Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

Showing posts with label Зүүний Аянга Төгс Хүчит Бурханы Үг. Show all posts
Showing posts with label Зүүний Аянга Төгс Хүчит Бурханы Үг. Show all posts

2020/01/16

Христийн сүмийн видео “Төгс Хүчит Бурханы Чуулганы үүсэл, хөгжил” (Монгол хэлээр)


   
  Христийн сүмийн видео “Төгс Хүчит Бурханы Чуулганы үүсэл, хөгжил” (Монгол хэлээр)

   Төгс Хүчит Бурханы Чуулган нь Төгс Хүчит Бурхан–эргэн ирсэн Эзэн Есүс–эцсийн өдрүүдийн Христийн илрэлт болон ажлын улмаас мөн Түүний зөвт шүүлт, гэсгээлтийн дор үүсэн бий болсон. Тус чуулган нь эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг чин сэтгэлээсээ хүлээн авдаг, Бурханы үгээр байлдан дагуулагдаж, аврагдсан хүмүүсээс бүрддэг. Чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулсан бөгөөд Тэр биечлэн удирдаж, хариулдаг ба энэ нь яалаа ч гэсэн хүнээр хэзээ ч байгуулагдаагүй. Энэ бол Төгс Хүчит Бурханы Чуулган дахь сонгогдсон бүх хүмүүсийн хүлээн зөвшөөрдөг үнэн байдал. Есүс арван хоёр шавиа биечлэн сонгож, томилсны адилаар бие махбодтой болсон Бурханд ашиглагдах хэнийг ч Бурхан урьдчилан тогтоодог бөгөөд Бурхан биечлэн томилж, гэрчилдэг. Бурханд ашиглагддаг хүмүүс Түүний ажилд л хамтран ажиллахаас бус Бурханы оронд ажлыг нь хийж чадахгүй. Чуулганыг Бурханд ашиглагдсан хүмүүс үүсгэн байгуулаагүй, мөн Бурханы сонгосон хүмүүс тэдэнд итгэж, дагаагүй. Нигүүлслийн эрин үеийн сүмүүдийг Паул болон бусад элчүүд үүсгэн байгуулаагүй харин тэдгээрийг Эзэн Есүс Өөрөө байгуулсан ба тэдгээр нь Эзэн Есүсийн ажлын үр дүн байсан юм. Үүнтэй адилаар, эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы Чуулганыг Бурханаар ашиглагдсан хүмүүс үүсгэн байгуулаагүй, харин энэ нь Төгс Хүчит Бурханы ажлын бүтээл юм. Бурханд ашиглагддаг хүмүүс нь чуулгануудыг зөвхөн усалж, хангаж, удирдаж, хүний үүргийг гүйцэтгэдэг.

2020/01/15

Сэтгэл сэргээх хѳгжилтэй магтан дуу “Бид Бурханд зориулан хайрын дуу дуулахаа больж чадахгүй” (үгтэй)



Бид Бурханд зориулан хайрын дуу дуулахаа больж чадахгүй.
Дуулах тусам улам сайхан санагддаг.
Бурханы төлөө дуулах тусам, Бид Түүнийг улам хайрладаг!
Бурхан бие махбодтой болсныг бид дуулдаг.
Бид Түүний сэнтийн өмнө өргөгдөж,
тэнгэр өөд харан, хүлээхээ больжээ.
Төгс Хүчит Бурхан бидэнтэй нүүр тулдаг.
Биднийг үнэнээр хариулж, бидний дэргэд жинхэнэ, бодитоор байдаг.
Түүний үгийг бид өдөр бүр эдэлдэг.
Үнэнийг ойлгох нь үнэхээр сайхан.
Зүрх минь Бурханыг гэх хайр дүүрэн,
Түүний хайр татам дүрийг бид хардаг.
Бид магтан дуулж бүжиглэдэг.
Түүний хайр татам байдлыг үгээр илэрхийлэшгүй
Бид Бурханд зориулан хайрын дуу дуулахаа больж чадахгүй.
Дуулах тусам улам сайхан санагддаг.
Бурханы төлөө дуулах тусам, Бид Түүнийг улам хайрладаг!
Бид Бурханы зөвт шүүлтийг дуулдаг.
Түүний үг биднийг цэвэрлэж, авран,
хүний Сатанлаг уг чанарыг, хүний завхралын үнэнийг илчилдэг.
Бидний сатанлаг зан чанарыг Түүний үг ариусгаж,
биднийг шинэ хүн болгодог.

2018/04/02

Зүүний Аянга Төгс Хүчит Бурханы Үг | Дөчин долоо дахь айлдвар


    Хүн төрөлхтнийг амьдаа томоожиж, хүн төрөлхтөн болон Өөртөө хамтын чин эрмэлзлийнхээ үр дүнг үзэх боломжийг олгохын тулд Миний үгээс үр өгөөж, шим тэжээлийг олж авах боломж олгон, Миний баялагийг хүртэг хэмээн Би хүн төрөлхтнийг байнга өөгшүүлсээр ирсэн. Би хүн төрөлхтөнд сэтгэл зовох шалтгаан хэзээ ч өгч байгаагүй боловч хүн Миний сэтгэлийг хэзээ ч ойлгож байгаагүй. Энэ нь хүн төрөлхтөн мэдрэмжгүй бөгөөд Надаас бусад зүйлсийг “үзэн яддаг”-аас үүдэлтэй. Хүн төрөлхтөн дутагдалтай учир би тэднийг ихэд өрөвдөж, дэлхий дээр амьдрах цаг хугацааных нь турш сэтгэлийг нь цадтал газрын бүхий л баялагийг эдлэх боломжийг олгохын тулд тэдний төлөө хүч чадлаа огтхон ч хайрлаагүй билээ. Би хүнийг ялгадаггүй, Намайг хэр олон жил дагасан эсэхээс үл хамаарч тэднийг хайрлан энэрэх сэтгэлээ хөгжүүлж ирсэн. Би Өөрийнхөө ажлыг хийхийн тулд Өөрийнхөө гарыг тэдэн дээр тавьж тэвчихгүй мэт байдаг. Тиймээс Намайг өөр шигээ хайрладаг эцэнхий хүмүүсийг ажиглахад Миний сэтгэл зүрхэнд тайлбарлахын аргагүй зовлон мэдрэгддэг ч гэлээ үүнээс болж хэн тогтсон журмаа зөрчиж болох вэ? Хэн үүнээс болж сэтгэлээ чилээх билээ? Гэсэн ч Би хүн төрөлхтнийг хангалттай баясан сууг гэж Би Өөрийн бүхий л өгөөмөр сэтгэлээ зориулж ирсэн бөгөөд энэ тал дээр хүн төрөлхтнийг алагчилж байгаагүй юм. Тиймээс хүн төрөлхтөн өдийг хүртэл Миний энэрэнгүй, буянт төрхийг харж ирсэн билээ. Би цаг ямагт хүлээцтэйгээр хүлээж ирлээ. Хүн төрөлхтөн сэтгэлээ ханган баяссаар, залхаад ирэхийн цагт Би тэдний хүсэлтийг “хангаж” эхлэн, утгагүй амьдралаасаа зугтаж, хүмүүстэй дахин харьцахгүй байх боломжийг бүх хүн төрөлхтөнд олгох болно. Урьд нь Би газар дэлхий дээр хүн төрөлхтнийг далайн усаар залгиулж, өлсгөлөн гачаалд нэрвэгдүүлж, шавжийн тахлаар сүрдүүлж, “услах” зорилгоор хүчтэй ширүүн бороог ашиглаж байсан ч хүмүүс амьдралын хоосон чанарыг хэзээ ч мэдрээгүй. Хүн одоо ч газар дэлхий дээр амьдрахын ач холбогдлыг ойлгоогүй л байна. Надтай хамт амьдрах нь хүний амьдралын хамгийн утга учиртай тал нь биш гэж үү? Миний дотор амьдрах нь гамшиг зовлонгийн аюулаас сэргийлэхэд туслахгүй гэж үү? Дэлхий дээр хэчнээн махбодтой бие өөрийнхөөрөө байх баяр баяслыг эрх чөлөөтэйгээр эдэлж амьдрав? Бие махбодын амьдралын хоосон чанарыг давж гарч чадсан хүн байна уу? Үүнийг хэн мэдэх вэ? Намайг хүн төрөлхтнийг бүтээсэн цагаас өдийг хүртэл нэг ч хүн газар дэлхий дээр дээд утга учиртайгаар амьдарсангүй, амьдралаа хэзээд огт утгагүй өнгөрүүлэхдээ нэг нь ч энэ бэрхшээлтэй байдлаасаа гарахыг хүсээгүй, нэг нь ч хоосон, зүдрүү амьдралаасаа зугтахыг оролдоогүй. Хүн төрөлхтний туршлагаас, бие махбодоор амьдрагсад Надаас баяр баяслыг авдаг байсан ч, тэдний нэг нь ч хүний ертөнцийн зан заншлыг даваагүй билээ. Үүний оронд тэд зөвхөн жам ёсонд захирагдаж, өөрсдийгөө хуурч ирсэн.

