Бурханы ажил үргэлж өсөн дэвшиж байдаг хэдий ч Түүний зорилго өөрчлөгдөшгүй бат юм. Энэ утгаараа Бурханы ажил байнга өөрчлөгддөг, Бурханыг дагагчидын хувьд ч мөн ижил. Бурхны улам их ажлууд нь тэр чинээгээрээ хүн Бурханыг таних хэрэгтэй болж, хүний зан чанар Бурханы ажлын дагуу өөрчлөгддөг. Бурханы ажил байнга өөрчлөгддөг учраас Ариун сүнсний ажлыг ойлгодоггүй, үнэнийг мэддэггүй тэдгээр мулгуу хүмүүс Бурханы дайсан болдог. Бурханы ажил үргэлж шинэ, хэзээ ч хуучиршгүй учир Түүний ажил хүний үзхүйгээр тохирч явагдана гэж үгүй. Тэрээр хуучин ажлаа давтаж хийдэггүй бөгөөд харин өмнө нь хэзээ ч хийж байгаагүй зүйлийг шинээр хийж бүтээхийг илүүд үздэг.
Бурхан өмнө нь хийснээ давтдаггүй хэдий ч хүн төрөлхтөн өнгөрсөнд тулгуурлаж өнөөдөр ч яг адил Бурханы ажлыг нэгэн янзаар харж шүүх нь Бурханы хувьд шинэ эриний өөр түвшний ажлыг явуулахад нэн хүндрэлтэй байдаг. Хүн төрөлхтөн ямар их төвөг учруулна вэ! Хүний бодож сэтгэх хичнээн явцуу өчүүхэн бэ! Бурханы ажлыг хэн ч эс мэднэ, гэсэн атал бүгд ажлыг нь тодорхойлдог. Бурханаас холдож тасрах тутам хүн Бурханы ерөөл, үнэн, амийг алддаг. Гэтэл хүн амийг ч, үнэнийг ч, мөн Бурханаас түүнд өгсөн агуу ерөөлийг хүлээж авдаггүй. Бүх хүн төрөлхтөн Бурханыг олохыг хүсдэг ч хүн бүхэн Бурханы ажил өөрчлөгдөхийг хүлээн авахгүй. Бурханы шинэ ажлыг хүлээн авдаггүй хүмүүс Бурханы ажлыг өөрчлөгдөшгүй, үүрд зогсонги байдаг хэмээн итгэдэг. Тэдний итгэл үнэмшилээр бол Бурханы мөнхийн авралыг олохын тулд хуулийг дагаж, өөрсдийн гэм нүглийг наминчилж үүндээ харамсаж гэмших ба ингэснээр Бурханы зүрх үүрд ханах юм. Энэ бол зөвхөн тэрхүү хүмүүсийн л үзхүй бөгөөд үүгээр Бурхан бол хуулийн доор л Бурхан байх боломжтой, Бурханыг хүн төрөлхтний төлөө загалмайд хадагдсан гэж үздэг, Бурханыг Библиэс давж болохгүй тэгэх ёсгүй гэж үздэг. Энэ л үзхүй тэднийг хуучин хуульд хүлж, үхмэл дүрэм журамд дөнгөлдөг. Бурханы шинэ ажил бүхэнд итгэнэ гэдэг зөгнөлд суурилсан байхаас ч аргагүй ба Бурханд чин зүрхний угаас итгэгчидийн хийх ажил ба энэ ажлын үе шат бүрт, Түүнийг чин зүрхнээсээ дагаж байгаа хүн бүрт мөн илчлэл үзэгдэх ёстой, эс бөгөөс энэ нь Бурханы ажил байж чадахгүй гэдэг. Бурханыг таньж мэднэ гэдэг огтоос амар хялбар ажил биш юм. Хүний учир утгагүй, буруу зүйлд итгэсэн байдал, өөрийгөө л чухалчилж, өөртөө эрдсэн энэ тэрслүү уг чанар нь Бурханы шинэ ажлыг хүлээж авахад бүр хүндрэл учруулдаг. Бурханы шинэ ажилыг чухалчлан авч судалдаггүй, даруугаар хүлээж авдаггүй, мөн басамжлах хандлага бүхий атлаа Бурханы зааварчилгаа, илчлэлтийг хүлээж буй эдгээр хүмүүс Бурханаас урваж, Бурханыг эсэргүүцэж байгаа хэрэг биш үү? Эдгээр хүмүүс хэрхэн Бурханы сайшаалыг хүртэнэ гэж?
Нигүүслийн эрин үед Еховагийн ажил ард үлдлээ хэмээн тэр үед мэдэгдэж байсан, түүнтэй адил өнөөдөр Би Есүсийн ажил ард үлдлээ хэмээн хэлж байна. Хэрэв зөвхөн Хууль ёсны эрин үе байгаад Нигүүлслийн эрин үе байхгүй байсан бол Есүс загалмайд хадагдаж хүн төрөлхтнийг аварч чадахгүй байх байсан. Хэрэв зөвхөн Хууль ёсны эрин үе байсан бол хүн төрөлхтөн өнөөдрийг хртэл хөгжиж чадах байсан гэж үү? Түүх үргэлжилнэ; Энэ Бурханы ажлын жам ёсны хуулийн түүх биш гэж үү? Энэ нь хорвоо ертөнц даяар хүн төрөлхтнийг эзэгнэх Түүний эзэгнэлтийн дүр зураг биш гэж үү? Түүх үргэлжилсээр, Бурханы ажил ч мөн адил, Бурханы хүсэл зорилго ч тасралтгүй өөрчлөгдсөөр. Хүн төрөлхтний мэдэж буйгаар Тэр бол үргэлж шинэ, хэзээ ч хуучиршгүй учраас Бурханы хувьд ажлын нэг шатыг зургаан мянган жилийн турш үргэлжлүүлнэ гэдэг байж боломгүй зүйл. Бурхан Христийг цовдолсонтой ижил төстэй ажлыг нэг, хоёр, гурван удаа... дахин давтагдахыг харж чадахгүй. Энэ бол мулгуу хүмүүсийн ойлголт юм. Бурхан хэзээ ч нэг ажлаа дахин давтдаггүй, Түүний ажил үргэлж өөрчлөгддөг, үргэлж шинэ, яг л би та бүхэнд өдөр бүр шинэ үгийг хэлж, шинэ ажил явуулдагтай адил. Энэ бол Миний хийдэг ажил, “шинэ” бас “гайхалтай” гэж хэлж бас болно. “Бурхан бол өөрчлөгдөшгүй, Бурхан үргэлжид Бурхан л байх болно” энэ хэллэг бол гарцаагүй үнэн юм. Бурханы мөн чанар бол хэзээд өөрчлөгдөшгүй, Бурхан бол үргэлж Бурхан байх болно, Тэрээр хэзээ ч Сатан болохгүй нь үнэн хэдий ч Түүний ажил мөн чанартай нь адил байнгын тогтмол хэзээ ч өөрчлөгдөшгүй гэсэн утгатай биш юм. Та бүхэн Бурханыг мөнхөд өөрчлөгдөшгүй гэдэг ч хэрхэн Бурхан бол үргэлж шинэ, хэзээ ч хуучрашгүй гэдгийг тайлбарлах вэ? Бурханы ажил үргэлж түгэж, байнга өөрчлөгддөг, Бурханы хүсэл зорилго үргэлж хүн төрөлхтөнд хүрч ойлгогдож байдаг. Хүн Бурханы ажлыг ойлгож туршлагажиж чадвал, түүний зан чанар, мэдлэг нь дагаад өөрчлөгддөг. Хаанаас энэ өөрчлөлт гарч ирдэг вэ? Бурханы үргэлжид өөрчлөгдөх ажлаас биш гэж үү? Хэрэв хүний зан чанар өөрчлөгдөж болдог юм бол яагаад хүн Миний ажил, Миний үгийн байнгын өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч болохгүй гэж? Би хүний хязгаарлалтанд захирагдах ёстой гэж үү? Та зөрүүдлэн мэтгэж байх биш үү?
Дахин амилсныхаа дараа, Есүс өөрийн дагагчиддаа харагдаж “Мөн, та бүхэнд Эцгийнхээ амлалтыг илгээж буйг болгоогтун. Та бүхэн дээрээс ирэх хүчийг хүлээн авах хүртэл: Иерусалим хотод үлдэнэ үү.” хэмээн хэлсэн байдаг. Та бүгд эдгээр үгсийг хэрхэн тайлбарлахыг мэдэх үү? Та бүхэн Түүний хүч чадлыг хүлээн авсан уу? Хүч чадал гэж юу болохыг ойлгосон уу? Есүс үнэний Сүнсийг сүүлийн өдрүүдэд хүмүүст шагнах болно гэж тунхагласан. Одоо бол сүүлийн өдрүүд харин та бүхэн үнэний Сүнсийг эзэмшиж байгаа юу? Үнэний Сүнс хаана байгаа вэ? Цэвэр ариун бус, ёрын муу сүнснүүд үнэний сүнс мөн үү? Тэдэнд шударга ёс гэж үгүй, амийг хангах зүйл үгүй, шинэ ажлыг огтхон ч хийлгүйгээр хуучин хуулийг сахин баримталдаг. Тэд үнэний Сүнс байж чадна гэж үү? Тэдэнд амь, үнэн, зам гэж бий юу? Тэд дэлхийгээс салангид өөр газраас гарч ирэв үү? Библийг үхмэл сахин баримталж, Есүстэй нягт зууралдсан та бүхэн Есүсийн үг, ажлыг дагасан уу? Та бүгд Есүст хэр итгэмжтэй вэ? Хуучин гэрээний үед Исаиагийн зөгнөлт агуу номонд Есүс хэмээх хүүхэд Шинэ гэрээний үед төрнө гэж огт дурдаагүй, Иммануел нэртэй эрэгтэй хүүхэд төрөхийг л цухас дурдсан байдаг. Ямар учраас тэд Есүсийг тодотгож дурдаагүй вэ? Хуучин гэрээнд Түүний нэр огтхон ч гардаггүй атал юуны учир одоог хүртэл та бүхэн Есүст итгэдэг юм бэ? Түүнд итгэхээсээ өмнө та бүхэн Түүнийг өөрийн нүдээр ч хараагүй атлаа шүү? Эсвэл та бүхэн илчлэлийг хүлээн авна гэдэгт итгэж эхэлсэн үү? Бурхан үнэхээр өөрийн нигүүлсэлийг харуулах болов уу? Та бүхэн тэрхүү агуу ерөөлийг хүртэх болов уу? Ямар үндэслэлээр та бүхэн Есүст итгэсэн бэ? Яагаад тэгвэл энэ цаг үед та бүхэн Бурхан бие махбод болсон гэдэгт итгэж болохгүй гэж? Юуны учир та бүхэн Бурхан Өөрийгөө танд илчлээгүй болохоор Түүнийг махбодоор оршдоггүй гэж батална вэ? Бурхан өөрийн ажлыг эхлэхийн өмнө хүмүүст хэлэх ёстой гэж үү? Тэрээр юуны өмнө хүнээс зөвшөөрөл авах ёстой гэж үү? Исаиа зөвхөн тэвшинд эрэгтэй хүүхэд төрөхийг зөгнөсөн ба Мариа гэх эмэгтэй Есүсийг төрүүлнэ гэж дурдаагүй юм. Тэгвэл яагаад та Мариагийн төрүүлсэн Есүсд итгэдэг юм? Та бүхний итгэл үнэмшил мэдээж эргэлзээ болон балар тодорхойгүй зүйлийн нэг байж таарахгүй! Зарим нь Бурханы нэр өөрчлөгддөггүй гэдэг ч яагаад Еховагийн нэр Есүс болсон юм бол? Мессиа ирж буй гэж зөгнөсөн атлаа яагаад Есүс нэртэй нэгэн гарч ирэв? Яагаад Бурханы нэр өөрчлөгдөв? Энэхүү үйл явдал олон жилийн өмнө болж өнгөрөөгүй гэж үү? Бурхан энэ өдрүүдэд шинэ ажил хийж болохгүй гэх үү? Өчигдрийн ажил ч өөрчлөгдөж болно, Еховагаас гаралтай Есүсийн ажил ч ялгаагүй. Есүсийн үйл хэрэг өөр үйл хэргээр залгамжлагдаж болохгүй гэж үү? Хэрэв Еховагийн нэр Есүс болж өөрчлөгдөж болсон юм бол Есүсийн нэр мөн өөрчлөгдөж болохгүй гэх үү? Энэ тийм ч онцгой содон хэрэг биш юм, хэрэв тэгэж бодож байгаа бол энгийн явцуу бодолтойнх юм. Бурхан үргэлж Бурхан байх болно. Түүний ажил, Түүний нэрний өөрчлөлтөөс үл хамааран Түүний зан чанар, билэг ухаан үүрд өөрчлөгдөшгүй юм. Хэрэв чи Бурханыг зөвхөн Есүс гэх нэрээр дуудна гэж бодож байвал хэтэрхий бага хүрээнд сэтгэж байна. Чи Бурханы нэрийг мөнхийн Есүс байна, энэ нь хэзээ ч өөрчлөгдөшгүй гэж баталж зүрхлэнэ гэж үү? Хууль ёсны эрин үе дэх Есүсийн нэр сүүлийн мөч хүртэл хэвээр байна гэж баталж зүрхэлнэ гэж үү? Эрин үеийн турш Есүс гэх алдраар нэрлэгдэнэ гэж хэн хэлж байна? Та бүхэн хэрэв одоо л үнэнийг тодорхой мэдэж авахгүй бол, Бурханы сайн мэдээг төгөөх боломжгүй болохоор барахгүй та өөрөө ч зогссон хэвээр байж чадахгүй. Тэдгээр шашны хүмүүсийн бүх бэрхшээлийг шийдэж, тэдний эндүү ойлголтыг та няцаах өдөр ирэхэд ямар ч эргэлзээгүйгээр ажлын энэ үе шатанд бат итгэлтэй зогсох баталгаа нотолгоо танд байх учир, танд өчүүхэн ч эргэлзээ үлдэхгүй. Хэрэв та бүхэн тэдний эндүү ойлголтыг няцааж чадахгүй бол тэд таныг хүрээлж гүтгэх болно. Энэ үнэхээр бусармаг биш гэж үү?
Хуучин гэрээний үе дэх Иудейчүүд Исаиагийн зөгнөлөөс эрэгтэй хүүхэд тэвшинд төрнө гэж уншиж мэдсэн. Гэтэл яагаад энэ хэмжээний мэдлэгтэй атлаа тэд, Есүсийг хяхаж хавчиж байсан юм бол? Энэ нь тэдний эсэргүүцэгч чанар болоод Ариун сүнсний ажлыг мэдэхгүйгээс болоогүй гэж үү? Тэр цаг үед Фарисайчууд Есүсийн үйл хэрэг нь тэдний мэддэг зөгнөсөн эрэгтэй хүүхдээс ондоо байна гэж үзсэн, бие махбодтой болсон Бурхан Библитэй нийцдэггүй учраас өнөөгийн хүмүүс Бурханыг голдог. Энэ нь Бурханы эсрэг мөн ялгаагүй тэрсэлсэн хэрэг биш гэж үү? Та бүхэн Ариун сүнсний бүх ажлыг ямар ч асуултгүйгээр хүлээн авах тийм итгэл үнэмшилтэй байж чадах уу? Хэрэв энэ Ариун сүнсний ажил бол зөв урсгалаар явж байна гэж ойлгох хэрэгтэй. Та бүхэн үүнийг өчүүхэн ч болгоомжлолгүйгээр, алийг нь хүлээж авах талаар сонгож ангилалгүйгээр хүлээж авах нь зөв. Хэрэв чи Бурханаас мэдлэгийг олж авч, Түүний эсрэг ямар нэг болгоомжлол байгаа бол шаардлагагүй үйлдэл биш үү? Та бүхний хийх зүйл бол Библиэс баталгаа нотолгоо хайлгүйгээр Ариун сүнсний хийж буй ажил л бол Түүнийг хүлээж авах, та бүхний хувьд Бурханд итгэж Түүнийг дагах болохоос Түүнийг ажиглах биш юм. Би бол Бурхан гэдгийг та бүхэнд харуулахад надаас илүү нотолгоог хайж судлах нь хэрэгцээгүй үйлдэл. Үүнээс илүүтэйгээр надаас ямар ашиг тус та бүхэнд очиж буйг ойлгож мэдэх нь чухал. Та Библиэс хэдий чинээ няцашгүй нотолгоо олж мэдсэн ч энэ нь таныг Миний өмнө бүрэн авчирч чадахгүй. Та бол Библиэр хязгаарлагдаж амьдардаг нэгэн, харин Миний өмнө биш; Намайг мэдэхэд, Намайг гүн гүнзгий хайрлахад Библи тусалж чадахгүй. Хэдийгээр Библи эрэгтэй хүүхэд төрөхийг зөгнөсөн ч, зөгнөлд хэнийг өгүүлсэн талаар хэн ч тааж мэдэшгүй, Бурханы үйл хэргийг хүн мэдэх боломжгүй. Ийм учраас Фарисайчууд Есүсийн эсрэг зогсоход хүрсэн юм. Зарим нэг нь Миний ажил бол хүний хүсэл сонирхлын хүрээнд гэдгийг мэддэг ч Есүс болон Намайг хоорондоо үл нийцэх тусдаа хоёр салангид зүйл гэж итгэсээр л байна. Нигүүлслийн Эринд Есүс Өөрийн дагалдагч нартаа хэд хэдэн сургаал хайрлаж, хэрхэн хэрэгжүүлэх, хэрхэн цуглах, хэрхэн залбирал үйлдэх, хэрхэн бусдад хандах гэх мэт олон зүйлийг сургасан. Түүний хийж бүтээсэн зүйлс бол Нигүүлслийн эрин үед хамаарах ба Тэрээр өөрийн шавь болон Түүнийг дагагч нарт хэрхэн хэрэгжүүлэх талаар зөвхөн тайлбарласан. Тэрээр сүүлийн өдрүүдийнхийг биш Нигүүлслийн эрин үед хамаарах үйл хэргийг явуулсан юм. Ехова Хууль ёсны Эрин үе дэх Хуучин Гэрээг бичсэн юм бол Тэрээр яагаад Нигүүлслийн Эрин үе дэх ажлыг хийгээгүй юм бэ? Яагаад Тэрээр Нигүүлслийн Эрин үе дэх ажлыг урьдчилан тодорхой болгож болоогүй юм бэ? Хүн төрөлхтөн хүлээж авах байдалд энэ нь ашигтай биш баймаар? Тэрээр зөвхөн эрэгтэй хүүхэд төрж хүч чадлыг олох талаар зөгнөсөн ба Нигүүлслийн Эрин үе дэх ажлыг урьдчилан хийгээгүй юм. Бурханы ажил Эрин үе бүрт тодорхой зааг хязгаартай байдаг ба Тэрээр тухайн Эриний ажлыг хийж бүтээх ба хэзээ ч дараагийн шатны ажлыг урьдчилан хийдэггүй. Зөвхөн ийм байдлаар эрин бүр дэх Түүний төлөөлөх чанартай ажлыг дөвөйлгөдөг. Есүс сүүлийн өдрүүд дэх үйл явдлын сэжим болгож тодорхой зүйлсийг, хэрхэн тэвчээртэй байх, хэрхэн аврагдах, хэрхэн нүглээ наминчилж гэмших, зовлон зүдгүүрийг хэрхэн тэвчих тэсвэрлэх талаар дурдсан ч Тэрээр хэзээ ч сүүлийн өдрүүдэд хүн төрөлхтөн юунд дотогшлох ёстой, Бурханы хүсэлд нийцэхийг хэрхэн хайхыг хэлээгүй юм. Ийм байхад Библиэс сүүлийн өдрүүд дэх Бурханы үйл хэргийг хайх нь үр дүнгүй, хэрэгцээгүй үйлдэл биш гэж үү? Гартаа барьсан Библиэс юуг ялгаж салгаж ойлгож чадах вэ? Библийг хэлмэрчлэгч, номлол айлдагчийн аль нь ч бай, хэн өнөөдрийн ажлыг урьдаас хэлж чадах вэ?
“Сүнс чуулгануудад юу айлдаж буйг чихтэй бүхэн сонсогтун.” Та бүхэн Ариун сүнсний үгийг сонсож байсан уу? Бурханы үг та бүхэнд ирлээ. Түүнийг сонсож байна уу? Бурхан сүүлийн өдрүүдэд үгийн ажлыг хийнэ, эдгээр нь Ариун сүнсний үгс юм, учир нь Бурхан бол Ариун сүнс, мөн бие махбод болж болно, иймээс Ариун сүнсний үгс, Түүний өнгөрсөнд хэлсэн үгс, өнөөдрийн бие махбодтой болсон Бурханы үгс юм. Ариун сүнсний үгс диваажингаас бууж ирж хүний чихэнд хүрнэ гэдэгт итгэдэг олон мулгуу хүмүүс бий. Ингэж бодож байгаа хэн ч гэсэн Бурханы ажлын талаар мэддэггүй хүмүүс юм. Үнэн хэрэгтээ, Ариун сүнсний ярьсан яриа бие махбодтой болсон Бурханы ярьсан яриа юм. Ариун сүнс хүнд шууд ярьж чадахгүй, бүр Хууль ёсны Эринд ч Ехова хүмүүст шууд хүрч үгээ хэлж чадаагүй, өнөөдрийн энэ эринг юүн хэлэх вэ? Бурханы хувьд өөрийн үйл хэргийг явуулахад үгээ хэлэх шаардлагаар махбод болдог, үүнээс өөрөөр Тэрээр зорилгоо биелүүлэх боломжгүй. Бурхан махбод болдогийг үгүйсгэдэг хүмүүс Бурханы ажиллах зарчим эсвэл Ариун сүнсний талаар ойлголтгүй юм. Одоо бол Ариун сүнсний эрин гэдэгт итгэдэг атлаа Түүний шинэ ажлыг хүлээн авдаггүй хүмүүс хоосон сүсэг бишрэлээр амьдарч байгаа хэрэг юм. Ийм хандлагатай хүмүүс хэзээ ч Ариун сүнсний ажлыг хүлээн авахгүй. Ариун сүнс шууд ярьж, ажиллахыг хүсдэг атлаа, бие махбодтой болсон Бурханы үг болон ажлыг хүлээн авдаггүй хүмүүс хэзээ ч шинэ эринд хөл тавьж, Бурханы авралыг бүрэн хүртэж чадахгүй!
Тайлбар:
Эх бичвэрт “энэ нь” гэсэн байгаа.
"Үг
нь махбодоор илэрсэн" номоос