Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

2017/10/18

Зүүний Аянга -Төгс Хүчит Бурханы Үг|Гучин нэг дэх айлдвар


   Хүмүүсийн зүрх сэтгэлд Миний зай хэзээ ч байгаагүй. Би хүмүүсийг үнэхээр хайх үед тэд нүдээ анин Миний үйлдлүүдийг үл тоож, Миний хийдэг бүхэн тэдний таалалд нийцэхийн төлөөх оролдлого мэт байдаг бөгөөд үүний үр дүнд тэд үргэлж Миний ажил хэрэгт зэвүүцдэг. Надад ямар нэгэн өөрийн ухамсар байхгүй мэт: Би “шулуун шударга” хүний өмнө үргэлж Өөрөөрөө онгирч, хүний уурыг хүргэдэг юм шиг байдаг. Гэсэн ч тийм тааламжгүй нөхцөл байдлын дор Би тэвчиж, Өөрийнхөө ажлыг үргэлжлүүлдэг. Тиймээс Би хүмүүний дадлага туршлагын чихэрлэг, исгэлэн, гашуун, аагтай амтыг амссан бөгөөд салхи бороон дунд “гэр бүлийн” хавчилт шахалтыг туулсан, амьдралын эрээн барааныг туулсан бөгөөд бие махбодын хагацлын зовуурийг туулсан гэж Би хэлдэг. Гэсэн хэдий ч Намайг газар дээр ирэх үед, тэдний төлөө Миний амссан зовлон зүдгүүрийн улмаас Намайг угтан авахын оронд хүмүүс Миний сайн санаанаас “эелдэгээр татгалзсан.” Үүнээс болж Би хэрхэн зовохгүй байх билээ? Би хэрхэн шаналахгүй байж чадах юм бэ? Бүх зүйл ингэж дуусахын төлөө Би бие махбодтой болсон гэж үү? Яагаад хүн Намайг хайрладаггүй юм бэ? Миний хайрыг яагаад хүний үзэн ядалтаар хариулдаг юм бэ? Би ингэж зовох учиртай гэж үү? Газар дээрх Миний зовлон зүдгүүрийн улмаас хүмүүс өрөвдсөн нулимс урсгасан бөгөөд Миний “золгүй явдлын” шударга бус байдлыг гоочилсон. Гэвч Миний зүрх сэтгэлийг үнэхээр мэдсэн хэн байна вэ? Миний мэдрэмжүүдийг хэн ухамсарласан бэ? Хүн нэгэнтээ Намайг гэсэн гүн гүнзгий сэтгэлтэй байсан ба өөрийн зүүдэндээ Намайг байнга хүсэн хүлээдэг байсан—гэхдээ газар дээрх хүмүүс тэнгэр дэх Миний хүслийг хэрхэн ойлгож чадах билээ? Хэдийгээр хүмүүс нэгэн цагт Миний уй гашуугийн мэдрэмжийг ухамсарлаж байсан ч зовсон анд болохын хувьд Миний зовлон шаналанг хэн өрөвдөж байсан бэ? Газар дээрх хүмүүсийн мөс чанар Миний гаслантай зүрх сэтгэлийг хөдөлгөж, өөрчилж чадна гэж үү? Газар дээрх хүмүүс өөрсдийн зүрх сэтгэл дотор байгаа үгээр хэлэхийн аргагүй зовлон зүдгүүрийг Надад хэлж чадахгүй гэж үү? Сүнснүүд болон Сүнс бие биедээ найддаг байсан боловч махан биеийн саад бэрхшээлийн улмаас хүмүүсийн уураг тархи “хяналтаа алдсан.” Би хүмүүст Миний өмнө ирэхийг нэгэнтээ сануулсан—гэвч Миний дуудлага хүмүүсийг Миний гуйсан зүйлийг биелүүлэхэд хүргээгүй; тэд үгээр хэлэхийн аргагүй зовлон бэрхшээл туулсан мэт, тэдний замд ямар нэгэн зүйл хөндөлсөж байгаа мэтээр тэд зүгээр л тэнгэр лүү нулимс дүүрэн нүдээр ширтэж байсан. Тиймээс тэд Надаас гуйн тэнгэрийн дор алгаа хавсран, мэхийн ёсолсон. Өршөөнгүй учраас Би хүмүүсийн дунд Өөрийн ерөөлүүдийг хайрласан бөгөөд нүд ирмэхийн зуурт хүмүүсийн дундах Миний хувийн ирэлтийн цаг мөч ирсэн—гэсэн ч хүн Тэнгэрт өгсөн өөрийн тангаргийг аль хэдийн мартчихсан байсан юм. Энэ нь хүний дуулгаваргүй байдал биш гэж үү? Хүн яагаад үргэлж “ой тогтоолт нь муудсанаас” болж зовдог юм бэ? Би түүнийг хутгалсан уу? Би түүний биеийг цохин унагасан уу? Би Өөрийн зүрх сэтгэл доторх мэдрэмжүүдийг хүнд хэлдэг, тэгвэл тэр яагаад үргэлж Надаас зайлсхийдэг юм бэ? Хүмүүсийн “дурсамжинд” тэд ямар нэгэн зүйлээ алдаад энэ нь хаанаас ч олдохгүй байгаа мэт байдаг боловч мөн тэдний дурсамж нь буруу мэт байдаг. Тиймээс хүмүүс амьдралдаа үргэлж мартамхай зангаас болж зовдог бөгөөд бүх хүн төрөлхтний амьдралын өдрүүд нь эмх замбараагүй байдаг. Гэсэн ч, хэн ч үүнийг удирдан захирдаггүй, хүмүүс юу хийдэггүй харин бие биенээ дэвсэлж, бие биенээ хөнөөдөг бөгөөд энэ нь өнөөдрийн гамшигт ялагдлын байдалд аваачиж, орчлон ертөнцийн дор байгаа бүхнийг аврагдах ямар ч найдваргүйгээр бохир заваан ус, шавар шавхай руу нуран унахад хүргэдэг.