     Намайг хүн төрөлхтний оршин тогтнолыг бүрэн дуусгах үед газрын “дарлалыг” тэвчиж үлдэх хүн үлдэхгүй бөгөөд тэр үед Миний их ажлыг бүрэн биелсэн гэж хэлж болох юм. Намайг бие махбодтой болох эцсийн өдрүүдэд Миний Өөрийнхөө ажлаар гүйцэтгэхийг хүсэж байгаа зүйл бол хүн төрөлхтөнд бие махбодын амьдрал хоосон утгагүй болохыг ойлгуулах явдал тул Би махан биеийг устгана. Үүний дараа газар дээр нэг ч хүнгүй болж, газар дэлхийн хоосон утгагүйн тухай хэн ч хэзээ ч уйлан шаналахаа болж, хэн ч бие махбодын хүнд хүчрийн тухай ярихаа болж, хэн ч намайг шударга бус гэхээ больж, бүхий л хүмүүс болон эд зүйлс амар амгаланд орно. Үүний дараа хүмүүс өөрсөддөө тохирсон хүрэх газрыг олох тул хэн ч газар дэлхийн энд, тэндээс утга учрыг эрж хайж, олон зүйл рүү үсчихээ болино. Тэр үед хүмүүс нүүрэндээ мишээл тодруулан явах болно. Тэр цагт Би хүнээс юу ч хүсэхээ больж, цаашид ч тэдэнтэй маргахаа болино; бид хоорондоо дахин хэлэлцээр хийх шаардлагагүй болно. Би газар дэлхий дээр оршиж, хүн төрөлхтөн ч газар дэлхий дээр амьдарч байна; Би хүн төрөлхтөнтэй хамт амьдарч бас оршин суусаар байгаа. Хүн төрөлхтөн Миний дэргэд байхын баяр баяслыг мэдэрч байгаа; тиймээс хүн төрөлхтөн шалтгаангүйгээр Намайг орхин явахыг хүсэхгүй бөгөөд харин ч өөрсөдтэй нь дахиад хэсэг хамт байхыг хүсэх болов уу. Би яаж хуруугаа ч хөдөлгөхгүйгээр газар дэлхий дээр улам бүр нэмэгдэж байгаа хүчирхийлэл, зовлонг харж тэвчинэ вэ? Би дэлхийнх биш шүү дээ. Зөвхөн тэвчээрийн ачаар л Би өөрийгөө хүчлэн байж өнөөдрийг хүртэл дэлхий дээр байсаар байна. Хүн төрөлхтөн эцэс төгсгөлгүй гуйгаагүй бол Би аль эрт явах байлаа. Өнөө үед хүн төрөлхтөн нас бие гүйцсэн тул өөрийгөө харж хандах чадвартай болсон, тэдэнд Миний тус дэм хэрэггүй, Надаар тэжээлгэх шаардлагагүй болсон. Тиймээс Би хүн төрөлхтөнтэй хамт “ялалтын баяр” тэмдэглэхээр төлөвлөж байгаа бөгөөд дараа нь бэлтгэлтэй байлгахын тулд Би тэдэнтэй салах ёс гүйцэтгэнэ. Мэдээж, бидний дунд ямар нэгэн гомдол байхгүй тул хүнд үед нь орхиж явах сайн зүйл бишээ. Гэвч ингэж л бидний нөхөрлөл мөнхөд үргэлжлэх болно. Бид өөр өөрийн замаа хөөсний дараа хүн төрөлхтөнд зориулсан Миний “залгамжлал” үргэлжилнэ гэж Би найдна. Миний амьдралынхаа турш заасан зүйлсийг битгий умартаарай, Миний нэрийг гутаах зүйлсийг бүү үйлдээрэй, Миний үгийг оюун ухаандаа нандигнаарай. Хүн төрөлхтөн орхин одсоны минь дараа бүхий л чадлаараа Намайг баярлуулж явна гэж найдаж байна. Хүн төрөлхтөн Миний үгийг амьдралынхаа үндэс болгон хэрэглэнэ гэж найдна. Миний урмыг битгий хугалаарай учир нь Миний сэтгэл цаг ямагт хүн төрөлхтний төлөө санаа зовниж, үргэлж холбоотой байх болно. Хүн төрөлхтөн болоод Би нэгэн цагт хамтдаа диваажинд байдаг бүхий л ерөөлийг газар дэлхий дээр адилхан эдлэж байсан. Би хүн төрөлхтөнтэй хамт амьдарч, оршин сууж байлаа, хүн төрөлхтөн Намайг дандаа хайрлаж, Би ч мөн адил тэднийг хайрлаж байсан; бид бие биетэйгээ зохицдог байсан. Хүн төрөлхтөнтэй хамт байсан цагаа дурсахдаа Би инээд хөөр, баяр баяслаар дүүрэн ч заримдаа хэрүүл маргаантай өдрүүдээ санадаг. Гэсэн хэдий ч бидний хайр үүн дээр л тогтож, нэг нэгэнтэйгээ хийсэн харилцаа маань хэзээ ч тасарч байгаагүй билээ. Бидний харилцаж байсан жилүүдэд хүн төрөлхтөн Надад гүн сэтгэгдэл үлдээсэн бөгөөд Би тэдэнд эзэмших олон зүйлийг өгч, хүн төрөлхтөн ч талархсан сэтгэлээ байнга илэрхийлж ирсэн билээ. Одоо бидний уулзалт урьдынхтайгаа адилгүй; бидний салж явах энэ мөчөөс хэн ч хоцорч үлдэхийг хүсэхгүй биз дээ? Хүн төрөлхтөн Надад ихэд дассан, Би ч гэсэн тэдэнд хязгааргүй хайртай боловч одоо яалтай ч билээ дээ? Тэнгэрлэг Эцгийн шаардлагаас хэн зөрж зүрхлэх билээ? Би оршин суух газартаа очиж Өөрийнхөө ажлын өөр нэг хэсгийг гүйцээх болно. Бидэнд дахин учрах хувь тохиох бизээ. Хүн төрөлхтөн хэт их гуниглалгүй, газар дэлхий дээр Намайг баярлуулна гэж Би найдна; тэнгэр дэх Миний Сүнс тэдэнд ивээлээ байнга өгөх болно.

    Ертөнцийг бүтээх үеэс, эцсийн өдрүүд хүртэл Би надтай нэг оюун санаатай хүмүүсийг бүтээнэ гэж зөгнөж байсан билээ. Эцсийн өдрүүдэд газар дэлхий дээр амьдрах жишгийг тогтоосныхоо дараа Би оршин суух газар луугаа буцна гэдгээ хэлж байсан. Бүх хүн төрөлхтөн Миний сэтгэлд нийцэх үед тэд Миний шаардлагад хүрэх ба Би дахин тэднээс ямар нэг зүйл шаардахаа болино. Үүний оронд хүн төрөлхтөн Бид хоорондоо хуучин цагийнхаа тухай түүхийг ярилцсаныхаа дараа бид салан одоцгоох болно. Би энэ ажлаа эхлүүлж байгаа тул хүн төрөлхтнийг сэтгэлээ бэлдэхийг хүсэж байна. Би бүхий л хүн төрөлхтнийг Миний хүсэл эрмэлзлийг таньж мэдэн Намайг харгис, сэтгэл зүрхгүй гэж буруугаар ойлгохгүй байхыг хүснэ, учир нь энэ Миний санаа зорилго биш юм. Хүн төрөлхтөн Надад хайртай хэрнээ Намайг зохимжтой амрах газар байхыг зөвшөөрөхгүй гэж үү? Хүн төрөлхтөн тэнгэрлэг Эцгээс Миний төлөө гуйхгүй гэж үү? Хүн төрөлхтөн Надтай хамт хайр энэрлийн нулимсаа урсгаагүй гэж үү? Хүн төрөлхтөн Эцэг, Хүү бид Хоёрыг хурдан уулзахад дэмжиж туслаагүй гэж үү? Яагаад одоо тэд үүнийг хийхгүй гэж? Газар дэлхий дээрх Миний үйлчлэл биелсэн, хүн төрөлхтнөөс салж явсан ч Би тэдэнд тусалсаар байх болно, энэ сайхан биш гэж үү? Ажлаа илүү үр дүнтэй, харилцан ач тустай байлгахын тулд хэчнээн хэцүү байсан ч бид салж явах ёстой. Нулимсаа бид чимээгүйхэн унагана, Би хүн төрөлхтнийг дахин зэмлэхээ болино. Урьд нь Би хүн төрөлхтний сэтгэлийг шархлуулах олон зүйлийг хэлж, тэднийг уйлуулж зовоож байсан. Үүнийхээ төлөө Би одоо хүн төрөлхтнөөс уучлал гуйж байна; Надад жөтөөрхөж, уурлах хэрэггүй, үүнийг Би та нарын төлөө хэлж байсан юм шүү. Иймээс Би хүн төрөлхтөн Миний сэтгэлийг ойлгоно гэж найдаж байна. Урьд цагт бидэнд маргаантай зүйлс байсан ч эргээд харахад бидний аль алинд ашиг тусаа өгчээ. Эдгээр маргаантай зүйлс Бурхан болон хүн төрөлхтний хооронд нөхөрлөлийн гүүр болж хөгжсөн нь бидний хамтын хүч хөдөлмөрийн үр жимс нь биш гэж үү? Бид бүхэн үүнийг эдлэх ёстой. Хүмүүс Миний урьдын “алдааг” уучлахыг хүсэж байна, хүн төрөлхтний гэм буруу ч мөн өршөөгдөх болно. Хүмүүс ирээдүйд Миний хайрыг хайраар хариулбал тэнгэр дэх Миний Сүнс тайван байх болно. Энэ тал дээр хүн төрөлхтөн ямар шийдвэр гаргах, мөн Миний сүүлийн хүсэлтийг биелүүлэхийг хүсэх эсэхийг ч Би мэдэхгүй. Би хүн төрөлхтнөөс Намайг хайрлахыг л хүсэхээс илүү зүйлийг шаардахгүй, энэ л хангалттай. Үүнийг биелүүлж болно биз дээ? Урьд өмнө нь бидний дунд болсон таагүй зүйлсийг өнгөрсөнд нь үлдээж хоорондын хайраа мөнхөд хадгалцгаая. Би хүн төрөлхтөнд тийм их хайрыг өгсөн учраас хүн төрөлхтөн Надад ийм өндөр үнэтэй хариу барьсан юм. Тиймээс, хүн төрөлхтөн бидний энэ онцгой, цэвэр ариун хайрыг нандигнаж, бидний хайр хүний ертөнцийн туршид оршиж, мөнхөд өвлөгдөнө гэж Би найдаж байна. Дахин уулзахад биднийг хайр холбосон хэвээр байж, хайрыг маань хүн бүр магтан ярьж, цаашид мөнхөд үргэлжлүүлэх болтугай. Энэ Намайг сэтгэл хангалуун байх ба Би хүн төрөлхтөнд Өөрийн баясгалант төрхийг харуулах болно. Хүмүүс Миний даалгасан бүхнийг санаж явах болно гэж найдаж байна.

