Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

2017/10/08

Зүүний Аянга -Төгс Хүчит Бурханы Үг | Арав дахь айлдвар



       Хаанчлалын эрин үе нь эцсийн эцэст өнгөрсөн үеэс ялгаатай. Энд хүн юу хийж буй нь хамаагүй байдаг. Үүний оронд, Би газар дээр буун ирснийхээ дараа Өөрийн ажлыг—хүн хэзээ ч ухамсарлаж, биелүүлж чадахгүй тэр ажлыг биеэрээ хэрэгжүүлдэг.
Дэлхий бүтээгдсэнээс эхлээд өнөөдрийг хүртэл эдгээр бүх он жилүүд нь үргэлж сүм байгуулах тухай байсан боловч хаанчлалыг байгуулах талаар хэн ч хэзээ ч сонсож байгаагүй. Хэдийгээр Би энэ бүхнийг Өөрийн амаар хэлж байгаа ч, үүний мөн чанарыг мэддэг хэн нэгэн хүн байна уу? Би нэгэнт хүний ертөнцөд бууж, тэдний зовлон шаналлыг туулж, ажигласан, гэхдээ бие махбод болсон Өөрийн зорилгыг хэрэгжүүлээгүй. Хаанчлалыг байгуулах нь хийгдэж эхлэх үед, бие махбод болсон Миний махан бие албан ёсоор үйлчлэлээ хэрэгжүүлж эхэлнэ; тэгснээр хаанчлалын Хаан Өөрийн захирах эрх мэдлээ албан ёсоор хүлээн авна. Үүнээс хүний ертөнцөд хаанчлал ирсэн нь илэрхий болох ба энэ нь зүгээр л үг, харагдах байдал төдий биш харин үнэн бодитой байна; энэ бол “хэрэгжүүлэлтийн бодит байдал” гэдгийн утга учрын нэг тал юм. Хүн Миний нэг ч үйлийг хэзээ ч хараагүй, Миний ярианы нэгийг ч хэзээ ч сонсоогүй. Тэр харсан байсан ч, юуг олж илрүүлэх байсан бэ? Тэгээд тэр Миний ярихыг сонссон бол, юу ойлгох байсан бэ? Ертөнц даяар бүх хүн төрөлхтөн Миний хайр, Миний энэрэл дотор оршдог, гэвч бас бүх хүн төрөлхтөн Миний шүүлтэн дор, түүнчлэн Миний шалгалтан дор оршдог. Хүмүүс нэг түвшин хүртэл ялзарсан хэдий ч Би хүн төрөлхтөнд өршөөнгүй, элэгсэг байсаар ирсэн; хүмүүс Миний сэнтийн өмнө захирагдан бөхийсөн үед ч Би хүн төрөлхтөнд гэсгээлтийг оноосон. Гэвч Миний илгээсэн зовлон, цэвэршүүлэлтийн дунд байдаггүй хэн нэгэн хүн байна уу? Хэчнээн олон хүмүүс гэрлийн төлөө харанхуйд тэмтчин явж, хэчнээн олон хүмүүс шалгалтынхаа туршид гашуунаар тэмцэж байна вэ? Иовд итгэл байсан, гэсэн хэдий боловч тэрээр өөрийнхөө л гарах гарцыг хайж байгаагүй гэж үү? Миний ард болохын хувьд хэдийгээр та нар шалгалтанд гуйвшгүй зогсож чадсан ч, үүнийгээ чангаар хэлээгүй боловч зүрх сэтгэлдээ үүнд итгэдэг хэн нэгэн байгаа юу? Тэр зүрх сэтгэлдээ эргэлзэж байсан ч өөрийн итгэлээ амаараа л хэлж байсан биш гэж үү? Шалгалтанд тууштай зогсож, шалгалтанд туйлын дуулгавартай байсан ямар ч хүн байхгүй. Энэ ертөнцийг харахаас зайлсхийхийн тулд Би Өөрийн нүүрийг халхлаагүй бол бүх хүмүүс Миний дүрэлзсэн харцан дор унах болно, учир нь Би хүн төрөлхтнөөс юу ч гуйдаггүй билээ.

     Хаанчлалын ёслолын буудлага тасхийхэд тэр нь мөн долоон аянгын нижигнээн болох үе бөгөөд энэхүү дуу чимээ нь тэнгэр, газрыг доргиож, дээд тэнгэрийг сэргээж, бүх хүний сэтгэлийн утсыг чичрүүлнэ. Би агуу улаан луугийн үндэстнийг устгаж, дараа нь Өөрийн хаанчлалыг байгуулсан гэдгийг батлан, агуу улаан луугийн үндэстэнд хаанчлалын сүлд дуу баяр ёслолын байдалтайгаар сонстоно. Бүр илүү чухал нь, Миний хаанчлал газар дээр байгуулагдах болно. Энэ мөчид, Би дэлхийн үндэстэн бүхэнд Өөрийн тэнгэрэлчийг илгээж эхэлнэ, ингэснээр тэд Миний хөвгүүдийг, Миний ардыг хариулах юм; энэ нь мөн Өөрийн ажлын дараачийн алхмын хэрэгцээг хангахын тулд юм. Гэхдээ Би тулалдахын тулд агуу улаан луугийн цагираглан хэвтэж буй газар луу биечлэн очно. Бүх хүн төрөлхтөн махан бие доторх Намайг мэдэж, махан бие доторх Миний үйл хэргийг харах чадвартай болох үед, агуу улаан луугийн ичээ нь үнс нурам болж, ул мөргүй арилах болно. Миний хаанчлалын хүмүүс болох та нар агуу улаан лууг ясандаа хүртэл зэвүүцдэг учраас өөрсдийн үйлдлээрээ Миний зүрх сэтгэлд нийцэх ёстой ба ийм байдлаар агуу улаан лууг ичээнэ. Агуу улаан луу нь жигшүүртэй гэдгийг та нар үнэхээр мэдэрч байна уу? Энэ нь хаанчлалын Хааны дайсан гэж та нар үнэхээр мэдэрч байна уу? Надад гайхалтай гэрчлэл хийж чадах тийм итгэл та нарт үнэхээр байгаа юу? Та нарт агуу улаан лууг ялах итгэл үнэхээр байгаа юу? Миний та нараас асуух зүйл энэ юм. Надад хэрэгтэй бүхэн бол та нар энэ алхам хүртэл явах чадвартай байх юм; та нар үүнийг хийж чадах уу? Үүнд хүрэх итгэл та нарт байгаа юу? Хүн юу хийх чадвартай вэ? Харин Би үүнийг Өөрөө хийдэг биш гэж үү? Тулаан болох газарт Би биечлэн бууж очих болно гэж Би яагаад хэлсэн бэ? Миний хүсэж байгаа зүйл бол та нарын итгэл болохоос биш чиний үйл биш. Хүмүүс Миний үгийг шуудхан хүлээн авах чадваргүй, харин зүгээр л хажуунаас ажигладаг. Ийм байдлаар та нар зорилгодоо хүрсэн үү? Ийм байдлаар та нар Намайг мэдэж авсан уу? Үнэнийг хэлэхэд, газар дээрх хүмүүсээс нэг нь ч Миний нүүр лүү эгцлэн харж чадахгүй, нэг нь ч Миний үгийн цэвэр, жинхэнэ утгыг хүлээн авч чадахгүй. Иймээс Өөрийн зорилгодоо хүрч, хүмүүсийн зүрх сэтгэлд Өөрийн жинхэнэ дүрийг байрлуулахын тулд Би өмнө нь тохиолдож байгаагүй их ажлыг хөдөлгөсөн, ийм байдлаар үзхүй нь хүмүүсийг эрхэндээ байлгаж байгаа цаг үеийг төгсгөх юм.

     Өнөөдөр Би агуу улаан луугийн үндэстэнд бууж ирээд зогсохгүй, Би мөн Өөрийн царайг бүхий л орчлон руу эргүүлж байгаа, ингэснээр бүхий л дээд тэнгэр чичирч байна. Миний шүүлтэд өртөхгүй ганц ч гэсэн газар байх уу? Миний доош буулгасан гамшиг дор оршдоггүй нэг ч гэсэн газар байгаа юу? Би хаашаа ч явсан бүх төрлийн “гай зовлонгийн үрийг” цацсан. Энэ нь Миний ажилладаг арга замуудын нэг бөгөөд энэ нь хүнийг аврахын төлөө гэдэг нь эргэлзээгүй, Миний түүнд хүртээж буй зүйл бол мөн л хайрын нэг төрөл билээ. Илүү олон хүмүүс Намайг мэдэж авч, Намайг харах чадвартай байж, ийм байдлаар маш олон жилийн туршид хараагүй боловч, өнөөдөр бодитоор байгаа Бурханыг хүндэлж эхлээсэй гэж Би хүсдэг. Би энэ дэлхийг ямар шалтгаанаар бүтээсэн бэ? Хүмүүс ялзарсан байдалтай болоход, ямар шалтгааны улмаас Би тэднийг бүрмөсөн устгаагүй вэ? Ямар шалтгааны улмаас бүхий л хүмүүс гай зовлон дор амьдардаг вэ? Ямар шалтгааны улмаас Би Өөрөө махан биетэй болсон бэ? Намайг Өөрийн ажлаа хэрэгжүүлж байх үед амт нь зөвхөн гашуун биш, бас чихэрлэг болохыг хүн төрөлхтөн мэднэ. Дэлхий дээрх хүмүүсээс хэн Миний нигүүлсэл дотор амьдардаггүй вэ? Би хүмүүст эд хөрөнгөний ерөөлийг хүртээгээгүй бол энэ дэлхий ертөнц дээр хэн хүрэлцээтэй байдлыг эдэлж чадах билээ? Та нарт Миний ардын байр суурийг эзлэх боломжийг олгосон нь цорын ганц ерөөл биш гэдэг нь гарцаагүй, тийм биш гэж үү? Та нарыг Миний ард биш, харин зүтгэгчид байсан гэж үзвэл та нар Миний ерөөл дотор амьдрахгүй байсан уу? Та нарын дотроос нэг нь ч Миний үг ямар газраас ирж байгааг ойлгох чадваргүй. Миний та нарт олгосон нэрүүдийг эрхэмлэн дээдлэхээс хүн төрөлхтөн хол байдаг, иймээс та нарын олонх нь “хүчин зүтгэгч” цолтойгоор зүрх сэтгэлдээ гомдол дургүйцлийг торниулдаг ба олонх чинь “Миний ард” цолтойгоор зүрх сэтгэлдээ хайрыг өсгөдөг. Намайг хуурахаар оролдож бүү зүрхэл—Миний нүд бүхнийг нэвт хардаг! Та нарын дотроос хэн дуртайгаар хүлээн авч, та нарын дотроос хэн бүрэн дуулгавартай байдаг вэ? Хэрвээ хаанчлалын ёслолын буудлага тасхийхгүй бол, та нар эцэст нь хүртэл үнэхээр дуулгавартай дагаж чадах уу? Хүн юу хийж, бодох чадвартай болон тэр хэр хол явж чадах вэ гэдэг бүгдийг Би аль хэдийн урьчилан тодорхойлсон.

     Хүмүүсийн дийлэнх олонх нь, Миний төрх байдлын гэрэлд Миний дүрэлзсэн галыг хүлээн зөвшөөрдөг. Хүмүүсийн дийлэнх олонх нь, Миний зоригжуулалтаар өдөөгдөж, эрэл хайгуулд түрүүлэн явахаар бужигналддаг. Сатаны хүч Миний ард руу дайрах үед, тэднийг хамгаалахын тулд Би тэнд байдаг; Сатаны хуйвалдаан Миний ардын амьдралыг сүйтгэх үед Би үүнийг хэзээ ч эргэж ирэхгүйгээр зугтаалган явуулдаг. Газар дээр бүх төрлийн муу сүнснүүд амрах газар хайн эцэс төгсгөлгүй тэнүүчилдэг ба идэхийн тулд хүний цогцсыг тасралтгүй эрж хайдаг. Миний ард аа! Та нар Миний халамж, хамгаалалтан дотор үлдэх ёстой. Хэзээ ч бүү замбараагүй авирла! Хэзээ ч бүү болчимгүй авирла! Үүний оронд өөрийн үнэнч байдлаа Миний гэрт өргөл болго, зөвхөн үнэнч байдлаар л та нар диаволын заль мэхний эсрэг сөрөг дайралт хийж чадна. Ямар ч нөхцөл байдалд та нар өнгөрсөнтэйгээ адилаар авирлах ёсгүй, Миний нүүрэн дээр нэг зүйл хийж, Миний араар өөрийг хийж байвал—та нар аль хэдийн аврагдахын аргагүй болно. Мэдээж Би үүн шиг үгийг хангалттай олныг хэлсэн, тэгээгүй гэж үү? Хүний хуучин уг чанар засаршгүй учраас л Би түүнд дахин дахин сануулсан. Бүү уйдацгаа! Миний хэлж байгаа бүхэн бол та нарын хувь тавиланг хамгаалахын төлөө билээ! Сатанд хэрэгтэй зүйл гэвэл яг тэр бохир заваан газар; хэдий чинээ аврагдах найдваргүй байна, та нар төдий чинээ замаа алдаж, хориг хязгаарлалтанд захирагдахаас татгалздаг ба бохир сүнснүүд та нарт нэвтрэх ямар нэг боломжийг төдий чинээ их ашиглах болно. Нэгэнт та нар энэ зам дээр ирсэн бол, та нарын үнэнч байдал ямар ч бодит зүйлгүй дэмий яриа болох ба та нарын шийдвэр бохир сүнснүүдэд идэгдэж дуулгаваргүй байдал буюу Сатаны заль мэх болон өөрчлөгдөж Миний ажлыг тасалдуулахын тулд ашиглагдах болно. Тэр үед Би, Өөрийн хүссэнээрээ хэдийд ч, хаана ч та нарыг үхтэл цохих болно. Энэ нөхцөл байдлын ноцтой байдлыг хэн ч мэдэхгүй; бүгд өөрсдийн сонссон зүйлийг маш халуун амьсгал гэж үздэг ба ядаж анхааралтай байдаггүй. Өнгөрсөнд болсон зүйлсийг Би санадаггүй. Дахин нэг удаа мартсанаар чамд өршөөнгүй хандахыг Надаас чи хүлээсээр байна уу? Хэдийгээр хүн төрөлхтөн Намайг эсэргүүцсэн ч, Би үүнийг түүний эсрэг хэрэглэхгүй, учир нь хүний биеийн хэмжээ хэтэрхий намхан, иймээс Би түүнд өндөр шаардлага тавьдаггүй. Миний шаарддаг бүхэн бол тэр өөрийгөө дэмий өөгшүүлэх ёсгүй ба хориг хязгаарлалтанд захирагдах ёстой. Энэ нэг болзлыг хангах нь та нарын чадвараас давсан зүйл биш биз дээ? Ихэнх хүмүүс нүд хужирлахын тулд, Намайг тэдэнд илүү олон нууцуудыг илчлэхийг хүлээдэг. Гэсэн ч тэнгэрийн бүх нууцуудыг ойлговол, тэр мэдлэгээрээ чи юу хийх вэ? Энэ нь Миний төлөөх чиний хайрыг ихэсгэх үү? Энэ нь Миний төлөөх чиний хайрыг асаах уу? Би хүнийг дутуу үнэлдэггүй, бас Би түүнийг амархан ялладаггүй. Баримтууд үгүй бол, Би титэм адилаар өмсөх шошгыг хэзээ ч хүний толгой дээр санамсаргүй тавьдаггүй. Өнгөрснийг эргэцүүлэн бод: Би та нарыг гүтгэсэн үе байсан уу? Би та нарыг дутуу үнэлсэн үе байсан уу? Би та нарын бодит нөхцөл байдлыг авч үзэлгүйгээр та нарыг цагдаж байсан үе байсан уу? Миний хэлсэн зүйл та нарын зүрх сэтгэлийг болон та нарын амыг итгэл үнэмшлээр дүүргэж чадалгүй бүтэлгүйтэж байсан ямар нэг цаг байсан уу? Би та нарын дотор гүн гүнзгий цуурайтсан эгшиг дуугаргалгүйгээр ярьсан үе байсан уу? Та нарын дундаас хэн чинь Миний үгийг айж, дагжилгүйгээр, Би түүнийг ёроолгүй нүх рүү цохин унагаана гэж гүнээ айлгүйгээр уншсан бэ? Миний үгэн доторх шалгалтыг хэн давж гардаггүй вэ? Миний үгэн дотор эрх мэдэл оршдог, гэвч энэ нь хүнд санамсаргүй шүүлт оноохын төлөө биш юм; үүний оронд, хүний бодит нөхцөл байдлыг харгалзан үзэж, Өөрийн үгэнд орших утга учрыг Би хүнд байнга илэрхийлэн үзүүлдэг. Үнэндээ, Миний үгэн дэх Миний бүхнийг чадагч хүчийг ухаарах чадвартай хэн нэгэн байна уу? Миний үгний шижир алтан бүтээгдэхүүнийг өөртөө хүлээн авч чадах хэн нэгэн байна уу? Би хэчнээн их үгийг хэлсэн ч, тэдгээрийг эрхэмлэсэн хэн нэгэн байна уу?

1992 оны Гуравдугаар сарын 3

"Үг нь махбодоор илэрсэн" номоос
Холбоотой зөвлөмж

No comments:

Post a Comment