Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

2017/10/19

Зүүний Аянга -Төгс Хүчит Бурханы Үг|Гучин дөрөв дэх айлдвар


     Би нэгэнтээ хүнийг Өөрийнхөө гэрт зочноор урьсан, гэвч түүнийг зочин мэт урихын оронд Би түүнийг цаазын тавцанд очихыг гуйсан мэтээр Миний дуудлагын улмаас тэр нааш цааш гүйсэн; тиймээс Миний гэр хоосон үлдсэн, учир нь хүн үргэлж Надаас зайлсхийсэн ба үргэлж Миний эсрэг хянуур байсан. Энэ нь Намайг Өөрийн ажлын нэг хэсгийг хэрэгжүүлэх аргагүй болгосон юм, өөрөөр хэлбэл тэгснээр Би түүнд зориулан бэлдсэн зоогоо буцаан хураасан, учир нь хүн энэ зоогийг таалахыг хүсээгүй бөгөөд иймд Би түүнийг албадахгүй. Гэсэн ч хүн гэнэт өлсгөлөнд автсанаа мэдсэн болохоор Миний тусламжийг гуйн Миний хаалгыг тогшиж эхэлсэн – түүнийг тийм их гачигдалтай байгааг хараад Би түүнийг аврахгүй байж яахин чадах билээ? Тиймээс Би хүнд таашаал өгөхийн тулд түүнд дахин нэгэнтээ зоог тавьсан ба зөвхөн тэгэхэд л тэр Би хэчнээн гайхалтай болохыг мэдэрсэн, тиймээс тэр Надад найдаж эхэлсэн юм. Түүнд хандах Миний хандлагын улмаас тэр аажмаар “ямар ч тайлбаргүйгээр” Намайг хайрлаж эхэлсэн ба Би түүнийг “чандарлах газар” луу илгээх болно гэж сэжиглэхээ больсон, учир нь энэ бол Миний хүсэл биш билээ. Иймээс Миний зүрх сэтгэлийг харсныхаа дараа л хүн Надад үнэхээр найддаг, энэ нь тэр хэр “хашир” болохыг харуулдаг. Гэсэн ч Би заль мэхнийх нь улмаас хүнээс болгоомжилдоггүй, харин Өөрийн халуун дулаан тэврэлтээрээ хүний зүрх сэтгэлийг хөдөлгөдөг. Энэ нь Миний одоо хийж байгаа зүйл биш гэж үү? Энэ нь одоогийн үе шатанд хүмүүст илэрхийлэгдэж байгаа зүйл биш гэж үү? Яагаад тэд тийм зүйлсийг хийх чадвартай байдаг вэ? Яагаад тэд тийм сэтгэл хөдлөлийг эзэмшдэг вэ? Тэд Намайг үнэхээр мэддэг учраас уу? Тэдэнд Намайг гэсэн хэмжээ хязгааргүй хайр үнэхээр байдаг учраас уу? Би хэнийг ч Намайг хайрла гэж албаддаггүй, харин зүгээр л тэдэнд өөрсдийн сонголтоо хийх эрх чөлөөг өгдөг; үүнд Би хөндлөнгөөс оролцдоггүй, мөн өөрсдийн хувь заяаныхаа талаар сонголт хийхэд нь тэдэнд тусладаггүй. Хүмүүс Миний өмнө шийдвэрээ гаргасан, тэд Надаар шалгуулахаар үүнийгээ Миний өмнө авчирсан ба “хүний шийдвэрийг” агуулсан цүнхийг онгойлгох үедээ Би дотор нь замбараагүй байгаа зүйлийг харсан. Гэсэн ч доторх зүйлс нь нэлээд “арвин” байсан бөгөөд хүмүүс Намайг бүлтийн харж, Би тэдний шийдвэрийг чангаан гаргах болно гэдгээс гүнээ айж байсан. Гэхдээ хүний сул талын улмаас бүр анхандаа Би шүүлт хийгээгүй харин оронд нь цүнхийг хаагаад Өөрийн хийх учиртай ажлаа үргэлжлүүлэн хийсэн юм. Гэсэн хэдий ч хүн Миний ажлын үр дүнд Миний удирдамжинд ороогүй харин түүний шийдвэр Надаар магтагдсан эсэх талаар санаа зовсооор байсан. Би маш их ажил хийсэн, маш их үг хэлсэн боловч өнөөг хүртэл хүн Миний хүслийг ухаарах чадваргүй хэвээр үлдсэн, тиймээс түүний сандарч мэгдсэн үйлдэл бүр нь “Миний толгойг эргүүлж” орхидог. Яагаад тэр үргэлж Миний хүслийг ухаарах чадваргүй байж, аливааг өөрийнхөө хүссэнээр яаруу сандруу хийдэг юм бэ? Түүний уураг тархи шоконд орсон уу? Тэр Миний хэлдэг үгсийг ойлгодоггүй байж болох уу? Тэр яагаад үргэлж нүдээрээ эгц харан үйлддэг боловч ирээдүйн хүмүүст зам тавьж, үлгэр жишээ үзүүлэх чадваргүй байдаг юм бэ? Петрийн өмнө үлгэр жишээ үзүүлсэн хүн байсан уу? Миний удирдамжийн дор Петр амьд үлдсэн биш гэж үү? Яагаад өнөөдрийн хүмүүс үүнийг хийх чадваргүй байдаг юм бэ? Дагах үлгэр жишээтэй байсныхаа дараа яагаад тэд Миний хүслийг хангаж чадахгүй хэвээр байдаг юм бэ? Хүн Надад итгэдэггүй хэвээр гэдгийг энэ нь харуулдаг ба энэ нь өнөөдрийн золгүй нөхцөл байдалд хүргэсэн зүйл юм.

     Тэнгэрт нисэж буй бяцхан шувуудыг ажиглахдаа Би баярладаг. Хэдий тэд Миний өмнө шийдвэрээ гаргаагүй, Надад “өгөх” ямар ч үггүй боловч Миний тэдэнд өгсөн дэлхий ертөнцөөс тэд жаргал цэнгэлийг олдог. Хүн гэхдээ ингэх чадваргүй бөгөөд түүний царай нь дүнсгэр байдлаар дүүрэн байдаг – Би түүнд төлөгдөөгүй өртэй гэж үү? Яагаад түүний царай үргэлж нулимсаар зурагддаг юм бэ? Би толгодод цэцэглэж байгаа сараана цэцэгсийг бахдан биширдэг. Цэцэгс болон зүлэг энгэр газрыг бүрхдэг боловч хавар айлчлан ирэхээс өмнө сараана цэцэг, газар дээрх Миний алдарт өнгө нэмдэг – хүн өдий ихийг хийж чадах уу? Намайг эргэн ирэхээс өмнө тэр Намайг газар дээр гэрчилж чадсан уу? Тэр агуу улаан луугийн оронд Миний нэрийн төлөөнөө өөрийгөө зориулж чадсан уу? Миний айлдварууд хүнд хандах шаардлагуудаар дүүрсэн мэт байдаг – эдгээр шаардлагуудын улмаас тэр Надад зэвүүцдэг; түүний бие хэтэрхий сул дорой учраас мөн тэр үндсэндээ Миний гуйсан зүйлд хүрэх чадваргүй учраас тэр Миний үгнээс айдаг. Амаа ангайхдаа Би газар дээрх хүмүүс гай гамшгаас зугтахаар оролдож буй мэт зүг бүрд дүрвэж байгааг хардаг. Намайг царайгаа халхлах үед, Намайг биеэ эргүүлэх үед хүмүүс нэн даруй сандралд автаж, юу хийхээ мэддэггүй, учир нь тэд Намайг явахаас айдаг; тэдний үзлээр Миний явах өдөр бол тэнгэрээс гай зовлон бууж ирэх өдөр, Миний явах өдөр бол тэдний шийтгэл эхлэх өдөр байдаг. Гэсэн ч Миний хийдэг зүйл хүний үзлийн яг эсрэгээр байдаг, Би хэзээ ч хүний үзлийн дагуу үйлдээгүй, хүний үзэл Надтай нийцэхийг хэзээ ч зөвшөөрөөгүй. Миний ажиллах цаг бол нарийндаа хүнийг ил гаргах үе юм. Өөрөөр хэлбэл Миний үйлдлийг хүний үзлээр хэмжиж болохгүй. Бүтээлийн цаг үеэс эхлээд өнөөдрийг хүртэл хэн ч Миний хийдэг зүйлээс “шинэ тивийг” олж илрүүлээгүй, хэн ч Миний үйлддэг зарчмуудыг ухаараагүй, хэн ч шинэ замыг нээгээгүй. Тиймээс өнөөдөр хүмүүс зөв замд орох чадваргүй хэвээр үлдсэн – энэ нь яг тэдэнд дутагддаг зүйл бөгөөд тэдний орох учиртай зүйл юм. Бүтээлийн цаг үеэс өнөөдрийг хүртэл Би өмнө нь хэзээ ч ийм төслийг эхлүүлээгүй, Би зүгээр л эцсийн өдрүүд дэх Өөрийн ажилд хэдэн шинэ хэсгийг нэмсэн. Гэсэн ч тийм ойлгомжтой нөхцөл байдлын дор хүмүүс мөн л Миний хүслийг ухаарах чадваргүй байдаг – энэ нь яг тэдэнд дутагддаг зүйл биш гэж үү?

       Шинэ ажилд орсны дараа Надад хүнд тавих шинэ шаардлага байдаг. Хүний хувьд, өнгөрсөн үеийн шаардлагууд ямар ч үр нөлөөгүй мэт байдаг бөгөөд иймээс тэр тэдгээрийг мартдаг. Миний ажилладаг шинэ арга барил юу вэ? Би хүнээс юу гуйдаг вэ? Тэдний өнгөрсөнд хийсэн зүйл нь Миний хүслийн дагуу байсан эсэхийг, тэдний үйлдлүүд нь Миний гуйсан хил хязгаар дотор байсан эсэхийг хүмүүс өөрсдөө хэмжиж үнэлж чадна. Миний хувьд бүхнийг нэг бүрчлэн шалгах хэрэггүй; тэд өөрсдийн сүнсний өндрийнхөө талаар ухаарсан, иймээс оюун санаандаа тэд ямар хэмжээнд үйлдэж болох талаар тодорхой мэдэж байдаг, Би тэдэнд илэн далангүй хэлэх хэрэггүй. Намайг ярих үед магадгүй зарим хүмүүс бүдрэх болно; тиймээс Би улмаар хүмүүсийг сул дорой болохоос сэргийлэхийн тулд Өөрийн үгийн энэ хэсгийг хэлэхээс зайлсхийсэн. Энэ нь хүний эрэл хайгуулд илүү их үр ашигтай биш гэж үү? Энэ нь хүний ахиц дэвшилд илүү их үр ашигтай биш гэж үү? Өнгөрснөө мартаж, урагш тэмүүлэхийг хүсдэггүй хэн байна вэ? Өөрийн “бодлогогүй байдлын” улмаас Би, Миний ярьдаг арга барил аль хэдийн шинэ хүрээнд орсон гэдгийг хүмүүс ойлгож байгаа эсэхийг мэддэггүй. Дээр нь нэмээд Миний ажил хэтэрхий “завгүй” байдаг болохоор Миний ярианы өнгийг хүмүүс ойлгож байгаа эсэхийг олж мэдэх цаг Надад байгаагүй. Тиймээс Би хүмүүсээс Намайг илүү их ойлгохыг л гуйдаг. Миний ажил маш “завгүй” учраас Би хүмүүсийг удирдан чиглүүлэхийн тулд Өөрийн ажлын баазуудад биечлэн зочилж чаддаггүй ба иймд Би тэдний талаар “бага зэргийн ойлголттой” байдаг. Дүгнэн хэлбэл, өөр юу ч байсан Би одоо шинэ эхлэлд болон шинэ арга барилд албан ёсоор ороход нь хүнийг хөтөлж эхэлсэн. Миний хэлдэг зүйлд алиа байдал, хошигнол болон ялангуяа нэн хүчтэй егөөдлийн өнгө аяс байгааг хүмүүс Миний бүх айлдваруудаас харсан. Тиймээс хүн бид хоёрын хоорондын эв зохицол өөрийн эрхгүй сүйтгэгдэж, хүмүүсийн нүүр царайг өтгөн үүл манан бүрхэхэд хүргэсэн. Гэхдээ Би үүгээр хязгаарлагдаагүй харин Өөрийн ажлыг үргэлжлүүлсэн, учир нь Миний хэлдэг, хийдэг бүхэн бол Миний төлөвлөгөөний салшгүй чухал хэсэг, Миний амаар хэлэгдсэн бүхэн хүнд тусладаг бөгөөд Миний хийдэг юу ч бүх хүмүүсийн хувьд ялимгүй жаахан биш харин сургамжтай билээ. Хүнд дутагддаг болохоор л Би сул тавьж, үргэлжлүүлэн ярьсаар байдаг. Магадгүй зарим хүмүүс Намайг тэдэнд шаардлага тавихыг цөхрөлтгүйгээр хүлээж байгаа. Хэрвээ тийм бол Би тэдний хэрэгцээг хангадаг. Гэхдээ Би нэг зүйлийг та нарт сануулах ёстой: Ярих үедээ Би хүмүүс илүү их мэдлэг ухаан олж авна гэж найддаг, тэд илүү ажигч гярхай болж, ингэснээр Миний үгнээс илүү ихийг олж аваад Миний шаардлагуудыг биелүүлнэ гэж Би найддаг. Өмнө нь чуулганд хүмүүсийн төвлөрдөг зүйл нь харьцалт хийлгэж, эвдлэгдэх явдал байсан. Миний үгийг идэж уух нь тэдний зорилго болон эх сурвалжийг ойлгох суурин дээр байсан – гэхдээ өнөөдөр өнгөрсөн үетэй адилгүй, хүмүүс Миний айлдваруудын эх сурвалжийг үнэхээр ухаарах чадваргүй байдаг, тиймээс тэд Надаар харьцуулж, эвдлэгдэх ямар ч боломжгүй, иймээс тэд Миний үгийг идэж, уухад өөрсдийн бүхий л хичээл чармайлтаа зориулдаг. Гэхдээ эдгээр нөхцөл байдлуудын дор хүртэл тэд Миний шаардлагыг хангах чадваргүй хэвээр үлдсэн ба иймээс Би тэдэнд шинэ шаардлага тавьдаг: Би тэднээс Надтай хамт шалгалтанд орж, гэсгээлтэнд орохыг гуйдаг. Гэхдээ Би та нарт нэг зүйлийг сануулъя: Энэ нь хүнийг үхэлд хүргэх явдал биш харин Миний ажлын шаарддаг зүйл, учир нь одоогийн үе шатанд Миний үг хүнд хэтэрхий ойлгогдошгүй бөгөөд хүн Надтай хамтран ажиллах чадваргүй – хийх зүйл юу ч байхгүй! Би хүнийг Өөртэйгээ хамт шинэ арга барилд оруулж чадна. Өөр юу хийж болох вэ? Хүний дутагдлуудын улмаас Би ч бас хүний ордог урсгалд орох ёстой – Би хүмүүсийг бүрэн дүүрэн болгох Нэгэн биш гэж үү? Би энэ төлөвлөгөөг гаргах Нэгэн биш гэж үү? Хэдийгээр өөр шаардлага нь хэцүү биш боловч энэ нь хоёрдогч шаардлага биш. Эцсийн өдрүүдийн бүлэг хүмүүсийн дундах Миний ажил бол урьд хожид үзэгдээгүй төсөл бөгөөд тиймээс Миний алдар сансар огторгуйг бүрхэж, бүх хүмүүс Миний төлөө сүүлчийн зовлон бэрхшээлийг туулна. Та нар Миний хүслийг ойлгов уу? Энэ бол Миний хүнд тавих эцсийн шаардлага, өөрөөр хэлбэл бүх хүмүүс агуу улаан луугийн өмнө Миний өмнө хангинасан хүчтэй гэрчлэл хийж, өөрсдийгөө Надад өргөн барьж, эцсийн удаа Миний шаардлагыг хэрэгжүүлж чадна гэж Би найдаж байна. Та нар үнэхээр үүнийг хийж чадах уу? Та нар өнгөрсөн үед Миний зүрх сэтгэлийг хангалуун болгох чадваргүй байсан – та нар эцсийн удаа энэ хэв маягийг эвдэж чадах уу? Би хүмүүст эргэцүүлэх боломж олгодог, Би тэднийг Надад хариултаа хэлэхээсээ өмнө анхааралтай тунгаан бодоход хүргэдэг – ингэх нь буруу юу? Би хүний хариултыг хүлээдэг, Би түүний “хариу захиаг” хүлээдэг – та нарт Миний шаардлагыг биелүүлэх итгэл байна уу?

1992 оны Дөрөвдүгээр сарын 20

"Үг нь махбодоор илэрсэн" номоос 
Холбоотой зөвлөмж

No comments:

Post a Comment