1. Иохан Есүсийн баптисмаас долоон жилийн өмнө тэнгэрийн хаанчлалын тухай сайн мэдээг тарааж эхэлсэн. Түүний хийсэн ажил нь хүмүүст, Есүсийн хожим хийх ажлаас илүү дээгүүр мэт санагдсан, гэтэл тэр ердөө л эш үзүүлэгч байсан. Тэр ариун сүмийн дотор бус, харин үүний гаднах хот, тосгонд ярьж, ажилладаг байв.
Тэр үүнийг мэдээж иудей үндэстэнд, ялангуяа ядууралд нэрвэгдсэн хүмүүсийн дунд хийсэн юм. Иохан нийгмийн дээд зиндааны хүмүүстэй ховорхонуулзаж, Эзэн Есүсийн төлөө зохистой хүмүүсийг бэлтгэх, мөн ажиллахад тохиромжтой газрыг Түүнд зориулан бэлтгэхийн тулд зөвхөн Иудейн энгийн ард иргэдийн дунд сайн мэдээг дэлгэрүүлж байсан. Замыг нь засах Иохан шиг эш үзүүлэгч байсан тул Эзэн Есүс ирэнгүүтээ Өөрийн цовдлолын замыг эхлүүлэхболомжтой байсан юм. Бурхан Өөрийн ажлаа гүйцэлдүүлэхээр махан биетэй болохдоо, Тэр хүмүүсийг сонгох ажлыг хийх хэрэггүй мөн хүмүүсийг эсвэл ажиллах газраа биечлэн хайж олох шаардлагагүй байв. Тэр ирэхдээ ийм ажил огт хийгээгүй; Түүнийг ирэхээс өмнө зохистой хүн Түүний төлөө аль хэдийн бэлдчихсэн байсан юм... Иохан долоон жилийн туршид ажилласан, өөрөөр хэлбэл, тэр сайн мэдээг долоон жилийн туршид түгээсэн юм. Өөрийн ажлынхаа үеэр Иохан олонхүчит үйлс үзүүлээгүй, учир нь түүний ажил бол замыг засах явдал байсан бөгөөд энэ нь бэлтгэл хийх ажил байсан билээ. Бусад бүх ажил буюу Есүсийн хийх гэж байсан ажил нь түүнтэй хамааралгүй байсан; тэрбээр зөвхөн нүглээ улайж, гэмшихийг хүмүүст уриалж, хүмүүст баптисм хүртээсэн ба ингэснээр тэд аврагдаж чадах байсан юм. Хэдийгээр тэр шинэ ажил хийж, өмнө хүмүүний алхаж үзээгүй замыг нээсэн боловч тэр зөвхөн Есүст замыг нь засаж өгсөн юм. Тэр ердөө лбэлтгэл ажил хийсэн эш үзүүлэгч байсан бөгөөд Есүсийн ажлыг хийх чадваргүй байсан. Хэдий Есүс нь тэнгэрийн хаанчлалын сайн мэдээний талаар ярьсан эхний хүн байгаагүй ч, мөн хэдий Тэр Иоханы эхлүүлсэн замаар үргэлжлүүлэн явсан ч Түүний ажлыг хийж чадах өөр хэн ч байгаагүй бөгөөд энэ нь Иоханыажлаас илүү дээгүүр байсан юм. Есүс Өөрийн замыг бэлдэж чадаагүй; Түүний ажил шууд Бурханы нэрийн өмнөөс хийгдсэн. Иймээс, Иохан хичнээн олон жил ажилласан нь хамаагүй тэр бол зүгээр л эш үзүүлэгч, ердөө л замыг бэлтгэсэн нэгэн хэвээр байсан юм. Есүсийн хийсэн гурван жилийн ажил нь Иоханы долоон жилийн ажлаас илүү давсан, учир нь Түүний ажлын мөн чанар адилхан байгаагүй билээ.
Тэр үүнийг мэдээж иудей үндэстэнд, ялангуяа ядууралд нэрвэгдсэн хүмүүсийн дунд хийсэн юм. Иохан нийгмийн дээд зиндааны хүмүүстэй ховорхонуулзаж, Эзэн Есүсийн төлөө зохистой хүмүүсийг бэлтгэх, мөн ажиллахад тохиромжтой газрыг Түүнд зориулан бэлтгэхийн тулд зөвхөн Иудейн энгийн ард иргэдийн дунд сайн мэдээг дэлгэрүүлж байсан. Замыг нь засах Иохан шиг эш үзүүлэгч байсан тул Эзэн Есүс ирэнгүүтээ Өөрийн цовдлолын замыг эхлүүлэхболомжтой байсан юм. Бурхан Өөрийн ажлаа гүйцэлдүүлэхээр махан биетэй болохдоо, Тэр хүмүүсийг сонгох ажлыг хийх хэрэггүй мөн хүмүүсийг эсвэл ажиллах газраа биечлэн хайж олох шаардлагагүй байв. Тэр ирэхдээ ийм ажил огт хийгээгүй; Түүнийг ирэхээс өмнө зохистой хүн Түүний төлөө аль хэдийн бэлдчихсэн байсан юм... Иохан долоон жилийн туршид ажилласан, өөрөөр хэлбэл, тэр сайн мэдээг долоон жилийн туршид түгээсэн юм. Өөрийн ажлынхаа үеэр Иохан олонхүчит үйлс үзүүлээгүй, учир нь түүний ажил бол замыг засах явдал байсан бөгөөд энэ нь бэлтгэл хийх ажил байсан билээ. Бусад бүх ажил буюу Есүсийн хийх гэж байсан ажил нь түүнтэй хамааралгүй байсан; тэрбээр зөвхөн нүглээ улайж, гэмшихийг хүмүүст уриалж, хүмүүст баптисм хүртээсэн ба ингэснээр тэд аврагдаж чадах байсан юм. Хэдийгээр тэр шинэ ажил хийж, өмнө хүмүүний алхаж үзээгүй замыг нээсэн боловч тэр зөвхөн Есүст замыг нь засаж өгсөн юм. Тэр ердөө лбэлтгэл ажил хийсэн эш үзүүлэгч байсан бөгөөд Есүсийн ажлыг хийх чадваргүй байсан. Хэдий Есүс нь тэнгэрийн хаанчлалын сайн мэдээний талаар ярьсан эхний хүн байгаагүй ч, мөн хэдий Тэр Иоханы эхлүүлсэн замаар үргэлжлүүлэн явсан ч Түүний ажлыг хийж чадах өөр хэн ч байгаагүй бөгөөд энэ нь Иоханыажлаас илүү дээгүүр байсан юм. Есүс Өөрийн замыг бэлдэж чадаагүй; Түүний ажил шууд Бурханы нэрийн өмнөөс хийгдсэн. Иймээс, Иохан хичнээн олон жил ажилласан нь хамаагүй тэр бол зүгээр л эш үзүүлэгч, ердөө л замыг бэлтгэсэн нэгэн хэвээр байсан юм. Есүсийн хийсэн гурван жилийн ажил нь Иоханы долоон жилийн ажлаас илүү давсан, учир нь Түүний ажлын мөн чанар адилхан байгаагүй билээ.
Үг нь Махбодоор Илэрсэн “Бурханы Ажлын Үзэгдэл(1)”-ээс
2. Тухайн үед Есүсийн ажлын нэг хэсэг нь Хуучин Гэрээний дагуу, түүнчлэн Хуулийн Эрин Үеийн Мосегийн хууль, Еховагийн үгийн дагуу байсан. Есүс Өөрийн ажлын нэг хэсгийг хийхдээ энэ бүхнийг ашигласан. Тэр хүмүүст номлож, синагогт тэдэнд зааж, түүнтэй дайсагнадаг фарисайчуудыг зэмлэж буруушаахын тулд Хуучин Гэрээн дэх эш үзүүлэгчдийн зөгнөлийг хэрэглэж, тэдний дуулгаваргүй байдлыг илчилж, тэгснээрээ тэднийг яллахын тулд Бичвэр дэх үгийг ашигласан байв. Учир нь тэд Есүсийн хийсэн зүйлийг үл тоомсорлосон; ялангуяа Есүсийн ажлын ихэнх нь Бичвэр дэх хуулийн дагуу байгаагүй, түүнчлэн Түүний заасан зүйл нь тэдний өөрсдийнх нь үгнээс өндөр, Бичвэрт бичигдсэн эш үзүүлэгчдийн зөгнөсөн зүйлсээс ч илүү дээгүүр байсан учраас тэд үзэн ядсан. Есүсийн ажил нь зөвхөн хүний аврал болон цовдлолын төлөө байсан. Тиймээс, ямар нэгэн хүнийг эрхшээхийн тулд Тэр илүү үг хэлэх хэрэггүй байсан юм. Түүний хүмүүст заасан зүйлийн ихэнх нь Бичвэрийн үгнээс гарсан бөгөөд Түүний ажил Бичвэрээс хэтрээгүй хэдий ч Тэр цовдлолын ажлыг гүйцэтгэж чадсан. Түүний ажил нь үгний ажил биш бас хүн төрөлхтнийг эрхшээхийн тулд биш, харин хүн төрөлхтнийг аврахын төлөө байсан билээ. Тэр зөвхөн хүн төрөлхтний нүглийн тахил адилаар үйлдсэн бөгөөд хүн төрөлхтний төлөөх үгний эх сурвалж мэтээр үйлдээгүй. Тэрээр хүнийг эрхшээх ажил болох Харь үндэстний ажлыг хийгээгүй харин Бурхан байдаг гэдэгт итгэдэг хүмүүсийн дунд хийгдсэн цовдлолын ажлыг хийсэн юм. Хэдийгээр Түүний ажил Бичвэрийн суурин дээр хийгдэж, Тэр фарисайчуудыг яллахын тулд эртний эш үзүүлэгчдийн зөгнөлийг ашигласан боловч энэ нь цовдлолын ажлыг гүйцэтгэхэд хангалттай байв. Хэрвээ өнөөдрийн ажил нь Бичвэр дэх эртний эш үзүүлэгчдийн зөгнөлийн суурин дээр хийгдсэн бол та нарыг эрхшээх боломжгүй байх байсан, учир нь Хятадын ард түмэн та нарын дуулгаваргүй байдлын нүглийн ямар ч бичлэгийг Хуучин Гэрээ агуулаагүй, та нарын нүглийн талаар ямар ч түүх байхгүй. Иймээс хэрвээ энэ ажил Библид тулгуурласан бол та нар хэзээ ч буулт хийхгүй. Библи нь зөвхөн израильчуудын хязгаарлагдмал түүхийг бичсэн бөгөөд та нарын сайн муу эсэхийг тодорхойлох эсвэл та нарыг шүүх чадваргүй. Би та нарыг израильчуудын түүхийн дагуу шүүх байсан гэж төсөөлөөд үз—та нар Намайг өнөөдрийнх шигээ дагасаар байх уу? Та нар хичнээн хэцүү гэдгээ мэдэх үү? Энэ үе шатанд ямар ч үг хэлээгүй бол эрхшээх ажлыг дуусгах боломжгүй байх байсан. Би загалмайд цовдлуулах гэж ирээгүй учраас та нарыг эрхшээхийн тулд Би Библиэс тусдаа үгийг хэлэх ёстой.
