Таныг хүрээсэй гэсэн маш олон зүйл Надад байдаг. Гэсэн хэдий ч таны үйлдлүүд болон та бүгдийн амьдрал Миний хүсэлтэй бүрэн нийцэх боломжгүй байдаг тиймээс Би шулуухан байж та бүгдэд Өөрийн зүрх сэтгэл болон Өөрийн санааг тайлбарладаг.
Ялган таних болон таашаах таны чадвар үнэхээр муу, түүнчлэн та бүгд Миний зан чанарыг болоод Миний мөн чанарын талаар бараг юу ч мэддэггүй бөгөөд энэ талаар мэдээлэх нь нэн чухал асуудал юм. Та өмнө нь эдгээр зүйлсийн тухай хэр их ойлгосон эсвэл та эдгээр зүйлсийг ойлгохыг хүсэж байснаас үл хамааран та нарт эдгээрийн талаар дэлгэрэнгүй тайлбарлая. Эдгээр асуудлууд нь танд огт шинэлэг зүйл биш гэхдээ та үүнийг ойлгосон мэт санагдахгүй байна эсвэл үүний агуулж байгаа утгыг бүрэн ойлгосон юм шиг санагдахгүй байна. Олон хүмүүс энэ асуудлын талаар ердөө л бүдэгхэн ойлголттой,өнгөц мэдлэгтэй байдаг. Танд үнэнийг илүү ойр болгоход туслахын тулд мөн Миний үгсийг илүү ихээр хэрэгжүүлэхэд туслахын тулд та нарын хамгийн түрүүнд ойлгох ёстой асуудал гэж Би бодож байна. Үгүй бол та нарын итгэл тодорхой бус мөн хоёр нүүртэй, шашны хандлагатай хэвээр байх болно. Хэрвээ та Бурханы зан чанарыг ойлгохгүй бол Түүний төлөө таны хийх ёстой өөрийн ажлаа хийх боломжгүй болно. Хэрвээ та Бурханы мөн чанарыг танин мэдэхгүй бол та Түүнийг хүндэтгэх болон Түүнээс эмээх байдлыг хадгалах боломжгүй болно, зөвхөн болгоомжгүй өнгөц болоод зайлсхийсэн байдалтай байх болно мөн үүнээс илүүтэйгээр засаршгүй доромжлолын байдалтай байх болно. Бурханы зан чанарыг ойлгох нь үнэхээр маш чухал юм мөн Бурханы мөн чанарын тухай мэдлэг нь орхигдож болохгүй зүйл юм, гэвч хэн ч энэ талаар бүрэн шалгаж, гүнзгий судалж байгаагүй. Та бүгд Миний тунхагласан засаг захиргааг үл ойшоосон болохыг харахад тодорхой. Хэрвээ та Бурханы зан чанарыг ойлгоогүй бол та хялбархан Түүний зан чанарт халдах болно. Иймэрхүү гэмт хэрэг нь Бурханыг Өөрийг нь хилэгнүүлж байгаатай ялгаагүй бөгөөд эцэст нь засаг захиргааны эсрэг гэм болдог. Одоо та Бурханы мөн чанарыг ойлгох үедээ Бурханы зан чанарын тухай ойлгож чадна гэдгийг ухаарах хэрэгтэй бөгөөд Бурханы зан чанарыг ойлгох нь засаг захиргааг ойлгож байгаатай ижил юм. Мэдээж олон засаг захиргаа Бурханы зан чанартай холбогдож байдаг, гэвч Бурханы зан чанарыг бүхэлд нь эдгээрт тусгаагүй. Энэ нь таныг ирээдүйд Бурханы зан чанартай илүү дотно танилцахыг шаардаж байна.