1992 оны Зургаадугаар сарын 1

"Үг нь махбодоор илэрсэн" номоос 

Холбоотой зөвлөмж :
Төгс Хүчит Бурханы Чуулган
Төгс Хөчит Бурхан
Зүүний Аянга

2018/01/30

Зүүний Аянга Төгс Хүчит Бурханы Үг | Бурханы ажлын алхмуудын талаар


     Гадна талаасаа одоогийн энэ үе шатны Бурханы ажлын алхмууд нь аль хэдийн дууссан мэт, хүн төрөлхтөн Түүний үгийн шүүлт, гэсгээлт, цохилт болон цэвэршүүлэлтийг аль хэдийн амссан мэт, тэд үйлчлэл үзүүлэгчдийн шалгалт, гэсгээлтийн үеийн цэвэршүүлэлт, үхлийн шалгалт, товойлгогчийн шалгалт, Бурханыг хайрлах цаг үеүд[a] гэх мэт алхмуудыг туулсан мэт харагддаг.

2018/01/26

Зүүний Аянга Төгс Хүчит Бурханы Үг | Хэрэгжүүлэлт (1)



      Өмнө нь хүмүүсийн туршлагажих байдалд маш их гажуудал байсан бөгөөд энэ нь бүр хөгийн байдаг байсан. Тэд зүгээр л Бурханы шаардлагын стандартыг ойлгоогүй учраас хүмүүсийн дадлага туршлага бүтэлгүй болсон олон талбар байсан юм.

2018/01/25

Зүүний Аянга Төгс Хүчит Бурханы Үг | Та нар замын сүүлчийн мөчлөгт хэрхэн алхах ёстой вэ



     Та нар одоо замын сүүлчийн мөчлөгт байгаа бөгөөд энэ нь үүний шийдвэрлэх чухал хэсэг юм. Магадгүй чи нэлээд их зовлон туулж, ихээхэн ажил хийж, олон замаар аялж, олон номлол сонссон бөгөөд өнөөдрийг хүртэл ирэхэд амаргүй байсан байх.

2018/01/09

Зүүний Аянга Төгс Хүчит Бурханы Үг|Хорин дөрөв дэх айлдвар


      Миний гэсгээлт бүх хүн дээр ирдэг боловч мөн бүх хүнээс хол хэвээр байдаг. Хүн бүрийн бүхий л амьдрал нь Надад хандах хайр болон үзэн ядалтаар дүүрсэн байдаг бөгөөд хэн ч хэзээ ч Намайг мэдээгүй – тиймээс Надад хандах хүний хандлага халуун, хүйтнээр үлээж, хэвийн байх чадваргүй байдаг.

2017/12/27

2017/08/29

Зүүний Аянга Төгс Хүчит Бурханы Үг|Хорин зургаа дахь айлдвар



   Хэн Миний гэрт амьдарсан бэ? Хэн Миний төлөө зогссон бэ? Хэн Миний оронд зовсон бэ? Хэн Миний өмнө өөрийн үгийг амласан бэ? Хэн өнөөг хүртэл Намайг дагасан боловч хайхрамжгүй болоогүй вэ? Яагаад бүх хүмүүс хүйтэн хөндий, хатуу сэтгэлтэй байдаг вэ? Яагаад хүн төрөлхтөн Намайг орхисон бэ?

2017/05/30

Зүүний Аянга Төгс Хүчит Бурханы Үг |“Бурханы ажлын үзэгдэл”-ийн тухай Бурханы үгийн гурван хэсгээс авсан сонгомол

1. Иохан Есүсийн баптисмаас долоон жилийн өмнө тэнгэрийн хаанчлалын тухай сайн мэдээг тарааж эхэлсэн. Түүний хийсэн ажил нь хүмүүст, Есүсийн хожим хийх ажлаас илүү дээгүүр мэт санагдсан, гэтэл тэр ердөө л эш үзүүлэгч байсан. 

2017/05/29

Зүүний Аянга Төгс Хүчит Бурханы Үг |Хуулийн Эрин Үе дэх ажил




  Еховагийн израильчууд дээр хийсэн ажил нь хүн төрөлхтөнд Бурханы газар дээрх үүссэн газар, Түүний байсан ариун газрыг тодорхойлсон. Тэр Өөрийн ажлаа израильчуудаар хязгаарласан. Эхлээд Тэрээр Израилийн гадна ажиллаагүй; оронд нь тэрээр Өөрийн ажлын хүрээг хязгаарлахад тохиромжтой хүмүүсийг сонгон авсан.

2017/05/28

Зүүний Аянга Төгс Хүчит Бурханы Үг |Сайн мэдээг түгээх ажил мөн хүмүүсийг аврах ажил юм


Бүх хүмүүс Миний дэлхий дээр хийх ажлын зорилгыг ойлгох хэрэгтэй, энэ бол Миний ажлын сүүлийн зорилго мөн Миний ажил дуусахаас өмнө хүрсэн байх ёстой түвшин юм. Хэрвээ хүмүүс энэ өдөр надтай цуг алхахдаа Миний бүх ажил юунд зориулагдаж байсны ойлгохгүй бол тэд Надтай цуг алхах хэрэг байхгүй тиймүү? Намайг дагадаг хүмүүс Миний хүслийг ойлгох хэрэгтэй.

2017/05/27

Зүүний Аянга Төгс Хүчит Бурханы Үг |Хоёр удаа бие махбодтой болох нь бие махбодтой болох ач холбогдлыг гүйцээдэг




 Бурханы хийсэн ажлын үе шат болгон ач холбогдолтой. Есүс ирэхдээ эрэгтэй хүн байсан бөгөөд энэ удаад Тэр эмэгтэй хүн байгаа. Үүнээс чи Бурхан эрэгтэй болон эмэгтэй хүнийг хоёуланг нь Өөрийн ажилд зориулан бүтээснийг харж болох ба Түүнд хүйсийн ялгаа байхгүй.

2017/05/26

Зүүний Аянга Төгс Хүчит Бурханы Үг |“Эрхшээх ажлын дотоод үнэн”-ий тухай Бурханы үгийн дөрвөн хэсгээс авсан сонгомол


1. Хүн төрөлхтөн Сатанаар хэт гүнзгий ялзруулагдсаны улмаас Бурхан байдгийг мэддэггүй ба Бурханыг шүтэхээ больсон. Анх Адам Ева бүтээгдэх үед Еховагийн алдар, Еховагийн гэрчлэл үргэлжид байсан. Гэхдээ ялзруулагдсаныхаа дараа бүгд Бурханы эсрэг тэрсэлж, Түүнийг хүндлэн бишрэхээ бүрмөсөн больсон учраас алдар болоод гэрчлэлийг хүн алдсан юм. Өнөөгийн эрхшээх ажил нь бүх алдар суу, гэрчлэлийг буцаан авчирч, бүх хүмүүсээр Бурханыг шүтүүлэх бөгөөд ингэснээр бүтээгдсэн зүйлсийн дунд гэрчлэл бий болох билээ.

2017/05/25

Зүүний Аянга Төгс Хүчит Бурханы Үг |Ёрын муу хүмүүс шийтгэгдэх ёстой


   Өөрийн хийж байгаа бүхэндээ зөв шударга байдлыг хэрэгжүүлж байгаа эсэх, чиний бүх үйлдэл Бурханаар ажиглагдаж байгаа эсэхийг хянаж шалгах нь Бурханд итгэдэг хүмүүсийн биеэ авч явах зарчим юм. Чи Бурханыг ханамжтай байлгаж чадах учраас, мөн Бурханы халамж, хамгаалалтыг хүлээн авсан учраас зөв шударга хэмээн нэрлэгдэх болно.

2017/05/24

Зүүний Аянга Төгс Хүчит Бурханы Үг |Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм



Хүн төрөлхтөнийг эзэгнэх ажил нь гурван үе шатанд хуваагддаг, энэ нь хүн төрөлхтөнийг аврах ажил нь гурван үе шатанд хуваагддаг гэсэн үг юм. Энэ гурван үе шат нь дэлхийг бүтээх ажлыг хамруулдаггүй, харин Хуулийн Эрин Үе, Нигүүлслийн Эрин Үе болон Хаанчлалын Эрин Үеийн ажлын гурван үе шат юм. Дэлхийг бүтээх ажил нь бүх хүн төрөлхтөнийг бий болгох ажил байсан.

2017/05/21

Зүүний Аянга Төгс Хүчит Бурханы Үг |Гурвал оршин байдаг уу?


Есүс махан биетэй болсон үнэн ил болсны дараа л хүн үүнийг ухаарсан: Энэ нь зөвхөн тэнгэр дэх Эцэг биш, мөн түүнчлэн Хүү, тэр ч бүү хэл Сүнс юм. Ийм Бурхан тэнгэрт байдаг гэдэг нь хүний баримталдаг уламжлалт үзхүй юм: Гурвал буюу Эцэг, Хүү, Ариун Сүнс нь бүгд нэг. Бүх хүн төрөлхтөнд ийм үзхүй байдаг: Бурхан бол нэг Бурхан боловч гурван хэсгээс бүрддэг ба уламжлалт ойлголтонд эмгэнэлтэйгээр заншиж тогтсон зүйлс нь Эцэг, Хүү, Ариун Сүнс гэж тооцогддог.

2017/05/19

Зүүний Аянга Төгс Хүчит Бурханы Үг |Бүхий л зүйлс Бурханы үгээр бий болсон


Бурхан өөр өөр эрин зууны дагуу Өөрийн үгийг хэлж, үйл хэргээ гүйцэлдүүлж, өөр өөр эрин зуунд өөр өөр үг хэлдэг. Бурхан ямар нэгэн дүрэмд захирагддаггүй, ижил ажлыг давтан хийдэггүй, өнгөрсөнд болж өнгөрсөн зүйлийг санагалзаж, гунидаггүй; Тэр бол үргэлж шинээрээ байдаг, хэзээ ч хуучирдаггүй Бурхан бөгөөд өдөр бүр Тэрээр шинэ үгсийг ярьдаг. Өнөөдөр хүмүүс баримтлах ёстойгоо баримтлах хэрэгтэй; Энэ бол хүний хариуцлага, үүрэг билээ.

Зүүний Аянга Төгс Хүчит Бурханы Үг |Хаанчлалын Эрин Үе нь Үгний эрин үе юм




  Хаанчлалын эрин үед, шинэ эрин үед дагуулан оруулахын тулд, Өөрийн ажлын арга барилыг өөрчлөхийн тулд мөн бүхий л эриний ажлыг хийхийн тулд Бурхан үгийг ашигладаг. Энэ нь Үгийн эрин үед Бурханы ажиллах зарчим юм. Тэр бие махбод болж адил бус байрнаас үг хэлж, Үг нь махбодоор илэрхийлэгдсэн Бурхан болон Бурханы мэргэн ухаан, гайхамшгийг хүнд үнэхээр харуулав. Хүнийг байлдан дагуулж, хүнийг төгс болгох ба хүнийг таягдах зорилгыг илүү сайн хэрэгжүүлэхийн тулд тийм ажил хийгдсэн. Үгийн эрин үед ажиллахын тулд үгийг ашиглахын жинхэнэ утга учир энэ юм. Үгээр дамжуулан, хүн Бурханы ажлыг, Бурханы зан чанарыг, хүний мөн чанарыг болон хүн юу руу орох ёстой талаар мэдэж эхэлдэг. Үгийн эрин үед Бурханы хийхийг хүсэж байгаа бүх ажил үгээр дамжуулан хийгддэг. Үгээр дамжуулан хүн илчлэгдэж, таягддаг ба шалгагддаг. Хүн үгийг харсан, үгийг сонссон ба үгийн оршин тогтнолын талаар мэддэг болсон. Үүний үр дүнд, хүн Бурханы оршин тогтнолд итгэдэг; хүн Бурханы төгс хүчит байдал ба мэргэн ухаанд итгэдэг, түүнчлэн хүнийг хайрладаг Бурханы зүрх сэтгэл, хүнийг аврах Түүний хүсэлд итгэдэг. “Үг” хэмээх үг нь хэдий энгийн, эгэл хэдий ч бие махбод болсон Бурханы амнаас гарч ирсэн үг нь орчлон ертөнцийг чичрүүлж; Түүний үг хүний зүрх сэтгэлийг, хүний хуучин зан чанар, үзэл болон бүхий л дэлхийн хуучин төрхийг хувирган өөрчилдөг. Эрин үеүдийн туршид, зөвхөн өнөө үеийн Бурхан ийм байдлаар ажилладаг ба Тэр зөвхөн ярьж, ингэснээрээ хүнийг авардаг. Үүнээс хойш, хүн үгийн заавар удирдамж дор амьдарч, үгээр хариулуулж, хангагдана; тэд үгийн дэлхийд амьдарч Бурханы үгийн хараал, адислал дунд амьдрах ба тэр ч байтугай үгийн шүүлт, гэсгээлт дор амьдарна. Эдгээр үгс ба энэ ажил нь бүгд хүний авралын төлөө, Бурханы хүслийг биелүүлж хуучин бүтээлийн дэлхийн анхдагч дүр төрхийг өөрчлөхийн төлөө юм. Бурхан энэ дэлхийг үгээр бүтээсэн, хорвоо дахины хүмүүсийг үгээр удирддаг ба тэднийг үгээр байлдан дагуулж аварна. Эцэст нь, хуучны бүхий л дэлхийг төгсгөл болгоход Тэр үгийг ашиглах болно. Зөвхөн тэр үед л удирдлагын төлөвлөгөө бүрэн хэрэгжих юм. Хаанчлалын эрин үеийн туршид, Өөрийн ажлаа хийж, Өөрийн ажлынхаа үр дүнд хүрэхийн тулд Бурхан үгийг ашигладаг; Тэр гайхамшгийг бүтээж, ид шид үзүүлэхгүй; Тэр Өөрийн ажлыг ердөө л үгээр дамжуулан хийнэ. Үгийн улмаас, хүн тэжээгдэж, хангагддаг; үгийн улмаас хүн мэдлэг болон жинхэнэ туршлагыг олж авдаг. Үгийн эрин үе дэх хүн үнэхээр онцгой адислалуудыг хүлээн авсан. Хүн бие махбодын зовлонг туулалгүйгээр зөвхөн Бурханы үгийн элбэг дэлбэг хангамжийг таалах болно; тэд эрж хайх, бэдрэх хэрэггүй ба Бурханы дүр төрхийг амархан харж, Түүнийг биечлэн сонсож, Түүний хангамжийг хүлээн авч, Түүний ажлаа хийж байгааг өөрийн биеэр харж чадах болно. Өмнөх эрин үеийн хүмүүс тийм зүйлийг мэдрэх боломжгүй байсан ба эдгээр зүйлс нь тэдний хэзээ ч хүлээн авч чадахааргүй адислал байсан юм.

  Бурхан хүнийг бүрэн төгс болгохоор шийдсэн. Тэр ямар ч өнцгөөс ярилаа гэсэн, энэ нь бүхэлдээ эдгээр хүмүүсийг төгс болгохын тулд билээ. Сүнсний байрны үүднээс яригдсан үг нь хүн ойлгоход хэцүү бөгөөд үүнийг хүлээн авах хүний чадвар хязгаарлагдмал учраас хүн үүнийг хэрэгжүүлэх замыг олох чадваргүй байдаг. Бурханы ажил өөр өөр үр дүнд хүрдэг ба ажлынх нь алхам бүрд Түүний зорилго байдаг. Цаашлаад, хүнийг төгс болгохын тулд Тэр өөр өөр өнцгөөс ярих ёстой. Хэрвээ Тэр зөвхөн Сүнсний өнцгөөс Өөрийн дуу хоолойг илэрхийлбэл, Бурханы ажлын энэ алхам биелж чадахгүй. Түүний дуу хоолойны өнгөнөөс, энэ бүлэг хүмүүсийг төгс болгохоор Тэр шийдсэн байна гэдгийг та нар харж болно. Бурханаар төгс болгуулахыг хүсэж байгаа хүний хувьд чиний авах ёстой анхны алхам юу байх вэ? Та нар эхлээд Бурханы ажлыг мэддэг болох ёстой. Шинэ арга барил хэрэглэгдэж, эрин үе нэгээс нөгөө рүү солигдсон учраас Бурханы ажилладаг арга барил ч гэсэн мөн өөрчлөгдсөн ба Бурханы ярих арга зам ч бас өөрчлөгдсөн. Одоо, зөвхөн Түүний ажлын арга барил өөрчлөгдөөд зогсохгүй, эрин үе ч өөрчлөгдсөн. Өмнө нь Хаанчлалын эрин үе байсан ба ажлын үе шат нь Бурханыг хайрлах явдал байсан. Одоо, энэ нь Мянган жилийн хаанчлалын эрин үе – Үгний эрин үе – энэ нь, хүнийг төгс болгохын тулд Бурхан олон янзын яриаг ашигладаг ба хүнийг хангахын тулд өөр өөр өнцгөөс ярьдаг эрин үе юм. Цаг хугацаа Мянган жилийн хаанчлалын эрин үед оронгуут, Бурхан хүнийг төгс болгохын тулд үгийг ашиглаж эхэлсэн ба амийн бодит байдалд орох боломжийг хүнд олгож, хүнийг зөв зам руу удирдан чиглүүлсэн. Хүн Түүний ажлын маш олон алхмуудыг үзэж туулсан ба Бурханы ажил хувиршгүй хэвээр үлддэггүй гэдгийг харсан. Харин ч, энэ нь байнга хувирч, гүн гүнзгий болж байдаг. Тийм удаан хугацааны туршид, Бурханы ажил дахин дахин хувирч өөрчлөгдсөн боловч, мөн өөрчлөлт нь ямар ч байлаа гэсэн энэ нь хүний төлөө ажиллах Бурханы зорилгоос хэзээ ч хазайгаагүй билээ. Арван мянган өөрчлөлт явагдлаа ч гэсэн, үүний анхдагч зорилго хэзээ ч өөрчлөгдөөгүй ба энэ нь үнэн болон амиас хэзээ ч салахгүй. Ажил хийгдэж байгаа арга барил дахь өөрчлөлт нь ердөө ажлын хэлбэрт болон ярианы байдалд гарч байгаа өөрчлөлт болохоос биш Түүний ажлын гол зорилгын өөрчлөлт биш юм. Дуу хоолойны өнгө болон ажлын арга барил дахь өөрчлөлт нь үр дүнд хүрэхийн тулд хийгдэж байгаа. Дуу хоолойны өнгөний өөрчлөлт нь ажлын зорилго юмуу ажлын зарчмыг өөрчлөх гэсэн үг биш. Хүн Бурханд итгэдгийн мөн чанар нь амийг эрж хайхын төлөө юм. Хэрвээ та нар Бурханд итгэдэг ч Бурханы үнэнийг эсвэл мэдлэгийг эрж хайхгүй бол, Бурханд итгэх итгэл байхгүй байна гэсэн үг! Гэхдээ та нар одоо ч хаан болохын тулд хаант улсад орохоор зорьдог нь бодит байдалд үндэслэсэн гэж үү? Амийг эрж хайснаар дамжуулан Бурханы жинхэнэ хайранд хүрэх нь л зөвхөн бодит байдал; үнэний эрэл хайгуул болон практик хэрэглээ нь бүгд бодит байдал. Түүний үгийг унших зуураа Бурханы үгийг мэдэрч туул; ийм байдлаар, та нар жинхэнэ дадлага туршлагаараа дамжуулан Бурханы тухай мэдлэгийг ухаарах болно. Энэ нь жинхэнэ эрэл хайгуул юм.

  Мянган жилийн хаанчлалын эрин үед, та нар Бурханы үгийн бодит байдалд нэвтрэн орсон эсэхээр мөн Түүний үг та нарын амийн бодит байдал болсон эсэхээр та нар энэхүү шинэ эрин үед орсон эсэх нь тодорхойлогддог. Бурханы үгийг бүх хүнд мэдэгдсэн, ингэснээр эцэст нь бүх хүмүүс үгийн дэлхийд амьдрах ба Бурханы үг үүн дотор байгаа бүх хүнийг гэгээрүүлж, сэнхрүүлэх болно. Хэрвээ энэ хугацааны туршид та нар Бурханы үгийг уншихдаа хөнгөн хуумгай, анхааралгүй байвал мөн Түүний үгийг огт сонирхохгүй бол, та нарын байдаллд ямар нэг зүйл буруу байна гэдгийг энэ нь харуулна. Хэрвээ та нар Үгийн эрин үед алхан орж чадахгүй бол, Ариун Сүнс та нарын дотор ажиллахгүй; хэрвээ та нар энэхүү эрин үед орвол, Тэр Өөрийн ажлаа хийх болно. Ариун Сүнсний ажлыг олж авахын тулд, энэ эрин үеийн эхлэлд, энэ мөчид та нар юу хийж чадах вэ? Энэ эрин үед, бүх хүн Бурханы үгийг амьдран харуулахыг, үнэнийг хэрэгжүүлэх боломжтой гэдгийг, Бурханыг чин сэтгэлээсээ хайрладаг гэдгийг Бурхан та нарын дунд бодит байдал болгох болно; бүх хүмүүс Бурханы үгийг үндэс суурь, өөрсдийн бодит байдал болгон ашиглаж, Бурханыг хүндэтгэх зүрх сэтгэлтэй болно; тэгээд Бурханы үгийг хэрэгжүүлснээр дамжуулан, хүн Бурхантай хамт хаанчилж чадна. Бурханы биелүүлэх ажил энэ юм. Та нар Бурханы үгийг уншилгүйгээр явж чадах уу? Бурханы үгийг уншилгүйгээр ганц хоёр өдөр ч явж чадахгүй мэт мэдэрдэг олон хүмүүс одоо байдаг. Тэд Түүний үгийг өдөр бүр унших ёстой ба хэрвээ тийм цаг байхгүй байвал Түүний үгийг сонсох нь хангалттай. Ариун Сүнсний хүнд өгдөг мэдрэмж энэ бөгөөд ингэж Тэр хүнийг хөдөлгөж эхэлдэг. Тэр үгээр дамжуулан хүнийг захирдаг ба ингэснээр хүн Бурханы үгийн бодит байдалд орж чадах билээ. Хэрвээ та нар Бурханы үгийг идэж уулгүйгээр ганцхан хоносны дараа харанхуйг болон цангааг мэдэрч байгаа ба та нар энэ нь зөвшөөрөхийн аргагүй зүйл гэж бодож байвал, энэ нь Ариун Сүнс та нарыг хөдөлгөсөн бөгөөд Тэр чамайг орхиогүй байгааг энэ нь харуулж байгаа юм. Тэгвэл чи энэ урсгал дотор байгаа хүн юм. Гэсэн хэдий ч, хэрвээ Бурханы үгийг идэж, уулгүйгээр нэг хоёр хоносны дараа та нарт ямар ч мэдрэмж байхгүй, ямар ч цангааг мэдрэхгүй ба та нарын сэтгэл хөдлөхгүй бол Ариун Сүнс та нараас татгалзсан гэдгийг энэ нь харуулж байна. Тэгвэл энэ нь та нарын доторх байдал зөв биш гэсэн үг; та нар Үгийн эрин үед ороогүй ба ард үлдсэн хүмүүсийн нэг гэсэн үг юм. Хүнийг захирахын тулд Бурхан үгийг ашигладаг; хэрвээ Бурханы үгийг идэж уух юм бол та нарт сайхан санагдах ба хэрвээ тэгэхгүй бол, та нарт дагах зам үгүй байх болно. Бурханы үг нь хүний хоол ба түүнийг хөдөлгөгч хүч болдог. Библид “Хүн зөвхөн талхаар амьдрах нь үгүй, харин Бурханы амнаас гарах үг бүрээр амьдарна” гэж байдаг. Энэ өдөр Бурханы хийж гүйцэтгэх ажил энэ юм. Тэр энэхүү үнэнийг та нарын дотор биелүүлнэ. Өнгөрсөн үеийн хүмүүс Бурханы үгийг уншилгүйгээр яаж тийм олон хоног явж чаддаг байсан юм бэ? Тэгвэл одоо яагаад ингэхгүй байгаа юм бэ? Энэ эрин үед, Бурхан бүхнийг захирахын тулд юуны өмнө үгийг ашигладаг. Бурханы үгээр дамжуулан, хүн шүүгдэж, төгс болох ба тэгээд эцэст нь хаант улс руу орох болно. Хаанчлалын эрин үед, зөвхөн Бурханы үг л хүний амийг хангаж чадах ба зөвхөн Бурханы үг л хүнд гэрэл гэгээг болон хэрэгжүүлэх арга замыг өгч чадна. Та нар өдөр бүр Бурханы үгийг идэж, уун Бурханы үгийн бодит байдлыг орхин явчихгүй л бол, Бурхан та нарыг төгс болгох боломжтой байх болно.

  Амийг эрж хайж байхдаа амжилтанд хүрэхийн тулд хүн яарч болохгүй; амийн өсөлт ердөө нэг хоёр хоногт бий болдоггүй. Бурханы ажил бол энгийн, бодит байдаг бөгөөд энэ нь шаардлагатай үйл явцыг дамжих ёстой байдаг. Түүний цовдлолын ажлыг биелүүлэхийн тулд Есүс бие махбодтой болсон ба энэ үйл явц 33.5 жил болсон, тиймээс хүний амийг яриад ч хэрэггүй! Энгийн хүнийг, Бурханыг илэрхийлэх хүн болгоно гэдэг ч мөн амаргүй ажил. Ялангуяа агуу улаан луугийн үндэстний хүмүүсийн хувьд энэ нь гарцаагүй ийм байдаг. Тэдгээр нь дорд хэв чанартай ба Бурханы үг ба ажлын удаа хугацаа шаардагдана. Иймээс үр дүнг харахын тулд бүү яар. Та нар Бурханы үгийг идэж, уухдаа санаачлагатай байж, Бурханы үгэнд илүү их хичээл чармайлт гаргах ёстой. Түүний үгийг уншсаны дараа, та нар бодит байдалд тэдгээрийг хэрэгжүүлэх боломжтой байх ёстой ба Бурханы үгнээс та нар мэдлэг, зөн билиг, танин мэдэх чадвар болон мэргэн ухааныг олж авч чадна. Үүгээр дамжуулан, та нар өөрөө ч мэдэлгүйгээр өөрчлөгдөх болно. Хэрвээ та нар Бурханы үгийг идэж, уухыг, Түүний үгийг уншихийг, үүнийг таньж мэдэхийг, туршилгажуулахыг, үүнийг хэрэгжүүлэхийг өөрсдийнхөө зарчим болгож чадах юм бол, та нар өөрийн мэдэлгүй өсөх болно. Зарим хүмүүс, Бурханы үгийг уншсаныхаа дараа ч хэрэгжүүлж чадахгүй байна гэж хэлдэг! Та нар юунд яараад байгаа юм бэ? Та нар тодорхой сүнсний өндөрт хүрэх үедээ, Түүний үгийг хэрэгжүүлэх чадвартай болно. Дөрөв-юм уу-таван-настай хүүхэд, би эцэг эхдээ тусалж дэмжиж, хүндэлж чадахгүй байна гэж хэлдэг гэж үү? Одоо та нарын сүнсний өндөр ямар байгааг та нар мэддэг байх ёстой ба чадах зүйлээ л хэрэгжүүл тэгээд Бурханы удирдлагад саад болдог хүн бүү бай. Зүгээр л Бурханы үгийг идэж уугаад урагшаа яв, үүнийг өөрийн зарчмаа болго. Бурхан та нарыг хийж бүтээж чадах эсэх талаар хараахан бүү санаа зов. Одоохондоо тэр талаар бүү гүнзгий бод. Таарах бүрд нь Бурханы үгийг зүгээр л идэж уу, ингэвэл Бурхан та нарыг хийж бүтээж чадах нь гарцаагүй юм. Гэхдээ, Түүний үгийг идэж, уухдаа та нарын баримтлах ёстой зарчим бас бий. Үүнийг бодлогогүйгээр сохроор бүү хий. Үүний оронд, мэдэж авах ёстой үгээ буюу үзэгдэлтэй холбоотой үгсийг эрж хай. Та нарын эрж хайх ёстой өөр нэг зүйл бол бодитоор хэрэгжүүлэх үг, өөрөөр хэлбэл та нарын орох ёстой тэдгээр үг юм. Нэг тал нь мэдлэгийн тухай бөгөөд нөгөө нь үгэнд дотогшлохтой холбоотой. Та нар хоёуланг нь олчих юм бол өөрөөр хэлбэл, юуг мэдэх ёстой ба юуг хэрэгжүүлэх вэ гэдгээ олоод авчихвал та нар Бурханы үгийг хэрхэн идэж, уухаа мэдэх болно.

  Цаашлаад Бурханы үгийн талаар ярих юм бол, та нарын ярихдаа баримтлах зарчим гэж бий. Та нар цуглах үедээ, Бурханы үгийн талаар хамтдаа нөхөрлөх ёстой ба үүнийг өөрсдийнхөө сэдвийг болгон ашиглах ёстой; Бурханы үгнээс юу мэддэг талаараа ярьж, Түүний үгийг хэрхэн хэрэгжүүлж байгаа тухайгаа ярьж, Ариун Сүнс хэрхэн ажилладгийг ярь. Хэрвээ та нар Бурханы үгийн талаар хамтдаа нөхөрлөх юм бол Ариун Сүнс та нарыг гэгээрүүлдэг. Хэрвээ энэ нь Бурханы үгийн ертөнц болох юм бол хүн ч гэсэн хамтран ажиллах ёстой. Хэрвээ та нар үүнд орохгүй л бол, Бурхан Өөрийн ажлаа хийж чадахгүй. Хэрвээ та нар Түүний үгийн талаар ярихгүй бол, Тэр та нарыг гэгээрүүлж чадахгүй. Зав чөлөөтэй байх болгондоо, Бурханы үгийн талаар ярьж бай. Дэмий зүйл бүү ярь! Амьдралаа Бурханы үгээр дүүргэ; тэгвэл та нар сүсэг бишрэлтэй итгэгч болно. Хэдий та нарын хамтын нөхөрлөл гүн биш, өнгөцхөн байсан ч тэр нь зүгээрээ. Өнгөц гэдэг зүйл байхгүй бол гүн гүнзгий ч гэж үгүй юм. Явагдах ёстой үйл явц гэж байдаг. Сургуулилтаараа дамжуулан та нар Ариун Сүнс та нарыг гэгээрүүлж байгаа талаар мөн Бурханы үгийг хэрхэн үр ашигтайгаар идэж уух талаарх зөн билгийг олж авч чадна. Хэсэг хугацааны тийм эрэл хайгуулын дараа та нар Бурханы үгийн бодит байдалд орох болно. Хамжилцах шийдвэр та нарт байгаа үед л Ариун Сүнсний ажлыг хүлээн авч чадна.

