Бүх хүмүүс Миний дэлхий дээр хийх ажлын зорилгыг ойлгох хэрэгтэй, энэ бол Миний ажлын сүүлийн зорилго мөн Миний ажил дуусахаас өмнө хүрсэн байх ёстой түвшин юм. Хэрвээ хүмүүс энэ өдөр надтай цуг алхахдаа Миний бүх ажил юунд зориулагдаж байсны ойлгохгүй бол тэд Надтай цуг алхах хэрэг байхгүй тиймүү? Намайг дагадаг хүмүүс Миний хүслийг ойлгох хэрэгтэй.
Би дэлхий дээр хэдэн мянган жилийн туршид ажиллаж байна мөн одоог хүртэл ажлаа хийсээр байна. Хэдий тийм боловч Миний ажилд маш олон тооны онцгой зүйлс багтдаг, мөн эдгээрийн зорилго нь өөрчлөгдөшгүй. Жишээ нь, Би хүмүүсийн дээр шүүлт болон гэсгээлттэйгээр хандсан ч энэ бүгд тэднийг аврахын төлөө, Миний сайн мэдээг цааш илүү түгээхийн тулд Миний ажлыг харь үндэстэнүүдэд мөн дэлгэрүүлэх хэрэгтэй. Тиймээс олон хүмүүс аль хэдийн өөрийн итгэлийг алдсан байгаа энэ цаг үед Би өөрийн ажлыг үргэлжлүүлсээр л, хүнийг гэсгээх болон шүүх өөрийн ажлыг үргэлжлүүлсээр байна. Гэсэн хэдий ч үүнээс үл хамааран хүмүүс Миний хэлдэг үгнээс залхсан бөгөөд Миний ажилд анхаарал тавих ямар ч хүсэлгүй болсон, гэвч одоог хүртэл Би өөрийн үүрэг зорилгоо тээсээр байгаа, яагаад гэвэл Миний ажлын зорилго хэзээ ч өөрчлөгдөхгүй бөгөөд Миний эх төлөвлөгөө хэзээ ч эвдрэхгүй. Миний шүүлтийн үйл ажиллагаа нь хүмүүсийг надад дуулгавартай байлгахад оршино, мөн Миний гэсгээлтийн үйл ажиллагаа нь хүнд илүү сайн өөрчлөлтийг авчрахад оршино. Хэдий тийм боловч Миний хийдэг зүйлс бол Миний эзэгнэлтийн төлөө хийгддэг, Би хүнд ашиггүй зүйлсийг хэзээ ч хийж байгаагүй. Яагаад гэвэл Израилиас бусад үндэстнүүдийг Израиль үндэстэн шиг дуулгавартай болгохыг Би хүсдэг мөн тэднийг жинхэнэ хүн болгохыг Би хүсдэг, тиймээс Израилиас өөр нутагт тулгуурладаг. Энэ бол Миний эзэгнэлт; энэ бол Миний харь үндэстэнүүдийн нутагт гүйцэтгэх Миний ажил. Одоог хүртэл ихэнх хүмүүс Миний ажлын эзэгнэлтийг ойлгоогүй яагаад гэвэл тэд үүнд анхаарал хандуулдаггүй, үүний оронд өөрсдийн ирээдүй болон хүрэх газраа бодож байдаг. Миний юу хэлэхээс үл хамааран хүмүүс Миний ажилд бүгд санаа зовдоггүй, зүгээр л тэдний маргаашийн хүрэх газарт анхаарал хандуулдаг. Тиймээс энэ хэвээр үргэлжилбэл Миний ажил яаж өргөжиж чадах билээ? Миний сайн мэдээ дэлхий даяар яаж түгэж чадах билээ? Миний ажил тархах үед та нар үүнийг мэдэж байх ёстой, Би та нарыг тархаан байрлуулна, мөн Ехова Израилийн овог аймгуудыг цохисон шиг Би мөн та нарыг цохих болно. Энэ бүхэн хийгдсэнээр Миний сайн мэдээ дэлхий даяар тархаж Миний ажил харь үндэстэнүүдийн дунд тархана. Иймээс Миний нэр том хүн болон хүүхдүүдээр дамжин илүү дээдлэгдэж, мөн Миний ариун нэр бүхий л овог аймгийн бүх хүмүүсийн амаар өргөмжлөгдөх болно. Сүүлчийн эрин үед Миний нэр харь үндэстэнүүдийн дунд дээдлэгдэнэ, Миний үйлс харь үндэстэнүүдийн дунд харагдана, тэгээд тэд Намайг бүхнийг чадагч гэж дуудах болно, мөн Миний үгс удахгүй биеллээ олно. Би бүх хүмүүст Өөрийгөө зөвхөн Израилийн Бурхан биш, мөн Би бүх харь үндэстэнүүдийн Бурхан гэдгийг мэдэгдэнэ мөн тэр ч байтугай Намайг зүхсэн улс орнуудын Бурхан гэдгийг мэдэгдэнэ. Би бүхий л бүтээлийн Эзэн гэдгийг бүх хүмүүст харуулна. Энэ бол Миний хамгийн том ажил, сүүлийн өдрүүдэд зориулсан Миний ажлын төлөвлөгөөний зорилго, мөн зөвхөн сүүлийн өдөр биеллээ олох ажил юм.

Миний энэ мянга мянган жилийн хугацаанд тээж явсан энэ ажил бол сүүлийн өдөр хүмүүст Өөрийгөө бүрэн илчлэхийн тулд юм. Зөвхөн одоо л Би Миний эзэгнэлтийн бүрэн оньсогыг ил болгож байна. Хүмүүс Миний ажлын зорилгыг ойлгодог мөн үүнээс илүүтэйгээр Миний бүхий л нууцуудын талаар ойлголтуудыг олж авдаг. Мөн Би хүмүүст хүрэх гэж байгаа газрынхаа талаар бүхнийг хэлж өгсөн. 5900 жилийн туршид нууц байсан Миний нууцуудыг Би аль хэдийн хүмүүст илчилсэн. Хэн Ехова вэ? Хэн Мессиа вэ? Хэн Есүс вэ? Та бүгд энэ бүгдийн талаар мэдэх хэрэгтэй. Миний ажлын эргэлтийн цэг эдгээр нэр дээр байна. Та энэ бүгдийг ойлгосон уу? Та Миний ариун нэрийг хэрхэн тунхагладаг вэ? Миний аль ч нэрээр дууддаг бүхий л үндэстэнд Миний нэрийг та хэрхэн түгээх вэ? Миний ажил аль хэдийн өргөжиж эхэлсэн, мөн Би бүхий л үндэстэнд дүүрэн сайхан байдлыг түгээх болно. Миний ажлын төлөвлөгөө танд бас байгаагаас хойш Би Ехова Израилийн Давидын гэрт хоньчдыг цохисон шиг та бүгдийг бүхий л үндэстэн дунд тархаан байрлуулахын тулд бас цохих болно. Сүүлийн өдрүүдэд, Би бүх үндэстнийг хагалж тэдгээр ард түмнийг тархаан байрлуулна. Би дахин эргэж ирэх үед улс орнууд аль хэдийн Миний үүсгэсэн шатаж буй дөлөөр хил хязгааруудад хуваагдсан байх болно. Тэр үед Би Өөрийгөө шинээр халуун дулаан нар шиг хүмүүст илэрхийлэх болно, тэдний хэзээ ч хараагүй Ариун Нэгний дүр төрхөөр олон нийтэд харуулах болно, Еховагийн дүрээр Иудей овгуудын дунд алхаж байсан шигээ бүх үндэстнүүдийн дунд алхах болно. Тэр цагаас эхлээд дэлхий дээр амьдарч байгаа хүмүүсийг Би удирдах болно. Тэд тэнд Миний бүх жавхланг харах болно, Би ариун газарт гарч ирэн агаарт үүлэн багана үүсгэн тэднийг удирдах болно. Хүмүүн Миний зөвт байдлын болоод Миний сүр жавхлангийн илэрхийлэл болох өдрийг харах болно. Энэ нь Би бүх дэлхий дээр