Бурханы зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө дуусаж, Бурханы илрэлт эрж хайдаг бүх хүмүүст хаант улсын хаалга нээгдсэн. Хүндэт ах эгч нараа, та нар юу хүлээж байгаа юм бэ? Та нарын эрж хайж байгаа зүйл чинь юу вэ? Та нар Бурхан илрэхийг хүлээдэг үү? Та нар Бурханы хөлийн мөрийг эрж байна уу? Бурханы дүр төрхийг хэрхэн хүсэн хүлээж байна вэ! Тэгээд Бурханы хөлийн мөрийг олох хичнээн хэцүү вэ! Ийм цаг үед, ийм дэлхийд, Бурхан илрэх өдрийг нүдээр харахын тулд бид юу хийх ёстой вэ? Бурханы хөлийн мөрийг дагахын тулд бид юу хийх ёстой вэ? Бурхан илрэхийг хүлээж байгаа бүх хүмүүс ийм асуултуудтай тулгардаг. Та нар эдгээрийг нэгээс олон удаа эргэцүүлж үзсэн – гэхдээ ямар үр дүнтэйгээр? Бурхан хаана илрэх вэ? Бурханы хөлийн мөр хаана байна вэ? Та нар хариултуудаа олсон уу? Олонх хүмүүсийн хариулт ийм байх болно: Бурхан Түүнийг дагадаг хүмүүсийн дунд илрэх ба Түүний хөлийн мөр бидний дунд байгаа; энэ нь ийм энгийн! Ямар ч хүн нэгэн хэвийн хариулт өгч чадна, гэхдээ та нар Бурханы илрэлт юу вэ гэдгийг Бурханы хөлийн мөр ямар вэ гэдгийг ойлгож байгаа юм уу? Бурханы илрэлт гэдэг нь Тэрээр Өөрийн ажлаа хийхийн тулд газар дэлхий дээр бодитоор ирнэ гэсэн утгатай. Өөрийн ялгамж чанар, зан чанартайгаар, Өөрийн уламжлалт аргаараа, нэгэн эринийг төгсгөж, нөгөө эринийг эхлүүлэх ажлаа явуулахын тулд Тэр хүмүүсийн дунд бууж ирдэг. Ийм байдлаар илрэх нь ямар нэг ёслолын хэлбэр биш. Энэ нь шинж тэмдэг, дүр зураг, ид шид эсвэл агуу их үзэгдэл биш, тэр ч байтугай ямар нэг төрлийн шашны үйл явц ч биш юм. Энэ нь хүрч, харж болох үнэн бодитой нөхцөл байдал юм. Ийм илрэлт нь тодорхой үйл явцыг дагахын төлөө биш эсвэл богино-хугацааны ажил хэргийн төлөө ч биш; харин ч Түүний удирдлагын төлөвлөгөөний ажлын үе шатны төлөө байдаг. Бурхан илрэх нь үргэлж утга учиртай ба үргэлж Түүний удирдлагын төлөвлөгөөтэй холбоотой байдаг. Энэ илрэлт нь Бурханы удирдамж, дагуулалт ба хүний гэгээрлээс шал өөр байдаг. Бурхан илрэх бүрдээ агуу ажлын үе шатыг хэрэгжүүлдэг. Энэ ажил нь өөр ямар ч үеийнхээс өөр. Энэ нь, хүн төсөөлөхийн аргагүй бөгөөд үүнийг хүн хэзээ ч мэдэрч туулж байгаагүй. Энэ нь шинэ эрин үеийг эхлүүлж, хуучин эрин үеийг дуусгадаг ажил бөгөөд энэ нь хүн төрөлхтний авралын төлөөх шинэ, сайжруулсан төрлийн ажил юм; цаашлаад, энэ нь хүн төрөлхтнийг шинэ эрин үед аваачих ажил юм. Тэр нь Бурхан илрэхийн утга учир юм.
