Бурханы үгийг зааж гэрчлэхэд
Ариун Сүнс биднийг өдөр тутам дагуулаг.
II
Бүх хүмүүс сайныг муугаас ялгаж,
үнэнийг үйлдэл болгох болтугай.
Бурхан мууг үйлдэгсдийг шийтгэж,
Түүний чуулган амар тайван байг.
Бүх хүмүүс хамгаас эелдэг зөөлөн Бурханд
үнэн хайраа өргөх болтугай.
Бид бүхнээ Бурханд өгөхийн тулд
Тэр бүх саадыг зайлуулах болтугай.
Бурхан зүрхийг минь холдуулалгүй
Өөрийн хайран дотор байлгаасай.
Бурханаар сонгогдсон нэгэн нь Түүний оршихуйд ирээсэй.
Алдрыг олсон Бурханыг бүгд магтан дуулах болтугай.
Бурхан Өөрийн хүмүүстэй хамт байж,
биднийг хайрандаа байлгаасай.
Бурхан Өөрийн хүмүүстэй хамт байж,
биднийг хайрандаа байлгаасай.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос
Subscribe to:
Posts (Atom)