Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

Showing posts with label Эзэн,Христ, Есүс ,сайн мэдээг. Show all posts
Showing posts with label Эзэн,Христ, Есүс ,сайн мэдээг. Show all posts

2018/04/02

Зүүний Аянга Төгс Хүчит Бурханы Үг | Дөчин долоо дахь айлдвар


    Хүн төрөлхтнийг амьдаа томоожиж, хүн төрөлхтөн болон Өөртөө хамтын чин эрмэлзлийнхээ үр дүнг үзэх боломжийг олгохын тулд Миний үгээс үр өгөөж, шим тэжээлийг олж авах боломж олгон, Миний баялагийг хүртэг хэмээн Би хүн төрөлхтнийг байнга өөгшүүлсээр ирсэн. Би хүн төрөлхтөнд сэтгэл зовох шалтгаан хэзээ ч өгч байгаагүй боловч хүн Миний сэтгэлийг хэзээ ч ойлгож байгаагүй. Энэ нь хүн төрөлхтөн мэдрэмжгүй бөгөөд Надаас бусад зүйлсийг “үзэн яддаг”-аас үүдэлтэй. Хүн төрөлхтөн дутагдалтай учир би тэднийг ихэд өрөвдөж, дэлхий дээр амьдрах цаг хугацааных нь турш сэтгэлийг нь цадтал газрын бүхий л баялагийг эдлэх боломжийг олгохын тулд тэдний төлөө хүч чадлаа огтхон ч хайрлаагүй билээ. Би хүнийг ялгадаггүй, Намайг хэр олон жил дагасан эсэхээс үл хамаарч тэднийг хайрлан энэрэх сэтгэлээ хөгжүүлж ирсэн. Би Өөрийнхөө ажлыг хийхийн тулд Өөрийнхөө гарыг тэдэн дээр тавьж тэвчихгүй мэт байдаг. Тиймээс Намайг өөр шигээ хайрладаг эцэнхий хүмүүсийг ажиглахад Миний сэтгэл зүрхэнд тайлбарлахын аргагүй зовлон мэдрэгддэг ч гэлээ үүнээс болж хэн тогтсон журмаа зөрчиж болох вэ? Хэн үүнээс болж сэтгэлээ чилээх билээ? Гэсэн ч Би хүн төрөлхтнийг хангалттай баясан сууг гэж Би Өөрийн бүхий л өгөөмөр сэтгэлээ зориулж ирсэн бөгөөд энэ тал дээр хүн төрөлхтнийг алагчилж байгаагүй юм. Тиймээс хүн төрөлхтөн өдийг хүртэл Миний энэрэнгүй, буянт төрхийг харж ирсэн билээ. Би цаг ямагт хүлээцтэйгээр хүлээж ирлээ. Хүн төрөлхтөн сэтгэлээ ханган баяссаар, залхаад ирэхийн цагт Би тэдний хүсэлтийг “хангаж” эхлэн, утгагүй амьдралаасаа зугтаж, хүмүүстэй дахин харьцахгүй байх боломжийг бүх хүн төрөлхтөнд олгох болно. Урьд нь Би газар дэлхий дээр хүн төрөлхтнийг далайн усаар залгиулж, өлсгөлөн гачаалд нэрвэгдүүлж, шавжийн тахлаар сүрдүүлж, “услах” зорилгоор хүчтэй ширүүн бороог ашиглаж байсан ч хүмүүс амьдралын хоосон чанарыг хэзээ ч мэдрээгүй. Хүн одоо ч газар дэлхий дээр амьдрахын ач холбогдлыг ойлгоогүй л байна. Надтай хамт амьдрах нь хүний амьдралын хамгийн утга учиртай тал нь биш гэж үү? Миний дотор амьдрах нь гамшиг зовлонгийн аюулаас сэргийлэхэд туслахгүй гэж үү? Дэлхий дээр хэчнээн махбодтой бие өөрийнхөөрөө байх баяр баяслыг эрх чөлөөтэйгээр эдэлж амьдрав? Бие махбодын амьдралын хоосон чанарыг давж гарч чадсан хүн байна уу? Үүнийг хэн мэдэх вэ? Намайг хүн төрөлхтнийг бүтээсэн цагаас өдийг хүртэл нэг ч хүн газар дэлхий дээр дээд утга учиртайгаар амьдарсангүй, амьдралаа хэзээд огт утгагүй өнгөрүүлэхдээ нэг нь ч энэ бэрхшээлтэй байдлаасаа гарахыг хүсээгүй, нэг нь ч хоосон, зүдрүү амьдралаасаа зугтахыг оролдоогүй. Хүн төрөлхтний туршлагаас, бие махбодоор амьдрагсад Надаас баяр баяслыг авдаг байсан ч, тэдний нэг нь ч хүний ертөнцийн зан заншлыг даваагүй билээ. Үүний оронд тэд зөвхөн жам ёсонд захирагдаж, өөрсдийгөө хуурч ирсэн.