Бурхан илрэхийг ойлгохын зэрэгцээ, Бурханы хөлийн мөрийг та нар хэрхэн эрж хайх вэ? Энэ асуултыг тайлбарлахад хэцүү биш: Бурхан хаана илэрнэ, тэндээс та нар Бурханы хөлийн мөрийг олох болно. Ийм тайлбар маш шулуухан сонсогдох боловч хийхэд тийм ч амархан биш, учир нь олон хүмүүс Бурхан хаана Өөрийгөө илчлэхийг, тэр ч байтугай Тэр хаана ирэхийг хүсэж байгаа, эсвэл илрэх ёстой вэ гэдгийг мэддэггүй. Зарим хүмүүс, Ариун Сүнсний ажил хаана байна, тэнд Бурхан илэрнэ гэж өөрийн мэдэлгүй итгэдэг. Эсвэл тэд, сүнсэн хүмүүс хаана байна, Бурхан тэнд илэрнэ гэж итгэдэг. Эсвэл, алдартай хүмүүс байгаа газар, Бурхан илэрнэ гэж тэд итгэдэг. Тийм итгэл нь зөв үү буруу юу гэдгийг түр зуур бодохоо больё. Ийм асуултанд хариулахын тулд, бид эхлээд зорилгынхоо талаар тодорхой байх ёстой: Бид Бурханы хөлийн мөрийг хайж байгаа. Бид сүнсэн хүмүүсийг, тэр ч байтугай алдартай хүмүүсийг дагахаар эрж хайгаагүй; бид Бурханы хөлийн мөрийг дагаж байгаа. Тиймээс, нэгэнт бид Бурханы хөлийн мөрийг хайж байгаа учраас, бид Бурханы хүслийг, Бурханы үгийг, Бурханы айлдварыг хайх ёстой – учир нь Бурханы шинэ үг хаана байна, тэнд Бурханы дуу хоолой байдаг ба Бурханы хөлийн мөр хаана байна, тэнд Бурханы үйл хэрэг байдаг. Бурханы илэрхийлэл хаана байна, тэнд Бурханы дүр төрх байдаг ба Бурханы илрэлт хаана байна, тэнд үнэн, зам ба амь оршин байдаг. Бурханы хөлийн мөрийг хайх зуураа та нар, “Бурхан бол үнэн, зам ба амь” гэсэн үгийг үл ойшоодог. Ингээд олон хүмүүс үнэнийг хүлээн авах үедээ, тэд Бурханы илрэлтийг хүлээн зөвшөөрөх нь байтугай Бурханы хөлийн мөрийг олсондоо ч итгэдэггүй. Энэ нь ямар ноцтой алдаа вэ! Бурханы илрэлтийг хүний үзэлд нийцүүлж болохгүй, тэр ч байтугай Бурхан хүний тушаалаар илрэхгүй. Бурхан Өөрийн ажлаа хийх үедээ Өөрийн сонголтыг хийдэг, Өөрийн гэсэн төлөвлөгөөтэй байдаг; цаашлаад, Түүнд Өөрийн гэсэн зорилгууд болон Түүний Өөрийн аргууд гэж байдаг. Түүний хувьд, Өөрийн хийж байгаа ажлаа хүнтэй хэлэлцэх буюу хүний зөвлөгөөг авах шаардлагагүй, тэр ч байтугай Өөрийн ажлаа хүн нэг бүрд мэдэгдэх албагүй. Энэ нь Бурханы зан чанар бөгөөд цаашлаад үүнийг хүн бүхэн хүлээн зөвшөөрөх ёстой. Хэрвээ та нар Бурханы илрэлтийг нүдээр харахыг хүсвэл, хэрвээ та нар Бурханы хөлийн мөрийг дагахыг хүсвэл, та нар эхлээд өөрсдийн үзлээ даван гарах ёстой. Та нар Бурханаас үүнийг хий, түүнийг хий гэж шаардах ёсгүй, тэр ч байтугай өөрсдийн үзлээрээ Түүнийг хязгаарлаж, өөрийн хил хязгаартаа түүнийг байлгах ёсгүй. Үүний оронд, та нар Бурханы хөлийн мөрийг хэрхэн олох тухай, Бурханы илрэлтийг хэрхэн хүлээн зөвшөөрөх тухай болон Бурханы шинэ ажилд өөрсдийгөө хэрхэн тушаах тухай асуух ёстой; энэ нь хүний хийх ёстой зүйл юм. Нэгэнт хүн нь үнэн биш учраас, тэр үнэнийг эзэмшээгүй учраас, хүн эрж хайж, хүлээн зөвшөөрч, дуулгавартай дагах ёстой.
