Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

2017/05/25

Зүүний Аянга Төгс Хүчит Бурханы Үг |Ёрын муу хүмүүс шийтгэгдэх ёстой


   Өөрийн хийж байгаа бүхэндээ зөв шударга байдлыг хэрэгжүүлж байгаа эсэх, чиний бүх үйлдэл Бурханаар ажиглагдаж байгаа эсэхийг хянаж шалгах нь Бурханд итгэдэг хүмүүсийн биеэ авч явах зарчим юм. Чи Бурханыг ханамжтай байлгаж чадах учраас, мөн Бурханы халамж, хамгаалалтыг хүлээн авсан учраас зөв шударга хэмээн нэрлэгдэх болно. Бурханы нүдээр, Бурханы халамж, хамгаалалт, төгс төгөлдөржүүлэлтийг хүлээн авсан Түүгээр хүлээн авахуулсан бүх хүмүүс нь зөв шударга бөгөөд Бурхан тэднийг энхрийлэн хайрладаг. Чи одоо энд Бурханы үгийг хэдий чинээ их хүлээн авна, Бурханы хүслийг төдий чинээ их хүлээн авч, ойлгож чадах болно. Ингэснээр чи Бурханы үгийг төдийчинээ ихээр амьдран харуулж, Түүний шаардлагад нийцэх болно. Энэ бол чамд өгсөн Бурханы даалгавар ба чиний гүйцэтгэх учиртай зүйл юм. Хэрэв чи, өөрчлөгдөшгүй шавар хөшөө байгаа мэтээр Бурханыг хэмжиж, дүрслэхийн тулд үзлийг ашиглавал, мөн хэрвээ чи Бурханыг Библийн дотор хязгаарлаж, Түүнийг ажлын хязгаарлагдмал цар хүрээн дотор барьж байвал энэ нь чи Бурханыг ялласныг батална. Хуучин Гэрээний эрин үеийн иудейчүүд Бурханыг зөвхөн Мессиа л гэж нэрлэж болох мэтээр, зөвхөн Мессиа гэж дуудагдах нэгэн нь Бурхан байсан мэтээр өөрсдийн зүрх сэтгэлдээ Бурханыг хуурамч шүтээний хэвэнд цутгасан учраас мөн тэд Бурханыг (амьгүй) шавар хөшөө мэтээр шүтэж, үйлчилж байсан учраас тэр үеийн Есүсийг загалмайд цовдолж, Түүнийг үхэлд хүргэн – гэм зэмгүй Есүсд үхлийн ял тулгасан юм. Бурхан ямар ч гэмт хэрэг үйлдээгүй боловч хүн Бурханыг өршөөгөөгүй ба Түүнийг чанд хатуугаар цаазын ялаар ялласан. Тиймээс, Есүс цовдлогдсон. Бурхан бол өөрчлөгдөшгүй гэж хүн үргэлж итгэдэг бөгөөд хүн Бурханы удирдлагыг нэвт шувт харсан мэтээр, Бурханы хийдэг бүхэн хүний гарт байдаг мэтээр Түүнийг Библийн дагуу тодорхойлдог. Хүмүүс туйлын инээдтэй, тэд маш бардам зантай байдаг бөгөөд бүгд цэцэн цэлмэг үгээр ярих чадвартай байдаг. Бурханы талаарх чиний мэдлэг хичнээн агуу байх нь хамаагүй, та нар Бурханыг мэддэггүй, та нарын Бурханыг ялладагаас илүүгээр Бурханыг эсэргүүцдэг хэн ч байхгүй гэж Би мөн л хэлж чадна, учир нь та нар Бурханы ажлыг дуулгавартай дагаж, Бурханаар төгс болгуулах замд алхах чадваргүй билээ. Яагаад Бурхан хэзээ ч хүмүүсийн үйлдэлд сэтгэл нь ханадаггүй вэ? Хүн Бурханыг мэддэггүй учраас, түүнд маш олон үзэл байдаг учраас мөн бодит байдалтай нийцэхийн оронд Бурханы талаарх түүний бүх мэдлэг нь нэгэн хэвийн, хөшүүн, уян хатан бус байдаг учраас юм. Тиймээс, өнөөдөр газар дээр ирсэн Бурханыг хүмүүс дахин нэг удаа загалмайд цовдлолсон. Харгис, балмад хүн төрөлхтөн! Хуйвалдаан, далүзд явуулга, бие биетэйгээ сөргөлдөх байдал, нэр хүнд эд баялагийн төлөөх тэмцэл, харилцан аллага хядлага энэ бүхэн хэзээ төгсөх вэ? Бурхан хэдэн зуун мянган үг хэлсэн боловч хэн ч ойлгож ухаараагүй. Тэд өөрсдийн гэр бүл, хүү охидын төлөө, өөрсдийн ажил мэргэжил, хэтийн ирээдүй, байр суурь, аминч үзэл, мөнгөний төлөө, мөн хувцас хунар, хоол унд махан биенийхээ төлөө ажилладаг – хэний үйлдэл үнэхээр Бурханы төлөө байдаг вэ? Үйлдэл нь Бурханы төлөө байдаг хүмүүсийн дунд ч гэсэн Бурханыг мэддэг хүн тун цөөхөн байдаг. Өөрсдийн хувийн ашиг сонирхлын төлөө үйлддэггүй хичнээн хүн байдаг вэ? Өөрсдийн байр сууриа хадгалахын тулд бусдыг дарлаж, ялгаварлан гадуурхдаггүй хичнээн хүн байна вэ? Тиймээс, Бурханыг тоо томшгүй олон удаа хүчээр үхэлд хүргэсэн, тоо томшгүй олон зэрлэг бүдүүлэг шүүгчид Бурханыг яллаж, Түүнийг дахин нэг удаа загалмайд цовдолсон. Хичнээн нь үнэхээр Бурханы төлөө үйлддэг учраас зөв шударга гэж нэрлэгдэж болох вэ?

   Бурханы өмнө, ариун нэгэн эсвэл зөв шударга хүн болж төгс болгуулах нь амархан уу? “Энэ газар дэлхий дээр зөв шударга үгүй, зөв шударга нь энэ дэлхийд үгүй” гэдэг нь үнэн үг юм. Бурханы өмнө очих үедээ чи юу өмсөж байгаагаа эргэцүүлж бод, өөрийн бүх үг, үйлдэл, өөрийн бүх бодол санаа, тэр ч бүү хэл өдөр болгон мөрөөддөг мөрөөдлөө ч эргэцүүлж үз – тэдгээр нь бүгд чиний төлөө л байдаг. Энэ нь аливаа ажил хэргийн бодит байдал биш гэж үү? "Зөв шударга байдал" гэдэг нь өглөг өгнө гэсэн үг биш, энэ нь хөршөө өөр шигээ хайрлана гэсэн үг биш бөгөөд энэ нь тэмцэлдэхгүй, маргахгүй, дээрэмдэхгүй эсвэл хулгайлахгүй байна гэсэн үг ч биш. Зөв шударга байдал гэдэг нь Бурханы даалгаврыг өөрийн үүрэг хэмээн хүлээн авч, Бурханы зохион байгуулалт болон зохицуулалтыг тэнгэрээс илгээсэн ажил хэмээн дуулгавартай дагаж, цаг хугацаа эсвэл орон зайнаас үл хамааран Эзэн Есүсийн хийсэнтэй адилаар бүхнийг хийнэ гэсэн үг юм. Энэ нь Бурханы ярьсан яг тэр зөвт шударга байдал юм. Лот юу олж авах эсвэл алдахаа үл хайхран Бурханы илгээсэн хоёр тэнгэр элчийг аварсан учраас түүнийг зөв шударга хүн гэж хэлж болох юм. Тухайн үед түүний хийсэн зүйлийг зөв шударга гэж хэлж болох боловч түүнийг зөв шударга хүн гэж нэрлэж болохгүй. Лот Бурханыг харсан учраас л тэр тэнгэр элчүүдийн оронд өөрийн хоёр охиноо өгсөн юм. Гэхдээ өнгөрсөн үе дэх түүний зан ааш нь бүхэлдээ зөв шударгыг төлөөлж байгаагүй ба тиймээс Би “энэ дэлхий дээр зөв шударга хүн байхгүй” гэж хэлдэг. Сэргэлтийн урсгал дахь хүмүүсийн дотроос ч гэсэн хэнийг ч зөв шударга гэж хэлж чадахгүй. Чиний үйлдэл хичнээн сайн байсан ч гэсэн, Бурханы нэрийг алдаршуулахын тулд чи хэрхэн харагдлаа ч гэсэн, бусдыг цохиж хараахгүй эсвэл тэднийг дээрэмдэж, тэднээс хулгай хийхгүй байсан ч чамайг мөн л зөв шударга хэмээн нэрлэж чадахгүй. Учир нь тийм зүйлсийг ямар ч энгийн хүн эзэмшиж чадна. Өнөөдөр, гол зүйл юу вэ гэвэл чи Бурханыг мэддэггүйд байгаа юм. Өнөөдөр чамайг жаахан хүн чанартай гэж хэлж болох боловч чи Бурханы хэлсэн зөв шударга байдлыг алдсан бөгөөд иймээс чиний хийдэг юу ч Бурханы талаарх чиний мэдлэгийн баталгаа биш юм.

   Өмнө нь, Бурханыг тэнгэрт байх үед хүмүүс өөрийн үйлдлээрээ Бурханыг хуурахыг оролдсон. Өнөөдөр Бурхан хүмүүсийн дунд ирсэн бөгөөд хир удаан хугацаагаар гэдгийг хэн ч мэдэхгүй. Гэсэн ч хүмүүс Бурханы төлөө урсгалаараа явж, Бурханыг хуурахаар оролдсоор л байдаг. Хүмүүсийн бодол хэт хоцрогдмол биш гэж үү? Энэ нь Иудастай адил байсан: Есүсийг ирэхээс өмнө, Иудас ах эгч нартаа худлаа ярьдаг байсан ба Есүсийг ирсний дараа ч тэр өөрчлөгдөөгүй; түүнд Есүсийн талаарх өчүүхэн төдий ч мэдлэг байгаагүй бөгөөд эцэст нь тэр Есүсээс урвасан. Энэ нь тэр Бурханыг мэдэхгүй байснаас болсон биш гэж үү? Хэрвээ өнөөдөр чи Бурханыг мэдэхгүй байгаа бол чи Иудас болох ба мянга маянга жилийн өмнөх Нигүүлслийн эрин үеийн Есүсийн цовдлолын эмгэнэлт явдал дахин тохиолдох болно. Чи үүнд итгэхгүй байна уу? Энэ бол баримт! Өнөөдөр ихэнх хүмүүс ийм нөхцөл байдалд оршдог. Би үүнийг арай эрт хэлж байж магадгүй ба тийм хүмүүс Иудасын дүрд тоглодог. Би хөгжилтэй зүйл яриагүй, харин баримтын дагуу ярьж байгаа бөгөөд чи итгэх ёстой. Хэдийгээр олон хүмүүс даруу мэт дүр үзүүлдэг ч тэдний зүрх сэтгэлд өмхий тогтоол уснаас өөр юу ч байдаггүй. Одоо сүм дэх маш олон хүмүүс ийм байдаг. Чи Намайг юу ч мэдэхгүй гэж боддог; өнөөдөр Миний Сүнс Намайг удирдан чиглүүлдэг ба Намайг гэрчилдэг. Чи Намайг юу ч мэдэхгүй гэж бодож байна уу? Намайг, чиний зүрх сэтгэл доторх зальтай бодол болоод чиний зүрх сэтгэлдээ хадгалсан зүйлсийн талаар юу ч ойлгохгүй байгаа гэж чи бодож байна уу? Бурхан тийм амархан хууртагдах уу? Чи Түүнтэй хүссэнээрээ харьцаж болно гэж бодож байна уу? Өнгөрсөн үед, Би чамайг дөнгөлүүлсэн гэж санаа зовж байсан ба эрх чөлөөг олгож байсан, гэхдээ Би өөрсдөд нь сайн хандаж байгааг хэн ч ойлгоогүй. Би тэдэнд өгөх тусам тэд даварч байсан. Бие биенээсээ асуу. Би бараг хэнийг ч хариуцаагүй ба хэнийг ч яаран буруушааж байгаагүй–гэсэн ч Би хүний санаа зорилго болон үзлийн талаар маш тодорхой мэдэж байгаа. Бурханы гэрчилдэг Бурхан Өөрөө тэнэг гэж чи бодож байна уу? Хэрэв тийм бол, чи хэтэрхий харалган юм гэж Би хэлнэ. Би чамайг зэмлэхгүй бөгөөд чиний хир дордсоныг харцгаая. Чиний заль мэх чамайг аврах уу эсвэл Бурханыг хайрлахаар бүх чадлаараа хичээх нь чамайг аврах уу гэдгийг харцгаая. Өнөөдөр Би чамайг яллахгүй; Бурхан чамайг хэрхэн залхаан цээрлүүлэхээ бодож үзэх тэр цагийг хүртэл хүлээцгээе. Одоо чамтай дэмий юм ярилцах цаг Надад байхгүй ба чиний төлөө Өөрийн агуу ажлыг хойш тавихыг Би хүсэхгүй байна. Чамтай харьцахын тулд Бурхан Өөрийн цаг заваа зарцуулахад чам шиг өт хорхой тохирохгүй. Иймээс чи өөрийгөө хир их өөгшүүлэхийг харцгаая. Тийм хүмүүс Бурханы талаар өчүүхэн төдий мэдэхийг ч хүсдэггүй ба тэдэнд Бурханы төлөө ямар ч хайр байдаггүй, гэсэн ч тэд Бурханаар зөв шударга хэмээн нэрлэгдэхийг хүссээр байдаг. Энэ нь инээдтэй хэрэг биш гэж үү? Үнэндээ үнэнч шударга цөөхөн хүмүүс байдаг учраас хүмүүст зөвхөн амь өгөхөд л Би анхаарлаа хандуулдаг. Би өнөөдөр хийх ёстой зүйлсээ л хийнэ, дараа нь хүн болгоны зан байдлын дагуу тэдэнд таарсан залхаан цээрлүүлэлт ирнэ. Би Өөрийн хэлэх ёстой зүйлийг хэлсэн, учир нь энэ бол Миний хийдэг ажил. Би хийх ёстойгоо хийдэг ба хийх ёсгүй зүйлсээ хийдэггүй, гэсэн ч Би чамайг эргэцүүлэн бодохдоо илүү их цаг зарцуулна гэж найдсаар байна: Бурханы талаарх чиний мэдлэгийн яг хир их нь үнэн бэ? Чи Бурханыг дахин нэгэнтээ загалмайд цовдолсон хүмүүсийн нэг нь үү? Эцэст нь Би үүнийг хэлье: Бурханыг цовдолсон бүхэн золгүй еэ.

"Үг нь махбодоор илэрсэн" номоос

Холбоотой зөвлөмж: