Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

2017/08/11

Зүүний Аянга -Төгс Хүчит Бурханы Үг|Гурван сануулга


   Бурханд итгэгчийн хувиар чи бүх зүйл дээр Түүнээс өөр хэнд ч үнэнч байх ёсгүй ба бүх зүйлийг Түүний зүрхтэй тааруулах ёстой. Гэвч бүгдээрээ л энэ сургаалыг ойлгодог, тэдний мунхаг, тэнэг, ялзарсан байдал зэрэг бэрхшээлээс болж хүнд зориулсан эдгээр хамгийн илэрхий, үндсэн үнэнийг тэдэнд шингээсэн байж харагддаггүй. Иймд чиний төгсгөл ирэхээс өмнө Би чамд хамгийн чухал хэдэн зүйлийг эхлээд хэлэх хэрэгтэй. Намайг цааш нь үргэлжлүүлэхээс өмнө чи эхлээд үүнийг ойлгосон байх ёстой: Миний хэлдэг үнэний үгс бол бүх хүн төрөлхтөнд зориулагдсан ба ямар нэгэн хүнд эсвэл ямар нэг төрлийн хүнд зориулагдаагүй. Иймд Миний үгийг үнэний өнцгөөс хүлээн авахад анхаарч, анхаарлаа төвлөрүүлж, чин сэтгэлээсээ хандах хэрэгтэй. Миний хэлэх нэг ч үг эсвэл үнэнийг оймтгойлж болохгүй ба Миний үгийг басамжилж болохгүй. Та бүхний амьдралаас Би та нарын хийж байгаа олон зүйл үнэнтэй холбоогүй байгааг харж байдаг, иймд Би та нараас үнэний төлөө үйлчлэгчид болж нүгэлт, муухай зүйлийн боол битгий болооч гэж шууд хэлж байна. Үнэн дээр гишгэлж болохгүй ба Бурханы гэрийн аль ч буланг бузарлаж болохгүй. Энэ бол та нарт өгөх Миний сануулга юм. Одоо Би уг сэдвийн талаар ярьж эхэлнэ:

  Эхлээд чи өөрийн хувь заяаны төлөө Бурханаар зөвшөөрөгдөхийг хичээх ёстой. Тодруулж хэлбэл чи өөрийгөө Бурханы гэрт байгааг хүлээн зөвшөөрсөн бол чи Бурханд амар амгалан болон сэтгэл ханамжийг бүх зүйл дээр авчрах хэрэгтэй гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл чи өөрийн үйлдлүүддээ зарчимтай байх ёстой ба тэдгээрийгээ үнэнд тааруулах ёстой. Хэрэв чи ингэж чадахгүй байвал Бурхан чамайг үзэн ядаж, чамаас татгалзах ба чи ч бүгдэд хаягдана. Чи ийм байдалд орчихвол Бурханы гэрт орж чадахгүй юм. Энэ бол Бурханаар зөвшөөрөгдөөгүй бол юу болох тухай юм.

   Дараа нь чи Бурхан үнэнч хүнд дуртай гэдгийг мэдэх ёстой. Бурхан үнэнч шинж чанартай тул Түүний үгэнд үргэлж итгэж болно. Цаашилбал Түүний үйлдэл нь алдаагүй бөгөөд асуух шаардлагагүй байдаг. Иймд Бурхан Түүнд үнэхээр үнэнч хүмүүст дуртай байдаг. Үнэнч байна гэдэг нь Бурханд зүрхээ өгнө гэсэн үг юм. Ямар ч зүйл дээр Түүнийг хуурахгүй байх, бүх зүйл дээр Түүнд нээлттэй байх, үнэнийг хэзээ ч нуухгүй байх, хэзээ ч дээд хүмүүсээ хуурч, доод хүмүүсээ төөрөлдүүлэх зүйл хийхгүй байх, өөрөө Бурханыг бялдуучлах зорилготой зүйл хэзээ ч хийхгүй байх гэсэн үг юм. Товчхондоо үнэнч байна гэдэг нь өөрийн үйл болон үгэндээ бохир оруулахаас, Бурхан болон хүнийг хуурахаас түдгэлзэх тухай юм. Миний ярьж буй зүйл маш энгийн боловч та бүхэнд хоёр дахин хүнд байх болно. Олон хүмүүс шударгаар ярьж, хийснээс тамд унасан нь дээр гэж үздэг. Надад шударга бус хүмүүст зориулсан эмчилгээ байдаг нь гайхах зүйл биш юм. Мэдээж чамайг үнэнч байхад маш их саад тулгарч байгааг Би ойлгож байгаа. Хэрэв та нар бүгд маш ухаалаг бөгөөд юмыг өөрийн өнцгөөс шүүн хэлэлцэх дуртай бол энэ нь Миний ажлыг улам энгийн болгоно. Та нар бүгд зүрхэндээ нууц хадгалж байдаг тул Би та нарт галаар "шүүх" ажиллагаа явуулсны дараа чи Миний үгэнд бүрмөсөн итгэх болно. Эцэст нь Би та бүхний амнаас "Бурхан бол итгэлийн Бурхан юм" гэсэн үгийг гаргаж авсны дараа та бүхэн цээжээ дэлдэн "хүний зүрх зальтай юм" гэж хашгирах болно. Тэр үед чиний сэтгэл ямар байх вэ? Чи одоо байгаа шигээ чадуурахгүй байх гэж Би төсөөлж байна. Мөн чи одоо байгаа шигээ "ойлгоход хэт гүн" бол бүр байхгүй. Зарим хүмүүс Бурханы хажууд зөв "сайн хүмүүжилтэй" байдаг мөртлөө Сүнсний хажууд дуулгаваргүй, жолоодлогогүй болдог. Чи ийм хүнийг шударга хүмүүсийн тоонд оруулах уу? Чи хоёр нүүртэн хийгээд "олон нийттэй харьцахдаа" сайн бол Би чамайг Бурханаар зугаалдаг хүн яг мөн байна гэж хэлнэ. Хэрэв чиний үгс уучлал хүсэлтээр болон утгагүй үндэслэлээр дүүрэн бол Би чамайг үнэнийг хэрэгжүүлэх огт хүсэлгүй хүн гэж хэлнэ. Хэрэв чамд ярьж болохооргүй нууцалсан олон зүйл байгаад тэднийг бусдад ил гаргахыг хүсэхгүй байгаа нь гэрлийн замыг хайхад саад болж байгаа бол Би чамайг авралыг хялбараар олж авч чадахгүй, харанхуйгаас хялбараар гарч чадахгүй хүн байна гэж хэлнэ. Хэрэв үнэний замыг хайх нь чамд таалагдаж байгаа бол чи ихэвчлэн гэрэлд амьдардаг хүн юм. Хэрэв чи Бурханы гэрт үйлчлэл үзүүлэгч болох дуртай, хичээнгүйлэн, чин сэтгэлээсээ, энгийнээр ажиллаж, юм авалгүйгээр үргэлж өгч байдаг бол Би чамайг үнэнч гэгээнтэн гэж хэлнэ. Учир нь чи шагнал нэхдэггүй зүгээр л үнэнч хүн юм. Хэрэв чи нээлттэй байхыг хүсэж байгаа бол, хэрэв чи өөрийн бүх юмаа өгөхийг хүсэж байгаа бол, хэрэв чи өөрийн амьдралыг Бурханд зориулан гэрч болохыг хүсэж байгаа бол, хэрэв чи үнэнч бөгөөд зөвхөн Бурханыг баярлуулахыг боддог бол, өөрийгөө хэзээ ч боддоггүй, өөртөө юм авдаггүй бол Би чам шиг хүмүүсийг гэрлээр тэтгэгдэн хаант улсад үүрд амьдрах болно гэж хэлнэ. Чи өөрийн дотор үнэн итгэл, үнэн үнэнч байдал байгаа эсэхийг, чиний бичээс дотор чи Бурханы төлөө зовсон эсэхийг, чи Бурханд бүрэн захирагдсан эсэхийг мэдэх хэрэгтэй. Хэрэв чамд эдгээр нь дутагдаж байвал чиний дотор дуулгаваргүй байдал, заль мэх, шунал, сэтгэл дундуур байдал байгаа гэсэн үг юм. Хэрэв чиний зүрх үнэнч биш бол чи Бурханы үнэлгээг хэзээ ч авахгүй ба хэзээ ч гэрэлд амьдрахгүй. Хэн нэгний хувь заяа нь тэрээр үнэнч, цусан улаан зүрхтэй байна уу, түүний сэтгэл цэвэр байна уу гэдгээс хамаарна. Хэрэв чи хамгийн үнэнч бус, ууртай зүрхтэй, цэвэр бус сэтгэлтэй бол чиний хувь заяаны бичээс мэдээж шийтгэгдэх хүмүүсийнхтэй хамт байрлана. Хэрэв чи өөрийгөө маш үнэнч гэсэн боловч үнэний дагуу хэзээ ч үйлддэггүй, үнэний үгийг хэзээ ч хэлдэггүй бол Бурхан чамайг шагнахыг хүлээсээр л байх уу? Чи Бурханыг өөрт чинь нүдний цөцгий мэт хандана гэж найдсаар л байна уу? Энэ нь шал утгагүй бодол биш үү? Чи Бурханыг бүх зүйл дээр хуурч байхад Бурханы гэр чам шиг цэвэр биш гартай хүнийг яаж орогнуулах юм бэ?

  Гурав дахь зүйл нь: Бурханд итгэгчид бүгдээрээ замынхаа аль нэг хэсэгт Бурханыг эсэргүүцэж, Түүнийг мэхэлсэн байдаг. Зарим муу үйл нь зөрчил гэж бичигдэхгүй байж болдог ч заримыг нь өршөөх аргагүй гэж үздэг. Олон хүмүүсийн хувьд энэ нь захиргааны зарлигуудыг зөрчсөн буюу Бурханы зан чанарын эсрэг зөрчил байдаг. Өөрийн хувь заяандаа санаа тавьдаг олон хүмүүс ийм үйл нь юу байх талаар асууж магадгүй. Чиний угийн чанар ихэмсэг, бардам бөгөөд баримтанд захирагдах хүсэлгүй байгаагаа мэдэх ёстой. Иймд чамайг өөрийгөө ойлгосны дараа Би бага багаар хэлэх болно. Чамайг Бурханы захиргааны зарлигуудын агуулга болон зан чанарыг илүү сайн ойлгохыг уриалж байна. Үгүй бол чи уруулаа үдүүлсэн юм шиг, хэлээрээ өндөр дуугаар чөлөөтэй ярихаа хориход хэцүү байх болно. Чи өөрөө ч мэдэлгүйгээр Бурханы зан чанарыг гомдоож, харанхуйд унан Ариун Сүнс болон гэрлийн оршихуйгаас хагацаж болно. Учир нь чиний үйлдлүүдэд зарчим байхгүй байна. Хэрэв чи хэлэх ёсгүй зүйлийг хэлсэн эсвэл хийх ёсгүй зүйл хийсэн бол зохих шийтгэлээ хүртэнэ. Чи өөрийн үг болон үйлдэлдээ зарчимгүй байгаа боловч Бурхан бол хоёуланд нь зарчимтай гэдгийг чи мэдэх ёстой. Чи шийтгэл хүлээж байгаа нь чиний хүнийг бус Бурханыг хилэгнүүлсэнтэй холбоотой. Хэрэв чи өөрийн амьдралдаа Бурханы зан чанарын эсрэг олон зөрчил хийсэн бол чи тамын хүүхэд болно. Хүний хувьд чи зөвхөн үнэнтэй нийцэхгүй хэдэн үйлийг хийснээс өөр зүйлгүй мэт харагдаж болно. Гэвч чи Бурханы нүдээр бол нүглээ өргөхөөс өөр зүйл үгүй болсон хүн гэдгээ мэдэж байна уу? Чи Бурханы захиргааны зарлигийг нэгээс олон удаа зөрчсөн ба наманчлалын ямар ч шинж тэмдгийг үзүүлэхгүй байгаа бол Бурханы хүнийг шийтгэх там руу унахаас өөр сонголтгүй болно. Бурханыг дагах хугацаандаа цөөн тооны хүмүүс зарчмын эсрэг үйл хийсэн байдаг ба гэвч тэднийг хариуцан зааварчилсны дараа тэд аажмаар өөрийн ялзарлыг олж, бодит байдлын зөв зам дээр гарснаар өнөөдөр найдвартай байдалтай болсон байдаг. Ийм хүмүүсийг эцэст нь үлдээх хэрэгтэй юм. Би үнэнч хүмүүсийг хайдаг. Хэрэв чи үнэнч бөгөөд зарчимтайгаар ажилладаг бол чи Бурханы итгэмжлэгдсэн хүн болж болно. Хэрэв чиний үйлдлүүд Бурханы зан чанарыг гомдоогоогүй, чи Бурханы хүслийг хайдаг, Бурханыг хүндэтгэдэг зүрхтэй бол чиний итгэл стандартад нийцнэ. Бурханыг хүндэтгэдэггүй хүмүүс, зүрх нь айж чичирдэггүй хүмүүс Бурханы захиргааны зарлигийг тушаалыг амархан зөрчиж чадна. Ихэнх нь хүсэл дээрээ үндэслэн Бурханд үйлчилдэг ба Бурханы захиргааны зарлигийг тушаалыг мэддэггүйгээс гадна Түүний үгийн үр дүнг бол бүр ойлгодоггүй. Иймд тэд сайн санаатай байсан ч ихэвчлэн Бурханы удирдлагыг зөрчсөн үйлдлийг хийдэг. Ноцтой зөрчлүүдийг хийсэн хүмүүсийг хаядаг ба тэд Түүнийг дагах ямар ч боломжгүй болдог. Тэднийг Бурханы гэртэй цаашид ямар ч холбоогүй болгон там руу хаядаг. Эдгээр хүмүүс нь Бурханы гэрт мунхаг сайн санаатайгаар ажиллан эцэстээ Бурханы зан чанарыг өдөөдөг. Хүмүүс албан тушаалтан, ноёдод үйлчилдэг аргаа Бурханы гэрт авчран, энд ийм аргатай байж болно гэж дэмий л боддог. Тэд Бурханыг хурганы зан чанартай биш арслангийн зан чанартай гэж тэд хэзээ ч бодоогүй. Иймд Бурхантай анх удаа холбогдож байгаа хүмүүс Түүнтэй харилцаж чаддаггүй. Учир нь Бурханы зүрх нь хүний зүрхтэй адилгүй юм. Чи маш олон үнэнийг ойлгосны дараа л Бурханыг аажмаар мэдэх болно. Энэ мэдлэг нь үсэг болон сургаал биш бөгөөд харин чиний Бурхантай итгэлтэй байхын эрдэнэ мэтээр болон Тэрээр чамд дуртай байгаагийн баталгаа байдлаар хэрэглэгдэж болно. Хэрэв чамд бодит мэдлэг болон үнэн байхгүй бол чиний халуун сэтгэлээр үйлчлэх нь чамд зөвхөн Бурханы жигшил, зэвүүцлийг л авчрах болно. Одоо чи Бурханд итгэх итгэл гэдэг бол теологийн судлагдахуун төдий зүйл биш гэдгийг мэдэж авсан байх ёстой.

   Миний сануулгууд нэг их урт биш боловч Миний дүрсэлсэн бүх зүйл бол чиний дотор хамгийн их дутагдаж байгаа зүйлс юм. Миний одоо ярьж байгаа зүйл бол хүний төгсгөлийг тодорхойлох Миний эцсийн ажилтай холбоотой гэдгийг та нар мэдэх ёстой. Би зорилгогүй ажлыг ихээр хийхийг хүсэхгүй байгаа ба усанд хөвөгч мод шиг найдваргүй хүмүүсийг цаашид дагуулахыг ч хүсэхгүй байна. Муу зорилготой хүмүүсийн талаар бол ярих ч хэрэггүй. Магадгүй нэг өдөр та нар Миний үгсийн ард байгаа чин сэтгэлийг болон хүн төрөлхтөнд оруулсан Миний хувь нэмрийг ойлгох болно. Магадгүй нэг өдөр чи өөрийн төгсгөлийг шийдэх боломж олгох зарчмыг ойлгох болно.



No comments:

Post a Comment