Христийн сүмийн гэр бүлийн кино “Миний гэр хаана байна вэ” киноны хэсэг: Бурхан л хүн төрөлхтнийг аварч зовлон шаналлаас биднийг чөлөөлж чадна
Яагаад хүний амьдралд зовлон байдаг юм бэ? Олон хүн үүнтэй тэмцдэг ч хариултыг нь олж байсан удаагүй. Вэня болон түүний гэр бүл урьдаас таамаглаагүй нөхцөл байдлын өөрчлөлттэй нүүр тулж, хүмүүсийн харилцааны таагүй байдлыг бүрэн амсана. Эцэст нь тэд Төгс Хүчит Бурханы үгээс хүний амьдралын зовлон шаналлын уг үндсийг олж, зовлон шаналлаасаа хэрхэн салж, жинхэнэ аз жаргалд хэрхэн хүрэх тухай ойлгож авдаг. “Миний гэр хаана байна вэ” хэмээх Христийн киноны “Бурхан л хүн төрөлхтнийг аварч зовлон шаналлаас биднийг чөлөөлж чадна” гэх энэхүү гайхалтай хэсэг асуултын хариуг олоход танд тусална.
Христийн сүмийн кино “Сайн мэдээний элч” Загалмай үүрч хаанчлалын сайн мэдээг түгээх (Монгол хэлээр)
Христэд итгэгч Чэн Ишин олон жилийн турш Эзэнд итгэсэн бөгөөд эцсийн өдрүүд дэх Эзэний эргэн ирэлт буюу Төгс Хүчит Бурханыг угтан авах хувьтай байлаа! Төгс Хүчит Бурханы үгээс тэрээр, хүн төрөлхтнийг аврах Бурханы шаргуу хүслийг, мөн түүнчлэн бүтээгдсэн зүйлийн үүрэх ёстой үүрэг, хариуцлагыг ойлгож авсан юм, иймээс тэр сайн мэдээ түгээж, эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг гэрчилж эхэлжээ. Үүнийг хийх зуураа тэрээр олон хот, муж руу аялж, шашны хүрээний дарангуйлал, гололтыг ахин дахин амсаж, мөн түүнчлэн ХКН-ын засгийн газрын мөрдлөг, хавчлагыг амссан. Тэр ихээхэн зовлон туулсан хэдий ч, Бурханы үгийн удирдамж дор үүргээ биелүүлж, аюулаас айлгүй зоригтойгоор урагшилдаг...
Христийн сүмийн кино монгол хэлээр бүтэн шууд үзэх “Ялалтын дуу” Бурхан бол бидний найдвар | Трейлер
Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажил бүх урсгал, бүлэглэл даяар цууриатсан юм. Хаанчлалын сайн мэдээ түгсэний дараа Төгс Хүчит Бурханы үгийг улам олон хүн хүлээн авч, түгээж, Бурханы илрэлтээр цанган байсан үнэнч итгэгчид Бурханы сэнтийн өмнө нэг нэгээрээ эргэн ирсэн билээ. Энэ хооронд Хятадын засгийн газар, шашны пасторууд, ахлагч нар Төгс Хүчит Бурханы Чуулганыг эхнээсээ эцсийг хүртэл зогсолтгүй дарж, хавчсаар ирлээ. Энэ киноны баатар Жэнг Шинжи бол сайн мэдээ түгээгч, Төгс Хүчит Бурханы Чуулганы гишүүн юм. Тэр Хятадын Коммунист засгийн газар, шашны удирдагчдын увайгүй дарамт, дайралттай тулгарчээ. Ах эгч нартайгаа хамт Бурханд найдан ялалтын дуу дуулахын тулд тэр энэхүү хар, сатаны хүчийг хэрхэн ялах бол? ...
Христийн сүмийн кино “Ялалтын дуу” Эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлын нууцыг илчлэх нь (Монгол хэлээр)
Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажил бүх урсгал, бүлэглэл даяар цууриатсан юм. Хаанчлалын сайн мэдээ түгсэний дараа Төгс Хүчит Бурханы үгийг улам олон хүн хүлээн авч, түгээж, Бурханы илрэлтээр цанган байсан үнэнч итгэгчид Бурханы сэнтийн өмнө нэг нэгээрээ эргэн ирсэн билээ. Энэ хооронд Хятадын засгийн газар, шашны пасторууд, ахлагч нар Төгс Хүчит Бурханы Чуулганыг эхнээсээ эцсийг хүртэл зогсолтгүй дарж, хавчсаар ирлээ. Энэ киноны баатар Жэнг Шинжи бол сайн мэдээ түгээгч, Төгс Хүчит Бурханы Чуулганы гишүүн юм. Тэр Хятадын Коммунист засгийн газар, шашны удирдагчдын увайгүй дарамт, дайралттай тулгарчээ. Ах эгч нартайгаа хамт Бурханд найдан ялалтын дуу дуулахын тулд тэр энэхүү хар, сатаны хүчийг хэрхэн ялах бол? ...