     Намайг хүн төрөлхтний оршин тогтнолыг бүрэн дуусгах үед газрын “дарлалыг” тэвчиж үлдэх хүн үлдэхгүй бөгөөд тэр үед Миний их ажлыг бүрэн биелсэн гэж хэлж болох юм. Намайг бие махбодтой болох эцсийн өдрүүдэд Миний Өөрийнхөө ажлаар гүйцэтгэхийг хүсэж байгаа зүйл бол хүн төрөлхтөнд бие махбодын амьдрал хоосон утгагүй болохыг ойлгуулах явдал тул Би махан биеийг устгана. Үүний дараа газар дээр нэг ч хүнгүй болж, газар дэлхийн хоосон утгагүйн тухай хэн ч хэзээ ч уйлан шаналахаа болж, хэн ч бие махбодын хүнд хүчрийн тухай ярихаа болж, хэн ч намайг шударга бус гэхээ больж, бүхий л хүмүүс болон эд зүйлс амар амгаланд орно. Үүний дараа хүмүүс өөрсөддөө тохирсон хүрэх газрыг олох тул хэн ч газар дэлхийн энд, тэндээс утга учрыг эрж хайж, олон зүйл рүү үсчихээ болино. Тэр үед хүмүүс нүүрэндээ мишээл тодруулан явах болно. Тэр цагт Би хүнээс юу ч хүсэхээ больж, цаашид ч тэдэнтэй маргахаа болино; бид хоорондоо дахин хэлэлцээр хийх шаардлагагүй болно. Би газар дэлхий дээр оршиж, хүн төрөлхтөн ч газар дэлхий дээр амьдарч байна; Би хүн төрөлхтөнтэй хамт амьдарч бас оршин суусаар байгаа. Хүн төрөлхтөн Миний дэргэд байхын баяр баяслыг мэдэрч байгаа; тиймээс хүн төрөлхтөн шалтгаангүйгээр Намайг орхин явахыг хүсэхгүй бөгөөд харин ч өөрсөдтэй нь дахиад хэсэг хамт байхыг хүсэх болов уу. Би яаж хуруугаа ч хөдөлгөхгүйгээр газар дэлхий дээр улам бүр нэмэгдэж байгаа хүчирхийлэл, зовлонг харж тэвчинэ вэ? Би дэлхийнх биш шүү дээ. Зөвхөн тэвчээрийн ачаар л Би өөрийгөө хүчлэн байж өнөөдрийг хүртэл дэлхий дээр байсаар байна. Хүн төрөлхтөн эцэс төгсгөлгүй гуйгаагүй бол Би аль эрт явах байлаа. Өнөө үед хүн төрөлхтөн нас бие гүйцсэн тул өөрийгөө харж хандах чадвартай болсон, тэдэнд Миний тус дэм хэрэггүй, Надаар тэжээлгэх шаардлагагүй болсон. Тиймээс Би хүн төрөлхтөнтэй хамт “ялалтын баяр” тэмдэглэхээр төлөвлөж байгаа бөгөөд дараа нь бэлтгэлтэй байлгахын тулд Би тэдэнтэй салах ёс гүйцэтгэнэ. Мэдээж, бидний дунд ямар нэгэн гомдол байхгүй тул хүнд үед нь орхиж явах сайн зүйл бишээ. Гэвч ингэж л бидний нөхөрлөл мөнхөд үргэлжлэх болно. Бид өөр өөрийн замаа хөөсний дараа хүн төрөлхтөнд зориулсан Миний “залгамжлал” үргэлжилнэ гэж Би найдна. Миний амьдралынхаа турш заасан зүйлсийг битгий умартаарай, Миний нэрийг гутаах зүйлсийг бүү үйлдээрэй, Миний үгийг оюун ухаандаа нандигнаарай. Хүн төрөлхтөн орхин одсоны минь дараа бүхий л чадлаараа Намайг баярлуулж явна гэж найдаж байна. Хүн төрөлхтөн Миний үгийг амьдралынхаа үндэс болгон хэрэглэнэ гэж найдна. Миний урмыг битгий хугалаарай учир нь Миний сэтгэл цаг ямагт хүн төрөлхтний төлөө санаа зовниж, үргэлж холбоотой байх болно. Хүн төрөлхтөн болоод Би нэгэн цагт хамтдаа диваажинд байдаг бүхий л ерөөлийг газар дэлхий дээр адилхан эдлэж байсан. Би хүн төрөлхтөнтэй хамт амьдарч, оршин сууж байлаа, хүн төрөлхтөн Намайг дандаа хайрлаж, Би ч мөн адил тэднийг хайрлаж байсан; бид бие биетэйгээ зохицдог байсан. Хүн төрөлхтөнтэй хамт байсан цагаа дурсахдаа Би инээд хөөр, баяр баяслаар дүүрэн ч заримдаа хэрүүл маргаантай өдрүүдээ санадаг. Гэсэн хэдий ч бидний хайр үүн дээр л тогтож, нэг нэгэнтэйгээ хийсэн харилцаа маань хэзээ ч тасарч байгаагүй билээ. Бидний харилцаж байсан жилүүдэд хүн төрөлхтөн Надад гүн сэтгэгдэл үлдээсэн бөгөөд Би тэдэнд эзэмших олон зүйлийг өгч, хүн төрөлхтөн ч талархсан сэтгэлээ байнга илэрхийлж ирсэн билээ. Одоо бидний уулзалт урьдынхтайгаа адилгүй; бидний салж явах энэ мөчөөс хэн ч хоцорч үлдэхийг хүсэхгүй биз дээ? Хүн төрөлхтөн Надад ихэд дассан, Би ч гэсэн тэдэнд хязгааргүй хайртай боловч одоо яалтай ч билээ дээ? Тэнгэрлэг Эцгийн шаардлагаас хэн зөрж зүрхлэх билээ? Би оршин суух газартаа очиж Өөрийнхөө ажлын өөр нэг хэсгийг гүйцээх болно. Бидэнд дахин учрах хувь тохиох бизээ. Хүн төрөлхтөн хэт их гуниглалгүй, газар дэлхий дээр Намайг баярлуулна гэж Би найдна; тэнгэр дэх Миний Сүнс тэдэнд ивээлээ байнга өгөх болно.

    Ертөнцийг бүтээх үеэс, эцсийн өдрүүд хүртэл Би надтай нэг оюун санаатай хүмүүсийг бүтээнэ гэж зөгнөж байсан билээ. Эцсийн өдрүүдэд газар дэлхий дээр амьдрах жишгийг тогтоосныхоо дараа Би оршин суух газар луугаа буцна гэдгээ хэлж байсан. Бүх хүн төрөлхтөн Миний сэтгэлд нийцэх үед тэд Миний шаардлагад хүрэх ба Би дахин тэднээс ямар нэг зүйл шаардахаа болино. Үүний оронд хүн төрөлхтөн Бид хоорондоо хуучин цагийнхаа тухай түүхийг ярилцсаныхаа дараа бид салан одоцгоох болно. Би энэ ажлаа эхлүүлж байгаа тул хүн төрөлхтнийг сэтгэлээ бэлдэхийг хүсэж байна. Би бүхий л хүн төрөлхтнийг Миний хүсэл эрмэлзлийг таньж мэдэн Намайг харгис, сэтгэл зүрхгүй гэж буруугаар ойлгохгүй байхыг хүснэ, учир нь энэ Миний санаа зорилго биш юм. Хүн төрөлхтөн Надад хайртай хэрнээ Намайг зохимжтой амрах газар байхыг зөвшөөрөхгүй гэж үү? Хүн төрөлхтөн тэнгэрлэг Эцгээс Миний төлөө гуйхгүй гэж үү? Хүн төрөлхтөн Надтай хамт хайр энэрлийн нулимсаа урсгаагүй гэж үү? Хүн төрөлхтөн Эцэг, Хүү бид Хоёрыг хурдан уулзахад дэмжиж туслаагүй гэж үү? Яагаад одоо тэд үүнийг хийхгүй гэж? Газар дэлхий дээрх Миний үйлчлэл биелсэн, хүн төрөлхтнөөс салж явсан ч Би тэдэнд тусалсаар байх болно, энэ сайхан биш гэж үү? Ажлаа илүү үр дүнтэй, харилцан ач тустай байлгахын тулд хэчнээн хэцүү байсан ч бид салж явах ёстой. Нулимсаа бид чимээгүйхэн унагана, Би хүн төрөлхтнийг дахин зэмлэхээ болино. Урьд нь Би хүн төрөлхтний сэтгэлийг шархлуулах олон зүйлийг хэлж, тэднийг уйлуулж зовоож байсан. Үүнийхээ төлөө Би одоо хүн төрөлхтнөөс уучлал гуйж байна; Надад жөтөөрхөж, уурлах хэрэггүй, үүнийг Би та нарын төлөө хэлж байсан юм шүү. Иймээс Би хүн төрөлхтөн Миний сэтгэлийг ойлгоно гэж найдаж байна. Урьд цагт бидэнд маргаантай зүйлс байсан ч эргээд харахад бидний аль алинд ашиг тусаа өгчээ. Эдгээр маргаантай зүйлс Бурхан болон хүн төрөлхтний хооронд нөхөрлөлийн гүүр болж хөгжсөн нь бидний хамтын хүч хөдөлмөрийн үр жимс нь биш гэж үү? Бид бүхэн үүнийг эдлэх ёстой. Хүмүүс Миний урьдын “алдааг” уучлахыг хүсэж байна, хүн төрөлхтний гэм буруу ч мөн өршөөгдөх болно. Хүмүүс ирээдүйд Миний хайрыг хайраар хариулбал тэнгэр дэх Миний Сүнс тайван байх болно. Энэ тал дээр хүн төрөлхтөн ямар шийдвэр гаргах, мөн Миний сүүлийн хүсэлтийг биелүүлэхийг хүсэх эсэхийг ч Би мэдэхгүй. Би хүн төрөлхтнөөс Намайг хайрлахыг л хүсэхээс илүү зүйлийг шаардахгүй, энэ л хангалттай. Үүнийг биелүүлж болно биз дээ? Урьд өмнө нь бидний дунд болсон таагүй зүйлсийг өнгөрсөнд нь үлдээж хоорондын хайраа мөнхөд хадгалцгаая. Би хүн төрөлхтөнд тийм их хайрыг өгсөн учраас хүн төрөлхтөн Надад ийм өндөр үнэтэй хариу барьсан юм. Тиймээс, хүн төрөлхтөн бидний энэ онцгой, цэвэр ариун хайрыг нандигнаж, бидний хайр хүний ертөнцийн туршид оршиж, мөнхөд өвлөгдөнө гэж Би найдаж байна. Дахин уулзахад биднийг хайр холбосон хэвээр байж, хайрыг маань хүн бүр магтан ярьж, цаашид мөнхөд үргэлжлүүлэх болтугай. Энэ Намайг сэтгэл хангалуун байх ба Би хүн төрөлхтөнд Өөрийн баясгалант төрхийг харуулах болно. Хүмүүс Миний даалгасан бүхнийг санаж явах болно гэж найдаж байна.

1992 оны Зургаадугаар сарын 1

"Үг нь махбодоор илэрсэн" номоос 

Холбоотой зөвлөмж :
Төгс Хүчит Бурханы Чуулган
Төгс Хөчит Бурхан
Зүүний Аянга

2018/03/31

Зүүний Аянга Бурханы үгийн магтан дуу | Христийн сүмийн магтан дуу | “Үнэн бол амьдралын бүх онч мэргэн үгний хамгийн дээд нь билээ”




“Үнэн” бол амьдралын хамгийн бодит онч мэргэн үг, Бүх хүн төрөлхтний дундаас хамгийн дээд нь. Үүнийг “амьдралын онч мэргэн үг” гэдгийн учир нь Учир нь энэ бол Бурханы хүнээс хүсдэг зүйл, энэ нь

2018/03/15

Кино клипүүд | "Шившлэгээс чөлөөлөгдөх нь" | Эзэн үнэхээр шашны мөр хөөсөн пасторууд болон ахлагчдыг томилсон уу?


    Бурхан Өөрийнхөө томилсон болон ашиглаж байгаа хүн бүрд гэрчлэл үзүүлдэг. Наад захдаа л гэхэд тэд бүгд Ариун Сүнсний ажлыг баталж Ариун Сүнсний үр жимсийг харуулж Бурханы сонгогдсон хүмүүст амь болон жинхэнэ хоньчин болоход тусалж чадна.

Кино клипүүд | "Шившлэгээс чөлөөлөгдөх нь" киноны клип : Библиэс өөр Бурханы үг байдаг уу?


   Зарим шашны хүмүүс Бурханы үг болон ажил Библид байдаг ба Библид өгүүлснээс гадна хаана ч Бурханы үг болон ажил байдаггүй гэдэгт итгэдэг. Иймэрхүү үзэл нь үнэний дагуу байна уу?

2018/02/13

Зүүний Аянга -Төгс Хүчит Бурханы Үг | Хорин гурав дахь айлдвар



    Миний дуу хоолой хадаж, Миний нүд галаар зурсхийн Би газар дэлхийг бүхэлд нь харж, хорвоо ертөнцийг тэр аяар нь ажиглана. Бүх хүн төрөлхтөн Надад залбирч, Над руу харж, Надаас уур хилэнгээ зогсоохыг гуйж, дахин Миний эсрэг тэрслэхгүй гэж тангараглаж байна.

2018/02/06

Зүүний Аянга Бурханы үгийн магтан дуу | Христийн магтан дуу | “Бурханы илрэлтийн утга учир” | Эзэний дахин ирэлтийг магтан дуулъя



Бурханы илрэлт гэдэг нь Тэр Бодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаар Тэр хүмүүсийн дунд нэгэн эринийг эхлүүлж, нөгөө эринийг дуусгахаар бууж ирдэг.

2018/02/01

Зүүний Аянга Бурханы үгийн магтан дуу | Христийн шашны видео | “Бурханы ерөөл” | Яавал гамшгаас хамгаалагдах вэ?

    Санаандгүй зүйлс тохиолддог,амьдралыг урьдчилан таах боломжгүй" гэж хүмүүс голдуу хэлдэг.Өнөөдөр эдийн засаг, технологийн хурдацтай хөгжилтэй зэрэгцэн, материаллаг амьдралын хэм хэмжээ аажмаар сайжирсан ч дэлхий дахинд тохиож буй гамшгууд өдөр өдрөөр нэмэгдэж байгааг бид мэднэ.

2017/11/19

Зүүний Аянга -Төгс Хүчит Бурханы Үг | Арван нэг дэх айлдвар



    Хүн төрөлхтөн дэх бүх хүн Миний Сүнсний ажиглалтыг хүлээн зөвшөөрөх ёстой, өөрсдийн үг, үйлдэл бүрээ нарийн шинжих ёстой ба цаашлаад Миний гайхалтай үйл хэргүүдийг онцлон үзэх ёстой. Газар дээрх хаанчлал ирэх үед та нарт ямар санагдах вэ?

2017/11/13

Зүүний Аянга -Төгс Хүчит Бурханы Үг | Арав дахь айлдвар


Хаанчлалын эрин үе нь эцсийн эцэст өнгөрсөн үеэс ялгаатай. Энд хүн юу хийж буй нь хамаагүй байдаг. Үүний оронд, Би газар дээр буун ирснийхээ дараа Өөрийн ажлыг—хүн хэзээ ч ухамсарлаж, биелүүлж чадахгүй тэр ажлыг биеэрээ хэрэгжүүлдэг. Дэлхий бүтээгдсэнээс эхлээд өнөөдрийг хүртэл эдгээр бүх он жилүүд нь үргэлж сүм байгуулах тухай байсан боловч хаанчлалыг байгуулах талаар хэн ч хэзээ ч сонсож байгаагүй. Хэдийгээр Би энэ бүхнийг Өөрийн амаар хэлж байгаа ч, үүний мөн чанарыг мэддэг хэн нэгэн хүн байна уу? Би нэгэнт хүний ертөнцөд бууж, тэдний зовлон шаналлыг туулж, ажигласан, гэхдээ бие махбод болсон Өөрийн зорилгыг хэрэгжүүлээгүй. Хаанчлалыг байгуулах нь хийгдэж эхлэх үед, бие махбод болсон Миний махан бие албан ёсоор үйлчлэлээ хэрэгжүүлж эхэлнэ; тэгснээр хаанчлалын Хаан Өөрийн захирах эрх мэдлээ албан ёсоор хүлээн авна. Үүнээс хүний ертөнцөд хаанчлал ирсэн нь илэрхий болох ба энэ нь зүгээр л үг, харагдах байдал төдий биш харин үнэн бодитой байна; энэ бол “хэрэгжүүлэлтийн бодит байдал” гэдгийн утга учрын нэг тал юм. Хүн Миний нэг ч үйлийг хэзээ ч хараагүй, Миний ярианы нэгийг ч хэзээ ч сонсоогүй. Тэр харсан байсан ч, юуг олж илрүүлэх байсан бэ? Тэгээд тэр Миний ярихыг сонссон бол, юу ойлгох байсан бэ? Ертөнц даяар бүх хүн төрөлхтөн Миний хайр, Миний энэрэл дотор оршдог, гэвч бас бүх хүн төрөлхтөн Миний шүүлтэн дор, түүнчлэн Миний шалгалтан дор оршдог. Хүмүүс нэг түвшин хүртэл ялзарсан хэдий ч Би хүн төрөлхтөнд өршөөнгүй, элэгсэг байсаар ирсэн; хүмүүс Миний сэнтийн өмнө захирагдан бөхийсөн үед ч Би хүн төрөлхтөнд гэсгээлтийг оноосон. Гэвч Миний илгээсэн зовлон, цэвэршүүлэлтийн дунд байдаггүй хэн нэгэн хүн байна уу? Хэчнээн олон хүмүүс гэрлийн төлөө харанхуйд тэмтчин явж, хэчнээн олон хүмүүс шалгалтынхаа туршид гашуунаар тэмцэж байна вэ? Иовд итгэл байсан, гэсэн хэдий боловч тэрээр өөрийнхөө л гарах гарцыг хайж байгаагүй гэж үү? Миний ард болохын хувьд хэдийгээр та нар шалгалтанд гуйвшгүй зогсож чадсан ч, үүнийгээ чангаар хэлээгүй боловч зүрх сэтгэлдээ үүнд итгэдэг хэн нэгэн байгаа юу? Тэр зүрх сэтгэлдээ эргэлзэж байсан ч өөрийн итгэлээ амаараа л хэлж байсан биш гэж үү? Шалгалтанд тууштай зогсож, шалгалтанд туйлын дуулгавартай байсан ямар ч хүн байхгүй. Энэ ертөнцийг харахаас зайлсхийхийн тулд Би Өөрийн нүүрийг халхлаагүй бол бүх хүмүүс Миний дүрэлзсэн харцан дор унах болно, учир нь Би хүн төрөлхтнөөс юу ч гуйдаггүй билээ.
