Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

Showing posts with label Сайн мэдээний богино кинонууд. Show all posts
Showing posts with label Сайн мэдээний богино кинонууд. Show all posts

2018/11/25

Гай гамшгийн дундах гайхамшиг “Бурханы ерөөл” Христэд итгэгчийн гэрчлэл (Монгол хэлээр)


  Гай гамшгийн дундах гайхамшиг “Бурханы ерөөл” Христэд итгэгчийн гэрчлэл (Монгол хэлээр)

  “Санаандгүй зүйлс тохиолддог, амьдралыг урьдчилан таах боломжгүй” гэж хүмүүс голдуу хэлдэг. Өнөөдөр эдийн засаг, технологийн хурдацтай хөгжилтэй зэрэгцэн, материаллаг амьдралын хэм хэмжээ аажмаар сайжирсан ч дэлхий дахинд тохиож буй гамшгууд өдөр өдрөөр нэмэгдэж байгааг бид мэднэ. Бид сонин эргүүлж, телевизор асааж, интернетээс мэдээлэл хайх үедээ байгалийн болон хүний гаралтай бүх төрлийн гамшгийн тухай мэдээг нэлээд олж харна. Тухайлбал газар хөдлөлт, цунами, үер,ган, гал түймэр, уурхайн осол,онгоцны сүйрэл гэх мэт. Гамшгийн тоо тогтмол нэмэгдсээр, ноцтой байдал нь мөн байнга л хүндэрсээр. Гамшигт өртсөн газар нутгууд зовлон, цус, бэртэл, үхлээр дүүрэн. Бидний эргэн тойронд болж байгаа байнгын гай барцад нь амьдралын богино хугацаа, хэврэг байдлыг тодотгоно. Энэ нь хүн гэгч ямар гай гамшиг тохиохыг, мөн ирээдүйн гамшиг сүйрэлтэй хэрхэн нүүр тулахыг урьдчилан харж чаддаггүй гэдгийг бидэнд ойлгуулж байна. Тэгвэл бид бүрэн устгалын хувь заяагаа өөрчлөхийн тулд юу хийж чадах вэ?

  Энэ богино хэмжээний киног үзсэний дараа та хариултаа олж, Бурханы хамгаалалтыг авч, гамшгаас амьд гарахад чинь туслах цорын ганц замыг олно гэдэгт бид итгэж байна.

2018/11/20

Сайн мэдээний шилдэг богино хэмжээний кино “Гурван-өөрөө сүм бол миний халхавч” (Монгол хэлээр)


Сайн мэдээний шилдэг богино хэмжээний кино “Гурван-өөрөө сүм бол миний халхавч” (Монгол хэлээр)

Нэг удаа, шөнө дүлээр Хятадын Коммунист засгийн газар Төгс Хүчит Бурханы Чуулганы олон Христэд итгэгчийг нэг газраас баривчилжээ. Энэ хэрэг тэр хавьдаа ихээхэн үймээн шуугиан дэгдээв. Үүнээс болж Гурван-Өөрөө Сүмийн гишүүдийн дунд хэлэлцүүлэг өрнөнө. Зүүний Аянга Хятадын Коммунист засгийн газрын хэрцгий дарангуйлал, шахалт хавчлагаас болж зовж шаналсан гэж зарим хүн итгэж байлаа. Зүүний Аянгад итгэх нь хэтэрхий аюултай, харин Гурван-Өөрөө Сүмд итгэх нь хамгийн аюулгүй. Тэд зовлон бэрхшээл туулахгүй бөгөөд тэнгэрийн хаанчлалд орж чадна. Зүүний Аянга нь гарцаагүй үнэн зам боловч үүнтэй тулгардаг шахалт хавчлага, баривчилгаа нь хэтэрхий харгис хатуу гэж бусад хүн итгэж байлаа. Хэрвээ итгэх юм бол нууцаар итгэсэн нь дээр гэж тэд боддог байв. Хятадын Коммунист засгийн газар унах цагт тэд Төгс Хүчит Бурханд ил тод итгэх боломжтой гэж боддог. Зарим хүн Зүүний Аянгыг судалсан боловч Зүүний Аянга нь амьдрал, үхлийг үл харгалзан сайн мэдээ түгээж, Эзэнд гэрчлэл хийдэг бөгөөд Бурхан тэднийг магтана гэдэгт тэд итгэжээ. Гурван-Өөрөө Сүм дотор нуугдсан хүмүүс бол урсгал даган зорилгогүйгээр хөвж явдаг хулчгар хүмүүс бөгөөд тэнгэрийн хаанчлалд ороход тохирохгүй гэж тэд боддог... Халуун хэлэлцүүлгийн дараа, ямар хүнийг Эзэн магтдаг болох мөн аймхай хүн тэнгэрийн хаанчлалд орж чадах эсэхийг бүгд ойлгож мэдэж чадсан болов уу?


2018/09/27

Эцсийн өдрүүдийн Христийн сануулга “Ноагийн өдрүүд ирсэн нь” богино хэмжээний кино (Монгол хэлээр)


  Ноагийн эрин үеийн хүн төрөлхтнийг эргэн нэг харцгаая. Хүн гэмших талаар огтхон ч анхаарахгүйгээр бүх төрлийн хорон муу үйл ажиллагаанд оролцож байлаа. Хэн ч Бурханы үгийг сонссонгүй. Тэдний хатуу чанд байдал, хорон муу нь Бурханы уурыг хүргэсэн бөгөөд эцэстээ тэд агуу үеийн гамшигт автсан билээ. Ноа болон түүний гэр бүлийн найман гишүүн л Бурханы үгийг сонсож, амьд үлдэж чадсан юм. Одоо эцсийн өдрүүд аль хэдийн ирчихсэн. Хүн төрөлхтний завхрал улам илүү гүн болсоор байгаа. Хүн бүхэн ёрын мууг хүндэлдэг. Шашны бүхий л ертөнц дэлхийн урсгалыг дагадаг. Тэд үнэнийг өчүүхэн ч хайрладаггүй. Ноагийн өдрүүд аль хэдийн ирчихсэн! Хүн төрөлхтнийг аврахын тулд Бурхан, хүн төрөлхтний дунд эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлыг хийхээр дахин нэгэнтээ эргэн ирсэн. Энэ бол Бурхан хүнийг аврах эцсийн удаа юм! Хүн төрөлхтөн юуг сонгох ёстой вэ?

2018/09/13

Бурханыг хэн дахин загалмайд цовдолж байна вэ?


        Бурханыг хэн дахин загалмайд цовдолж байна вэ? 

        Гу Шоучэн бол Хятад дахь гэр чуулганы пастор юм. Тэрээр Эзэнд олон жил итгэж байгаа бөгөөд сургаал дээрээ уйгагүй ажиллаж, сайн мэдээг газар сайгүй номлож ирсэн байна. Тэрээр сайн мэдээ номлосныхоо төлөө баривчлагдаж, 12 жилийн хорих ял эдэлжээ. Шоронгоос гарсныхаа дараа Гу Шоучэн чуулганд үргэлжлүүлэн ажилласан байна. Гэвч Төгс Хүчит Бурханы хаанчлалын сайн мэдээ Гу Шоучэний харьяалагддаг чуулганд хүрэхэд тэрээр үүнийг огт эрж хайж, судалж үзэлгүй өөрийн үзэл, ойлголт дээр гөжүүдээр тулгуурлан эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг ялладаг бөгөөд итгэгчдийг үнэн замыг хүлээн зөвшөөрөхөд саад хийж, зогсоохын тулд худал үзэл, төөрөгдөл тараахаар чадах бүхнээ хийнэ.