Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

2017/12/31

Зүүний Аянга -Төгс Хүчит Бурханы Үг | Арван гурав дахь айлдвар



       Миний дуу хоолойн тунхаглал дотор Миний өдий төдий санаа зорилго нуугдаж байгаа. Гэхдээ хүн эдгээрийн тухай юу ч мэддэггүй бас ойлгодоггүй, харин Миний зүрх сэтгэлийг ухаарах эсвэл Миний үгэн дотроос Миний хүслийг зөнгөөрөө мэдрэх чадваргүйгээр Миний үгийг гаднаас нь хүлээн авч, гаднаас нь дагадаг. Хэдий Би Өөрийнхөө үгийг ойлгомжтой хэлсэн ч ойлгосон хүн байна уу? Сионоос Би хүн төрөлхтөн рүү ирсэн. Учир нь Би эгэл жирийн хүний хүн чанарыг нөмөрч, Өөрийгөө хүний арьсаар хувцасласан ба хүмүүс зөвхөн гадаад талаас Миний дүр төрхийг мэдэж авдаг боловч тэд Миний дотор байдаг амийг мэддэггүй, мөн сүнснээс ирсэн Бурханыг ч таньдаггүй, харин зөвхөн махан биетэй хүнийг л мэддэг. Бодитой Бурхан Өөрөө, Түүнийг мэдэх та нарын оролдлогыг хүртэх ямар ч үнэ цэнэгүй байж таарах уу? Бодитой Бурхан Өөрөө, Түүнийг “задлан шинжлэхээр” оролдох та нарын хичээл зүтгэлийг хүртэх ямар ч үнэ цэнэгүй байж таарах уу? Би бүх хүн төрөлхтний ялзралыг жигшдэг, гэхдээ Би тэдний сул дорой байдлыг өрөвддөг. Бас Би бүх хүн төрөлхтний хуучин уг чанартай харьцаж байгаа. Хятад дахь Миний хүмүүсийн нэг болохын хувьд та нар ч бас хүн төрөлхтний нэг хэсэг биш гэж үү? Миний бүх ард, Миний бүх хөвгүүдийн дунд, өөрөөр хэлбэл Миний бүх хүн төрөлхтнөөс сонгож авсан тэдгээр хүмүүсийн дунд, та нар хамгийн доод бүлэгт багтдаг. Энэ шалтгааны улмаас Би та нарт хамгийн их энерги, хамгийн агуу хүчин чармайлт гаргасан. Та нар одоо ч гэсэн өнөөдрийн эдэлж буй ерөөгдсөн амьдралаа нандигнадаггүй гэж үү? Та нар одоо ч гэсэн Миний эсрэг тэрсэлж, өөрсдийн загварыг зохиохоор зүрх сэтгэлээ хатуужуулж байна уу? Надад та нарыг гэх өрөвдөх сэтгэл болон хайр байгаагүй бол бүх хүн төрөлхтөн аль эрт Сатанд олзлогдож, түүний аман дахь “сайхан зууш” болох байсан юм. Өнөөдөр, бүх хүн төрөлхтний дунд Надад өөрсдийгөө чин сэтгэлээсээ зориулдаг мөн Намайг чин сэтгэлээсээ хайрладаг хүмүүс гарын хуруунд багтахаар цөөхөн байна. Өнөөдөр “Миний ард” гэсэн цол хэргэм[a] аль хэдийн та нарын хувийн өмч болсон юм гэж үү? Чиний мөс чанар зүгээр л мөс шиг хүйтэн болсон уу? Чи үнэхээр Миний шаарддаг хүн болох үнэ цэнэтэй юу? Өнгөрснөө эргэн дурсаж өнөөдрийг дахин харвал, та нарын хэн чинь Миний сэтгэлийг хангалуун болгосон бэ? Та нарын хэн чинь Миний санаа зорилгын төлөө үнэн голоосоо сэтгэл гаргасан бэ? Хэрвээ Би та нарт сануулаагүй бол, та нар одоо ч гэсэн сэрээгүй, харин хөлдүү байдалд, яг л ичээндээ орсон мэт хэвээр байх байсан.

    Булингартсан давалгаан дунд, хүн Миний уур хилэнг хардаг; нүргэлэх үй олон хар үүлсийн дунд хүмүүс ухаанаа алдатлаа айж, хаашаа зугтахаа мэдэхгүй яг л аянга цахилгаант бороо тэднийг угааж арилгахаас айж байгаа мэт байдаг. Хуйларсан цасан шуурга өнгөрснийг туун одоход байгалийн үзэсгэлэн гоог бахдах зуураа тэдний ухаан байдал амар амгаланг олж, тайвширна. Гэвч тэр мөчид хүний төлөөх Миний хязгааргүй их хайрыг тэдний дундаас хэн нь мэдэрсэн бэ? Тэдний зүрх сэтгэлд зөвхөн Миний бие галбир байхаас Миний Сүнсний мөн чанар байдаггүй: Хүн Намайг илтэд эсэргүүцэхгүй байгаа юм гэж үү? Шуурга хаа сайгүй дэгдэхэд, бүх хүн төрөлхтөн яг л шинэчлэгдсэн мэт болж, гай зовлонгоор дамжин цэвэршүүлэгдсэний дараа тэд гэрэл болоод амийг олж авсан юм. Миний цохьсон цохилтыг амссаны дараа та нар өнөөдөртэй золгох сайн заяа төөрөгтэй байгаагүй гэж үү? Гэхдээ өнөөдөр өнгөрч маргааш болоход та нар аадар борооны дараах цэвэр ариун чанараа хадгалж чадах уу? Та нар цэвэршүүлэлтийн дараах үнэнч зан байдлаа хадгалж чадах болов уу? Та нар өнөөдрийн дуулгавартай байдлаа хадгалж чадах болов уу? Та нарын үнэнч зан байдал гуйвшгүй, хувиршгүй хэвээр байж чадах болов уу? Мэдээж энэ нь хүний биелүүлэх чадвараас хэтэрсэн шаардлага биш биз дээ? Өдрөөс өдөрт Би хүн төрөлхтний дунд хүмүүстэй хамт амьдарч, хүмүүстэй хамт үйлддэг боловч хэн ч үүнийг анзаарч байгаагүй. Хэрэв Миний сүнсний удирдамж байгаагүй бол бүх хүн төрөлхтнөөс хэн нь энэ эрин үед оршсоор байх байсан бэ? Хүмүүсийн дунд амьдарч, тэдэнтэй хамт үйлддэг гэж хэлэх үедээ Би хэтрүүлж байгаа юм гэж үү? Өмнө нь Би, “Би хүн төрөлхтнийг бүтээж, бүх хүн төрөлхтнийг чиглүүлж, бүх хүн төрөлхтнийг захирсан” гэж хэлж байсан; энэ нь үнэхээр тийм байгаагүй гэж үү? Магадгүй эдгээр зүйлсийн талаарх та нарын туршлага хангалтгүй байж таарах уу? Энгийн нэг “үйлчлэл үзүүлэгч” гэсэн үгийг ухан ойлгоход та нарын хувьд насан туршийн хичээл чармайлтаа зориулах нь хангалттай байх ёстой. Бодит туршлагагүйгээр хүн хэзээ ч Намайг мэдэж авахгүй, хэзээ ч Миний үгсээр дамжуулан Намайг мэдэж авч чадахгүй байх байсан. Гэхдээ өнөөдөр Би та нарын дунд биечлэн ирсэн: Энэ нь Намайг танин мэдэхэд та нарт тус дөхөм болохгүй гэж үү? Бие махбодтой болсон Би бас та нарын төлөөх аврал биш юм гэж үү? Хэрэв Би хүн төрөлхтний дунд Өөрийн үнэн биеэр бууж очоогүй бол бүхий л хүн төрөлхтөн аль эрт үзэлд баригдчихсан байх байсан, өөрөөр хэлбэл, чиний итгэдэг зүйл ердөө Сатаны дүр бөгөөд Бурхантай Өөртэй нь ямар ч хамаагүй учраас Сатаны эзэмшил болчихсон байх байсан юм. Энэ нь Миний аврал биш гэж үү?

    Сатаныг Миний өмнө ирэхэд Би түүний зэрлэг догшин байдлаас айж ухардаггүй, бас түүний үзэшгүй муухай байдлаас сүрддэггүй: Би зүгээр л түүнийг үл ойшоодог. Сатан Намайг уруу татах үед Би түүний арга мэхийг ойлгож, түүнийг ичгүүр, гутамшигтайгаар зулбан одоход хүргэдэг. Сатан Надтай тулалдаж, Миний сонгосон хүмүүсийг булаахаар завдах үед, Би Өөрийн махан биеэр бүх хүчээ шавхан түүнтэй тулалддаг; бас Өөрийн махан биеэр Би Өөрийн хүмүүсээ тэтгэж, хариулдаг, ингэснээр тэд хялбархан унаж, төөрөхгүй бөгөөд Би алхам бүрд нь тэднийг замчилдаг. Сатаныг ялагдан бууж өгөх үед Би Өөрийн хүмүүсийн дунд алдаршсан байх болно, Миний хүмүүс тодоос тод, хангинасан гэрчлэлийг Надад хийсэн байх болно. Тиймээс Би Өөрийн удирдлагын төлөвлөгөөн дэх товойлгогчдыг авч, тэднийг ёроолгүй нүх рүү нэг мөсөн доош хаяна. Энэ бол Миний төлөвлөгөө, энэ бол Миний ажил. Амьдралдаа чи ийм төрлийн нөхцөл байдалтай нүүр тулах өдөр ирж болох юм: Чи өөрийгөө Сатанд олзлуулахыг хүсэж байна уу, эсвэл чи Надаар өөрийгөө авахуулах уу? Энэ бол чиний өөрийн хувь заяа бөгөөд чи энэ талаар сайтар бодох ёстой.

    Хаанчлалын амьдрал бол хүмүүсийн болон Бурханы Өөрийн амьдрал юм. Бүх хүн төрөлхтөн Миний халамж болон хамгаалалтан дор орших ба бүгд агуу улаан луутай хийх амь өрссөн тулаанд оролцдог. Энэхүү эцсийн тулаанд ялахын тулд, энэхүү агуу улаан лууг дуусгахын тулд, Миний хаанчлал дахь бүх хүмүүс өөрсдийнхөө бүхий л оршихуйг Надад өргөн барих хэрэгтэй. “Хаанчлал” гэж хэлэх үедээ Миний хэлж байгаа зүйл бол шууд бурханлаг чанарын ивээл дор амьдрах амьдрал бөгөөд бүх хүн төрөлхтөн Надаар шууд хариулагдах, Надаар шууд сургагдах тийм амьдрал юм, ингэснээр бүх хүн төрөлхтний амьдрал хэдий газар дээр байгаа ч тэнгэрт байгаа мэт, гуравдагч тэнгэр дэх амьдралын бодит биелэл байх юм. Хэдийгээр Би махан биед байгаа ч махан биеийн хязгаарлалтаас болж зовдоггүй. Хэчнээн удаа Би хүмүүсийн дунд орж тэдний залбирлыг сонсохоор ирсэн гээч, бас хэчнээн удаа Би хүмүүсийн дунд алхаж, тэдний магтаалд баяссан гээч? Хэдий хүмүүс Миний оршин байгааг хэзээ ч мэддэггүй байсан ч Би одоо ч Өөрийн ажлаа ийм маягаар явуулдаг. Миний оршин суугаа газарт буюу Миний нуугддаг газарт ямартай ч энэхүү Өөрийн оршин суугаа газарт Би Өөрийн бүх дайснаа ялсан; Өөрийн оршин суугаа газартаа Би газар дээр амьдрах бодитой туршлагыг олж авсан; Өөрийн оршин суугаа газартаа Би хүний үг үйлдэл бүрийг ажиглаж, бүхий л хүн төрөлхтнийг цагдаж, захирч байна. Хэрэв хүн төрөлхтөн Миний санаа зорилгод санаа тавьж, улмаар Миний зүрх сэтгэлийг хангалуун болгож, Намайг баясгах аваас Би бүх хүн төрөлхтнийг ерөөх нь гарцаагүй. Энэ нь Миний, хүн төрөлхтний төлөө хийхээр төлөвлөж буй зүйл биш гэж үү?

     Хүн төрөлхтөн комд орсон байгаа тул зөвхөн Миний аянгын нүргээнээр л хүмүүс зүүд нойрноосоо сэрнэ. Харин тэднийг нүдээ нээх үед тэдний олонх нь эдгээр хүйтэн цацрагийн гэрэлд нүдээ гэмтээж, зүг чигээ олохгүй, хаанаас ирсэн эсвэл хаашаа явж байгаагаа мэдэхгүй болдог. Ихэнх хүмүүс лазерынх мэт туяанд цохиулж, хүчит шуурган дор сулдайн унана, тэгээд тэдний биесийг хүчит шуурга ямар ч ул мөр үлдээлгүй шүүрдэн зайлуулна. Гэрэлд, амьд үлдэгсэд эцэстээ Миний царайг маш тодорхой харж чадахаар болж, бас зөвхөн тэр үед л тэд Миний нүүр лүү эгцлэн харж зүрхлэхээ болих хэмжээнд Миний гадаад илрэлтийн талаар ямар нэг юм мэдэж авах ба өөрсдийнх нь бие махбодыг Би дахин харааж, гэсгээхвий хэмээн гүнээ эмээдэг. Хэчнээн хүн зогсолтгүй мэгшин уйлах бол? Хэчнээн хүн цөхрөлд автах бол? Хэчнээн нь цусаараа гол үүсгэх бол? Хэчнээн нь хүүр болж ийш тийш зорилгогүй үлгэн салган явах бол? Хэчнээн хүн гэрэлд өөрийн байх газраа олж, зүрх сэтгэлдээ зовуурийг мэдэрч, олон жилийн аз жаргалгүй байдлынхаа төлөө нулимс унагах бол? Хэчнээн хүн гэрлийн хүчит гялбаанд өөрсдийн ариун бус байдлыг хүлээж, өөрийгөө шинэтгэхээр шийдэх бол? Хэчнээн хүн сохорсон болохоор амьдрахын аз жаргалыг алдаж, улмаар гэрлийг анзаарах ухаангүй, зогсонги байдалд орж, төгсгөлөө хүлээн суух бол? Бас хэчнээн хүн амьдралын дарвуулаа дээш өргөж, гэрлийн удирдамж дор маргаашийг тэсэн ядан хүлээх бол?... Өнөөдөр, хүмүүсийн дунд ийм байдалд эс орших хэн байна вэ? Миний гэрэлд эс орших хэн байна вэ? Чи хэдий хүчтэй эсвэл сул дорой байлаа ч Миний ирж буй гэрлээс хэрхэн зайлсхийж чадах вэ?

1992 оны 3 дугаар сарын 10

Тайлбар:

a. Эх бичвэрт “хэргэм” гэснийг орхигдуулсан.

"Үг нь махбодоор илэрсэн" номоос 
Холбоотой зөвлөмж

No comments:

Post a Comment