хаанчилж, олон хөвгүүдээ сүр жавхлан руу авчрах үед тохионо. Хүсэл болгон хаа сайгүй доош бөхийж, мөн Миний асар Миний одоогийн зөөж байгаа хадан дээр сүндэрлэх болно. Тэр Ариун сүмд тэд надад үйлчлэх болно. Бохир заваан, бузар зүйлс дүүрэн байдаг тахилын ширээг хэсэг хэсэг болгон хагалах болно, Би дахин шинийг бүтээх болно. Ариун тахилын ширээн дээр ууган хурганууд ба тугалнууд нь овоолоостой байх болно. Өнөөдөр байгаа сүмийг нурааж, шинийг дахин бүтээх болно. Одоогийн байгаа хүмүүсийн жигшлээр дүүрэн байдаг Ариун сүмийг нураах болно. Миний шинээр барих Ариун сүм надад үнэнч үйлчлэгчдээр дүүрнэ. Тэд дахин нэг удаа босож Миний ариун сүмийн алдрын төлөө надад үйлчлэх болно. Та заавал агуу сүр жавхлант Миний өдрийг харах болно. Би ариун сүмийг нурааж, шинэ нэгийг нь дахин бүтээх тэр өдрийг харах болно. Та бас дэлхий рүү Миний асар ирэх өдрийг харах болно. Би сүмийг нураагаад Өөрийн сүмийг дэлхий дээр авчрахыг яг л Би бууж ирснийг харсан шигээ харах болно. Би бүх үндэстнийг салгасны дараа, Би тэднийг хамтад нь шинээр нэгтгэж цуглуулах болно, Өөрийн Ариун сүмийг барьж, Өөрийн тахилын ширээг байрлуулснаар бүгд надад өргөл өргөх болно, бүгд тэнд надад үйлчлэх болно, харь үндэстнүүдийн дээрх Миний ажилд үнэн сэтгэлээр өөрийгөө зориулах болно. Энэ нь Израилийн хөвгүүд тахилчийн өмсгөл болон малгайгаагаа өмсөн одоо хийж байгаа шиг, Миний Еховагийн сүр жавхлан тэдний дунд байнга байх болно, Миний сүр хүч тэднийг хамгаалж мөн тэдэнтэй хамт байх болно. Харь үндэстнүүдэд хийх Миний үйлс ч гэсэн энэ замаар гүйцэтгэгдэх болно. Израильд хийсэн Миний үйлс шиг харь үндэстнүүдэд Би адил үйлсийг хийж гүйцэтгэх болно, яагаад гэвэл Өөрийн үйлсийн хүрээг Израиль үндэстнээс харь үндэстэнүүд хүртэл дэлгэрүүлэх болно.
Одоо л Миний Сүнс сайн үйлс бүтээх цаг болсон, мөн харь үндэстэнүүдэд хүргэх үйлсийн цаг болсон. Түүнчлэн Би бүх бүтээлийг өөр өөрийнх нь тус тусын ангилалд оруулан ангилах бөгөөд ингэснээр Миний ажил илүү үр дүнтэй хурдан байх болно. Тиймээс, Би одоо ч гэсэн та нарыг өөрийн бүхий л биеийг Миний үйлсэд зориулахыг хүсэж байна; Үүнээс гадна, та Миний танд хийсэн бүх үйлс бүрийг тодорхой ялган таних хэрэгтэй, мөн өөрийн бүх хүч чадлаа Миний үйлсэд зориулснаар Миний үйлс илүү хүртээмжтэй болно. Энэ бол таны ойлгох ёстой зүйл. Өөр хоорондоо тэмцэлдэлгүйгээр гарах арга замыг хайж, мөн махан биеийн тав тухыг эрэлхийлж Миний үйлсийг болоод өөрийн гайхалт ирээдүйг саатуулахаа зогсоох хэрэгтэй. Энэ нь зөвхөн таныг сүйрүүлээд зогсохгүй таныг хамгаалах аргагүй болгоно. Та тэнэг болохгүй гэж үү? Таны өнөөдрийн жаргал бол таны ирээдүйг сүйрүүлж байгаа зүйл, таны өнөөдрийн амсаж байгаа зовлон таныг хамгаалах зүйл юм. Нарыг халхалсан өтгөн манангаас зайлсхийж байгаа мэт уруу таталтын дэгээнээс хол байх ёстой. Өтгөн манан арилах үед та өөрийгөө агуу өдрийн шүүлтээс олох болно. Тэр цагт Миний өдөр хүмүүст ойртон ирсэн байх болно. Та Миний шүүлтээс хэрхэн зугтаж чадах билээ? Та нарны аагим халууныг хэрхэн тэсвэрлэж чадах билээ? Би хүмүүсийг элбэг дэлбэг болгох үед түүнийг сэтгэлдээ нандигнахын оронд үл танигдах газар луу чулуудан хаядаг. Миний өдөр ирэхэд, хүмүүн Миний өгсөн элбэг дэлбэг байдлыг олж авч чадахгүй, эсвэл Би түүнд урт удаан жилийн өмнө өгсөн гашуун үнэнийг олж авч чадахгүй юм. Тэрээр харанхуйд унаж гэрлээс холдсоноороо цурхиран уйлах болно. Өнөөдөр та бүгдийн харж буй зүйл ердөө л Миний амны сэлэм юм. Та Миний гарт саваа байхыг эсвэл хүмүүсийг шатаах дөл байхыг хэзээ ч хараагүй, мөн ийм учраас та Миний өмнө ийм ихэмсэг болоод биеэ барихгүй байдалтай байна. Ийм учраас та Миний гэрт Миний хэлсэн зүйлсээр маргалдаж надтай тэмцэлдэж байна. Өнөөдрийг хүртэл надад дайсагнаж байгаа нь одоог хүртэл хүмүүн ямар ч айдасгүй гэдгийг хэлж байна. Та амандаа зөвт шударга зүйлийн төлөө биш шүд болоод хэлтэй байна. Таны үг яриа, үйлс тань Еваг нүгэл үйлдэхэд өдөөн турхирсан могойн шиг байна. Та нар нэг нэгэнтэйгээ нүд нүдээрээ, шүд шүдээрээ Миний өмнө албан тушаал, алдар нэр, болон ашгийн төлөө тэмцэлдэж байна, гэвч та нар Намайг таны үг яриа болоод үйлс бүрийг нууцаар харж байгааг мэддэггүй. Та нарыг Миний урд ирэхээс өмнө та бүгдийн оюун санааг Би мэдсэн байх болно. Хүн үргэлж Миний гараас зугтаж, Миний нүд түүний ажиглалтаас зайлсхийхийг хүсдэг ч Би түүний үгнээс, эсвэл үйлсээс хэзээ ч зайлсхийж байгаагүй. Үүний оронд Би зориудаар тэднийг надад ажиглагдахыг зөвшөөрдөг мөн Би түүний шударга бус байдлыг сахилгажуулж, түүний бослогыг шүүх болно. Иймээс хүний далд үгс, үйлсүүд нь үргэлж Миний шүүлтийн ширээний өмнө байрладаг бөгөөд үүнийг хүн хэзээ ч орхиж чадахгүй, учир нь түүний бослого хэтэрхий их. Миний ажил бол Миний Сүнс байхад хийсэн хүний үйл болон хэлсэн үгс бүхнийг ариусгаж шатаах юм. Ингэснээр Би дэлхийг орхисоны дараа ч хүмүүс Надад үнэнч байдлаа хадгалсан хэвээр байх болно мөн Миний үйлсийг хийдэг Миний ариун үйлчлэгч болж үйлчилсэн хэвээр байж Миний ажлыг дуустал дэлхий дээр үргэлжлүүлэн хийх боломжийг олгоно гэсэн үг.
«Үг
нь Махбодоор Илэрсэн»-ээс
Холбоотой
зөвлөмж: