Ихэнх хүмүүсийн Бурханд итгэх итгэлийн мөн чанар нь шашны үнэмшил байдаг: Тэд Бурханыг хайрлах чадваргүй, Бурханыг зүгээр л робот шиг дагадаг ба Бурханыг жинхэнээсээ хүсэж эсвэл биширдэггүй. Тэд Бурханыг зүгээр л чимээгүйхэн дагадаг.
Олон хүмүүс Бурханд итгэдэг ч Түүнийг хайрладаг нь цөөхөн; тэд сүйрэл гамшгаас айдаг учраас л Бурханыг хүндэлдэг эсвэл Тэр өндөр дээд болоод хүчирхэг учраас л тэд Бурханыг биширдэг—гэхдээ тэдний хүндлэл, бишрэлд хайр, жинхэнэ хүсэл байдаггүй. Тэд өөрсдийн туршлагаас үнэний өчүүхэн хэсгийг эсвэл ямар нэг чухал бус нууцуудыг хайдаг. Ихэнх хүмүүс зүгээр л дагадаг, тэд зөвхөн ерөөл хүртэхийн тулд булингартай усанд загасчилдаг; тэд үнэнийг эрж хайдаггүй бас Бурханы ерөөлийг хүртэхийн тулд Бурханд үнэхээр дуулгавартай байдаггүй. Бүх хүмүүсийн Бурханд итгэх итгэлийн амьдрал нь учир утгагүй юм, энэ нь үнэ цэнэгүй бөгөөд үүнд өөрсдийнх нь хувийн бодол, хөөцөлдөл багтаж байдаг; тэд Бурханыг хайрлахын тулд биш, харин ерөөгдөхийн тулд Бурханд итгэдэг. Олон хүмүүс хүссэнээрээ үйлдэж, хүссэн бүхнээ хийдэг бөгөөд Бурханы ашиг сонирхлыг болоод өөрсдийнх нь хийж байгаа зүйл Бурханы хүслийн дагуу байгаа эсэхийг хэзээ ч анхаарч үздэггүй. Ийм хүмүүс Бурханы хайранд байтугай жинхэнэ итгэлд ч хүрч чаддаггүй. Бурханы мөн чанар бол зөвхөн хүнээр итгүүлэх биш; үүнээс илүүгээр хүнээр хайрлуулах билээ. Гэвч Бурханд итгэдэг хүмүүсийн ихэнх нь энэ “нууцыг” тайлах чадваргүй байдаг ба Бурханыг хайрлаж зүрхэлдэггүй, бүр Түүнийг хайрлахаар оролддог ч үгүй. Бурханд хайр татам маш олон зүйл байгааг хүмүүс хэзээ ч олж мэдээгүй ба Бурхан бол хүнийг хайрладаг Бурхан бөгөөд Тэр бол хүнээр хайрлуулагдах ёстой Бурхан гэдгийг ч хүн хэзээ ч олж мэдээгүй. Бурханы хайр татам байдал нь Түүний ажилд илэрхийлэгддэг: Түүний ажлыг туулсан үедээ л хүмүүс Бурханы хайр татам байдлыг ойлгож, зөвхөн бодит дадлага туршлагаараа л тэд Бурханы хайр татам байдлыг ойлгох бөгөөд бодит амьдрал дээр ажиглахгүйгээр хэн ч Бурханы хайр татам байдлыг олж мэдэж чадахгүй. Бурханы хайр татам зүйл зөндөө бий, гэвч Түүнтэй бодтойгоор хамт байхгүйгээр хүмүүс үүнийг олж мэдэж чадахгүй. Өөрөөр хэлбэл, хэрвээ Бурхан махан биед төрөөгүйсэн бол хүмүүс Түүнтэй хамт байж чадахгүй байх байсан ба тэд мөн Түүний ажлыг мэдэрч чадахгүй байх байсан—иймээс Бурханыг хайрлах тэдний хайр нь ихээхэн худал хуурмаг болон төсөөлөл холилдох байсан. Тэнгэр дэх Бурханыг хайрлах нь газар дээрх Бурханыг хайрлах шиг бодитой биш юм, учир нь тэнгэр дэх Бурханы талаарх хүмүүсийн мэдлэг нь өөрсдийн нүдээр харсан болон өөрийн биеэр туулсан зүйлээс илүүтэйгээр өөрсдийнх нь төсөөлөл дээр үндэслэн бий болдог. Бурхан дэлхий дээр ирэх үед, хүмүүс Түүний бодит үйл хэргийг болон Түүний хайр татам байдлыг харж чадах бөгөөд тэд Түүний бодот хэвийн зан чанарыг юу ч үлдээхгүй харна, энэ бүхэн нь тэнгэр дэх Бурханы талаарх мэдлэгээс мянга дахин илүү бодитой юм. Тэнгэр дэх Бурханыг хүмүүс хир их хайрладагаас үл хамааран, тэрхүү хайрын юу нь ч бодит биш ба хүмүүсийн үзэл, санаа дүүрэн шингэсэн байдаг. Газар дэлхий дээрх Бурханыг хайрлах тэдний хайр хичнээн бага байх нь хамаагүй, энэ хайр бол жинхэнэ; хэдийгээр өчүүхэн бага байлаа ч, энэ нь жинхэнэ хэвээр байх юм. Бурхан бодитой ажлаар дамжуулан хүмүүст Өөрийг нь мэдэх бололцоо олгодог ба уг мэдлэгээр дамжуулан Бурхан тэдний хайрыг олж авдаг. Яг л Петр шиг: Хэрвээ тэр Есүстэй хамт амьдраагүй бол Есүсийг эрхэмлэн хайрлах нь түүний хувьд боломжгүй байх байсан. Иймээс Есүсийг гэсэн түүний үнэнч сэтгэл нь мөн л Есүстэй хамт байснаас үүссэн. Өөрийгөө хүнээр хайрлуулахын тулд Бурхан хүмүүсийн дунд ирж, хүмүүстэй хамт амьдардаг бөгөөд Түүний хүмүүст харуулж, мэдрүүлдэг бүхэн нь Бурханы бодит байдал юм.