Санал болгож буй видео:
Христийн сүмийн кино “Би сайн хүн!” Хэрхэн Бурханы нүдэн дэх сайн хүн болж чадах вэ? (Монгол хэлээр)
Христэд итгэгч, Ян Хуйшинь бага балчраасаа сайн хүн байх дуртай байлаа. Тэрээр бусдыг гомдоох дургүй. Эелдэг агаад бусадтай нийцтэй учраас тэр өөрийгөө сайн хүн гэж итгэдэг. Гэвч Бурханы эцсийн өдрүүдийн сайн мэдээг хүлээн зөвшөөрч, Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг туулсныхаа дараа л тэр сэхээрч, үнэхээр сайн хүн биш, харин сатанлаг гүн ухаанд үндэслэн амьдардаг, тун аминчхан, зальжин “сайн хүн” байсан гэдгээ ухаарсан юм. Зүрх сэтгэлдээ тэр үнэнийг эрж хайж, үнэнч, шулуун шударга сайн хүн болохоор шийднэ... Тийм өөрчлөлт гаргахад түүнийг хүргэсэн ямар дадлага туршлагыг Ян Хуйшинь туулсан бэ?
Христийн сүмийн кино “Гэр бүл дэх улааны суртал” киноны клип: Гаж урсгал гэж яг юу вэ (Монгол хэлээр)
Засгийн эрхэнд гармагц Хятадын Коммунист Нам шашин шүтлэгийг улам бүр хавчин дарлаж, Христийн шашин, Католик шашныг гаж урсгал, Библийг гаж урсгалын судар хэмээн олон нийтэд зарласан. Энэ хугацаанд Төгс Хүчит Бурханы Чуулган Эзэн Есүс эргэн ирснийг гэрчилсээр байсан ба үүнийг мөн гаж урсгал хэмээн ХКН буруутгаж байлаа. ХКН бол Бурхангүй үзэлтэй нам. Энэ бол Бурханы дайсан сатаны дэглэм болохоор ямар нэг шашин нь зөв зам уу эсвэл гаж урсгал уу гэдгийг яаж тогтоож чадах юм бэ? Гаж урсгал гэж юу болохыг хүн яаж ялгах ёстой вэ?
Христийн сүмийн кино “Харилцан яриа” Зөв шударга ба ёрын муугийн хоорондох тэмцэл (Монгол хэлээр)
Жиан Шини болон бусад христэд итгэгчийг ХКН-ын засгийн газар баривчилжээ; тэд чуулганы хөрөнгийг хураан авч, чуулганы илүү олон удирдагчийг баривчлахын тулд Жиан Шини болон бусад Христэд итгэгчдийг аймшигтайгаар тамласан юм. Дараа нь тэдний итгэлийг орхиулахын тулд тэд тархи угаах дайралтыг ар араас нь хийдэг, гэвч Бурханы үгийн удирдамж дор итгэгчид Сатаны бүх заль мэх болон тамлалтыг даван туулж чадсан бөгөөд тэд ХКН-ын засгийн газартай ширүүн тулаан хийхийн тулд үнэнд найддаг...
Христийн сүмийн кино монгол хэлээр бүтэн үзэх “Харилцан яриа” Бурхан бол миний хүч | Трейлер
Жиан Шини болон бусад христэд итгэгчийг ХКН-ын засгийн газар баривчилжээ; тэд чуулганы хөрөнгийг хураан авч, чуулганы илүү олон удирдагчийг баривчлахын тулд Жиан Шини болон бусад Христэд итгэгчдийг аймшигтайгаар тамласан юм. Дараа нь тэдний итгэлийг орхиулахын тулд тэд тархи угаах дайралтыг ар араас нь хийдэг, гэвч Бурханы үгийн удирдамж дор итгэгчид Сатаны бүх заль мэх болон тамлалтыг даван туулж чадсан бөгөөд тэд ХКН-ын засгийн газартай ширүүн тулаан хийхийн тулд үнэнд найддаг...
Хуваалцах: Христийн сүмийн видео “ХКН-ын Христэд итгэгчдийн эсрэг хяхалт хавчлага: гуйвшгүй баримтууд”
Христийн сүмийн кино “Миний хэрэгт бүү оролц” Хэн тэнгэрийн хаанчлалд орохыг минь хааж байна бэ
Ли Чиншин бол олон жилийн турш Эзэнд итгэсэн Хятад дахь гэр чуулганы номлогч. Тэрээр, Эзэн ирж өөрийг нь тэнгэрийн хаанчлал руу аваачихыг соргогоор хүлээн, сайн мэдээ түгээх Эзэний ажлыг үргэлж урам зоригтойгоор хийдэг. Сүүлийн жилүүдэд, Ли Чиншин өөр өөр төрлийн бүлэглэл, чуулганууд улам эзгүйрч байгааг олж харжээ. Гэсэн хэдий ч Зүүний Аянга нь Хятадын Коммунист засгийн газар болон шашны хүрээллийн ширүүн яллалт, хавчлагаас үл хамааран улам бүр эрч хүчтэй болсон. Янз бүрийн бүлэглэл, урсгалуудын улам олон сайн ба тэргүүлэгч хонинууд Зүүний Аянгыг хүлээн зөвшөөрсөн. Энэ нь Ли Чиншинийг хэсэг эргэцүүлэл хийхэд хүргэжээ.
Христийн сүмийн кино “Сэнтийнээс амийн ус урсдаг” Үнэний Сүнс ирсэн | Трейлер (Монгол хэлээр)
Тао Уэй бол гэр чуулганы номлогч. Чуулган нь өдөр өдрөөр эзгүйрэхийн хэрээр дагагчид нь бүгд идэвхгүй, сул дорой сүнстэй болж, өөрийнх нь ч сүнс харанхуй болжээ. Тэр Эзэний байгааг мэдрэхээ больж, төөрөлдөж, яахаа мэдэхгүй болдог. Шашны ертөнц Ариун Сүнсний ажлыг яаж алдсан бэ? Эзэн аль хэдийн эргэж ирээд, ажлаа хийхээр хаа нэгтээ илэрсэн юм биш биз? ... Тао Уэй эдгээр асуултад яаралтай хариу хайж, Бурханы амийн амьд усны хангалт авахыг улам ихээр хүсэх болжээ. Тэр ах эгч нартайгаа хамт Бурханы ажил болон илрэлтийг хайж, эцэст нь Төгс Хүчит Бурханы Чуулганд ирж, тэндээ Төгс Хүчит Бурханы Чуулганы номлогчидтой ярилцаж, мэтгэлцэж эхэлдэг... Төгс Хүчит Бурханы Чуулганаас тэд амийн амьд усны эх сурвалжийг олж чадах болов уу? Сэнтийнээс урсдаг голоос тэд амийн усыг олж чадах болов уу?
Санал болгож буй видео: Библийн кино “Сэнтийнээс амийн ус урсдаг” Бурхан бол миний амийн эх ундарга (Монгол хэлээр)
Христийн сүмийн кино “Аюул дунд өргөгдсөн нь” Эзэн Есүстэй дахин уулзах аз жаргал (Монгол хэлээр)
Жао Жиган бол Хятад дахь орон нутгийн чуулганы ахлагч юм. Олон Христэд итгэгчдийн адилаар, Эзэнд итгэгч болохын хувьд түүний хамгийн агуу найдвар нь амьд байхдаа өргөгдөж, Эзэнтэй уулзаж, Түүнтэй хамт захирах явдал юм. 1999 онд чуулганы удирдагч “2000 онд Эзэн дахин ирнэ, Түүний итгэгчид амьдаараа өргөгдөх болно” хэмээх мэдээ гаргасны дараа түүний сэтгэл урьдныхаасаа илүүтэй хөдөлж, урам зоригтой боллоо. Итгэл, үнэмшлээр бялхсан тэрбээр ирээдүйг найдлага, горьдлоготойгоор харжээ... Гэсэн хэдий ч, 2000 он болж өнгөрсний дараа түүний найдвар бүхэлдээ талаар болов. Түүний урсгалд урьд өмнө үзэгдээгүй итгэлийн хямрал үүсэж, зөв зам сонгосон эсэхдээ гайхан эргэлзэхгүй байж тэр чадсангүй. Төгс Хүчит Бурханы хаанчлал бууж ирсэн тухай сайн мэдээ түүний урсгал даяар түгсэний дараа Жао Жиган болон бүлэг хамтран ажиллагчид Төгс Хүчит Бурханы Чуулганы номлогчидтой гүн гүнзгий хэлэлцэж, маргалджээ. Эдгээр хэлэлцүүлэг нь тэдний урсгал дотор олон жилийн турш хадгалж ирсэн итгэлийн эргэн тойронд эргэлдэж байв... Эцэст нь Жао Жиган шашны антихристүүдэд хууртагдан будилснаа тодорхой харж чаджээ. Тэрээр түргэн зуур үнэнийг таньж, Төгс Хүчит Бурханы ажлыг хүлээн зөвшөөрч эхэллээ. Эцэст нь тэр Бурханы сэнтийн өмнө өргөгдсөн бөгөөд “Миний өргөгдсөн явдал үнэхээр аюул дунд байлаа!” хэмээн халаглахгүй байж чадсангүй.