Би та бүхэнтэй жирийн харилцан яриагаар ярихгүй, тиймээс та бүгд Миний үгсийг үнэн сэтгэлээсээ авч үзэн, тэднийг гүн эргэцүүлбэл зохино. Би үүгээрээ та Миний ярьсан үгсэд хэтэрхий бага хүчин чармайлт гаргасан гэж хэлэх гэсэн юм. Бурханы зан чанарын тухай ярьж эхлэх үед та үүнийг тунгаан бодохыг бүр ч ихээр хүсэхгүй байна мөн маш бага хүчин чармайлт гаргаж байна. Тиймээс таны итгэл үнэмшлийг ердөө л сүржин үгс гэж Би хэлж байна. Одоо ч гэсэн та нарын хэн нь ч өөрийн хамгийн муу сул талдаа үнэн хүчин чармайлтаа зориулаагүй. Харин ч Миний та нарын төлөөх хүчин чармайлтыг хөсөрдүүлсэн. Та бүгд Бурханыг үл тоосон бөгөөд үнэнээр амьдардаггүй хүмүүс гэдэгт гайхах зүйл алга. Эдгээр хүмүүсийг яаж ариун хүмүүс гэж нэрлэж чадах билээ? Тэнгэр ийм зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй! Та маш хомс мэдлэгтэй байгаа тул Би илүү амьсгал зарцуулах эрхтэй.
Бурханы зан чанар гэдэг нь маш хийсвэр сэдэв юм шиг санагддаг мөн хялбархан хүлээн зөвшөөрдөггүй нэг зүйл юм, Түүний зан чанар хүний зан авиртай адилгүй. Бурхан ч гэсэн баяр баясал, уур хилэн, уй гашуу, аз жаргалын сэтгэл хөдлөлтэй гэвч эдгээр сэтгэл хөдлөлүүд нь хүний сэтгэл хөдлөлүүдээс ялгаатай. Бурхан Өөрийн оршихуй болон эзэмшилтэй. Түүний илэрхийлдэг болон илчилдэг болгон нь Түүний мөн чанарын илэрхийлэл бөгөөд Түүний бие хэмийн илэрхийлэл юм. Түүний оршихуй, эзэмшил, Түүний мөн чанар болон бие хэмийг ямар ч хүн орлохгүй юм. Түүний зан чанар нь Түүний хүн төрөлхтний төлөөх хайрыг, хүн төрөлхтнийг тохинуулах, хүн төрөлхтнийг үзэн ядах байдлыг болон үүнээс илүүтэйгээр хүн төрөлхтний тухай бүрэн гүйцэд ойлголтыг хамарч байдаг. Хүний зан авир нь өөдрөг, цовоо сэргэлэн эсвэл дөжин байж болох. Бурханы зан чанар бүхий л зүйлсийн дундах амьд оршихуйнуудыг захирагч нэгэнд бүхий л бүтээлийн Бурханд харьяалагддаг. Түүний зан чанар нь хүндэтгэл, эрч хүч, эрхэм дээд агуу байдлыг илэрхийлдэг ба дээдийн дээдийг илэрхийлдэг юм. Түүний зан чанар бол эрх мэдлийн бэлэг тэмдэг бөгөөд эдгээр бүгд нь ариун шударга, сайн сайхны бэлэг тэмдэг юм. Үүнээс илүүтэйгээр мөн бас харанхуйн хүч болон ямар дайсны хүч чадлаар дарагдах боломжгүйн[a] бэлэг тэмдэг юм, Түүнийг аливаа бүтээл халдаж чадахгүйн (үнэндээ энэ нь зөвшөөрөгдөөгүй)[b] бэлэг тэмдэг. Түүний зан чанар бол хамгийн дээд хүч чадлын бэлэг тэмдэг юм. Хэн ч ямар ч хүн Бурханы ажил болоод зан чанарт саад болж чадахгүй. Гэхдээ хүний зан ааш нь араатнаас арай бага зэрэг давуу байдгийн бэлэг тэмдэг юм. Хүн ганцаараа эрх мэдэлгүй, бие даасан байдалгүй мөн өөрийг давах ямар ч чадамжгүй,зүгээр л дорой буурайгаар ямар нэгэн хүнээр, тохиолдлоор, эсвэл зүйлээр удирдуулан захирагддаг матери юм. Бурханы баяр бахдал нь ариун шударга