Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

2017/10/22

Зүүний Аянга -Төгс Хүчит Бурханы Үг|Гучин гурав дахь айлдварын тайлбар

    Үнэндээ Бурханы хүмүүст хийсэн, тэдэнд өгсөн зүйлс дээр, түүнчлэн хүмүүсийн эзэмшдэг зүйл дээр үндэслээд хүмүүст тавьдаг Түүний шаардлага хэтэрсэн биш, Тэр тэднээс тийм ч ихийг гуйдаггүй гэж хэлж болно. Тэгвэл тэд Бурханыг хангалуун байлгахаар хичээхгүй байж яаж чадаж байна вэ? Бурхан хүнд нэг зуун хувийг өгдөг, гэсэн ч Тэр хүмүүсээс зөвхөн ялимгүй жаахан хувийг шаарддаг – энэ нь хэтэрхий ихийг гуйж байгаа хэрэг үү? Бурхан оргүй хоосноос асуудал үүсгэж байна уу? Ихэнх тохиолдолд хүмүүс өөрсдийгөө мэддэггүй, тэд Бурханы өмнө өөрсдийгөө шалгадаггүй бөгөөд иймээс тэд ихэнхдээ хууртагддаг – үүнийг яаж Бурхантай хамтран ажиллаж байна гэж үзэж болох юм бэ? Хэрвээ Бурхан хүмүүст хүнд ачаа үүрүүлээгүй цаг үе хэзээ нэгэн цагт байсан бол тэд шавар шиг үйрэх байсан ба өөрсөддөө хийх зүйл олж чадахгүй байх байсан юм. Хүмүүс тийм л идэвхгүй эсвэл сөрөг байдаг, тэд хэзээд Бурхантай идэвхтэйгээр хамтран ажиллах чадваргүй бөгөөд өөрсөддөө бууж өгөх сөрөг шалтгаан үргэлж хайж байдаг. Чи өөрийнхөө төлөө биш харин Бурханыг хангалуун байлгахын төлөө бүх зүйлийг хийдэг хүн үнэхээр мөн үү? Чи өөрийн хувийн сэтгэл хөдлөл эсвэл сонголтынхоо үндсэн дээр Бурханы ажлын хэрэгцээг биелүүлдэггүй хүн үнэхээр мөн үү? “Яагаад тэд үргэлж Надтай наймаалцахаар оролддог юм бэ? Би худалдааны төвийн ерөнхий менежер үү? Хүмүүсийн Надаас шаардсан зүйлийг Би үнэн сэтгэлээсээ биелүүлдэг ч Миний хүнээс хүссэн зүйл яагаад талаар өнгөрдөг юм бэ?” Яагаад Бурхан тийм зүйлийг хэд хэдэн удаа дэс дараалан гуйдаг вэ? Яагаад Тэр тийнхүү бачимдан хашхирдаг юм бэ? Бурхан хүмүүсээс юуг ч олж аваагүй, Түүний хардаг бүхэн нь тэдний шилж сонгодог ажил юм. Яагаад Бурхан “гэвч Миний хүнээс хүссэн зүйл яагаад талаар өнгөрдөг юм бэ?” хэмээн хэлдэг вэ? Өөрсдөөсөө асуу: Эхнээс нь дуустал тэдний үүрэгт ажлыг хэн ямар ч сонголтгүйгээр хийж чадах юм бэ? “Өөрсдийн зүрх сэтгэл дэх мэдрэмжийн” үндсэн дээр үйлддэггүй хэн байна вэ? Хүмүүс өөрсдийн зан аашийг дураар нь тавьж, гурван өдөр загасчлаад хоёр өдөр нь тороо хуурай орхидог. Тэд халуун, хүйтэн ээлжилж байдаг: Халуун байх үедээ тэд газар дээрх бүх зүйлсийг шатаах чадвартай байдаг бөгөөд хүйтэн байх үедээ тэд газар дээрх бүх усыг хөлдөөх чадвартай байдаг. Энэ нь хүний “чиг үүрэг” биш боловч энэ нь хүний байдлын талаарх хамгийн зохистой адилтгал юм. Энэ нь бодит баримт биш гэж үү? Магадгүй Надад хүмүүсийн талаарх “үзэл” байгаа, магадгүй Би тэднийг гүжирдэж байгаа – гэхдээ ямартай ч, “Үнэнтэй хамт чи бүхий л дэлхий даяар алхах болно; үнэнгүйгээр чи хаа ч хүрч чадахгүй.” Хэдий энэ нь хүний онч мэргэн үг боловч үүнийг энд хэрэглэх нь оновчтой гэж Би бодож байна. Би хүмүүс дээр санаатайгаар хүйтэн ус асгаж, тэдний ажил хэргийг үгүйсгэж байгаа биш. Би та нартай зарим асуултын талаар зөвлөлдөе: Хэн Бурханы ажлыг өөрсдийн үүрэг хариуцлага мэт үздэг вэ? Хэн, “Бурханыг л хангалуун байлгаж чадаж байгаа цагт би өөрт байгаа бүхнээ зориулах болно” гэж хэлж чадах вэ? “Бусдыг үл харгалзан би Бурханд хэрэгтэй бүхнийг хийх болно, Бурханы ажил урт ч бай эсвэл богино ч бай хамаагүй би өөрийн үүргээ биелүүлэх болно; Өөрийн ажлыг төгсгөх нь Бурханы хэрэг, энэ нь миний бодох зүйл биш” гэж хэн хэлж чадах вэ? Хэн ийм мэдлэгтэй байх чадвартай вэ? Та нарын юу боддог нь хамаагүй – чи илүү дээр мэдлэг ухаантай байж магадгүй, тэр тохиолдолд Би үг дуугүй найр тавьж, ялагдлаа зөвшөөрнө – гэсэн ч Бурханы хүсдэг зүйл бол ач санадаггүй чонын зүрх сэтгэл биш харин оргилсон чин үнэнч зүрх сэтгэл юм гэдгийг Би та нарт хэлэх ёстой. Та нар энэ “наймааны” талаар юу мэдэх вэ? Эхнээсээ эцсээ хүртэл та нар “дэлхийгээр аялсан.” Нэг мөчид та нар мөнхийн хавартай “Куньминд” байдаг бөгөөд нүд ирмэхийн зуурт та нар тэвчихийн аргагүй хүйтэн, цасаар хучигдсан “Өмнөд Туйлд” байдаг. Хэн өөрсдийн амлалтаасаа хэзээ ч няцаж байгаагүй вэ? Бурханы гуйдаг зүйл бол “Үхэх хүртлээ амрахгүй байх” сэтгэл, Түүний хүсдэг зүйл бол хүмүүс “урд талын ханыг мөргөх хүртлээ ухарч буцахгүй байх явдал.” Угаасаа Бурханы санаа зорилго нь хүмүүсийг буруу замаар явуулах биш харин ийм сэтгэлийг суулгах явдал юм. Бурханы хэлдгээр, “Би тэдний өгсөн “бэлэгнүүдийг” Өөрийн зүйлстэй харьцуулах үед хүмүүс Миний эрхэм нандин байдлыг хоромхон зуур танин мэддэг ба зөвхөн тэр үед л тэд Миний хэмжээлшгүй байдлыг хардаг.” Эдгээр үгсийг хэрхэн тайлбарлаж болох вэ? Магадгүй дээрх үгсийг унших нь чамд зарим нэг мэдлэгийг өгдөг, учир нь Бурхан задлан шинжлэхийн тулд хүний зүрх сэтгэлийг бүхэлд нь гаргадаг бөгөөд тэр үед хүмүүс эдгээр үгсийг мэдэж эхэлдэг. Гэхдээ Бурханы үгийн гүн гүнзгий дотоод утга учрын улмаас хүмүүс “хуучин бие махбодын” талаар тодорхойгүй хэвээр үлддэг, учир нь тэд анагаахын их сургуульд сураагүй, мөн тэд археологичид ч биш, иймээс тэдэнд энэхүү шинэ нэр томъёо нь ойлгошгүй мэт санагддаг – зөвхөн тэр үед л тэд бага зэрэг буулт хийдэг. Учир нь хүмүүс хуучин бие махбодын өмнө хүч чадалгүй билээ; хэдийгээр энэ нь догшин араатан шиг биш, мөн хүн төрөлхтнийг цөмийн бөмбөг шиг сөнөөх чадвартай биш боловч тэд үүнийг яахаа мэддэггүй, хүч чадалгүй мэт байдаг. Харин Надад хуучин бие махбодтой харьцах арга зам байдаг. Хүн сөрөг арга хэмжээний талаар бодоход хэзээ ч хичээл чармайлт гаргадаггүй нь хүний янз бүрийн этгээд зан Миний нүдний өмнө байнга гялсхийхэд хүргэсэн; Бурханы хэлснээр: “Би Өөрийгөө бүхэлд нь тэдэнд харуулах үед тэд Намайг нүдээ бүлтийлгэн харж, Миний өмнө давсаар хийсэн багана мэт хөдөлгөөнгүй зогсдог. Тэдний хачин байдлыг харах үедээ Би инээдээ арай ядан барьдаг. Тэд Надаас юм гуйхаар чармайж байгаа учраас Би Өөрийн гар дахь зүйлсийг тэдэнд өгдөг бөгөөд тэд тэдгээрийг цээжиндээ наан, дөнгөж төрсөн нярай мэт нандигнадаг, тэдний хийдэг хөдөлгөөн нь агшин зуурынх байдаг.” Эдгээр нь хуучин бие махбодын үйлдэл биш гэж үү? Өнөөдөр хүмүүс нэгэнт ойлгосноос хойш тэд яагаад болихгүй харин үргэлжлүүлсээр байдаг юм бэ? Үнэндээ Бурханы шаардлагын нэг хэсэг нь хүний хүршгүй зүйл биш, гэсэн ч хүмүүс тэдгээрт анхаарал хандуулдаггүй, учир нь “Би хүнийг хөнгөхнөөр гэсгээдэггүй. Энэ шалтгааны улмаас хүмүүс өөрсдийн бие махбодоо үргэлж дураар нь тавьдаг. Тэд Миний хүслийг ажигладаггүй, харин Миний шүүлтийн сэнтийн өмнө хэзээд Намайг мэхэлсэн.” Энэ нь хүний сүнсний өндөр биш гэж үү? Энэ нь Бурхан санаатайгаар жижиг сажиг юмаар хөөцөлдөж байгаа явдал биш, харин энэ нь бодит байдал –Бурхан үүнийг тайлбарлах ёстой гэж үү? Бурханы хэлснээр, “Хүмүүсийн итгэл маш агуу учраас тэд ‘гайхан биширмээр’ юм.” Энэ шалтгааны улмаас Би Бурханы зохицуулалтыг дуулгавартай дагадаг, иймээс Би энэ талаар ихийг ярихгүй; хүмүүсийн итгэлийн улмаас Би үүнийг чанга барьж, Намайг тэдэнд сануулаагүй байхад өөрсдийн чиг үүргээ биелүүлэхэд нь тэднийг хүргэхийн тулд тэдний итгэлийг ашиглаж байна. Ингэх нь буруу юу? Энэ нь Бурханд яг хэрэгтэй зүйл биш гэж үү? Магадгүй ийм үгийг сонсоод зарим хүмүүс залхаж болох юм – иймээс Би өөр зүйлийн талаар ярьж, тэдэнд жаахан чөлөө олгоё. Орчлон ертөнцийн доорх Бурханы сонгосон бүх хүмүүс гэсгээлт туулах үед, хүний дотоод байдал цэвэрлэгдэх үед хүмүүс гай зовлонгоос зугтсан мэт зүрх сэтгэлдээ нууцхан баярлах болно. Энэ мөчид хүмүүс өөрсдийнхөө төлөө сонголт хийхээ болих болно, учир нь энэ бол Бурханы сүүлчийн ажлын үеэр хүрэх яг тэр үр нөлөө юм. Түүний алхмууд өнөөдрийг хүртэл ахин дэвшсэнээр Бурханы хөвгүүд болон ардууд бүгд гэсгээлтэнд орсон бөгөөд ираильчууд ч гэсэн энэ үе шатнаас зугтаж чадахгүй, учир нь хүмүүс дотроо бохир бузраар гутаагдсан юм, иймээс Бурхан цэвэршүүлэлтийн агуу хайлуулагч зуух руу оруулахаар бүх хүмүүсийг хөтлөх ба энэ нь зайлшгүй явах зам билээ. Үүнийг болж өнгөрмөгц хүмүүсийг үхлээс амилуулах бөгөөд энэ нь “Долоон Сүнс ярьж байна” гэдэгт Бурханы урьдчилан хэлсэн яг тэр зүйл юм. Би хүмүүсийг дургүйцүүлэхгүйн тулд энэ талаар дахиж ярихгүй. Бурханы ажил гайхалтай учраас Бурханы амнаас гарсан зөгнөл эцсийн эцэст биелэгдэх ёстой; хүмүүсээс өөрсдийн үзлийн талаар дахин нэг ярихыг Бурхан хүсэх үед тэд мэл гайхдаг бөгөөд хэн ч санаа зовж эсвэл түгших учиргүй. Миний хэлснээр, “Миний бүх ажлын дотроос хүний гараар хийгдсэн алхам хэзээ нэгэн цагт байсан уу?” Чи эдгээр үгсийн мөн чанарыг ойлгож байна уу?
"Үг нь махбодоор илэрсэн" номоос 

No comments:

Post a Comment