  Бурханы үгийг идэж, уух зарчимд хоёр тал байдаг: Нэг нь мэдлэгтэй хамаатай ба нөгөө нь орохтой холбоотой. Та нар ямар үгийг мэдэх ёстой вэ? Та нар үзэгдэлтэй холбоотой үгсийг (энэ нь Бурхан одоо ямар эрин үед орсон, Бурхан одоо юуг хийж бүтээхийг хүсэж байгаа, Үг нь махбод болсон гэж юу болох гэх мэтийг гэсэн үг) мэдэж авах ёстой. Хүний орох ёстой зам юу вэ? Энэ нь хүний хэрэгжүүлж, орох Бурханы үгтэй хамаатай. Эдгээр нь Бурханы үгийг идэж уухын хоёр тал юм. Одооноос эхлээд, ийм байдлаар Бурханы үгийг идэж уу. Хэрвээ та нарт, үзэгдэлтэй холбоотой үгсийн талаар тодорхой ойлголт байгаа бол та нар дахиад цааш унших хэрэггүй. Үндсэн чухал зүйл нь, өөрийн зүрх сэтгэлээ Бурхан руу хэрхэн эргүүлэх, Бурханы өмнө өөрийн зүрх сэтгэлээ хэрхэн тайван байлгах, бие махбодыг хэрхэн хаях вэ гэх мэтийн оролцохтой холбоотой үгсийг илүү их идэж уух юм. Үүнийг та нар амьдралдаа хэрэгжүүлэх ёстой. Бурханы үгийг хэрхэн идэж уухаа мэдэхгүйгээр, жинхэнэ нөхөрлөл боломжгүй. Нэгэнт та нар Бурханы үгийг хэрхэн идэж уухаа мэдчих юм бол гол зүйлээ бариад авсан гэсэн үг ба нөхөрлөл аяндаа ирнэ. Ямар ч асуудал гарлаа гэсэн та нар тэдгээрийн талаар хамтдаа нөхөрлөж бодит байдлыг ухаарч чадах болно. Бурханы үгийн талаар, бодит байдалгүйгээр нөхөрлөх нь, та нар юу гол зүйл вэ гэдгийг ухаарч чадахгүй байна гэсэн үг ба та нар Түүний үгийг хэрхэн идэж уухаа мэдэхгүй байгааг энэ нь харуулж байна. Бурханы үгийг уншиж байхдаа зарим хүмүүс ядарч залхуу нь хүрдэг. Тийм байдал нь хэвийн зүйл биш. Үнэндээ юу хэвийн бэ гэвэл хэзээ ч Бурханы үгнээс залхахгүй байх, үргэлж үүгээр цангаж, Бурханы үг бол сайн гэж үргэлж бодох юм. Үнэхээр дотор нь орсон хүн Бурханы үгийг ингэж идэж уудаг билээ. Бурханы үг үнэхээр бодит гэдгийг мэдрэх нь хүний орох ёстой яг тэр зүйл юм; Түүний үг хүнд үнэхээр тустай, ашигтай ба энэ нь хүний амийн хангамж гэдгийг мэдрэх үед, Ариун Сүнс та нарын сэтгэлийг хөдөлгөсөн учраас та нарын энэ мэдрэмж Ариун Сүнснээс өгөгдсөн. Энэ нь, Ариун Сүнс та нарын дотор ажиллаж байгаа ба Бурхан та нараас нүүр буруулаагүй гэдгийг баталж байна. Бурхан дандаа ярьж байгааг хараад зарим хүмүүс Түүний үгнээс залхаж, тэд Түүний үгийг уншсан уншаагүй энэ нь ямар ч үр дүнгүй гэж боддог. Энэ нь хэвийн байдал биш. Бодит байдалд орохын тулд тэдний зүрх сэтгэл цангадаггүй ба тийм хүмүүс цангадаггүй мөн төгс болох тухайд ч ач холбогдол өгдөггүй. Та нар юу ч оллоо гэсэн, Бурханы үгээр цангадаггүй л бол, чиний байдал хэвийн биш гэдгийг энэ нь харуулж байна. Өнгөрсөн үед, Бурхан та нараас нүүр буруулах эсэх нь, чи дотроо амар амгалан байж, таашаалыг мэдэрсэн эсэхээр тодорхойлогддог байсан. Одоо чухал зүйл бол та нар Бурханы үгээр цангаж байгаа эсэх, Түүний үг чиний бодит байдал эсэх, та нар итгэлтэй эсэх мөн та нар Бурханы төлөө өөрсдийн хийж чадах бүхнээ хийх эсэх юм. Өөрөөр хэлбэл, хүн Бурханы үгийн бодит байдлаар шүүгдэнэ. Бурхан бүх хүмүүс рүү Өөрийн үгийг чиглүүлдэг. Хэрвээ та нар үүнийг уншихад бэлэн байгаа бол Тэр та нарыг гэгээрүүлэх болно, гэхдээ хэрвээ үгүй бол Тэр тэгэхгүй. Бурхан, шударга үнэний төлөө өлсөж, цангадаг хүмүүсийг мөн Түүнийг эрж хайдаг хүмүүсийг гэгээрүүлдэг. Түүний үгийг уншсаны дараа ч гэсэн Бурхан тэднийг гэгээрүүлээгүй гэж зарим хүмүүс хэлдэг. Үгийг унших чинь ямархуу байсан бэ? Хэрвээ та нар товчхоноор гүйлгэн уншиж, бодит байдлыг чухалчлахгүй бол Бурхан та нарыг хэрхэн гэгээрүүлж чадах юм бэ? Бурханы үгийг нандигнан хайрладаггүй хүн яаж Түүгээр төгс болгуулж чадах юм бэ? Хэрвээ та нар Бурханы үгийг нандигнадаггүй бол та нарт үнэн ч, бодит байдал ч байхгүй байх болно. Хэрвээ та нар Түүний үгийг нандигнан хайрлавал, та нар үнэнийг хэрэгжүүлэх боломжтой болно; ингэснээр та нар бодит байдлыг олж авах болно. Иймээс нөхцөл байдал ямар ч байсан, та нар завтай ч бай, үгүй ч бай, нөхцөл байдал тааламжгүй ч бай, үгүй ч бай, та нар шалгагдаж байсан ч бай, үгүй ч бай Бурханы үгийг идэж, уух ёстой. Ерөнхийдөө, Бурханы үг бол хүний оршин тогтнолын суурь юм. Хэн ч Түүний үгнээс татгалзаж чадахгүй ба өдөрт гурван хоол иддэгтэйгээ адилаар Түүний үгийг идэж, уух ёстой. Бурханаар хүлээн авахуулж, төгс болгуулна гэдэг нь тийм энгийн зүйл байж болох уу? Та нар өнөөдөр үүнийг ойлгож байсан ч үгүй ч эсвэл та нарт Бурханы ажлын талаар гүнзгий ойлголт байсан ч үгүй ч, та нар Бурханы үгийг илүү их идэж уух ёстой. Энэ нь, идэвх санаачлагатай замд орж байна гэсэн үг. Бурханы үгийг уншсаны дараа, өөрийн орж чадах бүхнээ амьдралд хэрэгжүүлэхээр шамд тэгээд чадахгүй зүйлсээ хэсэг хугацаанд хойш тавь. Эхэн үедээ та нарын ойлгож чадахгүй Бурханы үг нилээд их байж болно, гэхдээ хоёр гурван сарын дараа магадгүй бүр жилийн дараа, чи ойлгож чадах болно. Яагаад энэ вэ? Энэ нь, Бурхан ганц хоёрхон хоногийн дотор хүнийг бүрэн төгс болгож чадахгүй учраас юм. Ихэнх тохиолдолд, Түүний үгийг та нар уншихдаа, яг тэр мөчид ойлгохгүй байж болох юм. Тэр үед, энэ нь ердөө текстээс өөр юу ч биш юм шиг санагдаж болох юм; гэхдээ зөвхөн хэсэг хугацааны дадлага туршлагаар дамжуулж та нар үүнийг ойлгох боломжтой болно. Бурхан маш ихийг ярьсан, иймээс та нар Түүний үгийг идэж уухын тулд боломжтой бүхнээ хийх ёстой. Өөрөө ч анзааралгүйгээр, та нар ойлгож эхлэх ба Ариун Сүнс та нарыг гэгээрүүлэх болно. Ариун Сүнс хүнийг гэгээрүүлэх үед, энэ нь ихэвчлэн хүнд мэдэгдэлгүйгээр болдог. Та нар цангаж, эрж хайх үед Тэрээр та нарыг гэгээрүүлж, залж чиглүүлдэг. Ариун Сүнсний ажилладаг зарчим нь, та нарыг идэж уудаг Бурханы үг дээр төвлөрдөг. Бурханы үгийг чухалчилдаггүй, Түүний үгийн талаар өөр хандлагатай байдаг ба Түүний үгийг унших эсэх нь ямар ч ялгаагүй гэж итгэдэг, хайхрамжгүй бүх хүмүүс бол бодитойгүй хүмүүс юм. Ариун Сүнсний ажил ч, Түүний гэгээрүүлэх ажил ч аль аль нь тэднээс харагддаггүй. Тийм хүмүүс нь ердөө л урсгал даган хөвдөг ба Ноён. Нангуогийн сургаалт үлгэртэй[a] адил жинхэнэ чадваргүй дүр үзүүлэгчид юм.

  Бурханы үг та нарын бодит байдал болохгүйгээр, та нарт бодитой сүнсний өндөр байдаггүй. Шалгагдах цаг ирэх үед, та нар гарцаагүй унана тэгээд та нарын жинхэнэ сүнсний өндөр харагдах болно. Гэхдээ тэр үед, бодит байдалд орохыг байнга эрж хайдаг хүмүүс Бурханы ажлын зорилгыг ойлгох болно. Бурханаар цангасан, мөс чанартай хүн Бурханы хайрын ачийг хариулахын тулд бодтой үйлдэл хийх ёстой. Бодитой биеийн хэмжээгүй хүмүүс өчүүхэн асуудлын өмнө ч тууштай зогсож чаддаггүй. Бодитой сүнсний өндөртэй хүмүүс болоод тиймгүй хүмүүсийн хооронд энгийн ялгаа байдаг. Яагаад аль аль нь Бурханы үгийг идэж ууж байгаа мөртлөө зарим нь бэрхшээл шалгалтад тууштай зогсож чаддаг байхад бусад нь үүнээс зугтаадаг юм бэ? Илэрхий ялгаа бол тэдэнд бодитой сүнсний өндөр дутмаг байдаг; тэд Бурханы үгийг өөрсдийн бодит байдал болгоогүй ба Түүний үг тэдний дотор үндэслээгүй. Тэднийг шалгасан даруйд, тэдэнд ямар ч арга байхгүй. Яагаад тэгвэл, бусад нь энэ талаараа тууштай зогсож чадаж байна вэ? Энэ нь, тэдэнд агуу үзэгдэл байгаа буюу Бурханы үг тэдний доторх дадлага туршлага болсон ба бодит байдалд тэдний харсан зүйлс нь тэдний оршин тогтнолын үндэс суурь болсон учраас юм. Иймээс тэд сорилт бэрхшээлийн үед ч тууштай зогсож чадаж байгаа юм. Энэ бол бодитой сүнсний өндөр бөгөөд энэ нь мөн амь юм. Зарим хүмүүс Бурханы үгийг мөн уншдаг ч дараа нь үүнийг хэзээ ч хэрэгжүүлдэггүй буюу үүнд үнэн сэтгэлээсээ ханддаггүй. Үнэн сэтгэлээсээ ханддаггүй хүмүүс л хэрэгжүүлэхийг чухалчилдаггүй. Бурханы үгийг өөрсдийн бодит байдлаа болгоогүй хүмүүс нь бодитой сүнсний өндөргүй хүмүүс юм. Тийм хүмүүс сорилт бэрхшээлийн үед тууштай зогсож чаддаггүй.