Хаанчлалын ёслолын буудлага тасхийхэд тэр нь мөн долоон аянгын нижигнээн болох үе бөгөөд энэхүү дуу чимээ нь тэнгэр, газрыг доргиож, дээд тэнгэрийг сэргээж, бүх хүний сэтгэлийн утсыг чичрүүлнэ. Би агуу улаан луугийн үндэстнийг устгаж, дараа нь Өөрийн хаанчлалыг байгуулсан гэдгийг батлан, агуу улаан луугийн үндэстэнд хаанчлалын сүлд дуу баяр ёслолын байдалтайгаар сонстоно. Бүр илүү чухал нь, Миний хаанчлал газар дээр байгуулагдах болно. Энэ мөчид, Би дэлхийн үндэстэн бүхэнд Өөрийн тэнгэрэлчийг илгээж эхэлнэ, ингэснээр тэд Миний хөвгүүдийг, Миний ардыг хариулах юм; энэ нь мөн Өөрийн ажлын дараачийн алхмын хэрэгцээг хангахын тулд юм. Гэхдээ Би тулалдахын тулд агуу улаан луугийн цагираглан хэвтэж буй газар луу биечлэн очно. Бүх хүн төрөлхтөн махан бие доторх Намайг мэдэж, махан бие доторх Миний үйл хэргийг харах чадвартай болох үед, агуу улаан луугийн ичээ нь үнс нурам болж, ул мөргүй арилах болно. Миний хаанчлалын хүмүүс болох та нар агуу улаан лууг ясандаа хүртэл зэвүүцдэг учраас өөрсдийн үйлдлээрээ Миний зүрх сэтгэлд нийцэх ёстой ба ийм байдлаар агуу улаан лууг ичээнэ. Агуу улаан луу нь жигшүүртэй гэдгийг та нар үнэхээр мэдэрч байна уу? Энэ нь хаанчлалын Хааны дайсан гэж та нар үнэхээр мэдэрч байна уу? Надад гайхалтай гэрчлэл хийж чадах тийм итгэл та нарт үнэхээр байгаа юу? Та нарт агуу улаан лууг ялах итгэл үнэхээр байгаа юу? Миний та нараас асуух зүйл энэ юм. Надад хэрэгтэй бүхэн бол та нар энэ алхам хүртэл явах чадвартай байх юм; та нар үүнийг хийж чадах уу? Үүнд хүрэх итгэл та нарт байгаа юу? Хүн юу хийх чадвартай вэ? Харин Би үүнийг Өөрөө хийдэг биш гэж үү? Тулаан болох газарт Би биечлэн бууж очих болно гэж Би яагаад хэлсэн бэ? Миний хүсэж байгаа зүйл бол та нарын итгэл болохоос биш чиний үйл биш. Хүмүүс Миний үгийг шуудхан хүлээн авах чадваргүй, харин зүгээр л хажуунаас ажигладаг. Ийм байдлаар та нар зорилгодоо хүрсэн үү? Ийм байдлаар та нар Намайг мэдэж авсан уу? Үнэнийг хэлэхэд, газар дээрх хүмүүсээс нэг нь ч Миний нүүр лүү эгцлэн харж чадахгүй, нэг нь ч Миний үгийн цэвэр, жинхэнэ утгыг хүлээн авч чадахгүй. Иймээс Өөрийн зорилгодоо хүрч, хүмүүсийн зүрх сэтгэлд Өөрийн жинхэнэ дүрийг байрлуулахын тулд Би өмнө нь тохиолдож байгаагүй их ажлыг хөдөлгөсөн, ийм байдлаар үзхүй нь хүмүүсийг эрхэндээ байлгаж байгаа цаг үеийг төгсгөх юм.
Өнөөдөр Би агуу улаан луугийн үндэстэнд бууж ирээд зогсохгүй, Би мөн Өөрийн царайг бүхий л орчлон руу эргүүлж байгаа, ингэснээр бүхий л дээд тэнгэр чичирч байна. Миний шүүлтэд өртөхгүй ганц ч гэсэн газар байх уу? Миний доош буулгасан гамшиг дор оршдоггүй нэг ч гэсэн газар байгаа юу? Би хаашаа ч явсан бүх төрлийн “гай зовлонгийн үрийг” цацсан. Энэ нь Миний ажилладаг арга замуудын нэг бөгөөд энэ нь хүнийг аврахын төлөө гэдэг нь эргэлзээгүй, Миний түүнд хүртээж буй зүйл бол мөн л хайрын нэг төрөл билээ. Илүү олон хүмүүс Намайг мэдэж авч, Намайг харах чадвартай байж, ийм байдлаар маш олон жилийн туршид хараагүй боловч, өнөөдөр бодитоор байгаа Бурханыг хүндэлж эхлээсэй гэж Би хүсдэг. Би энэ дэлхийг ямар шалтгаанаар бүтээсэн бэ? Хүмүүс ялзарсан байдалтай болоход, ямар шалтгааны улмаас Би тэднийг бүрмөсөн устгаагүй вэ? Ямар шалтгааны улмаас бүхий л хүмүүс гай зовлон дор амьдардаг вэ? Ямар шалтгааны улмаас Би Өөрөө махан биетэй болсон бэ? Намайг Өөрийн ажлаа хэрэгжүүлж байх үед амт нь зөвхөн гашуун биш, бас чихэрлэг болохыг хүн төрөлхтөн мэднэ. Дэлхий дээрх хүмүүсээс хэн Миний нигүүлсэл дотор амьдардаггүй вэ? Би хүмүүст эд хөрөнгөний ерөөлийг хүртээгээгүй бол энэ дэлхий ертөнц дээр хэн хүрэлцээтэй байдлыг эдэлж чадах билээ? Та нарт Миний ардын байр суурийг эзлэх боломжийг олгосон нь цорын ганц ерөөл биш гэдэг нь гарцаагүй, тийм биш гэж үү? Та нарыг Миний ард биш, харин зүтгэгчид байсан гэж үзвэл та нар Миний ерөөл дотор амьдрахгүй байсан уу? Та нарын дотроос нэг нь ч Миний үг ямар газраас ирж байгааг ойлгох чадваргүй. Миний та нарт олгосон нэрүүдийг эрхэмлэн дээдлэхээс хүн төрөлхтөн хол байдаг, иймээс та нарын олонх нь “хүчин зүтгэгч” цолтойгоор зүрх сэтгэлдээ гомдол дургүйцлийг торниулдаг ба олонх чинь “Миний ард” цолтойгоор зүрх сэтгэлдээ хайрыг өсгөдөг. Намайг хуурахаар оролдож бүү зүрхэл—Миний нүд бүхнийг нэвт хардаг! Та нарын дотроос хэн дуртайгаар хүлээн авч, та нарын дотроос хэн бүрэн дуулгавартай байдаг вэ? Хэрвээ хаанчлалын ёслолын буудлага тасхийхгүй бол, та нар эцэст нь хүртэл үнэхээр дуулгавартай дагаж чадах уу? Хүн юу хийж, бодох чадвартай болон тэр хэр хол явж чадах вэ гэдэг бүгдийг Би аль хэдийн урьчилан тодорхойлсон.
Хүмүүсийн дийлэнх олонх нь, Миний төрх байдлын гэрэлд Миний дүрэлзсэн галыг хүлээн зөвшөөрдөг. Хүмүүсийн дийлэнх олонх нь, Миний зоригжуулалтаар өдөөгдөж, эрэл хайгуулд түрүүлэн явахаар бужигналддаг. Сатаны хүч Миний ард руу дайрах үед, тэднийг хамгаалахын тулд Би тэнд байдаг; Сатаны хуйвалдаан Миний ардын амьдралыг сүйтгэх үед Би үүнийг хэзээ ч эргэж ирэхгүйгээр зугтаалган явуулдаг. Газар дээр бүх төрлийн муу сүнснүүд амрах газар хайн эцэс төгсгөлгүй тэнүүчилдэг ба идэхийн тулд хүний цогцсыг тасралтгүй эрж хайдаг. Миний ард аа! Та нар Миний халамж, хамгаалалтан дотор үлдэх ёстой. Хэзээ ч бүү замбараагүй авирла! Хэзээ ч бүү болчимгүй авирла! Үүний оронд өөрийн үнэнч байдлаа Миний гэрт өргөл болго, зөвхөн үнэнч байдлаар л та нар диаволын заль мэхний эсрэг сөрөг дайралт хийж чадна. Ямар ч нөхцөл байдалд та нар өнгөрсөнтэйгээ адилаар авирлах ёсгүй, Миний нүүрэн дээр нэг зүйл хийж, Миний араар өөрийг хийж байвал—та нар аль хэдийн аврагдахын аргагүй болно. Мэдээж Би үүн шиг үгийг хангалттай олныг хэлсэн, тэгээгүй гэж үү? Хүний хуучин уг чанар засаршгүй учраас л Би түүнд дахин дахин сануулсан. Бүү уйдацгаа! Миний хэлж байгаа бүхэн бол та нарын хувь тавиланг хамгаалахын төлөө билээ! Сатанд хэрэгтэй зүйл гэвэл яг тэр бохир заваан газар; хэдий чинээ аврагдах найдваргүй байна, та нар төдий чинээ замаа алдаж, хориг хязгаарлалтанд захирагдахаас татгалздаг ба бохир сүнснүүд та нарт нэвтрэх ямар нэг боломжийг төдий чинээ их ашиглах болно. Нэгэнт та нар энэ зам дээр ирсэн бол, та нарын үнэнч байдал ямар ч бодит зүйлгүй дэмий яриа болох ба та нарын шийдвэр бохир сүнснүүдэд идэгдэж дуулгаваргүй байдал буюу Сатаны заль мэх болон өөрчлөгдөж Миний ажлыг тасалдуулахын тулд ашиглагдах болно. Тэр үед Би, Өөрийн хүссэнээрээ хэдийд ч, хаана ч та нарыг үхтэл цохих болно. Энэ нөхцөл байдлын ноцтой байдлыг хэн ч мэдэхгүй; бүгд өөрсдийн сонссон зүйлийг маш халуун амьсгал гэж үздэг ба ядаж анхааралтай байдаггүй. Өнгөрсөнд болсон зүйлсийг Би санадаггүй. Дахин нэг удаа мартсанаар чамд өршөөнгүй хандахыг Надаас чи хүлээсээр байна уу? Хэдийгээр хүн төрөлхтөн Намайг эсэргүүцсэн ч, Би үүнийг түүний эсрэг хэрэглэхгүй, учир нь хүний биеийн хэмжээ хэтэрхий намхан, иймээс Би түүнд өндөр шаардлага тавьдаггүй. Миний шаарддаг бүхэн бол тэр өөрийгөө дэмий өөгшүүлэх ёсгүй ба хориг хязгаарлалтанд захирагдах ёстой. Энэ нэг болзлыг хангах нь та нарын чадвараас давсан зүйл биш биз дээ? Ихэнх хүмүүс нүд хужирлахын тулд, Намайг тэдэнд илүү олон нууцуудыг илчлэхийг хүлээдэг. Гэсэн ч тэнгэрийн бүх нууцуудыг ойлговол, тэр мэдлэгээрээ чи юу хийх вэ? Энэ нь Миний төлөөх чиний хайрыг ихэсгэх үү? Энэ нь Миний төлөөх чиний хайрыг асаах уу? Би хүнийг дутуу үнэлдэггүй, бас Би түүнийг амархан ялладаггүй. Баримтууд үгүй бол, Би титэм адилаар өмсөх шошгыг хэзээ ч хүний толгой дээр санамсаргүй тавьдаггүй. Өнгөрснийг эргэцүүлэн бод: Би та нарыг гүтгэсэн үе байсан уу? Би та нарыг дутуу үнэлсэн үе байсан уу? Би та нарын бодит нөхцөл байдлыг авч үзэлгүйгээр та нарыг цагдаж байсан үе байсан уу? Миний хэлсэн зүйл та нарын зүрх сэтгэлийг болон та нарын амыг итгэл үнэмшлээр дүүргэж чадалгүй бүтэлгүйтэж байсан ямар нэг цаг байсан уу? Би та нарын дотор гүн гүнзгий цуурайтсан эгшиг дуугаргалгүйгээр ярьсан үе байсан уу? Та нарын дундаас хэн чинь Миний үгийг айж, дагжилгүйгээр, Би түүнийг ёроолгүй нүх рүү цохин унагаана гэж гүнээ айлгүйгээр уншсан бэ? Миний үгэн доторх шалгалтыг хэн давж гардаггүй вэ? Миний үгэн дотор эрх мэдэл оршдог, гэвч энэ нь хүнд санамсаргүй шүүлт оноохын төлөө биш юм; үүний оронд, хүний бодит нөхцөл байдлыг харгалзан үзэж, Өөрийн үгэнд орших утга учрыг Би хүнд байнга илэрхийлэн үзүүлдэг. Үнэндээ, Миний үгэн дэх Миний бүхнийг чадагч хүчийг ухаарах чадвартай хэн нэгэн байна уу? Миний үгний шижир алтан бүтээгдэхүүнийг өөртөө хүлээн авч чадах хэн нэгэн байна уу? Би хэчнээн их үгийг хэлсэн ч, тэдгээрийг эрхэмлэсэн хэн нэгэн байна уу?
1992 оны Гуравдугаар сарын 3
"Үг нь махбодоор илэрсэн" номоос 
Холбоотой зөвлөмж

2017/10/08

Зүүний Аянга -Төгс Хүчит Бурханы Үг | Арав дахь айлдвар



       Хаанчлалын эрин үе нь эцсийн эцэст өнгөрсөн үеэс ялгаатай. Энд хүн юу хийж буй нь хамаагүй байдаг. Үүний оронд, Би газар дээр буун ирснийхээ дараа Өөрийн ажлыг—хүн хэзээ ч ухамсарлаж, биелүүлж чадахгүй тэр ажлыг биеэрээ хэрэгжүүлдэг.

2017/09/05

Зүүний Аянга -Төгс Хүчит Бурханы Үг | Долоо дахь айлдвар



    Бүхий л барууны салбарууд Миний дуу хоолойг сонсох ёстой:

      Өнгөрсөн үед та нар Надад үнэнч байсан уу? Та нар Миний хосгүй зөвлөмж үгсийг дуулгавартай дагасан уу? Та нарт бүдэг бадаг, тодорхойгүй биш харин бодит итгэл найдвар байгаа юу? Хүний үнэнч байдал, хайр, итгэл – Надаас ирэх зүйлсээс өөр юу ч байхгүй, Миний хайрладаг зүйлээс өөр юу ч үгүй.