Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

2017/08/18

Зүүний Аянга -Төгс Хүчит Бурханы Үг|Цорын ганц Бурхан Өөрөө V


Бурханы ариун байдал (II)

  Бүгдэд нь оройн мэнд хүргэе! (Оройн мэнд Төгс Хүчит Бурхан!) Ах эгч нараа, өнөөдөр магтуу дуу дуулцгаая. Та нар өөрсдийн дуртай, өмнө нь байнга дуулж байсан нэг дуугаа ол. (Бид “Сэвгүй ариун хайр” хэмээх Бурханы үгийн дууллыг дуулахыг хүсэж байна.)
   Хайр бол цэвэр сэтгэл хөдлөл, ариун өө сэвгүй. Зүрх сэтгэлээрээ, зүрх сэтгэлээрээ хайрлаж, мэдэрч, халамжил. Хайр болзол тавьдаггүй, хориг эсвэл зай тавьдаггүй. Зүрх сэтгэлээрээ, зүрх сэтгэлээрээ хайрлаж, мэдэрч, халамжил. Хэрэв хайрладаг бол та нар хуурахгүй, гоморхож нүүр буруулахгүй, ямар нэгэн зүйлийг хариуд нь авахаар хүлээхгүй. Хэрвээ хайрладаг бол та нар золиослож, хэцүү бэрхшээлийг хүлээн зөвшөөрч, эв зохицолтойгоор Бурхантай нэг болж чадна.

   Хайранд ямар ч хардлага байдаггүй, ямар ч заль мэх, хууралт байдаггүй. Зүрх сэтгэлээрээ, зүрх сэтгэлээрээ хайрлаж, мэдэрч, халамжил. Хайранд ямар ч зай байдаггүй, ариун бус юу ч байдаггүй. Зүрх сэтгэлээрээ, зүрх сэтгэлээрээ хайрлаж, мэдэрч, халамжил. Хэрвээ хайрладаг бол та нар хуурахгүй, гоморхож нүүр буруулахгүй, ямар нэгэн зүйлийг хариуд нь авахаар хүлээхгүй. Хэрвээ хайрладаг бол та нар золиослож, хэцүү бэрхшээлийг хүлээн зөвшөөрч, эв зохицолтойгоор Бурхантай нэг болж чадна.

     Та нар гэр бүлээ өгөх болно, залуу нас, өөрийн харж буй ирээдүйгээ, гэрлэлтээ Бурханд өргөж; өөрт байгаа бүхнээ та нар Түүнд өгөх болно. Та нар гэр бүлээ өгөх болно, залуу нас, өөрийн харж буй ирээдүйгээ, гэрлэлтээ Бурханд өргөж; өөрт байгаа бүхнээ та нар Түүнд өгөх болно. Эс бөгөөс та нарын хайр огтхон ч хайр биш, харин хууралт, Бурханаас урвах урвалт.

   4. Хайр бол ариун сэтгэл хөдлөл, ариун өө сэвгүй. Зүрх сэтгэлээрээ, зүрх сэтгэлээрээ хайрлаж, мэдэрч, халамжил. Хайр болзол тавьдаггүй, хориг эсвэл зай тавьдаггүй. Зүрх сэтгэлээрээ, зүрх сэтгэлээрээ хайрлаж, мэдэрч, халамжил.

    Энэ нь сонгоход сайн дуу байлаа. Та нар энэ дууг дуулах дуртай юу? (Тийм.) Энэ дууг дуулсны дараа та нар юу мэдэрдэг вэ? Та нар өөрсөд дотроо ийм төрлийн хайрыг мэдэрч чаддаг уу? (Хараахан үгүй.) Энэ дууны дотроос аль үг нь чиний сэтгэлийг хамгийн их хөдөлгөсөн бэ? (Тэр бол: Хайранд ямар ч болзол, хориг, мөн зай байдаггүй. Хайранд ямар ч хардлага, хууралт, хэлэлцээ, заль мэх байдаггүй. Хайранд ямар ч сонголт, ямар ч ариун бус зүйл байдаггүй. Харин өөрөөсөө би одоо ч ариун бус байдлыг хардаг ба мөн би Бурхантай хэлэлцээ хийхээр оролдож байгаагаа, өөрийн дутагдалтай байгаа талаа ч бас хардаг, иймээс өнөөдөр өөрийгөө бодоод үзэх үед би өө сэвгүй ариун тийм хайранд үнэндээ хүрээгүй байгаа.) Хэрвээ чи ариун, өө сэвгүй тийм хайранд хүрээгүй байгаа бол чамд ямар хайр байгаа вэ? Чиний дотор ямар түвшний хайр байгаа вэ? (Би ердөө л эрж хайхад бэлэн байгаа, хүсэн тэмүүлж байгаа тийм үе шатанд байгаа.) Өөрийнхөө биеийн хэмжээн дээр үндэслээд, өөрийнхөө хувийн туршлагаас өөрийнхөө үгийг ашиглан хэлбэл чи ямар түвшинд хүрсэн бэ? Чамд хууран мэхлэлт байгаа юу, чамд гомдол байгаа юу? (Тийм.) Зүрх сэтгэл дотор чинь шаардлага байдаг уу, чамд Бурханаас хүсэж, хүсэмжилдэг зүйлс байдаг уу? (Тиймээ, эдгээр хуурамч зүйлс байдаг.) Ямар нөхцөл байдалд тэдгээр нь гарч ирдэг вэ? (Бурханы надад зориулсан зохицуулсан нөхцөл байдал, энэ нь ямар байх ёстой талаарх миний санаатай таарахгүй эсвэл миний хүсэл биелэхгүй үед би ийм завхарсан зан чанарыг харуулах болно.) Та нар энэ дууг дандаа дуулдаг уу? Та нар “сэвгүй ариун хайр” гэдгийг хэрхэн ойлгож байгаагаа хэлэлцэж чадах уу? Бурхан хайрыг яагаад ийм байдлаар тодорхойлсон бэ? (Энэ хайр нь бүрэн дүүрэн хайр гэдгийг би үнэхээр харж чадаж байгаа болохоор би өөрөө энэ дуунд үнэхээр дуртай. Гэсэн хэдий ч, би тэр стандартаас нилээд хол байгаагаа мэдэрдэг. Одоо бол би зарим нэг зүйлийг золиослож, үнэний эрэл хайгуулд зарим нэг зардлыг даахад бэлэн үе шатандаа л байгаа боловч миний өөрийн ирээдүй болон хувь тавиланд ямар нэгэн зүйл нөлөөлмөгц би дотроо зөрчилддөг. Миний дотор Бурханд итгэх итгэл жаахан байгааг би хардаг.) (Би жинхэнэ хайранд хүрэхээс маш хол байгаа гэдгээ одоо мэдэрдэг, гэхдээ үүний төлөө ахиц дэвшил гаргаж чадаж байгаа талууд надад бий, үүнийг хийдэг миний нэг арга нь Бурханы үгийн надад өгсөн хүчээр дамжуулах явдал, нөгөө арга нь эдгээр нөхцөлд би залбирлаар дамжуулан Бурхантай хамтран ажилладаг. Гэсэн хэдий ч, энэ нь оршин тогтнолын талаарх миний үзэл бодлыг хөндөх үед, би тэдгээрийг даван туулж чадахгүй мэт надад заримдаа санагддаг.) Тэдгээрийг даван туулж чадахгүй байх үедээ чи, чамд саад учруулж байж болзошгүй зүйлүүдийн талаар хэзээ нэгэн цагт бодож байсан уу? Эдгээр асуудлуудын талаар чи нягталж шинжилж үзсэн үү? (Тийм, би нягталж эргэцүүлсэн ба ихэнх тохиолдолд миний өөрийн бахархал, эрэмшил, түүнчлэн өөрийн ирээдүй болон хувь тавилангийн талаарх хүлээлт минь асар их саад болдог.) Чиний ирээдүйн төлөө болон хувь тавилангийн төлөөх хүлээлт асар их саад болох үед чи энэ нь яагаад ийм их саад бартаа болдог тухай бодож үзэж байсан уу? Энэхүү ирээдүй болон хувь тавилан нь хэрхэн саад бартаа болж чадаж байна вэ? Өөрийн ирээдүй болон хувь тавилангаас чи юу хүсдэг вэ? (Би энэ талаар тийм ч тодорхой биш байгаа ба заримдаа надад ирээдүй, хувь тавилан байхгүй мэт санагдахуйц нөхцөл байдалд би ордог эсвэл заримдаа Бурханы надад илчилсэн зүйлд би хүрэх газаргүй мэт санагдах үе ч надад байдаг. Ийм үеүдэд би маш сул дорой болж, энэ нь өөрт минь асар их саад бартаа болж байгааг би мэдэрдэг. Гэсэн хэдий ч, хэсэг хугацааны дадлага туршлагын дараа болон залбирлаар дамжуулан нөхцөл байдал эргэлтийн цэгтээ хүрдэг боловч ийм асуудал ихэнхдээ миний сэтгэлийг үймрүүлдэг.) Чи “ирээдүй болон хувь тавилан” гэж хэлэхдээ үнэндээ юуг хамаатуулж байна вэ? (Энэ нь, Бурхан надад зориулж зарим нэг нөхцөл байдлыг зохицуулах үед Түүний шаардлагуудаас хэтэрхий хол байгаагаа би мэдэрдэг гэсэн үг. Заримдаа би Бурхан надад илчилсэн үү, үгүй юу гэдгийг гайхдаг, надад ямар ч хувь тавилан эсвэл хүрэх газар байхгүй мэт санагддаг бөгөөд би маш их сул дорой болдог.) Та нар “ирээдүй ба хувь тавилан” гэж хэлэх үедээ та нар үнэндээ юуг хамаатуулж байна вэ? Та нарын зааж чадах ямар нэгэн зүйл байна уу? Энэ нь дүр зураг уу эсвэл та нарын төсөөлсөн зүйл үү эсвэл энэ нь та нарын үнэхээр харж чадах зүйл үү? Энэ нь бодитой зүйл үү? (Энэ нь хүрэх газар.) Хүрэх газар гэж юу вэ? Чиний ирээдүй юу вэ? Өөрсдийн ирээдүй болон өөрсдийн хувь тавилангийн тухай та нарын зүрх сэтгэл дэх санаа зовнил юутай хамаатай вэ? гэдгийг та нар бүгд зүрх сэтгэлдээ бодох ёстой. (Энэ нь аврагдаж, амьд үлдэхийн төлөө бөгөөд аажмаар Бурханаар ашиглагдахад тохирохуйц болж, өөрийн үүргээ биелүүлэх үйл явцаар дамжуулан стандартын дагуу өөрийн үүргээ гүйцэтгэх итгэл найдвар юм. Эдгээр зүйлс нь ихэвчлэн Бурханаар илчлэгддэг ба би хангалтгүй байгаагаа мэдэрдэг.) “Сэвгүй ариун хайр” гэдгийг хэрхэн ойлгодог вэ? гэдгээ бусад ах эгч нар хэлэлцэх ёстой. (Хувь хүнд ариун бус юу ч байдаггүй ба тэдгээр нь өөрсдийн ирээдүй болон хувь тавиланд захирагддаггүй. Бурхан тэдэнд хэрхэн хандахаас үл хамааран тэд Бурханы ажлыг бүрэн дуулгавартай дагаж, түүнчлэн Бурханы нарийн зохион байгуулалтанд дуулгавартай байж, Түүнийг эцэст нь хүртэл дагаж чаддаг. Бурханы төлөөх зөвхөн ийм хайр л өө сэвгүй ариун хайр юм. Би өөрийгөө түүнтэй харьцуулах үедээ, Бурханд итгэсэн цөөхөн хэдэн жилдээ би гадна талдаа магадгүй зарим зүйлийг золиослож, зарим нэг зардлыг даасан боловч зүрх сэтгэлээ Бурханд үнэндээ өгч чадаагүй юм байна гэдгээ мэдэж авдаг. Бурхан намайг илчлэх үед би аврагдаж чадахгүй хүн хэмээн тодорхойлогдсон мэт надад санагддаг ба би тийм сөрөг нөхцөл байдлуудад автдаг. Өөрийн үүргээ биелүүлж байгаа боловч үүний зэрэгцээ би Бурхантай хэлэлцээ хийхээр оролдож, Бурханыг бүх зүрх сэтгэлээрээ хайрлаж чадахгүй байгаа бөгөөд миний хүрэх газар, миний ирээдүй, миний хувь тавилан үргэлж миний санаанд байгааг би ухаардаг. Бид өөрсдийн үүргээ биелүүлснээр Бурханы хайрыг буцаан төлөх ёстой, хайр нь зөвхөн хоосон хэдэн үгээр биш харин үнэхээр илэрхийлэгдэх ёстой хэмээн хүмүүсийн нөхөрлөл дээр нэгэнтээ хэлж байсныг би санадаг. Харьцуулаад үзэхэд би энэ хайраас маш хол байгаагаа мэдэрдэг.)

   Та нар энэ дууг нилээд их дуулсан, энэ талаар нилээд их ойлголттой бөгөөд та нарын бодит дадлага туршлагатай холбоотой мэт санагдаж байна. гэсэн хэдий ч “Сэвгүй ариун хайр” хэмээх дуун дахь хэллэг бүрийг бараг хүн бүхэн өөр өөр түвшинд хүлээн авч байна. Зарим хүмүүс бэлэн байж, зарим хүмүүс өөрсдийн ирээдүйгээ тоомсорлохгүй байхаар зүтгэж, зарим хүмүүс гэр бүлээ орхихоор зорьж, зарим хүмүүс ямар ч зүйлийг хүлээн авахаар эрж хайдаггүй. Бусад нь, ямар ч хууран мэхлэлт, гомдолгүй байж, Бурханы эсрэг тэрслэхгүй байхыг өөрсдөөсөө одоо ч шаардсаар байгаа. Бурхан яагаад ийм төрлийн хайрыг санал болгож, Түүнийг ийм байдлаар хайрлахыг хүмүүсээс шаарддаг вэ? Энэ нь хүмүүсийн хүрч чадах төрлийн хайр мөн үү? Өөрөөр хэлбэл, хүмүүс ийм байдлаар хайрлаж чадах уу? Тэд чадахгүй гэж хүмүүс үзэж магадгүй, учир нь тэд ийм төрлийн хайрыг огтхон ч эзэмшдэггүй бөгөөд тэд үүнийг эзэмшдэггүй, үндсэндээ хайрын тухай мэддэггүй үед Бурхан тэдний хувьд танил бус эдгээр үгийг хэлдэг. Хүмүүс энэ дэлхийд амьдарч, өөрсдийн завхарсан зан чанартайгаа амьдардаг учраас хэрвээ хүмүүст ийм төрлийн хайр байсан бол эсвэл хүн ийм төрлийн хайрыг эзэмшиж чадаад, ямар ч хүсэлт, ямар ч шаардлагагүй байж, өөрсдийгөө зориулахад бэлэн мөн зовлонг тэвчиж, өөрсөддөө байгаа бүхнээ хаяхад бэлэн байвал ийм хайрыг эзэмшсэн хүн бусад хүмүүсийн нүдэнд хэрхэн харагдах вэ? Тэр нь төгс хүн байхгүй гэж үү? (Тийм.) Тийм төгс хүн энэ дэлхийд оршин байдаг уу? Тэр оршин байдаггүй, тийм биз дээ? Тэд агааргүй орчинд амьдардаг л биш бол, ийм төрлийн хүн энэ дэлхийд огтоос оршдоггүй, тийм үү? Тиймээс, зарим хүмүүс—өөрсдийн дадлага туршлагаараа дамжуулан—эдгээр үгээр дүрсэлсэнтэй адил байхын тулд асар их хичээл чармайлт зарцуулдаг. Тэд өөрсөдтэйгээ харьцаж, өөрсдийгөө хязгаарладаг ба тэд бүр өөрсдийгөө байнга хаядаг: Тэд зовлонг туулж, өөрсөддөө байсан буруу төсөөллүүдээ хаядаг. Тэд Бурханы эсрэг тэрсэлдэг байсан замаа хаяж, өөрсдийн хүсэл, хүсэлтүүдээ хаядаг. Гэхдээ эцэст нь тэд тэдгээр шаардлагад бас л нийцэж чаддаггүй. Яагаад тийм зүйл тохиолддог вэ? Хүмүүсийн дагах ёстой стандартаар хангахын тулд Бурхан эдгээр зүйлийг хэлсэн бөгөөд иймд хүмүүс Бурханы тэднээс шаарддаг стандартыг мэдэх болно. Гэхдээ хүмүүс үүнд нэн даруй хүрэх ёстой гэж Бурхан хэзээ нэгэн цагт хэлсэн үү? (Үгүй.) Хүмүүс Түүнийг ийм байдлаар хайрлах учиртай гэж Бурхан хэзээ нэгэн цагт хэлсэн үү? Энэ ишлэлд тэгж хэлсэн үү? Үгүй, тэгээгүй. Бурхан Өөрийн дурдаж буй “хайрын” тухай л хүмүүст хэлж байгаа. Хүмүүс Бурханыг ийм байдлаар хайрлаж, Бурханд ийм байдлаар хандахын тухайд Бурханы шаардлага юу вэ? Тэдгээрт эгшин зуур эсвэл нэн даруйдаа хүрэх шаардлагагүй, учир нь хүмүүс тэгж чадахгүй. Ийм байдлаар хайрлахын тулд хүмүүс ямар төрлийн нөхцлийг хангах хэрэгтэй талаар та нар хэзээ нэгэн цагт бодож байсан уу? Хэрвээ хүмүүс эдгээр үгсийг олон удаа уншвал тэд аажмаар ийм хайртай болох уу? (Үгүй.) Тэгвэл нөхцөл нь юу вэ? Эхлээд хүмүүс Бурханы талаарх сэжиг хардлагаасаа хэрхэн чөлөөлөгдөх вэ? (Зөвхөн үнэнч шударга хүмүүс л үүнд хүрч чадна.) Хууралтаас ангид байхын тухайд ямар вэ? (Тэд мөн л үнэнч шударга хүмүүс байх учиртай.) Бурхантай хэлэлцээ хийхийг хүсдэггүй хүн байхын тулд? Тэр нь мөн үнэнч шударга хүн байх ёстой. Заль мэхгүй байхын тухайд ямар вэ? Хайранд сонголт байдаггүй гэж хэлэхэд энэ нь юуг хамаатуулж байна вэ? Тэд бүгд үнэнч шударга хүн байхтай хамаатай юу? Тэнд маш олон нарийн учир байгаа; ийм төрлийн хайрыг гаргаж ирэх Бурханы чадвар эсвэл ийм төрлийн хайрыг тодорхойлох Бурханы чадвар, үүнийг ийм байдлаар хэлбэл энэ нь юуг баталдаг вэ? Бурхан ийм хайрыг эзэмшдэг гэж бид хэлж болох уу? (Тийм.) Та нар үүнийг хаанаас харж байна вэ? (Хүний төлөө гэсэн Бурханы хайраас.) Хүний төлөөх Бурханы хайр болзолтой юу? (Үгүй.) Бурхан хүн хоёрын хооронд хориг эсвэл зай байдаг уу? (Үгүй.) Бурханд хүний талаарх сэжиг хардлага байдаг уу? (Үгүй.) Бурхан хүнийг ажигладаг, хүнийг ойлгодог, тийм үү? (Тийм.) Мм, Тэр хүнийг үнэхээр ойлгодог. Бурхан хүнийг хуурдаг уу? (Үгүй.) Бурхан энэ хайрын тухай маш бүрэн төгс ярьдаг болохоор Түүний зүрх сэтгэл эсвэл Түүний мөн чанар маш төгс байдаг уу? Хэзээ нэгэн цагт хүмүүс хайрыг ийм байдлаар тодорхойлж байсан уу? (Үгүй.) Ямар нөхцөл байдалд хүн хайрыг тодорхойлсон бэ? Хүн хайрын талаар хэрхэн ярьдаг вэ? Энэ нь өгөх эсвэл өргөл болгох биш гэж үү? (Тийм.) Хайрын талаарх хүний тодорхойлолт нь энгийн бөгөөд мөн чанар дутмаг байдаг.

  Хайрын талаарх Бурханы тодорхойлолт болон хайрын талаар Бурханы ярьдаг байдал нь Түүний мөн чанарын талтай холбоотой байдаг, гэхдээ Түүний мөн чанарын ямар талтай вэ? Өнгөрсөн удаа бид тун чухал сэдвийн талаар нөхөрлөл хийсэн, энэ нь хүмүүсийн ихэвчлэн хэлэлцэж, гаргаж ирдэг сэдэв бөгөөд энэ нь Бурханд итгэх явцад голдуу гарч ирдэг үг боловч энэ нь хүмүүст танил агаад мөн танил биш санагддаг үг юм, гэхдээ яагаад энэ вэ? Энэ нь хүний хэлнээс гарч ирдэг үг бөгөөд хүмүүсийн дундах үүний тодорхойлолт нь ойлгомжтой агаад тодорхой бус аль аль нь байдаг, харин энэ нь ямар үг вэ? (Ариун байдал.) Аа, ариун байдал: энэ нь өнгөрсөн удаа бидний нөхөрлөл хийсэн сэдэв юм. Бид энэ сэдвийн талаар бага зэрэг нөхөрлөл хийсэн боловч бидний нөхөрлөл бүрэн бус байсан. Өнгөрсөн удаа бидний нөхөрлөл хийсэн хэсэг дээр үндэслээд хүн бүхэн Бурханы ариун байдлын мөн чанарын талаар шинэ ойлголттой болсон уу (Тийм.) Та нарын юу гэж бодсон нь шинэ ойлголт байсан бэ? Өөрөөр хэлбэл, тэрхүү ойлголтын эсвэл тэдгээр үгсийн юу нь, Бурханы ариун байдлын талаарх та нарын ойлголт Бурханы ариун байдлын талаар Миний нөхөрлөсөн зүйлээс ялгаатай буюу өөр байсан гэж та нарт санагдуулсан бэ? Та нар санаж байна уу? Энэ нь сэтгэгдэл төрүүлсэн үү? (Бурхан Өөрийн зүрх сэтгэлдээ мэдэрч байгаа зүйлээ хэлдэг; энэ нь ариун юм. Энэ бол ариун байдлын нэг тал.) Энэ нь үүний нэг хэсэг, өөр нэмэх зүйл байна уу? (Бурхан хүнд хилэгнэх үед ч ариун байдал байдаг ба энэ нь өө сэвгүй байдаг.) (Бурханы эрх мэдлээс би Түүний төгс байдал, Түүний найдвартай байдал, Түүний мэргэн ухаан, бүх зүйлийг ноёлох Түүний ноёрхлыг хардаг. Би эдгээр зүйлийг ойлгосон.) “Бүх зүйлийг ноёрхох ноёрхол” нь Бурханы эрх мэдлийн тухай бөгөөд одоо бид Бурханы ариун байдлын талаар ярьж байна. (Бурханы ариун байдлын тухайд гэвэл Түүний зөвт зан чанарт Бурханы уур хилэн, өршөөл байдаг гэдгийг би ойлгосон ба энэ нь надад маш хүчтэй сэтгэгдэл үлдээсэн. Энэ нь мөн Бурханы зөвт зан чанар нь цор ганц гэдгийг дэвшүүлсэн ба өмнө нь надад үүний талаарх ийм ойлголт эсвэл ийм тодорхойлолт байгаагүй. Харин Өөрийн нөхөрлөлдөө Та Бурханы уур хилэн нь хүний уураас өөр гэдгийг хэлэлцсэн. Энэ нь ямар ч бүтээлийн эзэмшдэггүй зүйл юм. Бурханы уур хилэн бол эерэг зүйл бөгөөд энэ нь зарчимч юм; Бурханы төрөлхийн мөн чанарын улмаас энэ нь гардаг. Тэр ямар нэгэн сөрөг зүйлийг харсны улмаас Бурхан Өөрийн уур хилэнгээ гаргадаг. Түүнчлэн би, Бурханы өршөөлөөс ямар ч бүтээлийн эзэмшдэггүй зүйлийг хардаг. Хэдийгээр хүнд, өршөөлтэй адил гэж үзэж болох сайн үйл эсвэл зөвт шударга үйлдэл байдаг ч гэсэн тэдгээр нь ариун бус бөгөөд тэдгээрийн ард шалтаг байдаг. Өршөөл гэж нэрлэгддэг зүйлийн зарим нь бүр худлаа бөгөөд хоосон байдаг. Харин Бурхан хүмүүст өршөөл үзүүлэх үед Түүний авралыг би харсан ба энэхүү өршөөл нь хүнийг шууд аврагдах замд оруулдаг. Энэ нь хүмүүсийг Бурханд итгэх зөв замд оруулдаг ба ингэснээр тэд өөрсдийн хүрэх сайхан газар болон итгэл найдварыг хүлээн авдаг. Иймд Бурханы өршөөл нь Түүний мөн чанарт агуулагддаг. Тиймээс Бурхан Өөрийн уур хилэнгийн улмаас хотыг сүйрүүлэх гэж байсан ч гэсэн Өөрийн өршөөнгүй мөн чанарын улмаас Тэр тухайн хотын хүмүүсийг аварч, хамгаалахын тулд хэдийд ч эсвэл хаана ч өршөөл үзүүлж чадна. Энэ бол миний ойлголт.) Чамд Бурханы зөвт зан чанарын талаар бага зэрэг ойлголт байна.

    Би дөнгөж сая та нараас асуулт асуух үед та нарын ихэнх нь Бурханы хайр бол маш агуу, маш бодитой гэдгийг хүлээн зөвшөөрсөн боловч та нарт Бурханы ариун мөн чанарын талаарх мэдлэг дутмаг байна. Бидний одоогийн энэ сэдэв дээр Би энэ талаар хэлэлцэх ба энэ нь Бурханы ариун байдлын талаарх мэдлэг юм. Хүмүүс Бурханы зөвт зан чанарыг Түүний ариун байдалтай ихэвчлэн холбодог ба тэд бүгд Түүний зөвт зан чанарын талаар зарим нэг нарийн учрыг мэдэж, сонссон байдаг. Цаашлаад олон хүмүүс өөрсдийн нөхөрлөлдөө Бурханы ариун байдал болон зөвт зан чанарыг хооронд нь ихэвчлэн хольж, Бурханы зөвт зан чанар нь ариун гэж хэлдэг. Хүн болгон “ариун” хэмээх үгтэй танил бөгөөд энэ нь түгээмэл хэрэглэгддэг үг боловч тухайн үгийн нэмэлт утгын тухайд Бурханы ариун байдлын ямар илэрхийллийг хүмүүс харж чаддаг вэ? Бурхан хүмүүсийн хүлээн зөвшөөрч чадах юуг илчилсэн бэ? Энэ нь хэний ч мэдэхгүй зүйл байх гэж Би айж байна. Бурханы зан чанар бол зөвт гэж бид хэлдэг боловч хэрвээ чи Бурханы зөвт зан чанарыг авч үзэн үүнийг ариун гэж хэлбэл энэ нь бага зэрэг тодорхой бус, бага зэрэг будилаантай санагддаг; яагаад энэ вэ? Бурханы зан чанар бол зөвт гэж чи хэлдэг эсвэл Түүний зөвт зан чанар нь ариун гэж чи хэлдэг, иймээс зүрх сэтгэлдээ та нар Бурханы ариун байдлыг хэрхэн дүрсэлж, үүнийг хэрхэн ойлгож байна вэ? Өөрөөр хэлбэл, Бурхан юу илчилсэн эсвэл Бурханд юу байгаа, Тэр хэн болохын юуг нь хүмүүс ариун гэж хүлээн зөвшөөрдөг вэ? Чи энэ тухай өмнө нь бодож байсан уу? Миний харсан зүйл бол хүмүүс ихэвчлэн түгээмэл хэрэглэгддэг үгсийг эсвэл дахин дахин хэлэгдсээр ирсэн хэллэгийг хэлдэг, гэсэн ч тэд юу хэлж байгаагаа мэддэггүй. Хүн бүхэн үүнийг ингэж л хэлдэг ба тэд үүнийг сурсан зангаараа хэлдэг, иймээс энэ нь тогтсон хэллэг болдог. Гэсэн хэдий ч, хэрвээ тэд шинжилж, нарийн учрыг үнэхээр судлах юм бол тэд жинхэнэ утга учир нь юу болох эсвэл энэ нь юутай хамаатай талаар мэддэггүй гэдгээ анзаарах болно. “Ариун” хэмээх үгийн адилаар Бурханы мөн чанарын яг ямар тал нь Түүний ариун байдалтай хамаатай талаар хэн ч мэддэггүй. “Ариун” хэмээх үгийг Бурхантай зохицолдуулахын тухайд хэн ч мэддэггүй, хүмүүсийн зүрх сэтгэл төөрч будилсан байдаг ба Бурхан бол ариун гэдгийг таньж мэдэхдээ тэд өргөн хүрээтэй байдаг. Гэхдээ чи үүнийг нухацтай бодож үзвэл Бурхан яагаад ариун юм бэ? Мэдэх хүн байна уу? Энэ асуудал дээр нэг ч хүн тодорхой биш байгаа гэдгээс Би айж байна. Өнөөдөр бид “ариун” хэмээх үгийг Бурхантай зохицолдуулах сэдвээр нөхөрлөл хийх болно, ингэснээр хүмүүс Бурханы ариун байдлын мөн чанарын бодит агуулгыг харж чадах бөгөөд энэ нь зарим хүмүүсийг, сурсан зангаараа үгийг хааш яаш хэрэглэж, юу гэсэн үг болохыг нь мэдэхгүй үедээ эсвэл тэдгээр нь зөв, үнэн үү, үгүй юу гэдгийг ч мэдэхгүй үедээ аливаа зүйлийг санамсаргүйгээр хэлэхээс сэргийлэх болно. Хүмүүс үүнийг үргэлж ийм байдлаар хэлдэг байсан; чи үүнийг хэлсэн, Би үүнийг хэлсэн ба энэ нь ярианы хэв маяг болсон, тиймээс хүмүүс “ариун” хэмээх үгийг санамсаргүйгээр гутаасан.

  “Ариун” хэмээх үгийн тухайд гэвэл гадна талдаа энэ нь ойлгоход маш амархан мэт санагддаг, тийм үү? Хамгийн наад зах нь хүмүүс “ариун” хэмээх үг нь цэвэр, бохирдоогүй, ариун нандин, хольцгүй цэвэр, яг бидний сая дуулсан, “ариун” болон “хайр” хоёрыг нийлүүлсэн “Сэвгүй ариун хайр” хэмээх дуулалтай адилхан гэж итгэдэг бөгөөд энэ нь зөв; энэ нь үүний нэг хэсэг, Бурханы хайр бол Түүний мөн чанарын нэг хэсэг боловч энэ нь бүхэлдээ биш. Гэсэн хэдий ч, өөрсдийн үзэл бодолдоо хүмүүс уг үгийг хараад үүнийг өөрсдийн хольцгүй цэвэр гэж үздэг зүйлстэй, эсвэл өөрсдийн бохирдоогүй эсвэл сэвтээгүй гэж боддог зүйлстэй холбох хандлагатай байдаг. Жишээлбэл, зарим хүмүүс лянхуа цэцэг бол цэвэр гэж хэлдэг, хүмүүс лянхуа цэцгийг яагаад ийм байдлаар тодорхойлж эхэлсэн бэ? (“Лянхуа цэцэг шаварт ургадаг боловч өө сэвгүй цэцэглэдэг.”) Энэ нь бохир усанд өө сэвгүй цэцэглэдэг, иймээс хүмүүс “ариун” гэдэг үгийг лянхуа цэцгэнд хэрэглэж эхэлсэн. Зарим хүмүүс мөн бусдын зохиосон хайрын түүхүүд болон тэдгээрийн агуулгуудыг ариун хэмээн үзсэн эсвэл тэд зарим нэгэн зохиомол гол дүрүүдийг ариун хэмээн үзнэ. Цаашлаад зарим нь Библийн хүмүүсийг эсвэл зарим нь сүнслэг номуудад бичигдсэн— ариун хүмүүс, элчүүд эсвэл Бурханыг Өөрийн ажлаа хийж байхад нь Түүнийг нэгэнтээ дагаж байсан бусад хүмүүсийг—ариун сүнслэг туршлагатай байсан хэмээн авч үзсэн. Эдгээр нь бүгд хүмүүсийн төсөөлөн бодсон зүйлс бөгөөд эдгээр нь хүмүүсийн баримталдаг үзэл юм. Яагаад хүмүүс иймэрхүү үзлийг баримталдаг вэ? Нэг л шалтгаан байдаг ба энэ нь тун энгийн: Энэ нь, хүмүүс завхарсан зан чанарын дунд амьдарч, хорон муу, бохир заваан дэлхийд оршин суудаг учраас юм. Тэдний хардаг бүхэн, тэдний хүрдэг бүхэн, тэдний туулдаг бүхэн нь Сатаны хорон муу, Сатаны завхрал, түүнчлэн заль мэх, дотоод тэмцэл болоод Сатаны нөлөөн дор хүмүүсийн дунд гардаг дайн тулаан байдаг билээ. Тиймээс Бурхан Өөрийн ажлыг хүмүүс дээр гүйцэтгэх үед эсвэл Тэр хүмүүстэй ярьж, Өөрийн зан чанар, мөн чанараа хүмүүст харуулах үед ч гэсэн тэд ариун байдал гэж юу болохыг харж эсвэл хүлээн зөвшөөрөх чадваргүй байдаг. Түүнээс ч илүүгээр, энэ нь яагаад хүмүүс Бурхан бол ариун гэж хэлдгийн шалтгаан юм. Хүмүүс бохир заваан, завхрал дунд амьдарч, Сатаны эзэмшил дор байдаг болохоор тэд гэрлийг хардаггүй ба эерэг асуудал эсвэл зүйлсийг мэддэггүй цаашлаад үнэнийг мэддэггүй. Тиймээс ариун гэж юу болохыг хэн ч үнэндээ мэддэггүй. Тэгвэл энэхүү завхарсан хүн төрөлхтөн дунд ямар нэгэн ариун зүйл эсвэл ариун хүмүүс байдаг уу? (Үгүй.) Үгүй, байдаггүй гэж бид итгэлтэйгээр хэлж чадна, учир нь зөвхөн Бурханы мөн чанар л ариун билээ. Бурханы мөн чанарын ариун байдлын тухайд бид өнгөрсөн удаа энэ талаар бага зэрэг нөхөрлөл хийсэн бөгөөд тэр нь Бурханы ариун байдлын талаарх хүмүүсийн мэдлэгт түлхэц өгсөн боловч энэ нь хангалттай биш. Энэ нь Бурханы ариун байдлын талаар бүрэн дүүрэн мэдэхэд нь хүмүүст хангалттай тусалж чадахгүй, мөн энэ нь Бурханы ариун байдал цор ганц гэдгийг ойлгоход нь тэдэнд хангалттай тусалж чадахгүй. Цаашлаад энэ нь Бурханд бүрэн дүүрэн биеллээ олсон байдаг ариун байдлын жинхэнэ утга учрын талыг ойлгох боломжийг хүмүүст хангалттай олгож чадахгүй. Тиймээс бид энэ сэдэв дээр өөрсдийн нөхөрлөлөө үргэлжлүүлэх шаардлагатай. Гурав дахь хэсэгт бидний нөхөрлөл гурван сэдвийг хэлэлцсэн, иймээс бид одоо дөрөв дэхийг нь хэлэлцэх ёстой ба бид судрыг уншсанаар эхэлцгээе.

4. Сатаны сорилт

    (Maт 4:1-4) Тэгээд Есүс диаволоор соригдохын тулд цөл рүү сүнсээр хөтлөгдөв. Тэр дөчин өдөр, дөчин шөнө мацаг барьсны дараа өлсчээ. Соригч түүн дээр ирээд, Хэрвээ чи Бурханы Хүү мөн юм бол энэ чулуунуудыг талх бол гэж тушаа гэж хэлэв. Гэвч тэр үүнд хариулан, Хүн зөвхөн талхаар бус харин Бурханы амнаас гарч буй үг бүрээр амьдардаг гэж бичигдсэн байдаг хэмээн хэлэв.

   Эдгээр нь диаволын Эзэн Есүсийг анх сорихоор оролдсон үг байсан. Диаволын хэлсэн зүйлийн агуулга юу байсан бэ? Үүнйг уншицгаа даа. (“Хэрвээ чи Бурханы Хүү мөн юм бол энэ чулуунуудыг талх бол гэж тушаа.”) Диавол эдгээр үгсийг хэлсэн, энэ нь нэлээд энгийн байсан боловч эдгээр үгийн үндсэн агуулганд асуудал байсан уу? (Тийм.) Асуудал нь юу вэ? Тэр, “Хэрвээ чи Бурханы Хүү мөн юм бол” гэж хэлсэн, иймээс Эзэн Есүс нь Бурханы Хүү байсан гэдгийг тэр зүрх сэтгэлдээ мэдэж байсан уу? Тэр бол Христ гэж тэр мэдэж байсан уу? (Тийм.) Тэгвэл тэр яагаад “Хэрвээ чи ийм юм бол” гэж хэлсэн бэ? (Тэр Бурханыг сорихоор оролдож байсан.) Мэдээж тэр Бурханыг сорихоор оролдож байсан, гэхдээ түүний ингэсэн зорилго нь юу байсан бэ? Тэр, “Хэрвээ чи Бурханы Хүү мөн юм бол” гэж хэлсэн. Зүрх сэтгэлдээ тэр Есүс Христ бол Бурханы Хүү гэдгийг мэдэж байсан, энэ нь түүний зүрх сэтгэлд тун тодорхой байсан боловч үүнийг үл харгалзан тэр Түүнд захирагдаж эсвэл Түүнд шүтэн мөргөсөн үү? (Үгүй.) Тэр юу хийхийг хүссэн бэ? Тэр Эзэн Есүсийг уурлуулж, дараа нь Түүнийг өгөөш үмхэхэд хүргэж, Эзэн Есүсээр аливаа зүйлийг өөрийн бодлын дагуу хийлгэж, өөрийн дэгээнд оруулахаар хуурахыг хүссэндээ эдгээр үгийг хэлсэн. Энэ нь ийм утгатай байсан биш гэж үү? Зүрх сэтгэлдээ тэр, энэ бол Эзэн Есүс Христ гэдгийг сайн мэдэж байсан боловч ямар ч байсан тэр үүнийг хэлсэн. Энэ нь Сатаны уг чанар биш гэж үү? Сатаны уг чанар юу вэ? (Зальжин, хорон муу байж, Бурханыг гэсэн ямар ч хүндлэлгүй байх.) Түүнд Бурханыг хүндлэх хүндлэл байдаггүй. Түүний энд хийж байсан сөрөг зүйл юу вэ? Тэр Бурхан руу дайрахыг хүсээгүй гэж үү? Энэ аргыг ашиглан тэр Бурхан руу дайрахыг хүссэн ба: “Хэрвээ чи Бурханы Хүү мөн юм бол энэ чулуунуудыг талх бол гэж тушаа” гэж хэлсэн; энэ нь Сатаны хорон муу санаа биш гэж үү? (Тийм.) Тэр үнэндээ юу хийхээр оролдож байсан бэ? Түүний зорилго тун тодорхой: Тэр Эзэн Есүс Христийн байр суурь, ялгамж чанарыг няцаахын тулд энэ аргыг ашиглахаар хичээж байсан юм. Тэрээр, “Хэрвээ чи Бурханы Хүү мөн юм бол, эдгээр чулуунуудыг талх бол гэж тушаа. Хэрвээ Чи чадахгүй бол Бурханы Хүү биш бөгөөд Чи энэ ажлыг ердөө хийдэггүй” гэж хэлсэн. Ийм утгатай байсан биш гэж үү? Тэр Бурхан руу дайрахын тулд энэ аргыг ашиглахыг хүссэн, тэр Бурханы ажлыг нурааж, сүйрүүлэхийг хүссэн; энэ нь Сатаны хорлол, заль мэх юм. Түүний хорлол бол уг чанарынх нь төрөлхийн илэрхийлэл. Хэдийгээр тэр Эзэн Есүс Христ бол Бурханы Хүү, бие махбод болсон Бурхан яг Өөрөө мөн гэдгийг мэдэж байсан ч тэр өөрийн эрхгүй Бурханыг араас нь салахгүй мөрдөж, Түүн рүү үргэлжлүүлэн дайрах зүйлийг хийдэг бөгөөд Бурханы ажлыг үймүүлж, сүйтгэж, Бурханыг дайсан болгохын тулд асар их хичээсэн.

   Одоо Сатаны ашигласан: “Энэ чулуунуудыг талх бол гэж тушаа” гэсэн хэллэгийг шинжилцгээе. Чулуунуудыг талх болгох—энэ нь ямар нэгэн утгатай юу? Энэ нь ямар ч утгагүй. Хэрвээ хоол байгаа юм бол, яагаад идэхгүй гэж? Яагаад чулуунуудыг талх болгох хэрэгтэй вэ? Энд утга учир байна уу? (Үгүй.) Хэдийгээр Тэр тухайн үед мацаг барьж байсан боловч, Эзэн Есүст идэх хоол гарцаагүй байсан уу? Түүнд хоол байсан уу? (Тэгсэн.) Иймд эндээс бид энэ хэллэгийг хэрэглэсэн Сатаны утгагүй байдлыг харж болно. Түүний бүх тэрслүү байдал, хорон санаанаас бид түүний утгагүй байдал, тэнэг явдлыг хардаг, тийм үү? Сатан хэд хэдэн зүйл хийсэн. Чи түүний хорон муу уг чанарыг хардаг ба тэр Бурханы ажлыг сүйтгэдэгийг хардаг. Энэ нь хорсолтой агаад бухимдмаар. Гэхдээ нөгөө талаар чи түүний үг болон үйлдлийн ар дахь хүүхдэрхүү, хөгийн уг чанарыг олж мэдсэн үү? (Тийм.) Энэ бол Сатаны уг чанарын тухай илчлэл юм; тэр ийм уг чанартай ба тэр ийм л зүйлийг хийх болно. Хүний хувьд, энэ хэллэг нь утгагүй, инээд хүрмээр. Харин ийм үгийг Сатан үнэхээр хэлж чадна. Бид түүнийг мэдлэггүй гэж хэлж болох уу? Хөгийн үү? Сатаны хорон муу хаа сайгүй байдаг бөгөөд энэ нь байнга илчлэгдэж байдаг. Тэгвэл Эзэн Есүс түүнд хэрхэн хариулсан бэ? (“Хүн зөвхөн талхаар бус харин Бурханы амнаас гарч буй үг бүрээр амьдардаг.”) Эдгээр үгсэд ямар нэгэн хүч чадал байдаг уу? (Байдаг.) Тэдгээрт хүч чадал байдаг гэж бид яагаад хэлдэг вэ? (Тэдгээр нь үнэн.) Зөв. Эдгээр үг нь үнэн. Одоо хүн зөвхөн талхаар амьдардаг уу? Эзэн Есүс дөчин өдөр, шөнийн турш мацаг барьсан. Тэр өлсөж үхсэн үү? (Үгүй.) Тэр өлсөж үхээгүй, иймээс Сатан Түүнд дөхөн очиж, “Хэрвээ Чи чулуунуудыг хоол болгон хувиргачих юм бол Чи идэх зүйлтэй болохгүй гэж үү? Тэгээд Чи мацаг барих хэрэггүй, өлсгөлөн байх хэрэггүй болохгүй гэж үү?” гэх мэтийн зүйлийг хэлснээр чулуунуудыг хоол болгуулахаар Түүнийг өдөөн турхирсан. Харин Эзэн Есүс, “Хүн зөвхөн талхаар амьдардаггүй” гэж хэлсэн ба энэ нь, хэдийгээр хүн бие махбодтой амьдардаг боловч түүнд амийг өгдөг, бие махбодод нь амьдарч амьсгалах боломжийг олгодог зүйл нь хоол биш, харин Бурханы амнаас гарах үг бүхэн юм гэсэн утгатай байлаа. Нөгөө талаар, хүн эдгээр үгийг үнэн гэж үздэг. Үг түүнд итгэл өгч, Бурхан бол үнэн бөгөөд Бурханд найдаж болно гэдгийг түүнд мэдрүүлдэг. Нөгөө талаар, эдгээр үгсэд бодитой тал байдаг уу? (Байдаг.) Яагаад? Эзэн Есүс 40 өдөр шөнө мацаг барьсан бөгөөд Тэр тэнд байсаар байсан учраас амьд байсан. Энэ нь тайлбар жишээ юу? Энд байгаа гол зүйл нь Тэр 40 өдөр, шөнийн турш ямар ч хоол, юу ч идээгүй байсан. Тэр амьд хэвээр байсан. Энэ бол Түүний хэлсэн үгний ар дахь хүчтэй баталгаа юм. Энэ үг хэллэг энгийн боловч Эзэн Есүсийн тухайд гэвэл Түүний энэ хэлсэн үгийг хэн нэгэн хүн Түүнд зааж өгсөн үү эсвэл Сатаны Түүнд хэлсэн зүйлийн улмаас л Тэр үүнийг бодож олсон уу? Энэ тухай бодоод үз. Бурхан бол үнэн. Бурхан бол амь. Бурханы үнэн ба амь нь сүүлд нэмсэн нэмэлт байсан уу? Энэ нь дадлага туршлагаас үүсэн гарсан уу? (Үгүй.) Энэ нь Бурханд угаасаа байдаг ба үнэн ба амь Бурханы мөн чанарт оршдог гэсэн үг юм. Түүнд юу ч тохиолдсон бай, Түүний илчилдэг зүйл бол үнэн. Энэхүү үнэн, энэхүү үг хэллэг—агуулга нь урт ч бай, эсвэл богино ч бай хамаагүй—энэ нь хүнийг амьдруулж, түүнд амийг өгдөг; энэ нь хүнийг түүн дотроос үнэн болоод амьдралын аяны тухай тодорхой байдлыг олох боломжтой болгож, түүнийг Бурханд итгэлтэй байх боломжтой болгодог. Энэ бол Бурхан энэ хэллэгийг хэрэглэдгийн эх сурвалж юм. Эх сурвалж нь эерэг, иймээс энэ эерэг зүйл нь ариун уу? (Тийм.) Сатаны үг хэллэг нь Сатаны уг чанараас гардаг. Сатан өөрийн хорон муу чанарыг, өөрийн хорлонтой чанарыг хаа сайгүй, байнга илчилдэг. Одоо, эдгээр илчлэлийг тэр аяндаа хийдэг үү? (Тийм.) Хэн нэгэн хүн үүнийг өдөөн турхирдаг уу? Хэн нэгэн хүн үүнд тусалдаг уу? Хэн нэгэн хүн үүнийг албаддаг уу? (Үгүй.) Тэр тэдгээрийг бүгдийг нь өөрийн дураар гаргадаг. Энэ бол Сатаны хорон муу чанар юм. Бурхан юу ч хийсэн, Тэр үүнийг яаж ч хийсэн, Сатан Түүнийг өсгий даран дагадаг. Сатаны хэлдэг, хийдэг эдгээр зүйлсийн мөн чанар болон жинхэнэ дүр төрх нь Сатаны мөн чанар—хорон муу мөн чанар, хорлонтой мөн чанар юм. Одоо үргэлжлүүлэн уншия, Сатан өөр юу хэлсэн бэ? Цааш үргэлжлүүлэн уншицгаая.

  (Мат 4:5-6) Тэгээд диавол түүнийг ариун хотод аваачиж, сүмийн орой дээр зогсоогоод түүнд, Хэрэв чи Бурханы Хүү юм бол доошоо үсэр: учир нь, чамтай холбоотой үүргийг Тэр тэнгэрэлч нартаа өгөх болно: чамайг хөлөө чулуунд цохих вий гэсэндээ тэд чамайг гар дээрээ өргөх болно гэж бичигдсэн байдаг шүү дээ гэлээ. 

   Сатаны энэ хэллэгийн талаар эхлээд ярилцацгаая. Тэр, “Хэрэв чи Бурханы Хүү юм бол доошоо үсэр” гэж хэлсэн ба дараа нь тэр Судраас иш татан, “Чамтай холбоотой үүргийг Тэр тэнгэрэлч нартаа өгөх болно: чамайг хөлөө чулуунд цохих вий гэсэндээ тэд чамайг гар дээрээ өргөх болно”гэсэн. Сатаны үгийг сонсох үед та нарт ямар санагдаж байна вэ? Тэдгээр нь тун хүүхдэрхүү биш гэж үү? Тэдгээр нь хүүхдийнх шиг, утгагүй агаад зэвүүцмээр. Яагаад Би ингэж хэлж байна вэ? Сатан үргэлж ямар нэгэн тэнэг зүйл сэддэг, тэр өөрийгөө тун ухаантай гэж итгэдэг; ба тэр ихэвчлэн судраас—Бурханы үгийг хүртэл иш татдаг—тэр эдгээр үгийг Бурханы эсрэг эргүүлж, Түүнийг дайрч, Түүнийг сорихоор оролддог. Үүнийг хийх түүний зорилго нь Бурханы ажлын төлөвлөгөөг сүйтгэх явдал юм. Гэсэн хэдий боловч, Сатаны хэлсэн зүйлээс чи ямар нэг зүйл анзаарсан уу? (Энд ёрын муу санаа байна.) Сатан үргэлж соригч байсаар ирсэн; тэр шулуухан ярьдаггүй, тэр сорилт, заль мэх, уруу таталт ашиглан тойруу замаар ярьдаг. Сатан Бурхан болон хүнийг аль алиныг нь сорьдог: Тэрээр Бурхан, хүн хоёр хоёулаа маш мэдлэггүй, тэнэг, аливаа зүйлийг тодорхой ялган салгах чадваргүй гэж боддог. Бурхан, хүн хоёрын аль аль нь түүний мөн чанарыг нэвт харж чадахгүй, мөн Бурхан хүн хоёр түүний зальжин байдал болон ёрын муу санааг нэвт харж чадахгүй гэж Сатан боддог. Энд Сатан өөрийн тэнэг байдлаа гаргаж байгаа биш гэж үү? (Тийм.) Цаашлаад Сатан судраас илт иш татдаг; ингэх нь түүнийг үнэмшилтэй болгож байгаа бөгөөд чи үүнээс ямар ч өө олж чадахгүй эсвэл үүнд хууртагдахаас зайлсхийж чадахгүй гэж тэр боддог. Энд Сатан утгагүй, хүүхдэрхүү байгаа биш гэж үү? (Тийм.) Энэ нь, зарим хүмүүс сайн мэдээг түгээж, Бурханд гэрчлэл хийдэгтэй яг адилхан, үл-итгэгчид Сатаны хэлсэнтэй төстэй зүйл хэлэхгүй гэж үү? Хүмүүс үүнтэй төстэй зүйл хэлж байхыг чи сонссон уу? (Тийм.) Тиймэрхүү зүйлийг сонсох үедээ чи зэвүүцдэг үү? (Тийм.) Чи зэвүүцэх үедээ мөн эгдүүцэж дургүйцмээр санагддаг уу? (Тийм.) Чамд эдгээр мэдрэмжүүд төрөх үед Сатан болон Сатаны хүнд хэрэглэдэг завхарсан зан чанар нь хорон хэрцгий гэдгийг чи таньж чаддаг уу? Зүрх сэтгэлдээ та нар, “Бурхан хэзээ ч тэгж ярьдаггүй. Сатаны үг дайралт болон сорилтыг авчирдаг, түүний үг нь утгагүй, инээдтэй, хүүхдэрхүү агаад зэвүүн. Харин, Бурхан ярихдаа эсвэл Өөрийн ажлаа хийхдээ Өөрийн үг болон үйлдэлдээ иймэрхүү аргыг хэзээ ч хэрэглэхгүй, бас Тэр хэзээ ч ингэж байгаагүй” гэдгийг ухаарч байсан уу? Мэдээж энэ нөхцөл байдалд хүмүүст зөвхөн үргэлжлүүлэн явах өчүүхэн мэдрэмж л байдаг бөгөөд Бурханы ариун байдлын талаарх ухаарал тэдэнд байдаггүй; тэд зөвхөн Бурханы үг бол үнэн гэдгийг зөвшөөрдөг боловч үнэн бол үүн доторх ариун байдал гэдгийг тэд мэддэггүй. Одоогийн ийм биеийн хэмжээндээ та нар ердөө ийнхүү мэдэрч байгаа: “Бурханы хэлдэг бүхэн бол үнэн, энэ нь бидэнд ач тустай бөгөөд бид үүнийг хүлээн зөвшөөрөх ёстой”; та нар үүнийг хүлээн зөвшөөрч чадах уу, үгүй юу гэдгээс үл хамааран, Бурханы үг бол үнэн ба Бурхан бол үнэн гэж та нар бүгд хэлдэг боловч үнэн бол үүн доторх ариун байдал бөгөөд Бурхан бол ариун гэдгийг та нар мэддэггүй. Тэгвэл Сатаны үгэнд хариулсан Есүсийн хариулт юу байсан бэ?

(Maт 4:7) Есүс түүнд, Чи өөрийн Бурхан Эзнээ бүү сорь гэж бас бичигдсэн байдаг гэж хэлэв.

   Есүсийн хэлсэн энэ хэллэгт үнэн байна уу? (Тийм.) Үүнд үнэн байна. Гадна талдаа энэ нь хүмүүсийн дагах ёстой тушаал мэт санагдавч энэ нь тун энгийн хэллэг, гэхдээ энэ нь хүн, Сатан хоёрын аль алины удаа дараа зөрчдөг зүйл юм. Иймээс Эзэн Есүс түүнд, “Чи өөрийн Бурхан Эзнээ бүү сорь” гэж хэлсэн, учир нь энэ бол Сатаны байнга хийдэг зүйл бөгөөд тэр ингэхийн тулд бүх хичээл чармайлтаа гаргадаг, Сатан бүр ичгүүргүйгээр ингэж хийсэн гэж ч хэлж болно. Энэ бол Бурханаас эмээхгүй байж, зүрх сэтгэлдээ Бурханыг хүндлэхгүй байх нь Сатаны үндсэн уг чанар юм. Иймээс Бурханы хажууд байж, Түүнийг харж байх үедээ ч Сатан өөрийн эрхгүй Бурханыг сорьдог. Тиймээс Эзэн Есүс Сатанд, “Чи өөрийн Бурхан Эзнээ бүү сорь” гэж хэлсэн юм. Энэ бол Бурханы Сатанд дандаа хэлдэг хэллэг билээ. Энэ хэллэгийг өнөөдөр ч гэсэн хэрэглэх нь зохимжтой биш гэж үү? (Тийм.) Яагаад? (Бид бас Бурханыг байнга сорьдог учраас.) Хүмүүс Бурханыг дандаа сорьдог, гэхдээ яагаад хүмүүс дандаа ингэдэг вэ? Хүмүүс сатаны завхарсан зан чанараар дүүрэн байдаг учраас уу? (Тийм.) Тэгвэл Сатаны дээр хэлсэн зүйл нь хүмүүсийн дандаа хэлдэг зүйл үү? (Тийм.) Ямар нөхцөл байдалд? Хүмүүс цаг хугацаа, орон зайнаас үл хамааран иймэрхүү зүйлийг хэлж, тэдгээрийг аяндаа илчилсээр ирсэн гэж хэлж болно. Хүмүүсийн зан чанар нь Сатаны завхарсан зан чанартай яг адилхан гэдгийг энэ нь баталдаг. Эзэн Есүс, үнэнийг төлөөлж чадах, хүмүүст хэрэгтэй энгийн нэгэн хэллэгийг хэлсэн. Гэсэн хэдий ч, энэ нөхцөл байдалд Эзэн Есүс Сатантай маргалдаж байсан уу? Сатанд хэлсэн Түүний үгэнд ямар нэгэн сөргөлдсөн байдал байсан уу? (Үгүй.) Сатаны сорилтыг Эзэн Есүс зүрх сэтгэлдээ хэрхэн авч үзсэн бэ? Тэр зэвүүцэж, эгдүүцсэн үү? (Тийм.) Эзэн Есүс зэвүүцэж эгдүүцсэн боловч Тэр Сатантай маргалдаагүй, тэр ч бүү хэл Тэр ямар нэгэн агуу зарчмын талаар яриагүй, тийм биш гэж үү? (Тийм.) Яагаад тэр вэ? (Эзэн Есүс Сатаныг хүлээн зөвшөөрөхийг хүсээгүй.) Яагаад Тэр Сатаныг хүлээн зөвшөөрөхийг хүсээгүй вэ? (Учир нь Сатан үргэлж ийм байсан, тэр хэзээ ч өөрчлөгдөхгүй.) Сатан бол бодлогогүй гэж бид хэлж болох уу? (Тийм, тэгж болно.) Бурхан бол үнэн гэдгийг Сатан хүлээн зөвшөөрч чадах уу? Бурхан бол үнэн гэдгийг Сатан хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд Бурхан бол үнэн гэдгийг хэзээ ч зөвшөөрдөггүй; энэ бол түүний уг чанар. Цаашлаад, хүмүүсийн хувьд зэвүүн санагддаг Сатаны өөр нэг уг чанар байдаг, энэ нь юу вэ? Эзэн Есүсийг сорих өөрийн оролдлогодоо тэр, зүрх сэтгэлдээ юунд итгэж байсан бэ? Хэдий тэр Бурханыг сориод, энэ нь биелэхгүй байх байсан ч гэсэн Сатан ямар ч байсан оролдоод үзсэн. Хэдий тэр шийтгэгдэх байсан ч, тэр ямар ч гэсэн үүнийг хийсэн. Хэдий тэр ингэж хийснээр ямар ч сайн зүйлд хүрэхгүй байх байсан ч гэсэн, тэр ямартай ч үүнийг хийсэн бөгөөд эцсээ хүртэл Бурханыг эсрэг зогсож, цөхрөлтгүй үргэлжлүүлсэн. Энэ нь ямар төрлийн уг чанар вэ? Энэ нь хорон муу биш гэж үү? (Тийм.) Бурханыг дурдах үед хилэгнэдэг тэд Бурханыг харсан юм уу? Бурханыг дурдах үед уурладаг тэд Бурханыг мэддэг үү? Тэр Бурхан хэн болохыг мэддэггүй, Түүнд итгэдэггүй ба Бурхан түүнтэй яриагүй. Бурхан хэзээ ч түүнд саад болоогүй, тэгвэл тэр яагаад уурлана гэж? Бид энэ хүнийг хорон муу гэж хэлж болох уу? (Тийм.) Энэ нь хорон муу уг чанартай хүн байх уу? Энэ дэлхий дээр ямар ч хандлага зонхилж байгаа бай, энэ нь зугаа цэнгэл, хоол, алдартай хүмүүс, үзэсгэлэнтэй хүмүүс ч бай эдгээрийн аль нь ч тэдэнд түвэг уддаггүй харин “Бурхан” хэмээх үгийг нэгэнтээ дурдахад л тэд уурладаг; энэ нь хорон муу уг чанарын жишээ биш гэж үү? Энэ нь хүний хорон муу уг чанарын хангалттай баталгаа болдог. Одоо та нарын талаар ярьвал, үнэнийг дурдах үед эсвэл хүн төрөлхтний шалгах Бурханы шалгалтыг цухуйлгах үед эсвэл хүний эсрэг Бурханы шүүлтийн үгийг дурдах үед та нар цухалдаж, эгдүүцэж энэ талаар сонсохыг хүсдэггүй юу? Та нар сэтгэлдээ ингэж бодож болох юм: Энэ нь яаж үнэн байх юм бэ? Хүмүүс бүгд Бурхан бол үнэн гэж хэлээгүй гэж үү? Энэ бол үнэн биш, энэ бол мэдээж ердөө хүнд өгсөн Бурханы сэрэмжлүүлэг үг! Зарим хүмүүс бүр зүрх сэтгэлдээ ийнхүү зэвүүцэж болох юм: Үүнийг өдөр бүр цухуйлгадаг, биднийг шалгах Түүний шалгалт өдөр бүр дурдагддаг, мөн Түүний шүүлт ч гэсэн; энэ бүхэн хэзээ төгсөх юм бэ? Хэзээ бид сайн хүрэх газрыг хүлээн авах юм бэ? Энэхүү бодлогогүй уур хаанаас гарч байгааг мэдэхгүй. Энэ нь ямар төрлийн уг чанар вэ? (Хорон муу уг чанар.) Энэ нь Сатаны хорон муу уг чанараар өдөөгддөг. Бурханы хувьд, Сатаны хорон муу уг чанар болон хүний завхарсан зан чанарын тухайд Тэр хүмүүстэй хэзээ ч маргалдаж эсвэл хэрэлддэггүй бөгөөд хүмүүс мэдлэггүй байдлынхаа улмаас ингэж авирлах үед Тэр хэзээ ч тоодоггүй. Бурхан аливаа зүйлс дээр хүмүүстэй адил үзэл бодол баримталж байхыг та нар харахгүй, цаашлаад Тэр аливаа зүйлийг зохицуулахдаа хүний үзэл бодол, тэдний мэдлэг, тэдний шинжлэх ухаан эсвэл тэдний гүн ухаан эсвэл хүний төсөөллийг ашиглаж байхыг та нар харахгүй. Үүний оронд Бурханы хийдэг бүхэн, Түүний илчилдэг бүхэн нь үнэнтэй холбоотой байдаг. Өөрөөр хэлбэл, Түүний хэлсэн үг болгон, Түүний хийсэн үйлдэл болгон нь үнэнтэй хамаатай байдаг. Энэ үнэн нь ор үндэсгүй уран сэтгэмж биш; энэ үнэн болон эдгээр үгс нь Бурханы мөн чанар, Түүний амийн улмаас Бурханаар илэрхийлэгдсэн. Эдгээр үг болон Бурханы хийсэн бүхний мөн чанар нь үнэн учраас Бурханы мөн чанар бол ариун гэж бид хэлж болно. Өөрөөр хэлбэл, Бурханы хэлдэг, хийдэг бүхэн нь хүмүүст эрч хүч болон гэрлийг авчирдаг; энэ нь эерэг зүйлс болон тэдгээр эерэг зүйлсийн бодит байдлыг харах боломжийг хүмүүст олгодог бөгөөд энэ нь хүн төрөлхтнийг гэрлийн зам руу чиглүүлдэг, ингэснээр тэд зөв замаар алхах юм. Бурханы мөн чанарын улмаас эдгээр зүйлс тодорхойлогддог бөгөөд Түүний ариун байдлын мөн чанарын улмаас тэдгээр нь тодорхойлогддог. Та нар үүнийг харсан, тийм үү? Бид судрыг үргэлжлүүлэн унших болно.

   (Maт 4:8-11) Диавол дахиад түүнийг асар өндөр ууланд аваачиж, дэлхийн бүх хаанчлалуудыг болон сүр хүчийг үзүүлээд; Хэрвээ чи сөхрөн, надад шүтэн мөргөвөл би энэ бүх зүйлийг чамд өгөх болно гэв. Тэгэхэд Есүс түүнд, Зайл, Сатан аа: Чи өөрийн Бурхан Эзэндээ мөргөж, зөвхөн түүнд үйлчлэх ёстой гэж бичигдсэн байдаг гэж хэллээ. Тэгээд диавол түүнийг орхин явахад тэнгэрэлчүүд ирж, түүнд үйлчилж эхлэв. 

   Диавол Сатан өмнөх хоёр заль мэхэндээ бүтэлгүйтсэн ч гэсэн дахиад нэгийг хийж үзсэн: Тэр дэлхий дээрх бүх хаанчлалууд болон тэдгээрийн сүр хүчийг Эзэн Есүст харуулсан бөгөөд диаволд шүтэн мөргөхийг Түүнээс хүссэн. Энэ нөхцөл байдлаас чи диаволын жинхэнэ дүр төрхийн талаар юу харж байна вэ? Диавол Сатан туйлын ичгүүргүй биш гэж үү? (Тийм.) Тэр хичнээн ичгүүргүй вэ? Бүх зүйл Бурханаар бүтээгдсэн боловч Сатан үүнийг эргүүлэн Бурханд харуулаад, “Эдгээр бүх хаанчлалуудын эд баялаг, сүр хүчийг хар. Хэрвээ Чи надад бишрэн мөргөвөл Би тэдгээрийг бүгдийг нь Чамд өгөх болно” гэж хэлсэн. Энэ нь үүрэг роль солигдсон явдал биш гэж үү? Сатан ичгүүргүй биш гэж үү? Бурхан бүх зүйлийг бүтээсэн, гэхдээ энэ нь Түүний зугаа цэнгэлийн төлөө байсан уу? Бурхан бүх зүйлийг хүн төрөлхтөнд өгсөн боловч Сатан энэ бүхнийг булаан авахыг хүссэн бөгөөд дараа нь тэр, “Надад шүтэн мөргө! Надад шүтэн мөргө тэгвэл би энэ бүхнийг Чамд өгөх болно” гэж хэлсэн. Энэ бол Сатаны муухай нүүр царай; тэр туйлын ичгүүргүй, тийм үү? Сатан бүр “ичгүүр” гэдэг үгний утга учрыг ч мэддэггүй ба энэ нь түүний хорон муугийн өөр нэгэн жишээ юм. “Ичгүүр” гэж юу болохыг тэр мэддэггүй. Бурхан бүх зүйлийг бүтээсэн ба Тэр тэдгээрийг захирч, тэдгээрийг ноёлдог гэдгийг Сатан тодорхой мэддэг. Бүх зүйл хүнд биш, Бурханд харъяалагддаг, Сатанд бол бүр ч биш, гэтэл диавол Сатан бүх зүйлийг Бурханд өгөх болно хэмээн ичгүүр сонжуургүйгээр хэлсэн. Сатан дахин нэгэнтээ утгагүй, ичгүүргүй зүйл хийж байгаа биш гэж үү? Бурхан одоо Сатаныг бүр ч илүү их үзэн ядна, тийм үү? Гэхдээ Сатан юу хийхээр оролдсон нь хамаагүй, Эзэн Есүс үүнд нь автсан уу? (Үгүй.) Эзэн Есүс юу гэж хэлсэн бэ? (“Чи өөрийн Бурхан Эзэндээ мөргөх ёстой.”) Энэ хэллэгт бодитой утга учир байна уу? (Тийм.) Ямар төрлийн бодитой утга учир вэ? Бид Сатаны хорон муу, ичгүүргүй байдлыг үгнээс нь хардаг. Иймээс хэрвээ хүн Сатанд шүтэн мөргөсөн бол төгсгөл нь ямар байх байсан бэ? Тэд бүх хаанчлалуудын эд баялаг, сүр хүчийг хүлээн авах байсан уу? (Үгүй.) Тэд юу хүлээн авах байсан бэ? Хүн төрөлхтөн яг Сатан шиг ичгүүргүй агаад инээдтэй болох уу? (Тийм.) Тэд тэгвэл Сатанаас ямар ч ялгаагүй байх болно. Тиймээс Эзэн Есүс: “Чи өөрийн Бурхан Эзэндээ мөргөж, зөвхөн түүнд үйлчлэх ёстой” хэмээх хүн нэг бүрийн хувьд чухал энэ хэллэгийг хэлсэн бөгөөд энэ нь Эзнээс гадна, Бурханаас Өөрөөс нь гадна хэрвээ чи өөр нэгэнд үйлчилбэл, хэрвээ чи диавол Сатанд шүтэн мөргөвөл Сатантай адил бохир заваанд хутгалдана гэдгийг өгүүлсэн. Тэгвэл чи Сатаны ичгүүргүй байдал болон түүний хорон мууг хуваалцах ба чи яг л Сатан шиг Бурханыг сорьж, Бурханыг дайрч давшилна. Тэгвэл чиний төгсгөл ямар байх вэ? Чи Бурханаар жигшигдэж, Бурханаар цохигдож, Бурханаар сүйтгэгдэнэ, тийм биш гэж үү? Сатан Эзэн Есүсийг хэд хэдэн удаа ямар ч амжилтгүйгээр сорьсныхоо дараа, тэр дахин оролдсон уу? Сатан дахиж оролдоогүй ба орхин явсан. Энэ нь юуг баталдаг вэ? Энэ нь Сатаны хорон муу уг чанар, түүний хорон санаа, түүний тэнэглэл болон утгагүй байдал нь Бурханы өмнө дурдагдах үнэ цэнэгүй гэдгийг баталдаг, учир нь Эзэн Есүс Сатаныг ердөө гурван өгүүлбэрээр л ялсан, үүний дараа тэр өөрийн царайгаа дахин харуулахаас хэтэрхий их ичиж, сүүлээ хавчин яаран зугтсан бөгөөд Түүнийг дахин хэзээ ч сориогүй. Эзэн Есүс Сатаны энэ сорилтыг ялан дийлсэн болохоор Тэр одоо Өөрийн хийх учиртай ажлаа амархан үргэлжлүүлж, Өөрийн өмнө байсан үүрэг даалгавруудыг авч чадах болсон. Энэ нөхцөл байдалд Эзэн Есүсийн хэлсэн, хийсэн бүхнийг хэрвээ одоо хэрэглэвэл хүн бүхэнд бодитой утга учир агуулах уу? (Тийм.) Ямар төрлийн бодитой утга учир вэ? Сатаныг ялах нь хийхэд амархан зүйл үү? (Үгүй.) Тэгвэл энэ нь ямар байх вэ? Хүмүүс Сатаны хорон муу уг чанарын талаар тодорхой ойлголттой байх ёстой юу? Хүмүүс Сатаны сорилтын талаар нарийн зөв ойлголттой байх ёстой юу? (Тийм.) Хэрвээ чи өөрийн амьдралдаа Сатаны сорилтуудыг мэдэрч байсан бол, хэрвээ чи Сатаны хорон муу уг чанарыг нэвт харж чаддаг бол чи түүнийг ялж чадах уу? Хэрвээ чи Сатаны тэнэглэл болон утгагүй байдлыг мэддэг бол чи Сатаны хажууд зогсож, Бурханыг дайрч давшлах уу? (Үгүй, бид тэгэхгүй.) Хэрвээ чи, Сатаны хорон санаа болон ичгүүргүй байдал нь хэрхэн чамаар дамжин илчлэгддэгийг ойлговол—хэрвээ чи эдгээр зүйлсийг тодорхой таньж, мэддэг бол—чи мөн л ийм байдлаар Бурханыг сорьж, дайрах уу? (Үгүй, бид тэгэхгүй.) Чи юу хийх вэ? (Бид Сатаны эсрэг босч түүнийг орхих болно.) Энэ нь хийхэд амархан зүйл үү? (Үгүй.) Энэ нь амархан биш, үүнийг хийхийн тулд хүмүүс дахин дахин залбирах ёстой, тэд өөрсдийгөө дандаа Бурханы өмнө тавих ёстой ба тэд үргэлж өөрсдийгөө магадлах ёстой. Тэд Бурханы сахилгажуулалт болон Түүний шүүлт, гэсгээлтэнд захирагдах ёстой бөгөөд зөвхөн ийм байдлаар л хүмүүс өөрсдийгөө Сатаны эзэмшил болон хяналтаас аажмаар салгаж чадна.

   Бид түүний хэлсэн эдгээр зүйлүүдээс Сатаны мөн чанарыг бүрдүүлдэг зүйлсийг нэгтгэн дүгнэж болно. Эхлээд Сатаны мөн чанарыг ерөнхийд нь хорон муу гэж хэлж болно, энэ нь Бурханы ариун байдлын эсрэг байдаг. Сатаны мөн чанар бол хорон муу гэж Би яагаад хэлдэг вэ? Үүнийг мэдэхийн тулд хүн Сатаны хүмүүст хийдэг зүйлийн үр дагаврыг харах ёстой. Сатан хүнийг завхруулж, хянадаг бөгөөд хүн Сатаны завхарсан зан чанарын дор үйлдэж, Сатаны завхруулсан дэлхийд оршин сууж, завхарсан хүмүүсийн дунд амьдардаг. Олон түмэн өөрийн эрхгүй Сатанаар эзэмдүүлж, түүнд уусдаг, тиймээс хүнд Сатаны хорон муу уг чанар байдаг. Сатаны хэлсэн, хийсэн бүхнээс бид түүний биеэ тоосон байдлыг хардаг, бид түүний заль мэх, хорон санааг хардаг. Сатаны их зан үндсэндээ хэрхэн харагдаж байна вэ? Сатан Бурханы байр суурийг эзлэхийг үргэлж хүсдэг үү? Сатан үргэлж Бурханы ажил болон Бурханы байр суурийг нурааж, үүнийг өөртөө авахыг хүсдэг, ингэснээр хүмүүс Сатаныг дагаж, дэмжиж, шүтэн мөргөх болно; энэ бол Сатаны биеэ тоосон уг чанар юм. Гэвч Сатан хүмүүсийг завхруулахдаа үүнийгээ зальтай, хорон байдлаар хийдэг: Сатан өөрийн ажлыг хүмүүс дээр хийхдээ Бурханыг хэрхэн эсэргүүцэж, үл зөвшөөрөхийг хүмүүст шууд хэлдэггүй. Сатан Бурханыг сорих үедээ гарч ирээд, “би Таныг сорьж байна, би Тан руу дайрах гэж байна” гэж хэлдэггүй, иймээс Сатан ямар арга ашигладаг вэ? (Уруу таталт.) Тэр уруу татаж, сорьж, дайрч, занга тавьж, тэр ч бүү хэл судраас иш татдаг. Сатан өөрийн муу ёрын сэдлийг гүйцэлдүүлэхийн тулд янз бүрийн аргаар ярьж, үйлддэг. Сатан үүнийг хийсний дараа, хүнд илэрсэн зүйлээс юуг харж болох вэ? Хүмүүс биеэ тоосон биш гэж үү? Хүн мянга мянган жилийн туршид Сатаны завхралын улмаас зовсон, иймээс хүн биеэ тоосон, ер бусын ихэмсэг болсон бөгөөд тэр зальтай, хорон санаатай, бодлогогүй болсон, тийм үү? Энэ бүх зүйлс нь Сатаны уг чанарын улмаас бий болсон. Сатаны уг чанар хорон муу болохоор тэр хүнд энэхүү хорон муу уг чанарыг өгч, хүнд энэхүү хорон муу завхарсан зан чанарыг авчирсан. Тиймээс хүн сатаны завхарсан зан чанар дор амьдардаг ба хүн Бурханд шүтэн мөргөхөө больж, зүрх сэтгэлдээ Түүнийг хүндлэхээ болих хүртлээ Бурханы эсрэг явж, Бурханыг дайрч, Түүнийг сорьдог. Тийм үү?

   Бурханы ариун байдлын тухайд, энэ нь хэдийгээр танил сэдэв байж болох ч үүнийг хэлэлцэх үед зарим хүмүүсийн хувьд энэ нь бага зэрэг ойлгомжгүй болж магад бөгөөд агуулга нь бага зэрэг гүнзгий байж болох юм. Өмнө нь хүмүүс Бурханы ариун байдлын тухай сэдэвтэй ховорхон харьцаж байсан, иймээс тэд үүнийг ойлгодоггүй. Гэхдээ бүү санаа зов, Бурханы ариун байдал нь юу болохыг ойлгоход Би та нарт туслах болно. Энэ нь та нарын хувьд ойлгоход жаахан хэцүү гэдгийг Би харж байгаа ба эхлээд үүнийг хэлье: Хэрвээ чи хэн нэгнийг мэддэг болохыг хүсвэл зүгээр л тэр юу хийдгийг болон түүний үйлдлүүдийн үр дүнг хар, тэгвэл чи тухайн хүний мөн чанарыг харж чадах болно. Иймээс эхлээд энэ өнцгөөс Бурханы ариун байдлыг ярилцацгаая. Сатаны мөн чанар нь хорон муу агаад хорлонтой гэж бид хэлсэн, иймээс хүнд чиглэсэн Сатаны үйлдлүүд нь тэднийг тасралтгүй завхруулах явдал байсан. Сатан бол хорон муу, иймээс түүний завхруулсан хүмүүс гарцаагүй хорон муу, тийм үү? “Сатан бол хорон муу, магадгүй түүний завхруулсан хэн нэгэн ариун” хэмээн хэлэх хүн байна уу? Ямар инээдтэй вэ, тийм үү? Ийм байх боломжтой юу? (Үгүй.) Иймээс бүү тэгж бод, харин үүний тухай энэ талаас нь ярилцацгаая: Сатан бол хорон муу, энэ нь түүний мөн чанар бөгөөд энэ нь бодитой, энэ нь дэмий хоосон яриа биш. Бид Сатаныг гүтгэхээр хичээж байгаа биш; бид зүгээр л үнэн болоод бодит байдал, түүнчлэн үүнтэй холбоотой баримтуудыг л харилцан ярилцаж байна. Энэ нь зарим хүмүүс эсвэл тодорхой хэсэг хүмүүсийг гомдоож магад боловч энд ямар ч хорон санаа зорилго байхгүй; магадгүй өнөөдөр үүнийг сонсоод та нарт бага зэрэг эвгүй санагдаж болох ч тун удалгүй та нар үүнийг танин мэдэх үедээ өөрсдийгөө жигшиж, өнөөдрийн бидний ярьсан зүйл нь та нарт тун хэрэгтэй агаад тун үнэ цэнэтэй гэдгийг мэдрэх болно.

   Сатаны мөн чанар нь хорон муу, иймээс Сатаны үйлдлүүдийн үр дүн нь гарцаагүй хорон муу эсвэл хамгийн наад зах нь түүний хорон муутай холбоотой байдаг, бид ингэж хэлж болох уу? (Тийм.) Иймээс Сатан хэрхэн хүнийг завхруулж эхэлдэг вэ? Эхлээд бид, энэ дэлхийд болон хүн төрөлхтний дунд Сатаны хийсэн, ялангуяа бидэнд мэдрэгддэг болон харагддаг хорон мууг харах ёстой; та нар өмнө нь энэ талаар бодож байсан уу? Та нар үүнийг тийм ч их бодож үзээгүй байж магад, иймээс Би хэд хэдэн үндсэн санааг гаргаж ирье, тэгвэл та нар Сатан хүнийг хэрхэн завхруулдгийг харж чадна. Хувьслын гэж нэрлэгддэг онол байдаг; хүн бүхэн үүнийг мэднэ, тийм үү? Энэхүү хувьсал болон материализм нь хүний судалдаг мэдлэгийн хүрээ биш гэж үү? (Тийм.) Иймээс Сатан хүнийг завхруулахын тулд эхлээд мэдлэгийг ашигладаг ба дараа нь тэр, мэдлэг, шинжлэх ухаан, нууцлаг зүйлс эсвэл хүмүүсийн судлахыг хүсдэг зүйлс дээр хүмүүсийн сонирхлыг төрүүлэхийн тулд шинжлэх ухааныг ашигладаг; өөрөөр хэлбэл Сатан хүнийг завхруулахын тулд шинжлэх ухааны мэдлэгийг ашигладаг. Хүнийг завхруулахдаа Сатаны ашигладаг дараагийн зүйл нь уламжлалт соёл ба мухар сүсэг, үүний дараагаар тэр нийгмийн хандлагыг хэрэглэдэг. Эдгээр нь хүмүүсийн өдөр тутмын амьдралдаа харьцдаг бүхэн бөгөөд эдгээр нь бүгд, хүмүүст ойр зүйлстэй, тэдний харж байгаа, сонсож байгаа, хүрч байгаа, мэдэрч туулж байгаа бүхэнтэй холбоотой байдаг. Тэдгээр нь хүн бүрийг тойрон хүрээлж байдаг гэж хэлж болох бөгөөд тэдгээр нь зайлшгүй агаад ээдрээтэй юм. Хүн төрөлхтөн эдгээр зүйлсийн нөлөөнд автаж, эдгээрээр халдварлагдаж, хянагдаж, хүлэгдэхээс зайлсхийх ямар ч аргагүй; тэд тэдгээрийг зайлуулах чадалгүй.

     Эхлээд бид мэдлэгийн талаар ярина. Мэдлэгийг хүн бүхэн эерэг зүйл гэж үздэггүй гэж үү? Эсвэл хамгийн наад зах нь, “мэдлэг” хэмээх үгний нэмэлт утга нь сөргөөс илүү эерэг гэж хүмүүс боддог. Иймээс Сатан хүнийг завхруулахдаа эхлээд мэдлэгийг ашигладаг гэж бид яагаад энд дурдаж байна вэ? Хувьслын онол нь мэдлэгийн нэг тал биш гэж үү? Ньютоны шинжлэх ухааны хууль нь мэдлэгийн нэг хэсэг биш гэж үү? Дэлхийн таталцлын хүч нь мэдлэгийн нэг хэсэг, тийм үү? (Тийм.) Тэгвэл хүн төрөлхтнийг завхруулахдаа Сатаны ашигладаг агуулгын дунд мэдлэгийг яагаад жагсаасан бэ? Энэ талаарх та нарын ойлголт юу вэ? Мэдлэгт өчүүхэн төдий ч гэсэн үнэн байдаг уу? (Үгүй.) Тэгвэл мэдлэгийн мөн чанар юу вэ? (Энэ нь үнэний эсрэг явдаг.) Хүний судалдаг мэдлэгийг ямар үндсэн дээр сурдаг вэ? Энэ нь хувьслын онол дээр үндэслэдэг үү? Хүний судалж, нэгтгэн дүгнэсэн мэдлэг нь бурхангүй үзэл дээр үндэслэдэггүй гэж үү? (Тийм.) Иймээс энэ мэдлэгийн аль нэг нь Бурхантай холбоотой юу? Энэ нь Бурханд шүтэн мөргөхтэй холбоотой юу? Энэ нь үнэнтэй холбоотой юу? (Үгүй.) Сатан хүнийг завхруулахдаа мэдлэгийг хэрхэн ашигладаг вэ? Энэ мэдлэгийн аль нь ч Бурханд шүтэн мөргөхтэй эсвэл үнэнтэй холбоогүй гэж Би дөнгөж сая хэлсэн. Зарим хүмүүс энэ талаар ийнхүү боддог: “Энэ нь үнэнтэй хамаагүй байж болох юм, гэхдээ энэ нь хүмүүсийг завхруулдаггүй.” Энэ талаарх та нарын ойлголт юу вэ? Хүмүүсийн аз жаргал нь тэдний гараар бүтээгдсэн зүйлээс хамаардаг гэдгийг мэдлэг та нарт заасан уу? Хүний хувь заяа өөрийнх нь гарт байдаг гэж мэдлэг та нарт заасан уу? (Тийм.) Иймэрхүү яриа нь юу вэ? (Энэ бол утгагүй зүйл.) Яг зөв! Энэ нь утгагүй яриа! Мэдлэгийг хэлэлцэхэд түвэгтэй. Мэдлэгийн талбар нь мэдлэгээс өөр юу ч биш гэж чи энгийнээр хэлж болно. Тэр нь бурхангүй үзэл болон Бурхан бүх зүйлийг бүтээсэн гэсэн ойлголт дутмагийн үндсэн дээр сурсан мэддлэгийн талбар юм. Хүмүүс энэ төрлийн мэдлэгийг судлах үедээ Бурхан бүх зүйлийг ноёрхдог гэж хардаггүй, тэд Бурхан бүх зүйлийг эрхэлж, удирдаж байгаа гэж хардаггүй. Үүний оронд тэдний хийдэг бүхэн нь, тухайн мэдлэгийн хүрээнд тасралтгүй судалж, нээн илрүүлж, шинжлэх ухааны хариултыг хайх явдал юм. Гэсэн хэдий ч, хэрвээ хүмүүс Бурханд итгэдэггүй оронд нь зөвхөн судалгаа явуулдаг бол тэд хэзээ ч жинхэнэ хариултуудыг олохгүй, тийм үү? Мэдлэг нь чамд зөвхөн амин зуулга өгдөг, энэ нь зөвхөн ажлаар хангадаг, энэ нь зөвхөн орлогоор хангадаг, ингэснээр чи өлсгөлөн явахгүй гэхдээ энэ нь Бурханыг мэдэхэд чамд хэзээ ч туслахгүй, Түүнд итгэж, Түүнд дуулгавартай байхад энэ нь чамд хэзээ ч туслахгүй бөгөөд мэдлэг нь чамайг хэзээ ч хорон муугаас хол байлгахгүй. Чи мэдлэгийг хэдийчинээ их судална, төдийчинээ ихээр чи Бурханы эсрэг тэрсэлж, Бурханыг судалж, Бурханыг сорьж, Бурханы эсрэг явахыг их хүсэх болно. Иймээс мэдлэг нь хүмүүст юу зааж байгааг бид одоо харж байна вэ? Энэ нь Сатаны бүх гүн ухаан юм. Завхарсан хүмүүст байдаг Сатаны гүн ухаан болон амьд үлдэх дүрэм журам нь үнэнтэй ямар нэгэн холбоотой юу? (Үгүй.) Тэдгээр нь үнэнтэй ямар ч хамаагүй бөгөөд үнэндээ тэдгээр нь үнэний эсрэг юм. “Амь хөдөлгөөнд оршдог” гэж хүмүүс ихэвчлэн хэлдэг; энэ нь ямар төрлийн яриа вэ? (Утгагүй яриа.) Хүмүүс мөн, “Хүн бол төмөр, будаа бол ган, хэрвээ хүн хоолоо алгасвал өлбөрөх болно” гэж хэлдэг; энэ нь юу вэ? (Утгагүй яриа, Сатаны үг.) Энэ нь бүр ч дор эндүүрэл бөгөөд үүнийг сонсоход муухай байдаг. Иймээс мэдлэг бол магадгүй хүн бүхний мэддэг зүйл. Хүний мэдлэг гэж нэрлэдэг зүйлд Сатан өөрийн амьдралын гүн ухаан, өөрийн сэтгэхүйний нилээд ихээхнийг шингээсэн. Сатан үүнийг хийх зуураа, түүний сэтгэхүй, гүн ухаан, үзэл бодлыг зээлэн хэрэглэх боломжийг хүнд олгодог, ингэснээр хүн Бурханы оршин тогтнолыг үгүйсгэж, бүх зүйлийг болон хүний хувь заяаг ноёрхох Бурханы ноёрхлыг үгүйсгэдэг. Иймээс хүний судалгаа ахин дэвших зуур, илүү их мэдлэгийг олж авах үедээ тэр Бурханы оршин тогтнол тодорхойгүй болж байгааг мэдэрдэг бөгөөд хүний оюун санаанд Сатаны нэмсэн үзэл бодол, ухагдахуун, бодлын улмаас Бурхан оршин байдаггүй гэж ч хүнд санагдаж болох юм. Сатан эдгээр бодлуудыг хүний оюун санаанд хийхэд хүмүүс эдгээрээр завхруулагдахгүй гэж үү? (Тийм.) Хүн одоо юун дээр өөрийн амьдралыг үндэслэдэг вэ? Тэр энэ мэдлэгт үнэхээр найддаг уу? Үгүй; хүн өөрийн амьдралыг, энэхүү мэдлэгт нуугдсан Сатаны бодлууд, үзэл бодол болон гүн ухаан дээр үндэслэдэг. Энд хүнийг завхруулах Сатаны завхралын гол цөм явагддаг, энэ бол Сатаны зорилго, хүнийг завхруулах түүний арга барил юм.

A. Сатан хүнийг завхруулахдаа мэдлэгийг хэрхэн ашигладаг вэ

   Бид эхлээд энэ сэдвийн хамгийн өнгөц талыг ярилцах болно. Та нар сургуульд Хятад хэлний хичээл үзэж байхад хэл болон бичиг хүмүүсийг завхруулах чадвартай байсан уу? Тэд тэгээгүй. Үг хүнийг завхруулж чадах уу? (Үгүй.) Үг хүнийг завхруулдаггүй; тэдгээр нь хүмүүст ярих боломж олгодог хэрэгсэл бөгөөд хүмүүсийн Бурхантай харилцдаг хэрэгсэл юм. Цаашлаад хэл болон үг нь одоо Бурханы хүмүүстэй харилцдаг зүйл бөгөөд тэдгээр нь хэрэгсэл, тэдгээр нь шаардлагатай зүйл билээ. Нэг дээр нэгийг нэмбэл хоёртой тэнцүү, энэ бол мэдлэг, тийм үү? Хоёрыг хоёроор үржүүлбэл дөрөвтэй тэнцдэг, энэ бол мэдлэг тийм үү? Гэхдээ энэ нь чамайг завхруулж чадах уу? Энэ бол эрүүл ухаан ба дүрэм журам, иймээс энэ нь хүмүүсийг завхруулж чадахгүй. Тэгвэл ямар мэдлэг хүмүүсийг завхруулдаг вэ? Энэ нь Сатаны үзэл санаа, бодол холилдсон мэдлэг бөгөөд Сатан мэдлэгээр дамжуулан эдгээр үзэл санаа, бодлыг хүн төрөлхтөнд шингээхээр чармайдаг. Жишээ нь эсээ бичлэгт бичигдсэн үгэнд ямар нэгэн буруу зүйл байдаг уу? (Үгүй.) Иймээс асуудал нь хаана байна вэ? Эсээг бичих үеийн зохиогчийн үзэл бодол, санаа зорилго, түүнчлэн түүний бодлын агуулга—эдгээр нь оюун санааны зүйлс бөгөөд—хүмүүсийг завхруулах чадвартай. Жишээ нь, хэрвээ чи телевизийн шоу нэвтрүүлэг үзэж байгаа бол үүн дэх ямар төрлийн зүйл чиний үзлийг өөрчилж чадах вэ? Жүжигчдийн хэлсэн зүйл, үг нь өөрсдөө хүмүүсийг завхруулах чадвартай юу? (Үгүй.) Ямар төрлийн зүйлс хүмүүсийг завхруулах вэ? Энэ нь, найруулагчийн үзлийг төлөөлөх тухайн шоуны үндсэн бодол, агуулга байх бөгөөд эдгээр үзэлд агуулагдаж байгаа мэдээлэл нь хүмүүсийн зүрх сэтгэл болон оюун ухааныг ганхуулж чадна. Тийм үү? (Тийм.) Сатан хүмүүсийг завхруулахдаа мэдлэгийг ашигладаг талаарх Өөрийн хэлэлцүүлэгтээ Би юуг дурдаж байгааг та нар мэдэх үү? (Тийм, бид мэднэ.) Чи буруу ойлгохгүй, тийм үү? Иймээс роман эсвэл эсээг дахин уншихдаа чи, тухайн эсээнд илэрхийлэгдсэн бодол нь хүн төрөлхтнийг завхруулж эсвэл хүмүүст хувь нэмэр оруулж чадах эсэхийг үнэлж чадах уу? (Бид бага зэрэг тэгж чадна.) Энэ нь аажуухнаар судалж, мэдрэх ёстой зүйл, энэ нь тэр дороо амархан ойлгогдох зүйл биш. Жишээ нь, мэдлэгийн тухайн салбарыг судалж, суралцаж байх үед тухайн мэдлэгийн зарим нэг эерэг тал нь, уг салбарын талаарх ерөнхий мэдлэг болон хүмүүс юунаас зайлсхийх ёстойг ойлгоход чамд тусалж болох юм. Жишээ нь “цахилгааныг” авч үз, энэ нь мэдлэгийн салбар тийм үү? Хүмүүс цахилгаан гүйдэлд цохиулдаг гэдгийг мэдэхгүй бол чи мэдлэггүй байх болно, тийм үү? Гэхдээ чи энэ мэдлэгийн салбарыг ойлгочих юм л бол ямар нэгэн цахилгаанд хүрэхдээ хайнга байхаа болих бөгөөд цахилгааныг хэрхэн хэрэглэхээ чи мэдэх болно. Эдгээрийн аль аль нь эерэг зүйл. Мэдлэг хүмүүсийг хэрхэн завхруулдаг тухай бид юу хэлэлцэж байгааг та нар ойлгов уу? (Тийм, бид ойлгосон.) Хэрвээ чи ойлгосон бол бид үүнийг цаашид үргэлжлүүлэн ярилцахгүй, учир нь дэлхий дээр олон төрлийн мэдлэгийг судалдаг бөгөөд та нар яаралтгүйгээр тэдгээрийг өөрсдөө ялган салгах ёстой.

Б. Хүнийг завхруулахын тулд Сатан шинжлэх ухааныг хэрхэн ашигладаг вэ

     Шинжлэх ухаан гэж юу вэ? Бараг хүн бүхний оюун санаанд шинжлэх ухаан өндөр нэр төртэй байдаг ба гүн гүнзгий гэж тооцогддог биш гэж үү? (Тийм, тэгдэг.) Шинжлэх ухааныг дурдах үед хүмүүст, “Энэ бол энгийн ардын ойлгож чаддаггүй зүйл, энэ бол зөвхөн шинжлэх ухааны судлаачид эсвэл мэргэжилтнүүдийн хөндөж чадах зүйл. Энэ нь энгийн ард бидэнтэй ямар ч холбоогүй” гэж санагддаггүй гэж үү? Гэхдээ энэ нь холбоотой юу? (Тийм.) Сатан хүмүүсийг завхруулахын тулд шинжлэх ухааныг хэрхэн ашигладаг вэ? Хүмүүсийн амьдралд байнга тулгардаг зүйлсээс өөр бусад зүйлийг бид ярихгүй. Чи “генийн” тухай сонссон, тийм үү? (Тийм.) Чи энэ нэр томъёог сайн мэднэ, тийм үү? Генийг шинжлэх ухаанаар дамжуулан нээсэн үү? Ген нь хүмүүсийн хувьд яг юу гэсэн үг вэ? Тэдгээр нь бие махбод бол ер бусын зүйл гэдгийг хүмүүст мэдрүүлдэггүй гэж үү? Энэ сэдвийг хүмүүст танилцуулах үед, энэ талаар илүү их мэдэхийг хүсдэг эсвэл илүү дэлгэрэнгүй мэдэхийг хүсдэг—ялангуяа сониуч хүмүүс—байхгүй гэж үү? Эдгээр сониуч хүмүүс энэхүү сэдэв дээр өөрсдийн эрч хүчийг төвлөрүүлэх бөгөөд завтай байх үедээ энэ тухай илүү их дэлгэрэнгүй судлахын тулд номноос болон интернетээс мэдээлэл хайх болно. Шинжлэх ухаан гэж юу вэ? Шуудхан хэлэхэд, шинжлэх ухаан нь хүний сонирхдог зүйлс, мэддэггүй зүйлс болон Бурханы тэдэнд хэлээгүй зүйлсийн тухай онол, бодол юм; шинжлэх ухаан нь хүний илрүүлэхийг хүсдэг нууцуудын тухай онол, бодол юм. Шинжлэх ухааны цар хүрээ нь юу гэж чи бодож байна вэ? Энэ нь бүх зүйлийг хайрцагладаг гэж чи хэлж болох юм, гэхдээ хүн шинжлэх ухааны ажлыг хэрхэн хийдэг вэ? Судалгаагаар дамжуулж уу? Энэ нь нарийн учир болон эдгээр зүйлсийн хуулийг судлах явдлыг агуулж, дараа нь эргэлзээтэй онолуудыг гаргаж ирдэг бөгөөд энэ талаар хүн бүхэн, “Эдгээр эрдэмтэд үнэхээр мундаг! Тэд маш ихийг мэддэг ба эдгээр зүйлсийг ойлгох маш их мэдлэгтэй!” гэж боддог. Тэд тэдгээр хүмүүсийг маш их биширдэг, тийм үү? Шинжлэх ухааныг судалдаг хүмүүсийн хувьд тэд ямар төрлийн үзлийг баримталдаг вэ? Тэд хорвоо ертөнцийг судлахыг, өөрсдийн сонирхсон салбар дахь нууцлаг зүйлсийг судлахыг хүсдэггүй гэж үү? Үүний эцсийн үр дүн юу вэ? Зарим шинжлэх ухаан нь хүмүүсийг өөрсдийн дүгнэлтээ таамаглалаас гаргахад хүргэдэг, зарим нь дүгнэлтээ гаргахдаа хүний дадлага туршлага дээр найдахад хүмүүсийг хүргэдэг, гэтэл шинжлэх ухааны өөр нэг салбар нь дадлага туршлага эсвэл түүхэн болон цаад шалтгааны ажиглалт дээр үндэслэн хүмүүсийг дүгнэлтэнд хүргэдэг. Тийм үү? (Тийм.) Иймээс шинжлэх ухаан хүмүүсийн төлөө юу хийдэг вэ? Шинжлэх ухааны хийдэг зүйл нь, зөвхөн бодит дэлхий дээрх обьектуудыг харах боломжийг хүмүүст олгож, гагцхүү хүний сониуч занг л хангах юм; энэ нь бүх зүйлийг ноёрхдог Бурханы хуулийг харах боломжийг хүнд олгодоггүй. Хүн шинжлэх ухаанаас хариулт олж байгаа мэт санагддаг боловч тэдгээр хариулт нь будилмаар бөгөөд зөвхөн түр зуурын сэтгэл ханамжийг буюу зөвхөн хүний зүрх сэтгэлийг бодит ертөнцөд хязгаарлахад хүргэх сэтгэл ханамжийг л авчирдаг. Хариултуудаа шинжлэх ухаанаас аль хэдийн авсан гэж хүнд санагддаг, иймээс ямар ч асуудал гарах үед үүнийг баталж, эсвэл хүлээн зөвшөөрөхийн тулд өөрсдийн шинжлэх ухааны үзэлдээ бат итгэдэг. Хүний зүрх сэтгэл шинжлэх ухаанд эзэмдүүлж, цаашид Бурханыг мэдэж, Бурханд шүтэн мөргөж, бүх зүйл Бурханаас ирдэг гэдэгт итгэх оюун санаагүй болох хүртлээ үүнд уруу татагддаг ба хүн хариулт авахын тулд Түүнд хандах ёстой. Энэ нь үнэн биш гэж үү? Хүн шинжлэх ухаанд хэдийчинээ их итгэнэ, тэд төдийчинээ их утгагүй болж, юм бүхэнд шинжлэх ухааны шийдэл байдаг бөгөөд судалгаа нь юуг ч шийдэж чадна гэж итгэдгийг чи харж болно. Тэд Бурханыг эрж хайдаггүй, тэд Бурхан оршин байдагт итгэдэггүй; бүр Бурханыг олон жилийн турш дагасан зарим хүмүүс ч нянг шохоорхон судлахаар эсвэл хариултаа олохын тулд зарим нэгэн мэдээллийг хайхаар явах болно. Тийм хүн асуудлыг үнэний өнцгөөс хардаггүй ба ихэнх тохиолдолд тэд асуудлыг шийдэхийн тулд шинжлэх ухааны үзэл, мэдлэг эсвэл шинжлэх ухааны хариултанд найддаг; харин тэд Бурханд найддаггүй ба тэд Бурханыг эрж хайдаггүй. Ийм хүмүүс Бурханыг зүрх сэтгэлдээ байлгадаг уу? (Үгүй.) Тэр ч бүү хэл шинжлэх ухааныг судалдагтайгаа адил байдлаар Бурханыг судалж шинжлэхийг хүсдэг хүмүүс ч байдаг. Жишээлбэл, асар их үерийн дараа бүхээг ирж зогссон газрыг судлахаар явсан шашны олон шинжээчид байдаг. Тэд бүхээгийг харсан боловч бүхээгний харагдах байдлаас тэд Бурханы оршин тогтнолыг хараагүй. Тэд зөвхөн үлгэр домог болон түүхэнд итгэдэг бөгөөд энэ нь тэдний шинжлэх ухааны судалгаа болоод бодит ертөнцийг судалсны үр дүн юм. Хэрвээ чи материаллаг зүйлсийг судлах юм бол, энэ нь микробиологи, одон орон эсвэл газарзүй байх нь хамаагүй, Бурхан оршин байдаг эсвэл Тэр бүх зүйлийг ноёрхдог гэж хэлэх үр дүнг чи хэзээ ч олохгүй. Тийм үү? (Тийм.) Тэгвэл шинжлэх ухаан хүний төлөө юу хийдэг вэ? Энэ нь хүнийг Бурханаас холдуулдаггүй гэж үү? Энэ нь Бурханыг судлах боломжийг хүмүүст олгож байгаа биш гэж үү? Энэ нь хүмүүсийг, Бурханы оршин тогтнолын талаар илүү их эргэлзээтэй болгож байгаа биш гэж үү? (Тийм.) Тэгвэл Сатан хүнийг завхруулахын тулд шинжлэх ухааныг хэрхэн ашиглахыг хүсдэг вэ? Сатан хүмүүсийг хууран мэхэлж, мэгдүүлэхийн тулд шинжлэх ухааны дүгнэлтүүдийг ашиглахыг хүсдэггүй гэж үү? Сатан хүмүүсийн зүрх сэтгэлийг тогтоохын тулд хоёрдмол утгатай хариултуудыг ашигладаг, ингэснээр тэд Бурханы оршин тогтнолыг эрж хайхгүй эсвэл итгэхгүй ба тэгснээр тэд Бурханыг сэжиглэж, Бурханыг үгүйсгэж, Түүнээс холдох юм. Ийм учраас энэ бол Сатаны хүмүүсийг завхруулдаг замуудын нэг гэж бид хэлдэг.

В. Сатан хүнийг завхруулахдаа уламжлалт соёлыг хэрхэн ашигладаг вэ

    Уламжлалт соёлын нэг хэсэг гэж тооцогддог олон зүйлс байдаг уу? (Тийм.) Энэхүү уламжлалт соёл нь юу гэсэн үг вэ? (Энэ нь өвөг дээдсээс өвлөгдөн ирсэн.) Энэ нь өвөг дээдсээс өвлөгдөн ирсэн, энэ бол нэг тал. Гэр бүлүүд, үндэстэн ястны бүлгүүд, хүн төрөлхтөн хүртэл өөрсдийн анхны амьдралын замыг өвлүүлсэн эсвэл тэд ёс заншил, онч мэргэн үгс, дүрэм журмыг өвлүүлсэн ба энэ нь хүмүүсийн бодолд суусан. Хүмүүс эдгээр зүйлсээр юу хийдэг вэ? Хүмүүс тэдгээрийг өөрсдийн амьдралаас салшгүй гэж үздэг. Тэд эдгээр зүйлсийг аваад сахин мөрдөх ёстой дүрэм журам, амь гэж үздэг бөгөөд тэдгээр нь өвөг дээдсээс нь өвлөгдөн ирсэн учраас тэд үргэлж эдгээр зүйлсийг өөрчлөх эсвэл хаях дургүй байдаг. Күнз, Мэнзээс өвлөгдөн ирсэн эсвэл Хятадын Даосизм болон Күнзийн сургаалын хүмүүст зааж сургасан зүйлс гэх мэтийн уламжлалт соёлын өөр талууд байдаг ба энэ нь хүн бүрийн голд нь ортол тэдний нэг хэсэг болсон байдаг. Тийм биш гэж үү? (Тийм.) Энэ уламжлалт соёл юуг агуулдаг вэ? Энэ нь хүмүүсийн тэмдэглэдэг баяр ёслолыг агуулдаг уу? Жишээлбэл дээрээсээ эхлээд Хаврын Баяр, Дэнлүүний Баяр, Бунхан Шүүрдэх Өдөр, Луут Завины Наадам байдаг, мөн Олон Улсын Хөдөлмөрийн Өдөр, Хүүхдийн Баяр, Намрын Дунд Сарын Баяр, Үндэсний Баяр байдаг. Зарим гэр бүлүүд өөр баяруудыг ч тэмдэглэдэг эсвэл ахмадуудыг тодорхой насанд хүрэнгүүт эсвэл хүүхдүүд нэг сартай болоход мөн 100 хоногтой болоход нь тэмдэглэдэг. Эдгээр нь бүгд уламжлалт баярууд юм. Эдгээр баяруудын цаад шалтгаан нь уламжлалт соёлоос бүрддэггүй гэж үү? Уламжлалт соёлын гол цөм юу вэ? Энэ нь Бурханд шүтэн мөргөхтэй хамаатай юу? Энэ нь хүмүүст үнэнийг хэрэгжүүл гэж хэлэхтэй хамаатай юу? (Үгүй.) Хүмүүсийн хувьд Бурханд тахил өргөж, Бурханы тахилын ширээ рүү очиж Түүний үгийг хүлээн авдаг ямар нэгэн баяр байдаг уу? Иймэрхүү баяр байдаг уу? (Үгүй.) Энэ бүх баяраар хүмүүс юу хийдэг вэ? (Сатанд шүтэн мөргөх. Идэж, уух, чөлөөт үйл ажиллагаа.) Орчин үед тэдгээрийг идэж, ууж, зугаацах үйл явдал гэж үздэг. Тэгвэл уламжлалт соёлын ард байгаа эх сурвалж юу вэ? Уламжлалт соёл хэнээс үүсэлтэй вэ? (Сатан.) Энэ нь Сатанаас үүссэн. Эдгээр уламжлалт баяруудын ард Сатан хүнд аливаа зүйлийг аажмаар сургаж байдаг, эдгээр зүйл нь юу вэ? Хүмүүст өвөг дээдсийг нь сануулж байх, энэ нь тэдгээрийн нэг мөн үү? Жишээлбэл, Бунхан Шүүрдэх Баярын үеэр хүмүүс булшнуудыг цэгцэлж, өвөг дээдсүүддээ тахил өргөдөг. Иймээс хүмүүс өөрсдийн өвөг дээдсээ мартахгүй, тийм үү? Түүнчлэн Луут Завины Наадам зэргийг ашиглан Сатан хүмүүст эх оронч байхыг сануулж байдаг. Намрын Дунд Сарын Баярын тухайд ямар вэ? (Гэр бүлийн цугларалт.) Гэр бүлийн цугларалтын суурь нь юу вэ? Үүний шалтгаан нь юу вэ? (Эхлээд гэр бүлийг, мөн сэтгэл хөдлөлийг тавих.) Сэтгэл хөдлөлөөрөө ярилцаж, холбогдох, тийм үү? Мэдээж, Цагаан Сарын Битүүний орой эсвэл Дэнлүүний Баярыг тэмдэглэж байх нь хамаагүй цаад шалтгааныг тайлбарлах олон арга зам байдаг. Хүн тэдгээрийн ар дахь шалтгааныг яаж ч тайлбарлалаа гэсэн, тэдгээр нь тус бүрдээ өөрийн гүн ухаан болон өөрийн сэтгэхүйг хүмүүст суулгах Сатаны арга бөгөөд ингэснээр тэд Бурханаас хадууран одож, Бурхан байдгийг мэдэхгүй болж, өөрсдийн өвөг дээдэстээ юм уу эсвэл Сатанд тахил өргөдөг ба эсвэл тэр нь зүгээр л идэж, ууж, бие махбодын хүслийн төлөө зугаацах шалтаг болдог. Энэ бүх баяруудыг тэмдэглэх бүрд Сатаны бодол, үзэл санаа хүмүүсийн оюун ухаанд гүн суулгагддаг бөгөөд тэд үүнийг ч мэддэггүй. Хүмүүс дунд хирийн эсвэл түүнээс арай ахимаг насанд хүрэх үед эдгээр зүйлс, Сатаны эдгээр бодол, үзэл санаа тэдний зүрх сэтгэлд аль хэдийн гүн үндэслэсэн байдаг. Цаашлаад хүмүүс зөв ч бай эсвэл буруу ч бай эдгээр санааг дараагийн үеийнхэндээ ямар ч тайлбаргүйгээр дамжуулахын тулд аль байдгаараа хичээдэг. Тийм биз дээ? (Тийм.) Тэгвэл уламжлалт соёл болон эдгээр баяр наадам хүмүүсийг хэрхэн завхруулдаг вэ? (Хүмүүс эдгээр уламжлалын дүрэм журамд хязгаарлагдаж, хүлэгддэг тэгснээрээ тэдэнд Бурханыг эрж хайх ямар ч цаг хугацаа, эрч хүч байдаггүй.) Энэ бол нэг тал. Жишээлбэл, хүн бүхэн Цагаан Сар тэмдэглэж байхад хэрвээ чи тэмдэглээгүй бол чи гуниглахгүй гэж үү? Чамд “Аяа, би Цагаан Сар тэмдэглэсэнгүй. Цагаан Сарын энэ өдөр муухай байлаа, бас үүнийг тэмдэглэсэнгүй; энэ жил бүхэлдээ муу байх болов уу”? гэж санагдахгүй гэж үү? Чи амархан өвдөхгүй гэж үү? (Тийм.) Магадгүй бага зэрэг айна, тийм үү? Өөрсдийн өвөг дээдэстээ олон жил тахил өргөөгүй зарим хүмүүс хүртэл байдаг ба тэд нас барсан хүн тэднээс мөнгө гуйж байна гэж гэнэт зүүдэлдэг, тэгвэл тэдэнд ямар санагдах вэ? “Нас барсан энэ хүнд зарцуулах мөнгө хэрэгтэй нь хэчнээн гунигтай вэ! Би тэдний төлөө хэдэн цаасан мөнгө шатаая, хэрвээ тэгэхгүй бол арай л болохгүй. Хэрвээ би хэдэн цаасан мөнгө шатаахгүй бол амьд хүмүүс бидэнд ямар нэгэн түвэг учирч болох юм, гай зовлон хэзээ тохиолдохыг хэн хэлж чадах билээ?” Тэдний зүрх сэтгэлд айдас болон санаа зовнилын багахан үүл үргэлж байх болно. Тэгвэл хэн тэдэнд ийм санаа зовнилыг өгдөг вэ? (Сатан.) Сатан үүнийг авчирдаг. Энэ нь Сатаны хүнийг завхруулдаг аргуудын нэг биш гэж үү? Чи цочролд орж, түүнд буулт хийж, захирагдах хүртэл тэр чамайг хянаж, чамайг сүрдүүлж, чамайг хүлэхийн тулд янз бүрийн арга барил, шалтгуудыг ашигладаг; Сатан ингэж хүнийг завхруулдаг. Ихэнхдээ хүмүүс сул дорой байх үедээ эсвэл нөхцөл байдлыг бүрэн дүүрэн мэдэхгүй байх үедээ тэд мунхаг байдлаар санамсаргүйгээр ямар нэгэн зүйлийг хийдэг өөрөөр хэлбэл тэд өөрийн эрхгүй Сатаны атганд орж, өөрийн эрхгүй ямар нэгэн зүйлийг хийдэг ба юу хийж байгаагаа мэддэггүй. Энэ нь хүнийг завхруулдаг Сатаны арга юм. Гүн үндэслэсэн соёлын уламжлалаасаа салах дургүй нилээд хэдэн хүмүүс одоо ч байдаг ба тэд тэдгээрийг ердөө ч орхиж чаддаггүй. Тэд ялангуяа сул дорой, идэвхгүй үедээ эдгээр баяр наадмыг тэмдэглэхийг хүсдэг бөгөөд тэд Сатантай уулзаж, Сатаныг дахин сэтгэл хангалуун байлгахыг хүсдэг, үүгээр дамжуулан тэд өөрсдийгөө тайвшруулж чадна. Ингэдэг биш гэж үү? (Тийм.) Эдгээр соёлын уламжлалуудын цаад үндэс юу вэ? Сатаны хар гар нүднээс далдуур удирдан залж байгаа юу? Сатаны хорон муу уг чанар аливаа зүйлсийг аргандаа оруулж, хянаж байгаа юу? Сатан энэ бүх зүйлийг хянаж байгаа юу? (Тийм.) Хүмүүс уламжлалт соёлд амьдарч, эдгээр уламжлалт баяруудыг тэмдэглэх үед энэ нь тэдний Сатанд хууртагдаж, Сатанаар завхруулагдаж буй орчин гэж бид хэлж болох уу? Тэд Сатанаар завхруулагдахдаа баяртай байдаггүй гэж үү? Ийм байдаг биш гэж үү? (Тийм.) Энэ бол бид бүгдийн хүлээн зөвшөөрдөг зүйл, тийм үү? Мөн бид бүгдийн мэддэг зүйл.

Г. Сатан хүнийг завхруулахдаа мухар сүсгийг хэрхэн ашигладаг вэ

    Та нар “мухар сүсэг” гэдэг нэр томъёог мэднэ, тийм үү? Мухар сүсгээр хүмүүс юутай ихэвчлэн харилцдаг вэ? (Хуурамч бурхад.) Энд уламжлалт соёлтой давхацсан төстэй байдал байдаг боловч бид тэдгээрийн талаар өнөөдөр ярихгүй харин оронд нь Би хамгийн их түгээмэл тулгардаг: мэргэ төлөг, мэргэлэх, сан тавих, Буддад шүтэн мөргөх зэргийн талаар хэлэлцэх болно. Зарим хүмүүс мэргэ төлөг тавьдаг, бусад нь Буддад шүтэн мөргөж, сан тавьдаг, тэгэхэд зарим нь өөрсдийн заяа төөргөө мэргэлүүлж эсвэл бусдад өөрсдийнхөө нүүр царайны онцлогийг уншуулснаар заяа төөргөө мэргэлүүлдэг. Та нарын хэчнээн нь өөрсдийн заяа төөргөө мэргэлүүлж эсвэл нүүр царайгаа уншуулж байсан бэ? Энэ нь ихэнх хүмүүсийн сонирхдог зүйл, тийм үү? (Тийм.) Яагаад тэр вэ? Заяа төөргөө мэргэлүүлэх болон мэргэ төлөгнөөс хүмүүс ямар ач тус хүртдэг вэ? Тэд үүнээс ямар сэтгэл ханамж олж авдаг вэ? (Сониуч зан.) Ердөө сониуч зан уу? Ийм байна гэж байхгүй. Мэргэ төлгөний зорилго юу вэ? Яагаад үүнийг хийлгүүлдэг вэ? Энэ нь ирээдүйг харахын тулд биш гэж үү? Зарим хүмүүс ирээдүйг зөгнөхийн тулд өөрсдийн нүүр царайгаа уншуулдаг, зарим нь азтай байх уу, үгүй юу гэдгээ үзэхийн тулд үүнийг хийдэг. Зарим хүмүүс гэрлэлт нь ямар байхыг мэдэхийн тулд үүнийг хийдэг, гэтэл зарим нь ирэх жил ямар зол завшаан авчрахыг харахын тулд үүнийг хийдэг. Зарим хүмүүс хүү, охидуудынх нь хэтийн төлөв ямар байхыг мэдэхийн тулд болон эдгээр зүйлийн бүх талуудыг харахын тулд нүүр царайгаа уншуулдаг, бизнес эрхэлдэг зарим хүмүүс хэр их мөнгө олохоо мэдэхийн тулд үүнийг хийдэг бөгөөд ингэснээр тэд юу хийх ёстой тухайгаа зарим нэг удирдамж авч чадах юм. Зарим хүмүүс өөрсдийнх нь заяа төөрөг ямар байхыг мөн ирээдүй нь тэдэнд юу авчрахыг л мэдэхийг хүсдэг. Энэ нь ердөө л сониуч хүслээ хангахын тулд уу? (Үгүй.) Хүмүүс нүүр царайгаа уншуулах буюу иймэрхүү төрлийн зүйл хийх үед энэ нь тэдний өөрсдийн ирээдүйн ашиг тусын төлөө байдаг ба энэ бүхэн нь тэдний өөрсдийн хувь заяатай нягт холбоотой байдаг гэж тэд итгэдэг. Энэ юмнуудын аль нэг нь хэрэгтэй юу? (Үгүй.) Яагаад энэ нь хэрэггүй вэ? Ирээдүйн талаар бага зэрэг мэдэх нь сайн зүйл биш гэж үү? Гай зовлон хэзээ тохиолдохыг мэдэхэд чамд энэ нь тусална, ингээд үүний талаар урьдаас мэдэж байвал чи үүнээс зайлсхийж чадна, тийм үү? Заяа төөргөө мэргэлүүлэх нь үүгээр чиглүүлэгдэх боломжийг чамд олгож болзошгүй, ингэснээр ирэх жил сайн байж, чи бизнес эрхлээд баяжиж болох юм. Энэ нь хэрэгтэй биш гэж үү? (Үгүй.) Үүний хэрэгтэй эсэх нь бидэнтэй холбоогүй учраас бид өнөөдөр энэ тухай нөхөрлөхгүй; бидний хэлэлцүүлэг энэ агуулга болон сэдвийг хамрахгүй. Сатан хүнийг завхруулахдаа мухар сүсгийг хэрхэн ашигладаг вэ? Хүмүүс мэргэ төлгө, нүүр царай унших, заяа төөрөг мэргэлэх гэх мэт зүйлсийн талаар мэддэг зүйл нь өөрсдийнхөө заяа төөрөг ирээдүйд ямар байхыг болон өмнөх зам нь ямар харагдахыг мэдэхийн төлөө байдаг, гэхдээ эцэст нь эдгээр зүйлсийг хэний гар хэдийнээ хянаж байдаг вэ? (Бурханы гар.) Тэр нь Бурханы гар. Сатаны хувьд, эдгээр аргуудыг ашиглахдаа тэр хүмүүсийг юу мэдээсэй гэж хүсдэг вэ? Тэдний заяа төөргийг урьдаас мэддэг гэдгээ хүмүүст хэлэхийн тулд Сатан нүүр царай унших болон заяа төөрөг мэргэлэх явдлыг ашиглахыг хүсдэг бөгөөд тэр эдгээр зүйлсийг мэддэг бөгөөд тэдгээрийг хянадаг гэж хүмүүст хэлэхийг Сатан хүсдэг. Сатан энэ боломжийг ашиглан, хүмүүсийг хянахын тулд эдгээр аргуудыг ашиглахыг хүсдэг, ингэвэл хүмүүс түүнд сохроор итгэж, түүний үг бүрийг дуулгавартай дагах юм. Жишээлбэл, хэрвээ чи нүүр царайгаа уншуулсан бол, хэрвээ үзмэрч хүн нүдээ аниад сүүлийн хэдэн арван жилд чамд тохиолдсон бүхнийг тов тодорхой хэлэх юм бол чамд ямар санагдах вэ? Чамд гэнэтхэн, “Би энэ үзмэрчийг үнэхээр биширч байна, тэр тун онч мэргэн юм! Би өөрийнхөө өнгөрсөн явдлыг өмнө нь хэнд ч хэзээ ч хэлж байгаагүй, тэр энэ талаар яаж мэдэв ээ?” гэж санагдах болно. Сатаны хувьд чиний өнгөрснийг мэдэх нь тийм ч хэцүү биш, тийм үү? Бурхан чамайг өнөөдрийг хүртэл залж чиглүүлсэн бөгөөд Сатан мөн хүмүүсийг цаг ямагт завхруулсан бөгөөд тэр чамайг дагасан. Сатан бол хорон муу сүнс; чиний хэдэн арван жилийн үйл явдал Сатанд юу ч биш бөгөөд түүний хувьд эдгээр зүйлийг мэдэх нь хэцүү биш. Сатаны хэлсэн зүйл нь үнэн зөв гэдгийг мэдэх үедээ чи зүрх сэтгэлээ түүнд өгч байгаа биш гэж үү? Өөрийн ирээдүй болон заяа төөргийн хувьд чи түүний хяналтанд найдаж байгаа биш гэж үү? Тэр даруйдаа чиний зүрх сэтгэл түүнийг гэсэн хүндлэл, хүндэтгэлийг мэдрэх бөгөөд зарим хүмүүсийн хувьд тэдний сэтгэл аль хэдийн түүнд булаагдсан байдаг. Тэгээд чи үзмэрчээс нэн даруй ийнхүү асуух болно: “Би дараа нь юу хийх ёстой вэ? Ирэх жил би юунаас зайлсхийх ёстой вэ? Би юуг хийх ёсгүй вэ?” Тэгэхэд тэр: “Чи тийшээ явах ёсгүй, чи тэрийг хийх ёсгүй, тийм өнгийн хувцас бүү өмс, чи ийм ийм газрууд руу байн байн очих ёсгүй, чи ийм зүйлсийг илүү их хийх ёстой...” гэж хэлэх болно. Чи түүний хэлсэн бүхнийг зүрх сэтгэлдээ нэн даруй хүлээн авахгүй гэж үү? (Тийм.) Чи үүнийг Бурханы үгнээс ч илүү хурдан чээжлэх болно. Чи яагаад үүнийг маш хурдан чээжилнэ гэж? (Энэ нь надад ач тустай.) Чи аз хийморийн төлөө Сатанд найдахыг хүсэх болно, энэ үед тэр чиний зүрх сэтгэлийг барьж авахгүй гэж үү? Чи түүний хэлсний дагуу хийхэд түүний үг урьдчилан зөгнөсний дагуу биелбэл чи түүн дээр буцаж очоод дараа жил ямар зол завшаан авчрахыг олж мэдэхийг хүсэхгүй гэж үү? (Тийм.) Чи Сатаны чамд хэлсэн бүхнийг хийх бөгөөд түүний зайлсхий гэж хэлсэн зүйлсээс зайлсхийх болно, чи түүний хэлсэн бүхнийг дуулгавартай дагахгүй байна гэж үү? Чи тэр дороо түүний далавчин дор аваачигдаж, төөрч, түүний хяналтанд орох болно. Түүний хэлсэн зүйл нь үнэн гэж чи итгэдэг учраас мөн тэр чиний өнгөрсөн амьдралыг, чиний одоогийн амьдралыг болон ирээдүйд юу болох тухай мэддэг гэж чи итгэдэг учраас ийм зүйл тохиолддог; энэ бол хүмүүсийг хянахдаа Сатаны ашигладаг арга юм. Гэхдээ бодит байдал дээр үнэндээ хэн хянадаг вэ? Энэ бол Сатан биш харин Бурхан Өөрөө юм. Энэ тохиолдолд Сатан мэдлэггүй хүмүүсийг мэхлэхийн тулд, итгэж, найдахдаа зөвхөн бодит ертөнцийг хардаг хүмүүсийг мэхлэхийн тулд л өөрийн заль мэхийг ашиглаж байгаа юм. Тэгвэл тэд Сатаны атганд орж, түүний үг бүрийг дуулгавартай дагах болно. Гэхдээ хүмүүс Бурханд итгэж, дагахыг хүсэх үед Сатан тэднийг тэгүүлдэг үү? Сатан тэгдэггүй. Энэ нөхцөл байдалд хүмүүс үнэхээр Сатаны атганд орж байна уу? (Тийм.) Энэ талаарх Сатаны зан байдал үнэхээр ичгүүргүй гэж бид хэлж болох уу? (Тийм.) Яагаад бид тэгж хэлж байна вэ? (Сатан заль мэх ашигладаг.) Хм, Сатаны заль мэх нь луйврын агаад бусармаг учраас. Сатан бол ичгүүргүй бөгөөд хүмүүсийг төөрөгдүүлж, тэр тэдний бүх зүйлийг хянадаг гэж бодогдуулдаг ба тэр тэдний хувь заяаг хянадаг гэж бодогдуулахаар хүмүүсийг хуурдаг. Тэр мэдлэггүй хүмүүсээр өөрийгөө бүрэн дүүрэн дуулгавартай дагуулж, тэднийг ердөө ганц хоёрхон өгүүлбэрээр л зальддаг бөгөөд гайхаж мэгдсэндээ хүмүүс түүний өмнө мэхийн ёсолдог. Тийм үү? (Тийм.) Тэгвэл чамайг өөртөө итгүүлэхийн тулд Сатан ямар төрлийн арга ашигладаг вэ бас тэр юу хэлдэг вэ? Жишээлбэл, танай гэр бүлд хэдэн хүн байдгийг чи Сатанд хэлээгүй байж болох боловч тэр, 7 настай охиныг оролцуулаад танай гэр бүлд гурван хүн байна гэдгийг, түүнчлэн эцэг эхийн чинь насыг хэлж болох юм. Хэрвээ эхэндээ чамд сэжиг, эргэлзээ байсан бол түүнийг сонссоны дараа чамд арай илүү үнэмшилтэй санагдахгүй гэж үү? (Тийм.) Тэгээд дараа нь Сатан, “Чиний хувьд ажил чинь өнөөдөр хэцүү байсан, чиний дарга нар чиний хүртэх эрхтэй сайшаалыг чамд өгөөгүй ба үргэлж чиний эсрэг ажиллаж байна” гэж хэлж болох юм. Түүнийг сонсоод чи “Яг үнэн! Ажил дээр аливаа зүйлс аятайхан биш байгаа”гэж бодох болно. Ингээд чи Сатанд арай их итгэнэ. Дараа нь тэр чамайг хуурахын тулд өөр нэг зүйлийг хэлэн, чамайг бага багаар бүр ч их итгүүлэх бөгөөд чи цаашид үүнийг эсэргүүцэж эсвэл үүнийг сэжиглэж чадахгүй байгаагаа олж мэдэх болно. Сатан чамайг ховсдохын тулд ердөө шалихгүй хэдэн заль мэх, бүр аар саар жаахан заль мэх ашигладаг. Ховсдуулангаа чи тэнцвэрээ олох чадваргүй болж, юу хийхээ мэдэхээ болих ба Сатаны хэлсэн зүйлийг дагаж эхлэх болно. Энэ бол хүнийг завхруулахдаа Сатаны ашигладаг “өө маш гайхалтай” хэмээх арга бөгөөд чи өөрийн эрхгүй түүний урхинд орж, түүнд уруу татагддаг. Сатан чамд хүмүүсийн сайн зүйл гэж төсөөлдөг цөөхөн хэдэн зүйлийг хэлдэг ба дараа нь тэр чамд юу хийхийг, юунаас зайлсхийхийг хэлдэг, ингээд л чи өөрийн эрхгүй тэр замаар алхаж эхэлдэг. Нэгэнт чи тэр замаар явсан бол энэ нь чиний хувьд зөвхөн гай тотгор л болох болно; чи үргэлж Сатаны хэлсэн зүйлийн талаар, тэр чамд юу хий гэж хэлсэн талаар бодох бөгөөд чи өөрийн мэдэлгүйгээр түүнд эзэмдүүлэх болно. Яагаад энэ вэ? Учир нь хүн төрөлхтөн үнэнээр дутагддаг бөгөөд тэд Сатаны сорилт, уруу таталтын эсрэг зогсож чаддаггүй. Сатаны хорон муу болон түүний ов заль, урвалт, муу санаатай тулгарахаараа хүн төрөлхтөн тун мэдлэггүй, гэнэн, сул дорой байдаг, тийм үү? Энэ нь хүнийг завхруулдаг Сатаны арга замуудын нэг биш гэж үү? (Тийм.) Хүн өөрийн эрхгүй бага багаар Сатаны янз бүрийн арганд хууртаж, мэхлэгддэг, учир нь тэдэнд эерэг болон сөргийг хооронд нь ялгах чадвар дутагддаг. Тэдэнд энэхүү биеийн хэмжээ болон Сатаныг ялах чадвар дутагддаг.

Д. Хүнийг завхруулахдаа Сатан нийгмийн хандлагыг хэрхэн ашигладаг вэ

   Нийгмийн хандлага нь шинэ үзэгдэл үү? (Үгүй.) Тэгвэл тэдгээр нь хэзээ эхэлсэн бэ? Нийгмийн хандлага нь Сатан хүмүүсийг завхруулж эхлэхэд гарч ирсэн гэж хэлж болох уу? (Тийм.) Нийгмийн хандлага нь юуг агуулдаг вэ? (Хувцаслалт болон нүүр будалтын хэв маяг.) Энэ бол хүмүүсийн дандаа харьцдаг зүйл. Хувцаслалтын хэв маяг, загвар, хандлага, энэ бол аар саар тал. Өөр зүйл бий юу? Хүмүүсийн дандаа ярьдаг алдартай онч мэргэн үгс бас тооцогдох уу? Хүмүүсийн хүсдэг амьдралын хэв маяг тооцогдох уу? Хүмүүсийн дуртай хөгжмийн одод, алдартнууд, сэтгүүл, романууд тооцогдох уу? (Тийм.) Та нарын оюун ухаанд эдгээр хандлагуудын аль тал нь хүмүүсийг завхруулж чадах вэ? Эдгээр хандлагуудын аль нь та нарын хувьд хамгийн их сэтгэл татам байна вэ? Зарим хүмүүс: “Бид бүгд тодорхой насанд хүрсэн, бид эдгээр хандлагуудтай таарахаа больсон дөч, тавь, жар, дал эсвэл ная орчим насандаа байна, тэдгээр нь цаашид бидний анхаарлыг тийм ч их татахаа больсон” гэж хэлдэг. Энэ нь зөв үү? (Үгүй.) Бусад нь: “Бид алдартнуудыг дагадаггүй, тэр нь өсвөр насны багачууд болон хориод насныхны хийдэг зүйл; бид мөн загварлаг хувцас өмсдөггүй, тэр нь дүр төрхөндөө-анхаардаг хүмүүсийн хийдэг зүйл” гэдэг. Тэгвэл эдгээрийн аль нь та нарыг завхруулах чадвартай вэ? (Алдартай онч мэргэн үгс.) Эдгээр онч мэргэн үгс нь хүмүүсийг завхруулж чадах уу? Энд нэг үг байна, “Мөнгө гүүг явуулдаг”, энэ нь хүмүүсийг завхруулж чадах уу, үгүй юу гэдгийг та нар харж болно; энэ нь хандлага уу? Энэ нь та нарын дурдсан загварын болон тансаг хоолны хандлагатай харьцуулахад хамаагүй дор биш гэж үү? (Тийм.) “Мөнгө гүүг явуулдаг” гэдэг нь Сатаны гүн ухаан бөгөөд энэ нь хүний бүх нийгэмд зонхилдог. Энэ нь хүн бүрд дамжуулагдсан бөгөөд одоо тэдний зүрх сэтгэлд нялзаагдсан учраас энэ нь хандлага юм гэж та нар хэлж болно. Хүмүүс энэ онч үгийг хүлээн зөвшөөрдөггүй байснаа үүнд дасаж эхэлсэн, ингэснээр тэд бодит амьдралтай харьцах үедээ үүнд аажмаар үг дуугүй зөвшөөрөл өгч, үүний оршин тогтнолыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд эцэст нь тэд үүнд өөрсдийн зөвшөөрлийн тамгыг дарсан. Тийм үү? (Тийм.) Энэ нь хүний завхруулах Сатаны үйл явц биш гэж үү? Магадгүй энд сууж байгаа та нарын зарим нь энэ онч үгийг ижил түвшинд ойлгохгүй байгаа байх, гэхдээ өөрсдийн эргэн тойронд тохиолдсон зүйл болон хувийн дадлага туршлага дээрээ үндэслээд хүн бүхэнд энэ онч үгний талаар өөр өөр түвшний тайлбар болон нотолгоо байгаа, тийм үү? Хүн энэ онч үгний талаар хэр их туршлагатайгаас үл хамааран, хэн нэгний зүрх сэтгэлд үүний үзүүлэх сөрөг нөлөө юу вэ? (Хүмүүс мөнгө юуг ч хийж чадна гэж бодох ба тэд мөнгийг дээдлэх болно.) Энд сууж байгаа та нарыг оролцуулаад энэ дэлхий дээрх хүмүүсийн зан чанараар дамжуулан зарим нэг зүйл илчлэгдэж байдаг. Үүнийг хэрхэн тайлбарлах вэ? Энэ нь мөнгийг шүтэх явдал юм. Үүнийг хэн нэгний зүрх сэтгэлээс гаргахад хэцүү юу? Энэ нь тун хэцүү! Сатан үнэндээ хүнийг нэвт шувт завхруулсан мэт санагддаг! Бид тэгж хэлж болох уу? (Тийм.) Иймээс Сатан хүмүүсийг завхруулахын тулд энэ хандлагыг ашигласны дараа энэ нь тэдэнд хэрхэн илэрдэг вэ? Ямар ч мөнгөгүйгээр энэ дэлхий дээр нэг өдөр ч амьдарч чадахгүй мэт, бүр нэг өдөр ч боломжгүй мэт та нарт санагддаггүй гэж үү? (Тийм.) Хүмүүсийн байр суурь нь тэдэнд хэр их мөнгө байгаад суурилдаг ба тэдний хүндтэй байдал ч мөн адил. Ядуу хүмүүсийн нуруу ичгүүртэйгээр бөхийдөг байхад баячууд өндөр байр суурийг эдэлдэг. Тэд ихэмсэг, бардам зогсож, чанга ярьж, биеэ тоосон байдалтайгаар амьдардаг. Энэхүү онч үг болон хандлага хүмүүст юу авчирдаг вэ? Мөнгө олох нь ямар ч үнээр хийх зүйл гэж олон хүмүүс үздэггүй гэж үү? Олон хүмүүс илүү их мөнгийг хөөцөлдөхдөө өөрсдийн нэр хүнд, цэвэр шударга байдлыг золиослодоггүй гэж үү? Мөнгөний төлөө олон хүмүүс, өөрсдийн үүргээ биелүүлж, Бурханыг дагах боломжоо алддаггүй гэж үү? Энэ нь хүмүүсийн хувьд гарз хохирол биш гэж үү? (Тийм.) Хүнийг ийм түвшинд хүртэл завхруулахдаа энэ арга болон энэ онч үгийг ашиглаж байгааг Сатан муу ёрын биш гэж үү? Энэ нь хорлонтой заль мэх биш гэж үү? Чи энэхүү алдартай онч үгийг эсэргүүцэхээс эхлээд эцэст нь үнэн гэж хүлээн зөвшөөрөх хүртлээ урагшлах зуур чиний зүрх сэтгэл Сатаны атганд бүрмөсөн ордог ба тиймээс чи өөрийн эрхгүй түүнтэй амьдарч эхэлдэг. Энэ онч үг нь ямар түвшинд хүртэл чамд нөлөөлсөн бэ? Чи үнэн замыг мэдэж байж болох ч, чи үнэнийг мэдэж байж болох ч үүнийг даган мөрдөх чадалгүй байдаг. Чи Бурханы үгийг тодорхой мэдэж байж болох боловч чи үнийг нь төлөхийг хүсдэггүй, үнийг нь төлөхийн тулд зовохыг хүсдэггүй. Үүний оронд, чи харин ч эцсээ хүртэл Бурханы эсрэг явахад өөрийн ирээдүй болон заяа тавиланг золиослох болно. Бурхан юу хэлэх нь хамаагүй, Бурхан юу хийх нь хамаагүй, чамайг гэсэн Бурханы хайр гүн гүнзгий, агуу гэдгийг чи хэр их ухаарах нь хамаагүй, эцсээ хүртэл зөрүүдлэн чи энэ онч үгний төлөө үнийг нь төлөх болно. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр, энэхүү онч үг чиний зан байдал болон чиний бодлыг аль хэдийн хянасан бөгөөд чи энэ бүхнийг хаяхын оронд хувь заяагаа энэ онч үгээр хянуулахыг илүүд үзнэ. Хүмүүс үүнийг хийдэг, тэд энэ онч үгээр хянагдаж, үүний арганд ордог. Энэ нь Сатан хүнийг завхруулж байгаагийн үр нөлөө биш гэж үү? Энэ нь Сатаны гүн ухаан болон завхарсан зан чанар чиний зүрх сэтгэлд үндэслэж байгаа хэрэг биш гэж үү? Хэрвээ чи үүнийг хийх юм бол Сатан өөрийн зорилгодоо хүрэхгүй гэж үү? (Тийм.) Сатан ийм байдлаар хүнийг хэрхэн завхруулсныг чи харав уу? (Үгүй.) Чи үүнийг хараагүй. Чи үүнийг мэдэрч байна уу? (Үгүй.) Чи үүнийг мэдрээгүй. Чи Сатаны хорон мууг эндээс харав уу? (Тийм.) Сатан цаг ямагт, хаа сайгүй хүнийг завхруулдаг. Сатан хүнийг энэ завхралын эсрэг хамгаалах боломжгүй болгодог ба хүнийг үүний өмнө арчаагүй болгодог. Чамайг санаандгүй нөхцөлд байхад, чамд юу тохиолдож байгааг анзаараагүй байх үед чинь Сатан өөрийн бодлыг, өөрийн үзэл санааг болон өөрөөс нь гардаг хорон муу зүйлийг чамаар хүлээн зөвшөөрүүлдэг. Хүмүүс эдгээр зүйлсийг бүрэн дүүрэн зөвшөөрдөг ба тэдгээрийг эсэргүүцдэггүй. Тэд эдгээр зүйлийг эрдэнэс мэт нандигнан, хадгалдаг, тэд эдгээр зүйлст мэхлэгдэж, өөрсдөөр нь тоглоход хүргэдэг ба ийнхүү хүнийг завхруулах Сатаны завхруулалт улам илүү гүнзгийрсээр байдаг.

    Хүмүүсийг завхруулахдаа Сатаны ашигладаг өмнө дурдсан хэд хэдэн аргууд нь илэрхий бөгөөд хүн бүхэн тэдгээрийг туулсан; Сатан тэдгээрийг ашигладаг ба тэдгээрээс зайлсхийх аргагүй юм. Хүнд мэдлэг болон шинжлэх ухааны онолууд байдаг, хүн уламжлалт соёлын нөлөөнд амьдардаг ба хүн бүхэн уламжлалт соёлыг өвлөгч юм. Хүн Сатанаас түүнд өгсөн уламжлалт соёлыг үргэлжлүүлж, түүнчлэн Сатаны хүн төрөлхтөнд өгсөн нийгмийн хандлагад нийцэн үйлдэх үүрэгтэй. Сатанаас салшгүй байж, цаг үргэлжид Сатаны хийж буй бүхэнтэй хамтран ажиллаж, түүний заль мэх, их зан, муу санаа, хорон мууг хүлээн зөвшөөрөхийг үл хайхран—Сатаны эдгээр зан чанарыг эзэмшсэний дараа—энэ хүн төрөлхтөн дунд болон энэ дэлхий дээр амьдрахдаа хүн жаргалтай байдаг уу эсвэл гаслантай байдаг уу? (Гаслантай.) Яагаад чи тэгж хэлж байна вэ? (Тэр эдгээр зүйлст хүлэгдсэн бөгөөд түүний амьдрал нь гашуун тэмцэл байдаг.) Хм. Чи нүдний шил зүүсэн, мэргэн ухааны төрх байдалтай хэн нэгнийг харж болох юм; тэр хэзээ ч хашгирахгүй, үргэлж цэцэн цэлмэг, бодлоготой байх ба цаашлаад өөрийн өндөр насны улмаас тэр олон зүйлийг туулж, маш их туршлагажсан байж болно; тэр том, жижиг хэрэг явдлуудын талаар нарийвчлан ярих чадвартай ба түүний хэлсэн зүйл нь бат үндэслэлтэй байж болно; тэр мөн аливаа зүйлсийн үнэн зөв байдал болон учир шалтгааныг үнэлэх цогц онолуудтай байж болно; хүмүүс түүний зан байдлыг, түүний гадаад төрхийг харж, түүний биеэ хэрхэн авч явж байгааг харж, түүний шулуун шударга байдал болон түүний зан аашийг хараад ямар ч алдаа дутагдал олохгүй байж болно. Иймэрхүү хүмүүс ялангуяа өнөөгийн нийгмийн хандлагыг дагадаг ба хэзээ ч хоцрогдсон гэж бодогддоггүй; оронд нь тэр манлайлагч агаад загварлаг байдаг. Хэдийгээр энэ хүн ахимаг байж болох ч тэр цаг үеэсээ хэзээ ч хоцордоггүй бөгөөд суралцахдаа хэзээ ч хөгшиддөггүй. Гадна талдаа хэн ч түүнээс дутагдал олж чадахгүй, гэхдээ дотроо тэр Сатанаар бүрэн дүүрэн, бүрмөсөн завхруулагдсан байдаг. Гадна талдаа буруу зүйл юу ч үгүй, тэр эелдэг, хээнцэр, мэдлэг болон тодорхой ёс суртахууныг эзэмшсэн, шулуун шударга байдалтай бөгөөд түүний мэддэг зүйлс нь залуу хүмүүсийн мэддэгтэй харьцуулахуйц байдаг. Гэсэн хэдий ч, түүний уг чанар болон мөн чанарын тухайд гэвэл, энэ хүн Сатаны бүрэн амьд загвар бөгөөд тэр бол Сатаны шүлс, дүр төрх юм. Энэ нь хүнийг завхруулах Сатаны завхруулалтын “үр жимс” билээ. Миний хэлсэн зүйл та нарт гомдмоор байж магадгүй, гэхдээ энэ нь бүгд үнэн. Хүний судалдаг мэдлэг, түүний ойлгодог шинжлэх ухаан, нийгмийн хандлагад нийцэхээр түүний сонгосон зам нь нэг бүрчлэн Сатаны завхруулалтын хэрэгсэл юм. Энэ нь туйлын үнэн. Тиймээс хүн Сатанаар бүрэн завхруулагдсан зан чанар дотор амьдардаг бөгөөд хүн Бурханы ариун байдал юу болохыг эсвэл Бурханы мөн чанар юу болохыг мэдэх ямар ч аргагүй юм. Үүний учир нь гадна талдаа хүн, хүнийг завхруулдаг Сатаны аргаас ямар ч алдаа дутагдал олж чаддаггүйд оршино; хүн, хэн нэгний зан байдлаас ямар нэг зүйл буруу зөрүү байгааг таньж чаддаггүй. Хүн бүхэн өөрсдийн ажлаа хэвийн явуулж, энгийн амьдралаар амьдардаг; тэд ном сонинг хэвийн уншиж, хэвийн суралцаж, ярьдаг; зарим хүмүүс бүр гадна талдаа ёс суртахуунтай байж сурдаг бөгөөд ингэснээр тэд мэндчилгээ хэлж, эелдэг, боловсон байж, бусдыг ойлгож, нөхөрсөг байж, бусдад тусархаг, өглөгч байж, бусдад уцаарлахаас зайлсхийж, бусдыг ашиглахаас зайлсхийх болно. Гэсэн хэдий ч тэдний завхарсан сатаны зан чанар нь тэдэнд гүн үндэслэсэн байдаг; энэхүү мөн чанарыг гадаад талын хичээл чармайлтанд найдсанаар өөрчилж чадахгүй. Хүн энэхүү мөн чанарын улмаас Бурханы ариун байдлыг мэдэх чадваргүй байдаг бөгөөд Бурханы ариун байдлын мөн чанар хүнд ил тод болсныг үл харгалзан хүн үүнийг ноцтойгоор авч үздэггүй. Энэ нь, Сатан хүний мэдрэмж, санаа, үзэл санаа, бодлыг янз бүрийн аргаар бүрмөсөн эзэмдсэний улмаас юм. Энэхүү эзэмшил, завхруулалт нь түр зуурын эсвэл тохиолдлынх биш; энэ нь цаг ямагт, хаа сайгүй байдаг. Тиймээс Бурханд гурав дөрвөн жилийн турш—бүр тав, зургаан жилийн турш итгэсэн олон хүмүүс—үнэт эрдэнэсээс зуурч байгаа мэт одоо ч гэсэн Сатаны тэдэнд суулгасан бодол, үзэл санаатай зууралдсаар байдаг. Хүн Сатаны хорон муу, биеэ тоосон, хорлонтой чанарыг хүлээн зөвшөөрсөн учраас хүмүүсийн хоорондын харилцаанд удаа дараагийн зөрчилдөөн, удаа дараагийн маргаан, таарамжгүй байдал зайлшгүй байдаг бөгөөд энэ нь Сатаны биеэ тоосон уг чанарын үр дүнд бий болсон. Хэрвээ Сатан хүн төрөлхтөнд эерэг зүйлийг өгсөн бол—жишээлбэл, хэрвээ хүний хүлээн зөвшөөрсөн уламжлалт соёлын Күнзийн сургаал, Даосизмийг сайн зүйл гэж үздэг байсан бол—тэдгээр зүйлсийг хүлээн зөвшөөрсний дараа адилхан төрлийн хүмүүс бие биетэйгээ сайн харьцаатай байж чадах учиртай, тийм үү? Тэгвэл адилхан зүйлийг хүлээн зөвшөөрсөн хүмүүсийн хооронд яагаад тийм асар их хуваагдал байдаг юм бэ? Яагаад тэр вэ? Учир нь эдгээр зүйлс Сатанаас ирсэн бөгөөд Сатан хүмүүсийн дунд хуваагдал үүсгэдэг. Сатаны өгдөг зүйлс нь өнгөн талдаа хэчнээн сүртэй эсвэл агуу харагдах нь хамаагүй хүнд, хүний амьдралд зөвхөн биеэ тоосон байдал болон Сатаны хорон муу уг чанарын заль мэхээс өөр юуг ч авчирдаггүй. Тийм биш гэж үү? Өөрсдийн үнэн төрхөө нуусан, мэдлэгийн үнэт зүйлийг эзэмшсэн эсвэл сайн хүмүүжилтэй хүний хувьд өөрсдийн сатаны завхарсан зан чанарыг нуух нь хэцүү байдаг. Энэхүү хүн өөрсдийгөө хэчнээн олон аргаар далдлах нь хамаагүй, хэрвээ чи тэднийг ариун хүн гэж бодвол эсвэл хэрвээ чи тэднийг төгс гэж бодвол эсвэл чи тэднийг тэнгэрэлч гэж бодвол чи тэднийг хэчнээн ариун гэж бодох нь хамаагүй нүднээс далдуур тэдний амьдрал ямар байх вэ? Тэдний зан чанарын илчлэлээс чи ямар мөн чанарыг харах вэ? Чи Сатаны хорон муу уг чанарыг харах нь эргэлзээгүй. Ингэж хэлж болох уу? (Тийм.) Жишээлбэл, та нар өөрсөддөө ойр дотно байдаг хэн нэгнийг мэддэг, түүнийг сайн хүн гэж боддог эсвэл сайн хүн гэж боддог байсан, магадгүй та нарын шүтдэг хүн байсан гэж үзье. Одоогийн биеийн хэмжээгээрээ чи тэднийг юу гэж бодох вэ? Эхлээд чи, ийм төрлийн хүнд хүн чанар байна уу, үгүй гэдгийг, тэд шударга эсэхийг, тэдэнд хүмүүсийн төлөө гэсэн жинхэнэ хайр байгаа эсэхийг, тэдний үг болон үйлдэл нь бусдад хэрэг болж, тусалж байгаа эсэхийг харна. (Үгүй.) Энд илчлэгдэж байгаа эелдэг зан, хайр эсвэл сайн сайхан гэж нэрлэгддэг зүйл нь яг үнэндээ юу вэ? Энэ нь бүгд өнгөн тал, энэ нь бүгд худлаа. Нүднээс далдуур энэхүү өнгөн талд хорон муу далд зорилго байгаа: Энэ нь тухайн хүнийг бишрүүлж, шүтүүлэх явдал юм. Та нар үүнийг тодорхой харж байна уу? (Тийм.)

  Хүмүүсийн завхруулахын тулд Сатаны ашигладаг аргууд нь хүн төрөлхтөнд юуг авчирч байна вэ? Ямар нэгэн эерэг зүйл байна уу? (Үгүй.) Эхлээд, хүн сайн мууг хооронд нь ялгаж чадах уу? (Үгүй.) Чи хар даа, энэ дэлхий дээр, зарим нэг агуу хүн эсвэл зарим сонин эсвэл зарим радио станцаар ч бай тэд, энэ эсвэл тэр бол сайн, муу гэж хэлдэг энэ нь үнэн зөв үү? (Үгүй.) Тэр нь зөв үү? (Үгүй.) Үйл явдал болон хүмүүсийг үнэлэх тэдний үнэлгээ шударга уу? (Үгүй.) Үүнд үнэн бий юу? (Үгүй.) Энэ дэлхий эсвэл хүн төрөлхтөн, үнэний стандарт дээр үндэслэн эерэг, сөрөг зүйлсийг үнэлдэг үү? (Үгүй.) Хүмүүст яагаад тийм чадвар байдаггүй вэ? Хүмүүс маш их мэдлэгийг судалсан ба шинжлэх ухааны талаар маш ихийг мэддэг, тэдний чадвар нь хангалттай их биш гэж үү? Яагаад тэд эерэг, сөрөг зүйлсийг хооронд нь ялгаж чаддаггүй вэ? Яагаад энэ вэ? (Учир нь хүмүүст үнэн байхгүй; шинжлэх ухаан болон мэдлэг нь үнэн биш.) Сатаны хүн төрөлхтөнд авчирдаг бүхэн нь хорон муу, завхрал бөгөөд үүнд үнэн, амь, зам дутагдаж байдаг. Сатаны хүнд авчирдаг хорон муу болон завхралтайгаар, чи Сатанд хайр байгаа гэж хэлж чадах уу? Хүнд хайр байгаа гэж чи хэлж чадах уу? Зарим хүмүүс магадгүй: “Таны буруу, ядуу дорой эсвэл орон гэргүй хүмүүст тусалдаг олон хүмүүс дэлхий даяар байдаг. Тэд сайн хүмүүс биш гэж үү? Түүнчлэн сайн үйл хийдэг буяны байгууллагууд байдаг, тэдний хийдэг бүх ажил нь сайны төлөө биш гэж үү?” гэж хэлэх болно. Тэгвэл тэрний талаар бид юу хэлэх вэ? Сатан хүнийг завхруулахын тулд олон өөр аргууд болон онолуудыг ашигладаг; хүний завхрал нь тодорхойгүй ойлголт уу? Үгүй энэ нь тодорхойгүй биш. Сатан мөн зарим нэгэн бодитой зүйлийг хийдэг ба энэ нь, өөрийн гэсэн цаад санаа, зорилготойгоор Сатаны хийдэг сайн зүйл мэт баг зүүсэн янз бүрийн хуурамч зүйлсийг, түүнчлэн тун зальжин үйлдлүүдийг агуулдаг. Завхарсан хүмүүс болон Сатан нь адилхан; тэд мөн энэ дэлхийд болон нийгэмд үзэл санаа эсвэл онолыг дэвшүүлж байдаг. Гүрэн улс болгонд, эрин үе болгонд тэд онол дэвшүүлдэг ба хүмүүст зарим бодлуудыг суулгадаг. Эдгээр бодол, онолууд нь аажмаар хүмүүсийн зүрх сэтгэлд үндэслэдэг ба дараа нь хүмүүс эдгээр онол, бодлуудын дагуу амьдарч эхэлдэг; тэд өөрийн эрхгүй Сатан болдоггүй гэж үү? Хүмүүс Сатантай нэг биш гэж үү? Хүмүүс Сатантай нэг болох үед, эцэстээ Бурханд хандах тэдний хандлага ямар байдаг вэ? Энэ нь Бурханд хандах Сатаны хандлагатай адилхан биш гэж үү? Хэн ч үүнийгээ зөвшөөрч зүрхлэхгүй, тийм үү? Энэ нь тун аймаар! Хүмүүс бол Сатан бөгөөд тэдний уг чанар нь яг Сатаны уг чанар юм. Сатаны уг чанар нь хорон муу гэж яагаад Би хэлдэг вэ? Үүнийг Сатаны хийсэн зүйл дээр болон Сатаны илчилсэн зүйлс дээр үндэслэн тодорхойлж, дүгнэдэг; Сатан бол хорон муу гэж хэлэх нь зохисгүй зүйл биш. Хэрвээ Би зүгээр л Сатан бол хорон муу гэж хэлсэн бол та нар юу гэж бодох вэ? Та нар “Мэдээж Сатан бол хорон муу” гэж бодох болно. Иймээс Би чамаас: “Сатаны ямар тал нь хорон муу юм бэ?” гэж асуух болно. Хэрвээ чи: “Сатаны Бурханыг эсэргүүцэж байгаа нь хорон муу” гэж хэлбэл, чи мөн л тодорхой ярихгүй байна. Одоо бид тодорхой шинж чанаруудыг нь ийм байдлаар хэллээ; та нар Сатаны хорон муугийн мөн чанарын тодорхой агуулгын талаар ойлголттой болсон уу? (Тийм.) Та нар одоо Сатаны хорон муу уг чанарын талаар ийм ойлголттой болсон болохоор та нар өөрсдийнхөө талаар хэр их ойлгож байна вэ? Эдгээр зүйлс нь холбоотой юу? (Тийм.) Энэ холбоо та нарыг хорлодог уу? (Үгүй.) Энэ нь та нарт тустай юу? (Тийм.) Энэ нь хэр тустай вэ? (Маш их тустай!) Тодорхой шинж чанаруудыг ярьцгаая; Би хоёрдмол утгатай үг сонсохгүй. “Маш их” гэдэг нь хэр ихийг хэлж байна вэ? (Бид Бурханы үзэн яддаг зүйлийг, ямар зүйлс Бурханы эсрэг байдгийг мэднэ; бидний зүрх сэтгэл эдгээр зүйлсийн талаар арай илүү тодорхой мэдэх болсон.) Мм, өөр нэмэх зүйл байна уу? Би Бурханы ариун байдлын мөн чанарын талаар нөхөрлөх үедээ Сатаны хорон муу мөн чанарын тухай нөхөрлөх шаардлагатай юу, чиний санал юу вэ? (Тийм, энэ нь шаардлагатай.) Яагаад? (Сатаны хорон муу нь Бурханы ариун байдлыг өндөрт товойлгодог.) Ингэдэг гэж үү? Сатаны хорон муугүйгээр хүмүүс Бурханы ариун байдлыг мэдэхгүй гэдэг нь зарим талаараа үнэн; энэ нь зөв. Гэсэн хэдий ч, хэрвээ чи Бурханы ариун байдал нь зөвхөн Сатаны хорон муугийн эсрэг л оршин байдаг гэж хэлбэл, энэ нь үнэн үү? Энэ дүгнэлт нь буруу. Бурханы ариун байдал бол Бурханы төрөлхийн мөн чанар юм; Бурхан үүнийг илчилж эсвэл Бурхан үйлдэж байсан ч Тэр энэхүү төрөлхийн мөн чанарыг эзэмшдэг ба энэ нь аяндаа илчлэгддэг, энэ нь Бурханд Өөрт нь бодитой байдаг бөгөөд энэ нь үргэлж оршин байсан гэхдээ хүн үүнийг харж чаддаггүй. Хүн Сатаны завхарсан зан чанар болон түүний завхарсан мөн чанарын дунд амьдардаг бөгөөд хүн ариун байдлын талаар эсвэл Бурханы ариун байдлын тодорхой агуулгын талаар мэддэггүй. Тийм үү? Иймээс бид эхлээд Сатаны хорон муу мөн чанарын тухай нөхөрлөх шаардлагатай гэж чи бодож байна уу? (Тиймээ, шаардлагатай.) Чи хар даа, бид Бурханы цор ганц байдлын хэд хэдэн талуудын тухай нөхөрлөсөн ба бид Сатаны мөн чанарыг дурдаагүй, тийм үү? Зарим хүмүүс, “Та Бурханы Өөрийн тухай нөхөрлөж байгаа, яагаад Та дандаа Сатан хэрхэн хүмүүсийг завхруулдаг болон Сатаны уг чанар хэр хорон муу болох талаар ярьж байгаа юм бэ?” гэх мэтийн зарим нэг эргэлзээг илэрхийлж болох юм. Чи эдгээр эргэлзээг төгсгөл болгосон уу? (Тийм.) Чи тэдгээрийг хэрхэн төгсгөл болгосон бэ? (Бурханы нөхөрлөлөөр дамжуулан бид хорон муу зүйлийг ялгаж салгасан.) Хүмүүс хорон мууг танин мэдэх чадвартай үедээ, тэд үүний талаар нарийн зөв тодорхойлолттой байх үедээ, хүмүүс хорон муугийн тодорхой агуулга, илрэл болоод хорон муугийн эх сурвалж, мөн чанарыг тодорхой харж байх үедээ—Бурханы ариун байдлыг одоо хэлэлцэх үед—хүмүүс үүнийг Бурханы ариун байдал гэдгийг, жинхэнэ ариун байдал гэдгийг тодорхой ухаарч эсвэл тодорхой танин мэдэх болно. Хэрвээ Би Сатаны хорон мууг хэлэлцэхгүй бол зарим хүмүүс нийгэм дээр болон хүмүүсийн дунд хүмүүсийн хийдэг ямар нэгэн зүйл—эсвэл энэ дэлхий дээрх ямар нэгэн зүйл нь—магадгүй ариун байдалтай холбоотой гэж андууран итгэх болно. Энэ үзэл санаа буруу биш гэж үү? (Тийм.) Би тиймээс Сатаны мөн чанарын талаар нөхөрлөл хийсэн юм. Сүүлийн хэдэн жилийн туршлагаараа дамжуулан, Бурханы үгийг харж, Түүний ажлыг мэдэрснээрээ та нар Бурханы ариун байдлын талаар ямар төрлийн ойлголтонд хүрсэн бэ? Энэ талаар чөлөөтэй ярь. Чи чихэнд таатай үгийг ашиглах албагүй, зүгээр л өөрийн туршлагаасаа ярь, Бурханы ариун байдал нь зүгээр л Түүний хайр уу? Бидний ариун байдал гэж дүрсэлдэг зүйл нь зүгээр л Бурханы хайр уу? Тэр нь хэтэрхий өрөөсгөл байна, тийм үү? Тэр нь өрөөсгөл байхгүй гэж үү? (Тийм.) Иймээс Бурханы хайраас гадна та нарын харсан Бурханы мөн чанарын өөр талууд байдаг уу? (Тийм.) Та нар юу харсан бэ? (Бурхан найр наадам, баяр ёслол, ёс заншил, мухар сүсгийг жигшдэг; энэ бол Бурханы ариун байдал юм.) Бурхан тодорхой зүйлсийг жигшдэг гэдгийг л чи зөвхөн хэллээ; Бурхан бол ариун, тиймээс Тэр аливаа зүйлийг жигшдэг, энэ нь ийм утгатай биз дээ? (Тийм.) Үүний угт Бурханы ариун байдал гэж юу вэ? Бурханы ариун байдалд ямар ч бодитой агуулга байдаггүй, Тэр зөвхөн аливаа зүйлсийг жигшдэг үү? Өөрсдийн оюун ухаандаа та нар, “Бурхан эдгээр хорон муу зүйлсийг үзэн яддаг учраас Бурхан бол ариун гэж хэлж болно” гэж бодож байна уу? Энэ нь таамаг биш гэж үү? Энэ нь дүгнэлт болон шүүмжийн хэлбэр биш гэж үү? Бурханы мөн чанарыг ойлгох тухайд гэвэл хамгийн их цээртэй зүйл юу вэ? (Бодит байдлыг ардаа орхих.) Энэ нь бид номлол ярихын тулд бодит байдлыг ардаа орхих үе бөгөөд энэ нь хийхэд хамгийн цээртэй зүйл байдаг. Өөр зүйл байна уу? (Таамаг ба төсөөлөл.) Таамаг ба төсөөлөл, эдгээр нь мөн тун хүчтэй цээртэй зүйл. Яагаад таамаг болон төсөөлөл нь ач тустай биш вэ? Өөрийн таамаглаж, төсөөлдөг зүйлээ чи үнэхээр харж чаддаг уу? (Үгүй.) Тэдгээр нь Бурханы жинхэнэ мөн чанар уу? (Үгүй.) Өөр юу цээртэй вэ? Бурханы мөн чанарын тухай сайхан сонсогдох баахан үгийг зүгээр л тоочих нь цээртэй юу? (Тийм.) Энэ нь онгироо сагсуу, утга учиргүй биш гэж үү? Шүүмж болон таамаг нь утга учиргүй зүйл, мөн зүгээр л сайхан сонсогдох үгийг сонгох нь ч мөн адил. Өөр зүйл байна уу? Хоосон магтаал нь мөн утга учиргүй зүйл, тийм үү? (Тийм.) Хүмүүс иймэрхүү утга учиргүй зүйл ярихыг Бурхан таашаан сонсдог уу? (Үгүй, Тэр тэгдэггүй.) Ямар нэгэн зүйлийг “таашаахгүй байх” гэдгийн ойролцоо утгатай үг юу вэ? (Тавгүйтэх.) Үүнийг сонсохдоо Тэр тавгүйтдэг! Бурхан бүлэг хүмүүсийг залж чиглүүлж, авардаг бөгөөд энэ бүлэг хүмүүс Түүний үгийг сонссоныхоо дараа тэд Тэр юу гэснийг хэзээ ч ойлгодоггүй. Хэн нэгэн хүн: “Бурхан сайн уу?” гэж асууж магад, тэгвэл тэд “Сайн!” гэж хариулах болно. “Хэр сайн юм бэ?” “Маш, маш сайн!” “Бурхан хүнийг хайрладаг уу?” “Тийм!” “Хэр их?” “Маш, маш их!” “Чи Бурханы хайрыг дүрсэлж чадах уу?” “Энэ нь далайгаас гүн, тэнгэрээс өндөр!” Энэ нь утгагүй яриа биш гэж үү? Энэ утгагүй яриа нь дөнгөж сая та нарын хэлсэн “Бурхан Сатаны завхарсан зан чанарыг үзэн яддаг, тиймээс Бурхан бол ариун” гэж хэлсэнтэй төстэй биш гэж үү? (Тийм.) Та нарын дөнгөж сая хэлсэн зүйл утгагүй биш гэж үү? Ийнхүү яригдсан утга учиргүй зүйлсийн дийлэнх нь хаанаас гардаг вэ? (Сатан.) Тэдгээр нь Сатанаас гардаг. Яригдсан утга учиргүй зүйлс нь үндсэндээ хүмүүсийн хариуцлагагүй байдал болон Бурханыг үл хүндлэх явдлаас гардаг. Бид тэгж хэлж болох уу? (Тийм.) Чамд ямар ч ойлголт байгаагүй, гэсэн ч чи утгагүй зүйл ярьсан, энэ нь хариуцлагагүй байгаа явдал биш гэж үү? Энэ нь Бурханыг үл хүндлэх явдал биш гэж үү? Чи бага зэргийн мэдлэг судалж, бага зэргийн үндэслэл, бага зэргийн учир зүйг ойлгодог болсон, үүнийгээ чи энд хэрэглэсэн бөгөөд цаашлаад Бурханыг мэдэхдээ хэрэглэсэн. Үүнийг сонсоод Бурхан тавгүйтэж байгаа гэж чи бодож байна уу? Та нар эдгээр аргуудыг ашиглаад Бурханыг хэрхэн мэдэж чадах юм бэ? Тэр нь эвгүй сонсогдохгүй байна гэж үү? Тиймээс Бурханы мэдлэгийн тухайд гэвэл хүн маш хянамгай байх ёстой; Бурханыг хаанаас мэдсэн, зөвхөн тэр тухай л ярь. Үнэнч шударгаар, бодитойгоор ярь, мөн өөрийн үгийг хэвшсэн магтаалаар бүү чимэглэ, зусардалт бүү ашигла; Бурханд энэ нь хэрэггүй бөгөөд иймэрхүү зүйл Сатанаас гардаг. Сатаны зан чанар нь биеэ тоосон бөгөөд Сатан хэт магтуулж, сайхан үг сонсох дуртай байдаг. Хэрвээ хүмүүс өөрсдийн сурсан сайхан сонсогддог бүх үгсийг жагсааж, эдгээр үгсийг Сатаны төлөө ашиглавал Сатан сэтгэл хангалуун, баяртай байх болно. Харин Бурханд энэ нь хэрэггүй; Бурханд бялдуучлал эсвэл зусардалт хэрэггүй бөгөөд утгагүй зүйл ярьж, Түүнийг сохроор магтахыг Тэр хүмүүсээс шаарддаггүй. Бурхан бодит байдалтай нийцэхгүй магтаал болон зусардалтыг тэвчдэггүй бөгөөд бүр сонсох ч үгүй. Иймээс зарим хүмүүс Бурханыг сохроор магтаж, тэдний хэлсэн зүйл нь зүрх сэтгэлд нь байгаа зүйлтэй тохирохгүй байх үед, мөн тэд Бурханд сохроор тангараг өргөж, хайхрамжгүйгээр Түүнд залбирах үед Бурхан огтхон ч сонсдоггүй. Чи өөрийн хэлсэн зүйлийнхээ хариуцлагыг үүрэх ёстой. Хэрвээ чи ямар нэг зүйлийг мэдэхгүй бол зүгээр л тэрийгээ хэл; хэрвээ чи ямар нэгэн зүйлийг мэдэж байгаа бол үүнийгээ бодитой байдлаар илэрхийл. Одоо, Бурханы ариун байдлын бодит агуулгын тухайд та нарт энэ талаар тодорхой ойлголт байна уу? Одоо та нар утгагүй зүйл хэлж зүрхлэхгүй, тийм үү? Та нар утгагүй зүйл яриагүй боловч ярихаа больж чадахгүй байна, иймээс та нар тодорхой ойлголттой болсон байх ёстой, тийм үү? Та нар энэ талаар бодож байна уу? Та нар үүнд чин сэтгэлээсээ хандаж байгаа, тийм үү? Чи одоо цөөн хэдэн зүйлийг хэлж болно. (Тэрслүү байдлыг илчлэх үедээ, гэм буруутай байх үедээ би Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн авсан бөгөөд тэндээс би Бурханы ариун байдлыг харсан. Миний хүлээлттэй нийцэхгүй нөхцөл байдал, орчинд орох үедээ би эдгээр зүйлийн талаар залбирч, Бурханы цаад санааг эрж хайсан, Бурхан намайг Өөрийн үгээр гэгээрүүлж, чиглүүлэхэд би Бурханы ариун байдлыг харсан.) Хмм, энэ нь чиний өөрийн туршлага, тийм үү? (Бурхан хүмүүсийг бүхий л замын туршид хөтлөх үед, Тэр бүх хүмүүсийг ноёрхож байх зуур тэндээс би Бурханы ариун байдлыг харсан. Үнэндээ Сатан хүнийг хэрхэн завхруулдаг, хүн Сатаны завхруулалт, гай зовлонгийн дор амьдарсаар байгаа ба хүн үүнийг хянаж чаддаггүй талаар Бурханы дөнгөж сая ярьсан зүйлээс би, хүн дэх Бурханы ажлаар дамжуулан Бурханы ариун байдлыг үнэхээр харж байна.) (Хүн ийм байдлаар Сатанаар завхруулагдаж, хорлогдож байгаа гэж Бурханы ярьсан зүйлээс би үүнийг харсан. Гэсэн хэдий боловч, биднийг аврахын тулд Бурхан бүх зүйлээ өгсөн бөгөөд үүнээс би Бурханы ариун байдлыг хардаг.) Энэ бол бодитой байдлаар ярих явдал бөгөөд энэ нь жинхэнэ мэдлэг юм. Энэ талаар ямар нэгэн өөр санаа байна уу? (Миний ойлголт зөв үү, үгүй юу гэдгийг би мэдэхгүй байна. Бурханы дөнгөж сая бидэнтэй хийсэн нөхөрлөлөөс би, Сатаны хэлдэг, хийдэг зүйл дэх Сатаны хорон мууг харсан. Эхний нөхөрлөлд, Бурхан хүнд юу идэж, юу идэж болохгүйг хэлсэн бөгөөд Бурханы үг нь нямбай байдал, шулуун байдлыг илчилсэн гэж хэлсэн; үүнээс би Бурханы ариун байдлыг хардаг. Миний нэмэх зүйл энэ.) Мм. Эдгээр хүмүүсийн хэлснийг та нар сонсоод хэний үгэнд нь та нар хамгийн их Амен гэж хэлэх вэ? Хэний үг, хэний яриа бидний өнөөдрийн нөхөрлөж байгаа сэдэвтэй хамгийн ойр, хэнийх хамгийн бодитой байсан бэ? Сүүлийн эгчийн яриа ямар байсан бэ? (Сайн.) Чи түүний хэлсэн зүйлд Амен гэж хэлсэн, түүний хэлсэн зүйл яг байндаа туссан уу? Чи шулуухан байж, өөрийн хэлэх гэсэн зүйлээ хэлж болно, буруу байх вий гэж бүү санаа зов. (Энэ эгчийн дөнгөж сая хэлсэн үгнээс би Бурхан үг бол шулуухан, тун тодорхой байдаг ба энэ нь Сатаны тойруу үгтэй огтхон ч адилгүй байдаг гэдгийг сонссон. Би үүнээс Бурханы ариун байдлыг харлаа.) Хмм, энэ нь үүний нэг хэсэг. Та нар дөнгөж сая хэлсэн зүйлийг бүгд сонссон уу? (Тийм.) Энэ нь зөв байсан уу? (Тийм.) Энэ эгчид алга ташилт хайрлацгаая. Тун сайн. Та нар сүүлийн хоёр нөхөрлөлөөс ямар нэгэн зүйлийг олж авсан байна гэдгийг Би харж байна, гэхдээ та нар үргэлжлүүлэн мэрийн ажиллах хэрэгтэй. Та нарын мэрийж ажиллах ёстойн шалтгаан бол Бурханы мөн чанарыг ойлгох нь маш гүн гүнзгий хичээл учраас юм; энэ нь хүн ганцхан шөнийн дотор ойлгож авч, цөөхөн хэдэн үгээр тодорхой ярьж болдог зүйл биш.

  Хүмүүсийн сатаны завхарсан зан чанарын бүх талууд, мэдлэг, гүн ухаан, хүмүүсийн бодол болон үзэл санаа, хувийн байдал нь Бурханы мөн чанарыг мэдэхэд тэдэнд асар их саад болдог; иймээс та нар эдгээр сэдвүүдийг сонсох үед зарим сэдэв нь та нарын түвшнээс давсан, зарим сэдвүүдийг нь та нар ойлгохгүй, харин зарим сэдвүүдийг нь та нар үндсэндээ бодит байдалтай нийцүүлж чадахгүй байж болох юм. Ямартай ч Би Бурханы ариун байдлын талаарх та нарын ойлголтын талаар сонсож, зүрх сэтгэлдээ та нар Бурханы ариун байдлын талаар Миний хэлсэн, Миний нөхөрлөсөн зүйлийг хүлээн зөвшөөрч эхэлж байгааг Би мэдлээ. Та нарын зүрх сэтгэлд Бурханы ариун байдлын мөн чанарыг ойлгох хүсэл нахиалж эхэлж байгааг Би мэдлээ. Гэхдээ юу Намайг бүр илүү баярлуулж байна вэ? Энэ бол та нарын зарим нь Бурханы ариун байдлын талаарх өөрийн мэдлэгээ дүрслэхийн тулд аль хэдийн хамгийн энгийн үгсийг ашиглаж чадаж байгаа явдал юм. Хэдийгээр энэ нь хэлэхэд энгийн зүйл бөгөөд Би үүнийгөмнө нь хэлж байсан боловч, та нарын олонхын зүрх сэтгэлд энэ нь хараахан зөвшөөрөгдөөгүй эсвэл сэтгэгдэл төрүүлээгүй байсан. Гэсэн хэдий боловч, та нарын зарим нь эдгээр үгийг зүрх сэтгэлдээ хүлээн авсан бөгөөд энэ нь нилээд сайн, энэ бол маш сайн эхлэл юм. Өөрсдийн гүн гүнзгий гэж бодож байгаа сэдэв дээр—эсвэл та нарын хязгаараас давсан сэдвүүд дээр—та нар үргэлжлүүлэн нөхөрлөж, бүр илүү олон нөхөрлөл хийнэ гэдэгт Би найдаж байна. Та нарын хязгаараас давсан тэдгээр асуудлуудын хувьд та нарт илүү их удирдамж өгөх хүн байх болно. Хэрвээ та нар одоо өөрсдийн хүрээнд байгаа зүйлүүдийн талаар илүү их нөхөрлөл хийвэл Ариун Сүнс Өөрийн ажлаа хийж та нар илүү их ойлголттой болох болно. Бурханы мөн чанарыг ойлгох болон Бурханы мөн чанарыг мэдэх нь хүмүүсийн амийн оролтонд хэмжээлшгүй их тусламж үзүүлдэг. Та нар үүнийг үл ойшоон, тоглоом мэт үзэхгүй гэдэгт Би найдаж байна; учир нь Бурханыг мэдэх нь хүний Бурханд итгэх итгэл, үнэний эрэл хайгуул болон авралын тун чухал үндэс, суурь бөгөөд орхигдуулах ёсгүй зүйл юм. Хэрвээ хүн Бурханд итгэдэг ч Бурханыг мэддэггүй бол, хэрвээ хүн хэсэг захиа, сургаал номлол дунд амьдардаг бол хэдий чи үнэний өнгөц үгсийн дагуу үйлдэж, амьдарсан ч гэсэн чи хэзээ ч авралд хүрэхгүй. Өөрөөр хэлбэл, хэрвээ Бурханд итгэх чиний итгэл Түүнийг мэдэх дээр үндэслээгүй бол чиний итгэл юу ч биш гэсэн үг. Чи ойлгосон, тийм үү? (Тийм, бид ойлгосон.) Бидний нөхөрлөл өнөөдөр ингээд дууслаа.

2014 оны нэгдүгээр сарын 4

No comments:

Post a Comment