   Бурханыг ярих үед, та нар идэхийн тулд Түүний үгийг нэн даруй хүлээн авах ёстой. Та нар үүнийг хичнээн ойлгож байх нь хамаагүй, та нар Түүний үгийг зөвхөн идэж, үүнийг мэдэж авч, хэрэгжүүлэхдээ л төвлөрөх ёстой гэсэн үзэл бодлыг баримтал. Энэ бол та нарын хийх ёстой зүйл юм. Та нарын сүнсний өндөр хичнээн их болох талаар бүү санаа зов; Түүний үгийг идэхдээ л зөвхөн төвлөр. Хүн ингэж л хамжилцах ёстой. Та нарын сүнсэн амьдрал бол үндсэндээ, Бурханы үгийг идэж ууж тэдгээрийг хэрэгжүүлж чадах бодит байдалд орох явдал юм. Та нар өөр юун дээр ч төвлөрөх ёсгүй. Сүмийн удирдагчид, Бурханы үгийг хэрхэн идэж уухыг мэдэж авахад нь ах эгч нарыг зааж чиглүүлэх чадвартай байх ёстой. Энэ нь бүх сүмийн удирдагчдын хариуцлага юм. Тэд залуу ч бай, хөгшин ч бай бүгдээрээ, Бурханы үгийг идэж уухыг чухалд үзэж, Түүний үгийг зүрх сэтгэлдээ хадгалах ёстой. Хэрвээ та нар энэхүү бодит байдалд орох юм бол, та нар Хаанчлалын эрин үед орох болно. Одоо үед, ихэнх хүмүүс, Бурханы үгийг идэж уухгүйгээр амьдарч чадахгүй мэт мэдэрдэг ба ямар ч цаг үед тэд, Түүний үг бол цоо шинэ гэж мэдэрдэг. Тэгвэл хүн зөв зам дээрээ хөдөлж эхэлнэ. Бурхан хүнийг хангаж, ажиллахын тулд үгийг хэрэглэдэг. Бүх хүмүүс Бурханы үгийг хүсэмжлэн, түүгээр цангаж байх үед, тэд Түүний үгийн дэлхийд алхан орно.

  Бурхан асар ихийг ярьсан. Та нар хир ихийг нь мэдэх вэ? Та нар үүнд хир их дотогшилсон бэ? Хэрвээ сүмийн удирдагч, ах эгч нарыг Бурханы үгийн бодит байдал руу залж чиглүүлээгүй бол, тэд өөрсдийн үүргээ хөсөр хаяж, өөрсдийн хариуцлагаа биелүүлэхдээ бүтэлгүйтсэн байна! Та нарын идэж уух хичнээн гүнзгий байлаа ч эсвэл та нар хичнээн ихийг хүлээн авсан ч, та нар Түүний үгийг хэрхэн идэж уухаа мэдэх ёстой; та нар Түүний үгийг чухалд үзэж, тэгж идэж уухын ач холбогдол ба шаардлагыг ойлгох ёстой. Бурхан маш ихийг ярьсан. Хэрвээ та нар Түүний үгийг идэж уухгүй бол эсвэл Түүний үгийг эрж хайж, хэрэгжүүлэхгүй бол, та нар Бурханд итгэдэг гэж тооцогдохгүй. Нэгэнт та нар Бурханд итгэдэг учраас, та нар Түүний үгийг идэж ууж, Түүний үгийг туулж мэдэрч, Түүний үгийг амьдран харуулах ёстой. Зөвхөн энэ л Бурханд итгэх итгэл юм! Хэрвээ та нар Бурханд итгэдэг гэж хэлдэг ч Түүний ямар ч үгийг хэлж чадахгүй эсвэл тэдгээрийг хэрэгжүүлж чадахгүй бол, та нарыг Бурханд итгэдэг гэж үзэхгүй. Энэ бол “өлсгөлөнгөө дарахын тулд талх хайж байгаатай” адил. Өчүүхэн сэтгэгдэл, хэрэггүй асуудлууд, өнгөцхөн асуудлуудыг л зөвхөн ярьж, өчүүхэн төдий ч бодит байдалгүй байх нь Бурханд итгэх итгэлийг бүрдүүлдэггүй. Ингэснээр[b] та нар Бурханд итгэх зөв замыг ойлгоогүй байна. Яагаад та нар Бурханы үгийг илүү их идэж уух ёстой юм бэ? Хэрвээ та нар Бурханы үгийг идэж уухгүй, зөвхөн диваажинд орохыг хүсвэл энэ нь итгэл гэж тооцогдох уу? Бурханд итгэж байгаа хүний эхний алхам юу вэ? Ямар замаар Бурхан хүнийг төгс төгөлдөржүүлэх вэ? Бурханы үгийг идэж уухгүйгээр та нар төгс төгөлдөр болж чадах уу? Бурханы үгийг өөрсдийн бодит байдал болголгүйгээр та нарыг хаант улсын хүн гэж тооцож болох уу? Бурханд итгэх итгэл гэж яг юу вэ? Бурханд итгэгчид гадаад талаараа сайн зан авирыг эзэмшсэн байх ёстой ба эцэст нь хамгийн чухал нь, Бурханы үгтэй байх явдал юм. Юу ч болж байсан, та нар Түүний үгээс хэзээ ч татгалзаж чадахгүй. Бурханы талаарх чиний мэдлэг болон Түүний хүслийн биелэлт нь бүгд Түүний үгээр дамжуулан хэрэгждэг. Бүх улс үндэстэн, шашны бүлэглэлүүд, урсгалууд болон секторуудийг ирээдүйд үгээр дамжуулан байлдан дагуулах болно. Бурхан шууд ярих ба бүх хүмүүс өөрсдийн гартаа Бурханы үгийг барих болно; үүгээр дамжуулан хүмүүс төгс төгөлдөржих болно. Бурханы үг бүхэлдээ тархана: Хүмүүс Бурханы үгийг ярьж, Бурханы үгийн дагуу хэрэгжүүлэх ба дотроо Бурханы үгийг хадгалсаар байх болно. Дотор гаднагүй тэд Бурханы үгэнд автсан ба ингэснээр тэд төгс болгогдно. Бурханы хүслийг биелүүлдэг хүмүүс ба Түүнийг гэрчилж чадах хүмүүс бол Бурханы үгийг бодит байдлаа болгосон хүмүүс юм.

  Та нар Үгийн эрин үед орох үед, та нар Мянган жилийн хаанчлалын эрин үед байх болно. Энэ нь одоо хэрэгжиж буй ажил юм. Одооноос эхлээд, Бурханы үгийн талаар хамтдаанөхөрлөхийг дадлагажуул. Түүний үгийг идэж ууснаар болон үүнийг мэдэрч туулснаар л та нар Бурханы үгийг харуулж чадах болно. Зөвхөн та нарын туулж мэдэрсэн үгээр дамжуулан бусад хүмүүс чамд итгэх болно. Хэрвээ та нарт Бурханы үг байхгүй бол хэн ч та нарт итгэхгүй! Бурханаар ашиглагдаж байгаа бүх хүмүүс Бурханы үгийг ярих чадвартай байдаг. Хэрвээ та нар чадахгүй бол, Ариун Сүнс та нарын дотор ажиллаагүй ба чи төгс болгогдоогүй гэдгийг энэ нь харуулж байгаа юм. Энэ нь Бурханы үгийн ач холбогдол билээ. Та нарын зүрх сэтгэл Бурханы үгээр ундаасан цангадаг уу? Бурханы үгээр цангадаг хүмүүс үнэнээр цангаж байдаг ба зөвхөн тийм хүмүүс л Бурханаар адислагддаг. Ирээдүйд, шашны бүх урсгалууд болон бүлэглэлүүдэд Бурхан илүү олон үгийг хэлэх болно. Тэр харь үндэстний дунд Өөрийн дуу хоолойгоороо ярьж, тэднийг байлдан дагуулахаасаа өмнө эхлээд та нартай Өөрийн дуу хоолойгоороо ярьж, та нарыг бүрэн төгс болгоно. Үгээр дамжуулан, бүх хүмүүс чин сэтгэлээсээ, бүрэн дүүрэн итгэх болно. Бурханы үгээр болон Түүний илчлэлтүүдээр дамжуулан, хүний бусармаг зан чанар багассан. Бүгд хүний төрх байдалтай болж, хүний тэрслүү байдал ч гэсэн багассан. Үг нь эрх мэдэлтэйгээр хүн дээр ажилладаг ба Бурханы гэрлийн дотор хүнийг байлдан дагуулдаг. Өнөө үед Бурханы хийх ажил, тэрчлэн Түүний ажлын шийдвэрлэх үеүд бүгд Түүний үгэн дотроос олдоно. Хэрвээ Түүний үгийг уншихгүй бол, та нар юу ч ойлгохгүй. Өөрөө Бурханы үгийг идэж ууснаар, ах эгч нартайгаа нөхөрлөснөөр, мөн өөрийн бодит дадлага туршлагаар дамжуулан Бурханы үгийн талаарх та нарын мэдлэг иж бүрэн болох юм. Зөвхөн ингэснээр л та нар үнэхээр бодит байдалд үүгээр амьдрах болно.

Тайлбар:
Эх бичигт “сургаалт үлгэр” гэдгийг орхисон.
Эх бичигт “Ингэснээр” гэдгийг орхисон.
Үг нь Махбодоор Илэрсэн номоос
Холбоотой зөвлөмж:




2017/05/15

Зүүний Аянга Төгс Хүчит Бурханы Үг |Өөрийн үзхүйгээр Бурханыг тогтоосон хүн хэрхэн Бурханы илчлэлтийг хүлээн авах билээ?


      Бурханы ажил үргэлж өсөн дэвшиж байдаг хэдий ч Түүний зорилго өөрчлөгдөшгүй бат юм. Энэ утгаараа Бурханы ажил байнга өөрчлөгддөг, Бурханыг дагагчидын хувьд ч мөн ижил. Бурхны улам их ажлууд нь тэр чинээгээрээ хүн Бурханыг таних хэрэгтэй болж, хүний зан чанар Бурханы ажлын дагуу өөрчлөгддөг.