байдал болон гэрэл гэгээ үүсэж бүрэлдэн оршин тогтноход, мөн харанхуй болон хорон муу зүйлсийн устгагдахад төрдөг. Тэрээр хүн төрөлхтөнд гэрэл гэгээ болоод сайхан амьдралыг авчирсандаа баяртай байдаг; Түүний баяр бахдал нь ариун шударга байдлын нэг болох бүхий л эерэг зүйлсийн оршихуйн бэлэг тэмдэг, үүнээс илүүтэйгээр өлзий бэлэг тэмдэг. Бурханы уур хилэн нь Түүний хүн төрөлхтнийг гэмтээж байгаа шударга бус хэрэг явдал болон түйвээлгийн улмаас, харанхуй болон хорон муу зүйлсийн оршин байгаагийн улмаас, үнэнийг үлдэн хөөдөг зүйлс байгаагийн улмаас, мөн үүнээс илүүтэйгээр сайн сайхны эсрэг зүйлс оршин байгаагаас болсон. Түүний уур хилэн нь бүхий л муу сөрөг зүйлс удаан оршин тогтнохгүйн бэлэг тэмдэг, түүнчлэн Түүний ариун байдлын бэлэг тэмдэг. Түүний уй гашуу нь Түүний итгэж байсан хүн нь харанхуйд унаснаас болж үүсдэг, яагаад гэвэл Түүний хүнд хийсэн зүйл нь Түүний хүлээлтэнд хүрээгүй болохоор, мөн яагаад гэвэл Түүний хайртай хүн төрөлхтөн бүгдээрээ гэрэл гэгээд амьдарч чадахгүй байгаа болохоор. Тэр гэм зэмгүй хүн төрөлхтний төлөө харууслыг мэдэрдэг, шударга гэвч мунхаг хүний төлөө, мөн сайн ч өөрийн бодолгүй хүний төлөө. Түүний уй гашуу Түүний сайн сайхан болон Түүний нигүүлслийн бэлэг тэмдэг юм, гоо сайхны болон сайхан сэтгэлийн бэлэг тэмдэг. Мэдээж Түүний аз жаргал нь хүнээс сайн итгэл үнэмшлийг олж авахад мөн өөрийн дайсныг устгахад ирдэг. Үүнээс гадна бүхий л дайсны хүчийг үлдэн хөөж, устган, хүн төрөлхтөн сайн сайхан амар тайван амьдралыг авах үед Тэр аз жаргалтай болдог. Бурханы аз жаргал хүний баяр баясгалан ялгаатай юм; энэ нь таатай сайхан жимс хүлээж авах мэдрэмж, баяр баяслаас хамаагүй дээгүүр мэдрэмж. Түүний аз жаргал нь хүн төрөлхтөн зовлонгоос чөлөөлөгдөж мөн гэрэл гэгээт дэлхий рүү орсны бэлэг тэмдэг юм. Хүн төрөлхтний сэтгэл хөдлөл нь нөгөө талаас, шударга байдал, гэрэл гэгээ болон сайхан бүхний төлөө биш, хамгийн наанадаж Тэнгэрийн нигүүлслийн ч төлөө биш, бүгд түүний ашиг сонирхлынх нь зорилгын төлөө оршин байдаг. Хүн төрөлхтний сэтгэл хөдлөл хувиа хичээсэн байдаг бөгөөд харанхуйн ертөнцөд хамаарна. Тэд Бурханы төлөвлөгөөний төлөө байтугай хүслийнх нь төлөө ч байдаггүй, иймээс Бурхан ба хүн хэзээ чнэг ижил өнгөөр ярьж чадахгүй. Бурхан үүрд дээдийн дээд бөгөөд эрхэм хүндэт, гэтэл хүн бол үүрд дорд, хэзээ ч ямар ч үнэ цэнэгүй. Яагаад гэвэл Бурхан хүнд үүрд өөрийгөө золиосолж хүн төрөлхтний төлөө өөрийгөө зориулдаг; гэтэл хүн үргэлж зөвхөн өөрийнхөө төлөө хөдөлмөрлөж, авч байдаг. Бурхан хүн төрөлхтний оршин тогтнолын төлөө үүрд хөдөлмөрлөж байна, гэвч хүн гэрэл гэгээнд эсвэл ариун шударга байдалд ямар ч хувь нэмэр оруулж байгаагүй. Хүн хэдийгээр цаг хугацааны турш ажилласан ч энэ нь сул дорой бөгөөд өчүүхэн цохилтыг тэсвэрлэж чадахгүй байсан бөгөөд хүний хөдөлмөр нь үргэлж өөрсдийнхөө төлөө байдаг ба бусдын төлөө биш байдаг. Хүн үргэлж хувиа хичээж байдаг, гэтэл Бурхан үргэлж амин хувиа хичээдэггүй. Бурхан сайн сайхан бүх зүйлсийн эх үүсвэр байхад хүн бүх муухайг түгээгч бөгөөд илэрхийлэгч байдаг. Бурхан ариун шударга байдал, гоо сайхан болон өөрийн мөн чанараа хэзээ ч өөрчлөхгүй, гэвч хүн тэгж чаддаг, дуртай цагтаа ариун шударгаас урваж мөн Бурханаас холдож чадна.
Миний хэлсэн өгүүлбэр бүр Бурханы зан чанарыг агуулж байгаа. Та Миний үгийг анхааралтай тунгаан бодвол сайн хэрэг мөн танд гарцаагүй нэлээн ашигтай байх болно. Бурханы мөн чанар бол ойлгоход үнэхээр хэцүү гэхдээ та бүгдийг дор хаяж Бурханы зан чанарын тухай жоохон мэдлэгийг олж авсан гэдэгт итгэж байна. Тэгээд Би та нараас Бурханы зан чанарын эсрэг биш олон зүйлсийг хийж Надад харуулахыг хүсэж байна. Тэр цагт Би уужрах болно. Жишээ нь, цаг үргэлж өөрийн зүрх сэтгэлдээ Бурханыг тээх. Та Түүний үгийг дагахаар хичээх. Бүх зүйлд Түүний бодлыг эрж хайх. Мөн Бурханыг үл ойшоосон бөгөөд Бурханд хүндэтгэлгүй зүйлийг хийхгүй. Түүнчлэн зүрх сэтгэлээ ирээдүйд хоосон орон зайгаар дүүргэхгүйн тулд Бурханыг өөрийн бодлоосоо хойш бүү тавь. Хэрвээ та ингэвэл Бурханы зан чанарт халдах болно. Хэрвээ та Бурханы эсрэг гомдолсон эсвэл доромжилсон үг хэлэхгүй, мөн та амьдралынхаа туршид Бурханы бүхий л үгэнд захирагдаж танд даалгасан зөв зохистой зүйлсийг хийх боломжтой бол та амжилттайгаар засаг захиргааныг зөрчих гэм нүгэлээс зайлсхийж чадна. Жишээ нь, Хэрэв та хэзээ нэгэн цагт ингэж хэлсэн бол “Яагаад би Түүнийг Бурхан гэж бодно гэж,” “Би эдгээр үгсийг Ариун Сүнсний зарим гэгээрлээс илүү юу ч биш гэж бодож байна,” “Би Бурханы хийсэн зүйл болгоныг зөв гэж бодохгүй байна,” “Бурханы хүн чанар надаас дээрдэхгүй,” “Бурханы үгс зүгээр л итгэх боломгүй,” эсвэл бусад иймэрхүү шүүмжилт үгсийг хэлсэн бол би таныг өөрийн нүглээ хүлээн зөвшөөрч, наманчлахыг уриалж байна. Үгүй бол та хэзээ ч уучлагдах боломжгүй, таны хувьд та хүнийг гомдоосон биш, харин Бурхан Түүнийг гомдоосон хэрэг. Та өөрийгөө ердөө л хүнийг шүүн тунгааж байна хэмээн итгэх байх, гэхдээ Бурханы Сүнс таныг ингэж авч үзэхгүй. Түүний махан биед хандах таны хүндэтгэлгүй зан нь Түүнийг хүндэтгэхгүй байгаатай ижил юм. Хэрвээ тийм бол та Бурханы зан чанарт халдсан биш үү? Та Бурханы Сүнсний хийсэн бүх ажил нь Түүний махан бие дэх ажлыг дэмжиж байгаа ба иймэрхүү ажлыг сайн хийхийн төлөө гэдгийг санаж байх ёстой. Хэрэв та үүнийг үл тоовол та Бурханд итгэх итгэлдээ огт амжилт олж чадахгүй нэгэн гэж Би хэлнэ. Та Бурханы уур хилэнг хүргэсэн тиймээс тэрээр танд таарах шийтгэлийг танд хичээл заахын тулд өгөх болно.
Бурханы мөн чанарыг илүү ихээр мэдэх нь огт ач холбогдолгүй асуудал биш. Та Түүний зан чанарыг ойлгох ёстой. Энэ аргаар та Бурханы мөн чанарыг аажмаар мэдэх болно мөн үүнтэй зэрэгцээгээр илүү сайн бөгөөд илүү сайхан байдал руу урагшилна. Эцэст нь өөрийн бохир сүнсээс ичих болно, тиймээс таны нүүрэнд ичих царай тодорно. Энэ үед Бурханы зан чанарт халдах нь багасана, таны зүрх сэтгэл Бурхантай илүү ойр дотно болно, мөн аажмаар таны зүрх сэтгэлд Түүнийг хайрлах хайр нэмэгдэх болно. Энэ нь хүн төрөлхтөн сайн сайхан руу орж байгаагийн тэмдэг юм. Гэхдээ хараахан та үүнд хүрээгүй байна. Та өөрийгөө өөрийнхөө хувь тавилангийнхаа төлөө нааш цааш аялж ядрааж байна, тиймээс хэн Бурханы мөн чанартай танил болохыг хичээх талаар бодож байна? Үргэлж иймээрээ бол, та нар Бурханы зан чанарын тухай хэтэрхий бага мэдлэгээсээболоод засаг захиргааг өөрийн мэдэлгүй зөрчдөг. Таны одоо хийж байгаа зүйл Бурханы зан чанарт халдах үндсийг тавиагүй гэж үү? Бурханы зан чанарыг ойлгохыг танаас асууж байгаа нь Миний ажлаас ангижирсан биш юм. Хэрэв та засаг захиргааны эсрэг байнга зөрчил гаргасан хэвээр байгаа бол та нарын хэн нь шүүлтээс мултарч чадна гэж? Миний ажил бүхэлдээ дэмий болчих биш үү? Түүнчлэн Би одоо ч гэсэн таныг өөрийн үйлдэлдээ анхааралтай хянуур, өөрийн авах алхмууддаа болгоомжтой байхыг хүсэж байна. Энэ бол танд тавих Миний томоохон шаардлага, мөн Би та бүгдийг үүнийг сайтар анхааралтай тунгаан бодож мөн үүнийг чухал зүйл гэж авч үзэхийг хүсэж байна. Таны үйлдэл Намайг аймшигтай уур хилэн рүү өдөөх өдөр ирэх тэр цагт үр дагавар нь зөвхөн таных байх болно, мөн таны оронд өөр хэн ч таны шийтгэлийг хүлээхгүй.
Тайлбар:
a. Эх бичвэр “Байж чадахгүй” гэж уншигдана.
b. Эх бичвэр “Байж чадахгүй (үнэндээ зөвшөөрөгдөөгүй)” гэж уншигдана.
"Үг
нь махбодоор илэрсэн" номоос
Холбоотой
зөвлөмж:
No comments:
Post a Comment