Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

2017/07/10

Зүүний Аянга -Төгс Хүчит Бурханы Үг |Та мэдэх үү? Бурхан хүн төрөлхтний төлөө агуу зүйл бүтээсэн




Хуучин эрин дуусаж, шинэ эрин ирлээ. Жилээс жилд, өдрөөс өдөрт Бурхан маш их зүйлийг бүтээсэн. Тэр дэлхийд ирээд, эргэн эндээс явдаг. Энэхүү мөчлөг олон эриний турш үргэлжилсээр байна. Энэ өдөр, Бурхан урьдын адил хийх ёстой ажил ба гүйцэтгээгүй ажлаа үргэлжлүүлж байна, учир нь Тэр өнөөг болтол амралтад ороогүй.
Орчлон ертөнц үүссэн цагаас өнөөдрийг хүртэл, Бурхан маш их зүйлийг бүтээсэн, гэвч та өнөөдөр Бурханы хийсэн бүхэн өмнөхөөс хамаагүй илүү бөгөөд агуу болохыг мэдсэн үү? Тийм учраас би Бурхан хүн төрөлхтний төлөө агуу зүйл бүтээсэн гэж хэлдэг юм. Бурханы бүх ажил маш чухал, хүн төрөлхтний эсвэл Бурханы алиных нь ч төлөө бай, Түүний ажлын зүйл бүхэн хүн төрөлхтөнтэй холбоотой байдаг.

Бурханы ажил нь харагдаж, мэдрэгдэхгүй, улам ч хорвоогийн хүмүүст харагдахгүй бол, энэ яаж агуу зүйл болж таарах вэ? Ямар байдлыг агуу гэдэг вэ? Бурханы бүтээсэн бүхнийг агуу гэж үзвэл хэн ч эсэргүүцэж чадахгүй нь тодорхой, гэвч Би яагаад өнөөдөр Бурханы бүтээсэн зүйлийг тэгж хэлж байгаа вэ? Бурхан агуу зүйл бүтээсэн гэдгийн цаана хүн төрөлхтний ойлгож амжаагүй олон нууцууд нуугдаж байдаг. Одоо бид тэдгээрийг ярих болно.

Есүс Түүний оршихыг тэсвэрлэшгүй хүнд хэцүү цаг үед тэвшинд мэндэлсэн. Гэвч дэлхий Түүний талд зогсоогүй бөгөөд, тэрээр Бурханы ивээл дор гучин гурван жил амьдарсан. Энэ олон жилүүдийн хугацаанд, Тэрээр дэлхий дээрх амьдралын гуниг гутрал, зовлон зүдгүүрийг амссан. Түүнд бүх хүн төрөлхтнийг аврахын тулд цовдлогдох хүнд хариуцлагатай үүрэг оногдсон. Тэрээр Сатаны эрхшээлд байсан бүх нүгэлтнийг золин аварч, эцэст нь, Түүний амилсан бие эргэн амрах газраа ирсэн. Одоо Бурханы шинэ ажил эхэлсэн бөгөөд энэ нь мөн шинэ эриний эхлэл юм. Бурхан Өөрийн авралын шинэ ажлыг эхлүүлэхээр нүглээ наманчлагсдыг гэртээ авчирна. Энэ удаа, авралын ажил нь өнгөрснөөс илүү тууштай. Энэ нь хүн төрөлхтний дотор оршин удирдах Ариун Сүнсээр бус, хүн төрөлхтний дунд Есүсийн биеэр бус, өөр байдлаар үйлдэгдэх ч бус. Оронд нь, ажлыг бие махбодтой болсон Бурхан Өөрөө жолоодож гүйцэтгэх болно. Энэ нь хүн төрөлхтнийг шинэ ажилд чиглүүлэхийн тулд хийгдэнэ. Энэ агуу зүйл биш гэж үү? Бурхан ийм ажлыг хэсэг бүлэг хүмүүсээр эсвэл зөн билгээр бус, харин Өөрөө гүйцэтгэдэг. Зарим нь үүнийг агуу зүйл биш, энэ нь хүн төрөлхтөнд баяр хөөр авчрахгүй гэж хэлж магадгүй. Гэсэн хэдий ч, Би танд Бурханы ажил нь үүгээр ч барахгүй агуу зүйл гэдгийг хэлмээр байна.

Энэ удаа, Бурхан ажлаа сүнслэг биед бус маш энгийн биэр гүйцэтгэхээр ирсэн. Энэ бие бол Бурханы хоёр дахь удаагаа махбод болсон бие, мөн Бурханы эргэн ирж буй бие юм. Энэ бол маш энгийн махан бие билээ. Түүнээс, та бусдаас өөр зүйл олж харахгүй ч гэсэн та Түүнээс хэзээ ч сонсож байгаагүй үнэнийг олж сонсох болно. Энэ өчүүхэн бие бол сүүлийн өдрүүдэд Бурханы ажлыг хийж гүйцэтгэх Бурханы бүх үнэн үгсийн биелэл бөгөөд хүн төрөлхтөнд Бурханы зан чанарыг мэдүүлэхийн илэрхийлэл болно. Та диваажинд байгаа Бурханыг харахыг хүсэхгүй байна уу? Та диваажинд байгаа Бурханыг ойлголцохыг хүсэхгүй байна уу? Та хүн төрөлхтний эцсийн орныг харахыг хүсэхгүй байна уу? Тэр танд бүх нууцыг дэлгэхээс гадна таны ойлгодоггүй үнэнийг хэлэх болно. Тэр бол таны хаанчлалд хүргэх гарц бөгөөд шинэ эрин рүү хөтлөгч юм. Ийм энгийн бие хүний хэмжээлшгүй их нууцыг хадгалж байдаг. Түүний үйлс нь магадгүй танд ойлгошгүй байж болох ч, Түүний хийж байгаа ажлын зорилгыг авч үзвэл Тэр хүний боддог шиг энгийн нэгэн махбод биш гэдгийг хангалттай батална. Тэрээр сүүлийн өдрүүдэд Бурханы хүн төрөлхтөнд үзүүлэх хайр энэрэл, хүсэл зоригийг илэрхийлдэг. Та Түүний тэнгэр ба газрыг донсолгох яриаг сонсож, гал шиг дүрэлзэх нүдийг ширтэж, Түүний төмөр жадны амтыг мэдэрч чадахгүй ч, та Түүний үгнээс уур хилэнг сонсож, Бурхан хүн төрөлхтнийг нигүүлсдэгийг мэднэ; та Бурханы зөвт зан чанар болон Түүний мэргэн ухааныг харж, түүнчлэн, Бурханы хүн төрөлхтөнд үзүүлэх анхаарал, хайр халамжийг мэдрэх болно. Сүүлийн өдрүүдэд Бурханы хийх ажил бол хүн Бурханыг диваажинд байхыг, дэлхий дээр хүмүүсийн дунд амьдрахыг харж, хүн Бурханыг мэдэж, дагаж, хүндэтгэн, хайрлахад оршино. Тийм учраас Тэр хоёр дахь удаа бие махбодод эргэн ирсэн. Хэдийгээр энэ өдөр хүний харж байгаа Бурхан нэг хамар, хоёр нүдтэй, энгийн, хүн шиг харагдаж байгаа боловч, эцэст нь Бурхан танд энэ хүнгүйгээр диваажин болон дэлхий үлэмж их өөрчлөгдөх болохыг харуулна; энэ хүн оршин тогтнохгүйгээр, диваажин бүүдгэр, дэлхий өнгөгүй болж бүх хүн төрөлхтөн ядуу тарчиг, гай гамшигтай амьдрах болно. Сүүлийн өдрүүдэд бие махбодтой болсон Бурханы авралгүй байгаагүй бол, Бурхан бүх хүн төрөлхтнийг эрт үед тамд мөхөөсөн байх байсан; Түүний бие оршоогүй бол, та үүрд гэмтэн, хүүрүүд болох байсан. Түүний энэ бие махбод оршоогүй бол, хүн төрөлхтөн гарцаагүй гай зовлонтой тулгарч, сүүлийн өдрүүдэд Бурханы илүү хүнд шийтгэлээс зугтахад хэцүү болох байсан. Энэхүү энгийн бие махбод мэндлээгүй бол, та нар бүгд хичнээн ч хайсан, амьдрал болон үхлийн аль нь ч биш нөхцөлд байх байсан; Түүний бие оршихгүйгээр, та энэ өдөр үнэнийг олж, Бурханы сэнтийн өмнө ирэх боломжгүй байх байсан. Харин, та өөрийн нүгэл хилэнцийнхээ хариуд Бурханаас шийтгэл хүлээх байсан. Бурханы бие эргэн ирээгүй бол, хэн ч аврагдах боломжгүй, мөн Бурхан хуучин эринийг аль эрт дуусгах байсан. Тийм байхад, та Бурханы хоёр дахь бие махбодыг эсэргүүцсээр байх уу? Та энэ энгийн хүнээс ийм их зүйл олж авах байтал Түүнийг хүлээн зөвшөөрч яагаад болохгүй гэж?

Бурханы ажил бол таны ухаж ойлгож чадах зүйл биш. Хэрэв та өөрийн шийдвэрээ зөв эсэхийг болон Бурханы ажил амжилтанд хүрэх эсэхийг мэдэхгүй байвал, яагаад энэ энгийн хүн танд агуу их тус хүргэж чадах эсэх болон Бурханы бүтээсэн агуу зүйлийг аз туршиж болохгүй гэж. Түүнчлэн Ноагийн үед, хүн төрөлхтөн идсээр, уусаар, гэрлэсээр Бурханы тэвчээрийг барж, тэрээр хүн төрөлхтнийг устгах их үер буулгаж Ноагийн гэр бүлийн найман хүн болон араатан, жигүүртний төрлийг хамтад нь үлдээсэн гэдгийг хэлэх ёстой. Сүүлийн өдрүүдэд, гэсэн ч, бүгд эцсээ хүртэл түүнд үнэнч байсан учраас Бурхан тэднийг авч үлдсэн. Хэдий хоёулаа Бурхан харж тэвчихийн аргагүй ялзралын үе байсан ч хүн төрөлхтөн хоёр эриний аль алинд нь ялзарч, Бурханыг Эзэн гэдгийг үгүйсгэсэн, гэхдээ Ноагийн үед бүх хүн төрөлхтнийг Бурхан устгасан. Аль ч үед хүн төрөлхтөн Бурханыг асар их зовоосон, гэсэн ч Бурхан сүүлийн өдрүүдэд, өнөөг хүртэл тэдэнд тэвчээртэй хандаж ирсэн. Яагаад тэр вэ? Та энэ талаар хэзээ ч бодож байгаагүй юу? Хэрэв та үнэхээр мэдэхгүй байгаа бол, би танд хэлж өгье. Сүүлийн өдрүүдэд Бурхан хүн төрөлхтөнтэй хүлцэнгүй харилцаж байгаа шалтгаан нь тэд Ноагийн үеийн хүмүүсээс бага ялзарсан эсвэл тэд Бурханд нүглээ наманчилсанд, аль эсвэл технологи өндөр хөгжсөн үед Бурхан хүнийг устгаж зүрхлэхгүй байгаад биш юм. Харин, Бурхан сүүлийн өдрүүдэд хэсэг бүлэг хүмүүстэй хийх ажил байгаа бөгөөд үүнийг бие махбодтой болсон Бурхан Өөрөө хийх учраас тэр юм. Түүнчлэн, Бурхан тэр бүлэг хүмүүсээс хэсгийг авралынхаа бай, Өөрийн эзэгнэлт төлөвлөгөөний үр жимс болгож, тэдгээр хүмүүсийг дараагийн эринд аваачихын тулд сонгоно. Тиймээс, яадаг ч байсан, Бурханы төлсөн энэ бүхэн нь сүүлийн өдрөө бие махбодтой болсон Бурханы ажлын бэлтгэл болох юм. Энэ өдөр чамд байгаа бүхэн чинь Түүний бие махбодын ач тус билээ. Учир нь, Бурхан махбодын дотор амьдарч байхын улмаас та нар амьдрах боломжийг олсон юм. Энэ энгийн хүний ачаар энэ бүгд ерөөлийг олсон билээ. Үүгээр ч зогсохгүй, төгсгөл ирэхэд бүх үндэстэн энэ энгийн хүнийг шүтэн мөргөж, энэ жаахан хүнд талархаж, дуулгавартай болох учиртай. Яагаад гэвэл, Тэр бүх хүн төрөлхтнийг аврах үнэн, амь, замыг авчирч, Бурхан ба Хүн хоорондын зөрчлийг арилгаж, Бурхан Хүн хоёрыг ойртуулж, ойлголцуулна. Мөн Тэрээр Бурханд илүү их алдар хүнд авчирсан. Ийм энгийн хүн таны итгэл болон гайхшралыг ингэж төрүүлж чадахгүй юу? Ийм энгийн хүн Христ гэж дуудагдахад зохимжгүй юу? Ийм энгийн хүн хүмүүст Бурханыг илэрхийлж болохгүй юу? Ийм хүн гамшгаас хүн төрөлхтнийг аварч, таны хайр энэрлийг хүртэж болохгүй юу? Хэрэв та Түүний амнаас гарах үнэнийг эсэргүүцэж Түүний оршихуйг зэвүүцвээс, таны хувь тавилан юу болох вэ?

Сүүлийн өдрүүдийн Бурханы бүх ажлыг энэ энгийн хүн гүйцэтгэх болно. Тэр танд бүх зүйлийг бэлэглэнэ, түүнчлэн Тэр таны бүх зүйлийг шийдэж чадна. Тийм хүн дурдагдахааргүй энгийн нэгэн байж таарах уу? Түүний үнэн нь таныг итгүүлэхэд хангалттай бус байна уу? Түүний үйлс нь таныг итгүүлэхэд хангалттай бус байна уу? Эсвэл Түүний таныг чиглүүлж байгаа замыг дагамааргүй байна уу? Түүнийг зэвүүцэж, Түүнийг хөөж, Түүнээс зайлсхийхэд юу нөлөөлж байна вэ? Тэр үнэнийг илэрхийлж, Тэр үнэнийг хангаж, Тэр танд аялах замыг тань засаж өгдөг. Та эдгээр үнэний дотроос Бурханы ажлын зам мөрийг олж чадахгүй л байна уу? Есүсийн хийж бүтээсэн зүйлгүйгээр, хүн төрөлхтөн загалмайнаас доош бууж ирэхгүй байсан, гэвч өнөөдөр бие махбодтой болоогүй бол, загалмайнаас бууж ирсэн хүмүүс хэзээ ч Бурханы таалалд нийцэж, шинэ эринд орох боломжгүй байсан. Энэ энгийн хүн ирээгүй бол танд хэзээ ч Бурханы үнэн дүр төрхийг харах боломж тохиохгүй байсан, та нар бүгд аль эрт устгагдсан байх байсан. Бурхан хоёр дахь удаагаа бие махбодтой болсноор, Бурхан та бүгдийг уучилж өршөөл үзүүлсэн. Гэвч, төгсгөлд нь Миний танд хэлэх үгс бол: Энэ бие махбодтой болсон Бурхан болох эгэл хүн бол танд амин чухал хүн юм. Энэ бол Бурханы хүн төрөлхтөнд хийсэн агуу зүйл билээ.
«Үг нь Махбодоор Илэрсэн»-номоос 

No comments:

Post a Comment