     Би бүх хүмүүсийн дунд ирсэн үе нь хүмүүс Надад үнэнч болсон цаг үе байсан. Энэ удаа агуу улаан луу бас өөрийн хөнөөлт гарыг хүмүүс дээр буулгаж эхэлсэн. Би “урилгыг” хүлээн авсан бөгөөд хүмүүсийн дунд “цайллагын ширээн дээр суухаар” ирэхдээ хүнээс ирсэн “урилга бичсэн захидлыг” авчирсан. Намайг харах үедээ хүмүүс Надад анхаарал тавиагүй, учир нь Би Өөрийгөө тансаг хувцсаар гоёогүй бөгөөд хүнтэй хамт ширээн дээр суухын тулд зөвхөн Өөрийн “биеийн байцаалтыг” л авчирсан билээ. Нүүрэн дээр минь үнэтэй цайтай энгэсэг, тэргүүн дээр минь титэм байгаагүй бөгөөд Би хөлөндөө зүгээр л гар хийцийн энгийн гутал өмссөн байсан. Хүмүүсийн урмыг хамгийн их хугалсан зүйл нь Миний уруул дээр уруулын будаг байгаагүй явдал юм. Цаашлаад Би ёсорхуу үгс хэлээгүй бөгөөд Миний хэл зохиолчийн үзэг мэт байгаагүй; үүний оронд Миний үг нэг бүр хүний зүрх сэтгэлийн гүнийг хатгасан бөгөөд энэ нь Миний амны талаар хүмүүст илүү их “таатай” сэтгэгдэл төрүүлсэн. Хүмүүс Надад “тусгай үйлчилгээ” үзүүлэхэд сая дурдсан зүйлс хангалттай байсан бөгөөд тиймээс тэд Надтай, мэдлэг ухаан, мэргэн ухаангүй хөдөө тосгоны анд шигээ харьцсан. Хүн бүхэн “бэлэгний мөнгө” гардуулах үед ч гэсэн хүмүүс Намайг хүндтэй хүн мэт үзэхгүй хэвээр байсан ба харин Миний өмнө ямар ч хүндлэлгүйгээр, хөлөө чирэн цухалдан ирсэн. Намайг мутраа сунгах үед тэд нэн даруй гайхширч, өвдөг сөгдөн, агуу уухайг хашхирсан. Тэд Миний бүх “бэлэгний мөнгийг” хураан авсан. Хэмжээ нь асар их байсан учраас тэд хоромхон зуур Намайг саятан хэмээн бодсон бөгөөд Миний зөвшөөрөлгүйгээр ноорхой хувцсыг минь Миний биенээс урж салган, тэдгээрийг шинэ хувцсаар сольсон—гэсэн ч энэ нь Намайг баярлуулаагүй. Би ийм амар хялбар амьдралд дасаагүй бөгөөд энэхүү “дээд зэрэглэлийн” үйлчилгээг жигшдэг учраас, Би ариун гэрээс төрсөн учраас мөн Би “ядуу тарчиг” байдалд төрсөн болохоор Миний бүхий л хувийн хэрэгцээг хангасан тансаг амьдралд дадаагүй юм гэж хэлж болно. Би зөвхөн, хүмүүс Миний зүрх сэтгэл дэх мэдрэмжүүдийг ойлгож, Миний амнаас гарах тааламжгүй үнэнийг хүлээн авахын тулд бага зэргийн зовлон бэрхшээлийг туулаасай гэж л хүсдэг. Би хэзээ ч онол ярьж чадахгүй эсвэл хүмүүстэй харилцахын тулд тэдний “нийгэмших нууцыг” ашиглах чадваргүй учраас, мөн Би хүмүүсийн төрх байдал эсвэл тэдний сэтгэлзүйн дагуу Өөрийн үгийг тохируулах чадваргүй учраас хүмүүс үргэлж Надад дургүйцэж, Намайг харилцах хэрэггүй хүн гэж итгэсэн бөгөөд Намайг “хурц” хэлтэй агаад хүмүүсийг үргэлж шархлуулдаг гэж хэлсэн юм. Гэвч Надад ямар ч сонголт байгаагүй: Би хүний “сэтгэлзүйг” нэгэнтээ судалсан, хүний “амьдралын гүн ухааныг” нэгэнтээ “дуурайсан” бөгөөд нэгэн цагт Би хүний хэлийг сурахын тулд “хэлний коллежид” сурсан, ингэснээр Би хүмүүсийн ярьдаг арга барилыг эзэмшиж, тэдний төрх байдалд тааруулан ярьж магад байсан—гэхдээ хэдий Би маш их хичээл чармайлт гаргаж, олон “мэргэжилтнүүд” дээр зочилсон боловч бүгд талаар болсон. Надад хүн чанарын юу ч, хэзээ ч байгаагүй. Энэ бүх жилүүдийн туршид Миний хичээл чармайлт хэзээ ч, өчүүхэн төдий ч үр дүн гаргаагүй, Надад хүний хэлний өчүүхэн ч авъяас билиг байгаагүй. Тиймээс “шаргуу ажил үр ашгаа өгдөг” хэмээх хүний үг Надад “тусгагдсан” бөгөөд үүний үр дүнд эдгээр үгс газар дээр төгссөн. Хүмүүсийг ухаараагүй байхад энэхүү онч мэргэн үг тэнгэрээс ирсэн Бурханаар няцаагдсан бөгөөд тиймэрхүү үгс байж болшгүй гэдгийг хангалттай баталсан. Тиймээс Би хүнээс уучлал гуйсан боловч хийж болох юу ч байхгүй—хэн Намайг ийм “тэнэг” болгосон бэ? Би хүний хэлийг сурч, амьдралын гүн ухаанд дадамгай болж, хүмүүстэй нийгэмших чадваргүй. Би хүмүүст тэсвэр хатуужилтай байж, зүрх сэтгэлийнхээ дотор байгаа уурыг захирч, Надаас болж өөрсдийгөө шархлуулахгүй байхыг л зөвхөн зөвлөж чадна. Хэн биднийг нэг нэгэнтэйгээ харьцахад хүргэсэн бэ? Хэн биднийг энэ мөчид уулзуулсан бэ? Хэн биднийг туйлын зорилгоо хуваалцахад хүргэсэн бэ?

   Миний зан чанар Миний бүх үгсийн хааяагүй байдаг ч хүмүүс үүнийг Миний үгнээс ухаарах чадваргүй. Тэд ердөө Миний хэлсэн зүйлийн талаар шал дэмий зүйл ярьдаг—тэр нь ямар хэрэгтэй юм бэ? Миний тухай тэдний үзэл нь өөрсдийгөө төгс болгож чадах уу? Газар дээрх зүйлс Миний хүслийг биелүүлж чадах уу? Миний үгийг хэрхэн ярихыг Би хүмүүст заахаар оролдсоор байгаа боловч хүн бүлх залгисан мэт байгаа бөгөөд тэр Миний хүсдэгээр Миний үгийг хэрхэн ярихыг хэзээ ч сурч чадаагүй. Би түүнд амнаас-аманд заасан ч тэр хэзээ ч сурч чадаагүй юм. Үүний дараагаар л Би шинэ нээлт хийсэн: Газар дээрх хүмүүс хэрхэн тэнгэрийн үгийг ярьж чадах юм бэ? Энэ нь байгалийн хуулийг зөрчихгүй гэж үү? Гэхдээ хүмүүсийн хүчин чармайлт болон Надад хандах сониуч зангийн улмаас Би хүн дээрх ажлын өөр нэг хэсгийг эхлүүлсэн. Хүний дутагдлын улмаас Би хүнийг хэзээ ч ичээж байгаагүй, харин үүний оронд түүнд юу дутагдаж байгаад нийцүүлэн хүнийг хангадаг. Зөвхөн үүний улмаас л хүмүүс Миний талаар бага зэргийн таатай сэтгэгдэлтэй байдаг бөгөөд хүмүүсийг дахин нэг удаа цуглуулахын тулд Би энэ боломжийг ашигладаг болохоор тэд Миний эд баялгийн өөр нэг хэсгийг эдэлж болох юм. Энэ мөчид хүмүүс дахин нэгэнтээ аз жаргалд автаж, баяр хөөр, инээд наргиан тэнгэр дэх улбар шар үүлэн дээгүүр цалгина. Би хүний зүрх сэтгэлийг нээдэг бөгөөд хүн нэн даруй шинэ эрч хүчтэй болж, Надаас цаашид нуугдахыг хүсдэггүй, учир нь тэр зөгийн балны чихэрлэг амтыг хэрэглэж үзсэн болохоор Би “хог цуглуулах цэг” эсвэл “хог хаягдлын менежментийн төв” болсон мэт өөрийн бүх хог хаягдлыг “солихоор” авчирдаг. Тиймээс нийтлэгдсэн “зарыг” харсныхаа дараа хүмүүс Миний өмнө ирж, идэвхтэйгээр оролцдог, учир нь тэд хэдэн “бэлэг дурсгал” олж авч чадна гэж боддог юм шиг харагддаг, тиймээс тэд бүгд Миний зохион байгуулсан арга хэмжээнүүдэд оролцохын тулд “итгэж” эхэлдэг. Эдгээр үйл ажиллагаануудын “хөрөнгө мөнгө” тийм ч их биш учраас энэ мөчид тэд алдагдлаас айдаггүй бөгөөд иймээс тэд оролцох эрсдлийг үүрч зүрхэлдэг. Хэрвээ оролцсоны улмаас олж авч чадах ямар ч бэлэг дурсгал байхгүй байвал хүмүүс үйл ажиллагааны талбарыг орхин явж, өөрсдийн мөнгийг буцаан авахаар шаарддаг бөгөөд тэд мөн Миний тэдэнд төлөх ёстой “хүүг” тооцоолдог. Өнөөдрийн амьдралын стандарт өсөж, “хөгжил цэцэглэлтийн дажгүй түвшинд” хүрч, “ахмад боловсон хүчнүүд” ажлаа зохицуулахын тулд биечлэн “хөдөө явснаар” “шинэчлэлтэнд” хүрсэн учраас хүмүүсийн итгэл нэн даруй олон дахин өссөн—мөн тэдний “бие хаа” улам илүү сайн болсны улмаас тэд Над руу бахдалтайгаар хардаг бөгөөд Миний итгэлийг олж авахын тулд Надтай харилцахад бэлэн байгаа.

1992 оны Дөрөвдүгээр сарын 11

"Үг нь махбодоор илэрсэн" номоос 
Холбоотой зөвлөмж

No comments:

Post a Comment