Та нар Америк, Англи өөр ямар ч үндэстнийх байх нь хамаагүй, та нар өөрсдийн хил хязгаараа даван гарах ёстой, өөрсдөөсөө илүү гарах ёстой ба Бурханы бүтээлийн үүднээс Бурханы ажлыг харах ёстой. Ингэснээр, та нар Бурханы хөлийн мөрд ямар нэг хязгаарлалт тавихгүй юм. Учир нь, өнөөдөр олон хүмүүс, Бурхан тодорхой нэг оронд, улс үндэстэнд илрэх болно гэдгийг боломжгүй зүйл гэж үздэг. Бурханы ажлын утга учир нь хичнээн гүн гүнзгий вэ, мөн Бурханы илрэлт хичнээн чухал вэ! Тэдгээр нь хүний үзэл ба бодол санаагаар хэрхэн хэмжигдэж болох юм бэ? Иймээс, Бурханы дүр төрхийг эрж хайхдаа та нар өөрсдийн үндэстэн угсаатны үзлийг даван гарах ёстой гэдгийг Би хэлж байна. Ийм байдлаар, та нар өөрсдийн үзэлдээ баригдахгүй; ийм байдлаар та нар Бурханы илрэлтийг хүлээн авах эрхтэй болох болно. Тэгэхгүй бол, та нар үргэлж харанхуйд байх ба хэзээ ч Бурханы зөвшөөрлийг олж авч чадахгүй.
Бурхан бол бүх хүн төрөлхтний Бурхан. Тэр Өөрийгөө тодорхой нэг улс үндэстний хувийн өмч болгодоггүй ба Түүний төлөвлөсөн ажил ямар ч хэлбэр, улс орон, үндэстнээр хязгаарлагддаггүй. Магадгүй та нар энэ хэлбэрийг хэзээ ч төсөөлж байгаагүй эсвэл магадгүй та нар үүний оршин тогтнолыг үгүйсгэдэг, эсвэл магадгүй Бурханы илрэх улс үндэстэн нь ялгаварлагдан гадуурхагддаг бөгөөд дэлхий дээрх нэн буурай хөгжилтэй улс байж болох юм. Гэсэн ч Бурханд Өөрийн мэргэн ухаан бий. Өөрийн хүч чадлаараа, Өөрийн үнэн болон зан чанараараа дамжуулж, Түүнтэй нэгэн санаатай байж чадах бүлэг хүмүүсийг Тэр үнэхээр олж авсан. Тэр Өөрийн хийх гэсэн зүйлээ: зовлон шаналгаатай шалгалт болон бүх төрлийн шахалт хавчлагыг тэсвэрлэн гарч, эцэст нь хүртэл Түүнийг дагаж чадах, Түүгээр байлдан дагуулагдсан хүмүүсийг олж авсан. Бурхан илрэхийн зорилго нь ямар ч хэлбэр эсвэл улс орноор хязгаарлагдаагүй байдаг нь Тэр Өөрийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх боломжтой байхын тулд юм. Жишээлбэл, Бурхан Иудейд бие махбодтой болсон үед, Түүний зорилго нь, бүх хүн төрөлхтний нүглийг арилгахын төлөө цовдлолын ажлыг биелүүлэх явдал байсан. Гэсэн ч, Бурхан үүнийг хийх нь боломжгүй гэж иудейчүүд итгэсэн ба, Бурхан бие махбодтой болж Эзэн Есүсийн хэлбэрийг олох нь боломжгүй зүйл гэж тэд бодсон. Тэдний “боломжгүй” гэсэн нь, тэд Бурханыг эсэргүүцэн, үгүйсгэх суурь болсон ба эцэст нь Израилийн сүйрэлд хүргэсэн. Өнөөдөр, олон хүмүүс адилхан алдаа гаргаж байгаа. Тэд Бурханы илрэлтийг шалтгаангүйгээр тунхагладаг ч, Түүний илрэлтийг мөн буруушаан зэмлэдэг; тэдний “боломжгүй” нь Бурханы илрэлтийг өөрсдийн төсөөллийн хязгаартаа дахин нэг удаа хорьдог. Ингээд, олон