Үг нь Махбодоор Илэрсэн “Бурханы Ажлын Үзэгдэл(1)”-ээс
3. Өнөөдөр хийгдсэн бүхэн нь одооны цагт үндэслэдэг ч гэсэн энэ нь Хуулийн Эрин Үеийн Еховагийн ажлын суурин дээр тулгуурладаг бөгөөд энэ цар хүрээнээс давдаггүй. Жишээлбэл, хэлэх үгээ хянах болон садар самуун үйлдэхгүй байх зэрэг нь Хуучин Гэрээний хууль биш гэж үү? Өнөөдөр та нараас шаардаж байгаа зүйл нь зөвхөн Арван Хуулиар хязгаарлагдахгүй, харин өмнөхөөс илүү өндөр дээд тушаал болон хууль юм, гэхдээ энэ нь өмнө нь ирсэн зүйлсийг хүчингүй болгоно гэсэн үг биш, учир нь Бурханы ажлын үе шат болгон өмнө нь явагдсан үе шатны суурин дээр гүйцэтгэгддэг... Хэрэв өнөөдөр та нар израильчуудтай адил байдлаар зөвхөн Хуучин Гэрээний тушаалыг дагаж, хуулийг мөрдөх шаардлагатай байсан бол, тэр ч бүү хэл та нараас Еховагийн тогтоосон хуулийг цээжлэхийг шаардсан бол та нар өөрчлөгдөх ямар ч боломжгүй байх байсан. Хэрвээ та нар тэдгээр хэдэн хязгаарлагдмал тушаалуудыг дагаж, эсвэл тоо томшгүй олон хууль цээжлэх юм бол та нарын хуучин уг чанар гүнзгий шингэсэн хэвээр үлдэх ба үүнийг үндсээр нь өөрчлөх ямар ч арга зам үгүй байх болно. Тиймээс та нар улам бүр гутаагдах байсан бөгөөд та нарын нэг нь ч дуулгавартай болж чадахгүй байх байсан. Өөрөөр хэлбэл, хэдэн энгийн тушаал эсвэл тоймгүй олон хууль нь Еховагийн үйл хэргийг мэдэхэд танд туслах чадваргүй. Та нар израильчуудтай адилхан биш: Хуулийг дагаж, тушаалыг цээжилснээр тэд Еховагийн үйл хэргийг нүдээр харж, өөрсдийн тууштай сүсэг бишрэлээ Түүнд өгөх боломжтой байсан, харин та нар үүнийг гүйцэтгэх боломжгүй бөгөөд Хуучин Гэрээний эрин үеийн хэдэн тушаалууд нь та нарыг зүрх сэтгэлээ өгөхөд хүргэх эсвэл та нарыг хамгаалах чадваргүйгээр зогсохгүй, харин бүр эсрэгээр та нарыг сул дорой болгож, Үхэгсдийн орон руу доошлуулах болно. Миний ажил нь эрхшээх ажил бөгөөд энэ нь та нарын дуулгаваргүй байдал болоод хуучин уг чанар луу чиглэдэг учраас Ехова болон Есүсийн эелдэг үгс өнөөгийн шүүлтийн хатуу үгнээс хамаагүй дутмаг байдаг. Тийм хатуу үгсгүйгээр, мянга мянган жилийн туршид дуулгаваргүй байсаар ирсэн “мэргэжилтнүүд” та нарыг эрхшээх нь боломжгүй байх юм. Хуучин Гэрээний хуулиуд нь та нарт нөлөөлөх хүчээ аль хэдийн алдсан ба өнөөдрийн шүүлт нь хуучин хуулиас хамаагүй илүү хатуу. Та нарт хамгийн тохиромжтой зүйл бол хуулийн ямар ч хэрэггүй хязгаарлалтууд биш харин шүүлт юм, учир нь та нар хамгийн анхны хүн төрөлхтөн биш харин мянга мянган жилийн туршид ялзруулагдсан хүн төрөлхтөн билээ. Та нарын одоо гүйцэтгэх ёстой зүйл чинь өнөөдрийн хүний бодит байдлын дагуу, өнөө цагийн хүний хэв чанар болон бодит биеийн хэмжээний дагуу байх бөгөөд та нар сургаал номлолыг дагах шаардлагагүй. Ингэснээр та нарын хуучин уг чанарт өөрчлөлт гарч та нар өөрсдийн үзхүйгээ хаяж болох юм.
Үг нь Махбодоор Илэрсэн “Бурханы Ажлын Үзэгдэл(1)”-ээс
4. Тэр үед Есүсийн ажил нь бүх хүн төрөлхтний аврал байв. Түүнд итгэсэн бүх хүмүүсийн нүгэл уучлагдсан; та нар Түүнд итгэсээр байгаа цагт Тэр та нарыг аврах байсан; хэрвээ та нар Түүнд итгэсэн бол та цаашид нүгэлтэн биш болж, өөрийн нүглээс чөлөөлөгдөх юм. Энэ нь аврагдах, мөн итгэлээр зөвтгөгдөх гэсэн үг юм. Гэхдээ итгэсэн хүмүүст ч Бурханыг эсэргүүцсэн, тэрслүү зан үлдсэн бөгөөд үүнийг ч гэсэн аажмаар арилгах хэрэгтэй болсон. Аврал нь Есүс хүнийг бүрэн олж авсан гэсэн үг биш, харин хүн цаашид нүгэлгүй болсон, түүний нүгэл өршөөгдсөн: Та нар итгэсэн тохиолдолд цаашид хэзээ ч нүгэлийнх биш юм... Есүс хүмүүсийг төгс болгож, олж авахын төлөө ирээгүй, харин ажлын нэг үе шатыг хийхийн тулд ирсэн: тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг авчирч, цовдлолын ажлыг дуусгах байсан бөгөөд иймээс Есүс цовдлогдонгуут Түүний ажил бүрэн дууссан. Харин одоогийн үе шатанд—эрхшээх ажилд—илүү олон үг хэлэгдэх ёстой, илүү их ажил хийгдэх ёстой бөгөөд олон үйл явц байх ёстой. Иймээс Есүс болон Еховагийн ажлын нууц илчлэгдэх ёстой, ингэснээр бүх хүмүүс өөрсдийн итгэлдээ илүү ойлголт, тодорхой байдалтай болно, учир нь энэ бол сүүлчийн өдрүүдийн ажил бөгөөд сүүлчийн өдрүүд нь Бурханы ажлын төгсгөл, энэ ажлын эцсийн цаг үе юм. Ажлын энэ үе шат нь та нарт Еховагийн хууль болон Есүсийн авралыг тодруулан тайлбарласнаар та нар үндсэндээ Бурханы зургаан мянган жилийн эзэгнэлт төлөвлөгөөний бүхий л ажлыг ойлгож, энэхүү зургаан мянган жилийн эзэгнэлт төлөвлөгөөний ач холбогдол болон мөн чанарыг ойлгож, Есүсийн хийсэн ажил, Түүний хэлсэн үг бүхний зорилгыг, тэр ч бүү хэл та нар Библийн талаарх өөрсдийн сохор итгэл бишрэлээ ойлгох болно. Энэ бүхэн нь та нарт ойлгож ухамсарлах боломжийг олгоно. Та нар Есүсийн хийсэн ажил болоод өнөөгийн Бурханы ажлын аль алиныг ойлгож эхлэх болно; та нар бүх үнэн, амь болон замыг харах болно. Есүсийн хийсэн ажлын үе шатанд яагаад Есүс Бурханы ажлыг дуусгалгүй явсан бэ? Учир нь, Есүсийн ажлын үе шат нь эцсийн ажил байгаагүй. Түүнийг загалмайд цовдлогдох үед Түүний ярьсан үгс нь мөн төгсгөл болсон; Тэр цовдлогдсоны дараа Түүний ажил дууссан. Одоогийн үе шат бол өөр: Үгийг дуустал хэлсний дараа л Бурханы бүхий л ажил гүйцээгдэж, Түүний ажил дуусах юм. Есүсийн ажлын үе шатанд олон үгс яригдалгүй үлдсэн буюу бүрэн ойлгомжтой илэрхийлэгдээгүй. Гэсэн ч Есүс юуг хийсэндээ эсвэл юуг хэлээгүйдээ санаа зовоогүй, учир нь Түүний үйлчлэл бол үгний үйлчлэл биш байсан бөгөөд загалмайд цовдлогдсоныхоо дараа Тэр явж одсон. Ажлын тэр үе шат нь ерөөсөө цовдлолын төлөө байсан бөгөөд өнөөдрийн үе шаттай адилгүй. Ажлын энэ үе шат нь үндсэндээ төгсгөлийн төлөө, эмхэлж цэгцэлж, бүх ажлыг эцэст нь аваачихын төлөө юм. Хэрвээ үгийг дуустал нь хэлэхгүй бол энэхүү ажлыг төгсгөх ямар ч арга зам байхгүй, учир нь ажлын энэ үе шатанд үгийг ашигласнаар бүх ажил төгсгөлдөө очиж, биелэгдэх билээ. Тухайн үед Есүс хүмүүст үл ойлгогдох их ажил хийсэн. Тэр чимээгүй одсон бөгөөд одоо ч гэсэн Түүний үгийг ойлгоогүй, өөрсдийнх нь ойлголт буруу ч үүнийгээ зөв гэж итгэсээр байдаг, тэдгээр нь буруу гэдгийг мэдэхгүй олон хүн байсаар байгаа. Эцэст нь одоогийн энэхүү үе шат нь Бурханы ажлыг бүрэн биелүүлж, үүнийг төгсгөлд нь аваачих болно. Бүх хүмүүс Бурханы эзэгнэлт төлөвлөгөөний талаар ойлгож, мэдэх болно. Хүмүүсийн доторх үзхүй, түүний далд санаа, түүний буруу ташаа ойлголт, Ехова болон Есүсийн ажлын талаарх түүний үзхүй, Харь үндэстний тухай түүний үзэл санаа болон түүний бүх тэнэглэлийг засаж залруулах болно. Ингээд хүн амьдралын зөв зам, Бурханы хийсэн бүх ажил болоод бүхий л үнэнийг ойлгох болно. Тэгэх үед, ажлын энэ үе шат төгсгөлдөө очих болно.