Хүмүүсийг төгс болгохын тулд Бурхан бодит байдлыг болон баримтыг ашигладаг; Бурханы үгс нь хүмүүсийг төгс болгох Түүний ажлын нэг хэсгийг биелүүлдэг ба энэ бол хөтлөх болон зам нээх ажил юм. Өөрөөр хэлбэл, Бурханы үгнээс та нар хэрэгжүүлэлтийн замыг олох ёстой бөгөөд үзэгдлийн тухай мэдлэгийг олох ёстой. Эдгээр зүйлийг ойлгосноор, хэрэгжүүлэх үедээ та нар зам, болон үзэгдэлтэй байх болно, мөн Бурханы үгээр дамжуулан гэгээрч чадах бөгөөд эдгээр зүйлс нь Бурханаас ирсэн гэдгийг ойлгож, ялган таних чадвартай болно. Үүнийг ойлгосныхоо дараа, та нар энэ бодит байдал руу даруйхан орох ёстой ба Бурханы сэтгэлд нийцэхийн тулд өөрсдийн бодит амьдралдаа Бурханы үгсийг ашиглах ёстой. Тэгээд Бурхан та нарыг бүх зүйлд чиглүүлж, хэрэгжүүлэх замыг та нарт нээж өгөх ба Бурхан бол маш хайр татам гэдгийг та нарт мэдрүүлж, та нарыг төгс болгохын тулд та нарт Бурханы ажлын алхам бүрийг харах боломжийг олгоно. Хэрвээ та нар Бурханы хайрыг харахыг хүсвэл, хэрвээ та нар Бурханы хайрыг үнэхээр мэдэрмээр байвал та нар бодит байдалд гүн орох ёстой, бодит амьдралд гүн орох ёстой ба Бурханы хийдэг бүхэн нь хайр, аврал юм гэдгийг харах ёстой, ингэснээр хүмүүс өөрсдөд нь байдаг, Бурханы сэтгэлийг ханамжуулж чадахгүй зүйлсийг цэвэршүүлэхийн тулд бохир бузар бүхнийг ардаа орхиж болох юм. Хүмүүст туршлагажих боломжийг олгох орчинг бодит амьдралд нь бий болгох зуураа Бурхан үгсээр хүмүүсийг хангадаг ба хэрвээ хүмүүс Бурханы үгнээс илүү идэж, уувал тэдгээрийг бодитоор хэрэгжүүлэх үедээ тэд, Бурханы олон үгийг ашиглан өөрсдийн амьдрал дахь бүх бэрхшээлийг шийдэж чадна. Өөрөөр хэлбэл, бодит байдалд гүн орохын тулд та нарт Бурханы үг байх ёстой; хэрвээ та нар Бурханы үгсийг идэж уухгүй , мөн та нарт Бурханы ажил үгүй бол бодит амьдрал дээр та нарт зам байхгүй байх болно. Хэрвээ та нар Бурханы үгийг хэзээ ч идэж уухгүй бол, та нарт ямар нэг зүйл тохиолдох үед та нар сандарч будилах болно. Та нар Бурханыг хайрлахыг л мэддэг бөгөөд аливааг ялгаварлах чадваргүй бол хэрэгжүүлэх ямар ч зам үгүй байна; та нар төөрч, будилдаг ба бие махбодоо цэнгүүлснээр Бурханы сэтгэлийг ханамжуулж байна гэж та нар заримдаа итгэдэг—энэ бүхэн бол Бурханы үгсийг идэж уугаагүйн үр дүн юм. Өөрөөр хэлбэл, хэрвээ та нарт Бурханы үгсийн тусламж үгүй бөгөөд зөвхөн бодит байдал дунд яахаа мэдэхгүй тэмтчин явж байгаа бол, та нар үндсэндээ хэрэгжүүлэх замыг олох чадваргүй. Иймэрхүү хүмүүс Бурханд итгэнэ гэдэг нь юу гэсэн үг болохыг зүгээр л ойлгодоггүй, тэр ч бүү хэл Бурханыг хайрлана гэдэг нь юу гэсэн үг болохыг ойлгодоггүй. Хэрвээ та нар Бурханы гэгээрэл болон удирдамжийг ашиглан, үргэлж залбирч, судалж, эрж хайж, үүгээрээ дамжуулан та нар юуг хэрэгжүүлэх учиртайгаа мэдэж, Ариун Сүнс ажиллах боломжуудыг олж, үнэхээр Бурхантай хамтран ажиллаж, төөрч будилаагүй бол бодит амьдрал дээр та нарт зам байх бөгөөд Бурханы сэтгэлийг үнэхээр ханамжуулах болно. Та нар Бурханы сэтгэлийг ханамжуулах үед та нарын дотор Бурханы удирдамж байх бөгөөд та нар онцгойлон Бурханаар ерөөгдөх болно, энэ нь та нарт тааламжтай мэдрэмж төрүүлэх болно: Бурханы сэтгэлийг ханамжуулсандаа та нар нэн хүндтэй мэт санагдаж, та нарын дотор нэн саруулхан санагдаж зүрх, сэтгэлдээ та нар тодорхой, амар амгалан байх бөгөөд та нарын дотоод сэтгэл тайвширч, зэмлэл буруушаалтаас чөлөөлөгдөж, ах, эгч нараа харах үед та нарт таатай санагдах болно. Бурханы хайрыг эдлэх гэдэг нь энэ бөгөөд зөвхөн энэ нь л Бурханыг үнэхээр таашааж байна гэсэн үг. Хүмүүс Бурханы хайрыг эдлэх явдал нь мэдэрч туулснаар дамжуулан бий болдог юм: Бэрхшээлийг туулснаар, үнэнийг хэрэгжүүлэх явдлыг мэдэрч туулснаар тэд Бурханы ерөөлийг олж авдаг. Бурхан танд хайртай ба Бурхан хүмүүсийн төлөө өндөр үнэ төлсөн, Тэр хэлээ цуцтал маш олон үг хэлсэн бөгөөд үргэлж хүмүүсийг авардаг гэж та зөвхөн хэлэх юм бол эдгээр үгийг хэлж байгаа чинь Бурханыг таашаахын зөвхөн нэг тал нь юм. Үүнээс илүү бодитой таашаал нь та нар өөрсдийн бодит амьдралдаа үнэнийг хэрэгжүүлэх явдал бөгөөд үүний дараа та нар зүрх сэтгэлдээ амар амгалан, тодорхой байж, Бурхан бол үнэхээр хайр татам гэх маш их сэтгэл хөдлөлийг мэдрэх болно, мөн таны төлсөн төлөөс маш үр дүнтэй гэдгийг мэдрэх болно. Өөрсдийн хичээл зүтгэлдээ асар их төлөөс төлснөөр та нар дотроо нэн гэгээлэг болох болно: та нар үнэхээр Бурханы хайрыг эдэлж байгаагаа мэдэрч, Бурхан хүмүүст авралын ажлаа хийчихсэнийг, Тэр хүмүүсийг цэвэршүүлдэг нь тэднийг ариусгахын төлөө байдаг гэдгийг, хүмүүс Түүнийг үнэхээр хайрладаг эсэхийг шалгахын тулд Бурхан тэднийг сорьдог гэдгийг ойлгох болно. Хэрвээ та нар ийм байдлаар үнэнийг үргэлж хэрэгжүүлбэл Бурханы олон ажлын тухай тодорхой мэдлэгийг аажмаар хөгжүүлэх ба тэр үед та нарын өмнө байгаа Бурханы үг талст мэт тунгалаг болохыг та нар үргэлж мэдрэх болно. Хэрвээ та нар олон үнэнийг тодорхой ойлгож чадвал, бүх зүйлсийг хэрэгжүүлэхэд амархан болохыг болон та нар энэ асуудлыг давж чадна, тэр тэнслийг давж чадна гэдгээ мэдрэх болно мөн юу ч та нарын хувьд асуудал байхаа болихыг харах бөгөөд энэ нь та нарыг маш сул чөлөөтэй болгох болно. Тэр мөчид та нар Бурханы хайрыг эдэлж, Бурханы жинхэнэ хайр та нар дээр ирэх болно. Бурхан үзэгдэлтэй, үнэнтэй, мэдлэгтэй болон Түүнийг үнэхээр хайрладаг хүмүүсийг ерөөдөг. Хэрвээ хүмүүс Бурханы хайрыг харахыг хүсвэл, тэд үнэнийг бодит амьдралд хэрэгжүүлэх ёстой, тэд зовлонг тэсвэрлэж, Бурханы сэтгэлийг ханамжуулахын тулд хайрладаг зүйлсээ хаяхад бэлэн байх ёстой бөгөөд нүдэндээ нулимстай байсан ч, тэд Бурханы сэтгэлийг ханамжуулж чадах л ёстой. Ийм байдлаар, Бурхан гарцаагүй та нарыг ерөөх болно, хэрвээ та нар иймэрхүү бэрхшээлийг тэсвэрлэвэл, үүнийг Ариун Сүнсний ажил дагалдах болно. Бодит амьдралаар дамжуулан, Бурханы үгсийг мэдэрснээр дамжуулан хүмүүс Бурханы хайр татам байдлыг харж чаддаг ба Бурханы хайрыг амталсан цагтаа л тэд Бурханыг үнэхээр хайрлаж чадна.
Та нар үнэнийг хэдий чинээ их хэрэгжүүлнэ, та нар үнэнийг төдий чинээ их эзэмшинэ; та нар үнэнийг хэдий чинээ их хэрэгжүүлнэ, Бурханы хайрыг төдий чинээ их эзэмшинэ; та нар үнэнийг хэдий чинээ их хэрэгжүүлнэ, Бурханаар төдий чинээ их ерөөгдөх болно. Хэрвээ та нар үргэлж ингэж хэрэгжүүлбэл, өөрийн дотор орших Бурханы хайрыг аажмаар харах ба Петр Бурханыг мэдсэн шиг та нар ч бас мэдэх болно: Петрийн хэлсэнчлэн, Бурханд тэнгэр, газар болон тэдгээрийн дотор орших хамаг зүйлсийг бүтээх мэргэн ухаан байгаад зогсохгүй мөн түүнчлэн хүмүүст бодит ажил хийх мэргэн ухаан Түүнд бий. Петр хэлэхдээ, Тэр зөвхөн тэнгэр газар болоод түүнд орших бүх зүйлсийг бүтээснийхээ төлөө төдийгүй, цаашлаад хүмүүсийг бүтээх, аврах, төгс болгох болон Өөрийн хайрыг хүмүүст хайрлах чадварынхаа улмаас Тэр хүмүүсийн хайрыг хүртэх эрхтэй юм гэсэн. Мөн Түүний дотор хүний хайрыг хүртэх эрхтэй маш их зүйл байдаг хэмээн Петр хэлсэн. Петр Есүст хэлэхдээ: “Та тэнгэр, газар болоод тэдгээрт орших бүхнийг бүтээснээс ч илүү их зүйлийн төлөө хүмүүсийн хайрыг хүртэх эрхтэй биш гэж үү? Таны дотор хайр татам зүйл өшөө их бий, Та бодит амьдралд оршиж, үйлдэл хийдэг, Таны сүнс сэтгэлийг минь хөдөлгөдөг, Та намайг сахилга батжуулж, Та намайг зэмлэдэг—эдгээр зүйл чинь бүр ч илүүгээр хүмүүсийн хайрыг хүртэх эрхтэй” гэсэн. Хэрвээ та нар Бурханы хайрыг харж, мэдрэхийг хүсвэл, үүнийг бодит амьдралд эрж хайж, шинжлэх ёстой ба өөрсдийн махан биеэ хойш тавих хэрэгтэй. Та нар энэ шийдвэрийг гаргах ёстой: залхууралгүйгээр эсвэл махан биеийн зугаа цэнгэлд шуналгүйгээр, махан биеийн төлөө амьдрахгүйгээр харин Бурханы төлөө амьдарснаар бүх зүйлд Бурханы сэтгэлийг ханамжуулж чадах шийдвэртэй хүн байх хэрэгтэй. Заримдаа та нарт Бурханы сэтгэлийг ханамжуулж чадахгүй үе таарна. Энэ нь та нар Бурханы хүслийг ойлгоогүйд л байгаа юм; дараагийн удаа, энэ нь чамаас илүү их хичээл чармайлт шаардах хэдий ч, та нар Бурханы сэтгэлийг ханамжуулах ёстой ба махан биеэ цэнгүүлэх ёсгүй. Ийм байдлаар та нар мэдэрч туулбал, Бурханыг мэдэж эхлэх болно. Бурхан тэнгэр, газар болоод тэдгээрт орших бүх зүйлсийг бүтээснийг, хүмүүс Түүнийг үнэхээр, бодитоор харж, Түүнтэй үнэхээр, бодитоор хамт байхын тулд Тэр бие махбодтой болсоныг, Тэр хүмүүсийн дунд алхаж чадахыг, Түүний Сүнс бодит амьдрал дээр хүмүүсийг төгс болгож чадахыг, Түүний хайр татам байдлыг харж, Түүний сахилгажуулалт, Түүний цээрлүүлэлт болон Түүний ерөөлийг мэдрэх боломжийг тэдэнд олгодог гэдгийг та нар харах болно. Хэрвээ та нар үргэлж ийм байдлаар туршлагажвал, бодит амьдралд та нар Бурханаас салшгүй байх ба хэзээ нэг өдөр Бурхантай харилцах харилцаа чинь хэвийн байхаа больвол, тэр үед та нар зэмлэл хүртэж, гэмших чадвартай байх болно. Бурхантай хэвийн харилцаатай байх үедээ, та нар Бурханыг орхихыг хэзээ ч хүсэхгүй бөгөөд хэзээ нэг өдөр Бурхан таныг орхино гэдгээ хэлбэл та нар айх ба Бурханд хаягдсанаас үхэхийг илүүд үзэх болно. Та нарт ийм сэтгэл хөдлөл төрмөгц, Бурханыг орхиж чадахгүй гэдгээ та нар мэдрэх болно, ингэснээр та нар үндэс суурьтай болж, Бурханы хайрыг үнэхээр эдлэх болно.
Хүмүүс Бурханыг өөрсдийн амиа болгосон гэж үргэлж хэлдэг ч хараахан тийм болоогүй байдаг. Бурхан тэдний амь болсон, Тэр тэднийг өдөр бүр чиглүүлдэг, тэд Түүний үгийг өдөр бүр идэж уудаг, тэд Түүнд өдөр бүр залбирдаг ба иймээс Тэр тэдний амь болсон гэж тэд зүгээр л хэлдэг. Ингэж хэлж байгаа хүмүүсийн мэдлэг тун өнгөц юм. Олон хүмүүст үндэс суурь байдаггүй; Бурханы үгс хүмүүсийн дотор суулгагдсан байдаг ч ямар нэгэн жимс ургах нь байтугай тэдгээр нь хараахан соёолоогүй байдаг. Өнөөдөр, та нар ямар хэмжээнд туршлагажсан бэ? Зөвхөн одоо л, Бурхан та нарыг энэ хүртэл явахад чинь хүчилсний дараа л, Бурханыг орхиж чадахгүй гэдгээ та нар ойлгодог. Нэг л өдөр, та нар тодорхой хэмжээнд туршлагажсан үед, Бурхан та нарыг явуулахаар боллоо гэхэд, та нар тэгж чадахгүй байх болно. Өөрийнхөө дотор Бурхангүйгээр байж чадахгүй гэдгээ та нар үргэлж мэдрэх болно; та нар магадгүй эхнэргүй, нөхөргүй, хүүхэдгүй, гэр бүлгүй, эцэг, эхгүй, бие махбодын зугаа цэнгэлгүйгээр амьдарч чадна, гэхдээ та нар Бурхангүйгээр байж чадахгүй. Бурхангүй байх нь амиа алдаж байгаатай адил байх ба та нар Бурхангүйгээр амьдарч чадахгүй. Та нар энэ түвшинд хүртэл мэдэрч туулсан үедээ, Бурханд итгэх итгэл чинь төгөлдөр байдалд хүрэх болно, ингэснээр Бурхан та нарын амь болж, Тэр та нарын оршин тогтнолын үндэс болох бөгөөд та нар хэзээ ч дахин Бурханыг орхиж чадахгүй. Та нар энэ түвшинд хүртэл мэдэрч туулсан үедээ, Бурханы хайрыг үнэхээр эдлэх болно, Бурхантай харьцах та нарын харилцаа маш ойр дотно болж, Бурхан та нарын амь, та нарын хайр болох болно, тэр үед та нар Бурханд залбираад ингэж хэлэх болно: Бурхан минь! Би таныг орхиж чадахгүй, Та бол миний амь, би өөр бусад зүйлсгүйгээр явж чадна, гэвч Таньгүйгээр би амьдарч чадахгүй. Энэ бол хүмүүсийн жинхэнэ биеийн хэмжээ; энэ бол бодит амь. Зарим хүмүүс өнөөдөр явж иртлээ хүчлүүлсэн: Тэд хүссэн ч хүсээгүй ч үргэлжлүүлэн явах ёстой байсан ба маш хүнд нөхцөл байдалд орсон мэт тэдэнд үргэлж санагддаг. Бурхан бол та нарын амь гэдгийг, хэрвээ та нараас Бурханыг холдуулбал энэ нь амиа алдахтай адил гэдгийг та нар мэдрэх ёстой; Бурхан та нарын амь байх ёстой ба та нар Түүнийг орхиж чадахааргүй байх ёстой. Ийм байдлаар, та нар Бурханыг үнэхээр бодит туршлагатай болсон ба тэр үед та нар Бурханыг дахин хайрлах үедээ, та нар Бурханыг үнэхээр хайрлах бөгөөд энэ нь цорын ганц, ариун хайр байх болно. Нэг л өдөр, та нарын амь тодорхой түвшинд хүртэл дадлагажиж туршлагажсан үед, та нар Бурханд залбирч, Бурханы үгийг идэж уух ба Бурханыг дотроо орхиж чадахаа больж, хэдий хүссэн ч Түүнийг мартаж чадахгүй байх болно. Бурхан та нарын амь болох болно; та нар дэлхий ертөнцийг мартаж, эхнэр хүүхдүүдээ мартаж чадах боловч Бурханыг мартахад төвөгтэй байх болно—тэр нь боломжгүй зүйл, энэ нь та нарын жинхэнэ амь бөгөөд та нарын Бурханы төлөөх жинхэнэ хайр юм. Бурханыг хайрлах хүмүүсийн хайр тодорхой түвшинд хүрэх үед тэдний хайрладаг юу ч Бурханыг гэсэн хайртай нь тэнцэхгүй, Бурхан үргэлж тэдний нэгдүгээр зэргийн хайр байдаг ба ийм байдлаар тэд бусад бүх зүйлийг орхих чадвартай болж, Бурханы бүх хариуцал, засалтыг хүлээн авахад бэлэн байдаг. Бусад бүх зүйлсээс давсан Бурханыг гэх хайранд хүрсэн үедээ та нар бодит байдалд, Бурханы хайранд амьдрах болно.
Бурхан хүмүүсийн доторх амь болонгуут, тэд Бурханыг орхиж чадахаа больдог. Энэ нь Бурханы үйл хэрэг биш гэж үү? Үүнээс илүү гэрчлэл гэж үгүй. Бурхан тодорхой түвшинд хүртэл ажилласан; Тэр хүмүүст үйлчлэл хий, гэсгээлт хүрт эсвэл үх гэж хэлсэн бөгөөд хүмүүс үүнээс ухраагүй нь эдгээр хүмүүс Бурханаар эрхшээгдсэнийг харуулж байна. Үнэнийг мэддэг хүмүүс нь, бодит дадлага туршлагаараа өөрсдийн гэрчлэлд бат зогсдог, өөрсдийн зогсолтдоо бат зогсдог, Бурханы талд хэзээ ч ухрахгүйгээр зогсдог хүмүүс, мөн Бурханыг хайрладаг хүмүүстэй хэвийн харилцаатай байж чаддаг хүмүүс, тэдэнд ямар нэг зүйл тохиолдоход Бурханыг бүрэн дуулгавартай дагаж чадах, үхэн үхтлээ Бурханд дуулгавартай ханддаг хүмүүс байдаг. Та нарын хэрэгжүүлгэ болон бодит амьдрал дахь илрүүлэл бол Бурханы гэрчлэл юм, тэдгээр нь хүний амьдран гаргалт болоод Бурханы гэрчлэл юм, энэ нь Бурханы хайрыг үнэхээр эдлэх явдал юм; та нар энэ түвшин хүртэл туршлагажсан үед та нарын дадлага туршлага үр дүнтэй байх болно. Бурханы хайрыг үнэхээр харсан хүмүүс нь бодитоор амьдран гаргалттай байж, үйлдэл бүр нь бусдаар гайхан бишрүүлдэг, гадаад дүр төрх нь бусдаас ялгарах юмгүй ч хамгийн их сүсэг бишрэлтэй амьдралыг амьдран гаргадаг, Бурханы үгийг ярилцахад Бурханаар чиглүүлэгдэж, Бурханаар гэгээрүүлэгдэж, өөрсдийн үгээр Бурханы хүслийг ярьж чадан, бодит байдлыг ярилцаж, сүнсэн үйлчлэлийн тухай маш олон зүйлийг сайн ойлгодог, тэнүүхэн ярьдаг бөгөөд төлөв төвшин шулуун шударга, зөрж сөргөлддөггүй соёлтой боловсон, ямар нэг зүйл тохиолдоход Бурханы зохицуулалгад дуулгавартай байж чадан гэрчлэлдээ бат зогсдог, юутай ч харьцаж байсан тайван амгалан байдаг. Зарим хүмүүс одоо ч залуу хирнээ дундаж насны хүмүүс шиг; тэд төлөвшсөн, үнэнийг эзэмшсэн, бусдаар бишрүүлсэн байдаг, тэд бол гэрчлэлтэй хүмүүс бөгөөд Бурханы илэрхийлэл юм. Өөрөөр хэлбэл, тэд тодорхой түвшинд хүртэл туршлагажсан үедээ, дотроо Бурханы тухай мэдлэг ухаантай болох бөгөөд тэдний гадаад зан чанар нь ч мөн тогтвортой болдог. Олон хүн үнэнийг бодотоор хэрэгжүүлдэггүй, өөрсдийн гэрчлэлдээ бат зогсдоггүй. Ийм хүмүүст Бурханыг хайрлах хайр, Түүнийг гэрчлэх гэрчлэл байхгүй бөгөөд тэд бол Бурханаар хамгийн их жигшигддэг хүмүүс билээ. Тэд Бурханы үгийг идэж уудаг боловч тэдний илэрхийлдэг зүйл нь Сатан байдаг бөгөөд Бурханы үгсийг Сатан муучлахыг тэд зөвшөөрдөг. Ийм хүмүүст Бурханы хайрын өчүүхэн ч шинж тэмдэг үгүй; тэдний илэрхийлдэг бүхэн нь Сатаных байдаг. Хэрвээ та нарын зүрх сэтгэл Бурханы өмнө үргэлж тайван амгалан байж, та нар эргэн тойрныхоо хүмүүс, тохиолдол, зүйлд болон эргэн тойронд чинь юу болж байгаад үргэлж анхаарал тавьдаг бол мөн хэрвээ та нар Бурханы ачаанд анхаарч, үргэлж Бурханыг хүндэлдэг зүрх сэтгэлтэй байдаг бол Бурхан та нарыг дандаа дотроос чинь гэгээрүүлэх болно. Чуулганд “хянагч” хүмүүс байдаг ба тэд ялангуяа бусдын алдаа дутагдлыг харж, тэдгээрийг хуулж дууриадаг. Тэд сайн мууг ялгах чадваргүй, нүглийг үзэн яддаггүй ба Сатантай холбоотой зүйлсийг жигшин зэвүүцдэггүй. Тийм хүмүүс Сатаны зүйлсээр дүүрсэн байдаг ба эцэстээ тэд Бурханаар бүрэн хаягдах болно. Харин өөрсдийн үндэс суурь болох үзэгдэлтэй, хөгжил дэвшлийг эрж хайдаг хүмүүс бол Бурханы өмнө зүрх сэтгэл нь үргэлж хүндэтгэлтэй байдаг, үг, үйлдэл нь зохистой байдаг бөгөөд Бурханыг эсэргүүцэхийг, Бурханыг уурлуулахыг эсвэл тэдний төлөөх Бурханы ажил хий дэмий болохыг, өөрсдийн туулсан бүх бэрхшээл зовлон нь мөн хэрэгжүүлсэн бүх зүйл нь талаар өнгөрөхийг хэзээ ч хүсдэггүй хүмүүс юм. Тэд бол цаашдын замдаа Бурханд илүү их хүчин чармайлт, илүү их хайрыг зориулахад бэлэн хүмүүс юм.
Хэрвээ хүмүүс Бурханыг үргэлж хүндлэх сэтгэлтэйгээр Бурханд итгэж, Түүний үгсийг мэдэрдэг бол тийм хүмүүст Бурханы аврал болон Бурханы хайр харагдах болно. Эдгээр хүмүүс нь Бурханыг гэрчиж чадан, үнэнийг амьдран гаргадаг бөгөөд тэд үнэнийг, Бурхан юу болох, Бурханы зан чанар ямар байхыг гэрчилдэг ба тэд Бурханы хайран дунд амьдарч, Бурханы хайрыг харсан хүмүүс юм. Хэрвээ хүмүүс Бурханыг хайрлахыг хүсвэл, тэд Бурханы хайр татам байдлыг амсаж, Бурханы хайр татам байдлыг харах ёстой; ингэсэн цагт л тэдэн дотор Бурханыг хайрладаг зүрх сэтгэл, Бурханы төлөө өөрийгөө үнэнчээр зарцуулах тийм зүрх сэтгэл сэрэх болно. Бурхан үгс, илэрхийллээр эсвэл тэдний төсөөллөөр дамжуулан хүмүүсээр Өөрийгөө хайрлуулдаггүй ба Тэр Өөрийг нь хайрлахад хүмүүсийг хүчилдэггүй. Харин үүний оронд, Тэр өөрсдийнхөө хүслээр Түүнийг хайрлахад тэднийг хүргэдэг ба Тэр Өөрийн үг яриагаараа дамжуулан тэдэнд Өөрийн хайр татам байдлыг харуулдаг, үүний дараа тэдэнд Бурханыг хайрлах хайр бий болдог. Зөвхөн ийм замаар л хүмүүс үнэхээр Бурханд гэрчлэл хийж чадна. Хүмүүс бусдаар шаардуулсны улмаас Бурханыг хайрладаггүй, мөн энэ нь түр зуурын сэтгэлийн хөөрөл ч бас биш. Түүний хайр татам байдлыг, хүмүүсийн хайрыг хүртэх эрхтэй маш их зүйл Түүнд байдгийг тэд харсан учраас, тэд Бурханы авралыг, мэргэн ухааныг, гайхалтай үйл хэргийг харсан болохоор л тэд Бурханыг хайрладаг—үүний үр дүнд, тэд Бурханыг үнэхээр магтан дуулж, Түүнийг үнэхээр санан тэмүүлдэг ба Бурханыг олж авахгүйгээр тэд амьдарч чадахгүй юм шиг тийм оргилсон сэтгэл тэдэнд илэрдэг. Бурханыг үнэхээр гэрчилдэг хүмүүс яагаад Түүнд хангинасан гэрчлэл хийх чадвартай байдгийн учир шалтгаан нь тэдний гэрчлэл жинхэнэ мэдлэг болон Бурханы төлөөх жинхэнэ хүсэл тэмүүллийн суурин дээр байдагт оршино. Энэ нь сэтгэл хөдлөлийн дагуу биш харин Бурханы талаарх мэдлэг болон Түүний зан чанарын дагуу байдаг. Тэд Бурханыг мэдэж эхэлсэн учраас, Бурханыг гарцаагүй гэрчилж, Бурханыг хүсэн тэмүүлж байгаа бүх хүмүүст Бурханыг мэдүүлж, Бурханы хайр татам байдлыг болон Түүний бодтой байдлыг мэдэгдэх ёстой гэдгээ тэд мэдэрдэг. Яг л хүмүүсийн Бурханыг хайрлах хайр шиг, тэдний гэрчлэл сайн дурын байдаг бөгөөд энэ нь бодитой, бодит ач холбогдол, үнэ цэнэтэй байдаг. Энэ нь идэвхгүй эсвэл хий хоосон, утгагүй зүйл биш юм. Бурханыг үнэнээр хайрладаг хүмүүс өөрсдийн амьдралдаа хамгийн их үнэ цэнэ, утга учиртай байдаг ба зөвхөн тэд Бурханд үнэхээр итгэдэгийн шалтгаан нь эдгээр хүмүүс Бурханы гэрэлд амьдарч, Бурханы ажил болон эзэгнэлтийн төлөө амьдрах чадвартай байдгийн улмаас юм; тэд харанхуйд амьдардаггүй харин гэрэлд амьдардаг; тэд утга учиргүй амьдралаар биш харин Бурханаар ерөөгдсөн амьдралаар амьдардаг. Бурханыг хайрладаг зөвхөн тэр хүмүүс л Бурханыг гэрчлэх чадвартай, зөвхөн тэд л Бурханы гэрчүүд бөгөөд зөвхөн тэд Бурханаар ерөөгддөг, зөвхөн тэд л Бурханы амлалтыг хүлээн авах боломжтой юм. Бурханыг хайрладаг хүмүүс нь Бурханы дотны хүмүүс, тэд бол Бурханаар хайрлагддаг хүмүүс бөгөөд тэд Бурхантай хамт ерөөлийг эдэлдэг. Зөвхөн ийм хүмүүс л мөнх амьдрах ба зөвхөн тэд л Бурханы хайр халамж, хамгаалалт дор үүрд амьдрах болно. Бурхан хүмүүсээр хайрлуулахын төлөө байдаг, Тэрээр бүх хүмүүсийн хайрыг хүртэх эрхтэй боловч бүх хүмүүс Бурханыг хайрлаж чадах биш мөн бүх хүмүүс Бурханыг гэрчлэх, Бурхантай хамт эрх мэдэл барьж чадахгүй. Тэд Бурханыг гэрчилж, Бурханы ажлын төлөө бүхий л хүчин чармайлтаа зориулж чаддаг учраас Бурханыг үнэхээр хайрладаг тэр хүмүүс тэнгэрийн дор тэднийг эсэргүүцэж зүрхлэх хүнгүйгээр хаа сайгүй хүссэнээрээ алхаж чадах ба тэд газар дээр эрхийг эзэмшиж, Бурханы бүх ард түмнийг захирч чадна. Эдгээр хүмүүс дэлхий дахинаас нэгдэн нийлсэн бөгөөд, тэд өөр хэлээр ярьдаг, өөр өөр арьсны өнгөтэй боловч тэдний оршин тогтнол адилхан утга учиртай ба тэд бүгд Бурханыг хайрлах зүрх сэтгэлтэй, тэд бүгд адилхан гэрчлэл хийдэг, адилхан шийдвэртэй, ижил хүсэл зорилготой байдаг. Бурханыг хайрладаг хүмүүс дэлхий даяар чөлөөтэй алхдаг ба, Бурханыг гэрчилдэг хүмүүс орчлон ертөнц даяар аялж чадна. Эдгээр хүмүүс Бурханы хайртай хүмүүс, тэд Бурханаар ерөөгдсөн бгөөд тэд үүрд Түүний гэрэлд амьдрах болно.
«Үг нь Махбодоор Илэрсэн»-номоос
No comments:
Post a Comment