хүмүүс Бурханы үгийг сонссоныхоо дараа шоолон инээхийг Би бас харсан. Энэхүү инээд тохуу нь, иудейчүүдийн буруушаалт, доромжлолоос өөрцгүй биш гэж үү? Та нар үнэнтэй нүүр тулахдаа сүсэгтэй биш, тэр ч байтугай үнэнийг хүсэн хүлээдэггүй. Та нар зүгээр л сохроор судалж, хайхрамжгүйгээр хүлээдэг. Та нар ингэж судалж, хүлээснээр юу олж авч чадах юм бэ? Та нар Бурханы хувийн удирдамжийг хүлээн авч чадах уу? Хэрвээ та нар Бурханы айлдварыг ялгаж таньж чадахгүй юм бол, хэрхэн Бурханыг илрэхэд нь нүдээр харах эрхтэй байх юм бэ? Бурхан илрэх газарт, үнэний илэрхийлэл байх болно мөн Бурханы дуу хоолой байх болно. Үнэнийг хүлээн зөвшөөрсөн тэр хүмүүс л Бурханы дуу хоолойг сонсож чадах ба зөвхөн тийм хүмүүс л Бурханы илрэлтийг харах эрхтэй байх болно. Өөрсдийн үзлээ нэг тийш нь тавь! Зогсоод эдгээр үгсийг анхааралтай унш. Хэрвээ та нар үнэнийг хүсэн тэмүүлбэл, Түүний хүсэл ба Түүний үгийг ойлгуулахаар Бурхан та нарыг гэгээрүүлэх болно. “Боломжгүй” гэдэг бодлоо хойш тавь! Хүмүүс ямар нэг зүйлийг боломжгүй гэж итгэх тусам, энэ нь төдийчинээ тохиолдох боломжтой, учир нь Бурханы мэргэн ухаан тэнгэр огторгуйгаас ч дээгүүрт хальдаг, Бурханы бодол хүний бодлоос өндөрт байдаг ба Бурханы ажил нь хүний бодол санаа, ухагдахууны хязгаарыг даван гардаг. Зарим зүйл хэдийчинээ боломжгүй байна, төдийчинээ үнэнийг эрж хайдаг; зарим зүйл хэдий чинээ хүний үзэл, төсөөллөөс давсан байна, төдийчинээ энэ нь Бурханы хүслийг агуулдаг. Бурхан хаана Өөрийгөө илчлэх нь хамаагүй, Бурхан бол Бурхан хэвээрээ л байх учраас Түүний илрэлтийн байршил ба хэлбэр маягаас хамаарч Түүний мөн чанар хэзээ ч өөрчлөгдөхгүй юм. Түүний хөлийн мөр хаана байхаас үл хамааран Бурханы зан чанар хэвээрээ үлдэх болно. Бурханы хөлийн мөр хаана байх нь хамаагүй, Тэр бол бүх хүн төрөлхтний Бурхан билээ. Жишээ нь, Эзэн Есүс бол зөвхөн израильчуудын Бурхан биш, харин Ази, Европ, Америк дахь бүх хүмүүсийн Бурхан бас мөн бөгөөд бүхий л орчлон ертөнцийн цорын ганц Бурхан юм. Иймээс, бүгдээрээ Бурханы хүслийг эрж хайж, Түүний айлдвараас нь илрэлтийг нь нээн илрүүлж, Түүний хөлийн мөрийг дагацгаая! Бурхан бол үнэн, зам ба амь. Түүний үг ба Түүний илрэлт нь нэгэн зэрэг оршдог ба Түүний зан чанар, хөлийн мөр нь хүн төрөлхтөнд үргэлж хүрч болохуйц байх болно. Хүндэт ах эгч нараа, та нар эдгээр үгэн дотроос Бурханы илрэлтийг харж, тэгээд Бурханы илрэлтийг хүлээж байгаа хүмүүсийн төлөө бэлтгэгдсэн үзэсгэлэнтэй шинэ тэнгэр, шинэ газар луу, шинэ эрин үе рүү, Түүний хөлийн мөрийг даган явж эхлэх болно гэж Би итгэж байна.
"Үг
нь махбодоор илэрсэн" номоос
Холбоотой зөвлөмж: