Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

2017/05/09

Зүүний Аянга Төгс Хүчит Бурханы Үг |Долоон аянгын нижигнээн – хаанчлалын сайн мэдээ орчлон ертөнц даяар түгэх болно гэж зөгнөж байна




  Би Өөрийн ажлаа харь үндэстэнд түгээх болно. Бүх орчлон ертөнцөд Миний алдар суу гялалздаг; Миний хүсэл таран бутарсан хүмүүсийн дунд байгаа, бүгд Миний гараар жолоодуулж, Миний түгээсэн ажлыг хийдэг. Тиймээс, Би шинэ эрин үед орж, бүх хүмүүсийг өөр ертөнц рүү аваачна. Өөрийн “эх орондоо” эргэн очих үедээ Би Өөрийн анхдагч төлөвлөгөөн дэх ажлын өөр хэсгийг эхлэх ба ингэснээр хүмүүс Миний тухай мэдэж авах болно. Би орчлон ертөнцийг бүхэлд нь авч үзэж, энэ нь Миний ажилд тохирсон цаг гэдгийг хараад[a], Би хүний төлөөх Өөрийн шинэ ажлаа хийхээр нааш, цааш аялдаг. Эцэст нь, энэ бол шинэ эрин үе бөгөөд шинэ эрин үед илүү олон шинэ хүмүүсийг аваачиж, Өөрийн таягдах ёстой хүмүүсээ орхин хаяхын тулд шинэ ажлыг Би эхлүүлэх юм. Агуу улаан луугийн үндэстэнд, Би хүний ойлгошгүй ажлын үе шатыг хэрэгжүүлж, тэднийг салхинд хийсэхэд хүргэх ба үүний дараа олон хүмүүс салхины үлээлтэнд чимээгүй туугдан одох болно. Энэ нь Миний цэвэрлэхийг хүсэж буй “үтрэмийн талбай” юм; энэ нь Миний хүсэн эрмэлздэг зүйл бөгөөд энэ нь мөн Миний төлөвлөгөө юм. Учир нь Миний ажлын үеэр муу хүмүүс чимээгүй нүүж ирдэг боловч, тэднийг хөөн зайлуулах гэж Би яарахгүй. Үүний оронд, цаг нь болох үед Би тэднийг арилгах болно. Зөвхөн түүний дараа л Би амийн булаг байх ба Намайг үнэхээр хайрладаг хүмүүс Надаас инжрийн модны жимс болоод сараана цэцгийн үнэрийг хүлээн авах болно. Сатаны түр хугацаагаар амьдардаг газарт, тоос шороотой газарт ямар ч цэвэр алт байхгүй зөвхөн элс байдаг. Иймээс үүнтэй нүүр тулгараад Би ажлын ийм үе шатыг хийсэн. Миний олж авах зүйл бол цэвэр, шижир алт бөгөөд элс биш гэдгийг та нар мэдэх ёстой. Муу хүмүүс хэрхэн Миний гэрт үлдэж чадах юм бэ? Үнэгнүүд нь Миний диваажин дахь сорон мөлжигч байхыг Би хэрхэн зөвшөөрөх юм бэ? Тэднийг зайлуулахын тулд байж болох бүх аргыг ашиглах болно. Миний хүсэл илчлэгдэхээс өмнө, Би юу хийхийг хүсэж байгааг хэн ч мэдэхгүй. Энэхүү боломжийг ашиглаад Би муу хүмүүсийг хөөн зайлуулах ба тэд арга буюу Надаас салж явна. Энэ нь муу хүмүүст Миний хийх зүйл боловч тэдний хувьд Миний төлөө үйлчлэх өдөр байсаар л байгаа. Адислалын төлөөх хүний хүсэл хэтэрхий их хүчтэй; тиймээс Би биеэ эргүүлээд Өөрийн алдарт төрх байдлыг харь үндэстэнд харуулна, ингэснээр бүх хүмүүс өөрсдийн ертөнцдөө дураараа амьдарч өөрсдийгөө шүүх ба энэ зуур Би хэлэх ёстой үгээ хэлж, хэрэгтэй зүйлээр нь хүнийг хангана. Хүмүүст сэхээ орох үед, Би Өөрийн ажлаа аль хэдийн түгээсэн байх болно. Тэгээд Би Өөрийн хүслийг хүмүүст илэрхийлэх бөгөөд хүмүүс дээрх Өөрийн ажлын хоёр дахь хэсгийг эхэлж, бүх хүмүүсийг Өөртөө ойр дотноор дагуулж ингэснээр Өөрийн ажилд оролцуулах ба Миний хийх ёстой ажлыг Надтай хамт хийхэд хүмүүсийн хийж чадах бүхнийг хийлгүүлнэ.

  Хэнд ч Миний алдар сууг харах болно гэсэн итгэл байхгүй ба Би тэднийг хүчилдэггүй. Би Өөрийн алдар сууг тэдгээр хүмүүсээс шилжүүлж, үүнийг өөр газарт аваачих болно. Хүмүүс дахин гэмших үед, Би тэдгээр итгэлтэй хүмүүст Өөрийн алдар сууг харуулах болно. Энэ нь Миний ажилладаг зарчим юм. Учир нь Миний алдар суу Канааныг орхих цаг байдаг шиг, Миний алдар суу сонгогдсон хүмүүсийг орхих цаг мөн байдаг. Цаашлаад, Миний алдар суу бүхий л дэлхийг орхих цаг үе байдаг, ингэснээр энэ нь бүүдгэр болж, харанхуйд автах болно. Канааны газар нутаг хүртэл нарны гэрлийг үзэхгүй; бүх хүмүүс итгэлээ алдах болно, гэвч Канааны нутгийн анхилуун үнэрийг хэн ч орхин явж тэвчихгүй. Зөвхөн шинэ тэнгэр, газар луу шилжин орсон үедээ л Би Өөрийн алдар суугийн нөгөө хэсгийг эхлээд Канааны нутагт илчлэх ба шөнө шиг харанхуй бүхий л газар дэлхийд бүдэгхэн гэрэл цацарч ингэснээр бүхий л газар үүн рүү ирэх болно. Газар дээрх бүх хүмүүсийг гэрлийн хүчнээс авахаар ирүүлж, Миний алдар суу бүх үндэстнүүдэд шинээр гарч ирж, өсөх боломжийг олгоно. Би газар дээр аль эрт ирсэн ба Израилиас Зүүн зүгт Өөрийн алдар суугаа аль эрт авчирсныг бүх хүмүүст ухааруулна; учир нь Миний алдар суу Зүүн зүгт гэрэлтэх ба Нигүүлслийн эрин үеэс өнөөдөрт авчирсан юм. Гэхдээ энэ нь Миний орхин явсан Израилиас ирсэн ба тэндээс Зүүн зүгт ирсэн. Зүүн зүгийн гэрэл аажмаар цагаан болж хувирах үед л газар дэлхий даяарх харанхуй нь гэгээрч эхлэх ба зөвхөн тэр үед л, Намайг Израилиас аль хэдийн явсныг хүмүүс мэдэх ба Би Зүүн зүгт шинээр гэрэлтэх болно. Би Израиль руу бууж дараа нь эндээс явсан, иймээс[b] дахин нэг удаа Израильд төрөх боломжгүй, учир нь Миний ажил бүх орчлон ертөнцийг удирддаг ба Зүүнээс Баруун зүг рүү цахилгаан цахих болно. Энэ нь Миний Зүүн зүгт буун ирж, Канааныг Зүүн зүгийн хүмүүст авчирсны шалтгаан юм. Би газар дэлхийн бүх хүмүүсийг Канааны нутагт авчрахыг хүсэж байна, тиймээс Би бүх орчлон ертөнцийг хянахын тулд Канааны газар нутагт Өөрийн дуу хоолойгоо гаргасаар байх болно. Энэ удаа, Канаанаас бусад бүх газар дэлхий дээр гэрэл байхгүй байгаа ба бүх хүмүүст өлсгөлөн ба хүйтний аюул тулгарсан. Би Өөрийн алдар суугаа Израильд өгсөн ба дараа нь үүнийг тэндээс шилжүүлсэн, Израильчуудыг Зүүн зүгт аваачиж, бүх хүмүүсийг Зүүн зүгт аваачсан. Би тэд бүгдийг гэрэл рүү хөтөлсөн, ингэснээр тэд дахин нэгдэж, үүнтэй холбоотой болж, цаашид дахин эрж хайх хэрэггүй болох юм. Эрж хайж байгаа бүх хүнд Би гэрлийг дахин харуулж, Израильд Надад байсан алдар сууг харуулах болно; Би аль хэдийн цагаан үүлэн дээр суун хүмүүсийн дунд буун ирсэн гэдгийг, мөн тоо томшгүй цагаан үүл, багц жимсийг, цаашлаад Израилийн Бурхан Еховаг харуулах болно. Би тэдэнд, Иудейчүүдийн Эзнийг, хүсэн-хүлээсэн Мессиаг болон эрин үеүдийн туршид хаадуудаар хавчигдан шахагдсан Өөрийн бүх төрхийг харуулах болно. Би бүхий л орчлон ертөнцийн ажлыг хийж, агуу ажлыг гүйцэтгэх ба Өөрийн бүх алдар суугаа болоод Өөрийн бүх үйл хэргээ эцсийн өдрүүдэд хүмүүст илчлэх болно. Би Өөрийн алдар суугийн бүрэн төрх байдлыг, Намайг олон жил хүлээсэн хүмүүст, Намайг цагаан үүлэн дээр сууж ирэхийг хүсэн тэмүүлсэн хүмүүст, Намайг дахин гарч ирэхийг хүсэн хүлээсэн Израильд болон Намайг хавчин шахдаг бүх хүн төрөлхтөнд харуулах болно, ингэснээр Би аль хэдийн Өөрийн алдар суугаа авч үүнийгээ Зүүн зүгт аваачсан гэдгийг бүх хүн мэдэх болно. Энэ нь Иудейд болохгүй, учир нь эцсийн өдрүүд аль хэдийн ирчихсэн!

   Орчлон ертөнц даяар Би Өөрийн ажлаа хийж байгаа ба Зүүн зүгт нижигнэсэн чимээ тасралтгүй гарч, бүх урсгалууд болон бүлэглэлүүдийг чичрүүлж байна. Бүх хүнийг өнөө үед авчирсан зүйл нь Миний дуу хоолой юм. Би Өөрийн дуу хоолойгоороо хүнийг байлдан дагуулах болно; тэд бүгд энэ урсгалд унах ба бүгд Миний өмнө захирагдах болно, учир нь Би Өөрийн суу алдраа аль хэдийн газар дэлхийгээс буцаан авч, Зүүн зүгт шинээр олгосон. Миний суу алдрыг харахыг хүсэн эрмэлзэхгүй хэн байх вэ? Миний эргэн ирэхийг сэтгэл түгшин хүлээдэггүй хэн байх вэ? Миний дахин гарч ирэхийг хүсэн мөрөөддөггүй хэн байх вэ? Миний сэтгэл татам чанарыг хүсдэггүй хэн байх вэ? Хэн гэрэлд гарахгүй вэ? Канааны үржил шимийг хэн үзэхгүй вэ? Золин аврагчийн эргэн ирэхийг хүлээдэггүй хэн байх вэ? Агуу Бүхнийг Чадагчийг эрхэмлэн хайрлахгүй хэн байх вэ? Миний дуу хоолой бүх газар дэлхий даяар түгэх ёстой; Би Өөрийн сонгогдсон хүмүүст илүү ихийг ярихыг хүсэж байна. Миний хэлж буй үгс хүчит аянгын адилаар уул ба голыг чичрүүлнэ; Би бүх орчлон ертөнцтэй болоод хүн төрөлхтөнтэй ярина. Иймээс Миний үгс хүний үнэт эрдэнэс болох ба бүх хүмүүс тэдгээрийг нандигнана. Зүүн зүгээс бүр Баруун зүгт хүртэл цахилгаан цахилна. Миний үгс нь, хүнд ойлгошгүй санагдаж, тэдгээрийг орхимооргүй ч санагдана, гэхдээ хүн үүнд баярлан хөөрөх болно. Дөнгөж төрсөн нярайн адилаар, бүх хүмүүс сэтгэл ханамжтай, баяртай байж Миний ирэлтийг тэмдэглэнэ. Өөрийн дуу хоолойн улмаас, Би бүх хүмүүсийг Өөрийнхөө өмнө авчрах болно. Тэр үеэс, Би хүмүүсийн дунд албан ёсоор орох ба ингэснээр тэд Намайг бишрэн шүтэж эхэлнэ. Миний өгсөн алдар суу болоод Миний үгс, бүх хүмүүсийг Миний өмнө ирүүлж, Зүүн зүгээс цахилгаан цахихыг харуулах бөгөөд мөн Би Зүүн зүгийн “Чидун уул” руу доош буусан гэдгийг харуулах болно. Би аль хэдийн газар дээр удаан байсан гэдгийг тэд харах ба цаашид иудейчүүдийн Хөвгүүн биш харин Зүүний Цахилгаан байх болно. Учир нь Би аль хэдийн дахин амилсан, хүмүүсийн дундаас явсан, тэгээд алдар суутайгаар хүмүүсийн дунд дахин гарч ирсэн. Би бол эрин үеүдээс өмнө шүтэгдэж байсан Нэгэн бөгөөд эрин үеүдээс өмнө израильчуудын хаясан “нярай хүүхэд” юм. Цаашлаад, Би бол өнөө үеийн алдар-суутай Төгс хүчит Бурхан юм! Бүх хүмүүсийг Миний хаан ширээний өмнө авчруулж, Миний алдартай төрх байдлыг харуулж, Миний дуу хоолойг сонсгож, Миний үйл хэргийг харуулна. Энэ бол Миний бүх хүсэл; энэ нь Миний төлөвлөгөөний төгсгөл ба оргил үе, түүнчлэн Миний удирдлагын зорилго. Бүх улс үндэстэнээр Намайг шүтэн бишрүүлж, бүх хэлээр Намайг хүлээн зөвшөөрүүлж, хүн бүхнийг Надад итгүүлж, бүх хүмүүсийг Надад захирагдуулна!

Тайлбар:
Эх бичигт “гэдгийг хараад” гэдгийг орхисон.
Эх бичигт “Ийм учраас” гэдгийг орхисон.
Үг нь Махбодоор Илэрсэн номоос
Холбоотой зөвлөмж:






No comments:

Post a Comment