Үг нь Махбодоор Илэрсэн “Бурханы Ажлын Үзэгдэл(2)”-оос
5. Еховагийн ажил нь дэлхийг бүтээх байсан, энэ нь эхлэл байсан юм; ажлын энэ үе шат бол ажлын төгсгөл бөгөөд энэ нь эцэс юм. Эхэндээ Бурханы ажил Израилийн сонгогдсон хүмүүсийн дунд хийгдсэн бөгөөд энэ нь бүх газруудаас хамгийн ариун газар дахь шинэ эриний эхлэл байв. Ажлын сүүлчийн үе шат нь, дэлхийг шүүж, эрин үеийг төгсгөхийн тулд бүх улс орнуудаас хамгийн бузар заваан оронд хийгдэнэ. Эхний үе шатанд Бурханы ажил хамгийн их гэрэл гэгээтэй газар хийгдсэн бол сүүлчийн үе шат нь хамгийн харанхуй газарт биелэх бөгөөд энэхүү харанхүйг хөөн зайлуулж, гэрлийг авчирч, бүх хүмүүсийг эрхшээнэ. Бүх газруудаас хамгийн бузар заваан, харанхуй газрын ард түмэн эрхшээгдэх үед бүхий л хүмүүс Бурхан байдаг ба Тэр нь жинхэнэ Бурхан юм гэдгийг хүлээн зөвшөөрч, бүх хүн бүрэн дүүрэн итгэнэ, тэгээд бүхий л орчлон ертөнц даяар эрхшээх ажлыг биелүүлэхэд энэхүү баримтыг ашиглах болно. Ажлын энэ үе шат нь бэлгэдлийн чанартай: Энэ эрин үеийн ажил нэгэнт дуусчихвал 6000 жилийн эзэгнэх ажил бүрэн төгсгөл болох болно. Бүх газруудаас хамгийн харанхүйд нь байгаа хүмүүс эрхшээгдчих юм бол, хаа сайгүй ийм зүйл болох болно гэдэг нь илэрхий юм. Ийм учраас зөвхөн Хятад дахь эрхшээх ажил нь утга учиртай бэлгэдлийг агуулдаг. Хятад улс харанхуйн бүх хүчийг илтгэдэг ба Хятадын ард түмэн нь Сатан, махан бие, мах цусных бүх хүмүүсийг төлөөлдөг. Агуу улаан луугаар хамгийн их ялзруулагдсан, Бурханыг хамгийн хүчтэй эсэргүүцдэг бөгөөд хүн чанар нь хамгийн олиггүй, ариун бус хүмүүс нь Хятад хүмүүс юм, иймээс тэд бол бүх ялзруулагдсан хүн төрөлхтний жишээ билээ... Та нар бол Миний эзэгнэлт төлөвлөгөөний хавсралт гэж Би яагаад дандаа хэлдэг вэ? Учир нь Хятадын ард түмэнд ялзрал, бузар, шударга бус байдал, эсэргүүцэл болон тэрслүү чанар нь хамгийн бүрэн илэрхийлэгддэг ба өөрсдийн янз бүрийн бүх хэлбэрээр илчлэгддэг. Нэг талаас, тэд дорд хэв чанартай нөгөө талаас, тэдний амьдрал, үзэл санаа нь хоцрогдмол, тэдний зуршил, нийгмийн орчин, төрсөн гэр бүл нь бүгд дорд муу бөгөөд хамгийн их хоцрогдсон байна. Тэдний байр суурь ч мөн дорд юм. Энэ газарт хийж байгаа ажил нь бэлгэдлийн чанартай бөгөөд туршилтын энэ ажлыг бүхэлд нь хийж дуусгасны дараа Түүний дараагийн ажил хамаагүй илүү дээр явагдах болно. Хэрвээ ажлын энэ үе шатыг гүйцэтгэж чадвал удаах ажил юу л байх вэ. Ажлын энэ үе шат биелэгдчих юм бол агуу амжилтанд бүрэн хүрч, хорвоо ертөнц даяарх эрхшээх ажил нь бүрэн төгсөх болно. Үнэндээ, та нарын дундах ажил амжилттай болох юм бол энэ нь бүх орчлон ертөнц даяарх амжилттай тэнцүү байх болно. Энэ нь яагаад Би та нарыг үлгэр жишээ, загвар болгохыг хүссэний ач холбогдол юм. Тэрслүү байдал, эсэргүүцэл, бузар бохир байдал, шударга бус байдал... энэ бүхэн нь эдгээр хүмүүст байдаг бөгөөд тэдэнд байгаа зүйл нь бүх хүн төрөлхтний бүх тэрслүү байдлыг төлөөлдөг—тэдгээр нь үнэхээр амаргүй. Тиймээс тэднийг эрхшээлтийн товчлол гэж үздэг ба нэгэнт эрхшээгдчихвэл тэд аяндаа бусдад үлгэр жишээ загвар болно.
Үг нь Махбодоор Илэрсэн “Бурханы Ажлын Үзэгдэл(2)”-оос
6. Израильд хийгдсэн эхний үе шатнаас илүү бэлгэдэлтэй юу ч байгаагүй: израильчууд бүх хүмүүсээс хамгийн ариун, хамгийн бага ялзарсан хүмүүс байсан тул энэ газар нутаг дахь шинэ эринийг эхлүүлэх нь дээд зэргийн ач холбогдолтой байсан. Хүн төрөлхтний өвөг дээдэс Израильд үүссэн ба Израиль бол Бурханы ажлын өлгий нутаг байсан гэж хэлж болно. Эхэндээ эдгээр хүмүүс хамгийн ариун байж, тэд бүгд Еховаг шүтэж байсан бөгөөд тэдэн дэх Бурханы ажил хамгийн их үр дүн авчирч чадсан... Тэд хүн төрөлхтнөөс хамгийн бага ялзруулагдсан нь байсан бөгөөд эхэндээ тэд Бурханыг дээдэлж, Түүнийг хүндлэх сэтгэлтэй байсан юм. Тэд Еховагийн үгийг дуулгавартай дагаж, тахилчийн өмсгөл эсвэл титэм зүүж сүмд үргэлж үйлчилдэг байв. Тэд Бурханыг шүтэн мөргөсөн хамгийн эртний хүмүүс, Түүний ажлын хамгийн эртний байнууд байлаа. Эдгээр хүмүүс бүх хүн төрөлхтний үлгэр жишээ, загвар байсан. Тэд бол ариун байдал болон шулуун шударга байдлын үлгэр жишээ, загвар байсан юм. Иов, Абрахам, Лот, Петр, Тимот нар бүгд Израильчууд байсан ба хамгийн ариун үлгэр жишээ, загварууд байлаа. Израиль нь хүн төрөлхтний дундаас Бурханыг шүтэн мөргөсөн хамгийн анхны орон байсан бөгөөд илүү шударга хүмүүс өөр хаанаас ч илүүтэйгээр эндээс төрөн гарсан. Ирээдүйд бүх газар нутаг даяарх хүн төрөлхтнийг илүү сайн эзэгнэхийн тулд Бурхан тэдэн дээр ажилласан. Тэд Еховаг шүтэн мөргөж байсны ололт амжилт, шударга байдал нь тэмдэглэгдсэн, ингэснээр тэд Нигүүлслийн Эрин Үед Израилиас цааших газар нутгийн хүмүүст үлгэр жишээ, загвар болох байсан; тэдний үйлдэл өнөөдрийг хүртэл хэдэн мянган жилийн ажлыг дэмжсэн юм.
Үг нь Махбодоор Илэрсэн “Бурханы Ажлын Үзэгдэл(2)”-оос
7. Есүсийн нэр нь Нигүүлслийн Эрин Үеийн эхлэлийг тэмдэглэсэн. Есүс Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлж эхлэх үед, Ариун Сүнс Есүсийн нэрийн дор гэрчилж эхэлсэн бөгөөд Еховагийн нэр дахин дурдагдахаа больж, үүний оронд Ариун Сүнс, Есүсийн нэрийн дор үндсэндээ шинэ ажлыг эхлүүлсэн. Түүнд итгэсэн хүмүүсийн гэрчлэл Есүс Христийн төлөө байсан ба тэдний хийсэн ажил ч бас Есүс Христийн төлөө байсан юм. Хуучин Гэрээний Хуулийн Эрин Үеийн төгсгөл нь, голдуу Еховагийн нэрийн дор явагдсан ажил дууссан гэсэн утгатай байсан. Үүний дараа Бурханы нэр цаашид Ехова байхаа больсон; үүний оронд Тэр Есүс гэж нэрлэгдсэн бөгөөд энэ үеэс Ариун Сүнс үндсэндээ Есүсийн нэрийн дор ажлаа эхэлсэн билээ.
