Бурханыг гэрчилж, агуу улаан лууг ичээхийн тулд та нарт зарчим болоод нөхцөл байх ёстой: Зүрх сэтгэлдээ та нар Бурханыг хайрлаж, Бурханы үгэнд дотогшлох ёстой. Хэрвээ та нар Бурханы үгэнд дотогшлохгүй юм бол, та нар Сатаныг ичээх ямар ч аргагүй байх болно.
Амийн өсөлтөөр дамжуулан, та нар агуу улаан лууг орхин, үүнд үгээр илэрхийлэхийн аргагүй доромжлолыг авчрах ба тэгсэн үед л агуу улаан луу үнэхээр ичих болно. Та нар Бурханы үгийг хэрэгжүүлэхэд хэдийчинээ бэлэн байна, Бурханыг хайрлах таны хайрын баталгаа болон агуу улаан лууг жигшин зэвүүцэх чинь төдийчинээ их байна; та нар Бурханы үгийг хэдийчинээ дуулгавартай дагана, үнэнийг хүсэн эрмэлзэж байгаагийн баталгаа чинь төдийчинээ их байна. Бурханы үгийг хүсэн эрмэлздэггүй хүмүүс бол амьгүй хүмүүс юм. Тийм хүмүүс бол Бурханы үгний гаднах хүмүүс бөгөөд шашинд харъяалагддаг хүмүүс юм. Бурханд үнэхээр итгэдэг хүмүүс, Бурханы үгийг ууж идсэнээр дамжуулан Бурханы үгийн талаар илүү гүн гүнзгий мэдлэгтэй байдаг. Хэрвээ та нар Бурханы үгийг хүсэн эрмэлзэхгүй бол, та нар Бурханы үгийг үнэхээр ууж, идэж чадахгүй бөгөөд хэрвээ та нарт Бурханы үгийн ямар ч мэдлэг байхгүй бол та нарт Бурханыг гэрчлэх эсвэл Бурханы сэтгэлд нийцэх ямар ч арга байхгүй байна.
Амийн өсөлтөөр дамжуулан, та нар агуу улаан лууг орхин, үүнд үгээр илэрхийлэхийн аргагүй доромжлолыг авчрах ба тэгсэн үед л агуу улаан луу үнэхээр ичих болно. Та нар Бурханы үгийг хэрэгжүүлэхэд хэдийчинээ бэлэн байна, Бурханыг хайрлах таны хайрын баталгаа болон агуу улаан лууг жигшин зэвүүцэх чинь төдийчинээ их байна; та нар Бурханы үгийг хэдийчинээ дуулгавартай дагана, үнэнийг хүсэн эрмэлзэж байгаагийн баталгаа чинь төдийчинээ их байна. Бурханы үгийг хүсэн эрмэлздэггүй хүмүүс бол амьгүй хүмүүс юм. Тийм хүмүүс бол Бурханы үгний гаднах хүмүүс бөгөөд шашинд харъяалагддаг хүмүүс юм. Бурханд үнэхээр итгэдэг хүмүүс, Бурханы үгийг ууж идсэнээр дамжуулан Бурханы үгийн талаар илүү гүн гүнзгий мэдлэгтэй байдаг. Хэрвээ та нар Бурханы үгийг хүсэн эрмэлзэхгүй бол, та нар Бурханы үгийг үнэхээр ууж, идэж чадахгүй бөгөөд хэрвээ та нарт Бурханы үгийн ямар ч мэдлэг байхгүй бол та нарт Бурханыг гэрчлэх эсвэл Бурханы сэтгэлд нийцэх ямар ч арга байхгүй байна.
Бурханд итгэх итгэлээрээ та нар Бурханыг хэрхэн мэдэх ёстой вэ? Та нар хазгайрал, гажуудалгүйгээр өнөөдрийн Бурханы үг болон ажилд үндэслэн Бурханыг таньж мэдэх ёстой ба юу юунаас өмнө та нар Бурханы ажлыг мэдэх ёстой. Энэ бол Бурханыг мэдэх үндэс суурь юм. Бурханы үгийг эрүүлээр хүлээн зөвшөөрөх нь дутмаг байдаг эдгээр олон янзын бүх гажууд онол нь шашны үзэл санаанууд бөгөөд тэдгээр нь буруу ташаа байдаг. Шашны хүмүүсийн агуу ур чадвар нь өнгөрсөн үед хүлээн зөвшөөрөгдөж байсан Бурханы үгийг авч үүнийг өнөөдрийн Бурханы үгтэй харьцуулан шалгадаг явдал юм. Хэрвээ өнөөдөр Бурханд үйлчилж байхдаа та нар өнгөрсөн үед Ариун Сүнсээр гэгээрүүлэгдсэн зүйлстэй зууралдвал, та нарын үйлчлэл тасалдахад хүрч, та нарын практик хэрэглээ хоцрогдож, энэ нь шашны ёслолоос өөр юу ч биш болно. Хэрвээ та нар, Бурханд үйлчилж буй хүмүүс гадна талаараа даруухан, тэвчээртэй... байх ёстой гэж итгэж байвал, хэрвээ та нар энэхүү мэдлэгийг өнөөдөр практикт хэрэглэвэл тэрхүү мэдлэг бол шашны үзэл санаа бөгөөд тиймэрхүү практик хэрэглээ нь хоёр нүүртэй жүжиг болох юм. “Шашны үзэл санаа” гэдэгт хоцрогдсон ба үеэ өнгөрөөсөн зүйлсийг (өмнө нь Бурханы хэлж байсан үг болон Ариун Сүнсний илчилсэн гэрлийг хүлээн зөвшөөрөхийг оролцуулаад) хамааруулах ба хэрвээ тэдгээрийг өнөөдөр амьдралд хэрэгжүүлбэл тэдгээр нь Бурханы ажлыг тасалдуулах ба хүнд ямар ч ашиг тусгүй юм. Хэрвээ хүн өөрийн дотор байгаа, шашны үзэл санаанд хамаарах тэдгээр зүйлсийг цэвэрлэж чадахгүй бол, тэдгээр нь Бурханд үйлчлэх хүний үйлчлэлд асар их саад бартаа болох болно. Шашны үзэл санаатай хүмүүс нь Ариун Сүнсний ажлын алхамтай хөл нийлэн явах боломжгүй байдаг ба тэд эхлээд нэг дараа нь хоёр алхмын хойно хоцордог – учир нь эдгээр шашны үзэл санаанууд нь хүнийг ер бусаар өөрийгөө – зөвтгөдөг, их зантай болоход хүргэдэг. Бурхан өнгөрсөн үед юу ярьж, хийж байснаа эргэн дурсдаггүй; хэрвээ энэ нь хоцрогдсон бол Тэр үүнийг үгүй хийдэг. Та нар өөрсдийн үзэл санаагаа үнэхээр хаяж чадна гэж үү? Хэрвээ та нар өнгөрсөн үед Бурханы ярьж байсан үгтэй зууралдвал, энэ нь та нар Бурханы ажлыг мэдэж байгаа гэдгийг батлах уу? Хэрвээ та нар өнөөдөр Ариун Сүнсний гэрлийг хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа ба үүний оронд өнгөрсөн үеийн гэрэлтэй зууралдвал, энэ нь та нарыг Бурханы алхааг дагаж яваа гэдгийг баталж чадах уу? Та нар одоо ч шашны үзэл санаануудыг орхиж чадахгүй байна уу? Хэрвээ тийм бол та нар Бурханыг эсэргүүцдэг хүн болох болно.
Хэрвээ хүн шашны үзэл санаануудыг хаяж чадах юм бол, тэрээр өнөөдрийн Бурханы үг ба ажлыг өөрийн тархи толгойгоор хэмжихгүй ба үүний оронд шууд дуулгавартай дагах болно. Хэдийгээр өнөөдрийн Бурханы ажил өнгөрсөн үеийнхтэй илт адилгүй ч гэсэн, та нар өнгөрсөн үеийн үзэл санаагаа орхин хаяж, өнөөдрийн Бурханы ажлыг шууд дуулгавартай дагаж чадна. Өнгөрсөн үед Тэр хэрхэн ажиллаж байсан нь хамаагүй харин хэрвээ та өнөөдрийн Бурханы ажилд бахархал болон орон зайг өгөх тийм мэдлэгтэй бол та өөрийн хуучин үзэл санаагаа орхисон, Бурханыг дуулгавартай дагадаг, Бурханы ажил ба үгэнд дуулгавартай байж, Бурханы алхааг дагаж чадах хүн юм. Ингэснээр та Бурханыг үнэхээр дуулгавартай дагадаг хүн байх болно. Та нар Бурханы ажлыг судалж шинжлэхгүй; яг л Бурхан Өөрийн өмнөх ажлаа мартдагтай адил та нар ч гэсэн үүнийг мартана. Одоо үе бол одоо үе, харин өнгөрсөн үе бол өнгөрсөн үе, өнөөдрөөс эхлээд Бурхан өнгөрсөн үед хийж байсан зүйлээ хойш тавьсан ба та ч гэсэн үүн дээр анхаарлаа төвлөрүүлэх ёсгүй. Зөвхөн тэр үед л та нар Бурханыг бүрэн дүүрэн дуулгавартай дагадаг хүн болох ба өөрсдийн шашны үзэл санаагаа бүрэн орхиж чадах болно.
Бурханы ажилд үргэлж шинэ хөгжил явагддаг учраас, тэнд шинэ ажил байдаг мөн хоцрогдсон, хуучин ажил ч бас байдаг. Энэхүү хуучин ба шинэ ажил нь нэг нэгтэйгээ зөрчилдөхгүй харин бие биенээ харилцан нөхдөг; алхам бүхэн өмнөх алхмаа даган гарч ирдэг. Шинэ ажил байгаа учраас, хуучин зүйлс мэдээж таягдах ёстой. Жишээ нь, урт удаан хугацаанд – бий болсон зарим хэрэгжүүлэг болон хүний зуршил болсон үгс нь хүний олон жилийн дадлага туршлага, сургаал номлолтой хослон хүний сэтгэлд бүхий л төрлийн үзэл санааг бүрэлдүүлсэн. Хүний тэдгээр үзэл санаанууд бүрдэхэд илүү тааламжтай байсан зүйл нь Бурхан Өөрийн жинхэнэ төрхийг, төрөлхийн зан чанараа хүнд хараахан бүрэн дүүрэн илчлээгүй байсан бөгөөд эртний үеийн уламжлалт онолууд олон жилийн туршид түгэн тархсаар ирсэн. Бурханд итгэх хүний итгэлийн замналын туршид янз бүрийн үзэл санааны нөлөөлөл нь хүний мэдлэгийг тасралтгүй үүсэн хөгжихөд хүргэсэн бөгөөд ингэснээр хүн Бурханы талаар бүхий л төрлийн үзэл санаатай болсон – үүний үр дүнд Бурханд үйлчилдэг олонх шашны хүмүүс Түүний дайсан болсон гэж хэлэх нь шударга юм. Иймээс, хүмүүсийн шашны үзэл санаа хэдийчинээ хүчтэй байх тусам, тэд төдийчинээ Бурханыг эсэргүүцдэг ба тэд төдийчинээ Бурханы дайснууд болдог. Бурханы ажил үргэлж шинэ байдаг, хэзээ ч хуучин байдаггүй ба энэ нь хэзээ ч сургаал номлолыг бий болгодоггүй, харин үүний оронд их бага хэмжээгээр тасралтгүй өөрчлөгдөн, шинэчлэгдэж байдаг. Энэ ажил бол Бурханы Өөрийн төрөлхийн зан чанарын илэрхийлэл билээ. Энэ нь мөн Бурханы ажлын угийн зарчим ба Бурхан Өөрийн эзэгнэлээ хэрэгжүүлдэг арга барилын нэг юм. Хэрвээ Бурхан ийм байдлаар ажиллаагүй бол, хүн өөрчлөгдөхгүй эсвэл Бурханыг мэдэж чадахгүй ба Сатан ялагдахгүй. Тиймээс, Түүний ажилд тасралтгүй өөрчлөлт гарч байдаг ба тэдгээр нь замбараагүй мэт харагддаг ч үнэндээ тогтмол мөчлөгтэй байдаг. Гэсэн хэдий ч хүний Бурханд итгэдэг байдал нь нэлээд өөр: Тэр хуучин, өөрийн мэддэг сургаал номлол системтэй зууралддаг бөгөөд тэдгээр нь хэдийчинээ хуучин байна, түүнд төдийчинээ таатай байдаг. Хүний тэнэг сэтгэл, өөрчлөгдөшгүй чулуу шиг сэтгэл, Бурханы ойлгохын аргагүй шинэ ажил болоод үгийг хэрхэн хүлээн зөвшөөрч чадах юм бэ? Үргэлж шинэлэг, хэзээ ч хуучин байдаггүй Бурханыг хүн жигшин зэвүүцдэг; тэр зөвхөн цагаан-үстэй, хөдөлгөөнгүй эртний хуучин Бурхандаа л дуртай байдаг. Тиймээс, Бурхан болон хүнд аль алинд нь өөрсдийн гэсэн дуртай зүйл байдаг учраас хүн Бурханы дайсан болсон. Эдгээр олон зөрчилдөөнүүд нь өнөөдөр ч гэсэн, Бурхан шинэ ажлаа бараг зургаан мянган жил хийсээр байхад ч гэсэн оршин байгаа. Тэдгээр нь тиймээс эмчлэгдэх аргагүй. Магадгүй энэ нь хүний зөрүүд зангийн улмаас эсвэл Бурханы засаг захиргааг ямар ч хүн зөрчиж боломгүйн улмаас болдог байх – гэхдээ тэдгээр санваартан, шүтлэгтнүүдийг ялзарч хуучирсан ном, бичиг цаастайгаа зууралдсаар байх зуур хэн ч Түүний хажууд байхгүй байсан ч Бурхан Өөрийн дуусаагүй эзэгнэлт ажлаа хийсээр л байна. Эдгээр зөрчилдөөн нь Бурхан ба хүнийг дайснууд болгодог ба эвлэрэхийн аргагүй байдаг ч гэсэн, Бурхан тэдгээрт өчүүхэн ч анхаарлаа хандуулдаггүй, тийм зүйл байсан ч байгаагүй мэт ханддаг. Гэхдээ хүн өөрийн итгэл бишрэл, үзэл санаатайгаа одоо ч зууралдаж, хэзээ ч эдгээрийгээ орхидоггүй. Гэхдээ нэг зүйл илэрхий байдаг: Хэдий хүн өөрийн зогсолтоосоо хазайдаггүй ч, Бурханы хөл үргэлж хөдөлж байдаг ба Тэр нөхцөл байдлаас хамааран Өөрийн зогсолтоо үргэлж өөрчилж байдаг бөгөөд эцэст нь хүн ямар ч тэмцэлгүйгээр ялагдах болно. Энэ зуур, Өөрт нь ялагдсан дайснуудынхаа хамгийн том дайсан нь Бурхан бөгөөд Тэр мөн аль хэдийн ялагдсан болон хараахан ялагдаагүй байгаа тэдгээр хүн төрөлхтний аварга нь юм. Хэн Бурхантай тэмцээд ялалт байгуулж чадах юм бэ? Хүний үзэл санаанууд Бурханаас ирсэн мэт санагддаг, учир нь тэдгээр санааны ихэнх нь Бурханы ажлын ул мөрөөр бий болсон. Гэсэн ч үүнээс болж Бурхан хүнийг уучилж өршөөхгүй, түүнчлэн Бурханы ажлаас гадуурх багц багц бүтээгдэхүүнийг “Бурханы төлөө” бүтээсэнд нь хүнийг магтан сайшаахгүй. Үүний оронд, Тэрээр хүний үзэл санаа болоод хуучин итгэл, сүсэг бишрэлийг хараад ихэд дургүйцэн жигшдэг, тэр ч байтугай эдгээр үзэл санаа анх гарч ирсэн хугацааг ч үл ойшоодог. Хүний үзэл санаанууд нь хүний түгээсэн зүйл учраас, эдгээр үзэл санаанууд нь Түүний ажлын улмаас бий болсон гэдгийг тэр огтхон ч зөвшөөрдөггүй; тэдгээрийн эх сурвалж нь хүний бодол ба сэтгэл, энэ нь Бурхан биш харин Сатан. Бурханы цаад санаа нь, үргэлж Өөрийнхөө ажлыг хуучин үхмэл биш харин шинэ, эрч хүчтэй байлгах явдал байсаар ирсэн ба хүнээр тууштай баримтлуулахаар хийсэн зүйлс нь эрин үе, тодорхой мөчлөгт хуваагдсан, энэ нь үүрд мөнхийн, хувиршгүй биш. Учир нь Тэр бол хүнийг амьдруулж, шинэлэг байлгадаг Бурхан бөгөөд харин хүнийг үхүүлж, хөгшин байлгадаг чөтгөр биш учраас билээ. Та нар үүнийг одоо ч ойлгохгүй байна уу? Та нарт Бурханы тухай үзэл санаа байдаг бөгөөд тэдгээрийгээ хаяж чаддаггүй, учир нь та нар хуучинсаг-үзэлтэй. Энэ нь Бурханы ажлыг мэдрэх мэдрэмж хэтэрхий бага байгаад биш, эсвэл Бурханы ажил догшин хэрцгий учраас биш – цаашлаад Бурхан дандаа “Өөрийн үүрэгтээ хайнга ханддаг” учраас ч биш юм. Та нар үзэл санаагаа орхин хаяж чадахгүй байна гэдэг чинь, та нарт дуулгавартай байдал хэтэрхий дутмаг байгаа учраас, та нарт Бурханы бүтээлтэй адил тал өчүүхэн төдий ч байхгүй учраас бөгөөд Бурхан та нарын хувьд аливаа зүйлсийг хэцүү болгоод байгаа учраас биш юм. Энэ бүгд та нараас болсон ба Бурхантай ямар ч хамаагүй; бүх зовлон зүдүүр, азгүй явдал нь хүнээс шалтгаалсан. Бурханы цаад зорилго дандаа сайн байдаг: Тэр та нарыг үзхүйг бий болгоосой гэж хүсээгүй, харин эрин үе өнгөрөхийн хирээр та нарыг өөрчлөгдөж, шинэчлэгдээсэй гэж хүсдэг. Гэсэн ч та нар сайн мууг ялгаж чадахгүй ба үргэлж судалж шинжилж байдаг. Бурхан та нарын хувьд аливаа зүйлсийг хэцүү болгоод байгаа биш харин та нар Бурханыг хүндэлдэггүй учраас та нарын дуулгаваргүй байдал чинь хэтэрхий их байгаа юм. Өчүүхэн бүтээгдсэн амьтан, өмнө нь Бурханы өгсөн зүйлийн ялимгүй хэсгийг авахаар зүрхэлж, Бурхан руу дайрахын тулд үүнийг эргүүлэн ашиглаж байгаа нь – хүний дуулгаваргүй байдал биш гэж үү? Хүнд өөрийн үзэл бодлоо Бурханы өмнө илэрхийлэх эрх үнэхээр байхгүй, тэр ч байтугай тэр, өөрийн мэдэрч байгаа үнэ цэнэгүй, өөдгүй, илжирсэн сургаал зарчмыг гаргах ч эрхгүй – тэдгээр илжирсэн үзэл санаанаас хэлэх зүйл юу ч байхгүй гэж хэлэх нь шударга юм. Тэдгээр нь бүр ч үнэ цэнэгүй биш гэж үү?
Бурханд үнэхээр үйлчилдэг хүн бол Бурханы зүрх сэтгэлийг боддог, Бурхан ашиглахад тохирсон хүн бөгөөд өөрсдийн шашны үзэл санааг орхих чадвартай хүмүүс байдаг. Бурханы үгийг идэж, уух нь үр өгөөжтэй байхыг та нар хүсвэл, өөрсдийн шашны үзэл санаагаа хаях учиртай. Хэрвээ та нар Бурханд үйлчлэхийг хүсэж байгаа бол, хамгийн эхлээд шашны үзэл санаагаа орхин хаяж, хийж байгаа бүхэндээ Бурханы үгийг дуулгавартай дагах нь бүр ч илүү чухал юм. Бурханд үйлчилдэг хүний эзэмших ёстой зүйл нь энэ билээ. Хэрвээ та нарт ийм мэдлэг дутмаг байвал, үйлчилж эхлэнгүүтээ л та нар саад тотгор учруулах ба хэрвээ та нар өөрсдийн хуучин үзэл санаагаа баримталсаар байвал Бурхан та нарыг хэзээ ч дахин босохооргүй болтол гарцаагүй цохих болно. Жишээлбэл, өнөө үеийг авч үзье. Өнөөдрийн маш их яриа болон ажил нь Библитэй нийцдэггүй ба Бурханы өмнө нь хийж байсан ажлуудтай таардаггүй, хэрвээ та нарт дуулгавартай дагах хүсэл байхгүй бол та нар хэдийд ч унан доройтож болох юм. Хэрвээ та нар Бурханы хүслийн дагуу үйлчлэхийг хүсэж байвал та нар эхлээд шашны үзэл санаанаасаа салж, өөрийн үзэл бодлоо засаж залруулах ёстой. Ирээдүйд хэлэх зүйлсийн ихэнх нь өнгөрсөнд хэлж байсантай таарахгүй ба хэрвээ одоо та нарт дуулгавартай дагах хүсэл дутмаг байвал өмнө чинь байгаа зам дээр алхаж чадахгүй байх болно. Хэрвээ Бурханы ажилладаг аргуудын нэг нь та нарын дотор үндэслэж, та нар үүнээсээ салж чадахгүй байгаа бол энэхүү арга та нарын шашны үзхүй болох болно. Хэрвээ Бурхан та нарын дотор үндэслэсэн бол, та нар үнэнийг олж авах ба хэрвээ Бурханы үг болон үнэн нь та нарын амь болох боломжтой бол та нарт Бурханы талаарх үзхүй цаашид байхаа болих болно. Бурханд жинхэнэ танилттай хүнд ямар ч үзхүй байхгүй болох бөгөөд сургаал номлолд баригдахгүй юм.
Дараах асуултуудыг асууснаар өөрсдийгөө сэрээ:
1. Та нарт байгаа мэдлэг Бурханд үйлчлэх үйлчлэлд чинь саад болдог уу?
2. Та нарын өдөр тутмын амьдралд хичнээн шашны зан үйл байдаг вэ? Хэрвээ та нар зөвхөн хичээнгүй мэт харагддаг бол энэ нь та нарын амь өсөж төлөвшин боловсорсон гэсэн үг үү?
3. Та нар Бурханы үгийг идэж, уух үедээ өөрсдийн шашны үзэл санаагаа орхин хаяж чадах уу?
4. Залбирах үедээ та нар, шашны зан үйлээс хагацаж чадах уу?
5. Та нар Бурхан хэрэглэхэд тохирсон хүмүүс үү?
6. Бурханы талаарх та нарын мэдлэгийн хичнээн нь шашны үзхүйг агуулдаг вэ?
«Үг
нь Махбодоор Илэрсэн»-номоос
ЗүүнийАянга |ТөгсXүчит Бурханы Чуулган
бол
эргэн ирсэн Эзэн
Есүс
-
сүүлчийн өдрүүдийн Христийн ТөгсXүчит Бурхан
Хятад
дахь ажлын улмаас үүсэн бий болсон юм.
хэн нэгэн хүн байгуулаагүй билээ.Христ
бол үнэн, зам, амь. Бурханы үгийг уншаад
та Бурхан гарч ирснийг харах болно.
No comments:
Post a Comment