Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

2017/08/18

Зүүний Аянга -Төгс Хүчит Бурханы Үг|Цорын ганц Бурхан Өөрөө IV


Бурханы ариун байдал (I)

  Бид өнөөдөр Бурханы эрх мэдлийн талаар нэмж ярилцсан ба бид яг одоо Бурханы зөвт байдлын тухай ярилцахгүй. Өнөөдөр бид цоо шинэ сэдэв буюу—Бурханы ариун байдлын талаар ярих болно. Бурханы ариун байдал бол Бурханы цорын ганц мөн чанарын өөр нэгэн тал юм, иймээс энэ сэдвийг энд зайлшгүй ярилцах хэрэгтэй билээ. Миний ярих Бурханы мөн чанарын энэ тал нь бидний өмнө нь ярилцсан Бурханы зөвт зан чанар болон Бурханы эрх мэдэл хэмээх хоёр талуудын хамтаар—бүгд цорын ганц биш гэж үү? (Тийм.) Бурханы ариун байдал нь мөн цорын ганц, иймээс энэхүү цорын ганц байдлын суурь, энэхүү цорын ганц байдлын үндэс нь бидний өнөөдрийн харилцааны сэдэв юм. Ойлгов уу? Намайг дагаад хэлээрэй: Бурханы цорын ганц мөн чанар—Бурханы ариун байдал. (Бурханы цорын ганц мөн чанар—Бурханы ариун байдал.) Энэ хэллэгийг давтан хэлсний дараа та нарын сэтгэлд ямар санагдаж байна вэ? Магадгүй та нарын заримд болгоомжлол төрж, “Яагаад Бурханы ариун байдлыг ярилцана гэж?” хэмээн асууж байгаа байх. Бүү санаа зов, Би та нарт үүнийг алгуурхнаар тайлбарлаж өгөх болно. Үүнийг сонсмогцоо та нар Миний хувьд энэ сэдвийг ярилцах нь яагаад тийм чухал болохыг мэдэх болно.

  Эхлээд “ариун” гэдэг үгийг тодорхойлцгооё. Өөрийн үзхүй болон сурсан бүх мэдлэгээ ашиглан “ариун” гэдэг үгний тодорхойлолтыг та нар юу гэж ойлгож байна вэ? Үүнийг Надад тодорхойлоод өг дөө. (“Ариун” гэдэг нь өө сэвгүй бөгөөд хүн төрөлхтний ялзрал эсвэл алдаа дутагдлын аль нь ч байхгүй гэсэн үг. Үүний цацруулдаг бүхэн—бодол санаа, яриа эсвэл үйлдлийн аль нь ч бай, үүний хийдэг бүхэн нь—бүхэлдээ эерэг байдаг.) Маш сайн. (“Ариун” гэдэг бол гэгээн, бузартаагүй, хүн халдашгүй юм. Энэ нь цорын ганц бөгөөд энэ нь Бурханы онцгой бэлгэ тэмдэг билээ.) (“Ариун” гэдэг нь өө сэвгүй агаад гэгээн, халдашгүй зан чанарын нэг тал.) Энэ нь таны тодорхойлолт, тийм үү? “Ариун” хэмээх энэ үг нь хүн бүрийн зүрх сэтгэлд тодорхой цар хүрээ, тодорхойлолт болон тайлбартай байдаг. Хамгийн наад зах нь, “ариун” хэмээх үгийг харах үед та нарын оюун ухаан хоосон байдаггүй. Та нарт энэ үгний талаар тодорхой тогтоосон цар хүрээ байдаг ба энэ тодорхойлолтын талаарх зарим хүмүүсийн тайлбар нь, Бурханы зан чанарын мөн чанарыг тодорхойлоход энэхүү үгийг ашиглахтай дөхөж очдог. Энэ бол маш сайн. Ихэнх хүмүүс “ариун” хэмээх үг нь эерэг үг гэж итгэдэг бөгөөд үүнийг баталж болно. Гэхдээ Миний өнөөдрийн ярилцахыг хүсэж байгаа Бурханы ариун байдлыг зүгээр нэг тодорхойлохгүй, мөн зүгээр нэг тайлбарлахгүй. Үүний оронд, Би яагаад Бурхан бол ариун гэж хэлсэн, мөн Бурханы мөн чанарыг тодорхойлохдоо Би яагаад “ариун” хэмээх үгийг ашигласныг харах боломжийг танд олгохын тулд Би үүнийг батлах хэдэн баримтуудыг ашиглах болно. Бидний яриа дуусах үед, Бурханы мөн чанарыг тодорхойлоход “ариун” хэмээх үгийг ашиглах болон энэ үгийг Бурханд хамаатуулан ашиглах нь хоёулаа зүй ёсны агаад хамгийн зохимжтой юм гэдгийг та мэдрэх болно. Хамгийн наад зах нь, хүн төрөлхтний одоогийн хэлний тухайд гэвэл Бурхантай хамаатайгаар энэ үгийг ашиглах нь нэн оновчтой—энэ нь хүмүүний хэлэн дотроос Бурханд хамаатуулахад хамгийн их тохирох цорын ганц үг юм. Бурханд хамаатуулан хэлэх үед энэ нь дэмий хоосон үг биш, мөн энэ нь ямар ч учир шалтгаангүй, хоосон магтаал биш. Бидний харилцан ярилцахын зорилго нь Бурханы мөн чанарын энэ талын оршин тогтнолын үнэнийг танин мэдэх боломжийг хүн бүхэнд олгох явдал юм. Бурхан хүмүүсийн ойлголтоос айдаггүй харин зөвхөн тэдний буруу ойлголтоос л айдаг. Хүн бүхэн Түүний мөн чанарыг болон Түүнд юу байгаа, Тэр хэн болохыг мэдээсэй гэж Бурхан хүсдэг. Иймээс Бурханы мөн чанарын талыг дурдах болгондоо бид, Бурханы мөн чанарын энэ тал нь үнэхээр оршдог ба энэ нь үнэхээр үнэн, үнэхээр бодитой гэдгийг харах боломжийг хүмүүст олгохын тулд олон баримтуудыг нэрлэж болно.

   Одоо бидэнд “ариун” хэмээх үгний тодорхойлолт байгаа болохоор хэдэн жишээ авч үзэцгээе. Өөрсдийн санаандаа олон “ариун” зүйл болон хүмүүсийн талаар төсөөлөх нь хүмүүсийн хувьд амархан байдаг. Жишээлбэл, хүн төрөлхтний толь бичигт онгон хөвгүүд, охидыг ариун гэж тодорхойлдог уу? Тэд үнэндээ ариун уу? (Үгүй.) Энэхүү “ариун” гэж нэрлэгддэг зүйл болон бидний ярилцахыг хүсэж байгаа “ариун” зүйл нь нэгэн адил уу? (Үгүй.) Хүмүүсийн дундах өндөр ёс суртахуунтай, соёлтой боловсон үг яриатай, хэнийг ч хэзээ ч гомдоодоггүй, ярих үедээ бусдыг тайтгаруулж, бусдаар хүлээн зөвшөөрүүлдэг хүмүүсийг харвал—тэд ариун уу? Үг болон үйл хэргийнхээ аль алинд боловсорсон Күнзийн эрдэмтэд эсвэл өндөр ёс суртахуунтай эрчүүдийн хувьд—тэд ариун уу? Үргэлж сайныг хийж, бусдад асар их тусламж үзүүлдэг өгөөмөр хүмүүс болон хүмүүсийн амьдралд асар их баяр хөөр авчирдаг хүмүүс—ариун уу? (Үгүй.) Бусдын төлөө өөрийнхөө ашиг сонирхлыг огт боддоггүй, бусдад ямар ч хатуу ширүүн шаардлага тавьдаггүй, хэнд ч хүлээцтэй ханддаг хүмүүс—ариун уу? Хэнтэй ч хэзээ ч маргалдаж байгаагүй, мөн хэзээ ч хэнийг ч ашиглаж байгаагүй хүмүүс—ариун уу? Иймээс бусдын сайн сайхны төлөө ажилладаг, бусдад тус дэм үзүүлж, бүх талаар бусдад ашиг тус авчирдаг хүмүүс—ариун уу? Насан туршийнхаа хадгаламжийг бусдад өгч, өөрсөддөө хатуу чанд байдаг боловч бусдад өгөөмөр ханддаг хүмүүс—ариун уу? (Үгүй.) Ээж чинь та нарт анхаарал тавьж, боломжит бүх аргаар халамжилсныг та нар санаж байгаа—тэд ариун уу? Алдартай хүмүүс, одод эсвэл агуу хүмүүс ч бай та нарын эрхэмлэдэг шүтээнүүд чинь—ариун уу? (Үгүй.) Эдгээр нь бүгд лавтай. Олон хүмүүсийн хувьд үл мэдэгдэх ирээдүйг хэлэх чадвартай байсан Библи дэх эш үзүүлэгчдийг одоо харцгаая—ийм хүн ариун байсан уу? Бурханы үг болон Түүний ажлын баримтуудыг Библид тэмдэглэх чадвартай байсан хүмүүс—ариун байсан уу? (Үгүй.) Мосе ариун байсан уу? Абрахам ариун байсан уу? Иов ариун байсан уу? (Үгүй.) Та нар яагаад ингэж хэлж байна вэ? (“Ариун” гэдэг үг нь зөвхөн Бурхантай хамаатайгаар л ашиглагдаж болно.) Иов Бурханаар зөвт шударга хүн гэж нэрлэгдсэн, тэгвэл яагаад түүнийг хүртэл ариун биш гэж хэлж байна вэ? Та нар эндээс зарим нэг ойлголтыг авч байна, үгүй гэж үү? Бурханаас эмээж, муугаас зайлдаг хүмүүс үнэхээр ариун биш гэж үү? Тэд ариун уу эсвэл үгүй юу? (Үгүй.) Та нарын хариулт үгүйсгэсэн байдалтай байна, тийм үү? Иймээс та нарын үгүйсгэсэн хариулт юун дээр үндэслэж байгаа вэ? (Бурхан бол цорын ганц.) Энэ бол сайтар үндэслэлтэй суурь; үнэхээр гойд сайн суурь! Та нар аливаа зүйлийг хурдан сурч, өөрсдийн сурсан зүйлээ ашиглах асар их чадвартай бөгөөд та нарт бүгдэд нь ийм онцгой чадвар байна гэдгийг Би олж мэдлээ. Та нар бага зэрэг болгоомжилсон байдалтай, тийм ч итгэлтэй биш байгаа бөгөөд та нар “Үгүй” гэж хэлж зүрхэлдэггүй боловч мөн та нар “Тийм” гэж хэлж ч зүрхэлдэггүй иймээс та нар “Үгүй” гэж хэлэхээс өөр аргагүй болсон. Би өөр нэг асуулт асууя. Бурханы элчүүд—Бурханы газар дэлхий рүү илгээсэн элчүүд—ариун уу? (Үгүй.) Анхааралтай бодоод үз. Үүнийг эргэцүүлж бодмогцоо хариултаа хэл. Тэнгэрэлчүүд ариун уу? (Үгүй.) Сатанаар ялзруулагдаагүй хүн төрөлхтөн—ариун уу? (Үгүй.) Та нар бүгд бүх асуултанд “Үгүй” гэж хэллээ. Ямар үндсэн дээр? Та нар “Үгүй” гэж хэлсний шалтгаан нь Миний дөнгөж саяын хэлсэн үг мөн үү? Та нар будилсан байна, үгүй гэж үү? Тэгвэл яагаад тэнгэрэлчүүдийг хүртэл ариун биш гэж хэлж байгаа юм бэ? Та нар болгоомжилж байна, үгүй гэж үү? Тэгвэл та нар, бидний өмнө нь дурдсан хүмүүс, зүйлс эсвэл бүтээгдээгүй зүйлс нь ямар үндсэн дээр ариун биш болохыг олж мэдэж чадах уу? Та нарыг чадахгүй гэдэгт Би итгэлтэй байна, тийм үү? Иймээс та нарын “Үгүй” гэж хэлж байгаа чинь бага зэрэг хариуцлагагүй бус уу? Та нар хайнга хариулж байгаа биш гэж үү? Зарим хүмүүс: “Та ийм байдлаар асуусан болохоор энэ нь гарцаагүй үгүй байх ёстой” хэмээн бодлогоширч байгаа. Зүгээр л хайнга бүү хариул. Хариулт тийм эсвэл үгүй байх талаар анхааралтай бод. Бид дараах сэдвийг ярилцах үед яагаад энэ нь “Үгүй” болохыг та нар мэдэх болно. Би та нарт хариултыг нь удахгүй өгнө. Эхлээд зарим нэг бичээсийг уншицгаая.

1. Ехова Бурханы хүнд өгсөн тушаал

   (Эхлэл 2:15-17) Ехова Бурхан хүнийг аваад Эдений цэцэрлэгийг арчлуулан сахиулахын тулд түүнийг тэнд суулгав. Тэгээд Ехова Бурхан хүнд тушааж, Чи энэ цэцэрлэгийн бүх модны жимсийг дураараа идэж болно: Гагцхүү чи сайн мууг мэдүүлэгч модноос л идэж болохгүй: учир нь түүнээс идсэн өдөртөө л чи гарцаагүй үхэх болно гэж хэлжээ.

2. Могой эмэгтэйг уруу татсан нь

   (Эхлэл 3:1-5) Ехова Бурханы бүтээсэн ямар ч хээрийн араатан амьтдаас могой хамгийн зальтай нь байлаа. Тэр могой эмэгтэйгээс, Та нарт энэ цэцэрлэг дэх бүх модны жимснээс идэж болохгүй гэж Бурхан үнэхээр хэлсэн үү? гэжээ. Тэр эмэгтэй могойд, Бид энэ цэцэрлэгийн модны жимсийг идэж болно: Харин энэ цэцэрлэгийн голд байгаа модны жимсний тухайд Бурхан, Та нар үүнээс идэж болохгүй, мөн хүрч ч болохгүй, эс бөгөөс та нар үхнэ гэж айлдсан хэмээжээ. Тэгэхэд могой эмэгтэйд хандан, Та нар гарцаагүй үхэхгүй: Учир нь та нар үүнийг идсэн өдөртөө л нүд чинь нээгдэж, бурхад шиг болж, сайн мууг мэдэх болно гэдгийг Бурхан мэддэг билээ гэжээ.

    Энэ хоёр ишлэл нь Библийн ямар номын хэсэг вэ? (Эхлэл.) Та нар энэ хоёр ишлэлийг сайн мэдэх үү? Энэ нь хүн төрөлхтөн анх бүтээгдэх үед тохиолдсон зүйл юм; энэ нь бодитой үйл явдал байсан. Эхлээд Ехова Бурхан Адам, Ева хоёрт ямар тушаал өгснийг харцгаая, учир нь энэхүү тушаалын агуулга нь бидний өнөөдрийн сэдвийн хувьд маш чухал билээ. “Тэгээд Ехова Бурхан хүнд тушааж, ийнхүү хэлжээ….” Дараах ишлэлийг үргэлжлүүлэн уншия. (“Чи энэ цэцэрлэгийн бүх модны жимсийг дураараа идэж болно: Гагцхүү чи сайн мууг мэдүүлэгч модноос л идэж болохгүй: учир нь түүнээс идсэн өдөртөө л чи гарцаагүй үхэх болно.”)Энэ ишлэл дэх хүнд өгсөн Бурханы тушаал нь юуг агуулж байна вэ? Нэгдүгээрт Бурхан, тэр юу идэж болохыг буюу олон янзын модны жимсийг идэж болно гэдгийг хүнд хэлсэн. Ямар ч аюул занал эсвэл хор байхгүй бөгөөд тэр бүгдийг нь хүссэнээрээ ямар ч болгоомжлох зүйлгүйгээр идэж болно. Энэ бол нэг хэсэг нь. Нөгөө хэсэг нь анхааруулга. Энэ анхааруулга нь ямар модны жимсийг идэж болохгүй гэдгийг хүнд хэлсэн бэ? (Сайн мууг мэдүүлэгч мод.) Тэр сайн мууг мэдүүлэгч модны жимсийг идэх ёсгүй байсан. Хэрвээ идвэл юу тохиолдох байсан бэ? (Тэр гарцаагүй үхэх болно.) Бурхан хүнд: Хэрвээ үүнийг идвэл чи гарцаагүй үхэх болно гэж хэлсэн. Эдгээр үгс нь илэн далангүй юу? (Тийм.) Хэрвээ Бурхан танд ингэж хэлсэн боловч та яагаад гэдгийг нь ойлгоогүй бол та үүнийг дагах ёстой дүрэм журам, тушаал гэж үзэх байсан уу? Үүнийг дагах ёстой, үгүй гэж үү? Гэхдээ хүн үүнийг дагаж чадах ч бай үгүй ч бай, Бурханы үг ойлгомжтой. Бурхан хүнд, тэр юу идэж, юу идэж болохгүйг болон идэх ёсгүй зүйлээ идвэл түүнд юу тохиолдохыг маш тодорхой хэлсэн. Түүний хэлсэн эдгээр товчхон үгсээс та Бурханы ямар нэг зан чанарыг харав уу? Бурханы эдгээр үгс үнэн үү? (Тийм.) Ямар нэгэн хууран мэхлэлт байна уу? (Үгүй.) Ямар нэгэн худал хуурмаг байна уу? (Үгүй.) Ямар нэг заналхийлсэн зүйл байна уу? (Үгүй.) Бурхан хүнд, юу идэж болох болон юу идэж болохгүйг нь шударгаар, үнэн сэтгэлээсээ, чин санаанаасаа тов тодорхой, илэн далангүй хэлсэн. Эдгээр үгсэд ямар нэгэн нууцлаг утга байгаа юу? Эдгээр үгс нь шулуухан байна уу? Тэдгээрийн утга нь хараажаар илт бөгөөд та харангуутаа л үүнийг ойлгодог. Ямар нэгэн таамаглал хэрэгтэй юу? (Үгүй.) Таамаглах шаардлагагүй, тийм үү? Энэ нь аль хэдийн тов тодорхой байна. Бурханы оюун ухаанд, Тэр юу хэлэхийг хүсэж, Тэр юу илэрхийлэхийг хүсэж байгаа нь Түүний зүрх сэтгэлээс гардаг. Бурханы илэрхийлдэг зүйлс нь нямбай, шулуухан бөгөөд тодорхой байдаг. Ямар ч нуугдмал шалтаг эсвэл ямар ч далд утга байдаггүй. Тэр хүнтэй шууд ярьж, тэр юу идэж болохыг болон юу идэж болохгүйг түүнд хэлсэн. Өөрөөр хэлбэл, Бурханы эдгээр үгсээр дамжуулан Бурханы зүрх сэтгэл бол ойлгомжтой, Бурханы зүрх сэтгэл үнэн юм гэдгийг хүн харж болно. Таны идэж болох зүйлийг танд идэж болохгүй гэж хэлж, эсвэл идэж болохгүй зүйлийн чинь тухайд “Хийж үзээд юу болохыг нь хар” гэж хэлэх хуурамч байдал энд огтоос байдаггүй. Тэр ингэсэн үү? (Үгүй.) Үгүй. Бурхан зүрх сэтгэлдээ юу бодож байна, Тэр түүнийгээ л хэлдэг. Хэрвээ Би, Тэр ийм байдлаар эдгээр үгэн дотор Өөрийгөө харуулж, илчилсэн гэж хэлбэл, Би өчүүхэн зүйлийг дэвэргэж байгаа мэт эсвэл Би Өөрийн тайлбарыг арай их дэгсдүүлсэн мэт танд санагдаж магад. Хэрвээ тийм бол бүү санаа зов, бид хараахан дуусаагүй байна.

  “Могой эмэгтэйг уруу татсан” талаар ярилцацгаая. Могой хэн бэ? (Сатан.) Сатан, Бурханы зургаан мянган жилийн эзэгнэлт төлөвлөгөөнд товойлгогчийн үүрэг гүйцэтгэсэн ба энэ нь бид Бурханы ариун байдлын талаар ярилцах үедээ дурдахгүй байж болохгүй үүрэг роль юм. Би яагаад ингэж хэлж байна бэ? (Учир нь Сатан бол бузар, ялзармал бүхний төлөөлөгч, зохион бүтээгч билээ.) Хэрвээ та хорон муу, Сатаны ялзрал эсвэл Сатаны уг чанарыг мэдэхгүй бол танд үүнийг танин мэдэх ямар ч арга байхгүй, мөн та ариун байдал гэж үнэндээ юу болохыг мэдэж чадахгүй. Төөрөлдөж будилсандаа хүмүүс Сатаны хийдэг зүйл бол зөв гэж итгэдэг, учир нь тэд ийм ялзармал зан чанарын дотор амьдардаг. Ямар ч товойлгогчгүйгээр, харьцуулах юу ч байхгүйгээр та ариун байдал гэж юу болохыг мэдэж чадахгүй, иймээс энэхүү сэдвийг энд дурдах ёстой. Бид энэхүү сэдвийг оргүй хоосноос гаргаагүй, харин ч түүний үг болон үйл хэргээр нь дамжуулан Сатан хэрхэн үйлддэгийг, хүн төрөлхтнийг хэрхэн ялзруулдгийг, тэр ямар уг чанартайг болон түүний төрх байдал нь ямар болохыг бид харах болно. Ингээд энэ эмэгтэй могойд юу гэж хэлсэн бэ? Тэр эмэгтэй Ехова Бурханы түүнд хэлсэн үгийг могойд өгүүлсэн. Түүний хэлснээс авч үзвэл, Бурханы түүнд хэлсэн бүхний үнэн зөв байдлыг тэр баталсан уу? Тэр үүнийг баталж чадаагүй, тийм үү? Шинээр бүтээгдсэн нэгэн болохын хувьд түүнд сайн, мууг ялгах чадвар байгаагүй мөн түүнд өөрийнхөө эргэн тойронд байгаа аливаа зүйлийг анзаарах чадвар ч байгаагүй. Түүний могойд хэлсэн үг нь, тэр Бурханы үгийг өөрийн зүрх сэтгэлдээ үнэн зөв гэж батлаагүй байсныг бидэнд хэлж байна; тэр эргэлзсэн хандлагатай байсан. Иймээс уг эмэгтэйд Бурханы үгний талаар тодорхой хандлага байхгүй байгааг могой харах үедээ, “Та нар гарцаагүй үхэхгүй: Учир нь та нар үүнийг идсэн өдөртөө л нүд чинь нээгдэж, бурхад шиг болж, сайн мууг мэдэх болно гэдгийг Бурхан мэддэг билээ” гэж хэлсэн юм. Эдгээр үгэнд ямар нэгэн буруу зүйл байна уу? (Тийм.) Юу нь буруу байна вэ? Энэ өгүүлбэрийг унш. (“Тэгэхэд могой эмэгтэйд хандан, Та нар гарцаагүй үхэхгүй: Учир нь та нар үүнийг идсэн өдөртөө л нүд чинь нээгдэж, бурхад шиг болж, сайн мууг мэдэх болно гэдгийг Бурхан мэддэг билээ гэжээ.”) Үүнийг уншихаар та нарт ямар нэг зүйл мэдрэгдэж байна уу? Энэ өгүүлбэрийг уншиж дуусах үедээ та нар могойн цаад санааг мэдрэв үү? (Тийм.) Могой ямар санаархалтай байсан бэ? (Хүнийг нүгэл үйлдэхэд уруу татах.) Тэр, Бурханы үгийг анхаарч үзэхийг нь болиулахын тулд энэ эмэгтэйг уруу татахыг хүссэн, гэхдээ тэр шулуухан ярьсан уу? (Үгүй.) Тэр шууд хэлээгүй, иймээс тэр бол маш зальтай гэж бид хэлж болно. Тэр дотроо хүнээс нууж байдаг өөрийн зорьсон зорилгодоо хүрэхийн тулд өөрийн санааг зальжин, тойруу байдлаар илэрхийлдэг—энэ бол могойн заль мэх юм. Сатан хэзээд ингэж ярьж хэлж, үйлдсээр ирсэн. Тэрээр аль нэг талыг батлахгүйгээр “гарцаагүй биш” гэж хэлдэг. Гэхдээ үүнийг сонсоод энэ мэдлэггүй эмэгтэйн сэтгэл хөдөлсөн үү? (Тийм.) Түүний үг хүссэн үр нөлөөгөө үзүүлж байгаад могой баяртай байсан—энэ нь могойн зальт санаа байсан юм. Цаашлаад хүний сайн зүйл гэж итгэсэн үр дүнг амласнаар тэр түүнийг уруу татаж,“үүнийг идсэн өдөртөө л нүд чинь нээгдэх болно” гэжээ. Иймээс тэр эмэгтэй: “Миний нүд нээгдэнэ гэдэг бол сайн зүйл!” хэмээн бодолхийлсэн. Тэгэхэд могой бүр илүү сайхан үгийг, хүний мэдэхгүй үгийг, үүнийг сонссон хүмүүсийг уруу татах асар их хүчтэй энэ үгийг хэлсэн: “та нар бурхад шиг болж, сайн мууг мэдэх болно.”Эдгээр үг түүнийг хүчтэйгээр уруу татсан уу? (Тийм.) Энэ нь танд хэн нэгэн: “Таны царай гайхалтай хэлбэртэй юм. Хамар чинь л бага зэрэг богинохон юм байна, гэхдээ хэрэв та үүнийгээ засчих юм бол дэлхийн хэмжээний үзэсгэлэнт эмэгтэй болох болно!” гэж хэлэхтэй адилхан. Гоо сайхны мэс засалд орохыг хэзээ ч хүсчбайгаагүй хүний хувьд эдгээр үгийг сонсоод зүрх сэтгэл нь хөдлөх үү? (Тийм.) Иймээс эдгээр үг уруу татах уу? Энэ уруу таталт нь таны хорхойг хүргэж байна уу? Энэ нь сорьж байна уу? (Тийм.) Бурхан иймэрхүү зүйл хэлдэг үү? (Үгүй.) Бидний дөнгөж сая үзсэн Бурханы үгэнд үүний талаар ямар нэг битүү сануулга байсан уу? (Үгүй.) Яагаад? Бурхан Өөрийн зүрх сэтгэлдээ бодож байгаа зүйлээ хэлдэг үү? Түүний үгнээс хүн Бурханы зүрх сэтгэлийг харж чадах уу? (Тийм.) Гэхдээ могой эдгээр үгийг эмэгтэйд хэлэх үед та түүний зүрх сэтгэлийг харж чадсан уу? (Үгүй.) Мэдлэггүй байдлынхаа улмаас тэд могойн үгэнд амархан уруу татагдсан ба тэд амархан урхидуулж, үгэнд нь амархан орсон. Иймээс та Сатаны санаархлыг харж чадсан уу? Та түүний хэлсэн зүйлийн цаадах зорилгыг харж чадсан уу? Та түүний явуулга болон заль мэхийг харж чадсан уу? (Үгүй.) Сатаны ярьж байгаа байдлаар ямар зан чанар илэрхийлэгдсэн бэ? Эдгээр үгсээр дамжуулан та Сатанаас ямар мөн чанарыг харсан бэ? (Муу.) Муу. Энэ нь ов зальтай юу? Магадгүй гадна талдаа тэр тан руу инээмсэглэж эсвэл ямар ч нүүрний илэрхийлэл үзүүлэхгүй байж болох юм. Гэхдээ зүрх сэтгэлдээ тэр өөрийн зорилгодоо хэрхэн хүрэхээ тооцоолж байгаа бөгөөд таны харж чадахгүй зүйл бол тэрхүү зорилго юм. Та тэгээд танд өгсөн түүний бүх амлалтууд болон түүний ярьж байгаа бүх давуу талуудад уруу татагдана. Та тэдгээрийг сайн гэж үзэх ба түүний ярьж байгаа зүйл нь Бурханы хэлсэн зүйлээс илүү хэрэгтэй, илүү бодитой мэт танд санагдана. Ийм зүйл болох үед хүн дуулгавартай хоригдол болохгүй гэж үү? (Тийм.) Иймээс Сатаны ашигладаг энэ аргууд нь хэрцгий догшин биш гэж үү? Таныг доошоо живүүлж байна. Хуруугаа ч хөдөлгөхгүйгээр, энэ хоёр өгүүлбэрээр л таныг дагуулж, түүнд буулт хийхэд хүргэнэ. Түүний зорилго биелсэн. Тийм биш гэж үү? (Тийм.) Энэ санаархал нь муу ёрын биш гэж үү? Энэ нь Сатаны хамгийн үндсэн төрх байдал биш гэж үү? (Тийм.) Сатаны үгнээс хүн түүний муу ёрын шалтгийг харж, түүний зэвүүн төрх байдлыг болон түүний мөн чанарыг харсан. Тийм биш гэж үү? (Тийм.) Эдгээр өгүүлбэрүүдийг харьцуулахдаа, судалгаа шинжилгээ байхгүй бол танд магадгүй Еховагийн үг уйтгартай, жирийн, энгийн мэт агаад тэдгээр нь Бурханы шударга байдлыг магтах талаар маргалдахуйц үнэ цэнэтэй биш гэж санагдаж болох юм. Гэхдээ бид Сатаны үгийг болон түүний зэвүүн төрх байдлыг аваад тэдгээрийг товойлгогч болгон ашиглах үед, Бурханы эдгээр үгс нь өнөөдрийн хүмүүсийн хувьд ихээхэн нөлөөтэй юу? (Тийм.) Энэ товойлгогчоор дамжуулан хүн Бурханы цэвэр ариун өө сэвгүй байдлыг мэдэрч болно. Миний ингэж хэлж байгаа зөв үү? (Тийм.) Сатаны хэлдэг үг болгон, түүнчлэн түүний шалтаг, санаархал болон ярьж байгаа байдал нь—бүгд хуурамч байдаг. Түүний ярих арга барилын үндсэн онцлог нь юу вэ? Тэр танд мэдэгдэлгүйгээр, мөн түүний зорилго юу болохыг ялган салгах боломжийг танд олгохгүйгээр таныг уруу татахын тулд хоёрдмол утгатай үг ашигладаг; тэр танд өгөөш үмхүүлж, түүнийг магтаж, түүний ач гавъяаг магтан дуулахад таныг хүргэдэг. Тийм биз дээ? (Тийм.) Энэ нь Сатаны байнгын заль мэх биш гэж үү? (Тийм.) Одоо Сатаны өөр ямар үг болон илэрхийлэл нь түүний зэвүүн төрх байдлыг харах боломжийг хүнд олгосон болохыг харцгаая. Зарим нэг бичээсийг үргэлжлүүлэн уншицгаая.

3. Сатан болон Ехова Бурханы хоорондын харилцан яриа

   (Иов 1:6-11) Нэгэн өдөр Бурханы хөвгүүд өөрсдийгөө Еховагийн өмнө үзүүлэхээр ирэхэд тэдний дунд Сатан бас ирэв. Ехова Сатанаас, Чи хаанаас ирэв? гэхэд Сатан Еховад хариулан, Газар дэлхий дээгүүр хэрэн хэсүүчилж, энүүгээр тэрүүгээр явсаар ирлээ гэв. Ехова Сатанд, Миний боол Иов шиг төгс, шулуун шударга агаад Бурханаас эмээж, муугаас зайлдаг хүн газар дэлхий дээр ганц ч алга болохыг чи анзаарав уу? гэв. Тэгэхэд Сатан Еховад хариулан, Иов учир шалтгаангүйгээр Бурханаас эмээдэг гэж үү? Та түүний дээр, түүний гэр орон болон түүнд байгаа бүхний бүх талд нь хэрэм босгоогүй гэж үү? Та түүний гарын үйлийг нь ерөөж, түүний эд баялаг газар нутагт нь олширлоо. Харин одоо мутраа сунган түүнд байгаа бүхэнд хүрвэл тэр Таны нүүрэн дээр Таныг хараан зүхэх болно гэв.

   (Иов 2:1-5) Өөр нэг өдөр Бурханы хөвгүүд өөрсдийгөө Еховагийн өмнө үзүүлэхээр ирэхэд Сатан бас Еховагийн өмнө өөрийгөө үзүүлэхээр тэдний дунд ирэв. Ехова Сатан, Чи хаанаас ирэв? гэлээ. Сатан Еховад хариулан, Газар дэлхий дээгүүр хэрэн хэсүүчилж, энүүгээр тэрүүгээр явсаар ирлээ гэв. Ехова Сатанд, Миний боол Иов шиг төгс, шулуун шударга агаад Бурханаас эмээж, муугаас зайлдаг хүн газар дэлхий дээр ганц ч алга болохыг чи анзаарав уу? Ямар ч шалтгаангүйгээр түүнийг сүйрүүлэхээр чи Намайг түүний эсрэг турхирсан боловч тэр үнэнч байдлаа чанд хадгалсаар байна гэв. Сатан Еховад хариулан, Арьсыг арьсаар, тиймээ, өөрт байгаа бүхнээ хүн амийнхаа төлөө өгөх л болно. Харин одоо мутраа сунган түүний яс, маханд хүрээч, тэгвэл тэр Таны нүүрэн дээр Таныг хараах болно гэлээ.

   Энэ хоёр ишлэл нь Бурхан болон Сатаны хоорондох харилцан яриа байсан бөгөөд тэдгээр нь Бурхан юу хэлснийг, Сатан юу хэлснийг тэмдэглэсэн. Бурхан маш ихийг хэлсэн үү? (Үгүй.) Тэр тийм их яриагүй ба тун энгийн ярьсан. Бурханы энгийн үгсээс бид Бурханы ариун байдлыг харж чадах уу? Зарим хүмүүс “Энэ нь амархан биш” хэмээн хэлэх болно. Иймээс бид Сатаны зэвүүн байдлыг түүний хариултаас харж чадах уу? (Тийм.) Тиймээс Ехова Бурхан Сатанаас ямар асуулт асуусныг эхлээд харцгаая. (“Чи хаанаас ирэв?”) Энэ нь шулуухан асуулт мөн үү? (Тийм.) Ямар нэгэн нууц далд утга байна уу? (Үгүй.) Энэ нь зүгээр л цэвэр, өөр ямар ч зорилгогүй асуулт. Хэрвээ Би та нараас: “Чи хаанаас ирэв?” гэж асуусан бол та юу гэж хариулах байсан бэ? Энэ нь хариулахад хэцүү асуулт уу? Та нар: “Хэрэн хэсүүчилж, энүүгээр тэрүүгээр явсаар ирлээ” гэж хэлэх байсан уу? (Үгүй.) Та нар ингэж хариулахгүй болохоор Сатаны ингэж хариулахыг харах үед та нарт ямар санагдах вэ? (Сатан бол хөгийн агаад ов мэхтэй гэж бидэнд санагдаж байна.) Та нарт ингэж санагдаж байна уу? Би юу мэдэрч байгааг та хэлж чадах уу? Эдгээр үгсийг харах болгондоо Би зэвүүцдэг. Та нар зэвүүцэж байна уу? (Тийм.) Яагаад зэвүүцэж байна вэ? Учир нь тэр ямар нэг зүйл хэлэхгүйгээр ярьсан! Тэр Бурханы асуултанд хариулсан уу? (Үгүй.) Яагаад? Түүний үг нь хариулт биш байсан, тэдгээрт ямар ч үр дүн байгаагүй, тийм үү? Тэдгээр нь Бурханы асуултанд чиглэсэн хариулт биш байсан. “Газар дэлхий дээгүүр хэрэн хэсүүчилж, энүүгээр тэрүүгээр явсаар ирлээ.” Надад хэлээч, та эдгээр үгийг ойлгож байна уу? Та ойлгож байна уу? Иймээс газар дэлхийн хаанаас Сатан ирсэн бэ? Тэр хаанаас ирсэн талаарх хариултыг та нар авсан уу? (Үгүй.) Энэ бол өөрийн яг юу хэлж байгааг хэнд ч мэдэгддэггүй Сатаны заль мэхний “авъяас” юм. Эдгээр үгийг сонсоод та түүний хэлсэн зүйлийг ялган салгаж чадаагүй хэвээр байхад л тэр хариулж дууссан. Магадгүй тэр өөрийгөө төгс хариуллаа гэж итгэдэг. Тэгвэл танд ямар санагдах вэ? Зэвүүцсэн үү? (Тийм.) Зэвүүцсэн тийм үү? Одоо та эдгээр үгэнд зэвүүцэж эхэлж байна. Сатан шуудхан яриагүй, таныг түүний санааг эсвэл түүний үгний эх сурвалжийг ухамсарлаж чадахааргүй болгодог. Тэр санаатайгаар, зальжинаар ярьдаг ба өөрийн мөн чанар, өөрийн уг чанартаа захирагддаг. Сатан эдгээр үгсийг удаан хугацааны турш эргэцүүлэн бодоогүй; тэр тэдгээрийг аяндаа илэрхийлсэн. Та түүнийг хаанаас ирснийг асуунгуут тэр танд хариулахын тулд эдгээр үгийг ашиглана. “Тэр газар дэлхийн хаанаас ирсэн бэ?” Та түүнийг хаанаас ирснийг нь хэзээ ч мэдэхгүйгээр тун их будилсан. Та нарын дунд ингэж ярьдаг хүн байгаа юу? (Тийм.) Энэ нь яаж ярьж байгаа хэрэг вэ? (Энэ нь хоёрдмол утгатай бөгөөд тодорхой хариулт өгдөггүй.) Ингэж ярих явдлыг дүрслэхийн тулд бид ямар үг ашиглах ёстой вэ? Энэ нь хуурмаг агаад төөрөгдүүлсэн, тийм биш гэж үү? Зарим хүмүүс ингэж ярьдаг. Та хэн нэгнээс: “Би чамайг өчигдөр харсан. Чи хаашаа явж байсан юм бэ?” гэж асуулаа. Тэд танд өчигдөр хаашаа явсан тухайгаа шууд хариулдаггүй. Тэд “Өчигдөр ямар өдөр байсан билээ. Маш их ядарсан!” гэж хэлдэг. Тэд таны асуултанд хариулсан уу? Тэр нь таны хүссэн хариулт биш, тийм үү? Энэ бол хүний заль мэхний “авъяас” юм. Та тэдгээр нь юу гэсэн үг болохыг хэзээ ч олж мэдэж чадахгүй эсвэл тэдний үгний эх үүсвэр буюу цаад санааг хэзээ ч ойлгож чадахгүй. Тэдний зүрх сэтгэлд өөрсдийнх нь түүх байгаа учраас та тэдний зүрх сэтгэлийг мэдэхгүй—энэ бол муу санаа юм. Та нар мөн ихэвчлэн ингэж ярьдаг уу? (Тийм.) Тэгвэл та нарын зорилго юу вэ? Энэ нь заримдаа өөрсдийн ашиг сонирхлоо хамгаалахын тулд, заримдаа өөрсдийн байр сууриа, өөрсдийн нэр нүүрээ хадгалахын тулд, хувийн амьдралынхаа нууцыг хадгалж, өөрийн нэр төрөө аврахын тулд байдаг уу? Зорилго нь ямар ч бай энэ нь та нарын ашиг сонирхлоос салшгүй бөгөөд та нарын ашиг сонирхолтой холбоотой байдаг, тийм биш гэж үү? Энэ нь хүний уг чанар уу? (Тийм.) Иймээс ийм уг чанартай хүн бүхэн Сатантай адил биш гэж үү? Бид ингэж хэлж болно, үгүй гэж үү? Ерөнхийд нь хэлбэл, энэхүү илрэл нь жигшмээр бөгөөд олиггүй юм. Та нарт ч бас одоо зэвүүцмээр санагдаж байгаа, үгүй гэж үү? (Тийм.) Энэ нь Сатаны заль мэх болон хорон мууг төлөөлдөг.

  Эхний ишлэлийг дахиад харвал, Сатан Еховад хариулан, “Иов учир шалтгаангүйгээр Бурханаас эмээдэг гэж үү?” гэсэн. Тэр Иовыг үнэлсэн Еховагийн үнэлгээг дайрч эхэлсэн бөгөөд энэхүү дайралт нь дайсагнасан байдлаар будагдсан байв. “Та түүний дээр, түүний гэр орон болон түүнд байгаа бүхний бүх талд нь хэрэм босгоогүй гэж үү?” Энэ бол Иовд хийсэн Еховагийн ажлын талаарх Сатаны хүлээн зөвшөөрөл болон үнэлгээ юм. Сатан үүнийг ийнхүү үнэлж: “Та түүний гарын үйлийг нь ерөөж, түүний эд баялаг газар нутагт нь олширлоо. Харин одоо мутраа сунган түүнд байгаа бүхэнд хүрвэл тэр Таны нүүрэн дээр Таныг хараан зүхэх болно” гэсэн. Сатан үргэлжид хоёрдмол утгаар ярьдаг боловч энд тэр тодорхой ярьсан. Тодорхой хэлсэн эдгээр үг нь Ехова Бурхан руу Бурханд Өөр лүү нь хандсан дайралт, доромжлол болон өрсөлдөөн юм. Үүнийг сонсоод та нарт ямар санагдаж байна вэ? Та нарт дургүйцэл төрж байна уу? (Тийм.) Та нар түүний далд санааг харж чадаж байна уу? Юун түрүүнд тэр Иовын талаарх—Бурханаас эмээж, муугаас зайлдаг нэгэн хэмээх Еховагийн үнэлгээг няцаасан. Дараа нь тэр Иов хэлж, хийж байгаа бүхэндээ Еховагаас эмээдэг гэдгийг няцаасан. Тэр буруушаадаг уу? Сатан Еховагийн хийдэг, хэлдэг бүхнийг буруушааж, няцааж, эргэлзэж байсан. Тэр, “Хэрвээ Та ингэж хэлж байгаа бол би яагаад үүнийг нь хараагүй байдаг билээ? Та түүнд маш олон ерөөл хайрласан, тэр яахин Танаас эмээхгүй байх билээ?” хэмээн хэлсэн ба итгээгүй. Энэ нь Бурханы хийсэн бүхнийг няцааж байгаа хэрэг биш гэж үү? Буруушаалт, няцаалт, доромжлол—түүний үгс түрэмгий биш гэж үү? Тэдгээр нь Сатан сэтгэл дотроо юу бодож байдгийн жинхэнэ илэрхийлэл мөн үү? (Тийм.) Эдгээр үгс нь бидний дөнгөж сая уншсан:“Газар дэлхий дээгүүр хэрэн хэсүүчилж, энүүгээр тэрүүгээр явсаар ирлээ” хэмээх үгтэй гарцаагүй адилхан байгаагүй. Тэдгээр нь түүнээс шал өөр байсан. Эдгээр үгсээр дамжуулан Сатан, Бурханд хандах хандлага болон Иовын Бурханаас эмээх байдлыг өөрийн зүрх сэтгэлд жигшин зэвүүцдэгээ бүрмөсөн ил гаргасан. Ингэх үед түүний хорлонтой байдал болон хорон муу чанар бүхэлдээ илэрсэн. Тэр Бурханаас эмээдэг бүхнийг жигшиж, муугаас зайлдаг хүмүүсийг жигшиж, тэр ч байтугай хүнд ерөөл хайрласных нь төлөө Еховаг жигшсэн юм. Тэр энэ боломжийг ашиглан Бурханы Өөрийн гараар өсгөсөн Иовыг сүйрүүлж, түүнийг үгүйрүүлэхийг хүсэж: “Иов Танаас эмээж, муугаас зайлдаг хэмээн Та айлдлаа. Харин би үүнийг өөрөөр харж байна” хэмээсэн. Тэр Еховаг өдөөн хатгаж, уруу татахын тулд олон янзын арга ашигласан ба олон янзын арга ашигласнаар Ехова Иовыг ямар нэгэн шалтгаангүйгээр мэхлүүлж, хорлогдож, хянуулахаар Сатанд өгөх байсан. Тэр Бурханы нүдэнд зөв шударга, төгс байсан энэ хүнийг үгүй хийхийн тулд энэ боломжийг ашиглахыг хүссэн юм. Тэр ийм зүрх сэтгэлтэй байсан нь агшин зуурын хүсэл байсан уу? Үгүй, тийм биш. Тэр үүнийг эртнээс бодсон. Бурхан ажиллаж, Бурхан хүнд анхаарал тавьж, хүнийг онцлон үздэг ба Сатан Түүний алхам бүрийг салахгүй мөрддөг. Бурханы дэмжиж тэтгэж байгаа хэнийг ч Сатан мөн л харж, ардаас нь цаг ямагт дагаж байдаг. Хэрвээ Бурхан энэ хүнийг хүсэж байвал, Сатан Бурханд саад болохын тулд өөрийн чадах бүхнээ хийж, өөрийн далд зорилгодоо хүрэхийн төлөө Бурханы ажлыг уруу татаж, зовоож, сүйрүүлэхээр янз бүрийн хорон арга ашиглах болно. Түүний зорилго юу вэ? Бурханд хэн нэгэн хүн байхыг тэр хүсдэггүй; тэр Бурханы хүсэж байгаа бүх хүмүүсийг эзэмдэж, хянаж, удирдахыг хүсдэг ба ингэснээр тэд түүнд шүтэн мөргөж, түүнтэй хамт муу үйлийг үйлдэх юм. Энэ нь Сатаны муу ёрын сэдэл биш гэж үү? Ерөнхийдөө та нар Сатан бол маш муу, маш хорон гэж дандаа хэлдэг, гэхдээ та нар түүнийг харсан уу? Та нар зөвхөн хүн хичнээн муу болохыг л харсан бөгөөд бодит байдал дээр Сатан үнэндээ хичнээн муу болохыг хараагүй. Гэхдээ Иовтой холбоотой энэ хэрэг дээр та нар түүнийг харав уу? (Тийм.) Энэ хэрэг нь Сатаны зэвүүн төрх байдал болон түүний мөн чанарыг тун тодорхой болгосон. Сатан Бурхантай дайтаж, Түүний араас цаг ямагт мөрддөг. Түүний зорилго нь Бурханы хийхийг хүсэж байгаа бүх ажлыг нурааж, Бурханы хүсэж байгаа хүмүүсийг эзэмдэн хянаж, Бурханы хүсэж байгаа хүмүүсийг бүрмөсөн устгах юм. Хэрвээ тэднийг устгахгүй бол тэд Сатанд ашиглуулахын тулд түүний эзэмшилд орох учиртай—энэ бол түүний зорилго. Бурхан юу хийдэг вэ? Бурхан энэ ишлэлд зөвхөн энгийн өгүүлбэр л хэлсэн; Бурханы хийсэн өөр ямар нэг зүйлийн талаарх тэмдэглэл байхгүй боловч Сатаны хийсэн, хэлсэн зүйлийн талаарх илүү олон тэмдэглэлийг бид харж байна. Доорх ишлэлд Ехова Сатанаас “Чи хаанаас ирэв?” хэмээн асуусан. Сатаны хариулт юу вэ? (Энэ нь мөн л “Газар дэлхий дээгүүр хэрэн хэсүүчилж, энүүгээр тэрүүгээр явсаар ирлээ” гэсэн.) Энэ нь нөгөө л нэг өгүүлбэр. Энэ нь яагаад Сатаны уриа, Сатаны шилдэг бүтээл болсныг Надад хэл дээ? Сатан хорсолтой биш гэж үү? Энэхүү зэвүүцмээр өгүүлбэрийг нэг хэлэхэд л хангалттай. Яагаад Сатан үргэлж энэ өгүүлбэрийг хэлж байна вэ? Энэ нь нэг зүйлийг баталж байна: Сатаны уг чанар өөрчлөгдөшгүй. Өөрийн зэвүүн нүүр царайгаа тэр удаан нууж чадахгүй. Бурхан түүнээс асуулт асуусан ба тэр ийм маягаар хариулсан, тэр хүмүүст хэрхэн ханддагийг хэлэхийн ч хэрэггүй! Тэр Бурханаас айдаггүй, тэр Бурханаас эмээдэггүй ба тэр Бурханыг дуулгавартай дагадаггүй. Иймээс тэр Бурханы өмнө ичгүүргүй давлиун байж зүрхэлдэг ба Бурханы асуултыг цайруулахын тулд эдгээр нэгэн хэвийн үгсийг ашиглаж, Бурханы асуултанд хариулахдаа нэгэн хэвийн энэ хариултыг ашиглаж, Бурханыг будилуулахын тулд энэ хариултыг ашиглахаар оролддог—энэ бол Сатаны үзэшгүй муухай нүүр царай юм. Тэр Бурханы төгс хүчит байдалд итгэдэггүй, Бурханы эрх мэдэлд итгэдэггүй ба Бурханы ноёрхол дор дуулгавартай дагахыг гарцаагүй хүсдэггүй. Тэр байнга Бурханыг эсэргүүцэж, Бурханы хийж байгаа бүхнийг байнга дайрч давшилж, Бурханы хийж байгаа бүхнийг сүйрүүлэхээр оролдож байдаг—энэ бол түүний хорон муу зорилго юм.

  Бурханы зургаан мянган жилийн эзэгнэлт төлөвлөгөөнд, ялангуяа Иовын Номон дахь Сатаны хэлсэн энэ хоёр ишлэл болон Сатаны хийсэн зүйлс нь тэр Бурханыг эсэргүүцдэгийн илэрхийлэл юм. Бид ингэж хэлж болох уу? (Тийм.) Энэ бол Сатан өөрийн үнэн дүр төрхөө харуулж байгаа явдал. Та өөрийн энэ амьдралдаа Сатаны үйл хэргийг харсан уу? Та тэдгээрийг харах үедээ, тэдгээрийг Сатаны хэлсэн зүйлс гэж боддоггүй, харин оронд нь тэдгээрийг хүний хэлсэн зүйл гэж боддог байх, тийм үү? Тийм зүйлсийг хүн ярих үед энэ нь юуг төлөөлж байгаа вэ? Сатаныг төлөөлж байгаа. Хэдий та үүнийг хүлээн зөвшөөрдөг ч, тэрийг үнэхээр Сатан хэлж байгаа гэдгийг та ухамсарлахгүй л байгаа. Гэхдээ одоо энд та, Сатан өөрөө юу хэлж байсныг тодорхой харлаа. Та одоо Сатаны зэвүүн төрх байдал болон хорон муугийн талаар тов тодорхой, бүрэн дүүрэн ойлголттой боллоо. Иймээс Сатаны хэлсэн энэ хоёр ишлэл нь, Сатаны уг чанарыг таньж чадахад өнөөгийн хүмүүст хэрэгтэй юу? Энэ хоёр ишлэл нь, хүн төрөлхтөн өнөөдөр Сатаны зэвүүн төрх байдлыг таньж, Сатаны жинхэнэ, үнэн нүүр царайг таньж чадахад нэмэртэй юу? Хэдийгээр ингэж хэлэх нь тун зохистой мэт биш санагдавч, ийм байдлаар үүнийг илэрхийлэх нь мөн л нарийн зөв гэж тооцогдоно. Би үүнийг ингэж л тайлбарлаж чадна, хэрвээ та нар ойлгосон бол тэр л хангалттай. Сатан Еховагийн хийдэг зүйлийг дахин дахин дайрч, Иов Ехова Бурханаас эмээдэгийг буруушааж байсан. Тэр янз бүрийн аргаар Еховаг өдөөн хатгахаар оролдож, Иовыг уруу татахыг Еховагаар зөвшөөрүүлсэн юм. Түүний үг нь тиймээс ихэд өдөөн хатгадаг. Тэгвэл Сатан эдгээр үгийг хэлмэгц Сатан юу хийхийг хүсэж байгааг Бурхан тодорхой харсан уу гэдгийг Надад хэл дээ? (Тийм.) Тэр юу хийхийг хүсэж байгааг Бурхан ойлгосон уу? (Тийм.) Бурханы зүрх сэтгэлд, Бурханы онцлон үздэг Иов гэгч энэ хүн—Бурханы зөвт шударга, төгс хэмээн үздэг Бурханы энэхүү зарц—Иов нь ийм уруу таталтыг тэсвэрлэж чадах байсан уу? (Тийм.) Бурхан яагаад тийм их итгэлтэйгээр “Тийм” гэж хэлсэн бэ? Бурхан үргэлж хүний зүрх сэтгэлийг шалгаж байдаг уу? (Тийм.) Сатан ч гэсэн хүний зүрх сэтгэлийг шалгаж чадах уу? (Үгүй.) Сатан чадахгүй. Хэдийгээр Сатан тэр хүн Бурханаас эмээх зүрх сэтгэлтэй гэдгийг хардаг боловч түүний хорон муу уг чанар нь ариун байдал бол ариун байдал эсвэл бузар муухай байдал бол бузар муухай байдал гэдэгт хэзээ ч итгэдэггүй. Хорон муу Сатан, ариун зөв шударга эсвэл гэгээлэг юуг ч хэзээ ч эрхэмлэж чадахгүй. Сатан өөрийн уг чанар, өөрийн хорон муугаар дамжуулан, мөн өөрийн ашигладаг эдгээр аргуудаар дамжуулан хамаг хүчээрээ тэмцэхээс өөр яаж ч чаддаггүй. Өөрөө шийтгүүлж, Бурханаар устгагдах байсан ч тэр Бурханыг зөрүүдлэн эсэргүүцэхдээ тээнэгэлзэхгүй—энэ бол хорон муу, энэ бол Сатаны уг чанар билээ. Иймээс энэ ишлэлд Сатан: “Арьсыг арьсаар, тиймээ, өөрт байгаа бүхнээ хүн амийнхаа төлөө өгөх л болно. Харин одоо мутраа сунган түүний яс, маханд хүрээч, тэгвэл тэр Таны нүүрэн дээр Таныг хараах болно” гэж хэлсэн. Тэр юу бодож байсан бэ? Хүн Бурханаас эмээх нь тухайн хүн Бурханаас маш олон давуу талыг олж авсны улмаас болдог, иймээс тэд Бурхан бол сайн гэж хэлдэг. Гэхдээ энэ нь Бурхан сайны улмаас биш харин ердөө хүн маш олон давуу талыг олж авсан учраас л Бурханаас ийм байдлаар эмээдэг: Та түүнийг эдгээр давуу талуудаас нь салгамагц тэр Таныг орхих болно. Өөрийн хорон муу чанараараа Сатан, хүний зүрх сэтгэл үнэхээр Бурханаас эмээдэг гэдэгт итгэдэггүй. Яагаад? Учир нь түүний хорон муу уг чанар нь ариун байдал гэж юу байдгийг мэдэхгүй, тэр ч бүү хэл эмээсэн хүндлэл гэж юу байдгийг ч мэдэхгүй. Тэр Бурханыг дуулгавартай дагах нь юу болохыг, Бурханаас эмээх нь юу болохыг мэддэггүй. Тэр өөрөө Бурханаас эмээдэггүй учраас “Ямар ч хүн Бурханаас эмээж чадахгүй. Энэ нь боломжгүй зүйл” хэмээн боддог. Тийм биш гэж үү? (Тийм.) Надад хэлээч, Сатан хорон муу биш гэж үү? (Тийм!) Сатан бол хорон муу. Иймээс манай сүмээс бусад олон янзын шашны бүлэг болон урсгалууд эсвэл шашны болон нийгмийн бүлгүүдийн аль нь ч бай тэд Бурханы оршин тогтнолд итгэдэггүй, Бурхан ажил хийж чадна гэж итгэдэггүй, Бурхан байдаг гэдэгт итгэдэггүй, иймээс тэд “Таны итгэдэг зүйл чинь ч бас Бурхан биш” гэж боддог. Жишээ нь, садар замбараагүй хүнийг авч үзье. Тэр хүн бүхнийг яг өөр шигээ замбараагүй гэж хардаг, боддог. Цаг үргэлжид худлаа ярьдаг хүн нэг ч хүн үнэнч шударга биш гэж харж, боддог ба тэд бүгдээрээ худлаа ярьж байна гэж үздэг. Хорон муу хүн бүхнийг хорон муу гэж үздэг ба өөрийн харсан хүн бүхэнтэй тэмцэлдэхийг хүсдэг. Бага зэрэг шударга зантай хүмүүс хүн бүхнийг шударга гэж боддог ба тэгснээр үргэлж мэхлэгдэж, үргэлж хууртагдаж байдаг, тэд энэ тухайд яаж ч чаддаггүй. Энэ нь тийм биш гэж үү? Та нарт илүү ойлгомжтой болгохын тулд Би эдгээр хэдэн жишээг хэлж байна: Сатаны хорон муу чанар нь түр зуурын их хүсэл биш эсвэл түүний орчноос үүссэн зүйл биш, энэ нь мөн ямар нэгэн шалтгаан эсвэл үндэслэлээс бий болсон түр зуурын илрэл биш юм. Туйлын үгүй! Тэр ийм байхаас өөр яаж ч чаддаггүй! Тэр ямар ч сайн зүйл хийж чаддаггүй. Тэр сонсоход таатай зүйлийг хэлсэн ч гэсэн, таныг зүгээр л уруу татаж байдаг. Түүний үг хэдийчинээ сайхан, хэдийчинээ аятайхан, хэдийчинээ эелдэг байна, эдгээр үгний цаадах түүний зэвүүн санаа нь төдийчинээ хорлонтой байдаг. Энэ хоёр ишлэлээс Сатан ямар нүүр царай, ямар уг чанартай болохыг та харсан бэ? (Дотуур тамиртай, хорон санаатай бөгөөд хорон муу.) Түүний үндсэн шинж чанар нь хорон муу, хорон санаатай; хорон санаатай агаад хорон муу.

  Одоо бид Сатаны тухай ярьж дууссан болохоор Бурханы тухай яриандаа эргэн орцгооё. Бурханы зургаан мянган жилийн эзэгнэлт төлөвлөгөөний туршид Бурханы хэлсэн үгний тун багахан нь Библид тэмдэглэгдсэн ба тэмдэглэгдсэн зүйл нь маш энгийн. Иймээс эхнээс нь эхэлцгээе. Бурхан хүнийг бүтээсэн бөгөөд тэр цагаас эхлээд хүн төрөлхтний амьдралыг залсан. Хүн төрөлхтөнд ерөөл өгч, тэдэнд хууль болон Өөрийн тушаалыг өгөх эсвэл амьдралын янз бүрийн дүрэм журмыг тохиролцохын аль ч бай эдгээр зүйлсийг хийхээр Бурханы зорьсон зорилго юу болохыг та нар мэдэх үү? Юуны өмнө, Бурханы хийдэг бүхэн нь хүн төрөлхтний сайн сайхны төлөө байдаг гэж та нар итгэлтэйгээр хэлж чадах уу? (Тиймээ, бид чадна.) Энэ өгүүлбэр нь харьцангуй өргөн хүрээтэй бөгөөд хоосон боловч нарийн ярьвал Бурханы хийдэг бүх зүйл нь хүнийг энгийн амьдралаар амьдрахад удирдан залах билээ. Ингэснээр хүн Түүний дүрэм журмыг сахих ч бай эсвэл Түүний хуулийг сахих ч бай Бурханы зорилго бол хүн Сатаныг шүтэн мөргөхгүй байх, Сатанаар хорлогдохгүй байх юм; энэ нь хамгийн үндсэн зүйл бөгөөд энэ нь хамгийн анх хийгдсэн зүйл юм. Хамгийн анх хүн Бурханы хүслийг ойлгоогүй байх үед Тэр зарим нэг энгийн хууль, дүрэм журмыг авч, байж болох бүх талыг хамарсан арга хэмжээг авсан. Эдгээр арга хэмжээ нь тун энгийн хэдий ч тэдгээр нь дотроо Бурханы хүслийг агуулж байсан юм. Бурхан хүн төрөлхтнийг нандигнан, энхрийлж, халуун дотноор хайрладаг. Тийм биш гэж үү? (Тийм.) Иймээс Түүний зүрх сэтгэл бол ариун гэж бид хэлж болох уу? Түүний зүрх сэтгэл цэвэр гэж бид хэлж болох уу? (Тийм.) Бурханд ямар нэгэн далд санаа байдаг уу? (Үгүй.) Иймээс Түүний энэ зорилго нь зөв агаад эерэг үү? (Тийм.) Энэ нь эерэг. Бурхан ямар ч арга хэмжээ авсан нь хамаагүй Түүний ажлын явц дахь тэдгээрийн үр нөлөө нь хүний хувьд эерэг байсан ба тэдгээр нь зам мөрийг хөтөлдөг. Иймээс Бурханы оюун санаанд хувийн ашиг сонирхлоо хичээсэн ямар нэгэн бодол байдаг уу? Бурханд хүнтэй холбоотой ямар нэгэн нэмэлт зорилго байдаг уу эсвэл Тэр хүнийг ямар нэгэн байдлаар ашиглахыг хүсдэг үү? Огтхон ч үгүй. Бурхан Өөрийн хэлсний дагуу хийдэг ба Тэр мөн Өөрийн зүрх сэтгэлдээ ийм байдлаар боддог. Ямар ч элдэв янзын зорилго, ямар ч ашиг сонирхлоо хичээх бодол байдаггүй. Тэр Өөрийнхөө төлөө юуг ч хийдэггүй, харин хувийн ямар ч зорилгогүйгээр бүх зүйлийг зөвхөн хүний төлөө хийдэг. Хэдийгээр Түүнд хүний төлөө төлөвлөгөө, санаа зорилго байдаг боловч Тэр Өөрийнхөө төлөө юу ч хийдэггүй. Түүний хийдэг бүхэн нь гагцхүү хүн төрөлхтний төлөө, хүн төрөлхтнийг хамгаалахын тулд, хүн төрөлхтнийг замаа алдахаас хамгаалахын төлөө хийгддэг. Иймээс энэхүү зүрх сэтгэл нь эрхэм нандин биш гэж үү? (Тийм.) Та энэхүү эрхэм нандин зүрх сэтгэлийн хамгийн өчүүхэн жаахныг ч гэсэн Сатанаас харж байна уу? (Үгүй.) Та нар харж байна уу? Харж чадах уу? Бид үүний өчүүхнийг ч гэсэн Сатанаас харж чадахгүй. Бурханы хийдэг бүхэн аяндаа илчлэгддэг. Бурханы ажилладаг арга замыг харвал Тэр хэрхэн ажилладаг вэ? Бурхан эдгээр хууль болон Өөрийн үгсийг авч тэдгээрийг алтан цагирагийн шившлэг шиг[a] хүн бүрийн толгойд ягштал хүлж, тэдгээрийгээ хүн болгонд тулгадаг уу? Тэр ийм байдлаар ажилладаг уу? (Үгүй.) Тэгвэл Бурхан Өөрийн ажлыг ямар замаар хийдэг вэ? (Тэр биднийг залж чиглүүлдэг.) За яахав, энэ бол нэг тал. Өөр зүйл байна уу? Бурхан та нар дээр олон арга замаар ажилладаг, гэтэл та нар яагаад ганцханыг хэлснийхээ дараа өөр хэлэх юмгүй болчихдог билээ? (Тэр зөвлөж, зоригжуулдаг.) Энэ хоёр дахь нь. Дахиад байна уу? Тэр заналхийлдэг үү? Тэр та нартай тойруу байдаар ярьдаг уу? (Үгүй.) Та үнэнийг ойлгохгүй байх үед Бурхан таныг хэрхэн залж чиглүүлэх вэ? (Тэр гэрэлтүүлдэг.) За, Тэр таныг гэрэлтүүлж, энэ нь үнэнтэй нийцэхгүй байна гэдгийг болон та юу хийх ёстойг тодорхой хэлдэг. Тэгвэл Бурханы ажилладаг эдгээр арга замаас, та Бурхантай ямар харилцаатай мэт танд санагддаг вэ? Тэдгээр нь, Бурхан бол таны ойлгох чадвараас давсан гэж танд санагдуулдаг уу? (Үгүй.) Тэдгээр нь танд ямар санагдуулдаг вэ? Бурхан ялангуяа танд ойр дотно байдаг, та хоёрын хооронд ямар ч зай байхгүй. Бурхан таныг залж чиглүүлэх үед, Тэр танд өгч, танд тусалж, таныг дэмжих үед та Бурханы найрсаг зан, Түүний хүндтэй байдлыг мэдэрдэг ба Тэр хичнээн хайр татам болохыг, хичнээн халуун дулаан болохыг та мэдэрнэ. Гэвч Бурхан таны ялзралыг зэмлэх үедээ эсвэл Түүний эсрэг тэрсэлсний чинь төлөө таныг шүүж, сахилгажуулах үедээ Бурхан ямар аргыг ашигладаг вэ? Тэр таныг үгээр зэмлэдэг үү? (Тийм.) Тэр таныг орчноор чинь дамжуулан, хүмүүс, харилцаа болон зүйлсээр дамжуулан сахилгажуулдаг уу? (Тийм.) Иймээс энэ сахилгажуулалт нь ямар түвшинд хүрдэг вэ? (Хүний тэвчиж чадах түвшинд.) Түүний сахилгажуулалтын түвшин нь Сатан хүнийг хорлодог түвшинд хүрдэг үү? (Үгүй.) Бурхан эелдэг, элэгсэг, аятайхан, энэрэнгүй байдлаар, үнэхээр хянуур, зүй зохистой арга замаар ажилладаг. Түүний арга нь, “Бурхан надаар үүнийг хийлгэхгүй” эсвэл “Бурхан надаар түүнийг хийлгэх ёстой” гэж хэлэхүйц хүчтэй сэтгэл хөдлөлийг танд төрүүлэхгүй. Бурхан танд аливаа зүйлийг тэсвэрлэшгүй болгох тийм хүчтэй сэтгэхүй эсвэл хүчтэй мэдрэмжүүдийг хэзээ ч өгөхгүй. Тийм байдаг биш гэж үү? (Тийм.) Та Бурханы шүүлт, гэсгээлтийн үгийг хүлээн авах үед ч гэсэн танд ямар санагддаг вэ? Та Бурханы эрх мэдэл болон хүч чадлыг мэдрэх үед, танд ямар санагддаг вэ? Та Бурханы халдашгүй бурханлаг чанарыг мэдэрдэг үү? (Тийм.) Танд энэ хугацаанд Бурханаас холдсон мэт санагддаг уу? Та Бурханаас айж балмагддаг уу? (Үгүй.) Үүний оронд, Бурханаас эмээсэн хүндлэлийг та мэдэрдэг. Хүмүүс зөвхөн Бурханы ажлын улмаас л энэ бүх зүйлийг мэдэрдэг үү? (Тийм.) Тэгвэл хэрвээ Сатан хүмүүс дээр ажиллавал тэдэнд ийм мэдрэмжүүд байх байсан уу? (Үгүй.) Хүнийг тасралтгүй хангаж, хүнийг дэмжихийн тулд Бурхан Өөрийн үгийг, Өөрийн үнэнийг болон Өөрийн амийг ашигладаг. Хүн сул дорой үед, хүн сэтгэл санаагаар унасан үед Бурхан: “Бүү санаагаар уна. Та яагаад сэтгэлээр унаж байгаа юм бэ? Та яагаад сул дорой байна вэ? Сул дорой байх юу байгаа юм бэ? Та маш сул дорой юм, та магадгүй зүгээр л үхсэн нь дээр биш үү. Та үргэлж сэтгэлээр унах юм, тэгвэл амьдрах хэрэг юу байна? Зүгээр л үх!” хэмээн хэлж, хатуу ширүүнээр мэдээж ярьдаггүй. Бурхан ингэж ажилладаг уу? (Үгүй.) Бурханд ийм байдлаар үйлдэх эрх мэдэл байдаг уу? (Тийм.) Гэхдээ Бурхан ингэж үйлддэг үү? (Үгүй.) Бурхан ингэж үйлддэггүйн шалтгаан нь Түүний мөн чанарын улмаас, Бурханы ариун байдлын мөн чанарын улмаас юм. Хүний төлөө Түүний хайр болон хүнийг эрхэмлэн, нандигнаж байгаа Түүний байдлыг ердөө ганц, хоёрхон өгүүлбэрээр тодорхой илэрхийлж чадахгүй. Энэ нь хүний бардамналаас бий болдог зүйл биш харин энэ нь Бурханы бодит хэрэгжүүлэлтээрээ харуулдаг зүйл юм; энэ нь Бурханы мөн чанарын илчлэл юм. Бурханы ажилладаг эдгээр бүх арга зам нь хүнд Бурханы ариун байдлыг харах боломжийг олгож чадах уу? Бурханы сайн санаа зорилгыг оролцуулаад, Бурханы хүн дээр хэрэгжүүлэхийг хүсдэг үр нөлөөг оролцуулаад, хүн дээр ажиллахын тулд Бурханы сонгодог өөр өөр аргууд, Түүний хийдэг ажил, Тэр хүнд юу ойлгуулахыг хүсдэг зэргийг оролцуулаад Бурханы ажилладаг эдгээр бүх арга замаас—та Бурханы сайн санаан дахь ямар нэгэн хорон муу эсвэл заль мэхийг олж харсан уу? (Үгүй.) Та ямар ч хорон мууг харж чадахгүй, эсвэл та чадах уу? (Үгүй.) Иймээс Бурханы хийдэг бүхнээс, Бурханы хэлдэг бүхэн, Түүний зүрх сэтгэлдээ бодож байгаа бүхэн, түүнчлэн Түүний илчилдэг Бурханы бүх мөн чанараас—бид Бурханыг ариун гэж нэрлэж болох уу? (Тийм.) Аливаа хүн хэзээ нэгэн цагт энэхүү ариун байдлыг энэ дэлхийгээс эсвэл өөрөөсөө харж байсан уу? Та үүнийг Бурханаас гадна өөр ямар нэгэн хүнээс эсвэл Сатанаас хэзээ нэгэн цагт харж байсан уу? (Үгүй.) Өөрсдийнхөө одоог хүртэл ярьсан зүйлээс бид Бурханыг цорын ганц, ариун Бурхан Өөрөө гэж нэрлэж болох уу? (Тийм.) Бурханы үг, Бурханы хүн дээр ажилладаг өөр өөр арга зам, Бурханы хүнд хэлдэг зүйл, Бурханы хүнд сануулдаг зүйл, Түүний зөвлөж, зоригжуулдаг зүйлсийг оролцуулаад Бурханы хүнд өгдөг бүхэн нь бүгд нэг мөн чанараас үүсдэг: Энэ нь бүгд Бурханы ариун байдлаас үүсдэг. Хэрвээ тийм ариун Бурхан байдаггүй байсан бол Түүний хийдэг ажлыг хийхээр нэг ч хүн Түүний байрыг эзэлж чадахгүй. Хэрвээ Бурхан эдгээр хүмүүсийг аваад тэднийг Сатаны гарт бүрмөсөн өгсөн бол өнөөдөр энд байгаа та нарын хувьд ямар нөхцөл байдалд байх байсныгаа бодож үзсэн үү? Та нар бүгд бүрэн бүтэн, гэмтээгүй хэвээр энд сууж байх байсан уу? (Үгүй.) Тэгвэл та нар ямар байх байсан бэ? Та нар мөн: “Газар дэлхий дээгүүр хэрэн хэсүүчилж, энүүгээр тэрүүгээр явсаар ирлээ” гэж хэлэх байсан уу? Та нар маш онгироо, маш увайгүй байж, Бурханы өмнө ичгүүргүйгээр бардамнаж, тийм тойруу байдлаар ярих уу? (Тийм.) Тиймээ, та нар тэгнэ. Та нар зуун хувь тэгнэ! Та нар маргаангүй тэгнэ! Хүнд хандах Сатаны хандлага нь тэдэнд, Сатаны уг чанар нь Бурханыхаас үнэхээр өөр гэдгийг харах боломжийг олгодог. Түүний мөн чанар нь Бурханыхаас бүхэлдээ өөр. Сатаны ямар мөн чанар нь Бурханы ариун байдлын эсрэг вэ? (Түүний хорон муу.) Сатаны хорон муу шинж чанар нь Бурханы ариун байдлын эсрэг юм. Бурханы энэ илэрхийлэл нь Бурханы ариун байдлын мөн чанарыг төлөөлдөг гэдгийг хүмүүсийн дийлэнх нь ойлгодоггүйн шалтгаан нь бүхэлдээ, тэд Сатаны ноёрхол дор, Сатаны ялзрал дотор, Сатаны амьд хаалт дотор амьдардагт оршино. Тэд ариун байдал гэж юу болохыг эсвэл ариун байдлыг хэрхэн тодорхойлохыг мэддэггүй. Та Бурханы ариун байдлыг ухамсарлах үедээ ч гэсэн үүнийг Бурханы ариун байдал гэж итгэлтэйгээр тодорхойлж мөн л чаддаггүй. Энэ нь хүний Бурханы ариун байдлыг танин мэдэх явдал дахь ялгаа юм.

  Хүн дээр ажиллах Сатаны ажлаас ямар түгээмэл онцлог харагддаг вэ? Сатаныг хамгийн их төлөөлдөг онцлог шинж, түүний хамгийн их хийдэг зүйл, түүний хүн нэг бүртэй хийхийг хүсдэг зүйлийг—та нар өөрсдийнхөө дадлага туршлагаар мэдэх ёстой. Түүнд магадгүй та нарын харж чадахгүй онцлог шинж байдаг, иймээс та нар Сатан хичнээн аймшигтай, заналтай болохыг боддоггүй. Энэ онцлог шинж нь юу болохыг мэддэг хүн байна уу? Надад хэл дээ. (Түүний хийдэг бүхэн нь хүнийг хорлохын тулд хийгддэг.) Тэр хүнийг хорлох зүйлс хийдэг. Тэр хүнийг хэрхэн хорлодог вэ? Та нар Надад илүү тодорхой, илүү дэлгэрэнгүй харуулж чадах уу? (Тэр хүнийг ятгаж, өдөж, уруу татдаг.) Зөв, энэ нь хэд хэдэн талуудыг харуулдаг. Өөр байна уу? (Тэр хүнийг төөрөгдүүлдэг.) Тэр төөрөгдүүлж, дайрч, буруутгадаг. Тиймээ, энэ бүхнийг хийдэг. Дахиад өөр байна уу? (Тэр худлаа ярьдаг.) Хуурч, худлаа ярих нь Сатанаас аяндаа гардаг. Тэр үүнийг байн байн хийдэг болохоор тэр бодохын ч хэрэггүйгээр түүний амнаас худал хуурмаг урсан гардаг. Өөр байна уу? (Тэр хэрүүл маргаан тарьдаг.) Энэ нь тийм ч их чухал биш. Би та нарт аймшиг төрүүлэх зүйлийг дүрслэн үзүүлэх болно, гэхдээ Би үүнийг та нарыг айлгахын тулд хийгээгүй. Бурхан хүн дээр ажилладаг ба Бурхан Өөрийн хандлага болон зүрх сэтгэлийнхээ аль алинд хүнийг энхрийлэн хайрладаг. Эсрэгээр нь, Сатан хүнийг энхрийлдэг үү? Тэр хүнийг энхрийлдэггүй. Тэр хүнээс юуг хүсдэг вэ? Тэр хүнийг хорлохыг хүсдэг ба түүний боддог бүхэн нь хүнийг хорлох тухай байдаг. Тийм биш гэж үү? Иймээс тэр хүнийг хорлох тухайгаа тунгаан бодох үедээ яарч бачимдсан сэтгэлээр хийдэг үү? (Тийм.) Иймээс хүн дээр ажиллах Сатаны ажлын тухайд гэвэл, Сатаны хорлонтой, хорон муу чанарыг өргөнөөр дүрсэлж, Сатаны жигшил зэвүүцлийг мэдэх боломжийг та нарт үнэхээр олгож чадах хоёр үг Надад байна: Сатан хүнд хандахдаа, тэр үргэлж хүчээр “эзлэн авч”, өөрийгөө тэдэнтэй бүгдтэй нь “наахыг” хүсдэг, ингэснээр тэр хүнийг бүрэн дүүрэн хянаж, хүнийг хорлож чадах түвшинд очиж чадах ба ингэснээр тэр энэ зорилго, замбараагүй хүсэл эрмэлзэлдээ хүрч чадах юм. “Хүчээр эзлэн авах” гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь таны зөвшөөрөлтэйгээр болдог уу эсвэл таны зөвшөөрөлгүйгээр үү? Энэ нь таныг мэдэж байхад тохиолддог уу эсвэл мэдээгүй байхад уу? Энэ нь таныг огт мэдээгүй байхад болдог! Таныг мэдээгүй байх нөхцөлд, магадгүй тэр юу ч хэлээгүй байх үед эсвэл магадгүй тэр юу ч хийгээгүй байх үед, ямар ч таамаглал, ямар ч нөхцөл байхгүй үед тэр таны ойр тойронд, таныг хүрээлэн байж байдаг. Тэр ашиглах боломж хайдаг ба дараа нь тэр таныг хүчээр эзлэн авч, өөрийгөө тантай нааж, таныг бүрмөсөн хянаж, таныг хорлох өөрийн зорилгодоо хүрдэг. Энэ бол хүн төрөлхтний төлөө Бурханы эсрэг хийсэн Сатаны тэмцлийн хамгийн энгийн санаархал бөгөөд зан байдал юм. Үүнийг сонсоод та нарт ямар санагдаж байна вэ? (Зүрх сэтгэлдээ айж, эмээж байна.) Та нар зэвүүцэж байна уу? (Тийм, бид зэвүүцэж байна.) Тэгвэл та нар зэвүүцэх үедээ Сатан бол ичгүүргүй юм гэж бодож байна уу? (Тийм.) Та нар Сатан бол ичгүүргүй гэж бодох үедээ, эргэн тойронд чинь байдаг та нарыг үргэлж хянахыг хүсдэг, байр суурь, ашиг сонирхлын замбараагүй хүсэл эрмэлзэлтэй хүмүүст та нар зэвүүцэж байна уу? (Тийм.) Тэгвэл өөрийгөө хүнтэй хүчээр нааж, эзлэн авахын тулд Сатан ямар аргуудыг ашигладаг вэ? Та нар энэ талаар тодорхой мэдэж байна уу? Та нар энэхүү хүчээр “эзлэн авах” болон “наах” тухай энэ хоёр үгийг сонсох үед, та нарт хүйтэн хөндий байдал болон зэвүүцлийн мэдрэмж төрж байна, үгүй гэж үү? Та нар тэдний хорон муу амтыг амтлав уу? Таны зөвшөөрөлгүйгээр эсвэл танд мэдэгдэлгүйгээр тэр өөрийгөө тантай нааж, таныг эзлэн авч, таныг ялзруулдаг. Та зүрх сэтгэлдээ юуг амсаж байна вэ? Жигшил үү? (Тийм!) Зэвүүцэл үү? (Тийм!) Тэгвэл та Сатаны ийм байдлын төлөө энэхүү жигшил зэвүүцлийг мэдрэх үед, Бурханы төлөө ямар мэдрэмж танд төрдөг вэ? (Талархсан.) Таныг аварсны төлөө Бурханд талархсан байдал. Тэгвэл одоо, энэ мөчид өөрийн бүх зүйлийг Бурханд хариуцуулж, өөрийн бүх зүйлийг Бурханаар ноёрхуулах хүсэл, эрмэлзэл танд байна уу? (Тийм.) Ямар байдалтайгаар? Та Сатанд хүчээр эзлэгдэж, түүнтэй наалдахаас айсандаа тийм гэж хэлж байна уу? Танд ийм сэтгэхүй байж болохгүй, энэ нь буруу. Бүү ай, Бурхан энд байна. Айх зүйл юу ч байхгүй, тийм үү? Та Сатаны хорон муу мөн чанарыг ойлгомогц та Бурханы хайр, Бурханы сайн санаа, хүний төлөөх Бурханы өршөөл, энэрэл болон Түүний зөвт зан чанарын талаар илүү нарийн зөв ойлголт эсвэл илүү гүнзгий хүндлэл энхрийлэлтэй байх ёстой. Сатан бол маш заналтай, гэсэн ч энэ нь Бурханы төлөө гэсэн таны хайр болон Бурханд итгэх таны итгэл, найдварыг төрүүлэхгүй бол та ямар хүн байх вэ? Та Сатанаар өөрийгөө хорлуулахад бэлэн байна уу? Сатаны хорон муу агаад зэвүүн байдлыг харсныхаа дараа бид буцан эргэж Бурхан руу хардаг. Бурханыг танин мэдэх байдалд чинь ямар нэгэн өөрчлөлт гарсан уу? (Тийм.) Ямар өөрчлөлт вэ? Бурхан бол ариун гэж бид хэлж болох уу? Бурхан бол өөгүй гэж бид хэлж болох уу? (Тийм.) “Бурхан бол цорын ганц ариун байдал”—Бурхан энэ нэрийг дааж чадах уу? (Тийм.) Иймээс энэ дэлхий дээр, бүх зүйлийн дундаас хүний энэхүү ойлголтыг дааж чадах нь зөвхөн Бурхан Өөрөө юу? Өөр хүн бий юу? (Үгүй.) Тэгвэл Бурхан хүнд яг юу өгдөг вэ? Тэр таныг анхаарал хандуулаагүй байхад зөвхөн бага зэргийн тусламж халамж, анхаарал өгдөг үү? Бурхан хүнд юу өгсөн бэ? Бурханд хүнд амь өгсөн, хүнд бүхнийг өгсөн ба хүнээс юуг ч шаардаж нэхэхгүйгээр, ямар ч далд санаагүйгээр, болзолгүйгээр хүнд өгдөг. Тэр хүнийг залж чиглүүлэхийн тулд үнэнийг ашигладаг, Өөрийн үгийг ашигладаг, Өөрийн амийг ашигладаг ба хүнийг Сатаны хор хөнөөлөөс холдуулж, Сатаны урхидалтаас холдуулж, Сатаны уруу таталтаас холдуулж, Сатаны хорон муу уг чанар болон түүний зэвүүн нүүр царайг тодорхой таних боломжийг хүнд олгодог. Иймээс хүн төрөлхтний төлөө гэсэн Бурханы хайр болон анхаарал үнэн үү? Энэ нь та нарын бүгдийн мэдэрч туулах ёстой зүйл мөн үү? (Тийм.)

   Та нарын итгэлийн энэ бүх жилүүдэд Бурханы та нарт хийсэн бүхнийг өнөөдрийг хүртэлх өөрсдийн амьдралаасаа эргээд нэг хар. Та үүнийг гүн гүнзгий мэдэрсэн ч бай, үгүй ч бай энэ нь хамгийн чухал байгаагүй гэж үү? Үүнийг олж авах нь таны хувьд хамгийн хэрэгтэй байгаагүй гэж үү? (Тийм.) Энэ нь үнэн биш гэж үү? Энэ нь амь биш гэж үү? (Тийм.) Иймээс эдгээр зүйлсийг Тэр танд өгснийхөө дараа, ямар нэг зүйл буцаан өгөхийг эсвэл ямар нэг хариу барихыг Бурхан танд мэдэгдсэн үү? (Үгүй.) Тэгвэл Бурханы зорилго юу вэ? Бурхан яагаад үүнийг хийдэг вэ? Бурханд бас таныг эзлэн авах зорилго байдаг уу? (Үгүй.) Бурхан хүний зүрх сэтгэл дэх Өөрийн сэнтийд суухыг хүсдэг үү? (Тийм.) Тэгвэл Бурхан Өөрийн сэнтийдээ суух болон Сатаны түрэмгий булаан эзлэлтийн хоорондох ялгаа юу вэ? Бурхан хүний зүрх сэтгэлийг олж авахыг хүсдэг, Тэр хүний зүрх сэтгэлийг эзлэхийг хүсдэг—энэ нь юу гэсэн үг вэ? Энэ нь, Бурхан хүнийг Өөрийнхөө хүүхэлдэй, Өөрийнхөө машин болгохыг хүсдэг гэсэн үг үү? (Үгүй.) Тэгвэл Бурханы зорилго юу вэ? Бурхан хүний зүрх сэтгэлийг эзлэн авахаар хүсэх болон Сатаны түрэмгийгээр эзлэн авах болон өөрийгөө хүнтэй наахын хооронд ялгаа байдаг уу? (Тийм.) Ялгаа нь юу вэ? Та Надад тодорхой хэлж өгч чадах уу? (Сатан үүнийг хүчээр хийдэг байхад Бурхан хүнийг сайн дураар нь хийлгэдэг.) Сатан үүнийг хүчээр хийдэг байхад Бурхан сайн дураар чинь хийлгэдэг. Ялгаа нь энэ үү? Иймээс хэрвээ та сайн дураараа хийхгүй бол юу болох вэ? Хэрвээ та сайн дураараа хийхгүй бол Бурхан ямар нэг зүйл хийх үү? (Тэр зарим нэг удирдамж, гэгээрэл өгөх боловч хэрвээ эцэстээ хүн хүсэхгүй бол Тэр тэднийг хүчилдэггүй.) Бурхан юуны төлөө таны зүрх сэтгэлийг хүсдэг вэ? Үүнээс гадна Бурхан юуны төлөө таныг эзлэн авахыг хүсдэг вэ? Өөрсдийн зүрх сэтгэлдээ та нар “Бурхан хүний зүрх сэтгэлийг эзлэн авдаг” гэдгийг хэрхэн ойлгож байна вэ? Бид энд Бурханд шударга хандах ёстой, тэгэхгүй бол хүмүүс үргэлж буруугаар ойлгон: “Бурхан үргэлж намайг эзлэн авахыг хүсдэг. Тэр намайг юуны төлөө эзлэн авахыг хүсдэг юм бэ? Би эзэгнүүлэхийг хүсэхгүй байна, би зүгээр л өөрөөрөө баймаар байна. Сатан хүмүүсийг эзлэн авдаг гэж Та хэлсэн, гэхдээ Бурхан ч бас хүмүүсийг эзлэн авдаг: Эдгээр нь адилхан биш гэж үү? Би хэнд ч эзлэгдэхийг хүсэхгүй байна. Би өөрөөрөө байна” гэж хэлдэг. Энд ялгаа нь юу байна вэ? Энэ тухай хэсэг зуур бодоод үз. (Бурхан хүнийг аврахын төлөө, хүнийг төгс болгохын төлөө хүний зүрх сэтгэлийг олж авч, хүний зүрх сэтгэлийг эзлэн авахыг хүсдэг гэж би бодож байна.) Таны хэлж байгаа чинь Бурханы эзэгнэлт төлөвлөгөөний зорилго—хүнийг төгс болгох юм. Иймээс та энд “эзлэн авах” гэдэг нь юу гэсэн үг болохыг ойлгов уу? (Энэ нь Сатанаар хүнийг эзлүүлэхгүй байна гэсэн үг. Хэрвээ Бурхан эзлэн авсан байвал Сатан хүнийг эзлэх ямар ч аргагүй болно.) Бурхан бол эхний эзэмшигч гэж та хэлж байна; хоосон байшинтай адилаар түрүүлж орсон хэн боловч байшингийн эзэн болно. Түүний дараа ирсэн хүн уг байшингийн эзэн болж чадахгүй, харин оронд нь зарц нь болно эсвэл тэд огтхон ч орж чадахгүй. Та ийм утгаар хэлсэн үү? (Тийм, би тиймэрхүү утгатай зүйл хэлсэн.) Үүнээс өөр үзэл бодолтой хүн байна уу? (“Бурхан хүний зүрх сэтгэлийг эзлэн авдаг” гэдэг талаарх миний өөрийн ойлголт бол Бурхан бидэнд Өөрийн гэр бүл шиг хандаж, биднийг халамжилж, хайрладаг. Сатан биднийг гэмтээхийн тулд, биднийг хорлохын тулд хүний зүрх сэтгэлийг эзлэн авдаг.) Энэ нь, “Бурхан хүнийг эзлэн авах” тухай таны ойлголт, тийм үү? Ямар нэгэн өөр ойлголт эсвэл үзэл бодол байна уу? (Хүн Бурханы үгийг өөрийн амьдралдаа хүлээн авна хэмээн найдсанаар Бурхан Өөрийн үгийг ашиглан хүнийг эзлэн авдаг ба ингэснээр хүн Бурханы үгийн дагуу амьдарч чадна.) Энэ бол “Бурхан хүнийг эзлэн авдаг” гэдгийн ар дахь жинхэнэ утга учир, тийм биш гэж үү? Ямар нэг өөр үзэл бодол байна уу? (Миний үзэл бол Бурхан үнэний биелэл, иймээс Бурхан бүхий л үнэнийг бидэнд өгөхийг хүсдэг ба бид энэ үнэнийг олж авснаараа Түүний халамж, хамгаалалтанд орж, тэгснээрээ бид Сатаны зальтай арга мэхэнд автаж, түүгээр хорлогдохоос зайлсхийж чадна. Үнэн хэрэгтээ, Бурхан хүний зүрх сэтгэлийг олж авахыг хүсдэг, тэгснээр хүн энэ дэлхий дээр энгийн амьдралаар амьдарч, Бурханы ерөөлийг хүртэж чадах юм.) Гэхдээ та мөн л “Бурхан хүний зүрх сэтгэлийг эзлэн авах” гэдгийн жинхэнэ утга учрыг хөндсөнгүй. (Хүн анхнаасаа Бурханаар бүтээгдсэн, иймээс хүн Түүнд шүтэн мөргөж, Түүн дээр буцаж очих ёстой. Хүн Бурханд харъяалагддаг.) Би та нараас асууя, “Бурхан хүнийг эзлэн авах” гэдэг нь дэмий хоосон хэллэг үү? Бурхан хүнийг эзлэн авах гэдэг нь Тэр таны зүрх сэтгэлд амьдардаг гэсэн үг үү? Бурхан таны үг бүрийг, хөдөлгөөн бүрийг ноёлдог уу? Хэрвээ Тэр танд зүүн гараа өргө гэж хэлбэл, та өөрийн баруун гарыг өргөж зүрхлэх үү? Хэрвээ Тэр танд суу гэж хэлбэл та зогсож зүрхлэх үү? Хэрвээ Тэр танд зүүн зүг рүү яв гэж хэлбэл, та баруун зүг рүү явж зүрхлэх үү? Эзлэн авна гэдэг нь иймэрхүү байна гэсэн үг үү? (Үгүй.) Тэгвэл энэ нь юу вэ? (Энэ нь, хүн Бурханд юу байгаа, Тэр хэн болохыг амьдралаараа харуулна гэсэн үг юм.) Бурхан хүнийг энэ бүх жилүүдийн туршид удирдсан, иймээс энэ сүүлчийн үе шат хүртэл хүн дээр хийсэн Бурханы ажлын хувьд Бурханы хэлсэн бүх үг нь хүнд ямар нөлөө үзүүлсэн бэ? Хүн Бурханд юу байгаа, Тэр хэн болохыг амьдралаараа харуулсан уу? “Бурхан хүний зүрх сэтгэлийг эзлэн авдаг” гэдгийн үгчилсэн утгыг харвал, энэ нь Бурхан хүний зүрх сэтгэлийг аваад тэднийг эзлэн авч, тэнд амьдарч, дахин гарч ирэхгүй юм шиг санагддаг; Тэр тэдний дотор амьдарч, хүний зүрх сэтгэлийг хүссэнээрээ ноёлж, зохицуулахын тулд хүний зүрх сэтгэлийн эзэн болдог, ингэснээр хүн Бурханы хэлсэн зүг рүү явах ёстой болно. Ийм утга учрын түвшинд бол, хүн бүхэн Бурхан болсон мэт, Бурханы мөн чанарыг эзэмшсэн мэт, Бурханы зан чанарыг эзэмшсэн мэт харагдана. Иймээс энэ тохиолдолд, хүн мөн Бурханы үйл хэргийг гүйцэтгэж чадах уу? “Эзлэн авах” гэдгийг ингэж тайлбарлаж болох уу? (Үгүй.) Тэгвэл энэ нь юу вэ? (Бурханы хүсдэг хүмүүс нь хүүхэлдэй биш, тэдэнд бодол байдаг ба тэдний зүрх сэтгэл амьд. Тиймээс Бурхан хүнийг эзлэн авахдаа хүн бодолтой байж, Бурханы баяр хөөр, уй гашууг мэдэрнэ гэдэгт найддаг; хүн Бурхан хоёр бие биетэйгээ харилцана.) Би та нараас үүнийг асууя: Бурханы бүхий л үг болон үнэн нь хүнд Бурханы мөн чанар болон Түүнд юу байгаа, Тэр хэн болохын илчлэлийг өгдөг үү? (Тийм.) Энэ нь гарцаагүй, үгүй гэж үү? Гэхдээ Бурханы хүнд өгдөг бүх үг нь Бурхан Өөрөө хэрэгжүүлэхийн тулд, Бурхан Өөрөө эзэмшихийн тулд байдаг уу? Хэсэг зуур энэ талаар бодоод үз. Бурхан хүнийг шүүх үедээ Тэр юунаас болж үүнийг хийдэг вэ? Эдгээр үгс хаанаас гардаг вэ? Хүнийг шүүх үедээ Бурханы хэлдэг эдгээр үгийн агуулга юу вэ? Тэдгээр нь юун дээр үндэслэдэг вэ? Тэдгээр нь хүний ялзармал зан чанар дээр үндэслэдэг үү? (Тийм.) Иймээс хүнийг шүүх Бурханы шүүлтийн хүрэх үр нөлөө нь Бурханы мөн чанар дээр үндэслэдэг үү? (Тийм.) Иймээс Бурхан хүнийг эзлэн авах гэдэг нь хоосон хэллэг үү? Энэ нь мэдээж үгүй. Тэгвэл Бурхан яагаад эдгээр үгийг хүнд хэлдэг вэ? Эдгээр үгийг хэлэх Түүний зорилго юу вэ? Тэр эдгээр үгсийг хүний амийн төлөө ашиглахыг хүсдэг үү? (Тийм.) Бурхан Өөрийн хэлсэн энэ бүх үнэнийг хүний амийн төлөө ашиглахыг хүсдэг. Иймээс хүн энэ бүх үнэнийг болон Бурханы үгийг авч, тэдгээрийг өөрийн амь руу хувирган шилжүүлж чадвал хүн Бурханд дуулгавартай байж чадах уу? Хүн тэгвэл Бурханаас эмээж чадах уу? Хүн тэгвэл муугаас зайлж чадах уу? Хүн энэ түвшинд хүрэх үедээ тэгвэл Бурханы дээд эрх болон зохицуулалтанд дуулгавартай байж чадах уу? Хүн тэгвэл Бурханы эрх мэдэлд захирагдах байр сууринд байх уу? Иов шиг эсвэл Петр шиг хүмүүс замынхаа төгсгөлд очих үед, тэдний амь бүрэн боловсорсон гэж тооцогдох үед, тэд Бурханы талаар бодитой ойлголттой байх үед—Сатан тэднийг замаа алдахад хүргэж чадах уу? Сатан тэднийг эзлэн авч чадах уу? Сатан мөн л өөрийгөө тэдэнтэй хүчээр нааж чадах уу? (Үгүй.) Тэгвэл энэ нь ямар хүн бэ? Энэ нь Бурханы бүрэн дүүрэн олж авсан хүн мөн үү? (Тийм.) Ийм утга учрын түвшинд, Бурханы бүрэн авсан хүнийг та нар хэрхэн үзэж байна вэ? Бурханы хувьд, тухайн нөхцөл байдалд Тэр аль хэдийн энэ хүний зүрх сэтгэлийг эзлэн авсан. Харин энэ хүнд ямар санагдах вэ? Бурханы үг, Бурханы эрх мэдэл, Бурханы зам нь хүний доторх амь болж, тэгээд хүний бүхий л оршихуйг эзлэн авсан энэ амь нь түүний амьдралаараа харуулж байгаа зүйлийг хангалттай болгож, түүний мөн чанарыг Бурханыг ханамжуулахуйц хангалттай болгож байдаг уу? Иймээс Бурханы хувьд, яг энэ мөчид хүн төрөлхтний зүрх сэтгэл Түүнд эзлэгдсэн байдаг уу? (Тийм.) Та нар энэ түвшний утгыг одоо хэрхэн ойлгож байна вэ? Таныг эзлэн авдаг нь Бурханы Сүнс үү? (Үгүй.) Тэгвэл яг юу таныг эзлэн авдаг вэ? (Бурханы үг.) За яахав, Бурханы үг, Бурханы зам. Таны амь болдог зүйл нь Бурханы үнэн болоод үг юм. Энэ үед, хүн тэгээд Бурханаас ирсэн амьтай болдог боловч энэхүү амь нь Бурханы амь гэж бид хэлж чадахгүй. Энэ нь хүний, Бурханы үгнээс авах ёстой амь юм. Энэ нь амь нь Бурханы амь гэж бид хэлж болох уу? (Үгүй.) Иймээс хүн хичнээн удаан Бурханыг дагах нь хамаагүй, хүн Бурханаас хичнээн их үг хүлээн авах нь хамаагүй, хүн хэзээ ч Бурхан болж чадахгүй. Энэ нь үнэн биш гэж үү? (Тийм.) Нэгэн өдөр Бурхан, “Би чиний зүрх сэтгэлийг эзлэн авлаа, чи одоо Миний амийг эзэмшинэ” гэж хэлсэн ч гэсэн, танд тэгэхэд та бол Бурхан гэж санагдах уу? (Үгүй.) Тэгвэл та юу болох вэ? Та Бурханд туйлын дуулгавартай байхгүй гэж үү? Таны бие, таны зүрх сэтгэл Бурханы танд хайрласан амиар дүүрэхгүй гэж үү? Энэ нь, Бурхан хүний зүрх сэтгэлийг эзлэн авах үеийн тун энгийн илрэл юм. Энэ бол бодит байдал. Тэгвэл үүнийг энэ талаас нь харвал, хүн Бурхан болж чадах уу? (Үгүй.) Бурханы бүх үгийг хүлээн авсан үедээ, Бурханаас эмээж, муугаас зайлж байх үедээ хүн тэгвэл Бурханы ялгамж чанарыг эзэмших үү? (Үгүй.) Хүн тэгвэл Бурханы мөн чанарыг эзэмших үү? (Үгүй.) Юу ч болж байсан хамаагүй, бүх зүйлийг тунгаан үзэхэд хүн бол хүн хэвээр байх юм. Та бол бүтээл; та Бурханаас Бурханы үгийг хүлээн авч, Бурханы замыг хүлээн авах үедээ та зөвхөн Бурханы үгээс ирсэн амийг эзэмших бөгөөд хэзээ ч Бурхан болж чадахгүй.

    Өөрсдийнхөө сэдэв рүү яг одоо буцаад орвол Би та нараас Абрахам ариун байсан уу, үгүй юу гэдгийг асуусан. Тэр ариун биш ба та нар үүнийг одоо ойлгож байгаа, үгүй гэж үү? Иов ариун уу? (Үгүй.) Энэхүү ариун байдал дотор Бурханы мөн чанар агуулагддаг. Хүнд Бурханы мөн чанар эсвэл Бурханы зан чанар байдаггүй. Хүн Бурханы бүх үгийг мэдэрч, Бурханы үгийн мөн чанарыг эзэмшсэн ч гэсэн хүнийг хэзээ ч ариун гэж нэрлэж болохгүй; хүн бол хүн. Та нар ойлгосон, тийм үү? (Тийм.) Тэгвэл одоо та нар “Бурхан хүний зүрх сэтгэлийг эзлэн авдаг” хэмээх энэ хэллэгийг хэрхэн ойлгож байна вэ? (Энэ бол Бурханы үг, Бурханы зам болон Түүний үнэн нь хүний амь болох явдал.) Та нар үүнийг цээжилсэн, тийм үү? Та нар одоо илүү гүнзгий ойлголттой болсон гэж Би найдаж байна. Зарим хүмүүс, “Тэгвэл яагаад Бурханы элч болон тэнгэрэлчүүдийг ариун биш гэж хэлж байгаа юм бэ?” гэж асууж болох юм. Та нар энэ асуултын талаар юу гэж бодож байна вэ? Магадгүй та нар үүнийг өмнө нь бодож үзээгүй байх. Би энгийн жишээ ашиглая: Та роботыг асаах үед энэ нь бүжиглэж, ярьж чадах ба та үүний хэлж байгааг ойлгоно, гэхдээ та үүнийг хайр татам гэж хэлэх үү? Та үүнийг амьд гэж хэлэх үү? Та тэгж хэлж болно, гэхдээ түүнд амь байхгүй учраас робот ойлгохгүй. Та түүнийг тэжээлээс нь салгавал тэр хөдөлсөөр байж чадах уу? (Үгүй.) Энэ роботыг идэвхжүүлсэн үед та түүнийг амьд, хайр татам гэж харна. Та үүнийг үнэлж үзвэл, энэ нь бодит үнэлгээ ч бай эсвэл өнгөц үнэлгээ ч бай аль ч тохиолдолд таны нүд түүний хөдөлж байгааг харна. Гэхдээ та түүний тэжээлийг унтраах үед үүнээс ямар нэгэн зан ааш харах уу? Энэ нь ямар нэгэн мөн чанар эзэмшиж байгааг та харах уу? Миний хэлж байгаа зүйлийн утгыг та ойлгож байна уу? (Тийм.) Та ойлгож чадна, тийм үү? Өөрөөр хэлбэл, хэдийгээр энэ робот хөдөлж, зогсож чадах боловч та үүнийг “ямар нэгэн мөн чанартай” гэж хэзээ ч дүрсэлж чадахгүй. Энэ нь бодит байдал биш гэж үү? Бид энэ талаар дахиж цааш нь ярихгүй. Та нарын хувьд энэ утга учрын талаар ерөнхий ойлголттой байхад хангалттай. Өөрсдийн харилцаа яриагаа ингээд дуусгацгаая. Баяртай!

2013 оны 12 сарын 17

Тайлбар:
“Алтан цагирагийн шившлэг” нь Хятадын алдарт “Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл” туужтай хамаатай бөгөөд Тансан лам, Бичин багшийн толгойд байрлуулсан ид шидээр чангарч, тэгснээрээ толгойг нь тэсэхийн аргагүй өвтгөдөг алтан цагирагийн аргаар Бичин багшийг хяналтандаа байлгахын тулд шившлэг ашигладаг. Энэ нь хожим нь хүмүүсийг хүлэх зүйрлэл болсон.

No comments:

Post a Comment