Үг нь Махбодоор Илэрсэн “Бурханы Ажлын Үзэгдэл(3)”-аас
8. Есүсийг дахин ирэхэд, эрин үе аль хэдийн өөрчлөгдсөн байх болно, иймээс Тэр Есүс гэж нэрлэгдсээр байж болох уу? Бурхан зөвхөн Есүсийн нэрээр танигдах ёстой юу? Шинэ эрин үед Тэр шинэ нэрээр нэрлэгдэж болохгүй гэж үү? Нэг хүний дүр төрх болон тодорхой нэг нэр Бурханыг бүхэлд нь төлөөлж чадна гэж үү? Эрин үе болгонд Бурхан шинэ ажил хийж, шинэ нэрээр нэрлэгддэг; Тэр өөр өөр эрин үед нэг адилхан ажил хийж яаж чадах юм бэ? Тэр хэрхэн хуучин зүйлтэй зууралдаж чадах вэ? Есүсийн нэрийг авралын ажлын төлөө авсан, иймээс Тэр сүүлчийн өдрүүдэд эргэж ирэхдээ адилхан нэрээр нэрлэгдсээр байх уу? Тэр одоо ч авралын ажил хийх үү? Яагаад Ехова Есүс хоёр нэг мөртлөө Тэд өөр өөр эрин үед өөр өөр нэрээр нэрлэгддэг вэ? Эдгээр эрин үеүд дэх Тэдний ажил нь өөр учраас биш гэж үү? Ганцхан нэр Бурханыг Өөрийг нь бүхэлд нь төлөөлж чадах уу? Ийм байдлаар, Бурхан өөр өөр эрин үед өөр өөр нэрээр нэрлэгдэх ёстой бөгөөд эрин үеийг өөрчилж, эрин үеийг төлөөлөхийн тулд нэрийг ашиглах ёстой, учир нь ямар ч нэр Бурханыг Өөрийг нь бүрэн төлөөлж чадахгүй. Нэр болгон нь тодорхой эрин үе дэх Бурханы зан чанарыг төлөөлж л чадах бөгөөд Түүний ажлыг төлөөлөхөд л хэрэгтэй. Тиймээс бүхий л эрин үеийг төлөөлөхийн тулд Түүний зан чанарт тохирсон ямар ч нэрийг Бурхан сонгож болно. Энэ нь Еховагийн эрин үе эсвэл Есүсийн эрин үе эсэхээс үл хамааран эрин үе болгоныг нэр төлөөлдөг. Нигүүлслийн Эрин Үеийн дараа эцсийн эрин үе ирсэн бөгөөд Есүс аль хэдийн ирчихээд байна. Түүнийг хэрхэн одоо ч гэсэн Есүс хэмээн дуудах юм бэ? Тэр хүмүүсийн дунд Есүсийн дүрийг өөртөө хэрхэн авах юм бэ? Есүс ердөө Назарын дүр төрхтэй байсан гэдгийг та нар мартсан гэж үү? Есүс бол зөвхөн хүн төрөлхтний Аврагч байсныг та нар мартсан уу? Сүүлчийн өдрүүдэд хүнийг эрхшээх, төгс болгох ажлаа Тэр хэрхэн хийх юм бэ?
Үг нь Махбодоор Илэрсэн “Бурханы Ажлын Үзэгдэл(3)”-аас
9. Бурхан газар дээр ирэх бүрдээ Тэр Өөрийн нэрийг, Өөрийн хүйсийг, Өөрийн дүр төрхийг мөн Өөрийн ажлыг өөрчлөх болно; Тэр Өөрийн ажлыг давтдаггүй ба Тэр үргэлж шинэлэг байж, хэзээ ч хуучин байдаггүй. Өмнө нь ирэхдээ Тэр Есүс гэж нэрлэгдэг байв; Тэр энэ удаа дахин ирэхдээ Есүс гэж нэрлэгдсээр байх уу? Өмнө нь ирэхдээ Тэрээр эрэгтэй байсан; Тэр энэ удаа дахин эрэгтэй байх уу? Тэр Нигүүлслийн Эрин Үед ирэх үед Түүний ажил нь загалмайд цовдлогдох байсан; Тэр дахин ирэх үедээ хүн төрөлхтнийг мөн л нүглээс золин аврах уу? Тэр мөн л загалмайд цовдлогдох уу? Энэ нь Түүний ажлын давталт болохгүй гэж үү? Бурхан бол үргэлж шинэ бөгөөд хэзээ ч хуучин байдаггүйг та нар мэдэхгүй гэж үү?
Үг нь Махбодоор Илэрсэн “Бурханы Ажлын Үзэгдэл(3)”-аас
10. Бурхан хувиршгүй гэж хэлдэг хүмүүс байдаг. Тэр нь зөв гэхдээ энэ нь Бурханы зан чанар болон мөн чанарын хувиршгүй байдалтай хамаатай. Түүний нэр болон ажил дахь өөрчлөлт нь Түүний мөн чанар хувирсан гэдгийг нотлохгүй; өөрөөр хэлбэл, Бурхан үргэлж Бурхан байх бөгөөд энэ нь хэзээ ч өөрчлөгдөхгүй. Бурханы ажил үргэлж хэвээрээ байдаг гэж та нар хэлэх юм бол, Өөрийн зургаан мянган жилийн эзэгнэлт төлөвлөгөөг Тэр хэрхэн дуусгаж чадах юм бэ? Бурхан бол үүрд өөрчлөгдөшгүй гэдгийг л та нар зөвхөн мэднэ, гэхдээ Бурхан бол үргэлж шинэ бөгөөд хэзээ ч хуучин байдаггүйг та нар мэдэх үү? Хэрвээ Бурханы ажил хэзээ ч өөрчлөгдөөгүй бол Тэр хүн төрөлхтнийг хэрхэн өнөөдрийн түвшинд авчирч чадах юм бэ? Хэрвээ Бурхан хувиршгүй юм бол Тэр яагаад хоёр эрин үеийн ажлыг аль хэдийн хийчихсэн юм бэ? Түүний ажил үргэлж урагшилж байдаг, иймээс Түүний зан чанар хүмүүст аажмаар илчлэгддэг ба илчлэгдсэн зүйл нь Түүний төрөлхийн зан чанар байдаг. Эхэндээ Бурханы зан чанар хүмүүсээс нууцлагдсан байсан, Тэр Өөрийн зан чанарыг хүнд хэзээ ч шууд илчлээгүй бөгөөд Түүний талаарх мэдлэг хүнд байгаагүй, иймээс Тэр Өөрийн зан чанарыг аажмаар хүнд илчлэхийн тулд Өөрийн ажлыг ашигласан, гэхдээ энэ нь Түүний зан чанар эрин үе болгонд өөрчлөгдсөн гэсэн үг биш юм. Түүний хүсэл үргэлж өөрчлөгдөж байдаг учраас Бурханы зан чанар байнга өөрчлөгдөж байдаг гэсэн үг биш. Үүний оронд, Бурханы ажил өөр эрин үед хийгддэг учраас Түүний угийн зан чанар нь бүхэлдээ аажмаар хүнд илчлэгддэг бөгөөд ингэснээр хүн Түүнийг мэдэж чадах юм. Гэхдээ энэ нь, Бурханд анхаанаасаа тодорхой зан чанар байгаагүй бөгөөд эрин үе өнгөрөхийн хирээр Түүний зан чанар аажмаар өөрчлөгдсөн гэдгийн баталгаа яасан ч биш— тийм итгэл нь ямар ч утгагүй. Бурхан эрин үе өнгөрөхийн хирээр Өөрийн угийн, тодорхой зан чанарыг болон Тэр хэн болохоо хүмүүст илчилдэг. Ганц эрин үеийн ажил нь Бурханы бүхий л зан чанарыг илэрхийлж чадахгүй. Иймээс "Бурхан үргэлж шинэ, хэзээ ч хуучин биш" гэсэн үг нь Түүний ажилд хамаарах бөгөөд "Бурхан бол хувиршгүй" гэсэн үг нь Бурханд угаасаа юу байдаг ба Тэр хэн болохтой хамаатай. Та нар зургаан мянган жилийн ажлыг нэг цэгт тодорхойлж чадахгүй эсвэл зүгээр нэг энгийн үгээр үүнийг дүрсэлж чадахгүй. Тийм зүйл нь хүний тэнэглэл юм. Бурхан хүний төсөөлдөг шиг энгийн биш бөгөөд Түүний ажил нэг эрин үед зогсохгүй. Жишээ нь, Ехова гэдэг нь үргэлж Бурханы нэрийг орлохгүй; Бурхан мөн Өөрийн ажлыг Есүсийн нэрээр хийдэг, энэ нь Бурханы ажил хэрхэн үргэлж урагшилж байдгийн бэлэг тэмдэг юм.
Үг нь Махбодоор Илэрсэн “Бурханы Ажлын Үзэгдэл(3)”-аас
11. Бурхан үргэлж Бурхан байх болно, хэзээ ч Сатан болохгүй; Сатан үргэлж Сатан байх ба хэзээ ч Бурхан болохгүй. Бурханы мэргэн ухаан, Бурханы гайхалтай байдал, Бурханы зөвт чанар, Бурханы сүр жавхаа хэзээ ч өөрчлөгдөхгүй. Түүний мөн чанар, Түүнд юу байгаа болон Тэр хэн болох нь хэзээ ч өөрчлөгдөхгүй. Гэхдээ Түүний ажил үргэлж урагшилж, үргэлж гүнзгийрч байдаг, учир нь Бурхан бол үргэлж шинэ, хэзээ ч хуучин биш билээ. Эрин үе болгонд Бурхан шинэ нэрийг авч, эрин үе болгонд Тэр шинэ ажил хийж, эрин үе болгонд Түүний шинэ хүсэл болоод Түүний шинэ зан чанарыг харах боломжийг Тэр бүтээлүүдэд олгодог. Хэрвээ хүмүүс шинэ эрин үед Бурханы шинэ зан чанарын илэрхийллийг харахгүй бол тэд Түүнийг үүрд загалмайд цовдлохгүй гэж үү? Ингэснээрээ тэд Бурханыг хязгаарлахгүй гэж үү?
Үг нь Махбодоор Илэрсэн “Бурханы Ажлын Үзэгдэл(3)”-аас
12. Бурхан шинэ эрин үе болгонд Өөрийн ажлаа хуулбарладаггүй юм. Сүүлчийн өдрүүд ирсэн учраас Тэр сүүлчийн өдрүүдийн ажлыг хийж, сүүлчийн өдрүүдэд Өөрийн бүхий л зан чанарыг илчлэх болно. Сүүлчийн өдрүүд нь тусдаа эрин үе бөгөөд Есүсийн хэлснээр энэ үед та нар гай гамшиг туулж, газар хөдлөлт, өлсгөлөн, тахалд нэрвэгдэх ба энэ бол цаашид Нигүүлслийн Эрин Үе биш харин шинэ эрин үе юм гэдгийг энэ нь харуулах болно. Хэрвээ хүмүүсийн хэлдэг шиг Бурхан мөнхөд өөрчлөгдөшгүй, Түүний зан чанар нь үргэлж энэрэнгүй, элэгсэг байж, Тэр хүнийг Өөр шигээ хайрлаж, Тэр бүх хүнд авралыг өгч хэзээ ч хүнийг үзэн яддаггүй байсан бол Тэр Өөрийн ажлыг хэзээ нэгэн цагт дуусгаж чадна гэж үү? Есүс ирэхдээ Тэр загалмайд цовдлогдсон, мөн Тэр Өөрийгөө тахилын ширээн дээр өргөл болгосноор бүх нүгэлтнүүдийн төлөө Өөрийгөө золиослосон. Тэр авралын ажлыг аль хэдийн дуусгасан ба Нигүүлслийн Эрин Үеийг аль хэдийн төгсгөлд нь аваачсан, иймээс тэрхүү эрин үеийн ажлыг сүүлчийн өдрүүдэд давтахын учир юу вэ? Адилхан зүйлийг хийх нь Есүсийн ажлыг үгүйсгэхгүй гэж үү? Хэрвээ Бурхан энэ үе шатанд ирэхдээ цовдлолын ажлыг хийхгүй, харин элэгсэг энэрэнгүй хэвээр үлдвэл Тэр эрин үеийг төгсгөлд нь аваачиж чадна гэж үү? Элэгсэг, энэрэнгүй Бурхан эрин үеийг төгсгөж чадах уу? Эрин үеийг төгсгөх Өөрийн сүүлчийн ажилд Бурханы зан чанар нь гэсгээлт, шүүлтийнх байх бөгөөд энэ нь бүх шударга бус зүйлсийг илчилж, бүх хүмүүсийг ил тод шүүж, Түүнийг үнэхээр хайрладаг хүмүүсийг төгс болгох болно. Зөвхөн ийм зан чанар л эрин үеийг төгсгөж чадна.
Үг нь Махбодоор Илэрсэн “Бурханы Ажлын Үзэгдэл(3)”-аас
13. Сүүлчийн өдрүүд аль хэдийн ирчихсэн. Бүх зүйлс төрлөөрөө ангилагдаж, өөрсдийн уг чанар дээр суурилан өөр өөр ангилалд хуваагдах болно. Энэ нь Бурхан, хүний төгсгөл болон эцсийн орныг илчлэх цаг үе юм. Хэрвээ хүн гэсгээлт болон шүүлтийг туулахгүй бол хүний дуулгаваргүй байдал болон шударга бус байдлыг илчлэх ямар ч аргагүй байх болно. Зөвхөн гэсгээлт шүүлтээр дамжуулан бүх зүйлсийн төгсгөл илчлэгдэх болно. Хүн гэсгээгдэж, шүүгдэх үедээ л өөрийн жинхэнэ чанараа харуулдаг. Муу нь муу руугаа буцаж, сайн нь сайн руугаа эргэн очиж, хүн төрөл төрлөөрөө ангилагдах болно. Гэсгээлт шүүлтээр дамжуулан бүх зүйлсийн төгсгөл илчлэгдэх болно, ингэснээр муу нь шийтгэгдэж, сайн нь шагнагдаж, бүх хүмүүс Бурханы ноёрхол доорх зүйлс болох болно. Зөвт гэсгээл, шүүлт хийгдэхийг бүх ажил шаарддаг. Хүний ялзрал оргилдоо хүрч, түүний дуулгаваргүй байдал хэтэрхий ноцтой байсан учраас үндсэндээ гэсгээлт, шүүлт болох Бурханы зөвт зан чанар сүүлчийн өдрүүдэд илчлэгдэх ба хүнийг бүрэн өөрчилж, төгс болгож чадна. Зөвхөн энэ зан чанар нь мууг илчилж, тэгснээрээ зөв бус бүхнийг хатуу шийтгэдэг. Тиймээс ийм зан чанар нь эрин үеийн ач холбогдлыг агуулах ба Түүний зан чанарын илчлэл, ил болох нь шинэ эрин үе болгоны ажлын төлөө байдаг. Бурхан Өөрийн зан чанарыг дураараа, ямар ч ач холбогдолгүйгээр илчилдэггүй. Хэрвээ сүүлчийн өдрүүдэд хүний төгсгөл илчлэгдэх үед Бурхан хүмүүст шавхагдашгүй энэрэл ба хайрыг хүртээсээр байвал, хэрвээ Тэр хүнийг хайрлан хандаж, хүнийг зөвт шүүлтэнд өртүүлэлгүй харин түүнд хүлцэнгүй байдал, тэвчээр, уучлал өршөөл үзүүлж, тэр хичнээн ноцтой нүгэл үйлдсэн ч ямар ч зөвт шүүлтгүйгээр хүнийг Тэр өршөөсөөр байвал, Бурханы бүх эзэгнэлт хэзээ нэгэн цагт дуусах уу? Иймэрхүү зан чанар нь хүн төрөлхтнийг хэзээ тохиромжтой эцсийн орон руу хөтөлж чадах юм бэ? Жишээлбэл, ямагт элэгсэг, эелдэг сайхан зантай байдаг шүүгчийг аваад үз. Тэдний үйлдсэн нүглээс нь үл хамааран тэр хүмүүсийг хайрладаг ба тэр элэгсэг бөгөөд тэд хэн ч байсан хүмүүст тэвчээртэй ханддаг. Тэгвэл тэр хэзээ шударга ялын тогтоол гаргаж чадах юм бэ? Сүүлчийн өдрүүдэд зөвхөн зөвт шүүлт л хүмүүсийг ангилж, хүмүүсийг шинэ хүрээнд аваачиж чадна. Ийм байдлаар, Бурханы шүүлт болон гэсгээлтийн зөвт зан чанараар дамжуулан бүхий л эрин үе төгсгөлдөө хүрэх болно.
Үг нь Махбодоор Илэрсэн “Бурханы Ажлын Үзэгдэл(3)”-аас
14. Түүний бүх эзэгнэлтийн туршид Бурханы ажил бүрэн тодорхой байдаг: Нигүүлслийн Эрин Үе нь Нигүүлслийн Эрин Үе бөгөөд сүүлчийн өдрүүд нь сүүлчийн өдрүүд юм. Эрин үе бүрийн хооронд илэрхий ялгаа байдаг, учир нь эрин үе бүрд Бурхан тухайн эрин үеийг төлөөлсөн ажлыг хийдэг. Сүүлчийн өдрүүдийн ажил хийгдэхийн тулд эрин үеийг төгсгөлд нь аваачих шатаалт, шүүлт, гэсгээлт, уур хилэн болон сүйрэл байх ёстой. Сүүлчийн өдрүүд нь эцсийн эрин үеийг заадаг. Эцсийн эрин үед Бурхан эрин үеийг төгсгөхгүй гэж үү? Зөвхөн гэсгээлт, шүүлтээр л дамжуулан эрин үе төгсгөлдөө очих болно. Есүсийн зорилго нь хүмүүс үргэлжлүүлэн оршин тогтнож, амьдарч илүү дээр байдлаар оршин тогтнохын төлөө байсан. Тэр хүмүүсийг нүглээс аварсан, ингэснээр хүн байнгын доройтлоо зогсоож, цаашид Үхэгсдийн орон болон тамд амьдрахгүй ба хүнийг Үхэгсдийн орон болон тамаас аварснаар Тэр үргэлжлүүлэн амьдрах боломжийг хүнд олгосон юм. Одоо Сүүлчийн өдрүүд ирсэн. Тэрээр хүнийг устгаж, хүнийг бүрмөсөн сүйтгэх болно, энэ нь Тэр хүний дуулгаваргүй байдлыг эсрэгээр өөрчилнө гэсэн үг юм. Иймд Бурханы өнгөрсөн үеийн энэрэнгүй, элэгсэг зан чанар нь эрин үеийг төгсгөх чадваргүй байх ба Бурханы зургаан мянган жилийн эзэгнэлт төлөвлөгөөг гүйцэтгэх чадваргүй байх юм. Эрин үе болгон Бурханы зан чанарын онцгой илэрхийллийг үзүүлдэг бөгөөд эрин үе болгон Бурханаар хийгдэх ёстой ажлыг агуулдаг. Тиймээс, эрин үе бүрд Бурханы Өөрийнх нь хийсэн ажил Түүний жинхэнэ зан чанарын илэрхийллийг агуулдаг бөгөөд Түүний нэр, Түүний хийдэг ажил эрин үетэй хамт өөрчлөгддөг; тэдгээр нь бүгд шинэ юм.
Үг нь Махбодоор Илэрсэн “Бурханы Ажлын Үзэгдэл(3)”-аас
15. Хуулийн Эрин Үед хүн төрөлхтнийг чиглүүлэх ажил нь Еховагийн нэрэн дор хийгдсэн ба ажлын эхний үе шат нь газар дээр хийгдсэн. Энэ үе шатны ажил нь ариун сүм болон тахилын ширээг барьж байгуулах бөгөөд Израилийн ард түмнийг чиглүүлж, тэдний дунд ажиллахын тулд хуулийг ашиглах явдал байсан. Израилийн ард түмнийг чиглүүлснээр Тэр газар дээрх Өөрийн ажлын суурийг тавьсан. Энэхүү сууринаас Тэр Өөрийн ажлыг Израилиас цааш өргөжүүлсэн, өөрөөр хэлбэл Израилиас эхлээд Тэр Өөрийн ажлыг гадагш нь тэлсэн, ингэснээр дараагийн үеийнхэн Ехова бол Бурхан байсан ба Ехова тэнгэр, газрыг болон бүх зүйлийг бүтээсэн, бүх бүтээгдсэн зүйлийг бүтээсэн гэдгийг аажмаар мэдэж авах юм. Тэр Израилийн ард түмнээр дамжуулан Өөрийн ажлыг түгээсэн. Израилийн нутаг нь Еховагийн газар дээрх ажлын анхны ариун газар байсан бөгөөд Бурханы газар дээрх хамгийн эртний ажил нь Израилийн нутаг даяар хийгдсэн. Тэр нь Хуулийн Эрин Үеийн ажил байлаа. Нигүүлслийн Эрин Үеийн ажилд Есүс нь хүнийг аварсан Бурхан байсан. Түүнд юу байсан болон Тэр хэн болох нь нигүүлсэл, хайр, ачлал энэрэл, хүлцэнгүй байдал, тэвчээр, даруу байдал, анхаарал халамж, хүлээцтэй байдал байсан бөгөөд Түүний хийсэн ажлын маш ихээхэн нь хүний аврал байсан юм. Түүний зан чанарын тухайд гэвэл энэ нь ачлал энэрэл, хайрынх байсан бөгөөд Тэр энэрэнгүй, элэгсэг байсан учраас, Бурхан тэдний төлөө Өөрийгөө бүхэлд нь золиосолж чадах хэмжээнд хүнийг Өөр шигээ хайрладаг гэдгийг харуулахын тулд Тэр хүний төлөө загалмайд цовдлогдох хэрэгтэй болсон... Нигүүлслийн Эрин Үед Бурханы нэр Есүс байсан, энэ нь, Бурхан бол хүнийг аварсан Бурхан бөгөөд Тэр энэрэнгүй элэгсэг Бурхан байсан гэсэн үг юм. Бурхан хүнтэй хамт байсан. Түүний хайр, Түүний энэрэл болон Түүний аврал хүн нэг бүрийг дагалдаж байв. Хэрвээ хүн Түүний нэрийг хүлээн зөвшөөрч, Түүний байгааг хүлээн зөвшөөрсөн бол хүн зөвхөн амар амгалан, баяр баясгаланг олж авч, Түүний ерөөлийг хүртэж, Түүний асар их, тоо томшгүй нигүүлслийг хүлээн авч, Түүний авралыг авч чадах байсан. Есүсийн цовдлолоор дамжуулан Түүнийг дагасан бүх хүмүүс авралыг хүлээн авсан бөгөөд тэдний нүгэл уучлагдсан. Нигүүлслийн Эрин Үед Бурханы нэр Есүс байсан. Өөрөөр хэлбэл, Нигүүлслийн Эрин Үеийн ажил нь үндсэндээ Есүсийн нэрийн дор хийгдсэн. Нигүүлслийн Эрин Үед Бурхан Есүс гэж нэрлэгддэг байв. Тэр Хуучин Гэрээнээс хальсан шинэ ажил хийсэн бөгөөд Түүний ажил цовдлолоор төгссөн, тэр нь Түүний ажлын бүрэн дүүрэн байдал байсан юм. Тиймээс Хуулийн Эрин Үед Ехова нь Бурханы нэр байсан бөгөөд Нигүүлслийн Эрин Үед Есүсийн нэр Бурханыг төлөөлж байсан. Сүүлчийн өдрүүдэд Түүний нэр нь Төгс Хүчит Бурхан бөгөөд Тэр хүнийг чиглүүлж, хүнийг эрхшээж, хүнийг олж авч, эцэстээ эрин үеийг төгсгөхөд Өөрийн хүч чадлаа ашигладаг. Эрин үе болгонд, Түүний ажлын үе шат бүрд Бурханы зан чанар илэрхий байдаг.
Үг нь Махбодоор Илэрсэн “Бурханы Ажлын Үзэгдэл(3)”-аас
16. Хэрвээ эрин үе болгонд Бурханы ажил үргэлж адилхан байж, Тэр үргэлж нэг нэрээр нэрлэгдэж байсан бол хүн Түүнийг хэрхэн мэдэх юм бэ? Бурхан Ехова гэж нэрлэгдэх ёстой ба Бурхан Ехова гэж нэрлэгдэхээс гадна, өөр ямар нэг нэрээр дуудагдаж байгаа нэгэн бол Бурхан биш. Эсвэл Бурхан зөвхөн Есүс гэж нэрлэгдэж болох ба Бурхан Есүс гэдгээс өөр ямар ч нэрээр дуудагдаж болохгүй; Есүсээс гадна Ехова бол Бурхан биш, мөн Төгс Хүчит Бурхан ч бас Бурхан биш. Бурхан төгс хүчит гэдэг нь үнэн гэж хүн итгэдэг, гэхдээ Бурхан бол хүнтэй л хамт байдаг Бурхан байна; Тэр Есүс гэж нэрлэгдэх ёстой, учир нь Бурхан хүнтэй хамт байна. Үүнийг хийх нь сургаал номлолыг дагах, мөн Бурханыг тодорхой хүрээнд хязгаарлах юм. Иймээс эрин үе болгонд Бурханы хийдэг ажил, Түүний нэрлэгддэг нэр, Түүний авсан дүр төрх, өнөөдрийг хүртэлх Түүний ажлын үе шат бүр ганц ч ёс заншлыг дагадаггүй бөгөөд ямар ч хязгаарлалтанд баригддаггүй. Тэр бол Ехова, гэхдээ Тэр бас Есүс, түүнчлэн Мессиа болон Төгс Хүчит Бурхан юм. Түүний ажил аажмаар өөрчлөгддөг ба Түүний нэрэнд ч харгалзах өөрчлөлтүүд байдаг. Ямар ч нэр Түүнийг бүрэн төлөөлж чадахгүй, гэхдээ Түүнийг нэрлэдэг бүх нэр нь Түүнийг төлөөлж чадах бөгөөд эрин үе болгонд Түүний хийдэг ажил нь Түүний зан чанарыг төлөөлдөг.
Үг нь Махбодоор Илэрсэн “Бурханы Ажлын Үзэгдэл(3)”-аас
17. Сүүлчийн өдрүүд ирэхэд, та нарын харсан Бурхан Есүс хэвээр байж, Тэр цагаан үүл хөлөглөн, Есүсийн дүр төрхтэй ирсэн бөгөөд Түүний хэлдэг үг нь мөн л Есүсийн үг гэж төсөөлж үзье: “Хөршөө өөр шигээ хайрла, та нар мацаг барьж залбирах ёстой, өөрийн амийг эрхэмлэдэг шигээ дайснуудаа хайрлаа, бусдад хүлцэнгүй хандаж, тэвчээртэй даруухан бай. Зөвхөн тэгвэл л та нар Миний дагалдагч болно.” Хэрэв та нар энэ бүхнийг хийх юм бол та нар Миний хаанчлалд орох болно. Энэ нь Нигүүлслийн Эрин Үеийн ажил биш гэж үү? Энэ нь Нигүүлслийн Эрин Үед яригддаг зам биш гэж үү? Эдгээр үгийг дахин сонсоход та нарт ямар санагдаж байна? Энэ нь Есүсийн ажил хэвээрээ байна гэж та нарт санагдахгүй байна уу? Энэ нь Түүний ажлын давталт биш гэж үү? Энэ нь хүнийг хангаж чадах уу? Бурханы ажил одоогийнх шигээ хэвээр үлдэж, цаашид хөгжин дэвшиж чадахгүй гэж та нарт санагдана. Түүнд зөвхөн өдийхэн л хүч чадал байдаг ба хийх ямар ч шинэ ажил байхгүй, Тэр Өөрийн хязгаарт хүрсэн. Хоёр мянган жилийн өмнө Нигүүлслийн Эрин Үе байсан ба хоёр мянган жилийн дараа Тэр Нигүүлслийн Эрин Үеийн замыг номлосоор, хүмүүсийг гэмшүүлсээр байгаа. Хүмүүс, “Бурхан, Танд зөвхөн төдий л хүч чадал байгаа. Би Таныг маш мэргэн ухаантай гэж итгэсэн, гэтэл Та зөвхөн хүлцэнгүй байдал, тэвчээрийг л мэддэг, Та зөвхөн Өөрийн дайснаа хайрлахыг л мэддэг өөр юуг ч мэдэхгүй аж” гэж хэлэх болно. Хүний сэтгэлд Бурхан үүрд Нигүүлслийн Эрин Үед байснаараа байх бөгөөд Бурхан бол элэгсэг, энэрэнгүй гэж хүн үргэлж итгэх болно. Бурханы ажил үргэлж нэг хуучин газартаа алхана гэж та нар бодож байна уу? Иймээс Өөрийн ажлын энэ үе шатанд Тэр цовдлогдохгүй бөгөөд та нарын харж, хүрч байгаа бүхэн нь та нарын төсөөлсөн эсвэл сонссон зүйлийн юутай ч адилгүй байх болно.
Үг нь Махбодоор Илэрсэн “Бурханы Ажлын Үзэгдэл(3)”-аас
18. "Бурхан бидэнтэй хамт" хэмээх Есүсийн нэр нь Бурханы зан чанарыг бүхэлд нь төлөөлж чадах уу? Энэ нь Бурханыг бүрэн илэрхийлж чадах уу? Хэрэв хүн, Бурхан зөвхөн Есүс гэж нэрлэгдэж болох ба Бурхан Өөрийн зан чанараа өөрчилж болохгүй учраас өөр ямар нэг нэртэй байж болохгүй гэж хэлбэл тийм үгс нь доромжлол юм! Бурхан бидэнтэй хамт хэмээх Есүсийн нэр Бурханыг бүхэлд нь төлөөлж чадна гэж та нар итгэдэг үү? Бурхан олон нэрээр нэрлэгдэж болох ч эдгээр олон нэрийн дундаас Бурханд юу байгааг товчоор илэрхийлэх нэг ч нэр байхгүй, Бурханыг бүрэн төлөөлөх нэг ч нэр байхгүй юм. Иймээс Бурхан олон нэртэй байдаг боловч эдгээр олон нэр нь Бурханы зан чанарыг бүрэн илэрхийлж чадахгүй, учир нь Бурханы зан чанар хэтэрхий баялаг бөгөөд хүний мэдэж дийлэхээс хэтэрсэн билээ... Тодорхой нэг үг эсвэл нэр нь Бурханыг бүхэлд нь төлөөлөх чадалгүй. Иймээс Бурхан нэг тогтсон нэр авч болох уу? Бурхан бол маш агуу, ариун, тэгвэл яагаад шинэ эрин үе болгонд Өөрийн нэрээ өөрчлөхийг та нар Түүнд зөвшөөрдөггүй вэ? Иймээс Бурхан Өөрийн ажлыг биечлэн хийдэг эрин үе болгонд, Өөрийн хийдэг ажлыг товчоор илэрхийлэхийн тулд эрин үед тохирох нэрийг ашигладаг. Тухайн эрин үе дэх Өөрийн зан чанарыг төлөөлөхийн тулд Тэрээр эрин үеийн ач холбогдлыг агуулсан энэхүү онцгой нэрийг ашигладаг. Бурхан Өөрийн зан чанарыг илэрхийлэхийн тулд хүний хэлийг ашигладаг... Бурхан нь Ехова, Есүс эсвэл Мессиа гэж нэрлэгдэхгүй өдөр ирэх болно—Тэр зүгээр л Бүтээгч гэж нэрлэгдэх болно. Тэр үед, Түүний газар дээр авсан бүх нэр төгсгөлдөө очиж, үүний дараа Тэр нэргүй байх болно. Бүх зүйлс Бүтээгчийн ноёрхол дор очих үед яагаад Түүнийг тун тохирсон боловч бүрэн бус нэрээр нэрлэх юм бэ? Та нар одоо ч Бурханы нэрийг эрж хайсаар байна уу? Бурхан бол зөвхөн Ехова гэж нэрлэгддэг гэж та нар одоо ч хэлж зүрхлэх үү? Бурхан зөвхөн Есүс гэж нэрлэгдэж болно гэж та нар одоо ч хэлж зүрхлэх үү? Та нар Бурханы эсрэг доромжлолын нүглийг үүрч чадах уу? Бурхан анхнаасаа ямар ч нэргүй байсан гэдгийг та нар мэдэх ёстой. Түүнд хийх ажил байсан, хүн төрөлхтнийг эзэгнэх хэрэгтэй байсан учраас Тэр нэг, эсвэл хоёр, эсвэл олон нэр авах болсон. Тэр ямар ч нэрээр нэрлэгдсэн бай, энэ нь Түүгээр чөлөөтэй сонгогдоогүй гэж үү? Үүнийг шийдэхийн тулд Түүнд та буюу бүтээгдсэн зүйл хэрэгтэй гэж үү? Бурханы нэрлэгддэг нэр нь хүний ойлгож чадах зүйл болон хүний хэлний дагуу байдаг боловч энэ нэрийг хүн товчоор илэрхийлж чадахгүй. Та зөвхөн, тэнгэрт Бурхан байдаг, Түүнийг Бурхан гэж нэрлэдэг, Тэр бол агуу эрх мэдэлтэй Бурхан, хэтэрхий ухаантай, хэтэрхий өндөр дээд, хэтэрхий гайхалтай, хэтэрхий нууцлаг, хэтэрхий төгс хүчит бөгөөд өөр зүйлийг хэлж чадахгүй гэж хэлж болох юм; тэр нь таны мэддэг бүхэн юм. Ийм байдлаар, Есүсийн нэр ганцаараа Бурханыг Өөрийг нь төлөөлж чадах уу? Сүүлчийн өдрүүд ирэх үед хэдий Бурхан Өөрийн ажлаа хийсээр байгаа ч гэсэн Түүний нэр өөрчлөгдөх хэрэгтэй, учир нь энэ бол өөр эрин үе билээ.
Үг нь Махбодоор Илэрсэн “Бурханы Ажлын Үзэгдэл(3)”-аас
19. Есүс Өөрийн ажлаа хийхээр ирэх үед энэ нь Ариун Сүнсний заавар дор байсан; Тэр Ариун Сүнсний хүссэн зүйлийг хийсэн бөгөөд энэ нь Хуучин Гэрээний Хуулийн Эрин Үеийн дагуу эсвэл Еховагийн ажлын дагуу байгаагүй. Хэдийгээр Есүсийн хийхээр ирсэн ажил нь Еховагийн хууль эсвэл Еховагийн тушаалуудыг мөрдөх явдал биш байсан ч Тэдний эх сурвалж адилхан байсан. Есүсийн хийсэн ажил Есүсийн нэрийг төлөөлсөн ба Нигүүлслийн Эрин Үеийг төлөөлсөн; Еховагийн хийсэн ажил нь Еховаг төлөөлсөн бөгөөд Хуулийн Эрин Үеийг төлөөлсөн. Тэдний ажил нь хоёр өөр эрин үе дэх нэг Сүнсний ажил байсан юм. Есүсийн хийсэн ажил зөвхөн Нигүүлслийн Эрин Үеийг төлөөлсөн бөгөөд Еховагийн хийсэн ажил нь зөвхөн Хуучин Гэрээний Хуулийн Эрин Үеийг төлөөлж байсан. Ехова зөвхөн Израиль ба Египетийн ардууд болон Израилийн гаднах бүх үндэстнийг удирдан чиглүүлсэн. Шинэ Гэрээний Нигүүлслийн Эрин Үе дэх Есүсийн ажил нь Есүсийн нэр дорх Бурханы ажил байсан ба Тэр эрин үеийг удирдан чиглүүлсэн. Хэрвээ та нар, Есүсийн ажил нь Еховагийнх дээр суурилсан, Тэр ямар ч шинэ ажлыг хийгээгүй, Түүний хийсэн бүхэн нь Еховагийн үгний дагуу, Еховагийн ажлын дагуу мөн Исаиагийн зөгнөлийн дагуу байсан гэж хэлбэл Есүс бие махбодтой болсон Бурхан байгаагүй болж таарна. Хэрэв Тэр ийм байдлаар Өөрийн ажлыг явуулсан бол Тэр Хуулийн Эрин Үеийн элч эсвэл ажилчин байх байсан.
Үг нь Махбодоор Илэрсэн “Бурханы Ажлын Үзэгдэл(3)”-аас
20. Хэрвээ энэ нь таны хэлсэн шиг байсан бол Есүс эрин үеийг нээж чадахгүй ба бусад ажлыг ч хийж чадахгүй байх байсан. Ийм байдлаар, Еховагаар дамжуулан Ариун Сүнс ямар ч шинэ ажлыг хийж чадахгүйгээс гадна Ариун Сүнс Өөрийн ажлаа үндсэндээ Еховагаар дамжуулан хийх ёстой юм. Хүн Есүсийн ажлыг ингэж харах нь буруу юм. Хэрвээ хүн, Есүсийн хийсэн ажил нь Еховагийн үг болон Исаиагийн зөгнөлийн дагуу байсан гэж итгэвэл Есүс бие махбод болсон Бурхан байх уу эсвэл Тэр эш үзүүлэгч байх уу? Энэ үзлийн дагуу бол Нигүүлслийн Эрин Үе гэж байхгүй ба Есүс бие махбод болсон Бурхан биш байна, учир нь Түүний хийсэн ажил Нигүүлслийн Эрин Үеийг төлөөлж чадахгүй, Хуучин Гэрээний Хуулийн Эрин Үеийг л зөвхөн төлөөлнө. Есүс шинэ ажил хийхээр ирж, шинэ эрин үеийг эхлүүлж, өмнө нь Израильд хийгдсэн ажлаас халин гарч, Өөрийн ажлыг Еховагийн Израильд хийсэн ажлын дагуу явуулалгүй, Түүний хуучин дүрэм журамд баригдалгүй, ямар ч ёс заншлыг дагалгүй, Өөрийн хийх ёстой шинэ ажлыг хийсэн үед л зөвхөн шинэ эрин үе бий болох болно.
Үг нь Махбодоор Илэрсэн “Бурханы Ажлын Үзэгдэл(3)”-аас
21. Эрин үеийг эхлүүлэхээр Бурхан Өөрөө ирдэг ба эрин үеийг төгсгөлд аваачихын тулд Бурхан Өөрөө ирдэг. Хүн эрин үе эхлүүлэх болон эрин үеийг төгсгөх ажлыг хийх чадваргүй. Хэрвээ Есүс Еховагийн ажлыг эцэс болгоогүй бол Тэр зүгээр л хүн байсан бөгөөд Бурханыг төлөөлөөгүй гэдгийг тэр нь нотолно. Есүс ирж, Еховагийн ажлыг дуусгавар болгож, Еховагийн ажлаас үргэлжлүүлэн Өөрийн ажлыг, шинэ ажлыг эхлүүлсэн учраас энэ нь шинэ эрин үе байсан бөгөөд Есүс Бурхан Өөрөө байсан гэдгийг энэ нь баталж байна. Тэд ажлын хоёр тэс өөр үе шатыг гүйцэтгэсэн. Нэг үе шат нь ариун сүмд хийгдсэн ба нөгөө нь ариун сүмийн гадна хийгдсэн аж. Нэг үе шат нь хуулийн дагуу хүний амьдралыг удирдан залах, харин нөгөө нь нүглийн тахилыг өргөх байсан. Ажлын эдгээр хоёр үе шат андашгүй өөр байсан; энэ нь шинэ болон хуучин эрин үеийн зааг байсан бөгөөд тэдгээр нь хоёр эрин үе юм гэж хэлэхэд буруудахгүй! Тэдний ажлын байршил нь өөр байсан, Тэдний ажлын агуулга өөр байсан мөн Тэдний ажлын зорилго өөр байсан юм. Иймээс тэдгээрийг хоёр эрин үед хувааж болно: Шинэ ба Хуучин Гэрээ, өөрөөр хэлбэл шинэ ба хуучин эрин үе... Хэдийгээр Тэд хоёр өөр нэрээр нэрлэгдэж байсан ч ажлын хоёр үе шат нь хоёулаа нэг Сүнсээр хийгдсэн бөгөөд хоёр дахийн ажил нь эхнийхийн үргэлжлэл байсан юм. Нэр өөр байсны адилаар ажлын агуулга өөр байсан, эрин үе ч өөр байсан. Еховаг ирэх үед тэр нь Еховагийн эрин үе байсан бөгөөд Есүсийг ирэх үед Есүсийн эрин үе байсан. Иймээс Бурхан ирэх болгондоо Тэр шинэ нэрээр нэрлэгдэж, Тэр нэг эрин үеийг төлөөлж, Тэр шинэ замыг нээдэг; шинэ зам болгонд Тэрээр шинэ нэрийг авдаг ба Бурхан үргэлж шинэ бөгөөд хэзээ ч хуучин байдаггүй, Түүний ажил үргэлж урагшилж байдаг гэдгийг энэ нь харуулдаг. Түүх үргэлж урагш өрнөдөг ба Бурханы ажил ч үргэлж урагшилж байдаг. Түүний зургаан мянган жилийн эзэгнэлт төлөвлөгөө төгсгөлдөө хүрэхийн тулд энэ нь ямагт урагшилсаар байх ёстой. Өдөр бүр Тэр шинэ ажил хийх ёстой, жил бүр Тэр шинэ ажил хийх ёстой; Тэр шинэ замыг нээх ёстой, шинэ эрин үеийг эхлүүлж, шинэ илүү агуу ажлыг эхлүүлж, шинэ нэр, шинэ ажлыг авчрах ёстой.
Үг нь Махбодоор Илэрсэн “Бурханы Ажлын Үзэгдэл(3)”-аас
22. Хэрвээ хүмүүсийн төсөөлдөг шигээр Есүс ирж, сүүлчийн өдрүүдэд Есүс хэмээн нэрлэгдэж, цагаан үүлэн дээр суун, Есүсийн дүр төрхөөр хүмүүсийн дунд бууж ирсэн бол энэ нь Түүний ажлын давталт болохгүй гэж үү? Ариун Сүнс хуучин зүйлтэй зууралдах уу? Хүний итгэдэг бүхэн нь үзхүй бөгөөд хүний хүлээн зөвшөөрдөг бүхэн нь шууд утгынхаа дагуу, түүний төсөөллийн дагуу байдаг; энэ нь Ариун Сүнсний ажлын зарчимд тохирохгүй бөгөөд Бурханы санаанд нийцэхгүй. Бурхан ингэж хийхгүй; Бурхан тэгтлээ мунхаг, тэнэг биш бөгөөд Түүний ажил та нарыг төсөөлдөг шиг хялбар биш. Хүмүүсийн хийсэн, төсөөлсөн бүхний дагуу Есүс үүлэн дээр залран ирж, та нарын дунд буух болно. Та нар Түүнийг харах ба Тэр үүлэн дээр суунгаа Түүний нэр бол Есүс гэж та нарт хэлнэ. Та нар мөн Түүний гар дахь хадаасны сорвийг олж харах ба Тэр бол Есүс мөн гэдгийг мэдэх болно. Тэрээр та нарыг дахин аврах ба та нарын хүчит Бурхан байх болно. Тэр та нарыг аварч, та нарт шинэ нэр хайрлаж, хүн бүрд цагаан чулуу өгнө, үүний дараа та нар тэнгэрийн хаанчлалын хаалгаар орох боломжтой болж, диваажинд угтагдах болно. Ийм итгэл нь хүний үзхүй биш гэж үү? Бурхан хүний үзхүйн дагуу ажилладаг уу эсвэл Тэр хүмүүсийн үзхүйн эсрэг ажлыг хийдэг үү? Хүний бүх үзхүй Сатанаас ирсэн биш гэж үү? Бүх хүмүүс Сатанаар ялзруулагдаагүй гэж үү? Хэрвээ Бурхан Өөрийн ажлыг хүний үзхүйн дагуу хийсэн бол Бурхан Сатан болохгүй гэж үү? Тэр бүтээгдсэн зүйлстэй адил байхгүй гэж үү? Бүтээгдсэн зүйлс одоо Сатанаар маш их ялзруулагдаж, хүн Сатаны биелэл болсон учраас хэрвээ Бурхан Сатаны зүйлсийн дагуу ажилласан бол Тэр Сатантай хуйвалдаж байгаа биш гэж үү? Хүн Бурханы ажлыг хэрхэн ойлгох юм бэ? Иймээс Бурхан хүний үзхүйн дагуу ажилладаггүй, та нарын төсөөлсөн шигээр ажилладаггүй. Үүлэн дээр сууж ирэх болно гэж Бурхан Өөрөө хэлсэн хэмээн хэлдэг хүмүүс байдаг. Бурхан Өөрөө ингэж хэлсэн нь үнэн боловч Бурханы нууцыг хүн ойлгошгүй гэдгийг та нар мэдэх үү? Бурханы үгийг хүн тайлбарлаж чадахгүй гэдгийг та нар мэдэх үү? Та нар Ариун Сүнсээр гэгээрүүлэгдэж, гэрэлтүүлэгдсэн нь тийм их лавтай юу? Ариун Сүнс та нарт тийм шууд байдлаар харуулсан уу? Эдгээр нь Ариун Сүнсний удирдамж уу эсвэл тэдгээр нь та нарын үзхүй юу? Тэрээр, "Үүнийг Бурхан Өөрөө хэлсэн" гэсэн. Гэхдээ бид Бурханы үгийг хэмжихийн тулд өөрсдийн төсөөлөл ба оюун ухааныг ашиглаж болохгүй. Исаиагийн үгний тухайд, та нар түүний үгийг бүрэн итгэлтэйгээр тайлбарлаж чадах уу? Та нар түүний үгийг тайлбарлаж зүрхлэх үү? Та нар Исаиагийн үгийг тайлбарлаж зүрхлэхгүй юм бол яаж та нар Есүсийн үгийг тайлбарлаж зүрхэлнэ вэ? Есүс ба Исаиагийн хэн нь илүү өргөмжлөгддөг вэ? Хариулт нь Есүс учраас, яагаад та нар Есүсийн хэлсэн үгийг тайлбарладаг вэ? Бурхан Өөрийн ажлынхаа талаар та нарт урьдчилан хэлсэн үү? Ямар ч бүтээгдсэн зүйл, тэр ч бүү хэл тэнгэр дэх элч нар, хүний Хүү ч гэсэн мэддэггүй, тэгвэл та нар яаж мэдсэн юм бэ? Хүн хэтэрхий мөхөс. Одоо та нарын хувьд хамгийн чухал зүйл бол ажлын гурван үе шатыг мэдэх явдал юм.
Үг нь Махбодоор Илэрсэн “Бурханы Ажлын Үзэгдэл(3)”-аас
23. Еховагийн ажлаас Есүсийнхийг хүртэл, Есүсийн ажлаас одоогийн үе шатны ажил хүртэлх энэ гурван үе шат нь Бурханы эзэгнэлтийн бүхий л хүрээг хамардаг ба бүгдээрээ нэг Сүнсний ажил юм. Дэлхий ертөнцийг бүтээснээс эхлэн Бурхан үргэлж хүн төрөлхтнийг удирдсаар ирсэн. Тэр бол Эхлэл ба Төгсгөл, Тэр бол Эхнийх болон Сүүлийнх мөн Тэр бол эрин үеийг эхлүүлдэг Нэгэн бас эрин үеийг төгсгөдөг Нэгэн юм. Өөр өөр эрин үе, өөр газар байрлал дахь ажлын гурван үе шат нь гарцаагүй нэг Сүнсээр хийгдсэн. Эдгээр гурван үе шатыг салгадаг хүн бүр Бурханыг эсэргүүцдэг. Эхний үе шатнаас өнөөдрийг хүртэлх бүх ажил нь нэг Бурханы ажил, нэг Сүнсний ажил юм гэдгийг одоо та нар ойлгох ёстой ба энэ нь ямар ч эргэлзээгүй юм.
Үг нь Махбодоор Илэрсэн “Бурханы Ажлын Үзэгдэл(3)”-аас
«Үг
нь Махбодоор Илэрсэн»-номоос
ЗүүнийАянга |ТөгсXүчит Бурханы Чуулган
бол
эргэн ирсэн Эзэн
Есүс
-
сүүлчийн өдрүүдийн Христийн ТөгсXүчит Бурхан
Хятад
дахь ажлын улмаас үүсэн бий болсон юм.
хэн нэгэн хүн байгуулаагүй билээ.Христ
бол үнэн, зам, амь. Бурханы үгийг уншаад
та Бурхан гарч ирснийг харах болно.
No comments:
Post a Comment